Hudson and Rex S5 19

Hudson Rex_S019

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ээж: Петрийн эхнэр

Хүү: Петрийн эхнэрийн дагавар хүү

П: эр, Петер

Ар: эр, цагдаагийн  газрын  ахлах комиссар

Р: эм, Ребяка, Донованы найз

П: эр, хятад хоолны газрын эзэн Петр

То: Петрийн охин, тогооч

Л: эр, өрсөлдөж хоолны газрын эзний хүү

Би: эр, өрсөлдөгч хоолны газрын  эзэн Билл

 

То: /Хятадаар ярина/  

Эм: /Хятадаар ярина/

Сара: Идмээр санагдаад долоо хонож байна. Яасан?

Чарли: Чамайг энэ зоогийн газарт байгаагаас илүү жаргалтай байхыг олж харахгүй байх аа.

Сара: Намайг  жаргалтай болгодог өөр юмнууд байгаа.  

Чарли: Тийм ээ. Тэр  үнэн л дээ. Тэр нөгөө... /шивнэнэ/

Сара: Бурхан минь.

Чарли: Яасан бэ?

Сара: Ард чинь.

Чарли: Тэр ахлах комиссар Арчер мөн үү?

Сара: Тийм ээ,  мөн байна.

Чарли: Энд юу хийж байгаа юм бол?

Сара: Тийм ээ. Бид хоёрыг харсан үгүйг мэдэхгүй. Бурхан минь.

Ээж: Гоймон таалагдаж байна уу?

Ар: Дахиад нэгийг  авъя.

Ээж: Одоохон.

Ар: Баярлалаа.

Хүү: Сайн уу, ээж ээ. Хүн ихтэй байна.

Ээж: Май.

Хүү: Маш их баярлалаа. Та шилдэг нь шүү. Би... аяар залгана аа, за?  

П: Юу хийгээд байгаа юм? Бараг гуч хүрчихээд байгаа. Мөнгө өгсөөр л байгаа юм уу?

Ээж:  Миний хүү.

Чарли: Авч явахаар сав авах уу?

Сара: Үгүй ээ. үгүй. Үгүй ээ, үгүй. Зүгээр л тайвшир. Би хэтрүүлж байж магадгүй.

Чарли: Дохио ч юм билүү. Бүх зүйл сайхан байгаа. Найзууддаа хэлсэн нь дээр байх.

Сара: Тийм ээ. Ахлахаас мэдвэл онцгүй байх байх.

П: Үгүй ээ. Майк. Майк.  Туслаарай. Тус...

Чарли: Хойшоо бол. Хойшоо болоорой. Эмчид зай гаргаад өг. Алив... Тийм ээ, Вотер гудамжны, Гүүд Тейст зоогийн газар руу түргэн явуулаарай.

Сара: Оройтсон. Тэр өнгөрчихлөө.

Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 19-р анги  

До: Ребяка, гүн эмгэнэл илэрхийлье. Нөхөр чинь сайн хүн байсан. Манай багийнхан тэрний маш их хүндэлдэг байсан.

Р: Хамгийн сүүлд наадахаа хэзээ тэрэнд хэлсэн бэ?

До: Тэр мэддэг байсан. Алив ээ. Бид нар пабд шөнийг  өнгөрүүлдэг байсныг санаж байна уу?  Шинэковууд байж билээ. Бид гурав...

Р: Жо, тэр чамайг үргэлж магтдаг байсан. Та хоёрын харилцаа сайн байгаагүй тэр жилүүдэд ч гэсэн.

До: Бидний харилцаа зүгээр байсан.  Бидний тэр түүх... Аль хэдийн өнгөрсөн зүйл. Майк та хоёр... жинхэнэ байсан. Тийм ч байх ёстой.

Р: Танай баг шалгах уу?

До: Нөхөр чинь алагдсан гэж сэжиглэх шалтгаан байгаа юм уу?

Р: Бид нарыг дагаж байсан гэдгийг би тангараглаж байна. Бас энэ... Үзэн ядсан шуудан... ална гэсэн сүрдүүлэг.

До: Энийг мэдэгдсэн үү?

Р: Боль доо. Чи Майкийг мэднэ дээ. Тэр үргэлж захиа бол захиа гэдэг байсан. Хүмүүс зүгээр  л хэлэх гэснээ хэлээд... дуусаа гэдэг байсан.

До: Тийм биш бол...

******************

Жэ:  Тэгэхээр та хоёр хамт зоогийн газар ороо юу?

Сара: Тийм ээ. Тийм. Бид хоёр ажлын  дараа юм идэх гээд...

Жэ:   Өө. Замын эсрэг талд байдаг зоогийн газар дээр биш гэж үү?

Сара: Орж үзээгүй.

Жэ:   Орж үзээрэй. Хотынхон бүгд хамгийн сайн нь гэж байна лээ.

Сара: Тийм ээ, би дуртай юмандаа л дуртай.

Жэ:   Дуртай юмандаа дуртай? Чарли, чи юу гэж бодож байна? Чи дуртай юмандаа дуртай  юу?

Чарли: Тийм.

Жэ:   Тэгэхээр... ахлах Арчер зүрхний шигдээс болоод нас барчихсан юм уу?

Сара: Үгүй ээ. тэрнээс хордсон байж магадгүй шинж тэмдэг илэрсэн. Тэгээд бид хариуг нь хүлээж байна.

Чарли: Тийм ээ. Жэсси. Чи утасны, бас санхүүгийн мэдээллийг нь олоод өгөхгүй биз?

Жэ:   Тийм ээ. Болно. Яасан, тэрэнд хэнд ч хэлээгүй, ямар нэг нууц байгаа гэж бодоо юу?

Чарли: Тийм ээ. Зүгээр л үндсэн ажлаа хийх санаатай.

Жэ:   Тийм ээ.

До: Хөөе. Сонсооч. Ребяка Арчер надад энийг  өглөө. Ахлах комиссар Арчерт сүүлийн  үед ирсэн сүрдүүлсэн захианууд. Нэг нь  саяхан ирсэн байна  лээ. Нэрийг нь таньж байна уу?

Чарли: Рекс. Ноэл Камерон. Цагдаа байна. Хаалгаа тайл.  Рекс.  Ноэл, яагаад зугтаагаад байгаа юм? Хэдхэн юм асуух  гэж байхад.

Но: Тоглож байна уу? Арчерийг үхсэн гэж сонссон. Надад  хэрэг тулгана гэж мэдэж байсан юм.

Чарли: Тийм амархан биш ээ. явъя.

Но:  Гэм хийгээгүй мөртлөө цагдаагийн газар  хоригдож байгаа хүмүүсийг хар л даа.

Чарли: Тэгээд л Арчерт сүрдүүлсэн  захиа явуулаа юу?

Но: Зүгээр л үг. Үг хэлэх эрх чөлөө.

Чарли:  Ноэл, өмдөө тат. Канадын үг  хэлэх эрх чөлөө. Энэ амь  насанд заналхийлж болно гэсэн үг биш.

Но: Тэгээд юу гэж? Намайг хөлдөөж алах нь уу?

Чарли:  Хэлтэс дээр очиж дулаацъя....  Арчер, чиний цаг дууссан. Одооноос жилийн дараа, сарын дараа, өдрийн дараа ч байж мэднэ. Чи үхэж, би чиний амьсгалаа хураахыг харах болно. Би үргэлж харж байгаа. Санаж яв....

Но: Ингэж уншихаар их хүнд сонсогдож байна.

Чарли:  Тийм ээ, чиний бичсэн ч гэсэн. Чи тэрний өдөр тутмын  амьдралыг бичсэн байна. Чи тэрнийг ажиглаж байсан.

Но: Тийм ээ. Би захиандаа бичсэн.

Чарли:  Цохилт өгөх боломж хайж байсан. Тэгээд өнгөрсөн шөнө боломж гарсан.

Но: Өчигдөр би  тэрний ойр хавьд байгаагүй.

Чарли:  Нотлоодох.  

Но: Нотлоод өгье.

Чарли:  Надад яаж харагдаж байгааг мэдэх үү? Чи Арчерийг хэдэн жил сүрдүүлж байгаа. Өчигдөр чи хөдлөхөөр шийдсэн.

Но: Би тэрнийг алж яах юм? Миний арга нөлөөлсөн. Би-би тэрэнд сүрдүүлсэн захиа явуулсан. Тэгээд... Тэтгэвэртээ гарахаа мэдэгдсэн.

Чарли:  Арчерийн тэтгэвэртээ гарах болсон нь чамаас  болсон гэж бодоо юу?

Но: Мэдээж.

Чарли:  Чи Арчерийг ажиглаж байсан байх аа? Тийм ээ, гэхдээ хариулах хэрэггүй. Ямар нэг сэжигтэй юм анзаарсан уу? Одоо хариулж болно.

Но: Би цагдаагийн хэрэгт оролцохгүй.

Чарли:  Хэрвээ одоо хариулахгүй бол... оролцоос илүү юм болох байх шүү. Миний юу хэлж байгаааг ойлгож байна уу?

Но: Би нэг юм харсан.

Чарли:  За?

Но: 7хоногийн өмнө байх тэр нэг хачин залуутай  маргаж байсан. Тэд...

Чарли:  Тэр хачин царайтай залууг тодорхойлоод өг.

Но:  Ноэл Камерон зурж чаддаг юм байна.

Жэ: Шинэ шивээс хийлгэх гэж байна уу?

Чарли:  Үгүй ээ, энэ надад биш Жэсси. Ноэл энэ шивээсийг Арчертай маргаж байсан хүнийх гэж хэлсэн.

Жэ: За. Энийг эндхийн шивээс хийдэг газрууд руу явуулаад мэдэх нь үү асуугаадахъя.

Чарли:   Шидэт саваа чинь таалагдаж байна. Өөр арга байна уу?

Жэ: Үгүй ээ. Ахлахын санхүү, утас, имейлнээс  өөр сэжигтэй гэхээр зүйл олдоогүй.

Чарли:   Тийм ээ, тэрнийг шударга хүн байсан гэдэг юм. Найзууд нь тэрний тухай зөвхөн сайн юм ярьдаг. Сара, ямар нэг юм олоо ю?

Сара: Үхлийн шалтгаан нь аконитоор хордсоноос болж зүрхний шигдээс болсон.

Чарли: Аконит. Чонон бургас.

Сара: Чи бас чиний сонгодог нууцлаг зохиолууд.

Жэ: Юу гээч... чонон бургасаар чоныг хордуулахад ашигладаг байсан гэж түүхэнд гардаг юм. бас зэрлэг нохдыг. За за. би зүгээр л хэлж байна.  Уучлаарай.

Чарли: Бас манайд ургадаг. Тэгэхээр олоход амархан. Яаж хийсэн байна?

Сара: Залгисан. Тэрний ходоодноос олдсон. Бас зоогийн газраас дээж авсан  Чиккэн рояал  стир фрай хоолноос олдсон.

Чарли: Тэдний нэрийн хоол. Өөр хохирогч байсан уу?

Сара: Би эмнэлэг бас зоогийн газар руу ярьсан. Өөр өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй.

Чарли: За. Тэгэхээр зөвхөн Арчер даргын идэж байсан хоолыг хордуулсан байсан гэж хэлж болох юм байна. Тэгэхээр  зоогийн газарт орох боломжтой хүмүүсийг л шалгахаас. Рекс, явъя.

***************

Лю: Тийм чухал хүн байхгүй болсон гэхээр итгэж чадахгүй юм.

До: Тийм ээ, ингээд явчихаж болохгүй л юмсан. Тэтгвэртээ гарахаараа хийнэ гээд олон юм төлөвлөчихсөн байсан. Аялал. Эхнэртэйгээ цуг. 

Лю: Тийм ээ. Гольф?

До: Тийм ээ. Майк Арчер цохиур далайх дуртай байсан.

Лю: Юм бодогдож байна уу? Юм хурдан өөрчлөгдөж болно гэж. Ингээд л...

До: Тийм ээ.

Лю: Миний сонссоноор... өнөөдөр орой гэхэд зөвлөлийнхөн түр орлох хүн томилно гэж би сонссон.

До: Тийм ээ. Дэд дарга энэ албыг авахаас татгалзсан. Хувийн шалтгаанаар.

Лю: Тэгэхээр... үлдсэн нь...

До: Тэгээд яах гэж байна? Тараад юм уух уу?  Аан? Хэн болсондоо баяр хүргэе.

Лю: Зөвшөөрч байна.

*******************

То: Танай нохой энд байх ёсгүй.

Чарли:  Тэр цагдаагийн ажилтан. Яг одоо Рекс гал тогоонд чинь байгаагаас илүү танд асуудал байна. Шалгалтаар танай Рояал Стри фрай-п Майк Арчерийг  хордуулсан хор байсан.

То: Бид хоолондоо чонон бургас хийдэггүй.

Чарли:Ямар нэгэн аргаар энд ирсэн л байна даа. Энд өөр хэн ажилладаг вэ?

То: Магмар гарагт уу? Зөвхөн би.

Чарли: Хангамжийг хэн хариуцдаг вэ?

То: Алис. Манай аавын  эхнэр.

Чарли: Сонирхолтой хэллээ.

То: Манай ээж хэдэн жилийн өмнө нас барсан. Аав тэрэнтэй гэрлэсэн.

Чарли: Та хоёр ойлголцдог уу?

То: Хангалттай ойлголцдог.

Чарли: За. Рояал стир фрай хийхэд хэрэглэдэг бүх юмнаас дээж авах хэрэгтэй байна.

То: За. Их олон хийж байсан болохоор би унтаж байхдаа ч хийж чадна.

Чарли: Ямар нэг юм болоо юу?

То: Галангалын нухаш байхгүй байна.

Чарли: Галангалын нухаш. Тэр чинь юу юм?

То: Тайланд хоолонд хэрэглэдэг юм. Цусны даралтыг бууруулахад тусалдаг. ахлах космиссар Арчер, манай аав хоёр өөрчилчихвөл энэ хоолыг идэж болно гэж бодсон юм. Бид нар энийг тэрэнд зориулж олон жил хийж байгаа.

Чарли: Хамгийн сүүлд хэзээ харсан бэ?

То: Өчигдөр орой. Хоолыг нь хийсний дараа. Энд байх ёстой.

Чарли: Танай зоогийн газарт хяналтын камер байдаг уу?

То: Үгүй ээ. Аав хэтэрхий үнэтэй гээд байдаг юм. Хөөе. Кенни. Уучлаарай, манайх өнөөдөр ажиллахгүй гэж хэлэхээ мартчихаж. Уучлаарай.

К: Сайн уу Мапл. Бүх зүйл зүгээр үү?

Чарли: Өнгөрсөн шөнө зоогийн газарт хүн нас барсан.

К: Өө. Харамсалтай байна. Тэгвэл би энийг буцаагаад аваачаад өгчихье... Хөөе хөөе хөөе. Хөөе, нохой чинь яагаад байгаа  юм?

Чарли: Гараа үзүүл дээ. Ханцуйгаа эргүүл... Кенни Константин. Хүний аминд хүрсэн хэргээр 11жил хоригдож байсан. 7жилийн дараа тэнсэн авсан. Тэрний хэргийг хэлэлцэх болгонд хэн эсэргүүцдэг байсныг таа даа.

Сара: Ахлах Арчер уу?

Чарли: Тийм ээ, зөв таалаа. Хүн амины хэрэг мөрөөдөхөд 4жил байсан. Хангалттай олон шалтгаан байна.

К: Миний яагаад энд байгааг хэлээд өгөхгүй юу?

Чарли: Тэнсэн зөрчсөн, Кенни. Хүний аминд хүрсэн, суллагдахад тавьсан нөхцлийг зөрчиж байна.

К: Би аль эрт ганц л хүн хороосон. Тэгээд ч санаатай байгаагүй. Тэр залуу сайн найз руу минь дайрсан. Тэгээд... хяналтаас гарсан.

Чарли: Тийм  ээ, гэхдээ л тэрнийг алсан.

К: Алдаа байсан юм. Дахиад хэзээ тийм алдаа хийхгүй гэж би амалсан.

Чарли: Кенн Константин уурласандаа хяналтаа алдаж ирээдүйтэй залууг хороож, түүний гэр бүлд хүнд гарз учруулсан. Танил сонсогдож байна уу?

К: Тийм ээ. Дэндүү  танил. Тийм ч болохоор миний сонсгол болох болгонд ахлах комиссар тэгж хэлдэг байсан.

Чарли: Өс санахгүй байх хэцүү л юм.

К: Арчер  үхчихсэн юм уу? Тийм ээ, тэр миний зулсараар ил захидал илгээх жагсаалтанд байгаагүй. Гэхдээ би дахиад хэзээ ч намайг шоронд хийх зүйлд хийхгүй гэж өөртөө амалсан.

Чарли: Та цагдаагийн газрын даргыг сүрдүүлсэн.

К: Би тэрэнтэй дахиад уулзвал юу гэж хэлэх вэ гэдгийг 4жил бодсон. Тэрэнтэй банкны гадна таараад би тэрэнд уураа гаргасан.

Чарли: Тийм ээ. Хангалтгүй байсан ч юм билүү. Танаас булаасан жилүүдийн төлөөсийг авахыг хүссэн үү?

К: Хүссэнээ л бод. Би тэрнийг  алаагүй.  Би тэрнийг алаагүй.

Сара: Гүүд Тейстээс авсан  дээжнүүдийн хариу гарсан. Тэр бүтээгдэхүүнүүдээс аконит илрээгүй.

Чарли: Тэгэхээр алга болсон нухаш болж таарлаа. Надад Рексийг сургаж болох аконитын дээж өгч болох уу?

Сара: Харамсалтай  нь аконит үнэргүй байдаг. Тэгэхээр, Рексийг олж чадна гэж бодохгүй байна.

Чарли: Дэргэд нь хэлж болохгүй  шд. Энэ танай хэрэглэдэг галангалын нухаш уу?

П : Үгүй ээ,  манайх ийм  хямдхан юм хэрэглэдэггүй.

Чарли: Миний дуртай дэлгүүрт байсан юм.

П : Кенни танайд хориотой хэвээрээ юу?

Чарли: Тийм ээ, одоохондоо.

П : Тэр биш ээ. Тэгэх шаардлагүй.

Чарли: Тийм ээ, Петер. Хүмүүсээс сайн талыг нь олж хардаг чинь сайн хэрэг.

П: Кенни өөрчлөгдөх гэж их хичээж ажилласан. Тэр хичээлд сууж, бэлтгэлд явж, уураа барих сургалт... шоронд байхдаа.

Чарли: Та яаж мэдэж байгаа юм?

П: Майк хэлсэн юм. Шоронгийн хуягаас сонссон гэсэн. Майк Кеннийг амьдралаа өөрчилж байгаад баяртай байсан. Өнгөрсөн жил тэнсэнгээр гарахад нь хүртэл дэмжиж байсан юм. Алис бид хоёр тэрэнд ажил олоход нь тусалсан.

Чарли: Кенни энийг мэдэж байсан уу?

П: Мэдээж, мэдэж байгаа. Тийм болохоор намайг бас манай зоогийн газрыг эвгүй байдалд оруулахаар юм хийхгүй. Тэр үнэнч.

Чарли: Харж  л байя. За. Бэлэн үү? үнэрлээрэй. Хай...

П: Дээр биш ээ.

Би: Хөөе, анд минь. Чи хаанаас ирээ вэ? Чи... чиний нохой юу?

Чарли: Үгүй ээ, миний хамтрагч. За... Энэ  танай гал тогооных уу?

П: Билл. Чамайг гэж мэдэх ёстой байж. Билл, ийм юм хийдэг болоо юу?  Манай үйлчлүүлэгчийг алж уу? Аан? Чи яаж байна аа?

Чарли: Тайвшир.

П: Тэрнийг баривчил. Тэрнийг  барь. Билл. Билл намайг сүйтгэх гэж олон сар хичээж байгаа. Алив ээ.

То: Лиам. Лиам. Чи энэ хэрэгт холбоотой юу?

Л: Юунд?

То: Манай үйлчлүүлэгчийг хордуулсан хэрэг. 

Л: Намайг үнэнээсээ буруутгаж байгаа юм уу? Беттер Тейст-д болсон явдлын дараа юу?

Чарли: Зүгээр үү?

То: Аанхан.

Чарли: Энэ хүмүүсийг яаж мэддэг юм? Энд ямар нэг түүх байх шиг байна.

То: Лиамтай хамт өссөн  гэж хэлж болно. Манай аавууд Гүүд Тейстийг хамт  эхлүүлж байсан юм.

Чарли: Гэхдээ хамтын ажил дууссан.

То: Гайхах юм алга. Энэ бизнест бардам зан хэрэгтэй. Гэтэл Билл замын эсрэг талд Беттер Тейстийг  нээсэн. Бараг адилхан цэстэй. Эднийх ч бас Рояал стир фрайтай.

Чарли: Бизнест чинь нөлөөлсөн үү?

То: Баяртай хүн нэг ч байхгүй. Аав Билл хоёр сайн найзууд байсан. Одоо нэг нэгнээ тэвчихээ больсон.

Чарли: Тэр хоёр л  уу? Яагаад гэвэл та сая Лиамыг энэ хэрэгт холбоотой гээд буруутгаад байсан.

То: Би тэрнийг гэж бодоогүй. Магадгүй  аавын зөв байх. Би хол байсан нь дээр. 

Чарли: Энэ маргаан хэр ноцтой юм? цагдаагийн даргын үхэлтэй холбоотой байж болох уу?

То:  Эхэндээ зүгээр л өрсөлдөөнөөс болсон атаархал байсан. Гэхдээ хэзээ ч аюултай байгаагүй.

*********************

До: Юм олдоо юу, Чарли?

Чарли: Тийм ээ. Мапл-ын хэлж байгаагаар Петер, Билл хоёр хамтын ажиллагаа нь дууссанаасаа хойш өрсөлдөж байсан.

До: Замынх нь эсрэг талд Беттер Тейстийг нээсэн нь ойлгомжтой байсан.

Чарли: Тиймээ. Магадгүй хяналтаас гарсан байх.

До: Тэгвэл яагаад Майк Арчер гэж?

Чарли: Алдартай үйлчлүүлэгч амиа алдвал бизнесийг нь сүйтгэж болно.

До: Тэгэхээр Майк Арчер тэдний маргааны хохирогч болсон гэж үү?

Чарли: Мэдэхгүй ээ. Зүгээр л онол. Бүх юм зүгээр  үү?

До: Тийм ээ, тийм. Зүгээр л... Майкийн үхэл бодож байснаас хүнд тусаад байх шиг байна.

Чарли: Тийм ээ, та хоёр анх хамт ажилд орж басан байх  аа?

До: Тиймээ, тэр үед бид хоёр сайгн найзууд байсан.

Чарли: Юу өөрчлөгдөө вэ?

До: Чи мэднэ дээ, Чарли. Шинэков байхад энэ карьер маш их золиос шаарддагийг ойлгоддог. Тэр үед би найз охинтой байсан. Тэгээд... Би ажилдаа бодсоноосоо илүү хайртай байсан.

Чарли: Тэгээд?

До: Тэгээд... Майк тэрний дэргэд байсан.

Чарли: Ребяка? Хүлээгээрэй. Та... та ахлах комиссарын эхнэртэй юу?

До: Би тэрнийг буруутгах ёсгүй байсан юм. Гэхдээ тэр үед надад хэцүү байсан.

Чарли: Тэр хоёрын харилцаа өөрчлөгдсөн. Хорин жилийн дараа ч  гэсэн?

До: Боломж байгаа дээр Майктай учраа олсон болоосой гэж бодож байна. Тэр сайн хүн байсан. Гайхалтай найз.

Чарли: Тийм ээ.

До: Тийм ээ?

******************

Би: Өө. Хөөе хөөе хөөе. Сонсооч. Гэрлээс, флаш моб, эсвэл хуурамч өндөгнөөс болсон бол... сонсооч. Би үнэнээ хэлье. Гэхдээ би цагдаагийн газрын даргын үхэлтэй ямар ч хамаагүй шүү.  Өө. Тийм. Мэдээж...

Чарли: Петер Вон, тэрний бизнесийг хорлож байснаа хүлээж байгаа юм уу?

Би: Бидний бизнес. Бид нар хамт эхлүүлсэн. Сонс доо... Петер хариу нь харамгүй барьдаг хүн.

Чарли: Тийм үү?

Би: Тийм.  Өнгөрсөн өвөл... за юу? Манай хүргэлтийн машиныг замын хашлагтай наагаад хөлдөөчихсөн. Бид нар газаар хайлуулахаас аргагүй болсон.

Чарли: Уур чинь хүрээгүй юу?

Би: Яах вэ дээ. Тэгсэн. Гэхдээ... ойлгож байна уу. Тийм ч муу юм байгаагүй. Үнэнийг хэлэхэд хөгжилтэй байсан.

Чарли: Хөөе. Онлайн хүргэлтийн системээ тайлбарлаад өгөөч?

Би: Би... би тэрийг хүсээгүй, за юу? Лиамын санаа байсан юм.

Чарли: Тийм ээ, танай цэсэн дээр байгаа хоолнууд бүгд долларын үнэтэй байсан. Их мөнгө алдсан байх.

Би: Тийм ээ. Шөнө болсны дараа л бид нар анзаарсан. Тэнэг апп.

Чарли: Петерийн хийсэн хэрэг үү?

Би: Өөр хэн байх юм? Би зүгээр л... яаж хийснийг  нь мэдэхгүй байгаа.

Чарли: Тэгээд та хариугаа авахыг хүссэн. Тэгээд тэрний байнгын үйлчлүүгчийг хорлохоор шийдсэн үү?

Би: Өө. Сонс. Би Петрээс хариугаа авахад Арчер даргыг ашиглах байсан бол би үйлчлүүлэгчийн хувьд булаах байсан. Тэрнийг хорлохгүй.

Чарли: Ална гэж бодоогүй ч юм билүүү. Зүгээр л өвтгөх гэж байсан ч юм уу? Петрийн нэр хүндийг унагах гэж?

Би: Би яаж тэгэх  юм? Гүүд Тейстийн хажуугийн  явган хүний замаас илүү би ойртож чадахгүй. Сонс. Уучлаарай, мөрдөгч өө. Гэхдээ... Би зүгээр л... би-би таныг буруу мод руу хуцаж байна гэж бодож байна.

Чарли: Тэрнийг барих ч хангалттай шалтгаан байхгүй. Тэр шилэн савыг Беттер Тейстийн гадаа байсан хогийн савнаас олсон.

Сара: Хэн ч хийсэн байж болно.

Жэ: Хэн тэгснийг би хэлж чадах ч юм билүү.

Чарли: Яасан? Юу олоо вэ?

Жэ: Тэгэхээр хоолны блог Чьюфаундланд Вон-Моррисон хоёрыг салснаас хойш тэдний өрсөлдөөний талаар байнга бичиж байгаа. Тэр Гүүд-болон-Беттер Тейстийн хооронд явагдсан нэг нэгнээ чадах өрсөлдөөнийг нэгбүрчлэн бичсэн байсан. Сэтгэгдлүүдээс нь харах юм бол. Хүмүүс ч унших дуртай.

Чарли: Тэгэхээр хотынхон бүгд Петр, Билл хоёр нэг нэгнээ үзэн яддагийг мэддэг байх нь.

Жэ: Тийм ээ. Тэгээд ч зогсохгүй. Энийг хар даа.

Чарли: Тийм ээ. Гүүд Тейстийн хоолны өрөө байна шд.

Жэ: Тийм ээ. Анх харахад үйлчлүүлэгчийн авсан зураг шиг харагдаж байгаа. Гэхдээ... энэ зурагны талаар их олон юм яригдаж байгаа.

Сара: Хүлээгээрэй. Юу гэсэн үг  вэ?

Жэ: Энэ хяналтын камерын авсан зураг.

Чарли: Мапл тэдний хоолны газар хяналтын камер байхгүй гэсэн шд.

Жэ: Тэднийд байхгүй. Гэхдээ хоолны блогч хоёр хоолны газар нууцаар камер байрлуулсан байсан.

Чарли: Тэгэхээр тэдэнд өнгөрсөн шөнө зоогийн газарт болсон явдлыг батлах... бичлэг байгаа гэсэн үг үү?

Жэ: Тийм ээ. Би Чьюфаундландыг байгуулсан хүнтэй чаталж байлаа. Би яг одоо бичлэгүүдийг нь татаж авч байгаа. Хэрвээ өчигдөр тэр зоогийн газарт ямар нэг нууц юм болсон бол энд байх ёстой.

Сара: Тэгээд... Уучлаарай. Тэр өгөхийг зөвшөөрөө юу?

Жэ: Бүглийг нь. Тийм ээ. Тийм ээ, бүгдийг нь. Нэгийг ч үлдээлгүй. Би зөвшөөрөлгүй ийм зүйл хийснийг нь дэмжээгүй.  Уг нь бол хууль бус  зүйл.

Чарли: Аанхан.

Жэ: Татаад дуусчихлаа.

Чарли: Хоосон зоогийн газар байна.

Жэ. Тийм ээ. гэхдээ энэ Арчерийн нас барсан өдрийн өглөө нээгдэхээс нь өмнө. Би жаахан гүйлгээдэхье.

Чарли: Итгэлтэй байна уу? Дүрс нь тод биш байсан.

Жэ: Үгүй ээ, үгүй. Үгүй. Болно гэж бодож байна. Хөөх. Энийг хараач ээ.

Чарли: Хүлээгээрэй, Жэсси. Буцааж байгаад,  зогсоо доо. 

Жэ: За.

Чарли: Ха.

Жэ: Энэ хэн бэ?

Чарли: Лиам Моррисон. Биллийн хүү. Рекс, явъя. Рекс.      

*******************

Чарли: Лиам. Хойшоо бол.

Л: Зүгээр ээ.

Чарли: Эргээд хар.

Л: Зүгээр.

Чарли: Мапл, зүгээр  үү?

То: Таны бодож байгаа юм биш ээ.

Чарли: Та хоёрын явж байгаа сэжигтэй харагдсан болохоор би Маплыг  аюулд орсон гэж бодсон юм.

Л: Би... сая уучлалт гуйсан юм.

То: Лиамын тухай миний хэлсэн үнэн байсан. Мөрдөгч өө. Бид хоёр хоёулаа аавуудынхаа өрсөлдөөнийг газар авахыг хүсэхгүй байгаа.

Чарли: Лиам,  Майк Арчерийг алуулдаг өдөр энэ хоолны газарт юу хийж байсан юм?

Л: Маплтай уулзахаар ирсэн.

То: Бид хоёр болзоод жил гаран болж байна.

Чарли: Тэгэхээр эцэг эх чинь та хоёрыг болздог гэдгийг мэдэхгүй юу?

То: Тэр нь дээр. Бид хоёр бизнес төлөвлөгөөтэй болтолоо хүлээе гэж бодож байгаа.

Чарли: Бизнес төлөвлөгөө?

Л: Бид хоёр тооцоо гаргаж үзсэн. Хоолны газрууд тус тусдаа байснаас хамт байвал илүү ашигтай байх болно. Бид хамт  ажилахыг хүсч байгаа.

То: Бид хоёрт итгээрэй, мөрдөгч өө. Бид хоёр аавуудыгаа буцаад найз болоосой гэж хүсч байгаа.  

*****************

Сара: Хөөе.

Чарли: Хөөе.

Сара: Удахгүй амрах гэж байна уу?

Чарли: Чадахгүй нь. Жо энэ хэргийг надад даатгасан. Тэгэхэр, амрах болоогүй.

Сара: Заа за. ярилцъя.

Чарли: Нээрэн үү?

Сара: Тийм ээ, хамт хийе. Алив.

Чарли: Ойлгомжтой зүйлээс эхэлье. Бид юу мэдэх вэ? Майк Арчер галангалын нухшинд байсан аконитоос болж амиа алдсан.

Сара: Кенни Константины хоолны газарт хүргэж өгсөн нухаш. Тэр даргыг тэндхийн байнгын үйлчлүүлэгч байсныг мэдэж байсан.

Чарли: Тийм ээ. Гэхдээ Петер Вон Кенни энэ хэрэгт ямар ч хамаагүй гэж амалж байгаа. Бас Мапл Вон байгаа. Тэр Арчерийг алсан хоолыг хийсэн. Гэхдээ би шалтгааныг нь мэдэхгүй байна. Хоолны газарт нь муу л баймаар юм.

Сара: Ноэл... Ноэл Камерон ямар вэ?

Чарли: Тийм ээ. Тэр хуцахаас цаашгүй. Хазаж чадахгүй.

Сара: Би Билл, Лиам хоёрыг судалсан. Тэдний хоолны газар их сайн байгаа. Гүүд Тейстээс ч дээр байж магадгүй.

Чарли: Эднийг түр хадгалж байя. Түрхэн зуур. Тэгэхээр Вонгийнхон үлдэж байна.

Сара: Хамтдаа хоол хийж, хамт алдаг гэр бүл үү?

Чарли: Нэг тиймэрхүү. Тэд нарт шалтгаан байсан бол ч... Хөөе. Өөрсдийнхөө тухай хүмүүст хэлцэгээе. Юу гэж бодож байна?

Сара: Бид нар баригдахаа шахсан. Бас хүмүүс биднээс сонссон дээр гэж бодож байна.

Чарли: Бидэнд санаа зовох юм байхгүй.

*********************

До: Хөөе. Ванесса. Баярлалаа.

Лю: Өө, сайн уу.

До: Мэдээ байна уу?

Лю: Тийм ээ. Сейнт Жонсын цагдаагийн газрын зөвлөлийн  тэргүүн надаас түр даргын үүрэг гүйцэтгэх үү гэж асуусан.

До: Нээрэн үү?

Лю: Тийм ээ, гомдохгүй биз дээ? Тийм үү?

До: Үгүй ээ. Үгүй ээ, үгүй. Тийм юм байхгүй. Надаас ч гэсэн яг тэгж  асуусан.  

Лю: За..      Чамаас нэг удаа ч гэсэн түрүүллээ гэж бодсон чинь. Мөрдөх ажил юу болж байна?

До: Өнөө өглөө Майкт ирсэн  сүрдүүлсэн захиануудыг уншиж өнгөрөөсөн.

Лю: Хэцүү гэдгийг мэднэ ээ. Дээшээ гарах тусам нуруун дээрх бай том болдог.

До: Ванесса заримдаа ингэж хэрэг байна уу гэж бодож байсан уу?

Лю: Боль доо, Жо. Бид амархан айх хүмүүс биш.

Жэ: Чарли.

Чарли: Вонгийнхноос юм олоо юу?

Жэ: Хонгор минь, халуухан, халуун ногоотой, шалтгаан олсон шүү. Энийг хар даа.

Чарли: Жэсси, надад энийг уншиж байх зав алга.

Жэ: Тэгэхээр Гүүд Тейст эвдэн сүйтгэлийн эсрэг даатгуулсан байна.

Чарли: Аан? Хэрвээ бид Арчерийн аллага хорон санааны үйлдэл байсан гэдгийг баталбал...

Жэ: Тэд нөхөн төлбөр авна.

Чарли: Хэр их юм?

Жэ: Арчер үхсэнээс бол хоолны газар  нь хаагдах юм бол... гурван сая.

Чарли: Энийг хэн авах вэ?

Жэ: Алис Вон.

****************

Хүү:Хятадаар ярина. Алив ээ, би таныг том алдаа гаргаж байна гэж бодож байна. Би таныг мөнгө аваад... Тэтгэвэрэтээ гарна гэж бодсон шд.

Ээж:  Чи хэзээнээс энэ газрыг анхаардаг болчихоо вэ? Мөрдөгч өө. Танд юугаар туслах вэ?

Чарли: Би саад болчихсон уу?

Ээж: Үгүй ээ. Би Куртэд хэлж байсан юм. Петр бид хоёр  Лиам, Мапл хоёрт хоолны газраа авахад нь туслна.

Чарли: Тэд нууцаа хэлээ юу?

Ээж: Бид нар тэр хоёрын өмнөөс баяртай байгаа.

Хүү: Тэр хоёр шувуухай үнэхээр энэ хоолны газрыг авахад бэлэн гэж бодож байна уу? Та энд ирээд хуруу хумсаа хуйхлах нь халаг ажиллах болно. Тэгээд...

Ээж:  Дуугүй бай, Курт. Гуйя.

 Чарли: Хатагтай Вон.

Ээж: За?

Чарли: Хоолны газрын  даатгалын талаар хэлээд өгөхгүй юу?

Ээж:  Байдаг  л зүйл гэж бодож байна.

Чарли: Үгүй ээ. үгүй. Та тусгайлан  эвдэн сүйтгэх, хорлох ажиллагаанаас даатгуулсан байсан. Яагаад?

Ээж: Энэ оны эхэр энэ хавиар олон цонх хагалсан хэрэг гарсан болохоор Курт санал болгосон юм. Тэр бизнесийн мэдрэмжтэй.

Чарли: Тийм үү? Сонирхолтой  л юм. Хэрвээ цагдаагийн даргын үхлээс болж хоолны газрыг хаах юм бол  даатгалаас 3сая хүртэл долларын нөхөн төлбөр өгөхийг та мэдэж байсан уу?

Ээж: Өө. Хөөх.

Хүү: Харав уу, ээж ээ? Би энийг чинь л хэлээд байна. Энэ таны хувьд шинэ амьдрал. Энэ газраас хол...  Хөөе. Нохойдоо хол бай гэж хэлэхгүй юм уу?

Ээж:  Мөрдөгч өө?

Чарли: Хатагтай Вон хөдлөлгүй байж бай. Курт, хүрмэн дээр чинь нэг юм байна.

Хүү: Үгүй ээ.

Ээж: Мөрдөгчид хүрмээ үзүүл.

Хүү: Ээж ээ.

Чарли: Курт. Курт. Больж үз. Хэлтэс рүү зүгээр л оч, за юу?

Хүү:Хойшоо бай, гөлөг.

Ээж: /Хятадаар ярина/

Хүү: Ээж ээ, зүгээр  л...

Ээж: /Хятадаар ярина/

Чарли: Сайн байлаа.

*********************

Чарли: Хар хонь. Цагдаагийн газрын даргатай ямар асуудалтай юм?

Хүү: Юу ч биш. Өртэй байсан юм. Крипто хямралаас болоод би  бараг дампуурсан. Тэрэнд орох гэж мөнгө зээлчихээд, бүгдийг нь алдчихсан.

Чарли: Эргэ. Хэдийн өртэй вэ?

Хүү: Зуун мянга. Би хугацаа өгөөч гэж асуусан. Тэд үгүй гэсэн. Миний өртэй байсан залуус Арчерийг ээжийн хоолны газар  хоёр дахь өдөр хооллодгийг мэддэг байсан.

Чарли: Тэгээд... Чи Арчерийг алж... өр чинь цайрна.

Хүү: Петр... миний ээжийн бүх амьдралыг энэ газарт  зарцуулсан. Миний дургүй хүрсэн. Би нэг сумаар хоёр тууай гэж бодсон юм.

Чарли: Чи өөрийгөө их сайн ятгаж. Тийм ээ? Цагдаагийн газар ирэхийн оронд хүн алж байдаг. Бид нар туслах л байсан.  

Хүү: Өр үнэхээр хэцүү  байсан юм. За юу? Маш их өртэй болохоор би цөхөрсөн байсан.

Чарли: Камерт ор. Сонсоо.

***********************

Лю: Хүрээд ирэв үү? Танай баг Майкийн алуурчныг барьсан гэж сонссон. Манай хэлтэс нохойтой байсан бол би ахлах болохгүй юу.

До: Түр ахлах л даа. Байнгын томилгоон хэн авах нь тодорхойгүй байгаа. Би... бүтэлгүйтэх юм бол...

Лю: Боль доо. Чи бүтэлгүйтэх хүн биш. Баяр хүргэе.

До: Баярлалаа. Тэгэхээр би дайлна гэсэн үг.

Лю: Өө, заа за. Бэлэвсэн эхнэрийг аргадах хэрэггүй бол шүү дээ.

До: Өршөөгөөрэй?

Лю: Тийм ээ. Ойлгож байна уу... Та хоёрт түүх байдаг гэж сонссон.

До: Аан. Тэр... Тэр хуучны найз. Бас нөхөр нь нас саяхан нас барсан. Юу гээч? Бид түр хойшлуулсан нь дээр юм шиг байна.

Лю: Тийм ээ. Гэхдээ би хойшлуулдаг хүн биш. Бас эксүүдтэй орооцолдох дургүй.

Р: Сайн уу, Жо.

До: Сайн уу.

Р: Баривчлаа юу?

До: Тийм ээ. Тийм.  Бас хэргийг нь хүлээлгэсэн. Тэгэхээр тэр буруугаа хүлээх байх. Бүх зүйл хурдан шийдэгдэнэ гэж найдаж байна.

Р: Баярлалаа.

До: Мэдээж.

******************

До: Сайхан үнэртэж байна.

Сара: Маплын өгсөн жор. Бид нар  хэлнэ биз дээ?

Чарли: Буцах гарцгүй болсон.

Жэ: Тэгэхээр, үнэнээсээ хойшлуулдаггүй гэж хэлсэн юм уу?

До: Тийм ээ. Яг тэгж хэлсэн.

Жэ: Би шинэковуудын тухай кино үзэж байна гэж бодсон. Чарли, тэгэхээр хоолны газрын маргаан дууссан. Тийм үү? Лиам... Мапл хоёр шоу хийж байгаа юу?

Чарли: Тийм ээ. Гүүд Тейст, Беттер Тейст хоёр дахиад нэгдэхээр болсон.

Жэ: Хөөе. Би нэг нэр  бодоод олчихлоо. Зоогийн газрын нэр. Сонсох уу?

Чарли: Юу юм?

Жэ: Бест Тейст. Хоолны газраа тэгж нэрлэх хэрэгтэй. Бест Тейст.

Чарли: Үгүй ээ

До: Энэнээс дээр юм алга уу? За...

Сара: За. Энэ хоёр минут болоход болно.

До: Болох уу?

Сара: Тэг  л дээ.

До: Энэнд Галангал байхгүй биз дээ?

Сара: Нууц жор.

Чарли: За, тэгэхээр... Хуваалцах хувийн мэдээлэл байгаа болохоор та нарыг  өнөөдөр урьсан юм. Сара бид хоёр болзож байгаа.

Сара: Тийм ээ. Бид нар эхлээд та нарт хэлэхийг хүссэн юм. Гэхдээ... Мэдэхгүй юм даа.

Чарли: Бид хэлээгүй.

Сара: Бид хэлээгүй.

Чарли: Тэгэхээр...

До: Юуны түрүүнд... Бид нар  цагдаа нар. Бид нар аль эртнээс мэдэж байсан.

Сара: Ю-юу? Хэзээнээс мэдэж байсан юм?

Жэ: Боль л доо. Та нар бүтэн жил нууж чадна гэж бодоо юу? Хөөрхөн гэдэг нь.

До: Боль доо. Хараажийн байхад.

Жэ: бас. Би та нарыг зоогийн  газрын хяналтын бичлэгээс харсан. Тэгэхээр...

До: Тийм ээ, та нар нуугдах чадвараа сайжруулах хэрэгтэй.

Жэ: Жүжигчний курст суудаг ч юм уу.

Чарли: Нууц байсан нь яамай даа.

5-р бүлгийн  19-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home