Trigger.S01_E08

                                                                              Метраж : 48 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Дүрүүдэд : ......

Бичиг 8-р анги.

Эм -    Хүлээж байгаарай, таныг дуудна.

Эм2 -  Баярлалаа.

Эр -    Ксюша чи яагаад сандраад байгаа юм бэ? Бүх зүйл сйхан болно.

Ксю -  Мэдэхгүй юм даа. Миний бодлоор дахиад бүтэлгүйтэх байх.

Эр -    Яагаад тэгж бодоов?

Ксю -  Мэдрээд байна.

Эм -    Ксения Валерьевна, та орно уу.

Эр -    Би хамт оръе.

Ксю -  Үгүй ээ, хэрэггүй.

Эм -    Хувцасаа өмсөөрэй.6 Маш харамсалтай байна гэвч жирэмсэн болоогүй байна. Бид дахиад ЭКО хийж үзэж болох юм. Гэхдээ хэдэн сарын дараа.

Ксю -  Дахиад, тийм ээ. 2 дахь удаагаа хийсэн, үр тогтохгүй байна. 3 удаа зулбасан, дахиад хийж блох юм. Би хүлээж байхаас. Дахиад хүлээнэ, дараа нь дахиад хүлээнэ. Гэхдээ миний тэвчээр барагдаж байна. 

Эм -    Та тайвшир.

Ксю -  Би ингэж амьдарч чадахгүй, миний тэвчээр алдагдлаа. Би ингэж амьдарч чадахгүй.

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Дүрүүдэд : ......

Бичиг 8-р анги.

Лер -  Сайн уу.

Ар -    Сайн уу. Баярлалаа гэж хэлмээр байна.

Лер -  Тийм үү, би буруу сонсоогүй биз.

Ар -    Үгүй ээ, Даша хүүгээ буцааж авсан. Баярлалаа.

Лер -  Чиний талархсан сэтгэл хязгааргүй юм.

Ар -    Өөр яах ёстой байсан гэж?

Лер -  Хуучин эхнэр болон хүүхэд аварсаны төлөө яадгийг мэдэхгүй. Дор хаяж нэг лонх дарс.

Ар -    Эсвэл секс.

Лер -  Санал тавьсан уу, заналхийлсэн үү?

Ар -    Бодит байдлыг хэлж байна. Чи зарчмын хувьд байх ёсгүй харилцааг хүсээд байна.

Лер -  Артём Александрович юу гэхээр байх ёсгүй боловч амьдралд хэрэгждэг зүйлс гэж байдаг.

Ар -    Маш их баярлалаа, би бодож үзье.

Лер -  Ингэхэд харилцаа гэдэг зөвхөн секс биш. Гэхдээ та яаж мэдэхэв шоронд сууж байсан юм чинь. Тэнд секс байхгүй биз дээ.

Ар -    Энэ ирэх юмуу үгүй юмуу?

Лер -  Та явах уу?

Ар -    Хөөе, хөөе... Лера, Лера.. боль. Хүлээ.

Лер -  Хүлээгээрэй, хүлээ. Уулзалт дууссан.

Ар -    Үгүй ээ.

Лер -  Үргэлжлүүлмээр санагдвал.. над дээр цаг аваарай.

Ар -    Тэнэг амьтан. Уучлаарай.

                                                     ххх

Мат -  Босс оо, таны захиалга салат, бяслагтай мах. Одоо кофе чанаад өгье. Катя сургууль руугаа явсан замаараа хоол иднэ гэсэн. Бас тань руу хиймлээр үр суулгах эмнэлгийн доктор Кузнецова ярьсан. Өөрийнхөө өвчтөнийг үзээрэй гэж гуйсан, би 11 цагаас биччихсэн.

Ар -    Надад миний хэрэг дээр гэрчээр оролцсон хамгаалагчийн утас хэрэгтэй байна.

Мат -  Надад өгнө гэж үү?

Ар -    Үгүй ээ.

Мат -  Би яаж олох юм?

Ар -    Нэг арга бодож ол, сайт хакерд, хулгайл. Чи ухаантай ш дээ.

Мат -  Та намайг шүүхийн сайтыг эвд гэж байна уу? Бүх зүйл хуучинсаг бичгийн машин гээд, би яаж эвдэх юм бэ?

Ар -    Тэгвэл бичгийн машиныг нь хакерд.

Мат -  За.

                                                     ххх

Даш - Та ингээд бэлэгтэй ирвэл болчихно гэж бодсон уу?

Але -  Үгүй ээ, би зүгээр л хүүг халамжиндаа авах гэснийхээ төлөө уучлалт гуйх гээд. Сайн уу. Чамтай зөвлөөгүй. Аль болох сайныг л хүссэн. Үүнийг чамд, үнэтэй эд шүү. Май. Ав ав.

Даш - Бид гадны хүмүүсийн тухай юу ярьсан билээ?

Але -  Та хүүг дарамталж байна.

Даш - Халамжтай өвөөгийн дүрд тоглож бэлэг авч ирдэг чинь дарамт.

Але -  Даша, хэрвээ чи надад зөвшөөрвөл...

Даш - Уучлалт гуйхаар ирсэн байхаа?

Але -  Тийм ээ.

Даш - Гуйчихсан уу? Баяртай, явган явцгаая. Явъя.

Але -  Даша гэхдээ...

Даш - Лифт ирэхгүй удлаа. Болгоомжтой, болгоомжтой. Явган алчихъя.

                                                     ххх

Ксю -  Нөхрө бид хоёр эхлээд уламжлалт аргаар оролдож үзсэн. Одоо ч хичээсээр байгаа. Дараа нь ЭКО хийлгэсэн, эхний шатанд зулбасан, дараа нь.. товчхондоо энэ сэтгэл санаатай холбоотой гэсэн. Тэгээд танд хандлаа... Миний бодлоор хэрвээ ЭКО тус болохгүй байгаа бол, та зүгээр сэтгэл зүйч биз дээ?

Ар -    Би эмэгтэйчүүдийн эмч-сэтгэл зүйч. Маш ховор мэргэжил, та маш азтай байна. Магадгүй та зүгээр л нөхөртөө хайргүй юм бишүү, Ксения?

Ксю -  Ойлгосонгүй.

Ар -    Маш энгийн, шулуухан асуулт, хайртай юу, үгүй юу?

Ксю -  Хайртай байлгүй яахав. Манай Толя маш сайн хүн.

Ар -    Хичээхгүй байгаа бол яаж сайн байх юм?

Ксю -  Харин ч эсрэгээрээ өдөр болгон, заримдаа бүр ч олон удаа. Би ажилгүй бол шүү дээ.

Ар -    Тэгж их хүүхэд хүсээд байна уу?

Ксю -  Тийм ээ.

Ар -    Харин та?

Ксю -  Би хичээж байгаа. Ажилгүй бол орой эсвэл өглөө гэхэд болно. 7-оос хойш. Ер нь эрчүүдэд энэ маш чухал. Тэр өөрийнхөө хайрлагдсан гэдгийг мэдрэх ёстой.

Ар -    Та хоёрын хавьталт ойролцоогоор хэр удаан үргэлжилдэг вэ? 

Ксю -  Мэдэхгүй, бусдынхтай адил байх.

Ар -    Таныхаар бусдынх ямар гэж?

Ксю -  5-6 минут, 10 ч юмуу.

Ар -    Өнөөдөр орой 6 цагт нөхрөө дагуулаад ирээрэй. Би та хоёртой хоёулантай чинь ярилцмаар байна. Уулзалт удаан үргэлжинэ, 4 түүнээс ч илүү цаг үргэлжилж магадгүй. Матвей, би хоолоо идчихлээ.

                                                     ххх 

Кат -   За одоохон.. Сайн уу, тийм ээ Даша, дөнгөж сая хичээл тарлаа. Та зүгээр үү?

Даш - Надад шулуухан хэлчих тэр ингэсэн үү? Чиний ах, тэр миний хүүхдийг авахыг хүссэн үү?

Кат -   Юу гэсэн үг вэ Даш, тэр тэгэх хүн биш. Артём заримдаа муухай аашилдаг гэхдээ арай ч ингэхгүй. Чи өөрөө мэдэж байгаа, харин ч эсрэгээрээ их санаа зовж байсан.

Даш - Артём санаа зовсон гэнээ. Бид хоёр ер нь нэг хүний тухай ярьж байна уу?

Кат -   Тэр чамд хайртай Даша.

Даш - За ойлгомжтой, би ойлголоо. Тэр чиний ах гэдгийг мэдэж байна. гэхдээ ингэж дамжуулаарай, дахиж ийм зүйл хийвэл би зүгээр л алчихна шүү.

Кат -   Баяртай.

                                                     ххх

Мат -  Яг голд нь тавьчих.

Эр -    Та юу ч андуураагүй биз, энэ сэтгэл судлаачийн өрөө мөн үү?

Ксю -  Ер нь бол өглөө бүх зүйл хэвийн байсан.

Ар -    Найзуудаа тэгэхээр бидний зорилго ийм, та хоёр энд хоёулханаа үлдэнэ. Тэгээд яг 4 цаг секс хийнэ. Гэхдээ жирэмсэн болохгүй байхыг хичээгээрэй. Зүгээр л таашаал авцгаа.

Эр -    Ойлгомжтой, өвчтэй хүн юм байна. Ксения явцгаая.

Ар -    Та явж болно гэхдээ над дээр асуудалтай ирсэн. Би яаж шийдэхийг нь мэднэ. Хүүхэдтэй болохыг хүсэхгүй бол явж болно. Чайлдфри клубын нэр хүндтэй гишүүд болоорой.

Эр -    Та бидний асуудлыг яаж шийдэх гэж байгаа нь сонирхолтой байна. Эхнэр бид хоёрт секс хийх газар олдоогүй гэж бодоо юу? Эсвэл бид үнэхээр секс хийдэг гэдэгт эргэлзээд байна уу?

Ар -    Секс хийдэгт эргэлзээгүй, харин чанарын хувьд бол эргэлзэж байна.

Ксю -  Би огт тэр талаар яриагүй.  Харин ч эсрэгээрээ бид хоёрынх бусдынхаас илүү дээр гэсэн. Бас хөршүүдч гэсэн заримдаа атаархдаг.

Ар -    За тэгээд нотлоод өгөөч. Манайхан ч гэсэн ажил дээрээ уйддаг.

Эр -    Уучлаарай, та ямар үүрэгтэй вэ? Гэрэлтүүлэг үү? Чанарыг нь хянана.

Ар -    Гэрэл бишээ, хугацаа хэмжинэ. Өнөөдөр үр дүнгийн төлөө ажиллана. Яг 4 цаг... Чадвал 50% хөнгөлөлттэй. 

Ксю -  Таны дэргэд хийх ёстой юмуу?

Ар -    Би таашаал авна гэдэгтээ итгэлгүй байна, хүсээд байвал би туслахаа дуудаж болох юм.

Эр -    Баярлалаа, хэрэггүй... Чи яагаад инээгээд байгаа юм? Ксюша чамд инээдтэй байна уу? Энэ хэвийн гэж үү, надад хэлээч. Би ойлгохгүй байна уу, энэ хэвийн зүйл үү? Сэтгэл зүйчийн өрөөнд секс хийнэ гэдэг утгагүй зүйл. Алив явцгаая, Улаан талбай дээр очоод тэнд хурьцал үйлдэцгээе.

Ксю -  Толя гуйж байна, аан гээч, энэ тус болвол яах уу? Юмыг яаж мэдэхэв.

Эр -    Юу тус болно гэж? Энэ маш том тэнэглэл гэдгийг ойлгож байна уу?

Ксю -  Толечка гуйя, бидэнд алдах юм байхгүй.

Ар -    Ус уу?

Эр -    Нөхөр эмч ээ өршөөгөөрэй, энэ бүхэн яаж таны толгойд орж ирсэнийг мэдмээр байна.

Ар -    Эмч танд мухар ойлгой авах хэрэгтэй гэхэд нь та бас л яаж толгойд чинь ийм юм орж ирэв гэдэг үү?

Ксю -  Гуйж байна. Хоёулаа хүүхэдтэй болохыг хүсч байгаа биз дээ.

Эр -    Би чадахгүй ээ.

Ксю -  Гуйж байна.

Эр -    За яахав. Яая гэхэв, таныг чөтгөр аваасай.

Ар -    Энэ болох уу, романтик байгаа биз? За гэртээ байгаа юм шиг байгаарай. Найзуудаа зөвхөн матрасан дээр, ширээ минийх шүү.

                                                     ххх

Мат -  Босс оо, тэднийг юу яаж байхад би энд байх ёстой юу? Тэдэнд эвгүй юм бишүү.

Ар -    Ямарч тохиолдолд эвгүй байна. Хэрвээ хүсвэл чи явж болно. Миний гуйсан юмыг амжуулсан уу?

Мат -  Энд юу ч алга, би мөрдөн байцаах хорооноос асууя гэж бодлоо.

Ар -    Мөрдөх хорооноос асуу.

Мат -  Би бодохдоо таныг асууна гэж ойлгосон. Та танил талаараа эсвэл жишээ нь ааваараа дамжуулаад асууж болно.

Ар -    Матюш, май 500 рубль. Өөртөө шоколад авчих, гомдохоо больчихно. Тэгээд яваад мэдээд ир. Түүний ажиллаж байсан газраас эсвэл мөрдөн шалгах хороо гээд хаанаас хамаагүй олж мэд.

Мат -  За.

Ар -    Надад түүний хаяг хэрэгтэй байна.

Мат -  За ойлголоо, мэдээд ирье. За би гүйлээ.

Ар -    Амжилт.

                                                     ххх 

Эр -    Би ингэж чадахгүй ээ. Чи тэрнийг хаанаас олсон юм бэ?

Ксю -  Чи мэднэ дээ, намайг эмчилдэг эмч зөвөлсөн юм. Би түүнд маш, маш их итгэдэг.

Эр -    Харин би итгэхгүй байна. Түүнийг өөрийг нь шалгах хэрэгтэй, тэрэн шиг гаж донтон ч юм билүү.

Ксю -  Тийм ээ.

Эр -    Ийм эмчилгээ гэж байдаг юмуу? Шууд зөн билигтэн эсвэл үзмэрч дээр очих уу? Эсвэл хэнгэрэгтэй бөө ч байсан хамаагүй.. Чи насанд хүрсэн хүн ш дээ.

Ксю -  Тийм ээ, тийм...

Эр -    Чи ойлгох ёстой, энэ аргууд чинь шинжлэх ухааны үндэслэлгүй. Ойлгож байна уу? Байзаарай, хэн нэгэн харж байж магадгүй.

Ксю -  Сонс, тэнд хэн ч байхгүй. Хэн ч байхгүй.

Эм -    Офисд шүү, ямарч ичдэггүй юм бэ.

Эм2 -  Аймаар юм.

                                                     ххх

Эр -    Хөөе залуу, хэнтэй уулзах вэ?

Мат -  Би ажлаар явж байна.

Эр -    Тэнд ханан дээр дотуур утас байгаа. Яриадпропуск бичээд өгөөч гэж хэл.

Мат -  За.

Эр -    Танд асуудал гарав уу?

Мат -  Үнэнийг хэлэхэд надад жагсаалт хэрэгтэй байгаа юм. Нэг хуучны хэргийн гэрч нарын жагсаалт.

Эр -    Та хаанаас явж байна?

Мат -  Хаанаас ч бишээ, би зүгээр л харах гэсэн юм. Боломжтой бол би.. талархаж чадна.

Эр -    Хаалттай хэрэг хармаар үзмээр байна уу?

Мат -  Товчхондоо бол тийм, боломжтой бол жагсаалтыг харчихаад яваад өгнө.

Эр -    Шагналтай?

Мат -  Тэгэлгүй яахав.

Эр -    Ингэж тохирье, чи миний утсыг бичээд авчих. Юу, ямар хэргээр, ямар мэдээлэл гэдгийг дэлгэрэнгүй явуулчих. Маргааш үдээш хойш хүрээд ир. Тохирох уу?

Мат -  Та чадах уу, надад хэлээч.

Эр -    Би энд 20 жил болж байна. Чиний асуудлыг шийдчихнэ.

Мат -  Танд маш их баярлалаа.

Эр -    Хэрэгтэй хүнтэй чинь танилцуулна, бүгдигй зохицуулна. Чи гол нь талархахаа мартав.

Мат -  Яалаа гэж дээ. Та утсаа өгчих.

                                                     ххх

Ар -    Найзуудаа яагаад таг болчихов оо?

Эр -    Яагаад гэвэл бид туулай биш харин хүмүүс.

Ар -    Анатолий, та насанд хүрсэн хүн ш дээ. Биеэ дайчлах хэрэгтэй.

Ксю -  Бид хичээж байна.

Ар -    За алив ээ, хөгжмөө тавиад урагшаа. Идэвхтэй байгаарай. Нар жаргах болоогүй, надаас ичих хэрэггүй, би бараг л эмч хүн. Урагшаа.

Эр -    Миний тамир барагдлаа. Уучлаарай... Үнэндээ би тэр яах гэж энэ бүхнийг зохион байгуулсаныг ойлгосонгүй. 

Ксю -  Мэдэхгүй ээ.

Эр -    Май. Ингэхэд энэ өрөөнд камер байсан эсэхийг шалгах хэрэгтэй. Тэр хаа нэгтээ камер нуусан ч юм билүү. Янз бүрийн гаж хүмүүс байдаг. Бичлэг хийчээд дараа нь компьютер дээрээ үзнэ. Эсвэл интернэтэд тавьчихдаг. Яагаад үгүй гэж? Гүйцээ, бид дуусчихлаа. Онгойлгоорой.

Ар -    Эрт байна, дахиад нэг цаг.

Эр -    Та тоглоод байна уу?

Ар -    Анатолий энэ бол эмчилгээ, та хоёр хичээхгүй байна.

Эр -    Миний хичээж байгаа эсэхийг та шийдэхгүй. Би ямар робот биш. Хаалга онгойлго үгүй бол бол цагдаа дуудлаа.

Ар -    Намагй юунд буруутгах чинь сонирхолтой байна.

Ксю -  Артём, гуйя хангалттай.

Ар -    Муу л байна даа найзуудаа.

Ксю -  Юу гэсэн үг вэ? Та энэ бүхэн үйлчлэгүй гэж хэлээд байна уу? Би дэмий тэвчсэн гэж үү?

Ар -    За тэр, ямарч байсан та үүнийг тэвчдэгийг бид олж мэдлээ. Маргааш үд дунд ирээрэй.

Ксю -  Дахиад уу?

Ар -    Ганцаараа ирнэ.

Эр -    Та сонс, биднийг ойлгоорой бид ямар сексийн хүсэлдээ баригдсан өсвөр настангууд биш. Сексээс гадна бидэнд өөр сонирхдог зүйлс байгаа. Ингэх ямар хэрэгтэй юм бэ?

Ар -    Гэртээ та Ксениятай өдөрт 2 удаа секс хийдэг биз дээ?  Би зүгээр л хугацаагаа сунгахыг хүссэн, та юунд санаа зовоов?

Эр -    Би огт албадаагүй. Би чамайг албадсан гэж үү?

Ксю -  Үгүй ээ, би тийм зүйл яриагүй. Үгүй ээ, харин ч эсрэгээрээ бид хэд хэдэн удаа заавал...

Эр -    Заавал гэж юу гэсэн үг вэ? Би.. ойлгосонгүй, юу заавал гэж? Энэ ганцхан надад хэрэгтэй гэж үү?

Ксю -  Тэгээд хэнд гэж?

Эр -    Чамд. Чи хүүхэд гэсээр бүр солиорчихож.

Ар -    Үүнийг батлах хэрэгтэй байсан юм. Та хоёр бие биетэйгээ шулуухан ярилцаад хэн юу хүсч байгааг мэдэх чадваргүй. Та хоёр хүүхэдтэй болно гэдэгтээ итгэлтэй байна уу?

                                                     ххх

Лер -  Сайн уу.

Ар -    Кирюшаг эргүүлж авахад тусалсанд баярлалаа.

Лер -  Зүгээр ээ. Орооч... За яасан, чи талархалаа илэрхийлэх гэж ирсэнд би итгэх үү? Харин дараа нь чи надад ойртоод үнсэх боломжийг эрэлхийлнэ. Тэгээд хоёулаа гэнэт дур хүсэлдээ автсан дүр үзүүлнэ. Чи бол сэтгэл зүйч, энэ бүхэн чамд ямар хэрэгтэй юм бэ?... Гэм буруутай мэдрэмж төрж байна уу?

Ар -    Яагаад тэгж бодов?

Лер -  Чи өөр бүсгүйд хайртай ч өөр хүүхэнтэй унтдаг. Үйлчлүүлэгч чинь байсан эмэгтэй.

Ар -    Түлхүүр үг нь “байсан”.

Лер -  Сэтгэл зүйчийн ёс зүйд шинэ зүйл нэмэгдчихэв үү? Өөр бүсгүйд хайртай тухайд?

                                                     ххх

Кат -   Онгойлгоод өгнө үү.

Эр -    Таны пропуск хаана байна?

Кат -   Би ганцхан хором гараад ирсэн. Та харсан ш дээ, гарч кофе аваад ирсэн одоо ормоор байна. Зүгээр л онгойлгоод өгөөч.

Ар -    Өглөөний мэнд.

Эр -    Биедээ авч явж бай.

Ар -    Биднийг уучлаарай.

Кат -   Чи хаана хоносон юм?

Ар -    Өглөөний мэнд дүү минь.

Кат -   Дашагийнд үү?

Ар -    Чихэргүй кофе юу?

Кат -   Артём битгий сэдэв өөрчлөөд бай.

Ар -    Сонс, 1-рт чи ахдаа санаа тавиад чихэргүй авчихаж болох байсан. 2-рт Дашаагийнд биш. Ийм хариулт хангалттай юу?

Кат -   Үгүй, тэр хэн юм?

Ар -    Хэн?

Кат -   Би таних уу?

Ар -    Магадгүй ээ.

Кат -   Дотно харилцаа юу нэг удаагийн болзоо юу?

Ар -    Катюш, би насанд хүрсэн, хариуцлагтай, мэргэжлийн хүн. Мэдээж нэг удаагийнх.

                                                     ххх

Мат -  Босс оо, та хаашаа алга болчихов оо? Цаг хэд болж байна, би тань руу залгаад байсан утсаа авахгүй.

Ар -    Сайн байна уу, хоцорсонд уучлаарай.

Мат -  Би санаа зовж байлаа.

Ар -    Кофе?

Ксю -  Үгүй ээ, баярлалаа.

Ар -    Надад чихэргүй кофе. Орно уу.

Мат -  Бас мөрдөн шалгах хороотой би тохирчихсон. Бүх зүйл хэвийн.

Ар -    Сайн байна, мундаг. Баярлалаа. Чамайг магтая, өсөж байна.

Ксю -  Өчигдөр таны хийсэн зүйлийн дараа нөхөр маань надтай дуугарахаа больсон. Танд гомдоллосон гээд болчихож. Та юу хүсээд байна, биднийг муудалцуулах уу?

Ар -    Ксения, та суугаач. Та үнэхээр өрийнхөөө нөхрийг өдөрт 3 удаа дарж хэвтээд аз жаргалтай болгоно гэж бодсон уу? Ийм идэвхтэй бэлгийн амьдралтай байвал тэр удахгүй зугтана. Яг тийм зүйл болно.

Ксю -  Миний бодлоор секс бол харилцааны нэг чухал хэсэг. Дотно байх нэг хэлбэр. Тийм биш гэж үү?

Ар -    Тийм бишээ. Та жинхэнэ дотно харилцааг сексээр орлуулж байна. Хүүхэд байхдаа та хараад хуулбарлаж авах эрүүл дотно харилцааг үзээгүй бололтой. Ээжийнхээ тухай яриач.

Ксю -  Миний ээж ямар хамаатай юм?

Ар -    Хамаатай. Тэр таныг хайрлаж байсан уу?

Ксю -  Мэдэхгүй ээ, үгүй байхаа. Би өнгөрсөнөө дурсмааргүй байна.

Ар -    Харин аав чинь? 

Мат -  Таны кофе.

Ксю -  Миний ээж надад юу ч яриагүй. Бид хоёулханаа амьдарч байсан, тус тусдаа гэж болно.

Ээж - Би өөрийгөө хөсөр хаяж, чамайг хүн болгохын тулд илжиг шиг зүтгэж байна. Яах гэж, би чамаас яах гэж гэж асууж байна. Улиралд 4 авч бай гэж үү?

Охин -  Ээж ээ, биеийн тамир ш дээ.

Ээж - Биеийн тамир, өнөөдөр л биеийн тамир дээр 4. Харин маргааш, орос хэл дээр 3. Дараа нь сургуулиасаа хөөгдөх үү? Тэгээд биеэ үнэлэгч болно. 

Ксю -  Би хөнгөн атлетикийн зэрэгтэй болсон. Бас төгөлдөр хуур тоглож сурсан. Би дандаа онц авдаг байлаа. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй.. Ээж надад хайргүй байсан.

Ээж - Алив орооч яагаад гацчихав аа?

Эр -    Үүнийг чамд.

Ээж - Ямар гоё юм бэ.

Эр -    Үүнийг бас...

Ксю -  Юра ах ээж дээр хэдэн жил ирдэг байсан.

Эр -    За алив, алив, алив.

Ксю -  Ээж түүнтэй гэр бүл болно гэж бодсон.

Эр -    Люся би одоо гэрлэмээр байна.

Ксю -  Нээрэн гэж үү?

Эр -    Үгүй ээ, үгүй чамтай бишээ. Төлөвлөсөн юм байгаагүй. Тэр жирэмсэн болчихсон, ойлгож байна уу? Эвгүй ш дээ, харин чи том болсон охинтой. Тэнд би өөрийн хүүхэдтэй болно. Люся. Люся уучлаарай.

Ээж - Яв.

Эр -    Люся би шударга хэллээ ш дээ. Люся...

Ээж - Яв.

Охин -  Ээж ээ та яасан бэ?

Ээж - Ксюша өрөөндөө ор. Чамайг өрөнөдөө ор гэж байна. Чамаас л боллоо.

Ксю -  Эхэндээ ээж бага уудаг байсан. Орой нэг хундагыг. Дараа нь лонх болсон, дараа нь өглөө ууж эхэлсэн. Ажлаа хаясан. Лонх юмаар юугаа ч өгөхөд бэлэн болсон.

Ар -    Тэр өөрийнх нь амьдрал бүтэлгүйтсэнхариуцлагыг тань дээр тохсоныг ухаарч байна уу? Таньгүй бол амар байна гэж ойлгуулсан. Өөрийх нь хувьд та хэрэггүй ачаа.

Ксю -  Би ээжид ачаа болсон гэж үү? Би 15-тайдаа ажил хийж гэртээ хоол авдаг байсан. Харин 17-тойдоо хүйтэн өвөл Шинэ жилийн өмнөх өдөр ээжийг хайж баахан явсан. Дараа нь дүүргийн цагдаагийн газраас хогын цэг дээрээс хөлдөж үхсэн орон гэргүй эмэгтэйг олсон гэлээ. Хүн шиг амьдарсан байна уу?

Ар -    Харин та хүн шиг амьдарч байна уу?

Ксю -  Юу гэнээ?

Ар -    Өөрийгөө нэг хар даа. Та дотор муухайртал зөв хүн болсон. Та хайрлагдахгүй байхаас, хэрэггүй, илүү байхаас маш их айдаг. Та яагаад жирэмслэхгүй байгаа гээч. Яагаад гэвэл хүүхэд төрмөгц таны хайртай Толик чинь хаяад явчихна гэж айдаг. Та ээждээ саад болж байсан шиг таны хүүхэд саад болно гэж хэн хэлсэн юм? Яагаад?

Ксю -  Хэн ч надад хэлээгүй, би тэгж боддоггүй.

Ар -    Бодож байгаа, үгүй бол ийм идэвхтэй бэлгийн амьдралтай байхад 7 хүүхэдтэй болчих байсан.

Кат -   Үгүй ээ, би хэлэхгүй.

Ар -    Явцгаая.

Кат -   Мотя, хэлчих л дээ, тэр хаана хоносон юм?

Мат -  Би үнэхээр мэдэхгүй.

Кат -   Би тэртэй тэргүй мэдчихнэ.

Мат -  Тэр надад тайлагнадаггүй.

Кат -   За за болъе, март. Надад зүгээр л сонирхолтой санагдаад. Чамагй зөвхөн кофе зөөдөг хүн гэж бодсонгүй. 

Мат -  Юу гэнээ?

Кат -   Хувийн амьдралаа чамтай хуваалцдаг, чамагй мэддэг гэж бодсон.

Мат -  Би мэднэ... Өөрийг нь сонирхдог нэг эмэгтэй байдаг. Гэхдээ дотносоогүй учраас би чамд хэлээгүй юм.

Кат -   Тэр чинь хэн юм?

Мат -  Лера, Артёмын үйлчлүүлэгч байсан. Одоо эсрэг талд Денисын офисд ажилладаг.

Кат -   Эсрэг талд гэнээ?

Мат -  Тэд ямарч дотно харилцаагүй. Байзаарай, чи хаачих нь вэ?

Эм -    Тэгэхээр орой уулзах уу?

Эр -    Тэгье. 5 цагаас.

Эр2 -  Намайг нөгөөдөр биччихээрэй.

Лер -  Та ямар ажлаар явна?

Кат -   Үгүй ээ.

Лер -  Тэгвэл хаалгаа хаачихгүй юу.

                                                     ххх

Ксю -  Үүгээр яах юм?

Ар -    Удахгүй мэднээ.. Босоорой.

Эм -    Үгүй ээ.

Ар -    Сэрээрэй.

Эм -    Явлаа.

Ар -    Босоорой.

Эм -    Явлаа, явлаа. Чи цагдаа биш байна.

Ар -    Үгүй ээ, би сайхан сэтгэлтэй хүн. Май.

Эм -    Яах ёстой юм?

Ар -    Дуугүй сонсож бай. Тэрэнд ээждээ хэлэх гэсэн бүхнээ хэл.

Ксю -  Би түүнд үү?

Ар -    Тийм ээ. Та түүнд яг одоо. Хэл тэгэхгүй бол хэзээч үүнээс чөлөөлөгдөж чадахгүй. За алив ээ, алив тэр хүлээгээд байна.

Ксю -  Би юу хэлэх ёстой гэж?

Ар -    Сайн бод. Олон жил хэлэхийг хүссэн зүйлээ.

Эм -    Залуус аа, би хөгшин, өвчтэй эмэгтэй. Маш муу байна.

Ар -    За алив Ксения, толгойд орж ирсэн бодлоо.

Ксю -  Би чамайг үзэн ядаж байна.

Ар -    Биш байна.

Ксю -  Үнэн хэрэгтээ би аль эрт таныг уучилсан.

Ар -    Нээрэн үү?

Ксю -  Би олон жил таныг үзэн ядсан. Бүх насаараа тантай хамт...

Ар -    Маш гоё хэлж байна. бүр онц авахаар шүү, сайн байна. Ээж чинь зөв хэлж байж, нэг ч юм олигтой хийчихэж чадахгүй.

Ксю -  Яагаад чадахгүй гэж?

Ар -    Яагаад гэвэл чи хичээхгүй байна. Хичээх хэрэгтэй.

Ксю -  Би хичээж байна.

Ар -    Үгүй, та хичээхгүй байна. тэрнийг хар даа, энэ бол таны ээж. Тийм ээ, адилхан биш, харин тэр хогын цэг дээр үхсэн хүн чинь таны хүүхэд байхдаа харсан хүнтэй адилхан байсан уу? Адилхан уу, үгүй юу? Энэ байна, энэ. Согтуу, ууртай, өрөвдмөөр амьтан таныг харж байна. Хүсээгүй, хайргүй хүүхэд нь юу гэж хэлэхийг хүлээж байна. Алив ээ.

Ксю -  Ээж ээ, би.. би хүүхэдтэй болсон ээж ээ. Би хүүхдээ чинь сэтгэлээсээ хайрлана ээж ээ. Тань шиг биш. Тань шиг бишээ. Биш.. би хэзээч тань шиг болохгүй... Би хэзээч...

Эм -    Би чамд итгэж байна охин минь. Маш их.

                                                     ххх

Эр -    За сайн байна уу. Таныг ирэхгүй нь гэж бодож байлаа. Орно уу, та тийшээ орох ёстой.

Мат -  Хаашаа?

Эр -    Тийшээ.

Ар -    Байзаарай, би таныг энд надад бүгдийг өгнө гэж бодсон. Тэгээд би явна.

Эр -    Юу гэсэн үг вэ, ийм зүйлийг ингэж хийдэггүй юм. Энд хаа сайгүй камертай. Та тийшээ 36-р өрөөнд орно. Тэнд нэр хүндтэй хүн байгаа. Мэдэж байгаа, туслана.

Мат -  Байзаарай, тэгвэл энийг бас 36-р өрөө рүү юу? Ойлголоо, баярлалаа... Орж болох уу?

Эр2 -  Ор ор.

Мат -  Амрыг эрье.

Эр2 -  Сайн уу. Чамд мэдээлэл ямар хэрэгтэй юм, ярьж өгөөч.

Мат -  Хувийн чанартай юмаа.

Эр2 -  Ойлгож байна, ойлгож байна. Нууц биш бол чи тэр мэдээллээр яах гэсэн юм?

Мат -  Ноцтой юм бишээ, зүгээр л харах гэсэн юм.

Эр2 -  Зүгээр гэнээ, хуучны хаалттай хэргийг зүгээр л сонирхож байна уу? За яахав.

Мат -  Баярлалаа. Аан уучлаарай, үүнийг танд өгье. Баярлалаа.

Эр3 -  За бүгдээрээ байр байрандаа суугаарай. Гэрч нар ороорой. Ороорой, ороорой. За гэрч нар анхааралтай хараарай. Сэжигтэн нэг уут дамжуулсан. Уутанд авилга байгаа, нийт хэмжээ нь...

Эр2 -  Дотор нь чихэр дотор сайн үз.

Эр3 -  Үйлдвэрийн савалгаатай байна.

Эр2 -  Онгойлго... Чи тэнэг амьтан чихрээр нууц мэдээлэл авах гээ юу?

Мат -  Тийм ээ.

Эр2 -  Буржгар минь чи ёстой нэг...

                                                     ххх

Эм -    Тэнд юу болоод байна? Яагаад бужигнаад байна?

Мат -  Архивын нэг эрүүгийн хэргээс болоод.

Эм -    Юу хэрэгтэй юм?

Мат -  Би зүгээр харах гэсэн юм. Нэг гэрчээ алдчихсан юмаа.

Эм -    Алдсан юм бол үзээч.

Мат -  Уучлаарай гэхдээ надад чихэр л байна.

Даш - Ороод ир, юу болсоныгоо яриач. Аярхан байгаарай Кирюша унтаж байгаа.

Кат -   Товчхондоо, тэр нэг эмэгтэйтэй болсон.

Даш - Хэн бэ?

Кат -   Тёма, өөр хэн байхав дээ?

Даш - Би яагаад үүнд санаа зовох ёстой гэж?

Кат -   Би санаа зовж байна. Яагаад гэвэл ах түүнд хайргүй.

Даш - Тэгээд юу гэж.

Кат -   Чи үнэхээр ойлгохгүй байна уу? Чи холдуулсан учраас тэр огт хайргүй хүн рүүгээ явчихлаа.

Даш - Катюша, өөрөөр хэлбэл чиний ах надад хайртай байж санамсаргүй өөр хүүхэнтэй болчихсон уу? Тэр хэзээч юу ч зүгээр нэг хийдэггүй. Үргэлж хэдэн алхамын цаадхыг тооцоолж байдаг.

Кат -   Үгүй ээ, хайр сэтгэлийн асуудалд бол үгүй. Таныг мартахыг хүсч байгаа ч юм билүү. Та хоёр маргалдаж байсныг би ойлгож байна. Магадгүй таны өмнө буруутай байхгэхдээ та хоёр бие биедээ хайртай, ингэж болохгүй ш дээ.

Даш - Катюш...

Кат -   Даша, хайртай гэдгийг би мэдэж байна. Кирюшаг асрамж руу аваад явахад ах тусалсан. Та мэдэх хэрэгтэй. Би ерөөсөө ойлгохгүй байна, яагаад хоёр насанд хүрсэн хүн зүгээр ярилцаж болохгүй гэж.

Даш - Катя, бодит үнэн илүү төвөгтэй. Чи үнэхээр олон зүйл мэдээгүй бололтой.

Кат -   Аан гээч, та хоёрын дунд юу болсон нь надад хамаагүй. Чи ингэж гомдсоныг бодоход ноцтой зүйл бололтой. Гэхдээ энэ чинь ёстой нэг утгагүй зүйл болоод байна. Би яаж тайлбралахаа мэдэхгүй байна. Хэн нэгэн эхний алхамаа хийх ёстой биз дээ?

Даш - Алив цай ууцгаая.

                                                     ххх                       

Бичиг Матвей, таны хүссэн зүйлийг олсон.

Бичиг Чи сайн уу? Баахан хашхичсанд уучлаарай.

 

                                                     Төгсөв.

 

 

 

 

 

Back to episodes Go home