Trigger.S01_E10

                                                                              Метраж : 50 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Эр -    Цаг. Цаг. Хэтэвч.. Мөнгөн тэмдэгтүүд. 23,500 рубль, зөв үү?

Ден -  Тийм ээ, зөв.

Эр -    Гар утас.

Эм -    Протокол хаана байна?

Эр -    Энэ байна.

Эм -    Стрелецкий гэж хэн бэ?

Ар -    Би.

Эм -    Бас тэнсэнтэй байх нээ. Сайн байна. Ямар зүйл анги байсан бэ?

Ар -    110, 1-р зүйл анги.

Эр -    Тэр чинь юу билээ?

Эм -    Амиа хорлоход хүргэсэн, хуулиа судал.

Эр -    Гарын үсгээ зураарай.

Ден -  Энд үү?

Эр -    Тийм ээ.

Ден -  Нэг дуудлага хийх эрхгүй билүү?

Эм -    Энд бүгдээрээ эрхээ санах юм. Эрхтэй, Сём тэдэнд жижүүрийн утас өгчих. 1 минутаас хэтрэхгүй, гэр бүлийхнийгээ баярлуулаад таслана, ойлгов уу?

Ден -  За.

                                                     ххх

Мат -  Артём Стрелецкийн хүлээн авах.

Ар -    Байна уу, би байна. Денис бид хоёр цагдаа дээр байна. Чамд тусгай даалгавар өгье, “Боинг” клубд болсон үйл явдлыг тодруул. Хохирогч яасаныг олж мэд, амьд уу, үгүй юу. Хэрвээ амьд байгаа бол хаана, ямра байдалтай байгааг олж мэд. Үүнээс хамаарч хэр удаан суух нь шалтгаална. Ойлгов уу?

Мат -  Босс оо, юу болоо вэ?

Эм -    Клубд болсон зодоон алдартай уралдааны машины жолоочийн аминд хүрэх шахлаа. Илья Хвачёв хотын 1-р эмнэлэгт хүргэгджээ. Түүний амь насыг аврахаар эмч нар ажиллаж байна. Халдсан сэжигтнүүдийг саатуулсан, 24 цагийн дотор ямар арга хэмжээ авахыг шийднэ.                                                 

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Дүрүүдэд : ......

Бичиг 10-р анги.

Эр -    Ороорой.

Ден -  Эрчүүд ээ, хохирогч яасан бэ? Амьд уу?

Эр -    Зүйл ангийг чинь уншихаар мэднэ. Яв.

Ден -  Найзаа, туслаж чадахгүй юу? Би хариу барина, ямар ялтан байгаа биш. Тохиролцое.

Эр -    Байцаагч ирэхээр түүнтэй тохиролц.

Ар -    Эдгээр залуус юу ч мэдэхгүй.

Эр -    Байзаарай.

Ден -  Чи яаж байна аа?

Эр2 -  Миш боль. Яв. Хана руу хар.

Эр -    Хана руу. Эргээд хар.. Эргээд хар.

Ар -    Яагаад хүн зодох таалагддагийг мэдмээр байвал надад хандаарай. Туслана шүү.

                                                     ххх

Ден -  Мэнд амар. Юу гэдэг билээ, би мэдэхгүй... Яах уу?

Эр -    Мэдэхгүй байна уу? Нусгайнууд, хоёулаа тэнд унтаарай. Босоогоороо эсвэл ээлжлээд унтаж болно.

Ар -    Энэ залуу интернэтээс элдэв юм уншсан бололтой. Шударга эр алчуур дээгүүр алхах ёстой гэсэн ойлголт байдаг. Харин том хүн хөлөө арчина.

Эр -    Яаж байна аа?

Ар -    Анх удаа хоригдож байна уу? Чамд айж байна. Айгаагүй бол танихгүй хүмүүстэй ингэж муухай харьцахгүй байсан. Зөвөлгөө өгье, шоронд ороод хэнтэй ч муухай харьцаж болохгүй. Аярхан бас боловсон яриарай. Бас нусгайнууд гэх мэт хачин хэллэгүүд битгий хэрэглэж бай. Наадах чинь моодноос гарсан, хаана ч байсөан хүнээрээ бай. Эр хүн шиг бай тэгвэл алзахгүй. Харин наадхаа хурдхан шиг арилга. Тэнд ийм зүйлийг үздэггүй юм.

Эр -    Аан гээч, чи сууж байсан юмуу?

Ар -    Тэгсэн. Бас чиний нойр ханачихсан болохоор одоо бидний ээлж. Өглөө чамайг хэвтүүлье.

Ден -  Тёма, хэрвээ тэр үхчихвэл надад хэдэн жил өгөх вэ?

Ар -    Тэнд камер байсан эсэхээс шалтгаална. Байгаагүй бол бүгдийг над руу бухчих.

Ден -  Чи чинь бүр галзуурав уу? Намагй хэн гэж бодоов?

Ар -    Жирийн зодоон ба урьдчилан тохиролцоод бусдад халдсан бүлэг этгэдийг ялгаж чадах хүн. 

                                                     ххх

Эр -    Хөлийг нь бариарай.

Мат -  Өглөөний мэнд.

Эм -    Мэндээ.

Мат -  Уучлаарай, би клубээс түргэнээр ирсэн хүн яасаныг мэдэж болох уу? Уралддаг жолооч, Илья. Түүнийг шөнө авч ирсэн.

Эм -    Та хэн бэ, хамаатан уу?

Мат -  Би юу, тийм ээ.

Эм -    Танай хамаатны овог нь?

Мат -  Юу, тэр алдартай уралдаанч ш дээ. Та таних ёстой.

Эм -    Та нар ямар ядаргаатай юм бэ. Өмнө нь сэтгүүлчид сэтгүүлч шиг байсан. Харин та бусдын хэрэгт дурлахаас өөр юм чадахгүй.

Мат -  Бүсгүй минь хэлоээд өг л дөө.

Эм -    Эндээс явж үз. Хамгаалагч дуудчихна шүү.

Мат -  Ойлголоо.

                                                     ххх

Эр -    Эндээ хүлээж байгаарай.

Эр2 -  За.

Эр -    За явцгаая,

Эр2 -  Болох уу?

Эр -    Орцгоое.

Мат -  Хурдан эдгээрэй.

                                                     ххх

Ден -  Энд ер нь гэрлээ унтраадаг юмуу?

Ар -    Энэ саатуулах байр. Энд бүх зүйл хянагч нарын сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэдэг.

Ден -  Одоо гэртээ нэг хүүхэн дараад хэвтэж байхгүй юу. Тёма, чамтай үргэлж ямар нэг юм болж байх юмаа. Яагаад дуугарахгүй байна, би буруу яриад байна уу?

Ар -    Яг ч тийм бишээ. Чи санаж байгаа бол би зодоон эхлүүлээгүй.

Ден -  Тэр согтуу толгойгийн тархийг би эргүүлж эхэлсэн байх нээ? Энэ болж байгаа бүхэн чамаас болсон. Яагаад гэвэл чи хэтэрхий ухаантай бас нэг зэрэг тэнэг. Чи өөрийнхөө амьдралыг төвхнүүлж чадахгүй байж, бусдад яаж амьдрахыг заадаг тэнэг. Би буруу яриад байна уу, Тёма?

Ар -    Үгүй ээ, тийм биш.

Ден -  Тэгвэл батлаад өгөөч. Энэ тохиромжтой газар, за алив ээ.

Ар -    Чамд таалагдана гэж бодохгүй байна. Цахилгаанаа тат.

Ден -  Эргэлзэх хэрэггүй, шударгаар бодит үнэнийг хэлчих. 

Ар -    За тэгье. Миний бодлоор чи хүүхэд насныхаа шархыг сэдрээгээд байна.

Ден -  Чи дахиад юу гээд дэмийрээд байна?

Ар -    Ден, би чамд хайртай. Гэвч хүүхэд байхдаа чи үргэлж ялагддаг байсан. Сургуульдаа чи үргэлж дорой нэгэн байсан. Харин одоо чи ашгүй нэг манлайлагч гэдгээ нотлох боломжтой болсон. Чамд манлайлагч байх нь чухал, намайг ивээж тэтгэж байгаагаа батлахыг хичээдэг. Чи богино зайд хожигдож орж ирсэн ч урт замд түрүүлж ирсэнээ батлахын тулд талархал сонсох хүсэлтэй. Аавтайгаа харилцах харилцаанд энэ илүү чухал. Гэвч чи дутмаг гэр бүлд өссөн учраас энэ бүхнээ над дээр тохоод байна. Тийм учраас миний хүүхнүүдэд өөрийн мэдэлгүй татагдаад байгаа. Тийм учраас Лера чамд тохирох юм шиг санагдаад байгаа. Энэ бол арчаагүй амьтны шинж.

Ден -  Би хэлж дууссан уу?

Ар -    Үгүй, дуусаагүй. Чи бааранд зодоонд оролцсон. Яагаад гэвэл чи асуудлыг надаас дээр шийднэ гэдгээ харуулахыг хүссэн.

Ден -  Дуусав уу?

Ар -    Тийм ээ, дууссан.

Ден -  За сайн байна.

Эр -    Хөөе эрчүүд ээ...

Ар -    Чамайг би...

Эр -    Эрчүүд ээ, эрчүүд ээ...

Ден -  Алив холд.

Эр -    Хянагч аа.

Эр2 -  1-р камерт зодоон болж байна.

Эр3 -  Ойлголоо.

Ден -  Муу новш.

Эр3 -  Алив босоод ир.

Ден -  Муу новш.

Ар -    Одоо сэтгэл чинь амрах ёстой.

Ден -  Өдөөн хатгасан юм биз дээ, миний сэтгэл амрана гэж байхгүй.

Эр3 -  Амаа хамхицгаа.

Ар -    Яах юм, чамд шийтгэх нь таалагддаг, харин бид хоёр ярилцъя.

Эр3 -  Ярих дуртай юм биз дээ? Алив явж ярилцъя.

Эр -    Аймаар юмаа.                           

                                                     ххх

Эм -    Эмч ээ гуйя, би энд 5 цаг суулаа, тэр яасан бэ ядаж ганц юм хэлээч.

Мат -  Бүх зүйл хэвийн.

Эм -    Хэвийн гэнээ, тэр амьд үлдэх үү?

Мат -  Бид.. бид тэмцэж байгаа ш дээ. Ингэхэд та хэнийг яриад байна?

Эм -    Илья Хвачёв, тархи- нугасны гэмтэл.

Мат -  Хвачёв?

Эм -    Тийм ээ.

Мат -  Яг зөв, ер нь бол бүх зүйл хэвийн байх ёстой. Яагаад гэвэл тархи-нугасны гэмтэл. Би тодруулаад ирье, одоохон.

Эм2 -  Зүрх зогслоо.

Эр3 -  Хүчил төрөгч нэмээрэй.

Мат -  Чөтгөр ав.

Эр -    Хөөе залуу, ус ууж болох уу? Би хагас цаг хүлээж байна.

Эр2 -  Уучлаарай найзаа, би жаахан завгүй байна.

Эм -    Одоо нэмэргүй ээ, хагас цаг өнгөрчихлөө.

Эр -    Би ямар киборг терминатор байгаа биш.

Эм -    Валентин Юрьевичтэр яагаад байна аа? Ийм цоглог байгаа юм чинь палатанд оруулах уу?

Эр -    Болох л юм.

Эм3 -  Ильюша.

Эр2 -  Ильюша.

Эр -    Тонил цаашаа.

Эм -    Гол нь чи амьд байна Ильюша, гол нь чи амьд байна.

Эр -    Алив тэрнийг эндээс зайлуулаад өгөөч.

Эм -    Эмч ээ, танд маш их баярлалаа.

Мат -  Зүгээр ээ...

Эм -    Та намайг уучлаарай, би...

Мат -  Хэрэггүй ээ, манай энд ингэдэггүй юм. За.

Лер -  Би Лера байна, би дахиад түүнтэй холбогдож чадахгүй байна. Денис ажилдаа ирсэнгүй, тэд зүгээр байгаа?

Мат -  Үнэнийг хэлэхэд яг ч тийм бишээ.

Лер -  Яг ч тийм биш гэж юу гэсэн үг вэ? Тэд ер нь амьд уу?

Эм -    Баярлалаа.

Лер -  Тэр яасан юм бэ? Матвей байна уу? Чи намайг сонсож байна уу? Матвей.

Эр -    За ор ор. Тийшээ хана руу хараад зогс.

Ар -    Тэнгисийн явган цэрэгт алба хаасан уу? Хугацаат алба уу, гэрээт үү?

Эр -    За тэр харав уу, дахиад л. Чамаас гуйгаагүй байхад юм асуугаад байх юм. Чи биеэ яаж авах ёстойг ойлгоогүй гэсэн үг. Гэхдээ зүгээр ээ, би чамайг сургаад өгнө.. Яасан бэ, хөл чинь нугараад байна уу? Эсвэл унтахаар шийдсэн үү? Энэ унтах зориулаттай өрөө биш. Босоорой.

Ар -    Түлэгдэлт чинь бас цэргийнх үү? Бас тэндээс ууртай өвчтэй болж ирсэн. Сэтгэлийн шархтай болж исрэн. Та яасан юм бэ, олзлогдсон уу, таныг яргалсан уу?

Эр -    Чи ямар зөрүүд юм бэ. Дахиад хэвтмээр санагдсан уу?

Ар -    Та юу болсоныг санаж байна уу? Ой санамжаа алдчихсан уу? Та хар дарж зүүдэлдэг үү? Танаас ойр дотны хүмүүс чинь уравсан мэт санагддаг уу? Тэд тантай ярьдаг уу? Ярилцдаг уу? Таныг өөрчлөгдсөн гэж хэлдэг. Ийм зүйл болсоны дараа тантай харилцаж чадахгүй гэдэг.

Эр -    Наад амаа хамхи.

Ар -    Хэн бэ, эхнэр үү, ах уу, найз хүүхэн чинь үү? Та хэнд юу нотлохыг хичээж.. хэн танд итгэхээ больсон бэ? Би сэтгэл зүйч танд туслахыг хичээж байна.

                                                     ххх

Кат -   Сайн уу.

Мат -  Сайн уу.

Кат -   Чамайг Артём явуулсан уу?

Мат -  Үгүй ээ, би өөрөө. Чамайг мэдэж байгаа гэж бодсон. Ийшээ ирж эмгэнэл илэрхийлэх гэсэн юмаа.

Кат -   Юу гэнээ?

Мат -  Бүх зүйл хэвийн, ийм зүйл болсонд би маш их харамсаж байна.

Кат -   Юу гээд байгаа юм бэ?

Мат -  Орж болох уу?

Кат -   За болно.

Мат -  Пөөх, танайх яг л музей шиг юм байна.

Кат -   Түүнтэй юу тохиолдсоныг хурдан хэл. Тэр амьд уу?

Мат -  Тийм ээ, амьд, гэвч миний бодлоор тэр дахиад шоронд суух байх.

Кат -   Чи тэнэг амьтан Матюша.

Мат -  Яагаад шууд тэнэг гэж? Катя би, өнөөдөр өглөөнөөс хойш гүйлээ. Чиний ахад туслахыг хичээж байна. Бусдаас сонсох эсвэл өөр ямар нэг аргаар мэдээд санаа зовох байх гэж бодоод өөрөө хэлэхээр шийдлээ. Гэтэл би тэнэг болж таарсан уу?

Але -  Энд юу болоод байна?

Мат -  Сайн байна уу.

Але -  Сайн уу.

Мат -  Нэг ийм юм болоод, миний ойлгосноор Артём Александрович клубд хүнтэй зодолдсон байна. Тэгээд нэг алдартай уралдаанчныг зодчихсон. Намайг хохирогч яасаныг мэд гэсэн. Тэр харьцангүй амьд, эрүүл байсан. Гэвч би түүнд энэ тухай ямар нэг аргаар мэдэгдэх ёстой. Гэтэл намайг оруулахгүй байна. Тэгээд би танд ямар нэг танил байж магадгүй, Артёмд хэдэн үг хэлмээр байна, тэгээд гүйцээ.

                                                     ххх

Эр -    Би сар хагас нүхэнд хоригдсон, дараа нь сулласан. Хүнээр сольж авсан гэдэг боловч зүгээр худалдаж авсан байх. Ямар ялгаа байна. Эхний 7 хоног хагас юу ч санахгүй байна. Их ч уусан.

Ар -    Дараа нь хар дарж эхэлсэн.

Эр -    Үгүй ээ, би хэвийн. Надтай хамт нэг залуу сууж байсан, тэр харин галзуурчихсан.

Ар -    Та ч гэсэн, үүнийг хүлээн зөвшөөрөх амаргүй.

Эр -    Намайг садист гээд байна уу?

Ар -    Тийм ээ.

Эр -    Би хэнийг ч зүгээр шийтгэдэггүй, би хүмүүсийг сургадаг. Намайг сургах үед тэд маш хурдан суралцдаг.

Ар -    Та нүхэнд хоригдсон бас тамлуулсан. Та энэ хугацаанд юунд суралцсан бэ?

Эр -    Айн?

Ар -    Танд нүхэнд суусан нь тус болоогүй. Та яагаад хэн нэгэнд хүчээр тус болно гэж бодоов?

Эр -    Яг хэрэгтэй үед нь цохих юм бол хүн маш хурдан өөрчлөгддөг.

Ар -    Шорон бас зодоон хэнийг ч өөрчилж чадахгүй. Энэ бүхэн өшөө авахыг хүссэн хүмүүсийн зохиомол зүйл. Тэд бодохдоо гэмт хэрэгтнийг зовоох юм бол өөрсдөө аюулгүй, аз жаргалтай болно гэж боддог. Гэвч тийм биш, харин ч эсрэгээрээ.

Эр -    Аан гээч, чи надад дотны хүмүүстэйгээ эвлэрэхэд туслана гэсэн. Гэтэл шал өөр юм яриад чалчаад байх юм.

Ар -    Та надад дотны хүмүүсээс чинь хэн хүлээж авахгүй байгааг хэлээгүй.

Эр -    Ээж.

Ар -    Хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ?

Эр -    Хоёр магадгүй 3 сарын өмнө. Ээж надтай үг дуугардаггүй. Намайг ярихаар утсаа салгачихдаг. Намайг өвчтэй амьтан, ичиж байна гэдэг.

Ар -    Яагаад тэгж ярьдаг юм, юу болсон бэ?

Эр -    Хөрш нь цахилгаан хулгайлдаг байсан. Тоолуурт нь холбогдчихсон юм. Би түүнд сургамж өгсөн. Харин ээж орцныхон нь өөртэй нь үг дуугарахгүй болсон гэж гомдоллосон. Ээж намайг.. жинхэнэ эр хүн болгосон. Намайг ганцаараа өсгөсөн. Надад бүгдийг зориулсан гэтэл би ядаж ярьж ч чадахгүй байна.

Ар -    Тэгвэл бүгдэнтэй нь эвлэрэх хэрэгтэй. Тэр хөрштэй бас ээжтэйгээ.

Эр -    Чи миний ээжийг мэдэхгүй байна.

                                                     ххх

Але -  Даша...

Даш - Би гуйсан ш дээ.

Але -  Даша, Артём дахиад шоронд орчихлоо.

Даш - Юу?

Але -  Шорон ч бишээ, саатуулахад, өөр юу гэдэг билээ дээ. Туслах нь надад хэлсэн юм. Өчигдөр Денис тэр хоёр клубд зодоон хийж. Тэгээд нэг уралдаанчныг алах шахсан гэнэ. 3 цагийн дараа таслан сэргийлэх арга хэмжээний шийдвэр гарна. Магадгүй чи надтай хамт түүний өмнөөс батлан даалт гаргах уу, тодорхойлолт өгнө.

Даш - Би үнэхээр хүсч байна гэвч миний тодорхойлолт өөрт нь таалагдахгүй.

Але -  Би зүгээр л чамд хувилбаруудыг хэлж байна, чи өөрөө шийдвэрээ гаргана. Тэгэх үү? Чамайг саатуулсанд уучлаарай.

                                                     ххх

Эр -    Гарцгаа. Ярьж болохгүй, муу зүйл болно.

Эр2 -  Хана руу хар.

Эр -    Тэртэй тэргүй хэд хоногийн дараа бүх зүйл бодит гэдгийг ойлгоно.

Ар -    Үүнд муу юм гэж байхгүй, бидэнд бүгдэд нь төлөх ёстой хүүхэд насны өр байдаг.

Ден -  Намайг энэ хүнээс тусгаарлаж өгч болох уу?

Эр -    Урагшаа.

Ар -    Бүү ай, шүүхээс өөр өөрийн замаар гарч явна. нэг бол саатуулыхан өөр өөр камерт, аав туславал гэр гэртээ харьж болно.

                                                     ххх

Лер -  Сайн байна уу. Би Лера байна.

Даш - Би таныг танисан, зургаар чинь.

Рус -   Бдрийн мэнд, намайг Рустам гэдэг. Би таны өмгөөлөгч.

Ар -    Таатай байна.

Рус -   Та суугаач.

Ар -    Баярлалаа, минийх бас Денисынх уу?

Рус -   Тийм гэж болно. Гэвч миний мэдэж байгаагаар таны нөхцөл байдал илүү хүнд байгаа. Тэнсэнтэй?

Ар -    Тийм ээ, үнэн.

Рус -   Тэгвэл би мэдээж танай найзын ашиг сонирхолыг хамгаална. Гэвч та болсон үйл явдалд огт хамаагүй гэж мэдүүлэх хэрэгтэй.

Ар -    Ден рүү хамаг хэргээ чихэх үү? Сайхан төлөвлөгөө байна.

Рус -   Таны нөхцөл байдалд цорын ганц гарц. Шүүх хурал болтол цаг байна, сайн бодоорой. Бас тантай нэг хүн уулзмаар байна гэсэн.

                                                     ххх 

Мат -  Тэр байна.

Але -  За, эндээ байж бай. Уучлаарай, намайг Александр гэдэг. Миний ойлгосноор та бас энэ үйл явдлын хохирогч байхаа.

Эм -    Би юу, тийм ээ. Гэрч гэсэн, хохирогчийн эхнэр. Харин та өмгөөлөгч үү?

Але -  Үгүй ээ, би хэрэгтнүүдийн нэгийх нь аав.

Эм -    Намайг сүрдүүлэх гэсний хэрэггүй. Би танд ч өргөдөл өгч чадна шүү.

Але -  Би таныг сүрдүүлэх бодолгүй байна. Таныг сайн ойлгож байна, зовлон учирсаныг мэдэж байна. 

Эм -    Тийм гэж үү.

Але -  Надад итгээрэй, би өөрийнхөө хүүг сайн мэднэ. Өөрт нь муу юм хийгээгүй хүн рүү халдаж чадна гэдгийг ч мэднэ. Бид бүгдээрээ чадлаараа хүүхдээ хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэвч бүгдээрээ амжилт олдоггүй. Артём миний зовлон. Бүх насаараа төлөөсийг нь төлж байна, ойлгож байна уу?

Эм -    Тийм муу хүнийг хүмүүжүүлж.

Але -  Үнэндээ тийм ч муу хүн бишээ. Найзууд нь уруу татдаг. Гэвч бид ухаантай хүмүүс. Асуудлыг арай өөрөөр шийдэж болно биз дээ?

Эм -    Тийм ээ, болох байх. Эмч ээ.

Мат -  Сайн байна уу.

Ар -    Ирсэн юм чинь чи надад сайн байх нээ.

Даш - Чамд туслаач гэж гуйсан учраас би ирлээ. Чамд хэрэгтэй гэдэгт итгэлгүй байна. Шууд тохирцгоое, би чиний тухай ямарч сайн зүйл ярьсан гэсэн бидний хооронд юу ч өөрчлөгдөхгүй. Бид аль эртнээс хөндийрсөн хүмүүс. Ийм л байх ёстой.

Ар -    Даша, би хөгширтлөө ганцаараа амьдрах төгс хүн биш гэдгээ мэдэж байна. төгс хүн гэж байдаггүй. Бид хамтдаа байх ёстой.

Даш - Уучлаарай, түр гараад ирье. Лера, та түр ороод ирэхгүй юу. Харин бид түүнийг яах вэ? Хөгшрөх хүртлээ хамт амьдарцгаах уу?

Ар -    Даша, энэ ийм зүйл ярихад тохиромжтой газар биш. Дараа нь ярьвал яасан юм.

Даш - Үгүй ээ, одоо яръя. Түүнд хэлээч.

Ар -    Чи одоо надад сонголт хийх гэж байгаа юмуу?

Даш - Хэзээ нэгэн цагт сонгох хэрэгтэй биз дээ? Битгий бидний тархийг эргүүлээд бай. Хэн юу мэдэрч байгааг мэдмээр байна уу? За бид хоёр хоёулаа энд байна. Чи юу хүсч байгаагааг хэлээч. Чи хүмүүсийг дүгнэж чаддаг байх Стрелецкий, харин өөрийгөө огт ойлгодоггүй юм байна.

                                                     ххх

Ээж - Алив хоолоо ид, за алив ээ, алив. Ажил чинь хаашаа ч зугтахгүй.

Ник - Энэ юу вэ?

Ээж - Чиний дуртай хоол, за алив. Байзаарай, байзаарай. Хүлээгээрэй. За нэгийг уучих.

Эр -    Уучлаарай.

Ээж - Сайн байна уу.

Эр -    Сайн байна уу.

Ээж - За алив. Дуустал нь идээрэй.

Ник - Суугаач.

Эр -    Сайхан холлоорой.

Ник - Баярлалаа.

Эр -    Нөгөө сэтгэл судлаачийн талаар ноцтой зүйл мэдэгдвэл хэлээрэй гэсэн.

Ник - Тэгээд?

Эр -    Тэр баривчлагдсан.

Ник - Юу гэсэн үг вэ?

Эр -    Өмгөөлөгч нь дөнгөж сая ярьсан, зодоон хийсэн гэнэ. Одоо илүү тодруулж байгаа.

Ник - Ямар нэг өөрчлөлт гарвал надад шууд хэлээрэй, за юу? Тэр новш гарч исрэн газар руугаа эргэж орох ёстой. Ойлгов уу?.. Зүгээр ээ дүү минь, хүн болгон үйлийн үрээ эдэлдэг. Нэг бол тэрөөрөө сууна, үгүй бол бид суухад нь туслана.

                                                     ххх

Эр -    Дунд зэргийн гэмтэл учруулсан. Цаашилбал, шүүгдэгчдийн нийгэмд учруулах аюулыг тооцож үзэн эрх чөлөөтэй байсан тохиолдолд мөрдөх ажиллагаанд саад учруулж болзошгүйг харгалзан үзээд мөрдөгчийн санал болгосон 2 сар цагдан хорих дүгнэлтийгдэмжиж байна.

Эм -    Өмгөөлөгч.

Рус -   За эрхэм шүүгч ээ. Таныг зөвшөөрвөл, хохирогчийн эхнэрийн гаргасан өргөдлийн дагуу санал оруулъя. Тэр яллагч талаас миний өмгөөлж байгаа хүмүүсээс ялын дүгнэлтийг хасуулах хүсэлт гаргасан. Хохирогч тал өмнө нь гаргасан гомдлоо буцаасан. Цагдан хорих ялыг цуцалж өгнө үү гэж хүсч байна. баярлалаа.

                                                     ххх 

Ар -    Та түүнд хэдийг өгсөн?

Але -  200 мянга. Чиний ялыг цуцлахгүй гэдгийг сайн мэдсэн.

Ар -    Намайг сүран бусээр зодно гэсэн үү?

Але -  Чи эсэргүйцэж юмуу?

Ар -    Үгүй ээ, огт үгүй. Сарын сүүлээр таны мөнгийг өгөхийг хичээнэ.

Але -  Одоо чамд зөвөлгөө өгөөд яахав, гэвч ирээдүйд шүүхээр орчихгүй амьдарвал би баярлах болно.

Ар -    Би таны зөвөлгөөг дагахыг хичээе аав аа. Энд зогсоод өгч болох уу?

Але -  Яг энд үү?

Ар -    Тийм ээ, энэ Павловская мөн байна, надад энд ажил байгаа.

Але -  Одоо ямар ажил гарвал гэж?

Ар -    Хойшлуулах боломжгүй ажил.

Але -  Маргааш хүрээд ирээрэй, чамайг ирнэ гэж найдъя. Шулуухан ярилцмаар байна.

Ар -    За тэгье. Баярлалаа аав аа, таны халамж таалагдлаа. Ден...

                                                     ххх

Мат -  Адгийн шаар, за алив. Одоохон, одоохон. Артём Стрелецкийн офис байна.

Ар -    Чи зөв хаяг явуулсандаа итгэлтэй байна уу?

Мат -  Босс оо, та ямар хаяг хэлээд байна?

Ар -    Миний үйлчлүүлэгчээ дээврийн ирмэг рүү түлхсэн гэх бичлэг өгсөн хамгаалагчийн. Павловская слобода, 7.

Мат -  Босс оо, уучлаарай ямарч алдаа гарах ёсгүй.

Ар -    Ажлын үүрэг нь зөвхөн камер хянах хамгаалагчийн байр гэхэд арай л биш байх шиг.

Мат -  Сайн мэдэхгүй байна, баримт бичгүүдэд л энэ хаяг байсан. Та хэзээ эргэж ирэх вэ?

Эмм - Та нар ямар ядаргаатай юм бэ. Юу ч хамаагүй дуудлага худалдаагаар оруул, бидэнд мөнгө байхгүй.

Ар -    Баярлалаа, намайг Артём гэдэг. Харин та өр барагдуулагч нарыг хүлээж байсан бололтой.

Эм -    Хүлээсэн хүлээгээгүй ирж л таараа. Та яах гээв?

Ар -    Надад Данила Сергеевич хэрэгтэй байна. Тэр энд амьдардаг уу?

Эм -    Үхэх хүртлээ амьдардаг байсан.

Ар -    Уучлаарай, та бэлэвсэн эхнэр үү?

Эм -    Би охин нь байна. Харин та хэн бэ?

Ар -    Түүний мэдүүлгээс болж намайг 4 жилийн өмнө шоронд суулгасан. Гэвч би засарсан.

                                                     ххх

Ар -    Энд бүх юм өөр болжээ.

Мат -  Босс оо, би бодохдоо таныг...

Ар -    Биднийг юу нэгтгэдэг вэ гэхээр бие биеэ халамжлах явдал. Нааран дээр унтсанаас ямар таатай юм бэ. 

Мат -  Гайхалтай.

Ар -    Энэ чинь юу вэ? Энэ юу юм?

Мат -  Болгоомжтой. Энэ бол цахим нүдний шил. Үүгээр би...

Ар -    Үүнд зориулсан программ хангамж яагаад ийм цөөхөн байдгийг мэдэх үү?

Мат -  Яагаад?

Ар -    Яагаад гэвэл бүгд үүгээр порно үзэх гэж худалдаж авдаг юм. Гэхдээ хэлэхээс айдаг. Нууц.

Мат -  Ер нь бол би туршиж ч үзээгүй.

Ар -    Зүгээр ээ, ямар сайт үзэх дуртай вэ?

Мат -  Үнэндээ энд гоё тоглоомнууд байдаг. Таны ажил бүтсэн үү, хэлээч. Гэрчтэйгээ ярилцаж чадав уу?

Ар -    Үгүй ээ, харамсалтай нь тэр нас барчихаж. Гэвч би охинтой нь сайхан ярилцсан. Тэр хамаг мөнгө үрээд, өрөнд ороод дүүжилж үхсэн. Эхнэр нь өрийг нь дарах чадваргүй. Гэвч бид хоёр өөр зүйл сонирхоно.

Мат -  Юу юм?

Ар -    Байшин. Байшин худалдаж авсан он сар. Бүсгүйн хэлж байгаагаар 2014 оны 1 сард нүүж орсон гэнэ. Он сар нь ямар нэг юм бодогдуулахгүй байна уу?

Мат -  Тэгэхэд таны шүүх хурал эхэлсэн, тийм үү?

Ар -    Яг зөв, онож хэллээ.

Мат -  Тийм ээ, гэрчийг мэдүүлгээ өөрчилсөний төлөө хэн нэгэн байшин бэлэглэсэн гэж үү?

Ар -    Мөрдөгчид ганцхан камерын бичлэг өгсөний төлөө. Харин бусдыг нь мартсан. Байшин биш болов уу, бэлэн мөнгө эсвэл шилжүүлгээр авсан байх. Гэвч тэсвэр алдсан байна. Үүнийг бас. Хоёулаа маш ойртож ирээд байна. Маш ойр.

Мат -  Тийм байхаа.

Ар -    Би шүүх гэсээр ерөөсөө нойр ханаагүй байна, уучлаарай.

Мат -  Цагийн өмнө үйлчлүүлэгч ярьсан. Их хачин ааштай эр байна лээ. Тэр уулзалтын үнийг асуугаад намайг муугаар.. муугаар хэлсэн. Тэгээд утсаа тасалчихсан.

Ар -    Би хэн гэдгийг нь мэдэх юм шиг байна. Дугаар нь байна уу?

Мат -  Тийм ээ.

Ар -    Эргэж залгаад маргааш 9 цагт цаг өгчих. Үнэгүй.

Мат -  За тэгье.

Ар -    Матвей 9 бишээ, 10 шүү.

Мат -  Сайхан амраарай.

                                                     ххх

Ден -  Өглөөний мэнд.

Зэрэг -  Өглөөний мэнд Денис Александрович.

Эм -    Гэр бүлийн асуудал гарсан бололтой.

Ден -  Амрыг эрье.

Эр -    Сайн уу.

Ден -  Та...

Эр -    Үгүй ээ, би хувийн асуудлаар ирсэн.

                                                     ххх 

Эр -    Аан гээч, танай үйлчилгээ үнэхээр үнэгүй биз? Надад мөнгө байхгүй.

Ар -    Үнэгүй, бүү санаа зов.. Өмсчих.

Эр -    Энэ юу вэ?

Ар -    Та дотны хүмүүстэйгээ харилцаагаа сэргээхийг хүссэн биз дээ? Ингэхийн тулд сэтгэлийн шарх сэдрээсэн тэр мөч рүү очих хэрэгтэй. Өмсчих. Ингээд.

Мат -  Бэлэн.

Ар -    Би одоо танд чихэвч зүүж өгье. Та олзлогдсон тэр өдрөө санахыг хичээгээрэй... Тэд таныг тамлаж байхдаа юу ярьж байсан бэ? Танаас юу хүсч байсныг санаж байна уу?

Эр -    Тэд юу ч хүсээгүй, бүгдийг мэдэж байсан. Зүгээр зугаацахыг хүссэн.

Ар -    Гал харж байна уу?

Эр -    Харлаа.

Ар -    Тийшээ яваарай. Айх хэрэггүй, би тантай хамт байна. Ойртоорой. Ойрхон, зогс. Зогсоорой. Гараа сунга. Үгүй ээ, үгүй баруун гараа. Ингээд, доошоо, айх хэрэггүй. Яг ингээд.

Эр -    Чи яаж байна аа, тэнэг ээ?

Ар -    Тайвшир, бид таныг эргүүлээд анхны нөхцөл байдалд оруулж байна. 

Эр -    Юу гэнээ, өөдгүй новш чинь, надаас өшөөгөө авахаар шийдээ юу?

Ар -    Тайвшир, тайвшир би таныг 20 жилийн өмнөх үед чинь аваачиж байна.

Эр -    Үхсэний чинь 20 жил. Би 8 онд нүхэнд хоригдсон.

Ар -    Байзаарай, тэгвэл гараа хаана түлсэн юм?

Эр -    Энэ чамд хамаагүй.

Ар -    Тэгэхээр дайнд аваагүй байж, хуучны шархбайсан.

Эр -    Энэ чамд хамаагүй.

Ар -    Надад бол хамаагүй. Та нэгэнт надад хандсан учраас бид ажлаа дуусгах хэрэгтэй. явцгаая.

Эр -    Хаашаа?

                                                     ххх

Ар -    Явцгаая, алив яваарай.

Эр -    Үгүй ээ, би явахгүй. Өнөөдөр хэрэггүй байхаа.

Ар -    Айх хэрэггүй, би тантай хамт байна.

Эр -    Аан гээч, хүн чанартай байгаач. Би одоо чадахгүй ээ. Би одоо хүсэхгүй байна, би, би товчхондоо 7 хоногийн дараа өөрөө ирээд уулзаж ярилцана. Амлая...

Ар -    Амаа хамхи. Уучлаарай, таныг шууд ухааруулах хэрэгтэй байсан юм. Та төрсөн эхээсээ үхтэлээ айдаг юм байна. Би таныг ойлгож байна, Танд ингэх шалтгаан байгаа. Та ээждээ хайртай биз дээ?

Эр -    Тийм ээ, тэр чинь миний ээж. Яаж хайргүй байх юм.

Ар -    Тэгвэл өөрөө шийд, алинаас нь илүү айж байна очиж найрамдахаас уу, эсвэл ээжгүй ганцаараа амьдрах уу? Хэдэн тоот вэ?

Эр -    130.

Эм -    Хэн бэ?

Ар -    Сайн байна уу, намайг Артём гэдэг. Би таны хүүгийн сэтгэл зүйч.

Эм -    Хэн гэнээ? 

Ар -    Сэтгэл зүйч. Хүүд чинь таныг уучлахад тусладаг хүн.

Эм -    Тэр өөдгүй амьтан яасан гэж намайг уучлах ёстой юм? Түүний ямар хэрэг тарьсаныг мэдэх үү, байраар нэг гутамшиг болгосон.

Ар -    1-рт, тэр үүнийг таны төлөө хийсэн. 2-рт, та түүнийг яасаныг би мэднэ. Хүүхэд байхад нь. Хэрвээ энэ талаар өөр хүнд мэдэгдэхийг хүсээгүй бол бид ноцтой ярилцах хэрэгтэй.

Эм -    Тэр жирий сайн хүү байсан. Дур булаам, охидууд араас нь гүйдэг байсан. Дайнаас ирээд л огт өөр хүн болчихсон.

Ар -    Дайн ба олзонд байсан нь түүний хамаагүй өмнө нь мэдэрсэн сэтгэлийн шархыг сэдрээсэн. Түүнийгээ хамаг хүчээрээ мартахыг хичээсэн. Одоо ийм байгаагийн шалтгаан нь дайн эсвэл олзлогдсон явдал биш. Харин та.

Эм -    Би ямар хамаатай юм?

Ар -    Тэр яаж гараа түлсэнийг ярьж өгөөч.

Эм -    Хүүгийн аав 7 жил миний толгойг эргүүлсэн, 2 гэр бүлтэй байсан. Дараа нь яваад өгсөн. Адгийн амьтан. Тэнд илүү олон хүүхэдтэй гэсэн. Төсөөлж байна уу? Тэгэхэд бид хоёр аймшигтай хэрэлдсэн. Намайг гэртээ оройтож ирэхэд миний Миша унтаагүй, хуурцагнуудаа эргүүлж байсан. Би чи оройн хоолоо идсэн үү гэж асуусан чинь үгүй, пилитка асааж чадаагүй гэсэн. Шүдэнзээ зураад л, зураад л байсан гаазаа асааж чадаагүй.

Ар -    Тэгээд та шийтгэхээр шийдсэн үү?

Эм -    Би хүүгээ мэднэ, шүдэнз асаачихаад үлээчихдэг, асаагаад үлээчихдэг. Тийм хачин эр хүн гэж байдаг юмуу? За алив ээ, чи юугаа айсан юм? Чи эр хүн мөн үү, бишүү? Арчаагүй амьтан. За алив... Би юу яасан билээ санахгүй байна. Өөрийнхөө ч гарыг түлсэн бас хүүгийнхээ.  Дараа нь би өөрийгөө хичнээн их загнасан гээч. Маш их загнасан, долоо хоног болгон сүмд очдог байсан. Нүглээ наминчилдаг байсан.

Ар -    Харин эмч нарт өөрөө түлэгдчихсэн гэж хэлсэн.

Эм -    Би хүүгээ өсгөсөн, эр хүн болоосой гэж хүссэн.

Ар -    Би ойлгож байна. Та хүүдээ амьдрал заахыг хүссэн.

Эм -    Тийм ээ.

Ар -    Харин одоо тэр бусдад яаж амьдрахыг заадаг.

Эм -    Ийм юм болно гэж хэн мэдлээ.

Ар -    Та хүүдээ хайртай биз дээ?

Эм -    Мэдээж.

Ар -    Гол асуудал юу гэхээр хайр төрөл бүрээр илэрдэг. Заримдаа ноцтой хор болдог. Ойлгож байна уу?

Эм -    Тийм байх.

Ар -    Бид үр хүүхдээ амьдралын чадавхи муутай том болно гэж айдаг. Хүүхдээ сайн хүмүүжүүлэх гэхдээ толгойд нь ямар бодол суулгаж байгаагаа ч мэддэггүй. Бидний чадах цорын ганц зүйл бол бие биенээ байгаагаар нь хүлээж авах. Та түүнийг ийм болгосон. Дайн биш, сургууль биш, гудамж биш харин та. Ганцхан та энэ бүхнийг бага ч гэсэн залруулж чадна.

Эр -    Ээж ээ...

Эм -    Миша. Намайг уучлаарай.

Эр -    Зүгээр ээ.

Ар -    Байна уу аав аа, сайн уу. Та надтай ярилцъя гэсэн. Яг одоо уулзах уу? Цагаан нь урьдын адил байхгүй юу?

Але -  Урьдын адил байхгүй.

Ар -    Тэгвэл би уухгүй.

Але -  Өөр нөхцөлд би албадахгүй байсан. Харин одоо бол уусан нь дээр.

Ар -    Та намайг айлгаж байна шүү. Ямар нэг аймшигтай зүйл хэлэх үү? Миний суллагдсаныг тэмдэглэнэ гэж бодож байлаа. Анх удаа суллагдахад та баярт ирээгүй алгассан.

Але -  Артём би тоглоогүй байна.

Ар -    За би сонсож байна.

Але -  Чамд өөрт чинь Дашатай холбоотой байдал хачин санагдаагүй юу? Эхлээд түүнийг ажлаас нь халсан. Дараа нь хэн нэгэн хүүхэд хүмүүжүүлэх боломжгүй гэж асрамжийн газар гомдол мэдүүлсэн.

Ар -    Та ямар нэг юм олж мэджээ, алив надад хэлээч.

Але -  Нийгмийн халамжийн газарт надад нэг найз бий. Түүнээс юун гомдол ирсэнийг мэдээд өгөөч гэсэн юм. Нэг иргэн эмэгтэй Соловьёва Дарья Юрьевна хүүхдийг байнга дарамталж, бие махбодийн хувьд өвтгөж, гэртээ согтуу ирж нэг бус удаа чанга дуугаар загнаж байсан тухай мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн халамжийн насан хүрээгүй хүүхдийн хэргийг хянах газарт хүүгийн ямар орчинд амьдарч байгага шалгуулах хүсэлтэй.

Ар -    Шал утгагүй юм, энэ хэн байж болох вэ? Хөрш эмэгтэй юу?

Але -  Энд гарын үсэг нь байна. Халамжийн газар нэргүй хүсэлт хүлээж авдаггүй.

Ар -    Лера гэнээ?

                                                     Төгсөв.

Back to episodes Go home