Жол- Дайруулж үхлээ ш дээ, чи.
Жо- Зайлаач, тэнэг ээ.
Бүс- Хөөрхөн залуу минь, нааш ир дээ.
Зал- Унаан дээр минь мордоход чиний өндөр хүрэх үү?
Эмм- За, гараа биедээ наагаад суугаарай, Кристал. Наадах чинь миний бэлэг.
Эм- За, май, энийг өмс.
Эмм- Ээж нь бие засмаар байна. Ийшээ явбал хоёр худалдааны төв, нэг архины дэлгүүр байгаа.
Бүж- Зөв хө, охин минь.
Эмм- Хөөе. Урагшаа хар даа.
Бүж- Ковбой яаж хийдгийг чамд үзүүлээд, мэдрүүлээд өгье л дөө. Тийм ээ. Янзтай, яг тэгээд байгаарай.
Эмм- Хөөе, хөөе, хөөе. Зогсооч ээ.
Зэл- Бурхан минь. Ямар тэнэг юм бэ. Үхсэнээ хийгээд замын голд явж байдаг юм бэ?
Эрр- Авраарай. Би буудуулчихлаа.
Зэл- Түргэн дуудаарай. Хөөе, тусламж дуудаач ээ.
Жэк- Жон Дөү. Ойроолцоогоор 65 настай. Хэвлийн хэсэгт сум орсон шархтай. Миний таамгаар есөн мм-ийн голчтой зэвсэг. Сум гарсан шархгүй. Цээжин дээрээ гурван шивээстэй. Хонгор минь, шивээсний тайлбар бичнэ ш дээ. Чи энэ бүдгэрч байгаа Калвиныг хаашаа шээж байна гэх вэ?
Гил- Мэдэхгүй ээ. Бидний болзоо руу юм болов уу?
Жэк- За, уучилчих л даа. Доктор Хадсон мэдүүлэг өгөхөөр Карсон хот руу яваагүй бол би юу гэж энд дуудагдаж ирэх вэ дээ.
Гил- Мэдэж байгаа. Би чамайг ажлаа хийхийг харах дуртай. Тоглосон юм аа. Хослолтой бүр гоё. Яах вэ, амталгааны дээж нь хэтэрхий жаахан, одоо ч идэж чадахгүй л дээ, тэгэхээр…
Жэк- Дахиад нэг рэнтгэн зураг.
Гил- Чи ингээд гурав дахиа зураг авч байна. Хөөрхий амьтны зургийг хэчнээн удаа авах ёстой юм бэ?
Жэк- Байж бай, яарах хэрэггүй.
Гил- Яагаад? Би хоол идээгүй гэсэн болохоос бүжиглэж чадаагүй гээгүй шүү.
Жэк- Аан гэж бай даа, хонгор минь. Хохирогч буудуулсан боловч сум нь гарсан шарх алга, өөр бас юу алга гээч?
Гил- Сум алга.
Жэк- Сум алга.
Роб- Олчихлоо. Олчихлоо. Ашгүй дээ.
Жош- Хөөе, хатагтай. Та жаахан дуугүй байгаад өгөөч? Энд хүмүүс ажилтай байна ш дээ.
Роб- Жошуа, чи ийм эрт юу хийж ирсэн юм бэ?
Жош- Элдэв хэрэгт орчихгүй гээд л.
Роб- За за.
Жош- Засвар хийж байгаа юм уу? Фарадэйн тор шиг л харагдаж байна.
Роб- Лабораторио хувааж байгаа юм аа. Нэг удаа кибер халдлагад өртсөн бол хангалттай. Синтэтик ДНХ-д вирус суулгаж болж байгаа юм бол ханцуйдаа нуусан өөр арга байж л байгаа.
Жош- Сүлжээ алга. Хязгаарлачихсан юм уу?
Роб- АФИС, КОДИС, цагдаагийн мэдээллийн сан хардан дээр хадгалаатай, гэхдээ ийм л байна. Юутай тулгараад байгаагаа мэдэх хүртэл гадаад ертөнцтэй дижиталаар холбогдохгүй. Гэхдээ чи аан гээ? Би тун удахгүй мэдчихнэ.
Жош- Валеригийн гэрээс олсон синтэтик ДНХ-гийн дээж, буцаан инжэнэрчлэх гэж байгаа юм уу?
Роб- Тэгэх гэж байгаа биш. Хэдийн тэгчихсэн. Өршөөгөөрэй, миний хүү. Өөрийнхөө ДНХ дээр юм бичье гэвэл, бүх кодоо А Т К Г-руу буцаан хувиргана, тэгээд РНХ, ДНХ синтэзатораар дамжуулан хос ороомог дээр нь бичих юмаа бичнэ дээ. Хурууны үзүүрээр л хийчихнэ.
Жош- Болгоомжтой, та минь ээ. Нөгөө Очо хөдөлгөөнөө хийлээ шүү.
Роб- Юу?
Жош- Таны нөгөө,,, ялалтын бүжиг чинь биз дээ. Очогийн эхний хөдөлгөөн шиг харагдсан юм аа. Тэгээд би таныг нөгөө… уучлаарай, танаар тохуурхах гээгүй шүү.
Роб- Байз байз.
Жош- Харахад…
Роб- Чиний хэлдэг түмэн зөв юм байна шүү. – Очо эхлэх бүрд энэ робот дандаа ингэдэг. Би шөнөжингөө ингэж хоносон.
Жош- Синтэтик ДНХ хийх гэж бүтээсэн юм биш үү? Валери Хаммондын гэрт үлдээсэн дээж шиг л юм байна.
Вил- Тэгээд, яг юу яриад байгаа билээ? Хамаг баримт устгасан гээд байгаа вирусийг Очогийн ах, эгч, дүү нар хийсэн гэж үү?
Жош- Ийм тохиолдол гэж байхгүй. Мохави кинэматик дизайнсад гарсан аллагыг мөрдөж эхэлснээс хойш болсон явдалууд яагаад ч юм холбоотой.
Роб- Роберт Клиффийг хийх ёсгүй юмаа хийхийг харсан болохоор Клифф тэрнээс ангижирсан. Бид учрыг нь олж мэдсэн даруйд Клиффийн цахилгаан машин мод мөргөсөн.
Вил- Аюулгүйн дэр нь гэнэт ажиллагаагүй болсон.
Жош- Клиффийн аппаратанд хэргийн газарт байгаа Валери Хаммондын зураг байсан. Юу болсныг тэр тайлбарлахын даваан дээр…
Вил- Хулгайлагдсан. ХМТ-ныхон энэ хэрэг мухардсан гэсэн. Хэрэгтнүүд хэтэрхий овжин байна.
Жош- Тэхнологийн ухаантнууд цусны дээжинд тройн морь нуугаад явуулчихсан.
Роб- Устгагдсан баримт бүгд манай роботын үйлдвэрийн мөрдөн шалгах ажилтай холбоотой байсан.
Вил- Труман Томасын роботын үйлдвэр.
Роб- Тийм.
Вил- Энэ бүх холион бантангийн ард энэ хүн байгаа,
Роб- Эсвэл бөмбөг хөөж байгаад шал өөр юм руу дамжуулчихаж л дээ.
Алл- Жэк, сум байхгүй байна гэдгийг чинь ерөөсөө ойлгосонгүй.
Жэк- Би ямар хайгаад олохгүй байгаа биш дээ. Олъё ч гэсэн сум байхгүй. Рэнтгэн худлаа хэлэхгүй шүү.
Гил- Хар даа, сум гэдэс дотор байх л ёстой, ямар гараад гүйчих биш. Гэтэл алга л байна.
Алл- Ирмэг нь задарчихжээ. Хэдтэй сум бэ? Есөн мм үү? Яагаад ингээд…
Жэк- Урагдчихсан гэж үү? Анх очсон түргэний эмч үү, эсвэл хохирогч өөрөө юү, аль нэг нь шархан дээр хэтэрхий хүчтэй дарсных.
Алл- Тийм ээ, бетадин хэтэрхий их түрхчихжээ.
Гил- Тийм ээ, түргэний эмч нар ариутгагчийг гамгүй цацсан байна, тэр хэрээрээ хурууны хээ, дарины үлдэгдэл арилгана. Тэгэхээр сум алга болсон нь дөнгөж эхлэл гээд л бодчих.
Алл- Гриссом нэг удаа махан сумаар үйлдсэн аллага дээр ажилласан гэж байсан. Махаар хийсэн сум шүү дээ. Махан сум.
Жэк- За, үхрийн мах ч илрээгүй л дээ, гэхдээ ийм цэлцэгнэсэн бодис олсон.
Гил- Шинжилгээгээр будааны цардуул, хүрэн сахар гэж гарсан. Тэгэхээр, Дөү гуай бабл тийнд дуртай бололтой.
Алл- Би л лав бабл тий уухаа больсон. Хамтрагчдаа битгий хэлээрэй. Цаадах чинь аймаар дуртай.
Гил- Нээрэн, Крис одоо хаагуур яваад байгаа юм бол.
Алл- Тэгэхээр, сум байхгүй, нэр ус байхгүй, энэ хүн хаана буудуулсан нь тодорхойгүй. Сүүлчийнх нь л санаа зовоож байна даа. Хэргийн газар байхгүй бол яаж хэргийн газарт үзлэг хийх билээ.
Гил- Гэхдээ нэг гэгээтэй мэдээ нь, шил олдсон. Хар даа, алганд нь хоёр төрлийн шил шигдсэн байна.
Жэк- Гэхдээ гудамжинд унаж тусаж явсан. Унахдаа гараа тулаад наалдсан байж болно.
Гил- Би тэгж бодохгүй байна. Энэ натрийн гидрооксид. Стандарт шил, лонх, цонх. Энэ цэнхэр шил харьцангуй их нягттай. Хар тугалгын агууламжтай.
Жэк- Өвчин намдаагчинд тамхи бичиж өгөхөө болихтой зэрэгцээд шилэнд хар тугалга хийхээ больсон ш дээ. Арьсанд шигдсэнийг нь харахад нэг л сонин.
Гил- Сонин гэдэг чинь сайн. Сонин бол бидний найз. Түргэний эмч Жон Дөүг энд нас барсан гэж тэмдэглэсэн. Замын цаана юу байгааг хар даа.
Алл- Цаг хугацаан элс эртний эдлэл. Хуучны шил олъё гэвэл эндээс л хайна даа.
Гил- Би бооцоогоо эднийд тавилаа. Миний эсрэг тавих хүн байна уу? – Өө, энэ байна ш дээ. Ниль. Нэр нь юм шиг байна. Туйлын царайлаг эрийн дэргэд үгүй мөн жаргалтай яа.
Чав- Брюс Кэмпбэлл. Тийм ээ. Би ч гэсэн инээд алдахаар л юм.
Алл- Би ч инээж байна шүү. Хар даа. Бүгдийнх нь зургийг аваарай, Пэн.
Чав- Ойлгомжтой. Хэргийн газар яг мөн байна даа. За, би дээшээ мэдэгдье.
Гил- Энэ газрыг харчих л даа. Гоё юм байна. Би буруу үедээ төрчихжээ.
Алл- Үгүй шүү, Пэнни. Чи яг цагаа олсон. Энэ цаг чинийх шүү. Чи хэргийн газрыг олсон. Энэ хэргийг чи авах хэрэгтэй. Би гарлаа, чи өөрөө нэг сайн үзлэг хий, гэхдээ, түвшин ахья гэвэл дадлага хийх хэрэгтэй шүү.
Гил- Пөөх. Биш ээ, за. Биш ээ, баярлалаа, баярлалаа, гэхрдээ,,, чамд яаж талаххаа мэддэггүй ээ, гэхдээ,,,
Алл- Энэ хэргийг илрүүлчихвэл би хүмүүст гоё харагдах нь мэдээж л дээ. Касснаас эхэлье.
Гил- Энэ кассыг онгойлгох гэж самардаж үзжээ. Халиваар гөжсөн юм болов уу?
Алл- Тэгээд чадаагүй. За, үйл явдалыг зураглая. Бүр эхнээс нь.
Гил- Бүтэлгүй дээрмийн оролдлого бололтой. Алуурчин дэлгүүр хаатал хүлээгээд, Нилийг цонхны гаднаас буудаад, кассыг нь ухахыг завдсан ч дийлээгүй, тэгээд айсан. Ниль дээрэмчинг явтал хүлээгээд, тусламж дуудахаар гадагшаа гарсан.
Алл- Энэ цус яагаад цацарсан байх вэ?
Гил- Хүчтэй олгойдож цацарсан гэж үзэж болох байх, гэхдээ,,, Тийм ээ, чиний зөв. Хэтэрхий их цус асгарчээ.
Алл- Цус алдлаа гээд эд нь тасарч унахгүй ш дээ. Тийм жижигхэн эд гэхээр чинь?
Гил- Энэ чинь эртний эдлэлийн дэлгүүр ш дээ. Дээр үеийн буу ашигласан байж магадгүй.
Алл- Тийм ээ, магадгүй. Зрисийг дууд, хэргийн ул мөрийн дээж авах, шинжлэхэд чамд тусламж хэрэгтэй. Хэн мэдэх вэ дээ. Зарим нь алуурчных ч юм билүү. Энэ хэргийн газар чинийх шүү.
Гил- Байз, чи хаачих нь вэ?
Алл- Чавэзтай уулзаж, яагаад дуудлага өгөөгүйг шалгая.
Гил- За.
Алл- Зүгээр үү?
Гил- Зүгээр.
Алл- Догь шүү.
Гил- Би зүгээр ээ. Уучлаарай, Ниль.
Шон- Миний буруу.
Жим- Шона, үгүй ээ. Битгий тэгж бод.
Шон- Үгүй ээ, өчигдөр орой би ажиллах байсан юм. Аав миний оронд гарсан юм, намайг Лизагийн тэнэг төрсөн өдөрт явуулаад аав өглөө дэлгүүрээ нээх байсан юм. Хэн ч мэдээгүй ш дээ. Аав,,, аав гудамжнаас олдсон юм уу? Бурхан минь. Яагаад?
Алл- Дээрэмчин кассны машиныг онгойлгох гэж оролдсон, гэхдээ нотлох баримтаас тэгтлээ их хичээгээгүй бололтой. Нэг юм асуухад. Аавд чинь элдэв муу санаж явдаг хүн байдаг болов уу?
Жим- Байхгүй дээ. Ниль үү? Энэ хавьдаа хотын захиргч шиг л хүн байсан. Бүгдийн хүндлэлийг хүлээсэн. Би ч хайртай байсан.
Шон- Аав ч гэсэн чамд хайртай байсан. Үйлчлүүлэгчид эртний эдлэл авах гэж биш аавтай уулзах гэж ирдэг гэж хошигнодог байсан юм.
Гил- Сайн уу. Саад болсонд уучлаарай. Энэ, энэ ажиглах камер мөн биз дээ?
Шон- Мөн.
Гил- Таазан дээр юм харагдахгүй болохоор нь өөр газар хайж үзсэн юм…
Жим- Аав чинь камер тавьчихсан байсан юм уу?
Гил- Аан гээ, бид шалгачихъя даа.
Жим- Тиймэ э, хонгор минь, чи өөрөө хэрэггүй байх аа…
Шон- Үгүй ээ, би,,, байнгын үйлчлүүлэгчдийн нэг байж магадгүй, эсвэл,,, мэдэхгүй ээ, би тусалмаар байна.
Чав- Байз, яачихав? Үгүй байлгүй дээ.
Шон- Ойлгосонгүй. Юу болчихов? Ингээд л үү? Ингээд цаашаа байхгүй юм уу?
Гил- Хөөе, чиний бодож байгаа шиг ингээд мухардахгүй шүү. Камерийг яаж салгасныг мэдчих юм бол ямар нэгэн сэжүүр гарч ирж магадгүй.
Чав- Сэжүүр байна аа. Яг энд хар даа. Ямартай ч хоосон гартай гараагүй байна. Хар даа? Гитар алга.
Шон- Элвисийн дурсгалт зүйлсээс бас авсан байж магадгүй шүү.
Чав- Тэгвэл надад нэрсийг нь өгөөдөх, би энэ хавийн ломбарднуудаас асууж, сураг тавьж бай гэе.
Жим- Гуйя, энэ хэргийг хийсэн этгээдийг заавал олоорой.
Роб- Хөөе. Уг нь сэжигтнүүдийг тамлахаа больё гэж ярьсан санагдах юм.
Жош- Биш ээ, роботын задлан хийж байна. Харданд нь нэвтрэхэд илүү хялбар байсан бол хамаагүй гоё байхгүй юү. За. Одоо холбогдож байна уу?
Вил- Баярлалаа, Барри. Би чамд нэлээд өртэй боллоо доо.
Роб- Юу олж мэдэв?
Вил- Куантикогийн танил мэрэгжилтэнтэйгээ яриад Очогийн програмчлалын тайлаар тайлбарлуулж авсан юм.
Роб- Тэгээд?
Жош- Хэдүүлээ кибер гэмт хэрэг дээр ажилламаар юм байна шүү. Программистууд хаа явсан газраа жижиг тэмдэглэл үлдээдгийг мэдэх үү? Тэн хагас нь ажил дээрээ гарын үсэг үлдээдэг.
Вил- Очогийн старт-ап цувралын код, ДНХ хөдөлгөөн, дотроо хоёр үсэгтэй, хаа ч явсан шууд танигдах боломжтой юм байна.
Роб- Т.Т. Труман Томас.
Вил- Тийм ээ. Үнэнээр нь л хэлье, өөр дээр нь байна гэж бодоогүй юм. Барри энэ кодыг суут бүтээл гэсэн. Труманыг яриад байдаг шигээ ухаантайд нь эргэлзэж байсан шүү.
Жош- Магадгүй тэр ухаантай, эсвэл тэнэг байх, гэхдээ би тэрнээс энэ найзынхаа талаар хэдэн юм асуумаар байна.
Роб- Эелдэг санал байна. За, ингэе. Катрин, бид хоёр эндээс цааш аваад явъя. Мартсанаас, Пэнни анхны хүн амины хэрэг дээрээ ажиллаж байгаа. Чи очиж тусалбал яаж байна? Их нэмэр болно шүү.
Жош- За, тэгье.
Фин- Хөөх.
Гил- Битгий айгаарай.
Фин- Хөөх, баярлахааргүй замбараагүй байна даа. Чавез элэн сурвалжилж байгаа л даа, гэхдээ л хэтэрчээ.
Гил- Ломбардныхан бөөн, бөөнөөрөө ирсэн ш дээ.
Фин- Ганц хоёр юмнаас хуруу хээ авах гээд чамд тусламж хэрэгтэй гэсэн юм. Ганц хоёр гэж бүгдийг нь хэлжээ? За за. Би ч хэзээд бэлхэн шүү.
Алл- Пэнни. Илтгээрэй.
Гил- Элвисийн фэнүүд ч хууль сахьдаг юм байна аа. Аль нь Цаг хугацааны элснээс ирсэнийг баттай хэлж чадахгүй ч мэдээллийн санд байхгүйг бол хэлж чадна аа.
Фин- Гэхдээ Пэнни кассны машинаас олсон хөлсөө ДСР-ПЛАС-аар шинжилж байгаа, харин би нэг хачин тосорхог бодис олсноо К-ТОФ-ийн шинжилгээнд өгчихсөн шүү.
Алл- Ажлыг умалзуулжээ. Ингэхэд чамд хэрэг дээр тусалдаг хамтрагч байдгийг мартаагүй биз дээ? Крис хаа байна? Арай ч дээ, Бьюү? Гэнэт л чи ярих хүсэлгүй болов гэж дээ.
Фин- Гомдлоо шүү.
Гил- Крис, бид хоёрт хааяа нэгнээ хармааргүй өдөр байж болно ш дээ.
Алл- Айн, юу?
Гил- Хар даа, нэг юм гараад ирлээ. Каннабис. Хэрэгтний хөлснөөс илэрлээ.
Алл- Тэгвэл бас тоймтой болж байна шүү.
Фин- Тэгвэл, натрийн хлорид, тартразин, нафталенсульфоны хүчил, этилийн декадиенат байвал яах вэ? Энэ этгээд хуруунуудаа кино театрын попкорны тосонд дүрчихсэн байна.
Алл- Чи тэрийг яаж мэдэж байгаа юм?
Фин- Чи зөвхөн театраас олддог алтан шидийг химийн аргаар дуурайж хийж үзээгүй л дээ. Өө.
Гил- Өө, нээрэн. Хэрэгтнийг мэдчихлээ.
Жим- За. Тийм ээ. Нилийн дэлгүүрийн танил бараанууд. Уг нь намайг ирээд энэ хэдийг хараад өгөөч гэж дуудсан, тэгсэн чинь байцаалтын өрөөнд сууж байж таарах шив.
Гил- Байцаалт шүү дээ, Жим. Эднийг хадмынхаа дэлгүүрээс хулгайлсныг чинь мэдсэн шүү.
Жим- Юу намайг гэж бодоход хүргэв…
Чав- Орон байр, машины хулгай, хулгайн барааны дам. Чи ч багадаа айхтар хулгайч байж дээ, айн? Энэ дээр аллага нэмэх үү?
Жим- Юу? Үгүй шүү. Шал утгагүй юм.
Гил- Чиний шүүх хурал л жигтэй болно шүү, энэ юмнуудаас бүгдээс нь попкорнын тос илэрсэн. Хантаазаа хар даа, залуу.
Чав- Театрт ажиллалаа гээд олигтой цалин авдаггүй л баймаар. Ердөө шуналын сэдэлтэй юү…
Жим- Аан гээ, би Нилийг алаагүй.
Чав- Алив, гараа ширээн дээр.
Гил- Бид чамаас дарины үлдэгдлийн дээж авна.
Жим- За, тэг ээ.
Чав- Гараа саванддаггүй байх нь ээ?
Жим- Та нар ойлгохгүй байна. Намайг очиход, цонх хэдийн хагарчихсан байсан. Ниль гарч явахдаа л шархадчихсан байсан. За юу? Би харсан шүү. Туслах ёстой байснаа мэдэж байна л даа. Гэхдээ би хэдэн хуучин гитар, хэдэн хог л аваад гарсан. Би өөр юм хийгээгүй.
Гил- Чи хадмыгаа хэдэн ногооноос болж алсан.
Чав- Пэнни.
Гил- Одоо чи хүн амины хэргээр нарсанд сууна, Жим.
Чав- Пэн?
Гил- Аллага шүү.
Чав- Пэнни. Улаан гарах ёстой биз дээ?
Гил- Үлдэгдэл илэрсэнгүй.
Жим- Би Нилийг буудаагүй гэж хэлсэн ш дээ. Хэн буудсаныг ч мэдэхгүй.
Роб- Хөөе. Тийм ээ, чи, Ражан. Тэгээд, Жим Викнэрээс дарины үлдэгдэл илрээгүй юм биз дээ?
Алл- Шинжилгээгээр баталсан. Жимийг хулгайн хэргээр яллана. Их хачин хэрэг байна аа. Пэнни анх удаа гэхэд ахдахаар ч юм шиг.
Роб- Сайн байна, туршлага болог. Урд суудаг оюутнуудад юм бүхэн хялбар санагддаг даа.
Алл- Хөөе, дарга аа.
Роб- Яасан?
Алл- Таны зөв байсан юм шиг байна. Миний хамтрагчийн тухайд. Та лаборатори доторх хамгийн чухал химийн холбоо хүмүүсийн хооронд байдаг гэж хэлдэг. Би буруу ойлгочихжээ. Катрин, Бьюү хоёр нэгнээ харсан даруйдаа л гэрлээд удсан хос шиг хар яр хийцгээх юм. Фолсом, бид хоёр,,, жаахан жийрхээстэй, бас дээр нь Крис, Пэнни хоёр нэгнээсээ зугтаад байна. Хэрэв та хэлээ биз дээ гэх бол,,,
Роб- Тэгэхгүй. Чи одоо гарвал тэнэг хэрэг болно.
Алл- Уучлаарай. Юу гэсэн үг вэ?
Роб- Чамайг өдрийн ээлжийн ахлах болсноос хойш манай хэрэг илрүүлэх ахиц 17%-иар нэмэгдсэн. Чи надаас итгээч гэсэн, би итгэсэн, итгэсэндээ баяртай байна.
Алл- Макс...
Роб- Чиний төлөвлөгөө чамайг бусдын идэш болохоос аварсан, харин Катрин, Бьюү хоёр одоо найзууд болсон. Өөрчлөлт хэцүү ч муу юм биш.
Алл- Хүмүүс намайг тоохгүй байгаа юм шг.
Роб- Би чамд нэг юм хэльж өгье. Дарга байхын хамгийн сайхан тал нь, бусад хүн чамайг юу гэж бодох нь түй ч хамаагүй. Надаас бусад нь шүү. Бялуугаа яарч зуухнаас гаргав аа.
Шон- Таньдаг, мэддэг бүх хүнд хэлсэн. Жимээс бусад нь л даа, мэдээж тэр...
Лу- Шона, аан гээ, би амлая. Аавыг чинь хүний ёсоор үдэн гаргаж өгнө, за юу? Шаардлагатай гэвэл би эмгэнэлийн үг хэлье.
Шон- Баярлалаа.
Гил- Өө, сайн уу, хатагтай Дэллино.
Шон- Миний загалмайлсан эцэг Лу.
Гил- Сайн уу?
Шон- Бэлтгэл ажлаа ярьж байгаа юм. Болно гэвэл би дансны дэвтэрээ авчих уу?
Гил- Болно оо. Майк, эмэгтэйг аваад орооч? Баярлалаа
Май- Ийшээ яваарай.
Гил- Хэрэгт дурлах гээгүй юм шүү, гэхдээ дам сонсоход Нилийн оршуулган дээр үг хэлэх хүн олдохгүй байгаа юм аа даа. Их нэр сайтай хүн гээ биз дээ.
Лу- Аан, тэр үү? Ниль, Ниль маш олон фэнтэй боловч найз нөхөд цөөтэй хүн. Хэрмэл амьдралтай, студи дээрээ өнждөг хүнд хааяадаа түргэн уурлах байх шүү дээ. Би хамтрагч нь, занг нь сайн мэднэ. Өөр хүмүүс бол мэдэхгүй л дээ.
Гил- Би ямар байдгийг нь мэднэ ээ. Хамтлагт байсан юм уу?
Лу- Тийм ээ, 80-аад онд хэдэн дуугаараа чартад орж байсан. – Разор Пит. Манайхыг сонссон л байлгүй.
Гил- Оливиа Родриго Радиогоор явж байсан уу?
Лу- Тэр үед, Ниль, бид хоёр урт үстэй, илүү металлаг залуус байж дээ.
Гил- Яагаад тарсан юм?
Лу- Ниль гэр бүлтэй болно гээд, тайз харин надад ээлгүй юм билээ. Гэхдээ тэрнээс хойш тоглолтонд орох урилга ирсээр л байдаг шүү. Бүр өнгөрсөн сард хүртэл санал ирсэн ш дээ. Гэхдээ одоо өнгөрсөн хэрэг. Хүн том болох ёстой биз дээ?
Гил- Санагалздаг уу?
Лу- Иймэрхүү юманд хаягдахаасаа өмнө хаях хэрэгтэй шүү. Би замд явж, хуучны найзуудадаа тусласан хэвээрээ,,,
Гил- Ниль болохоор өөр бодолтой. Энэ хэрэг хуучны дайсагналаас улбаатай байж болох талтай юу, эсвэл?
Лу- Битгий. Гашуудал дээр нэрмээс дэмий.
Шон- Явах уу, Лу?
Лу- За. Таатай ярилцлаа.
Гил- Тэглээ.
Пак- Сайн уу, найз аа.
Алл- Хэн ирснийг хар даа.
Пак- Салж өгөхгүй нь дээ.
Гил- Мөн ярив аа.
Пак- Анхны хүн амины хэргээ авсан гэж хэлэхгүй яасан юм бэ дээ? Сүйт залуугаас чинь сонсож мэдлээ.
Гил- Крис. Чамайг ирсэнд баярлаж байна.
Алл- Би чирээд ирсэн юм. Гэхдээ одоо бүгдээрээ цугларлаа. Локардын солилцооны зарчим. Алуурчин хаа нэгтээ мөрөө үлдээсэн л байж таарна.
Гил- Тийм.
Алл- Баярлалаа.
Гил- А-2, зангианы хавчаар. А-4, чагтан товч. А-3, кассны машин. Б-1, хагархай шил. А-3 нь их догь углуурга байна. Углуурга гээд оруулчих.
Фин- Тэгэхээр хэрэг А эгнээнд өрнөжээ.
Гил- Тийм. Шалны мод нь жаахан эмтэрснээс бусдаар Нилийн дэлгүүр их цэгцтэй. Нээрэн, буудуулсан газартай нь ойр байгаа биз.
Пак- Юу хамгийн хачирхалтай байна гээч? Хөхөөтэй цагнууд.
Фин- Финадо эмээд нэг байж билээ. Хар дарсан зүүд. Жижигхэн недерланд жаалууд модноос үсэрч гарч ирээд л. Хаашаа явсан юм бол?
Пак- Мэдэхгүй ээ, том эр минь, гэхдээ цагнууд зогсчихсон байсан. Гэхдээ хэрэг гарах үед ажиллаж байсан.
Гил- Сонирхолтой л юм, гэхдээ бодит сэжүүр хэрэгтэй байна. Тэгээд буудсан этгээдийг зургийг гаргаж чадах уу, үгүй юү?
Пак- Уучлаарай, анхны аллагын хэрэг амар байдаггүй юм. Одоо ч авралгүй болсон л доо. Холбоос кабель нь шатчихсан байна лээ.
Фин- Аймшигтай. Алуурчин орохоосоо өмнө масс үүсгэж камерийг салгасан байна. Хурууны хээ, бичлэг үлдээгээгүй. Үл үзэгдэгч хүн хайх нь дээ.
Вил- Яасан, эргээд нөгөө каффейн хэрэглэдэг дээрээ оччихоо юу?
Роб- Чамд хамаагүй шүү, Виллоус.
Вил- Ирэхээр нь битгий гарыг нь тасдаж аваад үхтэл нь гөвшчихөөрэй, мэдэв үү?
Роб- Заримдаа ширүүлэх зөв байдаг биз дээ?
Тру- Хатагтай нар аа. Роботын талаар юм асууя гэсэн юм уу? Би туслахад бэлэн байна.
Вил- Тийм. Тийм болохоор л хуульчаа дагуулж ирээрэй гэснийг маань Сабрина танд дамжуулсан байлгүй.
Хов- Ховард Россман. Асуулт байна уу?
Роб- Зөндөө. Эхлээд роботоо яагаад лабораторийн техникчийг дуурайдаг болгож програмчилснаа тайлбарла даа.
Тру- Танд тэгж харагдсан юм уу?
Роб- Тийм, надад тэгж л харагдсан, ноён Томас. Робот чинь синтэтик ДНХ хийж байна. Тан шиг хүний хувьд ч гэсэн давшгүй даваа биз дээ? Тэгэхээр, тэгтлээ зүтгэх ямар хэрэг байна?
Вил- Энэ ажилд яаж цаг гаргасан чинь хачирхалтай байна. Та чинь нэлээд хэдэн компанитай, завгүй хүн биз дээ.
Роб- Нийтийн хэрэглээнд гаргалгүй биотехнологийн компанид зарсан боловч...
Тру- Таны хэлдэг зөв. Шинжлэх ухааны төлөө амьдрах хамгийн чухал юм. Бид дэлхийг өөрчилнө. Би сая нэг лабораториосоо ирлээ. Шууд ирсэн л дээ.
Вил- ДНХ-г шинэ төрлийн хард болгосон гэж сонссон. Петабит мэдээлэл таны хурууны үзүүрт. Дотор нь бүх гол тоглогч байгаа биз?
Хов- Харамсалтай нь, ноён Томас энэ талаар ярих эрхгүй.
Саб- Уучлаарай. Аюулгүй байдал. Ойлгохыг хичээгээрэй.
Роб- Тийм ээ, ойлгож байна. Манай хамгаалалтанд ч гэсэн халдсан. Кибер халдлага. Танай компаниас цуглуулж авсан нотлох баримтуудыг л устгасан байгаа юм даа.
Тру- Би хөөрхий та нарыг хакдах хүн мөн үү? Би танай тал шүү дээ. Иргэн хүний хувиар би...
Саб- Ноён Томас, өршөөж үзээрэй. Эднийх манайхаас хүн амины хэрэг дээр тэхникийн туслалцаа авъя гэсэн. Гэтэл хуурч авч ирсэн байжээ.
Тру- Өөр асуух зүйл байвал Ховардтай харьцана уу. Намайг маш чухал ажил хүлээж байгаа.
Роб- Биднийг ч гэсэн.
Вил- За, энэ амаа хамхиад гүрийх гэж байгаа бол бид ч бас тахимдахгүй шүү.
Роб- Бодлоо батлаад л авлаа. Зогс. Яг наанаа байж бай. Хөвөн аваад өг дөө. Баримт гэж энэ дээ.
Гил- Жэк, би нэг зүүд зүүдэлдэг байсан ш дээ. Ангийнхныхаа урд гараад зогсчихсон, гэхдээ дотуур хувцастайгаа нүцгэн байж байна. Энэ хэрэг яг тэрэн шиг юм.
Жэк- Яг тийм. Би бас чамайг тэгж зүүдэлдэг ш дээ.
Гил- Болиоч. Уг нь, хоёрдугаар шатны сорил авахад бэлэн болчихоод байдаг, тэгсэн мөртлөө нэг л болж өгдөггүй дээ.
Жэк- Бүтэн өдөр өнгөрсөн ч би туршлага хуримтлуулсаар л байна даа. Минийхээр чи буруу талаас нь л хараад байна даа.
Гил- Дахиад хэл дээ.
Жэк- Яах вэ дээ, би чамайг,,, яг буруу талаас нь хараад байна л гэлээ. Яасан болохгүй юм хэлчихсэн үү?
Гил- Үгүй, чи аппаратаа түр өгч байгаач.
Жэк- Тэгээд... за за, чиний зөв байна. Гэдэсний шархны ирмэг, энэ арьс нь, үрчлээтэй байх ёстой ш дээ, гэтэл бүтэн эрэгчихсэн байна.
Гил- Сум орсон шарх биш болохоор аргагүй ш дээ. Гарсан шарх байна.
Жэк- Гэхдээ... алуурчин хохирогчийн бүдүүн гэдсэн дотор л орчихоогүй бол ийм боломжгүй дээ. Яаж ийгээд сумыг нь олох хэрэгтэй юм байна.
Гил- Ерөөсөө ч сум хайх хэрэггүй ч юм билүү? Урагдсан шарх, цахилгааны утас шатсан, цаг зогссон, бетадинд дарины үлдэгдэл арилаагүй, угаасаа сумаар буудаагүй. Харж байгаа юмаа одоо л ойлголоо. – Өө, сайхаан, Бьюү. Үнэхээр сайхан.
Вил- За, энэ чинь одоо юу билээ?
Гил- Аллагын зэвсэг. Үүгээр л Нилийг хөнөөсөн гэж бодож байна. Сум нь зөвхөн үхлийн аюултай хурдан нисдэг биет биш. Ниодимийн соронз гэж сонсож байсан уу?
Жош- Сонсоогүй гэвэл чи хэлж өгөх юм уу?
Гил- Дэлхийн хамгийн хүчтэй соронз юм л даа. Ер бусын хүчтэй соронзон орны тухай ярьж байна шүү. Өчүүхэн матэрийг ч алсын зайнаас татна. Тэр хүчийг нэгтгэвэл, хүний аминд хүрч болно.
Вил- Тийм үү? Юу л даа, танай ээжийн хөргөгчний соронзыг яриагүй л дээ, гэхдээ үүгээр хүн алахын тулд алуурчин Нилийн биед соронз суурилуулах ёстой юм биш үү?
Гил- Суурилуулаагүй. Идүүлсэн.
Фин- Нас барсан өдрөө бабл тий уусныг нь мэдэж авсан. Цайнд ордог хорголтой ийм соронз холиод хийчихвэл ялгарахгүй.
Жош- Хаанаасаа ийм юм бодож олоод байдаг юм бэ? Алуурчин байхгүй, сорон байхгүй, камерийн бичлэг байхгүй.
Гил- Шатсан камер дээр байгаа. Хуучин цагнуудын арааг юу саатуулж, ажиллагаагүй болгосныг таа даа?
Фин- Хар даа. Цахилгаан соронз. Хүн бүр гуравдугаар ангидаа хийж үзсэн байдаг. Энэ хамаагүй том л доо, гэхдээ маш энгийн зарчимтай.
Гил- Цахилгаан соронзон учраас Нилийн шарх дотроосоо гадагшаа чиглэж, хэргийн газраар нэг цус олгойдуулсан.
Фин- Учиртай болоод л алуурчин этгээдийн сүүдэр ч харагдаагүй. Соронзон долгион тоосгоны ханыг ч нэвтэлдэг. Цонх руу буудаагүй, тэгэхээр алуурчин хэргийг алсаас үйлдсэн байх. Ажиглах камерт өртөхгүй гэж тэр шүү дээ.
Гил- Өө, жаахан ч гэсэн үнэмшээч. Би соронзоор хүн алж үзүүлье. Гэдэргээ, та минь ээ. Гэдэргээ.
Роб- Хойшоо, хойшоо.
Фин- Анхаараарай. Хамгийн хайртай хэсгээ хаагаарай. Гурав, хоёр, нэг.
Гил- Ингэж л Нилийг дотроос нь буудсан юм даа.
Вил- Соронзон аллага. Намайг чөтгөр аваасай.
Роб- Сайн байна, хатагтай Пэнни, тун сайн, гэхдээ одоо жижиг матери хайх жижиг ажилтай боллоо доо. Аллагын аргачлалыг нээлээ, одоо аллагын зэвсгийг олж ир.
Гил- Хохирогч яг энд зогсож байжээ. Нилийн дотор байсан бөмбөлөг буудаж, дэлгүүрээс гараад цахилгаан соронзын зүг ниссэн. Хамгийн жижиг метал хэлтэрхийнүүд шүү. Өнцгөөс хамаараад зарим нь замдаа хана мөргөсөн.
Алл- Пэнни, төмрийн хэлтэрхий, тригонометрээр энд хөл ч тавиагүй алуурчинг олно гэдэг юу л бол доо.
Гил- Өө, тэр тусмаа. Лазэр үдэшлэгээ эхлүүлээрэй. – Тэгэхээр цахилгаан соронз яг тэнд байх ёстой.
Алл- Сайн байна. Бодсоноос хамаагүй ойр байна шүү.
Гил- Энэ хавьд нэг юм байх л ёстой доо. Ул мөр, хурууны хээ.
Жош- Юм олбол би дуудъя.
Алл- Крис, та хоёр яачихсанаа хэлэхгүй юм уу?
Гил- Мэдэхгүй. Ижил туйлтай соронзнууд таталцдаггүй, түлхэлцдэг.
Алл- Хачин юм даа. Крис, та хоёр эсрэг тэсрэг ш дээ. Яасан юм, хэлчих л дээ?
Гил- Хөөе, Фолсом, юм олов уу?
Алл- Пэнни.
Жош- Хоёр дахийн борооноос хойш нэг нь их л яарч дээ. Өргөн дугуйтай. Хуучны машин байна.
Гил- Хөөе, тэнд нэг хачин мөртлөө шинэ юм байна. Моторын тос биш л байна даа. Зунгааралдсан юм ч биш байна.
Жош- Чи яг жолоочийн хаазалсан хэсэг дээр өвдөглөчихлөө. Дусалсан юм биш үү? зажилдаг тамхи.
Гил- Жимийн гар их бохир харагдсан, бид тэрнээс Нилийг буудсан уу л гэж асуусан.
Алл- Тэр үнэнээ хэлсэн ч гэлээ бүгдийг нь хэлээгүй байх аа. ДНХ. Хурдал.
Пак- Би танд хэзээ ч эргэлздэггүй шүү дээ. Эргэлзсэн ч би танд хэлэхгүй. Таны яах гээд байгааг сонирхмоор байна шүү. Атгахан шороогоор Труман Томасын нууц биотэхнологийн лабораторийг илрүүлэх биш, харин, татварын булхай юу?
Роб- Труман бүх явсан газраа мөрөө балласан, за юу? Гэхдээ манай үүдэнд л үлдээсэн.
Пак- Тэгээд, энэ хонгорын чинь рэнтгэн гуталны улнаас унасан шорооны талстат бүтцийг хэмжиж, шорооны найрлагийг тогтоож,,, яана гэж, хаягийг нь зааж өгөх үү?
Роб- ИИксРФ, Труман томасын биотэхнологийн пүүс дотор агаарын найрлагыг хэлж өгнө, тэгснээр, тэрний синтэтик ДНХ-ээр юу хийгээд яваад байсныг өөр олон зүйлсийн хамт маш тодорхой хэлж өгдөг юм даа.
Пак- За за. За, ойлгомжтой л юм байна. Тийм ээ.
Роб- Надад итгэхгүй байгаа юм уу, хаашаа юм? Пэннитэй муудалцсан болохоор халшраад байна уу? Яагаад тэрэнтэй хэрэг дээр ажиллахгүй байгаа юм бэ?
Пак- Би зүгээр л Труманы царай барайхыг хажуунаас нь хармаар байсан юм аа.
Роб- Би яаж ийгээд л чамаар үнэнийг чинь хэлүүлнэ. Шаардлагатай гэвэл чамайг энэ ИИксРФ рүү чихсэн ч яах вэ.
Пак- Теллур аа? Энүүгээр ДНХ-г нийлэгжүүлдэг биз дээ?
Роб- Теллурын уурхайтай ямар хүн байдгийг таа даа?
Пак- Магадгүй тэндээ роботуудаараа хос ороомогтой өмхий бөмбөгөө хийдэг байж болох юм.
Роб- Хоёулаа тэднийхээр зочлоод ирье. Эхлээд чи Пэннийд туслаадах аа. Хараач ээ, наад царай чинь яагаад барайгаад байгаа юм бэ?
Лу- За. Миний мсжийг авсан л биз дээ. Хоцорч ирсэнд уучлаарай. Машин эвдрээд ээ.
Жош- Мсж аваагүй, өнөөдөр суурин утас ашиглаж байгаа.
Чав- Энэ танд хэрэгтэй болов уу гэж бодоод. Нилийн хэтэвчнээс гарч ирсэн.
Лу- Оззфест 99. Сайхан цаг даа.
Жош- Хөөх. Миний хэтэвчинд хамгийн хайртай хүмүүсийн маань зураг л байдаг. Та хоёр дотно байжээ.
Лу- Тийм ээ, бид их ойр байсан.
Чав- Лу, та тамхи зажилдаг байх аа?
Гил- Хэр хугацаа байгаа вэ?
Пак- Багадаа таван минут байна, Лу царайнаасаа ухаалаг биш л бол өшөө ч хугацаа байгаа.
Гил- Хүн алдаг соронз хийсэн гэхээр, гайхаш барж мэдэх л юм. Хаана байна аа, бяцхан найз минь.
Чав- Нилийн дэлгүүрийн гаднаас зажилдаг тамхи олсон. Алуурчин хаясан гэж бодсон чинь, ДНХ нь таных байна ш дээ, Лу.
Лу- Аан, тэр чинь мэдээж шүү дээ. Миний зуувч л байхгүй юү.
Жош- Энэ дугуйны мөр таны ачааны машиныхтай ижил хэмжээтэй, өргөн, хээнээс нь харахад хүнд ачаатай явж байсан байгаа юм.
Лу- Яагаад надад ийм юм яриад байгаа юм?
Чав- Шона таныг хэдэн долоо хоногийн өмнөөс Нильд бабл тий өгдөг болсон гэсэн.
Лу- Тэгсэн.
Чав- Тэгвэл, цайнд ордог хорголтой ижил хэмжээтэй соронзоор Нилийг хөнөөсөн, харин таны машин яг соронзны зам дээр таараад байна.
Лу- Ойлгосонгүй. Ниль буудуулаа биз дээ.
Жош- Үгүй, буудуулаагүй. Та чинь хэрмэл байх аа, Лу? Тэгэхээр таны хэрэглэдэг бүх юм соронзтой. Микрофон, чанга яригч,,,
Чав- Бас зэс утастай шүү. Цахилгаан соронз хийхэд яг тохирно. Метал яаж нисгэхийг нь харсан ч болоосой. Сумнаас хурдан нисдэг юм ш дээ.
Гил- Ойлгосонгүй. Энд л байх ёстой доо. Энд байх ёстой.
Лу- Лэйла ээлжиндээ гарах гэж байна. Ваффль хаусын хамгийн хөөрхөн зөөгч. Та нарт намайг баривчлах үндэслэл хангалтгүй болохоор би ингээд явъя даа.
Чав- За, би таныг гаргаж өгье. Аягүй бол замдаа төөрчихнө.
Пак- Одоо явъя аа.
Гил- Явах болоогүй ээ. Энд л байх ёстой.
Пак- Явъя аа, хурдан явъя. Явъя л даа, алив.
Гил- Загвараас харахад соронз машиных нь ард бах ёстой. Ерөөсөө ойлгосонгүй.
Пак- Чавез?
Чав- Хөөе.
Пак- Энэ чиний машин уу? Гурвуулаа машинтай хөөцөлдөх үү?
Чав- Юу?
Гил- Юу?
Пак- Хурдалж үз ээ. Явъя.
Гил- Би сэжигтэн дагаж үзээгүй ш дээ.
Чав- Хөөх, хүүхдийн анхны хөөцөлдөөн. Бүсээ хийгээрэй. Давхилаа шүү.
Пак- За, та хоёрт зугаатай байна гэж найдъя. Мөрдөгч өө, сэжигтэн чинь буруу дохио өгөөд байгаа юм биш үү? Чигээрээ явах уу, зогсоох уу?
Чав- Байз даа, чи араас нь дага гээ биз дээ.
Пак- Зүүн дохио нь хоёроор анивчиж байна. Арын гэрэл шатсан үед л тэгж дохьдог юм. Баруун талдаа нэг юм хийчихжээ.
Гил- Ээ, бурхан минь. Би дахиад л яарч байгаад нүдэн дээр ил байсан юмыг анзаараагүй юм байна ш дээ.
Чав- Гараа жолоон дэрэээ тавь.
Лу- Намайг санаа юу, мөрдөгч өө?
Чав- Арын гэрэл чинь шатчихжээ.
Лу- Би торгуулиа төлчихөөд...
Чав- Өө, хэрэггүй. Бид арын гэрлийг чинь үзээд өгье. Тэр наалдсан цус Нилийнх мөн биз?
Лу- Өмгөөлөгч авмаар байна.
Гил- Та чинь надад ярихдаа: Тайз надад тохирохгүй юм билээ гэсэн, гэхэдэ тайзаа үгүйлээд л байсан юм биш үү? Ниль таны замналыг дуусгасан, та алдаршихыг хүсэж байсан боловч Ниль мөрөө хөөгөөд явсан болохоор чадаагүй. Тийм болохоор Нилийн цайнд аллагын зэвсэгээ хийгээ юү? Хорссондоо юу? Гэхдээ минийхээр таны хөгжмийн замнал нэг талаараа хэргээ гаргажээ. Цахилгаан соронз хийх бүх юм таны гар дор байсан байна. Ганцхан унтраалга дараад л Нильд эцсийн цохилт хийжээ.
Чав- Үнэхээр ухаангүй юм. Яах гэсэн юм? Чанга эр хэвээрээ гэж үү?
Лу- Үгүй ээ. Би чамд хэлсэн, өнгөрсөн сард, нэг газар манай хөгжмийг сонссон гэж холбоо барьсан юм. Манай хамтлагт хоёр дахь боломж олгосон ч Ниль дахиад л татгалзсан. Миний төлөө ганц өдөр ч бодож үзээгүй.
Гил- Өвгөөн, одоо орхиоч дээ.
Лу- Би од болох ёстой байсан юм. Өөр амьдралаар амьдрах байсан юм. Би зүгээр л хамтрагчаа буруу сонгосон.
Гил- Болж байна.
Пак- Сүйт залуутайгаа баярын зоог барихгүй байсан юм уу?
Гил- Чамд шинэ юм хэрэгтэй юм байна.
Пак- Больж үз, цаашлуулсан юм.
Гил- Тийм ээ, чи дандаа хүн цаашлуулдаг. Миний хувцас, хөгжим гээд л. Гэхдээ Жэкийг битгий оролцуул за юу?
Пак- За, уучлаарай.
Гил- Тэрнээс болсон юм уу? Биднээс үү? Эсвэл, надаас болоо юу?
Пак- Мартаж үзье. Нээрэн шүү. Гучин жилийн дараа чамаас бабл тий авмааргүй л байна шүү.
Гил- Болиоч. Яагаад байгаа юм?
Пак- Чи нээрэн гэрлэх гэж байгаа юм уу, Пэн?
Гил- Крис...
Пак- Зүгээр л асууж байна. Заавал хамт амьдрах, өдөр товлох хэрэггүй ш дээ. Бие, биенээ тийм сайн мэддэг юм уу? Найзын хувиар хэлж байна. Чамайг сүй тавьсан гэж хэлэхэд би тоглож байна л гэж бодсон.
Гил- Чамд бүх юм тоглоом байдаг ш дээ. Дараагийн хамтрагч чинь чиний хошигнолыг ойлгодог хүн байгаасай.
Роб- Хөөе, Крис. Уулзаадах уу?
Пак- Дарга аа?
Роб- Хөөе, юу болоо вэ?
Пак- Зүгээр ээ. Зүгээр л байна. Энэ чинь, энэ чинь юу билээ?
Жош- Труманы теллурын уурхайн судалгаа. Генийн инжэнэрчлэл түгээмэл бус салбар. Олны хараанаас хол байя гэвэл газар доорх лаборатори зөв санаа шүү.
Пак- Тоглоогүй байх нь. Бэтмэний агуй юу?
Жош- Теллурын агуй хаа байгааг хар даа?
Пак- МКД-гаас хэдэн бээр, хоосон газар.
Роб- Сайн ажиллажээ, Жошуа.
Пак- Тэрбумтанг хүн амины хэргээр барих нь уу? Гэхдээ нэг бус хэрэг байж магадгүй. Клифф. Роберт Кевас. Валери ч нэмэгдэж магадгүй.
Роб- Хөөе, хөөе, энэ хэрэг дээр сэтгэл хөөрлөөрөө хандахгүй шүү. Зүгээр л очиж харчихаад ирье. Чи Катрин, бид хоёртой яваарай.
Пак- За.
Роб- Таван минутийн дараа хөдөлнө.
Пак- За.
Роб- Ойлгов уу?
Жош- За, би юмнуудаа аваадахъя.
Роб- Өө...
Жош- Би бүгдийнх нь хуулбарыг хийчихсэн, санаа зоволтгүй.
Роб- Чи эндээ үлдэж, судалгаагаа сайтар хийж бай, миний зөв байвал, дүүргийн прокурор дээр чиний тусламж хэрэг болно.
Жош- Макс, би хичээж байна ш дээ.
Роб- Ойлгож байна. Талархаж байна. Гэхдээ би энэ хэргийг бараг илрүүлэх гээд байна, за юу? Кристэй явахад хангалттай.
Жош- За, мэдээж л дээ. Амжилт хүсье.
Пак- Синтэтик ДНХ-ийн үйлдвэр юм биз дээ? Гял цал газар төсөөлж байлаа ш дээ.
Вил- Харин л дээ, гэхдээ Труман лав энд шороо малтаагүй нь мэдээж.
Роб- Хүн байна уу? Урагшаа.
Вил- За за,,,
Роб- Харав уу? Энэ шүү дээ.
Пак- Би энд удаан саатмааргүй л байна шүү. Яг юу хайх билээ?
Роб- Энд ажилладаг хүн байвал сайхан л байна.
Вил- Ноён Томас синтэтик ДНХ-ээ улам сайжруулсан гэх баталгаа бол бүр л сайхан. Би ийшээ явъя.
Пак- Хэн гэртээ ганцаараа байгааг хар даа. Гэхдээ зөвшөөрөлгүй болохоор...
Роб- Аль болох ахиухан зураг аваад л гаръя.
Пак- Юуны зориулалттай юм бол?
Роб- Дэлхийг өөрчилнө гэж өөрөө хэлсэн дээ. Алив, тэрний бичлэгийг хий. Бичээд бай. Катринийг дууд. Алив ээ. Чөтгөр аваг.
Пак- Миний ард ор.
Роб- Чиний нэг гар зүгээр ш дээ. За. Хэн ч орж ирсэн, хоёрхон хүнд лав...
Пак- Болгоомжтой.
Роб- Болохгүй ээ. Амаа дар. Сэргээрэй, Крис. Крис, үгүй ээ.
Эр- Буугаа хая, доктор Роби.
Вил- Катрин Виллоусын утас байна. Хэлээ зүйлээ үлдээгээрэй.
Роб- Зургаан хөлтэй, сааралтай хүрэмтэй эрэгтэй. Беретта буутай. Жошуад хэл.
Back to episodes Go home