Эмөг- Өмнөх ангид гарсан үйл явдал…
Чав- Роберт Кевас, сүүлийн найман жил үйлдвэрт ажилласан.
Роб- Та тэрнийг алаагүй биз дээ?
Алл- Алуурчны биеэс олдсон ДНХ Клиффийнхтэй таарч байна.
Роб- Сайн уу.
Кли- Роби захирал аа.
Роб- Байрлалыг нь мөрд. Тэр Клифф үү?
Чав- Үхчихжээ.
Роб- Одоохондоо нам жим байж бай.
Вил- Клифф Роландтай холбоотой хэдэн асуулт байна.
Гил- Эвдэрхий машинаас нь аппарат олсон. Хальсыг нь ураад авчихсан, гэхдээ араанд нь тасархай хальс үлдсэн байна лээ. Тэр хальсыг нь угаалгасан.
Вил- Энэ чи, чиний найз Очо.
Роб- Клифф яагаад, яаж нас барсныг Валери сайн мэдэж байгаа. Серена хариулт олж ирнэ.
Чав- Валери? Мөрдөгч Серена Чавез байна, үнэмлэхийн дугаар 6375. Хүн хулгайлсан хэрэг гарлаа.
Роб- Хөөе, Бьюү.
Фин- За.
Роб- Тэр шүүгээг заавал шалга. Хувцаснуудыг нь хажуу тийшээ болгож байгаад.
Фин- Зураг дарна. Мэдлээ, дарга аа.
Роб- Баярлалаа.
Чав- Би хоцроод ирчихжээ.
Роб- Чиний буруу байхгүй. За юу?
Чав- Валери надад бүгдийг нь хэлнэ гэж байсан, Макс. Үйлдвэрт яг юу болсныг хэлнэ гэсэн юм. Нөгөө хачин роботуудын тухай. Сэжигтний үхлийн шалтгаан. Валери хэргийн эзнийг зааж өгөх гэж байсан юм. Тэгээд л тэрнийг хулгайлсан.
Роб- Одоогоор мэдэх юман дээрээ л анхаар. За, юу олж мэдэв?
Чав- Хүчээр нэвтэрсэн ул мөр байхгүй. Эргийг нь тайлах их амархан. Валерийг ажлаасаа ирэхэд хэрэгтнүүд хэдийн орчихсон хүлээж байсан. Гэртээ орж ирээд тухлаад суухад нь хулгайлсан. Валери тэдэнтэй ноцолдож, нэгийг нь тийшээ түлхсэн юм шиг байна, гэхдээ хэрэгтнүүдийг дийлээгүй. Асгарсан дарс хатаагүй байна. Би хэдхэн минутаар зөрж ирсэн. Ингээд тэрнийг олох хүн нь би ч биш.
Роб- Юу гэсэн үг вэ?
Чав- Гал тогооны шүүгээнээс үүнийг олсон. Нэрээр нь хайж үзэхэд, холбооноос эрэн сурвалжилж байгаа юм билээ.
Роб- Жинхэнэ нэр нь Кристин Бэйрд юм уу?
Чав- Үгүй. Жинхэнэ нэрийг нь хэн ч мэдэхгүй. Энэ хуучин ашигладаг байсан нэр. ХМТ-ноос даатгалын луйвраар эрэн сурвалжилж байгаа. Энэ хэргийг тэд авна гэсэн.
Роб- Тэгвэл жаахан тусалбал дургүйцэхгүй байгүй дээ. Бьюү?
Фин- За.
Роб- Энэний зургийг ав. Баярлалаа, Валери. Бид чамайг олж авна аа, хонгор минь.
Бич- Сар хагасын өмнө. – Өнөөдөр.
Пак- Хөөе. Цирк хаана вэ?
Алл- Цагдаагийнхан сая явсан. Биднийг сайтар шалгаадах гэнэ ээ, тоглоом гэж бодоод байна.
Пак- Би юунаас хоцров? Хөөх, ингэж баймааргүй юм даа…
Цаг- Тийм ээ. Гэхдээ ийм л байна даа.
Алл- Мөн бол…
Жош- Хүндхэн өдөр болох нь дээ.
Алл- За, олж мэдэх ганц арга байна даа. ОБТИ сорил аваадах. За, хэн чинь болгоох вэ?
Пак- Наснаас гоо сайхан гэдэг дээ.
Жош- Хмм, би туслах шүү.
Пак- Гайтай амьтан гэдгээ мэдэх үү?
Алл- Хурдан нэг юм хэл дээ.
Пак- За, тоглоом гэж үзвэл, инээх юм биш байна шүү. Гемоглобин илэрч байх юм даа. Энэ нүд,,, хүнийх юм байна.
Жош- Хүний мэдрэлийн системийг салгаж аваад, будаад өлгөчихлөө гэж үү?
Пак- Бусад нь хаана байгаа бол?
Бүд- Би үхсэн. Шокноос гараад хамгийн түрүүнд ингэж бодогдсон. Энэ, энэ,,, энэнээс болоод үхэх шахлаа.
Бра- Хатагтай?
Бүд- Дэлгүүрээ хэлсэн юм аа. Одоо дампуурна. Хэн яагаад ийм юм хийв? Хүмүүсийг үргээж, манайхыг хорлож байгаа юм.
Алл- Хорлоё гэвэл өөр хялбар арга зөндөө л байгаа даа. Одоохондоо, хохирогчийг эртнээс онилж байсан гэж үзэж байна. Камеруудыг чинь салгасан байна шүү дээ. Бичлэгийг нь үзэх арга чарга байна уу?
Бүд- Байхгүй л дээ. Өнгөрсөн долоо хоногт устгачихсан.
Бра- Хэн бэ?
Бүд- Танай мөрдөгч найзууд хэлж өгмөөр юм даа. Бид мэдээлсэн шүү дээ. Манайхыг дээрэмдэх гэсэн этгээд айгаад зугтаад явчихсан. Засварчин өнөөдөр ирэх ёстой.
Бра- Цаадуулд чинь хэлье дээ. Даряа, танай ажилтнуудаас ийм юм хийж мэдэх хүн байгаа юу, сэжиглэж байгаа хүн байна уу?
Бүд- Хаанаас даа. Байхгүй. Байзаарай, байзаарай, байзаарай, нээрэн… бурхан минь, үгүй байх аа.
Пак- Аяархан.
Вил- Хөөх, шинэ юм байна шүү. Энэ одоо юу гээч вэ?
Пак- Таны бодож байгаа чинь яг мөн.
Жош- Эд эрхтэнийг нь салгаж аваад, мэдрэлийн системийг нь хуванцар болгоод дэлхий даяар хараг гээд энд өлгөжээ.
Вил- Хэн болохыг нь тогтоосон уу?
Пак- Хараахан үгүй. Алуурчин нь ч мэдэхгүй байх аа даа.
Вил- Хачин л таамаг байна даа.
Пак- Би баттай хэлж мэдэхгүй л дээ, гэхдээ энэ хохирогч мэдээ биш дамжуулагч нь юм биш үү? Урлагийн бүтээл аятай.
Жош- Урлаг аа?
Пак- Лав л минийхээр энийг хийсэн хүнд хүн алах шаардлага байхгүй. Микэланжело маань булш ухчихгүй юү.
Вил- Аль нь ч бай, хууль ёсоор олж авсан цогцос лав биш. Хүнийг хуванцар болгодог этгээд гарч ирсэн бол аль болох хурдан олж авъя даа.
Жош- Крис минь дээ, чиний буруу биш үү, ногоон будагны толбо байна.
Пак- Акрилан будаг уу, тосон будаг уу гэдгийг нь шинжилж үзье дээ.
Вил- За, харамсалтай л юм болж. Ийм ханан дээр хурууны хээ үлдэхгүй л дээ.
Пак- Арай өөр төрлийн үзэгчдэд үзүүлэх гэсэн юм байна л даа.
Вил- Гэтэл бид хараад зогсож байдаг.
Хад- Манай бунханд ийм өвөрмөц илгээмж ирж байсангүй дээ. Энэ бол бүрэн бүтэн, хуванцаржуулсан мэдрэлийн систем.
Роб- Хуванцаржуулсан?
Хад- Мэдрэлийн эдийг хамгийн багаар агшааж хадгалахын тулд ус, өөхний оронд цахиур цутгахыг хэлж байгаа юм. Төгс хадгална даа.
Пак- Ёстой биширмээр юм.
Роб- За, ерөнхийд нь ойлголоо л доо. Гэхдээ мэдрэлийн системийг бүхлээр нь хуванцаржуулах аргыг ямар хүн мэддэг байх вэ?
Хад- Түгээмэл мэдлэг ч биш л дээ, гэхдээ онлайнаас сурчихаж болно. Анагаахын сургууль, музейн зориулалтаар үзвэр хуванцаржуулдаг юм л даа. Анатомийн хичээл заахад гайхалтай сайн хэрэглэгдэхүүн шүү. Миний ойлгож байгаагаар хийх арга нь ч хэцүү биш.
Роб- За. Тэгвэл ховор мэргэжилтэн хайхгүй гэсэн үг юм байна. Харин ховор материал хайх уу? Ашигласан хуванцарыг нь шинжилж, ханган нийлүүлэгчийг нь олж болох уу?
Хад- Цахиурын хольцоор нь чухам хаана хийснийг нь олж болно, гэхдээ алуурчны хуванцар АНУ-ынх уу, Бразилынх уу гээд тоймлож л болох байх.
Роб- Ямар нэгэн юм мэдвэл хэлнэ ээ. Энэ нүд нь. Нүд зөвхөн сэтгэлийн толь биш, тийм биз дээ?
Пак- Мэдээж. ОБТИ сорилын хариу байгаа ш дээ.
Роб- Энэ нүд хуванцар биш байна, тиймүү? Жинхэнэ нүд.
Хад- Нүдний 98% нь ус. Энийг хийсэн хүн нүдийг эвдэхгүй гэж их хичээжээ. Байгалиар нь байлгахыг эрхэмлэсэн байна.
Роб- Эсвэл тэр том алдаа хийсэн. Цаад хавтан дээрээ тавиад өг. ДНХ-ийн шинжилгээнд хангалттай. Миний чадварыг шалгаад байгаа юм уу?
Хад- Үгүй ээ. Гавлын үелсэн зангилааны баруун талын долоо дахь мэдрэлийн гэмтлийг харж байна.
Роб- Нээрэн үү?
Пак- Нээрэн нээрээ юү? Нээрэн үү гэдэг чинь нэг юм олж мэдлээ гэсэн үг үү?
Роб- Хохирогч нүүрний баруун талдаа Беллийн саажилттай юм байна. Танихад тустай байж мэднэ. Олзтой шүү. Байж бай даа. Гэрлээ аваад ир. Энэ хугарлыг хар даа?
Хад- Толбо шиг л байх юм, тослог гээч.
Роб- Цахиур цогцос хадгалахад маш сайн. Бас хурууны хээг ч яг байгаагаар нь хадгална даа. Наадхаа өргө дөө, Хадсон?
Пак- Би ч микросил хэрэглэхдээ сайн л даа.
Хад- Нарийн бүтэцтэй юмны хэв авахад тааруухан. Нунтаг болохоор тархины атираанд чигжчихдэг юм. Гэхдээ хатагтай Ражаны нэг аргатай. Тэрнийг дуудаж ирүүлье.
Роб- Тэг, дуудчих. Чи эндээс хурууны хээ хай, бид дэлгүүрийн бүх ажилчдын хурууны хээг авч ирье.
Кэн- Хөөрхий Даряаг өрөвдчихлөө. Миний л буруу л даа. Би өглөө 10-т ажилдаа ирдэг юм.
Вил- 10-т аа? Засварчингийн ирдэг тогтмол ажлын цаг уу?
Кэн- Үгүй, би оройн хоол болтол хүлээж, Тейттэй хамт нэтфликс үздэг юм. Миний доберман л даа. Энд амьдардаг юм. Эндхийн сахиул гэх үү дээ.
Вил- Тэгвэл ч сайнгүй л юм байна даа.
Зал- Их л хэцүү юм болж дээ.
Бра- Гэхдээ их сайн өнгөлсөн харагдаж байна ш дээ.
Зал- Машин уу? Тийм ээ, хүүхдийн живхээр зүлгэдэг юм ш дээ. Биш ээ, би хохирогчийг хэлсэн юм. Хөөрхий ар гэрийнхэн нь. Би хэдэн жилийн өмнө сүйт бүсгүйгээ алдаж байлаа. Согтуу жолоо барьж явсан юм. Гэхдээ, танайхан хэрэгтэнг олж өгсөн болохоор би чадахаараа тусална.
Бүс- Өнгөрсөн долоо хоногийн дээрмийн хэрэгтэй холбоотой юм болов уу?
Жош- Мэдэхгүй. Магадгүй л юм, гэхдээ...
Бүс- Би яг ирж таараад, дээрэмчинг айлгаад явуулчихсан ш дээ. Бүх баатар нөмрөгтэй эсвэл хантаазтай байдаггүй юм даа.
Жош- Нөгөө гараа өгч байгаач?
Бүс- Өө, юу дуртайгаа л ав.
Жош- За.
Фин- Хөөе, дарга? Дарга аа? Дарга минь ээ? Юунд бодол автчихаа вэ?
Роб- Зүгээр л. Валеригийн гэрээс авсан цусны дээж, авах юм алга.
Фин- Холбооныхон энэ хэргийг авчихаагүй билүү?
Роб- Тэд хийдгээ хийгээд би хийдгээ хийж байна.
Фин- Энэ эмэгтэйг л олж уулзмаар юм байна даа.
Роб- Роботын үйлдвэрт гарсан аллагын талаар Валери мэдсэн ч дуугүй өнгөрсөн, болохгүй юмаа л олж мэдэж дээ.
Фин- Тэгээд ДНХ-ийн хариу гарсан юм уу?
Роб- Валеригийнх биш байна, бас мэдээллийн санд ч алга. Ямар хачин юм бэ?
Фин- Тийм үү? Мэдээллийн санд хүн амын долоон хувийн мэдээлэл л байгаа ш дээ.
Роб- Би тэгж хэлээгүй ээ. Энийг хар даа. Санаандгүй байж байсан чинь, ийм юм гараад ирсэн.
Фин- Ганин, цитозин нь таарахгүй байна ш дээ.
Роб- Тасархай ДНХ. Байгалийн ДНХ биш байна даа, Бьюү.
Фин- Тэгээд юу гэсэн үг юм бэ?
Роб- Чөтгөр бүү мэд.
Хад- Та авьяастай юм аа, хатагтай Ражан.
Пак- Тархи хөрөөдөх бас авьяас байдаг аа.
Алл- Оролдлогоор төгөлдөржүүлдэг юм ш дээ. Сургуульд байхдаа цогцост задлан хийдэг байснаа саначихлаа. 23 насаа над шиг хачин өнгөрөөсөн хүн байхгүй биз.
Хад- Би 23-тайдаа Австралийн хөлбөмбөгийн шигшээд тоглож байлаа ш дээ. Мелбурн Эйсэс. Түнхээ мултлаад хэвтэрт байхдаа цоор хөгжим тоглож сурсан, тэгээд...
Пак- За за. Хадсон яллаа гэж.
Алл- За, харъя даа. Цианоакрилатын утаа хээн дээрх тостой нэгдэх ёстой. Цагаан өнгөтэй болмогц нь утааг унтраахгүй бол хэтэрхий нэвччихнэ.
Пак- Нүдний ДНХ мэдээллийн сангаас олдоогүй. Сүүлчийн боломж болохоор баллачихгүйг хичэгэээрэй.
Алл- За, баярлалаа, Крис. Их тус боллоо.
Хад- Саад болмооргүй байна л даа, гэхдээ энэ зүссэн ирмэг дээр нь нэг юм байна. Хуванцар полимер хаагаад энэ хэсэг хэвээрээ үлдчихжээ. Гадны биет тээглэсэн байна. Дээшээ авч гараад шинжилчихээд ир. Алуурчин юутай ажиллаж байсныг хэлж өгнө.
Пак- Бас будгийг шинжилж үзье. Давхар инфра шинжилгээ, колорметерт өгчихье. Чамайг хийсэн хүн энэ гоё цагаан будгийг хаа нэгтэйгээс авсан л байж таарна.
Алл- За, шоу эхэллээ.
Хад- Энэ хээ нь, гоёмсог эд юм гээч.
Алл- За за. Харъя даа. Автомат хайлтаар хайж эхэлье. Засварын газрын ажилтнуудын хурууны хээтэй тулгая.
Хад- Тэдний дунд бүтэн хүн өвчиж, мэдрэлийн системийг нь өлгөхөөр хүн харагдаагүй дээ.
Пак- Үнэн, гэхдээ яг уу? Тийм хүн ямархуу харагддаг юм?
Алл- За, Эрик биш байна. Саша биш байна. Нээрэн ч тэндхийн ажилтнууд биш байна шүү. Дотроосоо үйлдэгдсэн хэрэг биш байна даа. Будаг хэлээд өгөх байх аа...
Паъ- Хөөх, баярлалаа, АФИС. Жесси Моор. Юугаа хийгээд хүний тархи ухаж явдаг юм бэ?
Чав- Ноён Моор?
Эр- Гал тогоо цэвэр.
Чав- Жэсси Моор?
Эр- Хонгил цэвэр. Арын унтлагын өрөө цэвэр.
Чав- Эзгүй л байна даа.
Вил- Чиний зөв бололтой, Крис. Энэ алуурчин уран хүн байна. Үзээрийн бүтээл туурвидаг хүн.
Пак- Бранч Маныг хийсэн, энэ сийлбэрийг хийсэн хүн хоёр нэг хүн биш.
Вил- Юу гэсэн үг вэ?
Пак- Жесси Моорыг алуурчин биш байж магадгүй. Бранч Ман нүүрнийхээ баруун талд Беллийн саажилттай байсан биз дээ? Энэ Жэсси. Тэр алуурчин биш. Хохирогч.
Вил- Яаж байгаад хөөрхий эрийн хурууны хээ тархин дээр нь үлдчихсэн байх вэ?
Пак- Санаатай байж магадгүй. Алуурчин хохирогчийн хэн болохыг хэлэх гэсэн юм болов уу.
Вил- Энэ хүн сураггүй болсон хүмүүсийн дунд байна уу, үз дээ?
Чав- Байхгүй байна лээ, гэхдээ дуут шуудан нь дүүрсэн, төлбөр нэхэмжилсэн захиандаа дарагдчихсан. Барагцаагаар сарын өмнө алга болсон бололтой.
Вил- Зүгээр л гарч яваад эргэж ирээгүй юм шиг байдалтай байна. Ерөөсөө ойлгосонгүй. Энэ залуу урлагийн бүтээлийн золиос болсон бол яагаад галлерейд цогцсыг нь өлгөсөнгүй вэ? Яагаад машины дэлгүүрт гэж?
Пак- Алуурчин тэнд ажиллаж байсан байж болно.
Вил- Би түрүүн энэ залуутай уулзсан.
Пак- Дахиад уулзсан нь дээр юм шиг байна.
Роб- За, баталгаатай болсон шүү. Дүүгийн чинь шүдний сойзноос авсан ДНХ бидний олсон дээжтэй таарсан. Таараагүй ч байсан болоосой.
Кэн- Арай,,, арай тэр араг яс чинь, миний дүү биш биз?
Роб- Тийм.
Кэн- Алуулчихсан юм уу?
Вил- Цогцосыг үхсэнийх нь дараа янзалсан, байгалийн жамаараа үхээгүй л байх. Харамсалтай байна, Кэннэт.
Роб- Нэг асуулт байна. Яагаад дүүгийн чинь цогцсыг танай ажил дээр өлгөсөн байх вэ?
Кэн- Би мэдэхгүй ш дээ. Гэхдээ тэнд өлгөгдөхөө мэдсэн бол элгээ хөштөл инээх байсан даа. Миний ажилд дургүй байсан юм л даа. Манай ажлынхныг сэтгэлгүй, дарамттай гэдэг байсан юм.
Роб- Та хоёр дотно байгаагүй байх нь ээ?
Кэн- Ээжийг өнгөрснөөс хойш Жэсси гэрийнхэнтэйгээ харьцахаа больсон. Биднийг голоод байдаг байсан юм. Бүр овгоо сольсон.
Вил- Тэгээд л сураггүй болсон гэж араас нь хайгаагүй юм байна.
Кэн- Хэчнээн найзтайг нь мэдэхгүй юм байна. Урлагаараа явж байгаад нь баярладаг байсан. Гэхдээ хий хоосон мөрөөдөлдөө автаад бүгдийг нь хаяад л явсан.
Роб- Гэхдээ та хоёр бас ч гэж тийм эсрэг тэсрэг хүмүүс биш байна, тийм үү? Адилхан гарын уртай.
Кэн- Би амьжиргаагаа залгуулахын төлөө ажил хийж яваа хүн. Жэсси том болоогүй. Мөнгөний хэрэгтэй үед, боломжтой байсаар атал аав, бид хоёрт туслаагүй. Үнэнийг хэлэхэд би аль эрт Жэссийг үхсэнд тооцсон.
Роб- Тэгэхээр, чи чаддагаа л хийж яваа хүн гэж үү? Чи хэцүү амьдрал туулсан ч яаж ийгээд аргаа олчихжээ.
Кэн- Юу гэх гээд байна?
Вил- Кэннэт, чи нэг бус удаа хэрэгт холбогдож байж. 07 он, дээрэм. Дүүг чинь ингэсэн этгээд чамтай адил гарын уртай хүн байна.
Кэн- Одоо болих уу?
Пак- Хохирогч ч гэсэн авьяаслаг нөхөр байжээ.
Алл- Бас их илэн далангүй хүн байжээ.
Пак- Тийм ээ, урлагийн шинэчлэлийн талаар их ярьдаг байжээ. Гурав Ди хэвлэгчээр сийлбэр хийдэг, гэрэл зураг дарж дижитал засвар хийхийг сэтгэл хөдлөлгүй хог гэж үздэг байсан байна. Хоосон ярьдаггүй хүн байна аа. Энэ бүтээлүүдийг нь хар л даа.
Жош- Би бол чамайг лабораторийн уран бүтээлч гэхгүй л дээ.
Алл- Судалгаа сайтай хүн байна. Сошиал мэдиад нэлээд алдартай юм билээ.
Пак- Шоолж л бай, би ч хоосонгүй хүн шүү. КрисСолвэсээ ажиллуулдаг байхдаа цөөнгүй үзэгчтэй байсан юм шүү, би. Жэсси хүн хүмүүс, алуурчин ч үзэгч татахыг хүсдэг юм ш дээ. Өдөржингөө л үзээд суучихдаг үе байдаг л байлаа.
Алл- Хамтрагч чинь яагаа вэ? Пэннийг байхаар чи төвлөрдөг ш дээ.
Пак- Аан, чөлөө авчихсан л даа.
Алл- Дахиад уу? Жек, тэр хоёр гэрээсээ оргоогүй гэж бодохгүй байна уу?
Пак- Үгүй, үгүй. Яав ч тийм биш. Би шууд утгаар хэдэн төхөөрөмжтэйгээ л үлдлээ дээ. Үүнийг харахад алуурчин яагаад тийм байрлал сонгосон юм бол гэж бодогдож байна. Чулуу биш яагаад Жэсси гэж? Юуг илэрхийлэх гэсэн юм бол?
Жош- Надад бол Бранч Маныг урлаг гэхэд хэцүү л юм.
Алл- Хувийн шинжтэй ч юм шиг, гэхдээ эргээд нотлох баримтдаа оръё, тэгэх үү?
Пак- За, би хайгаад л байгаа ш дээ. Алуурчин өөрийгөө Жэссигийн онлайн хүрээлэлд оруулсан байх. Иймэрхүү явдал болж байсан ш дээ. Нөгөө явдалыг сана даа... Байз. Гарыг нь хар даа. Жэссигийн цогцсыг үүнийг дуурайлгасан байна. Бүтээлийн хулгайч.
Алл- Хүн өөрийнхөө бодолд.
Пак- Цаана нь нэг утга байж л таарна. Супер фен, дайсан, онлайнаар тахин шүтэх нь хэрээс хэтэрч...
Жош- Хөөрхий залууг хуванцар саваа болгочихож л дээ.
Пак- Харин тэгж л ярих юм билээ. Сэтгэгдэл хэсэгт олигтой юм харагдахгүй дээ.
Чав- Макс? Би сая ХМТ-ны салбар орчихоод ирлээ. Тэд Валеригийн ажлынхан, хөршүүдийг байцааж байна... Ер нь бол мухардсан. Байрнаас нь олдсон цуснаас шинэ юм олж мэдэв үү?
Роб- Тэгэхээр, Роберт Чевасыг хүн хөнөөсөн үү, робот уу гэдгийг бид мэдэхгүй байгаа ш дээ.
Чав- Тийм.
Роб- Харамсалтай нь бид ч бас мухардалд орчихлоо. Валеригийн гэрт халдсан этгээдийн ДНХ-г өөрчилсөн байна лээ.
Чав- Би нэг тийм кино үзсэн шүү. Ирээдүйн супер цэрэг хайх ёстой юм болов уу?
Роб- Нөгөө КРИСПР эмчилгээний туршилтанд орсон хүн ч байж болно ш дээ. Тэгвэл ч цөөхөн хүн байгаа л даа.
Чав- Цорын ганц магадлал нь тэр үү? Энэ яг хүнийх мөн юм уу?
Роб- За, больж үз. Роботынх биш л ойлгомжтой ш дээ. Бидний авсан нөгөө дээж. Валеригийн байрных хүний цус мөн. Харин хэнийх вэ гэдэг л байна даа.
Чав- За, чи жаахан яаравчлаарай. Валери Хаммонд дээр ч бас.
Пак- Хуванцаржуулсан мэдрэлийн системд ашигласан цагаан будаг хоёр төрлийн будагны хольц юм байна, 95% нь полиуретан, таван хувь нь акрилан латекс. Нэг төрлийн полиуретан цагааныг ахуйн ногоон будагтай хольсон байна.
Фин- Манай охин өрөөгөө ногооноор будна л гээд байна лээ. Өөрийнх нь нэрийн өнгө гэхээр нь дэлгүүр орж үзэв ээ. Тэгсэн чинь хэчнээн төрлийн ногоон байдаг гэж санана? Өө, бүр цагааны хувилбаруудыг санах ч хэрэггүй.
Пак- Тийм ээ, нэлээд ажил орно л доо.
Фин- Тийм.
Пак- Ялангуяа, хольсон будаг бол бүр удна. Хаанаас нь эхлэх вэ?
Фин- Би больё. Хэтэрхий удна ш дээ. Чи чинь сэтгэгдэл хэсгээс хайж олно гээд байгаагүй билүү? За, мэдлээ, мэдлээ. Нэгэнт ярьсных дуусгая, будагнаас юу олдоно гэж найдаад байгаа юм?
Пак- Алуурчин энэ будгийг Бранч Манд тусгайлан найруулсан байна. Энгийн нэг будаг сонгож аваагүй.
Фин- Яах вэ, байдаг л алуурчин маньяак.
Пак- Хоёр будгийг задалж чадвал алуурчныг биднийг өөр рүүгээ хөтөлнө. Ядаж л урланг нь олж болно.
Фин- Шидмэс дээрх будаг. Өө, янзтай. Түгээмэл төрлийн будаг байж таарвал, замынхаа талд орлоо л гэсэн үг.
Пак- Үүдэн ногоон. Хөнгөн цагааны гидроксидтой пэгмэнтжүүлсэн титанийн диоксид. Нэгийг нь оллоо.
Фин- Ахуйн будаг л байна. Захын барилгын дэлгүүрээс авч болно ш дээ. полиуретан цагааныг нэмж хольсон болохоор улам л төөрөлдөөд байна. Нэлээд их ажил орно л доо. Чи наадхаа хайж бай, манай найз нэг юм олж өгөх байх. За, хэлээ биз. Тархинд гадны биет наалдсан байна. Флурокарбон тос.
Пак- Хуванцаржуулахад ашигладаг стандарт тос биш үү?
Фин- Би энэ тэжээвэр яст мэлхийг хуванцаржуулсан хүн шиг харагдаад байна уу?
Пак- Би чамайг нөгөө Ларри Латекс гэж бодсон ш дээ.
Фин- Би шахуурган хэв хийдэг байсан. Төрөл бүрийн хуванцар материалаар олон янзын бүтээгдэхүүн хийж байсан. Гэхдээ хүнийг хүүхэлдэй болгох уу? Огт хийж үзээгүй юм байна.
Пак- Тэгвэл хийж үзсэнийг нь олъё доо.
Жош- Би Пикассог гэж бодсон ш дээ.
Фр- Уучлаарай. Удаан хүлээлгэчихлээ. Франк Паппас.
Алл- Алли Ражан. Энэ хүн бол Жош Фолсом, Крис Пак.
Фр- Сайн уу?
Пак- Сайн уу?
Алл- Бидэнд Доктор Аматотой уулзаарай гэсэн юм л даа.
Фр- Болно оо. Гэхдээ одоогоор завгүй байна. Бидэнд нөгөө юуны зураг үзүүлнэ гээд байлаа?
Пак- Хуванцаржуулсан аллагын хохирогч?
Фр- Сайн хийсэн байна уу?
Алл- Бидэнд мөрдлөгийн мэдээлэл задлах эрх байхгүй.
Жош- Хэрхэн хийдэг талаар л лавлах гэж ирсэн юм.
Фр- Аан. Доктор Амато руу явцгаая.
Ама- Гайхамшигтай бүтээл байна шүү дээ.
Фр- Тийм байна уу? Доктор Амато тэгж хэлж байгаа бол маргашгүй л дээ. Азтай байна шүү. Салбарынхаа амьд домог шүү дээ.
Жош- Танай салбар том уу? Иймэрхүү юм хийж чаддаг хүн цөөхөн л баймаар юм даа, тийм үү?
Ама- Вегаст байдаг нь л манайх. Анагаахын сургууль, музейд хийж өгдөг хүн нэлээд хэд байгаа. Гэхдээ миний л харахаар энэ бүтээлийг манай жижигхэн хүрээллээс гадуурх хүн хийсэн байна.
Пак- Сонирхогч юм бол яаж мэддэг байх вэ?
Ама- Тийм ч хэцүү юм бас биш шүү дээ. Хуванцаржуулах явц зургаахан алхамтай. Бэхжүүлэх, зүсэх, хатаах, уусгах, байрлуулах, давслах. Хүн бүр өөрийн аргатай, гэхдээ нэг л зүйл дээр адил, тэр нь бохир оруулахгүй байх. Бохир орчихвол муухай хатдаг юм. Хар даа? Тосолсон болохоор ацетон нэвчээгүй байна. Ийм учраас л энэ хэсэг бүрэн хуванцаржаагүй.
Алл- Тэгвэл флурокарбон ашиглаж болохгүй юм байна, тийм үү?
Фр- Биш ээ, алдсан байна л даа. Хийх явцад хүндрэл үүснэ. Хуванцаржуулах цэвэр цогцос олж авахад амаргүй л дээ.
Жош- Цэвэр ээ? Тэр нь яг юу гэсэн үг вэ?
Фр- Цэв цэвэр. Гэмтэлгүй. Хуванцаржуулахаар сайн, мууг байгаагаар нь хадгалдаг юм. Тэгэхээр байна ш дээ, бүтсэн цогцос хамгийн тохиромжтой.
Ама- Кофе хийгээд ирээч, Фрэнк? Бодлыг чинь тааж байна аа. Фрэнк хорхойд хоргүй хүн шүү.
Алл- Би судалгаа л хийх гэж ирсэн. Мөрдөн шалгалт явуулах гээгүй. Одоохондоо л.
Пак- Алуурчинд тусгай багаж шаардлагатай юу?
Ама- Үгүй. Хэрэгтэй юмнуудыг дурын дэлгүүрээс авчихаж болно. Ацетон, резин давирхай, цахиур, ариутгагчийг хүртэл шүү. Ямар ч сонирхогч эдгээр материалыг авахад л хангалттай.
Пак- Хэн ч байж болох юм байна.
Бра- За, энэ юу вэ? Энэ этгээд таалагдахгүй байна шүү.
Пак- Харин тийм. Гал тавьж, гал унтраах системийг идэвхжүүлсэн байна. Хурууны хээ, ул мөрөө устгасан. Камер салгаатай.
Бра- Яахаараа гал унтраагуур ажиллахад камер салдаг байна?
Пак- Тийм биш ээ. Өнгөрсөн долоо хоногт салгасан байна. Машины дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан.
Бра- Хэрэг үйлдэх газраа бэлддэг юм байна л даа.
Пак- Арга нь юм байна л даа. Энд зогсоолоос ч өөр л дөө. Хар даа. Сэтгэлийн хандивтай адил юм байна.
Бра- Чулуугаар хийсэн нь дээр юм байна.
Пак- Хэрэгтэн энэ баримлуудаар яг ямар санаа илэрхийлэх гээд байна? Жэссигийн дор сэтгэгдэл бичдэг хачин нөхдийн нэг юм болов уу?
Бра- Бодвол нөгөө ээжийнхээ зооринд амьдардаг гэдэг хэрэг хийж байгаагүй нөхөд л биз. Одоо гол нь, энэ өмнөхөөс өөр хохирогч уу?
Хад- Би л лав ээлжит хохирогч гэж бодохгүй байна.
Роб- Юу гэсэн үг вэ?
Хад- Нүүрнийх нь баруун талд тэлсэн судас байгааг харж байна уу?
Роб- Бэллийн саажилт. Байж бай даа. Энэ чинь Жэсси Моорын мэдрэлийн систем.
Хад- Энэнээс хэн болохыг нь илүү сайн тогтоож болно.
Жош- Зүрх судас, мэдрэлийн системийг гэмтээхгүйгээр салгах боломж байдаг юм уу?
Хад- Байгаа. Гэхдээ энэн дээр их хугацаа орно.
Роб- Энэ гялалзаж байгааг нь хар даа. Метал элемент л юм шиг байна даа?
Пак- Яалт ч үгүй гялтганаад л байна л даа. Аль эсвэл, машины будаг.
Жош- Тэгвэл машин л сонирхдог этгээд байна даа.
Роб- ФТИР шинжилэгэ хийе. Хэрэв энэ хоёулаа Жэсси Моорынх мөн бол үхлийн шалтгааныг нь тогтоох уу даа?
Хад- Хохирогчид архаг зүрхний үрэвсэлтэй юм байна. Үхэх үед зүрх нь томорсон байна. Асар их өвдсөний шинж.
Жош- Санаатай аллага юм биш үү?
Роб- Дотоод болон гадаад шарх үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй.
Жош- Энэ судсыг нь тойруулж оёсон байна уу даа?
Хад- Үхсэнийх нь дараа формальдегид шахахын өмнө оёсон байна. Цусаа буцааж шахах үед энэ хэсэг дээр хуримтлагдаад харагсан байж таарлаа. Гэхдээ хүзүүг нь тойрсон гэмтэлгүй болохоор боомилоогүй юм байна л даа. Тархин дотуур багахан цус алдсан байна. Үхлийн шалтгаан нь бараг л ойлгомжтой. Бүтэж үхсэн байна.
Жош- Хөөх. Нээрэн үү?
Роб- Яасан гэж?
Жош- Хуванцаржуулагч мэргэжилтэн бүтэх тухай яриад байсан ш дээ. Фрэнк. Бүтэж үхсэн бол хамгийн тохиромжтой гэж байсан.
Роб- Тэгвэл надад юу хамгийн тохиромжтойг би хэлээд өгөх үү? Мөрдөгч Карсон, тэр хоёрыг уулзуулах цаг тохир.
Фр- Та нар будилсан юм шиг байна. Би зүгээр л танай хамтран зүтгэгчдэд зураг дээрх мэдрэлийн системийг хадгалахад ямар төрлийн үхэл хамгийн тохиромжтой байж болохыг л хэлсэн шүү дээ, би чинь… Энэ чинь,,, энэ чинь нөгөө хохирогч уу?
Вил- Тийм ээ. Тэгж л таарлаа.
Бра- Энэ Жэсси Моор гэдэг хүн. Харж байсан уу? Гудамжинд ч юм уу?
Фр- Би санахгүй байна. Танихгүй. Би прозопагнозитай юм л даа. Царай тогтоодоггүй. Би… Хүний төрх. Чухал биш л дээ.
Вил- Үгүй, цогцос ярьж байна. Таны хийдэг ажил гайхмаар юм. Хуванцаржуулах. Хар л даа, зүгээр л ярилцаж байна ш дээ. Яаж нэг хүний хоёр тогтолцоог бүрэн салгаж авч чаддаг байна аа?
Фр- Ламинектоми. Манайх нэг хүний гурав, дөрвөн системийг салгаж авч байсан л даа. Гэхдээ тэр бол, маш ярвигтай ажиллагаатай л даа.
Бра- тэрийг бид мэдэхгүй. Та тайлбарлаад өгөх юм биш биз?
Вил- Жишээ нь, будаг байна. Та энэ субьектийг юунд ашиглах вэ?
Фр- Наадах чинь тухайн хувь хүний шийдэл л дээ. Доктор Амато ч өөрийн гэсэн аргатай. Би ч бас.
Пак- Машины будаг байна. Гэхдээ хэрэгтэн энэ удаад биеэ барьж чадаагүй байна. Гал улаан, дөл улаан, матадор улаан гээд маш олон нэрээр зардаг. Хэрэглэдэг компани нь хэд хэд бий.
Алл- Ямар ч баримжаа гарч ирэхгүй байна. Тус болохгүй нь.
Фин- Алуурчны мэдрэлийн системд ашигласан будгийг тодорхойлж чадаагүй байгаа. Ямар ч байсан полиуретан нь баараггүй.
Пак- Машины будаг. Би аль болох олон машины будагтай харьцуулж үзье.
Алл- Үйлдвэрлэгчийг нь бас харьцуулаарай. Энэ этгээдийн дуртай өнгийг мэдчихвэл, дэлгүүрүүдээр явж, очиж уулзаад байхад болчих юм биш үү.
Фр- Үнэнийг хэлэхэд, би л лав үйлчлүүлэгч шаардаагүй бол будаг хийхгүй. Хүний анатоми гэдэг чинь бурханы аугаа бүтээл. Мона Лизагийн уруулыг будаж яах билээ? Би бол долоон хувийн устөрөгчийн пероксидтай будгаар өнгө гаргах байсан л даа. Заримдаа би АС05-тай пэгмэнтээр эхний удаад ацетонд дүрэхээр хатаах үед бүрэн нэвчдэг юм.
Вил- За. Тэгвэл та судсыг нь оёхдоо ямар төрлийн утас хэрэглэх байсан бол?
Фр- Энэ хайж байгаа хүн чинь эмнэлгийн зориулалттай полипроилин утас хэрэглэх нь маргаангүй.
Вил- Өөр материал ашиглах боломжтой юу?
Фр- Манай ажилд нарийчвлэл, техник, ур шаарддаг. Доктор Аматогоос асуу. Энэ хэргийн эзэн, надад хэлэх юм олон байна гэж бодъё. Мэргэжилтнээр мэдүүлэг авна гэвэл би яриад л байж чадна.
Вил- Болгоомжтой. Ингэж байгаад гэрчийн суудалд сууж байх вий дээ.
Фин- Хөөе.
Роб- Сайн уу.
Фин- Яасан, туслаач гэж дуудаа юу?
Чав- Харин чи хэрэг болох нь уу?
Фин- Би сая 42 лааз цагаан будаг задалчихаад ирлээ. Сүүлийн хэдэн жил гараа ингэж хөдөлгөөгүй юм байна. Тэр ч яах вэ, одоо Крис ноцолдож байгаа. Энд юу болов?
Чав- Гол нь одоо Валери хаана байна? Сэжүүр хэрэгтэй байна.
Роб- Энэ дээжинд Кас9 энзим агуулсан бол сэжүүр олдох байлаа, гэхдээ,,,
Фин- Тэгэх юм бол хэрэгтний ДНХ-г КРИСПР-ээр өөрчилсөн гэсэн үг.
Роб- Гэхдээ энд тийм биш л байна.
Чав- ДНХ нь хэвийн биш мөртлөө өөрчлөөгүй гэвэл юу гэсэн үг болох вэ?
Фин- Тэгвэл синтэтик ДНХ л байхгүй юү.
Чав- Юу, цус хиймэл гэж үү?
Роб- Биш ээ, биш биш. Жинхэнэ цусыг энзимээр баяжуулаад ДНХ-г нь танигдахын аргагүй болгосон байж болно.
Фин- Уайт-аут шиг л юм байна. Үндсэн бүтцийг нь өөрчлөөд дээр нь юм бичсэн байх л даа.
Чав- Юу гэж?
Фин- Надад бол мэдэх юм алга. Сараачсан эсвэл улсын нууц. Цэнхэр нүдтэй хүүхэдтэй болох жор. Намайг хувийн салбарт ажиллаж байхад лабораториуд мэдээлэл хадгалах зорилгоор ДНХ ороомог судалдаг байсан. Практик хэрэглээнд нэвтэртэл дахиад хэдэн жилийн зай байгаа гэж бодсон л доо.
Чав- Яагаад ДНХ-д нуусан гэж? Үнэр авахуулъя гэвэл хялбар арга зөндөө бий.
Роб- Өөрийгөө магтах гээгүй шүү, гэхдээ ихэнх эрдэмтэн мэдээллийн сангаас олдохгүй бол шууд орхино. Энэ ДНХ-д юу ч гэж бичсэн бай, хэний уран бүтээл вэ гэдгийг нь хэлж өгнө.
Фин- Гарын үсэг маягийн юм гэж үү?
Чав- Та хоёр өчүүхэн Жон Хэнкокыг хай. Би яваад Труман Томасыг ажиглах зөвшөөрөл аваадахъя. Роботын үйлдвэртэй хүн ш дээ. Валеригийн өгөх гэж байсан мэдээллийг сонирхох хэчнээн технологийн мэргэжилтэн байж болох вэ?
Алл- За, ийм байна. Хуванцаржуулсан судсыг оёсон утас байна ш дээ? Машины бүрээсний утас юм байна. Гэхдээ ямар ч машиных байж болно.
Пак- Итали машиных байх аа. Цагаан будаг Бранч Маныхтай таарч байна. Бриллиант цагаан. Альфа Ромеогийнхон ашигладаг. Манай хүн чамин юманд дуртай аж.
Алл- Кэннэт Миллэрийн мэргэжил ш дээ. Хохирогчийн ах.
Пак- Вегаст тийм үйлчилгээ үзүүлдэг таван газар байдаг юм байна. Хуваагаад авчихвал яаж байна?
Алл- Би Карсонтой явъя. Чи Чавэзтай яв. Будагны дээж, ажилчдын биеийн харьцаа, өгнө гэвэл борлуулсан барааны жагсаалтыг нь аваарай. Аль нэгэнд нь хөөрхий залуугийн ахтай холбоотой сэжүүр байж л таарна.
Пак- Алли, Карсон хоёр гурав дахь дээрээ оччихжээ. Хоёулаа ч явахгүй нь дээ.
Чав- Карсон алга болсон эмэгтэйн хэрэг дээр ХМТ-той хамтраагүй болохоор,,, Энэ чинь хаягдсан газар юм биш үү? Хүн байна уу?
Пак- Хоол идэхээр гарсан юм болов уу.
Чав- Магадгүй.
Пак- Сэрэна, чи ирээд энийг нэг хар даа. Жэсси Моорыг оллоо.
Чав- Бурхан минь гэж. Диспитчер ээ, мөрдөгч Чавез байна. Дугаар 6375. Миний байгаа байрлалд шинжээчийн багийнхныг явуулаарай. За, нэмэлт хүч ирж яваа. Алли, Фолсом хоёр ч бас ирж яваа. Хоёулаа тэднийг иртэл томоотой байж байя…
Пак- Энэ дотор юу байгаа бол? Түгжээгүй байна. Энд хийсэн байх нь.
Чав- Хөөе, энэ дараагийн ажлынх нь бүдүүвч үү?
Пак- Сэрэна.
Чав- Крис, доошоо. Зэвсгээ хая. Хая.
Пак- Эрик?
Чав- Гараа өргө. Өвдөг дээрээ. – ингээд дууслаа, Эрик.
Пак- Чам шиг хорон ууртай хүн хараагүй юм байна. Дараагийн бүтээлийг чинь хурдан үзэх юм сан. EC84. Энийг чи бичсэн. Тийм үү, Эрик? Мэдээж, тэр бүтээл нь юу болж хувирсныг бид мэднэ. Яаж машин буддаг хүн цогцос хуванцаржуулдаг болчихов оо?
Вил- За за. Тайван бай. Чамайг шоронд хийхэд хангалттай баримт бий.
Пак- Гэхдээ учрыг нь мэдмээр байна. Жэссигээс өөр хохирогч байгаа юу? Дадлага хийсэн үү?
Эри- Бодож байгаа шиг чинь биш. Сүйт бүсгүйгээ алдсан гэж хэлсэн дээ. Мандигийн ослоос хойш миний амьдрал өнгөө алдсан. Би үхдэл болсон. Тэгж байгаад барималтай учирсан. Эвдэрсэн хуванцар, металыг янзалж, шинэхэн мэт болгох нь миний ажил, харин энэ үү? Хамаагүй сайхан юм. Кэннэтээс дүүг нь барималч гэж сонссон юм. Жэссигийн бичлэгүүдийг үзэж сурсан. Тэрний ачаар би хайртыгаа амилуулсан. Жэссийд Мандигаа, хайртай Мандигаа үзүүлмээр санагдаад байсан юм.
Пак- Тэр юу гэсэн бэ?
Эри- Намайг Мандийг таниагүй байна гэсэн. Хиймэл, хуванцар болсон болохоор сэтгэл хөдлөл харагдахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би тэрэнд өөрт нь үзүүлсэн юм. Сэтгэл зүрхнээсээ урлах ямар байдгийг харуулсан юм. Тэр өөрийгөө мэргэжилтэн гэсэн, гэтэл миний бүтээл юу ч биш гэж үү?
Пак- Ийм л учиртай байжээ. Өс хонзон.
Эри- Үгүй, тэрнийг минь хорт хавдар надаас булаасан. Танихгүй хүнд тэрнийгээ дахиад алдаж чадахгүй.
Пак- Авто осол гээ биз дээ?
Вил- Аль нь юм бэ? Мандигийнхаа талаар ярьж өгөөч? Мандигийн бүтэн нэр хэн бэ?
Эри- Би сүйт бүсгүйгээ таниагүй байсан гэж үү? Надад тэрний сая, сая, зураг байгаа. Чи Жэсси шиг ярьж байна. Одоо бол хөөрхийлэлтэй болсон. Тэр бол худалч хуурамч.
Пак- Бүсгүйн нэр хэн бэ, Эрик?
Эри- Одоо би явмаар байна. Би явмаар байна. Би явмаар байна.
Алл- Манай баатар сайн уу? Хүндхэн өдөр байлаа. Чи наадхаа хүзүүнээсээ салгадаггүй шүү дээ.
Пак- Санамж болгож зүүдэг юм. Бүх цоож түлхүүртэй, бүх бэрхшээл шийдэлтэй, би тэр шийдэл нь байж ч болно.
Алл- Өнөөдөр чи чадсан шүү дээ. Чавэзийн амийг аварсан гэсэн. Эрикийн бүсгүйн тал дээр чи зөв хэлсэн. Аманда Вэлшийн сошиал мэдиагаас авсан маш олон зураг байна лээ. Гэхдээ уулзаж ч байгаагүй. Сүй тавьсан, үхсэн гэдэг нь бүгд худлаа.
Пак- Хэргээ хүлээхэд нь нэг юм олж харна гэж бодсон. Тэр нүд нь. Алли, цаана нь ямар ч учир шалтгаан байгаагүй ээ.
Алл- Заримдаа ийм л байдаг шүү дээ.
Пак- Тийм л дээ, бидний ажил тийм байх ёсгүй.
Алл- Би ч гэсэн энэ ажилдаа дуртай. Мөнгөлөг нитрат дээр содийн хлорид нэмэхээр мөнгөлөг хлорид болдог нь таалагддаг. Крис, чөтгөр өөр шүү дээ. Хүмүүсийн хийсэн үйлдлийн шалтгааныг тайлбарлахад үргэлж шулуун дардан байдаггүй. Заримдаа…
Пак- Ойлгомжгүй байна.
Алл- Заримдаа үгүй шүү. Тэгээд дараагийн хуудсыг эргүүлнэ. Дараагийн хэрэг дээрээ ажиллана.
Вил- Машин руугаа явж байсан юм л даа. Тэгсэн чинь энэ Урлаглаг хүчтэй налгинт бэйсболл гэж юу вэ?
Фин- Автомат засвар ингэдэг юм аа. Азот суурьтай хиймэл утас олсон юм аа.
Вил- За. Тэгээд юу гэсэн үг вэ?
Чав- Валеригийн байрнаас олдсон цус, биднийг төөрөгдүүлэх гэж асгасан байна. Мэдээллийн сангаас олдоогүй ч Макс сайтар судалсан чинь, жинхэнэ хар дарсан зүүд шиг юм болж байна.
Вил- ДНХ шифрлэдэг хүмүүс гараад ирээ юү? Яг л мэдчихлээ гээд бодохоор ингэх юм аа. Тэгээд нөгөө А, Т, К, Г-нүүд…
Роб- Компьютерийн код юм шиг байна. ИЗ2-той хамтраад задлаад үзсэн чинь нэг догь маягийн хэсэг нь сонирхол татаад байдаг юм даа.
Фин- Бүтэн тэкст файл олдсон шүү. Гэхдээ алдаа байх л даа, программын дарааллыг ДНХ-ийн цувралаар загварчилсан байна.
Чав- Аа, үгүй юм шиг байна даа.
Вил- Сайхан л хөгжим байна. Хөөе хөөе хөөе, энэ яагаад байна аа?
Фин- Вирус байна ш дээ.
Роб- Унтраагаарай.
Вил- Сая ямар чөтгөр нь болчихов оо?
Роб- Сэрэна, хэлээд байсан юм аа. Хакдуулчихлаа ш дээ.
Back to episodes Go home