Trigger.S01_E07

                                                                              Метраж : 48 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Ник - Лиза, би яваад ногоо авч байх уу? Юу авах уу?

Лиз -  Брокколи бас шинэ ногоо аваарай. Никита, тэргэнцэр.

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Дүрүүдэд : ......

Бичиг 7-р анги.

Ден -  За.

Ар -    Сайн уу.

Ден -  Сайн уу.

Ар -    Саад болсон уу?

Ден -  Үгүй ээ, ор ор.

Ар -    Чамд кофе авч ирлээ.

Ден -  Баярлалаа. Яагаад гэнэт ингэв? Тёма, юун кофе вэ? Юу хүсээ вэ, алив хэлээч.

Ар -    Хүүхэд авах тал дээр юу болсоныг мэдэх гээд.

Ден -  Одоохондоо ямарч нааштай юм алга. Миний дотны найз тэнд хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Одоохондоо таг шүү. Хэрвээ орой болтол мэсэж бичихгүй бол би өөрөө залгая. Тохирох уу?

Ар -    Баярлалаа.

Ден -  Тёмыч, бүү санаа зов, бүх зүйл сайхан болно. Би асуудлыг хянаж байгаа.

Ар -    Баярлалаа, итгэлтэй байна.

Ден -  За амжилт.

Ар -    Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Ден -  Зиак...

                                                     ххх

Даш - Сайн байна уу. Кирюша...

Эм -    Сайн байна уу, Кирюшад хэл яриа засагч ирнэ. 

Даш - Цагийн дараа би ярилцлагтай, дараа нь би хүүгээ авч амжихгүй.

Эм -    Юу гэхээр эрхлэгч Кирюшаг одоохондоо байлгаж байгаарай гэсэн.

Даш - Байлгана гэж юу гэсэн үг вэ?

Эм -    Харин та хэнд ч хэлж болохгүй шүү. Өнөөдөр өглөө асрамжийн газраас ярьсан түүнийг хэсэг хугацаанд авна гэсэн.

Даш - Тэд чинь солиотой юмуу, яасан гэж тэр вэ?

Эм -    Шалгана гэсэн, бүгдэнгээс нь асуусан, би таныг маш сайнаар тодорхойлсон. Та сайн хүн, хэнийг ч орлож чадна гэсэн...

Даш - Баярлалаа.

Эм -    Бүгдэнгээс нь асуусан, Кирюшагаас хүртэл. Би зөвшөөрч чадахгүй, надад болохгүй гэж хэлсэн.

Даш - Би таныг цохисон гэж хэлээрэй, эсвэл өөр ямар нэг юм бодож ол.

                                                     ххх

Ар -    Зиак, та хоёрын хэн чинь үйлчлүүлэгч вэ?                                 

Лиз -  Бид хоёр хоёулаа. Нэг гэр бүл, намагй Лиза гэдэг тэр бол миний нөхөр Никита.

Ар -    Таатай байна. Никита ярьж чаддаг биз дээ?

Ник - Чаддаг. Никита. 

Ар -    Янзтай, за ямар асуудал гарав?

Лиз -  Бид хоёр харилцааныхаа талаар ярих гэсэн юм.

Ар -    Лиза, шулуухан ярилцъя, би гэр бүлийн харилцааны мэргэжилтэн биш. Гэвч тууштай хүн учраас уулзалтаа үргэлжлүүлцгээе. Хэрвээ та гэрлэх хэрэгтэй эсэх талаар нурших гэж байгаа бол би тус болж чадахгүй. Ямар асуудал гарав? Та өөрөө хэлж өгч чадах уу?

Лиз -  Яриач.

Ник - Эхнэрээ араар нь тавьсан.

Ар -    Янзтай. Нэгэнт тэр мэдчихсэн бол хоёрхон хувилбар байна. Эхнийх нь өөдрөг, тохиолдлоор согтуудаа ингэчихлээ, дахиаж тэгэхгүй гэнэ. Харин 2 дахь нь илүү бодитой, та цаашид ч эхнэрээ хуурсаар байна. Тэгсэн тохиолдолд, та нэг бол чөлөөт харилцаатай гэр бүлийг хүлээн зөвшөөрнө үгүй бол сална. Нэг удаагийн тохиолдол байсан уу?

Лиз -  Алив хэлээч.

Ник - Мэдэхгүй ээ.

Ар -    Сайн байна, салцгаа.

Лиз -  Байзаарай, та сая сэтгэл зүйч шиг зөвлөсөн үү? Бид гэр бүлээ хадгалж үлдмээр байна.

Ар -    Зөв тодорхойлоорой, “би гэж бодож байна” гэх хэрэгтэй. Гэр бүлээ авч үлдмээр байна гэж. Үнэндээ та хоёр хэн хэн нь ганцхан зүйлийг хүсч байгаа, аз жаргалтай байх.

Кат -   Сайн байна уу, уучлаарай, би удахгүй ээ. Надад баяр хүргэж болно бүх зүйл сайхан болж өнгөрсөн. Санаа зоволтгүй. Ингэхэд чи гэр бүлийн сэтгэл зүйч болчихсон уу?

Ар -    Танилц, энэ бол Никита, энэ бол Лиза. Никита хэн нэгэнтэй унтчихсан, харин эхнэр нь салахгүй гээд байна. Харин энэ бол Катя, миний дүү. Порно од болохоор зүтгэж байгаа хүн.

Лиз -  Та үнэхээр сэтгэл зүйч мөн үү? Явцгаая.

Ар -    Амжилт.

                                                     ххх

Хүү -  Гадаа гарах уу?

Даш - Үгүй ээ, одоо шинэ гэртээ очно, зочид буудал гэдэг нэртэй. Дараа нь өөр байр олж авах болно.

Хүү -  Өөр байранд очмооргүй байна.

Даш - Юу гэсэн үг вэ, тэнд ямар гоё гээч. За? Та ирчихсэн үү? За бид буулаа... Сайн байна уу. Хоёулаа одоо шинэ байрандаа очно. Модоо аваад явах уу эндээ үлдээх үү? Хурдалж болох уу? За ингээд...

Эм -    За хаачих гэж байна?

Даш - Танд ямар хамаатай юм, би ямар баривчлагдсан биш. Хүссэн газар руугаа явж болно.

Эм -    Эмэгтэй, та шалгалтын протоколд гарын үсэг зурсан. Дараа нь хүүхдийг цэцэрлэгээс нь хулгайлсан.

Даш - Хулгайлсан гэнээ, би ээж нь байна.

Эм -    Наадхаа шүүхэд ярьж өг.

Эр -    Хөөе энд юу болоод байна?

Эр2 -  Машиндаа орж суу. Чамд өөр гэр бүл олж өгтөл байрандаа байж бай.

Эм -    Битгий эсэргүйцээрэй. Май ав. Алив ээ, алив...

Даш - Кирюшенька...

Эм -    Тайвшир.

Хүү -  Ээж ээ...

Даш - Кирюшенька...

Эм2 -  Та хүүгээ эргүүлж авч болно.

Даш - Кирюша...

Хүү -  Ээж ээ, ээж ээ...

Даш - Түүнийг хаашаа авч явж байна?

Алив -   Яваарай.

Эр -    Уучлаарай.

                                                     ххх

Лиз -  Түүнд гомдол мэдүүлэх байсан юм. Тэдэнд мэргэжлийн комисс гэж байдаг байлгүя. Тэнэг амьтан. Зүгээр ээ, олчихно, сайн сэтгэл зүйч олчихно. Сайн сэтгэл зүйч нар байдаг биз дээ.

Ник - Чи өөрөө түүнийг олсон биз дээ.

Лиз -  Сайи дээр үр дүн нь шууд гарна гэсэн байсан. Тэгээд ч би чамайг дахиад ээлжит хөгшин авгай руу татгадахыг мэдэхгүй.

Ник - Лиза, одоо хангалттай.

Лиз -  Юу хангалттай гэж. Юу хангаллтай гэж. Яагаад би энэ асуудлыг шийдэх ёстой гэж? Чиний буруу ш дээ.

Ник - Лиз, би явлаа.

Лиз -  Юу гэнээ? Хаашаа?

Ник - Чамаас салж түүн рүү явна. Намайг уучлаарай. Эд зүйлсээ цуглуулахад туслах уу?

                                                     ххх 

Мат -  Та яагаад Катяд энэ өөрт нь тохирох ажил биш гэж хэлдэггүй юм бэ? Ах нь биз дээ.

Ар -    1-рт ямарч нэмэргүй, 2-рт, итгэлцэл байхгүй болно.

Мат -  Мэдэхгүй юм даа, веб загвар өмсөгч чинь...

Ар -    Сонс, би чамайг ээжээс чинь аваагүй бол чи биеэ үнэлэгч болох байсан. Катятай тэгж болохгүй, тэр чам шиг арчаагүй биш. Бүгдийг өөрөө шийдэх ёстой. За Даша, сайн уу. Чи дажгүй юу?

Даш - Аан гээч, чи юу өөр хүн үү, хэн ингэснийг мэдэхгүй. Гэвч арай хэтэрч байна. Энэ бүхний дараа би эвлэрч чамтай хамт амьдарна гэж бодоо юу.

Ар -    Байзаарай, хүлээ дэс дараатай ярь, дахиад юу болоо вэ? 

Даш - Кирюшаг аваад явчихлаа, асрамжийн газар.

Ар -    Сонс, би Денээс гуйсан, тэр хаа сайгүй танилтай. Надад туслах ёстой. Би юу хийх ёстой вэ, гэрч болъе, эцэг нь гэж бүртгүүлэх үү?

Даш - Мэдэхгүй байна.

Ар -    Байна уу Даша. Даша яасан бэ, байна уу?

Мат -  Миний ээжээс холдсон нь миний шийдвэр байсан... 

Ар -    Хүлээж бай. За?

Лиз -  Лиза байна, өглөө тань дээр очсон. Таныг мэдээсэй гэж хүссэн юм. Тэр тантай уулзсаны дараа яваад өгсөн.

Ар -    Сонс, би шууд сал гэж хэлсэн.

Лиз -  Танаас болж сайхан гэр бүл сүйрлээ. Би тань дээр тодорхой асуудалтай хүнийг дагуулж очсон. Тэр хөгшин, бүдүүн авгай нарт татагддаг.

Ар -    Бүдүүн, хөгшин гэж юу ч яриагүй. Сонирхолтой санагдчихлаа. Та яагаад шууд хэлээгүй юм бэ?

Лиз -  Та шууд л эхнэр чинь хөгшин өвгөнтэй унтдаг гэж хэлэх байсан уу?

Ар -    Хүн болгонд бол үгүй. Харин сэтгэл зүйч, өмгөөлөгч, санваартанд бол хэлнэ. Та яагаад хөгшин бас бүдүүн гэж бодоов? Дүрсэлж хэлсэн юмуу?

Лиз -  Би өөрөө харсан. Хөгшин, үрчлээтэй, нэг муухай кассчин авгай байсан. Хэвийн бус биз дээ? Тийм биз дээ? Ингэхэд та бүгдийг залруулах ёстой. Би мөнгө төлнө. Надад миний нөхөр маш, маш хэрэгтэй байна.

Ар -    Тэд хаана амьдардагийг мэдэх үү?

Лиз -  Би түүний хаана ажилладгийг мэднэ.

Ар -    Болж байна, мэсэжээр хаяг болон гадаад төрхийг нь явуулчих. Хөгшин, бүдүүн гэхээс илүү бодитой зүйлс. Болж өгвөл нэр устай нь, ыи туслахыг хичээе.

Мат -  Би зүгээр л ингэж хэлэх гээд. Надад ч гэсэн...

Ар -    Тэгэхээр ийм байна, эндээ хүлээж бай, хаашаа ч гарч болохгүй. Катяг ирмэгц ямарч хамаагүй аргаар аавтайгаа уулзах нь хэвийн зүйл гэж үнэмшүүл. Чиний үүрэг бол хөрсийг нь бэлдэх бусдыг нь би аргална.

Мат -  Би чадна гэдэгтээ итгэлгүй байна.

Ар -    Матюша, чи намагй айлгаж байна шүү. Дахиад л арчаагүй эрийн дүрд аажмаар орж эхэллээ.

Мат -  Би арчаагүй биш.

                                                     ххх

Мар - Өдрийн мэнд, бараагаа энд тавиарай.

Ар -    Өдрийн мэнд.

Мар - Та 46 рубль төлнө үү.

Ар -    Уучлаарай, та нөгөө Маргарита мөн үү?

Мар - Юу гэнээ?

Ар -    Нөгөө өичгдөр дэлгүүрийн агуулахад юу яасан...

Мар - Зайл, эндээс яв.

Ар -    Ойлголоо.

Мар - Эндээс яв гэж байна.

Ар -    За явлаа.

                                                     ххх

Мат -  Катя, чи кофе уух уу? Би уугаагүй юм. Уучлаарай, чи сэтгэлээр унасан санагдаад. Ямар нэг юм болоо юу?

Кат -   Энэ новш өдөр болгон шинэ зураг тавих юм. Хараал идсэн өдөр болгон. Юу бичсэнийг нь хар даа.

Мат -  Тэнэг юмтай олон хоног өнгөрүүлсэний дараа ийм сайхан хүнтэй боллоо. Кать, март. Та хоёр одоо өөр өөр гариг дээр байна. Чи өөрийн гэсэн амьдралтай тэр өөрийн гэсэн амьдралтай. Чи бүгдийг эхнээс нь эхлүүлэх хэрэгтэй.

Кат -   Ойлгосонгүй, чи өөрийгөө сэтгэл зүйч гээд бодчихсон уу? Энд агаар дуслын замаар халдварладаг юмуу?

Мат -  Би өөрөө энэ бүхнийг амьдралдаа үзсэн Катя. Хэцүү боловч...

Кат -   Чамайг найз хүүхэнтэй байсанд би лав итгэхгүй.

Мат -  Гэхдээ...

Кат -   Эсвэл ээжийгээ хэлээд байна уу?

Мат -  Ээж энд ямар хамаатай юм?

Кат -   За боль доо, галзуурмаар юм. Итгэмээргүй юм, ёстой янзтай зүйрлэл байлаа.

Мат -  Чи намайг шоолж болно, гэхдээ би зөв шийдвэр гаргасан. Чамд гэж хэлэхэд тэр өнөөдөр над руу ярьсан. Намайг эргэж ирэх ёстой гэж нэг ч үг дугараагүй. Анх удаа.

Кат -   Нээрэн үү? Энэ чинь ялалт.

Мат -  Энэ бол эхний алхам.

Кат -   Энэ бол ялалт.

Мат -  Бүр хоёрдахь ч байж магадгүй. Яагаад гэвэл эхлээд би ээжээс холдож бие дааж амьдрахад суралцана. Гэвч зөвхөн бидний эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөний дараа чөлөөтэй болно. Чи аавтайгаа ч гэсэн яг тэгнэ.

Кат -   Чи аавыг мэдэхгүй байна.

Мат -  Аавтайгаа хэрүүл хийхгүйгээр чөлөөтэй уулздаг болсоныхоо дараа чи эрх чөлөөг мэдэрнэ. Энэ та хоёрт хэн хэнд нь хэрэгтэй, зүгээр туршаад үз.

Кат -   Алив зогс.. Хэн чамд тэгж хэлсэн бэ?

Мат -  Юу?

Кат -   Аавын талаар намайг сэнхрүүл гэж.

Мат -  Хэн ч надад хэлээгүй.

Кат -   Тэгвэл Артём байж. Тэр намайг эндээс явуулахыг хүсчээ?

Мат -  Катя байзаарай, Артём энд ямар хмааатай юм?

Кат -   Тэр миний энд амьдарч байгаагаас залхжээ?

Мат -  Үгүй ээ залхаагүй, зүгээр л тэр чамайг...

Кат -   Юу хүссэн гэж?

Мат -  Зүгээр л тэр аавтайгаа хамт оройн хоол идвэл сайнсан гэж бодсон. Түүний алдааг битгий давтаасай гэсэн. Ийм л байна.

Кат -   Чи ёстой арчаагүй юмаа Матюша.

                                                     ххх 

Эр -    Би танд туслая.

Лер -  Үгүй ээ хэрэггүй, яв. Явж үз. Артём Александрович, та туслахгүй юмуу?

Ар -    Үгүй ээ, туслахгүй. Бусад хүмүүс яагаад байна?

Лер -  Тэгвэл надтай ярилцаач. Би чиний хүүгийн бяцхан асуудалд туслаж чадна.

Ар -    Чи тэрнийг яаж ингэж урхидаж чадав?

Лер -  Хэнийг?

Ар -    Денисыг. Тэр чамд бүгдийг ярьдаг. Миний санаж байгаагаар түүнд өөр хүүхнүүд таалагддаг байсан.

Лер -  Чиний Денисд нэг жаал таалагддаг. Тэр чамд эцэс төгсгөлгүй дурлачихсан. Бид хоёр үүн дээр л санаа нэгдсэн юм. Туслалцаа хэрэгтэй юу, үгүй юу?

Ар -    Чи яаж туслаж чадна гэж?

Лер -  Миний үеэл эгч, нийгмийн халамжийн даргын орлогч.

Ар -    Би яах ёстой вэ?

Лер -  Гуйхад болно, чамд ч гэсэн заримдаа тусламж хэрэгтэйг хүлээн зөвшөөр. Би чамд хаягийг нь мэсэжээр явуулъя. Зориг чинь хүрээд хүсвэл яг одоо зөвшөөрч болно. 

Ар -    Яг одоо би хүнтэй уулзахаар тохирчихсон. Гэвч би бодож үзье.

                                                     ххх 

Але -  Үнэндээ та хоёрыг ирнэ гэж бодсонгүй. Катюш, суугаач.

Кат -   Ганц шүүмж хэлбэл явна шүү.

Але -  Хэлэхгүй ээ, зүгээр л чамайг сайн байгааг сонсмоор байна.

Кат -   Би маш сайн байгаа. Би ажилд орсон.

Але -  Тийм үү.

Кат -   Итгэхэд хэцүү байна уу? Өчигдөрхөн намайг бүүвэйлж байсан, гэтэл одоо өөр болж. За та хоёр ярилцаж бай, харин би явж гараа угаая. Надад карбонара бас ундаа аваарай.

Але -  Аан гээч, Дашаа яагаад байна аа? Чи дүүтэйгээ ярьж байгаа юу?

Ар -    Тийм ээ. Хүүг нь аваад явчихсан.

Але -  Артём чи энд Катяг авч ирсэн маш талархаж байна. Шүүмж ярьж цагаа үрмээргүй байна. Гэхдээ үнэнээ хэлээч, хүүхэд авах тэр бүхэн чиний хийсэн ажил биз дээ?

Ар -    Танд өөр хувилбар байхгүй бол энэ сэдвийг хаая.

Але -  Манай Катя үнэхээр ажилд ороо юу?

Ар -    Тийм гэсэн.

Але -  Хаана вэ?

Ар -    Веб загвар өмсөгч.

Але -  Тэр чинь юу юм?

Ар -    Загвар өмсөгч гэхдээ веб.

Кат -   Орон дээр суугаад өөрийгөө камераар харуулна. Заримдаа нэмэлт төлбөрөөр хувцасаа тайчина. Ядах юмгүй бас сургалтын төлбөрт хүрэлцэнэ.

Але -  Тоглож байгаа байлгүй дээ.

Ар -    Үгүй байхаа.

Але -  3 хоног. Артём тэр чамтай 3 хоносон.

Ар -    Бид шүүмжлэхгүй гэж тохирсон.

Але -  Би шүүмжлээгүй тэр чинь хүүхдээрээ. Ахмад нь үргэлж буруутай байдаг.

Кат -   Хангалттай, одоо бүр зодолдох уу. Хэн нь илүү гэдгийг харцгаая.  Бид үүний тулд цугларсан биз дээ.

                                                     ххх

Ар -    Манай аав хэцүү ааштай. Гэвч чамд хайртай. Энэ хөдөлшгүй үнэн. Нэг зөв зүйл хэлсэн. Хэрвээ чи миний алдааг давтвал тэр гомдоно.

Кат -   Чи намайг өөрийнхөө офисоос яв гээд байна уу?

Ар -    Үгүй ээ, надтай хамт байгаад би баяртай байна. Харин хүмүүсийг битгий өдөөн хатгаарай. Амьдралдаа хэрэгжүүлэхэд буруу зүйл шүү. За би явах болчихлоо.

Кат -   Хаа хүрэх вэ?

Ар -    Надад ажлын цаг гэж байхгүй. Орой уулзах уу? Эсвэл чи дахиад ажилдаа явах уу?

Кат -   Харж л байя.

                                                     ххх

Але -  Өглөөний мэнд. Өршөөгөөрэй, хүүхэд асрамжийн талаар хэнтэй уулзаж болох вэ? Кирюша гэдэг өнөөдөр авч ирсэн.

Эм -    Та хамаатан нь уу?

Але -  Тийм ээ.

Эм -    Та хэтэрхий оройтож ирлээ. Надад туслахгүй юу. Хүүхдийг асрамжийн газарт өгчихсөн. Нөхцөлийг нь мэдэх үү? Өөр дээрээ хамаатан гэж бүртгүүлэх бол хангаж чадна гэдгээ батлана, орон сууцтай, ял шийтгэлгүй байх ёстой.

Але -  Би бүртгүүлээгүй бол яах уу?

Эм -    Тэгээд бүртгүүлээч,ДНХ-ийн сорил хийлгэж болно. Хүсвэл одоо юуг ч зохицуулж болно.

Але -  Тийм ээ тэгэлгүй яахав, хурдан зохицуулж болох уу? Тэр гэрсэг хүү, дотны хүмүүсгүй бол шанална.

Эм -    Сэтгэл судлаачид мэдрэмжтэй болж. Тэр яавал гэж, манай асрамжийн газар сайн. Шилдэг нь гэж хэлж болно. Хооллоод, угаагаад, унтуулчихна санаа зоволтгүй.

Але -  Гуйж байна, та сайн хүн гэдгигй харж байна. Хурдан тус болвол би ч гэсэн зүгээр байхгүй.

Эм -    Баярлалаа, авилга авч сураагүй. Бүгд мөнгө өгөх гэх юм. Ядаж баярлалаа гэхэд хангалттай.

Але -  Намайг уучлаарай, баярлалаа.

Эм -    Ээж нь яасан юм?

Але -  Тэр ааштай хүн байгаа юм. Хэвийн байсан бол хүүхдийг авахгүй ш дээ. Хүүтэй ойр дотныхоныг нь уулзуулдаггүй. Би бүрэн боломжтой.

Эм -    За яахав, туслах гээд хичээе. Суугаач. Зөвхөн ДНХ-ийн шинжилгээтэй асрамжаар дамжуулж шийднэ. Бас лаборатори сертификаттай байх ёстой. Би танд одоо нэг сайн газрыг зааж өгье. Хүүгийн эсийг би өөрөө авчихна. Харин та шүүхээр шийдлэх үү, асрамжаар уу өөрөө мэд. Энэ байна.

Але -  Баярлалаа.

                                                     ххх

Ар -    Уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа.

Ник - Сайн уу.

Ар -    Чи гэж хандаж болох уу?

Ник - Бололгүй яахав. Юм уух уу?

Ар -    Баярлалаа.

Ник - Өөрийнхөө мэргэжлийн шийдвэрийг өөрчилсөн, эхнэр дээрээ оч гэж битгий хэлээрэй.

Ар -    Эхнэр чинь байхгүй бол урт өгүүлбэр ярьдаг байх нээ.

Ник - Аан гээч, би ойлгож байна, түүнд одоо энэ бүхнийг хүлээж авахад хэцүү байгаа. Гэвч би түүнд хайргүй, ойлгов уу? Тэр мэдээж сайхан, ухаантай, зөөлөн бүсгүй. Халамжтай, ажилсаг, сайхан хоол хийдэг. Гэвч надад хэрэгүй.

Ар -    Чамд юу таалагддаг юм? Амьсгааддаг, хөгшин, бүдүүн авгай юу?

Ник - Тэр тэгж хэлсэн үү?

Ар -    Би чиний Маргаритаг харсан. Хүн болгоны гоо сайхны мэдрэмж өөр өөр. Хэрвээ чи яагаад тийм хүн сонирхдог болсоноо мэдмээр байвал би туслая.

Ник - Тийм гэж ямар? Би түүнд хайртай, мэдэв үү.

Ар -    Итгэлтэй байна уу?

Ник - Мэдээж итгэлтэй. Би түүнийг 19 настайгаасаа мэднэ. Тэр манай хөрш дээд давхартамьдардаг байсан. Бараг 40-тэй байсан ч надад хамаагүй. Бид хоёр 2 жил хамтдаа амьдарсан. Дараа нь тэр яваад өгсөн. Би хөгширч байна чи удаан тэвчихгүй гэсэн. Нүүсэн, утасны дугаараа сольсон. Сарын өмнө би түүнтэй дэлгүүрт таарсан. Бүх зүйл шинээр эхэлсэн. Лизад анхнаасаа бүгдийг хэлэх ёстой байж, одоо өөрийгөө ч, түүнийг ч, бүгдийг нь эвгүй байдалд оруулчихлаа.

Ар -    Тэгвэл ч өөр хэрэг шүү.

Ник - Намайг асуудалтай гэж бодож байна уу?

Ар -    Энгийн тест хийцгээе. Зөв хариулбал би чамайг тайван орхие.

Ник - Тэгье.

Ар -    Чи түүнд хаашаа явж байгаагаа хэлсэн үү?

Ник - Өнөөдөр үү? Мэдээж хэлсэн. Хуучин эхнэр сэтгэл зүйчид мөнгө төлж намайг урвуулах гэснийг хэлсэн. Аан гээч, би хэзээч наашаа рэхгүй байх байсан. Рита ятгасан юм.

                                                     ххх

Ар -    Ихэвчлэн хэн бэ гэх мэт зүйл асуудаг.

Лер -  Сэтгэл зүйчид итгэлцэлд сургадаг. Тийм биш гэж үү?

Ар -    Орж болох уу?

Лер -  Чамд хувцасаа тайл гэж хэлэхгүй, намайг өдөж байна гэж сэжиглэх ч юмуу. Яг энд ялагдсанаа хүлээн зөвшөөр тэгвэл бурхан уучилна.

Ар -    Энэ ялагдал бишээ.

Лер -  Юу ч гэж болно.

Ар -    За яахав, надад туслалцаа хэрэгтэй байна.

Лер -  Асуудалгүй.. Ириш, орой ярьсанд уучлаарай. Яаралтай асуудал гараад. Найзын маань хүүхдийг асрамжинд өгчихсөн. Тийм ээ, сайн, ухаантай эмэгтэй. Хэсэг зуур ажилгүй болчихсон юм. Шүүхийн шийдвэр үү? Одоохондоо шүүхээр орсон эсэхийг мэдэхгүй байна. Асрамжийнхан ирээд аваад явчихсан, нөхцөл нь тохирохгүй байна гэсэн. Ямар нэг байдлаар аргалж.. За тохирлоо, тэгвэл би чамд мэсэжээр явуулъя. Үнсье, баярлалаа. За тэр, тэр Даша чинь хүүхэд иддэг мангас л биш бол маргааш гэхэд хүүг буцааж өгнө.

Ар -    Баярлалаа.

Лер -  Зүгээр. Гэр бүл хамгийн чухал, тийм үү?

Ар -    Би үнэхээр чамд талархаж байна.

                                                     ххх

Але -  Хурдхан хийлгэж болох уу? Ямар нэг түргэвчилсан арга байгаа юу?

Эм -    Ер нь бол 3 хононо. Таны авч ирсэн эс шаардлага хангасан бол шүү шүү дээ.

Але -  Хурдасгаж болох уу? Надад өнөөдөр хэрэгтэй байна.

Эм -    Өнөөдөр гэнээ, мэдэхгүй юм даа. Энэ зөвхөн надаас шалтгаалахгүй. Манайх том эмнэлэг, алдаа гаргахгүйн тулд 2 баг зэрэг ажилладаг.

Але -  Би төлбөрийг нь өгнө. Баг тус бүрт.

Эм -    Тэгвэл тохирлоо.

Але -  Баярлалаа.

                                                     ххх

Ден -  Бүсгүй минь уучлаарай, ингээд бүтэхгүй ээ, “зогсоох нь” түгжигдсэн байна.

Эм -    Би учраа олчихно, болох уу?

Ден -  За.

Эм2 -  Хөөе чи тэнэг юмуу? Тэр энэ байшингийн эзэн ш дээ.

Ден -  Сайн уу.

Эм2 -  Тэнэг амьтан.

Ден -  Хүүхэд авах талаар асуудалтай, амаргүй зүйл байж. Өөр боломжуудаа ашиглахаас.

Ар -    Зүгээр ээ, би асуудлаа шийдчихсэн.

Ден м-  Яаж вэ?

Ар -    Ганцхан чи танилтай биш.

Эм -    Намайг уучлаарай, та надад туслахгүй юу, би бүр будилж гүйцлээ. Төхөөрөмжийг яаж асаадгийг дахиад заагаад өгөөч. Та зааварлагч биз дээ?

Ден -  Тийм гэж болно.

Ар -    Тэр энэ байшингийн эзэн. Таны байдлыг ажаад байхад үүнийг мэдсэн бололтой. Гэвч та түүнтэй хэдэн удаа унтаад хөөрхөн бэлэг л авна. Дотно харилцаанд орно гэж найдах хэрэггүй. Тэр хөрөнгөнд дургүй бүсгүй хайж байгаа. Тийм бүсгүйүүд зөвхөн Хойд туйлын амьтадын хамгаалах нийгэмлэгт үлдсэн. Тэгэхээр тэр хувилбарыг санал болгое. Бөгжний ул мөрийг харахад саяхан салсан бололтой. Таныг нуруугаараа харсан байхад удаан ширтээд байсан.

Эм -    Тонил цаашаа, Фрейд ч бол доо.

Ден -  Тёма, чи яаж байна аа? Ийм гоё биетэй хүүхэн байхад, гэтэл чи шууд гомдоочих юм.

Ар -    Тэр усны дэргэд зогсоно. Санамсаргүй шөрмөсөө сунгаад тэрний цээжин дээр ус асгачихна. Тиймэрхүү л юм болно.

Ден -  Хойд туйлын амьтадын хамгаалах нийгэмлэг хаана байдаг гэнээ?

                                                     ххх

Даш - За.

Эм -    Байна уу, Дарья мөн үү?

Даш - Тийм ээ, би байна.

Эм -    За таны баримт бичгүүд ирсэн.

Даш - Ямар бичгүүд?

Эм -    Асрамжийн газраас. Та хүүгээ авч болно.

Даш - Болно гэнээ?

Эм -    Болно.

Даш - Одоо юу? Кирюша, Кирюша. Кирюша, нааш ир. Миний хүү, одоо ээж нь гэр рүү нь аваад явна. Одоо гэртээ харьцгаана.

                                                     ххх

Мат -  Сайн байна уу.

Лиз -  Тэр байгаа юу?

Мат -  Та цаг авсан уу?

Лиз -  Утсаа авах тийм хэцүү байна уу? Би яагаад заавал дайрч орж ирэх ёстой юм?

Ар -    Яагаад гэвэл ийм асуудлыг нухацтай шалгах хэрэгтэй. Ирсэн чинь сайн хэрэг.

Лиз -  Юу шалгана гэж? Та түүнтэй ярилцсан уу? Тэр юу гэж байна?

Ар -    Хэлсэн зүйл нь танд таалагдахгүй. Тэр каасчин эмэгтэйд үнэхээр хайртай.

Лиз -  Та тоглоод байна уу? Геронтофили өвчин байхаа больчихсон уу?

Ар -    Ер нь бол үгүй, асуудал үүнд байгаа юм биш. Түүнд бүх 50 гарсан эмэгтэйчүүд таалагдаггүй, ганцхан нь таалагддаг. Сэтгэл судлаач асуудалд оролцох хэрэггүй байх.

Лиз -  Сонсож бай, би таныг шүүхэд өгнө. Нөхцөл байдал ноцтой боллоо, би хуульч хүн. Маш сайн хуульч.

Ар -    Лиза, та ойлгох хэрэгтэй, маш сайн хуульчид ч гэсэн сайн харилцаатай болж чаддаггүй. Та өөрөө төгс гэр бүл гэж бодсон. Төгс эртэй боллоо гэж бодсон. Гэтэл тэр таны хүлээлтэнд нийцээгүй. Би өөрийнхөө зүгээс хийж чадах юм гэвэл хохирсон гэх мэдрэмжээсээ салахад туслая.

Лиз -  Би үүнээс яаж салах юм? Бид, бид сайхан амьдарч байсан. Нөхрөө угтах гэж үргэлж ажлаасаа эрт ирдэг байсан. Нэг ч удаа маргаж үзээгүй. Түүнийг ямар нэг аргаар дэргэдээ уяад байна уу? Эсвэл ямар нэг аргаар шантаажлаад байна уу?

Ар -    Лиза аан гээч, та Никитаг алдаагүй. Та энэ харилцаанд өөрийгөө мартчихаж. Юу хүсээд байгаагаа өөрөө мэдэхээ байсан. Бас түүний юу хүсч байгааг мартсан. Өөртөө Барби, Кен хоёр шиг төгс ертөнц зохиочихсон. Тэгээд амьд хүмүүсийг тэндээ оруулсан.

Лиз -  Би одоо яах вэ?

Ар -    Явцгаая.

Лиз -  Хаашаа?

Ар -    Хамтдаа явцгаая.

                                                     ххх

Лиз -  Хаашаа явж байгааг хэлээд өгөөч.

Ар -    Танай Никитаг олье. Та буцаахыг хүссэн биз дээ?

Лиз -  Тоглоод байна уу?

Ар -    Үгүй ээ, гэвч таны хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Төсөөл дөө, тэр каасчин эмэгтэйг мартсан. Яг одоо гэртээ хариад ярьсан. Гэтэл та хотын төвд. Яах вэ?

Лиз -  Би...

Ар -    Алив ээ.

Лиз -  Гэртээ харина.

Ар -    Зүгээр л гар хоосон очих уу? Эр хүн эргээд ирлээ. Сайхан оройн хоол?

Лиз -  Дэлгүүр орж юм авна.

Ар -    Яг юу авах гэж?

Лиз -  Хонины мах, тэр, тэр хонины маханд дуртай. Захаас авсан нь дээр байх.

Ар -    Сайн байна, зах руу явсан чинь тэр бараг гэртээ орлоо. Орсон чинь хэн ч байхгүй, тэр юу гэж бодох уу?

Лиз -  Үгүй ээ, хүлээгээрэй, тэр амжихгүй хол байгаа.

Ар -    Окей, машиндаа суулаа хонины махаа авчихсан. Түгжрэл гэж гамшиг.

Лиз -  Метрогоор явна.

Ар -    Машинаа хаана орхих юм? Зам дээр үү? Никита гэртээ орчихсон. Ирээд таныг дуудсан чинь байдаггүй. Та түүний итгэлийг алдсан гэж бодно. Та төгс биш гэж бодно. Та үүнээс айж байгаа биз дээ? Гэтэл тэр өөртэй нь хамт байхыг хүссэн гэж бодож байгаа. Гар утас руу нь ярьна, утас нь салгаатай. Та энд хүлээж байгаа ч юм билүү. Та хаана байна? Лиза, өршөөгөөрэй та Лиза мөн үү? Бишээ, Лиза биш байна. Лиза хаана байна? Та хаана байна? Та хаана байна аа? Хаана вэ? Уучлаарай, та Лиза мөн үү? Бишээ бас биш байна. Та Лиза юу? Бишээ, та Лиза мөн үү? Алив хайгаач.

Лиз -  Би тэгэхгүй.

Ар -    Тэгвэл өөр хэн нэгнийг олчихно. Нэг хөгшин авгайтай учирна. Алив ээ, хамтдаа эрж хайцгаая. Лиза, Лиза та хаана байна аа? Лиза та хаана байна? Эргэн тойронд зөндөө кассчин эмэгтэйчүүд. Тэнд кассчин байна.

Лиз -  Лиза.

Ар -    Танд кассчин эмэгтэй. Тэр таныг өөрөөс чинь илүү хурдан олох ёстой. Хурдал, Лиза.

Лиз -  Лиза.

Ар -    Та Лиза мөн үү? Биш байна.

Лиз -  Лиза.

Ар -    Лиза. Лиза. Та хаана байна аа?   

Лиз -  Лиза. Уучлаарай та Лиза мөн үү?

Ар -    Лиза.

Лиз -  Лиза. Та Лиза мөн үү?Лиза. Лиза.

Эр -    Та баримт бичгээ шалгуулна уу.

Лиз -  Би, би ганцаараа ирээгүй. Би сэтгэл зүйчтэй хамт байгаа. Тэр, одоохон...

                                                     ххх

Але -  Орж болох уу?

Эм -    За.

Але -  Май, шинжилгээгээ өгчихсөн.

Эм -    Та хоцорчихлоо. Би дөнгөж буцаах баримт бичсэн. Асрамжийн газраас тушаал ирсэн.

Але -  Хүүхэд хаана байна?

Эм -    Дөнгөж сая зөрчихөж, би түрүүхэн ээжид нь хүүг буцааж өгсөн. Та заавал баримтаа бүрдүүлээрэй, баахан чирэгдэл болно.

Але -  Сайн уу Даша. Бурханы авралаар Кирюшаг эргүүлж авч.

Даш - Та энд юу хийж байгааюм?

Але -  Туслахыг хүссэн юм, хамаатан гэдгээ баталсан.

Даш - Галзуурав уу, эхлээд надаас асуух байсан юм.

Але -  Хэн яаж хүүг эргүүлж авахадямар хамаа байна? Гол нь эргүүлж авлаа. Чи илүү хурдан чадлаа, сайн байна. Өгөөгүй бол би нэр дээрээ болгох байлаа.

Даш - Надад танаас юу ч хэрэггүй. Энэ миний хүү, зөвхөн минийх.

Але -  Хэн ч үүнтэй маргаагүй. Бидний хэндч тусламж хэрэгтэй болдог. Тэгээд ч би өвөө нь.

Даш - Хүүд ойртоод үзээрэй, ойлгов уу? Дахин хэлье, танай гэр бүлээс надад юу ч хэрэггүй.

                                                     ххх

Ар -    За яасан, олсон уу?

Лиз -  Олох ёстой байсан уу?

Ар -    Үгүй ээ, үүнд л учир байгаа юм.

Лиз -  Ямар?

Ар -    Тэр таныг хайж байгаа. Та сэтгэлийнхээ гүнд нөхөр биш хүүтэй болохыг хүссэн. Эхэндээ Никитайтай аз таарсан. Түүний хувьд эхний харилцаа ээж - хүү маягаар эхэлсэн. Тантай ч дүрдээ сайн орсон. Дараа нь ээжийнхээ анхын дүрийг олох хүртлээ хамт байсан.. Та хүүгийнхээ төлөө кассчинтай дайтаж болно. Эсвэл зүгээр ээж нь биш гэдгээ ухаарч болно. Та хуучин эхнэр нь. Энэ хэвийн үзэгдэл. Таньгүйгээр тэр төөрөхгүй ээ. Түүнгүй бол танд ч гэсэн амар байх болно.

Лиз -  Баярлалаа.

Ар -    Одоо таны хийж чадах хамгийн зөв алхам бол тэрнийг тавьж явуулах.

Эр -    Та явж болно.

Лиз -  Тийм ээ, би чадна.

Ар -    Амжилт.

                                                     ххх 

Даш - Ханхүү Иван хашаа даваад байшин олж харжээ. Цонхон дээр алтан тор байж гэнэ. Харин дотор нь хэн байсан гээч, хар даа. Энэ хэн бэ?

Хүү -  Пони.

Даш - Бишээ, галт шувуу. Тэр шувууг аваад торыг нь шохоорхож харж гэнэ. Чоно авч болохгүй гэснийг мартчихаж л дээ.

Ар -    Сайн уу. Чамайг ажилдаа явсан гэж бодож байлаа. Эсвэл цэвэрлэгээ хийж байгаа юмуу? Шөнийн цэвэрлэгээ ч юмуу, аль нь зөв бэ?

Кат -   Би танд худлаа ярьсан Тёма. Би шөнийн 3 цагт тийшээ очсон, тэгээд юу, яаж хийдхийг харсан. Би чадна гэж бодсон. Гэвч камерын өмнө суугаад.. би зугтчихсан. Манай гэр бүлийн цорын ганц тэнэг нь би байх.

Ар -    Цорын ганц бишээ.

                                                     Төгсөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home