Метраж : 49 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Эр - Би анх удаа тэр тоглоомыг тоглосон. 3 цаг орчим тоглосон, нэг ч удаа хадгалаагүй. Эцэст нь үхчихсэн, хожиж чадаагүй. Би нилээн хичээсэн боловч давж чадаагүй. Тэгээд за яршиг гэж бодсон.
Эр2 - Яагаад гацчихав аа?
Эр3 - Петюн дахиад гацчихлаа. Хөвгүүдээ бичлэг хийгээрэй.
Эр2 - Алив яваачээ.
Эр3 - Тэр энэ удаад бидэнд юу үзүүлэх бол? Зиак, шоу эхэлж байна. Пөөх, энэ чинь брейк байна ш дээ. Газрын брейк байна.
Эм - Алив холдоцгоо.
Эм2 - Эмч дуудаарай, хурдал.
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Дүрүүдэд : ......
Бичиг 5-р анги.
Там - Өө, намайг уучлаарай.
Мат - Зүгээр ээ.
Там - Би бодохдоо...
Мат - Зүгээр ээ, бүх зүйл хэвийн. Артём Александрович өрөөндөө байгаа, би одоохон сэрээе.
Ар - Тамара Сергеевна та орооч.
Там - Өглөөний мэнд.
Ар - Матюша бидэнд кофе хийгээд өгөөч.
Мат - Босс оо...
Ар - Би хорооны гишүүдэд шийдвэр гарах хүртэл гэм буруутай этгээдтэй харилцах хориотой гэж бодсон.
Там - 1-рт, чи гэм буруутан биш, 2-рт, битгий маяглаад бай. Чи хорооны өмнө юу хийчихэв ээ? Яах гэж аавтайгаа муудалцсаныг бусдын өмнө дэлгэх хэрэгтэй байсан юм.
Ар - Би өөр яах юм, намайг буланд шахсан, хороо хуралдуулж шалгалт хийсэн.
Там - Артём, би танай гэр бүлийг мэддэг болоод удаж байна. Чамайг ийм байхаас чинь мэднэ. Аав чинь чамтай хайртай учраас тэгсэнийг ойлгож байна уу?
Ар - Тамара Сергеевна, би өөрөөс нь илүү чадварлаг байгаад уурлаад байгаа юм. Арга барил үр дүнтэй байгага харсан.
Там - Чиний арга үр дүнтэй байгаад чи итгэлтэй байна уу?
Ар - Бүрэн итгэлтэй.
Там - Тэгвэл яагаад үйлчүүлэгч чинь амиа хорлосон юм?
Ар - Тэр амиа хорлоогүй,алуулсан юм. Би үүнийг нотлоно.
Там - Мэс засалч болгонд өөрийн гэсэн оршуулгын газар байдаг. 100% сайн үр дүн гэж байдаггүй.
Ар - Байдаг.
Там - Чи хэт итгэлтэй байна.
Ар - Та надад өвчтөн өгчих. Тэгээд би нотлоод өгье. Яаж ажиллаж байгага та харж болно. Та үүний тулд ирсэн биз дээ? Тамара Сергеевна, айн?
Там - Тийм ээ, үүний тулд. Нэг гэр бүлийн хос байна. Хүүхэд нь жүжиглэх дуртай, ухаан алдсан дүр үзүүлж, зодоон хийнэ, товчхондоо сахилгагүй этгээд. Сарын хугацаа үр дүнгээ өгсөнгүй. Эцэг, эх нь мөнгө төлөхөөс татгалзсан, хүндэвтэр тохиолдол. Түүнийг эмчлэх хэрэгтэй.
Ар - Би хэзээд бэлэн.
Там - Чи түүнийг хайрцганд хийж, усанд живүүлж эсвэл өөр яах дуртай билээ тэгэхгүй гэж найдъя.
Ар - Үгүй ээ, усанд живүүлэхгүй. Андгайлъя.
ххх
Але - Өглөөний мэнд. Өчигдөо их оройтож ирсэн үү? Өглөөний цайгаа уух уу? Кать, юу болоо вэ? Катюша, хэрвээ би чамд ямар нэг зүйлээр туслаж чадах бол...
Кат - Наад тусламжаас чинь залахж байна, та хоёр хоёулаа намайг тайван орхи.
Але - Тэр яасан юм? Тэр дахиад яачихав?
Кат - Яасан гэж үү? Тэр Паша дээр очоод элдэв юм ярьсан, Паша намайг хаясан.
Але - Паша гэж хэн юм бэ? Тэр чиний найз залуу юмуу?
Кат - Таны хэлдэгээр найз залуу байсан.
Але - Та хоёр хамт сурч байсан уу?
Кат - Тийм гэж болно.
Але - Ойлгомжтой, нэг ангийхан биш байж.
Кат - Аав аа, ямар хамаа байна. Танай тэр сэтгэл судлалд чинь ийм нөхцөлд юм асуух нь ямарч үр дүнгүй гэж заадаггүй юмуу?
Але - Тэр чамаас ах уу?
Кат - Ах, тэгээд юу гэж?
Але - Та хоёр бэлгийн харьцаанд орсон уу?
Кат - Аав аа, би тантай энэ талаар ярихгүй байж болох уу? Та миний найз охин биш.
Але - Чи жирэмсэн болчихож.
Кат - Танд гэж хэлэхэд зөвхөн жирэмслэх гэж секс хийдэггүй.
Але - Сайн байна, чи өөрөөсөө ах хүнтэй унтдаг, тэр чамайг ашиглаад хаясан. Ах чинь энэ тухай мэдсэн, харин би мэдээгүй.
Кат - Та миний тухай ер нь юу мэдэх юм? Та зөвхөн бүх зүйл ном ёсоороо байхад төвлөрсөн. Харин бодит байдал дээр юу болж байгааг хэзээч сонирхдоггүй. Артём ядаж, оролдож...
Але - Чи хангалттай олон юм ярьлаа. Өнөөдрөсө эхлэн чи алхам бүрээ надад ярьж байх болно. Зөвхөн хичээл ба гэр орон. Ямарч клуб, ямарч найз охидуудтайгаа кафед суухгүй, ямарч эртэй уулзахгүй. Би өөрөө чамайг сургуульд чинь хүргэж өгч авч байна.
Кат - Аав аа, таны хүмүүжил оройтсон юм шиг санагдахгүй байна уу? Хэрвээ шаардлагтай бол би амьдрах газар олчихно.
ххх
Эм - Тэр анх удаагаа ингэж байгаа юм бишээ. Сургуулийнхан бүгдээрээ түүний жүжиглэдгийг мэднэ. Тэр жүжиглэхээ үргэлжлүүлсээр байна. Захирал ч түүнтэй уулзсан, ямарч нэмэргүй. Түүнийг шилжүүлэх үү, би яахаа мэдэхгүй байна.
Ар - Асуудлын шалтгааныг ололгүйгээр шийдвэр гаргаад дэмий байх.
Эр - Үнэндээ бид анх удаа харж байна. Тамара Сергеевнатай бид хоёр илүү олон уулздаг байсан. Энэ бүхэн хүүг шоолдог учраас үүдэлтэй гэдэгт итгэлтэй байсан. Ангийнх нэг жаал ю-тюбе дээр хүртэл суваг нээсэн байсан. Энэ байна.
Эр2 - За алив юу үзүүлэхийг нь харцгаая.
Эр - Бид гомдол мэдүүлдэг, сувгийг хаадаг. Гэвч маргааш нь энэ бичлэг бусад сувгаар цацагдчихдаг.
Ар - Сайн залуу, авъяастай юм гээч. Уучлаарай, бүх бичлэгүүд дээр ухаан алддаг уу эсвэл ямар нэг өөр юм болох уу?
Эм - Бүгдэд дээр нь.
Ар - Тэгвэл асуудал түүнийг шоолдогт байгаа гэж бодохгүй байна. Хамгийн анхны жүжиглэлтийн шалтгаан юу байсныг та нар мэдэх үү?
Эр - Мэдэхгүй ээ.
Ар - Ойлгомжтой, эхний ээлжинд үйлчлүүлэгчтэй өөртэй нь ярилцах хэрэгтэй. Тэр таныг аавыгаа гэж хүлээж авахгүй байгаагийн шалтгаан юу вэ?
Эм - Ильясайн аав.
Ар - Сайн боловч миний мэдэж байгаагаар төрсөн аав нь биш.
Эм - Тийм ээ, бид хоёр хагас жилийн өмнөөс нэг гэрт орсон. Тэдний харилцаа сайн, бие биенээ ойлгодог.
Ар - Таныг гарч явсаны дараа тэр хүүг зодож, доромжилж, гал тогоонд үйлчлүүлдэг. Зүгээр л таамаг, өөр хувилбарууд ч байгаа.
Эм - Шал утгагүй юм.
Ар - Харж л байя, маргааш 5 цагт очье. Хүүдээ битгий хэлээрэй.
Эм - Байзаарай, 5 цагт амжихгүй. Би маргааш ниснэ.
Ар - Тэгвэл таньгүйгээр ярилцъя. Маргааш болтол баяртай. Хаягаа туслахад маань үлдээхээ мартав.
ххх
Эм - Бүсгүй та хэнтэй уулзах вэ?
Лер - Танай даргатай, өрөөндөө байгаа юу?
Эм - Ямар асуудлаар вэ?
Лер - Ажилд орох талаар.
Эм - Баярлалаа, гэвч манайд танд тохирсон ажил байхгүй.
Лер - Тэгвэл таных?
Эм - Юу гэнээ?
Ден - Таныг сонсож байна.
Лер - Уучлаарай, та нарийн бичгээ сольмоор байна гэснийг сонссон. Би түүнийг сайн орлуулж чадах юм шиг санагдаад байна.
Эм - Бүсгүй минь, та эрүүл үү?
Лер - Бүрэн эрүүл, сэтгэл зүйчийн магадлагаатай. Бас хуулийн боловсролтой, түрээсийн болон пиар салбарт ажилласан арвин туршлагтай. Ямарч ажлын цагийг зөвшөөрнө, нөхөргүй, жирэмсний амралт авахгүй. Хон дуугармагц гарч гүйдэггүй. Бас ажлын бус цагаар хумсаа буддаг. Өнгөрсөн жил би Балид очсон. МБА-ийн дипломтой, Профенсигийн курсд суусан, англи хэлтэй.
Ден - Болж байна. Валерия Сергеевна, та тоглоод байна уу? Та нарийн бичгийн ажил сонирхож байна гэж үү?
Лер - Албан тушаал ямар хамаатай юм? Би өлсөөгүй, энэ албан тушаал надад таалагдсан гээд бодчих.
Ден - Юугаараа тэр билээ?
Лер - Хананы өнгө, энэ чухал уу? Ингэхэд би хоосон байгаа өрөөнүүдийг чинь эзэнтэй болгое. 2 давхарт 4 офис эзэнгүй байна. 2 долоо хоногийн дотор эзэнтэй болгоно гэж амлая.
Ден - Ороод ир.
ххх
Ар - Болох шиг боллоо. Баярлалаа.
Эр - За.
Ар - Өдрийн мэнд, би Терентьев Анатолий Васильевичийг хайж байна. Тэр 3 жил хагасын өмнө миний хэргийг шалгаж байсан.
Эр - Та хэн юм бэ?
Ар - Артём Стрелецкий, 110-р зүйл анги, эхний хэсэг, хугацаанаасаа өмнө суллагдсан.
Эр - Терентьев 2 жилийн өмнө тэгэвэргээр гарсан. Асуудал байгаа бол наднай ярьж болно.
Ар - Нөхцөл байдал шинэчлэгдсэн учраас хэргээ дахин хармаар байна.
Эр - Залуу минь, прокурорт өргөгөдөл бич. Прокурор зөвшөөрөх юм бол хэргийг чинь дахин шалгана.
Ар - Бт бүх нотлох баримтуудыг өгнө. Теренитьевын хаягийг хаягийг хаанаас олж болох уу?
Эр - Хаанаас ч олохгүй, хаалттай мэдээлэл. Тэгээд ч түүний шоронд суулгасан хүмүүсийн хувьд.
Ар - Баярлалаа.
Эр - Чамд хүүхдийн иөнгө биш салаавч өгнө.
ххх
Даш - Катяюу?
Кат - Надад өөр очих газар байхгүй. Тэгээд би найз охиныдоо хононо гэж бодсон боловч түүн дээр ээж нь хүрээд ирсэн. Тэгээд.. та намайг хөөхгүй биз дээ?
Даш - Хурдан ороод ир.. Тэрнийг хаясан чинь зөв. Катюш миний бодлоор Артём бид хоёрын харилцаа чамд нөлөөлөх ёсгүй.
Кат - Би, би амьдралдаа анх удаа бодит зүйлтэй тулгарсан, жинхэнэ юм бий болтол тэр гарч ирээд хамаг юм баллачихсан.
Даш - Тайвшир. Тайвшир...
Кат - Та яаж тэрэнтэй хамт амьдарч байсан юм, ойлгохгүй байна.
Даш - Чи хэн нэгэнд хаашаа явсан, хаана байхаа хэлсэн үү?
Кат - Үгүй ээ, хэлэх ч үгүй.
Даш - Мэсэж бич, хүсвэл Артём руу эсвэл аав руугаа. Зүгээр л би сайн байгаа, амьд гээд биччих.
Кат - Артём руу бичсэнээс аав руу бичих нь илүү муу юм дагуулна. Тэр бүгдийг хянахыг хүсдэг. Гэвч энэ бол миний амьдрал, ойлгож байна уу? Би өөрөө өөрийнхөө асуудлуудыг шийдэхийг хүсч байна. Таны бодлоор би жаахан бас тэнэг охин уу?
Даш - Чи залуухан бас тайвшрах хэрэгтэй гэж бодож байна. Харин одоо мэсэж бич.
Бичиг Катя, би Дашагийнд байна. Ирж болохгүй шүү.
Ден - Тёмыч, Тёма сэрчихсэн үү, сайн байна, явцгаая.
Ар - Хаашаа?
Ден - Юу хаашаа гэж, хүүхэн харъя.
Ар - Дахиад уу...
Ден - Товчхондоо, хэрвээ одоо таалагдах юм бол сүүлийн удаа хандаж байна гэж бод. Амлая, үнэхээр сайхан хувилбар. Эрч хүчтэй, царайлаг, мөнгө нэхэхгүй яг миний дуртай хүүхэн.
Ар - Би ядаж нүүр гараа угаая.
Ден - Дараа нь угаачих, явцгаая, зүгээр хараад ав. Одоо харчих харин орой хоолонд орно гээд үргэлжлүүлнэ. Өөрийнхөө лазераар сайн шинжээд ав.
Ар - Чамаас мөнгө авна гэж сануулаарай. Сүйт бүсгүй болгоноос 100 рубль, баяжина.
Ден - Ямар ядаргаатай юм бэ, явцгаая.
Лер - Сайн уу.
Ден - Та хоёр танил юмуу?
Лер - Бага зэрэг...
Ден - Бас юу болоод...
Ар - Хэрэггүй.
Ден - Юу?
Ар - Чи зөвөлгөө авъя гэсэн, чи тэрэнтэй зууралдах хэрэггүй гэж зөвлөе.
Ден - Яагаад?
Ар - Тэр миний өвчтөн, намайг өөрийх нь гээд бодчихсон юм. Тэр ханиа алдсаны дараа би өөр эрчүүдтэй холбох гэсэн боловч өөрөө барьцаалагдсан.
Ден - Тэгэхээр тэр чамд дурлачихсан гэж үү?
Ар - Бас надтай ойр байх гэж чамайг ашиглаж байна.
Ден - Чи чинь эвгүй эр байжээ.
Ар - Ажаад байхад чи бас сонирхоод эхлэв үү?
Ден - Үгүй ээ, одоо би тэрнийг яах вэ, хэлээч.
Ар - Халчих.
Ден - Тёмыч би чамайг маш их хүндэлдэг, чиний зөвөлгөөг ч үнэлдэг. Гэвч би хэнийг ч халахгүй. 1-рт, тэр сайн ажилтан. 2-рт, сайхан эмэгтэй. 3-рт, түүнээс амттай хоол үнэртдэг.
Ар - Өөрөө л мэд.. Хөөе, хэрвээ тэр намайг хутгалах юм бол чи хариуцлагыг нь үүрнэ шүү.
Ден - Би офисын өмнө чамд хөшөө босгоно. Бүтэн биеэрээ цагаан нөмрөгтэй бас бүрх малгаатай.
ххх
Даш - Илүү хүчтэй гишгээрэй. Нуруугаа цэх. Сайн байна.
Эм - Даша...
Даш - Маш сайн байна. Охидуудаа сайн байна, эхнээс нь өөрсдөө хийгээд үзээрэй. За?
Эм - Даша би чамтай ярилцмаар байна. Танд гомдол мэдүүлсэн.
Даш - Хэнээс?
Эм - Бүү мэд, боловсролын газраас ирүүлсэн. Таныг Ксюша Маринковаг дарамталсан гэнэ. Би энэ тухай юу ч мэдээгүй, яагаад?
Даш - Дарамталсан гэж юу гэсэн үг вэ?
Эм - Надад огт инээдтэй санагдахгүй байна.
Даш - Ксюша хагас жилийн өмнө баримт бичгүүдээ авсан. Яагаад гэвэл тэр аав ээжтэйгээ Лондонд байнга амьдрахаар явсан. Би энд ямар хамаатай юм?
Эм - Хүүхэд ухаан улдаж унасан уу?
Даш - Хоол иддэггүй учраас унаж байсан. Яагаад гэвэл тэд охиныг хоолны дэглэмд оруулсан. Хоёрдахь Уланова болгохыг хүссэн.
Эм - Би мэдээж бүгдийг нь мэдэхгүй, баримтууд байхгүй. Гэвч хэрвээ та охидуудыг сэтгэл санааны дарамтанд оруулдаг, загнаж, хашхичдаг бол...
Даш - Хэн тийм зүйл бичих юм бэ?
Эм - Мэдэхгүй байна. Би таныг өрх толгойлсон эх гэдгийг мэднэ. Нөхөр нь шоронд сууж байсан...
Даш - Энэ ямар...
Эм - Хорвоод өширхөж байгааг чинь гайхахгүй.
Даш - Энэ бүхэн ямар хамаатай юм?
Эм - Аан гээч, би хүний ёсоор таныг ойлгож байна, нээрэн шүү. Гэвч энэ бүхэн манай сургуулийн нэр хүндийг унагаж байна. Би зүгээр л танд өөрийн хүсэлтээр явах өргөдөл бичихийг санал болгое.
Даш - Би ямарч буруугүй, өргөдөл бичихгүй.
Эм - Муу байна, энэ зөвхөн таны шийдвэр гэвч харамсалтай. Өлмийг нь анхаараарай, бүгд хавтгай байна.
ххх
Эр - Очлоо. Сайн байна уу.
Ар - Өдрийн мнэд.
Эр - Та орооч, уучлаарай, би бүгдийг амжуулж чадсангүй. Эхнэр маань томилолтоор яваад өгсөн Петька бид хоёр хоёулаа гэрээ сахиад үлдсэн. Петь.
Ар - Сайн уу.
Пет - Сайн байна уу.
Эр - Та хоёр ярилцаж бай, би саад болохгүй.
Ар - Хөөх борщ уу?
Эр - Тийм ээ, удахгүй бэлэн болно.
Ар - 3 хүнд хүрэх үү? Манайд ч гэсэн хоол хийх хүн байхгүй.
Эр - Болно, болно.
Ар - Тохирлоо, үүнээс эхэлцгээе... Чи яагаад дуугарахгүй байна? Яаж байгаад ийм амьдралтай болсоноо яриач.
Пет - Ямар?
Ар - Аав, ээж хоёр чинь сүүлийн үед чамайг байнга шалан дээр унаад хачин дуугардаг гэсэн, яагаад? Би ю-тюбээс бичлэг үзсэн. Чиний шалан дээр өнхөрч байгаа бичлэг. Сэтгэгдлүүдигй нь уншсан уу, хөгжилтэй шүү.
Эр - Энэ тухай яриад хэрэггүй байх.
Ар - Яагаад? 3000 хүн үзсэн. Тэгэхээр зөвхөн танай сургуульд үзсэн юм биш.
Эр - Петя гарч байхгүй юу, Артём Александровичтэй ярих юм байна.
Пет - Би хоолоо идэж дуусгая.
Эр - Зүгээр ээ, дараа нь идчих.. Та яаж байна аа, өмнөх сэтгэл зүйч ямарч тохиолдолд хүүг шоолж болохгүй гэсэн. Огт тэгж болохгүй.
Ар - Болохгүй. Тэр үүгээрээ юу нотлох гэснийг ойлгох хэрэгтэй бус уу? Харин дараа нь яагаад тэгж болохгүйг тайлбарлана.
Эр - Юу ч нотлох хэрэггүй, түүнд хэрэгтэй бүхэн байна. Тийм ээ, би төрсөн эцэг нь биш гэвч би түүнд гар хүрдэггүй. Би аав шиг нь байхын тулд чадах бүхнээ хийдэг.
Ар - Харж л байя. Ээж нь хэзээ ирэх вэ?
Эр - Асуудал гарахгүй бол 7 хоногийн дараа. Тэр Сочид.. чухал арга хэмжээтэй.
Ар - Тэгвэл хугацаа байна. за би явж үйлчлүүлэгчтэйгээ ярилцъя. Баярлалаа, амттай шөл байна. Хойд эцгийн хувьд... Чи энэ хорвоогоосюу хүсч байгаагаа сайн дураараа ярих уу?
Пет - Надад юу ч хэрэггүй.
Ар - Ойлгомжтой, хэвтэж хичээл хийхэд амар учраас шалан дээр өнхөрдөг юмуу? Ямар учиртай гэхээр.. хэрвээ би чиний тархийг цэвэрлэж чадахгүй бол хорооны нэг ааштай авгайд таалагдахгүй. Түүнд ямар нэг юм таалагдаагүй тохиолдолд тэр магадлагаа бичнэ. Хэрвээ тэр магадлагаа бичих юм бол манайд шалгалт ирнэ. Хэрвээ шалгалтын үеэр ямра нэг зөрчил илрэх юм бол би эргээд шоронд орно. Би шоронд ормооргүй байна. Тэгэхээр чи эмчлүүлэх хэрэгтэй.
Пет - Та шоронд сууж байсан юмуу?
Ар - Аанхаан, хөгжилтэй байсан. Ярьж өгөх үү?
ххх
Эр - Дахиад жаахан, тэгээд дууслаа.
Кат - Сайн уу. Тийм ээ, сатаарах хэрэггүй, үргэлжлүүл. Тэр чамд бясалгалын тухай бас тарнийн сексийн тухай бурж амжсан уу?
Эр - Битгий тоо, энэ миний хуучин найз хүүхэн. Салсандаа сэтгэлээр унаад байгаа юм. Бүх зүйл дууссанд итгэж чадахгүй байгаа юм.
Кат - Тэр яаж миний толгойг эргүүлсэн гээч, би ч гэсэн шивээс хийлгэхээр ирсэн. Харин тэр баахан утгагүй юм ярьж эхэлсэн.
Эр - Стрелецкая, чи гэртээ харих болоогүй юу? Би чамд бүгдийг тайлбарласан ш дээ. Гүйцээ.
Кат - Тёмагийн зөв байж. Чи адгийн шаар. Үнэхээр адгийн амьтан.
Эм - Юу гэхээр, би ч гэсэн явъя.
Эр - Би дуусаагүй байна.
Эм - Дараа нь дуусгая, тэгэх үү.
ххх
Мат - Босс оо, угаалгын газраас юмаа аваад ирсэн.
Ар - Хайрцаг руу шидчих. Надад миний хэргийг шалгаж байсан мөрдөгчийн утас хэрэгтэй байна. Терентьев Анатолий Васильевич. 2 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Энэ хуучин дугаар нь.
Мар - Артём Александрович, Денис олж мэдвэл дээр бишүү? Тэр тэнд танилтай.
Ар - Денис олж мэдвэл, Денис цалингаа авна.
Мат - Ингэхэд хэзээ цалин өгөх вэ?
Ден - За алив яриад байгаарай, хэдэн жил надгүйгээр яаж амьдарсан бэ? Таны Артёмын үйлчлүүлэгч байсныг л би мэднэ.
Лер - Энэ бага зүйл бишүү?
Ден - Тийм ээ.
Лер - Тэр танд миний тухай юу ч яриагүй гэдэгт итгэхгүй байна.
Ден - Яагаад яриагүй гэж, ярьсан, та түүнийг мөшгөөд байгаа биз дээ.
Лер - Сонирхолтой л юм.
Ден - Энэ үнэн үү?
Лер - Энэ танд ямар хмаатай юм? Ямар нэг юм өөрчлөгдөнө гэж үү?
Ден - Үгүй ээ, бүх зүйл хэвийн. Нууц биш бол ямар асуудлаар хандсан юм, хэлээч. Би зовоохгүй ээ, хүсэхгүй бол хэлэхгүй байж болно. Зүгээр л Тёма бид хоёр олон жил нөхөрлөж байна. Би бараг өөрөө эмч болсон. Тэгэхээр...
Лер - Хайртай хүнээсээ салсаныхаа дараа очсон. Энэ хангаллтай юу эсвэл дэлгэрэнгүй ярих уу? Үгүй ээ, үгүй ээ, үгүй шаардлаггүй. Надад хэрэгтэй бүхнийг би олж мэдлээ.
Ден - Илүү дотно болцгоое.
Лер - Яах гэж?
Ден - Болзоонд илүү хялбар байх болно.
Лер - Тэгвэл би даргатайгаа болздоггүй.
Ден - Би чамагй ажилд авсандаа харамсаж эхэллээ.
Лер - Сайн нарийн бичиг гэдэг чинь том ололт шүү. Тэгэхээр та бол азтай хүн, Денис.
Деэ - Чи.
Лер - Чи, азтай хүн.
ххх
Мат - Сайн байна уу.
Эр - Та шалгуулах уу?
Мат - Би юу, үгүй ээ. Би хавтаст хэргээс хаяг авах гэсэн юм.
Эр - Та хэнтэй уулзах вэ?
Мат - Ивановатай.
Эр - Людмила Ивановна, тань дээр дахиад нэг дадлагжигч ирлээ. Овог уу? Овог чинь хэн бэ?
Мат - Сидоров.
Эр - Сидоров. Жагсаалтанд байхгүй байна, хэн явуулсан?
Мат - Нөгөө хэн билээ, Смирнов.
Эр - Василий Павлович уу?
Мат - Тийм ээ.
Эр - Хамаатан юмуу?
Мат - Хүү нь.
Эр - Хүү гэнээ?
Мат - Бид хоёрын овог өөр юмаа.
Эр - Ор ор.
Мат - Баярлалаа.
Эр - Васины хүү гэнээ, сонсов уу. Хичнээн хүүхэдтэй юм бэ. 15 юмуу.
Мат - Сайн байна уу.
Эм - Сайн байна уу.
Мат - Намайг Иванова явуулсан, дадлагжигч.
Эм - Тэгээд юу гэж?
Мат - Туслаач. Би 2014 оны нэг хэрэг үзэх ёстой юмаа. Артём Стрелецкий, амиа хорлоход хүргэсэн.
Эм - Тэр өөрөө ирээд үзнэ биз. Ажилд ороод сар ч болоогүй байж дадлагжигч явуулж гэнэ.
Мат - Би өөрөө хайгаад үзэх үү?
Эм - Тэг л дээ, тэндээс хай. Гэхдээ авч гарч болохгүй, дараагийн удаад даргын гарын үсэггүй юу ч үзүүлэхгүй гэж дамжуулаарай.
Мат - Ойлголоо.
Эм - Чи хаашаа хуваарилагдахаа шийдсэн үү? Иргэний хэргээр үү, шүүх рүү юу?
Мат - Шүүх рүү.
Эм - Шүүхэд ийм үстэй хүнийг авахгүй. Ямар сургууль төгсөж байна? Ямар их сургууль?
Мат - Хуулийн.
Эм - Анагаах биш гэдэг нь ойлгомжтой, нэр нь юу юм?
Мат - Нөгөө жирийн нэг Москвагийн цагдаагийн их сургууль. МПИ.
Эм - Би тийм сургууль мэдэхгүй юм байна.
Мат - харин тийм, шинэ сургууль.
Эм - Ер нь манайх руу цагдаагаас хуваарилдаггүй.
Мат - Өмнө нь хуваарилдаггүй байсан байх. Одоо дадлагаа дуусгах хэрэгтэй.
Эм - Сонирхолтой юм. Алив надад оюутны үнэмлэхээ харуул даа.
Мат - Одоохон. Яг тийм, би Иванова дээр орхичихсон байна. Баярлалаа.
ххх
Эр - 15 настай жаал хүү. Хар үстэй, бор нүдтэй. Юу? Тийм ээ, байгаа. Мухар олгой авахуулсан шархтай. За ойлголоо, тэгье. За мэдлээ, би хүлээж байя. Өндөр нь, 187 см өндөртэй. Үгүй ээ, богинохон үстэй. Үгүй ээ, үгүй элдэв ээмэг, зүүлт байхгүй. Тийм ээ, баярлалаа. баярлалаа. Энэ бүхэн танаас болсон, танаас боллоо. Түүнд гэрээсээ явах бодол ч төрж байгаагүй. Тантай ярилцаад яваад өгсөн.
Ар - Тийм үү? Танаас болсон юм бишүү.
Эр - Яагаад тэгж бодов?
Ар - Яагаад гэвэл эхний бичлэг тавигдсан он сар нь, Мария та хоёрын хуримын он сартай таарч байна. тэгэхээр таныг гэр бүлд орж ирмэгц ухаан алддаг болсон.
Эр - Тэгээд юу гэж? Тэр өсвөр насны хүүхэд, шилжилтийн насан дээрээ байгаа. Та ойлгох ёстой.
Мат - Бид ойлгож байна. Бид түүнийг олохын тулд чадах бүхнээ хийнэ. Надад хэлээч, та цагдаад хандсан уу?
Эр - Та юу гэж бодож байна?
ххх
Эр - Би түүнд яаж хэлэх вэ? Зүгээр л утсаар яриад, сайн уу, чиний хүү чинь гэрээсээ яваад өгсөн гэх үү?
Ар - Тэр эмнэлэгт байхгүй, моргод байхгүй, цагдаад бүртгэгдээгүй. Тэгэхээр ноцтой зүйл болоогүй гэсэн үг. Би 100 ширхэгийг хэвлэчихсэн. Мэдээж цөөхөн удахгүй дахиад хэвлэчихнэ. Олон нийтийн сүлжээнд зар тавьсан.
Эр - Энэ бүхэн ямар хэрэгтэй юм? Хэн нэгнийг олоход тус болсон уу?
Ар - Петя өөрийг нь хайж байгааг харвал тус болно.
Эр - Түүнтэй ямар нэг юм тохиолдсон бол яах уу?
Ар - Тэр ойрхон байх ёстой. Гэрээсээ явна гэдэг эсэргүйцлийн сонгодог хэлбэр. Гол зорилго нь явах биш харин санаагаа ойлгуулах явдал.
Эр - Маша намайг ална даа.
Ар - Та түүнд хэлэхийг хүсэхгүй байна уу?
Эр - Эхнэр одоо маш хариуцлагтай арга хэмжээтэй байгаа. Энэ гэрээг хийхийн тулд 2 жил зүтгэсэн. Одоо бүх зүйл бүтэлгүйтэх юм бол жинхэнэ сүйрэл болно. Түүний хувьд ажил нь амь амьдрал нь. Тийм ээ, гэхдээ хэрвээ би хэлэхгүй бол бүр дор зүйл болно. Би бүр будилж орхилоо.
Ар - Та өөрөө л мэд, харин эрэлд бид туслана. Туслах маань туслана.
Мат - Тийм ээ.
ххх
Мат - За сонсож байна. Шинж тэмдгүүдийн хувьд?
Эр - Олчихсон уу?
Мат - Аль морг гэнээ?.. Ойлголоо.
Эр2 - Хэн таних ажиллагаа хийх вэ?
Эр - Үгүй ээ, би чадахгүй, та оч... За? Та яагаад дуугарахгүй байна?
Мат - Тэр мөн байх шиг байна.
Эр - Мөн байх шиг гэж юу гэсэн үг вэ?
Ар - Тэр мөн байна.
Эр - Юу вэ, энэ тэр биш байна.
Ар - Тийм үү? Миний бодлоор төстэй байна.
Эр - Юу төстэй гэж, энэ чинь том эр хүн байна.
Ар - Том гэдэг дээр санал нийлэхгүй байна.
Эр - Бид энд хүүг хайж байна.
Эр2 - Таны найз хэлэхдээ хар үстэй эр алга болсон гэсэн.
Ар - Эр ч гэж дээ, бараг л эр хүн. Тэр жаал ааштай хүн.
Эр - Та одоо яагаад, би таныг шүүхэд өгнө.
Ар - Дараалалд зогсохоо мартав аа.
Эр2 - Алив эрчүүдээ, эндээс гарч наад учраа олцгоо.
Эр - За би Маша руу ярьлаа.
Ар - Мэнд дамжуулаарай.
Эр - Одоо залгалаа. Тэр танил ихтэй үүнийг зүгээр орхихгүй.
Ар - Би явлаа, ажил их байна. Асуудал гарвал над руу яриарай.
ххх
Даш - Сайн байна уу.
Эм - Наталья Викторовна.
Даш - Уучлаарай гэхдээ та энд ажиллахаа больсон.
Даш - Юу гэсэн үг вэ, яагаад ажиллахгүй гэж?
Эм - Товчхондоо, тэд албан үүргийн шалгалт хийсэн.
Даш - Миний эсрэг үү?
Эм - Би мэдэхгүй ээ, таныг хүүхдүүдийг шоглодог гэж ярьж байсан. Бас прокурорт зориулан баримтууд цуглуулж эхэлсэн гэсэн.
Даш - Юу болоод байна аа.
Эм - Манайхнаас хэн ч үүнд итгээгүй. Хэн ийм бантан хутгасан нь ойлгомжгүй үлдсэн. Та битгий санаа зовоорой, гуйя. Тэд бүх учрыг нь олчихно.
Даш - Би Ирина Николаевнатай ярилцмаар байна.
Эм - Тэр тантай уулзахгүй гэсэн.
ххх
Ар - Тамара Сергеевна өглөөний мэнд.
Там - Артём би дөнгөж сая Бобровтой ярилцсан, хүү гэрээсээ зугтсан байна.
Ар - Сайн л биз дээ.
Там - Сайн гэнээ, чи амласан ш дээ. Бобровынханыг тайван орхи. Одоо би чиний тарьсан балгийг арилгах гэж байна.
Ар - За ойлголоо.
Там - Итгэж чадахгүй нь, хоёрхон уулзаад ингэж байдаг.
Ар - Надад өөр сонголт байгаагүй, би ийм л хүн.
Там - Товчхондоо, чи миний итгэлийг алдлаа.
Ар - Зөөгч өө, тооцоогоо хийе.
Эр - За, түр хүлээгээрэй.
Ар - За.
Мат - Босс оо, хоёр мэдээтэй. 1-рт, Петягийн томилолтоосоо эргээд ирсэн.
Ар - 2-рт?
Мат - 2-рт, нөгөө залууг олсон бололтой.
Эр - Тооцоо.
Мат - Түүнийг Покровка дээрх “Алтанзул” зочид буудлын дэргэд харсан байна.
Ар - Сайн байна. болж байна хамтрагч аа, тийшээ яв, би удахгүй очлоо.
Бичиг Алтанзул.
Эм - Уучлаарай, би ойлгохгүй байна, хэлж чадахгүй гэж юу гэсэн үг вэ?
Эм2 - Уучлаарай, гэвч бид зочдынхоо тухай мэдээллийг нууцалдаг.
Эр - Юун зочин бэ, тэр чинь миний хүү, сургуулийн сурагч. Ойлгож байна уу?
Эм2 - Тэр тусмаа энд том хүнгүй байх ёсгүй юм байна.
Эм - Байзаарай, хүлээж бай, Илюша нөгөө цаасаа өгч бай. Хар даа, энэ бол манай хүү Петя, Петя Бобров. Хар даа, анхааралтай хар, та харсан байж магадгүй. Бидэн рүү яриад энд...
Эм2 - Надад мэдэх юм алга.
Эм - Түүнийг энд харсан гэж хэлсэн. Бүсгүй та харсан байж магадгүй, хүүгийн зургийг хар даа.
Эм3 - Бидэнд ямарч мэдээлэл алга.
Эм - Бидэн рүү яриад...
Ар - Хачин гэр бүл юмаа.
Мат - Та яаж ирэв?
Ар - Сайн залуу.
Эм2 - Хүн андуурч болно ш дээ.
Ар - Тун дажгүй залуу. Ээж нь аймаар юм. Бүгд бие биедээ хайртай. Бүгдээрээ сайн хүмүүс. Гэрийн уур амьсгал яг л моргод байгаа юм шиг. Тэр хүүтэйгээ харьцдаггүй. Нөхрөө дарамталдаг, нөхөр нь утсаар ярихаасаа ч эмээдэг. Хүүтэйгээ бараг харьдаггүй болж таарсан. Алсаас харьцдаг. Харин хүү нь өөрийгөө энэ эрээр сольсон гэж бодсон.
Эм - Хар даа, хэн нэгэн...
Ар - Тэр сайн хүн, халамжтай. Борщ сайн хийдэг, гэвч ээжийг нь орлож хэзээч чадахгүй. Харин шилжилтийн насны хөвгүүн ээждээ хэрэгтэй гэдгээ заавал мэдэрч байх учиртай. Тийм учраас анхаарлыг нь татахын тулд чадах бүхнээ хийдэг. ээж нь хүүгээ нэг бол сэтгэл зүйч рүү явуулж, нэг бол хойд эцэгт нь үлдээдэг.
Эм - Хэрвээ яг одоо миний хүү энд зогсож байхгүй бол би энэ хараал идсэн зочид буудлыг чинь нураана шүү. Нааш даргаа дууд, захирал, гол хүн хэн нэгнийг дууд. Хэн нэгнийг нааш нь дуудаад ир. Энэ бол миний хүү, ойлгож байна уу?
Эр - Хөөе эмэгтэй...
Эм - Битгий надад гар хүр. Энэ бол миний цорын ганц хүү, ойлгож байна уу? Би хүүдээ хайртай.. Петя. Петя. Петя. Бурханы аврал, уучлаарай. Намагй уучлаарай. Бурханд баярлалаа.
Мат - Би ойлгосонгүй, та энэ бүхнийг зохион байгуулжээ.
Ар - Петя бид хоёр сайхан ярилцсан. Би түүнийг буудалд нэг хонуулсан. Менежер Алёнатай тохиролцсон, бид хоёр эртний танилууд. Би аавыг нь эмчилсэн юм.
Эм - Гэртээ харьцгаая.
Эр - Явцгаая.
Мат - Та бүх зүйл ингэж өрнөнө гэдгийг яаж мэдсэн юм бэ?
Ар - Тэд бие биедээ маш хайртай нь ойлгомжтой байсан. Хайраа харуулж чаддаггүй хүмүүс. Хүү үүнийг ээжээсээ олж харах ёстой байсан. Ээж нь хамаг ажлаа, томилолтоо хаяад хүүгийнхээ төлөө ирнэ гэдгийг мэдэх ёстой байсан. Хүн болгон заримдаа өөрт нь хайртай гэдгийг сонсож байх ёстой. Тэгэхгүй бол гутрана. Явцгаая.
ххх
Кат - Сайн уу.
Ар - Сайн уу.
Кат - Шивээсгүй залуу чи сайн уу.
Мат - Сайн уу.
Кат - Чи луу ч билүү, могой ч билүү шивүүлэхээр ирсэн байхаа?
Мат - Гүрвэл.
Ар - Яв.
Кат - Танд баяр хүргэж болох нээ? Дахиад таны зөв байж. Паюлик өөдгүй амьтан байсан. Санаа чинь амрав уу?
Ар - Үгүй.
Кат - Би чамайг үзэн ядаж байна.
Ар - Чи өөр өөрийгөө үзэн ядаад байна. Сэтгэлийн мухартаа алдсан гэдгээ мэдсэн ч хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Маш нуршуу болох учраас чамд анхны хайрынхаа тухай яриад яахав. Би чиний ах гэдгийг л хэлмээр байна. Би үргэлж чамд хайртай байх болно. Шивээстэй эсэх болон далдын хүчний мэдлэгээс үл хамааран.
Кат - Би танайд хонож болох уу?
Ар - Болно, Матвейн орыг булаана, шалан дээр унтаг, өөрт нь хэрэгтэй. Явцгаая. Манай үүрэнд тавтай морил.
ххх
Але - Сайн уу.
Там - Чиний дуртай уух юм захиалсан гэхдээ хөрчихсөн байхаа.
Але - Чамд хайртай шүү Тома. За тэгэхээр өнөөдөр том тулаантай.
Там - Би түүнд саналаа өгнө.
Але - Тоглоод байна уу?
Там - Эртхэн хэлэх гэж чамагй дуудсан юм. Хөндлөнгөөс ямар харагдаж байгааг мэдэх үү? Өөрийнхөө мэргэжилд үнэхээр дуртай хоёр хүн суугаад бие биетэйгээ ярилцаж чадахгүй. Хоёулаа сэтгэл зүйчид ш дээ. Чи ахмад, илүү туршлагтай Саша. Эхний алхам хий л дээ.
Але - Хэтэрхий их зүйл хийсэн Тома. Бидэнд хүртэл буцааж болохгүй зүйлс олон байдаг.
Том - Чи сайн, авъяаслаг хүүтэй.
Але - Би мэднэ, бас өөрийгөө хэт дөвийлгөчихсөн. Хэзээ нэгэн цагт үүнээс болж тэр сүйрнэ.
Том - Чи зүв зүгээр л байна... Өдөөн хатгалт бол өвөрмөц бас баталгаатай арга биш. Өвчтөнийг хүнд байдалд оруулахдаа эмч түүнийг ихэвчлэн тэвчихийн аргагүй байдалд хүргэдэг. Нөхцөл байдлыг маш хурцадмал болгодог. Гэвч сэтгэл судлалын энэ аргыг авч үзэхдээ эмчийн хэн болохыг ойлгох хэрэгтэй. Артём Стрелецкий хүнд, нэг хэвийн бус, зөрчилдөөнтэй хүн. Гэвч би түүн шиг мэргэжлийн хүмүүстэй учирч байгаагүй. Тэр олон үйлдэлтэй ер бусын нөхцөл байдал бий болгож, уламжлалт эмчилгээний үр дүнгээс давж гарсан үр дүнд хүрч чаддаг. Би хорооны өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй. Гэвч Артём Стрелецкийн үйл ажиллагаанд нааштай хандахыг санал болгож байна. Тэр бол манайхолбооны нэг гишүүн.
Ар - Баярлалаа.. Баярлалаа, баярлалаа.
Там - Амжилт хүсье Артём Александрович.
Ар - Баярлалаа Тамара Сергеевна.
Але - Би Катя руу ярьсан, тэр одоо танайд амьдарч байгаа гэсэн.
Ар - Аан гээч, тэр том болсон охин, өөрөө шийдвэр гаргана.
Але - Энэ бүхнийг чи зохион байгуулсан уу? Чи түүний найз залууг өдөөн хатгаж уурлуулаад, Катяг гэрээсээ явахад хүргэсэн.
Ар - Сонирхолтой хувилбар байна хамтрагч аа. Надад сэдэлт байсан уу?
Але - Байсан, би. Хороо хуралдуулсан гэж өшөө авсан.
Ар - Та тэгж бодож байгаа бол яагаад үгүй гэж?
Але - Чи хүрсэн бүхрнээ сүйрүүлдэг.
ххх
Эр - Байна уу, сайн уу, сонин юутай. Дажгүй юу, болж байна.Аан гээч, би чам руу нэг хаяг явуулъя, мэдээлэл олж өгч чадах уу? Тийм ээ, хэн бэ, юу билээ, хэнтэй уулздаг гэх мэт. Чи мэднэ дээ. Тийм ээ, надад хэрэгтэй байгаа юм. За тохирлоо, түр баяртай. За амжилт, баярлалаа, баяртай.
Back to episodes Go home