Метраж : 49 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Бичиг 1-р суваг болон Среда кино-компани үзүүлж байна.
Дүрүүдэд : ......
Бичиг “Триггер”. 2-р анги.
Ар - Матвей.. Чөтгөр ав... Босоорой.
Мат - Ээж ээ, би одоохон бослоо.
Ар - Бас юун ээж вэ? Чинийхээр би нарийн бичгийн ажил хийх болж байна уу?.. За, тийм ээ би байна. Тийм ээ, андуураагүй, би байна. Та хаана байна? Одоохон таныг тосоод авна.
Мат - Би бэлэн.
Ар - Зүгээр ээ, би ороо бууя. Харин чи одоо юмаа цэгцэлж бай, үйлчлүүлэгч ирлээ. Бас нөгөө.. үсээ самна.
ххх
Лер - Артём Александрович уу?
Ар - Сайтад зураг тавьчихсан байна уу? Таатай байна, танд ямар асуудал гарав?
Лер - Шууд энд ярилцах юмуу? Танд ажлын өрөө байхгүй гэж үү?
Ар - Мэдээж байгаа. Сайн сэтгэл зүйчийн тансаг ажлын өрөөтэй. Баримт бичгээ. Үзээд өгөөрэй. Та эхэлж болно.
Лер - Энд хүмүүс байна.
Ар - Тэндэнд та хамаагүй.
Лер - Ингэж тохирье, зарим хүмүүсд би хэтэрхий дайсагнасан санагддаг.
Ар - Мундаг юмаа.
Лер - Сонс, танай сайт дээр ганц уулзаад ямарч асуудлыг шийднэ гэсэн байсан. Энэ боломжтой юу?
Ар - Таны хувьд илүү их цаг шаардлагтай.
Эм - Авна уу.
Ар - Баярлалаа.
Лер - Та надад юу тохиолдсоныг мэдэхгүй.
Ар - Валерия Сергеевна, та ямарч танилцуулгагүй байхгүй танихгүй мэргэжилтэн дээр ирээд гэрийн шахайтай эрийг олж харлаа. Миний өмнө хэдэн мэргэжилтэнтэй уулзсан бэ?
Лер - Нэмэргүй ээ,надад хэн ч туслаж чадаагүй. Би ингэж байж чадахгүй. Ойлгож байна уу. Би хэн нэгийг ална, үгүй бол өөрийгөө.
ххх
Мат - Сайн байна уу.
Ар - Та орно уу, тавтай морил. Чи бидэнд кофе хийгээд өгөөч. Тухлаад сууна уу. Лера зөвөөр ойлгоорой, гэнэт уурлах нь ноцтой асуудал. Эхний ээлжинд хамгийн түгээмэл шалтгаануудыг арилгах хэрэгтэй. Хэт их ядрах бас өөрийгөө голох зэрэг. Таны хувьд хамгийн зөв нь амьдралынхаа хэмнэлийг өөрчлөх. Сайн унтаж амрах. Дотны хүмүүсээс дэмжлэг авах.
Лер - Хэрвээ би нойр сайтай болбусдын санаа хамаагүй юу?
Ар - Хэзээ онгон бие алдсан бэ?
Лер - Юу?
Ар - Анх хэзээ секс хийсэн бэ? 25-аас хойш уу?
Лер - Юу, та тоглоод байна уу?
Ар - Үгүй ээ, асуудал дарагдсан сексийн идэвхи байж болзошгүй.
Лер - Та миний ярихыг ч сонссонгүй.Би танд юу ч ярьж амжаагүй байна. Миний идэвхи энд ямар хамаатай юм?
Ар - Лера, намайг зөвөөр ойлгоорой. Асуудлыг тодорхойлох нь миний ажил. Харин таны ажил надад туслах явдал. Бас асуудлуудад хариулах. Би тантай юу тохиолдсоныг сайн мэдэж байна. Хариултаас чинь харахад удаан секс хийгээгүй бололтой. Таныг царай муутай гэж хэлэх боломжгүй учраас энэ бүхэн дотны хүнээ алдаж сэтгэлээр унасантай холбоотой байх. Та хоёр яагаад салсан юм?
Лер - Тэр танд хамаагүй.
Ар - Надад хамаагүй, танд хамаатай.Та яагаад ч юм өөрийгөө буруутгаад байна. Үүнээс болоод та өөрийнхөө дур хүслийг дараад байна. Энэ нь цаашлаад таны гормонд нөлөөлж байна. Гормоноос болоод дайсагнах сэтгэл төрж байгаа юм.
Лер - Өөрөөр хэлбэл надад сэтгэл зүйч биш эр хүн хэрэгтэй гэж үү? Энэ таны мэргэжлийн дүгнэлт үү?
Ар - Яг ч тийм бишээ. Та надад салсан нөхөртэйгөө ямар харилцаатай байсныг ярьж өгсөний дараа мэргэжлийн дүгнэлт хийгдэнэ. Бас яагаад салсанаа хэл. Ойлгохгүй байна, тодруулаач гэсэн харц харлаа.
Лер - Би энэ тухай ярьмааргүй байна.
Ар - Тэгвэл амжилт хүсье. Сэтгэлээ нээхээр шийдвэл хүрээд ирээрэй.
Мат - Би харин чихэр хэр их хийхээ мэдсэнгүй.
Ар - Би чихэргүй уудаг, тогтоож ав.. Юу вэ, найруулдаг кофе юу?
Мат - Тийм ээ.
Ар - Би чанасан кофенд дуртай.
Мат - Ойлголоо.
ххх
Вла - Хонгор минь чиний кофе.
Даш - Баярлалаа.
Вла - Энэ тэрний сайт юмуу?
Даш - Тийм ээ, төсөөл дөө хувийн эмнэлэг нээгээд амжчихсан. Амттай байна.
Вла - Чамд гэж хэлэхэд би бууж өгөхгүй шүү. Би чамайг нэг муу хоригдолд өгөхгүй. Хуучин нөхөр чинь байсан ч хамаагүй... Надад хэлээч, чи намайг голоогүй биз дээ?
Даш - Чамд эргэлзэх шалтгаан байгаа гэж үү?
Вла - Тийм үү, үгүй юу, хэлээч.
Даш - Бүх тал дээр бол тийм ээ.
Вла - Сайн байна.
Даш - Ёоё өвдөж байна.
Вла - Юу?
Даш - Солиотой юмуу, энэ юу вэ? Энийгээ тайлаач.
Вла - Би зүгээр л бидний амьдралыг өөрчлөх гээд. Чөтгөр ав, уучлаарай, би одоохон түлхүүр аваад ирье. Одоохон. Одоохон, үгүй ээ, үгүй энэ хавьд байх ёстой. Одоохон. Одоохон, одоохон, намайг уучлаарай, жаахан хүлээчих, би одоохон аваад ирье.
Даш - За ойлголоо, би хаашаа ч яараагүй байна.
ххх
Ден - За, сайн уу, орооч.
Ар - Сайн уу.
Ден - Сайн уу.
Ар - Дахиад эрэл хийж байна уу?
Ден - Тийм ээ. Чиний хэлсэн үнэн байсан шүү. Сайн, сайхан хүүхнүүд гэвч би ашиг хайсан хүмүүсд дургүй. Энэ дажгүй хүүхэн байна, тийм үү?
Ар - Зургийг нь харахад баян эр хайж байгаа бололтой.
Ден - Тийм ээ.
Ар - Мөнгө гэснээс чамд түрээсээ сарын сүүлээр өгөхийг хичээнээ.
Ден - Тонил цаашаа. Хүссэнээрээ бай, би хоосорчихгүй.
Ар - Үгүй ээ, үгүй, үгүй тэгж болохгүй. Би чамд мэдээж хайртай, мөнгө төлөхгүй бол мэргэжлийн сэтгэл зүйч биш харин асрамжийн газар болчихно.
Ден - Яагаад байгаа юм, боломжтой болохоороо өгчих. Би яаруулахгүй. Тэгээд ч манайх нйигмийн хариуцлагтай газар. Бид ялтануудад хөнгөлөлт үзүүлдэг, асуудалгүй.
Ар - Сайхан эд байна. Юу сонсож байна?
Ден - Юу ч сонсоогүй, имиж бүрдүүлдэг юм. Тодруулбал, сайхан мэдрэмжтэй эрийн имижийг бүрдүүлдэг. Таалагдаж байна уу? Ав л даа.
Ар - Үгүй байлгүй дээ.
Ден - Би тоглоогүй, тоосонд дарагдаж байхаар ав л даа. Харин битгий чанга тоглуулаарай, үйлчлүүлэгчид янз бүр байдаг.
Ар - Нээрэн түрээслэгчид миний талаар асуусан гэсэн.
Ден - Хамаагүй ээ.
Ар - Үгүй ээ, би энэ асуудлыг шийднэ. Яваандаа бид илүү дотно танилцаж, найзууд болох байх.
Ден - Яагаад яваандаа гэж? Баяр зохион байгуулаад бүгдийг нь дуудчих.
Ар - Сайхан санаа байна.
Ден - Хүлээгээрэй. Чи сая намайг ашигласан уу? Надаар үдэшлэг хийлгэхээр болчихсон уу?
Ар - Бас тоглуулагч, пянз авчихсан. Чи татгалзахгүй биз дээ?
Ден - Огт үгүй.
Ар - Даруухан эр юмуу?
Ден - Аанхаан.
ххх
Вла - Даш, одоо явах болчихлоо.
Даш - Чи үнэхээр тэр үдэшлэгт очих гэж үү? Яах гэж?
Вла - Чамд ямар их хайртайг мэднэ ш дээ. Надтай байхад айх хэрэггүй. Харин тэр дахиж нармайгаа нээлгэхийг хүсэхгүй.
Даш - Асуудал үүнд байгаа юм бишээ. Бид тийшээ явж яах юм, ойлгохгүй байна. Бид бүгдийг ярилцсан санагдах юм.
Вла - Бүгдийг бишээ. Бүгдийг биш. Нэг удаа хуурч болно, хоёр дахь удаагаа бүтэхгүй. Би тэрнийг харсан, чамайг зүгээр нэг орхихгүй. Би ажил дээрээ суугаад тэрний хаалганы дэргэд байгаа тухай бодмооргүй байна.
Даш - Чамд ямар санал байна?
Вла - Тэрэнд баяртай гэж хэлнэ.
Даш - Чи намайг тийш нь авч очоод, чиний дэргэд зайл гэж хэлүүлэхийг хүсч байна уу?
Вла - Миний төлөх тэгэх хэрэггүй. Үүнийг өөрийнхөө төлөө хий.
ххх
Ден - Мундаг сэтгэл зүйчидмундаг юм өгнө.
Ар - Баярлалаа.
Ден - Мундаг залуу.
Ар - Баярлалаа найзаа.
Ден - За алив,
Эм - Баяр хүргэе.
Ар - Баярлалаа. Матюш аваарай.
Ден - Авна уу.
Эр - Миний ойлгосноор өнөөдөр таны төрсөн өдөр үү.
Ар - Бараг л, би суллагдсан. Ялаа дуустал эдэлсэн шүү.
Ден - Тоглож байгаа юмаа.
Эр - Таны өмнөөс баяртай байна.
Эм - Уучлаарай.
Ден - Намайг уучлаарай, та хаачих нь вэ? Дөнгөж ирсэн байж.
Эм - Миний ажлын өдөр дуусаагүй.
Ден - Тэр сахалтай чухал эр таны дарга юмуу?
Эм - Тийм ээ.
Ден - Хэрвээ гомдоогоод байвал шууд надад хэлээрэй, би учрыг нь олчихно. Өнөөдөр 6 хүртэл байх уу?
Эм - Тийм ээ.
Ден - Тэгвэл дараа уулзъя, амжилт хүсье. За ямар байна, Хар л даа. Сайхан бүсгүй байгаа биз? Бидний яриа яаж төгссөнийг хар л даа. Даша хүрээд ирлээ.
Ар - Вау, жинхэнэ сюрприз байна. Жаахан аярхан болгочих. Найзуудаа түр анхаарлаа хандуулна уу, би та бүхэнд ирсэн зочдоо танилцуулмаар байна. Энэ бол Даша. Та бүхэнд шударгаар хэлье, бид анх уулзахад үнэхээр вау байсан.
Даш - Эхэлж байх шив.
Ар - Яг л хүчтэй дэлбэрэлт шиг. Володя чамд энэ шийдвэрийг гаргахад ямар хэцүү байсныг ойлгож байна.
Вла - Тийм ч хэцүү байгаагүй.
Ар - Гэхдээ чамд нэг зүйл хэлмээр байна. Би чамаар бахархаж байна. Нээрэн шүү, би энэ эмэгтэйн хүсээгүй зүйлийг хэзээч хийлгэж чадаагүй. Хундганы үг хэлье. Хигээрэй, хийгээрэй, хийгээрэй, хийгээрэй, хийгээрэй Матюш зочдод хийгээрэй. Бүгдэд нь хийсэн үү. За найзуудаа анхаараарай, би Дашагийн төлөө уумаар байна. Тэр ямарч байсан өнөөдөр наашаа ирэхээс айгаагүй. Ура.
Эр - Ура.
Ар - Ураа. Дзынь, дзынь, дзынь.. Харин одоо энэ үдшийг гол үзүүлбэр. Миний хуучин эхнэр албан ёсоор бид салсаныг мэдэгдэнэ. Тэгээд та бүхэнд шинэ сүйт залуу Володяг танилцуулна. Даша та эхэлж болно.
Даш - Заавал ингэж жүжиглэх ёстой юмуу?
Ар - Хэцүү байсан ч хүрч ирсэн, ойлгож байна. За яахав, би туслая. Чи зүгээр л би шинэ залуугаас чинь юугаараа муу гэдгийг тоочиж болно бас юугаараа илүү вэ?
Ден - Тёма яах гэж ингээд байгаа юм бэ?
Ар - Бүгд хяналтанд байгаа.
Даш - За яахав, би дараа үдэшлэг дуусахаар болъе гэж бодожбайлаа. Гэвч чи хүсээд байгаа бол хэлье. Би ядарч байна. Өөрийгөө мундаг сэтгэл судлаач гэдгийг нотлохын тулд бидний харилцааг хаяж шоронд суухад бэлэн хүнээс залхлаа. Хэрвээ надад сонголт байсан бол би ямарч хэрэг хүлээхэд бэлэн. Хамтдаа байвал болоо.
Ар - Тэгвэл бид өөр өөр хүмүүс юм байна Даша.Зиак, тэгвэл Владимир. Тэр хэзээч тэгэхгүй.
Даш - Хэзээч үгүй, тийм ээ.
Ар - Өөр хэлэх юм байна уу?
Даш - Миний бодлоор энэ хангалттай.
Ар - Тэгвэл би чамд баяр хүргэе. Сэдэлтэнд чинь хайр алга. Тэгэхээр чи бүх талаараа сайн энэ залууг ашиглаж өөр хүнийг мартахыг хичээж байна. Энэ бол хамгаалалт Даша. Гэхдээ бүтэлгүй.
Вла - Миний бодлоор энэ утгагүй зүйлийг ойлгохын тулд чам шиг согтох хэрэгтэй байх.
Ар - Володя би чамагй өрөвдөж байна. Гэвч Даша боловсон бүсгүй. Тэр хэзээч чамд шархаадарах хэрэгсэл болгосноо хэлэхгүй. Найзуудаа би энэ бүсгүйн өмнө маш буруутай. Би үүнийг яаж ч чадахгүй. Би одоо яах ёстойгоо мэдэхгүй, гэвч тэгэхэд надад үнэхээр хайртай бүсгүйтэйгээ хамт үлдэх боломж байсан. Би тэр боломжоо алдсан.Үүндээ харамсаж байна. Володя, чи ч бас түүнийг жаргалтай болгож чадахгүй. Харин Тэр чамайг аз жаргалгүй болгож чадна. 5 жилийн дараа тэвчээр алдарна гэж бодож байна. Та хоёр хэдэн хүүхэдтэй бас дундын өмчтэй болсоны дараа.
Даш - Одоо хангалттай.
Ар - Эсвэл чи түүнд эртхэн хэлж чадах уу? Энэ залууг зовоогоод хэрэггүй байх Даша.
Вла - Намайг уучлаарай, бүгдэд нь хандаж хэлмээр байна. Миний бодлоор энд нэг хүн өөрийгөө далдыг харагч гээд бодчихож. За алив Артём, чиний хэлэхийг сонсоцгоое. Чинийхээр би зовж байна уу? Даша...
Ден - Сайн байлаа, найзуудаа бүх зүйл хэвийн үдэшлэг үргэлжилж байна. далдыг харагчийн үзүүлбэр хэсэг хугацааны дараа үргэлжилнэ.
ххх
Вла - Даша хүлээ л дээ, яасан бэ? Би арай хэтрүүлчихсэн үү? Бид дэмий наашаа ирж, санал нэг байна.
Даш - Үгүй ээ Володя, чи биш харин би буруутай. Чи ямарч хамаагүй. Миний буруу Володя, уучлаарай.
Вла - Уучлаарай гэнээ, юу гэсэн үг вэ? Уучлаарай, тонил цаашаа гэж үү?
Даш - Тимй ээ, уучлаарай, тонил цаашаа.
Вла - Янзтай, тэгээд юу өөрчлөгдсөн гэж? Тэрнийг харчихаад урваж байгаа юмуу? Тийм үү?
Даш - Володя тэр хүн бол өдөөн хатгагч, өөдгүй новш. Харин чи сайхан сэтгэлтэй, найдвартай бас маш сайн хүн. Гэвч сая түүний зөв байсан, би чамтай хамт амьдарч чадахгүй. Зүгээр л чадахгүй, уучлаарай. Юуны түрүүнд чамд шударга хандах хэрэгтэй.
Вла - Даша, чи намайг хаяж байгаа юмуу? Даша би чиний төлөө бүгдийг хийсэн. Засвар хэрэгтэй бол хийнэ, Кипрт амармаар байгаа бол болно. Шилдэг буудалд бууна. Даш, Даш. Даша.
ххх
Даш - Би чамд хэлсэн ш дээ...
Ар - Орж болох уу?
Даш - Володяг хөөсөн бол шилжин явах цом шиг чам дээр очно гэж бодсон уу?
Ар - Үгүй ээ, Володяг бид хүнлэг сэтгэл гарган зайлуулсан.
Даш - Чи намайг өрөвдсөн байжээ?
Ар - Түүнийг. Хүн хайргүй хүнтэйгээ амьдрах ёсгүй.
Даш - Би хоёрыг хэн хэнийг нь хармааргүй байна, ойлгов уу? Ялангуяа чамайг.
Хүү - Ээж ээ, энэ хэн бэ?
Даш - Одоохон хүү минь.
Хүү - Ээж ээ... ээж ээ... ээж ээ...
ххх
Мат - Босс оо, босс оо. Артём Александрович. Өглөөний мэнд. Уучлаарай, тань дээр үйлчлүүлэгч ирлээ, Валерия байна.
Ар - Цаг хэд болж байна?
Мат - Яг 10.
Ар - Сонсож байна.
Лер - Лера байна, бид хоёр өчигдөр уулзсан.
Ар - Сэтгэлээ уудлахаар шийдсэн үү, сайн байна.
Лер - Хоёулаа уулзаж болох уу? Гэхдээ таны офисд биш.
Ар - Болноо, гэхдээ би эхлээд та яагаад залуу эсвэл залуу биш найзаасаа салсаныг мэдмээр байна.
Мат - Артём Александрович...
Ар - Байна уу. Лера та сонсож байна уу? Байна уу?
Лер - Тэр намайг хаясан гэж хэлбэл танд хангалттай юу?
Ар - Хэзээ, юунаас болж?
Лер - Нарийн зүйлс нь танд тус болохгүй, надад итгээрэй.
Ар - За ойлголоо, за тэгвэл 3 цагийн дараа дундын газар уулзъя. Хаягийг нь танд мэсэжээр явуулъя. Түр баяртай... За супер баатарт тохирох ажил байна.
Мат - Би бэлэн.
Ар - Сайхан кофе байна.
Мат - Баярлалаа.
Ар - Хаанаас авсан юм?
Мат - Чанасан юм.
Ар - Тэгэхээр ийм байна, доор жижүүрт түүний пасспортын хуулбар байгаа. Денд явуулаарай, тэр цагдаа нарт дамжуулна тэд хаягийг нь олж өгнө. Чиний үүрэг бол хуучин нөхрийх нь талаар аль болох их зүйл олж мэдэх.
Мат - Би яаж олж мэдэх үү?
Ар - Дурын нууц мэдээлэл шиг, жижүүрээс асуу.
Мат - Түүнд хахууль өгнө гэсэн үг үү?
Ар - Бүтнэ гэдэгт итгэхгүй байна, өрөвдөх сэтгэл, сониуч зан илүү үр дүнтэй. Цэцэг авахаа мартав... Дээшээ гарчихаад дараа нь гунигтай царайтай бууна.
Эм - Сайн байна уу.
Ар - Гутарсан царай гарга. Муу байна, толины өмнө сургуулилт хий. Суугаад чамаас асуумагц...
Эм - Хэдэн тоотыг асуулаа, 12 билүү?
Мат - Тийм ээ.
Эм - Лера, тэр байхгүй байгаа.
Мат - Би ойлгосон. Зүгээр ээ, би хүлээж байя.
Эм - Бурхан минь, залуухан юмаа. Хүүхдийн цэцэрлэг.
Мат - Юу, энэ чухал гэж үү?
Эм - Надад хамаагүй ээ, ингэсэн ч дээр байх. Хэдий болтол ганц бие явах юм.
Мат - Надад хэлээч тэр.. ганцаараа удаж байгаа юу?
ххх
Ар - Сайн байна уу.
Лер - Сайн байна уу.
Эр - Сайн байна уу, захиалга өгөх үү?
Ар - Надад хар кофе, чихэргүй... За тэгээд, түүний тухай ярьж өгөөч.
Лер - Тэр.. тэр сайн хүн. Ааштай боловч сайн хүн, би түүнд маш хайртай. Өөр юу ярих хэрэгтэй вэ?
Бичиг Босс оо, би мэдчихлээ.
Ар - Нэг маш чухал зүйл.
Лер - Би яг юу гэдгийг мэдэхгүй байна.
Ар - Харин би мэднэ.
Лер - Тийм үү? Тэгвэл надад хэлээч.
Ар - Харин л дээ, таны хайрт нас барсаныг мэдэж байгаа байх. Бид энэ заавал энэ үйл явдлыг хүлээж авах хэрэггүй. Эрт орой ийм зүйл хосуудад заавал тохиолддог. Таны тохиолдолд хайрт чинь нас барсанаар асуудал хурдан шийдэгдэнэ.
Лер - Бас юун асуудал вэ?
Ар - Шинэ сэтгэл санааны холбоо үүсгэхэд өмнөхөө устгах нь маш чухал. Хайрт тань нас барсан нь сайхан шалтаг.
Лер - Танд энэ хөгжилтэй санагдаж байна уу?
Ар - Үгүй ээ, би чухал гэж бодож байна. Бидний зорилго бол дурсан санахдаа зовж шаналах биш харин гэгээлэг гуниг мэдрэх явдал. Өөр хэн нэгэнтэй амьдрахад саад болохгүй.
ххх
Мат - Өдрийн мэнд.
Але - Сайн байна уу.
Мат - Та Артём Александровичтэй уулзах уу?
Але - Тэр хэзээ ирэх вэ?
Мат - Сая тэр гараад явсан, би танд цаг аваад өгье.
Але - Тэр намайг шууд хүлээж авах байх. Түүн рүү яриад аав нь ирсэн гээд хэлчих.
Мат - За тэгье.
ххх
Лер - Тэр сайн хүн, надад маш хайртай.
Ар - Хайртай байсан.
Лер - Тийм ээ, хайртай байсан. Тэр амжилтанд хүрсэн, гэвч тэр заавал урагшаа...
Ар - Уучлаарай. Байна. Ирсэн гэнээ, сайн байна. Наанаа аргалаад байлгаж бай. Удахгүй ирнэ гээд хэлчих.
Лер - Та яарч байна уу?
Ар - Үгүй. Харин ч эсрэгээрээ. Үргэлжлүүлээч.
Лер - Тэр бас театрт маш дуртай байсан. Энэ бүхэн маш их таалагддаг байсан. Бишээ, таалагддаг гэж буруу хэлчихлээ. Тэр.. танд энэ тухай хэлэх хэрэгтэй эсэхийг мэдэхгүй юм.. Бид хоёр анх удаа театрт хийсэн.
Ар - Секс үү?
Лер - Дэлгэрэнгүй ярих уу?
Ар - Мэдээж.
Лер - Чи хаачих нь вэ? Галзуурав уу? Бид хоёр нээлтэн дээр очсон, 2-р үзэгдэл дээрээс зугтчихсан.
Эр - Айх хэрэггүй. Алив ээ.
Лер - Би өмнө нь энэ тухай бодож ч байгаагүй. Надад үргэлж гаж зүйл шиг санагддаг байсан.
Ар - Таалагдсан уу?
Лер - Тийм ээ, гоё байсан. Дараа нь бид хоёр давтсан юм. 3 удаа байхаа. Бас түүнтэй хамт байхад, хамт байхдаа би хамгаалагдсан мэдрэмж төрсөн.
Ар - Төрж байсан. Өнгөрсөн цагт.
Лер - Тийм ээ, сануулсанд баярлалаа.
Ар - Зүгээр ээ.
ххх
Мат - Та цай уух уу?
Але - Үгүй ээ, баярлалаа.
Ар - За яахав, хэрвээ тэр одоо энд байсан бол юу хэлэх байсан бэ?
Лер - Мэдэхгүй ээ.
Ар - Бодоод үзээрэй.
Лер - Уучлалт гуйх байсан болов уу. Ямар хэцүү байгааг нь мэдээгүй. Тэвчээр алдарч байгааг нь мэдрээгүй.
Ар - Тэр танд юу гэж хариулах байсан бол?
Лер - Уучлах байсан байх. Үргэлж намайг уучилдаг байсан.
Ар - Харав уу, түүний ямар нөхцөлд юу хэлэх байсан тухай байнга бодож байна. Гол үнэн тэр байхгүй болсон. Одоо уучилж эсвэл бодлоо илэрхийлж чадахгүй. Харин та тэр үхсэн харин та амьд байгаадаа өөрийгөө буруутгахаа боль. Та амьд хүмүүсийн хүсдэгийг л хүсч байна.
Лер - Заримдаа би түүнийг хангалттай хайрлаагүй юм шиг санагддаг. Би муу хүн, танд тэгж санагддаг уу?
Ар - Энд байгаа эрчүүдээс хэн ч таны нөхөртэй илүү адилхан байна.
Лер - Тэр жаал 10 жилийн дараа төстэй болох байх.
Ар - Залуу минь, тийм ээ та, хүрээд ирж болох уу?
Эр - Би таны зөөгчийг дуудъя.
Ар - Үгүй ээ, надад яг та хэрэгтэй байна. Хувийн асуудал, манай эхнэрт яаралтай секс хэрэгтэй байна, ойлгов уу? Харин би чадахгүй, физиологийн асуудалтай. Та түүнд өөр газар үйлчилгээ үзүүлж чадах уу?
Эр - Юу?
Ар - Өөрийн зүгээс буудлын өрөөний хөлсийг төлнө бас хамгаалатын хэрэгсэл авч өгнө. 5 мянга байхад болох уу? Тийм үү хонгор минь?
Эр - Би найз бүсгүйтэй ш дээ.
Ар - Сайн байна. Найзын хувьд туслаач гэж гуйя. Өнөөдөр биш юмаа гэхэд дараа нь орлож чадах уу?
Эр - Уучлаарай.
Ар - Сайн бодоорой.
Лер - Сая юу болоод өнгөрөв?
Ар - Сэтгэлийнхээ угт энд байгаа эрчүүдийн ихэнхи нь тантай харьцахыг хүсч байгаа. Ганцхан шулуухан хэлэх эсэхэд асуудал байна. Та энэ хоёр урсгалтай зам гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнд буруу эсвэл ичгүүртэй юм юу ч байхгүй. Ганцхан та ийм биш, бүх хүмүүс ийм.
Лер - Гайхалтай хэллээ. Жишээнүүд нь онцгүй юм. Танай залуу татгалзчихлаа.
Ар - Нээрэн үү? Тэгвэл өнөөдөртөө дуусгая. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй Лера.Кофегоор дайлсанд баярлалаа.
ххх
Ээж - Чи энд байжээ.
Мат - Ээж ээ...
Ээж - Ээж чинь тэнд галзуурах гээд эмнэлэгт цус харваад хүргэгдсэн бол чи тоохгүй хаях байжээ. Алив юмаа ав, явцгаая.
Мат - Ээж ээ би энд ажилтай байна.
Ээж - Юу гэнээ, тийм үү, ямар ажил? Чи юу ч чадахгүй ш дээ.
Мат - Нарийн бичиг.
Ээж - Чиний тэр сэтгэл зүйч гаж донтон юмуу?
Мат - Ээж ээ аан гээч, та яагаад үргэлж гаж донтон гэдэг юм бэ?
Ээж - Чи түүн ямар хэрэгтэй юм? Түүнд миний хүү ямар хэрэгтэй юм бэ? Тэр юу ч чадахгүй.
Але - Надад мэдэх юм алга.
Мат - Үгүй ээ ээж ээ...
Ээж - Яагаад суучихав...
Мат - Ээж ээ би хаашаа ч явахгүй ээ.
Ээж - Номнуудаа ав, харандаануудаа ав...
Мат - Ээж ээ та тайвшир...
Ээж - За алив энийгээ аваад...
Мат - Ээж ээ, ээж ээ...
Ээж - Би чамд хэлж байна...
Мат - ...тайвшир, гуйж байна. Тайвшир.. Ээж ээ, уучлаарай.
Ээж - Намайг үхээд өгөхөөр чи хэзээч өөрийгөө уучлахгүй. Хэзээч.
ххх
Ар - Зөвхөн тийм, үгүй гээрэй. Тэр байна уу?
Мат - Тийм ээ.
Ар - Дахиад нэг хариуцлагтай даалгавар өгье.
Але - Тэр танаас ингээрэй гэж гуйсан уу? Дөнгөж сая яриад гуйсан, тийм үү?
Мат - Хэн?
Але - Тэнэглэх хэрэггүй.
Ар - Аав аа сайн уу, та юу хийж явна?
Але - Тохуурхаж байна уу, 2 цаг үүдэнд чинь хүлээлээ.
Ар - Үгүй байлгүй дээ, ярихгүй яасан юм.
Але - 1-рт надад чиний дугаар байхгүй. 2-рт, нарийн бичиг чинь хэлээгүй гэж жүжиглэх хэрэггүй.
Ар - Нарийн бичиг гэнээ? Та нөгөө залууг хэлж байна уу. Тэр танд хачин санагдаагүй гэж үү?
Але - Хөөе намайг тэнэг гэж бодох хэрэггүй.
Ар - Үнэхээр 2 цаг болсон уу? Их ядарсан байх даа. Шорон суусны дараа хүлээлт ямар байдгийг мартчихаж.
Але - Намайг хамаг хэрэгтээ буруутгах гээгүй биз дээ?
Ар - Үгүй ээ яалаа гэж, тэнэглэл болно. Эцсийн эцэст би гэмт хэрэгтэн мөн. Харин та зөвхөн гэмт хэрэгтнийг төрүүлж, хүмүжүүлээд, шоронд суулгасан.
Але - Би чамайг суулгаагүй, чи үүнийг сайн мэдэж байгаа.
Ар - Аав аа, та яах гэж ирсэн юм? Эсвэл хүү дээрээ ирсэн юмуу?
Але - Чи миний өвчтөнг булаачихсан. Мэргэжлийн ёс зүй гэдэг юм мэдэх үү?
Ар - Ямар?
Але - Чамайг ирсэний дараа тэр дахиж ирээгүй. Хэрвээ чи түүн дээр өөрийнхөө бохир аргыг турших гэсэн бол бурхан чамайг шийтгэнэ. Тэр луйварчинтай учирсана ойлгоход хэтэрхий орйтсон байх болно.
Ар - Та ингэж шаналах хэрэггүй. Яваад өгсөн бол оройтсон гэсэн үг.
Кат - Аан гээч, та хоёр даажигнаад байна уу. Би энд 2 цаг боллоо. Метрогоор хурдан явах байлаа. Би курсын ажлаа бичих ёстой.
Ар - Дүү минь сонин юутай.
Кат - Гэнэт сонирхолтой санагдав уу. Шууд хүрээд ирж чадсангүй юу?
Ар - Очноо, өнөөдөр, маргааш хэлсэн цагт чинь.
Кат - Та тэр өвчтөнийг алсан уу үгүй юу?
Ар - Чи юу гэж бодож байна?
Кат - Аав алсан гэсэн. Тэгэхээр алаагүй байх нээ? Аав аа алив явцгаая.
Ар - Том болчихжээ.
Але - Англи хэл сурч байгаа. Өөрөө багшаа олсон. Би Москвагийн нөгөө өнцөг байна ш дээ гэсэн чинь зүгээр ээ, илүү сайн сурна гэсэн. Сайн охин. Би баяртай байгаа.
Ар - За ашгүй дээ. Аав аа, та Дашагийн хүүхдийн тухай мэдэж байсан уу?
Але - Мэдэж байсан.
ххх
Кол - Ямарч утга алга, залуусын 4-6% рекламанд. Энэ дээд хязгаар. Дээд шүү. Бас надад инет хэрэгтэй байна. Зурагт хэрэггүй, зэрагт ямарч хэрэггүй. Окей?
Эм - Коля...
Кол - Гуйж байна.
Эм - 3 цаг тутамд гэсэн.
Кол - Би танаас айж байна.
Эм - Сайн байна уу залуус аа.
Кол - Залуус аа, түр хүлээгээрэй.
Эм - Нэг нэгээр нь.
Кол - Ээж ээ...
Эм - Айн?
Кол - За манай блогерууд юу болж байна?
Эр2 - Одоо Одоо Лукериятай том нийлүүлэлт хийхээр ярилцаж байна. Тэднийх яг манайхыг сонирхоогүй л дээ, гэхдээ бид бас фэшн чиглэлд хөрөнгө оруулалт хийвэл зөв гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдын итгэл сайн, 95% байгаа. Гэвч бидний бодлоор бас фэшнд хөрөнгө оруулалт хийвэл зөв.
Эр3 - Тийм ээ, тэд ямарч юм боруулж чадна. Энэ бол авъяас.
Эр2 - Танай бүтээгдэхүүн муу бишээ, бүх зүйл тансаг. Николай...
Эр3 - Николай.
Эр2 - Николай та энд байна уу?
Эр3 - Николай, та биднийг сонсож байна уу? Байна уу?
Кол - Шоронд суусан чинь багадаа юу. Бас наашаа ирж зүрхэлнэ гэнээ.
Ар - Бид хэн тэгсэнийг мэдэж байгаа. Эрт орой хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх болно.
Кол - Намайг шоронд суулгамаар байна уу? Хүсч байна уу? Би чамайг энд тонилгочихье. Яг ахыг чинь алсан шиг. Тэгвэл зөв алхам болно.
Эм - Коля, Коля болохгүй ээ. Тэрнээс холд. Хэрэггүй.
Кол - Битгий дахиж ирээрэй, гай болно шүү. Ойлгов уу. Адгийн шаар. Хамгаалагчид хэлж энэ хаалгыг түгж.
Эм - Юу гэнээ?
Кол - Хаалгыг түгж гэж хэл. Муу өөдгүй амьтан.
ххх
Але - Миний хүүгийн хэргийг санаж байна уу?
Эр - Тимй ээ, саналгүй яахав. Бидний хувьд амаргүй даваа байсан. Бүх зүйл дууссанд баяртай байна. Тэр эргээд ирсэн гэж сонссон.
Але - Тийм ээ, дахиад өвчтөн үздэг болсон. Мэргэжилтнүүд бид дахин тэр үйл явдлыг давтагдуулах ёсгүй.
Эр - Таны хүсч байгаа нь...
Але - Өвчтөнүүдийн эрүүл мэнд, амь насыг шалгах комисс байгуулахыг хүсч байна.
Эр - Ойлголоо.
ххх
Кат - Сайн уу.
Ар - Сайн уу дүү минь.
Кат - Намайг ганцаардлаас ангижруулахаар ирэв үү? Би ээжгүй, ахгүй яаж хүн болов оо, тийм үү? Хоёулаа утсаар чалчиж байх уу? Свэл миний найз залуутай танилцах уу?
Ар - Хэрэггүй ээ, би сайн найз болж чадахгүй. Гэвч хэрвээ чамд ямарч хамаагүй тусламж хэрэгтэй бол би бэлэн.
Кат - Баярлалаа, би өөрөө аргалаад сурчихсан.
Ар - Хөөрхөн юмаа.
Кат - Танд гэж хэлэхэд гоёл бишээ. Энэ бол амнай.
Ар - Юу?
Кат - Амнай. Нууц эрх мэдлийн шивээс. Найз маань зураач. Хотын хамгийн шилдэг нь. Ингээд болоогүй, хөлнөөс хүзүү хүртэл үргэлжлэх ёстой.
Ар - Янзтай. Арилгах гэж зовох байх даа.
Кат - Ийм зүйлийг арилгадаггүй юм, шүтлэгтэй холбоотой. Би 2-р шатанд гарсаны бэлэгдэл.
Ар - Аав мэдэж байгаа юу?
Кат - Би насанд хүрсэн хүн Тёма. Би хамаг юм алгасчихаж. Чи ховлох уу?
Ар - Насанд хүрсэн бие даасан бүсгүйг үү? Үгүй ээ.
Кат - Нээрэн гэж үү?
Ар - Катя, чи ганцаараа биш. Надад бүрэн найдаж болно.
Кат - Баяртай.
ххх
Ар - Байна уу, Лера юу? Би.. тийм ээ. Та юу ч хийхээс буцахгүй гэсэн байхаа. Өнөөдөр орой түргэвчилсэн уулзалт хийвэл ямар вэ?
Лер - Бид хаашаа явж байгааг асууж болох уу?
Ар - Болно, бараг ирчихлээ.
Лер - Та тоглоод байна уу?
Ар - Үгүй шүү.
Лер - Аан гээч, би театрт ирээгүй...
Ар - Таны сүйт залуу эсвэл нөхөр чинь нас барсанаас хойш. Мэдэж байна, өнөөдөр бүх зүйл өөр байх болно.
Эм - Сайн байна уу.
Лер - Сайн байна уу.
Эм - 3 дахь хонх дуугарсан, хурдлаарай.
Ар - Баярлалаа.
Лер - Манайх партер уу?
Ар - Үгүй шүү.
Лер - Та яаж байна аа? Яаж... Та яагаад байна аа?...
Ар - Боллоо..
Лер - Юу?
Ар - Эмчилгээ дууссан.
Лер - Яагаад?
Ар - Ингээд болоо. Үйлчлүүлэгтэй секс хийх нь хэтэрхий дотно харилцаа үүсгэнэ. Хөнгөн хэлбэрээр өндөрлүүлье.
Лер - Юу гэнээ?
Ар - Тогтсон холбоо руу нэвтрэх нь чухал байсан юм. Театр – сексийн таашаал. Эндээс чухал хүчин зүйл, хуучин нөхрийг чинь хасах. Бид чадлаа. Цаашид асуудал гарахгүй гэж бодож байна. Үүгээр эмчилгээгээ дуусгаж болно. Одоо нөгөө зөөгч рүү ярь, дажгүй залуу байсан.
Лер - Тонил цаашаа.
Ар - Ингэж болохгүй. Сайхан үдэш байлаа Даша.
Лер - Намагй Лера гэдэг.
Ар - Уучлаарай.
Back to episodes Go home