Hudson and Rex S5 13

Hudson Rex_S0513

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Мир: эм, Чарлигийн авга эгч Миранда

Жо: эр, Мирандагийн найз Жорж

Бр: эр, хохирогч

Ке: эр. Клорисын  дагавар хүү

К: эм, Мирандагийн найз Клорис

Лю: эм, Комиссар  Луис

 

Эм: Кларк гудамжны 4 тоотод үл мэдэх этгээд айлын гэрт нэвтэрсэн байна. Тусламж дуудаж байна. 

Сара:  Би хэргийн газарт байна. За, би шалгаад хэрэг гарвал нэмэлт хүч дуудъя. За... Явъя. Рекс, тайван. Сейнт Жонс цагдаагийн газар. Гараад ир. Гараад ир...

Мир: Тийм ээ. Сайн уу, Сара. Намайг санахгүй байгаа юм уу? Чарлигийн авга эгч Миранда байна. Рекси.

Сара:   Миранда эгч ээ.

Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 13-р анги  

Мир: Гэхдээ энийг үнэхээр эд хөрөнгөнд халдсан  гэж хэлж болох уу? Түлхүүр ашигласан бол?

До: Тийм ээ, болно.

Мир: Цэцэрлэгтээ байдаг хуурамч хадны доор түлхүүрээ нуудаг нь миний буруу биш шд.

До: Та тэнд юу хйиж байсан юм?

Мир: Манай хөрөнгө оруулалтын клуб луйвардуулчихсан. Тэр байшин... миний орсон байшин манай зуучлагчийх. Брюс Бакстон.

До: Хөрөнгө оруулалтын клуб ээ?

Мир: Аанхан.

До: Өөр хүмүүст ээ хэрэгт холбоотой гэсэн үг үү?

Мир: Би хөршийнхөө хэдэн хүнтэй эхлүүлсэн юм. Бид нар жаахан зугаацаж, бас жаахан мөнгө ч олж болох байх  гэж бодсон. Гэтэл бид луйвардуулчихсан.

До: Хэр их мөнгө алдсан билээ?

Мир: Юу... Клорис байшингаа алдаж магадгүй. Бид нарт... баттай гэж баталгаа гаргаж өгсөн.

До:Зуучлагч холбоотой гэдгийг батлах нотлох баримт байгаа юу?

Мир: Сара, Рекс хоёр намайг олоход би яг наадахыг чинь хайж байсан юм. Тэр ч гэсэн луйвардуулсан гэж хэлсэн. Гэхдээ би итгэлтэй биш байна. Би өөрө олж мэдэх гэсэн юм.

До: Бидэнд хэлэхгүй дээ.     

Мир: Намайг баривчлах юм уу?

До: Тэгэхээр ийм байна. Бид таныг шөнө энд хорихгүй. Таныг гэр рүү чинь явуулна. Нэг болзолтой.

Мир: Юу ч хамаагүй.

До: Бид нарыг зөвшөөрөх хүртэл та гэрээсээ гарахгүй.

Мир: Тэгэхээр гэрийн хорио юу?

До: Хэргийг шалгаж дуусах хүртэл. Бас Брюс Бакстонтой холбоо барьж болохгүй.

Мир: Мэдээж.

До: Сайн байна. Одоо та ууртай үеэл дүүдээ тайлбарах л үлдлээ.

******************

Мир: Би зөв гэж бодсон юмаа л хийсэн, Чарли.

Чарли: Цагдаагийн газар найзууд байдаг нь аз гэж бод. Рекс, нааш ир.

Мир: Чи надад уурлаагүй биз дээ?

Чарли: Үгүй  ээ. үгүй. Огтхон ч үгүй. Гэхдээ одооноос оролцох хэрэггүй. Бүх зүйл  сайхан болно.

Мир: Миний тусламж хэрэггүй гэдэгт итгэлтэй байна уу? За яах вэ.

Жо: Сайн уу, Миранда.

К: Миранда.

Мир: Клорис. Жорж. Миний үеэл Чарлитай танилц.

К: Нөгөө цагдаа юу? Бид чиний талаар их сонссон.

Чарли: Танилцахад таатай байна.

Мир: Энэ тэрний хамтрагч Рекс.

Жо: Царайлаг амьтан байна. Би нэг ийм нохойтой байсан. Нэг л өдөр тэр хог үхчихсэн.

Мир: Өө.

Жо: Мэдээж, чи биш. Чи царайлаг залуу байна.

Т: Тэр юу гэж байна? Би хэзээ мөнгөө авч болох вэ?

Мир: Удахгүй ээ.

Т: Тийм ээ. зулсар ч  гэсэн. Танд итгэх хэрэггүй байж.  

Чарли: Танай хөрөнгө оруулалтын клубийн гишүүн үү?

Мир: Аанхан.

К: Бид өөрсдөө асуудлыг шийднэ гэж бодсон юмсан.

Мир: Тэгсэн. Миний хайгуул тасалдах хүртэл. Гэхдээ Чарли манай мөрдөх ажил туслахыг зөвшөөрсөн.

Чарли: Үгүй ээ. үгүй. Таны мөрдөх ажилд биш. Та энэнд оролцохгүй. Та нар бүгд энэнд оролцохгүй.

Мир: Мэдээж.

********************

Лю:Муу мэдээ юу, комиссар аа?

До:  Тийм ээ, хэрэг дээр ажиллаад оройтчихлоо. Уулзах хүн маань ч цуцалчихлаа.

Лю: Дахиад нэг боломж өгнө гэж бодож байна уу?

До:  Харамсалтай нь анх удаа биш болохоор... Тийм ээ, Хатагтай Леонард бид хоёрын асуудал шийдэгдсэн байх.

Лю: Муу  юм болж..

До:  Тийм ээ. харамсалтай нь Либертигийн тоглолтын тасалбар тэрэнд байгаа.

Лю: Одоо зарагдаад дуусчихсан шд.

До:  Хүлээгээрэй, чи мэддэг юм уу?

Лю: Тийм ээ. Анхны гишүүдээс ганц нь үлдсэн ч гэсэн. Филли Саунд надад таалагддаг байсан.

До:  Үгүй байлгүй дээ.

Лю: Тийм ээ,  Ө-Жейсүүд. Харолд Малвин. Би аавынхаа пянзны цуглуулгатай өссөн.

До:  Заа за. Галзуу санаа. Гэхдээ... Надтай явж тасалбар олдох үгүйг харах уу?

Лю:Үгүй ээ, чадахгүй нь. Төлөвлөсөн юм байгаа.

До:  Мэдээж. Тэгэлгүй яах вэ. Асуудалгүй.

Лю:Үгүй ээ, үнэнээсээ. Надад төлөвлөсөн юм байгаа. Хэрвээ чамтай явахыг хүсээгүй  бол би тэгж хэлэхээс айхгүй байсан.

*****************

Бр: Сонсооч, авга эгч чинь бас найзууд нь ууртай байгааг би ойлгож байна. Гэхдээ... Миний гэрт нууцаар орж ирнэ гэдэг... Ойлгож байна уу?  Миний хувийн орон зайд  халдсан.

Чарли: Мэднэ ээ. Гомдол гаргах нь таны эрх.

Бр: Үгүй ээ. Үгүй ээ, тэдэнд тохиолдсон зүйлд сэтгэл өвдөж байна. Надад ч бас. Хөрөнгө оруулаад луйвард өртөнө гэдэг миний нэр хүндэд  ч муу.

Чарли: Та яаж анх тэдний зуучлагч болсон юм?

Бр: Жорж Хоровиц миний хуучин босс байсан. Ньюфаунландын банкинд. Тэрнийг тэтгэвэртээ гарсны дараа бид нар холбоотой байсан.

Чарли: Одоо ч гэсэн банкиндаа ажиллаж байгаа юу?

Бр: Үгүй ээ. Жил орчмын өмнө хөрөнгө оруулалтанд бүрэн анхаарахаар шийдсэн. Жорж, авга эгч хоёр чинь миний анхны үйлчлүүлэгчдийн нэг.

Чарли: Наад луйврын хэргийн талаар яриад өгөхгүй юу?

Бр: Ник Сейбл гэдэг хүн надтай холбоо бариад асар их нөөц бололцоотой органик хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын эхний ээлжинд хамрагдах боломж байна гэж хэлсэн юм. Органик ферм их хурдацтай өсч байгаа салбар. Тэгээд би энийг авга эгчийн чинь хөрөнгө оруулалтын бүлэгт танилцуулсан.

Чарли: Сонирхолтой харагдаж байна.

Бр: Тийм байсан. Даанч мөнгөө шилжүүлсний дараа Ник Сейбл дэлхий дээрээс алга болчихсон.

Чарли: Яаж тэр вэ?

Бр: оффис дээр нь очтол хов хоосон болчихсон байсан. Тэнд байсан гэсэн ямар ч ул мөр байгаагүй. Сонсооч, мөрдөгч өө. Таныг зөвшөөрвөл би эндхийг цэвэрлэх хэрэгтэй байна.

****************

Чарли: Сонгодог луйврын хэрэг шиг сонсогдсон.

Жэ: Олон сая долларын луйврын хэрэгт л ийм арга ашигладаг биз дээ?

Чарли: Тийм ээ. Брюс ганцаараа байгаагүй байх.

Сара: За. Одоо бид яах вэ?

Чарли: Хоёулаа явж “Сейбл органик солюшн”-ыг явж шалгая гэж бодож байна. Олдох юм бол.

Жэ: За, би барилгын эзэнтэй нь холбоо бариад түрээслэгчдийнх нь нэрийг мэдэх гээд үзье.

Сара: Бид олно оо, Чарли.

Жэ: Тийм ээ, санаа зовох хэрэггүй. Миранда эгчээр оролдсон хүн яасан ч зүгээр өнгөрөхгүй.  

Чарли: Тийм ээ, баярлалаа. За явцагаая.

Сара: За. Рекс явъя.

************************

Лю: Комиссар аа, яг  уулзахаар  явж байлаа. Энд Руфус Фуллер сайхан ярилцлага өгсөн байна. Уншаад үз дээ.

До:  Либертисийн үлдсэн ганц гишүүн.

Лю: Тийм ээ. Таалагдана гэж мэдсэн юм аа.

До:  Тийм ээ. Энэ үйлдэл  чинь миний анхаарлыг сарниулж даргын албан томилогдох өрсөлдөөнөөс  татгалзах гэсэн арга  биш бол шүү дээ.

Лю: Би санаа зовсон харагдаж байна уу? Тэгээд ч хэн намайг жүжиглэсэн  гэж байна? Би явах хэрэгтэй байна.

До:  Руфусын соло цомгийг сонссон уу?

Лю: Тэрэнд соло цомог байдаг юм уу?

До:  Руфусын талаар  миний  бодсон шиг сайн мэддэггүй юм шиг байна. Тэгж байгаад миний өрөөнд хүрээд ирээрэй. Би эргүүлж өгье.

Лю: Хүлээгээрэй. Пянз тоглуулагч байгаа юм уу?

До:  Зүгээр л хэлц үг байгаа юм?

Лю: Тийм байж.

Жэ: Чарли. Юу болж байна. Ямар нэг юм олоо юу?

Чарли: Скейтборд, бас гулгуурын талбайгаас бусдыг хэлж байна уу? Үгүй ээ, юу ч алга.

Жэ: Тэр газрыг хууль бусаар хэрэглэж байсан юм шиг байна.

Чарли: Яагаад тэгж хэлээ вэ?

Жэ: Би Флоридад байдаг эзэнтэй нь ярьсан. Тэр газрыг хоёр жил гаруй түрээслүүлээгүй гэж байна лээ.

Чарли: Тэгэхээр Бакстон худлаа хэлж. Миранда эгчийн зөв байж. Тэр энэ хэрэгт ямар нэг байдлаар холбоотой.... Брюс Бакстон?  Мөрдөгч Хадсон байна. Хаалгаа нээ. Сайн байна, анд минь. Бакстон. Байгаа бол надад мэдэгдээрэй. Надад баривчлах зөвшөөрөл байгаа.

******************

Сара: Дөрвөн цагийн өмнө алагдсан байна. Шархнаас нь харахад зэвсэгээр хатгасан байна. Гэхдээ хутга биш.

Чарли: Түрүүн бид нарыг ирэхэд тэр ширээн дээр нөүтбүүк байсан.

Сара: Бид нарыг ирэхэд байгаагүй.

Чарли: Түрүүн ирэхэд ч гэсэн энэ хавийг сонирхоод байсан. Эндхийг үзээдэх үү? Нууц шургуулга.

Сара: Ю Эс Би хадгалахад сонин л газар байна.

Чарли: Энд чухал юм байгаа гэж бодогдоод явчихлаа.

Сара: Ингэж хэлмээргүй байгаа ч, Мирандагийн  ДНК шүүхийн шинжилгээгээр гарч ирэх байх.

Чарли: Өчигдөр энд ирсэн болохоор.

Сара: Мэднэ ээ. Гэхдээ л ухаалаг хэрэг.  Хэргийн газар дээр ДНК-гээ үлдээхийн тулд урьдчилан нэвтэрсэн.

Чарли: Нууцлаг зохиол дээр гардаг зохиол шиг сонсогдож байна.

Мир: Үхсэн?

Жо: Мөнгөө олж харах ч өнгөрөх шив.

Т: Танаас болж байгаа юм. Би танд итгэсэн. Одоо би бүх насаараа ажиллах болох нь.

Жо: Сонголт хийхэд чиний нүд нээлттэй байсан.

Т: Тийм үү? Халуун ус чинь гоожихгүй бол намайг  дуудах хэрэггүй шүү.

Чарли: Надтай түр уулзаж болох уу?

Мир: Бид нарын дунд нуух юм байхгүй ээ. Бид нар бүгд хамт.

Чарли: За яах вэ. Яагаад Брюсийг луйврын хэрэгт холбоотой гэж бодсоныг чинь асуух гэсэн юм.  

Мир: Миний зөв байсан, тийм биз?  

Жо: Тийм  байх ёсгүй. Брюс шударга хүн.

К: Чи тэрнийг нөхөртэй эмэгтэйтэй явагддаг гээд байсан биз дээ.

Жо: Тэр чинь энэнд ямар хамаатай юм? Тэр бизнес хийхдээ үргэлж шударга байсан.

Чарли: Хүн хүлээж байгаа юм уу?

К: Миний өргөмөл хүү Кевин байх. Намайг нүдний эмнэлэг рүү авч явахаар ирж байгаа юм.

Жо: Хонх дуугараагүй шд.

Мир: Рексийг байгаа цагт хонх дарах шаардлагагүй.

Ке: Өө.

К: Чи дахиад л хоцорчихлоо.

Ке: Зам бөглөрөөд. Яарсан нь дээр байх.

К: Тийм ээ. За.

Ке: За, явъя.

К: Баярлалаа. баяртай.

Мир: Баяртай. Баяртай.

Ке: Баярлалаа.

Чарли:  Рекс бид хоёр ч гэсэн явлаа. Гэхдээ тэрнээс өмнө та өнөөдөр гэрээсээ гараагүй биз? Надаар тоглож байгаа байлгүй дээ.

Мир: Номын сан орчихоод л ирсэн. Хөрөнгө оруулалтын луйврын талаар судалгаа хийх гэсэн юм.

Чарли: Наадахыг чинь интернэтээр харж болдог юм. Таныг хамгаалахын тулд л гэрийн хорионд оруулсан.

Мир: Надад хамгаалалт хэрэггүй ээ.

Чарли: Гуйя, гуйя. Энийг манай багт даатгачих. За юу?

Мир: Сайн жаал шүү. Сайхан үнслээ.

Чарли: Рекс. Чи миний эрхийг зөрчиж байна шүү.

****************

Жэ:Сара, сайн уу. Рексийн олсон Ю Эс Би дотор байсан зурагнууд.

Сара: Өөр юм байна уу?

Жэ: Өөр юм хэрэггүй байх.

Сара: Юу гэсэн үг вэ?

Жэ: Чарлигийн хэлснээр Миранда эгчийн найзуудын нэг нь Брюсийг нөхөртэй эмэгтэйтэй явалддаг гэж хэлсэн гэсэн. Сүрдүүлэх материал байсан байж магадгүй. Энэ баталчихлаа.

Сара: Тэгэхээр Брюс өөрийн хүслийг эсрэг оролцсон байх нь.

Жэ: Тийм байх боломжтой.

Сара: Хүлээгээрэй, эмэгтэй нь хэн юм?

Жэ: Асуухгүй нь гэж бодож байлаа. Тэгэхээр энэ  зурагнуудыг хотын төвд байдаг банкны ард авсан байна лээ. Би судалж үзсэн. Энэ эмэгтэй банкны салбарын менежерийн туслах Петро Девис.

П: Энийг хэн авсан юм?

Сара: Таныг хэлж өгөх байх гэж бодож байлаа.

П: Мэдэх юм алга. Би анх удаа л харж байна. Гэхдээ нэг юмыг тайлбарлаад өгчихлөө.

Сара: Юу тэр вэ?

П: Гурван долоо хоногийн өмнө Брюс надаас салсан. Энийг хараад... намайг хамгаалахын тулд тэгсэн байх гэж бодож байна.

Сара: Та сүүлийн үед Брюстэй уулзсан уу?

П: Тэрнийг надаас салсанаас хойш уулзаагүй. Тэрэнтэй ярилцахаар гэрт нь очсон. Би нөхрөөсөө сална гэж хэлэх гэж очсон юм.

Сара: Тэр юу гэсэн бэ?

П: Намайг оруулаагүй. Үйлчлүүлэгчтэй байна гэсэн. Бас надтай дахиад уулзахыг хүсэхгүй байна гэсэн.

Сара: Танд өөр санаж байгаа юм байна уу?

*********************

Мир: Тэгэхээр сүрдүүлэгт автсан юм уу?

Чарли: Тийм бололтой.

Жо: Тэгээд сүрдүүлсэн хүнд бид нарын мөнгийг өгсөн байх.

К: Жорж тэгэх хэрэггүй. Сүрдүүлсэн хүмүүст мөнгө өгсөн бол яалаа гэж үхэх  юм?

Жо: Тэрэнд өөр юм байсан ч юм билүү. Их юм мэддэг байсан ч юм билүү. Хэн мэдлээ.  Ийм юм болж л байдаг шд. Тийм биз дээ, мөрдөгч өө.

Чарли: Аан? Рекс, чи юу олоо вэ?

Мир: Рекс, наана чинь идэх юм байхгүй ээ. Чарли, чи нохойгоо хооллодоггүй юм уу?

Жо: Би нохойдоо долоон гутла алдсан шүү. Сайн хооллож байх хэрэгтэй.

Чарли: Тэр цагдаагийн офицер. Идэх юм хайгаагүй.

Мир: Би наадахыг чинь хаа сайгүй хайж байсан юм.

Чарли: Яагаад цустай байгаа юм?

Мир: Би...

*********************

Чарли: Брюс Бакстоныг алсан зэвсэг яагаад танай гэрт байдаг билээ?

Мир: Бурхан минь гэж, мэдэхгүй ээ. Гэхдээ аллагын зэвсэгээ гэртээ хадгалдаг хүн байхгүй.

До: Миранда, ганц зэвсэг ч биш. Та тэрнийг үхэхээс өмнө гэрт нь нууцаар орсон. Бас аллага болох үеэр танд хэрэгт холбогдолгүй гэсэн нотлох баримт алга. Би үргэлжлүүлэх үү?

Мир: Намайг хийсэн гэж итгээд байгаа юм биш биз дээ? Чарли...

Чарли: Үгүй ээ, үгүй. Мэдээж  үгүй. Гэхдээ шүүхэд очих юм бол шүүгчид тэгж бодохгүй байх.

До: Тийм  зүйл болохоос зайлсхийхийн тулд бид таныг гүтгүүлсэн гэдгийг батлах ёстой. Танай гэрт ордог өөр хүн байгаа юу?

Мир: Жорж, Клорис хоёрт илүү түлхүүр байгаа. Бас хотхонд байдаг хэдэн дотно найзууд. Гэхдээ үнэнийг хэлэхэд би гарахда хаалгаа бараг түгждэггүй. Надад хулгайд алдчихаар юм байхгүй.

Чарли: За, сайн эхлэл байна. Би хаалгаа түгжиж бай гэж хэлсэн биз дээ?

Мир: Тэгээд юу гэж? Намайг сайн хөрш байсан гэж баривчлах уу?

До: Гэрийн хорио.   Энэ удаа жинхнээсээ.

Чарли: Тийм ээ. Та Жи Пи Эс дамжуулагчийг байнга зүүх болно. Гараа өг дөө. Энийг тайлах юм бол дохио дуугарна. Гэрээсээ гарах юм бол бас дуугарна.

До: Тэр үед таныг баривчлахаас аргагүй болно.

Мир: Ядаж  йогийн хичээлдээ явж болох уу? манай гудамжаар уруудаад байдаг хотхоны төвд болдог юм.

Чарли: Йог бол яая гэх вэ. Үгүй, за юу. Бас та өөрийнхөө гэрт байхгүй.

Мир: Тэгээд хаана?  

Чарли: Ор ор.

Мир:  Хамаагүй дээр харагдаж байна.

Чарли: Дээр ээ? Юу нь?

Мир: Одоо л гэр шиг харагдаж байна. Юмаа хадгалдаг газар шиг биш.

Чарли: Тийм ээ. Рекс бид хоёр явах ёстой. Тэгэхэр ямар нэг юм хэрэг болбол Жэссигээс асуугаарай.

Мир: Надад асрагч хэрэггүй. Жэсси, битгий гомдоорой.

Жэ: Гомдохгүй ээ. Жорж, Клорис хоёр ирж байна. Рексийг салхилуулж байхад чинь би дуудсан юм.

Чарли: Миранда эгч ээ. гэрийн хорио гэдгийг та яагаад ойлгохгүй байгаа юм?

Мир: Чи намайг гадагшаа гарч болохгүй гэсэн. Зочин урих талаар юу ч хэлээгүй. Тэгээд ч тэд наргүйгээр би галзуурах болно. Гуйя, тэр хоёр төвөг удахгүй.

К: Сайн уу.

Чарли: Ор ор.

Жо: Сайн уу.

Жэ: Тийм бол. Би  бүгдэд нь үдийн хоол захиалаадахъя.

Мир: Нааш ир.

****************************

Лю: За, би хүрээд ирлээ. Өгөөрэй.

До:  Юу?

Лю: Миний хувь. Руфус Фуллер. Байдаг бол шүү дээ. Би хөгжмийн бүх сайтаас  шалгасан. За юу? Би мэдэхгүй байна.

До:  Байгаа. Надад итгэ. Манай охин хуучны пянзыг дижитал болгож өгсөн юм. Таалагдахгүй байх шив.

Лю: Үгүй ээ, үгүй үгүй. Би тэгж хэлээгүй. Зүгээр л... Ганцаараа дуулахаар өөр сонсогдож байна.

До:  Заримдаа хөг нийлэхийн тулд зөв хүнээ олох хэрэгтэй болдог.

Лю: Жо Донован, наадах чинь охин өддөг үг үү?

До:  Үгүй ээ, зүгээр  л үнэнийг хэлж байна. Чи тийм үг байгаасай гэж хүсээ  юу?

****************

Ка: Хөхрөлт нь... энд хүзүү бас эрүүнийх нь энд байна. Брюст араас  нь ойртсон байж  таарна. Хүзүүг нь гараараа ингэж байгаад цээжийг нь гаргаж байгаад зоосон. Гурван удаа.

Сара: Тэгвэл хичнээн гэнэтийн байсан ч их хүч шаардана.

Ка: Эхнийх нь хамгийн гүн байсан. Зүүн талын уушгийг цоолсон. Дараагийн хоёр нь цээжний хэсэгт хатгасан. Шархны орсон чиглэлээс  нь харахад алуурчин багадаа 180см өндөр байсан.

Сара: Тэгвэл Чарлигийн авга эгч тохирохгүй гэсэн үг. Гэхдээ тэр ганцаараа байгаагүй бол... Тэрний найз Жоржийн өндөр тохирч байна.

Ка: Нэхмэлийн зүүн дээр хурууны хээ байгаагүй. Гэхдээ Ю Эс Би дээр байсан хурууны хээний хэсгүүдийг авч болох юм.

Сара: Жорж Клорис, Миранда хоёртой цуг Чарлигийнд байгаа. Жэсси тусалж чадах нь уу, мэдээдэхье.

К: Бид ямар нэг юм хийж болох л ёстой.

Жо: Юу тэр вэ? Бид нар мөнгөө буцааж авч чадахгүй. Тэр хүн үхсэн.

Мир: Чарлийд энэний учрыг олох хугацаа өгье. Гэхдээ тэрнийг удахгүй ямар нэг юм олохгүй бол би өөрөө... Сайн уу,  Жэсси. Хөөх, амттай харагдаж байна.

Жэ: Каса Миа. Хэзээ ч урам хугалахгүй.

Жо: Италийн бэлэн хоол.

Жэ: Клорис би одоохон таныхыг аваад ирье. Дарс уух хүн байна уу?

Мир: Гайхалтай. Баярлалаа.

Жо: Сайхан байна шүү.

Мир: Би хэлсэн.  Чарли хурдан арга хэмжээ авахыг бол би асуудлыг өөрөө гартаа авна.

Жо: Өө. Тэгээд яаж тэгэх юм?

К: Тэр сайн  хүү шиг харагдсан.

*******************

Чарли: Юу олоо вэ, анд минь?

Сара: Фен нь биш байх.

Чарли: Тийм ээ, энэ зурган дээр байгаа үнэр  таалагдахгүй байгаа бол өөр хэрэг. Сара. Энийг хар даа.

Сара: Чагнах төхөөрөмж үү?

Чарли: Тэрийг тавьсан хүн нэхмэлийн зүүг ч бас тавьсан байх ёстой.

Сара: Тэгвэл одоо бидний мэдсэнийг мэдчихсэн байх.

Чарли: Жорж уу?

Сара: Үгүй ээ, эргэлзэж байна. Тэр... тэрний хурууны хээ Ю Эс Би дээрхтэй тохирохгүй байна.

Чарли: Илүү нотлох баримтын уут байгаа юу?

Сара: Байгаа.

Чарли: За. Жэссийд тэрний тухай хэлчихгүй юу?  Бас... би нэг  хүнтэй ярилцах хэрэгтэй байна.

Сара: За.

Чарли: Хөөе. Өршөөгөөрэй. Ганц минутын зав байна уу?

Т: Мэдээж. Юу болоо вэ?

Чарли: Та Мирандад  хөрөнгө оруулахаар хэр их мөнгө өгсөн бэ?

Т: 10мянган доллар. Таны хувьд их биш байх. Гэхдээ...

Чарли: Үгүй ээ, миний хувьд ч их байна. Тэгэхээр Брюс Бакстонд та дургүй байж таарна.

Т: Мэдээж шд.

Чарли: Хотхоны засвар хийдэг болохоор танд бүх байшинд орж чаддаг байх. 

Т: Тийм ээ.

Чарли: Энийг таньж байна уу?

Т: Наадах чинь юу юм?

Чарли: Чагнах төхөөрөмж. Мирандагийн гэрээс олдсон. Энийг мэдэх үү?

Т: Нэхмэлийн зүү юу? Хүлээгээрэй. Энэ цус юм уу? Авга эгч чинь Брюс Бакстоныг энүүгээр алаа юу? Сайн юм болж.

Чарли: Магадгүй та алчихаад гэрт нь тавьчихсан юм билүү.

Т: Хүн алах байсан бол хийх хамаагүй  дээр арга байгаа. Таныг  зөвшөөрвөл өнөөдөртөө хангалттай гэж бодож байна.

*********************

Жэ: За. Алив ээ. Алив. Сарагийн зөв байж.  Жорж, Миранда хаана байна?

Жо: Клорис тэр хоёр гарчихаад ирнэ гэсэн.

Жэ: Хаашаа? 

Жо: Би аав нь биш.

Жэ: Тэд гарч болохгүй шд.

Жо: Гарчихсоон.

Чарли:

К: Бид нар Тейлор, Чейз хоёрын  буланд гэж тохирсон. Тэр таван минут, таван минутын өмнө  гэсэн. Тэр хүү өөрийнхөө оршуулганд ч хоцрох байх.

Мир: Тэр анхаарлаа төвлөрүүлдэггүйд л учир байгаа юм.

К: Тийм ээ, тийм. Надтай хүлээсэнд баярлалаа.

Мир: Тэгэлгүй дээ. Эмчийг сайхан мэдээ дуулгана гэж найдъя.

К: Анх удаа болох байх.

Мир: Өө. Тэр  Кевин мөн үү?

К: Үгүй ээ. Тэрний машин биш байна.

Мир: Тэр солиотой амьтан... Болгоомжтой.

Жэ: Хөөе. Хөөе хөөе хөөе. Та нар зүгээр үү?

Мир: Тийм юм шиг байна.  Клорис? Клорис?

Жэ: Би тусалъя.

К: Би амьдарна аа.

******************

Чарли: Хөөе. Юу болоо вэ?

До: Тэднийг мөргөх гэж оролдсон. Саарал өнгийн седан машин. Эргүүлийнхэн хайж байгаа.

Чарли: Энэ тохиолдол биш дээ.

Сара: Та хэдэн газар хөхөрсөн юм шиг байна. Гэхдээ таныг эмнэлэгт аваачиж ренген зураг авсан нь дээр байх. Баттай байхын тулд.

К: Би би би зүгээр ээ. Би... унтаж байхдаа  эргэсэн ч  хөхөрдөг болчихоод байгаа. Хэд нэмэгдлээ гээд сүйд болохгүй.

Мир: Би тэрнийг харж байна аа.

Жэ: эргүүлийнхэн олчихож. Чарли танай гэрийн ойролцоо байдаг хотхоноос хулгайлагдсан машин байна.

Чарли: Утасны чинь гэрэнд суурилуулсан чагнах төхөөрөмжөөр мэдсэн байна. Таныг найздаа хаягийг нь хэлж байгааг чинь сонссон.

Мир: Миний амдралыг сонсож байсан гэхээр... Дургүй хүрч байна.

Чарли: Тийм ээ. Жэссигээр танай гэрт дахиад чагнах төхөөрөмж байна уу шалгуулъя.

К:  Байна уу? Өө. Өө. Кевин. Үгүй ээ. Би зүгээр ээ, хүү минь. Би цагдаа нарт мэдүүлэг өгч байна. Аан? Мэдэхгүй ээ. Барьж байгаарай. Хүү маань доор хүлээж байгаа. Намайг хэзээ суллахыг мэдмээр байна гэнэ ээ.

До: Дахиад жаахан удна. Мөргөхийн завдсан  хэргийн талаар танаас албан ёсоор мэдүүлэг авах  ёстой.

К: Дуусах болоогүй гэж байна. Бэлэн болохоороо залгая.  

Мир: Хэн нэг нь яагаад намайг хүн амины хэрэгт гүтгэх гээд байгааг би ойлгохгүй байна. Бас намайг алахыг завдсаныг.

Чарли: Тэд сандарсан байх.

Сара: Гүтгэж байгааг нь мэдчихсэн гэдгийг мэдэж байгаа бол...

Жэ: Залуус аа. Залуус аа, би нэг юм оллоо. Би Брюс Бакстоны АйКлауд аккаунтад нэвтэрч чадсан. Тэр Эн Эс гэдэг хүнтэй уулзахаар тохиролцсон байна. Ник Сейбл байж магадгүй.

Сара: Наадах чинь... Брюсийн найз охин Петра... тэрэнтэй уулзахаар ирсэн  өдөр байна. Тэрний хэлсэнээр... Брюс үйлчлүүлэгчтэй байсан гэсэн.

До: Тэр харж чадсан бол уу?

Чарли: Олж мэдье.

*******************

Сара: Сайн уу Петра. Ирсэнд баярлалаа.

П: Зүгээр дээ.

Сара: Сүүлд Брюсийнд очиход чинь харсан үйлчлүүлэгчийн хэн болохыг тогтоох гэж байгаа юм. Зураачтай хамт ажиллахаас татаглзахгүй биз.

П: Мэдээж. Гэхдээ тэгэх шаардлагагүй юм шиг байна. Тэр хүн тэнд сууж байна.

Мир: Энэ осол байгаагүй.

Сара: Та та итгэлтэй байна уу?

П: Эргэлзэх зүйл алга. Тэр хүн Брюстэй байж байсан.

Мир: Бид хоёр харж чадаагүй. Би би ... тийм байх...  Гэхдээ би мэдэхгүй байна. Бүх зүйл их хурдан болоод өнгөрсөн.

*******************

Чарли: Та Брюс Бакстонтой нүүр тулж уулзаагүй гэж үү?

К:  Миний санаж байгаагаар үгүй.

Чарли: Брюс Бакстоныг алуулахаас хэд  хоногийн  өмнө таныг ажлынх нь өрөөнд  харсан гэрч бидэнд байгаа.

К:  Заа за. За яах вэ. Тийм. Би тэнд очсон. Би хүлээе. 

Чарли: Ник Сейбл гэдэг нэр танд юм хэлж байна  уу?

К:  Үгүй ээ. Тэгж бодохгүй байна. Яасан?

Чарли: Сейбл Органик солюшний хүн. Тэр хөрөнгө оруулалтын танилцуулга дээр нэрээ биччихсэн байсан.

К:  Мэдэхгүй байна.

Чарли: За. Клорис. Брюс Бакстон Н. С үсгээр эхэлсэн нэртэй хүнтэй уулзахаар товлосон байсан. Таныг ажлынх нь өрөөнд байсан тэр цагт.

К:  Тэнд надаас өөр хүн байгаагүй. Гэхдээ, миний санаж байгаагаар Брюс цуцлагдсан гэж байна. Тэгээд надтай уулзаж байна гэсэн.

Чарли: Ямар хэргээр уулзсан юм?

К:  Яах вэ... би... би хөрөнгө оруулалтаа авах гэж байсан юм. Миний тэтгэвэр их бага. Ямар нэг юм болж магадгүй гэж санаа зовоод... Миранда, Жорж хоёрт хэлэхээс ичээд.

Чарли:Брюс ямар хариу өгсөн  бэ?

К:  Хэтэрхий оройтсон гэсэн. Мөнгөө аль хэдийн шилжүүлчихсэн. Ямар  ч арга байхгүй гэсэн.

Чарли: Та дахиад Брюс Бакстонтой холбоо барих гэж оролдоогүй юу? Луйвардуулснаа мэдсэний дараа.

К:  Үгүй ээ. Тэгэхэд л анхны бас сүүлчийн удаа тэрэнтэй биечлэн уулзсан.

******************

Лю: Сайн уу.

До:  Сайн уу.

Лю: Би... оройн хоолны урилгыг чинь авсан. Баярлалаа.

До:  Мэдээж.

Лю:  Зүгээр л... сайхан санаа гэж бодохгүй байна. Мэргэжлийн зүгээс...

До:  Бид хоёрын албан тушаал  адилхан. Хэлтэс нь өөр. Журам зөрчихгүй.

Лю: Юу гэхээр... одоохондоо адилхан албан тушаалд байгаа. Гэхдээ даргын суудалд суух өрсөлдөөн  эхлэх юм бол амаргүй болно. Би өрсөлдөөний үеэр сэтгэл хөдлөлд автахыг хүсэхгүй байна.

До:  Сайн байна. Яагаад гэвэл би ч гэсэн ялгаагүй. Одоохондоо ажлын зарлал гараагүй байгаа. Тэгэхээр одоохондоо бол цуу яриа. Тэгэхээр надтай оройн хоолонд явбал.. хэн мэдлээ... би алдаа гаргах ч юм билүү? Миний эсрэг ашиглаж болох юм гарч ирж магадгүй шд.

Лю: Амлах уу?

До: 

***************

Жэ: Сонирхолтой л юм. Энд Кевиний аав Волтер Доннер... Ник Сейблтэй нэг хороололд амьдарч байсан, тэгээд машины ослоор нас барсан гэж байна. Кевин, Ник хоёрын нас ойролцоо юм байна.  

Мир: Сара.

Сара: Бүх зүйл зүгээр үү?

Мир: Надад хэл дээ. Чарли Клорис хоёр хаана байгаа вэ?

Сара: Тэр хэдэн мэдүүлгийн талаар хэдэн зүйл асууж байгаа. Тэд хоёр удахгүй ээ.

Мир: Надад ус авчраад өгч болох уу?

Сара: Тэгэлгүй яах вэ.Би одоохон.

Мир: Баярлалаа. Үлд Рекс. Үлд. Сайн жаал.

Ке: Өө, Миранда.

Мир: Кевин. Явчихсан гэж бодсон юм.

Ке: Үгүй ээ. Зогсоолын цаг  дуусах болоогүй болохоор би тэрнийг явуулж магадгүй гээд хүлээж байлаа. Тэр ирж байгаа юу? 

Мир: Үгүй ээ, мөрдөгч нартай цуг байгаа.

Ке: Тийм байж. Би таныг гэрт чинь хүргээд өгөх үү?

Мир: Чамд баярлалаа. Гэхдээ би таксигаар явчихна.

Ке: Хөөе. Тэнэглэх хэрэггүй. Бид ойрхон амьдардаг. Би таныг хүргэж өгчихөөд, эргэж ирээд ээжийг авчихна. Гуйя. Би шаардаж байна.

Мир: За яах вэ. Баярлалаа. Явъя.

Ке: За.

******************

Жэ: Анд минь. Чарли. Хөөе. Би Клорисын мэдээллийг шалгасан. Тийм ээ, шалгах юм их байна.

Чарли: Ямар нэг юм олсон гэж хэлээч.

Жэ: Тийм ээ. Тэр 30жилийн хугацаанд гурван удаа гэрлэсэн. Тэр гурван хүүхэд төрүүлсэн. Хоёр дагавар хүүхэдтэй. Бас их олон ач зээтэй. Гэхдээ тэрний хоёр дахь гэрлэлт Волтер Доннер миний анхаарлыг татсан.

Чарли: Яаж тэр вэ?

Жэ: Би Ник Сейбл гэдэг нэрийг Клорисын мэдээлэлтэй холбож шалгасан. Тэрнийг Волттой гэрлэсэн байх үед Монтреалын орон сууцны хороололд Николаус Сейбл гэдэг хүн амьдардаг байсан байна лээ.

Чарли: Холбоо барих дугаар байгаа юу?

Жэ: Үгүй ээ. тэр машины ослоор нас барсан. Өсвөр насандаа.

Чарли: Тэгвэл энэ ямар холбоотой юм?

Жэ: Волтын өмнөх гэрлэлтээс үлдсэн хүү нь Сейблтэй нэг сургуульд явдаг байсан. Зарим хичээлд хамт суудаг байж.

Чарли: Хүү... Клорисын өргөмөл хүү Кевинийг хэлж байна уу?

Жэ: Ангийнхаа нас барсан хүүхдийн нэрийг ашиглаж байгаа.

*****************

Мир: Хаалга хүргэж өгөх хэрэггүй дээ.

Ке: Зүгээр ээ. Хүлээгэрэй. Та яагаад зогсчихов?

Мир: Би болоо өөрчиллөө. Би Жорж дээр очоодохъё.

Ке: Үгүй ээ, таныг гэртээ харьсан  нь дээр гэж бодож байна. Шууд тийшээ алх. Зогсохгүй шүү. Бас ярихгүй. Ойлгосон уу? Явъя... Бодох ч хэрэггүй.

*****************

Чарли: Таны өргөмөл хүү Кевин Ник Сейблийн нэрийг ашиглаж байгааг бид мэдсэн. Ник Сейбл.

К: Өө... Би энэ нэрийг сонсож байгаагүй юм байна.

Чарли: Клорис. Клорис. Тэрнийг хамгаалаад байх юм бол бид таныг тэрний хийсэн бүх хэргийн хамтрагчаар татах болно. Брюс Бакстоны аллагын хэрэгт ч тэр.

К: Би хохирогч гэдэгээ сануулж болох уу? Би би би... Би яаж яаж өргөмөл хүү маань... найзуудыг маань хуурах гэж намайг ашигласныг  би яаж мэдэх болж байна аа? Би гайхаж байна.

Чарли: Би юу бодож байна гээч? Бид нар Кевины хурууны хээг таныг мөргөх шахсан тэр машинаас олдсонтой харьцуулж үзнэ. Би таныг мөргөх гэж байсан гэж бодож байна.

К: Кевин яасан ч тийм юм хийхгү...

Чарли: Брюс үхсэн болохоор... тэрнийг энэ хэрэгтэй холбох ганц хүн нь та... Та аюултай.

К: Би юу ч мэдэхгүй гэж хэлж байна.

******************

Жэ: Миранда эгч Кевинтэй өөрөө цуг явсан юм шиг байна. Тэрний алга болсныг мэдээд би хяналтын камерын бичлэг шалгасан.

Чарли: Хэзээнийх  вэ?

Жэ: 17минутын  өмнө.

Чарли: Утсыг нь шалгасан уу?

Жэ: Үгүй ээ. Суулгасан вирусыг нь устгачихаад буцааж өгч чадаагүй байсан юм.

Чарли: Хүлээгээрэй. Тэрнийг олох боломж байгаа юм байна.  

Ке: Цагдаад хэлсэн  юмаа бүгдийг нь хэлээдэх. Миний нэрийг хэлсэн үү?

Мир: Тэгж бодохгүй байна. Чи байсныг одоо л мэдлээ. Клорис ч гэсэн чамтай хамтарч байсан. Тийм биз дээ? Та нар энэ бүгдийг хамт төлөвлөсөн.

Ке: Мэдчихээ шив?

Мир: Чи... Чи Брюсийг сүрдүүлсэн. Тэгээд... тэрнийг луйврынхаа ажилд татаж оролцуулсан. Тэгээд... мөрдөх ажил тэрнийг шалгаж эхэлснийг мэдээд чи тэрнийг алчихсан. Тэрнийг дуугүй болгохын тулд.

Ке: Сайн байна шүү. Гэхдээ та нэг зүйл буруу хэллээ.

Мир: Юу тэр вэ?

Ке: Хөгшин Клорис надад төлөвлөгөө гаргахад туслаагүй. Тэр зүгээр  л зэмсэг байсан.

Мир: Тэр чиний ээж.

Ке:  Хойд эх. Тэр одоо ямар ч хэрэггүй. Харамсалтай нь та ч гэсэн.

Мир: Хүлээ... гохоо дарахаасаа өмнө... чи нэг юм мэдэх хэрэгтэй.

Ке: Тийм үү? Юу тэр вэ?

Мир: Би үеэлээ хамтрагчтайгаа иртэл нь чамайг саатуулж, хугацаа хожиж байсан юм.

Ке: Юу яриад байгаа юм?

Мир: Жи Пи Эс цаг. Тэд нар намайг  алга болсныг мэдэх юм бол... энүүгээр миний хаана байгааг олно. Гэрийн хорионд байхад давуу тал байдаг л юм байна.

Ке: Чөтгөр ав.

Жо: Тэр байшин руу орсон. Хоёулаа.

Мир: Зугтсан чинь дээр байх. Би чиний оронд байсан бол...

Чарли: Та зүгээр үү?

Мир:Би зүгээр ээ. Хурдан тэрнийг барь.

Жо: Ямар чөтгөр нь болоод байна аа?

Мир: Дагаад яв, Жорж.

Жо: Түр хүлээгээрэй.

Мир: Хамаг гол юмнаас хоцрох гэж үү? Үгүй шүү. Бушуул аа.

Ке: Замаас зайл.

Жо: Олон жил ингэж хөгжилдөөгүй юм байна.

Мир:  Дуусах болоогүй ээ.  Яваарай.  

Ке: Хол бай.

Чарли: Сейнт Жосын цагдаагийн газар. Зам тавиарай. Баярлалаа.

Ке: Үгүй ээ, үгүй үгүй. 

Чарли:  Сайн байна хамтрагч аа. Доошоо хэвт.

Ке: Надаас холд.

Чарли: Явцагаая.

Ке: Би юу ч хийгээгүй шд. боль доо.

Чарли: Тийм ээ. бид нар Мирандагийн гэрт тавьсан чагнах төхөөрөмжний бичлэгийг олсон. Гэхдээ чи буруу зүйл хэлээгүй байх, тийм үү? Алив, явцагаая.

Жо: Намайг тэрэнтэй түр уулзуулж болох уу?

Чарли: Үгүй ээ, Жорж.

*****************

Ке: Хөгшин Клорис надад төлөвлөгөө гаргахад туслаагүй. Тэр зүгээр  л зэмсэг байсан.

Мир: Тэр чиний ээж.

Ке:  Хойд эх. Тэр одоо ямар ч хэрэггүй.

Чарли: Хүүхдүүд ээ гэж? Эцэг эхээ хүндлэхгүй юм даа.

К: Брюсийг алахад би оролцоогүй.

Чарли: Гэхдээ л та луйврын хэрэгт оролсон болохоор ял эдэлнэ.

К: Надад юу ч болсон бай хамаагүй. Миний өргөмөл хүү дахиад хэзээ ч нар үзэхгүй гэвэл.

Чарли: Сайн мэдээ нь... та нар мөнгөө эргүүлж авах болно.

Мир: Баярлалаа. Миний төлөө хийсэн бүгдэд чинь баярлалаа. Мартсанаас... Сара, Чарлигийн гэрийг зассан чинь надад таалагдсан.

Сара: Уучлаарай, юу?

Мир: Өө, нууж байгаа юм уу? Гэхдээ надаас нууж чадахгүй ээ, хонгор  минь. Хайртай үеэл маань дурласныг би харж байна. Би ч явъя даа. Манай хотхоны төвд өнөөдөр цугларалт болно гэсэн.

Чарли: Хэрэг төвөгт оролцох хэрэггүй шүү. Гуйж байна.

Мир: Тэгвэл хөгжилдөж чадахгүй шд.

*****************

До: Комиссар аа.

Лю: Комиссар аа.

До: Ванесса.

Лю: Жо. Би өмнө нь энийг хэлж байгаагүй. Гэхдээ... би бүжгийн талбайгүй газар ордоггүй. Тэгэхээр энэ асуудал болохгүй гэж найдъя.

До: Би бүжгийн талбай дээр зогсохоос татгалзахгүүй ээ. Надад санаа зовох хэрэггүй.

Лю: заа за. Мэдэхэд илүүдэхгүй юм байна. Мэдэхэд илүүдэхгүй.

До: Өө.  Даргын албан тушаал. Зарлал тавьчихаж.

Лю: Тэгээд цуцлах гэж байна  уу?

До: Үгүй. Чи?

Лю: Үгүй.

До: Явах уу?

5-р бүлгийн  13-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

 

 

Back to episodes Go home