Hudson and Rex S5 16

Hudson Rex_S016

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

К: эм, Кристал, Жэссигийн дүү

Н: эр, Ник, Кристаллын  найз залуу

Си: эм  мөрдөгч Сидний, урт шаргал үстэй

Ю: эр, мөрдөгч

Т: эр, Тим, хохирогчийн нөхөр

В: эр, Тимийн найз

Б: эр, Шоронгоос суллагдсан хоригдол Берт

 

 

Эм: Нохойгоо салхилуулж байсан хөрш нь машин, жолооч хоёрын харагдах байдлыг хэлсэн.

К: Сайхан өдөр байна.

Жэ:  Миний дүү Кристал.

К: Би том асуудалд орчихлоо. Над дээр ирж чадах уу?

Чарли: Хаана байгаа юм?

Жэ: Сүүлд  ярихад Хойд Онтариод байсан. Бүгдээрээ бариарай.  Яваад  тусламж дуудаад, эрүүл саруул эргэж ирнэ шүү.

Эм: Төөрөө юу?

Эр: Санаа зоволтгүй.  Хашаанд  нөгөө гинж байгаа юу?

Сара: Онгоц унахад...  дотор гэмтэл үүссэн юм шиг байна. Тэгэхээр чи мэс засал хийх хэрэгтэй. Би чамд заагаад өгнө. Бүгдийг нь санахад л болно.

Жэ: Үгүй ээ, үгүй үгүй. Сара. Сэрээрэй. Алив ээ, Сара.

К: За. одоо энийг тасална.

Жэ: За.

К: Болчихлоо.

Жэ: За. Сара. Сара. Сара, сэр  л дээ. Сэр. Гуйж байна.

Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 16-р анги

Ю: Мөрдөгч Скот. Чиний зөв байж. Кристал Миллс Рояал Клийнерст ажиладаг байж. Гэхдээ тэд Базал Майнингтай ажилладаггүй.

Си: Тэд өөр ямар  компанид үйлчилдэг юм?

Ю: Кинни техникал солюшнс? Үйлдвэрийн хаягдал зайлуулах компани.

Си: Вейн Киннигийн компани Базал Майнингийн хаягдлыг зайлуулдаг. Тэр Даниелтай ажилладаг байсан. Кристал, Ник хоёрыг танихгүй гэж байсан.

Ю: Компаний захирал ажлын дараа цэвэрлэгээ хийдэг хүнийг мэдэхгүй байх нь аргагүй. Тэглээ гээд Кинни сэжигтэн болох уу? Эсвэл бай юу?

Си: Одоохондоо мэдэхгүй. Энэ хоёр хэргийн холбоо нь энэ байх.

Ю: Шулуухан хэлдэг хэвээрээ байх шив.

Си: Тийм ээ. Надад байдаг чиний дуртай зангуудын нэг.

Эр: Ямар чөтгөр нь...

Си: Хөөе. Анд минь. Чи хаанаас гараад ирэв? Эзэн чинь хаана байна? Чи төөрөө юу? Тайван. Тайван.

Эр: Сайн уу. Юу байна  даа? Манай нөхөр энд байна. Машинаас сулраад зугтчихлаа.

Си:  Таны нохой юу?

Эр: Тийм  ээ. Алив жаал  минь. Явъя. Нааш ир. Нааш ир.

Си: Таныг биш юм шиг байна.

Эр: Сонс. Тэр алдагдан бол би шагнал авах ёстой. Өөр хэлэх юм алга.

Си: Итгэмээргүй юм.

Ю: Уучлаарай, ямар нэг асуудал гараа юу?

Эр: Асуудал байхгүй ээ.

Ю: За.

Си: Юу?

Ю: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Эр: За.

Си: Энэ юу юм? Хөөе. Заа за. Анд минь. За.

Ю: Наадах чинь юу вэ? Захиа юу? Онгоц унасан юм шиг байна.

******************

Чарли: Жо. Дуудлага ирж байна.

До: Ашгүй дээ.  

Чарли: Байна уу?

Си: Мөрдөгч түрүүч Сидни Скот ярьж байна. Чарли Хадсон мөн үү?

Чарли: Тийм ээ.

Си: Энд мэнд мэдэх гэсэн амьтан байна.

Чарли: Рекс. Анд минь, чамайг харах сайхан байна. Сара Труон, Жэсси Миллс хоёр? Та нартай хамт байна уу?

Си: Рекс ирэхдээ ганцаараа байсан. Гэхдээ захиа авчирсан. Онгоц унасан гэж бичсэн байсан.

Чарли: Онгоц унасан? Та юу яриад байна аа?

Си: Захианд онгоц унасан. 15минут орчим баруун урд зүгт ниссэн гэсэн байсан. Юу гээч? Хэтэрхий урт болохоор би зургийг нь явуулъя.

Чарли: Гурван хүн амьд үлдсэн. Хоёр нь хэвлийдээ гэмтсэн. Цус алдаж байгаа шинж тэмдэг одоогоор байхгүй. Гурав дахь нь гарын яс хугарсан. Сейнж Жонсын цагдаагийн газрын Чарли Хадсоныг яаралтай тусламж явуул гэж  мэдэгдэнэ үү. Амьд үлдсэн хүмүүсийн тухай мэдээлэл алга байна.

Си: Надад байгаа нь л энэ. Уучлаарай. Бид нар одоо хөөрөх гэж байна. Тэднийг хайхаар явлаа.

Чарли: Тэднийг заавал олоорой.

Си: Бид хичээнэ ээ, мөрдөгч өө. За, нөхөд өө. За Рекс. Тэднийг олоход туслаарай.

Чарли: Сарагийн бичиг байна.

До: Тийм ээ. Онгоцны сүйрлээс амьд үлдсэн гэж байна.

Чарли: Тийм ээ. 24цаг. Гэхдээ... Жэссигийн талаар юу ч алга. Гурван хүн амьд үлдсэн. Бүгд гэмтсэн. Онгоцонд хэн байсныг бичээгүй байна. Ингэхэд тэд нар онгоцонд юу хйиж байсан юм? чөтгөр ав?

До: Чарли, Рекс  тусламж дуудсан.

****************

Си: Анд минь, чи аль замаар явсан бэ? Байж болох байрлалын мэдээлэл байгаа юу?

Эм: Сайн мэдэхгүй байна. Ослын дохио байхгүй. Нислэгийн мэдээлэл ч алга. Өвсөн дундаас зүү эрэхтэй л адил.

Жэ: Сонсооч... Намайг онгоц унагаж, мэс засал хийнэ гэж 48цагийн өмнө хэлсэн бол...

К: Миний дуут мессежинд хариулахгүй байсан.

Жэ: Кристал, би ирсэндээ баяртай байна, за юу? Ингээгүй бол сайхан л байх байлаа. Яаж яваад ийм болчихсон юм? Үнэхээр айлын гэрээс хулгай хийх хэрэг байсан  юм уу? Юуны төлөө? Айпад, Ролекс уу? биднийг буудуулах дөхөж... бас онгоцтойгоо буудуу... Кристал, наадах чинь хэр их мөнгө вэ?

К: 100мянга. Ник бид хоёрын бүх асуудлыг... алга болоход хангалттай хүрнэ.

Сара: Жэсси. Жэсси.

Жэ: Хөөе. Хөөет хөөе хөөе. Хөөе. Чи зүгээр болно оо. За юу?

Сара: Намайг чадахгүй бол... Рексийг олоорой... Чарлийд...

Жэ: Үгүй ээ, үгүй.  Гэртээ хариад чи өөрөө хэл. За юу? Чи өөрөө хэлээрэй. Сара, сүүлчийн хүсэлт хэлэх хэрэггүй. Рекс эргэж ирнэ.

*****************

Си:  За, Рекс. Тэр нэг юм олох шиг боллоо. Энэ хавьд юм шиг байна.

Эм: Ойлголоо. Энэ хавиар нэг тойроод тэр цоорхойд газардъя. Та нарыг буулгасан газрынхаа координатыг тэдэнд мэдэгдье. Мөрдөгч өө, та бидэнтэй байсан нь дээр байх.

Си: Надад хиймэл дагуулын утас байгаа.

Эм: Бид нар агаараас хайя...

Си:  За, чи бид хоёр үлдлээ.... За.... За... За. Хаашаа явж байгаагаа мэдэж байгаа гэж найдъя...  За... Мөрдөгч Хадсон яаж чамтай хөл нийлдэг юм бол доо... Тоглож байгаа байлгүй дээ.

******************

Чарли: Сураг байна уу?

До: Тийм ээ. Нисдэг тэргээр хайж байгаа. Гэхдээ... сураг алга.

Чарли: Би явдаг байж.

До: Яагаад,  Чарли? Би хоёр биш гурван ажилтанаа алдах гэж үү? Үгүй шүү, баярлалаа. Тэр хүмүүс тэр хавийн нутгийг чамаар дээр мэднэ гэж бодож байна.

Чарли: Тэд Рексийг над шиг сайн мэдэхгүй.

До: Чарли, сонс. Тэр ослын газраас тэд нар дээр очсон. Буцаад замаа олно гэдэгт итгэлтэй байна.

Чарли: Тийм ээ.

До: Хуучны хэргийнхээ Бойлын дүртэй ярилцаа  юу?

Чарли: Тэгсэн.

До: Тэгээд?

Чарли: Намайг сүнсний араас хөөцөлдөж байна гэж бодож байгаа.

******************

Си: Би нохойд сайн  байгаагүй гэдэгээ хэллүү? Юу... хүүхэд байхдаа дуртай байсан л даа. Гөлөгтэй болохыг хүсдэггүй хэн байсан юм? Тийм ээ? За... Тийм ээ. Манай аав ээж хоёр. Тэр хоёр нохойд дуртай байгаагүй. Тэд нарыг хүүхдэд ч сайн байгаагүй гэж бодож байна. За... Заа за...

Жэ:  Хөөе.

Сара: Хөөе.

Жэ:   Алив.

К: Бурхан минь.

Жэ:   Жаахан халуунтай байна.

Сара:  Халдвар байх.

Жэ:   Ус аваад ир. Ус аваад ир.

З: За, одоохон.

Сара:  Жэсси. Жэсси, чи сайн байсан. Би энд байна. Түргэн тусламжийнханд дуслаар антибиотик хий гэж хэлээрэй, за юу? Баярлалаа. Чи гэмтлийг хянах лапаратоми хийсэн.

Жэ: Сара. Тусламж амжиж ирэхгүй бол яах вэ?

Сара:  Итгэх хэрэгтэй, Жэсси. Рекс ирнэ.

Си: Хөөе. Зогсохгүй нь...

Жэ: Рекс. Рекс. Тийм ээ.

Си: Хөөе Сейнт Жонсынхонд тэднийг олсон гэж хэлээрэй. Гурвуулаа амьд байна.

Жэ: Сайн байна, жаал аа.

Сара:  Хөөе. Чамайг харах сайхан байна.

Си: Сайн уу. Мөрдөгч Сидни Скот.

Жэ: Сайн уу.

Си: Танай нохой ч  мундаг юм аа. Чи Жэсси байх.

Жэ: Тийм ээ.

Си: Сара. Чи Кристал Миллс байх. Бид чамайг хайж байлаа.

*****************

До: Жэсси.

Жэ: Тийм ээ, бид зүгээр.

До: Бид нарт Сараг эмнэлэгт хүргэсэн гэж хэлсэн.

Жэ: Тийм ээ, Сара зүгээр болно. Сонс. Онгоц унасны дараа тэр дотуур цус алдсан. Тэр.... надаар мэс  засал хийлгэсэн.

Чарли: Юу?

До: Чи чинь юу яриад байна аа?

Жэ: Буутай хүн бид нарыг хөөж байсан юм. Бид нар машин дээрээ очиж чадаагүй. Тэнд онгоц байсан. Тэгээд бид бид нар ниссэн.

Чарли: Намайг яриулаадах.

Жэ: Мэс засалд орж байгаа.

Чарли: Сонс. Залуус аа, тасаллаа шүү. Дүү дээрээ очих хэрэгтэй байна. Удахгүй ярья.

***************

Си: Кристал, чамайг яагаад баривчилсанаа хэлье.

Жэ: Сонсооч, ингэх шаардлага байгаа юм уу?

К: Би найз залуугаа буудуулж үхэхийг харсан. Бид бүгд онгоцтой унаж үхэх нь гэж бодсон. Их олон зүйл болсон.

Си: Өчигдөр өглөө 10цагийн үед. Лейкшор Драйвт айлын гэрт хулгай орсон.

К: Би хаашаа ч ороогүй.

Си: Хэргийн газарт цус байсан. Шинжилгээгээр Никийнх гэдэг нь батлагдсан. Бас чамайг хэргийн газарт машинтай байсныг гэрчлэх хүн байгаа. Гэхдээ миний мэдэхийг хүсч байгаа зүйл бол... Ник та хоёр яагаад яг тэр байшинг сонгосон юм?

К: Ник тэр байшинг сонгосон.

Си: Ник байшинг сонгосон.

К: Мм...

Си: Ник Базал  Майнинг груптэй асуудалтай байсан уу?

К: Үгүй.

Си: Ник Даниел Скот гэдэг нэрийг дурсаж байсан уу?

К: Үгүй.

Си: Ник байшинд орохдоо дээрмээс өөр бодолтойгоор буу авч орсон уу?

К: Бид нарт буу байхгүй.

Си: Бианка Куперийг алахад ашигласан зэвсэг.

К: Би... уучлаарай. Би сайнгүй байна. Би...

Жэ: Бид түрхэн зуур уулзаж болох уу? Гуйж байна.

Си: Тийм ээ, ганц минут.

Жэ: Кристал. Юун буу яригдаад байна аа?

К: Мэдэхгүй ээ. Би мэдэхгүй. бид нарт буу байхгүй. Энэ ямар утгатай болохыг мэдэж байна уу? Хэрвээ тэр буудуулсан бол, толгойгоо цохисноос болж үхээгүй бол Ник хэнийг ч алаагүй гэсэн үг.

Жэ: Итгэлтэй байна уу?

К: Тийм ээ. Тийм. Тэр үүргэвчийг яг одоо аваад яв.

Жэ: Үгүй ээ. Тэрнийг  өгөөд хэргээ хүлээж үнэнээ хэл. Бүгдийг нь.

К: Тэр эмэгэйг хэн алсныг мэдсэний дараа. Хэрвээ тэд нар түрүүлээд мэдчихвэл Никийг хийгээгүй гэж итгүүлж чадахгүй. Алив л дээ, гуйя.

Жэ: Мөрдөгч Скот. Сонсооч. Хариулт хүсч байгааг чинь мэдэж байна. Тэр хамтарч ажиллахыг хүсч байгаа. Гэхдээ айгаад байна. Гэхдээ танд гэж хэлэхэд алуурчин өөр хүн.

Си: Цагдаагийн хувиар хэлж байна уу? Эсвэл ах  уу?

Жэ: Аль аль нь. Тэнд биднийг хэн алах гэж оролдсоныг та олох хэрэгтэй.

Си: За. бид нар пуужингийн талбай руу явж байна. боломжтой бүх нотлох баримтыг цуглуулах болно. Та нар руу хэн дайрсныг олохыг хичээх болно.

Жэ: Рекс тэнд байсан. Буутай хүнийг харсан. Тэрнийг олоход чинь тусалж чадах байх.

Си: За. Рекс, чи надад туслах уу? Биднийг эзгүй хойгуур дүүгээ яах гэж найз залуутайгаа Куперийн гэрт очсоныг хэл гэж ятгасан нь дээр байх. Рекс явъя.

Чарли: Сара, хоолойг чинь сонсох сайхан байна. Буутай хүнийг олоо юу?

Сара: Олоогүй л байна.

Чарли: Чи хэзээ гэртээ ирэх вэ?

Сара: Би үдээс хойш эмнэлгээс гарна. Гэхдээ Чарли... би... Жэсси, бас тэрний дүүгийн хэргийг дуусгах хэрэгтэй байна.

Чарли: Ойлголоо. Биеэ бодоорой.

***************

Си: Удаан явах болно. Цаг нөгцөөх хэрэгтэй. Чи яагаад цагдаа болохоор шийдсэн юм? Хөнгөлөлт, урамшууллын төлөө юу?  Мэднэ ээ, мэднэ. Чи хүмүүст туслахыг хүссэн. Мэдэж байна. Чи сайн жаал. Чи Снүүп Догийг юу гэж боддог вэ?

Эр: Цогцосонд ингэж ойртох хэрэгтэй юм уу?

Ка: Тийм ээ, бид нохойг дараа нь авчирдаг.

Ю: Энэ...

Си: Тэгэхээр... Шүүх эмнэлгийнхэн нохойн  үс олох юм бол... тоох хэрэггүй гээд хэлчих. Тэрний нуруунд гурван удаа буудаж.

Ю: Гэрч яг тэгж хэлсэн.

Си: Хэн нэг нь Кристал, Ник хоёрын араас ирсэн. Тэд зүгээр ч нэг тоглоогүй. Тамхины иш. Хохирогчийнх бол уу, буутай этгээдийнх бол уу? Олж мэдье.

Ка:  За.

Ю: Хөөе. Юунд ч хүрч болохгүй.

Ка: Хөөе. Хөөе...

Си: Наана чинь юм байгаа юм уу?

Ю: Заа. Зүгээр л... Энд цүнх байна.

Си: Сайн байна, Рекс.  

Ка: Куперийн хулгайд алдсан цахилгаан бараанууд байна. Яасан?

Си: 38 байна. Даниел.

Эр: Сид, харах хэрэггүй.

Си: Даниел.

Эр: Үгүй ээ.

Си: Даниел.

Ю: Мэднэ ээ. Нөхрийг чинь 38-ын калибраар хөнөөсөн байсан. Өнгөрсөн зургаан долоо хоногт олдсон болгоныг бид шалгасан. Уут байна уу?

Си: Нааш ир, Рекс. Явъя.

********************

Жэ: Мөрдөгч Скот яагаад тэр байшинг сонгосныг асуусан.

К: Тийм ээ. донтчихсон болохоор тэгж байгаа юм.

Жэ: Кристал, тэрний зөв. Сонс. Та нар тийшээ зүгээр л  нэг хулгай хийх гэж ороогүй. Та нар яах гэж очсоныг чи мэдэж байгаа.

К: Тийм үү? Чи яах мэдсэн юм?

Жэ: Хүмүүс тийм их мөнгө гэртээ хадгалдаггүй юм.

К: Хар тамхичин шиг аашлаад байх юм. Надаар юу хэлүүлэх гэсэн юм?

Жэ: Тэр чамаас Даниел  Скотын тухай асуусан. Би хайж үзсэн. За юу? Тэрний нөхөр. Хоёр сарын өмнө буудуулж үхсэн. Хэрэг нь одоо болтол илрээгүй байгаа.

К: Жэсси. Намайг тэрэнтэй... холбоотой гэж бодоогүй биз дээ?

Жэ: Миний юу гэж бодох хамаагүй. За юу? Тэр чамайг эсвэл Никийг нөхрийнх нь аллагатай холбоотой гэж бодох юм бол... юу ч болсон бай би чамайг хамгаалж чадахгүй.

*******************

Жэ: Тийм ээ, мэдэх юм алга. Кристалыг дээрмийн талаар ярихад нь би итгэсэн. Гэхдээ тэрнийг илүү их юм мэдэж байгаа гэж бодож байна.

Сара: Ийм юм болчихоод байхад үнэнийг хэлэх ёстой гэдгийг ойлгож байгаа байлгүй дээ.

Жэ: Тийм ээ, айж байгаа байх. Яах гэж байна?

Сара: Кристал Бианкаг толгойгоороо юм мөргөж үхсэн гэж Ник хэлсэн гэсэн. Мөрдөгч Скот тэрнийг буудуулсан гэсэн.

Жэ: Тийм ээ зөв.

Сара: Хоёулаа үнэн байх боломжгүй. Би тэр цогцосыг хармаар байна. Мөрдөгч Хуан. Сайн уу. Сара Труон байна. Танаас нэг юм гуйх гэсэн юм.

Ми: Рекс энийг пуужингийн талбайгаас олсон.

К: Наадах чинь биднийх биш. Би хэзээ ч... харж байгаагүй юм байна.

Си: Энэ юмнууд бүгд Куперийн гэрээс  хулгайлагдсан. Эднийг таньж байна уу?

Жэ: Кристал?  

К: Үгүй.

Си:  38. Бианка Куперийг алсан зэвсэгтэй тохирч байгаа.

К: Никт буу байгаагүй. Хатагтайг унасан гэж би хэлсэн. Толгойгоороо юм мөргөсөн.

Жэ: Энийг Рекс олсон гэсэн үү?

Си: Аанхан. Бас тамхины иш. Бид...

Ка: Бид Никийн ДНК-г шалгаж байгаа.

К: Би хэлээд өгье. Ник тамхи татдаггүй.

Жэ: Буутай хүн энэ цүнийг байрлуулсан байх.

Ю: Нохой тэгж хэлээ юу?

Жэ: Тэр юу хийхээ мэдэж байгаа.

Си: Тэр их ухаантай.

Сара: Задангийн эмч Бианка Куперийг 8-12-ын үед нас барсан гэсэн юм уу?

Ка: Тийм ээ. Тийм болохоор гэрчүүд арван цагаас өмнө хэрэгтнүүдийг хохирогчийн гэрийн гадна байсан гэж хэлсэнтэй тохирч байгаа юм. Яасан? Та юу хараа вэ?

Сара: Энэ. Харж байна уу? Энд байна. Няцралт. Үсний захны доод хэсэгт. Кристал Миллс найз залуу нь хохирогчтой ноцолдсон гэсэн. Тэгээд хохирогч унасан.... Тэрнээс болж үхсэн гэж бодож байсан.

Ка: Үгүй ээ, буудуулснаас болсон нь баттай.

Сара: Тийм ээ. Гэхдээ Бианка Куперийн толгой дээрх энэ няцралт их тархсан байна. Тэгэхээр толгойн гэмтэл буудуулах хоёрын хооронд хугацаа байсан гэсэн үг.

Ка: Хэр хугацаа?

Сара:  Хоёр цаг орчим байх ёстой.

Ка: Үгүй ээ. Үгүй ээ, үгүй үгүй. Би хулгайч нар гэж бодсон юм. Үхлийн цагийг нь буруу бодож байж.

*****************

До: Ямаршуухан байна даа?

Чарли: Гацчихлаа.

До: Чи сайн цагдаа, Чарли. Сайн мөрдөгч.  

Чарли: Тэрнийг гэрт нь авчирч чадахгүй байсан ч уу

До:  Наадах чинь ажил. Хүн болгон гэртээ ирж чаддаггүй. Тийм үед... бид орхиж чаддаг байх хэрэгтэй. Яаж урагшаа алхах вэ... яаж өөрийгөө хамгаалахыг мэддэг байх хэрэгтэй. Тэгж байж бид дараагийн бяцхан охинд тусалж чадна. Дараагийн гэр бүлд. Бидний тусламж хэрэгтэй дараагийн хүнд.

Чарли: Би сүнсийг яаж булахыг мэдэхгүй.

*******************

Ю: Бид Бианка Куперийн нас барсан цагийг дээрмийн үеэр болсон гэж бодож байгаа.

Си: Гэрчүүд Кристалын машиныг Куперийн байшингийн гадна байсан гэж хэлсэн болохоор.

Сара: Гэхдээ, миний хэлж байгаа зөв бол тэрнийг өөр хүн буудсан.

Ю: Ник, Кристал хоёрыг хэргийн газраас зугтсаны дараа.

Си: Тэгэхээр бид Кристалын байсан газраас цахилгаан бараанууд, буу олсон.

Сара: Байрлуулахад ядах юм байхгүй.

Ю: Тийм ээ. Буутай хүн бууг байруулсан байх.

Си: Тим Купер байх боломжгүй. Яагаад гэвэл та нарыг халдлагад өртөх  үеэр бид нар ярилцаж байсан.

Ю: Кристал, Купер хоёрын  холбоо нь Вейн Кинни.

Си: Би одоо тэрэнтэй уулзахаар явлаа.

Сара: Хүлээ... Тэгэхээр Кристал Бианка Куперийн аллагад буруугүй гэсэн  үг үү?

Ю: Гэхдээ хулгайн хэргээр яллах ёстой. Тэгэхээр... Тэрийг бэлэн байлгаарай. Явъя.

***************

В: Мөрдөгч өө, би таны юу яриад байгааг ойлгохгүй байна.

Си: Бид нар Бианка Куперийг хөнөөсөн хэргийн сэжигтэн та хоёр холбоотой болохыг мэдсэн.

В: Ямар холбоо?

Си: Тэдний нэг нь таны ажлын өрөөг цэвэрлэдэг цэвэрлэгээний байгууллагад ажилладаг юм.

В: Аан. Жижиг хот.

Си: Тийм ээ. Та энд бүх насаараа амьдарсан уу?

В: Тийм ээ. Армид байсан хугацааг тооцохгүй бол. Афканистан.

Си: Сүүлийн хоёр хоног хаана байснаа хэлээд өгөхгүй юу?

В: Та төсөөлж байгаа байх, ажлын шаардлагаар би хаа сайгүй л явдаг.

Си: Аан.

В: Мэдмээр байна. Би таныг гол сэжигтнийг олсон гэж бодсон юм.

Си: Гол сэжигтэн гэдэг баттай гэсэн үг биш.

В: Юу гээч, Даниел таныг үлдсэн амьдралдаа жаргалтай байгаасай гэж хүсэх байсан байх. Сайхан гэртээ... Таны нэр хүнд... Даниел таныг энийг орхиосой гэж хүсэх байсан байх. Хөөе? Биеэ бодоорой, Сид. За юу?

****************

К: Дахиад баярлалаа, намайг гаргасанд. Ах маань цагдаа нартай холбоотой нь сайн хэрэг.

Жэ: За. Энд танил тал хамаагүй. Сара, Рекс хоёр нотлох баримт олсон.

К: Миний баатрууд. Та хоёр хоёулаа.

Жэ: Сонс. Нотлох баримт чамайг хүн амины хэргээс чөлөөлсөн. Гэхдээ чи надад мөнгөний тухай

К: Аа. Юу гээч? Би гэртээ харья гэж бодож байна. Битгий...

Жэ: Энийг чамд өгөхгүй.

К: Яагаад?

Жэ: Яагаад гэвэл энэ хулгайнх.

К: Өөр хүн түрүүлээд хулгайлчихсан бол яах юм?  Ийм мөнгөнөөс болж гудайхааргүй том компани ч юм билүү. Миний хийсэн юм тийм ч буруу биш. Бурхан минь. Над руу тэгж харахаа боль. Мөрдөгч Скотын хэлдэг зарим нь үнэн. Бид нар мөнгө байгаа гэж мэдсэн болохоор Куперийн гэрт очсон.

Жэ: Яаж мэдсэн юм?

К: За за. Тийм ээ. Тэгэхээр би тэр Кинни  гэдэг залуугийн өрөөг цэвэрлэдэг. Кинни гэдэг тэр залуу ажлын цаг дууссаны дараа утсаар “сахал эргэм” сонирхолтой юм ярьдаг.

Жэ: Юун тухай?

К: За. Тэгэхээр... Кинни Базал Майнингийн хаягдыг цэвэрлэх гэрээтэй. Маш их мөнгөөр.

Жэ: За. Шарсан төмс. Ойлгож байна.

К: Тийм. Энэ шарсан төмсөөр уурхайн хаягдал бүгд цэвэр болох ёстой. Гэхдээ сайн цэвэрлэдэггүй гэж  бодъё. Тэгвэл зардал нь...

Жэ:  Базал хаягдал нь сайн цэвэрлэгдэхгүй байгааг хурдан мэднэ шд.

К: Тийм ээ. Гэхдээ хүмүүсийн амыг таглах хангалттай их мөнгө үлдсэн байгаа.

Жэ: Тим Купер ажиллагаа хариуцсан менежер болохоор энийг мэдэж байгаа.

К: Мэдээж, мэднэ. Тэгээд хулгайлсан мөнгөө угаах хэрэгтэй болно. Кинни тэрэнд нь ч гэсэн тусалдаг байсан. Тэд энэ талаар ярьдаг байсан. Би тэгж л байшинд мөнгө байгааг мэдсэн юм.

Жэ: Чи зүгээр л мөнгө угааж, луйвардсан гэж хэлж болох байсан шд. Би энийг чинь тайлбарлаж амьдарлаа залгуулдаг юм.

К: Тийм ээ, чи зөв ойлгосон.

Жэ: За.

К: Тийм ээ. Анхнаасаа хулгайн мөнгийг авлаа гээд ямар ялгаа байгаа юм?

Жэ: Энэ мөнгө хүн амины хэргийн нотлох баримт. Магадгүй өөр хэрэг байж ч мэднэ. Тийм л байна, Кристал.

К: Би эндээс  явна. Чи тэдэнд миний сая хэлсэн зүйлийг хэлээрэй.

Жэ: Тийм үү?

К: Тийм.

Жэ: Тэгээд би ажлаа алдах уу? Тэгж бол...Рекс?  Рекс. Рекс эргээд ир. Рекс. Рекс. Сайн жаал.

К: Хөөе. Сайн уу.

Жэ: Битгий хүн айлгаад бай л даа.

К: Бурхан минь.

Жэ: За. Кристал, цагдаад  очъё.

К: Юу?

Жэ: Цагдаад очъё оо.

К: Үгүй ээ.

*****************

Си: Энийг авах гэж Куперийнд очсон юм уу? Тэнд ийм их мөнгө байгааг яаж мэдсэн  юм?

К: Юу... би...

Жэ: Купер, Кенни хоёр Базалын цэвэрлэгээний мөнгийг завшиж байсан. Кинни мөнгийг нь угааж өгдөг байсан.

Си: Кристал, энийг ноён Киннигийн ажлын өрөөг цэвэрлэж байхдаа мэдсэн үү?

К: Би... тогтмол ирж юм авдаг байсныг нь мэднэ. Долоо хоногийн нэг өдөр гэж хэлж болно. Тэгээд... Ник бид хоёр мөнгө хэзээ гэрт нь байхыг мэдэж байсан.

Си: ЧиТим Куперийг ноён Киннитэй мөнгө солилцох талаар ярьж байхыг сонссон уу?

К: Заримдаа утсаар ярьдаг байсан. Заримдаа ноён Купер ажил дээр нь ирдэг байсан. Гэхдээ бид нар тэрнийг дагасан. Ганц удаа. Ганц удаа. Бид хоёр тэрнийг  дагасан. Тэгж ноён Куперийн гэрийг мэдсэн юм.

Си: Энэ хүнийг мэдэх үү?

К: Үгүй ээ, харж байгаагүй юм байна. Ганц удаа. Ганц л удаа.

Жэ: Рекс чамд урам нь хугарч.

*****************

Си: Ирсэнд баярлалаа.

Аав: Сонсоход бэлэн гэж утсаар хэлсэн. Юу өөрчлөгдөө вэ?

Си: Танайд хаягдал яаж усанд ордог юм?

Аав: Манайх голын эрэг дээр байдаг. Базал Майнинг манайхаас ургалын дээр хаягдлаа боловсруулж, булдаг юм.

Си: Аанхан?

Аав: Тэдний булсан газрын хөрсний ус гол руу ордог.

Си: Уурхай хаягдлаа булахаасаа өмнө цэвэрлэдэг гэж хэлдэг үү?

Аав: Тийм ээ. Тэдний өмгөөлөгч нар намайг тэрийг батлах бичиг баримтаар  дардаг.

Си: Манай нөхөр тэр баримтуудыг бичдэг байсан. Тэд үр дүнг нь яаж өөрчилсөн гэж бодож байна?

Аав: Одоо л зөв асуулт асууж байна, Коломбо.

Си: Яах гэж ийм том эрсдэл гаргаж байгаа юм? Бизнес. Хариуцлага. Яагаад хүмүүсийг хорлож байгаа юм?

Аав: Мөрдөгч өө, хүмүүс мөнгөний төлөө юу ч хийж мэднэ. Таны нөхөр тэдний нэг байж мэднэ.

Эр: Аялалаар явъя. Юу гэж бодож байна? Итали?

Си: Бид нар явж чадахгүй шдээ. Саяхан шинэ байшин авчихаад. Бид нарт аялалаар явах мөнгө байхгүй.

Эр: Чи мартаж, нөхөр чинь ухаантай хөрөнгө оруулагч.  

***********************

Си: Элвисийн  зөв байж. Хүмүүс өвдөж байгаа. Уурхай олон жил хаягдлаа булж байгаа.

Ю: Даниел олж мэдсэн юм бол уу? Тэгээд тэрнийг  дуугүй байлгахын тулд хороосон юм бол уу?

Си: Тэрнийг дуугүй болгох гэж алсан байж магадгүй. Гэхдээ тэр  шинээр олж мэдээгүй. Даниел тэдний нэг байсан байж магадгүй. Би анхнаасаа бүгдийг буруу бодож байж. Чамд хэлье... би нөхрөө мэддэггүй байж.

Ю: Чи...

Ка: Хөөе.  Тим Купер өдөржин ажил дээрээ байсан. Ажилчид нь баталсан.

Ю: Өдөр түр  зуур ч юм уу гараагүй гэж байна уу?

Ка: Би утасны цамхагуудаар шалгаж байгаа. Гэхдээ... хугацаа орно.

Си: За. Вейн армид байсан. Тэр манай буудагч гэдэг нь гарцаагүй. Гэхдээ Тим Купер энийг мэдээгүй байх боломжгүй. Тэрнийг яриулах хэрэгтэй.

Ю: Нэмэлт хүч хэрэгтэй шүү.

Си: Сайн уу.

Т: Юм уух уу, мөрдөгч өө?

Си: Тэгье. Цэвэр. Бид гэрээс чинь алдагдсан гэсэн цахилгаан бараануудыг олсон.

Т: Тэгвэл Бианкагийн алуурчныг барихад бэлэн болж.

Си: Тийм гэж бодож байна. гэхдээ инээдтэй нь... Бид нар бас гэрээсээ алдсан гэсэн мөнгийг чинь олсон.  Тим,чи худлаа хэлсэн. Эргээд чам дээр ирнэ гэж чи мэдэж байсан.

Т: Тэр охины хамтрагч миний гэрт дайрч орсон, Сидни. Миний эхнэрийг алсан.

Си: Тийм ээ.

Т: Тэрний үгэнд итгээд байгаа юм уу? Яагаад гэвэл тангарагтнууд итгэхгүй.

Си: Ник Веллер Бианкаг алаагүй. Гэхдээ чи хэн гэдгийг мэдэж байгаа.

Т: Сид, чи юу хийгээд байгаа юм? Аан? Намайг баривчлах уу? Эсвэл хувь авах гээ юу?

Си: Үгүй. Чи надад Бианка, Даниел хоёрыг алсан хүнийг барихад туслах хэрэгтэй байна.

Т: Сид, би илчлэгдсэн. Би луйвар хийсэн гэж хоригдох уу?

Си: Бид тохиролцоход чинь тусалж болох байх. За юу? Вейн Киннийг барьж өгөх юм бол.

В: Тэр чамд юу ч өгөхгүй.

Т: Сид, чи хэтэрхий хол явсан.

В: Цагдаа нар юу мэдэж байгаа вэ?

Си: Юу ч мэдэхгүй. Үнэн шүү. Үгүй. Хэн ч мэдэхгүй. Би ганцаараа ирсэн.

В: Тэнэг хэрэг байна.

Т: Даниелийн нэр хүндийг хамгаалах гэж оролдсоор байх шив.

Си: Чамайг тэрнийг яаж ятгасныг мэдэхийг хүссэн юм.

Т: Тэгэх шаарлага байгаагүй. Тэрний санаа байсан юм.

Си: Үгүй ээ. Үгүй, тэр тийм хүн биш.

Т: Бурхан минь, Сид чи хэтэрхий гэнэн. Чи том сайхан байшингийнаа эргэн тойрныг харсан уу?

В: Тим боль.

Т: Хаанаас гарс ирсэн юм бол гэж бодож байгаагүй юу?

В: Тим, боль.

Т: Үгүй ээ, тэр...

В: Ярихаа боль.

Т: Тэр үнэнийг мэдэхийг хүсч байгаа. Ямар ч ялгаа гарахгүй.

Си: Тэр та нарын нэг юм бол, юу өөрчлөгдсөн юм? Яах гэж тэрнийг алсан юм?

В: Элвис Мигван тэрнийг айлгасан. Тэгээд...

Т: Даниел ухаанаа алдсан. Биднийг усаа цэвэрлэхгүй бол олон нийтэд мэдэгдэнэ гэж сүрдүүлсэн. Тэгсэн бол олон сая болох байсан.

Си: Та нарын хулгайлсан хэдэн сая.

Т: Хангалттай. Даниел ч гэсэн. Энийг битгий март. Тэр нууцтай байх дуртай байсан. Тэр мөнгийг хулгайлах... тэрэнд сайхан байсан... тэр бас гайхуулах дуртай байсан. Тийм биз дээ, Сид? Чи үнэхээр үнэнийг илчилмээр байна уу?  

Си: Тим, чи ойлгохгүй байна уу? Үнэн үргэлж илэрдэг.  Даниелийг чи алсан уу? Эсвэл тэрүүгээр бохир ажлаа хийлгэдэг юм уу?

Т: Би Даниелийг баян  болгосон. Чамайг ч бас...

Си: Тэрнийг хэн буудсан бэ?

Т: Сид, тэр намайг илчлэх гэж байсан. Алахаас өөр арга байгаагүй.

Си: Хэргийг нь хүлээлгэсэн. Цэвэр.

Ю: Купер,  бүү хөдөл.

Эр: Бүү хөдөл.

Ю. Бүү хөдөл. Бүх юм дууссан.  Тэрнийг гавла. Тэнд нэг нь байна.

Ка: Тим Купер. Таныг Бианка Купер, Даниел Скот хоёрыг хороосон хэргээр баривчилж байна. Та дуугүй байх эрхтэй. Таны хэлсэн бүхнийг таны эсрэг ашиглах боломжтой. Та дуугүй байх, өмгөөлөгч авах эрхтэй. Та ойлгосон уу?

Ю: Сайн байна, мөрдөгч өө.

*******************

Аав: Энэ хорвоод амьдрахад олон сонирхолтой зүйл байдаг. тэдний нэг нь хааяа  зарим хүмүүс үүрд амьдарна гэдэгээ мэддэг. Энийг мэддэг шалтгаан нь...

Си: Нэг юм өгөхөөр ирлээ.

Аав: Юу юм?

Си: Даниелийн тухай хэлсэн чинь үнэн байсан. Тэр цэвэрлэгээний тайланг хуурамчаар үйлдсэн. Тангараглая. Би мэдээгүй. Үнэхээр харамсалтай байна. Намайг үнэхээр уучлаарай. Юу ч болсон бай. Энийг ав. Энэ цэвэрлэгээний тайланг хуурамчаар үйлдсэн гэдгийг нотлох баримт.  Хэн хийснийг нотолно.

Аав: Нөхөрт чинь нөлөөлөхгүй гэж үү?

Си: Шүүхэд очиход чинь хэрэг болох бүх зүйл.

*******************

Жэ: Хөөе. Чи бид хоёр биз дээ?

К: Заа за.

Жэ: Чи хэргээ хүлээсэн болохоор чамд тэнсэн харгалзах ял өгөх байх. Гэхдээ эндээ нэг хэсэг байх хэрэг гарах байх.

К: Зүгээр дээ. Надад өөр явах газар байгаа биш.

Жэ: Мэдээж. Эсвэл...

К: Надад юу хийх ёстойг дахиад заах гээгүй биз дээ?

Жэ: Үгүй ээ. Үгүй, зүгээр  л... Мэдэхгүй юм даа. эндхийн асуудал дууссаны дараа чи Сейнт Жонст ирж болно шд. Сайхан хот. Бас олон боломж байдаг.

К: Би... Жэсси, эртээд чиний хэлсэн зөв гэж бодож байна. Би анхааралтай байж, өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй.

Жэ: За.        Гэхдээ чи зочилно шүү.

К: Тэгнэ ээ. Тохирлоо.

Жэ: Тийм ээ.

К: Тийм.

Жэ: За.

К: За.

Жэ: Залгаарай.

К: Тэгнэ ээ. Тэгнэ.

Жэ: За. Дараа уулзъя.

К: Баяртай.

Жэ: Рекс, явъя.

К: Баяртай.

*******************

Си:  Төгсгөл ийм байдаг юм уу?

Ю: Заримдаа. Үргэлж задгай шарх шиг мэдрэгдэж ч болно.

Си: Гэрлээд 16жил болчихоод тэрнийг ийм юм хийж чадна гэдгийг яагаад мэддэггүй байна аа?

Ю: Тэрэнд хайртай болохоор. Бас итгэхийг хүссэн.

Си: Мэдэхгүй юм даа. Шударга байж чадахгүй бол... тэрнийг ойлгож чадахгүй бол.. энийг хайр гэж хэлж болно гэж үү? Хөөе. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч таних уу?

Ю: Тийм ээ. тийм. Маргааш хэдэн дугаар олоод өгье.

Си: За. Үнэнийг хэлэхэд би салатанд дургүй. Би маргааш явж хүнсээ цуглуулна.

Ю: Сайн байна.

Си: Аанхан. Би нэг дэхэд ажилдаа очино.

Ю: Гайхалтай.

Си: Би хамтрагчаа өөрөө сонгоно шүү.

Ю: Хамтрагч аа?

******************

Жэ: Онгоцоор хоёр дахиа нисэх аз байдаг гэсэн.

Сара: Хэтэрхий эрт байна.

Жэ: Нисгэгчид тусламж хэрэгтэй. Миний нүд дассан гэж бодож байна.

Сара: Жэсси. Жэсси, ингээд байх юм бол би Рексийг аваад Сейнт Жонс  руу машинаар явна гэж мэд.

Жэ: Заа за. Чамд сонсох подкаст байгаа гэж найдъя.

Сара: Явъя.

**********************

Ю: Шинэ хамтрагч чинь уу?

Си: Аанахан. Бяцхан Рекстэй  мэндлээрэй.

Ю: Рекс үү? Сайн уу, Рекс. Өө. Анд чинь. Хөөрхөн гэдэг нь.

Си: Бид хоёрт хийх ажил байна.

Ю: Тавтай морил, Рекс.

*******************

Чарли: Хөөе. Анд минь. Чамайг санасан шүү. Санасан шүү. Чи зүгээр үү?

Сара: Аанхан. Жаахан ядарч байна. Ямар нэг юм олоо юу?

Чарли: Тийм ээ. Салах ёс хийсэн.

Сара: Итгэлтэй байна уу?

Чарли: Чамд муу юм тохиолдвол би яахаа мэдэхгүй байна.

Сара: Санаа зовох хэрэггүй. Би энд байна.

5-р бүлгийн  16-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home