Метраж : 49 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Бичиг 1-р суваг болон Среда кино-компани үзүүлж байна.
Дүрүүдэд : ......
Али - Лёш, Лёша хэрэггүй ээ. Лёш, гуйж байна. Лёш, гуйж байна. Лёш, битгий. Лёш, битгий өвдөөд байна. Миний гэдэс. Миний гэдэс өвдөөд байна.
Лёш - Яахаараа хамаг юм чинь өвдөөд байдаг юм?
Али - Уучлаарай, Лёш. Үнэхээр миний толгой өвдөөд байна.
Лёш - Сая гэдэс өвдсөн гэсэн ш дээ. Өөр юу байна? Зүрх үү, бөөр үү? Дэлүү, хөл?
Али - Ингэх хэрэггүй.
Лёш - Гар уу?
Али - Гуйя...
Лёш - Яасан? Би гаж донтон, хүчирхийлэгч шиг санагдчихлаа.
Али - Одоо яах юм бэ. Одоо жаахан унтая.
Лёш - Одоо биш. Хэзээ одоо болох юм?
Бичиг “Триггер”. 4-р анги.
Ар - Мотя, биднийг түр хаачихсан учраас хороо шийдвэрээ гаргах хүртэл хаалган дээрх хаягийг авчих.
Мат - За ойлголоо.
Ден - Түр ажилгүйчүүд ээ сайн уу.
Мат - Сайн байна уу.
Ден - Сайн уу.
Мат - Босс оо, таны кофе.
Ден - Явцгаая, ярилцах хэрэгтэй байна.
Ар - Сайн залуу.
Ден - Тэр хороо ажлаа хийж байна уу? Тэдний удирдагч нь хэн юм бол? Миний бодлоор 500-600 асуудлыг шийдчих байх.
Ар - Сайхан санал байна. Би чиний аав биш.
Ден - Ойлгомжтой. Ьёмыч чамд энд таалагддаг юмуу? Би чамд сайхан байр хөлсөлж өгье. Тэнэмэл амьтан шиг гудсан дээр унтаад.
Ар - Зочид буудалд амьдардаг хүн ингэж ярих гэж.
Ден - Залхсан бол сольчихно. Төсөөл дөө, баар өөрөө дүүрчихнэ. Чи хаачих гэж байна?
Ар - Цагийн дараа шалгалттай.
Ден - Бүр цагийн дараа болчихсон уу. За амжилт.
ххх
Лёш - Уучлаарай, Стрелецкий хүн үзэж байгаа юу?
Мат - Харамсалтай нь одоохондоо үгүй. Хэд хоногийн дараа яриарай.
Али - Сайн байна, явцгаая.
Лёш - Хүлээж бай.
Ден - Уучлаарай.
Лёш - Бидэнд таны тусламж хэрэгтэй байна.
Ден - Уучлаарай, би сэтгэл зүйч биш. Энэ байна. За амжилт.
Лёш - Танил маань танд хандахыг зөвлөсөн юм. Биднийг хүлээж авахгүй юу?
Ар - Юу гэхээрнамайг түр хугацаагаар эмчилгээ хийхийг хориглосон. Хараад байхад танд биш эхнэрт чинь тусламж хэрэгтэй бололтой. Түүнийг хүчээр дагуулж ирж. Өөрөө хүсэхгүй байгаа хүнд туслах боломжгүй.
Лёш - Тэр хүсч байгаа, маш их хүсч байгаа. Танаас гуйя, албан бусаар уулзацгаая, би мөнгө өгнө. Манайх Малая Грузинская 20-р байранд ирээрэй. Тэнд манай салон байгаа. Бид өдөр болгон орой болтол ажилладаг.
Ар - Би бодож үзье.
Лёш - Баярлалаа.
ххх
Эм - Хурлыг шүүх ажиллагаа гэж битгий бодоорой. Бидний зорилго бол хүү Стрелецкийн арга барил үйлчлүүлэгч нарт аюултай эсэхийг тогтоох явдал.
Эр - Эрхэм хамтрагчид аа, бид ч гэсэн гараа хумхиж суугаагүй. Өмнө нь Стрелецкийн хяналтанд байсан зарим өвчтөнүүдтэй уулзсан. Ноён Стрелецкийн ашигладаг аргууд нь үндэслэлгүй эрсдэлтэй байсан.
Ар - Тийм ээ зөв, бодит үнэнийг хэлэх юм бол би нэг үйлчлүүлэгчдээ судсаа ханахыг зөвлөсөн, нөгөөхөд нь олон нийтийн газар секс хий гэсэн, харин гарвудахйиг нь амбаарт түгжээд гал тавьсан.
Эм - Та эдгээр аргуудыг зөв гэж үзэж байна уу?
Ар - Над дээр ирэх болсон асуудлуудыг би шийдэж чадсан.
Эм2 - Миний бодлоор түүний аргууд үр дүнгээ өгч байгаа бол хэлэлцэх юм юу байна.
Эм3 - Над дээр хоолны дуршилгүй болсон бүсгүй ирсэн. Түүнийг Артём Александрович ганц удаа уулзаад эдгээчихсэн.
Эр2 - Асуудал тус бүрт өөр өөр шийдэл хэрэгтэй. Бас эмчилгээний хугацаа гэж байна. гэтэл энэ залуу дээд амжилт тогтоож байна. Эцсийн эцэст...
Эм2 - Та нар өөрсдийнхөө дүрэмд баригдчихаж, асуудал юу гэхээр энэ аргууд үр дүнтэй юу үгүй юу гэдэгт байна.
Эм3 - Тийм ээ, өвөрмөц арга. Гэхдээ үр дүнгээ өгдөг.
Эр - Тийм ээ, гэвч та нар түүний эрүүгийн хэргийг уншаад үз. Хавтаст хэрэгт та нар шиг шинэчлэгч хүмүүсийг...
Але - Шүүгдэгчийн хийсэн зүйл бол өөрийнхөө өвөрмөц арганд итгэсэн алдаа юм. Энэ алдааны үр дүнд хэн нэгэн үхэх аюултай.
Эр - Би дахин хэлье, энэ арга зөвхөн Артёмоос тусламж хүссэн хүмүүсд аюултай байгаад зогсохгүй мөн түүнд өөрт нь аюултай байж...
Эм2 - Тэгвэл ямарч сэтгэл судлал аюултай.
Эм4 - Энэ өөдгүй новшийг буудан хороосон ч гэлээ миний хүү эргэж ирэхгүй.
Эр - Та нэг цус багадалттай эргэлзээтэй эдгэрэлтийг амь насаа алдсан үйлчлүүлэгчийн үхэлтэй адилтган...
Эр3 - Гэм буруутай.
Эм4 - Тэр бол миний хүү, та нар ойлгохгүй байна уу?
Эр - Тэр өөрийгөө дөвийлгөн хичнээн хүнд гай учруулахыг ойлгохгүй байна уу?
Эм2 - Юун өөрийгөө дөвийлгөх, тэгвэл дурын...
Эр - Түүний араас бусад нь дагана.
Эр4 - Нөхөд өө.
Эм - Хангалттай, Сергей Борисович үнэхээр олон зөв зүйл хэллээ. Стрелецкийн үйлчлүүлэгч тэр аргаас нь болж нас барсан.
Але - Надад хэдэн үг хэлэх боломж олгооч, Артём миний хүү учраас зарим талаараа энэ миний хариуцлага. Би хувьдаа луйвар гэж тооцдог энэ бохир арга залруулах боломжгүй үр дагаварт хүргэсэн. Харин бидний зорилго бол маш энгийн. Ийм золгүй явдлыг дахин давтагдуулахгүй байх.
ххх
Ар - Байна уу, Матвей хагас цагийн дараа чамайг Полежаевскаягийн худалдааны төвд хүлээж байя... Нааш ир, энд зогсож бай.
Эр - Саня, товчхондоо пирожкий байгаагүй. Ганцхан зайдасны ороомог байна. Бараг дуусч байсан.
Эр2 - За баярлалаа.
Эр - Чамд кофе авч ирсэн.
Эр2 - Юун хүн бэ, эндээс гар.
Ар - Уучлаарай, хүү маань төөрчихлөө.
Эр2 - Өрөөнөөс гар.
Ар - Буржгар үстэй хүү.
Эр2 - Өрөөнөөс гар гэж байна шүү.
Ар - Тэр байна. Маш их баярлалаа.
ххх
Али - Та хүрээд ирэв үү.
Ар - Харин та үүнийг огт хүсээгүй. Нөхөр тань хаана байна?.. Тэр юуны тухай ярихыг хүссэн юм, сексийн талаар уу?
Али - Яагаад тэгж бодов?
Ар - Нөхөр тань ямар нэг асуудал шийдэхийг хүссэн. Эхнэр татгалзсан. Ийм асуудлуудын 90% сексийн асуудал байдаг. Та юунаас айсан юм бэ?
Али - Юунаас ч айгаагүй. Бас нуугаад байх юмгүй. Тийм ээ, бид хоёрт сексийн зарим нэг асуудал байгаа. Ер нь ихэнхи эмэгтэйчүүд огт сексгүй амьдраад болоод байна. Энэ надад сонирхолтой биш. Өөр олон илүү сонирхолтой зүйлс байдаг.
Ар - Тэгэлгүй яахав, гол нь хамтрагч чинь тэгж боддог байх хэрэгтэй.
Али - Нохойнд зориулсан эд.
ххх
Ар - За яасан, татгалзаад байна уу?
Лёш - Үнэндээ маш ховор унтдаг.
Ар - Заримых нь хувьд өдөр 3 удаа багадна, заримд нь 1 хангалттай.
Лёш - 2 сард нэг удаа.
Ар - Тэр үүнийгээ юу гэж тайлбаладаг вэ? Ядарсан гэх үү?
Лёш - Тийм ээ, ихэвчлэн ядарлаа бас сонгодог хувилбар гэдэс өвлөө, толгой өвлөө гэнэ.
Ар - Үргэлж тэгдэг байсан уу?
Лёш - Бүр анхнаасаа л. Тэр хэзээч секс сонирхож байгаагүй.
Ар - Гэрлээд удаж байна уу?
Лёш - 4 жил. Би анхандаа бүх зүйл хэви йн болно гэж найддаг байсан.
Ар - Таныг хуурдаг гэж бодож байна уу?
Лёш - Үгүй ээ, юу гэсэн үг вэ. Үгүй ээ, Алина.. үгүй дээ, 1-рт бид үргэлж хамтдаа байдаг, гэртээ ч, ажил дээрээ ч. Бие махбодийн хувьд ч, сексээс таашаал авдаггүй юм чинь түүнд энэ хэрэггүй.
Ар - Эхнэрт чинь ямар нэг хобби байгаа юу? Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Лёш - Сальса, сайн мэдэхгүй юм энэ хобби мөн үү?
Ар - Та хамт явдаг уу?
Лёш - Үгүй ээ, би бүжиглэж чаддаггүй.
Ар - Муу байна, дараагийн удаа хамт яваарай. Юу болохыг харцгаая. Амжилт.
ххх
Ар - Ярилцах хэрэгтэй байна. Үгүй ээ, би очиж чадахгүй. Ажлын өрөөнд бас болохгүй. Мэдчих юм бол намайг ажлаа хийсэн гээд хорооноос хөөчихнө. Полежаевскийн худалдааны төвд хагас цагийн дараа.. Сайн уу ав аа.
Але - Сайн уу. Уулзахад ямар хачин газар вэ? Сууцгах уу.
Ар - Үгүй ээ, сууж ханасан.
Але - Хачин юм ярихгүй байж болох уу?
Ар - Уучлаарай, үнэндээ би, би уучлалт гуйх гэсэн юм. Би үнэхээр зарим тал дээр миний буруу байсан. Гэхдээ ингэж болохгүй ш дээ аав аа. Би ямарч байсан таны хүү. Хорооны шалгалт яаж төгсөхийг та мэдэж байгаа. Тэд цагдаагийнханаар шалгалт хийлгэнэ, дурын зөрчил илэрхэд би дахиад шоронд сууна.
Але - Гэхдээ чамд гарц байна. Чи хүссэн цагтаа больж болно.
Ар - Та яагаад ингэж байгаа юм? Надад энэ ажлаас өөр юу ч байхгүйг та мэднэ.
Але - Сонс, намайг ятгах гэсний хэрэггүй. Би чиний үйлчлүүлэгч биш. Миний өмнө жүжиг тоглох хэрэггүй. Би чамайг нэвт шувт харж байна.
Ар - Та тэгээд юу харж байна?
Але - Би амьдралаас зүгээр л таашаал авч сураагүй хүнийг харж байна. Чи аз жаргалтай байхын тулд бүгдийг хянаж, өдөөн хатгаж байдаг. Чи үүндээ баярладаг бас зөвхөн ийм зүйл хийдэг.
Ар - Би ийх хүн болж төрөөгүй, та тэгж хүмүүжүүлсэн.
Але - Тийм ээ, би чамд хангалттай цаг гаргаж байгаагүй. Энэ миний буруу, би үүнийгээ нуухгүй. Гэхдээ чи ч гэсэн жаахан хүүхэд биш.Өөрийнхөө асуудлуудын шалтгааныг мэдэж байгаа.
Ар - Аав аа, би яавал та намайг муулахгүй байх вэ? Яагаад ингээд байгаа юм? Бид аав хүү хоёр. Би одоо таны өмнө өвдөг сөхрөх үү?
Але - Аан гээч, битий сүржигнээд бай. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.
Ар - Тэгвэл би тань шиг болж чадах уу? Бас үйлчлүүлэгч нараа дэмий яриагаар мунхруулж цагт 30-ийг авах уу?
Але - Чи яагаад ийм болчихсон юм бэ? Эргэн тойронд чинь юу болж байгааг анзаарахгүй байна уу? Чиний хүрсэн болгон нуран унадаг. Чи харилцаагаа зохицуулж чаддаггүй. Чи Дашатай хүртэл харилцаагаа зохицуулж чадаагүй.
Ар - Магадгүй ээ. Таны үйлдлийг дуурайсан юм болов уу?
Але - Дуурайсан гэнээ?
Ар - Зарим талаар та ээжийг ч гэсэн бухимдуулж байсан.
Але - Би юу?
Ар - Энд маргалдаад яахав эсвэл яагаад нас барсаныг нь энд авч хэлэлцэх үү?
Але - Би чиний ээжийн үхэлд холбоотой гэх гээд байна уу?
Ар - Мэдээжийн зүйл биш гэж үү? Асуудлыг ил гаргахгүйн тулд хэзээч ярилцаж байгаагүй.
Але - Битгий дэмийр.
Ар - Та ээжийг тоохгүй хаясан учраас өвдсөн юм. Та ээжид үргэлж зарц шиг ханддаг байсан. Таны гайхалтай ажил 1-рт, харин алс хол ээж бид хоёр.
Але - Ээжийнхээ булшин дээр нэг ч удаа очоогүй хүнээс би энэ бүхнийг сонсох ёстой гэж үү?
Ар - Би тийшээ очиж яах юм. Би гэм буруутай гэсэн мэдрэмжээсээ салахын тулд байхгүй хүн дээр очмооргүй байна.
Але - Одоо больж үз, зүгээр л больчих.
Ар - Та заавал намагй сонсох хэрэгтэй аав аа. Эмчилгээ болно.
Але - Амаа хамхи.
Ар - Яагаад гэвэл зарим талаараа та ээжийг алсан.
Але - Амаа хамхи.
Ар - Алчихсан аав аа, алсан. Яагаад гэвэл бид хэн хэн нь үүнийг мэдэж байгаа.
Але - Уучлаарай.
Ар - Арай дээрдэв үү?
Але - Чи ч хүнээ байжээ. Гэхдээ чи чадварлаг юм, өдөөн хатгаж чадаж байна. гэвч энэ чиний чадах цорын ганц зүйл.
Ар - Нүглээ наминчлахыг хүсвэл танд 2 өдрийг үнэгүй зориулна.
ххх
Лёш - Сайн байна уу Артём, би салоны Алексей байна. Тэр надтай хамт сальсад явахыг хүсэхгүй байна. Би одоо яах ёстойгоо мэдэхгүй байна.
Ар - Аан гээч, гомдоллохоо боль. Ямар тайлбар хийж байна?
Лёш - Тэр бид үргэлж хамт байдаг, гэртээ , ажил дээрээ ч. Бие биенээсээ залхаж байна гэсэн.
Ар - Дараа нь ярилцъя.
Лёш - Түр хүлээгээрэй,би ямар нэг юм хийх ёстой юу?
Ар - Гар хангалга хий, нэмэр болно. Сайн уу, орооч.Матюш, бидэнд цай хийгээд өгөөч. За?
Даш - Өчигдөр хүүхдээ цэцэрлэгт нь өгч амжаагүй. Өнөөдөр очтол өөрийгөө миний хуучин нөхөр гэж танилцуулсан гаж донтон ирсэн гэсэн. Одоо бас Кирюшаг хулгайлахыг хичээж байна. Стрелецкий чи галзуурав уу?
Ар - Пээх чиний хэл яриа ямар их өөрчлөгдөө вэ. Муудчихаж.
Даш - Чи яах гэж ингэж байгаа юм?
Ар - Чи утсаа авахгүй, уулзахаас татгалзаад өөр арга сонгохоос аргагүйд хүрсэн.
Мат - Сайн байна уу.
Лер - Сайн байна уу, би өмнөх уулзалтынхаа хөлсийг авч ирлээ.
Мат - За баярлаа, би авъя.
Даш - Амьдралдаа ядаж ганц зүйл зөв хийгээч. Сэтгэлээрээ биш толгойгоороо...
Ар - Би яг мэдрээд байна. Та хоёртой, хүүтэйгээ хамт байхыг хүсч байна.
Даш - Тэр чиний хүүхэд биш гэж хэд хэлэх юм бэ.
Ар - Хэнийх гэж?
Даш - Энэ байцаалт юмуу? Би чиний үйлчлүүлэгч биш.
Ар - Аан гээч, хүүхэд яг 8 сар хагасын дараа бидний...
Даш - Тэгэхээр ийм байна. Чамайг шоронд орсоны дараа би олон эрчүүдтэй унтсан.Би баруун зүүнгүй эрчүүдтэй унтсан, ойлгов уу? Хэрвээ чи над руу эсвэл миний хүүхэд рүү 100 мерт ойртох л юм бол дахиад сууна шүү.Чамд амлачихъя, мэдэв үү.
Лер - Үйлчлүүлэгч үү?
Мат - Хуучин эхнэр нь.
Лер - Дотно харилцаатай юм.
Мат - Уучлаарай, энэ надад хамаагүй хэрэг бас танд ч хамаагүй. Тэгж бодож байна.
Лер - Тийм үү?
Мат - Тийм ээ.
Лер - Харамсалтай, би хов базна гэж найдаж байлаа. За одоо очоод намагй ирсэн гэж түүнийг баярлуул.
Мат - Артём Александрович тань дээр Валерия ирлээ. Босс оо, та сонсов уу? Босс оо, та зүгээр үү?
Ар - Хэл, би одоохон.
Мат - Ойлголоо.
Лер - Сайн уу.
Мат - Ямар нэг юм болоо юу?
Лер - Үгүй уу, юу ч болоогүй. Зүгээр л чамд талархах гэж ирлээ. Бас уучлалт гуйя, би үргэлж зөв ярьдаггүй.
Ар - Зөв яриа хэрэгүй, сэтгэл хөдлөлөө далдлах арга. Ердөө л асуудлыг дотогшоо оруулж нуудаг.
Лер - Тийм ээ, чи үнэхээр мундаг юм. Би чамайг үнэхээр биширч байна.
Ар - Би ч ялгаагүй гэхдээ секс хийхгүй.
Лер - Өнгөрсөн явдал ш дээ. Гэхдээ энэ асуудал бидний нэг газар сууж юм уухад саад болохгүй. Миний эдгэрлийг тэмдэглэе.
Ар - Оройны 8 цагаас бидэнд ресторанд ширээ захиалчих.
ххх
Ден - Чи дөнгөж сая амраад ирсэн.
Нат - Юу дөнгөж сая гэж. Бүтэн сар болчихоод байна. Тэгээд ч би амралт гуйгаагүй, цалингүй чөлөө авъя. Бас тийзээ авчихсан, он сар нь тодорхой.
Ден - Наташа энэ бол бидний ажил. Ажил, зүгээр гэнэт тодорхой бус газар руу яваад өгч болохгүй биз дээ. Ингэж болохгүй ш дээ Наташа.
Нат - Яагаад тодорхойгүй гэж? Маш тодорхой Бали руу.
Ден - Үлгэрийн үү?
Нат - Гуйж байна, та хорвоогийн хамгийн сайн босс. Амлаж байна, би ажлаа нөхчихнө. Болох уу? Гуйж байна.
Ден - За яахав, чамайг явуулахаас биш.
Мат - Харамсалтай нь Стрелецкий түр хүн хүлээж авахгүй байгаа. Үгүй ээ, онцгой тохиолдол ч ялгаагүй. Баяртай.
Ар - Өнөөдөр 17,00 цагт чи Малая Грузинская, 20-р байр, амьтны салондээр байх ёстой. Өглөө ирсэн бүсгүйг дагаарай, сальсад явдаг гэсэн боловч би эргэлзээд байна.
Мат - Ойлголоо, гэхдээ би сайн хүн дагаж чадахгүй.
Ар - Сурна биз. Тэгээд бас туузан хөшиг хийгээрэй.
Мат - Би ямар мөнгөөрөө...
ххх
Эм - Бас эрээн булчин дээр.
Эр - Гуя байвал дээр бишүү. Хөнгөлөлт үзүүлж болно шүү, намайг ойлгож байгаа биз дээ.Найзаа, тэнд каталог дээрээс сонгож бай. Би өнөөдөр дахиж хүн хүлээж авахгүй.
Ар - Би хүлээж байя.
Эр - Хүлээх хэрэггүй, би өнөөдөр дахиж ажиллахгүй.. За яахав.
Эм - Мобилис ин...
Эр - Мөнхийн хөдөлгөөн. Ахмад Немо, би чамд дараа нь ярьж өгье.
Ар - Хөдөлгөнө дунд өөрчлөгддөг гэвэл илүү тодорхой болно. Мобилис ин мобиле.
Эр - Латин хэл мэддэг юмуу?
Ар - Тийм ээ, шашны талаар ч ялгаагүй.
Эр - Сайн байна.
Ар - Миний ойлгосноор та ч гэсэн мэдлэгтэй хүн бололтой.
Эр - Тэгээд?
Ар - Та 18-тай охины толгойг яаж эргүүлэхээ мэднэ.
Эр - Охин минь хоёулаа маргааш үргэлжлүүлье. 4 цагт хүрээд ир сонголтоо хийгээд ажлаа эхлүүлье.
Эм - Харамсалтай байна.
Эр - Мэсэж бичье.
Эм - Түр баяртай.
Эр - Баяртай.
Эм - Баяртай.
Эр - За, чи хэн юм?
Ар - Найз бүсгүйгийн чинь ах. Катя Стрелецкая.
Эр - Тэгээд юу гэж, Катя Стрелецкаягийн ах, яах гээв? Юу хэрэгтэй юм?
Ар - Нас ахих тусам чи өөрөөсөө хамаагүй дүү бүсгүйчүүдийг сонирхох болж. Эхэндээ 25 настангууд байсан, дараа нь 20 настангууд, одоо тэд 18-тай болсон. Тэгсэн ч гэлээ арай хөгшин байна, тийм үү. Удахгүй ял авна.
Эр - Юу гээд дэмийрээд байна, би чамайг ойлгохгүй байна.
Ар - Таамаг дэвшүүлье, ээж чинь эрт нас барсан уу? Эсвэл чамагй жаахан байхад хаяад явчихсан. Харин аав чинь байнга хүүхнүүд сольдог байсан. Бас нилээн заалуухан бүсгүйчүүд. Чамайг шинэ ээждээ дасаж эхэлтэл тэднийг хөөж явуулна. Чи түүний үйлдлийг хуулбарлаж байна. Гэхдээ энэ дунд бас өөр нэг шархлуулсан үйл явдал болсон. Тэр чиний найз хүүхэнтэй унтсан уу? Эсвэл чи ээлжит ээжтэйгээ унтсан.
Эр - Чи зөн билигтэн юмуу?
Ар - Бараг л, сэтгэл зүйч. Эмчлүүлэхийг хүсвэл ирээрэй. Хөнгөлөлт үзүүлж болно шүү, миний хэлсэнийг ойлгосон гэж найдъя. Харин Катяд ойртоод үзээрэй, турсагыг чинь хуулна шүү.
ххх
Эр - Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
Лер - Энд сайхан байгаа биз? Оршуулгын газраас л дээ.
Ар - Энэ эмлчгээ биш, чамд дахин тусламж хэрэггүй. Чамайг уруу татсан бүхнийг чи шатаасан.
Лер - Үнэнийг хэлэхэд нөхөр үхсэн гэж хэлсэн мөчийг эс тооцвол тэр миний амьдралын хамгийн муухай шөнө байсан. Гэхдээ та чадсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, Артём Александрович.
Ар - Чи чадсан, чи түүнийг тавьж явуулсан.
Лер - За яахав, ятгаж чадлаа. Сайхан сэтгэгдэл үлдээе. Харин чи?
Ар - Юу гэж?
Лер - Чамд өөрт чинь туслалцаа хэрэгтэй байгаа. Тийм биш гэж үү. Чи одоохондоо үүнийг ойлгохгүй байж магадгүй, гэвч чамд тусламж маш хэрэгтэй.
Ар - Сайхан мөчүүд эхэллээ, шинэ харилцаа үүсгэх. Гэхдээ надтай биш.
Лер - Чи яагаад надад шинэ харилцаа хэрэгтэй гэж бодсон юм? Тэр тусмаа чамтай шүү.
Ар - Чи хуучин ачаанаасаа салж шинэ харилцаа хайж эхэлсэн. Зүгээр л итгэ, чамд өөр объект хэрэгтэй.
Лер - Ойлгомжтой. Орчин үеийн шинжлэх ухаан эрэгтэй, эмэгтэй хүний нөхөрлөлийн тухай юу гэдэг вэ?
Ар - Бид хоёр хоёулаа энэ яаж төгсдөгийг сайн мэднэ.
Лер - Чи өөрийгөө хэнд зориулж хадгалаад байна?
Ар - Хачин санагдаж магадгүй гэхдээ би ресторанд урьсан болгонтой унтаад байдаггүй.
Лер - Ийм мэдрэмжтэй, ийм эршүүд. Чи заримдаа өөрийгөө бурхан гэж төсөөлдөг байх даа.
Ар - Би заримдаа түүний алдааг залруулдаг.
Лер - Бид бүгдээрээ нэг том алдаа.
ххх
Эм - Дараагийн удаа Чарликийг битгий гаргаарай.
Эм2 - За би хичээе.
Эм - Яг одоо цаг аваарай, дараа нь үзүүлж чадахгүй шүү.
Али - Дахиад та ирэв үү? Катя...
Ар - Катя нэг асуулт асууя. Яагаад ахимаг настнуудын бүлэг гэж? Надад нэг хувилбар байна, тэд удаан хөдөлдөг үү? Энэ нь ядарсан эмэгтэйд илүү амар уу? Эсвэл өөр хувилбар байна уу?
Али - Тэнд маш сайн багштай. Жинхэнэ куб эр. Танд ер нь ямар хэрэг байна?
Ар - Та бүжгийн дараа юу хийдэг вэ?
Али - Юу гэсэн үг вэ?
Ар - Би өөрийнхөө туслахыг таныг дагаарай гэсэн. Муухай боловч одоо яая гэхэв.Энд та зочид буудалд орж байна. Эцсийн эцэст хөгшчүүлтэй бүжиглэхэд муу юм юу байна. Тэд амьд байхад хэн ч юу ч хэлэхгүй.
Али - Хүлээгээрэй. Та одоо түүнд бүгдийг ярих уу?
Ар - Үгүй ээ, ярихгүй.
Али - Би үргэлж дахиж ингэхгүй гэдэг. Гэвч дахин дахин давтагддаг. Лёша үүнийг мэднэ гэж би маш их айдаг.
Ар - Ойлгож байна, би эмээ нарт хайртай байсан бол хүмүүс гайхах байсан.
Али - Би гаж хүн үү?
Ар - Та эмчлэхийг хүсэхгүй байгаа гүн шарх байна.
Али - Хүсч байна.
Ар - Таныг хүүхэд байхад танаас олон насаар ахмад нэгэн уруу татдаг байж. Аав чинь үү?
Али - Зун намайг өвөө дээр авч очдог байсан. Өөрийн гэсэн байшинтай.
Эм - Хар даа, чи ийм жаахан байж.
Али - Намайг 8 настай байхад анх эхэлсэн. Би ээжээсээ битгий өвөөтэй үлдээгээч гэж гуйдаг байсан. Харин ээж, өвөө чиньчамд хайртай, маш их хайртай гэдэг байсан. Ээж юу ярьж байгаагаа ч ойлгоогүй. Харин би үнэнийг хэлэхээс айдаг байсан. Айсан. Би өвөөг үхээсэй гэж хүсдэг болсон. Түүнийг үзэн яддаг байсан. Надад муухай, ичгэвтэр, муухай санагдаж байсан. Би 15 настайдаа тэр тамаас мултарч чадсан. Би өөр хот руу явсан, их сургуульд орсон, Лёшатай учирсан. Дахиж өвөөтэй учраагүй. Тэр 5 жилийн өмнө нас барсан. Би оршуулганд ч очоогүй. Дараа нь нэг хүн гарч ирсэн, Игорь Владленович.
Ар - Настай хүн үү?
Али - Тийм ээ, 65-тай байсан. Бид хоёр тохиолдлоор унтчихсан. Тэгээд би нөгөө яасан.. дур ханасан. Амьдралдаа анх удаа. Тэгээд зогсож чадаагүй. Би зогсож чадаагүй. Тэгээд энэ бүжгийг олж авсан.. Би хөгшчүүлд дургүй.
Ар - Мэдээж дургүй. Сэтгэлийнхээ гүнд тэднийг үхээсэй гэж хүсдэг. Энэ бодол таныг тачаадуулдаг.
ххх
Ар - Сэтгэл судлалын эмчилгээний аргуудын үр дүн болон зохистой талаархи маргаан хэзээч дуусахгүй. Өнөөдөр бид энд цугларсан шалтгаан огт өөр. Зүгээр л тооцоо хийх гэсэн арга. Юу гэхээр энэ хороог ганцхан хүн цуглуулсан. Тэр хүн намайг баривчлагдсан тухай хэвлэлд байнга ярилцлага өгч байсан. Холбооны асуудалд хүмүүсийн сонирхолыг татсан. Энэ хүн олон нийтийн газар гэр чнарын дэргэд над руу халдсан. Мөн энэ хүн өөрөө хэдэн сарын турш тусалж чадаагүй хүнд би тусалсаныг уучилж чадаагүй. Тэгээд надад хэлээч, өнөөдөр бид энд юу авч хэлэлцэж байна? Холоонд хамааралтай мэргэжлийн ёс зүйн тухай юу? Эсвэл ямар нэг шалтгаанаар олны хүртээл болсон гэр бүлийн маргаан уу? Би ярьж дууслаа... Аав аа.. аав аа хүлээгээч. Та мэргэжлийн хүний хувьд намайг ойлгосон байх. Ээжийн тухайд тоглосон юм шүү. Тайвшир, би таныг буруутгаагүй.
Але - Чи үүнийг ойлгоход бэрх байх, гэвч миний хийж байгаа бүхэн чиний төлөө юм шүү. Чи өөр өөрийгөө устгах нь. Би чамд хайртай, үргэлж хайртай байх болно. Чи ямар байх нь хамаагүй.
ххх
Эр - Чи хүнийг залхааж байна шүү.
Кат - Паша, яасан бэ би байна ш дээ. Чи 20 минутын өмнө намайг ирж авах ёстой байсан.
Эр - Би хэнд ямарч амлалт өгөөгүй, ойлгов уу?
Кат - Юу болоо вэ, би буруу зүйл хийсэн үү?
Эр - Ахаасаа асуу.
Кат - Юу гэнээ, чи надад ядаж тайлбарлаж өгөөч.
Эр - Миний дугаарыг март.
ххх
Эр - Сайн байна уу.
Эм - Сайн байна уу.
Эр - Бид хоёр Алинагаас цаг аваад ирж байна. Үсээ засуулъя.
Эм - За ойлголоо, одоохон дуудаад ирье. Алина манайд үйлчлүүлэгч ирсэн.
Али - Сайн байна уу.
Эр - Сайн байна уу. Би нохойндоо үс засалт хийлгэмээр байна.
Али - Ямар хөөрхөн юм бэ. Нэр нь хэн бэ?
Эр - Гладиатор.
Али - Гладиатор гэнээ, ямар өвөрмөц нэр вэ? Би таныг гэж бодлоо.
Эр - Евгений Васильевич.
Али - Таатай байна, Алина.
Эр - Маш таатай байна.
ххх
Ар - Үүнийг үг хэлэхгүй хийчихэж болох уу? Юу ч нэмэх хэрэггүй, шууд хийнэ. Уучлаарай, би эргээд залгая.
Кат - Чи түүнд юу гэсэн бэ?
Ар - 1-рт, сайн уу, 2-рт, дүүгийх нь толгойг эргүүлж байгаа тэнэгт ахых нь хувьд хэлэх ёстойгоо хэлсэн.
Кат - Паша тэнэг биш, харин чиний хувьд эргэлзээтэй байна.
Ар - Катя чиний насан дээр хүнийг таньж мэдэх хэцүү гэдгийг мэдэж байна. надад итгээрэй тэр чамд огт тохирохгүй хүн.
Кат - Миний хувьд бол тийм, танд бол хамаагүй. Тэгэхээр биднийг тайван орхи, мэдэв үү. Зүгээр л алга бол.
Ар - Хэрвээ миний буруу юм бол маргааш 16,00 цагт өөрийнхөө тэр Павлын салон очоод өөрийн... Маргааш 16,00 цагт шүү.
ххх
Эр - Алив Алина, хүлээгээрэй. Хүлээгээрэй. Байзаарай.
Али - Яасан бэ? Юу болсон бэ?
Эр - Одоохон зүгээр болчихно. Миний зүрх хатгуулаад байна. Одоохон...
Али - Тайван, тайван...
Эр - Одоохон зүгээр болчихно.
Али - Чамд эм байгаа юу?
Эр - Байхгүй ээ, гайгүй болж байна.
Али - Ямар нэг эм байхгүй юмуу?
Эр - Ийшээ яриарай. Надад онцгой даатгал байгаа. Одоохон зүгээр болчихно, бүү ай.
Али - Ийшээ ярих ёстой юу?... Байна уу, энд хүний бие муу байна.
Эр - Алина...
Али - Евгений Васильевич, Евгений Васильвич...
Ар - Саад болсонд уучлаарай.
Али - Та энд юу хийж.. Та намайг дагаж байсан юмуу? Та тус болж чадах уу? Гэнэтийн зүйл болоод...
Ар - Чадалгүй яахав, би туслахаар ирлээ.
Али - Бидэнд туслаач...
Ар - Евгений Васильевич, браво.
Али - Юу браво гэж? Тэр үхчихсэн.
Ар - Браво.. Маш үнэмшилтэй жүжиглэлээ.
Али - Тэр үхээгүй юмуу?
Ар - Авъяас шүү.
Али - Юу, жүжиглэсэн юмуу?
Эр - Алина, надад битгий уурлаарай. Уурлах хэрэггүй.
Али - Та нар надаар даажигнаж байна уу?
Ар - Алина...
Али - Та нар надаар тоглоод байна уу?
Ар - Тайвшир, тайвшир. Урлагийн эмчилгээ гэж ойлголт байдаг. Болсон явдлыг эмчилгээ гэж ойлгоорой. Сайн жүжигчин байгаа биз, тийм үү?
Али - Би Лёшад бүгдийг нь ярьж өгнө.
Ар - Тийм үү? Та бүү санаа зов, бид Лёшад юу ч ярихгүй. Харин хоёулаа нэг газар очно.
ххх
Али - Үнэхээр харгис юмаа.
Ар - Ойлгож байна. Гэхдээ та маш хүнд асуудлыг давж гарлаа. Бидэнд эмчилгээний2 хувилбар байсан, нэг бол удаан нуршиж ярих, үгүй бол дахин нэг стресс бий болгох. Тэгж байж өвчний шинж тэмдгүүдийг үгүй хийсэн. Та өөрийн мэдэлгүй эрчүүдийг үхээсэй гэж хүсч байсан. Харин одоо та өөрийнхөө хүслийг биелсэн бол яах байсныг мэдэрлээ. Таатай байсан уу?
Али - Таатай гэнээ?
Ар - Тэгвэл бүх зүйл сайн гэсэн үг.
Али - Хүлээгээрэй, би одоо яах ёстой вэ?
Ар - Нөхөр дээрээ эргэж оч. Аз жаргалтай удаан амьдарцгаа. Бүх зүйл сайхан болно. Дур ханаж байгаарай. Нөхөртөө мэнд дамжуулаарай.
Back to episodes Go home