Vegas Ep7

                                                 “CSI Vegas Ep7”

Хө:     Яагаад энд робот байгаа юм бэ?

Шар:  Бид тэрийг ярина аа, Валери, амлаж байна.  Бид яагаад чамайг мөрдөж эхэлснээс яриагаа эхэлцгээе.Бидэнд Клифф Роландын талаар хэдэн асуулт байна.

Пэ:     Тэр Мохави Кинематик дизайнд ажилладаг байсан. Роботын хиймэл оюун ухаанаар мэргэшсэн компани. Бас тэр газарт Роберт Куевас гэдэг залуу алагдсан. Клифф тэрнийг роботын гараар зодож алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Шар:  Тиймээ, тэр роботын гар.

Хө:     Энэ надад ямар хамаатай юм бэ?

Шар:  Клифф Роланд нас барсан. Тэр Роберт Куевасыг хөнөөсөн гэдгээ хүлээсний дараа зөвшөөрснийхөө дараа машины ослоор нас барсан.

Пэ:     Бид тэрний машинаас камер олсон. Камернаас хальсыг нь ураад хаячихсан байсан ч машины араанд хальсны хэсэг гацсан байсан. Тэгээд бид сэргээж үзсэн юм.

Шар:  Чи энд манай найз Очотой хамт MKD-гын үйлдвэрт байна. Одоо  Клифф Роландтай ямар харилцаатай байсан талаараа ярих чиний ээлж.

Хө:     Наад баримтууд чинь нэлээн нимгэн л харагдаж байна даа.

Шар:  Учир нь Вегаст чиний бүртгэл бараг байхгүй. Эсвэл өөр хаана ч байхгүй байх. Чи бол сүнс.

Пэ:     Бас аллага болсон шөнө,  Мохави Кинематик дизайнд зочноор орсон.

Хө:     Би Клиффтэй бааранд танилцсан. Тэр надад үйлдвэр нь сэтгэгдэл төрүүлнэ гэж бодсон байх л даа. Тэр миний зургийг аваад байсан болохоор надад сонин санагдаж бид дахиж харьцаагүй. Одоо болов уу?

Шар:  Үгүй ээ, болоогүй. Энэ хавтас Роберт Куэвасынх байсан. Харин энэ хурууны хээ…

Пэ:     Энэ  Робертийнх биш. Эсвэл Клиффийнх ч биш. MKD-ийн ажилчдынх ч биш. Манай системд чиний мэдээлэл байхгүй ээ, гэхдээ бид хурууны хээнээс ДНХ-гын дээж авч чадсан.

Шар:  Хэрвээ энэ хурууны хээ чинийх бол чи аллагын хам хэрэгтэн болно. Одоо чи  Клифф Роландыг яаж мэддэгээ үнэнээр нь хэлмээр байна уу? Эсвэл би баривчлах зөвшөөрөл авах шаардлагатай юу?

Хө:     Ажилд чинь амжилт хүсье.

Ча:      Тэр биднийг сүрдүүлж байгааг мэдэж байна. Бид зөвшөөрөлтэй байсан бол тэрнийг шууд баривчлах байсан.

Ро:      Тэр анх удаа ийм байдалд ороогүй. Үсээ боогоод, ширээнд хүрэх ч үгүй байна. Тэр бидэнд юу ч өгөхгүй нь.

Ча:      Тэрнийг хараад надад Максын зөв байж л гэж санагдаж байна. MKD дахь хүн амины хэрэг. Манай сэжигтний машин осолдсож, бичлэг хулгайлагдсан. Энэ хэрэгт хэтэрхий олон цоорхой байна.

Ро:      Бүх хариулт тэрэнд л байгаа.

Ча:      Бид тэрнийг хуурамч үнэмлэхээр нь баривчилж болно. 72 цаг баривчлаад хашраах гээд үзье. Би ийм хүүхнүүдийг мэднэ. Бүтэхгүй ээ.

Ро:      Чамд өөр санаа байгаа юм уу?

Ча:      Байж магадгүй ээ.

___________________________________________

Шар:  Тэр энд нэлээн удаж.

Са:      Дирк Кантортой танилц. Энэ Боди Бай Либби фитнес студийг эхнэр Либбитэйгээ хамтран эзэмшдэг. Биеийн температураас нь үзэхэд тэр 36 цагийн турш ийм байдалтай байгаа. Гаднаа хуурай байгаад нь битгий хууртаарай. Дотроо бол бараг болчихсон байгаа.

Шар:  Ийм хүнтэй газар гэхэд хэтэрхий удаан байна.

Са:      Өө, энэ газар ням гарагт хаалттай байдаг. Тэд уурын машинаа асаалттай орхисон. Эмч тэрнийг зүрхний шигдээсээр үхсэн гэж бодож байгаа. Ийм халуун нөхцөлд шигдээс түгээмэл байдаг. Өө… Өө, Кэтрин. Бид явах ёстой. Яв. Яв.

Шар:  Энэ юу вэ?

Са:      Миний утасны сэрүүлэг. Гараарай. 3 минут тутам уур гардаг юм, би хэмжиж үзсэн.

Шар:  Хэргийн газраа харж хандаж байсан юм биз дээ?

Са:      Эндхийг өдөр болгон ариутгадаг болохор хурууны хээ үлдэх боломжтой ч, уур хатах үед хурууны хээ ч хамт хатна. Тэгэхээр…

Эм:     Уучлаарай? Намайг Либби гэдэг. Дирк миний нөхөр. Энэ бол миний охин.

Эм2:   Намайг Элла гэдэг. Би хойд аавыгаа харж болох уу?

Эм:     Гуйя. Би...Үнэхээр итгэж чадахгүй байна.

Шар:  Би таны гарзад үнэхээр харамсаж байна. Харамсалтай нь бид яг одоо та нарыг оруулж чадахгүй нь.

Са:      Хэргийн газар нээгдсэн нээгдсэн даруйд бид тантай холбогдоно оо. Тэр болтол... Та фитнесынхээ хаалгыг баривал бидэнд их тус болох байна.

Эм:     Та сая хэргийн газар гэлээ. Би ойлгохгүй байна. Та нар Диркыг алагдсан гэх гээд байна уу?

Шар:  Бид мэдэхгүй ээ. Гэхдээ бямба гаригийн шөнө юу болсныг мэдэх хүртэл…

Эм2:   Бямба гараг аа? Бид аавыг манай сүйт залуу Уоррентэй Спринг уул руу анд явсан гэж бодсон.

Са:      Уоррен Диркийг ирээгүй гэж хэлээгүй гэж үү?

Шар:  Би Уоррентой ярилцах хэрэгтэй байна.

Эм2:   Спринг уул руу явсан үед нь бид бараг холбогддоггүй. Тэнд сүлжээ…

Эм:     Энийг олж мэдээд бид ярих гэж оролдсоон.

Эм2:   Би дахиад залгаад үзье. Байна уу?  Уоррен. Үгүй ээ...Хэн ярьж байна?  Жош Фолсом? Чи хэн бэ?

Шар:  H-Надад утсаа өг. Жош, Кэтрин байна аа.

Фо:     Кэтрин?

Шар:  Тиймээ. Чи хаана байна?

Фо:     Би дөнгөж сая Спринг уулан дээрх хэргийн газарт ирлээ. Хохирогч нь Уоррен Лопез. Тэр ан хийж байсан бололтой.

Эм2:   Уоррен зүгээр үү?

Ша:    Намайг уучлаарай. Тэр өнгөрчхөж.

Эм:     Намайг уучлаарай, Элла.

Эм2:   Уоррен? Тэр ч бас үхсэн гэж үү?

Шар:  Тийм ээ, тэр буудуулсан байна.

Фо:     Кэтрин?

Са:      Кэтрин, юу болоод байна вэ?

Шар:  Би үнэхээр мэдэхгүй байна. Чи тохиолдолд итгэдэг үү?

CSI Vegas.

Ра:      тэгээд хохирогчид бие биенээ таньдаг байсан юм уу?

Ро:      Тийм ээ. Хоёр үхэл. Нэг азгүй гэр бүл. Тийм боломж байх уу?

Ра:      Ангийн үед осол ховор гардаг. Гэхдээ Уоррен ид ангийн улирлын үеэр цацруулагчгүй явж байж.

Ро:      Дирк саунд орохоосоо өмнө хамгийн сүүлд хэт ачаалалтай дасгал хийж байгаа харагдсан байна. Тиймээс тэр халууныг тэсвэрлэх чадвартай байсан гэж хэлж болно.

Ра:      Тэгээд бид энэ 2 хэргийг осол гэж үзнэ гэж үү?

Ро:      Нотлох баримт өөр юм хэлэх хүртэл, бид энэ 2 хэргийг сэжигтэй үхэл гэж бүртгэх болно.

Ра:      Дажгүй сонсогдож байна, дарга аа.

Ро:      Сайн уу?

Шар:  Сайн уу? Тэгэхээр Бөү саунаас хурууны хээ цуглуулж байгаа. Харин би тэр хөөрхөн хүүхнүүдээс хурууны хээг нь авна. Тэд бидэнд их юм хэлж магадгүй.

Ро:      Алли Уоррены үхлийг санамсаргүй осол гэж бодож байгаа бололтой.

Шар:  Олдсон бүх баримтууд санамсаргүй осол байсан гэж харагдуулахаар байна.

Са:      Санамсаргүй тохиолдол гэж байдаггүй. Ньютоны гурав дахь хууль. Хүчний үйлчлэл түүний тайлбаргүйгээр юу ч болохгүй.

Ро:      Сүүлийн хэсэг нь Финадогийн хууль.

Шар:  Тиймээ. За за. Бөү чамайг гомдоох гээгүй ч,  санамсаргүй тохиолдол гэж байдаг. Энэ л мөрдөгчдийн нэр хүндийг гутаадаг юм. Санамсаргүй тохиолдол чамайг өөртөө эргэлзэхэд хүргэдэг. Бас нотлох баримтыг улам ойлгомжгүй болгож, логикыг үл тоомсорлодог. Би үнэхээр дургүй. Гэхдээ санамсаргүй тохиолдол байдаггүй гэсэн үг биш.

Са:      Уучлаарай Кэтрин, миний шинжлэх ухаанч тархи наадхыг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Яасан бэ?

Шар:  Чи нотлох баримт идээд байна.

Са:      Үнэгүй гаа байсан юм аа. Гаа биш байна. Энэ…Хатуу чихэр байна. Нээрээ л хатуу юм гээч. Дажгүй шүү.

Шар:  За, энэ хурууны хээний жижиг хэсгүүдийн урвалж. Бидэнд энд бүтэн өдөр байхгүй шүү.

Са:      3 минут тутам орж гарахаар л удаад байна. Уур үнэхээр ядаргаатай юм. Орж гараад л.

Ро:      Чи орох гэж байна уу?

Шар:  Үгүй ээ, үс.

Са:      Дирк ухаан алдаагүй байж.Тэмцэлдсэн байна. Боль доо.

____________________________

Фо:     Ангийн улирал болж байна. Чи энд Уоррэн шиг байж болохгүй шүү.

Ра:      Баярлалаа.

Фо:     Золиг гэж. Амьтад бүр дээр нь найрлачихжээ. Бууны шарх нь хэвээрээ байна уу?

Ра:      Тийм ээ, биднийг хүлээгээд л байж байна. .308 байж магадгүй.

Фо:     Сум маш хүчтэй ирсэн ч, шарх нь маш жижиг байна. Холоос буусан байж магадгүй. 30-аас 45-ын ярд.

Ра:      Бие нь баруунаас зүүн тийшээ байрласан байна.Тэгэхээр Уоррен хаана зогсож байсан бэ?

Фо:     Энэ газар цус байна. Бас өмдөн дээр нь байна. Тэгэхээр тэр буудуулахдаа зогсож байж. Бие болон шарх нь баруун хойд зүг чиглэсэн байна. Тэгэхээр буутай хүн урд зүгээс буудсан гэсэн үг.

Ра:      Тэгэхээр бид алуурчныг тэндээс олно гэсэн үг. Яг ийшээ.

Фо:     Тийм ээ.

Ра:      Би мөр оллоо.

Фо:     Бид Уорреноос 43 метрийн зайд байна. Яг зөв.

Ра:      Энд хэд байна аа? 20 мөр үү? Жэкпот. Хонгио байна.

Фо:     .308-ын сум байна. Дахиад сайн байна, Ал. Буудагч энд байж.

Ра:      За за, шороон дээр зөндөө мөр үлдсэн байна. Чи холих уу эсвэл цутгах уу?

Фо:     Чи ахлагч шүү дээ, тушаалаа л өг.

Ра:      Наадах чинь надад хамаагүй гэдгийг чи мэднэ.Цол бол зүгээр л ёс төдий зүйл.

Фо:     Би мэднэ ээ. Гэхдээ 1-р түвшний цалин ёс төдий зүйл биш шүү. Үнэхээр өчүүхэн. Би морио хооллох хэрэгтэй.

Ра:      За яахав би чиний өлссөн морины учрыг олж өгнө өө.

Фо:     Өө. Деннис зүгээр ээ. Би л бэлэн гоймон идээд байгаа….Бидний сүүлийн мөр. Гэхдээ энэ юу вэ?

Ра:      Нэг төрлийн ангийн хэрэгсэл юм болов уу?

Фо:     Магадгүй. Хөөе хэв чинь хатаж байна уу?

Ра:      Хүйтэн байгаа ч хатаж байна аа.  За за, хатахгүй байна.

Фо:     Уучлаарай, Ал. Тэгвэл лабораторид л аваачиход дагуулах нь дээ.

Ра:      Гэхдээ шороо үнэхээр хүнд шүү дээ. Бас бохир. За яах вэ. Би хүрз аваад ирье. Би шаврыг үзэн яддаг.

__________________________________________

Пэ:     За за би нэг юм хэлье. Хүн саунд бичиг цаас авчирч байвал хэтэрхий их ажиллаж байна гэсэн үг. Мэдэхгүй ээ. Тэгээд л зүрхний шигдээс болсон байх.

Ро:      Энэ тийм чухал бичиг баримт байсан болов уу?

Пэ:     Одоохондоо хэлж мэдэхгүй ээ. Гараар бичсэн юм шиг харагдаж байгаа ч бэх нь уусчхаж. ESDA Шинжилгээгээр нарийн зүйлс нь тодорхой болно. Ус нь гадагшлах гэж нэг өдөр болсон байх…

Ча:      Мэднэ ээ, би дажгүй харагдаж байгаа биз дээ?

Пэ:     Тийм ээ. Гэхдээ яагаад?

Ча:      Өө чи Мелани руу харж байна. Лэйди Лак Стаффингийн шинэ бренд бүсгүй.

Пэ:     Тэнд чинь Валери Хаммонд ажилладаг.

Ча:      Чи юу ч алдаагүй ээ.

Пэ:     Чи тэрэнтэй хамт ажиллаж, итгэлийг нь олоод…

Ча:      Энэ миний олон авьяасны нэг л дээ. Чи мэднэ шүү дээ.

Ро:      Валеригийн ДНХ авахын тулд чи ингэж байгаа байх нь ээ.

Пэ:     ДНХ хэрэгтэй бол яагаад зүгээр л хогийн сав ухаагүй юм?

Ро:      Учир нь бидэнд ДНХ-ээс илүү зүйл хэрэгтэй. Валери Клифф ямар шалтгаанаар яаж үхсэн гэдгийг мэдэж байгаа. Тэгээд л Серена зарим нэг асуултад хариулт олохоор нууцаар ажиллаж байна. Бас найз минь Тэр ДНХ-г лабораторид авчрах хүн нь чи байх болно за юу.

Ча:      Та л тэгж хүсэж байвал болно оо.

Ро:      За яваад аваад ир, Элфи.

Ча:      Ингээд бодоод үз л дээ. Ядаж л чи энэ удаа намайг нууцаар ажиллаж байгаа гэдгийг мэдэж байна.

__________________________

Хар:   Бүгдээрээ илүү хүчтэй. Дахиад 10-ыг.

Эм:     Чи Диркыг алсан хүн энд байгаа гэж  бодож байна. Тэгээд л миний хурууны хээг авч байгаа юм уу?

Шар:  Түрүүн би чамайг хэргийн газрыг харж байхыг харсан. Дирк та 2…

Эм:     Бид үерхэж байсан. Би муу хүн биш ээ.

Шар:  Би тэгж бодоогүй ээ.

Эм:     Би Диркээс энэ амралтын өдрөөр надтай хамт байгаач л гэж хүссэн юм. Гэтэл тэр Уоррентэй анд явлаа л гэсэн.

Са:      За бид бүгдийнх нь хурууны хээг авах гэж байна. Бүгдээрээ жагсаад зогсоорой. Баярлалаа.

Эм:     Чамд Уоррен яах нь хамаагүй гэж үү? Тэр бизнес эхлэнэ гэж надаас мөнгө зээлээд бүгдийг нь Эллад үрж дуусгасан. Би юу л ярих гээд байна даа. Уоррен сайн хүү байсан.

Хар:   Кендалл, охин минь, битгий худлаа ярь. Уоррен өөдгүй амьтан байсан, Дирк ч бас ялгаагүй. Хэн нэгэн тэдниг алахыг хүссэн гэдэгт гайхах юм алга.

Са:      Гараа солиорой, ноён…

Хар:   Твист. Миний бүтэн нэр Твист.

Са:      Та Дирк, Уоррен хоёрын үхлийг холбоотой гэж бодож байна уу?

Хар:   Тэд өөдгүй амьтад байсан. Би л 1 цагийн хичээлийг тийм алдартай болгож байхад, надаас хичээлийг минь булааж Либбид өгсөн. Гэхдээ би буцааж авсан л даа. Тэд өөр юу хийх гэж байсныг төсөөлөөд үз дээ. Өсвөл өөр хэнийг уурлуулсныг.

Шар:  тэгээд чи яаж хичээлийн цагаа буцааж авсан юм?

Хар:   Би шилдэг нь байсан. Бид дууссан уу?

Са:      Дууссаан. Баярлалаа. -Дараагийнх  нь.

_________________________

Ра:      За би ирчихлээ. Тэр цилиндр хэлбэртэй хачин мөр юуных гэдгийг олж мэдсэн үү?

Фо:     Би дурангийн хайрцаг гэж бодож байна. Хэдэн шинжилгээ хийж үзэх гэж байна. Чи гутлаа тайлж болох уу?

Ра:      За. Бидний ойгоос олсон сумны хонгио…Хэмжээ ховил нь Ремингтон 700 байсан гэж байна. Гэхдээ хэн буудсан нь нууц хэвээрээ л байна. Таарах буу олдсонгүй.

Фо:     Би хэргийн газрын шаврыг ашиглаж буудсан хүнийх нь зургийг гаргаж чадна гэвэл яах вэ?

Ра:      Шавар түр зуурын шинж чанартай. Цаг агаар цаг хугацаанаас болж өөрчлөгдөнө.

Фо:     2 өдрийн өмнө Үндэсний цаг уурын алба тэнд очиж хөрсний шинжилгээ хийсэн.

Ра:      Чи уулан дахь цаг агаарын нөхцөл байдлыг судалсан байна. Сайн байна.

Фо:     Чи энийг өмсөөд өгөхгүй юу.

Ра:      За за. 

Фо:     За чи одоо миний өөрийн гараар урласан маш онцгой хөрсөн дээр гишгэх хэрэгтэй байна. Тэгээд бид чиний мөрийг Уорреныг буудсан хүнтэй харьцуулж шинжлэх болно. Миний гараас барь. Би чамайг оруулаад өгье.

Ра:      Хөөе чи бүр ижилхэн гутал олчихсон байна шүү дээ. Чи мундаг юм аа..

Фо:     Тэрийг бид харах л үлдлээ. Одоо ядаж л бид ан агнуурын лицензтэй хүмүүсийн мэдээллийг мөшгиж чадахаар боллоо шүү дээ. Одоо…хөөе хөөе хөөе. Удаан ороорой. Дахиад хэд алхаад, сайн гишгээд өг. Сайн байна. Ингээд болчихлоо.

Ра:      Хэн нэгэн гуужуулагч хэрэглээгүй бололтой.

Фо:     Гуужуулагчаа дэлгүүрийн жагсаалтаас хасах хэрэгтэй болсон юм аа.

2:        Деннисийн төлөө.

Фо:     Хөгжилтэй байгаа биз? Яг л хуучны цаг шиг.

Ра:      Тийм ээ. За за. Хэдэн секунд болчихлоо.

Фо:     За за. Тэгэхээр…Чиний хөлний мөр хөрсөн дээр гарсан мөрнөөс хэдэн мм-ээр л гүехэн байна.

Ра:      Тэгэхээр нэлээн жижигхэн хүн байх нь дээ.

Фо:     Эсвэл бяцхан хатагтай.

_____________________________________________

Са:      Би саунаас олсон мөрөө лаборатори луу түрүүлээд явуулчихсан. Бас би Дирктэй хамт нэг нууцлагх зочин байсан гэж бодож байна.

Шар:  Эсвэл бүгд тэрнийг зүрхний шигдээстэйгээ тэмцэж байхад нь хаяад явсан байх.

Са:      Чи тохиолдолд итгэсэн хэвээрээ л байна уу?

Шар:  Санамсаргүй байдал бол байгалийн жам ёсны үзэгдэл. Тийм юм байж л байдаг шүү дээ. Галт уул эсвэл сахал шиг.

Эм:     Гал!

Са:      Бүгдээрээ гарцгаа! Хувцас солих өрөө лүү! Яваарай!

Эм:     Явцгаая. Хувцас солих өрөө!

Шар:  Бүгд гараарай! Наашаа! Энд юу болчхов оо?

Эм:     Мэдэхгүй ээ. Цонх хагарч, дараа нь утаа гарсан.

Са:      За за, одоо зүгээр. Бид аюулгүй ээ. Бид аюулгүй.

Эм2:   Та зүгээр үү, ээж ээ? Нэг хүн дотогшоо нэг юм шидчих шиг болсон. Тэд биднийг алах гэж оролдож байна.

Са:      Өө, хөө, хөө. "Тэд" гэж хэн бэ?

Эм2:   Уоррен надад аав хүнээс мөнгө зээлсэн гэсэн. Маш их мөнгө. Банкнаас биш.

Шар:  За за, та 2 арын өрөөнд хүлээж бай. Бид та 2-ыг цагдаагийн хамгаалалтад авч, цагдаа нараар энэ газрыг хянуулъя. Гэхдээ та нар бэлтгэлийн заалаа хаах хэрэгтэй.

Эм:     Мэдээж тэгэлгүй яахав. Тэгнэ ээ.

Са:      Хохирогчид хоорондоо холбоогүй байсан гэдгт итгэлтэй байна уу?

______________________________________________

Са:      Хөөе, дарга аа. Энийг сонс доо. Кэтрин миний зөв байж магадгүй гэсэн.

Шар:  Тиймээ үнэн. Би тэгж хэлсэн.

Са:      Харж байна уу?

Ро:      Фитнес заалан дээр бяцхан дуулиан болсон гэж сонслоо.

Са:      Бүгд зүгээр ээ. Гэхдээ нотлох баримтууд аллагууд холбоотой гэдгийг нотолж байгаа. Бид Дирктэй таагүй харилцаатай хүмүүс байсан гэж бодож байна. Асуулт нь тэд Уорреныг ч бас буудсан уу?

Ро:      За за, тэгвэл энэ тэдний үхэл холбоогүй гэдгийг нотлох баримт. Орон нутгийн цагдаа нар энийг бидэнд авчирч өгсөн. Энэ Спринг ууланд ан хийж явахдаа Уорреныг буудсан гэж мэдүүлсэн эмэгтэйн буу гэж байна.

Са:      Тэгвэл буу нь?

Ро:      Таарч байх шиг байна. Уорреныг хөнөөсөнтэй адил. Ремингтон 700.

Шар:  Би дөнгөж сая Дирк, Уоррен хоёрын үхэл холбоотой гэж бодож байлаа.

Ро:      Тэгвэл дахиад бод.

________________________________________________

Ра:      Нэтти та энд өмгөөлөгчгүйгээр байх албагүй гэдгээ ойлгож байгаа биз дээ? Та өнгөрсөн баасан гарагт Спринг ууланд  Уоррен Лопезыг буудсан гэдгээ сайн дураараа мэдүүлж байна уу?

Эм3:   Тийм ээ, хатагтай. Энэ осол байсан. Би энийг хэлэхгүй л бол болохгүй байсан юм.

Фо:     Юу болсон юм бэ?

Эм3:   Би бүтэн өдөржин нэг бугыг мөшгөж яваад эцэст нь олж харсан юм. Нар жаргаж байсан. Шөнө буудах нь хууль зөрчсөн гэдгийг би мэдэж байгаа ч...Би бугыг зүгээр явуулчхаж чадаагүй. Тэгээд би байрлалаа эзэлж, байгаа дахин шалгаж, буудахдаа бэлдсэн. Буга бутны араар орчихсон, гэхдээ би сүүлнээс нь нүдээ салгаагүй. Тэгээд би буудсан. Дараа нь буудсан буганыхаа араас шугуй руу ороход тэнд хөл харагдсан. Би ноён Лопезыг буудсан. Би юу бодож байснаа ч мэдэхгүй байна. Тэгээд би зүгээр л тэндээс зутгчихсан.

Фо:     Та энд ирдэг чинь үнэхээр зөв зүйл байсан.

Эм3:   Би тэрний гэр бүлд үнэнийг хэлэх өртэй. Би үнэхээр их харамсаж байна. Намайг уучлаарай.

Шар:  Би хүлээн зөвшөөрөх ёстой. Би илүү муу хүмүүсийг баривчлахыг…

Ро:      Илүүд үздэг гэж үү?

Шар:  Фитнес төвд гарсан бяцхан галаас болоод тэдний эсрэг өс санасан хүн Дирк, Уоррен хоёрыг онилж байсан гэж би бодсон.

Ро:      Тэр гал Диркын үхэлтэй холбоотой байж болно л доо гэхдээ чиний зөв. Одоогоор нотлох баримтууд ганц л юм харуулж байна.

Шар:  Тиймээ. Эцэс төгсгөлгүй азгүйтэл.

Ро:      тийм ээ.

Шар:  Бурхан минь. Ганц амралтын өдөр л нөхрүүд нь нас барчихна гэдэг… Хөөрхий бүсгүйчүүд.

Ро:      Гэхдээ тэд нэг нэгэндээ байгаа шүү дээ.

Шар:  Одоохондоо. Өө..Би зүгээр л… Линдсей бид хоёр өмнө нь хамтрагчид байсан. Яг энэ байранд. Нэг нэгнийхээ хажууд. Яг л Либби, Элла 2 шиг. Гэхдээ тэр одоо байхгүй болсон. Мэдэхгүй юм даа, Макс. Чи намайг одоо мартсан гэж боддог байх. Эцэг эхчүүд үргэлж хүүхдүүддээ санаа тавьж байдаг. Тийм биш гэж үү? Ямартай ч...Гал гарсан газрын фотоионжуулалтын шинжилгээгээр ямар ч хурдасгуур, тэсрэх бодис илрээгүй. Гадны объект байхгүй. Шалтгаан нь цахилгаан байсан байж мэднэ. Одоо Фолсом, Алли хоёр чөлөөтэй болсон юм чинь, тэднийг хэргийг лавшруул гээд хэлчихье. 

Ро:      Маргааш дахиад нэг сонирхолтой давхцал ч олж магадгүй тийм үү?

_____________________________________________________________________

Ча:      Сайберпанк тоглоомоо 20%-ийн хөнгөлөлттэй үнээр аваарай! Сайберпанк тоглоомоо 20%-ийн хөнгөлөлттэй үнээр аваарай! Өнөөдөр авбал 20%-ын хямдралтай шүү.

Хө:     Энэ боломжыг битгий алдаарай. Өнөөдөр 20%-ын хямдралтай шүү.

Ча:      Сайн уу? Өнөөдөр 20%-ын хямдралтай шүү. Үйлчлүүлэгч нар үргэлж ийм хурц үнэртэй байдаг уу?

Хө:     Чи энд хэр удаж байгаа юм бэ?

Ча:      Хүссэнээсээ илүү удаж байна.

Хө:     Анхны захиалга 20% хямдарсан шүү.

Эр:     Солилцоё. Чи сонирхож байвал би дээд давхарт байгаа шүү.

Хө:     Баярлалаа. Бас за май. Тийм ээ.

Эр:     Надад хувцас чинь таалагдаж байна. Дотор нь юу байгаа юм?

Хө:     Хөөе, цаашаа бай. Болиоч.

Ча:      Болихгүй бол гарыг чинь хугаллаа шүү.

Эр:     За за за. Би зүгээр л хөгжилдөж байлаа, өлөгчин минь.

Ча:      Чи зүгээр үү?

Хө:     Ажлын нэг хэсэг.

Ча:      Өө, за боллоо. Чи сайхан харагдаж байна. Гэснээс намайг Мэлани гэдэг.

Хө:     Валери. Чи усан сангийн экспо дээр ажиллах уу?

Ча:      Би аврагч эсвэл лусын дагина болно шүү.

Хө:     Усан сан сайхан баартай шүү. 2-лаа дараа хамт гарья.

Ча:      Тэгье.

__________________________________________________________________

Шар:  Бөү бид 2 зааланд байсан юм. Гэтэл цонх хагарч гал гарч эхэлсэн.

Фо:     Камер шалгасан уу?

Шар:  Энэ камер ганц ширээн дээрээс л хардаг. Зочны өрөөний тал нь л харагдана.

Ра:      Ард эсвэл гадаа камер байхгүй юу?

Шар:  Үгүй ээ. Өө Элла. Би дараа тайлбарлаж өгнө өө.

Эм2:   Мэдэж байна аа, би энд байх ёсгүй. Ээж машиндаа хүлээж байгаа. Намайг аягаа аваад ир гэсэн юм.

Шар:  Үгүй ээ, чамайг ирсэнд баяртай байна. Би чамд зурвас үлдээсэн. Чи авсан уу? Бид Уоррены буудсан этгээдийг баривчилсан. Анчин. Уоррены үхэл нь санамсаргүй тохиолдол байсан.

Эм2:   Би Уоррен, аав хоёрын үхлийг холбоотой гэж бодсон.

Шар:  Хэрвээ энэ чамайг тайвшруулна гэвэл энэ, мөнгө хүүлэгч нар ээжийг чинь бас чамайг дагаж байх магадлалыг бууруулж байна.

Эм2:   Бид маш их юм төлөвлөсөн байсан. Уоррен бид 2. Би... одоо юу хийхээ мэдэхгүй байна.

Шар:  Элла чи 19 тэй билүү? Чи залуу байна. Чи юу ч хийж чадна шүү дээ. Чи сургуульд явж болно.

Эм2:   Коллеж надад тохирохгүй ээ. Би үлдсэн нь дээр. Ээжид компаниа авч явахад нь тусална.

Эм:     Элла. Би удахаар чинь санаа зовоод ирлээ.

Эм2:   Би ээжид Уоррены талаар хэлсэн дээр байх.

_______________________________________

Ра:      Хаалгаар эсвэл цонхоор юу ч шидээгүй байна. Галын илчинд тусгаарлагч хайлж, цонх хагарсан.

Фо:     Хайлсан утсыг харахаар цахилгаанаас болсон юм шиг, гэхдээ хар даа. Разетка залгуурын аль нь ч хайлаагүй байна.

Ра:      Гал  компьютероос эхэлсэн юм болов уу?

Фо:     Алив харцгаая.

Ра:      Тэгэхээр одоо байдал өөрчлөгдсөн. Чи өмнө нь яг л хуучин цаг шиг гэсэн, гэхдээ.. Би одоо чиний дарга болсон. Бас бид хамтран ажиллаж байна.

Фо:     Хамтрах уу? Францаар биз дээ?

Ра:      2-лаа дотно. Бусадтай байдгаас минь илүү дотно. Бидний нөхөрлөлийг зохисгүй гэж буруугаар ойлгож,  эсвэл чамайг илүү үзэж байна гэж ойлгож магадгүй.

Фо:     Тэгэхээр...Миний цол зүгээр ёс төдий биш гэж үү? Ойлголоо.

Ра:      Жош.

Фо:     Чиний зөв байна аа, гал эндээс гарч. Ховор тохиолдол шүү.

Ра:      Бурхан минь гэж дахиад нэг тохиолдол уу? Одоо аймаар байна шүү.

Фо:     Компьютер аяндаа шатдаггүй тэгэхээр ямар нэг юм галыг эхлүүлж. Надад хэлэх үг ч олдохгүй байна.

Ра:      Үнэртээд үз дээ. Иссэн үнэр байна.

Фо:     Би энийг GSMS-ын шинжилгээнд өглөө, дарга аа.

________________________________________

Ха:     миний задлан шинжилгээний тайланг тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Биеийг нь хөртөл ажлаа эхэлж чадсангүй.

Ро:      Ноён Кантор үнэхээр аймаар юм. Уушиг унасан. Бөөрний гуурсан хоолойн үхжил. Нугасны шингэнд цус хурсан.

Са:      Тэгэхээр тэр зодуулсан гэсэн үг биз дээ?

Ха:     Үгүй ээ, итгэх үгүйг чинь мэдэхгүй ч энэ халуун, шингэн алдалтаас болсон. Бие нь өөрийгөө хөргөхийн тулд маш хурдтайгаар  шингэнээ гадагшлуулж эхэлсэн. Улмаар тэрний бүх бие, дотор эрхтнүүд нь ч хатсан. Маш их шингэн алдсан учраас бөөрний булчирхай нь чулуужсан байсан.

Са:      Цус усгүйгээр биеэр дамжиж чадахгүй учраас зүрх нь зогсож нас барсан гэсэн үг үү?

Ха:     Тийм ээ.

Ро:      Тэгээд тэр яагаад ухаан алдахаасаа өмнө босож агаар амьсгалах гэж хичээгээгүй юм бол?

Ха:     Би ч гэсэн тэгж бодсон, тэгээд хордлогын шинжилгээ хийсэн юм. Тэрний биеэс хамгийн сүүлийн үеийн фитнесс нэмэлтүүд олдсон.

Са:      Тэгвэл усны саванд байсан тунадас тийм учиртай байж.

Ха:     Гэхдээ опиоидын хордлого бас илэрсэн. Литр тутамд 280 микрограмм. Хүн ухаан алдахаар хэмжээний хангалттай тун.

Са:      Тэр хар тамхи хэрэглэж байсан юм уу? Энэ шалан дээрх тэмцэлдсэн мөрийг тайлбарлаж чадах байх. Тэр шалан дээр тийчилж, хаа сайгүй хөрвөөсөн байсан.

Ха:     Тэнд юу ч болсон бай таатай зүйл лав болоогүй.

Са:      Тэгвэл тэр тэнд хэн нэгэнтэй зодолдсон.

Ха:     Эсвэл ямар нэг зүйлтэй. Энэ  гематомын шархнууд хатуу гадаргууд олон давтамжтай цохигдсоноос үүссэн. Би тэрнийг мансууруулах бодисынхоо тунг хэмжээнээс нь жаахан хэтрүүлсэн гэж бодож байна. Дирк тэрийг эсэргүүцсэн.

Са:      Саунд ямар ч цоож байгаагүй. Тэгээд тэр яагаад гарч чадаагүй юм бэ?

Ро:      Үнэхээр сайхан асуулт байна, ноён Финадо. Одоо яваад сайн хариулт олоод ир.

_________________________________

Шар:  Хаалга цоожгүй бас ил харагдах хонхойсон юм алга. нугалсан металл байхгүй.Хэн нэгэн Диркийг мансууруулж, энд түгжсэн гэдэгт итгэлтэй байна уу?

Са:      Үгүй ээ, яг ч тийм биш.  Задлан шинжилгээг өөрөөр яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Өө, хачин юм даа.  Бид өчигдөр цогцсыг гаргасан. Гэхдээ шоргоолжнууд энд байсаар байна. Та нар юуны араас хөөцөлдөөд байгаа юм? Наалдамхай үйрмэг шиг юм уу?

Шар:  наалдамхай бас чихэрлэг үү? Шоргоолж чихрэнд дуртай.

Са:      Тэд нэг тийшээ явж байна. Кэтрин. Надад нэг санаа төрлөө. Чи саунд ороод зогсож бай. Би нэг юм туршиж үзмээр байна. Зүгээр л надад итгэ. Надад итгэж болно оо. Ороорой. Коллежид байхдаа би найзуудаараа тоглоод ингэж өөр байрны өрөөнд түгждэг байсан юм. За. Хаалгаа нээ.

Шар:  Онгойхгүй байна.

Са:      Дээр нь жаахандараад тат.  Хүчтэй. Тэрнийг ингэж түгжсэн байна.

Шар:  Хатуу чихрээр яаж хаалга түгждэг юм?

Са:      Зөв газарт нь байрлуулвал, миний шүдийг хугалах шахсан чихэр хүчтэй жижигхэн шаантаг болж, хаалга хүрээ хоорондын өнцгийг өөрчилнө. Тэгээд л хаалганы түгжээ нээгдэхгүй байж. Тэгээд чихэр чийглэг орчинд конденсацлагдаж өөрөө аажмаар хайлсан. Эцэст нь уусч алга болоод дараагийн хүн дээр зүгээр нээгдэж байсан. Ингэснийг нь хэн ч мэдэхгүй.

Шар:  Зүрхний шигдээсээр үхэхээс нааш чихэр хайлж дуусахгүй.

Са:      Дирк чихрэнд… алуулсан. 

_____________________________________________

Хар:   Чи намайг Дирк новшыг чихрээр алсан гэж бодож байгаа юм уу?

Шар : Тэр өнгөрсөн бямба гарагт тэгж л нас барсан. Хэн нэгэн Боди Бай Либби дээр сауны өрөөний хаалгыг түгжсэн. Дирк дотор түгжигдсэн.

Хар:   Үгүй, үгүй, үгүй, үгүй. Хэн ч энийг харах шаардлагагүй. Сонсооч, би тэрнийг алаагүй гэж Бейонсегийн нэрээр тангараглаж байна.

Ро:      Чамд  Бейонсегээс илүү нотлох баримт хэрэг болно доо найз минь.

Хар:   Битгий миний нээлттэй занд хууртаарай. Би сүмд явдаг хүн. Бямба гариг ​​бүр. Манай номлогчоос асуу.

Ро:      Мягмар гаригт хаана байсныг чинь бид мэднэ. Фитнест гал гардаг өдөр чи ажил  дээрээ байсан. Бас манай ажилтнууд гал гарсан шалтгааныг компьютерийн хатуу диск дээр хэн нэгэн бөөрөлзгөний комбуча асгаснаас болсон гэсэн. Хэрвээ чи дуртай ундааныхаа молекүл бүтцийг мэдмээр байвал энэ байна.

Хар:   Нэг цагт хэн ч бэлтгэл хийх дургүй. Харин би тэр цагийг онцгой болгосон. Дараа нь Либби надад атаархнаас Дирк надаас миний цагийг булаасан. Тэгээд би тэрний компьютер дээр Кендаллыг араар нь тавьдаг талаар нь тэмдэглэл үлдээсэн юм. Дараа нь тэрийгээ яаж устгахаа мэдэхгүй байсан болохоор компьютер дээр ундаа асгасан.

Ро:      Чи тэдний дунд яс хаях гэж захиа бичсэн юм уу?

Хар:   Тийм сүртэй юм байгаагүй ээ. Би зүгээр л тэрэнд Либби бас залуу Шелдон шиг бүл охинд нь хэлнэ л гэж анхааруулсан юм.

Шар:  Залуу Шелдон?

Хар:   Элла. 16-тайдаа сургуулиа төгссөн бүхнийг мэдэгч жаал. Либби дандаа л тэрний тухай ярьдаг байсан. Сонс, ямартай ч миний төлөвлөгөө биелсэн. Дирк Кендаллаас салж, тэр надад цагийг минь буцааж өгсөн.

Шар:  Кендалл, Дирк хоёр салчихсан юм уу?

Хар:   Тийм ээ. Кендалл тэрнийг  уучилж чадаагүй. Бүр хэт автсан. Сонсооч, энэ муухай санагдаж байгааг мэдэж байна, гэхдээ би алуурчин биш.

Ро:      Зүгээр ч нэг муухай харагдах биш, бусдыг турхирах нь хууль бус. Гал тавих ч гэсэн.

Хар:   Тэгээд өнөөдөр би шинэ бугуйвч зүүх юм уу? Энэ миний анхных биш.

Пэ:     Кендалл сайн найзынхаа нөхөртэй хуурсан.

Фо:     Муухай юм аа. Хамгийн сайн найзынхаа нөхрийг алахаас дээр л юм.

Пэ:     Тийм ээ. Өө, энэ Кендаллын нөхөр байна. Тэд ангийн найзууд байж.

Фо:     Бас тэд Ремингтонд дуртай. Яг л Уорреныг хөнөөсөн винтов шиг.

Пэ:     Кендалл Уорренд тийм ч дуртай биш байсан. Тэгээд л тэр хоёуланг нь алсан байх.

Фо:     Шинэ дүрэмт хувцас уу?

Пэ:     Тэр нууцаар ажиллаж байгаа, дахиад.

Ча:      Өнөөдөр усан сангийн экспо дээр ажиллана. Валеригийн ДНХ-г  авчихсан.

Пэ:     Үсний уг алга, ДНХ байхгүй. Уучлаарай.

Ча:      Тийм ээ, асуудалгүй. Дахиад л оролдоё. Бид орой хамт гарах гэж байгаа.

Фо:     Гарах аа?

Ча:      Тийм ээ, би тэрэнд таалагдсан.

Фо:     Хөөрхөн юм аа.

Пэ:     Үгүй ээ, энэ хөөрхөн биш. Бид мөрдөж байгаа хүмүүстэйгээ ойртох ёсгүй.

Ча:      Яахав мөрдөгч нар та нар тэгдэггүй байх л даа, гэхдээ лусын дагинууд бидний нууцаар ажиллана гэдэг нь яаж ч хувирахыг хэлдэг юм.

Фо:     Тийм болохоор л чи намайг болзоонд урихад зөвшөөрсөн юм уу?

Ча:      Магадгүй ээ.

Пэ:     Өө. Ха ха. За за наад хошигнолууд чинь дахиад толгойд орчихоос өмнө би Бөүд саунаас олсон баримтаа шинжлэхэд нь тусаллаа. Таныг сайхан харагдаж байна гэж хүн хэлсэн үү?

Са:      Тийм ээ, бүгд л хэлсэн. Тэгэхээр миний саунаас олсон нойтон цаасан дээрх бичиг хатчихсан л даа, гэхдээ ямар ч нэмэргүй байна. ESDA шинжилгээрээр ямар ч үсэг гаргаж чадаагүй. Тиймээс би өөр гэрлийн эх үүсвэр ашиглаж энд бичсэн зүйлийг тайлья гэж бодож байна. юу гэж бодож байна?

Пэ:     Гайхалтай сонсогдож байна….За боллоо доо. Энэ чинь л байхгүй юу. "Намайг уучлаарай, Уоррен."

Са:      Би үхэх ёстой. Энэ чинь гэрээслэл үү?

Пэ:     Тэр Уорреныг алснаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ анчин Нетти тэрнийг алснаа өөрөө хүлээсэн шүү дээ.

Са:      Үгүй ээ, тэр өөрийгөө Уорреныг алсан гэж итгэсэн. Гэхдээ тэр зугтахаасаа өмнө цогцсыг хальт л харсан шүү дээ.

Пэ:     За, хүлээгээрэй. Дирк үнэхээр Уорреныг алж, тэгээд амиа хорлосон гэж бодьё. Тэр яагаад өөрийгөө чихрээр саунд түгжинэ гэж? Тэр яаж өөрийгөө түгжих юм?

Са:      Тэр тэгээгүй ээ. Уорренийг алсан хүн ул мөрөө далдлахын тулд Диркийг буруутгасан.

Пэ:     Та аль эртнээс л тэгж бодсож байсан Бөү. Энэ аллагууд хоорондоо холбоотой.

______________________________________

Ча:      Баарны талаар ч чиний зөв байж шүү. Уух юмандаа бүр халчихлаа.

Хө:     Чи хиймэл үс ч зүүх шаардлагагүй. Чи аль хэдийн лусын дагина болчихсон шүү дээ.

Эм:     Сайн уу. За май.

Хө:     Баярлалаа хонгор минь. Эндхийн залуус биднийг үргэлж хүсдэг. Тэд төлөхгүй байх шалтгаан байхгүй ээ. Чамд хэрэгтэй гэвэл би хэдэн ногоон олж өгч чадна шүү.

Ча:      Надад ч мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ би чамайг бараг танихгүй. Чи хаанаас ирсэн юм?  Вегаст хэр удаж байгаа вэ?

Хө:     Чи хэтэрхий их юм асуух юм. Чи хэн бэ?

Ча:      Би хэлсэн шүү дээ,Мелани.  Би Майамигаас ирсэн...

Хө:     Чи миний тухай мэдэхийг хүссэн ч надад худлаа ярьж байна.

Ча:      Чиний зөв. За юу? Намайг Миа Роланд гэдэг.Би Клифф Роландын дүү.

Хө:     Би тэрнийг хэн гэдгийг мэдэхгүй.

Ча:      Тэр надад та 2 үерхэж байгаа гэсэн.

Хө:     За за, холд.

Ча:      Тэр над руу залгасан.

…Тэр асуудалд орсон, тэгээд дараа нь машины ослоор нас барсан. Би хариулт авахаар Вегаст ирсэн. Тэр миний ах байсан.Гуйя, Валери. Би мэдэх ёстой.

Хө:     За за, Бид болзож байгаагүй, биднийг хуурчихсан юм.

Ча:      Хуурчихсан гэж юу гэж байгаа юм бэ? Чи бусад хүмүүсийг хуурсан шиг үү?

Хө:     Би энэ тухай энд ярихгүй. Маргааш орой манай байранд ирээрэй. Канада цамхаг, 1751 тоот.

Ча:      Энэ надад ямар чухал гэдгийг чи мэдэхгүй. Баярлалаа.

Хө:     Бидэнд асуудал гарлаа.

__________________________________

Фо:     За, бид Диркийн бүх Ремингтон винтовын сумнуудыг шинжилж дууслаа дарга аа.

Ра:      Тэр гэрээслэл дээрх зөв байсан. Нетти Уорреныг алаагүй. Сум нь таарахгүй байна гэдэг, Диркын бууны сум таарах боломжтой гэсэн үг.

Фо:     Бид эцэст нь энийг ойлгох байсан. Гэхдээ  Нетти хэргээ хүлээсэн нь байдлыг улам л ойлгомжтой болгож өгсөн, тэгэхээр… энэ тохиолдол байсан.

Ра:      Тийм ээ, бидний бодож байсан шиг биш.Би түрүүн цолоороо түрий бариагүй. Би нөхөрлөлөө үнэлдэг. Гэхдээ би энд хүрэхийн тулд маш их хичэсэн.

Фо:     Мэднэ ээ,  чи энэ бүхнийг хүртэх эрхтэй...албан тушаал нэр хүнд гээд, би энэ бүгдийг чинь баллахыг хүсэхгүй байна. Бас чиний зөв. Бүх зүйл өөрчлөгдсөн. Бас бид буцаж чадахгүй. Тэгээд ч хэн тэгэхийг хүсэх билээ дээ? Таарч байна.

Ра:      Диркийн буугаар Уорреныг буудсан.

Фо:     Гэхдээ гохыг нь хэн дарсан бэ?

___________________________________

Ра:      Тэгэхээр, Уоррены хэргийн газар л бид нэг юм дутуу орхиод байна. Одоо энүүхэнд байгаа.

Са:      Бурхан минь! Аюултай юм бэ? Саунаа бүр саначихлаа.

Фо:     Санаа зоволтгүй дээ, би шүүх эмнэлгийн залууг танина. Таныг үхсэн ч царайлагаар чинь байлгана аа.

Са:      Инээдтэй биш байна.

Шар:  За за,  Уорреныг буудсан хүн Диркийг ч бас алсан. Бид алуурчныг мөрдөх нотлох баримт хайж байгаа. Нас барсан цагаараа Уоррен хамгийн түрүүнд алагдсан. Юу олсноо надад мэдэгдээрэй.

Ра:      Тэгэхээр Уоррены цогцос өмнө зүгт 43 метрийн зайд олдсон. Бас бууны мөр нь тэнд гарсан байсан. Бас алуурчны мөр энд, энд, хаа сайгүй байсан.

Шар:  Жижиг гутлын мөр тийм үү?

Фо:     Ойролцоогоор Аллитай ижил жинтэй.

Шар:  Кендалл жижигхэн шүү дээ.

Ра:      Тэр Уорреныг шугуйн цаанаас бууцахын тулд сайн анчин байх хэрэгтэй.

Са:      Кендалл ч бас анчин.

Шар:  Тэгээд та нар мөрнөөс өөр юм олоогүй юм уу?

Ра:      Тийм ээ, тэрнээс гадна нэг юм байгаа.

Фо:     Тийм ээ. Энд ямар нэг ангийн хэрэгсэл тавьсан байх. Бариул эсвэл бариултай цилиндр хэлбэр зүйл. Энэ шороон дээрх мөрнийх нь зураг.

Шар:  Уорреныг хэн буудсаныг би мэдлээ.

___________________________________

Эм:     Би хохирогч. Би яагаад энд байгаа юм бэ?

Ро:      Чи Уоррен Лопезыг алсан болохоор.

Эм:     Битгий дэмий юм ярь.

Ра:      Уорреныг ойн гүнд буудсан байсан. Тийшээ өгсөх гэж нэлээн юм болно тийм үү? Ус сайн уух хэрэгтэй, ялангуяа тийм өндөрт. Чи Уорреныг олж харсан, бас тэрнийг буудахын тулд аягаа тавих хэрэгтэй болсон.

Эм:     Боль доо. Та нар шаварт гарсан аяганы мөрнөөс болоод л намайг алуурчин гэж бодож байгаа юм уу?

Ро:      Алли  мөрөө аваад ир. Бид ойгоос чамд дурсгалын зүйл авчирсан. Өө, тийм ээ.

Ра:      Чи аягагүйгээр хаашаа ч явдаггүй тийм үү?

Эм:     Наад аяганууд чинь маш алдартай.

Ро:      Мэднэ ээ, бараг хүн болгонд л байдаг. Гэхдээ бид юу хийснийг чи мэдэх үү? Бид чиний аягыг шинжилж үзсэн. Чиний аяганы ёроолд яг эндхийн шаварнаас наалдаж үлдсэн байсан. Чи аягаа сайн угааж байх байж дээ. Чи охиныхоо сүйт залууг алсан. Хэн хүүхэддээ ийм зүйл хийдэг юм? Бас чи тэгээд ч зогсоогүй биз дээ?

Ра:      Чи араар тавьсан нөхрөө Уоррений аллагад буруутгасан. Нэг сумаар 2 туулай.

Эм:     Үгүй ээ, би тэгээгүй за юу? Хэн хийснийг нь мэдэхгүй ч би лав биш. Би өмгөөлөгчөө дуудмаар байна. Та нар намайг эндээс гаргах хэрэгтэй. Би үүнийг хийгээгүй.

Ро:      Офицер Кларк.

Эм:     Юу? Надаар тоглоод байгаа юм уу?

Шар:  Хэцүү гэдгийг нь мэдэж байна аа. Миний аав ч гэсэн аймшигтай зүйл хийсэн. Ямар санагдаж байгааг нь би мэдэж байна.

Эм2:   Ээжийг буруутгах нотлох баримт танд байхгүй. Та нарт юу байгаа юм бэ?  Диркийн буу, аяганы дардас, хэдэн чихэр үү?

Шар:  Бид чихэр гэж дурдаагүй. Ээж чинь Уоррен чамайг коллежд яв гэж ятгаж байгааг олж мэдсэн. Тэгээд тэр чамайг үлдээхийн тулд тэрнийг алсан. Гэхдээ тэр ардаа маш олон ул мөр үлдээсэн болохоор баригдах нь ердөө цаг хугацааны л асуудал байсан. Тэгээд чи ээжийгээ хамгаалсан. Чи Диркийн усны савыг опиоид хийж. Амиа хорлосон гэрээслэлийг нь жижиг үсгээр бичсэн. Тэгвэл гар бичмэлийг ялгахад хэцүү байна гэдгийг чи мэдсэн. Тэгээд чи тэрнийгээ Диркыг саунд түгжихээсээ өмнө дотогшоо шургуулсан. Бас чи мөнгө хүүлэгч нар ээжийг чинь алах гээд байгаа тухай бүхэл бүтэн түүх зохиосон. Гэхдээ чи гэрээслэл чийгэнд цохиулаад хэрэггүй болчихно гэж таамаглаагүй. Хэрвээ бид тэр зурвасыг арай эрт харсан бол тэрний үхлийг амиа хорлолт гэж үзээд хэрэг хаагдаж болох байсан. Элла, чи ээжийнхээ төлөө Диркийг алах шаардлагагүй байсан.

Эм2:   Би ээжийг юу хийснийг мэдсэн. Тэр...Ээж  зүгээр л намайг орхихыг хүсээгүй. Би ээжид хэрэгтэй. Би энэ бүгдийг засч чадна, би эндээ үлдэж ээжтэйгээ хамт ажиллана. Энэ миний буруу. Энэ бүгд миний л буруу.

Шар:  Элла, хүүхдүүд хэзээ ч эцэг эхийнхээ алдаанд хариуцлагыг хүлээх ёсгүй.

Эм2:   Би ээждээ хайртай.

Эм:     Элла чи юу хийсэн юм бэ?

Эм2:   Зүгээр дээ. Бид үргэлж хамт байх болно, хонгор минь. Үргэлж.

Ро:      Хамт байх хүсэл хэтэрнэ гэж үнэхээр байх юм аа.

____________________________________________

Ча:      Би чадсаан Макс. Би тэрнийг яриулсан. Валери Клиффийн найз охин байгаагүй. Тэд хууртсан гэсэн.

Ро:      Тэр чинь юу гэж байгаа юм?

Ча:      Би Валеритай байранд нь уулзахаараа мэднэ ээ.

Ро:      Байранд нь уу? Жаахан эрсдэлтэй л сонсогдож байна.

Ча:      Үгүй ээ, өмнө нь би ийм юм хийж байсан. Би учрыг нь олж чадна. Дээр нь би тэрнээс хэрэглэж болох ДНХ авч чадна.

Ро:      За, Серена.

Ча:      Би зэвсэгтэй явна. Өглөө тайлангаа ширээн дээр чинь тавьчихна аа. Роботын шударга ёс.

Шар:  Нетти, энэ чинийх. Чи зүгээр л зөв газраа буруу цагтаа байсан.

Эм3:   Үнэхээр сонин тохиолдол байна шүү.

Са:      Үнэхээр тийм шүү. Тийм ээ.

Эм3:   Баярлалаа.

Шар:  Зүгээр дээ.

Са:      Одоо тохиолдолд итгэдэг болсон эсэхээ мэдэхгүй л дээ, гэхдээ найдлага төрж байна шүү. Маргааш уулзацгаая, хамтрагчаа.  Энэ чиний өдөр байлаа тийм үү?

Шар:  Дөрвөн ёотон. Ойлгосон уу?

Са:      Мэдлээ.

Шар:  Линдсей, ээж нь байна аа. Би зүгээр л чамд хайртайгаа бахархаж байгаагаа хэлэхийг хүссэн юм. Ингээд л болоо.

______________________________________________

Ча:      Валери? Чи дотор байна уу? Би орлоо шүү за юу?

Эм:     Лас Вегасын цагдаа.

Ча:      мөрдөгч Серена Чавес байна, дугаар 6375. Энд код 3 боллоо. Энд цагдаа, бас шинжээч нар хэрэгтэй байна. Би 4-2-7 гэж харж байна.Энд хүн хулгайлагдсан байна.

Төгсөв.

 

Back to episodes Go home