Hudson and Rex S5 12

Hudson Rex_S0512

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Чарли: мөрдөгч

Сара: эм, задлангийн эмч

До: эр, Жозеф Донован

Жэ: эр, Жэсси

Ка: эм, буржгар урт үстэй эмэгтэй, Карма

Ме: эм, Мери

Ха: эр, хохирогч Блейк

Х: эм, Хайнс хүчингийн хэргийн хохирогч

К: эм, Кларк үйлчлүүлэгч

М: эм, Мелани компаний захирал

 

До: Мери?

Ме:  Жо.  Ашгүй дээ.

До: Мери, чи юу бодож байсан юм?

Ме:  Сейнт Жонст хүчирхийлэгч чөлөөтэй явж байгааг хүмүүс мэдэх ёстой гэж бодсон юм.

До: Блейк Харрисон ямар ч хэрэгт буруутгагдаагүй.

Ме:  Жо, тэр буруутай. Би мэдэж байна.

До: Чи тэрний үйлчлүүлэгчдийг дарамталж байна.

Ме:  Үгүй ээ. Би болзошгүй хохирогчдод анхааруулсан.

До: Чи эмнэлгийг нь эвдэн сүйтгэсэн.

Ме:  Эмнэлэг ээ? Тэр өөрийгөө физик эмчилгээний эмч гэдэг. Үнэндээ бол хүчирхийлэгч.

До: Боль. Чи яаж мэдэж байгаа юм?

Ме:  Яагаад гэвэл би гомдол гаргасан хүнд итгэж байна.

До: Чамайг ойлгож байна, Мери. Үнэн шүү. Гэхдээ итгэл нотлох баримт биш. Чи юунд хүрэхийг хүссэн юм?

Ме:  Тэрнийг тэр эмэгтэйчүүдийг зовоосон шиг өөрөө зовоосой гэж хүсч байна.

До: Мери, өнгөрсөн жил чиний хувьд хэцүү байсныг мэдэж байна. Гэхдээ охины чинь үхэл...

Ме:  Миний охин... зүгээр үхчихээгүй, Жо. Тэр алуулсан. Гэтэл шийтгүүлээгүй хүмүүсээс болж эмэгтэйчүүд хүчирхийлэлд  өртөж, зодуулж, алуулж байна. Ямар нэг юм хийх хэрэгтэй!

До: Чамд санаа зовоод байна.

Ме:  Баярлалаа, Жо. Гэхдээ би  зүгээр.

До: Мери, гашуудал бол аялал. Чамайг бага багаар урагшилж байгаа гэдгийг мэдэж байна. Гэхдээ чи надад итгэх хэрэгтэй. Өөр хүний амьдралыг  сүйтгэхийн тулд өөрийнхөө амьдралаа гаргуунд гаргалаа гээд охинд чинь тохиолдсон зүйлийг өөрчилж чадахгүй.

Ме:  Тийм ээ. Тийм. Тийм ээ, чиний зөв. Блейк Харрисоныг дарамталлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.

До: Тэгэхээр болино гэж амлах уу?

Ме:  Тийм ээ.

До: Сайн байна. Сайн байна. Чамайг эндээс гаргая. За юу? Явъя.

Ү: Ноён Харрисон? Ноён Харрисон? Ноён Харрисон? Бурхан минь.

Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 12-р анги   

Ме:  Ингэж уулздагаа болих хэрэгтэй.

До: Блейк Харрисон үхсэн.

Ме:  Тэгвэл би тэрнийг   дарамтлах хэрэггүй болж.

До: Мери энэ наргиа биш.

Ме:  Тэрэнгүйгээр хорвоо  хамаагүй дээр болсон гэдгийг би үгүйсгэхгүй. 

До: Тэрнийг үхсэнд баяртай байна  гэх гээ юу?

Ме:  Би харамсахгүй байна. Гэхдээ би Блейк Харрисоныг алаагүй.

До: Өчигдөр шөнө хаана байсныг чинь мэдэх хэрэгтэй байна. Эндээс суллагдсаны дараа.

Ме:  Миний өмгөөлөгчтэй уулз. Би дахиад ганц ч үг хэлэхгүй.

******************

Сара: Хохирогч Блейк Харрисон.

Чарли: Өглөөний нэвтрүүлгээр гардаг залуу юу?

Сара: Яг тэр чинь. Өөрийгөө Сэргээн засагч гэдэг байсан.

Чарли: Тийм ээ. Түүх нь юу гэлээ? Элит тамирчидтай ажиллаж эхэлсэн гэсэн. Тэгээд бүтэлгүйтсэн гэсэн.

Сара: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй үнэгүй ажилладаг байсан. Хэдэн жилйн өмнө Корнер Бруукт хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр шүүгдэж байхдаа сайн залуугийн дүрд тоглож эхэлсэн.

Чарли: Миний санаж байгаагаар тэрэнд сайн юм болсон. Тэрнийг яллаагүй.

Сара: Тэрний хэрэг... тэрний хэргийг шүүсэн шүүгчийн үзсэнээр.

Чарли: Тийм ээ. Цогцос нь юу хэлж байна?

Сара: Их юм алга. Гадны гэмтэл авсан ул мөр байхгүй. Бие нь хөшсөн байдлаас харахад унтаж байхдаа, тайван үхсэн гэж харагдаж байна.

Чарли: Духан  дээр нь байгаа уруулын будгаас харахад тэр өнгөрсөн шөнө ганцаараа байгаагүй байх.

Сара: Санал нэг байна. Гэхдээ, хэнтэй байсныг нь илтгэх ямар ч нотлох баримт олдоогүй.

Чарли: Чи юу олоо  вэ? Энийг хар даа. Энийг хараач.

Сара: Эвдрэлээс нь харахад... санамсаргүй биш байх.

Чарли: Тийм ээ. Камеранд өстэй гэхээр... Хайгаарай, анд минь. Энд цааснаас өөр юм алга, анд минь. Энийг хараач...

Сара: Мэдэхийг ч хүсэхгүй байна. Алив харъя. Их олон эмэгтэйн зурагнууд.

Чарли: Корнер Бруукийн прокурорууд олоогүй нь харамсалтай. Улам дордох нь... Рексийн мөрдлөг дуусаагүй юм шиг байна.

Сара: Харрисоныг энд өөр юу нуусан бол гэж гайхаж байна.

Чарли: Хэн нэг нь орох гэж оролдсон байна.

Сара: Би хурууны хээ хайгаад үзье. Сонирхолтой л юм.

Чарли:  Энэ юу вэ?

Сара: Мөрнийх нь дэргэд гурван дугуй дүрс байна. Харрисоны эсрэг гомдол гаргасан  хүн тэрний үйлчлүүлэгчдийн нэг байсан. Сэргээн засах эмчилгээ хийлгэж байсан хүн.

Чарли: Эмчилгэний таяг юм бол уу? Сайн байна, хамтрагч аа.

**************

Сара: Сайн уу.

Ка: Сайн уу.

Сара: Урьдчилсан үнэлгээ хийгээд дуусчихсан уу?

Ка: Тийм ээ. Сэжигтэй зүйл байхгүй. Уруулын будагнаас бусдаар. Өвчний түүхийг нь харвал эрүүл чийрэг байсан.

Сара: Хэрэглэдэг эм байхгүй юу?

Ка: Байхгүй.  Яасан?

Сара: Хорны шинжилгээ... тэрний биед зааныг ч хороох хэмжээний оксиконтин байна  гэж гарсан байна.

Ка: Тэгэхээр байгалийн жамаар үхээгүй гэсэн үг. Санамсаргүй хэтрүүлчихсэн юм бол уу?

Сара: Энэ уруулын будаг тэрнийг ганцаараа байгаагүй гэж хэлээд байна.

Ка: Өөрийнхөө духан дээр үнсэх амар биш.

Сара: Тийм ээ. Хэрвээ энэ осол байсан бол уруулын будаг үлдээсэн хүн мэдэгдэх байсан.

Ка: Тэгэхээр хүн амины хэрэг байх  нь. Би Блейк Харрисоны хэргийг санаж байна. Тэрнийг буруутгасан мэдүүлэг үнэн байсан бол шүүхэд хандсан эмэгтэй цорын ганц байгаагүй байх. Тэрэнд олон дайсан байх ёстой.  Тэр жагсаалтыг яаж  олох вэ?

Сара: Уруулын хээ хурууныхтай адилхан.

Ка: Хэзээ ч давтагддаггүй. Энэ тус болно. Би хээнийх нь хуулбарыг бас уруулын будагны мэдээллийг бэлдээд өгье.

Сара: Баярлалаа.

Жэ: Энэ. Харрисоны өнгөрсөн жил нэрээ цагаатгасны дараа хэлсэн үг.

Ха: Би эмэгтэйчүүдэд хайртай. Эмэгтэйчүүд ч надад хайртай,за юу? Надад хэнийг ч хүчлэх шаардлага байхгүй. Мартсанаас, энэ хэрэг шийдэгдсэн болохоор Күүл Катц-т “Хатагтай нарын үдэш” хийх болно. Зүгээр л хэлж байна. Чи ч гэсэн ирээрэй, хонгор минь.   

Чарли: Тийм ээ, чи хүн дүгнэхдээ сайн.

Жэ: Олон нийтийн сүлжээ дэлбэрч байна. Хохирогчийн талаарх хүмүүсийн санал зөрөлдөж байгаа. Бас “Уруулын будагтай алуурчин” гэсэн яриа гараад байгаа.

Сара: Гэрийн үйлчлэгч дуугүй байхгүй гэж мэдээд байсан юм.

До: Муур яасан ч өөрөө буцаад шуудайд орохгүй. Бид урагш алхах хэрэгтэй. Жэсси, мөрдөх ажил юу болж байна?

Жэ: Би эмнэлэгт хамт ажилладаг байсан зарим хүмүүстэй нь ярьсан. Опиат хэрэглэдэг байсан гэх  ул мөр олдоогүй.

Чарли: Гэхдээ тэрнийг хохирогчоо хүчирхийлэхээсээ өмнө опиат хийдэг байсан гэж буруутгаж байсан.

Жэ: Энэ залуу надад таалагдахгүй байна. Гэхдээ... мэдэхгүй юм даа. Бусад хохирогчтой л адил би ажлаа хийсэн нь дээр байх, тийм үү?

Чарли: Би хохирогчтой уулзаад үзье.

До: Энийг хэлэх шаардлагагүй байх. Гэхдээ тэрний буруутай гэдэг нь хуулиар тогтоогдоогүй.

Сара: Жо.

До: Би зүгээр л хэлж байна. Зарим хүн их ууртай байгаа.

 Сара: Бидний мэдэхгүй өөр хохирогчид байж магадгүй шд.

До: Тийм болохоор өнгөрсөн шөнө хаана байсныг нь мэдэх хэрэгтэй.

Чарли: Одоохондоо хэн нэг нь хэрэг хүлээгээгүй. Урууулын будаг яах аргагүй дохио.

Сара: Би найрлагыг нь шалгасан. Лейди Бюмааны Роог ред гэдэг өнгө. Нийтлэг байдаг бренд. Хотод байдаг хэд хэдэн газраас  бас онлайнаар авч болно.

До: За, хэнийх гэдгийг нь мэдэх хэрэгтэй.

Чарли: Та Мери МакГуайерыг авчирсан байсан. Тэрнийг холбоотой гэж бодож байна уу?

До: Мери Блейк Харрисоныг үхэх үеэр хаана байснаа хэлэхээс  татгалзсан.

Чарли: Уй гашуугаас болж санаанд багтамгүй зүйл хийж болно.

До: Тийм ээ. Би тэрэнтэй дахиад уулзаад үзье. Ямар нэг сэжүүр олдож магадгүй.

 Чарли: Жэсси.

Жэ: Аан?

Чарли: Энэ зурагнууд дээрх эмэгтэйчүүдийн хэн болохыг тогтоох гээд үз дээ. Чи зүгээр үү?

Сара: Дотор муухайрч байна.

Жэ: Чарли, тэрний хэнтэй уулздаг байсныг мэдэх өөр арга байгаа юу?

Сара: Тийм ээ. Зүгээр л хувийн орон зайд нь халдаад байгаа юм шиг санагдаж байна.

Чарли: Тийм ээ. Надад ч гэсэн таалагдахгүй байна. Гэхдээ алуурчин чөлөөтэй явж байгаа. Энэнээс зайлсхийх арга алга. Жэсси. Тэрнийг ганцаар зогсохгүй өвчтөнүүдтэйгээ гадуур уулздаг байсныг мэднэ. Үйлчлүүлэгчдийнх нь нэрс байгаа юу?   

Жэ: Би тулгаад үзье.

Сара: Баярлалаа, анд минь. Ийм том үслэг өрөвч бөмбөг байгаа нь сайн хэрэг.

Жэ: Хөөх. Бодсоноос ч хурдан байлаа.

Чарли: Юм олоо юу?

Жэ: Зураг дээр байгаа зурагнуудын нэг нь Венди Кларк. Харрисоны өвчтөн байж.

*******************  

Сара: Хатагтай Кларк, энд үнэхээр зүгээр гэж бодож байна уу?

К: Надад зав алга. Энд зүгээр ээ.

Сара: За. Хүн амины хэргийн мөрдлөгийн үеэр бид нар...

К: Блейк үхсэн. Мэднэ ээ. Гол юмаа ярьж болох уу?

Сара: Бид зурагнууд олсон. Таныг Блейк Харрисонтой гэрт нь байгаа зураг. Дотно зургууд.

К: Тийм ээ. би Сэргээн загагчтай холбоотой байсан. Энэ хууль бус биш. Миний мэдэхээр.

Сара: Тэгвэл та  ноён Харрисоныг ямар хэрэгт буруутгагдаж байсныг мэдэх үү?

К: Тэр намайг яагаа ч үгүй. Бид хоёр уулздаг байсан. Харилцан тохиролцсон. Бас энэ та нарт ямар ч хамаагүй. Бас би зурагнуудаа авмаар байна.

Сара: Хүн амины хэргийн нотлох баримт болохоор хэрэг шийдэгдсэний дараа би танд өгч болох юм.

К: Блейк Харрисон надаас зураг авах зөвшөөрөл авсан. Цагдаа нар зөвшөөрөл аваагүй.

Сара: Тийм ээ. Би таныг санаа зовж байгааг ойлгож байна.

К: Та нар миний санааг зовоогоод байна. Хаалттай хаалганы цаана Блейк бид хоёрын дунд болсон зүйл бид бидний асуудал. Та нарт хамаагүй.

Сара: Тийм ээ.

Өм: Үйлчлүүлэгч маань Блейк Харрисоныг нас бардаг шөнө тулааны урлагийн долоо хоног тутмын семинарт оршолцож байсан гэдэгээ хэлэхийг хүсч байна. Энэ тэр шөнийн хичээлд оролцогчдын мэдээлэл. Нэр нь энд байна. Бас, энэ манай үйлчлүүлэгчийн өрсөлдөгчөө гилиотины боох мэхээр ялж байгааг харуулсан он сар бүхий зураг.

До: Сайхан барьц байна. Мери тэр шөнө хэрэгт холбогдолгүйн нотолгоо байгаа гэдэгээ яагаад надад хэлээгүй юм?

Өм: Үйлчлүүлэгч маань дуугүй байхыг хүсч байгаа.

До: Чамайг сэжигтний тооноос хасагдвал би баярлахыг чи мэдэж байсан. Ингэхээр шийдсэн юм биз дээ? Бид хоёр ярьж болохоо болио юу?

Өм: Үйлчлүүлэгч маань юу хүсч байгаагаа тодорхой хэлсэн, комиссар Донован.

До: Чи өмгөөлөгчөө ямар хүн гэдгийг мэдэж байгаа биз дээ?

Ме: Тэр хатуу хүн.

До: Тэр бас хурдан тоглож, хуулийн цоорхой ашиглахдаа сайн. Чи үнэхээр надаас  илүү  тэрэнд итгэж чадах уу?

Өм: За за. Ингээд дууслаа. Явъя, Мери.

Ме: Би нэг юм хэлмээр байна.

До: Сонсож байна.

Ме: Та нар Блейк Харрисоны үхлийн хэргийг тэрнийг хүчингийн хэргийг шалгаснаас илүү нухацтай шалгаж байна.

До: Тэр хэрэг... Мери, тэрнийг буруутгасан хэрэг Корнер Бруукт болсон. Тэр миний хариуцдаг хэсэг биш.

Ме: Тэр хамаагүй. Цагдаа нар хаана ч очсон яг адилхан.

До: Наадах чинь худлаа. Бид охиныг чинь алсан хүнийг олсон. Бид тэрнийг шоронд хийсэн.

Өм: За.

*******************

Чарли: За. Хатагтай Хайнсийн надтай аль болох хурдан яриулаад өгөхгүй юу? Баярлалаа. Юм олоо юу?

Сара: Тэгж бодохгүй байна. Тэд харилцаанд байсан. Бас харилцан тохиролцсон.

Чарли: Зурагнууд ч гэсэн үү?

Жэ: Залуус аа. Энд нэг юм байх шиг байна. Цагдаагийн газрын гадна хийсэн арай урт бичлэг оллоо.

Сара: Блейк Харрисон энэ эмэгтэйчүүдийн хэдийг нь хүчирхийлсэн бол?

Чарли: Алуурчин нь энд байгаа бол уу? Хүлээгээрэй, Жэсси. Наанаа зогсоо доо. Харрисоны цонхний дэргэд гарсан гутлын  мөрний дэргэдээс олсон таягных шиг мөрийг санаж байна уу?

Сара: Тэр эмэгтэй таягтай байна.

Чарли: Жэсси энэ хүний хэн болохыг мэдэж болох уу? Үйлчлүүлэгч юм бол уу? Зурагнууд дээр байна уу?

Жэ: Тийм ээ. Хоёрхон секунд. Би үйлчлүүлэгчдийнх нь нэрсийн ард царайг нь тавьчихсан... Тийм ээ, энд байна. Амтрид Хайнс гэж байна.

Сара: Блейк Харрисоныг буруутгасан хүн. Гомдол нь амжилтанд хүрээгүй.

Чарли: Би тэрэнд холбоо барих гэж хэдэн удаа оролдсон ч амжилтанд хүрээгүй. Хоёр мессеж үлдээсэн. Сэжигтнээ олчих шиг боллоо.

*****************

Чарли: Ирсэнд баярлалаа, хатагтай Хайнс. Бас танд хэцүү байгааг бид ойлгож байна.

Сара: Та Блейк Харрисоны өвчтөн байсан.

Х: Корнер Бруукт. Тийм ээ. Тэнд байхдаа намайг хүчиндсэн. Бас тэндхийн шүүгч тэрнийг сулласан.

Сара: Та тэрэнтэй холбоо барьж байсан уу? Тэрнийг Сейнт Жонст нүүж ирсэнээс хойш?

Х: Үгүй ээ, мэдээж үгүй.  

Чарли: Намайг уучлаарай... Та энэ камерыг таньж байна уу?

Х: Үгүй.

Чарли: Рекс таныг мэднэ гэж байна. Бас Рекс хэзээ ч андуурдаггүй.

Сара: Астрид бид Блейк Харрисоны гэрийн гаднаас хөлийн мөр олсон. Бид таных гэж бодож байна.

Х: Утгагүй юм.

Чарли: Бид бас таны таягны мөрийг олсон.

Х: За яах вэ. Би тэнд байсан. Долоо хоногийн өмнө. Зөвшөөрөлгүй орсон. Би олох гэсэн юм...

Сара: Хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ бид үнэнийг мэдэх хэрэгтэй байна.

Х: Тэр миний зургийг авсан. Наадд тэрнийгээ хэлсэн. Шүүх хурлын дараа. Намайг ялагдсаны дараа. Тэр тийм л хэрцгий хүн. Би зурагнуудыг устгахыг хүссэн... Та тэгэхгүй гэж үү? Гэхдээ олж чадаагүй. Гэхдээ камерыг нь олсон. Тэгээд шидчихсэн. Тэрэнд дохио өгөхийг хүссэн юм.  Тэгээд л болоо.  

****************

Жэ: Хөөе. Энийг үз дээ.

До: Хөгийн амьтдын жагсаалт?

Жэ: Танил царайг таньж байгаа байх.

До: Блейк Харрисон. Жэсси, энэ ямар  Вебсайт вэ?

Жэ: Ньюфаундландын хүчирхийлэгчдийн бүртгэл гэдэг нэртэй юм байна лээ.

До: Хэн нээсэн юм?

Жэ: Вест Эксперт Дизайн гэдэг компани. Гэдээ домейн нь Мер МакГуайерын нэр дээр бүртгэлтэй байсан. Бас сайтыг Астрид Хайнс ажилуулдаг.

До: Астрид Хайнс? Астрид Хайнс гэхээр...

Жэ: Байцаалтын өрөөнд байгаа. Тийм ээ. Баярлалаа.

Х: Өөр асуух зүйл байхгүй бол би...

До: Астрид Хайнс?

Сара: Астрид, энэ бол Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн комиссар Донован.

До: Суучих. Мери МакГуайер та хоёрын  холбоотой талаар ярилцмаар байна.

Х: Хэн?

До: Та хоёр вебсайт ажиллуулдаг. Хөгийн амьтдын  жагсаалт гэдэг нэртэй.

Х: За яах вэ. Бид хоёр сэтгэлийн шархтай хүмүүст тусалдаг уулзалтын үеэр танилцсан. Бид хоёр нийтлэг сонирхолтой.  Энэнд буруу юм  байхгүй.

До: Тэр вебсайтад Блейк Харрисоныг “хэрэгтэн” гэж бичсэн байсан.

Х: Тэр мөн. Сонс, муу харагдаж байгааг би мэдэж байна. Бид нар эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэхийн тулд олон нийтийн эсэргүүцэл, онлайн компанит ажил явуулж, хүчирхийлэгч нарыг илчилдэг. Тэглээ гээд алуурчин болчихгүй.

До: Энэ вебсайтад өөр хэн холбоотой вэ? 

********************

До: Мери бид хоёр л. Тэр Мерийг мэдэхгүй гэж худлаа ярих гэж оролдсон. Өөр хүнийг хамгаалж байж магадгүй.

Сара: Хэн гэдэг л байна.

До: Жэсси “Хөгийн амьтдын  жагсаалт” сайтыг хийсэн компаний нэрийг хэлж байсан.

Чарли: Тийм вебсайт хуулийн дагуу  бол аз туршсан хэрэг. Ийм хэргийн талаар мэддэг хүн олсон байх.

До: Жэссийд нэр нь байж магадгүй.

Чарли: Би шалгаад үзье.

Сара: Би хамт  явсан нь дээр байх.

До: Сайхан санаа байна.

Чарли: Рекс, явъя.

***************

М: Тийм ээ. “Вест Эксперт Дизайн” миний компани.

Сара: Та Хөгийн амьтдын жагсаалтын талаар юу мэдэх вэ?

М:  Өө. Тэр вебсайт уу. Их гунигтай. Би тэр эмэгтэйчүүдийн өмнөөс ичиж байна.

Чарли: Та Мери МакГуайер, Астрид Хайнс хоёрыг хэлж байна уу?

М: Тийм  ээ.

Сара: Та вебсайт хийхэд нь туслаа юу?

М: Би тэд нарын  хүсэлтийн  дагуу вебсайт байгуулж өгсөн. Надад арга нь таалагддаггүй байж болох ч,... мөнгө бол мөнгө.

Чарли: Тэдний жагсаалтад байгаа хүнийг  та мэдэх үү? Блейк Харрисон?

М: Би агуулгыг нь уншдаггүй. Би зүгээр л нягтаршлыг нь сайжруулаад зургийг нь сайжруулж өгдөг.

Сара: Тэр  алуулсан.

М: Өө. Хөөх. Яадаг билээ... Тийм ээ, надад тусалж чадахаар юм байгаа бол... гэхдээ би тэр тэнэг эрчүүдийг үзэн яддаг зүйлд хамааралгүй. Миний хүслээр болдог байсан бол веб хүмүүс бас тэдний тэжээвэр амьтдаар  дүүрэн байх байсан. Тийм ээ, анд минь?

Чарли: За за. Зав гаргасанд баярлалаа.

Сара: Чи тэрэнд итгэж байна уу?

Чарли: Хатагтай хэтэрхий эсэргүүцэж байгааг анзаарсан уу?

Сара: Жэсси тэрнийг үйлчлүүлэгчдийн жагсаалтад байгаагүй гэсэн.

Чарли: Жэсситэй ярилцана аа. Хохирогчтой хобоотой байна  уу шалгая.

*****************

Ме: Сейнт Жонсын цагдаагийн газар хариуцлага хүлээх ёстой.

Х: Цагдаа нар хүчингийн хэргийн хохирогчдыг байцааж байна. Биднийг доромжилсон хүмүүсийг мөрдөхыг оронд бидэнтэй хэрэгтэн шиг харьцаж байна.

Ме: Сейнт Жонсын цагдаагийн газар хүчирхийлэгчдийг хамгаалж байна.

До:Мери.

Ме: Ярилцмааргүй байна, Жо.

До: Би дайсан биш.

Ме: Ийм юм хийчихээд миний найз болж жүжиглэх хэрэггүй.

До:Мери, хүн алуулчихаад байна. Тэрний тухай ямар ч бодолтой байсан бид шалгах ёстой.

Ме:  Гэр бүлийн хүчирхийлэгчид болоод хүчингийн хэрэгтнүүд шийтгүүлэхгүй байна. Цагдаа нар эмэгтэйчүүдийг хамгаалдаггүй. Блейк Харрисон...

До: Шүүхээр шүүгдсэн. Байсан бүх нотлох баримттайгаа.

Ме: Тийм ээ. Астрид ганцаараа байгаагүй юм. Өөр хүмүүс байсан.

До: Мери, надад нэрс нь хэрэгтэй.

Ме: Жо, тэд хангалттай зовсон. Энэ хэрэг илрээгүй нь дээр.

*****************

Жэ: Босс... Та зүгээр үү?

До: Жэсси, заримдаа цагдаа нар хохирогчдыг хайхардаггүй юм шиг санагдах юм.

Жэ: Юу гэсэн үг  вэ?

До: энэ Хөгийн амьтдын  жагсаалт... Маргаантай. Гэхдээ бас маш нарийвчилсан, сайн судалсан байна. Энд байгаа мэдээлэл манай мөрдөх ажилд хэрэглэвэл тус болох бол уу гэж бодогдож байн.

Жэ: Ямар  вебсайтад итгэх вэ гэдгээс л шалтгаалах байх. Тэдний  зарим нь сайн судлагдсан байдаг. Зарим нь эргэлзээтэй байдаг. Ойлгож байна уу? хүмүүсийг олон хэрэгт буруутгадаг.

До: Эргэлзээтэй?

Жэ: Тэгэхээр Хөгийн амьтдын жагсаалт... Жишээ шүү. Тэд гэмт хэрэгт буруутгаж байгаа. Тийм  үү? бусад вебсайтууд бүтэлгүйтсэн болзооныхоо талаар таагүй зүйлсээ бичдэг. Жишээлбэл энийг хар даа. Энэ...

До: Болзоогоо үнэл. Интернэт дахь хамгийн том “Шигшигч сайт” гэдэг юм Сифтер. Заа за. Тийм ээ, чиний хэлснийг ойлголоо. Хараад байх нь ээ зүгээр  л... хов жив, дургүй нь хүрсэн хүмүүс бичдэг юм байна.   Бурхан минь.

Жэ: Энэ та юу?

До: Итгэж чадахгүй нь. Би... Би энэ хүнийг санаж байна. Ингэж бодож байсныг би мэдээгүй. Би зүгээр л... Би өөрийгөө их боловсон байгаа л гэж бодсон. Тэгээд л болоо.

Жэ: Тийм ээ, үл ойлголцол байх.

До: Жэсси, Харрисоны үйлчлүүлэгчид дээр ажиллаж байгаарай, за юу? Сэтгэл дундуур хүн байна уу харж байгаарай.

Жэ: За. Тэгнэ ээ.

До: Жэсси явж ажлаа хий.... Гэхдээ интернэтэд ийм хатуу шүүмжлэл тавина гэдэг?

Ка: Болзооныхоо тухай яриад өгчих. Бид хоёр юу болсныг мэдэх гээд үзье.

До: Мэдэхгүй юм даа. Зүгээр л нэг жирийн кофены болзоо байсан. Би тэгж л бодсон.

Сара: Дахиад уулзаагүй юм уу?

До: Үгүй ээ, ямар ч мэдрэмж төрөөгүй. Гэхдээ муу юм болоогүй шд.

Ка: Таны тухай тийм таагүй зүйл хэлсэн нь харамсалтай.

До: Мэдэхгүй юм даа. Би өмнөөс захиалах хэрэггүй байсан байх.

Сара: Та өмнөөс  нь захиалсан юм уу?

До: Тийм ээ. Кофе Катедралд анх удаагаа ирж байгаа гэсэн шд. Би Мача латтэ амталж үзэг гэж бодсон юм.

Ка: Тэдний маяа латтэ мартахын аргагүй.

До: Яг үнэн.

Сара: Би мача латтэд дуртай биш. Яагаад сүржигнээд байдгийг ойлгохгүй юм.

До: Тэрний өмнөөс захиалсан  нь миний буруу байсан байх. гэхдээ би яасан ч “хуучинсаг бах мэлхий шиг, бас...” Мэдэхгүй юм даа. Би тэрэн рүү яриад... холбоо барьдаг ч юм билүү.

Ка: Болохгүй ээ.

Сара: Үгүй. Үгүй шүү үгүй үгүй. Холбоо барьж болохгүй.

Ка: Гэхдээ энийг тоох хэрэггүй.

Сара: Жо та хоёр зүгээр л тохирохгүй байсан.

Ка: Тийм ээ. Зарим хүн Мача латтэд дуртай байдаг. Зарим хүн ямар ч мэдрэмжгүй байдаг.

Сара:  Заа за.

До:За за. зүгээр л миний тухай ийм муухай зүйл бодож явдаг хүн байдаг гэж бодохоор жаахан эвгүй л юм.

Ка: Сонс. Хүмүүс нүүрийг чинь харж байгаад хэлч чадахгүй олохороо интернэтэд элдвийн л юм бичиж байдаг шд.

Сара: Тэгээд ч тэр чинь ганцхан хүний бодол. Тийм биз дээ? Өөр хүн яг тэр зүйлд дуртай байж болно.

Ка: Зүгээр л мартчих.

До: Тийм ээ. Зүгээр л... Болзоо үр дүнтэй байгаасай гэж бодож байна. Баярлалаа, хатагтай нар аа.

Сара: Сайн уу. Жэсси, юу болоо вэ? За, одоо очилоо.

Жэ: Сара. Чарли чамайг Мелани Вестийн талаар мэдэхийг хүсч байгаа гэсэн.

Сара: Блейк Харрисоны вебсайт.

Жэ: Тийм ээ. Хуудасных нь доод хэсгийг хар даа. Тэр логог таньж байна уу?

Сара: Вест Эксперт дизайн.

Жэ: Чиний зөв. Хобоотой байж.

Сара: Мелани Вест Блейк Харрисонг мэдэхгүй гэж хэлсэн.

******************

Чарли: Байхгүй байна.

Сара: Тэрнийг хүлээх үү?

Чарли: Тийм ээ, тэгсэн нь дээр. Энийг хар даа.  

Сара: Мелани Мери, Астрид хоёрыг танихгүй гэж хэлсэн.

Чарли:  Энд их л дотно харагдаж байна.

Сара: Энд... Лейди Бюмааны Роог редийг олсон.

Чарли: Сайн бодож. Хөөе, Рекс... Хайгаарай...

Сара: Энийг хар даа.

Чарли: Уруулын будаг. Сайн байна,  Рекс.

Сара: Энийг шалгана аа. Гэхдээ би Рексийн хамарт итгэж байна. Тийм ээ.

Чарли: Явъя.

Б: Тэрнийг Роберт Кроун гэдэг. Сүүлийн үсэг нь И. Тэр хоёр хоногийн өмнө эргэж ирэх ёстой байсан. Тэгсэн чинь утсаа авахгүй байна. Гуйя, би яах ёстойг мэдэхгүй байна.

Жэ: Хатагтай. Өршөөгөөрэй. Та Роберт Кроун  гэсэн үү?

Б: Тийм ээ, миний нөхөр  байгаа юм.

До: Энд бичсэнээр Роберт Кроун хэд хэдэн удаа дармталсан хэргээр шүүхэд дуудагдаж байж.

Жэ: Тийм ээ. Хэргээс салахын тулд их мөнгө төлсөн юм шиг байна лээ.

До: Эхнэрийнх нь талаар юу мэдэх вэ?

Жэ: Ийм удаан холбоо барихгүй алга болдоггүй гэж хэлсэн.

До: За.

Чарли: Бид сэжүүр олсон.

До: Хэн бэ?  

Сара: Мелани Вест. Хөгийн амьтдын жагсаалт  вебсайтыг хийсэн веб дизайнер. Тэр Мери, Астрид хоёрыг мэдэхгүй гэж худлаа хэлсэн.

Чарли: Ажил дээрээ байхгүй, бас утсаа авахгүй байна.

До: Наадах чинь асуудал болох нь. Дахиад нэг хүн хохирогч болсон байж болзошгүй. Роберт Кроун.

Жэ: Тийм ээ, Хөгийн амьтдын жагсаалтанд байсан нэр. Эхнэр нь алга болсон гэж мэдэгдсэн.

До: Тэрнийг олох хэрэгтэй. Тэгэхийн тулд энэ эмэгтэйчүүдийг олох хэрэгтэй гэж бодож байна.

Жэ: Утаснуудыг нь дагаад  үзье.

Чарли: За, тэр хооронд Меланигийн гэрт очоод үзье. Тэнд байж магадгүй.

До: Сайхан санаа байна. Сара, чи Астридыг хайгаад үз. Би Мерийг олох гээд үзье.

Сара: За.

Ме: Сайн уу, Меритэй холбогдлоо.

******************

Эм: Өршөөгөөрэй. Танд юугаар туслах вэ?

До: Тийм ээ. комиссар  Жо Донован. Хүнд гэмт хэрэг. Би Мери МакГуайерыг  хайж байна.

Эм: Өө... Би өнөө өглөө Субарудаа юмаа ачиж байхыг нь харсан. Аялалаар явах гэж байгаа юм шиг.

До: Аялал аа? Хаашаа гэдгийг нь мэдэх үү?

Эм: Мэдэх юм алга. Тэр их нууцлаг хүн.

До: Тийм үү? Баярлалаа. Донован.

Сара: Хөөе. Би  Чарлийг хамт холбочихсон.

Чарли: Жо.

До: Сайн уу.

Сара: Астрид гэртээ байгаа шинж алга.

До: Тийм ээ, Мери ч ялгаагүй. Чарли, чи Меланийг олсон уу?

Чарли: Үгүй ээ, би ч гэсэн олоогүй. Рекс, явъя. Хүлээгээрэй. Рекс. Чи юу олоо вэ?

До: Чарли, юу болсон бэ? Рекс Меланийг олоо юу?  

Чарли: Үгүй ээ. Нэг хайрцаг оксикодон олсон. Хоосон байна.

До: Одоогоор Мелани Вест манай гол  сэжигтэн. Мери, Астрид хоёр ч гэсэн сураггүй болсон.

Чарли: Хамтрагчид байж магадгүй.

До: Тийм  ээ. Быарьж байгаарай. Жэсси залгаад байна. Би холбоодохъё. Жэсси, юу болсон бэ?

Жэ: Мелани Вестийн гар утас,  карт ашиглагдалгүй хэдэн цаг болж байна. Гэхдээ Меригийн утасны  дохио Петти боомтын ойролцоо байдаг модтой газраас илэрсэн.

До: Гайхалтай.

Эр: Хүлээ хүлээ.

Жэ: Астридын утас ч гэсэн тэнд байх шиг байна.

До: Гайхалтай. Жэсси  координатыг нь явуулчих.

Жэ: Одоохон.

Сара: За.

Чарли: Рекс, явъя. Тийм ээ, тэнд уулзъя.

До: Чарли, сонс. Тэнд очихоороо харагдахгүй байхыг хичээгээрэй. Сэжигтнүүдийг айлгах хэрэггүй. Тэнд уулзъя... Энүүхэн энд л байх ёстой доо...

Сара: Энд юу хийж байгаа юм бол?

Чарли: Цогцос хаяхад тохирох газар байна.

Сара: Энэ юу вэ?

Чарли: Тэр урдаас гарч байна.

До: За. Тараад цоорхойг бүсэлье. Та хоёр тийшээ яв.

Чарли: Рекс явъя.  

Эмэгтэйчүүд: Энэ өвдөлт үгүй болно. Энэ өвдөлт үгүй болно. Энэ өвдөлт үгүй болно. Энэ өвдөлт үгүй болно. Энэ өвдөлт үгүй болно.

До: Сейнт Жонс цагдаагийн газар. Бүгд байрандаа байж бай.

Ме: Ямар чөтгөр нь вэ, Жо. Зүгээр ээ. Би энэ хүмүүсийг мэднэ. Шархалсан хүмүүсийг  эдгэхэд тусалдаг эмчилгээг тасалдуулсанд чинь баяр хүргэе. Юу хүсээ вэ?     

До: Мери, Роберт Кроуны тухай асуух хэрэгтэй байна.

Ме: Надад зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулж ярихыг зөвлөсөн. Тэр энд алга.

Сара: Над... надад даатгачих. Хөөе. Уулзалтанд чинь саад болсонд уучлаарай. Гэхдээ Роберт Кроуны тухай асуух гэсэн юм.

Х: Хэлэх юм юу байгаа юм? Тэр эмэгтэй ажилчдаа дарамталдаг хөгийн новш.

Сара: Тэр алга болчихсон.

Х: Алга болсон? Нэг хөгийн дэн буудалд хүлүүлчихсэн байгаа байлгүй. Би бас тэрнийг хүүхэн эргүүлэхдээ гарамгай гэж сонссон.

Чарли: Би оролдоод үзэх үү?

До: Тэг ээ. Баярлалаа. Сайн уу. Саад болсонд уучлаарай, хатагтай нар аа.

Ме: Нохойгоороо намайг урхидах гэж байна уу?

Чарли: Заримдаа болдог юм.

Ме: Юу хүсээ вэ?

Чарли: Мелани Вестийн талаар яриад өгөхгүй юу?  Танай бүлэгт байдаг уу? 

Ме: Хэнийг хэлээд байгааг чинь мэдэхгүй байна.

Чарли: Уучлаарай, Мери. Та надад худлаа хэллээ.... Танд хэцүү байгааг би ойлгож байна. Гэхдээ таныг бас хүн амины хэрэгт буруутгагдахыг хүсэхгүй байгаа гэж бодож байна.

Ме: Тийм зүйл болохгүй. Роберт Кроуныг хэн нэг нь  алсан бол миний буруу биш.

Чарли: Мелани Вест хаана байна? Мери гуйж байна. Меланигийн хувьд бүх зүйл улам дордох болно. Тэр таны найз.

Ме: Меланигийн хаана байгааг би мэдэхгүй.

Сара: Бидэнд тэрнийг Блейк Харрисоныг хороосон гэж сэжиглэх шалтгаан байгаа.

Ме:  Больж үз.  

Чарли: Бас Роберт Кроун алга болсон нь тэрэнтэй холбоотой.

Ме: Тэг ээ. Хохирогчдыг буруутгаад л бай. Та нарын хийдэг ажил.

Ка: Комиссар  Донован. Саад болсонд уучлаарай.

До: За, Карма?

Ка: Энэ лабораторийн хариуг та харсан нь дээр байх. Рексийн олсноор Мелани Вестийн аяган дээрээс олсон уруулын будаг Блейк Харрисоны духан дээр байсан уруулын будагтай тохирч байна.

До: Хээ нь?

Ка: Аяган дээр жаахан хэсэг байсан. Гэхдээ манайд байгаатай тохирч байна.  

До: Тэгэхээр “Үхлийн үнсэлт” хийсэн  хүн тэр байх нь ээ?

Ка: Тэгж хэлж болох юм.

До: Баярлалаа. Мери, чи мэдээлэл нуун  дарагдуулсан. Одоо бас нэг хүний амь нас аюулд орчихоод байна.

Ме: Энэ хоёр ямар холбоотойг би  олж харахгүй байна.

До: Блейк Харрисоны духан дээр байсан уруулын хээ Мелани Вестийнх.

Ме: Яаж мэдэж байгаа юм?

До: Ажлын өрөөнд нь байсан аяган  дээрхтэй харьцуулсан юм.

Сара: Бас уруулын хээ хурууны хээтэй адилхан. Хүн бүрийх өөр байдаг.

Чарли: Тэгэхээр тэрнийг үхдэг шөнө тэр тэнд байсан гэсэн үг.

Ме: Бурхан минь. Тэрнийг таамаглах аргагүй байсан. Гэхдээ тэрнийг ийм юм хийж чадна гэж бодсонгүй. Сонсооч. Би шударга ёсыг хүссэн. Өш хонзон биш. Хэрвээ мөрдөх ажилд чинь тусалж чадах юм байгаа бол... би тусалъя.

Сара: Ядаж л тэр хамтрахаар боллоо.

До: Гэхдээ Роберт Кроуныг олж чадахгүй байна.

Чарли: Мелани Вестийг ч бас.

Жэ: Залуус аа, би тусалж чадах юм шиг байна. Роберт Кроуны картыг энэ шатахуун түгээгүүрийн газар ашигласныг би тогтоосон. Тэд надад хяналтын камерын бичлэгээ явуулсан. Роберт Кроун энэ байна.

Сара: Хүлээ. Тэр тэр Мелани Вест байна.

До: Жэсси, энэ хаана байдаг түгээгүүр вэ?

Жэ: Хотын зүүн захад. Гэхдээ энэ 30минутын өмнөх.

Чарли: Хаашаа явж байгааг нь мэдэх үү?

Жэ: Зээлийн картаас нь харвал зогсоолын дэргэд байдаг Сламбер дэн буудалд буусан.

Чарли: Роберт Кроунд хугацаа бага үлдсэн байх. Рекс, явъя.

До: Мелани Вест дахиад нэг хохирогчийн аминд хүрэх гэж байгаа байх.

*****************

Эр: Манайд Роберт Кроун гэж бүртгүүлээгүй.

Чарли: Энд өрөө авах гэж картаа уншуулсныг нь бид мэдэж байна.

Эр: Та нарт нэгжих зөвшөөрөл байх ёстой биз дээ?

Сара: Эрхэм ээ, хүний амь нас аюулд орсон байж магадгүй.

Чарли: Юу гээч, тоох хэрэггүй. Бид нар өрөө болгоноор орчихъё. Зочид чинь саад болсон гэж уурлахгүй байх.

Эр: 217. Бал сарын өрөө.

Сара: Бал сарын өрөө?

Эр: Доромжлох хэрэггүй.

Чарли: Рекс. Явъя.

Р: Тэр намайг алахыг  завдсан. Миний аяганд нэг юм хийж байхыг  нь би харсан. Би унтсан царайлаад яахыг нь харсан юм. Миний духан  дээр үнсэхэд нь би тэр  Харрисон гэдэг залууг алсныг нь ойлгосон.

Чарли: Тэгээд түрүүлж алахаар шийдээ юу?

Р: Тэр эсвэл би байсан.

Сара: Биеэ хамгаалсан гэж үү?

Р: Яг зөв. Би амиа аврах гэсэн болохоос өөр ямар ч буруу юм хийгээгүй.

*********************

Чарли: Блейк Харрисоны тухай яриач.

М: Тэр надад ажил, таашаал хоёрыг хольж болохгүй гэж зааж өгсөн.

Чарли: Та хоёр харилцаанд байсан уу?

М: Би тэгж хэлэхгүй ээ. Бид хоёр уулздаг байсан.

Сара: Хэр удаан?

М: Сар орчим. Тэр нэг удаа намайг маш хүчтэй багалзуурдсан. Би бүтэн долоо хоног хоолойтой цамц өмссөн.

Сара: Таныг багалзуурдаа юу? 

М: Блейк хоёр янзын эмэгтэйд дуртай юм байна  лээ. Ухаангүй. Эсвэл... үхтэлээ айсан.

Сара: Тийм зүйл  болсон нь харамсалтай, Мелани.

М: Би боль гэж гуйсан. Намайг өөрөө хүссэн гэсэн. Би тийм зүйл хүсээгүй.

Чарли: Тэгээд та гомдол гаргаагүй юу?

М: Хамтрагч чинь хошин шогч байх. Үгүй ээ, би мэдэгдээгүй. Яагаад гэвэл юунд ч хүргэхгүйг би мэдэж байсан. Блейк царайлаг, дур булаам байсан. Энд бол алдартнуудын тоонд орно. Тийм болохоор үгүй.

Сара: Тэгээд оронд нь тэрнийг алж.

Чарли: Бидэнд хангалттай нотлох баримт байгаа. Хэрэг хүлээхгүй байсан ч болно. Гэхдээ хэргээ хүлээвэл шүүх таныг харж үзэж магадгүй.

М: Энэ үнэн үү?

Сара: Тийм ээ.

М: Тэгвэл би үнэнээ хэлье. Мери МакГуайер тэд хэд зүгээр сууж, муу хүмүүс шийтгэлээ хүлээхгүй байна гэж гомдоллохоос цаашгүй амьтад. Харин би... би арга хэмжээ авсан.

Чарли: Тэгээд Роберт Кроуныг алах гэж байсан уу?

М: Мэдээж. Төгс төлөвлөгөөг юу чухал вэ гэдгийг мэддэггүй цагдаа нар үргэлж тасалдуулдаг.         

Сара: Юу тэр вэ?

М: Би хөгийн амьтдыг гудамжнаас зайлуулахдаа та нараас хамаагүй илүү.

*********************

Р: Бас нэг халуухан бүсгүй тэр тасагт байсан. Тэр үнэд ордог байсан. Гэхдээ, би шууд л мэдсэн.

Жэ: Энийг яагаад надад ярьж байгаа билээ?

Р: Яасан, сэтгэл чинь хөдлөхгүй байна уу?  

Жэ: Үгүй.

Р: Өө, ойлгомжтой. Нөгөө орчин үеийн мэдрэг эрчүүдийн нэг байх нь. Алдаа гаргахаас айдаг. Чамайг өрөвдчихлөө.

Жэ: Тийм ээ, би ч  бас.

Р: Хамаагүй ээ. Ингэхэд миний юмнууд хаана байна? Цагдаа нар дэн буудлаас бүгдийг нь аваад явчихсан.

Жэ: Нотлох баримтаас чөлөөлөгдөх л байх. гэхдээ...

Б: Роберт?

Р: Бриттани.

Б:Өөрийгөө азтай гэж бод. Би сална.

Р: Бриттани. Сонс л доо. Эргээд ир!

Жэ: Чиний оронд байсан бол би дургүйг нь хүргэхгүй л байсан.

*****************

Ме: Хүргэж өгсөнд баярлалаа.

До: Дахиад надтай ярьдаг болсонд чинь баяртай байна.

Ме: Меланигийн тухай хэлээгүйд уучлаарай.

До: Хүн амины хэргээр баривчилсанд уучлаарай. 

Ме: Жо би экстремист биш. Үнэн шүү. Би зүгээр л Молли шиг бусад эмэгтэйчүүдийг хамгаалахыг хүсч байна.

До: Бид ч ялгаагүй. Хойшид хамтарч ажиллана гэж найдаж байна.

Ме: Дуртайяа. Гэхдээ чи  сонсож чадах уу? Нотлох баримт шаардахгүйгээр?

До: Тэгнэ ээ. Амалъя. Гэхдээ эхлээд надтай ярилцах хэрэгтэй. Вебсайтад тавихаасаа өмнө.

Ме: Яагаад аль алийг нь хийж болохгүй гэж?

До: Мери, хүмүүс интернэтэд гомдмоор зүйл бичдэг. Үнэн, худал хоёрыг ялгах амаргүй.

Ме: Өөрийн туршлагаасаа ярьж байгаа юм шиг сонсогдож байх чинь. Юу болоо вэ?

До: Ийм юм болсон.

Ме: Сифтерт орчихож. Би хэзээ ч таахгүй байлаа. Хаалга нээж өгсөн гэж гомдоллосон байна.

До: Тийм ээ. Тийм ээ, бас би худалдаж авсан юмнуудыг нь барих гэж оролдсон.

Ме: За за. Боловсон байсан болохоор чинь уур нь хүрч.

До: Тийм ээ. Би яг  тийм байхыг хүссэн юм. Тийм.

Ме: Болзох хэцүү байгаа биз?

До: Тийм ээ, хэлэх ч юм биш.

Ме: Ийм юм болсон нь харамсалтай. Чамд гэж хэлэхэд эрэгтэй хүн хаалга нээж өгч, миний авсан юмыг барьж өгөх юм бол... би баярлах байсан. Надад маш их таалагдах байсан...

5-р бүлгийн  12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home