Hudson Rex_S015
Үргэлжлэх хугацаа: 42мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
К: эм, Кристал, Жэссигийн дүү
Н: эр, Ник, Кристаллын найз залуу
Си: эм мөрдөгч Сидний, урт шаргал үстэй
Ю: эр, мөрдөгч
Т: эр, Тим, хохирогчийн нөхөр
В: эр, Тимийн найз
Б: эр, шоронгоос суллагдсан хоригдол Берт
К : Хайртай шүү.
Н : За.
К: За.... Үгүй ээ, үгүй үгүй... Үгүй ээ, үгүй... За... Одоо л биш шүү. Одоо л биш. Одоо л биш. Утсаа ав. Утсаа ав.
Н: Тийм ээ.
Эм: Ямар чөтгөрөө хийж байгаа юм? Миний гэрээс гар.
Н: Үгүй ээ, би би... төвөг удмааргүй байна.
К: Сайн уу. Сайхан өдөр байна. Бурхан минь.
Н: Хурдан явъя.
К: Бурхан минь.
Н: Хурдан явъя аа.
К: Үгүй ээ. үгүй үгүй. За. Гар чинь яагаа вэ? За..
Н: Хурдан явъя аа.
К:За.
Н: Хурдан явъя. Хурдан явъя. Хурдан явъя.
К: Юу болсон бэ?
Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 15-р анги
Жэ: За. Чарли, сам хорхойг тоол доо.
Чарли: Аан?
Жэ: Үнэн шүү. Сам хорхойг тоол. Заримдаа тэд цөөхнийг өгчихсөн байдаг юм.
Чарли: Би тэгэхгүй ээ.
Жэ: Заа за.
Сара: Хэний утас вэ?
Жэ: Надад үлдээгээрэй.
Сара: Жо, идэх үү?
До: Юу байгаа юм? Генера Цо-гийнх уу?
Чарли: Хоолны цаг. Идээрэй.
До: Өлсөж байна шүү.
Сара: Жэсси. Бүх зүйл зүгээр үү? Ми... миний дүү Кристал.
К: Жэсси. Жэсси, би том хэрэгт хутгалдчихлаа. Би яахаа мэдэхгүй байна. Чи... ирж болох уу? Жэсси, цагдаа хэрэггүй шүү. Цагдаа хэрэггүй. Үнэнээсээ хэлж байна.
Сара: Тэгээд утсаа авахгүй байгаа юм уу?
Жэ: Үгүй. Гэхдээ, юу гээч? Тэр асуудалд орсон нь ганц хоёр удаа биш.
Чарли: Тэр хаана байгаа вэ?
Жэ: Сүүлд ярихад Хойд Онтарио гэж байсан.
До: Тэрэн дээр очоод ямар байгааг нь шалгачих хүн байгаа юу? Зүгээр байна уу үгүй юу харчих хүн?
Жэ: Би тэндхийн хүмүүстэй холбоо бариагүй удаж байна. Тийм ээ, утсаа авахгүй байна. Сонсооч... Жо, би хэд хоног чөлөө авч болох уу?
До: Жэсси, тэгэлгүй яах вэ. Хийх ёстой юмаа хийх л хэрэгтэй. Гэр бүл чухал. Үргэлж.
Чарли: Ганцаараа явах хэрэггүй.
Сара: Тэрэнтэй цуг явах нь уу?
Чарли: Би чамайг бодож байлаа. Бас Рекс. Тэр алга болсон бол Рекс олоход нь тусална. Надад энд хийх юм байгаа.
Сара: За. Жо, Рекс бид хоёр Жэсситэй явбал дургүйцэхгүй биз дээ?
До: Үгүй ээ, мэдээж үгүй. Рекс тусалж чадна.
Сара: Хэдэн цагийн дараа нэг нислэг байна. Бид амжих байх.
Жэ: Нээрэн үү?
Сара: Тийм ээ.
Жэ: За. Залуус аа, баярлалаа. үнэхээр баярлалаа. Рекс, чи юу гэж бодож байна даа? Онгоцонд суух уу?
Чарли: Болгоомжтой байгаарай.
Жэ: Зүгээр байх аа. Кристалын зангаар ... сүржигнэж байж магадгүй.
*********************
Ю: Хөөе, Сидни. Энд юу хийж байгаа юм?
Си: Энэ хотод мэдээ хурдан тархдаг юм хойно. Тэгээд л гэрээсээ гараад ирлээ. Сонс. Энэ Базал уурхайтай холбоотой бас нэг үхэл.
Ю: Сидни.
Си: Базалын байгаль орчны асуудал байсан бол одоо Хойд Онтариогийн удирдлага руу чиглэж эхэлж байна.
Ю: Хохирогч нь тэрний эхнэр, Бианка Купер.
Си: Хэл л дээ. Юу болсон юм?
Ю: Хулгай. Бианка Купер гэртээ байсан. Хулгайчийг гэнэдүүлсэн юм шиг байна. Жаахан ноцолдсон. Тэгээд буудуулсан.
Ми: Ямар нэг юм авч уу?
Ю: цахилгаан бараа. Жижиг сажиг зүйлс.
Си: Жижиг сажиг зүйл ээ? цогцос нь хаана байгаа вэ?
Ю: Дээд давхрын ажлын өрөөнд.
Си: Битгий март. Би анд албан ёсоор ирээгүй шүү.
Ю: Тэгэх ёстой шд. Сидни. Хоёр сар болж байна.
Си: Зургаан долоо хоног.
Ю: Ажил чамд хэрэгтэй гэж бодож байна.
Си: Би болоогүй ээ, босс.
Эм: Хөршүүдтэй нь уулз. Машиных нь тодорхойлолтыг радиогоор эргүүлүүдэд мэдэгд...
Ка: Мөрдөгч Скот. Би... Таныг эргэж ирсэн гэж мэдсэнгүй.
Си: Санаа зовох хэрэггүй, Кай. Би хэргийг чинь булаахгүй. Би ажилдаа ороогүй.
Ка: Сайн байна. Юу...
Си: Офицероо, таныг бүгдийг хяналтандаа авсан гэдэгт итгэлтэй байна. Надгүйгээр.
Ка: Мөрдөгч болсон. 4-р зэрэглэлийн мөрдөгч.
Си: Баяр хүргэе.
Ка: Баярлалаа.
Си: Ноён Купер?
Ка: Тэр гадаа байх ёстой. Би донтон гэж бодож байгаа. Үнэд хүрчихээр юм хулгайлах гэж байсан байх. Эргүүлүүдэд сэжигтнийг хайлгахаар хэлчихсэн.
Си: Донтон? Хотын төвөөс ийм хол уу?
Ка: Тэд машинтай байсан. Нохойгоо салхиулуулж байсан хөрш нь жолооч, машин хоёрын тодорхойлолтыг өгсөн.
Си: Тэд энэ байшинг зорьж ирээ юу? Тэгээд хохирогчийн цүнх, үнэт эдлэлийн дэргэдүүр өнгөрөөд тэгээд шатаар дээшээ гараад арын хэсэгт байдаг ажлын өрөөнд ирсэн гэж үү? Энд байгааг нь мэдэж байгаа юм шиг үү?
******************
Си: Тим
Т: Сидни. Ирсэн чинь сайн болж. Чамайг хараагүй удсан...
Си: Даниелийн оршуулганаас хойш. Харамсалтай байна. Эхнэрт чинь.
Т: Тэрнийг харсан уу? Тэр зовсон бол уу?
Си: Буудсаны дараа шууд нас барсан гэж бодож байна. Гэхдээ чи мэдэх хэрэгтэй. Тэр хулгайчтай нүүр тулаад ноцолдсон юм шиг байна.
Т: Би энд байх ёстой байсан юм.
Си: Чи ажил дээрээ байсан уу? Өөрийгөө буруутгах хэрэггүй. Амь насыг чинь сүрдүүлсэн сүрдүүлэг ирсэн үү?
Т: Үгүй ээ. Ирээгүй удаж байна. Нөгөө... нөгөө мөрдөгч дээрмийн хэрэг байх гэсэн.
Си: Тийм байж ч магадгүй.
Т: Чи энэ хэргийг шалгах уу?
Си: Үгүй ээ. Үгүй. Би ажилдаа эргэж ороогүй байгаа. Мөрдөгч Алигийн баг их сайн. Тэд хэн хийснийг олно оо. Амалъя.
*******************
Чарли: Тийм ээ, удсан гэдгийг мэдэж байна. Гэхдээ шалгаад өгч болох уу? Мөрдөгч Чарли Хадсоны 2009оны 10сарын 30-ны ажлын тайлан. Би одоо өөрөө очоод авбал илүү хурдан бол уу? Аанхан. Баярлалаа.
Сара: Холбогдохгүй л байна уу?
Жэ: Үгүй ээ. Кристал ингэдэг юм. Гэхдээ айхаараа очдог газрыг нь би мэднэ.
Сара: Энэ газар юм уу?Бид хэд сая хэр удаан явсан бэ? Цаг гаран уу?
Жэ: Энэ дайны үед хуучны пуужин хадгалдаг газар байсан юм. Тэд бүгдийг нь үгүй хийхийг хүссэн.
Сара: Чи дэгээд багадаа дүүтэйгээ энд ирдэг байсан юм уу?
Жэ: Тийм ээ. Кристал авга ахынхаас наашаа дугуйгаар ирдэг байсан. Энэ орхигдсон барилгуудын нэгд байрладаг байсан. Тэнд байх шиг байна.
Н: Ухар. Ухар.
Сара: Рекс, тайван.
Жэ: Наадахаа буулга.
Н: Нохойгоо аваад машиндаа сууж үз.
К: Ник. Наад тэнэг юмаа буулга. Энэ миний ах.
Жэ: Рекс, зүгээр ээ. Юу болоод байгаа юм?
Н: Бид нарын энд байгааг тэр яаж мэдсэн юм?
К: Тэр ийм л ухаантай хүн за юу? Би чамайг ирнэ гэж бодоогүй.
Жэ: Ирэлгүй яах юм. Чи аюулд орсон гэж хэлсэн шд.
Н: Чи тэрнийг дуудаа юу? Тэр чинь цагдаа гээ биз дээ?
К: Тайвширч үз. Бүх зүйл зүгээр. Зүгээр л манай байранд очоод зарим нэг зүйл авчрах хэрэгтэй байна.
Жэ: Өөрөө явахгүй яасан юм?
Н: Энэ найзууд нь? Тэд зүгээр үү?
Сара: Доктор Сара Троун. Сайн уу. Бид зүгээр. Зүгээр л Жэссийд хань болж ирсэн юм.
Жэ: Чамтай ярилцаж болох уу?
К: Үгүй ээ.
Жэ: Тусдаа? Кристал, чи юунд орооцолдчихсон юм бэ?
К: Ник сайн залуу.
Жэ: Кристал. Ямар нэг зүйл болсон бол хэргээ хүлээх хэрэгтэй. Цагдаад юу болсныг хэл.
К: Үгүй ээ, Жэсси. Бид нар тэгж чадахгүй. Тэр шоронд орно.
Жэ: Шорон? Яасан гэж?
К: Осол байсан юм аа.
Жэ: Кристал. Ямар осол?
К: Жэсси, надад Никээс өөр хэн ч байхгүй. Тэгээд чи бидэнд туслах юм уу, үгүй юу?
Жэ: Би энэ хүртэл ирж байхад чамд тэрнээс өөр хэн ч байхгүй гэнэ ээ?
Сара: Яасан бэ, Рекс? Залуус аа, гараарай. Гар. Хурдал.
Н: Цүнх.
К: Ник. Үгүй ээ, үгүй үгүй. Хонгор минь. Үгүй ээ. Үгүй ээ, үгүй.
Жэ: Кристал. Каристал,эндээс явах хэрэгтэй.
К: Үгүй ээ. үгүй. Ник.
Жэ: Эндээс явах хэрэгтэй.
К: Тэрнийг орхиж болохгүй.
Сара: Жэсси.
К: Нислэгийн зурвас.
Жэ: Тэр газар байсаар байгаа юм уу?
*****************
Си: Хөөе. Сайн уу, Амелиа. Чи сайн биз дээ? Аавыг чинь түр зээлэх гэсэн юм.
Аав: Би удахгүй ээ, за юу? Хонгор минь, чихэвчээ зүүчих тэгэх үү? Юу юм?
Си: Элвич, чи өнөө өглөө арван цагт хаана байсан бэ?
Аав: Чи хэл л дээ. Энэ удаа намайг хаана байсан гэж бодож байна?
Си: Тим Куперсйн гэрт очсон уу?
Аав: Тийм ээ. Бид хоёр хоёр дахь өдөр болгон бранч иддэг юм. Үгүй ээ, би тэр новшийн гэрт очоогүй.
Си: Хөөе. Ууртай хэвээрээ байх шив?
Аав: Чи ч гэсэн тэгэх л байсан. Тэр уурхай голын эхэнд таван жилийн өмнө нээгдэхэд миний охин эрүүл саруул байсан.
Си: Мэднэ ээ. Уурхайгаас болсон гэж боддогийг чинь мэднэ.
Аав: Манай хотын хүмүүс өвдөж эхэлж байхад миний хэлэхийг сонссон бол охин маань өнөөдөр диализ хийлгэх биш, сургуульд явж байх байсан юм.
Си: Чиний гомдлыг шалгаж үзсэн. Уурхайн хаягдлыг цэвэр гэсэн хариу гарсан.
Аав: Тийм ээ. Чиний нөхрийн бэлдсэн баримтын дагуу. Сонс. Бид энд ирдэг гэж гомдолломооргүй байна, мөрдөгч өө. Гэхдээ... Долоо хонг болгон нэг л юмаа ярих юм уу?
Си: Өнөө өглөө Тим Куперийн эхнэр алуулсан.
Аав: Харамсалтай юм болж.
Си: Арван цагт чи хаана байсан бэ?
Аав: Би Тим Купертай маргаж байгаа. Би тэрний эхнэрт халдаж яах юм?
Си: Тэгвэл цагаа хэл.
Аав: Би өдөржин энд байсан. Энд ажилладаг сувилагч нараас асуугаад үз.
Си: Инээдтэй юм. Миний нөхрийг алагдахад чи яг тэгж хэлсэн.
Аав: Юу гэх вэ дээ. Би энд байнга ирдэг.
Си: аанхан. Нотлох баримт ч бай, үгүй ч бай... чамайг ийм зүйл хийж чадна гэдгийг бид хоёулаа мэдэж байгаа. Чи өөрийнхөө хэрэгт олон хүнийг татаж чаддаг.
Аав: Тийм ээ. Наадахаа батлахад чинь амжилт хүсье.
*****************
Жэ: Ийшээ. Ийшээ.
К: Үгүй ээ, үгүй. Болохгүй.
Жэ: Үгүй ээ, энэ.
К: Наадах чинь хэтэрхий жижигхэн.
Жэ: Алив, Рекс. Алив...
К: Багтахгүй.
Сара: Рекс, яваарай. Алив, ороорой. Хурдан.
Жэ: Алив, Рекс. Алив ээ, алив. Нислэгийн стимуляторт зааснаар... энэнээс эхлэх ёстой.
Сара: Жэсси. Жэсси. Чи яах гэж байна?
Жэ: Сара, өөр ямар боломж байгаа юм?
Сара: Чи яаж ингэх гэж байгаа юм бэ?
Жэ: Халиваас эхэлнэ. Тэгээд дараа нь улаан товчлуур...
Сара: Зүгээр ээ. зүгээр.
Жэ: Алив ээ, алив. Заа. За...
Сара: Бурхан минь. Бурхан минь, бид хөдөлж байна.
Жэ: Бүсээ зүүгээрэй.
Сара: За...
Жэ: За. энэ тус болохгүй нь.
К: Хурдал. Хурдал. Хурдал аа. Хурдал.
Сара: Алив ээ, Жэсси. Алив.
Жэ: Сайн бариарай...
К: Бурхан минь.
Жэ: Тийм ээ.
К: бурхан минь, чи чадлаа.
Сара: Мэднэ ээ.
Жэ: Үгүй ээ.
К: Сая яасан бэ?
Жэ: Үгүй ээ.
Сара: Жэсси.
Жэ: Утаа гараад байна. За юу?
Сара: Жэсси, дээшээ хөөр. Дээшээ...
К: Одоо яах вэ?
Жэ: Би дээшлэх гээд үзье. Бариарай.
К: Яах вэ?
К: Жэсси.
Сара: Жэсси.
К: Сайн бариарай.
Жэ: Хичээж байна аа, хичээж байна. Зүгээр ээ, зүгээр. Бүгдээрээ сайн бариарай...
Сара: Рекс. Мэднэ ээ. Жэсси. Бурхан минь. Жэсси? Хөөе. Гал гарч байна. Хурдан гарцагаая. Рекс, яваарай. Чи түрүүлээд буу.
Жэ: Юу болсон бэ? Миний шил хаана байна аа? Кристал. Кристал, чи зүгээр үү? Эндээс гарах хэрэгтэй.
К: Юу болсон бэ?
Жэ: Эндээс гарах хэрэгтэй.
**********************
Си: Ажил дээр чинь асуудал гараа юу?
Эр: Хэтэрхий олон. Аялалаар явъя. Юу гэж бодож байна? Итали?
Си: Итали уу?
Эр: Испанид явган аялалаар явна гэж ярьж байсан даа?
Си: Чадахгүй ээ. Хэрэг дээр ажиллаж байгаа.
Эр: Хэрэг. Чи үргэлж хэрэг дээр ажилладаг шд.
Ю: Сидни? Сид? Чи доор байна уу? Хөөе. Би хоол авчирлаа. Дээр байгаа. Бианка Купер? Энэ Даниелийн хэргийг тайлахад тусална гэж бодохгүй байна.
Си: Базал уурхайг энэ аллагуудад холбоотой гэж бодохгүй байна уу?
Ю: Энийг холбох нотлох баримт байхгүй. Бас сэжигтэн. Элвис Мигванст хэрэгт холбогдолгүйн баталгаа байгаа.
Си: Тийм ээ.
Ю: Бид тэрний гэрт хэдэн долоо хоногийн өмнө нэгжлэг хийсэн. Буу олоогүй.
Си: Тэр буу... аль ч нуурын ёроолд байж магадгүй. Тэрэнд хамсаатан байгаа бол холбогдолгүй баталгаа байгаад ч нэмэргүй. Энэ хүн хотдоо маш нөлөөтэй хүн.
Ю: Даниел дээрмийн хэргийн үеэр алагдсан.
Си: Үгүй ээ, тийм биш.
Ю: Буруу газар, буруу цагт байсан.
Си: Үгүй ээ, тийм биш. Бианка Купер ч бас. Энэ бол мөрөө буруулсан.
Ю: Даниелийн үхэл тохиолдол байсан гэдэгт итгэхийг хүсэхгүй байгааг чинь мэднэ.
Си: Тийм байгаагүй. Энийг баталж чадахгүй бол... би байгаад яах юм?
Ю: Хөөе. Бид нар хангалттай олон хэрэг дээр ажилласан. Үргэлж хариулт байдаггүй гэдгийг сайн мэднэ.
Си: Хм...
Ю: Миний санал болгосон сэтгэл зүйчтэй уулзсан уу?
Си: Чи яагаад надад бургер авчирдаггүй юм?
Ю: Эрүүл мэндэд чинь санаа тавьдаг болохоор.
*********************
До: 10сарын 30. Умард руу явах санал гаргаагүй чинь шалтгаантай гэж мэдсэн юм аа.
Чарли: Алисон Андерс. 4настай. Халловины өмнөх өдөр гэрээсээ алга болсон. Гэрч байхгүй. Хэргийн газар дээр биет нотлох баримт байхгүй. Маргааш нь байшин бүрийг нэгжих үеэр Тревор Майлс, Бертранд Берри хоёрын гэрээс тэрний нэг гутал нь олдсон. Майлс тэр шөнөөс хойш дахиад харагдаагүй.
До: 14жил өнгөрч. Энэ арал дээр наад түүхийг чинь мэдэхгүй цагдаа байхгүй.
Чарли: Би хамгийн түрүүнд хэргийн газарт очсон. Би ямар нэг юм анзаараагүй. Тэгсэн байх ёстой.
До: Чи жил болгон шинэ, хуучин хэргүүдийг шалгаж холбоо байна уу гэж шалгадаг. Зургийг нь жил бүр насанд нь тааруулж өөрчилдөг. Гэрчүүдээс ахин дахин мэдүүлэг авч өөр зүйл хайдаг. Энэ жил юугаараа өөр юм?
Чарли: Хоёр хоногийн өмнө Бертранд шоронгоос суллагдсан. Тэр надтай ярилцахыг зөвшөөрсөн.
До: Тэр жил болгон чамтай уулзахыг зөвшөөрдөг. Тэр анхаарал татахыг л хүсч байгаа.
Чарли: Тэр шоронгоос гарч байгаа. Энэ жил үнэнээ хэлэх ч юм билүү. Мартсанаас нөгөө гурав сайн гэсэн үү?
До: Зүгээр ээ. Миний мэдэж байгаагаар.
******************
К: Ёоёо. Ёоёо. Ёоёо.
Сара: Бугуй чинь хугарсан байх. Болгоомжтой байгаарай.
К: Юу болсон бэ? Жэсси, юу болсон бэ?
Жэ: Онгоц уначихлаа.
К: Онгоц унасан. Уучлаарай, залуус аа.
Сара: Жэсси, биднийг буудсан. Чиний буруу биш.
Жэ: Тийм ээ.
Сара: Чи зүгээр үү?
Жэ: Тийм ээ, хавирга юм шиг байна.
Сара: Хугарчихсан байж магадгүй. Уушиг чинь цоороогүй л бол... одоохондоо зүгээр ээ.
*********************
Ю: Кай аллагын үеэр Куперийн гэрийн гадна байсан машинтай адилхан машин олсон байна. Кристал Миллс, 28-тай. Байнга ийш тийшээ явдаг. Гэхдээ хамгийн сүүлд бүртгүүлсэн хаяг нь Гейтвей-н ойролцоо.
Си: Тэрний намтарт чиний дээрмийн онолыг батлах юу ч алга.
Ю: Кай Милссийг сүүлийн үед ажил хийгээгүйг тогтоосон. Хүмүүс цөхөрдөг. Эсвэл хамсаатан нь тэрнийг уруу татсан байж болно.
Си: Тийм ээ. Кристал Милссийг олохоороо надад хэлээрэй. Тэрнийг Базал Майнингтай холбоотой байна уу шалгамаар байна.
Ю: Ажилдаа орно гэсэн үг үү?
Си: Юсеф. Тийм ээ. Тэгэхээр... Тийм ээ. Би Кристалын гэрт очсон. Найз залуугийнх нь нэрийг олчих шиг боллоо. Ник Веллер. Хөөе... Рояал Клийнерс рүү залгаад үз. Тийм ээ. Кристал, Ник хоёр ажиллаж байсан үгүйг асуугаад үз.
*******************
Сара: Амьд байгаадаа итгэж чадахгүй байна.
Жэ: Тэгэхээр, эхлээд онгоцонд анхны тусламжийн хайрцаг байна уу үзээдэхье.
К: Би би аваад ирье. Би аваад ирье. Би харсан. Зүгээр ээ.
Жэ: Залуус аа, утасны сүлжээ алга. Нислэгээ бүртгүүлээгүй. Бидний алга болсныг хэд хоногийн дараа л мэдэх байх.
Сара: Жэсси, тайван бай.
Жэ: Би хаана байгаагаа ч мэдэхгүй байна.
Сара: Баярлалаа. Мэднэ ээ. Бидний хөөрсөн байрлал... Хаана байсан бэ? Баруун зүг үү?
Жэ: Баруун өмнө зүг? Чи яаж байна аа? Үгүй ээ үгүй. Рексийг явуулж болохгүй. Боль доо. Тэнд чоно, баавгай байгаа. Сара. Эргээд ирж ч мэднэ. төөрчихвөл яах юм?
Сара: Алив ээ. Рекс төөрөх үү?
Жэ: Сонс. Би явъя.
Сара: Жэсси, чи гэмтчихсэн байгаа.
Жэ: За яах вэ.
Сара: Тэгээд ч.. гэмтээгүй байсан ч... Рекс илүү хурдан. Болгоомжтой байгаарай. За юу? Яваад тусламж дуудаад ир. Аюулгүй эргэж ирнэ шүү. Тэгээд Чарли руу, гэртээ харина за юу? За юу? Ойлгосон уу? Болгоомжтой байгаарай. Яв. Яваад тусламж дуудаад ир... Яваа. Яв...
К: Би ийм юм болно гэж бодоогүй. Жэсси. Намайг уучлаарай.
Жэ: Мэднэ ээ. Бид зүгээр ээ. Бид энийг давж гарна. За юу? Юу болсныг надад хэлчих. За юу? Юу болсон юм? Чи осол байсан гэсэн. Юу болсон юм? чи...
Сара: Жэсси, магадгүй...
Жэ: Чи... осол байсан гэж хэлсэн.
Сара: Одоо цаг нь биш байх.
Жэ: Бид нар алуулах дөхсөн.
К: Ник алуулсан.
Жэ: Харамсалтай байна.
К: Жэсси, тэр надад их сайн байсан. Намайг сэтгэлээр унасан үед хөгжилтэй түүх ярьж өгдөг байсан.... Яг чам шиг. Санаж байна уу?
Жэ:Тийм ээ. Саналгүй яах вэ.
К: Орой болж байна. Удахгүй харанхуй болно. Гал асаах уу?
Сара: Тийм ээ.
К: За.
Сара: Тийм ээ, би би чадна.
К: Дараа нь бүгдийг ярьж өгнө гэж амалъя.
*******************
Чарли: Баяр хүргэе, Бертранд. Эрх чөлөөтэй боллоо шүү дээ.
Б: Тийм ээ. Намайг гэртээ үх гээд явуулсан. Чи дайлах уу? Хонгор минь, хар бас шуурга. Бас харамлах хэрэггүй. Тэгэхээр... Надтай юу ярихыг хүсээ вэ?
Чарли: Жил бүр ярьдагаа. Тревор Майлс хаана байна?
Б: Жил бүр хэлдэг юмаа л хэлье. Би мэдэхгүй. Авсны хадаас гэж ярьдаг үнэн юм шиг байна. Охин үхсэн, Хадсон. Энийг бид хоёр хоёулаа мэдэж байгаа.
Чарли: Би мэдэхгүй. Тэр шөнө тэрнийг Тревортой байхыг нь харсан уу?
Б: Үгүй. Зуу дахь удаагаа.
Чарли: Тэгвэл гутал нь яагаад танайд байсан юм?
Б: Тэр манай хашаанд тоглодог байсан. Тревор олсон байх.
Чарли: Нөгөө л нэг хариулт.
Б: Нөгөө л нэг асуулт.
Чарли: Та хоёр бүх насаараа сайн найзууд байсан. Тэрнийг тантай холбоо бариагүй гэж хэлэх гээ юу?
Б: Хүмүүс өөрчлөгддөг.
Чарли: Итгэхгүй байна.
Б: Миний юу гэж бодож байгааг мэдмээр байна уу? Тревор тэр охиныг авсан. Төсөөлөх аргагүй зүйл хийсэн... тэгээд... амиа хорлосон.
Чарли: Зүгээр л хэлж байна уу? Эсвэл үнэнээсээ хэлж байна уу?
Б: Ойлгомжтой байна шд.
Чарли: Өөр нэг ойлгомжтой юм хэлэх үү? Та үхэж байгаа. Алдаагаа засах боломжийг дахиад нэг удаа олгоё.
Б: Надаас суралц, Хадсон. Сүнс хөөж амьдралаа үрэх хэрэггүй.
************************
Эр: Уурхай бол Канадын хамгийн эртний салбаруудын нэг. Гэхдээ бид Базалыг 21-р зуунд авчраад байна. Хаягдлын хэмжээ тэг. Сайжруулсан ус шүүх систем, бас санаа зовох зүйлгүй. Манай хот бас дараа дараагийн үеийнхэнд.
К: Бид нарт мөнгө хэрэгтэй байсан. Тэд нар баян гэдэг нь ойлгомжтой байсан. Никт ороод зарж болохоор хэдэн юм аваад л гараад ирэх байсан.
Жэ: Тэр ажилгүй юм уу?
К: Үгүй ээ. одоохондоо байхгүй. Гэхдээ би...
Жэ: За. Тэгэхээр...
К: Би ажилладаг.
Жэ: Ник байшинд орсон. Тэгээд...
К: Би машиндаа хүлээж байсан. Бид нар хүнгүй гэж бодсон. Гэтэл нэг эмэгтэй байсан. Тэгээд Ник рүү хайч бариад дайрсан. Тэр тэр зөвхөн өөрийгөө хамгаалах гэж хичээсэн. Тэр тэрнийг түлхсэн. Тэр өөрөөсөө холдуулахыг л хүссэн. Гэтэл тэр унаад толгойгоо цохичихсон...
Жэ: Кристал, тэр үхчихсэн юм уу?
К: Тийм ээ. Гэхдээ тэр... осол байсан.
Жэ: За. Сонс. Тэгэхээр ийм байна. Осол байсан үгүй нь хамаагүй. Та нар тэнд хулгай хийх зорилготой очсон. Тэрнийг алах гэсэн үгүй нь хамаагүй, юу ч болсон бай... Кристал, чи хамсаатан.
****************
Жэ: Кристал. Хаачих нь вэ?
К: Би... Надад жаахан орон зай олго л доо. Эндээс явах хэрэгтэй байна, Жэсси. Би... шоронд ормооргүй байна.
Жэ: Чи эндээс явсан ч гэсэн бүх насаараа зугтаж амьдарна. За юу? Би чамтай хэзээ ч уулзаж чадахгүй.
К: Тэр нь дээр.
Жэ: Үгүй ээ. Тийм биш.
К:Тийм ээ, тэр нь дээр. Чи тэртэй тэргүй надтай уулзахгүй. Намайг хэргээ хүлээвэл юу болохыг чи МАШ тодорхой хэлсэн. Би айж байна. би маш их айж байна. Сара яагаад байна аа?
Жэ: Сара? Чи зүгээр үү?
Сара: Үгүй ээ. Онгоц унахад суудлын бүснээс болоод дотоод гэмтэл үүссэн юм шиг байна.
Жэ: Наадах чинь юу гэсэн үг вэ?
Сара: Би... дотуур цус алдаж байж магадгүй. Тэгэхээр... энийг дордохоос өмнө чи надад мэс засал хийх хэрэгтэй гэсэн үг.
Жэ: Сара, би чадахгүй. Би тэгж чадахгүй.
Сара: Чи мэс засал хийх ёстой.
Жэ: Үгүй ээ, үгүй үгүй. Би чадахгүй. Би бараг харахгүй байна.
Сара: Жэсси.
Жэ: Би сайн харж ч чадахгүй байна. Цус харахаараа яадгийг чи мэднэ.
Сара: Өөр арга байхгүй. Уучлаарай. Жэсси. Би... би чамд заагаад өгнө. Чи бүгдийг нь сайн санах хэрэгтэй. Яагаад гэвэл... Мэс заслын үеэр би ухаан алдах магадлал өндөр...
Жэ: Үгүй ээ, би... Чи тоглож байна уу? Би тэгж чадахгүй. Сонсооч, чи ш дээ. Чи...
Сара: Намайг сонс, Жэсси. Чи хийх ёстой. Чи шийдсэн л бол юуг ч хийж чадна. Жэсси Миллс. Чи онгоц нисгэсэн...
Жэ: За...
****************
Т: Сидни. Энэ бол Вейн Кинни. Тэрний компани... уурхайн хаягдлыг зөөдөг юм.
Си: Тийм ээ. Уулзаж байсан санагдаж байна.
В: Хэдэн удаа. Би Даниелтай ойр ажилладаг байсан. Кофе уух уу?
Си: Хэрэггүй ээ. баярлалаа. Би хэдэн юм асуух гэсэн юм. Чи юу гэж бодож байна?
Т: Тэг ээ. Би юугаар туслах вэ?
Си: Бид сэжигтнүүдийн нэгнийх нь хэн болохыг мэдсэн. Хоёр дахийг нь ч гэсэн мэдэж байж магадгүй.
Т: Энэ сайн хэрэг, тийм үү?
Си: Мэдээж. Кристал Миллс. Ник Веллер. Энэ хоёр хүнийг мэдэх үү?
Т: Тэгж бодохгүй байна. Мэдэх ёстой юу?
Си: Ажилчдын жагсаалтанд байхгүй. Гэхдээ тэдний нэг нь Рояал Клийнерс гэдэг компанид ажилладаг байсан гэж бодож байгаа. Та мэдэх үү?
В: Мэдэх юм алга. Тэгэхээр... Та энийг нөхөртэйгөө холбоотой гэж бодож байгаа юм уу? Даниелтай? Даниелын аллагатай?
Си: Наадахыг чинь олж мэднэ дээ. Хөөе. Биеэ бодоорой.
Т: Тэгнэ ээ. Баярлалаа.
********************
Жэ: Тэгэхээр гар ариутгагч байвал сайн байна. Үүргэвчинд чинь хэрэг болохоор юм байгаа юу?
К: Үгүй ээ үгүй. Никийн бохир хувцас байгаа.
Жэ: За. За. Одоо би яах ёстой вэ? Хөөе хөөе Кристал. Чи сонсохгүй юм уу? надад тусламж хэрэг болох ч юм билүү?
К: Сонсож байна аа. За...
Сара: Яг энд зүснэ. 4см. Хавирганаас... миний зөв бол... элэгнээс цус алдаж байх ёстой. Хэрвээ... юу билээ? Цус алдаж байгаа газрыг олох юм бол... Тэгвэл... Юу гэдэг билээ? Марль аваад...
Жэ: Марль. Марль.
Сара: Зөөлөн, гэхдээ унахааргүйгээр... цус... марль аваад... эрхтнийг марлиар ороогоод... шархыг нь хаах хэрэгтэй.
Жэ: За. би чадах юм шиг байна.
Сара: Тэгээд дараарай... цус нь зогсох хүртэл. За юу?
Жэ: За.
Сара: За. Хүлээгээрэй. За...
Жэ: За, тэсээрэй.
Сара: За. Түр хүлээгээрэй... За. За...
Жэ: За.
Сара: За. За. За за...
Жэ: Намайг уучлаарай. уучлаарай. Уучлаарай. За за. Болчихлоо. Болчихлоо.... марль хэрэгтэй.
З: Энэ байна.
Сара: Цус гарчихсан байгаа. Айх айх хэрэггүй. Хурдан хийхэд болно. Мар-марлиараа дарахад болно...
К: Болж байна. болж байна. болж байна.
Жэ: За.
Сара: Айх хэрэггүй.
К: Болж байна. болж байна.
Сара: Хөдөлгөхгүй барьж байгаарай. Шархыг нь хаачих.
К: Амьсгалах хэрэгтэй.
Жэ: Сара. Сара. Сара.
К: Хөөе.
Жэ: Үгүй ээ, үгүй үгйү үгүй үгүй. Сара, алив ээ.
К: Сэрээрэй.
Жэ: Сэрээрэй, Сара.
К: Үгүй ээ, сэрээрэй.
***************
Эм: Сайн уу, залуу минь. Чи төөрөө юу?
Эр: Том залуу байна. Сайн хамгаалагч нохой болно.
Эм: Ухаантай биш юм. Биднийг шууд л дагасан.
Эр: Санаа зоволтгүй. Би сайн сургамз. Хашаанд нөгөө гинж байгаа юу?
Эм: Цэвэрлэдэггүй юм байж.
Үргэлжлэл бий
5-р бүлгийн 15-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home