Метраж : 49 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Бичиг 1-р суваг болон Среда кино-компани үзүүлж байна.
Дүрүүдэд : ......
Бичиг “Триггер”. 3-р анги.
Эр - Ромыч сайн уу. За 5 минутын дараа чи нэр хүдтэй, том хүн боллоо.
Эм - Алив хурдлаарай.
Эр - Чамд баяр хүргэе. Гэхдээ Ромыч найзуудаа битгий мартаарай.
Ром - Өнөөдөр л тушаал гарах байх. Батлагдах эсэх нь тодорхойгүй байгаа.
Эр - Байдаг л зүйл ш дээ. Хэлтсийн дарга гээд боддчих. Харин орой нь тэмдэглэнээ, ойлгов уу? Ромыч. Ромыч чи яаваа?
Ром - Гаръя, гуйж байна, гаръя. Амьсгал бачуураад байна. бүтэж үхлээ, би гаръя.. Хаалгаа нээгээч.
Ден - Тайван, хамгаалагч.
Ром - Битгий.
Ден - Залуу минь тайвшир, бүгдээрээ тайвширцгаа. Зүгээр, зүгээр.
Бичиг 1-р суваг болон Среда кино-компани үзүүлж байна.
Дүрүүдэд : ......
Бичиг “Триггер”. 3-р анги.
Ден - Сайн уу.
Ар - Сайн уу.
Ден - Юу болсоныг хар даа. Эхлээд лифтэнд хашхирсан, одоо босохгүй гээд байна.
Ар - Сонин юутай. Хөөе, хөөе юу болоо вэ? Юунаас айчихав аа? За алив тайвшир. Сойзыг дагуулж хараарай.Энэ сойзыг хар даа. Сойзыг харж байна уу? Энэ байна, за алив ээ, алив. Би нүдийг чинь хармаар байна. Сойз руу хар, алив ээ. Сайн байна. Одоо баруун тийшээ.Болж байна, зүүн тийшээ. Энд хэн нэгэн чамайг алах гээд байна уу? Энд хорт могойнууд байна уу? Аалзнууд, араатнууд, алуурчин роботууд уу? Одоо тааз нурж чамайг дарна.
Ром - Үгүй ээ.
Ар - Тэгвэл энд ямарч аюул байхгүй. Чиний амь насанд юу ч заналхийлээгүй. Тийм үү? Сайн байна, гараа өг, босоод ир. Одоо өөрөө явж чадах уу?.. Төвийг нэг тойрч гүй эсвэл явж усанд сэл. Ачаалал авах юм бол айдас арилна. Ойлгов уу? За гүйцээ, урагшаа.
Ден - Чи мундаг аргаллаа шүү. Чи гоё бизнестэй юмаа. Ийм олон шизонууд байхад үхэн үхтэлээ ажлаар тасрахгүй.
Ар - Чи Дашагийн хүүгийн талаар юу мэдэх вэ?
Ден - Байдаг гэдгийг нь мэднэ,Кирилл гэдэг. Ойролцоогоор 3 настай байх ёстой. Би хүүхдүүдийн талаар сайн мэдэхгүй.
Ар - Яагаад надад энэ тухай бичээгүй юм бэ? Бүтэн 3 жилд шүү.
Ден - 1-рт, чамайг мэдэж байгаа гэж бодсон. 2-рт, энэ болгон надад хамаагүй.
Ар - Кирилл миний хүүхэд үү?
Ден - Тёма, би яаж мэдэх юм бэ. Чи Дашагаас асуу.. Найзаа чи үнэхээр айлгалаа шүү. Одоо зүгээр үү?
Ром - Тэр хэн бэ?
Ден - Холдохоос нь өмнө гүйцээд оч. Тэр чамд үнэхээр туслаж чадна. За амжилт.
ххх
Эм - За алив хурдлаарай, удахгүй өглөөний цай өгөх гэж байна.
Даш - Би өнөөдөр Кирюшаг оройхон авъя. Манай баг 7,30 гээд тарна.
Эм - 7-оос өмнө ирээч, гуйя. Хүү өдөр болгон ганцаараа үлддэг. Хүүхдүүдийг бүгдийг нь авчихдаг.
Даш - Би хичээе. Кирюша томоотой байгаарай.
Хүү - За.
Эм - За алив, гүйгээрэй. Хурдан ирээрэй, гуйя.
ххх
Ром - Уучлаарай, таныг надад туслана гэж хэлсэн.
Ар - Болноо. Гэхдээ зөвхөн хөлсөөр.
Ром - Тэр асуудал бишээ. Би өөрийнхөө тухай ярьж өгөх ёстой юу?.. Би 27 настай, аав ээж маань бурхан болчихсон. Би хэнз хүүхэд. Том ахтай. Балашихад авто засварын газар ажилладаг. Найз бүсгүй байхгүй. Үнэндээ байдаг гэхдээ тогтмол биш. Байнгын найз бүсгүй байхгүй.
Ар - За.
Ром - Би битүү орчноос айдаг болоод удсан. Лифт болон жижиг орон зайд байхаас айдаг.
Ар - Ойлгомжтой, метронд хэвийн байдаг уу?
Ром - Тийм ээ, хэвийн.
Ар - Машинд үргэлж цонхоо нээдэг үү?
Ром - Үгүй ээ, агааржуулагч хэвийн ажилладаг. Гэж бодож байна.
Ар - Шүршүүрт орохдоо хаалгаа нээлттэй орхидог уу?
Ром - Мэдээж үгүй.
Ар - Тэгвэл ингэе. Одоо гэртээ хариад унтаж амар. Утсаа битгий аваарай, өөрөө хэн рүү ч битгий ярь. 7 цагийн үед уулзацгаая. Хаягийг нь мэсэжээр явуулъя.
ххх
Даш - Сайн байна, деми плие. Царайгаа хөөрхөн болгоорой. Гран плие, доошоо, сайн байна. Юля анхааралтай байгаарай. Болж байна, эргээрэй. Лена, сайн байна.Эргээрэй, Юля. Юля, сэрээрэй. Босоорой. Юля, чи намайг сонсож байна уу?Юля.. Чамтай ямар нэг юм тохиолдоо юу? Явцгаая, ярьж өгөөрэй. Охидуудаа үргэлжлүүлээрэй. Хөгжмөө сонсоорой. Өлмийгөө жийгээрэй.
Охин - Манай гөлөг өвдчихсөн. Кузя дөнгөж 1 ой хагастай. Аав тэр хоёр эмч рүү явсан, харин намайг авч яваагүй. Би тэрнийг нөгөө, үхчихнэ гэж айж байна.
Даш - Юу гэсэн үг вэ. Амьтад ч гэсэн өвддөг. Чи ч гэсэн хаяа өвддөг биз дээ, тийм үү? Дараа нь эдгэрдэг. За чи одоо сууж амраад тайвшир. Тохирох уу? Тайвшир, дараа нь аав руу чинь яръя. Тэгээд Кузя яаж байгага олэ мэдэцгээе. Тэгэх үү?.. Май.
Охин - Та зөвшөөрдөггүй ш дээ.
Даш - Заримдаа онцгой тохиолдолд зөвшөөрнө.Стесстэй үед маш сайн тус болдог.
Охин - Баярлалаа.
Даш - Охидуудаа сайн байна. Май. Сууж бай. Охидуудаа мундаг байна.
ххх
Ар - Болж байна шүү.
Мат - Артём Александрович танд энд зарлага юм авч ирсэн.
Ар - Юу юм бол?
Мат - Мэдэхгүй ээ, наачихсан байна.
Ар - Онгойлгоод, уншаач. Хэрэгүй юм байвал шууд хаячих.
Мат - Одоохон, дэмий зүйл биш бололтой. Хүндэт Артём Александрович, Оросын сэтгэл зүйчдийн холбоонд ирсэн гомдлын дагуу...
Ар - Голыг нь унш.
Мат - Бид таны ашигладаг аргачлал манай байгууллагын сэтгэл судлаачид ба сэтгэл зүйчдийн ашигладаг арга барилтай нийцэж байгаа эсэхийг шалгана. Энэ аюултай юу?
Ар - Ойлгомжтой.
Мат - Манай лицензийг хураах уу?
Ар - Хэрвээ холбоо миний үйлдлийг аюултайд тооцвол тэд дүгнэлтээ цагдаагийн газарт явуулна. Тэд шалгалт хийх үүрэгтэй. Шалгалтын дүнгээр дурын зөрчил, зөрчил заавал гарч ирнэ, тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөнд тооцогдоно.
Мат - Товчхондоо, таныг дахиад шоронд суулгах уу?
Ар - Харж л байя, өөр юу гэнэ?
Мат - Тэд таныг 3 хоногийн дотор өвчтөнүүдийн бүртгэл, аудио бичлэгүүдийг танилцуулахыг шаарджээ.
Ар - Тэдэнд өвчтөнүүдийн жагсаалт бас тайлбарыг явуулчих. Өвчтөнүүдийн хувийн хэрэг нууцлалтай гээрэй. Бусдыг нь хувьчлан уулзахдаа хэлнэ.
Мат - За ойлголоо.
Ар - Байз, чамд даалгавар өгье. Юуны түрүүнд хүүхдийн төрсөн он сарыг олж мэд.
Мат - Хэний хүүхэд билээ?
Ар - Ээжийх нь мэдээллийг чам руу явуулна. Ямар цэцэрлэгт явдагийг олж мэд. Дүүрэгтээ л болов уу, сайн судлаарай. Хүүг Кирилл гэдэг. Дараа нь, нэг бүсгүйг ажиглалтанд авна.
Мат - Ажиглана гэдэг нь?
Ар - Яг мөрдөгч шиг, гэтэж чадах уу?
Мат - Би тэгж үзээгүй.
Ар - Үзээд алд, тэр хаашаа явдаг хэнтэй уулздагийг олж мэд. Одоо тэр их сурогуульд хичээлтэй байгаа байх. Хуулийн тэнхим, нэрийг нь Екатерина Стрелецкая гэдэг.
Мат - Тэр таны хамаатан юмуу?
Ар - Миний дүү,зургийг нь интернэтээс олоорой. Олон нийтийн сүлжээ ашигла.
Мат - За тэгье.
ххх
Ар - За.
Лер - Өчигдөр юу болсон бэ?
Ар - Эмчилгээний арга.
Лер - Одоо ингэж эмчилдэг болсон уу?
Ар - Лера, та надаас тусламж хүссэн, би өөрийнхөө зөв гэсэн аргаар тусламж үзүүлсэн.
Лер - Танд энэ бие үнэлэлт шиг санагдахгүй байна уу?
Ар - Огт үгүй.
Лер - Ямар ялгаатай юм?
Ар - Би илүү үнэтэй. Нөгөө залууд чиний утсыг үлдээсэн.
Лер - Надад тэрний дугаар хэрэггүй. Би зөөчгтэй унтах бодолгүй байна.
Ар - Надтай ч гэсэн ялгаагүй. Лера, болзоонд яв. Ямарч болзолгүй. Хоол идэж байхад дуршил төрдөг. Танд одоо байнгын амраг илүүдэхгүй. Хоолны дуршил байхгүй бол яах уу?
Ар - За яахав Лера, таныг хүсээд байвал эмчилгээгээ үргэлжлүүлье. Мэдээж төлбөртэй байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой дахиж уулзахгүй.
Лер - Яаж эмчлэх юм, сонирхолтой байна.
Ар - Санаа зоволтгүй, театр явахгүй. Бас надад зургаа явуулаарай.
Лер - Юун зураг вэ?
Ар - Селфи хийгээд над руу явуулчих.
ххх
Ром - Паша, Паша...
Эр - Рома чи зүгээр үү?
Ром - Сэтгэл зүйч зүгээр унтаж амрах хэрэгтэй гэсэн. Ажил яаж байна?
Эр - Олигтой юм юу ч болоогүй. Алив чи эрүүл болох хэрэгтэй. Бид боссд чамайг ачаалал нь ихдээд бие нь муудсан гээд хэлчихсэн.
Ром - Тэр юу гэж байна?
Эр - Юу юу гэж чи боссыг мэдэхгүй биш.
Ром - За за, явж ажлаа хий. Надтай уулзаагүй гээрэй.
Эр - За.
Ром - Яв яв.
Эр - Гол нь чи боссын нүдэнд битгий харагдаарай.
Ром - За за.
ххх
Ар - Би гэрлэлтийг сайтыг эвдчихсэн юмуу? Болохгүй ш дээ.
Мат - Үгүй ээ, шаардлаггүй. Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийн жагсаалт дүүрэгт ил тод байж байдаг.
Ар - Мундаг, үсээ засуулчихвал ярих ч юм алга.
Мат - Баярлалаа.
Ар - Багшийг хэн гэж байна?
Мат - Кононова Наталья Викторовна.
ххх
Ар - Наталья Викторовна мөн үү?
Эм - Тийм ээ, сайн байна уу. Та хэн билээ?
Ар - Үнэндээ би, би хүүгээ танай цэцэрлэгт оруулах гэсэн юм. Саяхан Петербургээс шилжиж ирсэн. Танай энд авилга өгдөг үү эсвэл хүүг 18 хүртэл хүлээх үү?
Эм - Авилга нэмэр болохгүй ээ, манайх жижигхэн цэцэрлэг хүүхэд дүүрчихсэн.
Ар - Аргалах гээд үзвэл яах уу?
Эм - Ямарч нэмэргүй ээ. Гэвч хэрвээ танай эхнэр манайд ажилд орох юм бол асуудалгүй.
Ар - Бид хоёулханаа. Павликийн ээж жилийн өмнө биднийг орхиод явсан. Өөр нөхөртэй.
Эм - Уучлаарай.
Ар - Зүгээр ээ, бид бие даачихсан хүмүүс. Үнэндээ би танай цэцэрлэгт ажилд орж болно. Багш нар нь бүгдээрээ ийм дур булаам бол шүү.
Эм - Та манайд ямар ажил хийх юм?
Ар - Жишээ нь сантехникч.
Эм - Та сантехникчтэй огт адилгүй юм байна. Цоо эрүүл бас дур булаам.. Энд хэн хэлээ гаргаад байна, айн. Алив больцгоо, хэн трүүлж машин авсан бэ?
Зэрэг - Би.
Охин - Би.
Охин2 - Би.
Эм - Чи машин ав, харин чи хүүхэлдэй ав.
Охин - Би түрүүлж авсан.
Эм - Май, аваад тогло.
Ар - Та надаар дамжуулан сантекч нарыг гомдоож байна. Согтуу, аймаар сантекникч гэдэг бол хуурамч төрх. Та өнөөдөр орой ямар ажилтай вэ?
Эм - Би, сайн мэдэхгүй байна. юу гэж?
Ар - Нэг газар орж сууцгаая. Дарс ууцгаая. Би танд сангийн тухай бүгдийг ярьж өгнө. Дараа нь ямар нэг зочид буудалд ороод секс марафон хийнэ.
Эм - Юу гэнээ?
Ар - Эмэгтэйчүүд эр хүнтэй унтахад бэлэн эсэхээ танилцсанаасаа хойш 7 секундын дотор шийддэг. Гэхдээ та өөрөө намайг сонирхож байгаагаа харуулсан. Та чөлөөтэй байгаа бололтой. Нөхөр, хамтран амьдрагч, нууц амраг гэвч амжилт олоогүй. Асуудал юунд байна? Эхний болзоондоо шууд секс хийхийг зөвшөөрдөг үү? Танд гэж зөвлөхөд ядаж хоёр дахь болзоондоо зөвшөөр.
Эм - Та хэн бэ?
Ар - Кирилл Соловьёвын аав байна.
Эм - Кирюша аавгүй.
Ар - Та гайхах байх гэхдээ хүүхэд ихэвчлэн 2 хүний дундаас төрдөг. Би хүүгээ авахаар ирлээ.
Эм - Би одоо цагдаа дуудлаа.
Ар - Кирюша.
Эм - Танаас гуйя...
Ар - Кирюша...
Эм - Цэцэрлэгээс гар. Энэ цэцэрлэгээс гар. Би хамгаалагч дуудлаа.
ххх
Эм - Явцгаая.
Эм2 - Одоо амжихгүй ээ, оройтчихлоо. Дараа болъе.
Эм3 - Хөөе тэнд байгаа хүмүүс цагийн дараа хөдлөөрэй.
Эр - Жүжигчид хурдлаарай. Сандалнууд аваад ир. Жүжигчид дүрээ давтаарай. Бүгдийг нь дуудна шүү.
Эр2 - Алив яваарай, битгий тарж бутраад бай.
Эр3 - Залуу та хаачих нь вэ?
Мат - Тийшээ.
Эр3 - Тэнд зураг авч байна.
Мат - тэгвэл би яаж гарах уу?
Эр2 - Бидэнд массовк хэрэгтэй байна. Хэзээ хүмүүс авч ирэх вэ?
Эр3 - Гүйцээ, 3 секунд үлдлээ.
Эр2 - Залуус аа хурдлаарай, зураг авалтын талбайгаас гарцгаа.
Кат - Та нар энд киноны зураг авч байна уу?
Эм - Зураг аватандаа бэлдээрэй.
Мат - Сайн байна уу.
Эр - Сайн уу. Чи яах гээв?
Мат - Шивээс.
Кат - Ээж чинь зөвшөөрсөн юмуу?
Мат - Ээж ямар хамаатай юм. Би өөрөө ирлээ.
Эр - Яагаад үйлчлүүлэгч айлгаад байна? Ямар шивээс хийлгэх вэ?
Кат - Ямар нэг луу, сүртэй байх ёстой. Нуруугаар нь тэр чигт нь.
Мат - Үгүй ээ, би нөгөө юу, гүрвэл шивүүлье. Хүзүүн дээрээ.
Эр - Катюш түүнд каталог өгчих. Өөртөө сонгож ав, тэнд суучих.
Мат - Баярлалаа.
ххх
Ар - За.
Ром - Байна уу, би Рома байна. Нөгөө лифтэнд байсан, бид арай эрт уулзаж болох уу надад хэлээч. Чухал хэрэгтэй байна.
Ар - Яах гэж?
Ром - Юу гэхээр, ажил дээр надад том асуудал гараад. Би тийшээ очих ёстой гэтэл чаддаггүй. Лифт хараад орж чадахгүй байна.
Ар - Би чамд гэртээ хариад унтаж амар гэсэн. Гэтэл чи бизнес төвд байгаад байна. Надад хэлээч, чи шууд хэлэхээр ойлгохгүй байна уу?
Ром - Би...
Ар - Наанаасаа яв. Тохирсон ёсоороо цэцэрлэгт уулзъя.
ххх
Кат - Зориг орохын тулд уух уу? Аймхай хүмүүсд конъяк өгдөг.
Мат - Хэрэггүй ээ.
Эр - За яасан, эхлэх үү.
Мат - Байзаарай, хэрэггүй. Би хүсэхгүй байна, би, би бодлоо өөрчиллөө. Үнэндээ би гүрвэл шивүүлэхгүй. Би нөгөө юу шивүүлье. Би юу хүсч байгаагаа мэдэхгүй байна. Товчхондоо, би зүгээр маргааш ирье. Баяртай.
Эр - Юундаа инээсэн юм, юундаа инээгээв?
Ром - Миний хувьд ажил бол амьдрал маань. Би 4 дэхь компаниадаа ажиллаж байна. Энэ бизнесийг өөр шигээ сайн мэднэ.
Ар - Хоёулаа тоглох уу?
Ром - Та тоглоод байна уу?
Ар - Яасан, би хүүхэд байхдаа суух дуртай байсан.
Ром - Ажиллахгүй байгаа, парк хаачихсан.
Ар - Одоо ажиллаж байгаа эсэхийг нь мэдье. Явцгаая.. Өдрийн мэндээ.
Эр - Сайн байна уу.
Ар - Тоглуулаач, манай найз мөнгө өгнө.
Эр - Төлөх юм бол яагаад болохгүй гэж. Орцгоо.
Ром - Сайн байна уу.
Эр - Сайн уу.
Бичиг Хаалттай.
Ром - Энд гоё юмаа.
Ар - Арай хожуу илүү гоё болно.
Ром - Гацчихсан уу?
Ар - Бид хаана байгааг хэлээч.
Ром - Алсыг харагчийн бүхээгт.
Ар - Яг зөв. Чи өөрийнхөө хүсэлтээр төсөөлөхөд ч бэрх жижиг бүхээгт орж ирсэн. Чамд сануулах хүртэл айдсаа мартчихсан. Чи чи машиныхаа цонхыг нээдэггүй. Метронд тайван явдаг. Хаалгаа хааж шүршүүрт ордог. Битгий надад айдсын тухай худлаа ярь. Чамайг хэн хаана түгжиж байсан юм? Хэн, хаан чамайг түгжиж байсан бэ? Би хүлээж байна.
Ром - Хэн ч бишээ.
Ар - Хэн чамайг түгжсэн юм, санаач. Чи хаана айсан юм, алив ээ.
Ром - Гуйя, битгий. Би санахгүй байна.
Ар - Санаач, би хүлээж байна. Алив ээ, санаач.
Ром - Битгий, хэрэггүй ээ. Би санахгүй байна. Битгий. Би санахгүй байна. Гуйж байна.
Эм - Ром, энэ өргөст хэмхийг битгий ид. Төмс аваад идээч. Хонгорууд минь, би маш баяртай байна. Манай Ромчик 5-р ангиа дан онц дүнтэй төгссөн.Аав ээж хоёр нь чамд бэлэг бэлдсэн.
Хүү - Энэ юу вэ?
Эм - Май.
Эр - За хүү минь аваарай, аав ээж нь өгч байгаа юм.
Хүү - Баярлалаа.
Эр - Сайн байна.
Эм - За задлаарай.
Хүү - Миний мөрөөдлийн тоглоом.
Эр - За тогтооцгоое, Ромка чиний төлөө.
Эр2 - Тогтоое.
Эр - Эрүүл энхийн төлөө.
Хүү - Ямар гоё тоглоом бэ. Чи яасан бэ?.. Тэнд юу байгаа юм? Хөөе...Миша зогс, онгойлгооч.
Хүү2 - Баяр хүргэе тэнэг ээ. Наанаа суугаад баяраа тэмдэглэ.
Хүү - Онгойлгооч, онгойлго гэж байна. Хөөе.. гуйж байна. Миша...
Ром - Тэр намайг байнга түгждэг байсан.
Ар - Эцэг эх чинь чамд анхаарал хандуулах болгонд тэгдэг байсан уу?
Ром - Намайг сайн байх болгонд. Анх удаа хотын шатрын аварга болоход. Дараа нь намайг түүхийн олипиадад 2-р байр эзлэхэд тэр амбаарт намайг бараг 2 хоног түгжсэн. Эцэг эхэд худлаа ярьж, намайг сүрдүүлнэ харин би дуугүй байсан.
Ар - Хаалга эвдэх гэж оролдоогүй юу?
Ром - Үгүй ээ, би ахаасаа айдаг байсан.
Ар - Маргааш 2 цагт чамайг бизнес төв дээр хүлээж байя. Шорлог хийхэд хэрэгтэй бүхнийг бэлд, мах, нүүрс, мангал, асаах шингэн гээд.
Ром - Яах юм?
Ар - Сюрприз.
ххх
Ден - Сайн уу найзаа.Ядаж шөнө найздаа цаг гаргалаа. Чи юу уух уу?
Ар - Юу ч хэрэггүй, би удахгүй. За алив гомдоллоорой.
Ден - Тэр улаан өмтэйг харав уу?
Ар - Тэр хэн юм?
Ден - Нөгөө компанийн захирлын туслах. Тэр манай төвд ажилладаг юм. Ямар санагдав?
Ар - Боломжийн, чамд тохирно.
Ден - Гүйцээ, чамд таалагдсан бол авах хэрэгтэй. Ийм хүүхэн бас мөнгө сонирхдоггүй байх нь ховор шүү.
Ар - Дажгүй хүүхэн, харин харин сонирхолын хувьд мэдэхгүй ээ.
Ден - Юу гэсэн үг вэ?Чи сая дажгүй хүүхэн гэсэн ш дээ.
Ар - Ден, би тэр чамд тохирно гэсэн. Гэхдээ түүнд мөнгө хэрэггүй гэсэн үг биш. Чиний мөнгөнд болж байгаа юм.
Ден - Би сая зөв ойлгосон уу, би эр хүнийхээ хувьд хэн ч биш гэж үү, тийм үү?
Ар - Би сая чиний арга барилын тухай ярьж байна.
Ден - Арга барилын тухай тодорхой хэлээч.
Ар - Ийм учиртай, Ингэж байна, чи танилцахын тулд түүнд шууд өөрийнхөө баян гэдгийг ойлгуулдаг. Ямарч кино, музей, өөрийнхөө хүүхэд ахуйн зураг байхгүй, шууд мөнгө. Ойлгож байна уу? Дараа нь чамаас санхүүгийн дэмжлэг хүсээд байгаад гайхдаг.
Ден - Тэгээд яах ёстой гэж?
Ар - Яах ч үгүй, харилцаж таашаал ав. Сэтгэлийн гүндээ тэд чамаас хамааралтай байгаа нь таалагддаг. Энэ чиний харилцааны төгс хувилбар. Одоохондоо чи чадаад байна. Параа нь эмчилчихнэ.
Ден - Тёмыч, чи миний найз гэвч би чамагй үзэн яддаг хүмүүсийг ойлгож байна.
Ар - Энэ ч гэсэн хэвийн зүйл. Би явлаа.
Ден - Тонил цаашаа. Лера, маргааш хоёулаа чухал арга хэмжээтэй. Тан руу такси явуулъя. Нөхрийнхөө дурын эд зүйлийг аваад ирээрэй. Дурын. Пижак, өмд, пальто. Маргааш болтол баяртай.
ххх
Мат - Байна уу ээж ээ, сайн уу. Уучлаарай, би үнэхээр таныг гомдоое гэж хүсээгүй юм шүү. Надад энд үнэхээр тааламжтай байна. Бүх зүйл хэвийн, тааламжтай орчин гэж болно. Та битгий санаа зовоорой.
Ээж - Чи гэртээ эргэж ирэх үү Мотя?
Мат - Үгүй ээ.
Ээж - Ойлгомжтой. Нөгөө сэтгэл зүйч чинь чамайг хооллож байна уу?
Мат - Тийм ээ, тэгэлгүй яахав. Хооллодог бас цалин өгдөг. Ер нь бүх зүйл сайн байгаа. Дэлгүүр орох эсвэл нэг тийшээ явах хэрэгтэ бол ярьж байгаарай. Миний ажлын цаг тогтмол биш, хаяа гараад явж болно.
Ээж - Чи өөрөө ярьж бай, тохирох уу?
Мат - За тэгье. За тэгвэл баяртай.
Ээж - Баяртай.
Мат - Чиний амьдрал миний тоглоом.
Ар - Юу тэмдэглэж байна?
Мат - Би золтой өөртөө шивээс хийлгэчихсэнгүй. Хүзүүн дээрээ гүрвэл.
Ар - Яагаад хийлгээгүй юм?
Мат - Тэнд их бохир газар байсан. Шивээс хийгч нь гаж донтон, энэ байна. Танай дүүгийн найз. Идэх үү?
Ар - Энэ газрын хаягийг надад явуулчих.
ххх
Ар - Дагаад явна уу.
Лер - Би...
Ар - Асуултуудаа дараа нь.
Лер - Шал утгагүй юм. Таны бодлоор би одоо айх ёстой юу?
Ар - Бид дотно байсан учраас чи гэж болно.
Лер - Окей, чи юу хүсээв? Намайг айлгах гэсэн үү?
Ар - Чи тэртэй тэргүй айж байгаа. Найзуудаа, өнөөдөр бид гашуудахаар цуглаад байна. Дотны хүнээ алдана гэдэг хүнд сорилт. Асуудал юу гэхээр бид өөрсдийгөө шаналах ёстой гэж үздэг. Энэ бүхнийг ёслол үйлдсэнээр хэрэгжүүлж болно. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн оршуулга, буяны ажил, салах ёс гэх мэт энэ бүхэн бидний хариуцлагыг нэг хэсэг болдог. За эхэлцгээе. Түүний пиджак. Шидээрэй.
Лер - Хаашаа? Яах гэж?
Ар - Чи цаашид амьдарч чадна гэдгээ нотло. Нөхөр чинь энд байгүй, тэр миний сайн итгэдэггүй өөр ертөнцөд байгаа. Энд зөвхөн бид байна. Чи яг одоо хэнтэй байхаа шийдэх хэрэгтэй. Бидэнтэй юу эсвэл түүнтэй юу.. Түүн дээр очмоор байна уу, окей. Тэгвэл бид чамайг сүүийн замд чинь үдэж явуулъя. Шийдвэр гаргахад хангалттай хугацаа өнгөрлөө. Чи үргэлжлүүлэн амьдрах уу эсвэл үгүй юу? Шид эсвэл өөрөө хэвт.
Лер - Шал утгагүй юм.Би хэвтэхгүй бас.. Бид зүгээр л түүний тухай ярилцана гэж бодож байлаа.
Ар - Энд зогсоод чиний нөрийг дурсан санах уу? Яах гэж? Түүнд дурсамж хэрэггүй. Амьд хүмүүсд ч онц хэрэггүй. Пиджака хаяад амьдралаа үргэлжлүүл. Хая гэж байна Лера.
Лер - Чөтгөр рүүгээ тонил. Чи хүмүүсийн шаналж байгааг харах дуртай, тийм үү? Чи үүнээс таашаал авдаг уу?
Ар - Чи надйгүгээр сайхан шаналж байна. Одоо чи намайг хорвоогийн шаар мэт бодож байгаа. Нөхөр чинь ч чамайг зовоож байсан. Маш хүчтэй. Та хоёрын хооронд юу болсоныг мэдэхгүй гэвч чи өөрийгөө буруутгаад байна. Түүний үхэлд буруутай гэж бодож байгаа. Лера, ийм зүйл байдаг юм. Чи зарим тал дээр буруутай зарим тал дээр буруугүй. Энэ хэвийн зүйл. Одоо юу ч өөрчлөх боломжгүй. Тэр үхсэн. Түүний эд зүйлсээс ангижраагүй цагт чи хэвийн амьдарч чадахгүй.
ххх
Вла - Сайн уу.
Даш - Сайн уу.
Вла - Санаа зоволтгүй, би юмаа авахаар ирлээ. Кирюха цэцэрлэгт байгаа юу?
Даш - Тийм ээ, цэцэрлэгт.
Вла - Сайн байна.
Даш - Би чиний зарим нэг эд зүйлсийг бэлдчихсэн. Таксигаар явуулах гэсэн боловч, чи өөрөө ирсэн нь сайн хэрэг.
Вла - Аан гээч, чи зовохгүй байна уу? Ямар нэг буруу гэсэн мэдрэмж алга уу?
Даш - Сүүлийн хэдэн жил тийм мэдрэмжтэй амьдарсан. Энэ ч гэсэн чинийх.
Вла - Баярлалаа. Ээж чинь Кирюшаг хардаг байсан, таалагддаг байсан. Гэр бүл шиг байсан. Одоо тэр тухай яриад ч яахав. Чамайг ийм өөдгүй амьтан байсныг яаж тайлбарлах уу?
Даш - Оролдоод үзэхгүй юу.
Вла - За за ойлголоо. Тэнг ёсондоо хэн хэнд нь хэрэгтэй гэсэн үг үү?
Даш - Чиний хувьд бол тийм.
Вла - Даша чи бол өлөгчин. Уучлаарай, уучлаарай би.. ингэж салаад яах юм бэ, тэгэх үү?
Даш - Зүгээр л яв.. Хүн болгон алддаг.
Ар - Би энэ гэрээг хийвэл өөрийгөө үзэн ядах болно.
Даш - Ойлголоо, чи зарчимч хүн байж. Одоо чи шоронд сууна, харин хориглн эхнэр болно.
Ар - Чи намагй хүлээж чадахгүй, тийм үү? Хүлээж чадна гэдгийг мэдэж байна, бид хоёулаа миний зөв гэдгийг батална.
Даш - Чи өөрийнхөө амьдралыг яаж ч чадна гэдгээ шийдлээ. Одоо би өөрийнхөө амьдралыг яахаа шийдье.
ххх
Ар - Сонсож байна.
Эр - Артём Александрович үү? Профессор Завьялов ярьж байна.
Ар - Таныг сонсож байгаадаа баяртай биш байна.
Эр - Надад итгээрэй, миний хувьд ч энэ таатай зүйл биш. Артём Александрович танд гэж хэлэхд Сэтгэл судлаачдын ёс зүйн хороо таны аттестатыг дахин харах шийдвэр гаргасан.
Ар - Хэзээ?
Эр - Дараачийн даваа гаригт 11 цагаас манай инститүүтэд. Мөн хорооны зүгээс танд шийдвэр гартал үйлчлүүлэгчид авахгүй байхыг зөвлөж байна.
Ар - Хороон дээр уулзъя.. Бүгдийг нь авсан уу?
Ром - Тийм ээ, ачаанд бүгд байгаа.
Ар - Тэгвэл явцгаая.
Ром - Хаашаа явах уу?
Ар - Танай зуслан руу.
ххх
Ар - За цэвэр агаарт уулзалт хийцгээе.
Ром - Яагаад энд гэж?
Ар - Яагаад болохгүй гэж?Энд хүн ирээгүй уджээ.
Ром - Би наашаа ирэдггүй юм, ах хаяа ирдэг. Найзуудтайгаа.
Ар - Түлээ хаана байна?
Ром - Тэнд.
Ар - Аваад ирэх үү? Айж байна уу?.. Хамтдаа явцгаая... Сүх авчих.
Ром - Та тоглоод байна уу?
Ар - Юун тоглоом Рома, бүх юм ном ёсоороо.
Ром - Чи яаж байна аа?
Ар - Чамагй чөлөөлөхийг хичээж байна.
Ром - Яаж? Намагй энд түгжээд үү, чи солиотой юмуу?
Ар - Чи өөр өөрийгөө түгжсэн.
Ром - Аан гээч, хаалгаа онгойлго. Би бачуураад байна, хаалгаа онгойлгооч, гуйя.
Ар - Больж үз, хангалттай агаар байгаа. Утсаар ярьмаар байна уу, гарч ирээд утсаа ав.
Ром - Намайг түгжчихсэн байхад яаж гарах юм? Би эндээс яаж гарах юм? Надад үнэхээр агаар дутагдаад байна.Гуйя, хаалгаа онгойлгооч. Би яах ёстой юм, яах ёстой вэ?
Ар - Ямар нэг юм заавал хийх хэрэгтэй Рома.
Ром - Чи солиотой амьтан, солиотой.
Ар - Ямар аймаар гээч. Нийгэмд аюултай. Намайг яагаад шоронд суулгасныг мэдэх үү? Миний өвчтөн амиа хорлосон юм. Миний буруугаас болсон гэсэн. Нэг хүн байна уу, хоёр байна уу хамаагүй.
Ром - Сонсооч, намайг гаргачих, гуйя. Намайг гаргаач гуйя, би хэнд ч юу ч хэлэхгүй.
Ар - Пөөх, наймалцаж эхэллээ. Удахгүй, заналхийлэх үү, арчаагүй амьтан. Рома чи ухаантай боловч мулгуу. Бас дорой амьтан.
Ром - Би эндээс гараад чамд хэн болохоо харуулна.
Ар - Пөөх, эхлээд гараад ир.
Ром - Надаас юу хүсээд байгага чинь ойлгохгүй байна. Чи надаас юу хүсээд байгаа юм?
Ар - Ойлгохгүй байгаа чинь муу байна. Өөр арга хэрэглэе.
Ром - Хөөе, хөөе. Солиотой амьтан чи хаашаа алга болчихов? Чи яаж байна аа, яах гээд байна? Байзаарай, чи яагаад байн аа? Гуйя, битгий. Хэрэггүй. Намайг гаргаач. Гуйя, битгий.
Ар - Битгий гэнээ.
Ром - Чи тэртэй тэргүй чадахгүй.
Ар - Чи чадахгүй харин надад ядах юмгүй.
Ром - Хаалгаа онгойлго. Асуудлаа шийдъе. Би яах ёстой юм бэ? Яах юм?Намайг гаргаач, гуйя.
Ар - Бод Рома, сайн бод.
Ром - Намайг гаргаач ээ, гуйя. Энд огт агаар алга, намайг гаргаач ээ.. Намайг гаргаач, гуйя.
Ар - Бод Рома.
Ром - Би мэдэхгүй байна, намайг гаргаач, гуйя. Намайг гаргаач, бид эрүү хүмүүс ш дээ. Та эцсийн эцэст эмч биз дээ.
Ар - Чиний л сонголт Рома. Бяцхан Ромочка хуугдчихлаа. Бяцхан жаал нуугдчихлаа, айж байна уу? Айж байна.Айж байгааг чинь мэдэж байна. Ах чинь ч мэдэж байсан. Түүний зөв байж Рома, чи бол золиос. Чи надаас өөрийгөө яачихав гэж асуусан. Чамтай ийм зүйл тохиолдсон. Энэ амбаар үргэлж чамтай хамт. Чи амжилт болгоны дараа шийтгүүлсээр байгаад амжилтаас зугтдаг болсон. Чи 4 ажил сольсон гэсэн. Чи тэндээс яг дэвших үедээ зугтаж байсныг мэдэж байна. Чи үргэлж лифтнээс айдаг байгаагүй. Чи дээшээ гармагц тушаал дэвшээд шинэ амьдралд орно гэж мэдэж байсан. Үүнийхээ төлөө амбаарт хоригдох болно.. Рома чи эрх чөлөөтэй боллоо.
Ром - Би чамайг ална солиотой амьтан. Би чамайг ална солиотой амьтан минь.
Ар - Рома, Рома би чиний ах биш.
Ром - Адгийн шаар, би чамайг ална.
Ар - Чи сайн байлаа, чадлаа. Чи чадлаа. Тайвшир, тайвшир, сайн байна. Чи чадлаа, сайн байна. Рома сайн байна.
Ром - Чамд гал унтраагч байжээ?
Ар - Үгүй ээ, чиний машинд байсан. Юмыг яаж мэдэхэв гээд авсан юм. За ажилдаа эргэж очоод хүсэн хүлээсэн тушаалдаа ор. Чиний амбаар байхгүй болсон.
Ром - Би тийшээ эргэж очихгүй. Би үргэлж тэр ажлыг үзэн яддаг байсан. Одоо ч үзэн ядаж байна. Юу хийхээ мэдэхгүй байна гэхдээ хуучин ажилдаа орохгүй.
Ар - Зөв шийдвэр.
Ром - Бас явж ахдаа үзүүлж өгье. Хийсэн бүхнийх нь төлөө.
Ар - Тэгэх хэрэггүй.
Ром - Юу, уучилж сурах хэрэгтэй гэж үү?
Ар - Үгүй ээ, хэрвээ тэр машин засварт слесарь бол чамайг болгоод өгнө.
ххх
Бичиг Хаана авч очих вэ?
Лер - Би чадахгүй ээ.
Ар - Ингэх хэрэгтэй.
Лер - Чи шатаачих, гуйя.
Ар - Лера хэцүү байгааг ойлгож байна, гэвч чи өөрөө шатаах ёстой.
Лер - Чи өөрөө, алив ээ, би чадахгүй нь.
Ар - Лера чи өөрөө.
Лер - Би чадахгүй ээ.
Ар - Хэцүү гэдгийг мэдэж байна...
Лер - Чамаас гуйя...
Ар - Хэцүү гэдгийг мэдэж байна.
Лер - Чамаас гуйя...
Ар - Алив ээ Лера.
Лер - Надад үлдсэн цорын ганц.. би чадахгүй ээ.
Ар - Шидээч.
Лер - Чадахгүй ээ.
Back to episodes Go home