Hudson and Rex S5 17

Hudson Rex_S017

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Б:эр  шоронгоос гарсан хоригдол, Берт

Т: эр, Тревор

 

Т: Самбар онох ёстойгоо мэдэж байгаа биз дээ?

Б :  Төсөөрчихөж. Тэнд байхад ийм юм хийх  боломж гардаггүй юм.

Т:  Аз таарлаа. Жорлон орчихоод ирье.

Б:  Утсаар яриулж болох уу?

Эм: Гар утас аваагүй юм уу?

Б: Авсан бол би утас асуух уу?

Эм: Энэ байна.

Чарли: Унт аа, анд минь. Хадсон.

Б: Яасан уддаг юм. Би таслах гэж байлаа. Гоо сайхны унталтыг чинь тасалдуулаагүй гэж найдъя, мөрдөгч өө. Энэ дуудлагыг хэзээ ч байсан авна гэж бодсон юм.

Чарли: Бертранд.

Б: Надад  итгэ. Намайг ярина гэж бодоогүй шиг чинь би ч гэсэн  залгана гэж бодож байсангүй.

 Чарли: Алисон Андерсийн алга болсон талаар мэдэх зүйлээ ярихад бэлэн гэсэн үг үү?

Б: Хэлэх юмтай болсон гэсэн үг.

Чарли: Сонсож байна.

Б: Үгүй ээ. Ирээд уулз.

Чарли: Бертранд. Энэ наргиа бол...

Б: Чи надад хэлсэн. Миний алдаагаа засах сүүлчийн  боломж. Сүүлд уулзсан газартаа.

Эм: Сайн уу Чарли. Манайх хааж байна.

Чарли: Рита, Бертранд гэдэг хүн хайж байна.

Эм: Хэн?

Чарли: Нэн хөгшин эр. Хүчилтөрөгчийн баллонтой.

Эм: Ард тамхиа татаж байгаа байх.  Тэрнийг ирээд тооцоогоо хий гээд хэлчихгүй юу, Чарли?

Чарли: Тэгье ээ.

Эм: Баярлалаа.

Чарли: Харрисон гудамж. 106.

Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 17-р анги

Чарли: Сейнт Жонсын цагдаагийн газар. Рекс. Яасан? ... Үгүй ээ, Алисон.

До: Ганцаараа очих хэрэггүй байсан юм.

Чарли: Яаралтай аюул учирсан байх гэж бодсон юм. Миний буруу байсан. Аюул өнгөрчихсөн байсан. Миний олохыг хүсч байсан хүмүүс үхсэн.

До: Би тэгж бодохгүй байна. Кармагийн хийсэн цогцосны задлан.

Чарли: Алисон биш байна.

До: Насанд хүрсэн эмэгтэй хүн. Ойролцоогоор 40настай.  

Чарли: Долли  Майлс?

До: Карма шүдний мэдээллийг нь хайж байгаа. Гэхдээ... Бид гэрээс нь Алисоны хурууны хээг олсон.

Чарли: Тэр амьд гэсэн үг.

До: Энэ нөхцөл байдал өчигдрийнхөөс илүү таалагдаж байна.

Чарли: Бертрандын үхлийн талаар юу мэдэх вэ?

До: Карма шалгаж байгаа. Гэхдээ Чарли, би энэ хэргийг нэн тэргүүнд тавьсан.

******************

Эр: Уучлаарай, ийшээ орж болохгүй.

Пам: Ямар нэг юм хэл л дээ. Алив ээ.

Эр: Болохгүй ээ. Орохыг  хориглоно. Энэ хэргийн газар.

Пам: Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй. Хариуцаж байгаа хүн нь мөн үү?

Чарли: Мөрдөгч Хадсон.

Пам: Юу болсон юм? Эд нар юу ч хэлэхгүй байна.

Чарли: Та энд амьдардаг хүмүүсийг мэдэх үү?

Пам: Тийм. Тэд зүгээр үү?

Чарли: Та тэдний талаар юу мэдэх вэ?

Пам: Боб Лоутер, тэрний охин Алли. Тэд нар зүгээр үү?

Чарли: Алга болсон. Тэднийг хэзээ хамгийн сүүлд харсан бэ?

Пам:  Хоёр, гурав хоногийн өмнө юм бол уу. Юу болоод байна аа?

Чарли: Тэднийг олох хэрэгтэй байна. Хаашаа явсныг нь мэдэхгүй биз?

Пам:  Зуслангийн байшиндаа байгаа юм бол уу?

Чарли: Зуслан? Хаана?

Пам:  Мэдэхгүй ээ. Боб дандаа хоргодох газар гээд л ярьдаг байсан.  Юу ч  юм...

Чарли: Баярлалаа. Хүлээгээрэй, хүлээ хүлээ. Тэд ямар байсан бэ?

Пам:  Алли хайр татам байсан. Боб... Хоёр жилийн өмнө эхнэр нь нас барсанаас хойш жаахан хачин болчихсон.

*******************

Ээж: Та тэрнийг амьд гэж бодож байна уу?

Чарли: Найдаж байна, Фиона. Хөршийнх нь ярьсанаар ...

Ээж: Өнгөрсөн хугацаанд энэ хотод, бидний хамар доор байсан гэж үү?

Чарли: Үгүй ээ, тэгж бодохгүй байна. Тревор, Долли хоёр Алисоныг авангуутаа хотоос явсан байх. Саяхан нууц нэрээр эргэж ирсэн байх.

Ээж: Хөөх. Бид маш олон жил алдаж. Алдаа гараагүй гэдэгт итгэлтэй байна уу? Миний Алисон мөн үү?

Чарли: Энийг гэрээс нь олсон. Техникийн хувьд энэ нотлох баримт. Гэхдээ шүүх эмнэлгийнхэн тэд шаардлагатай зүйлээ авчихсан гэсэн. Тийм  болохоор танд өгч байгаа юм.

Ээж: Тэрнийх байна. Болох уу?

Чарли: Тийм ээ.

Ээж: Клои. Хүмүүс намайг март гэж хэлсэн. Баярлалаа, Чарли. Амалсанаар Алисоныг гэр нь авчирна гэдгийг чинь мэдэж байна.

*******************

Чарли: Жэсси. Бобо Лоутер гэдэг хүнийг хайгаад өг. Нэр нь Тревор Майлс.

Жэ: Сонгож болох тэр олон нэр байхад Боб гэдэг нэр сонгоо юу?

До: Чарли. Ямар нэг юм олов уу?

Чарли: Тийм ээ. Хөрш нь Бобын охин Аллитай нь хамт гурав хоногийн өмнө харсан гэсэн.

До:  Давгүй шүү.

Чарли: Тийм ээ.

До: Тийм.

Сара: Хөөе.

Чарли: Хөөе. Юм олдов уу? 

Сара: Кармагийн  хийсэн  Бертранд Бойлын задлангийн хариу.

Чарли: За. Би юу харж байгаа билээ?

Сара: Толгойдоо цохиулж нас барсан. Зэвсэг нь хүчилтөрөгчийн баллан нь байх.

Чарли: Хурууны хээ байсан уу?

Сара: Үгүй. Цэвэрлэчихсэн байна лээ.

До: Тревор Майлс гэж бодож байна уу?

Чарли: Тийм ээ. Тийм байх.

До: Бертрандыг одоо алж яах юм?

Чарли: Бертранд өнгөрсөн жилүүдэд үнэнийг хэлж байсан юм шиг байна. Тревор Майлсын хаана байгааг мэдэхгүй байсан. Гэхдээ... тэр над руу залгасан. Шинэ мэдээлэл байна гэж хэлсэн. Треворыг олсон байж магадгүй. Тревор амыг нь хамхихыг хүссэн ч юм билүү.

Жэ: Залуус аа, би нэг юм оллоо.

Чарли: Юу юм?

Жэ: 2сарын өмнө Боб Лоутер буюу Тревор Майлс хотын гадна 10га газар авсан байна.

Чарли: Жэсси. Чи бол домог. Надад хаягийг нь явуулчих. Явъя, анд аа.

********************

Чарли: Юм олоо юу? Алисон.

Али: Надаас хол бай.

Чарли: Рекс тайван. Тайван.

Али: Хол бай гэсэн шүү.

Чарли: Би туслахаар ирлээ. За юу?

Али: Яаж?

Чарли: Би цагдаагийн мөрдөгч. Рекс.     

Али: Туслаарай. Туслаарай. Туслаарай. Туслаарай. Үгүй ээ, үгүй. Ухар.

Чарли: За. Тайвшир. Намайг Чарли гэдэг. Би туслах гэж байна. Хөлийг чинь хавхнаас гаргаад өгье. За юу? Эхэлж болох уу?

Али: Тийм ээ.

Чарли: За. Рекс. Даралт нь хөнгөрнө. Намайг нэхээр, хөлөө татаарай. За юу? Алив...

Али: Энэ Дуи мөн үү?

Чарли: Дуи? Чиний хуучин нохой.

Али: Тийм ээ. Хэдэн жилийн өмнө зугтчихсан.

Чарли: Үгүй ээ, үгүй. Энэ Рекс.

Али: Дуи шиг харагдаж байна. 

Чарли: Хөөе, тайван. Хөлийг чинь харах хэрэгтэй байна.

Али: Үгүй ээ. Би-би зүгээр. Зүгээр л яв.

Чарли: Би явахгүй ээ. Чи эмчид үзүүлэх ёстой.

Али: Үгүй ээ, эмчид үзүүлэхгүй.

Чарли: Рекс бид нартай явна, за юу? Тийм ээ, анд минь. Тэр чамайг  хамгаална. Амалъя... За. Гараа... Зөөлөн.

*******************

Чарли: Хэлсэнд баярлалаа.  баярлалаа.

Сара: Тэр яаж байна?

Чарли: Хөл нь зүгээр болно.

Сара: Гэхдээ?

Чарли: Гэхдээ гэж байхгүй. Тэр... эрүүл саруул. Ямар нэгэн  хүчирхийлэл, зүй бус харьцсан шинж тэмдэг байхгүй.

Сара: За. Ашгүй дээ. Ийм нөхцөлд... ийм хэрэг ямар байдгийг чи бид хоёр мэднэ.

Чарли: Тийм ээ.

Сара: Юу болоо вэ?

Чарли: Татрангийн тариа хийлгэхээс татгалзсан. Эмчийг хордуулах гэж байна гэж хашгичсан.

Сара: Барьцаалсан хүн нь баригдахгүйн тулд эмчид үзүүлдэггүй байсан байх. Чи тэрэнтэй ярилцсан уу?

Чарли: Энд ирсэнээс хойш уулзаагүй.

Сара: Би ярилцаад үзэх үү?

Чарли: Үгүй ээ,  би оролдоод үзье.

Сара: Чарли... надтай яривал дээр байж магадгүй.

Чарли: Эхлээд би уулзаад  үзье, за юу?  

Сара: За. Хэрэг болбол...

Эм:Сувилагч Жеймисон...

Чарли: Баярлалаа.

Эм: Сувилагчийн 3-р постон дээр ирнэ үү.

Чарли: Рекс. Хөөе. Ярилцаж болох уу?

Али: Түрхэн зуур.

Чарли: Орон дээр гарах гээд байх шиг байна. Зүгээр үү? Хөлийг нь богоомжтой, анд минь.

Али: Зүгээр ээ. Гайгүй болчихсон.

Чарли: Чи тэрэнд таалагдаж. Чамайг хайхад надад тусалж байсан юм. Их удаан.

Али: Намайг хайсан? Яах  гэж?

Чарли: Бид чамд санаа зовоод.

Али: Яагаад надад санаа зовсон гэж? Би аав, ээж хоёртойгоо байсан шд.

Чарли: Энэ хоёр хүн... аав ээж хоёр чинь мөн үү?

Али: Тийм ээ.

Чарли: Одоо хаана байгаа вэ?

Али: Ээж нас барчихсан. Аав бид хоёр л үлдсэн.

Чарли: Тэр хаана байгаа вэ?

Али: Та мэдэж яах гээ вэ?

Сара: Хатагтай  Андерс, орж болохгүй ээ.

Ээж: 14жил өнгөрчихөөд байна. Би яасан ч...

Сара: Чарли, би... би зогсоох гэж оролдсон.

Ээж: Энд байна. би чамайг  маш их санасан.

Сара: Чарли.

Чарли: Фиона, гараад ярилцъя.

Ээж: Гуйя, Чарли. Би охиноо үнсмээр байна.

Али: Энэ хэн бэ?

Чарли: Фиона.

Ээж: Би байна. Ээж нь.

Али: Та... Та миний ээж биш... За. тэрнийг эндээс гарга.

Чарли: Хөөе. Одоохон. Одоохон. Сара.

Сара: Хатагтай Андерсон, явъя.

Ээж: Намайг санахгүй байгаа юм уу?

Сара: Мэднэ ээ. явъя.

Ээж: Яагаад намайг санадаггүй билээ?

Чарли: Чи зүгээр үү?

Али:  Тэр хатагтайг надаас хол байлгаарай.

Чарли: Рекс, үлд.

Ээж: Охиноо хэзээ ч олохгүй гэж бодож байлаа. Гэтэл... олсон ч гэсэн... намайг санахгүй байна гэхээр... Арай ч дээ...

Сара: Алисонд ямар байгааг төсөөлөөд үз дээ. Тэрэнд 14 жил өөр хүн гэж хэлсэн.

Ээж: Тэд тэрнийг зовоосон уу?  

Чарли: Үгүй ээ. Үгүй ээ. Тэрнийг маш сайн өсгөсөн байна лээ.

Ээж: Одоо яах вэ?

Сара: Энд хонохыг зөвшөөрсөн. Эмч  ажиглана гэсэн.

Ээж: Тэгээд яах вэ?

Чарли: Мэдэхгүй ээ.

Ээж: Юу гэсэн үг вэ?

Чарли: Тэр бараг  насанд хүрсэн. Шийдвэрийг тэр өөрөө л гаргах байх.

Ээж: Тэр чинь галзуу хэрэг. Тэр хэн  гэдэгээ ч мэдэхгүй.

Чарли: Хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ... Тэр зарим зүйлийг санаж байсан. Бага байхдаа нохойтой байснаа санаж байсан. Рексийг Дуи гэж дуудсан.

Ээж: Тийм ээ, манай овчаркийг  тэгж дууддаг байсан.

Чарли: Тийм ээ.

Ээж: Нохой санаж байгаа мөртлөө, намайг санахгүй байна гэж үү?

Чарли: Тэсээрэй. За юу? Охин чинь тэнд байна. Тэрнийг Рекс л эргүүлж авчирч чадна.

*******************

Жэ: Хөөе. Манай од ирж байна.

Чарли: Үгүй ээ.үгүй. одоо биш.

Сара: Жэсси. Жэсси.

До: Хөөе, Чарли. Тревор сураггүй байгааг мэдэж байна. Гэхдээ  ялсан бол ялалтаа тэмдэглэх эрхтэй гэдэгээ мэддэг байх хэрэгтэй. Энэ олон жилийн дараа Алисоныг олсо нь... маш том хэрэг. За. Юу болоо вэ?

Чарли: Тэр  ээжийгээ танихгүй байгаа. Тревор, Долли хоёрыг аав ээж хоёроо гэж бодож байгаа. Тревор тэрний хүүхэд насыг хулгайлаагүй. Хэн гэдгийг нь хулгайлсан.

До: Ойлгож байна. Надад итгэ. Би ойлгож байна, Чарли. Би цагдаагийн бүх хүчийг тэрнийг хайхаар явуулсан.

Чарли: Тийм ээ. Жэсси. Мэдээлэл авах утас юу болж байна?

Жэ: Треворын зураг тарсан. Гэхдээ юу ч алга.

Чарли: За. Би буцаад бар руу явлаа. Треворыг Бертрандын үхэлтэй холбох юм байна уу, үзье. За юу? Рекс.

Сара: Чарли ийм байхыг анх удаа л харж байна.

До:  Тийм ээ. Цагдаа болгонд нэг хэрэг байдаг. Гэхдээ энэ ... Энэ тэрнийх.

********************  

Чарли: Сайн уу, Рита. Зав байна уу?

Эм: Сайн уу.

Чарли: Бертрандын үхлийн талаар асуух ганц хоёр юм байна.

Эм: Би энд, текний ард байж байсан. Тэр хөөрхий хүн... их л хэцүүхэн харагдаж байсан.

Чарли: Тэрэнд хэн нэг нь тусалсан гэж бодож байна. Тэрэнтэй өөр хүн байсан уу?

Эм: Мэдээж. Тэнд нэг залуутай дартс тоглож байсан.

Чарли: Тэд нөхөрсөг  байсан уу? Таарамжгүй байсан уу?

Эм: Хэн мэдэх вэ дээ, Чарли. Тэд нар дартс тоглож байсан.

Чарли: Энэ залуу мөн үү?

Эм: Тийм. Жаахан хөгширсөн байсан.

Чарли: Баярлалаа.

Эм: Зүгээр ээ.

Чарли: За, Хадсон.

Эм2: Норт Шоор эмнэлгээс ярьж байна.

Чарли: За?

Эм2: Асуудал гараад байна.

Чарли: Одоо очилоо. Рекс, явъя.

Эм3: Вернон эмч. Эмийн санд ирнэ үү. Вернон эмч ээ, эмийн санд ирнэ үү.

Чарли: Юу болоо вэ?

Эм4:Тэр намайг цохисон. Би зүгээр л цусны шинжилгээ авах гэж байсан юм.

Чарли: Алисон? Алли. Чарли, Рекс хоёр байна.

Али: Намайг зүгээр орхи. Намайг зүгээр орхиод өг.

Чарли: Алисон, намайг оруулж болох уу?

Эм3: Симмонс эмч ээ. яаралтай дуудлага.

Чарли: Сайн байна. Яваарай.

Али: Чи энд юу хийж байгаа юм?

Чарли: Алисон,  чамайг зүгээр гэдгийг мэдэх  гээд Рексийг явуулчихлаа.

Али:  Та нар орж ирээд надад зүү зоохгүй шүү.

Чарли: Чамд хэн ч зүү зоохгүй. Чамайг  хүсээгүй цаг би сувилагч нараар ямар ч шинжилгээ авахуулахгүй. Намайг оруулж болох уу?

Али:  Би гэртээ харимаар байна.

Чарли: Энд байгаа хүмүүс... чамд туслахыг хүсч байгаа юм.

Али:  би энд байж чадахгүй. За юу? Тэгэх юм бол... тэд нар над дээр туршилт хийж эхэлнэ. Надад чип суулгачихна.

Чарли: Тэд нар тэгэхгүй ээ.

Али:  Та мэдэхгүй шд. Би цэвэр агаарт гармаар байна.

Чарли: Эндхийн  агаар цэвэр. Би баталж байна.

Али:  Агаараар халддаг өвчний тархалт ихэссэн. Энэ анхааруулах дохионы нэг. Би гэртээ, аав дээрээ очмоор байна.

Чарли: Чи аавыгаа хэзээ хамгийн  сүүлд харсан бэ?

Али:  Хоёр хоногийн өмнө. Хүнс авахаар явсан.

Чарли: Тэрнийг олох хэрэгтэй байна. Тэрний хаашаа явсан байж болохыг мэдэхгүй юу? Хүнтэй уулзана гэсэн үү? Бертранд Бойл гэдэг хүнтэй... энэ нэрийг сонсож байсан уу?

Али:  Үгүй ээ, хэн юм?

Чарли: Өчигдөр аавтай чинь хамт байсан хүн. Бертрандыг нас барсан байхыг олохоос өмнө.

Али:  Манай аав наадахад чинь ямар ч хамаагүй.

Чарли: Тэрнийг хийсэн  гэж би хэлээгүй. Итгэлтэй байхын тулд тэрэнтэй ярилцах хэрэгтэй байна.  

Али:  Яг аавын хэлснээр болж байна. Цагдаа нар сүйрэл болохын өмнө нэг өдөр ирээд биднийг аюулгүй газраас гаргахын тулд худлаа ярих болно. Би гэртээ харих ёстой.

  ***********************

Жэ: Чарли. Хөөе. Алисон яаж байна?

Чарли: Интернэтэд байдаг хуйвалдаан сайтуудыг ухах  хэрэгтэй байна.

Жэ: Интернэтэд тийм олон байхгүй. Тодруулж болох уу?

Чарли: Эмнэлгийн судалгаанаас айх, хоолонд дахь химийн бодис. Бас сүйрлийн талаар.

Жэ: Тревор тэр хоёр бэлтгэл хийж байсан юм биш үү.

Чарли: Сүйрэл болно гэж бэлтгэдэг хүмүүс үү? Энэ шашинтай холбоотой юу?

Жэ: Хэнээс асуухаас шалтгаална. Гэхдээ, шийтгэлийн өдөр, цөмийн дайралт, нийгмийн сүйрэл...

Чарли: Алисоныг олсон байшин идэх юмаар дүүрэн байсан. Тревор тэр бүлэгтэй холбоотой байж магадгүй. Манай хотод байдаг бол.

Жэ: За за. Юунд холбоотойгоор хайгаад  үзэж болох юм. Гэхдээ... Сонс доо. Интернэтэд байгаа галзуу зүйлсийг ялгаж салгана гэдэг өвснөөс зүү эрэхтэй адил.

Чарли: Ямар нэг юм олоод  өг, Жэсси.

Жэ: Хугацаа шаардана даа. Жо. Хөөе. Треворын талаар сэжүүр олсон юм шиг байна. Гэхдээ... Надад тусламж хэрэгтэй байна.

Али: Яасан?

Чарли: Агаар амьсгалах уу?

До: За. Илчлэлт гэсэн  ном байна. Ньюфаундландад илэрсэн арван дохио.

Жэ: Энд нэг байна. Ант-авторитари Үнэнийг бригад. Цагдаа, засгийн газар том хуйвалдаан зохиож байгаа гэдэгт итгэдэг манай хотын бүлэг. 

До: Юу гээч, Жэсси. Наадахаа тэмдэглэчих.

Жэ: За.

До: Треворын бүлэг биш байж магадгүй. Гэхдээ... ажиглаж байхад илүүдэхгүй байх. Хүлээгээрэй. Сейнт Жонсын сүйрэлд бэлтгэх нийгэмлэг гэсэн нэртэй сэтгэгдэл байна.

Жэ: За, юм олдох нь уу үзээдэхье.

*******************

Али:  Би эмнэлэг рүү явахгүй байж болох юм уу?

Чарли: Үгүй ээ, тэгж тохирсон. Чи эмчид хөлөө үзүүлсэн. Чамайг явж болно гэсэн.

Али:  Энэ юун  газар юм?

Чарли: Чи энд амьдардаг байсан. 14жилийн өмнө. Санаж байна уу?

Али:  Аавтай  юу?

Чарли: Үгүй. Аавтайгаа биш. Гэхдээ тэр энэ  гудамжинд амьдардаг байсан.

Али:  Утгагүй юм. Бид нар юу гэж хамт амьдрахгүй байх юм?

Чарли: Чамайг аав чинь гэдэг тэр хүн хулгайлсан. Энэнд итгэхэд хэцүү байх.

Али:  Худлаа биш юм уу? Аав цагдаа нар худалч гэж хэлсэн.

Чарли: Би чамд худлаа хэлээгүй, Алисон.

Али:  Тэр байшинд байгаа эмэгтэй. Түрүүн эмнэлэг дээр байсан.

Чарли: Тэр чамтай уулзахыг маш их  хүсч байгаа.  

Али:  Тэгж болох байх.

Чарли: За.  

*******************

Жэ: Виктор Хан. Уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа.

Эр: Хөөе хөөе хөөе. Танд утас байгаа юу?

Жэ: Тийм ээ.

Эр: Надад туслаад унтраачих. Ийш нь хийчих.

Жэ:За.

Эр: Фарадейн торон уут. Дохио тусгаарладаг юм. Зүгээр биз дээ?   

Жэ: Зүгээр ээ. зүгээр. Би зүгээр ... Таны интернэтэд бичсэн Сүйрэлд бэлдэх бүлгийн тухай асуух гэсэн юм.

Эр: Тийм ээ,  тийм тийм. Та ч гэсэн санаа зовж эхлээ юу?

Жэ:Тийм ээ. Итгэхгүй байх арга алга. Орчны гамшиг. Олон төрлийн өвчин гарч байна.

Эр: Тийм ээ. Цөмийн цаг хэдэн арван жилийнхээсч илүү шөнө дунд ойртож байгаа. Ойлгож байна уу? Бид нарын хоолонд химийн бодис байгаа. Агаарын хэм өөрчлөгдөж байна. Усанд микро хуванцар байдаг болсон. Дэлхий улс орон болгон нэг нэгэндээ илд тулгаж байна.

Жэ: Тэгж хэлэхээр, тийм ээ. найдваргүй сонсогдож байна.

Эр: Юу... дуу чимээнээс хол амьдрах боломж байгаа. Ойлгож байна  уу? Цэвэрхэн. Бохирдолгүй. Хянуулахгүй.

Жэ: Яаж гэдгийг хаанаас сурах вэ? Интернэтээс энийг хайхаар би итгэж чадахгүй байна. Намайг хэн ч олчихож магадгүй.

Эр: Тийм ээ? Би сүүлчийн өдөрт бэлддэг бүлэгт байдаг. Бид нар лхагва гарагт уулздаг. Үндэсний 1-р сүм.

Жэ: Бүлгийг хэн удирддаг  вэ?

Эр: Хэн ч биш.  Бид нар өөрсдийгөө удирддаг. Дейвийг тооцохгүй бол. Тэр сүмийн зоорийг түрээсэлдэг юм. Тэгэхээр... Уучлаарай, энийг мартчихаж.

******************

Чарли: Биднийг ороод гарвал дургүйцэхгүй биз дээ? 

Али:  Эмнэлэг дээр бүдүүлэг зан гаргасныг уучлаарай. Би харж болох уу?

Ээж: Би... Мэдээж. Тэгэлгүй яах вэ. Ор л  доо.

Али: За. Би ганцаараа ярилцаж болох уу?

Чарли: За. Тэг ээ. Тэг. Би гадаа хүлээж байя. Жэсси.

Жэ: Чарли. Би зүү олсон. Сейнт Жонст байдаг нэг бэлтгэлийн бүлэг. Тэд нар өнөөдөр семинартай. Өнөөдөр үдээс хойш.

Чарли: Тревор  холбоотой юу? 

Жэ: Хоёр сарын өмнө нэг форум дээр сэтгэгдэл бичсэн байсан. Боб гамшгийн үеэр хоолны шүүгээгээ юугаар дүүргэх  тухай семинар хийсэн. Тэр бүлгийн уулздаг сүмийг олох хэрэгтэй байна. Миний уулзсан  хүний өгсөн нэр юу ч өгсөнгүй.

Чарли: хөөе , баярлалаа Жэссэ. Эргээд залгая... Фиона? Фиона? Хараал ид. Холдоорой. Сайхан санаа байна. Юу болсон бэ?

Ээж: Тэр зугтчихсан. Тэр байхгүй.

Чарли: Чи зүгээр үү?

Ээж: Тийм ээ. Яв.

Чарли: Энэ тус болно.

Ээж: За. Баярлалаа. Эргээд хартал намайг араас цохичихсон. Ухаан орж амжаагүй байтал арын хаалгаар гараад явчихсан.

Чарли: Чиний буруу биш ээ.

Ээж: Мэдээж. Би тэрнийг төрүүлэхдээ залуу байсан. Аав нь эхний усан онгоцоор л эндээс  явчихсан. Намайг ганцааранг минь үлдээсэн.

Чарли: Чи чадах бүхнээ хийсэн.

Ээж: Тийм ээ. Би хичээсэн. Би хоёр ажил хийдэг байсан. Бараг унтдаггүй байсан. Тэрний алга болсны дараа би галзуурах дөхсөн. Нүдээ ч нээж чадахгүй байсан.

Чарли: Тийм ээ. би мэднэ.

Ээж: Тэр өмнө нь ганцаараа гадаа тоглодог байсан. Ойлгож байна уу? Эндхийг аюулгүй хороолол гэдэг.

Чарли: Фиона. Би тэрнийг олно.

Ээж: Тийм үү? Тэр гэдэг чинь хэн юм? Намайг мэдэхгүй шд.

Чарли: Сүүлд уулзахад чи энийг хэрэглэхээ больсон гэж байсан. Аан?

Ээж: Тийм ээ. Сүүлд чамтай уулзахад... би найдсаар байсан. 

Чарли: Хөөе. Хөөе. Над руу хар. Найдвараа алдах болоогүй. Алив.

Ээж: Чарли, би өөрийгөө бэлдсэн. Охинтойгоо дахин уулзах  өдрийн төлөө. Тэр өдөр ирэхэд  намайг  харахыг ч хүсэхгүй  байна гэж төсөөлөөгүй. Тэр надад “Би танд муу санахгүй. Гэхдээ та миний ээж биш” гэж хэлсэн. Энэ ямар байсныг чи мэдэх үү?

Чарли: Алив, надтай хэлтэс рүү яв.

Ээж: Намайг баривчилж байгаа юм уу?

Чарли: Үгүй ээ.  Явъя.

********************

До: Чарли, чи юу бодож байсан юм?

Чарли: Би алдаа гаргасан. Тэрнийг хуучин амьдралаа санах байх гэж бодсон юм.

До: Тийм ээ. Гэхдээ яарах хэрэггүй байсан юм.

Чарли: Би тэрнийг 14жилийн өмнө гэрт нь авчрах ёстой байсан юм.

Сара: Фиона одоо хаана байгаа вэ?

Чарли: Хоёр цагдаатай байгаа. Тэрнийг Далтон эмчтэй уулзахыг зөвшөөрүүлж чадсан.

До: Далтон? Яах гэж?

Чарли: Дахиад уудаг болчихож. Тэрнийг гүнзгий орохоос өмнө тусалж магадгүй гэж бодсон юм.

Жэ: Хөөе. Би нэг юм оллоо.

До: Яв яв.

Чарли: За. Фиона, Далтон хоёрын уулзалтыг зохицуулаад өгч болох уу?

Сара: Тийм ээ, мэдээж.

Чарли: Баярлалаа.

Жэ: Треворын  бүлэг сүмийн зооринд уулзана.

*****************

Д: Таныг сонирхож байгаад баяртай байна. Харамсалтай нь энэ семинарт зөвхөн урилгатай хүмүүс оролцоо. Ноён...

Чарли: Мөрдөгч, Чарли Хадсон.

Д: Тэгвэл хоёр дахин гэсэн үг. Мөрдөгч өө. Танаас эелдэгээр яв гэж хүсэх байна.

Чарли: Хэдэн юм асуухаар ирсэн юм.

Д: Бүх зүйл асуултаас эхэлдэг. Аанхан.

Чарли: Танай цэцэрлэг их гоё юм байна  лээ.

Д: Нийгэм  сүйрэхээр бид өөрсдийгөө шаардлагатай зүйлээр хангаж чаддаг байх хэрэгтэй. Газар доор амьдрахаас өөр аргагүй болсон ч тэр.

Чарли: Би танай бүлгийн нэг гишүүний гэрт оччихоод ирсэн. Боб Лоутер. Тэрэнд энэ семинар хэрэг болох байх. Тэдний цэцэрлэг... газар дээр байна лээ.

Д: Боб сайн залуу. Тэрнийг бас тэрний гэр бүлд төвөг удахад чинь би тусалж чадахгүй. Та тэрийг хүсч байгаа бол.

Чарли: Та тэрний охин Аллийг мэдэх үү?

Д: Тийм ээ, хөөрхөн охин байсан. Тэрнийг гайхалтай залуу бүсгүй болж өсөхийг би харсан.

Чарли: Танд тийм боломж олдсонд баяртай байна. Ээжид нь тийм боломж гараагүй. Тэрний охиныг тэр “сайн залуу” хулгайлсан болохоор. Сонс, Дейв. Надад таны эсрэг юу ч байхгүй. Танай бүлгийн эсрэг ч юу ч байхгүй. Гэхдээ таны Боб Лоутер гэдэг нэрээр мэддэг хүнийг Тревор Майлс гэдэг. Таны мэдэх Алли гэдэг охиныг хулгайлсан хүн. Тэр бас Бертанд Бойл гэдэг хүнийг хороосон байж магадгүй. Та тэрнийг мэдэх үү?

Д: Үгүй ээ. Тангараглая. Би мэдээгүй. Боб, Алли... Долли гурав... их сайхан гэр бүл байсан. Доллийг нас барах хүртэл тэд их жаргалтай харагддаг байсан. Тэрнийг алдсаныхаа дараа Боб их өөрчлөгдсөн.

Чарли: Юу гэсэн үг вэ?

Д: Долли шиг тийм цэвэрч хүн хавдар тусч байгаа бол... Боб төгсгөл ирж байгааг  баталж байна гэж боддог.

Чарли: Та тэднийг хэзээ хамгийн сүүлд харсан бэ?

Д: Хараагүй удаж байна. Тэр  аюулгүй байж болох нэг газар барина гэж яриад байсан. Тэнд л ихэнх цагаа өнгөрөөдөг байх. Та Аллийг олсон уу?

Чарли: Тийм ээ. Тийм. Бид олсон. Гэхдээ... бид тэрнийг алдчихсан.

Д: Алли Бобын амь амьдрал. Тэднийг салгах гэж оролдох юм бол... тэр яасан ч зөвшөөрөхгүй.

Чарли: Энэ шийдвэрийг тэр  гаргахгүй.

*****************

Эр: Тэр үү?

Сара: Тийм ээ.

Эр: Өөрөө зөвшөөрсөн юм уу?

Сара: Охин нь алга болсноос хойш ууж эхэлсэн.  Гэхдээ Чарли тэрнийг арван жил уугаагүй гэж хэлсэн.

Эр: Дахиад ууж эхлээ юу?

Сара: Тэрэнд их хэцүү байгаа. Сээтэгнэж байгаа байх.

Эр: Донтой хүмүүс “сээтэгнэдэггүй” юм. Нэг бол хэрэглэнэ, эсвэл үгүй.  “Доллар дей” зөвхөн хүсч байгаа хүнд л тусалдаг.

Сара: Тэр тантай уулзахыг  зөвшөөрсөн. Энэ сайн дохио байх, тийм үү?

Эр: Тийм ээ.

*****************

Чарли: Жо. Би Треворын  зусланд байна. Эргүүлийнхэн эндхийг шалгачихсан. Гэхдээ... Мэдэхгүй юм даа. Рекс ямар нэг юм олж магадгүй гэж бодлоо. Явъя.... Юу вэ? Заа за. Тревор Алисоны хоргодох газрыг барьчихсан юм шиг байна... Явъя. Алисон. Алисон. Алисон.  Сайн уу, Тревор. Хүүдийг яачихсан юм?

Т: Чамаас болж байгаа юм... хүний хэрэгт оролцоод. Тэр уурлачихсан байсан. Унтахад нь туслах хэрэгтэй байсан юм.

Чарли: Тэгээд эм өгөө юу?

Т: Тайвшруулахын тулд. Биднээр оролдох хэрэггүй байсан юм!

Чарли: Тэгэхгүй гэдгийг чи сайн мэдэж байгаа. Тэгэхээр, бид энд байна. Энэ өрөөнөөс яаж бүгдээрээ аюулгүй гарах вэ?

Т: Чиний аюулгүй байдал... надад  ямар ч хамаагүй.

Чарли: Тайван,  анд аа. Тайван.

Т: Алисоныг хамгаалахын тулд би бүхнийг хийнэ. Би зөв зүйл хийнэ.

Чарли: Тэгээд л Бертранд  Бойлыг алаа юу?

Т: Тэр муу новш намайг барьж өгөх гэж байгааг би мэдсэн. Бертранд тэртэй тэргүй үхэх гэж байсан. Бид нар бүгд удахгүй үхнэ.

Чарли: Алисоны амьдрал дөнгөж эхэлж байна.

Т: Үгүй ээ, энд ирчихээд тэрэнд туслах гэж байгаа юм шиг аашлах хэрэггүй. Би тэрнийг хамгаална. Би!

Чарли: Чи тэрэнд эм өгсөн. Хоргодох байранд. Чи тэрнийг ээжээс нь хулгайлсан.

Т: Тэр эмэгтэй, тэрнийг сайхан амьдруулж чадахгүй. Алисон гудамжинд тоглож байсан.  Машинд мөргүүлж болох байсан.

Чарли: Тэгээд цагдаа дуудахгүй яасан юм? Чи тэрнийг хамгаалахын тулд хулгайлаагүй. Өөрөө хүүхэдтэй болохын тулд тэрнийг хулгайлсан.

Али: Аав аа? Энэ үнэн үү?

Чарли: За за за. Чи тэрнийг эцгийн хувиар өсгөсөн. Тэр сайн охин. Тэгэхээр... буугаа буулга. Тэгээд эндээс тайван гарцагаая...

Т: Үгүй! Үгүй. Алисон бид хоёр... эндээс явна.

Чарли: Би зөвшөөрөхгүй.

Т: Алисон. Дээшээ гар.

Али: Үгүй ээ.

Т: Яв.

Али: Үгүй!

Т: Алисон. Алисон! Чамаас болж байгаа юм! Чи тэрнийг хорлож байна.

Али: Боль! Боль! Боль! Хоёулаа боль! Аав аа! Аав аа! Надад өгчих. Надад өгчих. Тавь. Тавьчих... Тавь...

Т: Али, би чамайг хамгаалахыг хүссэн.

Али: Мэднэ ээ.

Чарли: Алив. Эргээд хар. Гараа толгой дээрээ ав. Тревор Майлс. Таныг Бертранд Бойлыг хороосон хэргээр, бас Алисон Андерсийг барьцаалсан хэргээр баривчилж байна. Зүгээр ээ.  

Т: Уучлаарай.

***********************

Эр: Фиона зөвлөхтэй уулзахыг зөвшөөрсөн. “Доллар дей” тэрэнд сайн тусламж үзүүлэх байгууллагад хөрөнгө оруулах болно.

Чарли: Тэр зүгээр болох уу? 

Эр: Охин нь амьд байгааг мэдсэн нь сайн хэрэг. Гэхдээ тэр эрүүл байхыг хүсч байгаа бол... тэрэнд хэрэгтэй тусламжийг үзүүлэх болно.

Сара: Гайхалтай. Баярлалаа, Далтон.

Чарли: “Доллар Дей” сангийн ажилд маш их талархдаг шүү. Баярлалаа.

Сара: Алисон бэлэн. Би хамт явах уу?

Чарли: Үгүй ээ. Энэ удаа би чадна. Рекс, явъя.

Али: Манай аав яах вэ?   

Чарли: Шүүх шийднэ.

Али: Тэр үнэхээр намайг хулгайлсан юм уу?

Чарли: Тийм ээ.

Али: Миний ээж үнэхээр сайн ээж байсан уу?

Чарли: Тийм ээ, сайн ээж.

Али: Миний сонголт, тийм үү?

Чарли: Чиний сонголт.

Али: Та надтай орохгүй юм уу?

Чарли: Чамайг бэлэн гэж бодож байна. Тийм биз дээ?

Али: Гэхдээ та орно биз дээ?

Чарли: Тийм ээ.

Али: Сайн уу.

Ээж: Сайн уу.

Али: Бид нар орж болох уу?

Ээж: Тийм ээ, мэдээж.

Али: Би байр олно оо.

Ээж: Энд байж болно шүү.

Али: Мэднэ ээ. Гэхдээ... Энд байх ёстой юм шиг санагдахгүй байна. би таны энэ олон  жил хүлээсэн хүн биш болсон.

Ээж: Яая гэж бодож байна?

Али: Яаж амьдрахаа бодно доо.

Ээж: Энд байж болно оо. Үнэн шүү. Би чамд шаардлагатай орон зайг...

Али: Чадахгүй ээ. Би чадахгүй.

Ээж: Явахаас чинь өмнө. Би Клоиг цэвэрлэчихсэн.

Али: Клои. Та... нэрийг нь мэддэг юм уу?

Ээж: Тийм ээ. Би чамд авч өгсөн шд. Чамд өгөх юм байна. Энэ...

Али: Таалагдаж байна.  Баярлалаа.

Ээж: Энэ.

Али: Ээж ээ.

Ээж: За... Ээж нь байна. Юу ч болсон бай.

Али: Ээж ээ. 

5-р бүлгийн  17-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home