Hudson and Rex S5 20

Hudson Rex_S020

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

 

 

Жэ:  Өнөөдөр зөвхөн чи бид хоёр. За, анд минь.... дээд амжилтаа эвдэж чадах үгүйг чинь харцагаая... За юу? Гараандаа очоод... За, анд минь. Бэлэн үү? Гурав. Хоёр. Нэг. Эхэл... Яваарай, яв яв яв. Яв Рекс.  Чи чадна аа. Чи чадна. Урагшаа. Урагшаа. Урагшаа. Алив ээ, Рекс. Алив. Яваарай, анд минь. Яваад бай... Хоцорч байна шүү. Тийм ээ. Сайн жаал. Чи дээд амжилтаа эвдчихлээ. Нээрэн, явах хэрэгтэй. Жогийн юмнаас хоцрох нь.

До: Төлөө.

Бүгд: Төлөө.

Жэ:   Дээр ганцаарддаг  гэж сонссон, Жо.

До:  Боль  доо. Ганц давхрын дээр шд.

Жэ:   Тэгээд бид нар шиг жижигхэн хүмүүст гаргах зав олдох юм уу?

До: Заримд нь. Ядаж л Рекст.

Сара: Ахлах комиссарын үүрэг гүйцэтгэгч Жо Донован.

До: Тийм ээ. Сонсоход сайхан байгаа биз, тийм ээ?

Чарли: Тэгээд эхний ажил юу вэ?

До: Мэдэхгүй ээ. Хүмүүстэй уулзах байх. Хэлтсийн удирдах ажилтнууд маргааш орой болох “Умардын гэрэл” хандивын галад ширээ захиалсан гэсэн.

Жэ: Нэг таваг  нь мянган доллар. Загас нь амттай шүү.

До: Алив. Дараагийнхыг би авч өгье.

Жэ: Би өнөөдөртөө ингээд болъё. Чарли, хүргүүлэх хэвээрээ юу?

Чарли: Би жаахан байж байгаад явна аа.

Жэ: За. Босс. Тантай хамт ажиллах... чухал байсан. Надад их сайхан байсан.

До: Хөөе. Жэсси. Баярлалаа. Санаа зоволтгүй. Өглөө болгон зургийн өрөөнд уулзана биз дээ?

Жэ: Тийм ээ, мэдээж. За, баяртай залуус аа.

До: За.

Чарли: Сайхан амраарай.

Сара: Сайхан амраарай

До: Бүгд адилхныг авах уу? Би харих унааны чинь мөнгийг даана шүү.

Ма: Хөөе. Хөөе. Хөөе болиоч. Наадах чинь миний машин. Миний машинаас холд. Наадах чинь...

Жэ: Та зүгээр үү?

Ма: Миний машиныг авах гээд байна.   

Жэ: Сейнт Жонсын цагдаагийн газар. Машинаас хол бай.

Ма: Хүн буудуулчихлаа. Туслаарай. Туслаарай.

Чарли: Юу болсон бэ? Хүн гэмтээ юу?

До: Сая буун дуу гарсан.

Ма: Бурхан минь. Буудчихлаа.

Чарли: Жэсси. Түргэн дуудаарай.

Сара: Амьсгалахгүй байна.

До: Маш их цус байна, Сара.

Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 20-р анги  

Чарли:  28. 29. 30. Алив ээ, амьсгалаарай.

Сара: Алив ээ, алив. Дахиад дахиад дахиад дахиад. Үргэлжлүүл. Үргэлжлүүл.

До: Түргэн яачихав аа?

Сара: Алив ээ, Жэсси. Алив. Алив л дээ,  гуйж байна. Жэсси, амьсгалаач дээ. Алив л дээ... Алив.

До: Алив ээ.

Сара: Үргэлжлүүлээрэй.

Чарли: 28. 29. 30....  28. .29. 30...

Сара: Зүрх нь цохилж байна. За.

До: За.

Сара: Алив. Болсон. Болсон. Зүрх нь цохилж байна. зүрх нь цохилж байна. Цээжинд нь сум байна. Нэг нь хэвлийд нь. Цус их алдсан. Намайг Сара Труон гэдэг. Би та нартай явна.

До: Би араас чинь очъё. Чарли, байдлыг хэлээрэй.

Чарли: За. ... Уучлаарай. үргэлжлүүл.

Ма: Намайг барнаас  гарч ирэхэд тэр миний машиныг онгойлгож байсан. Тэгээд... би хашгирсан. Тэрэнд буу байгааг би мэдээгүй. Мэдсэн бол би тэгэхгүй  байсан.

Чарли: Тэр тэр зүгээр ээ. Тэр үед Жэсси гарч ирсэн үү?

Ма: Тийм ээ.

Чарли: Тийм үү?

Ма: Тэр өөрийгөө цагдаа гэж хэлсэн. Тэгээд... бүх зүйл их хурдан болсон.

Чарли: Тэгээд Жэссийг буудчихаад яваад өгсөн үү?

Ма: Тийм  ээ.

Чарли: Таны түлхүүрийг авсан уу?

Ма: Үгүй ээ. Минийх энд байна. Би машинаа түгжсэн гэдэгтээ итгэлтэй байна.

Чарли: Ямар хүн байсныг хэлээч. Юу болсон бэ?

Ма: Малгайтай цамцтай байсан. Бас... хар үс-бор ч юм уу. Мэдэхгүй ээ. Би царайг нь харж чадаагүй.

Чарли: Өндөр, жин?

Ма: Том биетэй байгаагүй.

Чарли: Хүлээгээрэй.

Эм: Эндрюс эмч ээ, сэхээний тасагт ирнэ үү. Эндрюс эмч ээ, сэхээний тасагт ирнэ үү.

Сара: Хөөе, Рекс.

Чарли: Хөөе. Тэр яаж байна?

Сара: Мэс засалд орсон. Машинаас болж шүү.

****************

Эр: За. тэгвэл нөгөөхөө хийчихээд хэлээрэй.

Эм: За. за.

Чарли: Юм олов уу?

До: Машины сураг алга.

Чарли: Сүүлийн үед гарсан машины хулгайн хэргүүдийг шалгаж байна.

До:  Буутай юм байна уу?

Чарли: Үгүй ээ,  жаахан зугаалсан, цонхыг нь хагалсан. Түлхүүр хулгайлсан. Гэхдээ Жэссигийн хэргийн хэрэгтэн нь машиныг нь түлхүүргүйгээр онгойлгосон.

До:  Тэгэхээр эзнийх нь түлхүүрийг хувилсан гэсэн үг үү?

Чарли: Тэр баранд хэдэн цаг болсон. Тэрэнд ойртож, хувилахад хангалттай хугацаа.

До:  Тийм ээ. Энэ тийм ч хэцүү зүйл биш тийм  ээ? Машинууд эзнийг нь мэдэж амжихаас ч өмнө алга болдог. Энэ хэрэгт... хулгайчид саад учруулсан.

Чарли: Тийм ээ. Машин хулгайлахын тулд цагдаа буудсан. Нэг бол тэнэг, нэг бол цөхөрсөн.

До:  Буудсан нь эргэлзэх зүйлгүй тэнэг хэрэг. Эргэлзээгүй. Гэхдээ технологи нь  их үнэтэй.

Чарли: Тэгэхээр  малгайтй цамц өмссөн  хүүхэд биш илүү том ажиллагаа гэсэн үг.

До:  Тийм ээ. Өнгөрсөн шөнийн гэрчүүдэд хэрэгтнүүдийн зургийг үзүүлсэн үү?

Чарли: Тийм ээ,  би гэрт нь очсон. Алийг нь ч мэдэхгүй байсан. Гэхдээ би Жэсси сэрэх юм бол танин гэж найдаж байна. Рекс өглөөнөөс хойш Жэссигийн ширээнээс холдоогүй.

******************

Эм: Сувилагч Жэмисон. Гурван  давхрын сувилагчийн постон дээр ирнэ үү. сувилагч Жэмисон

Сара: Келли эмч ээ. Тэ-тэр  ямар байна? Тэр зүгээр болох уу?

Эмч: Нэг сум уушгинд нь туссан байсан. Хоёр дахь нь сум нь голын төв судсыг гэмтээсэн. Тэрнээс болж их цус алдсан. Тэрнийг байнгын хяналтанд байлгана.  Та сумыг нь авъя гэсэн.

Сара: Баярлалаа.

Чарли: Сара.

Сара: Хөөе. Сум хагас автомат бууных. Гэхдээ баллистикийн  шинжилгээ санд байгаа мэдээлэлтэй тохирохгүй байна.

Чарли: За. Би бүртгэлтэй эзэмшигчдийг шалгаад тохирох юм байна  уу үзье.

Сара: Тэг. Хурууны тал хээ байсан. Хэргийн газраас олдсон хонгион дээр.

Чарли: Гэхдээ санд байгаатай тохироогүй байх. Тэгээгүй бол чи хэлэх байсан.

Сара: Тохироогүй. Гэхдээ... энд бичсэнээр тэр хонгион дээр лавандатай гарын тосны үлдэгдэл байсан.

Чарли: Лавандатай гарын тос оо? Жэссигийн дүүтэй ярьсан уу?

Сара: Тэгсэн. Би тэрнийг энийг давж гарч чадна гэж хэлсэн. Гэхдээ... Чарли, би мэдэхгүй байна.

Чарли: За.

Сара: Эмнэлэг байна. Сайн уу. Тийм ээ. Бид нар одоо очилоо. Баярлалаа.

Чарли:Яасан?

Сара: Жэсси ухаан орсон.

Чарли: Сайн уу.

Сара: Сайн уу. Жэсси, чамайг харах үнэхээр сайхан байна.

Жэ: Тийм ээ. Би ч гэсэн.

Чарли: Тийм ээ.

Сара: Тийм ээ.

Чарли: Жэсси. Бид нарт... юу харсанаа хэлж болох уу?

Жэ: Би-би алдаа гаргасан. Нэмэлт хүч дуудах ёстой байсан юм.

Сара: Үгүй ээ, үгүй үгүй. Жэсси, чи тэр эмэгтэйн амийг аварсан ч байж магадгүй.

Чарли: Буудсаны хүний талаар санаж байна уу?

Жэ: Би... Мэдэхгүй ээ. Би гүйж очсон... Би санаж байна. Би санаж байх шиг байна.

Чарли: Санаж байна гэнэ ээ? Хаанаас?

Жэ: Би... би... тэр нэг эмэгтэйтэй явж байсан. Нэг охин... тэд байнга хамт байдаг. Найз охин нь байж магадгүй. Мэдэхгүй байна. Залуус аа, би... би санахгүй байна...

Чарли: За. энд байгаа хүмүүс дунд байна уу? Хар даа.

Жэ: Энэ хүмүүс хэн юм?

Чарли: Өмнө нь машины хулгайгаар баригдаж байсан хүмүүс.

Жэ: Машины хулгай?

Чарли: Аанхан.

Жэ: Миний машин дахиад хулгайд алдагдаа юу? Хөөе, Рекс. Хөөе. Би тэрнийг харсангүй.

Сара: Тэр орон гаран байх шиг байна. Мэс заслын дараа байдаг зүйл. Гэхдээ сайн амраасан нь дээр.

Чарли: Жэсси, Тэр хүн баранд байсан уу?

Жэ: Санахгүй байна, Чарли.  Уучлаарай. Зүгээр ээ. Зүгээр.

Сара: Зүгээр. Юу гээч? Хамгийн чухал нь хурдан эдгэх хэрэгтэй.

Жэ: Тийм ээ. Уучлаарай, залуус аа.

*******************

До:  Жэсси, буудагчийг таньсан гэж бодож байна уу?

Чарли: Баттай мэдэх боломжгүй. Гэхдээ тэр найз охин гээд яриад байсан. Сара хэргийн газраас  олдсон хоёр хонгион дээрээс гарын тос олсон.

До:  Машины түлхүүрийн хуулбарлахын тулд хэн нэг нь эзэнд нь ойртох ёстой.

Чарли: Тийм ээ.

До:  Чи эмэгтэй хамсаатан байсан гэж бодож байна ууе

Чарли: Эрчүүд ч гэсэн  гарын  тос хэрэглэж болно. Гэхдээ, магадлал бага юм.

До:  За,  түр хүлээгээрэй. Энд Сейнж Жонст машины хулгай хийсэн хүмүүсийн мэдээлэл байна. Сүүлийн гурван долоо хоногийн дотор гурав дахин нэмэгдсэн. Бар, машины зогсоол, гэрийнх нь гаднаа авч явдаг. Гэхдээ ихэвчлэн хүмүүс хардаггүй гэсэн байна.

Чарли: Ихэвчлэн. Гэхдээ гэрчүүд байна уу?

До:  Тийм ээ. ганц хоёр л. Энийг  ав. Мэдүүлгийг нь уншаад үз.

Чарли: За. харъя. Сүүлийн үеийн  загварын  дээд зэрэглэлийн машинууд. Буцаад зарагдах магадлал өндөр, ялангуяа гадаадад.

До:  Тийм ээ. Тэгэхээр Сейнт Жонсоос гадагд гаргаж байгаа гэсэн үг.

Чарли: Би энэ гэрчүүдтэй уулзаад үзье.

******************

Чарли: Волтер Вейлс? Цагдаагийн  газар, мөрлөгч Хадсон.

в: Тийм ээ тийм. Та алдагдсан машины талаар утсаар ярьсан.

Чарли: Тийм ээ. Та мэдүүлэгтээ тэр хүнийг харсан гэсэн байсан.

в: Тийм ээ. ажлынхаа өрөөнөөс. Намхан залуу. Малгатай цамцтай. Бэлтгэлийн өмд. Машиныг олоо юу?

Чарли: Үгүй ээ.

в: Даатгалынхан  олохгүй гэсэн.

Чарли: Сонсооч, улгай гардаг өдөр та танихгүй хүнтэй таарсан уу? Өмнө нь уулзаж байгаагүй хүн ч юм уу?

в: Үгүй ээ. би өдөржин ажлынхаа өрөөд байсан.

Чарли: Хүйтэн өдөр байна. Эхнэр тань хулгайг хараагүй машинд суувал арай дулаахан байх  бол уу?

в: Мэдээж. Хонгор минь.

Чарли: Бид удахгүй ээ. Машин тань хулгайд алдагдсан  өдөр та эмэгтэй хүнтэй уулзсан уу?

в: Юу... эхнэрийнхээ дэргэд энийг ярих юм бол би өнөөдөр амар заяа үзэхгүй байсан юм.

Чарли: Мэдээж. Тэр эмэгтэйн алаар яриач.

в: Би ажлаасаа гараад Элан-д өдрийн хоол идсэн. Би баранд стейк идэж байсан. Ганц мартини. Тэр эмэгтэй надтай сээтэгнэж эхэлсэн.

Чарли: Нэрийг нь асуусан уу?

В: Үгүй ээ. Хөөрхөн. Бор үстэй. 30-аад насны. Бурхан минь. Тэр эмэгтэйг миний алдагдсан машинтай холбоотой гэж бодож байгаа юм уу?

Чарли: Таны машины түлхүүрийг хуулбарласан байж магадгүй.

В: Новш гэж. Юу гээч, мөрдөгч өө? Би энийг орхиё гэж бодож байна. Тэгээд ч даатгалын компани төлбөрийг нь өгчихсөн.

Чарли: Юу?

В: Тийм ээ. Баярлалаа, мөрдөгч өө.

Чарли: Тийм ээ. явъя, Рекс.

**********************

Лю: Жэссигийн тухай сонссон. Үнэхээр харамсалтай байна. Тэр ямар байна?

До: Амь нас нь аюулгүй болсон. Ядаж л бид тэгж найдаж байна.

Лю: Бүгд тэрнийг дэмжиж байгаа. Манай багийн залуус ч бас.

До: Тэд нар уу?

Лю: Тийм ээ. Ийм зүйл болсон болохоор... тэд өмнө нь Миллс хэдэн удаа өөрсдөд нь үзүүлж өгснийг мартчихсан.

До: Тийм  дээ. Сонсооч Ванесса. Би гарах гэж байна. Надтай жаахан алхах уу?

Лю: Тийм ээ. Гэхдээ... би сая стратегийн уулзалтаас гараад ирсэн. За  юу? Тэнд цагдаагийн комиссар байсан. Чиний хаана байгааг асуугаад байсан.

До: Жэссигийн тухай сонсож уу?

Лю: Тийм ээ. Тэр чиний анхаарал, сэтгэл санаа хэлтэст хандах ёстой. Ганц багт биш.

До: Орлон гүйцэтгэгч болсон ажлын эхний өдөр. Захирлын өрөөнд дуудагдаж байгаа юм биз дээ.

Лю: Тийм ээ. Би тэрэнтэй санал нэг байна гэж хэлээгүй. Зүгээр л чамд хэлж байгаа юм.

До: Баярлалаа, Ванесса. Гэхдээ тэр андуурч байна. Миний баг надад илүү чухал.

*****************

Чарли: Энийг  хар даа.

Жэ:  Үгүй. Мэдэхгүй. Тэр хүн наана чинь  байхгүй байх боломж байгаа юу?

Чарли: Чиний сүүлийн үед ажиллаж байсан хэргийн зургууд. Хөөе. Оролдоод үзсэн юм.

Жэ:  Магадгүй миний толгой... надаар тоглоод байх шиг байна. Эсвэл зүгээр л... би санахгүй байж ч магадгүй. Мэдэхгүй юм даа. Цагдаа ч бол доо.

Сара: Жэсси. Чи энэ талаар ярилцмаар байна уу?

Жэ: Тийм ээ. Толгой өвдөөд байна. Энэ талаар ярьж болно.

Чарли: Жэсси, буудагч хамсаатантай байж магадгүй. Эмэгтэй хүн байж магадгүй. Гадаа өөр хэн нэгнийг хараагүй юу? Хэн ч хамаагүй.

Жэ:  Хөөе хөөе хөөе. Хүлээ...

Бүгд: Төлөө. Төлөө....

Жэ: Тийм ээ. Нэг  эмэгтэй байсан. Өнгөрсөн шөнө. Тэр гадаа байгаагүй. Паб дотор байсан.

Чарли: За.

Жэ:  Өнгөрсөн шөнө тэнд байсан. Диана. Нэр нь Диана. Миний очдог цахилгаан барааны дэлгүүрт ажилладаг.

Чарли: Харагдах байдал нь?

Жэ:  Дундаж өндөртэй.  Бор үстэй. Ухаалаг... тэр... тэр дэлгүүрт хэтэрхий ухаалаг. Үйлчлүүлэгчид тэрнийг тоодоггүй. Тэр тэднийг тойрч эргэлддэг.

Сара: Тэрнийг Жэссийг буудсан хүнтэй холбож болох уу?

Чарли: Электроникийн дэлгүүрт ажилладаг бол машины түлхүүрийг хуулбарлах хангалттай боломж байгаа гэсэн үг.

Жэ:  Холбоо байгаа. Тэр залууг би  тэнд харсан. Тэрэнтэй хамт электроникийн дэлгүүрээр эргэлдээд байдаг. Найз залуу нь.... Сейнт Жонсын цагдаагийн газар. Машинаас холд... Макс Фонтана. Нэр нь Макс Фонтана. Хайгаад үз.

Чарли: Макс Фонтана?

Жэ:  Тийм ээ. Тийм. Хайгаад үз дээ.

Чарли: Макс Фонтана.

Жэ:  Макс Фонтана.

Сара: Сайн байна.

Чарли: Макс Фонтанаг олчихлоо. Энд нэг байна. Хаяг нь Лайм гудамж. Хэрэгт холбогдож байгаагүй. Гэхдээ хагас автомат бууны бүртгэлтэй. Энэ мөн үү? Мөн үү?

Жэ:  Тийм ээ. Тийм ээ, намайг буудсан залуу байна.

Чарли: Рекс.

Чарли: Би дөнгөж Максын гэрийн гадна ирж байна. Тасаллаа. Хэн нэг нь өрсчихөж, анд аа.

**********************

Сара: За, ингээд. Болж байна уу?

Жэ:  Тийм ээ. Баярлалаа.

Сара: Тэгэхээр... Чарли, Рекс хоёр буудагчийг олсон.

Жэ: Тийм үү? Хэргээ хүлээсэн үү?

Сара: Үгүй ээ. Тэр-тэр хүсэн, Жэсси.

Жэ: Үгүй ээ. Би ийм юм хүсээгүй.

Сара: Мэднэ ээ. Мэднэ.

Жэ: Тэгвэл... найзуудад их хэцүү байгаа байх.

Сара: Чи ядраад л байна уу?

Жэ: Би-би жаахан унтаадахъя. Унт-унтаадахъя. Дахиад амаръя. Шүүх хуралд бэлдэнэ. Яг одоо эмч хэрэгтэй байна.

****************

Чарли: Хэцүү байгааг ойлгож байна. Ирсэнд баярлалаа, Диана. Гарз учирсанд харамсаж байна.

Д: Зүгээр  л... Би Максийг яагаад ингэснийг ойлгохгүй байна. Тэр зүгээр л... хайр татам хүн байсан.

Чарли: Та хоёр хэр удсан бэ?

Д: Удаагүй ээ. Хамт  гэхээсээ илүү найзууд байсан.

Чарли: Та электроникийн  дэлгүүрт ажилладаг. Макс ямар ажил хийдэг байсан бэ?

Д: Олон зүйл. Бөмбөрчин байсан. Тэ мэднэ.  Мөнгө бага олдог.

Чарли: Аанхан. Тэр өөрчлөгдсөн үү? Сүүлийн үед?

Д: Яаж тэр вэ?

Чарли: Цагийн хуваарь нь өөрчлөгддөг ч юм уу. Нэг тиймэрхүү.   

Д: Шөнийн цагаар гарах нь нэмэгдсэн. Миний бодлоор шинэ багийнхантайгаа бэлтгэл хийж байсан байх.

Чарли: Шинэ орлоготой болсон уу?

Д: Миний мэдэхээр үгүй. Яасан?

Чарли: Өнгөрсөн шөнө Максыг машин хулгайлсан  гэж бодож байна.

Д: Макс уу? Би-би мэдэхгүй ээ. Тэрнээс болж алуулсан юм уу?

Чарли: Машины хулгай ноцтой хэрэгтнүүдийн анхаарлыг татдаг. Өнгөрсөн шөнө Максын хулгайлсан машин хилийн чанадад эрэлт ихтэй байдаг. Ихэвчлэн... террорист байгууллагууд ийм машинуудыг авдаг.

Д: Энэ Макстай, бас Сейнт Жонстой ямар холбоотойг би ойлгохгүй байна.

Чарли: Энэ байгууллагуудын  нэгтэй хэн нэг нь холбогдох юм бол тоондоо хүрэх гэж багагүй дарамтанд орж болно.

Д: Үгүй ээ. Макс яасан ч тийм зүйлд орооцолдохгүй.

Чарли: Макс цагдаагийн ажилтныг буудсан. Өнгөрсөн шөнө болсон хулгайн үеэр.

Д: Юу?

Чарли: Макс амархан уурладаг төрлийн хүн  байсан уу?

Д: Би хүч хэрэглэхийг нь харж байгаагүй.

Чарли: Эсвэл ажил олгогчид нь ямар ч хамаагүй аргаар машин хулгайл гэж хэлсэн юм  бол уу?

Д: Сонсооч,  энэ... би үнэхээр гайхширч байна.

Чарли: За. Машиныг хааш нь аваачдаг байсныг мэдэх үү?

Д: Үгүй.

Чарли: Хэнтэй хамтарч ажилладгийг нь мэдэх үү?

Д: Таны хүссэн хариултыг чаддаг бол өгмөөр л байна. Гэхдээ би мэдэхгүй. Уучлаарай.

Чарли: Мэдээж. Ирсэнд баярлалаа. Хаалга хүргээд өгье. Гарз учирсанд харамсаж байгаагаа дахин хэлье.

Д: Тийм ээ, баярлалаа.

До: Юу гэж бодож байна?

Чарли: Макс  юу хийдэг байсныг мэддэггүй байсан  гэж надад ойлгуулах гэж их хичээсэн. Гэхдээ тэр хамсаатан. Намайг террорист бүлгүүд энэ машинуудыг авдаг гэж хэлсний дараа тэр миний юу ярьж байгааг сайн мэдэж байсан.

До: Тийм ээ. гэхдээ Максын утасны жагсаалтад Жэссийг буудуулдаг орой Диана руу залгасан дуудлага байгаагүй.

Чарли: Урьдчилсан төлбөрт барьдаг  юм уу? Электроникийн дэлгүүрт ажилладаг. Машины түлхүүрийн технологи тэрэнд ямар ч асуудал биш.

До: Тийм ээ, гэхдээ баривчлах зөвшөөрөл авахад хангалтгүй, Чарли. Тэрний эсрэг юу ч алга.

Чарли: Үйлдэл дээр нь баривчлах хэрэгтэй.

Эр: Дарга аа, энийг танд авчирч өгсөн.

До: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

До: Хэрэг болохгүй нь дээ.

Чарли: Галад явахгүй  юм уу?

До: Жэсси эмнэлэгт байхад уу? Боль доо, Чарли.

Чарли: Надад нэг санаа байна.

*******************

Эмч: Үзүүлэлтүүд нь сайн байна.

Сара: Тэр сая их үлбэгэр байсан. Бас яриа нь ойлгогдохгүй байсан.

Эмч: Толгой нь эргэж байна уу?

Сара: Үгүй ээ,  үгүй үгүй. Тэгж хэлээгүй.

Эмч: Энэ нойрсуулагчийн нөлөө байж магадгүй. Сандрал хүсэхгүй байна. Гэхдээ... баттай байхын тулд Томографийн зураг аваад үзье.

Сара: Татаж байна.

Эмч: Сувилагч... Диазепам хий. Мэс засал руу ярь. Тархины мэс заслын эмч дууд.

Сара: Тархины цус алдалт уу?  

Эмч: Труон эмч ээ, уучлаарай. Та гарах хэрэгтэй байна. 

Эр:Тогтворжуулах гээд үз.

Эмч: Диазепам.

Эм: Хариу үзүүлэхгүй байна.

Эмч: Мэс засал руу ярь.

Эм: Даралт нь унаж байна.

Эмч:  Дуслыг нь нээ.

Эр: Барьж байгаарай.  Барьж бай.

Эм: Би дийлэхгүй байна.

Эмч: Тахины мэс  залын эмч хурдан дууд.

*********************** 

Сара: Бид нар бууны шарханд нь анхаараад байсан. Тархины цус алдалт хяналт дээр гарч ирэхгүй.

Чарли: Тэгээд дахиад мэс засал хийх юм уу?

Сара: Тийм ээ. Гэхдээ тархины гэмтэл авах эрсдэлтэй. Би эртхэн анзаарах ёстой байж.

Чарли: Хөөе. Хөөе. Хөөе. Би мэдсэн шд. Тийм болохоор л эрт  арга хэмжээ авч чадсан гэж эмч хэлсэн.

Сара: Тэр хүнийг барилаа гээд Жэссий сайжрахгүй.

Чарли: Мэднэ ээ.

Сара: Мянган доллар гэхээр... тэр зогсоол маш олон дээд зэрэглэлийн машин байдаг байх.

Чарли: Хүргэлтийн хуваариа дагах ёстой байдаг байх.

Сара: Яв. Чи явах хэрэгтэй. Энд байлаа гээд тусалж чадахгүй шд.

Чарли: Рекс.

*********************  

Чарли: Өгөөшний машин бэлэн.

До: Эргүүлийн цагдаа нар бэлэн байдалд байгаа. Машин тавигч гражийг ажиглаж байгаа.

Чарли: Хөдөлгөөн их байна. Хэдэн жолооч байдгийг нь мэдчих юмсан.

Эр: Жо. Ирсэн  чинь сайн болж.

До: Тэгэлгүй яах  вэ, комиссар аа. Яаж ч байсан ирэхгүй бол болохгүй.

Эр: Танай хүн ямар байгаа вэ?

До: Дээрдэж байгаа.

Эр: Сайн байна. Чамайг нэг хүнтэй танилцуулъя.

**********************

Эмч: Хагас цаг тутамд байнга шалгаж байгаарай.

Эр: За.

Эмч: Труон эмч ээ. Одоо орж болно. Бид чадах бүхнээ хийсэн. Одоо хүлээх  л үлдлээ.

Сара: Байнгын гэмтэлтэй үлдэх бол уу?

Эмч: Сэрэхээр нь л мэдэгдэнэ.

Сара: Мэдээж.

******************

Чарли: Машинаас гар. Гараа машин дээр.

Д: Мөрдөгч өө, юу болоо вэ?

Чарли: Машины хулгай. Рекс, чи зүгээр үү?

Д: Энэ миний машин. Тэгэхээр... Та андуурсан байх.

Чарли: Тийм  ээ. Бичиг баримтыг нь аваад ир. Алив ээ, анд минь... Рексийг яасан бэ? Аан?

Д: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Чарли: Тоглохоо боль. За юу? Энэ машин...

Эр: Хэвийн байна, мөрдөгч өө.

Чарли: Гражт байгаа өгөөшний машиныг шалга гэж хэл. Яг одоо.

Д: Галад өгөөшний машин авчраа юу?

Чарли: Аанхан.

Д: Миний машинтай адилхан уу? Харамсалтай л юм.

Чарли: Жолооч нар чинь  хэн бэ? Машинууд хаашаа явж байгаа вэ?

Д: Юу гээч, та намайг холбоотой гэж итгээд байх шиг байна. Бүр хариулмаар санагдаж байна.

Эр: Мөрдөгч өө. Өгөөшний машиныг аваад явчихаж.

Чарли: Рекс тэр машинд байгаа. Жо. Асуудал гарлаа.

Эр: Танай хүмүүс хянаж байгаа юм уу,  үгүй юу?

До: Наадахыг чинь л мэдэх гээд байна. Энэ хавьд арын хаалга байх ёстой.

Эр: Тэд нарт даатга.

До: Манайх угаасаа хүн хүч багатай байгаа.

Эр: Жо, явах юм бол чи  Сейнт Жонсын цагдаагийн түүхэнд хамгийн богино хугацаанд ахлах комиссарын алба хашсан хүн болно.

До:  Ийм дээд амжилт  тогтоохоос айх юм алга. Новш. Рекс. Рекс. Чарли. Дамжуулагч яасан бэ?

Чарли: Дохио алга, Жо. Рексийг аваад  явчихлаа.

До: Манай баг өгөөшний машиныг  дагах ёстой байсан.

Чарли: Тэд Жи Пи Эсийн сүүлийн байрлал хүртэл дагасан. Гэхдээ машин алга болчихсон. Рекс ч бас. Түр хүлээгээрэй. Машин хашаа явж байгааг  мэдэх нэг санаа байна. Тасаллаа.

*********************  

Д: Тэгээд хулгайлагдсан машинд нохой чинь байсан юм уу?

Чарли: Тэгэхээр зогсоолын түлхүүр тавьдаг газраас түлхүүрнүүдийг хуулбарладаг байх нь. Хулгайлсан түлхүүрээ хэнд өгдөг вэ?

Д: Сонс. Би өөрийгөө, бас машинаа нэгжихийг зөвшөөрсөн. Та нар скайнер, хуулбарласан түлхүүр олоогүй. Тэгэхээр... та буруу харсан болж таарлаа.

Чарли: Андуураагүй гэдгийг бид хоёулаа мэдэж байгаа.

Д: Тэгвэл нотлох баримтгүйгээр намайг хорих эрх танд байхгүй. Тусалж чадаагүйд уучлаарай, мөрдөгч өө.

*****************

Эр: Одоо болно оо. Тэгээд тавьчих. За, явцагаая.

Жэ: Сара.

Сара:  Бие-бие чинь ямар байна?

Жэ: Юу болсон бэ?

Сара:  Сабдюрал хемотома.

Жэ: Өө. Тэр  чинь юу юм?

Сара:  Тархинд чинь маш их  даралт өгсөн. Тэд нар даралтыг нь бууруулсан.

Жэ: Толгой өвдөхөө больчихож. Энэ сайны тэмдэг биз дээ?

Сара:  Тийм ээ. сайны тэмдэг.

Жэ: Сайны тэмдэг.

Сара:  Тийм ээ. Маш сайн.

Жэ: Хөөе. Чарли ямар байна?

Сара:  Тэр-тэр  электрон барааны дэлгүүрийн эмэгтэй Максын хамсаатан гэж бодож байгаа. Чиний зөв байсан. Жо тэр хоёр хайж байгаа.

Жэ: Рекс?

Сара:  Тэр хоёртой байгаа.

********************

До: Сайн байна. Сайн сонс. Бид нарт мэдэгдэхгүйгээр наад боомтоос чинь юу ч гарах ёсгүй. Орж гарч байгаа бүх хөлөг онгоцыг би мэдэх ёстой. Хамгийн чухал. Баярлалаа. Машинд нь тавьсан жи пи эс хөдлөөгүй юу?

Чарли: Үгүй. Гэхдээ олоод хаячихсан байж магадгүй.

До: За. Хүлээгээрэй. Өглөө боомтоос хөдлөх хоёр хөлөг байна. Нэгг нь Антигуа руу. Нөгөөх нь Гана руу явна.

Чарли: Рекс Гана руу явж байж магадгүй.

До: Санаа зоволтгүй Чарли. Тэрнийг олно оо. Боомтыг шалгая. Нар мандах нь... Ачихаа боль.

Эр: Ачилтыг зогсоож болохгүй.

До: Ахлах комиссар Жо Донован. Сейнт Жонсын цагдаагийн газар. Манай офицеруудын нэг энд байгаа. Тэрнийг олох хүртэл энэ онгоц эндээс хөдлөхгүй.

Эр: Ачаагаа зогсоо. Таван минут  өгье.  Би  боссдоо хэлнэ.

До: Тийм ээ, тэгж үз. Рекс. Рекс.

Чарли: Рекс. Рекс. Тоглож байгаа байлгүй дээ.

До: Рекс.

Чарли: Рекс. Рекс. Рекс.

До: Хөөе, Чарли.

Чарли: Жо.

До: Сонсооч, би арын хэсгийг шалгасан. Тэнд алга. Би өөр газраар хайгаад үзье. Рексийг олж магадгүй.

Чарли: Дианагийн машинд байрлуулсан Жи Пи Эс хөдөлж байна. Наашаа ирж байх шиг байна.

До: За, дараа тааръя.

Чарли: За... Тэнд байна.

Эр: Босс. Таныг ярихаас өмнө машинд нохой байгаа гэж мэдсэнгүй. Тэр нохойны амыг барих хэрэгтэй.

Д: Хаалгыг нээ.

Чарли: Би тэгэхгүй л байсан. Тайван...

До: Надад даатгачих,  Чарли.

Чарли: Баярлалаа, Жо. Явъя.

До: Явъя. Эргээд хар. Юу ч хэлэх хэрэггүй.

*******************

Жэ: Тэгэхээр та хоёр машин хулгайлдаг сүлжээг барь. Гэхдээ Максыг хэн алсан юм? Хөөе.

Сара: Диана. Тэрний буу баллистикийн шинжилгээтэй тохирч байсан. Хурууны хээ нь хонгион дээрээс олдсон тал хээтэй тохирсон.

Чарли: Тэгэхээр тэрэнд нэмэлт хэрэг тулгаж болно гэсэн үг.

Жэ: Хөөх. Орлогч дарга болсон эхний хэдэн өдөр адал явдалтай байж. Тийм ээ, босс?

До: Тийм ээ. Тэр талаар...

Жэ: Яасан?

До: Би боомтын ажлыг хэдэн цаг хаах гэж албан тушаалаа ашигласан. Боомтын гүйцэтгэх захиралд таалагдаагүй. Тэгэхээр урт түүхийг  товчилбол... би халагдчихсан.

Жэ: Халагдсан?... Тоглож байгаа байлгүй  дээ.

До: Тийм ээ, гэхдээ зүгээр ээ. Комиссар Луис тэр ажлыг хийхээр болсон.

Сара: Жо, таныг маш сайн  ахлах комиссар болох байсан гэж бодож байна.

До: Баярлала. Гэхдээ юу гээч? Хүнд гэмт хэргийн тасаг үргэлж миний гэр байх болно.

Сара: Жэсси. Үхэх дөхсөн болохоор амьдралын ухааан суусан уу?

Жэ: Чи ойлгож байгаа шд. Тийм ээ, ийм. Үлдсэн хугацаагаа үрэхийг хүсэхгүй байна. Тэгэхээр... та нарын  дэмжлэгтэйгээр, би... би чанарын шалгалтаа өгмөөр байна.

Чарли: Мөрдөгчийн уу?

Жэ: Тийм ээ.

Чарли: Би тодорхойлолт бичээд өгье.

Жэ: Баярлалаа. Жо, юу гэж бодож байна? Хүнд гэмт хэргийн тасагт Мөрдөгч Миллсийн орон тоо байгаа бол уу?

До: Эхлээд үнэмлэхээ авчих. Дараа нь ярья.

Жэ: Заа за. хэн мэдлээ, би ч гэсэн нохойтой болох юм билүү? Рекс, чи юу гэж бодож байна? Би -би тэгж хэлээгүй шдээ. Уучлаарай. уучлаарай даа, үргэлж ганцхан чи байсан.

Чарли: Тийм ээ.

До: Луис гэснээс... дараа уулзъя. Сайн уу.

5-р бүлэг төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home