Hudson and Rex S5 14

Hudson Rex_S0514

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Жой: эм, шаргал үстэй

Т: эм,  Тиган  залуу жүжигчин

Ф: эр, продюсер

Лу: эм, Луис найруулагч

Ш: эр, театрын арын албаны ажилтан  

 

 

Жой: Энэ шоу маш олон хүний сэтгэлд хүрсэн. 25жилийн турш Анний дүрд тоглосон нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Өөр пооз авах уу? Тэгэх үү?

Эр: Хөөе. Тиган, наашаа хар даа. Яагаад реалити шоунаас театр руу шилжих болоо вэ?

Т: Өө. Би зүгээр л хийж үзэхийг хүсдэг байсан юм.

Эр: Манай гайхалтай найруулагчийн охидын нэг болох хэрэгтэй шүү.

Ф: Пүрэв гарагийн тасалбар зарагдаад дуусч байгаа. Боломж байгаа дээр тасалбараа аваарай гэж хэлэх байна. За дахиад нэгийг. Тиган бид хоёрыг, за юу?

Жой: Реалити шоунаас хөөгдсөн амьтнаас болж намайг хөөж байдаг.

Лу: Жүжигчид.

Эм: Бүгдэд нь баярлалаа. Зураг авалтаа ингээд дуусгая. Эл Икс гурав бэлдээрэй.

Ф: Чи бэлэн үү?

Т: Тийм ээ.

Эм: Нэгдсэн бэлтгэл 15минутын дараа эхэлнэ.

Эр: Ноён Фрекер таныг явахаас өмнө... энэ долоо хоногийн алдартан хэн байх вэ?

Ф : Нууцаа задалмааргүй л байна шүү. Гэхдээ тасалбар авах юм бол таны урмыг хугалахгүй гэж амалъя. Пүрэв гарагт уулзъя.

Эр: Баярлалаа. Эндхийн зургийг дахиад авч болох уу?

До: Хэлний үзүүр, шүд бас уруул. Хэлний үзүүр, шүд бас уруул. Хэлний үзүүр, шүд бас уруул.

Ш: Намайг тоох хэрэггүй. Наад шатсан чийдэнг чинь солихоос.

До: Мэдээж. Хэлний үзүүр, шүд бас уруул. Хэлний үзүүр, шүд бас уруул. Яарах хэрэггүй.

Жэ: Амжилт хүсье.

До: Жэсси, театрт амжилт хүсье гэж хэлдэггүй юм. Хичээгээрэй гэдэг юм.

Жэ: Өө тийм.  Уучлаарай.

До: Тийм ээ.

Жэ: Хичээгээрэй. Мэдээж. МакБетад хэлсэн бол балрах байж.

Чарли: Рекс хичээгээрэй гэж байна.

До: Баярлалаа анд минь

Сара: Жо таныг энэнд оролцуулахаар урьсан нь сайхан хэрэг.

До: Тийм ээ. Буцаад театрын  тайзан дээр гарах сайхан байна. Бас манай хэлтсийн хувьд жаахан ч гэсэн сурталчилгаа болно.

Сара: Тиган Мансфилдтэй зурагаа авахуулах юм бол цуу ярианы блогт гарна гэсэн үг.

Жэ: Сайн юм шиг ярьж байх  чинь. Би тэрнийг сүйтгэчихгүй байгаа гэж найдаж байна.

Сара: Жэсси шоунд дурлачихсан. Бараг бүтэн жил хүлээж байгаа.

Чарли: Тийм ээ. Би ойлгохгүй байна. Яагаад жил болгон нэг шоугаа хийдэг юм?

Жэ: Энэ уламжлал. За юу? Уламжлал. Ньюфаундландын Анн ов Грийн шиг. Энд нүүж ирээд миний үзсэн анхны шоу.

Сара: Дараа долоо хоногт дахиад үзнэ гэсэн. Тэр гол дүрийн эмэгтэйд крашилдаг байх аа.

Жэ: Тийм биш ээ.

Сара: Жэсси, чи бүх үгийг нь цээжээр мэддэг.

Ш: Энэ удаа тийм гэж бодохгүй л байна шүү. Энэ жил нэлээд хэдэн өөрчлөлт хийгдсэн. Хүү минь, чи гайхах болно.

Жэ: Өөрчлөгдсөн  гэж юу гэсэн үг вэ?

До: Зүгээр л...

Мар: Таван минутын мэдэгдэл шүү. Таван минут.

До: Баярлалаа.

Сара: За, бид суудлаа эзэлсэн нь дээр байх.

Жэ: Яагаад далайн дээрэмчин шиг хувцаслачихаа вэ?

До: Тоглолтын дараа уулзъя Жэсси.

Жэ: Заа за.

Чарли: Рекс, явъя.

До: Хэлний үзүүр, шүд, уруул.

Ө: Өршөөгөөрэй. Уучлаарай.

Ф: Найз нөхөд, гэр бүл, хэвлэлийнхэн... Манай “Хөлөг онгоцны сүйрэл” жүжгийн 25дахь жилийн нэгдсэн бэлтгэлд тавтай морил. Би бол  продюсер Самуэл Фрекер. Энэ бол манай найруулагч Луис Лабонтэ... Та бүхэн манай жүжгийн өмнө нь хөндөгдөж байгаагүй шинэ түүхийг үзэх хамгийн эхний үзэгчид болж байна. бас нэгэн сонирхолтой зүйл бол энэ жил орон нутагтаа тоглосны дараа  бид шоугаа орон даяар аялан тоглох болно. Та хэдэн үг хэлэхгүй юу?

Лу: Чехов урлагт авъяаснаас өөр шинэ зүйл байдаггүй гэж хэлэх байсан байх.

Ф: Тийм  ээ. Тэгэхээр ингээд эхэлье.

До: Лондондерри. 1828он. 200хүн Кюбект илүү дээр амьдралыг хайхаар далайд гарч байна.

Чарли:   Сайн байна шүү.

До: Гэвч тэд намайг сүйрэл авчирна гэдгийг мэдээгүй юм.

Чарли: Хөөх...

Сара: Тэгэхээр энэ чиний дуртай шоу юу?

Жэ: Яасан ч үгүй.

Ф: Сонирхолтой дэглэлт байгаа биз?

Лу: Мэдээж.

До: Энэхүү аймшигт аймшигт шуурганы гүнд... Аймшигт далайн дээрэмчин Ланкастер түүх ярьж өгөх болно. Учир нь та “Диспач” хэмээх хөлгийн сүйрэл шиг сонирхолтой түүхийг  та өөр хаанаас ч олж сонсохгүй. Үхэгсдийн арал дээрх нэгэн гэр бүл... далайн ёроолд оршуулагдах байсан хэдэн зуун хүнийг аварчээ. Анн. Бас Томасина. Үслэг залуу-нохой. Биднийг энэ түүхийн манан дунд залах болно.

Жэ: Ядаж л үслэг залуу байгаа юм байна. 

Жой: Томасина. Тэнд онгоц сүйрч байна. Завиа хөдөлгөхөд бэлд. Завиа бэлд гэж байна, Томми.

Т: Завиа бэлдлээ.

Чарли: чшш... Одоо биш ээ.

Лу: Бурхан минь.

Жэ: Бурхан...

Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 14-р анги 

Жой: Тэрнийг нас барсан гэхээр итгэж чадахгүй нь. Тэр  их  эелдэг охин байсан. Хэлэх үгээ цээжилдэггүй байсан ч гэсэн.

Жэ: Энэ... Үнэхээр аймшигтай.

Жой: Баярлалаа.

Сара: Ямар ч туслах арга алга. Тэр... газар дээрээ нас барсан. Хайгаарай. Явъя.

Чарли: Өршөөгөөрэй. Юу болсон талаар та мэдэхгүй биз?

Мар: Өнөө өглөө зүв зүгээр ажиллаж байсан. Сая тат гэж хэлсэн чинь завь  өөрийн гэсэн бодолтой юм шиг л байсан. Шууд л уначихсан.

Чарли: Өмнө нь ийм асуудал гарч байсан уу?

Мар: Хэзээ ч үгүй. Би тоглолт болгоны өмнө бүгдийг нь  шалгадаг.

Чарли: Өнөө орой шалгасан уу?

Мар: Өглөө шалгаснаас хойш шалгаагүй. Фрекер надаар өдөржин гэрэлтүүлгийг өөрчлүүлсэн. Тэр  олон өөрчлөлтөөс болоод надад зав гараагүй.

До: Жаахан  замбараагүй юм болж.

Мар: Энэ шалтаг биш. жүжигчид надад аюулгүй байдлаа даатгадаг. Би чадсангүй

До: Чарли. Фрекер байн байн өөрчлөлт хийгээд байсан. Би зүгээр  л алхаад өнгөрөх хэсгийг бүтэн долоо хоног бэлдсэн.

Ф: Тиган нас барчихлаа. Дуртай зүйлээ хийж байгаад нас барсан. Энэ эмгэнэлт явдлын хүрээд...

Лу: Шоугаа хаах юм уу?      

Чарли: Хүн нас барчихаад байна. Бид мөрдөх ёстой. Тайзан дээр хэн ч гарах ёсгүй. Биднийг зөвшөөрөхөөс нааш ялаа ч оруулж болохгүй.

Ф: Мэдээж. Юунд ч хүрэхгүй. Бүгдийг нь шалгаж дуусах хүртэл. Гэхдээ шоу үргэлжлэх ёстой. Бид хоёр хоногийн  дараа нээнэ.

По: Ноён Фрекер та ойлгохгүй байх шиг байна. Мөрдөгч Хадсон танд биднийг зөвшөөрөхөөс нааш шоу тоглохгүй гэж хэлж байна.

Ф: Бид сайн зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бэлтгэл маргааш 10цагт эхэлнэ. Тиган тэгж хүсэх байсан.

Чарли: Тиган амьдрахыг хүсэх байсан байх.

Мар: Би хамт орж болох уу? Би олснуудыг шалгах хэрэгтэй байна.

Сара: Одоохондоо болохгүй гэж айж байна.

Мар: Зүгээр л. Яагаад ийм юм болсныг ойлгохгүй  байна.

Сара: Юу болсныг бид олж мэднэ ээ, амалъя. Энэ юу болохыг мэдэх үү?

Мар: Тохируулга, бас миний аюулгүй байдлыг шалгасан бүртгэл. Олс бүрт хэдэн кг туухай байгааг. Бас сүүлд шалгахад ямар байдалтай байсан гээд...

Сара: За. би энийг  түр зээлчихье. Завь хэдэн кг жинтэй вэ?

Мар: 317кг.

Сара:  Эсрэг талд нь байгаа жин тэнцвэржүүлэх ёстой тийм үү?

Мар: Тийм ээ. Олсыг татахаас  нааш доош буухгүй байх ёстой. Тормосыг нь сулласан ч гэсэн.

Сара: Аюулгүй байдал хувцас шалгахын хооронд энэ хавьд хэн байсан байж болох вэ?

Мар: Театрт байгаа хүн бүр ирэх боломжтой.

Сара: Та хаана байсан бэ?

Мар: Дизайнертай хамт гэрэлтүүлэг ярилцаж байсан. Дараа нь зураг авалт. Яасан?

Сара: Та цочирдсон байна. Жаахан амарсан нь дээр. Тусалсанд баярлалаа.

Чарли: Сара. Юм олоо юу?

Сара: Тийм ээ. Завийг тогтоож байсан утасны жин тэнцвэргүй байсан байна. Тэгээд унасан юм шиг байна.

Чарли: Том алдаа байна.

Сара: Биш байж магадгүй. Энд аюулгүй байдлын бүртгэлд бичсэнээс 150кг-аар бага байна.

Чарли: Хэрвээ наадах чинь үнэн бол...

Сара: Хэн нэг нь өглөөнөөс орой болох хооронд жинг нь хассан гэж үү?

Чарли: 150кг-ыг зөөнө гэдэг амар зүйл биш.

Сара: Тийм ээ.

Чарли: Санамсаргүйгээр...

Сара: Тэгэхээр аллага болж таарлаа.

*****************

Т: Бүгд надад дургүй байсан ч хамаагүй. Би найзтай болох гэж ирээгүй. Би ялах гэж ирсэн. Найзтай болж, эелдэг зан гаргаж, холбоотнуудтай боллоо гээд ялахгүй. Холбоотнуудтай болж байгаа мэт дүр эсгэж ялдаг. Төгс мөчид нуруу руу нь хутгалах хэрэгтэй. Тэгэхээр би хойшид...

Жэ: Энэ Теган Криссигийн найз залууг булаах гэж оролдсон хэсгийн дараа өгсөн ярилцлага. Тэр үед хоттабны дэргэд тэр хувцасаа тайлаад...Өглөөний мэнд. Сайн уу. Бид нар хохирогчийг судалж байна. Тэр... хэдэн дайсантай байсан юм шиг байна.

До: Жэсси, таамаглах хэрэггүй. Реалити шоу бодитой биш.

Сара: Продюсер, зохиолч нар үнэлгээ авахын тулд бүгдийг нь зохиодог юм. Бүгд дүр бүтээдэг.

Жэ: Би таагаагүй ээ. Зүгээр л... Сэжигтэн байж болзошгүй хүмүүсийг тодруулж байна.

До: Сайн байна. Өргөх систем дээрх хурууны хээнүүдийг авчихсан уу?

Сара: Үгүй ээ. Би Чарли, Рекс хоёртой театрт уулзана. Алга болсон туухайнуудыг олж чадах нь уу харъя. Бас Тиганы хувцасны өрөөг  үзэх санаатай байна.

До: За. тэнд хэдэн байсан байж магадгүй.

Жэ: Нээрэн, дууны найруулагч нь бэлтгэлийн үеэр бичлэг хийсэн байсан. Тиганд үгээ  цээжлэхэд нь туслах гэж. Тэгэхээр би ямар сонирхолтой хов жив байгааг... сэжүүр гэх гэсэн юм. Олдох нь уу харъя.

До: За. Тэр хооронд би Тиганы орлон тоглогчийг бэлдэх бэлтгэлд оролцоно. Тэр хавийг ажиглаж байя.

Жэ: Шоуг хаагаагүй юм уу? Цахим сүлжээгээр нэг Тиганы үхлийн талаар ярьж байна шд.

До: Үгүй ээ, одоохондоо үгүй. Бас би одоохондоо хүн амины хэрэг гэдгийг мэдэгдмээргүй байна. Хэвлэлийнхнийг одоохондоо хол байлгасан нь дээр. За, явцагаая.

****************

Жэ: Тодорхой л юм.

Ш: Марли аюулгүй байдалд маш их анхаардаг юм. Түүхэн үйл явдлын бодит байдалд хяналт тавих боломжгүй болохоор тэр...

Жэ: Мэднэ ээ, мэднэ. Томасина? Алив ээ. Анн ахтай байх ёстой шд.

Ш: Чи эхний таван минутыг  л үзсэн.

Жэ: Тийм ээ. 48хүн үхсэн. Түүхийг маш их өөрчилж байна.

Ш: Тийм ээ. Үнэхээр цочирдмоор.

Жэ: Танаас нэг юм асууж болох уу? Та өчигдөр осол болохоос өмнө өргөх системийн ойролцоо хүн байхыг  анзаарсан уу?

Ш: Нэгдсэн бэлтгэл байсан. Мэдээж бүгд тэнд байсан.

Жэ: Тэгэхээр бүгд сэжигтэн болж таарлаа.

Чарли: Хайгаарай.

Жэ: Залуус аа. Энийг сонс доо.

Чарли: Юм олоо юу?

Жэ: Олсон уу гэж үү? Тийм ээ, дууны найруулагч  бэлтгэл дууссаны дараа жүжигчдийн микрофоныг 20минут нээлттэй орхисон байна лээ. Жинхэнэ реалити шоу л гэсэн үг. Энийг сонс доо.

Т: Үгүй ээ, Сэм. Хүлээхээс залхаж байна.

Ф: Бид энэ талаар ярилцсан.

Т: Тэрэнд хэлэх хэрэгтэй.

Ф: Тэгнэ ээ. Гэхдээ арай болоогүй. Надад хугацаа өг л дөө.

Жэ: Энэ Тигэний хоолой.

Сара: Тэр Фрекертэй ярьж байхдаа Сэм  гэж дуудсан.

Чарли: Гэхдээ тэр гээд байгаа нь хэн юм бол? Бас юу хэлэх гэсэн  юм бол?  Сара?

Сара: Зохиолоо хадгалахад хачин л газар байна.

Чарли: Яагаад гэдэг нь харагдаж байна. Тиган Анны үгнүүдийг тодруулчихсан байна.

Жэ: Тиган  Жой-ийн  дүрийг булаах гэж байсан  гэж үү?

Сара: Тиган Фрекерийг Жойд гол дүрийг тэрнээс авах гэж байгааг хэлж шахсан байж болох уу?

Чарли: Хэрвээ тийм бол Жой Тиганы хөшиг хаагдах ёстой гэж шийдсэн байж магадгүй.

До: Ха ха ха. Би ахмадыг хөнөөсөн. Тэр миний ах байсан. Бүсгүй минь, чамайг алахгүй гэж бодоо юу?

Ф: Илүү хүчтэй хийж болох юм шиг байна.

До: Үнэнээсээ юу? Илүү хүчтэй юу?

Лу: Дүрдээ тохирно гэж бодсоноороо л хий.

Ф: Тийм ээ, гэхдээ илүү сэтгэл хөдлөл гарга. Энэ бол театр.

До: За.

Ф: Мартаж болохгүй.

Лу: Гэхдээ жинхэнэ юм шиг байх ёстой шүү... Ажилдаа тэжээвэр амьтан авчирдаг өдөр гэж мэдсэнгүй.

Чарли: Тэр тэжээвэр амьтан биш. Маш сайн бэлтгэгдсэн хууль сахиулагч амьтан. Ямартай ч... та нар жүжигтээ нэлээд өөрчлөлт оруулсан байсан. Чихмэл нохойны оронд Рексийг ашиглаж болох юм гэж бодлоо.

До: Тийм ээ. Тийм ээ, бодит хамтрагчтай харьцах юм бол миний жүжиглэлт  илүү бодитой харагдана гэж бодож байна.

Ф: Сонирхолтой л юм.

Лу: Тэр  заавар  дагах уу?

До: Чадах уу? Рекс. Зорчигчдыг  авар.

Ф: Төгс.

Лу: Юу гээч? Дураараа бол. Дайны нохойг ашиглая.

Ш: Би засаад дуусчихсан шүү.

Ф: За, наадах чинь яасан ч нисэхгүй шүү. Завь урсаж орж ирнэ. Жо чиний байрлалыг солих хэрэгтэй болох  нь.

До: гэхдээ...

Чарли: Сайн байна, хамтрагч аа. Хүмүүс Жогийн дэргэд хамаагүй ярихгүй. Тэгэхээр чи манай  нэмэлт нүд, чих болно. За юу?

******************

Жэ: Өршөөгөөрэй, хатагтай Жеймисон? Ярилцаж болох уу?

Жой: Фенийхээ төлөө бол бололгүй яах вэ. Ялангуяа царайлаг бол. Хөөх. Манай 20дахь тоглолт. Их сайн болсон. Үзсэн үү?

Жэ: Тийм ээ. тийм. Тэрнээс хойш би  жил бүр үзэж байгаа. Би өөр хүнийг Анны дүрд төсөөлж ч чадахгүй байна.

Жой: Тун  удахгүй. Энд болох тоглолтын дараа намайг солих гэж байгаа.

Жэ: Би... Энэ олон жилийн дараа ийм юм хийнэ гэхээр итгэж чадахгүй нь.

Жой: Энэ олон жил 17 настай хүүхдийн дүрд тоглосон шүү дээ. Тиганы нас  хамаагүй тохиромжтой байсан.

Жэ: Тэр ч яах вэ. Тэр Жой Жеймисон биш шд. Боль доо. Та тэгээд зөвшөөрсөн юм уу?

Жой: Аанхан. Тийм ээ. Ийм жаахан хүүхдэд өгч байгаа болохоор нь би  жаахан сэтгэл дундуур байсан л даа.

Жэ: Тийм ээ. Тиган туршлагагүй харагдсан.

Жой: Тийм ээ.

Жэ: Өчигдөр та тэрнийг түлхэж байгаа харагдсан.

Жой: Тэр байраа олохгүй байсан юм. Үнэнийг хэлэхэд би аялан тоглолтоор явмааргүй байна. Би Ньюфаундланд дахь амьдралдаа хайртай. Гэр бүл маань энд байгаа. Бас удахгүй шин шоу маань эхэлнэ. Уучлаарай. Би... би энэ шоунд хайртай... явна гэхээр... энэ олон жилийн дараа ийм эмгэнэлтэй явдлын дараа... Энэ...

********************

Чарли: Бэлтгэлээс  эрт зугтаж байна уу?

Лу: Фрекер дуусгачихна аа.

Чарли: Танаас хэдэн асуух юм байна. Та Тиганыг жүжигчний хувиар юу гэж боддог вэ?

Лу:Энэ Сейнт Жонсын цагдаагийн газрын анхаарлыг татаа юу?

Чарли: Миний  анхаарлыг татаад байна.

Лу: Тэрний сэтгэлд их ус байдаг юм шиг санагдсан.

Чарли: Тэр чинь юу гэсэн үг вэ?

Лу: Галаас эсрэг.

Чарли: Хүмүүс таныг тэрнийг аялан тоглолтонд авч явахаар шийдсэн гэвэл бухимдал төрүүлэх байх.

Лу: Тийм ээ. Тэгсэн. Гэтэл миний юу бодож байгаа хамаагүй юм байна лээ. Фрекерийн ертөнц юм хойно. Бид тэр ертөнцөд амьдарч байгаа.

Чарли: Та их тайван юм аа. Фрекер анхнаасаа л ингэж бүх зүйлд оролцдог байсан уу?

Лу: Үгүй ээ. Илбэдүүлснийхээ дараа гэнэтхэн их сонирхдог болсон.

Чарли: Тиганий алдар хүндээс болсон гэх  гээ юу?

Лу: Хүсвэл тэгж ойлгож болно. Би телевизийн хүн биш. Гэхдээ би тэрний шоуг үзсэн. Тэр хүссэнээ авч чаддаг хүн. Тэгээд ч, Фрекер шаргал үстэй хүүхнүүдэд дуртай байсан.

********************

Эр: Энэ намар... “Хайрын” үүрэнд олон сонирхолтой үйл явдлууд болно.

Жэ: Сара. Туухайнуудын талаар юм олж мэдээ юу?

Сара: завины 150кг-ын туухай олдоогүй байгаа. Алуурчин аваад явчихсан юм бол  уу?

Жэ: Тиганыг хэдэн цагаар үзчихээд тэрний түүх бидний нүдэн дээр дуусах юм гэж төсөөлсөнгүй. Итгэмээргүй юм. Миний мэдэхээр... Бунгалоу нэвтрүүлэгт хамт оролцсон хүмүүс нь тэрэнд сайн юм шиг байсан даа.

Сара: Жүжиглээгүй үедээ тэр ямар хүн байсан бол?

Жэ: Театрт хамт ажилладаг жүжигчиддээ л лав таалагддаггүйюм байна  лээ.

Сара: Жой тэгж байна уу?

Жэ: Тийм ээ. Гэхдээ ирэх сард тэрний нэг хүний  мюзикл нээлтээ хийнэ гэсэн.

Сара: Тэгвэл хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн байх даа.

Жэ: Тийм ээ. Гэхдээ... Тиган, Фрекер хоёрын яриа Жойсийн дүрийг авах тухай байгаагүй байх. Фрекер тэрнийг аялан тоглолтоор явахгүй гэдгийг мэдэж байх ёстой.

Сара: Фрекер эхнэртэй биз дээ, тийм үү?

Жэ: Тийм байх аа. Тийм. Яасан?

Сара: Луис Чарлийд Тиган тэрнийг илбэдээд гол дүрийг авахаар болсон гэж хэлсэн гэсэн. Тэр хоёрыг цуг гэж бодсон юм шиг байна лээ.

Жэ: За. Би Тиганы утаснаас Фрекертэй ярьсан яриануудыг нь шалгаад үзье. Продюсер-жүжигчин хоёроос илүү дотно харилцаатай байж уу үзье.

Сара: За.

*********************

До: Үхэгсдийн арал дээрх нэгэн гэр бүл... Үхэгсдийн арал дээрх нэгэн гэр бүл... Үхэгсдийн арал дээрх нэгэн гэр бүл... Аль дээр байна? Чамд итгэх хэцүүг чи мэдэж байгаа шд.

Жэ: Би саад болоогүй биз?

До: Үгүй ээ. Үдийн завсарлага хийж байлаа.

Жэ: Тийм  бол уучлаарай. Фрекер театрт болсон эмгэнэлт явдлын дараа хүмүүсийг тасалбар  ав гэж шавдуулсаар  л байна. Бялуу шиг л зарагдаж байна.

До: Бид нар зөвшөөрөл өгөөгүй байгаа шд.

Чарли: Хөөе. Жэсси, Рексийн хүзүүнд байгаа камерыг шалгаж үзсэн үү?

Жэ: Үгүй ээ. Амжаагүй байна. Би Тиганы утаснаас нэг юм олсон. Фрекертэй хийсэн  дуудлагууд. За юу? Маш олон. Бүгд цаг үргэлжилсэн... удаан ярианууд.

До: Тэгвэл мэргэжлийн харилцаа биш гэсэн үг.

Чарли: Тэр бичлэгт Тиган Фрекерийг эхнэртэ хэл гэж ятгаж байсан юм бол уу?

Жэ: Тэр хүсэхгүй байсан байх.

До: Одоо тэрний үхлийг ашиглаж байна.

Чарли: Шалтгаан шиг сонсогдож байна. Рекс, явъя.

***************

Ф: Бид уй гашуугаа давах  гэж тэмцэж байгаа. Шоуг Тиганы дурсгалд зориулах болно. Та бүхэн төсөөлж байгаа байх, багийнхан маань маш их цочирдсон. Манай багийн отгон гишүүн.   Рекс, Үслэг залуугийн  дүрд тоглоно. Сүйдсэн онгоцноос хохирогчдыг  эрэг дээр чирч гаргасан баатарлаг дүр. Мэдлээрэй, Рекс.

Чарли: Рекс, ажлаа хийж байна. Та бид хоёр хэлтэс  дээр очиж ярилцах хэрэгтэй байна.

Ф: Юу тэр билээ?

Чарли: Тиган Мансфилд та хоёрын нууц харилцааны талаар.

Ф: Гуйя. Гуйя. Камераа унтраа. Мөрдөгч өө, та ойлгохгүй байна. Бид нууц харилцаатай байгаагүй.

Чарли: Тийм үү?

Ф: Тиган миний охин байсан.

Т: Үгүй ээ, Сэм. Хүлээхээс залхаж байна.

Ф: Бид энэ талаар ярилцсан.

Т: Тэрэнд хэлэх хэрэгтэй.

Ф: Тэгнэ ээ. Гэхдээ арай болоогүй. Надад хугацаа өг л дөө.

Чарли: Энэ Тиганыг  нас барахаас гурав хоногийн өмнөх та хоёрын яриа. Та хоёр юун тухай ярьсан бэ? 

Ф: Тиган нууц байхаас залхсан. Тэр хүмүүст миний охин гэдэгээ мэдэгдэхийг хүссэн. Гэхдээ... Би эхнэртээ яаж хэлэхээ мэдэхгүй байсан юм.

Чарли: Таныг араар нь тавьсныг мэдээгүй гэж үү?

Ф: Глориа, тийм  юм байсныг мэдэж байсан. Гэхдээ хүүхэд? Энэ огт өөр хэрэг. Би яарахыг хүсээгүй.

Чарли: Гэхдээ Тиганы таныг дарамталсан. Тэгээд та тэрнийг алсан. Эхнэрт чинь өөрөө хэлчихэж магадгүй гээд.

Ф: Алах аа? Үгүй ээ. Би яасан ч тэгэхгүй. Тиганы үхэл... осол байсан. Төхөөрөмжийн алдаатай ажиллагаа.

Чарли: Манай мөрдөх ажлаар өөр хариу гарсан.

Ф: Би Тиганд хайртай байсан. Би яасан ч тэрэнд муу юм хийхгүй. Сүүлийн хэд хоног тэсэхийн аргагүй байсан.

Чарли: Тэгж харагдаагүй дээ. Та шоугаа улам их сурталчилж байсан.

Ф: Театрын бүтээл продюдсерлох ямар хэцүү гэдгийг та мэдэх үү? Тиганыг нас барсны дараа аялан тоглолт бүтэлгүйтэх том аюул байсан. Би-би нэг өдөр хоёр хүүхдээ алдаж чадахгүй.

Чарли: Компанид чинь Тигантай асуудалтай хүн байгаа юу?

Ф: Мэдээж үгүй. Бүгд тэрэнд хайртай байсан.

Чарли: Хэн нэг нь тэр завийг унагаахаар төлөвлөсөн. Эхнэр чинь яах байсан бэ? Таны нууцыг олж мэдээд... асуудлыг гартаа авсан бол?

Ф: Яасан ч үгүй. Глориа бүтэн сар ирээгүй. Тэгээд ч тэр театрт хэзээ ч ирдэггүй. Намайг зар гэж олон жил ятгаж байгаа. Тэрний үгэнд ороод зарчихсан бол... Хавар надад санал ирсэн... Тиган өнөөдөр амьд байх байсан.

До: Үхэгсдийн арал дээрх нэгэн гэр бүл... олон зуун хүнийн далайд оршуулагдахаас  аварсан юм.

Ш: Дахиад бэлтгэлдээ ирээ юу?

До: Тийм ээ. Ганц л үзэгдэл. Луис жинхэнэ нохойтой болсон болохоор жаахан өөрчлөлт хийсэн юм. Хөөе...

Ш: Гөлөгтэй байх ч сайхан л даа. гэхдээ тэрэнд энэ түүхэнд гардаг нохойтой адил юм огтхон ч алга.

До: Юу гэсэн үг вэ?

Ш: Ньюфаундландын үслэг залуу. Тэрийг мэдэх үү? Чи Фөөрст Мейт Ланкастерийн жинхэнэ түүхийг мэддэшгүй юм байна.

До: Би энэ зохиолд бичсэнийг л мэднэ.

Ш: Юуны түрүүнд тэр далайн дээрэмчин байгаагүй. Бас тэр хөлгийг живүүлээгүй. Тэр зорчигчдод туслах гэж оролдсон юм. Гөлөг чинь зүгээр үү?

До: Анд минь, яагаа вэ? Рекс? Үгүй ээ. Рекс, наанаа байж бай.

Ш: Бурхан минь.

До: Түр хүлээгээрэй.

Ш: Ганц секунд хүлээчих.

До: За. Рекс  сайн байна. Гал гарах дөхлөө.

Ш: Энэ сард манай цахилгааны утсанд хоёр дахь  удаагаа асуудал гарч байна.

До: Осол  шиг харагдахгүй байна. Хэн нэг нь оролдсон юм шиг байна даа.

Мар: Луис  хаана байна аа? Ингэхэд яагаад үүсгүүр ажиллуулчихсан  юм?

До: Сая цахилгааны хайрцагт гал гарсан.  Цахилгаанчин дуудсан нь дээр байх.

Ш: Би янзалчихна аа.

До: Хүлээгээрэй. Хоёр сарын дотор хоёр дахь удаагаа ингэж байгаа гэлүү? Театрт өөр асуудал гарч байсан уу?

Мар: Энэ хуучны барилга. Үргэлж ямар нэг юм болж байдаг юм.

До: Жишээлбэл.

Мар: Өнгөрсөн сард ус алдсан. Их олон костьюм сүйтгэсэн.

Ш: Халууны давалгааны үеэр агааржуулагч эвдэрснийг мартаж  болохгүй.

Лу: Хэн нэг нь театрын сүнсийг уурлуулчихсан юм байлгүй.

До: Тийм ээ. Театрын сүнснээс болоогүй гэж бодогдоод байна.

Мар: Фрекерийн хэлснээр 9хагаст шинэ дууны дохионуудыг шалгах ёстой байх аа?

Лу: Намайг  9-10-ын хооронд өглөөний сонин уншдагийг чи мэднэ. Фрекер өшөө өөрчлөлт хиймээр байгаа бол тэрэнтэй өөртэй нь ярилц.

Мар: Тэрнийг тэгнэ гэж бодохгүй байна. Сүүлд харахад тэр цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр явж байсан.

Лу: Яагаад тэр билээ? Тигэний үхэлтэй холбоотой юм уу?

Ш: Тэрнийг баривчлаа юу?

До: Фрекерийг одоохондоо хорихгүй ээ.

Лу: Тэгвэл удахгүй эргэж ирээд гэрэлнийхээ асуудлыг шийдэх байлгүй. Энэ удаа ямар юм бодож олсныг нь хэн мэдлээ. Тэр хооронд бидэнд хийх ажил байна. Явцагаая.

До: Явъя, Рекс.

*****************

До: Цахилгааны шийтийг яах аргагүй оролдсон байсан.

Сара: Рекс тэнд байсан нь сайн болж.

До: Тийм ээ. Гэхдээ тэгээд ч зогсохгүй. Театрт их олон асуудал гарсан гэсэн. Марли хуучны барилга болохоор тэгж байгаа гэж байна  лээ.

Жэ: Та итгээгүй бололтой.

До: Тиганы нас барсныг бодох юм бол...

Чарли: Тэр асуудлууд ч гэсэн осол биш.

Сара: Гэхдээ хэн театрын төхөөрөмжүүдээр оролдоод байгаа юм бол?

Чарли: Фрекер Тиганыг ирэхээс өмнө барилгыг зарахаар бодож байсан гэсэн. Магадгүй худалдан авагч нь бодлоо өөрчилсөн болохоор уурласан юм бол уу?

До:  Тэгэхээр Фрекерийн бодлыг өөрчлөхийн тулд жаахан эвдэн сүйтгэх ажиллагаа явуулсан байж болох юм.

Сара: Тэгээд нэмэргүй болохоор нь  өргөлтийн системээр оролдсон гэж үү?  

Чарли: Тиген шоунд олны анхаарлыг татах байсан. Хэн нэг нь тэрнийг  алчихвал тасалбарын  борлуулалт  буурна гэж бодсон байх. Тэр худалдан авагч хэн болохыг мэдэх хэрэгтэй.

Жэ: Би тусалж чадах юм шиг байна. Театрын хоёр талын барилгуудыг 6сарын өмнө Тео Шваб гэдэг хүн худалдаж авсан байна.

Сара: Энэ царайг мэдэх юм байна.

Чарли: Сүүлчийн бэлтгэл дээр ирчихсэн байсан.

До: Тэрэнд боломж байсан гэсэн үг.

Чарли: Жэсси, хаягийг нь олж болох уу?

Жэ: Тийм ээ. Бүр илүү юм өгч чадна. Тэрний гар утас сая Плийзэнтвиллд байдаг Күиди Видигийн баруун захад байна.

Чарли: Гайхалтай. Рекс.

*******************

Чарли: Тэр муу юм сэдээд байх шиг байна  даа. Очиж шалгая.  Тэр хүний хөрөнгөнд зөвшөөрөлгүй нэвтэрч байх шиг байна. Чи юу хийхээ мэдэж байгаа. Одоо болно оо. Тео Шваб? Тантай ярилцах хэрэгтэй байна.

Тео: Сонсооч, энэ бүгд үл ойлголцол.

Чарли: Тэгэхээр та  хүний эзэмшилд нэвтрээгүй байх нь ээ? Суу!  Эд нараар юу хийхээр төлөвлөсөн юм?

Тео: Таны бодож байгаа юм биш ээ. Би хөгжүүлэгч. Тундра пропертийс.Та сонссон байх. Энэ. Үгүй юу? Би тэр барилгыг  авахаар ярьж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн байдлыг судалж байсан юм.

Чарли: Та Калверт театрын байдлыг ч гэсэн судалж байсан уу?

Тео: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Чарли: Та тэр газрыг ч гэсэн авахаар төлөвлөж байгаа. Гэхдээ Сэм Фрекер... тэр бодлоо өөрчилсөн.

Тео: Сүртэй юм биш ээ. Өөр үл хөдлөх хөрөнгө зөндөө байгаа.

Чарли: Тийм ээ. Гэхдээ... тэр газар дээр Интертаймент хороолол барихад тэр газар л танд саад болоод байгаа. Тохиолдлоор сүүлийн үед тэднийг хэдэн асуудал гарсан. Ус алдсан, хэн нэг нь цахилгааны утсаар нь оролдсон. Сонс. Цахилгааны шийднээс таны хуруу хээ олдсон. Танд зугтах боломж байхгүй.

Тео: За яах вэ. Фрекерт туслахын тулд би жижиг сажиг зүйл хийсэн. Тэрнийг тооцоо нь нэмэгдээд ирэхээр зар гэж ятгаж болох байх гэж бодсон юм.

Чарли: Гэхдээ тэрнийг ятгаж чадаагүй болохоор нь та Тиган Манмфилдийг оролдохоор шийдсэн.

Тео: Та юу яриад байна аа? Тэр чинь осол байсан, биз дээ?

Чарли: Үгүй ээ, үгүй үгүй. Аллага байсан. Хэн нэг нь өргөлтийн симтемээр оролдсон байсан.

Тео: Хүлээгээрэй, арай... би биш ээ. би өргөлтийн систем гэж юу байдгийг ч мэдэхгүй.

Чарли: Тэр  орой та театрт байсан.

Тео: Өөр 30хүн байсан.

Чарли: Танд шоуг сүйтгэх  шалтгаан байсан.

Тео: Надад тэр шоу хамаагүй. Надад барилга нь хэрэгтэй. Сонс. Би цахилгааны утаар  оролдсон. Тэрнийгээ хүлээж байна. Гэхдээ би тэр охинд муу юм хийгээгүй.

*****************

До: Хүссэнээрээ хуцаж л бай. Намайг алтаа авах хүртэл ганц ч зорчигч эрэг  дээр гарахгүй.

Жэ: Надад тэрнийг уурлуулж болохгүй гэж сануулж байгаарай.

Сара:  Жо юу? Рекс үү?

Жэ: Аль аль нь.

Чарли: Хөөе. Тайван анд минь.

Сара: Хөөе. Тео Шваб юу гэж байна?

Чарли: Эвдэн сүйтгэсэн гэдэгээ хүлээн  зөвшөөрсөн. Гэхдээ өргөлтийн систем гэж юу байдгийг мэдэхгүй  гэсэн.

До: Тэрэнд итгэж байна уу?

Чарли: Тэр... сэжигтэй ч гэсэн... тэрнийг алуурчин гэж бодохгүй байна. Тэгээд ч тэрэнд байшин чухал. Шоу тэрэнд хамаагүй.

До: Тийм ээ. Тэрэн шиг олон байдаг ч болоосой.

Чарли: Юу гэсэн үг вэ?

До: Энэ жилийн шоу сүйрэл. Далайд живэх гамшиг гэж бодож байсан бол шоуг үзсэний дараа хэлэх үг ч олдохгүй.

Сара: Жо. Би... жүжгийг хэлээгүй гэдэгт итгэлтэй байна.

До: Энэн шиг сэтгэгдэл шоуны тухай нийтлэл болгон дээр байна лээ.

Жэ: Хэрвээ би энэ түүхэнд нэмэгдсэн тэр далайн дээрэмчин байсан бол хөлгийн дээрээс өөрөө үсрэх байсан. Мэдрэмжгүй юм аа.

Чарли: Шоу нээлтээ ч хийгээгүй байгаа. Яагаад ийм олон хүн энэ талаар ярьдаг билээ?

Жэ: Оймсон хүүхэлдэй.

До: Юу гэнэ ээ?

Жэ: Тийм ээ, тийм. Хүмүүсийн санаа бодолд нөлөөлөхийн тулд нэг хэрэглэгчийн үүсгэсэн интернетийн хуурамч хүмүүс.

Сара: Хувийн ашиг сонирхол байгаа гэсэн үг. Магадгүй энэ хүн өргөлтийн системээр оролдсон байх.

Чарли: Гол нь хэн?

Жэ: Өнөө өглөө арваад хүн ийм юм нийтэлсэн байна. 10цагаас өмнө Даннс Дунатс гэдэг газрын Ай Пи-гээр нийтэлсэн байна. Би хяналтын камерынх нь бичлэгийг авах гээд үзье.  

До: Тэгэх шаарлагагүй, Жэсси. Би хэн гэдгийг нь мэдэх юм шиг байна.

******************

Ш: Хатагтай Лабонтэ уурлана даа.

Чарли: Тэрэнд асуудал байгаа бол комиссар Доновантай учраа олно биз. Алив, анд минь. За, Рекс. За? Сара. Алга болсон туухайнууд. Утгагүй юм. Луис яах гэж шоуг хорлодог билээ? Тэр олон жил өөрөө найруулж байгаа шд.

Сара: Энэнтэй холбоотой юм бол уу? Цахлай.  Зөндөө тэмдэглэл байна. Бэлтгэлийн цагийн хуваарь. Тайзны дизайны саналууд.

Чарли: Тийм ээ. Энэ бэлтгэлийн хуваариас харахад энэ шоу яг одоо тоглож байх  ёстой. Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй. Та энийг мэдэж байсан уу?

Ш: Хайран юм. Хатагтай Лабонтэ наад шоуг чинь найруулах гэж олон жил хүлээсэн.

Сара:  Тэгээд юу болсон юм?

Ш: Фрекер хаачихсан. “Сүйрэлд” бэлтгэл хийх нэмэлт цаг хэрэгтэй гэсэн. Аялан тоглолтоос болоод.

**********************  

Лу: Та үгээ зөв хэлэхгүй байна. Хэрвээ зөв хэлж чадахгүй бол  би тантай дахиад уулзахгүй. За юу? Тийм ээ. Чи төгсгөлийн хэсэгт байхгүй. Тэгэхээр  дахиад гутлан дотроо чулуу хийгээд үзвэл ямар вэ? За юу? Наалдахынхаа хийг нь гаргачих. Хүмүүс ээ, гуйя. Үгээ хэлэхээсээ өмнө цагаа сайн бод. Үгүй ээ, үгүй үгүй. Өнөөдөр чиний хэрэг байхгүй. Бид нар чихмэл тоглоомтой  ажиллана.

Чарли: Өнөөдөр таны ажил дууссан Луис.

Лу: Яагаад тэр билээ?

Чарли: Таныг Тиган Мансфилдийг хороосон хэргээр баривчилж байна.

До: Фрекер шоуг төлөвлөгөөний дагуу нээж болох уу гээд зогсоо зайгүй утасдаад байна. Хөөе, Луис юу болж байна?

Чарли: Тэр сөрөг утгатай сэтгэгдэл бичсэнээ хүлээсэн. Гэхдээ өргөх системтэй ямар ч хамаагүй гэсэн. Хэн нэг н туухайнуудыг өрөөнд нь байрлуулсан байх гэж хэлж байна. Гэхдээ тэрэнд шалтгаан байсан.

До: Тэрний хаагдсан “Цахлай” шоу.

Сара: Бас тэр Тиганд дургүй нь илт байсан.

До: Тайзны араас  туухайнуудыг зөөх  хугацаа тэрэнд байсан уу?

Жэ: Тийм ээ. Гар утасных нь мэдээллээс харахад осол  болдог өдөр тэр театрт нэг цаг болсон гэдгийг баталж байна. Аюулгүй байдлын бүртгэлээс харахад тэр тэнд ганцаараа байсан. Бас Рексийн хүзүүвчнээс миний юу  олсныг  сонс доо.

Лу: Үгүй ээ. энэ “Сүйрэл”-ийн төгсгөл байх ёстой. Тиган, миний бичсэн сэтгэгдлүүдээс болоод шоу үргэлжлэх боломжгүй. Тэгэхээр бид ирэх долоо хоногоос бэлтгэлээ хийж эхлэх байх.

До: Энэ хоёр хамтдаа том цохилт болно. Хэргээ хүлээсэн бол сайн байхгүй юу. Гэхдээ ийм нөхцөл байдалд... шоуг үргэлжлүүлж болно гэж бодож байна.

Жэ:Тийм ээ. Яасан. Жог тайзандээр харна гээд баярлаж байхад. Тийм ээ Рекс. Чамайг ч гэсэн. Чамайг ч бас.

*****************

Ф : Бүгд анхаарлаа хандуулна уу. Хэд хоног хэцүү байсныг мэднэ ээ. бас та нарын тэвчээрт талархая. Тиган зөвхөн компаний гишүүн байгаагүй. Тэр... Миний охин байсан юм.

Эм: Юу?

Ш: Ийм юм болно гэж бодсонгүй шүү.

Ф: Тиган аялан тоглолтыг үргэлжлээсэй  гэж хүсэх байсан. Тэгэх ч болно. Манай гайхамшигт Жой Жеймисон анхнаас нь тоглосон дүрээ үргэлжлүүлэн тоглох болно.

Эр: Тийм ээ, Жой.

Ф: Би өнөө оройг Тиганд зориулна. Бас Ньюфаундландерчуудад би шоугаараа хүндэтгэл үзүүлэх болно. Би энэхүү эмгэнэлт явдлын үеэр амиа алдсан хүмүүсийн үр сад болох бидэнтэй ажилладаг хүмүүст гүнээ талархахыг хүсч байна. Ашлин. Билли. Жастина. Мэдээж Шон. Тэрний элэнцийн элэнц эцгийн дүрийг өнөө орой комиссар Жо Донован бүтээх болно.

Мар: За, нөхөд өө. 15минут үлдлээ. Шоу эхлэхэд 15минут үлдсэн.

Чарли: Дахиад эхэллээ дээ.

Мар. Дөрөвдүгээр гэрэл. Эхэл. Донован бэлдээд. Эхэл.

До: Энэхүү аймшигт аймшигт шуурганы гүнд... Аймшигт далайн дээрэмчин Ланкастер түүх ярьж өгөх болно. Учир нь та “Диспач” хэмээх хөлгийн сүйрэл шиг сонирхолтой түүхийг  та өөр хаанаас ч олж сонсохгүй. Үхэгсдийн арал дээрх нэгэн гэр бүл... далайн ёроолд оршуулагдах байсан хэдэн зуун хүнийг аварчээ. Анн.

Ф: Юу болоод байна  аа?

Мар: Жой  олдохгүй байна  гэнэ ээ. Жой бэлдээд. Эхэл.

До: Анн Харви... Тэр  дөнгөж 17-хон настай байсан.

Чарли: Гал...

До: Бүгд тайван байгаарай.

Мар: Гал унтрах хооронд суудалдаа сууж байгаарай.

До: Сууж бай.

Сара: Жой. Намайг сонсож байна уу?

Чарли: Юу болсон бэ? Хэн таныг ингэсэн бэ?

Жой: Би кабин дотор юмнуудаа шалгаж байсан. Тэр тэнд байсан.

Чарли: хэн? Тэнд хэн байсан юм?

Жой: Тэр... шоуг зогсоох ёстой гэсэн. Бид нарыг жинхэнэ түүхийг ярихаа больсон гэсэн.

Сара: Жинхэнэ түүх? Та юу яриад байна аа?

Чарли: Хүлээ. Хүлээ. Энийг хийсэн хүн шоуны өөрчлөлтөөс  болсон байна. Луис биш байж. Шон. Засварчин залуу.

Сара: Шон яах гэж ийм юм хийдэг билээ?

Чарли: Жэсси  Фрекер тэрний элэнц өвөө хохирогч байсныг нь хорон санаатан болгож өөрчилсөн гэж хэлсэн.

Сара: Далайн дээрэмчин ахмад.

Чарли: Тэр их уурласан.

Ш: Тайван байгаарай, гөлөг минь. Сайн гөлөг.

До: Шоу дууссан Шон. Сайн жаал.

Ш: Би Тиганыг алахыг хүсээгүй. Фрекерийг аялан тоглолтыг хаагаасай гэж хүссэн юм. Улс даяар энийг жинхэнэ түүх гэж итгүүлж болохгүй шд:

До: За, одоо хангалттай. Явцагаая.

Ш: Тэр баатар байсан миний элэнц элэнц элэнц өвөөг далайн дээрэмчин болгосон. Ахыгаа алсан хүн. Тэр манай түүхийг доромжилсон. Та нар тэрнийг нь зөвшөөрсөн. Худалч амьтад. Та нар бүгд махчин амьтад. Бидний түүхийг өөрчлөх эрх хэн чамд өгөө вэ?

До: Аваад яв.

Чарли: Явъя.

До: Хөөе.  

Ф: Би жүжгийг шинэчилсэнээр Тиганыг од болгоно гэж бодож байсан юм. Гэтэл би тэрнийг алуулчихлаа. Бас Жой... Тэр ямар байгаа вэ?

Чарли: Тэр зүгээр болно оо. Маргааш эмнэлгээс гарна.

Ф: Ашгүй дээ.

До: Аялан тоглолт хийх хэвээрээ юу?

Ф: Тэгсэн байсан ч далайн дээрэмчин байхгүй. Би сургамж авсан. Үнэн шилдэг түүх болно.

Жэ: Удаан хугацааны фений хувиар би их баяртай байна.

До: Бид хамгийн түрүүнд тасалбар худалдаж авна аа.

Ф: Тасалбар авах шаардлага гарахгүй ээ. Би та хоёрыг нээлтийн үдэш тайзан дээр харах болно. Юу гэмээр байна даа, Рекс?

До: Рекс бид хоёр нэг хэсэгтээ хангалттай олны анхаарал татсан гэж бодож байна. Тийм ээ, анд минь?

Ф: Аан.

5-р бүлгийн  14-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

Back to episodes Go home