Trigger.S01_E09

                                                                              Метраж : 48 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Дүрүүдэд : ......

Бичиг 9-р анги.

Иг -    Алив доош нь тавьцгаа.Нааш ир. Энэ бас юу вэ?

Эр2 -  Таны эхнэр худалдаж авсан.

Иг -    Тэр өөрөө хаана байна?

Эр2 -  Хотод байгаа.

Иг -    Сармагчин ба хүний завсарын төлөөлөл хоёр игуанадонууд минь сонс, тэнэгтэж ханаагүй юу? Одойнууд багадаад энд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах уу? Энэ хогоо хурдан зайлуул. Бас эхнэрт дахиад ингэх юм бол төрхөмд нь бууцаана гээрэй. Ойлгосон биз?

Эр2 -  Ойлголоо.

Эр3 -  Ойлголоо.

Иг -    Ойлголоо.

Эр -    Игорь Александрович.

Иг -    Яасан?

Эр -    Таны мөнгийг хулгайлсан хүнийг олчихлоо.

Иг -    Сайн байна, газарт булчих.

Эр -    Та эхлээд харахгүй юу.

Иг -    Би бул гэсэн шүү.

Эр -    Ганц удаа харчих. Доор нь овог нэр нь байгаа. 

Иг -    Ромик бүү ай, би тэрнийг өөрөө булшилна.

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Дүрүүдэд : ......

Бичиг Триггер, 9-р анги.

Эм -    Артём, Артём, Тёма. Артём. Артём.

Ар -    За.

Мат -  Босс оо, өглөөний мэнд.                                           

Ар -    Сайн уу.

Мат -  Та хэзээ ирэх вэ, би танд өчигдөр хуанлид чинь санамж бичсэн. Цагийн дараа үйлчлүүлэгч ирнэ.

Ар -    Матюш, би чамаас гуйсан ш дээ, ямарч санамж хэрэггүй. Хэрвээ би цахим хуанлитай болсон бол хамгийн түрүүнд чамайг хэрэггүй учраас халах байсан. Ойлгов уу?

Мат -  Тийм ээ, ойлгосон босс оо.

Ар -    Үйлчлүүлэгчийг хойшлуулчих, би нэг газар руу явах ёстой.

Мат -  Хэд хоногоор...

                                                     ххх

Даш - Чамаас юу идсэн гэж асуух юм бол?

Хүү -  Кааш.

Даш - Хэзээ идсэн билээ?

Хүү -  Сая.

Даш - Дөнгөж сая гэж хэлээрэй, за юу. Чи ямар өлсөөд байдаг биш.

Ар -    Даша, Даш.

Даш - Би чамтай ярилцах албагүй, би зүгээр л чигээрээ явмаар байна.

Ар -    Албагүй ээ, Даша би тэгээгүй. Ямарч гомдол мэдүүлээгүй. Би тэр хүүхдийн алба хаана байдгийг ч мэдэхгүй.

Даш - Чи сайн залуу, би мэднэ. Бидэнд зовлон учирсан чи биднийг аварсан. Одоо чи хүлээж байгаад шагналаа авахаар ирсэн үү? Баатар эр шагнуулах ёстой биз дээ?

Ар -    Хамтдаа оройн хоол идэхэд хангалттай. Эсвэл гурвуулаа.

Хүү -  Би өнөөдөр кааш идсэн.

Ар -    Сайн байна.

Даш - Чамд хамт хооллох хүн байгаа. Явцгаая, гүйгээрэй, гүйгээрэй.

                                                     ххх

Эр -    Артём Александрович...

Ар -    Өдрийн мэнд, удана хүлээсэн үү?

Эр -    Хангалттай удсан.

Бичиг 1 цаг.

Ар -    За ажлын өрөөнд орж ярилцъя.

Эр -    Энд бишээ.

Ар -    Пөөх, онцгой нөхцөл үү? Хүндрэлтэй үйлчлүүлэгч нарт би дуртай.

Эр -    Би таны үйлчлүүлэгч бишээ. Үйлчлүүлэгч биднийг 40 минутын дараа гэртээ хүлээж байна.

Ар -    Сонирхолтой л юм. Биеэ үнэлэгчид хүртэл гадуур гарсаныхаа төлөө илүү их хөлс авдагийг мэдэх байх.

Эр -    Надад таныгхүнд асуудлыг хурдан шийддэг мэргэжлийн хүн гэж хэлсэн. Төлбөртэй холбоотой асуудал гарахгүй.

                                                     ххх

Эр2 -  Түр хүлээгээрэй.

Эр -    Босс д мэдэгд.

Эм -    Роман Аркадьевич тэд ирсэн.

Эр2 -  Халаасанд чинь юу байна? Та гар утсаа манай жижүүрт үлдээнэ үү.

Ар -    Түүн рүү пуужин харвана гэж айж байна уу? Эсвэл би өөрийнхөө үйлчлүүлэгчийг чагнах уу?

Эр2 -  Уучлаарай, гэхдээ манайх тодорхой дүрэмтай газар.

Ар -    Танд дүрэмнүүдийн утгыг ойлгуулсан.

Эр2 -  Артём Александрович танаас гуйя, гар утсаа жижүүрт үлдээнэ үү. Би хэн ч гар хүрэхгүй гэж амлая.

Ар -    Тэгнэ гэж найдъя. Үнэ хамаагүй, намайг суллагдахад найз маань бэлэглэсэн юм.

Эр2 -  Баяр хүргэе. Та ийшээ орно уу.

Иг -    Артём Александрович надтай уулзахыг зөвшөөрсөнд баяртай байна.

Ар -    Зөвшөөрөхгүй байсан бол ч. Тэгэхээр сэтгэцийн эмгэг үү? Хүнд боловч үнэхээр сонирхолтой өвчин шүү.

Иг -    Өвчин энд ямар хамаатай юм?

Ар -    Яагаад гэвэл намайг энд ирмэгц үүдэнд хиймэл шүд авч үзэхээс наагуур юм болсон.

Иг -    Үгүй ээ Артём Александрович, энэ өвчин бишээ. Шаардлагтай арга хэмжээ. Асуудал юу гэхээр би өвөрмөц бизнес эрхэлдэг хүн.

Ар -    Ямар?

Иг -    Артём Александрович, би таны оронд байсан бол юу ч оролдохгүй байх байлаа. Би гадаад руу мөнгө гаргадаг. Ашигтай боловч төвөгтэй ажил. Бас хууль бус гэж болно.

Ар -    Зиак, танд ямар асуудал гарав?

Иг -    Миний бизнес хамтрагч нарын бүрэн итгэлцэл дээр тогтдог. Манай компанид нэг хүн байдаг. Тэр миний мөнгөнөөс авчихсан, хэн ч мэдэхгүй гэж бодсон. Гэвч би анхааралтай, ажиглаж чаддаг, чамбай хүн учраас мэдчихсэн. Одоо тэр хүнийг шийтгэх хэрэгтэй.

Ар -    Яаж шийтгэх гэж?

Иг -    Миний бизнесийн арвина туршлагаас харахад хархнуудтай тодорхой аргаар харьцах хэрэгтэй.

Ар -    Ална гэсэн үг үү? Гэвч та надад хандсан учраас зөөлөн сэтгэлтэй сайн хүн бололтой.

Иг -    Яалаа гэж дээ Артём Александрович, би сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн бишээ. Яг тань шиг, би таны өнгөрсөн амьдрал бас ажлын арга барилыг чинь мэднэ. Товчхондоо, та мэргэжлийн хүний хувьд, таны хэлдэгээр, намайг тав тухтай орчинд үлдээх ёстой.

Ар -    Өөрөөр хэлбэл та хүн алчихаад дараа нь сэтгэл шаналахгүй үлдэхийг хүсчээ?

Иг -    Тэгж хэлж болно. Чадах уу?

Ар -    Мэдээж.

                                                     ххх

Кат -   Мотя, чи миний уруулын будгийг харсан уу?

Мат -  Харсан. Май.

Кат -   Сайн байна. Ашгүй дээ.

Мат -  Катя, чи завтай байна уу?

Кат -   Яаралтай юм биш бол дараа болъе.

Мат -  Би сая, надад нэг санаа байгаа юмаа. Энэ өрөөг сайхан тохижуулъя. Миний бодлоор шүүгээ...

Кат -   Сайн уу.

Ар -    Сайн уу, чи хаачих нуу?

Кат -   Баяртай, удахгүй эргээд ирнэ.

Мат -  Катя, утас чинь.

Кат -   Баярлалаа.

Мат -  Баяртай.

Ар -    Солянка 4, 2-р орц. Энэ газар хэнийх гэдгийг үзээдэх, дараа нь олон нийтийн сүлжээнээс хамаатнуудыг нь судлаарай. Байдаг бол хүү нь, ах нь эсвэл эхнэрийх нь ах хэрэгтэй байна.

Мат -  Босс оо...

Ар -    Бас тэр итгэж болох байсан хамаатан байгаа эсэхийг хар. Юу?

Мат -  Би ажихгүй байна. Жаахан...

Ар -    Чи тоглоод байна уу? Тэрнийг надад олж өг. Утас эсвэл скайп нь хэрэгтэй байна.

Мат -  Ойлголоо. Хэддүгээр орц гэлээ?

Ар -    Хоёр.

Мат -  Хоёр.

                                                     ххх

Мар - Шинэ мото авахаас, энэ бүр муудчихлаа.

Эр2 -  Шууд пуужин авчих.

Мар - Аваад ирсэн байх нээ.

Эр3 -  Яг таны захиалсаныг.

Мар - Маш сайн байна.

Эр2 -  Тийм ээ, дажгүй хүүхнүүд байна.

Мар - За.

Ар -    Байна уу, Марат уу, өдрийн мэнд. Намайг Артём гэдэг.

Мат -  Сайн уу.

Ар -    Тантай офшор руу мөнгө гаргасан асуудлаар ярилцмаар байна. 15 сая алга болчихсон. Бид уулзаж ярилцаж болох уу? Танд хэзээ байвал боломжтой вэ?

Эр2 -  Марат чи яачихав аа?  

Мар - Хүлээж бай.

                                                     ххх

Ар -    Байна уу Марат, би ирчихсэн байна. Тийм ээ, би тохирсон ёсоор ирчихээд байна. Таныг яаж олох вэ? Сайн байна уу.

Мар - Сайн байна уу Артём, сайн байна уу.

Ар -    Сайн уу Марат.

Мар - Алив ийш нь хийчих.

Эр -    Өөр хэн мэдэж байгаа вэ?

Мар - Би яаж мэдэх юм, би энэ новшийг анх удаа харж байна.

Эр -    Учрыг нь ол Маратик, энэ чиний алдаа. Чам руу, ярьсан биз дээ.

Мар - Миний компани учраас над руу ярьсан.

Ар -    Сайхан аялалд авч явсанд баярлалаа Марат Игоревич. Эхлээд ярилцвал зүгээр байх.

Мар - Мэдээж ярилцана, заавал ярилцана. Найзаа, чи биднээс юу хүсээв? Эсвэл хялбар аргаар мөнгө олох гэсэн үү? Өөрийгөө тасархай гангстер гээд бодчихсон уу?

Ар -    Би сэтгэл зүйч.

Мар - Сэтгэл зүйч гэнээ, алив сэтгэл зүйч минь урагшаа. Яв, яв, яв. Алив ээ, алив. Алив ээ урагшаа, урагшаа. Урагшаа.

Эр -    За хэн ухах вэ?

Мар - Тэр өөрөө ухна биз.

Эр -    Чи галзуурав уу, тэрэнд хүрз өгөх гэж үү?

Мар - Яасан бэ?

Эр -    Маратик ухна биз.

Мар - Яагаад би гэж?

Эр -    Чам руу ярьсан биз дээ. Харин би одоохондоо түүнтэй ярилцъя, чи ярилцъя гэсэн байхаа. За алив ажлын тухай яаж олж мэдсэнээ ярь.

Ар -    Онцын яриад байх юмгүй. Маратын аав нь дотны хүний үхэлтэй холбоотой сэтгэлийн шаналлаас ангижруулаач гэсэн. Олон нийтийн сүлжээгээр хэсүүчлээд дотны хүн гэдэг нь хүү нь гэдгийг мэдсэн. Тэгээд Марат руу ярьсан, бусдыг нь та нар мэднэ.

Эр3 -  Ёстой нэг.

Мар - Залуус аа, би мэдээгүй, надад хамаагүй.

Ар -    Чи мэдэх ёсгүй. 2 хоногийн дотор чамайг алахаар хүмүүс ирнэ. Дараа нь найзуудыг чинь ч ална, ээрүү найз чинь харин үлдэнэ. Тэр хамгийн ухаалаг учраас асуудал үүсэхээс өмнө зугтаж амжина.

Эр2 -  Чи яагаад тэгж бодов?

Ар -    Явж байхад тэр зүүн талд байсан, тэгэхээр жолоо барьж байсан гэсэн үг. Машиныг чинь ажихад хуучин боловч баян залуустай нөхөрлөдөг. Ээрч байгаа чинь хөнгөн хэлбэрийн ДЦП-тэй төстэй юм. Одоо асууя, ийм өвчтэй хүн яагаад баян найзуудтай болов? Маш энгийн, чи бол манлайлагч. Сургуульд байхаасаа тийм байсан. Тэдэнд үргэлж чиний санаанууд таалагддаг байсан. Бас бэлэн мөнгө гаргах аргыг бас л чи олсон. Өөрийн найз Маратикийг ятгаж чадсан. Тэр өөрийнхөө хүчирхэг ааваас айдаггүй биз дээ? түүнд мөнгө тийм хэрэгтэй байгаагүй байх. Харин чамд бол хэрэгтэй, маш их. Бас чи хамгийн түрүүнд алга болно.

Эр2 -  Тэгэхээр чи мэдээлэл зарж мөнгө олохоор шийджээ?

Эр3 -  Хөөе, хөөе зогс, тэрний юу ярихыг сонсое. Залуус аа, ямар нэг юм хийх хэрэгтэй. Маратыг аавд нь өгье, өөр яах ёстойг мэдэхгүй. Тохиролцох хэрэгтэй ш дээ, чөтгөр ав.

Ар -    Би эргэлзэж байна. Би түүнийг ганцхан удаа харсан, хангалттай байсан. Тэр ширүүн хүн, гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй. Та нарын цорын ганц боломжбол надад та нарт тусламж боломж олгох.

Мар - За яахав, чи бидэнд яаж туслах юм?

Ар -    Төлөвлөсөн ёсоороо.Чиний аавд яагаад хүүгээ алах нь муу гэдгийг хялбар бас тодорхой байдлаар тайларалаж өгнө.

Мар - Чи яагаад тайлбарлаагүй юм, яах гэж бидэнд дээр ирсэн юм? Чамд мөнгө хэрэгтэй юмуу?

Ар -    Би тодорхой хөлсөөр тохирч ажилладаг. Аав чинь урьчилж мөнгө төлсөн. Би та нарыг үнэхээр амиараа дэнчин тавьж аврах гэмт хэрэгтнүүд биш бүлэг мангар хөвгүүд гэдгийг нүдээрээ хармаар санагдаад.

Эр3 -  За яасан, итгэсэн үү?

Ар -    Тийм ээ.

Мар - Одоо яах вэ?

Ар -    Хамгийн ухаантайгаас асууцгаая.. Бас хамгийн царайлаг нь.

Эр2 -  Санаа зоволтгүй, аав чинь чамайг яах ч үгүй. Харин чи эндээс зайл. Дахиад харагдах юм бол булшилна шүү.

Эр3 -  Юу гэхээр, би эдний хамсаатан биш шүү.

                                                     ххх

Ден -  Лера, би чамайг өдөржингөө эрээд олсонгүй. Чи надад хотын түрээсэнд дүн шинжилгээ хийнэ гэж амласан. Хэзээ өгөх гэж байна?

Лер -  Бэлэн болохоор нь.

Ден -  Лера, түр хүлээгээрэй. Би чамайг өндрөөр үнэлдэг, гэвч хэрвээ дахин миний өөдөөс ажилтнуудын дэргэд муухай аашлах юм бол эндээс хөөж явуулна шүү. Ойлгосон биз? Ойлгосон уу гэж асууж байна.

Лер -  Ойлгосон.

Ден -  Чамд юу тохиолдов?

Лер -  Би Артёмтой холбогдож чадахгүй байна, утсаа авахгүй юм.

Ден -  Тэр чинь Артём, түүнтэй юу тохиолвол гэж, надад хэлээч. Би ч гэснэ орой гэртээ очдоггүй, зүгээр л байна. хэн ч санаа зовоогүй. Тёма миний ах шиг хүн, гэвч түүнтэй дотносох гэсний хэрэггүй.

Лер -  Хэнтэй болно гэж?

                                                     ххх

Эр -    Мөөг түүж байсан уу?

Ар -    Сэтгэл зүйч.

Эр -    Улсын тал нь сэтгэл зүйчид, нгөөө тал нь хуульчид. Гэтэл амьдрал огт сайжрахгүй. Энд юу хийж яваа юм?

Ар -    Юу ч бишээ, булшлахаар авч ирээд дараа нь бодлоо өөрчилсөн.

Эр -    Ойлгомжтой, за суучих.

                                                     ххх

Лер -  Хэн бэ?

Ар -    Би.

Лер -  Юу болоо вэ, зөндөө ярьсан утсаа авахгүй, дараа нь салчихсан байсан.

Ар -    Чи яах гэж ингэсэн юм?

Лер -  Юу?

Ар -    Түүнд зураг явуулсан бас миний утсыг ухсан.

Лер -  Яагаад гэдгийг чи үнэхэрэ мэдэхгүй гэж үү? Чи бол супер сэтгэл зүйч ш дээ. Хувилбар ч алга гэж үү? 

Ар -    Лера би одоо чамайг эмчлэхийг хичээгээгүй, зүгээр л ойлгохыг хүсч байна.

Лер -  Яагаад гэвэл би чамайг зөвхөн надтай байгаасай гэж хүсдэг. Энэ чиний хувьд хангалттай шалтгаан уу, тийм ээ би ингэж чиний төлөө тэмцэж байна. Чамд өөр юу тайлбарлах ёстой вэ? Чи тэрэнд хэрэггүй. Тэр үргэлж чамайг харааж зүхдэг, харин чи үргэлж тийшээ тэмүүлдэг. Дараа нь эргэж ирдэг. Тийм ээ, би түүн рүү мэсэж явуулсан, дахиад ч 100 удаа явуулах байсан. Яагаад гэвэл би чамд хайртай... Би ямарч байсан юу хүсч байгаагаа мэднэ. Харин чи юу хүсээд байна?

Ар -    Мэдэхгүй ээ.

Лер -  Энд үлдэх үү?

Ар -    Үгүй ээ.

Лер -  Тэгвэл сайхан амраарай, би нөөц онгоцны буудал болмооргүй байна. Ярилцахыг хүсвэл, утсаар ярь.

                                                     ххх

Мат -  Оруулаарай. Өглөөний мэнд. Тэнд буланд тавьчих, болгоомжтой байгаарай.

Кат -   Энэ юу вэ?

Мат -  Энэ бол ор. Би хураачихъя. Бишээ шүүгээ бас ор болдог. Маш хэрэгтэй эд. Би чамагй эвхдэг орон дээр унтахад эвгүй байгаа гэж бодоод. Харин энэ бол жинхэнэ ор.

Кат -   Их үнэтэй байх даа.

Мат -  Үгүй ээ, би өчигдөр цалингаа авсан ш дээ.

Кат -   Тэгээд чи надад шүүгээ авахаар шийдсэн юмуу?

Мат -  Бас ор гэж ойлгож болно. Элдэв санаа агуулаагүй шүү, зүгээр л чамд тухтай байгаасай гээд.

Кат -   Тийм ээ, зөв.

Мат -  Май.

Кат -   Чи үнэхээр мундаг залуу юм Матюш, гэвч эхлээд надаас асуух ёстой байсан юм. Учир нь би явж байгаа.

Мат -  Хаашаа?

Кат -   Одоохондоо мэдэхгүй байна, аав дээр эргэж очиж магадгүй. Өмнө нь энд ах амьдардаг байсан, гэтэл одоо тэр хачин юм руу яваад өгсөн. Одоо би энд байх шаардлаггүй.

Мат -  Тийм ээ, зөв шүү. Би ойлгож байна. Яагаад хачин юм гэж?

Кат -   Яагаад гэвэл ах ганцхан эмэгтэйд хайртай, бусад нь бүгдээрээ дуураймал юмнууд. Яг чам шиг, чи порно сайтууд дээр охидууд хараад намайг мөрөөддөг.

Мат -  Тийм ээ.

                                                     ххх

Ден -  Сайн уу Тёма.

Ар -    Сайн уу.

Ден -  За би дараа нь харъя. Чи яагаад ааш муутай болчихов?

Ар -    Зүгээр ээ, хэцүү үйлчлүүлэгч таараад.

Ден -  Миний мэдэхийн чи үйлчлүүлэгч нараас болж шаналж байгаагүй. Юу болоо вэ Тёма? Эмчтэй ярьж байгаа юм шиг л хэлчих.

Ар -    Товчхондоо Лера Дашад миний орон доторхи зургийг явуулчихсан.

Ден -  Алдаг юм байна...

Ар -    За гүйцээ, ингээ дуусгая.

Ден -  За за, юундаа уурлаад байгаа юм бэ?.. Одоо тэгээд яах гэж байна? Дашаг.

Ар -    Мэдэхгүй ээ. Матвейтэй хамт амьдарна.

Ден -  Хөөрхий залуу. Лера та хоёр салчихсан юм бол би тэрнийг өөрийн болгое. Миний хувьд боломжийн хувилбар. Царайлаг бас ухаантай. Мөнгөнд шуналгүй.

Ар -    Ден, надад итгээрэй, тэр надад хайртай. Муу хувилбар байна.

Ден -  Найзаа, чи өөрийгөө хэт үнэлээд байгаа юм бишүү.

Ар -    Үгүй шүү.

Ден -  Хоосон байж их зантай.

Ар -    Үгүй.

Ден -  Тонил цаашаа.

Ар -    Энэ юу вэ?

Мат -  Шүүгээ бас ор.

Ар -    Яах гэж?

Мат -  Би Катяд авсан юм, харин тэр явна гэсэн.

Ар -    Ойлгомжтой. Явж байгаа юм бол миний өрөөнд оруулчих. Хэрэг болно.

                                                     ххх

Хүү -  Од юмуу?

Даш - Хар даа, хараарай.

Хүү -  Удаан, удаан.

Эр -    Гар утас.

Ар -    Зарчихсан. Хямрал... Харамсалтай нь сэтгэл судлалд эхлээгүй хямралыг эмчлэх арга байхгүй. Тэгэхээр өөр төлөвлөгөө байна. Та хүүгээ алаад сэтгэлээр унанан, тэгээд бид хямрал дээр ажиллаж эхэлнэ.

Иг -    Хүүгийн талаар олж мэджээ.

Ар -    Бүр ярилцаж амжсан шүү. 

Иг -    Юу гэмээр байна?

Ар -    Адгийн амьтан, 100% үхэх ялтай новш. Тийм учраас гадаад руу зугтахаас нь өмнө очих хэрэгтэй.

Иг -    Чи намайг өдөөн хатгаад байна уу? Тэгж болохгүй гэж ятгаж байна. Дотоод сэтгэлээ сонс, эрүүл хүмүүс тэгдэггүй гэх мэт, зөв үү? Би бүгдэнтэй нь ингэж харьцдаг, өөрөөр чадахгүй. Хүү байна уу, үгүй юу хамаагүй. Хүн амьтнаас юугаараа ялгаатайг мэдэх үү? Хүнд зарчим гэж байдаг.

Ар -    Ойлгож байна, гэхдээ энэ ердөө л үг. Бид явах юмуу, үгүй юмуу?

                                                     ххх

Ар -    Утсаа түр өгөөч.

Иг -    Юу?

Ар -    Би аавтайгаа ярих гэсэн юм... Сайн уу, би байна. Катя очсон уу?

Эр -    Зогс.

Ар -    Үгүй гэнээ.

Эр -    Тосоод ав.

Ар -    Мэдэхгүй,ш ууд тань дээр очно гэсэн. 3 цагийн өмнө. Мэдэхгүй ээ, найзуудтайгаа уулзсан юм болов уу. Түүн рүү ярьсан уу?

Мар - Намайг тавь.

Ар -    Аав аа, окей бид хоёр хоёулаа сайн хүмүүжүүлэгчид биш. Тэгэхээр дарамтлахгүй байсан нь дээр. Орой гэхэд ирэхгүй бол би яръя, ок?

Мар - Яаж байна аа, болиоч.

Ар -    За баяртай.

Эр -    Бүү хөдөл.

Ар -    Баярлалаа.

Иг -    Охин чинь үү?

Ар -    Дүү. Бас эцүү хүн.

Мар - Өвдөж байна, болиоч.

Ар -    Гэхдээ арай ч ийм бишээ. Бодлоо өөрчилсөн үү?

Иг -    Харин та?

                                                     ххх

Мар - Та нар яаж байна аа, аав аа. Та чинь эрүүл хүн ш дээ, яагаад байна аа? Аав аа, аав аа, аав аа энэ чинь тэнэг алхам. Утгагүй хэрэг, амьдралд хэн ч ингэдэггүй ш дээ. Аймаар юм биш, зүгээр л нэг мөнгө. Аав аа, хоёулаа учраа олцгоое, аав аа...

Иг -    Артём Александрович, та ухаантай эр хүн. Миний асуултанд хариулаач. Яасан гэж би зовно вэ?

Ар -    Мэдэхгүй ээ, би сэтгэл судлаач санваартан биш.

Иг -    Тэр тйим шүү.

Мар - Аав аа аан гээч.. Аав аа, та ойлго л доо, гэртээ ярилцъя. Суугаад ярилцъя, ингэх хэрэггүй ш дээ. Яах гэж...

Иг -    Яагаад зогсчихов, явж машинаас ямар нэг уут олж ир. Тэрний толгойд углачих.

Мар - Юун уут вэ, аав аа та яаж байна аа? Та нар галзуурав уу?

Иг -    Би харж чадахгүй нь.

Ар -    Ойлгож байна.

Иг -    Та ч гэсэн машиндаа хүлээж байж болно.

Ар -    Таныг зөвшөөрвөл би байж байя.

Мар - Аав аа, аав аа ойлгооч дээ.

Иг -    Түүнийг хүн болгох гэсэн боловч чадсангүй. Буруугаар эргэчихлээ.

Мар - Аав аа би бишээ, би биш Ромыч байсан юм. Ромыч бүгдийг санаачилсан, энэ сэтгэл судлаач бүгдийг мэдэж байгаа. Та яагаад таг болчихов, түүнд хэлээч. Хэлээч дээ, тэр одоо намайг алчихна ш дээ. Түүнд хэлээч.

Иг -    Бодлоо өөрчлөөгүй юу?

Ар -    Үгүй ээ, маш сонирхолтой байна.

Мар - Та мэдэж байгаа ш дээ.

Иг -    За яахав.

Мар - Аав аа, аав аа, аав аа ойлгооч дээ. гэртээ ярилцъя, би бүгдийг нь ярьж өгнө, аав аа. Тэр чинь ердөө л мөнгө ш дээ.

Ар -    Тийм ээ, би амьдралдаа олон зүйл үзсэн. Гэвч өөрийнхөө гэм нүглийн төлөө төрсөн үрээ алж байгааг анх удаа харж байна.

Иг -    Юу, яагаад гэм нүгэл гэж? Өөрийнхөө гэм нүгдийг би өөрөө үүрнэ.

Ар -    Та хүүгээ ингэж хүмүүжүүлсэн. Энэ зөвхөн таны буруу. Одоо та өөрийгөө шийтгэж байна.

Иг -    Хачин юмаа. Нүд нь минийх, нүүр нь адилхан, миний цус. Гэвч огт өөр хүн.

Ар -    Тэгвэл буудаач, удаад яахав.

Мар - Юун буудах вэ? Та чинь эрүүл, сэтгэл зүйч хүн ш дээ. Түүнд хэл л дээ, би таныг өрөвдсөн биз дээ...

Ар -    Амаа хамхи. Энэ бол чиний аавтайгаа муухай харилцсаны үр дүн. Чамд муу зүйл хийхгүй байх ухаан хүрээгүй. Харин түүнд чамайг хүмүүжүүлэх ухана дутсан.

Иг -    Саныч, чи амаа мэдэж яриарай. Би гартаа буутай байна.

Ар -    Би таныг сайн ойлгож байна. Би ч өөрийнхөө хүүг хүмүүжүүлээгүй. Та хайр халамжаа мөнгөөр орлуулахыг хичээсэн, юу болсоныг харав уу.

Иг -    Хүмүүжил энд ямар хамаатай юм? Тэрнийг 14-тэй байхад нь хүүтэй гэдгээ мэдсэн.

Мар - 15 аав аа, би 15-тай байсан.

Иг -    Амаа хамхи.

Ар -    Юу болсон юм?

Иг -    Юу?

Ар -    Нөгөө...

                                                     ххх

Иг -    10 жилийн өмнө эмээ нь намайг олсон юм. Охин нь нас барсан харин хүү нь үлдсэн гэсэн. Миний хүү. Би эхлээд итгээгүй, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн. 99% таарсан. Ойлгож байна уу, энэ новш 99%-тай таарсан. Өөр дээрээ аваад сайн хүн болгое гэж бодсон. Мах цусны тасархай.

Ар -    Та өөрөө өнчин өссөн үү? 

Иг -    Би асрамжийн газрынх. Чи яаж мэдсэн юм?

Ар -    Энэ түгээмэл асуудал. Танд аав хүүгийн харьцааны туршлага байхгүй. Та хүүгээ яах ёстойг мэдэхгүй. Цаг алдсанаа мэдээд бухимдаад байна.

Иг -    Би өөртөө бухимдаж яах юм. Би түүнийг хүн болгох гэж чадах бүхнээ хийсэн.

Ар -    Оройтсон, 15 гэдэг бол бие хүн болчихсон нас. Зүгээр түүний насан дээр  танд байгаагүй мөнгө, машин өгч хүмүүжүүлэх боломжгүй. Та түүнээс өөрийгөө олж харах гэсэн нь буруу. Танд энэ бүхнийг өгсөн сайхан сэтгэлт хүнд яаж хандах байснаа харахыг хүссэн. Манай хүүхдүүд бидэн шиг болох албагүй. Тэр өөрийн гэсэн амьдралтай, хувь тавилантай. Түүнийг өөр шигээ болно гэж бодсон. Гэвч цусан төрөл байх нь багадна. Хүүгээ алж болно гэвч асуудал шийдэгдэхгүй.

Мар - Үгүй ээ, гуйя...

Ар -    Энэ бүхэлдээ таны буруу түүнийх биш. Алсан ч, алаагүй ч та сэтгэлийн шархтай үлдэнэ.

Иг -    Надад юу санал болгож юм?

Мар - Уучлаарай, уучлаарай.

Ар -    Эхнэртэй болго.

Иг -    Юу?

Мар - Юу гэнээ?

Ар -    Эхнэртэй болго. аз болоход хүмүүс үржилд ордог юм, танд 2 дахь боломж гарч ирнэ. Аз таарвал жилийн дараа гэхэд ач эсвэл зээтэй болно.

Мар - Аав аа энэ сайхан санаа байна. Тэр ухаалаг зүйлс ярьж байна. Би яг одоо яваад бүгдийг зохицуулъя, батлуулна. Ямар нэг арга бодож олно, аав аа. Яасан бэ, тэгье л дээ.

Иг -    Тийм ээ, сайхан санаа байна. Ганцхан асуудал байна. Би энэ тэнэгтэй суух сайн бүсгүй хаанаас олох вэ?

Ар -    Таны хувийн асуудал.

Иг -    Яг зөв, ач гэдэг чинь сайн хэрэг.

Мар - Тийм ээ.

Ар -    Тийм шүү.

Мар - Маш сайн байна.

Иг -    Артём Александрович, та анхнаас нь ингэж төгсөхийг мэдэж байжээ, тийм үү?

Ар -    Бага зэрэг. Энэ бол миний ажил.

Иг -    Тэгээд чи би чамд хангалттай мөнгө төлсөн.

Ар -    Тийм шүү. Гэхдээ та надад өртэй. За алив.

Мар - Хөөе чи яагаад байна аа? Гараа тат.

Иг -    Надтай хамт явах уу?

Ар -    Үгүй ээ, би өөрөө явчихна.

Иг -    Баярлалаа.

Мар - Аав аа би...

Иг -    За яахав, бос, явж чиний төрсөн өдрийг тэмдэглэе.

Мар - Баярлалаа аав аа.

                                                     ххх

Лер -  Одоо хаашаа явах уу? Манайх руу, Даша руу? Эсвэл дахиад офис руу юу?

Ар -    Би мэдэхгүй байна Лера.

Лер -  Тэгвэл машинаас буу.

Ар -    Чи нөөц орон байр байхыг хүсэхгүй гэсэн. Би үнэнээ хэлэх хэрэгтэй, би түүнд хайртай. Зүрх сэтгэлээ захирч чадахгүй.

Лер -  Ойлгомжтой. Өнөөдөр илэн далангүй ярилцах үдэш үү?

Ар -    Тийм гэж болно.

Лер -  Тэгвэл өөрийнхөө тухай яриач. Юу ч хамаагүй.

Ар -    Чи бүгдийг мэднэ ш дээ.

Лер -  Бүгдийг нь бишээ. Яагаад шоронд орсон юм? Тэгэхэд чамтай юу тохиолдсон юм? Энэ Дашатай холбоотой юу?

Ар -    Намайг хүн амины хэрэгт буруутгасан. Амиа хорлоход хүргэсэн гэж ялласан. Тэр миний үйлчлүүлэгч байсан. Гэхдээ би тэгээгүй, тэр амиа хорлох бодолгүй байсан юм. Амиа егүүтгэж чадахааргүй байсан, би үүнд итгэхгүй байна. Тэгэхэд ч итгээгүй, одоо ч итгэхгүй байна. Харин Даша, Даша тийм зүйл болсонд итгэсээр байгаа.

Лер -  Үүнээс болж та хоёр салсан уу?

Ар -    Үгүй ээ, илүү ноцтой зүйл болсон.

Лер -  Тэгвэл чи гэмгүй ял эдэлжээ? Чи буруугүй юмуу?

Ар -    Өөрийнхөө зарчмаас болсон.

Лер -  Ойлголоо. Би баяртай байна. За чамайг хаашаа хүргэж өгөх вэ?

Ар -    Ден рүү. Дараа нь би чам дээр очно.

                                                     ххх

Ар -    Энийг давтая.

Эр -    За ойлголоо.

Ден -  Чи уучлалт гуйж эхлэхгүй юмуу? Дуугүй суугаад уугаад байх уу?

Ар -    Яасан гэж? Би буруутай гэж бодохгүй байна.

Ден -  Жишээ нь, чи өөрийгөө хамгийн мундаг гэж боддог. Хүмүүсийн саналыг сонсдоггүй, Лератай муухай харьцдаг.

Ар -    Бас чамтай юу?

Ден -  Бас надтай. Чи сэтгэл зүйч биз дээ, өөрийнхөө яачихаад байгааг тайлбарлаач. Би чамд тусладаг бас дэмждэг. Ийм байх ёстой юм шиг аашлаад байх юм.

Ар -    Үнэхээр ийм байх ёстой учраас тэгж байгаа байх.

Ден -  Ийм эмчилгээ юмуу? Чи намайг эмчлэхийг хүсээ юу? Гадаа гарцгаая, тэнд эмчилнэ биз.

Ар -    Хүн болгон хэн нэгнийг ивээлдээ авдаг. Санаатай эсвэл санамсаргүй тэгээд үүнээсээ ашиг хайдаг. Юу гэхээр, бид цаг, мөнгөө зарцуулдаг хариуд нь өөрийнхөө үнэ цэнэтэйг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг.

Ден -  Тэгээд асуудал юунд байна?

Ар -    Чи намайг ил тод байгаасай гэж хүсдэг.

Ден -  Юу гэсэн үг вэ?

Ар -    Бусдад чи намайг ивээсэн гэдгээ харуулаасай гэдэг. Энэ бүхэн чи бид хоёрын харилцаанд хамаагүй, чиний хүүхэд насны шархтай холбоотой.

Ден -  Тёма, чи юу гээд дэмийрээд байна.?

Ар -    Чи өөрөө эхэлсэн, би зүгээр уугаад сална гэж бодсон.

Эр -    Хэрвээ би дахиад ганц удаа...

Ден -  Энэ бол ил тод, тодорхой харилцаа.

Ар -    Ямарч харилцаанд зохицуулалт хэрэгтэй.

Эр -    Би чамайг ална.

Ден -  Чиний сэтгэл зүй үнэхээр тус болно гэж үү? Тэрнийг сайн дэлсээд өгөх хэрэгтэй тэгвэл ухаан сууна. Дараа нь ярилцах хэрэгтэй.

Ар -    Үгүй ээ, үгүй, үгүй эхлээд хэл амаараа...

Эм -    Чамтай ярихыг ч хүсэхгүй байна.

Эр -    Юу гэнээ?

Ден -  Эмч ээ, урагшаа.

Эм -    Гараа тат.

Ар -    Найзууд аа, уучлаарай, түр анхаарлаа хандуулна уу. Намайг Артём гэдэг. Гэр бүлийн сэтгэл зүй миний мэргэжил биш, гэвч та хоёрт бол туслаж чадна.

Эр -    Юу? Алив эндээс далд ор.

Ден -  Болж байна, урагшаа.

Эм -    Чамайг зайл гэсэн, өөр яах гэсэн юм?

Ар -    Одоо та хоёр бие биедээ тийм ч хайртай биш байгааг ойлголоо, муудалцсан. Амьдрал чинь сайхан мөчүүд байсан л биз дээ?

Эм -    Сайхан мөчүүд гэн үү? Ёстой нэг тэнэг амьтан.

Эр -    Наад амаа хамхи.

Ден -  Сэтгэл судлал чинь тус болохгүй байна.

Эм -    Надаас холд.

Ден -  Хөөе сонс, чи яагаад байна?.. Үр дүнтэй арга. Ойлгож байна уу?

Эм -    Чи яаж байна аа?

Ден -  Тёма эндээс яв. Чи тэнсэнтэй байгаа, цагдаа нар шууд баривчлана.

Ар -    Гараа ав.

Эм -    Чи түүнийг алчихлаа.

Ар -    Холд, тэрнийг холдуул.

Эм -    Хэн нэгэн туслаарай.

Ар -    Чөтгөр ав.

Эм -    Туслаарай.

Ден -  Түргэн дуудаарай.

Ар -    Эндээс хүмүүсийг холдуул.

Ден -  Тёма, эндээс яв,чи тэнсэнтэй байгаа.

Ар -    Гараа тат.

Ден -  Хэлээд байна, эндээс зугт.

Ар -    Гараа ав гэж байна.

                                                     Төгсөв.

Back to episodes Go home