Метраж : 49 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Ген - Алив миний нүүр рүү цохиоч. Ойлгохгүй байна уу? Энийгээ аваад тонил цаашаа.Наад баас шиг муухай төслөө аваад эндээс зайлж үз. Үхсэнээ гөлрөөв, ажлаа хийцгээ. Тонил цаашаа, эндээс зайл гэж байна шүү. Тэнэг юмнууд... За ашгүй дээ.
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Дүрүүдэд : ......
Бичиг 6-р анги.
Ар - Матвей.
Мат - За босс оо? Уучлаарай, өглөөний мэнд.
Ар - 1-рт, хурдан хөшиг эсвэл эвхэгддэг хөшиг худалдаж ав.
Мат - За ойлголоо. Босс оо дахиж асууж байгаад уучлаарай, хэзээ миний цалинг өгөх вэ?
Ар - Дадлагын хугацаа дуусмагц.
Мат - Болж байна. Ойролцоогоор хэзээ дуусах ёстой билээ?
Ар - Цалин авмагц дуссан гэж бод.
Мат - За. Бас та нэг юм хэлэхий гэж байсан, 1-рт гэсэн, 2-рт юу байсан бэ?
Ар - 2-рт, тэнд байгаа залууд намайг гаж донтнуудыг ганц уулзаад эдгээдэг гэж дамжуулаарай.
Мат - Би тэрэнд яаж хэлэх юм бэ, гадна талд дүүжлээстэй байна.
Кат - Эрчүүд ээ, чимээгүй байж болох уу? Өглөөний 9 болж байна. баярлалаа.
ххх
Ден - Би одоо танилцуулъя. Тёма, чамтай түр уулзаж болох уу? Сайн уу.
Ар - Сайн уу.
Ден - Танилц, Артём. Геннадий, барилгын компанийн дарга. Ингэхэд танай хөрш шүү. Нэг давхар дээр суудаг. Ийм байна, тэр өөрийнхөө тухай бүгдийг чамд ярьж өгнө. Ийм том үйлчлүүлэгч өгсөний төлөө чамаас 10% авна шүү. За би явах хэрэгтэй, та хоёр учраа олчихно биз.
Ар - За.
Ден - Гүйцээ, амжилт.
Ар - Танд юугаар туслах уу?
Ген - Нэг ийм асуудал гараад байна. Хамт олныхоо сэтгэл зүйн асуудал дээр анхаармаар байна.
Ар - Хэн нэгэн ажлын байрандаа дүүжилж үхсэн үү?
Ген - Үгүй дээ, яалаа гэж. Юу гэхээр хүмүүс нилээн.. ядраад байна. Хямрал, ачаалал ихтэй, хүн болгон давж чадахгүй байна.
Ар - Денис үнэ хөлс ярьсан уу?
Ген - Тийм ээ.
Ар - Хүн болгонтой тусад нь ажиллаж болно, эсвэл хамтад нь шийдсэн ч болно.
Ген - Үгүй ээ, хамтад нь дээр гэж бодож байна.
Ар - Цагийн дараа тань дээр очье.
Ген - 402-р офис.
ххх
Ар - Бүгдээрээ сайн уу, намайг Артём гэдэг. Би ажлын урам өгдөг томоохон мэргэжилтэн. Болох уу, харин энэ бол.. Григорий. Григорийг цохиж болно. Харин энэ бол танай дарга, Геннадий. Геннадийг цохиж болохгүй. Бүгдээрээ ялгааг нь ойлгосон биз? Анхаарал хандуулсанд баярлалаа. баярлалаа.
Ген - Ажлын цаг дуусчихсан юмуу? Ажлаа хийцгээ. Артём, тантай түр уулзаж болох уу?.. Орно уу.. Та яагаад байн аа? Таныг мэргэжлийн хүн гэсэн гэтэл та...
Ар - Таныг л аварч байна. Шинэхэн хавдарыг эхнэр чинь цохисон гэж битгий хэлээрэй. Сарын цалингаараа ажил дээрээ цохиулсан гэж мөрийцөхөд бэлэн байна. Та хамт олонтойгоо тогтмол муудалцдаг. Асуудал саяхан хүнд шатандаа орсон. Та нөхцөл байдлыг зөөллөөч гэсэн би чадлаа. Та 20 мянгыг төлнө. Ажлын хөлс нэмээд Григорийн төлбөрийг төлнө. Баримт нь энэ байна.
Ген - Энэ циркийн сургууль биш миний компанийн офис. Энд ямарч Григорий байх ёсгүй, ойлгов уу?
Ар - Хачин юмаа, ямарч өөрийгөө тамлах гэсэн шинж илрэхгүй байна. Та нүүр лүүгээ цохиулахаас татгалзахгүй гэж үү?
Ген - Би асуудлыг шийдмээр байна.
Ар - Хүндэт Геннадий та сонс, асуудал юу гэхээр та офисд байгаа залуусыг өөрийн талд оруулж чадаагүй бол тэд эрүүл гэсэн үг. Хамт олон дотор ингэж гэнэт уураа ил гаргах тохиолдол маш ховор тохиолддог. Хэрвээ та үүнээс айж байгаа бол асуудал үнэхээр байна. Гэхдээ асуудал тэдэнд биш харин танд байна.
Ген - Тэгэхээр асуудал надад байгаа гэж үү. Би өдөр болгон энэ компанийг чирж асуудлуудыг шийддэг. Гэтэл би өвчтэй болж таарлаа.
Ар - Өвчтэй хүмүүстэй сэтгэл зүйчид ажилладаг, би тэнцвэртэй байдал бий болгоход туслана.
Ген - За тэгээд, би яах ёстой гэж?
Ар - Би бодож үзье.
Ген - Болгоомжтой... Энэ хогыг эндээс зайлуул.
ххх
Даш - Ажлын туршлага ихтэй.Сүүлийн ажил дээр бараг 2 жил болсон. Сонгодог бүжгийн багш, балетмейстер. Хоолоо ид, би чамд идүүлж амжихгүй. Юу? Ажлын хуваарь болж өгвөл 5/2 гэхдээ долоо долоо хоногоор байж болно. Тийм ээ...
Хүү - Би идэхгүй ээ.
Даш - Кирюша. Юу? Хүүхэд үү, тийм ээ, хүүхэдтэй, жаахан бишээ, хүү маань цэцэрлэгт явдаг. Тийм ээ. Юу, яагаад? Хүүхэд яаж саад болно гэж? Би асрагч авахаар төлөвлөж байсан. Байзаарай, та арай гадуурхаж байгаа юм бишүү. Ёстой нэг, хоолоо ид, баахан чихэр идчихсэн наад халбагаа ав.
Хүү - Би ядраад байна.
Эм - Сайн байна уу.
Даш - Сайн байна уу.
Эм - Насанд хүрээгүй хүүхдүүдийн шалгагч.
Даш - Би хэнийг ч дуудаагүй.
Эм - Тийм ээ, би шалгалт хийнэ.
ххх
Кат - Би энд эксгибиционистууд цугларсан гэж бодож байлаа.
Мат - Тийм байсан. Босс хөшиг хий гэж тушаасан. Чи юу хийж байна?
Кат - Ажил хайж байна. Амьдрах байртай. Та хоёр эрт сэрээд залхаачихлаа.
Мат - Аан гээч, би сая бодлоо л доо, юм идэх үү? Энд доор дажгүй кафе байдаг юм. Би хоол идэж байсан.
Кат - Чи намайг болзоонд урьж байгаа юмуу?
Мат- Үгүй ээ, зүгээр л...
Кат - Зүгээр бол явахгүй.
Мат - За яахав... За тэгвэл энэ болзоо гэж бодож болно. Би даая. Гэхдээ их биш шүү, бишээ чи хүссэнээ авч болно. Артём надад хоолны мөнгө өгдөг юм. Явах уу?
Кат - Үгүй ээ.
Мат - За босс оо, сонсож байна.
Ар - Супер баатарт зориулсан шинэ даалгавар байна. Дээшээ хоёр давхарт барилгын компани байгаа. Тэнд дизайнерын туслах нь ажлаасаа гарчихсан.Өөртөө хуурамч хавтас нээчих. Интернэтээс юм татаад авчих гэхдээ оросын сайтуудаас болохгүй шүү. Тэгээд тийшээ дадлагжигчаар орчих.
Мат - Босс оо, би хэзээч...
Ар - Урагшаа.
ххх
Эм - За цааш нь үргэжлүүлцгээе.Ширээ бохир, хоолны үлдэгдэлтэй.
Даш - Хүү дөнгөж сая асгачихсан юм.
Эм - Шалан дээр, галан дээр ч ялгаагүй бохир байдалтай байна.
Даш - Сонсооч, та нар бусдын орон гэрт дайрч орж ирэх ямар эрхтэй юм бэ?
Эм - Эрхтэй, насанд хүрээгүй хүүхдэд аюул учирвал аваад явчихна. Ингэхэд охин хаана байна?
Даш - Хүү гээч.
Эм - Жаал аа, сайн уу. Чамайг хэн гэдэг вэ?
Даш - Танд хүүтэйгээ ярилцахыг хориглож байна.
Эм - Чамайг хэн гэдэг гэнээ?
Хүү - Кирюша.
Эм - Кирюша, сайн хүү Кирюша. Кирюша чи өнөөдөр хоол идсэн үү? Үгүй гэнээ.
Даш - Сонсооч, манайх хэвийн гэр бүл. Архичид, мансуурагчид нар дээр очвол яасан юм.
Эм - Ингэхэд гэрт чинь алкоголь байгаа юу?
Даш - Байхгүй.
Эм - Байхгүй гэнээ. Шүүгээнүүдээ онгойлгоорой.
Даш - Болно, болно. Хар л даа. Энэ байна. өөр юу үзмээр байна, энийг хар. Өөр юу онгойлгох вэ, шарах шүүгээ юу? Хар л даа, за тэр.
Эм - За тэгэхээр, нйигэмд харшлах магадлалтай дайсагнасан үйлдлүүд хийж байна. За наад бичлэгээ унтраачих. Тэгэхээр ийм байна, од минь сонс, өнөөдөр 16,00 гэхэд ажил дээр ирээрэй. 13-р өрөө. Хоцорвол, хүүхдийг авна.
Эм2 - Уучлаарай, шавхай тарьчихлаа.
Хүү - Ээж ээ...би юм идмээр байна.
Даш - Явъя, чамайг хооллое.
ххх
Але - Уух уу?.. Ажаад байхад охин хүүхэд танихгүй офисоор тэнүүчилж байгаад санаа зовохгүй байх шив.
Ар - Үгүй ээ, гэхдээ би ойлгож байна.
Але - Би төрсөн хүүхдүүдтэйгээ дайтахыг хүсэхгүй байна. Та хоёрт хоёуланд чинь хайртай. Гэхдээ би ахын хувьд дүүгийнхээ ирээдүйн төлөө надтай хамтарч ажиллах хэрэгтэй.
Ар - Товчхондоо, дүүгээ эргүүлээд аавых нь гэр рүү хөөх үү?
Але - Товчхондоо, түүнд гэр бүлийн харилцаагаа таслаж болохгүй гэдгийг ойлгуул. Чиний алдааг давтах ёсгүй.
Ар - Харин би алдаа гаргасан?.. Уучлаарай. За.
Даш - Дөнгөж сая манайд шалгалт ирсэн. Нөгөө насанд хүрээгүйчүүдийн асуудал эрхэлсэн эсвэл асрамж ч билүү ямар нэртэйг нь сайн мэдэхгүй байна.
Ар - Тэгээд юу гэнэ?
Даш - Чи мэдэхгүй байна уу, хүүхэд ямар нөхцөлд амьдардагийг судалсан. Миний чамд юу хэлэхийг сонс, би чиний юу хийж чадахыг мэднэ. Хэрвээ чи ийм зүйл хийснийг олж мэдвэл...
Ар - Даша би чиний юу яриад байгага ойлгохгүй байна. Хэрвээ миний тусламж хэрэгтэй бол би... Даша...
Але - Хайртай бүсгүйдээ туслах боломж гарсан уу?
Бичиг Даша.
Ар - Мэдээж та түрүүлж туслана.
Але - Тэр бол чиний эхнэр өөрөө учраа ол. Одоо би зөвхөн өөрийнхөө охинд санаа зовж байна.
ххх
Ген - Сүүлийн нэг жил нэг газраа ажилласан гэж үү?
Мат - Тийм ээ, тэгэлгүй яахав.
Ген - Баривчилгаа, гэмт хэрэг?
Мат - Байхгүй ээ, байгаа ч үгүй.
Ген - Гэр бүлийн хувьд?
Мат - Нөхөргүй. Бишээ гэрлээгүй, би эхнэргүй.
Ген - Тэгэхээр ийм байна, ажлын цаг 9-өөс эхэлдэг бол 9 гэхэд чи ажлын байрандаа сууж байх ёстой. Тэгээд өөрийнхөө ажил үүргийг хийнэ, хоцрохгүй. Метронд эсвэл шатаар гүйхгүй, ойлгов уу?
Мат - Тийм ээ.
Ген - 7 хоног дадлагажих хугацаа. Тохирч байвал цалин 60,000, бохироор шүү. Зөвшөөрөх үү?
Мат - Мэдээж.
Ген - Яг одоо ажилдаа ор.
Мат - Ойлголоо, тэгье. Баярлалаа.. За би явлаа.
Ген - Та нар доромжлоод байна уу?
Мат - Уучлаарай. Бүгдээрээ сайн байцгана уу, намагй Матвей гэдэг. Би хаана суух уу?
Эр - Тийшээ.
Мат - Ойлголоо.
ххх
Эм - Хүүгийн эцэг байгаа юу?Туслалцаа үзүүлдэг үү?
Даш - Бидэнд түүнээс юу ч хэрэггүй.
Эм - Хүүхдэд хэрэгтэй.
Даш - Аан гээч, таныг ойлгож байна төлөвлөгөөтэй байх. Манайх хэвийн гэр бүл бас би яг одоо ажил олж чадахгүй байсан ч хүүхдээ тэжээж чадна.
Эм - Танд гэж хэлэхэд хүүхдийг гэр бүлд үлдээхийг хичээдэг. Би ёс суртахуунтай, өөрөө ажил хайж байгаа гэж тэмдэглэе. Гэхдээ би биш харин хэлтсийн дарга шийдвэр гаргана.
Даш - Ямар шийдвэр?
Эм - Хүүг түр авах.
Даш - Та галзуурав уу?
Эм - Мэдэхгүй дээ, хэн танд гомдол мэдүүлсэн юм.
Даш - Юун гомдол?
Эм - Та бүү санаа зов, таны хүү яах ч үгүй. Ажил олоод гэрээ цэвэрлэчих тэгээд таны хүүг эрүүл саруул эргүүлээд өгнө. Гарын үсгээ зураарай.
Эм2 - Москва нулисанд дургүй харин баримтанд итгэдэг. Хүүхдүүд өлсгөлөн, байнга харгалзах хүнгүй үлддэг.
Эм3 - Үгүй ээ, худлаа, би...
ххх
Эр - Чинийхээр энэ дизайн төсөл юмуу?
Мат - Үгүй ээ, бүх зүйл хэвийн би зүгээр л программаа сайн судлаагүй байна. Одоо бүгдийг нь...
Эр - Найз аа, би чиний оронд байсан бол миний компьютер эвдэрчихлээ гэх байсан. Геннадий Николаевич харчихвал баларна.
Мат - Тэр харчихвал яанаа гэж?
Эр - Ксюша аан гээч, манай матар үүнийг харвал яах вэ гэж асууж байна.
Ген - Танай энд ямар нэг инээдтэй юм болоод байна уу?
Эр - Үгүй дээ.
Ген - Өрөөнд орооч ирээч.
Мат - За, ойлоголоо.
Ген - Чи бишээ, намайг дагаад яв. Араасаа хаалгаа хаагаарай. Тэр надад ямарч хамаагүй харин чи. Дадлагжигч асуудалтай байхад чи яаж байгаа юм? Над дээр ирж зөвөлгөө авсан уу? Үгүй. Чи хүний яаж зовж байгааг харж баясахаар шийдсэн. Компани сүйрч байхад баясаад. Алив хамтдаа инээцгээе. Алив баясаач тэнэг ээ, яачихав аа. Инээдтэй биш байна уу, чи яагаад гуниглачихав? Чамд энд таалагдахгүй байна уу? Чамд офис таалагдахгүй байна уу эсвэл. Ингэхэд чамд миний царай таалагдахгүй байна уу? Май цохь, цохь, би зөвшөөрч байна. Алив цохиоч, би яах ч үгүй. Цохиоч, арчаагүй новш минь. Чадахгүй юу? Та нар ямар арчаагүй юм бэ.. Эндээс гар... Бүгдээрээ анхаараарай, объектуудын төслүүдийг бүгдээрэнг нь өнөөдөр дуусгахаас нааш хэн ч, хаашаа ч явахгүй. Ойлгов уу. Сайн байна. Арчаагүй юмнууд.. Чи дараагийх нь.
Эр - за баларсан, амжилт.
ххх
Ар - Даша, гараад ир. Даша. Даша.
Даш - Согтуу юмуу, юундаа орилоод байгаа юм?
Ар - Цоо эрүүл, утсаа автал чинь орилно шүү.
Даш - За.
Ар - Даша, чамтай ярьж байгаадаа баяртай байна.
Даш - Чамайг ирсэнд баярлахгүй байна. Чи үүнийг ойлгох хүн үү үгүй юу? Эцсийн эцэст энэ чинь муухай зан. Би чамайг ингэнэ гэж бодоогүй Артём. Чи юу хүсээв? Миний хүүг битгий аваасай гээд чам руу гүйх үү?
Ар - За алив, алив дэс дараатай яриарай. Би юу ч мэдээгүй, юу ч мэдэхгүй байна. Тэгэхээр чи хүүхдийн асуудалтай болжээ?
Даш - Тийм ээ, би асуудалтай болсон. Учир нь хэн нэгэн халамжийн газар руу гомдол бичсэн байна. Хүүгээ зохистой харж чаддаггүй гэсэн.
Ар - Тэгээд чи намайг гэж боджээ?
Даш - Би өөр юу бодох ёстой гэж? Чамайг суллагдах хүртэл бүх зүйл хэвийн байсан. Бүх зүйл хэвийн байсан.
Ар - Даша, би чамд туслахын тулд чадах бүхнээ хийнэ. Чи итгэхгүй байж болно гэхдээ би үүнд ямарч хамаагүй.
Даш - Ингэж хэлмээргүй байгаач шүүхээс чамд олон жилийн ял өгөөсэй гэж хүсч байна.
Але - Сонс, чи Артёмд уурлаж байгааг чинь ойлгож байна. гэвч тэр санаа зовж байгаа.
Даш - Надад танаас бас Артёмоос юу ч хэрэггүй.
Але - Би ямар муу юм хийсэн юм? Би энд туслахаар ирсэн, чиний тухай биш хүүхдийн тухай ярьж байна.
Даш - Одоо би яах ёстой гэж?
Але - Байрнаасаа түр яв гэж хэлмээр байна. бүх зүйл намжих хүртэл та хоёрт буудал өрөө авч өгье.
Даш - Би тэдний зөвшөөрөлгүй хүүхдийн амьдрах орчныг солихгүй гэж баталгаа өгсөн.
Але - За яахав, би танилуудтайгаа ярилцъя. Хамтдаа заавал ямар нэг арга бодож олно.
ххх
Ар - Сайн уу.
Мат - Сайн байна уу.
Ар - Катя хаана байна?
Мат - Ажил олсон ярилцлаганд явсан гэж хэлүүлсэн.
Ар - Ажил гэнээ? Гайхалтай. Энэ хаанаас гараад ирэв?
Мат - Би өдрийн хоолны мөнгөө хэмнэсэн юм.
Ар - Үйлчлүүлэгч яасан?
Мат - Намайг халчихсан.
Ар - Тэр ойлгомжтой, гол нь яаж? Тэр чамайг доромжилсон уу?
Мат - Тийм ээ. Ер нь тэр ажилчдаа эрхлүүлдэггүй юм билээ. Тэрнийг дэлсээд авсан залууг би ойлгож байна. Хормын төдийд би өөрөө ч цохиод авмаар санагдсан шүү. Муухай царайтай.
Ар - Заа заа, чи хүртэл тэгсэн бол хэцүүхэн юм болж.
Мат - Тиймээ. Яагаад чи хүртэл гэж?
Ар - Тэгэхээр манай үйлчлүүлэгч ажилтнуудаа дарамталж сэтгэл амардаг хүн биш байна. Тэр өвдөлт мэдрэхийг хүсч байна. Гаж донтон биш боловч бусадтай зодоон өдөөд байдаг хүн яадаг билээ? Тэр өвдөлт мэдэрдэг. Хүчтэй сэтгэлийн шарх. Түүнийгээ бие махбодийн өвдөлтөөр дарахыг хичээж байна.
Мат - Яг тань шиг үү? Зүгээр л сэдэв дэмжихийг хүссэн.
Ар - Баахан юм уншжээ. Сэтгэлийн шарх нь хаанаас үүдэлтэйг мэдмээр байна. Ингэхэд баяр хүргэе, чамайг ажилд авлаа.
Мат - Баярлалаа босс оо.
Ар - Бас үүгээр тархи дүүргэх хэрэггүй. Хэрвээ мэдлэгтэй болмоор байвал Форелийг унш.
Бичиг Катя. Маргааш.
ххх
Эр - Сайн уу.
Кат - Сайн байна уу.
Эр - Францчуудын ярьдагаар бонсуар, бонсуар. За маш сайн байна, сайн байна. Үзэсгэлэнтэй, гайхалтай. Чи өөрөө сайт руу ордог уу?
Кат - Би...
Эр - Үзэх дуртай юу?
Кат - Дуртай ч гэж дээ, гэхдээ ямар байдгийг харах гэж орж үзсэн.
Эр - Туулайхан минь энд бэлэн болчихоод ирдэг юм.
Кат - Тэгвэл ажлын цаг бас хөлс нь хэд вэ?
Эр - Ажлын цаг уу? Ямарч байж болно. Цалин гэвэл 1 ээлжинд 5-аас 10 мянга хүртэл. Биеэ яаж авч явахаас шалтгаална. Манайх амралтын өрөөтэй, эндээ үлдэж амарч, унтаж болно. Байр байхгүй бол эндэ амьдарсан ч болно.
Кат - Ойлголоо.
Эр - Сайн байна. Гар нийлнээ, гар нийлнэ.
Эр2 - Хэрэгүй дээ, илүү аятайхан ажил олохгүй.
Кат - Бас танаас зөвөлгөө авах уу?
ххх
Ар - Сайн уу, босс хаана байна?
Эм - Тэр одоохон ирнэ. Түр хүлээж байхгүй юу. Үгүй ээ. Геннадий,Геннадий Николаевич.
Ген - Би завгүй байна.
Ар - Гарын үсгээ зураад өгөхгүй юу.
Ген - Энэ юу вэ?
Ар - Таны сэтгэлийн шархыг анагаагч. Үйлчилгээ авна бас гомдол гаргахгүй гэсэн баталгаа.
Ген - Бас юун гомдол вэ?
Ар - Эмчилгээний явцад танаас ирэх гомдол.
Ген - Аан гээч, та даажигнаад байна уу? Цаг зав ихдээд байна уу? Яагаад танд гомдол гаргах ёстой гэж? Та намайг гайхшруулж байна шүү, Артём Александрович. Мэдээж би Денисын таныг мэргэжлийн чадварлаг хүн гэдэгт итгэж байна. танд үнэнээ хэлэх үү? Хэрвээ та миний ажилтан байсан бол.. энэ юун заалт вэ? Бага зэргийн бие махбодийн гэмтэл авахыг зөвшөөрнө. Энэ юу гэсэн үг вэ?
Ар - Гарын үсэг зурсан уу? Алив нааш нь. Одоо ингээд...
Ген - Та чинь солиотой юм уу, яаж байна аа?
Ар - Та ямар хатуу хүн бэ. Сэтгэлийнхээ гүнд та өөрөө зодоон өдөөд байдаг учраас хамт олон чинь дургүй болсон. Танд энэ өвдөлт хэрэгтэй. Илүү ноцтой зүйлийг дарахын тулд хэрэгтэй. Муу зүйл нь юу гэхээрбие махбодийн өвдөлт зөвхөн түр хугацаанд анхаарлыг сарниулдаг, бүр мөсөн орлож чадахгүй. Гэхдээ сайн талтай, би танд туслана. Том асуудлаасаа ангижрана тэгвэл бие махбодийн өвдөлт хэрэггүй болно. Тантай юу тохиолдсон юм бэ, та яагаад өөрийгөө шийтгээд байгаа юм?
Ген - Чамайг даа.
Ар - Та ч гэсэн цохиж болно гэхдээ нүүр лүү биш.
Ген - Май чи.
Эм - Геннадий Николаевич.
Ар - Зүгээр, зүгээр...
Эм - Тэднийг зогсоогооч.
Эр - Тайвширцгаа.
Эм - Байна уу, байна уу хамгаалагч уу, энд зодоон болж байна, туслаарай.
ххх
Ар - Дараа нь түүний асуудлын угийг гаргаж ирэхээр гомдол мэдүүлэхгүй.
Ден - Би эргэлзэхгүй байна. Би юунд илүү санаа зовж байна гээч. Чи ажлаа дуусгаагүй гэлээ.
Лер - Бизнес төвд нэг ч эмийн сан байхгүй, ийм байж болдог юмуу?
Ар - Би өөрөө.
Лер - Би харъя...
Ар - Би өөрөө.
Ден - Лера баярлалаа, би учрыг нь олчихно. Баярлалаа.
Лер - Зүгээр туслах гэсэн юм.
Ар - Хэр ажиллаж байна?
Ден - Олон хүмүүсээс дээр.
Ар - Бүх зүйл тийм сайхан харагдахгүй байгааг мэдэж байна. Гэвч эцэст нь чиний түрээслэгч сэтгэл хангалуун үлдэнэ.
Ден - Тийм ээ, тийм. Сэхээнд орчихгүй бол шүү дээ. эсвэл чамагй дахиад суулгачихгүй бол, май ав. Чиний тэр бие махбодийн хүчирхийллийн тухай зүйл, утгагүй зүйл.
Ар - Энэ одоо чухал бишээ. Өвдөлт эмчилгээний нэг хэсэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Нүүр лүүгээ дэлсүүлээгүй бол асуудлыг ингэж шийдэггүйг ойлгохгүй. Тэр сонирхолтой хүн, бүгдийг хянах гэсэн гаж хүсэл ба өөрийгөө бүрэн сүйрүүлэх хүсэл нь давхацсан.
Ден - Тёма, би эмч биш гэвч миний бодлоор чи өөрөө зодолдохыг хүссэн байх. Чи яагаад байгаа юм надад хэлээч. Ямар нэг асуудал гараа юу? Дашатай, аавтайгаа, яасан юм?
Ар - Бүгд давхацаад. Чамд насан хүрээгүйчүүдийг асрамжинд танил байгаа юу?
Ден - Юу гэнээ, ПДН мөн үү? Шууд санаанд орж ирэхгүй байна. Сайн бодох хэрэгтэй, юу хэрэгтэйгээ тодорхой хэл.
Ар - Даша дээр нөгөө насанд хүрээгүйчүүдийн асрамжийн шалгагчид ирсэн. Тэднийг аргалах хэрэгтэй байна.
Ден - За би оролдоод үзье. Амлаж чадахгүй, оролдоод үзье. Ингэхэд чи Даша дээр эргэж очоо юу?
Ар - Одоохоноо үгүй ээ, буцаж очих санаатай.
ххх
Кат - Сайн уу.
Ар - Сайн уу.
Кат - Хөөрхөн шд.
Ар - Баярлалаа.
Кат - Матвей танай энд юу болсон тухай ярьсан. Чамагй хамгаалагч нар төв рүү оруулахгүй гэж айсан. Гэвч Дениска найз чинь бүгдийг зохицуулсан уу?
Ар - Тийм гэж болно. Кать, би мэдээж чиний хувийн амьдралд хошуу дүрэхгүй, гэхдээ надад бүгдийг ярьвал баярлах болно.
Кат - Миний шөнө хаана байсанд санаа зовж байна уу?
Ар - Тийм гэж болно.
Кат - Ажил дээрээ. Тэнд амьдарсан ч болно.
Ар - Ажилд ороо юу? Сайн байна, ямар ажил?
Кат - Веб загвар өмсөгч.
Ар - Би их удаан суусан бололтой. Энэ чинь юу юм?
Кат - Загвар өмсөгч гэхдээ вебээр.
Ар - Янзтай, юу хийдэг ажил юм?
Кат - Камерын өмнө сууна.
Ар - Зүгээр суугаад л гүйцээ юу?
Кат - Заримдаа зүгээр суухгүй, гэвч биеэ үнэлэлт биш бүх зүйл хууль ёсных.
Мат - Ямар сайт гэнээ?
Ар - Унт.
Кат - Үр бүтээлтэй шүүмжлэх үү?
Ар - Чамд яагаад энэ ажил тохирно гэж бодоов?
Кат - 1-рт цалин сайтай, 2-рт би өөр хэн нэгэнд онц хэрэгтэй хүн биш. Бас 3-рт, миний ах намайг ямарч сонголт хийсэн гэсэн шүүмжлэхгүй гэж амласан.
Ар - Аав галзуурах юм байна.
ххх
Ар - За Пётр Ильич, сонсож байна.
Эр - Өдрийн мэнд Артём Александрович. Нөгөө хүнтэй холбоотой мэдээлэл олдсон.
Ар - Тэр үнэхээрсууж байсан гэж үү?
Эр - Үгүй ээ, шүүхээр ороогүй, прокурорын газраас дүгнэлтйиг буцаасан. Гэвч тэр Геннадий чинь 9 хүний үхэлд буруутгагдан шалгагдсан.
Ар - Пөөх, дэлгэрүүлбэл?
Эр - Тэдний компанийн ажилтнуудтай холбоотой.
Ар - Маш сонирхолтой байна.
ххх
Ген - Үгүй ээ, үгүй...
Ар - Би таныг яаж ч үгүй, би хоосон.
Ген - Надад битгий хүр, хамгаалагч аа.
Ар - Геннадий, та насанд хүрсэн үхн, өөрөө үүнийг хүссэн ш дээ. Энэ танд хэрэгтэй байсан. Уучлаарай, ажил ярьж байна. Эсвэл миний буруу, та өөрийгөө шийтгэх ёсгүй юмуу?
Ген - Та надаас юу хүсээв?
Ар - Би эмчилгээгээ дуусгамаар байна.
Ген - Дахиад уу?
Ар - Зодоон хийхгүй. Амлая. Надад итгээрэй, ердөө 10 минут.
Ген - Би сэтгэл судлаачдыг сайн мэдэхгүй. Та хамгийн хачирхалтай нь юм. За яахав, танд 10 минут өгье.
ххх
Ген - Та ухаантай хүн гэж найдъя, намайг дээвэр дээрэсэ шидэхгүй биз дээ. Бид хоёрын хүч өөр гэдгийг мэдэж авсан.
Ар - Бүү санаа зов, энд хэн ч бидэнд саад болохгүй цорын ганц газар.
Ген - За тэгээд би яах ёстой гэж? Сөхрөөд нүглээ наминчлах уу?
Ар - Тэр тус болохгүй л болов уу. Та бурхангүй үзэлтэй.
Ген - Яагаад тэгж бодов?
Ар - Хямралын шинж тэмдгээр чинь. Бурханд итгэдэг хүнийхээс огт өөр байсан. Та зөвхөн өөртөө итгэдэг.
Ген - Сонирхолтой хувилбар байна.
Ар - Бич гэсэн зөвхөн өөртөө итгэдэг. Үүнээс чинь асуудал үүсдэг. Хүн болгон асуудалтай. Гэвч хүн болгон өөрийгөө шийтгэхийг хүсдэггүй. Өчигдөр гэхэд би миний дүү порно од болохыг хүсч байгааг олж мэдсэн. Түүнийг буруутгах би хэн бэ. Өөрөө суллагдаад удаагүй байна.
Ген - Тэгвэл бүх зүйл ойлгомжтой.
Ар - Геннадий бид эргэн тойронд болж байгаа бүхнийг хянах боломжгүй. Ойр дотныхныгоо ч гэсэн, заримдаа зүгээр эвлэрэх хэрэгтэй.
Ген - Энэ уулзалтын мөнгө нэхэхгүй гэж найдъя. Та үйлчлүүлэгчдээ зовлонгоо ярихыг хүссэн бололтой.
Ар - Энэ авирагчид ямар ядаргаатай юм бэ. Хэзээ цонхоо угааж дуусгах юм бол? Эдгээр залуус зүгээр цонхоор шагайх дуртай бололтой.
Ген - Чи яаж байна аа? Тэнд хүн байгаа ш дээ.
Ар - Чамтай юу тохиолдсонгы мэдэх үү?
Ген - Туслаач.
Ар - Нөгөө залуусын нэгнийх нь бэлэвсэн эхнэртэй ярилцсан. Чи өөрийгөө тэдний үхэлд буруутгаад байна. Чи энэ хорвоогийн бүх даатгалыг атсан юм шиг санадаг. Бодит үнэн юу гэхээр хүн болгон зөвхөн өөрийгөө хариуцах ёстой. Бид хянаж чадахгүй зүйлээ хянах гэж оролдох ёсгүй. Тэнд хэн ч байхгүй, олсоо тавь.Тавь, тэнд хэн ч байхгүй. Зүгээр л тавьчих. Алив... Чи зүгээр л тавьж явуул. Зүгээр тавьчих..За алив.
Ген - Муу новш. Чи... 5 жилийн өмнө багаар ажиллах нь моодонд орж байлаа. Би залуусаа дагуулаад ууланд авирсан. Би бүгдийг ном ёсоор нь хийсэн, би Онцгой байдалд бүртгүүлсэн. Олс яаж ашиглахыг заасан, тоноглолуудыг харуулсан. Өөрөө хоноглох газраа сонгосон. Ямар гоё байна аа. Бичлэг хийж байна уу? Далбааг заавал оруулаарай, мэдэв үү. За явцгаая Колян, алив камераа унтраа, унтраачих. Харин шөнө дээрээс цасан нуранги бууж ирсэн. 12 хүнээс ердөө 3 нь гарч ирж чадсан. 3-хан ойлгож байна уу? Тэдний нэг нь би. Эрчүүд ээ, эрчүүд ээ та нар хаана байна аа? Эрчүүд ээ. Би яагаад үхээгүй юм бол, ойлгохгүй байна.
Ар - Нөхцөл байдал тэгжтаарсан учраас. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Та өөртөө гэм буруутай гэж ойлгуулсан. Өдөр болгон өөрийгөө шийтгэдэг.
Ген - Тийм ээ би, би ойлгож байна. Ухаанаараа таны зөв гэдгийг ойлгож байна. Би, би энэ бүхнийг мартах ёстой. Зүгээр оршуулгын газар очоод тэднээс уучлалт гуйна.
Ар - Хүсч байгаа бол болно. Харин уучлалт гуйж шаардлаггүй. Та тэдний өмнө ямарч буруугүй.
ххх
Эр - Энэ баримтанд гарын үсэг зурна харин дараа нь...
Ген - Найзуудаа, түр анхаарлаа хандуулна уу. Танилц энэ бол.. Григорий. Тэрнийг цохиж болно харин намайг болохгүй. Андуурав аа. Баярлалаа.
Ар - Өдрийн мэнд.
Эр - Мэндээ.
Ар - Намайг санаж байна уу? Хүнийг амиа хорлоход хүргэсэн гэж шронд суулгасан сэтгэл зүйч. Үгүй ээ, үгүй би өшөө авах гээгүй Иван Ильич, таныг яах ч үгүй. Би танаас тусламж хүсч ирлээ.
Эр - Надад тантай ярилцаад байх юм байхгүй.
Ар - Та санаж байгаа бол хавтас хэрэгт би хохирогчийг ирмэг рүү түлхэж байгаа мэт бичлэг байсан. Би тэр бизнес төвд очсон, өөр хэд хэдэн камерууд байсан. Та тэндээс бичлэг авсан уу?
Эр - Миний авсан бүхэн хавтаст хэрэгт байгаа.
Ар - Хэн бичлэгүүд өгсөн бэ? Та өөрөө авсан уу?
Эр - Би ялтны өмнө тайлагнах албагүй. Та хүн алсан. Одоо болтол үүнийгээ ойлгоогүй чинь маш муу.
Ар - Иван Ильич, миний мэдэхийн та дотоод яамны гэм буруугүй хамтрагчийнхаа эсрэг хэрэг нээхгүй гэсний төлөө халагдсан. Нилээн ятгаж гуйсан гэсэн.
Эр - Энэ тэр тусмаа чамд хамаагүй.
Ар - Тийм ээ, миний хэрэг ч гэсэн будлиантай биш гэж үү?
Эр - Таны хувьд бүх зүйл ойлгомжтой байсан. Ажилт хүсье, Артём Александрович. Эрх чөлөөтэй амьдар.
Back to episodes Go home