Метраж : 50 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
Пёт - Зүрхний бичлэг хийсэн, яг л өсвөр насны жаалынх шиг байсан. Гэвч гар салгалсан хэвээрээ. За тэр гарч яахав. Эмэгтэйчүүдтэй асуудалтай болчихлоо. Шулуухан хэлэхэд чадахгүй байна.
Ар - Миний ойлгосноор эхнэртэйгээ бол асуудалгүй биз дээ?
Пёт - Тийм ээ, эхнэртэй бол хэвийн.
Ар - Тэгэхээр эрэгтэй тал асуудалгүй. Пётр Ильич, та ээждээ хайртай юу?
Пёт - Тэгэлгүй яахав.
Ар - Харин эмээтэйгээ ямар харилцаатай вэ?
Пёт - Эмээ маань сарын өмнө нас барсан. Эмээ намайг хөл дээр босгож, бүх амьдралаа зориулсан. Вера эмээ 90 настай байсан.
Ар - Тэгэхээр эмээ 90-тэй, харин та одоо 55-тай байхаа? Тэгэхээр 35-тай эмээ болсон гэсэн үг. Ээж нь бутач хүүхэдтэй болсон харин эмээ нь хүмүүжүүлсэн. Түүний үхэл таны хувьд сэтгэхүйн өөрчлөлт авч ирсэн. Та сэтгэлийн угтаа өөрийгөө буруутгадаг бас алхам бүрээ эмээгийнхээ хэлсэн бүхэнтэй харьцуулж ойлгодог. Үхлийн дараахь амьдралд итгэдэг үү?
Пёт - Мэдээж.
Ар - Пётр Ильич та насанд хүрсэн хүн. Та үнэхээр эмээ чинь таныг ажигласаар байгаад итгэдэг гэж үү? Үхсэний дараахь амьдрал байдгийг шинжлэх ухаанаар нотлоогүй. Байсан ч гэлээ Вера эмээ завхайрлыг дэмждэггүй нь ойлгомжтой. Бас таны хэлж байгаагаар хэн нэгэнтэй хавьтаж байгааг чинь ажиглахгүй нь мэдээж.
Пёт - Тэгээд.. би одоо яах вэ?
Ар - Нууц амрагаа соль. Өөрийнхөө нарийн бичгийг. Андуураагүй бол Вера Терентьева байхаа? Таны зорилго бол эмээгээсээ өөр нэртэй нууц амрагтай болох. Сатаарахгүй болно. Эхнэр чинь уурлахгүй бол тааваараа унтаж болно.
Пёт - Та арай эрт суллагдах гэж байна. Надад өөр асуудал олон байна Артём Александрович. Ялтаныг аваад яв.. Баярлалаа... Би таныг мартахгүй ээ.
Ар - Би тантай үргэлж холбоотой байя, Пётр Ильич.
Бичиг 1-р суваг болон Среда кино-компани үзүүлж байна.
Дүрүүдэд : ......
Бичиг “Триггер”. 1-р анги.
Эр - Таныг албан ёсоор цомхотгож чадахгүй. Тийм учраас өөрийн хүсэлтээр гэж бич. Мөн нөхөн олговор болгож сарын цалинг бүтнээр нь олгоно. Иван. Иван. Та зүгээр үү? Зөвхөн таныг цомхотгож байгаа юм биш. Удахгүй та өөр ажилд орно биз.
Ив - Уучлаарай, ус ууж болох уу?
Ар - Болно.
Ив - Би бие засаад ирье. Диана, би байна, намайг халчихлаа. Тийм ээ. Би чадахгүй ээ. Би чадахгүй!
ххх
Эм - Ноёд, хатагтай нараа манай агаарын хөлөг баатар хот Москвад газардаж байна. Домодедово нисэх буудал.
Эм2 - Чи яаж байна аа?
Эм - Та бүхэн дэлгэж унтартал суудалдаа сууна уу, аюулгүйн бүсээ бүслээрэй.
Эм - Ус өгөөч.
Мат - Ээж ээ уучлаарай, дуусчихсан байна.
Эм2 - Ээждээ үлдээж болсонгүй юу? Яг аав шүү. За алив эд зүйлсээ гарга.
Мат - Ээж ээ, босох болоогүй байна.
Эм2 - Тэр хамаагүй ээ, зай тавиад өгнө.
Мат - Би яаж босох юм бэ, бүсээ бүслэ гэсэн бичиг асаж байна. Ээж ээ, түр хүлээе.
Эм2 - Бид хамгийн сүүлд гархах юмуу, ээж чинь өндөр даралттай. Чи тоохгүй юм.
Мат - За яахав. Өршөөгөөрэй, гарчих уу?
Ар - Болохгүй.
Эм2 - Моть, чи хэзээч гэрлэхгүй.
Мат - Яагаад?
Эм2 - Яагаад гэвэл хулчгар учраас. Эхнэрээ хамгаалах ёстой гэтэл чи ээжийгээ ч хамгаалж чадахгүй.
Мат - Ээж ээ битгий...
Эм2 - Би гармаар байна.
Мат - Ээж ээ, болохгүй ээ...
Ар - Гаргахгүй.
Мат - Ээж ээ...
Ар - Хүмүүсийг бодооч.
Эм2 - Юун хүмүүс?
Ар - Эмэгтэйчүүдийг, таны хүү тэднийг ална.
Эм2 - Та юу яриад байна?
Ар - Би статистик мэднэ, ийм эхчүүд гаж донтон хүмүүжүүлдэг юм.
Мат - Юу гэсэн үг вэ?
Эм - Та суудалдаа сууна уу, онгоц буугаагүй байна.
Ар - Тэр чамайг дарамталж байна уу? Аавыг чинь дарамталж байгаа юм. Чи аавыгаа дуурайсан, ээжийг чинь хаясан. Хаясан, тийм үү?
Мат - Хаясан.
Ар - Тэгээд хариугаа авч байгаа юм.
Эм2 - Та юу яриад байна аа? Дэмийрэх гэж, танд ингэж ярих эрх байхгүй.
Ар - Хүү чинь эмэгтэйчүүд болгоныг тантай адилтгаж алах болно.
Эм зэрэг – Уучлаарай, юмаа авахад туслаач.
Эм3 - Баярлалаа.
Эм4 - Баярлалаа.
Мат - Ээж ээ, явцгаая. Ээж ээ...
ххх
Диа - Чи амласан ш дээ.
Ив - Уучлаарай.
Диа - Одоохон. Тэгэхээр ийм байна, би танилуудаасаа асууя, сайн эмч олно.
Ив - Үгүй ээ...
Диа - Юу үгүй гэж? Хэн ч чамайг шууд бүргтгэлд оруулахгүй.
Ив - Үгүй ээ, гуйя, би, би хүсэхгүй байна.
Диа - Одоохон. Жаахан тэвчээрэй.
Ив - Уучлаарай.
Диа - Бүх зүйл сайхан болно.
ххх
Ден - Подвал түрээслэх асуудал юу болж байна? Нөгөө хүн алга болчихсон уу?.. Намайг уучлаарай.. Ямар сонин хүн бэ. Сайн уу.
Ар - Сонин юутай.
Ден - Ёстой янзын харагдаж байна.
Ар - Харин чи сайхан ааштай байх чинь.
Ден - Зүгээр ээ, би чамайг ч гэсэн болгоод өгнө. Чамтай уулзсандаа маш баяртай байна.
Ар - Би ч гэсэн баяртай байна. Зүгээр ээ, би өөрийгөө болгочихно. Удахгүй офис олж тохижоод, урагшаа.
Ден - Офис олж болно, бид найзууд ш дээ. Наташа, зурагтай сайт хийгээд өгөөч. Артём Стрелецкий, сэтгэл судлаач гэх нь зөв үү?
Ар - Цаанаа харчих.
Ден - Бас зар тавьчих, хайлтын сайтуудад хамгийн түрүүнд гарч ирэхээр байршуулаарай. Бас 5 минутын завсарлага авцгаая, би удахгүй ээ. За алив би чиний өрөөг үзүүлье, явцгаая. За миний өөдөөс хараад сууна. Би чамайг харж байя, хэн ч чамайг гомдоохгүй. За ороорой. Орд харш биш ч гэлээ эхний ээлжинд болоод явчихна.
Ар - Сайхан өрөө байна Дэн.
Ден - Чамд ширээ авч ирж өгнө. Бас компьютер олж өгнө.
Ар - Надад компьютер хэрэггүй, хоёр зөөлөн сандал байхад болно.
Пен - Компьютер зайлшгүй хэрэгтэй.
Ар - Би чамд маш их баярлаж байна Дэн.
Ден - Чамтай уулзсандаа маш баяртай байна муу найз минь.
Ар - Би ч гэсэн ялгаагүй. Баяртай байна найзаа.
Ден - За хагас цагийн дараа ирье, хатдаа хооллоцгоое. Түлхүүр хаалганд байгаа шүү.
ххх
Диа - За Серёжа?
Сер - Юу болж байна?
Диа - Би, Ванятай хамт байна.
Сер - Диана, бид хагас цагийн дараа явах ёстой.
Диа - Би ойлголоо Серёжа, гэвч Даняд туслах хэрэгтэй.
Сер - Намайг эхнэртэй хамт урьсан, ойлгов уу. Энэ чухал арга хэмжээ. Яг цагтаа очих хэрэгтэй.
Диа - Намайг уучлаарай.
Сер - Диана хэдий болтол ингэх юм бэ?
ххх
Ден - За тэнд ямаршуухан байв, яриад байгаарай.
Ар - Яг таамаглаж байсан шиг, олигтой юм байхгүй. Даша сайн биз дээ?
Ден - Би бараг уулзаагүй ээ. Хаягаа солихоос нь өмнө очиж байсан. Тёма, юу гэхээр танихгүй хүмүүс шиг л ярилцсан. Чиний тухай огт сонсохыг хүсээгүй.
Ар - Ойлгомжтой.
Ден - Тёмыч, чамд гэж хэлэхэд түүнийг март. Зүгээр орхичих, гүйцээ. Энэ шорон бас Дашаг март, нээрэн шүү. Хангалттай. Өнгөрсөн явдал шүү дээ.
Ар - Юу ч болоогүй. Би буруугүй. Хэн түүнийг алсаныг би мэднэ. Нотолж чадна.
Ден - Нээрэн үү? Шүүхийн өмнө бас ингэж ярьж байсан.. Тэр хүүхнийг хар даа.. Царайлаг байгаа биз? Танечка, сайхан хүүхэн шүү. 7 хоногийн өмнө танилцсан юм. Дарвуулт завины клубд найз нь ажилладаг юм. Бид хоёр дотно харилцаатай болсон. Гэрлэмээр байна. Мөнгөний төлөө биш харин хүний ёсоор амьдарна.
Ар - Ойлгомжтой, Харьковын бүсгүй, их сургуульд орохоор ирж. Удахгүй мөнгө гуйна. Эхний ээлжинд шинэ утас авна.
Ден - Чи хүнд итгэдэг үү?
Ар - Өөртөө итгэнэ.
Ден - Янзтай, сайн байна.. Сайн уу хонгор минь.
Тан - Сайн уу.
Ден - Сайн уу. Цуваа тайлчих.
Тан - Сайн байна уу.
Ар - Сайн уу.
Тан - Намайг Таня гэдэг.
Ар - Артём.
Ден - Суугаач.
Ар - За би явъя, та хоёрт саад болоод яахав, аав дээр очих хэрэгтэй.
Ден - Тёма... За яахав, үргэлж ингэж байх юм.
Ар - Баяртай, уулзсандаа баяртай байна.
Ден - Би ч гэсэн баяртай байна. Танюша, ингэхэд чи Харьковынх биш биз?
ххх
Ар - Сайн байна, өрөөндөө байна уу?
Эм - Александр Андреевич хүнтэй байгаа...
Ар - Би хүү нь байна.
Эм - Түр хүлээгээрэй...
Эр - Үнэнийг хэлэхэд би түүнтэй шулуухан ярилцахыг хүссэн. Тэр энэ бүхэн буруу гэдгийг зөвшөөрсөн, гэвч яаж ч чадахгүй байгаа. Харин уржигдар би хоёр хүнтэй байхад нь давхиад орсон.
Ар - Өршөөгөөрэй. Маш сонирхолтой түүх байна. Би удахгүй ээ. Надад Дашагийн хаягийг өгөөч.
Аав - Юуны түрүүнд сайн байна уу.
Ар - Сайн уу.
Аав - 2-рт, чамагй ирсэнд би баяртай байна. Гэхдээ би уулзалтаа дуусгамаар байна, ойлгов уу.
Ар - Надад хаягийг нь өгмөгц би явлаа.
Аав - Артём, бид нухацтай ярилцах ёстой чи ойлгож байгаа байх. Үүний тулд цаг хугацаа хэрэгтэй.
Ар - Окей, ярилцъя.. Та юунд санаа зовж байна?
Аав - Би бол үгүй.
Эр - Аан гээч, та яагаад байна? Би энд цаг авсан, төлбөрөө хийсэн.
Аав - Намайг өршөөгөөрэй, тасалдсан уулзалтыг эхнээс нь эхлүүлэх хэрэгтэй. гэхдээ би алдсан цагийг бүтэн нөхнө.
Ар - Та яасан юм? Эхнэр чинь араар тавиад байна уу? Ирээд удаж байна уу?
Эр - Танд ямар хамаа байна? Тэгээд ч...
Аав - Артчм, гар.
Ар - Хаягийг нь өг, би явъя.. Бараг шинэ бөгж юм гэхдээ багадчихсан байна. Хоёр эсвэл дөрвөн жил болсон. Илүү биш. Гэрлэснийхээ дараа их иддэг болсон.
Аав - Би чамд хэлсэн байхаа...
Ар - Шууд хуурч эхэлсэн, сэтгэлээр унаж их иддэг болчихсон. Өмнө нь сэгэл зүйчид хандаж зүрхлээгүй.
Эр - Би уг нь түүнтэй ярилцахыг хичээсэн...
Аав - Алив сэтгэлээ уудлах хэрэггүй.
Ар - Та ганцаараа ирж, тэгэхээр нэг бол хамт ирэхээс татгалзсан, нэг бол мэдээгүй. Татгалзсан бол салах хэрэгтэй...
Аав - Артём...
Ар - Учир нь энэ бол итгэл алдарсаны дохио. Сүүлийн шатанд...
Аав - Артём гарч бай, гуйя.
Ар - 2-рт, мөн л салах хэрэгтэй, учир нь тэр танд огт хайргүй. Уулсандаа баяртай байна.
Аав - Намайг уучлаарай, хоёулаа үргэлжлүүлцгээе...
ххх
Диа - Одоохон. Тэвчээрэй, би өвчин намдаагч хийсэн. Тэвч, тэвч... Болчихлоо, бараг дууслаа. Сайн байна. тэвчээрэй, тэвчээрэй.
Сер - Сайн уу.
Диа - Серёжа, би бараг дуусч байна.
Сер - Чи эндхийн ганц эмч юмуу? Хувцасаа соль одоо явцгаая. Цагийн дараа эхлэх гээд байна.
Диа - Би бараг дууслаа тэгээд явцгаая гэлээ.
Сер - Ёстой нэг, чи хамаг баяр баллаж чадах юмаа.
Ив - Уучлаарай.
Сер - Зүгээр ээ, дараагийн удаад сэтгэцийн эмч дуудчихна, гүйцээ. Тэгээд галзуугийн эмнэлэгтээ хэвтээрэй.
Диа - Ваня бид хоёр шийдсэн, тэр сайн дураараа сэтгэцийн эмчид үзүүлнэ. Тийм үү Ваня?.. Их өвдөж байна уу? Би дахиад өвчин намдаагч аваад ирье.
Сер - Живх авахаа мартав... Ээж ярьсан юм, чамайг гэдсэндээ байхад охин хүсч байсан гэсэн. Чи ч охин болж төрж.
Ив - Би охин биш.
Сер - Айн?
Ив - Би охин биш.
Сер - Чи охин биш юм бол өөр өөрийгөө оёорой.
Диа - Чи яаж байна аа? Холд.
Сер - Алив хурдал.
Диа - Одоохон, тэвчээртэй бай.. Одоохон.
ххх
Ар - Сайн байна уу.
Вла - За сонсож байна.
Ар - Даша Соловьёва энд амьдардаг уу?
Вла - Тийм ээ, тэр ахынхаа тухай ярьж байсан гэхдээ би уулзаагүй удсан гэж ойлгосон. Үнэндээ таныг би илүү ахмад настайгаар төсөөлж байлаа.
Ар - Би уг нь ах л даа. Нэг жилээр. Тийм ээ, Даша бид хоёр уулзаагүй удсан. Намайг хараад баярлана гэдэгт итгээгүй.
Вла - Дотно хүнээ хараад баярладаггүй хүн байх уу? Би одоо түүн рүү яръя.
Ар - Хэрэггүй ээ, сюрприз барьсан нь дээр.
Вла - Өөрөө л мэд. За, болчихлоо. Та хоёр уулзаагүй удсан уу, 10 жил үү?
Ар - Тийм байхаа. Үнэндээ даша намайг алдаа гаргасан гэж бодсон. Том алдаа.
Вла - Бид бүгдээрээ заримдаа алдаа гаргаж л байдаг.
Ар - Тийм ээ, гэвч миний алдааг залруулах боломжгүй.
Вла - Гэхдээ, миний мэдэхийн төрөл бүрийн тусгай төвүүд байдаг ш дээ.
Ар - Та андуурч байна, би мансуурагч бишээ. Баярлалаа.
Вла - Уучлаарай.
Ар - Үнэндээ Дашад миний ажил таалагдаггүй байсан юм.
Вла - Тэглээ гээд ахтайгаа муудалцахгүй ш дээ.
Ар - Би ах нь гээд хэлчихсэн үү? Уучлаарай, би үргэлж будилдаг хүн, би нөхөр нь байна, Артём.
Вла - Тэгвэл та нөгөө шоронд байсан Артём байх нээ?
Ар - Харин чи хараад байхад кофе чанаж чаддаггүй, үе үе завхайрч байдаг новш байх нээ?
Вла - Чи юу гээд байна?
Ар - Зөвөлгөө өгье, хүүхэн чинь хуучин нөхөр рүүгээ гүйгээд байвал бэлгийн амьдралаа өөрчлөөд үзээрэй.
Даш - Володя, Володя...
Ар - Чи цохих ёсгүй байсан юм...
Вла - Чи яах гэж тэрэнд бүгдийг ярьсан юм? Яах гэж тэгсэн юм?
Ар - Сайн уу...
Даш - Чи болгож өгөв үү?
Вла - Юу гэсэн үг вэ?
Даш - Танилц, энэ бол Володя, миний хуучин нөхөр. Артём, мэргэжлийн өдөөн хатгагч. Өөрийх нь хэлдэгээр “өдөөн хатгах сэтгэл зүй” гэдэг юм. Тэр чамд юу гэсэн бэ, бидний бэлгийн амьдралын тухай ярьсан уу? Мэдээжийн зүйл, Стрелецкий чи шинэ юм бодож олохгүй дээ. Артём танилц, энэ бол миний хайртай эр. Түүнийг Володя гэдэг, тэр сайн хүн, ухаантай, сайхан сэтгэлтэй, ямарч өдөөн хатгалганд автахгүй. Би түүнд маш хайртай. Нөхрөө хэнээр ч солихгүй, тийм учраас чи гэртээ харих хэрэгтэй.
Ар - Чадахгүй нээ, таны ухаантай, сайхан сэтгэлтэй, мундаг залуу миний хамрыг хугалчих шиг боллоо.
ххх
Даш - Би харъя... Бид хоёр яагаад бүтээгүйг мэдэх үү? Чи зогсож чаддаггүй, хүмүүсээр тоглоом хийж таашаал авдаг хүн. Өөрийгөө хамгийн ухаантай гээд бодчихсон. Харин би чамайг сайн мэднэ.
Ар - Чи мэддэг байж болно гэвч тэр ямарч хамаагүй. Гол нь үр дүнгээ өгдөг. Өвдөж байна.
Даш - Ямарч хугарсан юм алга. Миний гуйлтыг биелүүлээч, дахиж битгий ирээрэй, гуйя. Бид хоёр аль эрт бие биенээ ойлгосон ш дээ.
Ар - Яагаад? Энгийн асуулт.
Вла - Мөс.
Даш - Нэмэргүй ээ... Яагаад гэвэл бид өөр өөр хүмүүс. Тэгээд ч би сүйт залуутай.
Ар - Тэр хамаагүй ээ, би уурлахгүй. Хоёулаа харилцаатай байж болно биз дээ?
Даш - Тёма, чи сайн хүн. Магадгүй сайн мэргэжилтэн ч байх. Тэглээ гээд би чамайг хайрлах албагүй биз дээ, тийм үү?
Ар - Албагүй. Гэхдээ чи надад сэтгэлтэй.
Даш - Тийм байсан. Өмнө нь, харин одоо бол хамаагүй.
Ар - За яахав.
Даш - Нээрэн үү?
Ар - Мэдээж. Тэгвэл чи миний хугацаанаасаа өмнө суллагдсан баярт ирэхээс татгалзахгүй биз дээ? Воватай хамт ирсэн ч болно. Олон хүн ирнэ, бүх хүмүүсд нэг мөр би хамаагүй гэдгээ батлах боломж. Гол нь өөр өөртөө батлана.
ххх
Бичиг Сэтгэл зүйч.
Ар - За?
Ден - Сайн уу Тёма. Миний Таняг санаж байна уу? Тэр огт Харьковынх биш байсан. РГГУ-д сурдаг, өөрөө Орёлоос ирсэн. Мөнгө гуйгаагүй. За одоо мэргэжлээ соль Нострадамус минь.
Ар - За амжилт.
Ден - За баяртай.
Ар - Сайн байна уу.
Ден - Танюш...
Тан - За?
Ден - Алив нааш ир. Алив хурдал, хурдал.
Тан - Денис, Денис би явах болчихлоо.
Ден - Дахиад жаахан хэвтэе л дээ.
Тан - Чадахгүй ээ.
Ден - Яагаад?
Тан - Явах хэрэгтэй.
Ден - Хаашаа?
Тан - Их сургууль руу.
Ден - Тасалчих.
Тан - Үгүй ээ, би эхний хичээлээ тасалчихсан. Одоо тэгж болохгүй.
Ден - Тэгвэл орой уулзах уу?
Тан - Аанхаан.
Ден - Би яръя.
Тан - Ярих боломжгүй ээ.
Ден - Яагаад?
Тан - Миний утас эвдэрчихсэн, шинийг авах мөнгө байхгүй.
Ден - Бүр эвдэрчихсэн юмуу?
Тан - Аанхаан.
Ден - Би чамайг очиж авъя.
Тан - Аанхаан.
Ден - 7 цагт?
Тан - Аанхаан.
Ден - Их сургуулиас чинь? Тохирлоо.
ххх
Мат - Сайн байна уу.
Ар - Сайн уу. Яах гэж ирэв?
Мат - Би таны зургаар интернэтээс олоод ирлээ. Би бодож үзээд гаж донтон болмооргүй байна. Би шинэ амьдралаа эхлүүлсэн.
Ар - Ээж чинь шинэ амьдралын талаар юу гэсэн?
Мат - Мэдэхгүй ээ, би явлаа гээд зурвас үлдээчихсэн. Би одоо бие дааж амьдарна.
Ар - Чамд ямарч шинэ амьдрал гэж байхгүй.
Мат - Яагаад байхгүй гэж?
Ар - Эхлээд хуучин амьдралаасаа сал. Зурвасаар биш нүд рүү нь харж байгаад.
Мат - Ойлгомжтой... Алив би танд туслая.. Ингээд.. За бэлэн, одоо асааж болно. Баяртай.
Ар - Би чамд байхгүй гэж хэлсэн шүү.
Ив - Уучлаарай. Намайг өршөөгөөрэй...
Ар - Яасан гэж?
Ив - Тэгж хэлдэг биз дээ, зүгээр л. Би цагийн өмнө тань руу ярьсан, сэтгэл зүйч рүү.
Ар - Аан, Иван уу?
Ив - Тийм ээ.
Ар - Мөнгө авч ирсэн үү?.. Цай юу, кофе юу?
Ив - Кофе.
Ар - Кофе байхгүй. Сайн цай байна, энэтхэгийнх. Амсах уу?
Ив - За тэгье.
Ар - Тийшээ дарчих.. Би энд тохижиж амжаагүй байна. Тэнд орон дээр суучих.. Үгүй ээ Ваня, тэр өрөөнөөс сандал аваад ир. Чи хаашаа явчихав аа, мангар аа? Чамд хэлээгүй ээ, энд... Аан гээч, хэрэггүй, орон дээр суучих.
Ив - Би суувал дээр бишүү.
Ар - За яриад бай, юу болов? Ёстой нэг... Өөрийгөө ингэчихсэн гэж үү? Юугаар?
Ив - Үдээсний машинаар.
Ар - Байнга ингэдэг үү?
Ив - Ер бол байнга шүү. Сүүлийн 4 жил.
Ар - Чи өөрөө яагаад гэж бодож байна?
Ив - Мэдэхгүй ээ, би эсэргүйцэхийг хичээдэг. Чадахгүй юм.
Ар - Ойлгомжтой. Бүртгэлтэй байдаг уу?
Ив - Юун бүртгэл?
Ар - Чамайг хэн нэгэн шархлуулсан, сэтгэл зүйчид хандаагүй гэж үү?
Ив - Ах бас эхнэр нь, тэр эмч. Надад тусладаг юм.
Ар - Царайлаг уу?
Ив - Юу?
Ар - Эмэгтэй хүний хувьд ямаршуу вэ, дажгүй юу?
Ив - Маш царайлаг.
Ар - Чи тэрэнтэй...
Ив - Юу? Та чинь юу, хачин юм асуугаад...
Ар - Үхсэний чинь пенальти, юун пенальти вэ?
Ив - Юу гээч, та надад таалагдахгүй байна. би бодлоо өөрчиллөө.
Ар - Төлбөр хийгдсэн... Ваня хүлээгээрэй, ямар ууртай юм бэ. Айх хэрэггүй. Би чамд тусланаа.
Ив - Яаж?
Ар - Сэтгэл судлаачид яаж тусладаг билээ. Өөрийгөө шархлуулмаар санагдвал ирж гомдоллоорой, тэгээд тайвширчихна.
Ив - Би гомдоллмооргүй байна.
Ар - Өөр арга байхгүй ээ, цорын ганц сонголт.
Ив - Яагаад тэр билээ?
Ар - Чи дорой амьтан, гомшигнохоос өөр юу ч чадахгүй. Вань, тийм биш гэж үү? Чи кофе хүссэн, би цай санал болгосон. Чи зөвшөөрсөн.
Ив - Би соёлтой харьцсан юм.
Ар - Би чамайг зараад байхад чи юу ч хэлээгүй. Чиний мөнгийг авсан, гэтэл чи дугараагүй. Ваня чи өөрөө юу хүсээд байгаагаа мэдэхгүй. Бас өөрийнхөө төлөө тэмцэж чадахгүй. Битгий гомдоорой, шоронд орвол нусгайнууд ч чамайг хэмлэх болно.. Ваня яасан бэ, би туслахыг хүсч байна. Хэцүүдвэл сэтгэл зүйчид ханд, тэр чамд баахан эм бичиж өгнө.
Ив - Би чамайг шүүхэд өгнө. Миний ах хуульч, чи өөрөөшоронд орно тэнэг ээ, мэдэв үү.
Ар - Би сураагүй биш. Шаардлагтай бол орно. Ажлын нэг өдөр.
Эм - Та үнэмлэхээ дарна уу.
Ар - Окей.
ххх
Диа - За алив. Өвдөж байна уу? Чи үнэхээр зүгээр биз? Өнөөдөр чи нэг л...
Ив - Ямар гэж?
Диа - Мэдэхгүй ээ, шийдэмгий ч юмуу...
Ив - Би хүн цохичихсон.
Диа - Тоглоод байна уу?
Ив - Амьдралдаа анх удаа.
Диа - Тэгээд ямар байна? Санаа зовсон уу?
Ив - Баяртай байна. Сайхан байна.
Диа - За яахав, цамцаа товчил.
Ив - Серёга бид хоёр эмээгийн байрыг зарахаар шийдсэн.
Диа - Зарахгүй гэсэн дээ...
Ив - Бодлоо өөрчилсөн. Диана, би чамаас нэг юм гуйх гээд. Засвар хийвэл үнэтэй зарж болно. Хоёулаа өнөөдөр байр руу очих уу? Чи хараад зөвөлгөө өгөөч. Юу хийвэл гоё болох уу, яах уу гээд. Чи мэдрэмж сайтай.
Диа - Уучлаарай, гэвч өнөөдөр амжихгүй ээ. Серёжа бид хоёр ресторан руу явна. Дараа болъе, тэгэх үү.
Бичиг Хайрт минь, уучлаарай амжихгүй нь, хуралтай болчихлоо.
Диа - Явахгүй юм байна. Тэр дахиад хуралтай гэнээ..За явцгаах уу? Явцгаая, эндээ хүлээж бай, би хувцасаа солиод ирье.
ххх
Мат - Артём Александрович, дахиад сайн байна уу.
Ар - Аан миний залуу найз.
Мат - Товчхондоо би ээжид бүгдийг нь хэлчихсэн. Нүд рүү нь харж байгаад.
Ар - Сайн байна баяр хүргэе.
Мат - Харин одоо надад хонох газар алга. Мөнгө ч байхгүй, орлого гэх юмгүй. Би бодохдоо танд туслах эсвэл жишээ нь, нарийн бичиг хэрэгтэй байх гэж санаад. Би компьютер сайн мэднэ.
Ар - Надад хэн ч хэрэггүй. Баяртай.
ххх
Сер - Чөтгөр ав. Диана, Диана энэ чиний бодож байгаа шиг зүйл бишээ. Диана... Чи яах гэж түүнийг авч ирсэн юм бэ, тэнэг ээ?
Ив - Диана... Диана хүлээгээч.
Диа - Чи яах гэж намайг дагаад байгаа юм?... Чамайг үзэн ядаж байна. Үзэн ядаж байна.
Ар - Хөөе. Үгүй ээ дүү минь, ингэж болохгүй. Энд ганцхан би унтах эрхтэй.
Мат - Надад очих газар байхгүй.
Ар - Битгий өрөвдүүлэх гээд байгаарай.
Мат - Надад тийм бодол байгаагүй, харин та...
Ар - Би яасан гэж?
Мат - Та нөгөө юу, намайг ингэхэд хүргэсэн. Энэ бүхэн танаас болсон.
Ар - Том хүн шиг амьдармаар байна уу?
Мат - Маш их хүсч байна.
Ар - Том хүний амьдрал чинь энэ. Хэн ч чамд юу ч өгөхгүй.
Мат - Ойлгомжтой.
Ар - Гүйцээ, эндээс яв, дахиж бүү үзэгд.
ххх
Ив - Диана болох юм бишүү?
Диа - Хэзээ болихоо би өөрөө шийднэ... Үзэн ядаж байна.
Ив - Ди, Диана, Ди-Диана гуйя, битгий уйлаач. Сонсов уу, Диана бүх зүйл сайхан болно. Бүх зүйл хэвийн болно. Гуйж байна, битгий уйлаач, гуйя.
Диа - Би уйлахгүй ээ. Тэр өөрөө уйлна биз.
Ив - Бүх зүйл сайхан болно, бүү санаа зов. Харин битгий уйлаарай. Диана, битгий уйл... Ди, Диана, Диана хүлээгээч.
Диа - Яасан бэ?
Ив - Хүлээгээч.
Диа - Өвдөөд байна уу? Би өөрөө бүгдийг хийчихнэ.
Ив - Үгүй ээ, үгүй ээ. Диана, Диана нуйя, болохгүй.
Диа - Яасан?
Ив - Үгүй ээ, ингэж болохгүй.
Диа - Яагаад?
Ив - Яагаад гэвэл, яагаад гэвэл би... яагаад гэвэл, яагаад гэвэл би чамд...
Сер - За муу адгийн амьтан минь, чи яах гэж түүнийг тийшээ авч очсон юм? Диана, Дианочка, миний хөөрхөн охин. Намайг уучлаарай.
Диа - Битгий надад хүрээрэй.
Сер - Намайг уучлаарай. Уучил.
Диа - Гараа ав.
Сер - Би алдаа гаргасан, намайг уучлаарай.
Диа - Чи тэнэг амьтан...
Сер - Би амьдралдаа анх удаа тэгсэн юм. Би чамд амлая...
Диа - Чамайг үзэн ядаж байна, үзэн ядаж байна.
Сер - Миний буруу, уучил...
Диа - Намайг тавь.
Сер - Миний буруу, уучил... Диана...
ххх
Ар - Байна. Яаралтай юм юу болов? Өөрийнхөө өвдөгийг аварга том үдээсний машинаар гэмтээчхсэн үү, яасан?
Ив - Надад хэцүү байна. Маш хэцүү байна, өөрийгөө зүсмээр байна.
Ар - Явцгаая.
Ив - Намайг ойлгоорой, биеэ барьж чадахгүй нь, өөрийгөө зүсмээр байна.
Ар - Хүсээд байвал зүсээч.
Ив - Юу?
Ар - Яасан бэ? Чи үргэлж тэгдэг биз дээ. Стресдэх үедээ зуршил болсон зүйл. Асуудалтай тулгарвал өөрийгөө зүсдэг. Анхаарлаа өвдөлтөнд хандуулаад өөрийнхөө стресийг ялан дийлдэг. Замын цаана эмийн сан байгаа, эртхэн шархны наалт аваарай. Зүсээд наачих, маргааш ирээрэй. Гүйцээ.
Ив - Би үнэхээр өөрийгөө зүсмээр байна. Үхмээр байна.
Ар - Ваня, чи эр хүн байсан бол аль хэдийн өөрийгөө хөнөөх байсан. Лонхоо хаяд гэртээ очих үдээсний машинаа ав.
Ив - Туслаач.
Ар - Яах юм?
Ив - Туслаарай.
Ар - Наадах чинь шийдэл Ваня. 3 минут болоод гүйцээ, дахиж зовохгүй.
Ив - Туслаарай.
Мат - Шархаа дарж бай, одоохон боочихье. Тайван, тайван амьсгалаарай, би курсэд сурч байсан.
Ив - Надад туслаарай.
Мат - Залуу аврагчид бидэнд зааж байсан. Бүх зүйл хэвийн, би ойлгож байна...
Ив - Би амьд үлдэх ёстой.
Мат - Тайван, тайван, болчихлоо.
ххх
Мат - За яаж байна?
Ив - Баярлалаа.
Мат - Зүгээр.
Ар - За яаж байна?
Ив - Би зүгээр ээ.
Диа - Чи зүгээр үү?
Сер - Явж чадах уу? Ойлгомжтой, сэтгэл зүйч нь та бололтой. Таныг шүүхэд өгнө, бэлдээрэй. Явцгаая.
Ар - Би бэлэн.
Сер - Алив босоорой.
Ив - Бид ямарч шүүхэд хандахгүй.
Сер - Аан гээч, энэ новш чамайг золтой алчихсангүй. Өөдгүй юмыг хагаалаад байна. Алив явцгаая.
Ив - Тэгээд юу гэж?
Сер - Юу юу гэж?
Ив - Би бүгдийг ойлгосон.
Сер - Чи юу ойлгосон гэж? Чи юу ойлгосон юм?
Ив - Би хулчгар.
Сер - Гайхалтай. Үргэлж тийм байсан. Дианад аль эрт чамайг тэр хүүхэнтэй унтдаг гэж хэлэх байсан юм.
Диа - Юу?
Сер - Дүү минь чи хачин болчихож. Алив явцгаая. Явцгаа, явъя яагаад зогсчихов?
Ив - Та хоёр хуримаа хийсэн рестораны менежер.
Сер - Шал утгагүй юм.
Ив - Хэлэх ёстой байтал би хэлээгүй. Тэгээд шаналж явсан. Тийм учраас өөрийгөө зүсэж шийтгэсэн. Диана, хэрвээ би өөрийгөө зүсвэл чамагй ирнэ гэж мэдж байсан. Чи ирдэг байсан, миний хувьд тэр чухал. Ойлгож байна уу?
Сер - Тэр галзуурчихаж.
Ив - Диана, би чамд хайртай. Чамайг надтай хамт байгаасайгэж хүсч байна.
Сер - Энэ юу болоод байна?
Ив - Чинь сэтгэлээсээ шүү. Согтуудаа биш. Түүнээс өшөө авахын тулд ч биш. Тэрнийг хайрлах хэрэггүй.
Сер - Яадаг гөлөг вэ.
Ар - Хөөе боль, алив боль гэж байна... Чиний ахыг Диана хаях нь батлагаатай. Харин чамтай юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Ойлгож байна уу?
Ив - Ойлгож байна. Одоо бүх зүйл надаас шалтгаална. Та хачин аргатай юм, гэвч үр дүнтэй. Дианад бүгдийг хэлнэ гэж бодож байсангүй.Та намайг бүрэн өөрчилсөн. Би айхаа больсоноо ойлгосон.
Ар - Ямар нэг юм өөрчилмөөр байвал галзууртлаа уурла.
Ив - Миний ойлгосноор энэ үдэш 2 дахь эмчилгээ байжээ.
Ар - Тийм ээ.
Ив - Май ав. За би явлаа.
Ар - Амжилт хүсье.
Ив - Баярлалаа.
Мат - Баяртай.
Ар - Тэгэхээр ийм байна, үүднйи өрөөнд амьдарна. Цалин бага, хоол, оймс, дотоожинд л хүрнэ. Хэмнэж чадвал ном авч хүрнэ. Хурхираад үзээрэй, шууд хөөнө шүү. Ойлгосон биз?
Мат - Тийм ээ, ойлгосон.
Ар - Бас юун дээр унтахаа сэтгээрэй.
Төгсөв.
Back to episodes Go home