Hudson Rex_S018
Үргэлжлэх хугацаа: 42мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
МАМ: эр, Уиллиам Мамфорд, хоригдол
Х: эм, цагдаагийн газрын ажилтан
Ро: эр, шинэ ажилтан
С: эмэгтэй хорогдол
Бл: эрэгтэй хоригдол
Мал: Уиллиам Мамфорд, мөнай ВИП.
МАМ: Намайг Билли гэдэг. Уиллиам хэтэрхий дэгжин санагдаад байсан юм.
Х: Өө, үнэхээр уучлаарай, Билли. Ажлынхаа эхний өдөр ийм чухал хүнтэй таарах гэж. Орж үз.
МАМ: Хөөе, зөөлөн л дээ.
Х: Өө, хөөрхий минь гэж. Чи амьдарна аа. Өрөвдөлтэй гэдэг нь. Гараа. Сайхан зүүд зүүдлээрэй.
МАМ: Чамайг зүүдэлнэ ээ.
Х: Сайн уу, Хадсон.
Чарли: Сайн уу Маллори.
Х: Рексийн барьсан хүнийг санаж байна уу, ноён Мамфорд. Энэ Роулинс. Тэрний эхний өдөр.
Ро: Сайн уу.
Чарли: Сайн уу, Роулинс. Багт тавтай морил. Рексийг харж байгаагүй байх.
Ро: Үгүй ээ. Гэхдээ тэрний тухай их сонссон. Сайн уу, Рекс.
Чарли: Зүгээр ээ. Илж болно. Хазахгүй.
Ро: Тийм үү?
Чарли: Рекс, Бентэй мэндлээрэй. Сайн жаал.
Х: За. Хөгжилдөж дууслаа. Шинэ хүнд энэ хавийг танилцуулъя. Явъя, Роулинс.
Чарли: дараа уулзъя.
Ро: Удахгүй уулзъя.
МАМ: Энэ бөөстэйгөө явсаар л байна уу, Чарли?
Чарли: Чиний ямар хүн гэдгийг мэддэг болохоор чи тэрэнд дургүй байгаа юм, Билли.
МАМ: Тийм ээ.
Чарли: Тэгээд... Дүнзэн дээрх сүүлийн шөнө үү?
МАМ: Тийм ээ. Би байсан бол ийм сонголт хийхгүй л байсан...
Чарли: Боломж байгаа дээр сайн ашиглаад ав. Миллбрукээс арай л дээр байх болно.
МАМ: Намайг яагаад тэр тамын нүх рүү явуулж байгаа юм?
Чарли: Чиний гаргасан үйлдлээс болж байгаа юм.
МАМ: Тийм ээ. Тэгээд л энд зогсож байгаа юм. Надад урам өгч үг хэлэх гээ юу?
Чарли: Үгүй ээ, нисэх буудалд асуудал гарсан. Гадагшаа дотогшоо нислэг явахгүй байгаа.
МАМ: Асуудал аа? Ямар асуудал?
Чарли: Тэрэнд санаа зовох хэрэггүй. 40жилийн дараа уулзъя, Билли.
МАМ: Тэр үед нохой чинь үхчихсэн байх болно. Тэгэхээр...
Чарли: Рекс, явъя. Явъя, хамтрагч аа.
Жэ: Хөөе. Гэртээ хонуулахад тийм ч таатай зочин биш байна.
Чарли: Үгүй ээ, азаар ганц л хононо. Тэгээд алуурчныг арлаас явуулна.
Жэ: Ингэхэд яагаад тэрнийг шилжүүлж байгаа юм.
Чарли: Халифаксын цагдаагийн газар авна гэсэн. Тэнд ч гэсэн хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа. Холбооныхныг авч явахаас нь өмнө байцаана гэсэн.
Жэ: Тэрнийг үлдсэн амьдралаа торны ард өнгөрүүлнэ гэж бодож байна уу?
Чарли: Энэнээс гадна хойд насаа ч бас.
Жэ: Хойд нас аа? Итгэдэг юм уу?
Чарли: Мэдэх юм алга аа, Жэсси.
Жэ: Энд нам гүм байна.
Чарли: Тийм ээ. Манайхны тал нь нисэх буудал дээр бөмбөг хайж байгаа. Нөгөө тал нь Амралтын жагсаалд явсан.
Жэ: Амралтын жагсаал. Нээрэн тийм. Би тэнд байсан ч болоосой.
Чарли: Тийм үү? Сантад зулсараар юу авахаа хэлэх гэж дугаарламаар байгаа юм уу?
Жэ: Тийм ээ. Магадгүй.
Чарли: Нээрэн үү?
Жэ: Тэр залууд хэлэх хэдэн таагүй юм байгаа.
Чарли: Заа за. Юу гээч? Уйтгартай өдөр таалагдаж байна. Рекс, явъя.
********************
С : Тайван.
Бл : Бид нар буруу юм хийгээгүй шд.
Ро: Та нарыг олон нийтийн газар согтуурсан гэж баривчилсан. Эмх замбараагүй явдал үүсгэсэн. Гэхдээ, би тэнд байгаагүй. Та нарыг гэмгүй гэдэгт итгэж байна.
С: Өө, ухаантай байх нь. Намайг тэрэнтэй нэг камерт хийхгүй шүү.
Бл : Би ч гэсэн хүсэхгүй байна.
Ро: Ор.
Эр: Хэн нь?
Ро: Өөрсдөө сонго.
Бл : Ор.
С: Надад битгий заагаад бай.
Бл : За за, дураараа бол. Надад хамаагүй.
С: Хатагтай нарын араас гэдэг яагаа вэ?
Бл : Хатагтай байж байж л тэгнэ шд.
МАМ: Сайхан хэллээ.
Бл: Чамд ямар хамаатай юм?
МАМ: Би зүгээр л яриа өдөж байна.
Бл : Боль. Чамаас юу ч сонмооргүй байна. Ойлгов уу?
МАМ: Камерт чимээгүйхэн шөнийг өнгөрөөчихмөөр байх юм.
С: Хөөе. Хөөе. Чи нөгөө Бей Робертст тэр хүүхдүүдийг алсан алуурчин биш үү?
МАМ: Хүүхэд биш. насанд хүрсэн эрчүүд.
С: Тэгсэн ч гэсэн алсан.
МАМ: Тэд тэгж хэлсэн. Хөөе, хуяг аа. Сонс. Миний арал дээрх сүүлчийн шөнө. Энэ хоёр энд байх ёстой юм уу?
Ро: Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 18-р анги
Сара: Хөөе. Жо хэзээ ирэхээ хэлсэн үү?
Жэ: тэгэхээр... Семинар нь өнөөдөр, маргааш хоёр. Цагдаагийн газрынхны хувьд.
Сара: Жо сүүлийн үед мэргэжлээ их дээшлүүлж байна.
Жэ: Тийм ээ. Сургалтанд суухаар цалинг чинь өгдөг юм.
Сара: Мэдэхгүй юм даа. Тэгээд л болоо юу?
Жэ: Өөр юу л байв гэж дээ?
Сара: Олон хоног болно шд. Ахлах комиссар тэтгэвэртээ гарах гэж байгаа гэж та нар сонссон биз дээ?
Чарли: Нээрэн үү?
Сара: Тийм ээ. Мэдэхгүй юм даа. Жо хүсч байгаа ч юм билүү.
Жэ: Задлуус аа, би энэ тухай их бодсон. Хэрвээ Жо хүнд гэмт хэргийн тасгаас явчихвал... манайх шинэ босстой болно гэсэн үг. Давгүй хүн байж болно. Эсвэл аймшигтай. Үгүй ч юм уу.
Чарли: Чи өөрчлөлтөнд дургүй тийм үү?
Сара: Сана зовоход арай эрт байна.
Чарли: Жо явах гэж байгаа бол бид нар мэдэх л байсан. Тийм-тийм биш гэж үү?
Жэ: Тийм ээ, тийм гэж найдъя.
Сара: Хөөе. Хаачих нь вэ?
Жэ: Шарил хадгалах газар.
Чарли: Ноцтой юм биш гэж найдъя.
Жэ: Үгүй ээ, үгүй. Зүгээр л... Наргиж байсан юм уу? За за. Би Карматай Снейк-Пит гэдэг тоглоом тоглож байгаа.
Сара: Тоглосоор л байгаа юм уу?
Чарли: Ялж үзсэн үү?
Жэ: Ялах, ялагдах хамаагүй. Адал явдал чухал.
Чарли: Үгүй юм байна.
Жэ: Өнөө шөнө болно. Тэгэхээр... Би тэнд байгаа шүү. Ямар нэг юм болбол... Дуудаарай. Надад аз хүсээрэй.
Чарли: Аанхан. Аан?
Сара: Жэсси, Карма хоёр?
Чарли: Үгүй ээ. Үгүй ээ, үгүй, эргэлзэж байна. Тэр хоёр тийм... тохирохгүй.
Сара: Мэдэхгүй ээ. Хүмүүс бид хоёрыг ч гэсэн тэгж ярьдаг шд.
Чарли: Биднийг хэн тэгж байна? Чи юу яриад байна аа? Бид сайн тохирдог. Тархитай, булчинтай.
Сара: Хэн нь хэн юм?
Чарли: Чихэрлэг, халуухан. Муу залуу, номын хорхойтон.
Сара: Гэнэн, ухаалаг?
Чарли: Яг зөв. Хүлээгээрэй, юу?
Сара: Рекс мэдэж байгаа. Харав уу? Санал нэг байна.
Чарли: Тийм ээ. Дараагийн хоолыг чинь хэн өгөхийг санаж байна уу, анд аа? Харав уу? Би нохойны сэтгэлийг булааж мэднэ.
Сара: Тийм ээ. авилга.
Чарли: Яг зөв.
*******************
С: Бид нар энд байгаа чамаас болсон шүү.
Бл: Чи эхлээд намайг цохисон.
С: Чи өөрөөсөө болсон.
МАМ: Та хоёр амаа хамхиач.
Бл: Чамд хамаагүй.
МАМ: Намайг оролцуулах хэрэггүй.
Бл: Чамд угаасаа хамаагүй.
МАМ: Надад сонсогдож байгаа бол би оролцож байна гэсэн үг.
Бл: Яах гэж сонсоод байгаа юм?
С: Миний бие тааруу байна.
Бл: Хөнгөн жингийнх.
С: Үгүй ээ, үнэнээсээ.
Бл: Хөөе, хуягаа. Хуягаа энд асуудал гарлаа.
*****************
Ка: Жэсси, ингэж гэтэж болохгүй шд.
Жэ: Уучлаарай. Чи юманд явах гэж байгаа юм шиг харагдаж байна.
Ка: Тийм ээ, өнөө орой нэг буяны арга хэмжээтэй. Тэгээд харагдах байдлаа жаахан өөрчилье гэж бодсон юм. Юу гэж бодож байна?
Жэ: Тийм ээ. Чи... чи... сайхан... харагдаж байна.
Ка: Сайхан? Миний хүссэн юм биш байна.
Жэ: Үгүй ээ. миний... хэлэх гэсэн юм бол... нөгөө юу... тийм биш... Болж байна.
Ка: За яах вэ. Надаас ямар нэг юм хэрэг болоо юу?
Жэ: Тийм ээ. юу... юу... тоглоомоо дуусгадаг юм билүү гэж бодсон юм.
Ка: Шийтгүүлэх дуртай юм байна. Мэдээж.
Жэ: Тийм ээ.
Ка: Надад хагас цагийн зай байна. Надад бол хангалттай хугацаа.
Жэ: Найдах хэрэггүй шүү. За юу? Би сонгодог аргаар тоглоомыг эргүүлэхээр шийдсэн. Миний ээлж байх аа?
Ка: Тийм ээ.
Жэ: За. Бэлдээрэй. Энэ ч муу шүү.
Ка: Сонсооч. Бодлогодоо үнэнч занг чинь үнэлж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт... нэмэргүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шд.
Жэ: Хэзээ ч үгүй. Тэгэхээр худалдаа хийх үү?
Ка: Жэсси, би хэтрүүлж байгаа юм шиг харагдах байх. Гэхдээ энэ хавьд... яасан ч үгүй. Юу ч өгөхгүй. Ямар ч өршөөлгүй.
Жэ: Энэ... энэ аз. Чи азтай байна.
Ка: СнейкПитийн бурхад авах ёстой хүнд нь өгөөмөр ханддаг юм.
*******************
Бл: Скай. Скай. Скай надтай ярь даа. Зүгээр гээд хэлээдхээч. Хуяг аа, яаралтай тусламж хэрэгтэй байна. Бие нь муу байна. Хурдан хүрээд ир. Хурдал. Скай. Скай. Хурдлаач ээ. Ухаан алдчихлаа. Алив ээ. Бушуулж үз. Яасан уддаг юм? Ирж байна. Ирж байна. Чи зүгээр ээ.
Ро: Зүгээр үү? Дээшээ бос.
Бл: Чадахгүй ээ.
У: Алив ээ, тэрэнд туслаач.
Ро: Хэн чамаас асуусан юм?
У: Зүгээр л хэлж байна. Хар л даа.
Бл: Хурдлаач. Тэрэнд тусал л даа. Миний хатагтай.
Ро: Хатагтай. Хатагтай, та зүгээр үү?
Бл: Энд үхүүлчихэв дээ.
Ро: Хатагтай, зүгээр үү гэж асууж байна?
Бл: Эмч дуудах хэрэгтэй. Ямар нэг юм болох юм бол чиний буруу шүү.
Ро: Хатагтай.
Бл: Тэрэнд тусламж хэрэгтэй.
Ро: Хатагта, та зүгээр үү?
Бл: Миний хэлэхийг сонсож байна уу?
У: Эмч дуудаач. Тэрэнд тусламж хэрэгтэй.
Бл: Бууг нь. Бууг нь ав.
С: Чи юу ч мэдэхгүй.
Бл: За. Алив.
У: Энд А баг байна.
Бл: Гавыг нь. Гавыг нь. Гавыг нь ав.
С: Авах гэж байна.
Мам: Ийм бяцхан хөөрхөн бүсгүй байж, халуухан байна.
С: Амаа тат, Билли.
Мам: Гаргахаар чинь амаа татна аа. Болж байна.
С: Чи бол суутан.
Мам: Наадахаа өгчих. Нааш ир. Тийм ээ.
Бл: Хэн нэгнийг мартаагүй биз?
С: Уучлаарай, хонгор минь. Сайн уу.
Мам: Жинхэнэ хайр. Сайн байна. Хөөе хөөе хөөе.
С: Би алчихаагүй байгаа биз дээ?
Мам: Үгүй дээ, гэхдээ хангалттай удаан ухаангүй байх байх. Буцаад камертаа ор.
Бл: Юу?
*****************
Сара: Зүүн хөлөө, Рекс. Үгүй ээ, үгүй үгүй. Зүүн. Нөгөөх нь. Тийм ээ. Сайн жаал.
Чарли: За. Хэлсэнд баярлалаа.
Сара: Тийм ээ.
Чарли: Нисэх буудлын удирдлагууд ярьж байна. Нисэх буудал цагийн дараа нээнэ гэж байна.
Сара: Ямар нэг юм олоо юу?
Чарли: Тийм ээ, ганц хоёр эзэнгүй цүнх.
Сара: Зүгээр гэсэн үг.
Чарли: Тийм ээ.
Сара: Залгаж сүрдүүлсэн хүний мэдээлэл байгаа юу?
Чарли: Үгүй ээ. үгүй. Наргиа байсан байх.
Сара: За. Тэгэхээр нисэх буудал нээгдэхээр Мамфорд эндээс явна.
Чарли: Тийм ээ. Цаг орой болсон болохоор маргааш өглөө л байх.
Сара: Яасан?
Чарли: Энэ тохиолдол юм бол уу? Чарли Хандсон байна.
Х: Роулинс. Кофе. Ганц удаа шүү...
Мам: Дабл дабл гэж найдъя.
С: Үгүй ээ.
Бл: Чи юу хийчихэв?
Х: Эндээс хэн ч гарахгүй.
Мам: Чи ч ялгаагүй.
Сара: Сонирхолтой юм.
Чарли: Нээрэн үү? Тийм ээ. Тийм. Баярлалаа. Нисэх буудал руу түр дугаараас залгасан гэж байна.
Сара: Хэн ч хүлээгээгүй юм уу?
Чарли: Үгүй ээ, одоохондоо үгүй. Нэг л сэжигтэй байна. Гэхдээ түр дугаар наргиа гэхээсээ илүү төлөвлөсөн сонсогдож байна. Рекс, яасан бэ? Тоглож байгаа байлгүй дээ. Тэр юу гэж байна?
Сара: Хүлээгээрэй.
Мам: Миний хэлсэн юмыг авчирч өг. Тэгэхгүй бол энэ хоёр цагдаа үхнэ гэж мэд.
Чарли: Тэгэхээр энд хэдэн хүн байгаа вэ?
Сара: Багаар бодоход хоёр. Жэсси, Карма хоёр моргт байгаа.
Чарли: Торны цаана хоёр.
Сара: Тийм ээ, гэхдээ барилгад хэдэн хүн байгааг яаж мэдэх вэ? СВАТ /Тусгай алба/дуудах уу?
Чарли: Үгүй ээ. Одоохондоо хэрэггүй. Газар авах юм бол дордож мэднэ.
Сара: Энэнээс дор гэж байх уу?
Чарли: Одоохондоо хэн ч буудаагүй байна. Тэр үед дордож эхэлнэ. Энэ юм ажилладаг уу?
Сара: Тэр...товчлуурыг нь дар.
Чарли: Сайн уу, Билли.
Мам: Өө, сайн уу. Чарли энэ чиний хоолой мөн үү?
Чарли: Чи юу хийгээд байгаа юм? Төлөвлөгөө чинь юу юм?
Мам: Миний төлөвлөгөө юу билээ? Миний төлөвлөгөө юу билээ? Миний төлөвлөгөө? Хадсон, миний төлөвлөгөө бол эндээс гарах.
Чарли: За. Барьцааны хүмүүсийг сулла. Тэгээд ярилцъя.
Мам: Өө, за. Тэгье. Мэдээж мэдээж. Мэдээж, тийм ээ. Тэгэлгүй яах вэ. Намайг юу гэж бодоо вэ? Тэнэг амьтан уу?
Чарли: Чи юу хүсээд байгаа юм?
Мам: Одоо л дээрдэж байна. Дээрдэж байна. Миний хүсч байгаа зүйл амархан. Надад хагас сая доллар, шатахууны сав нь дүүрэн нисдэг тэрэг хэрэгтэй байна.
Чарли: Наадахад чинь хугацаа орно.
Мам: Чамд нэг цаг байна.
Сара: Одоо яах вэ?
Жэ: Одоохон. Чарли. Сайн уу. Миний хэрэг гараа юу?
Ка: Сайхан оролдлого байна. Хожигдоод ирэхээрээ жүжиглэж байна уу? надад гараа харуулахаа боль.
Жэ: Уучлаарай. За. За. За. Карма асуудал гарлаа. Гурван хүн камернуудыг эзэлж, хоёр хүн барьцаалсан гэж байна.
Ка: Зооринд байдаг камер уу? Хонгил уруудаад байдаг уу?
Жэ: Их урт хонгил шүү.
Ка: Зэвсэгтэй юм уу?
Жэ: Тийм.
Ка: Чөтгөр ав.
Жэ: Тийм ээ.
Ка: Тэгээд Чарли яа гэж байна?
Жэ: Бид нарыг хаалгануудаа түгжээд байж бай гэж байна.
Ка: Байж бай? Тэрэнд өөр хэлэх юм алга уу?
Жэ: Тэр энд хамгийн өндөр цолтой нь. Бид тэрний хэлснийг дагах ёстой.
Ка: Техникийн хувьд би цагдаагийн удирдлаганд байдаггүй. Би цогцостой ажилладаг нь шалтгаантай, Жэсси. Тэгээд ч, би явах ёстой. ы
Жэ: Карма. Амьсгал. Бүх зүйл сайхан болно. Харав уу?
Ка: Хийцэгээе. Ширээг зөөе. Хаалгыг таглая.
Жэ: Тийм ээ. Тийм. Тэгье.
Ка: Шал хэрэггүй гоёж.
Жэ: Сэтгэл чинь тайвширна гэвэл... энэ барьцааны хэргийн үеэр хамгийн дэгжин хувцасласан нь чи.
******************
Чарли: Зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй.
Сара: Чарли.
Чарли: За яах вэ. Санаа зовох зүйл. Гэхдээ бүгд хяналтанд байгаа.
Мам: Харж бай.
Сара: Чарли. Чарли. Хөөе хөөе. Камернуудыг буудчихлаа.
Чарли: Жотой холбоо барьж чадсан уу?
Сара: Үгүй ээ. Чадаагүй байгаа. Хаалган дээр утсаа хураалгадаг үйл ажиллагаанд оролцож байгаа байх. Тэрний хаана байгааг мэдээд холбоо бариадахъя.
Чарли: За. буун дуу гарсан. СВАТ /тусгай алба/ дуудах хэрэгтэй.
С: Чи чинь яаж байна аа?
Мам: Нүдгүй болгож байна.
Бл: Тэглээ гээд яах юм? Бид нар энд түгжээтэй байна шд.
С: Ажиллахгүй байна.
Мам: Наад карт чинь хаалганых биш. Тэр цагдааг шалга. Тэрний халаасыг шалга.
Бл: Юу хайх юм?
Мам: Оосор.
Бл: Оосор гэж юу юм?
Мам: Хаалга нээдэг юм. Жижигхэн хуванцар юм. Сорнзтой. Тэнэг амьтан.
Бл: Намайг тэгж дуудахаа боль.
Мам: Тэнэг байхаа боль.
Х:Та гурав том асуудалд орсон.
Мам: Чи тэрнээс ч дор байдалд байгаа шүү.
Бл: Бинго. Оосортой юм. Эндээс гарах тасалбар олчихлоо.
Мам: За...
Чарли: Тийм ээ. Тийм. Одоохндоо түр хорих камерт байгаа. Хоёр барьцааны хүн. Хоёулаа манай хүмүүс.
Ба: За байгаа газраа байж бай. Бид очиж байна. Дарга чинь хаана байна?
Чарли: Жо семинарт явсан. Би өндөр тушаалтай офицер.
Ба: За. Болгоомжтой байгаарай. Бид нар очилоо. Барьцааны хүмүүс ямар байгаа вэ?
Чарли: Мэдэхгүй. Сэжигтэн сая камернуудыг эвдэлчихсэн.
Сара: Гэхдээ буун дуу гарсан.
Чарли: Гэхдээ буундуу гарсан.
Ба: Ойлголоо. 10минутын дараа очино. За, явцагаая.
Сара: Тэгээд? Одоо яах вэ?
Чарли: Хүлээнэ. Рекс.
Сара: Тэр сонирхохгүй байна.
Чарли: Тэр цагдаа нар асуудалд орсныг мэдэж байгаа. Хөөе. Хаалгануудаа түгжээрэй.
С: Чадахгүй нь. Алив ээ. Алив. Ажиллахгүй байна.
Мам: Юу? Юу гэсэн үг вэ? Хаалгыг нээ.
Х: Би чадахгүй.
Мам: Чадахгүй гэж юу гэж байгаа юм?
Х: Тусгаарлалтын үеэр хаалгыг зөвхөн гаднаас нь онгойлгож болно.
С: Худлаа ярьж байна. Би худлаа ярихыг км-ын зайнаас мэддэг.
Бл: Мэдэх л хэрэгтэй юм байна.
С: Наадах чинь юу гэсэн үг вэ?
Бл: Чи өөрөө мэдэж байгаа.
Мам: За. Гадны асуудлаа гадна үлдээ. Энэ хаалгыг яг одоо онгойлго. Үгүй бол тэр шинэковын эхний өдөр сүүлчийнх болно.
Х: Би чадахгүй гэж хэлсэн шд.
Мам: Тэр чамайг худалч гэж хэлсэн. Бас... би тэрэнд итгэж байна.
*****************
Жэ: Үгүй ээ. үгүй үгүй. Үгүй. Цонхноос хол бай.
Ка: Жэсси, чи буун дуу сонссон биз дээ?
Жэ: Тийм ээ, мэдээж буун дуу сонссон.
Ка: Чи тэгээд эндхийн байнгын оршин суугч болох гээ юу?
Жэ: Үгүй ээ, би... Үгүй.
Ка: Бид нар гарсан нь дээр байх.
Жэ: Тэдэнд эндээс авах юм байхгүй.
Ка: Барьцааны хүмүүсийн тоо л нэмэгдэнэ. Чарли, Сара, Рекс гуравтай байсан нь дээр биш үү?
Жэ: Сонс, Чарли хэл...
Ка: Чарли энд гацаагүй байна. Би ч гэсэн гацахгүй.
Жэ: Чи яах гэж байна?
Ка: Хурдан явсан нь дээр гэж бодож байна.
Жэ: Бид нарыг харчихвал яах юм?
Ка: Тэд нарт харагдахгүй л байхгүй юу.
Жэ: Заа за. Тэгье. За. Өсгийтэй гутлаа тайлсан нь дээр байх.
Сара: Чарли.
Чарли: За. Рекс. Зүгээр харахаар явсан гэж найдахаас.
Сара: Рекс энүүгээр багтах уу?
Ка: Бэлэн үү?
Жэ: Байж бай. Цэвэр байна уу, шалгаадахъя.
Ка:. Цэвэр үү?
Жэ: Хүн харагдахгүй байна.
Ка: Энийг сонсов уу?
Жэ: Тийм ээ. Миний гэдэс. Уучлаарай, СнейкПит тоглоё гээд үлдээснээс боллоо.
Ка: Энэ чиний буруу биш ээ, Жэсси.
Жэ: Тийм үү?
Ка: Тийм ээ.
Жэ: Багийнхан дээрээ очсон нь дээр байх.
Ка: Тийм ээ.
Жэ: Өө. Чарли, за? бид нар очих гэж байна.
Чарли: Жэсси, наанаа байж бай гэж хэлсэн шүү.
Жэ: Нэг хүн өөр бодолтой байна.
Мам: Хаалга нэхээд 10секунд байгаа шүү.
Х: Тийм ээ. Тэгээд чамд ямар ашигтай юм? 10секундийн эрх чөлөө юу?
Мам: Та хоёр амьд бамбай байхад зүгээр.
Бл: Тэгээд ч нисдэг тэрэг ирж байгаа. Тийм биз дээ, Билли?
Х: Инээдтэй юм.
Мам: За. 10секунд дууссан.
Х: Зогс. За за. за за. За яах вэ.
Бл: Чи яаж байна аа?
Х: Онцгой үед хэрэглэдэг код.
Бл: Түгжигдчихсэн гээ биз дээ?
Х: Тийм ээ. Улаан үстийн зөв, хонгор минь. Би худалч.
С: Хэлээгүй юу.
Мам: Тэрнийг ав.
Роо: Хөөе.
С: Билли.
Х: Роулинс.
С: Заа за.
Мам: Яасан?
С: Цагдаа бууддаг болоо юу?
Мам: Бид нар цагдаагийн газраас зугтааж байна. Ийм юм болно гэж бодоогүй юм уу?
Ро: Хөөе.
Мам: Мөрийг нь л буудсан шд.
Ба: Болгоомжтой байгаарай. Анхааралтай байна шүү. Энд удирдлагын штаб байгуул.
Эр: Мэдлээ.
Ба: Иргэдийг эндээс гарга. Яг одоо.
Эр: За. Бүгд гараарай. Ийшээ. Дарааллаараа.
Ба: Бид нүүлгэн шилжүүлж байна. Барилгаас хурдан гар. Яваач. Яв. Хадсон, бид барилгад орсон.
Чарли: Ойлголоо. Би доктор Сара Труонтой байна. Бусад ажилчид одоо гарч байгаа.
Ба: Хадсон, чи ч гэсэн гар.
Чарли: Сөрөг. Сөрөг. Миний хамтрагч энд байгаа. Бас хоёр өөр хүн байгаа. Тэднийг аюулгүй болох хүртэл би эндээс гарахгүй.
Ба: Энэ одоо миний хэрэг. Наана чинь байгаа бүх хүнийг яг одоо гарга.
Чарли: Яая гэх вэ, би чамд захирагддаггүй.
Ба: Хараал идэг.
Жэ. Чөтгөр аваг.
Сара: Залуус аа, та нар зүгээр үү?
Ка: Тийм ээ, дээр байсангүй.
Сара: Чи сайхан харагдаж байна.
Жэ:. Тийм ээ, би тэгж хэлсэн.
Ка: Баярлалаа.
****************
Мам: Тэр хаалгыг шалга.
С: Энэ ч гэсэн цоожтой байна. Нэг тийм хачин түлхүүртэй юм шиг байна. Нэг тийм дөрвөлжин юм. Тэр хаалганых ч бас....
Мам: Тийм ээ, эндээс харагдаж байна. энэ хаалганд соронзтой түлхүүр хэрэгтэй. Хөөе хөөе хөөе. Зогс!
Чарли: Маллори оногдсон үгүйг харав уу?
Сара: Үгүй ээ.
Жэ: Би ч гэсэн.
Бл: За. Араас нь хөөх үү?
Мам: Үгүй ээ. Үгүй. Нөгөөхийг нь аваад ир.
С: Буудчихсан уу?
Мам: Хэн гох дарсан нь хамаагүй, хонгор минь. Бид нар бүгд хамт.
Чарли: Рекс хаана байна?
Жэ: Алдчихлаа.
Бл: За, аваад ирлээ.
Мам: За за за. Цусыг нь тогтоож болох нь уу, үз дээ. Эндээс гарах ганц тасалбар шүү.
Бл: Буудахаасаа өмнө бодохгүй яасан юм?
Мам: Юу гэх вэ дээ? Би өнөөдрөөрөө амьдардаг. Би түрэмгий. Тэрнийг боо. Хөөе цагдаа. Сонсов уу? Тэрэнд арван минутын амьдрах хугацаа байгаа. Нисдэг тэргээ түргэвчилсэн чинь дээр шүү.
Чарли: Байдал муу байсан бүр дор боллоо. Тэдэнд нэг барьцааны хүн байгаа. Буудуулж шархадсан байна.
Ба: Нөгөө цагдаа нь яасан бэ?
Чарли: Мэдэхгүй ээ. Зугтчих шиг болсон.
Ба: Бид орлоо.
Чарли: Үгүй ээ, үгүй. Бид хэлэлцээ хийж байна. Нөхцөл байдал тогтвортой байна.
Ба: Хүн барьцаалсан гээ биз дээ?
Чарли: Тэглээ гээд тогтворгүй болохгүй. Сонс. Мамфорд алуурчин. Гэхдээ тэр тэнэг биш.
Ба: Наадах чинь юу гэсэн үг юм?
Чарли: Хангалттай саатуулж чадвал тэр өөр арга байхгүй гэдгийг ойлгоно.
Ка: Тэр өөр бодолтой байх шиг байна.
Жэ: Тийм ээ. Тэрэнд алдах юм байхгүй.
Чарли: Тэрэнд бүх удирдлагыг өгч болохгүй.
Сара: Чарли. Би би тийшээ очих хэрэгтэй байна. Тэр хүүхэд цус алдаж үхнэ.
Чарли: Аюултай. Жэсси, бид нар Мамфордын түүхийг нэгд нэгэнгүй мэднэ. Нөгөө хоёрын мэдээлэл байна уу?
Жэ: За. Нэг нь Скай Гибсон. Нөгөөх нв Тоби Блү. Амьдралынхаа ихэнх хэсгийг хуулийн байгууллагатай орооцолдож өнгөрөөсөн. Гэхдээ ийм хэрэг байхгүй.
Чарли: Мамфордтой ямар холбоотой юм?
Жэ: Гурвуулаа хулгайлагдсан лотерейн тасалбар зарж байгаад баригдсан гэж байна. Хэдэн жилийн өмнө. Гэхдээ өөр юм алга.
Чарли: Тийм юмнаас болж ийм юм хийхэд хүргэсэн юм биз дээ.
*******************
Мам: Блү хааччив?
С: Би яаж мэдэх юм?
Мам: Юу?
С: Энэ хавиар л тэнэж яваа байлгүй. Гарах гарц хайж байгаа биз.
Мам: Яваад олоод ир.
С: Бид нар хуваагдсан нь дээр гэж бодож байна уу?
Мам: Тэр мал ганцаараа тэнүүчилж явсанаас л дээр. Явж хай. Хөөе хөөе хөөе. Хөөе. Сонс. Эндээс гарах арга мэдэх үү?
Ро: Үгүй ээ. би-би... мэдэхгүй. Өнөөдөр миний анхны өдөр.
Мам: Нээрэн тийм. Чамайг эндээс амьд гарвал медаль өгөх байх даа. Алив. Алив ээ. За... Ийшээ..
С: Блү? Хонгор минь? Хонгор минь? Чи хаана байна?
Бл: Тийм ээ. Болж байна. Тийм ээ.
С: Юу хийгээд байгаа юм бэ?
Бл: Зэвсэг нь цоожтой байна. Энэ ямар ч цоож алга.
С: Билли чамайг алчихна шд.
Бл: Биллигээс айхгүй байна.
С: Надаас айсан чинь дээр шүү. Наадахаа буцаагаад тавь. Наадахаа буцаагаад тавь.
Бл: За за.
С: Явъя.
Бл: Итгэлтэй байна уу, Скай? Жаахныг л авчихъя л даа.
С: Энд биш ээ. Одоо биш.
Бл: Хэзээ ч үү?
С: Тэгж хэлээгүй ээ, хонгор минь.
Бл: Заа за.
С: Одоо биш. Явъя.
*****************
Жэ: Чарли.
Чарли: Явъя.
Сара: Маллори байна. Маллори. Чи зүгээр үү?
Х: Одоо зүгээр ээ.
Чарли: Та хоёр офицер Маллорийг аваад явж байх уу?
Жэ: Тэгье ээ.
Ка: Тэгье.
Чарли: Сара. Надтай яв.
Сара: За.
Чарли: Нэг нь гараад ирсэн. Нэг үлдсэн. Рекс.
Сара: Дахиад яваад өглөө.
Мам: Хааччихдаг юм бэ? Май, чи дагуулаад яв.
Бл: Энэ хавийг харсан юм. Их олон сайн юм байна лээ.
Мам: Тэр чинь надад хамаагүй. Эндээс гарах л чухал байна. Хангалттай. Блү, анхаарлаа төлвлөрүүл. Анхаарлаа төвлөрүүл. Ойлгов уу?
Бл: Ойлголоо. Уучлаарай. Анхааралтай. Анхааралтай.
С: Та нар анхаарахаа болиод эндээс гарах арга бодож олбол яасан юм?
Чарли: Хөөе Мамфорд. Ярилцъя.
Мам: Юу?
Чарли: Цагдааг явуул.
Мам: Чадахгүй ээ. Надад байгаа ганц хөзөр.
Чарли: Илүү дээр хөзөр өгье. Тэрнийг явуул. Намайг ав.
Сара: Чарли?
Мам: Тэгж яах юм?
Чарли: Наад хүүхэд чинь цус алдаж үхэх нь. Яах гэж байна?
Мам: Тэр надад хамаагүй.
Чарли: Заа за. Тэгвэл ингэе? Хүүхдийг үхэхийг хүлээнэ. Тэгээд СВАТ/тусгай алба/ оруулаад та гурвын яахыг би харна. Аан? Ямар сонсогдож байна? Яагаад гэвэл яг одоо би тийм зүйл болохыг хойшлуулж байгаа хүн нь би. Гэрдээ СВАТ /тусгай алба/ намайг барьцаалчихвал та нарыг буудахгүй.
Ро: Хэрэггүй ээ, Чарли.
Мам: Болж байна. Тохирлоо... За. Яв аа, яв. Эндээс гарах хэрэгтэй.
Ка: Зүгээр үү?
Х: Тийм ээ.
Ба: Тэнд юу болж байна?
Жэ: Мөрдөгч Хадсон бүгдийг хянаж байгаа.
Ба: Тийм ээ. Тэгж харагдаж байна, тийм үү?
Жэ: Хөөе. Чи явж болно.
Ка: Тэд нар дээр байхад яаж явах юм?
До: Байдал ямар байна?
Ба: Танай хэлтэст зэвсэгтэй гурван этгээд чөлөөтэй явж байгаа.
До: За.
Ба: Мөрдөгч Хадсон биднийг оруулахаас татгалзсан.
До: Тэрэнтэй холбоо барьж чадах уу?
Ба: Тийм ээ. Мэдээж. Хадсон?
Сара: Сайн уу. Сара Труон байна.
До: Сара. Жо байна. Чарлитай ярья.
Сара: Чадахгүй нь, Жо.
До: Яагаад?
Сара: Чарли тэдэнтэй байгаа.
Ба: Барьцаалагдчихсан юм уу?
Сара: Үгүй ээ, тэр өөрөө тэдэн дээр очсон.
До: Яасан гэнэ ээ?
Сара: Тийм ээ. Рекс тэр хоёр барилгын хамгаалалттай хэсэгт байгаа.
До: Яагаад сайн дураараа очсон юм?
Сара: Роулиний амийг аврахын тулд. Роулин түргэнийхэн дээр байгаа.
До: Ойлголоо.
Ба: За. Хангалттай. Орцгооё.
До: Хөөе. Хөөе. Тийм юм болохгүй. Тэнд манай хамгийн сайн мөрдөгч, Рекс хоёр байгаа. Танай түргэн зантай ковбойнууд...
Ба: Хөөе, амаа мэд.
До: Чи хэнтэй ярьж байна гэж бодоо вэ? Би өндөр албан тушаалтай офицер. Тушаал биелүүл.
Ба: Чиний дээгүүр шийднэ.
До: Миний дээгүүр гарвал би өгзөгөнд чинь хөлөө чихнэ. Анатоми ярьж байгаа бол.
*******************
С: Наашаа.
Бл: Явъя. Явъя. Хөдөл...
Мам: За, Хадсон. Миний нисдэг тэрэг хаана байна? мөнгө хаана байна?
Чарли: Ирэхгүй гэдгийг чи мэдэж байгаа, Билли.
Мам: Юу гэж байгаа юм? Бид тохиролцсон. Би мөнгөө авмаар байна.
Чарли: Та хоёрыг ийм юм хийж байгаад итгэж чадахгүй нь. Тэрэнд чирэгдэж газар доор орохыг хүсээ юу?
Мам: За. Амаа хамхиж үз, за юу? Ярихаа боль. Чи нөхцөл байдлыг сатааруулаад байна. Бид нар тохиролцсон. Тэр жаалыг үхэхээс нь өмнө явуулсан.... чи бид нарыг эндээс гаргана. Бид нараар тоглох юм бол... амьд гарахгүй гэж мэд. Гэхдээ хүн бамбай болохыг хүсч байгаа хаана буудвал бага багаар цус алдаж үхэхийг би сайн мэднэ. Ойлгов уу?
Чарли: Чи тэгмээр байна уу? За за. Тэг тэг. Тэгээд яахыг чинь харъя. Би эндээс гарах тасалбар биш. Би зүгээр л хугацаа хожиж өгч байна. Мамфорд тэглээ гээд надад сум зоохыг хүсч байгаа бол би тэрнийг болиулж чадахгүй. Гэхдээ тэр намайг буудвал та нар дахиад нар үзэхгүй. Тэрэнд алдах юм байхгүй. Тэгнэ. Миний зөв гэдгийг та нар мэдэж байгаа.
Мам: Би чамд анхааруулсан. Би хаана гэдгийг мэднэ. Хөөе. Надаас холд.
Бл: Бариад ав.
Мам: Би таая. Оноогүй биз дээ?
С: Тийм ээ. Бууг юу гэж боддогийг минь чи мэднэ.
До: Сара, юу болж байна?
Сара: Бүх зүйл хяналтанд байна.
До: Надад худлаа хэлэхээ боль.
Сара: Нөхцөл байдал хэвийн байна, Жо. Чарли, Рекс хоёр ажиллаж байгаа.
До: За. Тэгвэл тэр хоёрыг хамгаалалттай өрөөнд ороод, хаалгаа түгж гэж хэл. Би СВАТ/тусгай алба/-ыг орууллаа.
Ба: Ашгүй дээ.
Сара: Үгүй ээ, би тэрэнд хэлж чадахгүй Жо. Би би хаана байгааг нь мэдэхгүй.
До: Хүлээ. Хүлээгээрэй. Одоохон.
Бл: Ёстой утгагүй юм болж байна.
Мам: Амаа тат, Блү.
Бл: Цагдаа нарт бүслэгдчихээд, барьцааны хүн ч байхгүй. Бид нар энэнээс мултарч чадахгүй нь. Чамаас болж бид нар асуудалд орчихлоо.
С: Тийм ээ. Одоо тэгээд ямар төлөвлөгөө байна?
Мам: Бодож байна.
Бл: Бодохоо болиод, хөдөлж эхэл.
Мам: Бодож байна. Бодож байна. Эндээс буудалцаад л гарахаас.
Бл: Үгүй. Үгүй шүү. Чиний амьдрал дууссан. Минийх дуусаагүй. Скай, явъя.
Мам: Та хоёр яаж байна?
Бл: Харж байгаа биз дээ. Бид нар бууж өгнө.
Мам: Ямар чөт...
Бл: Сонсов уу? Би бууж өглөө гэж байна.
Чарли: Тийм ээ, Сонссон. Юу болохыг харж л байя.
Мам: Ингэхээ боль.
С: Хөөе. Хөөе.
Бл: Би хүссэнээ хийнэ.
Мам: Чи...
Бл: Хадсон, бид бууж өгч байна.
Мам: Чи шийдвэр гаргахгүй.
С: Больж үз.
Бл: Хадсон, бид бууж өгч байна.
Сара: Жо. Жо, сонсов уу?
До: Ойлголоо. Хүлээж байгаарай. Шийдэгдэж магадгүй юм шиг байна.
Эм: Буудаж байна.
До: Чөтгөр ав.
С: Чи галзуу юм уу? Чи юу хийчихэв ээ?
Мам: Би бууж өгөхгүй.
С: Тэрнийг буудчихлаа шд.
Мам: Цагийн гарз. Тэр үхсэн.
С: Тэрнийг алчихлаа шд.
Мам: Тэр ажлаа хийх ёстой байсан. Тэр... нялцгай амьтан. Сонс. Надад алдах юм байхгүй. Одоо чиний ээлж. Сонсож байна уу? Надад алдах юм байхгүй. Надад алдах юм байхгүй.
До: Би одоохондоо барьж байна. гэхдээ хэр удаан чадахаа мэдэхгүй байна. Чарли яаж байна?
Сара: Рекс тэр хоёр харагдахгүй байна. Тэр хоёрыг нэг юм төлөвлөж байгаа гэж бодож байна.
До: За... Тэгэхээр... хоёр оргодол... барьцааны хүнгүй болсон гэсэн үг үү?
Сара: Яг ч тийм биш. Мамфорд хамсаатнаа барьцаалчихсан.
До: Тийм ээ. Гэхдээ тэр мэдсээр байж өөрийгөө тийм байдалд оруулсан. СВАТ/тусгай алба/ яагаад явуулж болохгүй гэж?
Сара: Чарли, Рекс хоёр хийж чадна аа.
До: Тийм ээ, Гэхдээ эрсдэлтэй.
Сара: Мамфорд сандарчихсан байгаа. Тэр алдаа гаргана, Жо.
До: Буудуулсан хүний байдал ямар байгааг мэдэх боломж байна уу?
Сара: Тоби Блү? Миний харж байгаагаар сайнгүй харагдаж байна. Жо, Чарли харагдаж байна. Тобитой байна.
До: Чарли? Чарли байдал ямар байна?
Чарли: Сайн уу, Жо. Семинар чинь ямар байна?
До: Тоглож байх цаг биш ээ, Чарли.
Чарли: Бид нар энд сайн байна аа.
До: Буудуулсан хүний байдал ямар байна?
Чарли: Тэр үхсэн. Нөгөө хоёр хаана байгааг мэдэх үү?
Сара: Би юу ч харахгүй байна. 3-р хонгилын камерууд, бас моргийнх бүгд ажиллахгүй байна.
Чарли: Тэгвэл тэд зоорь руу явсан байх.
До: Зоорь.
Сара: Магадгүй.
Чарли: Хөөе, Сара. Танай лабораторийн эвдэрэн агааржуулагчийг зассан уу?
Сара: Үгүй.
Чарли: Рекс бид хоёр тэрүүгээр ороод үзье.
Сара: За.
Ба: Комиссар аа.
До: Чарли, Би СВАТ/тусгай алба/-ыг удаан барьж чадахгүй нь.
Чарли: Мэднэ ээ, Жо. Би Скай Гибсон гэдэг тэр бүсгүйн талаар нэг юм мэднэ. Тэр алуурчин биш.
До: За. Гэхдээ Мамфорд алуурчин.
Чарли: Тийм болохоор тэрнийг аврах хэрэгтэй. Рекс, явъя. Нааш ир... Тийм ээ. чиний ийшээ орж болохгүйг мэднэ. Гэхдээ ганцхан өнөөдөр. Нааш ир. Сайн байна, хамтрагч аа. За, Сара.
Сара: Чарли, чи зүгээр үү?
Чарли: Тийм ээ. Нэг юм хайж байна. Тийм ээ. Магнигаар эхэлье.
****************
С: Сонс. Билли. Сайхан оролдлого байсан, за юу? Гэхдээ одоо дууссан.
Мам: Үгүй ээ, дуусаагүй. Чи юу хийгээд байгаа юм? Хэрэгтэй юм байна уу харж байна.
С: Чи буудалцах гээ юу?
Мам: Үгүй ээ. Бид нар буудалцана.
С: Миний хэлэхийг сонсохгүй байна уу? Дууссан гээд байна.
Мам: Үгүй ээ, тийм биш. Хүссэн ч бай, үгүй ч бай, бид хамтдаа. За юу. Сонс... төлөвлөгөө... бид нар хүлээн авах танхимын хаалган дээр очино. Таарсан хүнээ барьж аваад... дараа нь...
С: Энэ төлөвлөгөө чинь үү? Тэнд хүн байгааг яаж мэдэж байгаа юм?
Мам: Тэнд өдөржин байсан шд. Одоо яваагүй байгаа. Сайхан санаа гэж бодож байна. Хараал идсэн нохой. Хамтрагч нь наана чинь байна уу?
С: Билли.
Чарли: Рекс, урагшаа.
С: Би тэгээгүй.
Мам: Надаас холд.
С: Тэд нар намайг албадсан.
Мам: Энийг надаас холдуулаач.
Чарли: Тийм ээ, итгэлтэй байна.
Мам: Заа за. За за.
Чарли: Одоо болно оо.
Мам: Хол бай.
Чарли: Баяр хүргэе, Билли. Чи шоронд үхэх боллоо.
Эм: Бүх хэсгүүд буцац болно. Байдал тогтворжсон.
*****************
Чарли: Сайн уу. Юу байна даа, Жо.
До: Энэ жил СВАТ/тусгай алба/ныхан надад мэндчилгээ илгээхгүй байх.
Жэ: Явуулна гэж бодсон юм уу?
До: Үгүй ээ, үгүй. Тийм биш. Гэхдээ утаат бөмбөг. Сайн байна.
Чарли: Нэг юм хийх хэрэгтэй байсан юм. Би СВАТ/тусгай алба/-ынханд буудахгүйгээр тэрнийг барина гэж амалсан.
Сара: Маллори, Роулинс хоёр яасан?
До: Сайн байгаа. Гэхдээ хоёр долоо хоногт ажилдаа ирэхгүй байх.
Чарли: Зөндөө бичиг баримтны ажил хийх байх даа.
Сара: Ажлын эхний өдөр нь хэцүүхэн байлаа.
До: Тийм ч муу биш ээ.
Жэ: Яагаад?
До: Тэд нар Рексийн яаж ажилладгийг харсан.
Чарли: Сайн байлаа, Жэсси.
Жэ: Чи ч бас. Сайхан амраарай.
5-р бүлгийн 18-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home