Hudson Rex_S0511
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Чарли: мөрдөгч
Сара: эм, задлангийн эмч
До: эр, Жозеф Донован
Жэ: эр, Жэсси
Ка: эм, буржгар урт үстэй эмэгтэй, Карма
Ц: эм, цагдаа Жина
Иан: эр, түрээслүүлэгч
А: эр, түрэслүүлэгч2, Ангус
Ма: эм, хохирогчийн эхнэр Мари
Чарли: За ингээд удаан явсны эцэст ирлээ дээ.
Сара: Сайхан хот байна.
Чарли: Тийм ээ. Тийм шүү. Удахгүй хөгжих нь гарцаагүй. Нааш ир, анд минь. Анхны нээгдсэн Би энд Би байсан гэж бодож байна. Юу гэж бодож байна даа?
Сара: Үнэхээр... гайхалтай. Би энд Би ийм дэгжин байх юм гэж хэн мэдлээ.
Чарли: Чи юу гэж бодож байсан юм?
Сара: Чиний сонголтуудаас харахад жаахан болхидуу.
Чарли: Хааяа жаахан тансаг байх зүгээр шд. Юу гэж бодож байна даа, анд минь? Орж харах уу?
Сара: Тэгье.
Чарли: Хөөе. Рекс. Анд минь, нааш ир. Рекс, чи хаачих нь вэ? Би энд би хажуу хаалганд байгаа. Хачин юм даа. Юу вэ? Хөөе, Рекс нааш ир.
Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 5-р бүлгийн 11-р анги
Ц: Тэрнийг Эрик Гордон гэдэг байсан. Та нар хэзээ ирээ вэ?
Чарли: Хагас цаг орчмын өмнө.
Ц: Ямар нэг сэжигтэй юм сонсож, харсан уу?
Сара: Үгүй ээ. Юу ч хараагүй.
Чарли: Гэхдээ Рекс нэг юм мэдрээд байсан.
Ц: Ухаантай нохой байна.
Чарли: Тэр бол цагдаагийн офицер л доо. Рекс. Миний хамтрагч байгаа юм.
Ц: Хамтрагч аа?
Чарли: Аанхан.
Ц: Өө. Нөгөө алдартай Хадсон, Рекс хоёр. Аппл Бейд байж байдаг.
Чарли: Ямар нэг тусламж хэрэгтэй бол бид тусалж болох юм.
Ц: Баярлалаа, гэхдээ хэрэггүй. Гадныхан хангалттай зүйл хийсэн.
Сара: Наадах чинь юу гэсэн үг вэ?
Ц: Хүндээр хүлээж авах хэрэггүй. Гэхдээ та нар энд олон санаа авчирдаг. Өөрсдийгөө бусдаас илүү мэддэг гэж боддог. Гэхдээ тийм биш. Болдог байсан бол Эрик өөрөө хэлж өгөх байсан байх. Үл хөдлөх хөрөнгийн татвараа төлж чадаагүй болохоор тэр паб-аа алдсан. Одоо тэр газар эндхийн иргэдийн үйлчлүүл ч чадахааргүй дэгжин шар айрагны газар болсон. Тэр паб хотынхны хувьд бараг л хоёр дахь гэр байсан юм. Олон үе дамжсан.
Сар: Онцгой газар бололтой.
Ц: Тийм байсан. Мөнгөнөөс болоод шударга иргэд хохирсоор байна. Би энд Бигээр үл хөдлөх хөрөнгө авсан, холоос ирсэн хүмүүс алуурчдаас ялгаа байхгүй.
Сара: Би аяар ирээд цогцосыг нь харж болох бол уу?
Ц: Тэгэх шаардлага байхгүй. Би тодорхой хэлээгүй юм шиг байна. Гэхдээ Эрик залхсан. Тэр амиа хорлосон.
Сара: Таны зөв байх, гэхдээ надад нэг л сэжигтэй санагдсан.
Ц: Санал тавьсанд баярлалаа, гэхдээ энэ миний мэдлийн газар. Би өөрөө хариуцна.
Эр: Төлбөрөө яаж хийх вэ?
Чарли: Картаар хийе. Энэ хавьд л байх ёстой доо. Энэ байна.
Иан: Гайхалтай. Баярлалаа. Энд бүх зүйл хоттой харьцуулахад удаан байдаг юм. Ямар нэг юм хэрэгтэй бол бидэнд хэлээрэй.
Чарли: Баярлалаа. Үнэнийг хэлэхэд... Ойролцоо хоол идчихээр давгүй газар байгаа юу?
Бу: Өө, мэдчихлээ. Бид Торонтогоос ирсэн.
Сара: Би ч гэсэн. Та нар яагаад энд ирээ вэ?
Иан: Хотоос залхаад.
А: Торонтогийн хүн амаас болоод амьгаа авах ч хэцүү. Мэднэ дээ.
Сара: Тийм ээ.
А: Заримдаа шинээр эхлэх хэрэгтэй. Өөрчлөлт.
Иан: Эрикт юу тохиолдсоныг мэдэхэдт хэр хугацаа орох бол?
Чарли: Өршөөгөөрэй?
Иан: Та нар цагдаа биз дээ? Юу болсныг сонирхоод л.
Чарли: Эндхийн эрх баригчид хэргийг шалгаж байгаа байх.
А: Жина. Тэгвэл жилийн дараа.
Чарли: Баярлалаа.
Иан: Одоо бид саналаа тавьж болох байх. Эрикийн байшинг авах.
А: Иан.
Иан: Боль доо. Тэр байшингаасаа салахгүй байсан. Би байшинг нь нураагаад спа баривал дээр гэж бодож байна. Чи тэгэхгүй гэж үү?
А: Эрикийг олсноос нь ч буулгаж аваагүй байна. Бид... Ийшээ.
Сара: Рекс, явъя.
Иан: Мэдээж. Баярлалаа.
Жэ: Хүнд гэмт хэргийн тасаг. Өө, сайн уу Этел. Чи сайн биз ээ? Тийм ээ, өнөөдөр хуваарилах самбар зүгээр байна уу? Сайн байна. Үгүй ээ, үгүй. Үгүй ээ, туслалгүй яах вэ. Юу хэрэгтэй вэ? Яах вэ, би жаахан завгүй байна. Үнэнийг хэлэхэд их завгүй байна. Гэхдээ зүгээр ээ. Надад хэдэн минут байгаа. За. Тийм ээ. компьптерийн гэрэл нь ассан байна уу? Ногоон байна уу? За, наадахаа унтраачих. Тийм ээ, наадах чинь. Наадахаа унтраачих.
*****************
Чарли: Чи зүгээр үү? Хажуу хаалганы цогцосыг бодсоор л байна уу?
Сара: Үгүй ээ, үгүй үгүй. Бид нар амарч байгаа. Тэгээд ч Жина бидний тусламж хэрэггүй гэсэн.
Чарли: Чи цогцос сэжигтэй байсан гэсэн шд.
Сара: Тийм ээ. Гэхдээ би... юу гэдгийг хэлж мэдэхгүй байна.
Чарли: Гэхдээ л чамд амиа хорлолт биш гэсэн совин татаад байна уу? Аан? Жинатай дахиад уулзаад үзэх юм уу?
Сара: Би хэтрүүлмээргүй байна.
Чарли: Чи ганцаараа очоод үзвэл ямар вэ?
Сара: Ганцаараа очвол тэр илүү нээлттэй байх бол уу? Алдартай Хадсон, Рекс хоёр биш бол? Хөөе.
Чарли: Чи хэлсэн шүү, би биш.
Сара: Та хоёр юу хийх гэж байна?
Чарли: Бид хоёр хотоор жаахан явж, танилцдаг юм уу. Жинагийн хэлсэн шиг өөрчлөлтүүд байна уу харъя.
Сара: Эрикийн үхэлтэй холбоотой байж магадгүй.
Чарли: Тийм ээ. Юу гэж бодож байна даа, анд минь? Хотоор алхаж, царайлаг царайг чинь хараад эндхийн хүмүүс бид нартай ярилцах нь уу, харах уу?
Сара: Тийм гэж байх шиг байна.
Чарли: За. Рекс, явъя. Жаахан алхъя.
******************
Чарли: Тийм ээ, мэдэж байна. Үнэхээр үзэгслэнтэй юм аа, тийм ээ? Нааш ир. Энэ хавиар жаахан явъя. Юу байна харцагаая.
Эм: Эгдүүтэй юм аа.
Эр: Мэдэхгүй юм даа. явъя. Алив ээ, гэртээ оръё.
Чарли: Явъя.
Ц: Баярлалаа. Манай эмч амиа хорлолт мөн гэж байна.
Сара: Өө. Би би би саад болох гээгүй юм шүү. Гэхдээ би хармаар байна.
Ц: Би Эрикийг насаараа мэддэг байсан. Гэтэл та илүү мэддэг юм шиг байна.
Сара: Тийм ээ, заримдаа өөр хүний нүдээр өөр харагддаг шд.
Ц: Мэдээж. Гэхдээ Эрик гутралд орсон байсныг хэлэх хэрэгтэй байх.
Сара: Таны зөв бол би дахиад оролцохгүй ээ. Хэдхэн минут л болно.
Ц: Тэг л дээ. Дураараа бол.
Сара: Эмч үхлийн цагийг нь тодорхойлсон уу?
Ц: Үгүй. Тэгэх шаардлагагүй санагдсан. Танд таамаг байна уу?
Сара: Цогцосыг нь буулгачихсан болохоор одоо мэдэх боломжгүй л дээ.
Ц: Яагаад?
Сара: Үхлийн дараах цус хуралт... үхлийн цагийг тогтооход тусалдаг юм. Цогцосыг хөдөлгөчихсөн болохоор баттай хэлэх боломжгүй.
Ц: Эрик өнөөдөр 4цагийн үед над руу залгасан. Тэгэхээр тэрнээс та хэдийг ирэх хооронд л үхсэн байх.
Сара: Тэр юу гэж хэлсэн бэ?
Ц: Сайн мэдэхгүй байна. Би утсаа авч чадаагүй.
Сара: Тэр үг үлдээсэн үү?
Ц: Тийм ээ. Тийм ээ, ярилцмаар байна гэсэн. Ямар нэг юмны тухай гомдоллох гэж байсан байх. Би хэлсэн... Эрик сэтгэл гутралд орсон байсан.
Сара: Тийм байж магадгүй. Гэхдээ энийг хар даа. Энэ доголууд... тэрний дүүжлэгдсэн байсан олсных. Гэхдээ хөхөрсөнтэй нь тохирохгүй байна.
Ц: Тэгэхээр...
Сара: Үхсэний дараа цогцос хөхөрдөггүй юм. Зүгээр л ором гардаг. Эрикийг дүүжлэхэд үхчихсэн байсан гэж бодож байна.
Ц: Хүлээгээрэй, өөр хүний хийсэн хэрэг гэх гээ юу?
Сара: Хар даа. Энэ нүүрэн дээрх шархнууд... бас тэрний гар дээр байна. Эсэргүүцэл үзүүлсэн гэдгийг харуулж байна. Жина. Энэ амиа хорлолт биш. Энэ хүн амины хэрэг.
Ц: Бурхан минь. Эрикийн эхнэр Мари.
Ма: Эрик. Бурхан минь.
Ц: Түр-түр хүлээ Мари. Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Наашаа хүрээд ир.
Ма: Бурхан минь...Итгэж чадахгүй нь.
Ц: Уучлаарай. Ийм л юм болчихлоо.
Ма: Тэр ингэх хүн биш. Өөр тайлбар байх л ёстой.
Сара: Сайн уу.
Ма: Сайн уу.
Сара: Би... Би Эрик сүүлийн үед хүнд байдалд орсон гэж ойлгосон.
Ма: Жаахан хэцүү байсан. Та тэрийг хэлж байгаа бол. Гэхдээ... Тэр ийм юм хийхгүй.
Сара: Та хоёр гэрлээд хэр удсан бэ?
Ма: 9жил. Хоёр сарын өмнө салчихсан.
Ц: Пабыг алдсаных нь дараа чи орхиод явсан.
Ма: Би тэрнээс болж яваагүй.
Сара: Юу... өөр арга байгаагүй байх.
Ма: Эрик их уудаг байсан. Согтчихоороо хэн гэдэгээ ч санадаггүй байсан.
Ц: Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
Ма: Бид хоёр байнга л уулздаг. Өчигдөр бид хоёр шар айраг уусан.
Сара: Тэр ямар байсан бэ?
Ма: Жаахан ууртай байсан. Гэхдээ Эрик тийм л хүн.
Ц: Тэр жаргалгүй байсан.
Ма: Тэр яасан ч амиа хорлохгүй.
Сара: Та хоёр байнга хамт уудаг уу?
Ма: Мэдээж. Гэхдээ тийм их биш. Салснаас хойш өөр байсан л даа. Гэхдээ... Одоо тэрний хэр уух нь надад ямар хамаатай гэж? Би одоо ч тэрэнд хайртай. Гэхдээ тэрний хүсч байгаа шиг биш. Тийм байхаа больсон...
Сара: Харамсалтай байна.
**************
Сара: Хотын эмч, Жина хоёр амиа хорлосон гэжбайсан.
Чарли: Гэхдээ?
Сара: Гэхдээ шүүхийн үзлэгээр тийм биш гэж гарсан. Өө, баярлалаа. Гэхдээ би чадахгүй нь.
А: Боль доо.
Сара: Үгүй ээ, үнэнээсээ. Би-би дүүрчихээд байна.
А: За за. Тэгвэл чи? Жаахан идэх үү?
Чарли: Би татгалзахгүй ээ.
А: За.
Сара: Баярлалаа.
Чарли: Бярлалаа.
Иан: Зүгээр ээ. Ингэхэд бидний тухай яаж мэдсэн юм?
Чарли: Би танай таван одтой хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байсан юм. Рекс ирж үзэхийг шаардсан юм.
Иан: Тэгээд Рексийн хүлээлтийг бид биелүүлж чадаа юу?
Чарли: Тэр сэтгэл хангалуун байгаа.
Сара: Би түрүүн Маритай уулзсан. Экс эхнэр.
Иан: Экс эхнэр ээ?
Сара: Тийм ээ. Тэр их айсан байсан.
А: Хөөрхий дөө.
Иан: Их цочирдсон байх.
А: Энэ онцгүй сонсогдох байх. Гэхдээ би Эрик байгаад тэр эмэгтэйтэй гэрлэсэн байсан бол би аль хэдийн жилийн өмнө учраа олчихсон байгаа. Сайхан хооллоорой.
Чарли: Ингэж нэг хоёулхнаа үлдэх гэж.
Сара: Ангус Маригийн тухай тэгж хэлсэнд итгэж чадахгүй нь.
Чарли: Тийм ээ. Чи тэрэнтэй уулзсан шд. Юу гэж бодож байна?
Сара: Гашуудаж байсан. Эрик амиа хорлоогүй гэдэгт би итгэлтэй байна.
Чарли: Шүүх эмнэлгийнхэн учрыг нь олох байх.
Сара: Чарли, тэр өөрийгөө дүүжлээгүй. Тэрнийг хэн нэг нь эхлээд боож алсан.
Чарли: Хүн амины хэрэг болж таарах шив.
Сара: Тийм ээ... Маргааш өглөө болъё.
*********************
Ка: Жэсси. Сайн уу. Минийх шиг сонирхол татаж байгаа бололтой.
Жэ: Юу... Этэлд компьютер унтрааж асаахыг зааж өгч үү? Тийм ээ, үнэхээр сэтгэл татам.
Ка: Солих самбарт дэмжлэг үзүүлээ юу?
Жэ: Тийм ээ. Юу гээч? Энэ нам гүм байдаг өөр зүйл хийх сайхан боломж байж мэдэх юм. Хэрэг судлах ч юм уу.
Ка: Сонирхолтой сонсогдож байна.
Жэ: Сүүлийн хэрэг дээр чи бид хоёр сайн гар нийлсэн болохоор би чамайг надад хэрэг шалгахад тусалж болох юм гэж бодлоо л доо. Чамайг хүсвэл...
Ка: Харин л дээ. Юуны тухай ярьж байгаа билээ?
Жэ: За. Тэгэхээр ийм байна. Энэ гэмт хэрэг гэхээс илүү хувийн хэрэг байгаа юм. Миний хэлж байгааг ойлгож байгаа бол.
Ка: Үнэнийг хэлэхэд ойлгохгүй байна.
Жэ: Би Чарли, Сара хоёрыг... ойлгож байна уу?
Ка: Нээрэн үү?
Жэ: Тийм.
Ка: Хн. Чамд юу ч олдохгүй байх. Гэхдээ... нотлох баримтаа надаар шалгуулж болно шүү. Гэхдээ төлбөртэй.
Жэ: Үнээ хэл.
Ка: Чиний царай.
Жэ: Миний царай? Чи арай дээрэмчин юм биш биз? Хар сүлжээнд биеийн хэсэг зардаг юм уу?
Ка: Нүүрний бүтэц судалж байна.
Жэ: Аан.
Ка: Зурагаа зуруулах юм бол би тусалъя.
Жэ: За за, болж байна. Тохиролцлоо.
********************
А: Сайхан амарсан уу?
Сара: Хүүхэд шиг л. Чарли, Рекс хоёр дээр унтаж л байгаа.
А: Сонсоход таатай байна. Бид хоёрын нэг нь байнга байдаг. Тэгэхээр ямар нэг юм хэрэг болбол хашгирахад л болно.
Сара: Тэгж хэлсэн болохоор... Өчигдөр үдээс хойш Эрикийн хажуу байшингаас ямар нэг чимээ сонсоогүй биз? Таван цагийн үед.
А: Сонсоогүй ээ. Би яг энд суугаад гал тогооны дизайн дээр ажиллаж байсан.
Сара: Тэгэхээр ямэр нэг болсон гэж мэдэгдээгүй байх нь ээ?
А: Ямар нэг юм сонссон ч болоосой. Магадгүй... тусалж чадах ч байсан юм билүү.
Сара: Ямар нэг юм санаанд чинь орвол... бид дуртайяа сонсоно шүү.
А: Би нэг найзаасаа сонссон. Эрикийн пабт очсон гэсэн. Өчигдөр үдийн хойно.
Сара: Тэр ховор тохиолдол уу?
А: Үгүй ээ. Гэхдээ тэнд очихоороо тэр амаа мэдэхгүй ярьдаг байсан. Эсвэл Томын дургүйг хүргэдэг.
Сара: Шинэ эзэн үү?
А: Тийм ээ. Эрик Томыг өөрийнх нь юмыг хулгайлсан гэдэг байсан.
******************
Чарли: Сайхан газар байна. Гэхдээ би энэний төлөө хүн алахгүй байх.
Сара: Ангусын зөв байгаад Эрик өчигдөр энд ирсэн бол сэжүүр байж магадгүй.
Чарли: Энэ амралтын өдөр миний төсөөлж байснаас огт өөр байна. Уучлаарай.
Сара: Тоглож байна уу? Хэрэггүй бол нэг юм дутах байх.
Чарли: Өө, наадахад чинь санаа зовох хэрэгтэй юу?
Сара: Санаа зовох оо? Яагаад?
Чарли: Би өмнө нь нэг хамт ажилладаг хүнтэйгээ болзож байсан. Олон жилийн өмнө л дөө. Бүх зүйл сайхан байсан л даа, бидэнд ажлаас өөр нийтлэг зүйл байдаггүйг мэдэх хүртэл.
Сара: Чи зөвхөн урт замд надтай байж чадахуу гэдэгт санаа зовоход л болно.
Чарли: Намайг чадна гэдгийг чи сайн мэдэж байгаа.
Том: Аппл Бейд алдартай зочид ирсэн гэж би сонссон юм. Рекс мөн биз дээ? Би болох уу?
Чарли: Үнэнийг хэлэхэд, тэр ажиллаж байгаа. Та Том МакГимзи мөн үү?
Том: Өө, Эрикийн тухай юу?
Чарли: Тэрнийг мэддэг байсан уу?
Том: Жаахан л. Үнэхээр харамсалтай.
Сара: Энэ Эрикийн бар байсан. Тийм байх аа? Таныг авахаас өмнө?
Том: Энэ асуудал гэж үү?
Чарли: Мэдэхгүй ээ? Асуудал мөн үү? Бид Эриз зарахыг хүсээгүй гэж сонссон.
Том: Сонсооч, тэрэнд тохиолдсон зүйлд үнэхээр харамсаж байна. Гэхдээ тэрний татвараа төлж чадахгүй байсан нь миний буруу биш.
Чарли: Нэг хүний азгүйтэл, нөгөө хүний боломж. Тийм үү?
Том: Эрик гацчихсан байсан. Эрик миний амжилтанд атаархдаг байсан. Тийм л юм болсон юм.
Сара: Юу... гар чинь яагаа вэ?
Том: Би хойно байсан юм. Урагдчихсан хоолойнуудыг боосон.
Чарли: Том. Одоо та бидэнд үнэнээ хэлсэн нь дээр гэж хэлэх байна.
Том: За. Тийм ээ. Эрик өчигдөр энд дайрч орж ирсэн. Тэр энүүгээр хашгичиж, баахан хараасан. Тэгээд би тэрнийг хөөж гаргасан. Тэгээд жаахан хүч хэрэглэх хэрэг гарсан юм.
Сара: Яагаад худлаа хэлсэн юм?
Том: Уучлаарай. Би энэнтэй орооцолдохыг хүсэхгүй байна. Эрик бид хоёр найзууд байгаагүй. Би тэрэнд гар хүрсэнээ хүлээж байна. Тийм л зүйл болсон. Тэгээд л болоо. Хэрвээ намайг тэрний үхэлтэй холбоотой гэж болож байгаа бол...
Чарли: Таныг оролцсон гэж хэн ч хэлээгүй. Бид зүгээр л ярилцаж байна. Эриктэй уулзахад нэг тийм сэжигтэй зүйл мэдрэгдсэн үү?
Том: Тийм ээ, тэр яагаад ч зүгээр биш байсан. Эрикийн хувьд ч тэр. Нэг л биш байсан.
*******************
Чарли: Тэгэхээр Эрик пабааа алдаад гутралд орсон байсан.
Сара: Мэдээж, тэрэнд хэцүү байсан. Гэхдээ шүүх эмнэлгийн талаас нь харахад тэрнийг хүний гарт үрэгдсэн гэж хэлээд байна.
Чарли: Том Эрикийг өчигдөр бусад өдрөөс илүү түгшсэн байсан гэж хэлсэн.
Сара: Тэр ярилцах санаатай Жина руу залгасан. Гэхдээ юуны тухай гэдэгээ хэлээгүй.
Чарли: Наадахыг чинь л олж мэдэх хэрэгтэй.
Сара: Тэр амьд байна. Зүгээр л... согтоод тасарчихаж.
***************
Сара: Тэгээд юу гэмээр байна даа?
А: Миний сонссоноор Лорэн охиндоо тохиолдсон зүйлийг мартаж чаддаггүй гэсэн.
Чарли: Тэр нь юу юм?
А: Живчихсэн. 15жилийн өмнө гэсэн. Кендра 15 настай байхдаа далайн давалгаанд хамагдчихсан гэсэн.
Сара: Аймшигтай юм.
А: Тэр мартаж чадахгүй байгаа юм. Хүмүүс тэрнийг охиныхоо өрөөг нас барсан өдрийнх нь хэвээр хадгалдаг гэж ярьдаг юм. Ийм болсонд нь гайхах зүйл алга.
Чарли: Хүлээгээрэй. Хүлээ. Юу? Наадах чинь юу гэсэн үг вэ?
А: Эрик тэрний хувьд Кендратай холбодог сүүлчийн утас байсан гэж хэлж болно. Тэд хамт өссөн. Тэрнийн нас барахад Эрик тэнд байсан гэсэн. Тэрний дараа Эрик Лорэнд санаа тавьдаг байсан. Тэрэнгүйгээр Лорэн тэсэхгүй байсан.
Ло: Одоо би яах вэ? Тэр явчихлаа.
А: Жаахан амарчих. Тэгвэл дээрдэнэ за юу? Нааш ир... Алив... Зүгээр дээ.
Ц: Яриалцах хэрэгтэй байна. Та нар яагаад надтай ярилцахгүй хүмүүсийг байцаагаад байгаа билээ?
Чарли: Пабын эзнийг хэлж байна уу?
Ц: Том МакГимзи. Тийм.
Чарли: Тийм ээ. Бид пабт үдийн хоол идэхээр очсон. Тэр тэнд байж байсан.
Сара: Бид хойшид танд мэдэгдэнэ ээ.
Ц: Мэдэгдэнэ ээ? Та нар надаас асуух ёстой. Та нарыг том хотоос ирсэн мөрдөгчид гэдгийг мэдэж байна. Гэхдээ энэ миний хот. Миний хэрэг.
Чарли: Бид хүндэлж байна аа.
Ц: Баярлалаа.
Сара: Жина хоёулаа хэргийн газрыг хамтдаа үзэж болох бол уу? Өөр юм олдож магадгүй гэж бодож байна.
Ц: Тэгье ээ.
Чарли: Би эндээ үлдье. Лорэнийг жаахан дээрдэхээр би ярилцаад үзье. Зөвшөөрвөл шүү дээ?
Ц: Болно оо.
Чарли: За.
Сара: За.
Чарли: Ямар нэг юм болбол намайг дуудаарай, за юу?
Сара: Тэгнэ ээ.
****************
Чарли: Энэ тус болох байх.
Ло: Баярлалаа.
Чарли: Юу болоод байгааг яримаар байна уу?
Ло: Би зүгээр ээ.
Чарли: Та зүгээр харагдахгүй байна. Та уухаараа байнга ингэдэг үү?
Ло: Таагүй өдөр байлаа. Тэгээд л тэр.
Чарли: Таныг Эриктэй дотно байсан гэж сонссон.
Ло: Надад хэн нэгэн хэрэгтэй үед тэр байнга дэргэд минь байсан. Хэцүү үед надад тусалдаг байсан. Тэр Кендраг маань мэддэг байсан.
Чарли: Үнэхээр харамсалтай байна. Та жаахан завсарлага авсан нь дээр байх.
Ло: Маргааш ажилдаа явах ёстой. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ.
Чарли: Би зах зээл эрэлттэй байгаа гэж сонссон. Гэхдээ та өөртөө санаа тавих хэрэгтэй бол...
Ло: Чадахгүй ээ. Би хотын албан хаагч.
Чарли: Би гэрт чинь хүргээд өгөх үү?
Ло: Баярлалаа, би зүгээр. Юу гээч... манай хот ийм байгаагүй юм. Зарим зүйл нь сайн л байж таараа... гэхдээ... ихэвчлэн... үнэхээр аймшигтай.
А: Хөөе. Би... түр гарчихаад ирье. Ямар нэг юм хэрэгтэй бол Иан байгаа шүү.
Чарли: Баярлалаа.
******************
Ка: Нотлох баримтыг чинь сонсъё. Яагаад Чарли, Сара хоёрыг нийлсэн гэж бодоод байгаа юм?
Жэ: За. Юуны түрүүнд... байнга хамт байдаг. Хэзээ хэзээнээс илүү.
Ка: Тэгээд? Тэд сайн баг. Тэрэнд романтик юм байхгүй.
Жэ: Тэд нар байнга шивнэлддэг. Их ойроос. Ганц удаа ч биш. Бас... тэр хоёр юу болоод байгааг надад хэлэхгүй байгаа.
Ка: Жэсси... чамд зориулж гэнэтийн үдэшлэг бэлдэж байх үеийнх юм яриад байгаа юм уу?
Жэ: Тийм ээ, гэхдээ... бусад үед юу гэх вэ?
Ка: Мэдэхгүй ээ. Чи өвснөөс зуураад байх шиг байна.
Жэ: Тэр хоёр зэрэг амралтаа авахаар шийдсэнийг тэгвэл юу гэх вэ? Энэ их сэжигтэй байна.
Ка: Тэд хамт ажилладаг. Тийм болохоор цагийн хуваарь нь ч гэсэн таарах ёстой шд.
Жэ: Бурхан минь. Тэр хоёр яг одоо дурлалт хосууд шиг хамтдаа цагаа өнгөрөөж байгаа байх.
Ка: Донован ч гэсэн амарч байгаа.
Жэ: Тийм ээ. Гэхдээ... тийм ээ. Тийм байх...
Ка: Харав уу? Чамд юу ч алга.
***************
Ц: Түрүүн таагүй аашилсан бол уучлаарай. Хувийн зүйл биш. Зүгээр л... би энэ газрыг мэднэ. Тэгээд л тэр.
Сара: Энд байнга амьдарч байсан уу?
Ц: Бүх насаараа.
Сара: Эндхийн хүмүүс их дотно байдаг юм шиг санагдсан.
Ц:Тийм ээ. бид тийм хэвээрээ байхыг хүсдэг. Тэгэхээр ийм байна. Хотын хүмүүсийг авчрахаар маш олон асуудал араасаа дагуулдаг. Хар тамхи, хүчирхийлэл.
Сара: Харин л дээ.
Ц: Үгүй гэж үү? Эрикийн алуулсан гэж хэлсэн хүн нь та.
Сара: Гэхдээ холоос ирсэн хүн байх албагүй шд.
Ц: Мэдэхгүй юм даа.
Сара: Танд бодсон юм байгаа юм уу?
Ц: Хотынхон нууцаа хамгаалах гэж жижиг хотод ирдэг.
Сара: Тийм үү?
Ц: Аанхан. Тэр Би энд Би ажиллуулдаг хоёрыг аваад үз л дээ. Тэд нарын ямар хүмүүс болохыг хэн ч мэдэхгүй.
******************
Чарли: Мэднэ ээ. Давгүй юм тийм ээ? Энэ газар усан дээр байрладаг юм байна. Тийм ээ, их найдах хэрэггүй. Мэдэж байна аа, мэдэж байна.
Жэ: Сайн уу, Жэсситэй холбогдлоо. Дохио дуугарсны дараа хэлэх зүйлээ үлдээнэ үү.
Чарли: Жэсси, Чарли байна. Чамаар шалгуулах нэг юм байна. Над руу буцаад залгаж болох уу? Рекс, явъя. Хөөе. Энд юу болж байна даа?
Сара: Хөөе. Жина хэлтэс рүү явах ажилтай болчихсон. Тэр бид нар дасч эхэлж байх шиг байна.
Чарли: Ямар нэг юм олоо юу?
Сара: Үгүй ээ, одоохондоо үгүй.
Чарли: Рекс тусалж чадах ч юм билүү?
Сара: Тийм ээ, магадгүй. Би бас Иан, Ангус хоёрыг ажигласан нь дээр гэж бодож байна.
Чарли: Яагаад?
Сара: Жина тиймэрхүү юм ярьсан.
Чарли: Тэр дасч байгаа л юм байна. Би Би энд Би рүү очоод тэр хоёрын талаар юм мэдэх гээд үзье.
Сара: За. Рекс чи юу гэж бодож байна даа? Энд ямар нэг юм байж л таараа, тийм ээ?
Ма: Өөр хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна уу?
Иан: Ангус ирэх болоогүй.
Ма: Бурхан минь. Бүх юм галзуу юм шиг л байна.
Иан: Чшш... тэрэнд санаа зовох хэрэггүй. Нааш ир.
Сара: Энийг хэн авсан юм бол? Юу вэ, Рекс? Маригийн машинд юу байна?
Ма: Бид хэнд ч муу юм хийхийг хүсээгүй.
Иан: Сари Эрикээс салсныхаа дараа надад хандсан. Тэрэнд хэцүү байсан.
Ма: Тийм ээ. Иан сонссон. Тэр надад ямар байгааг ойлгож байсан.
Чарли: Эрик... тэр мэдэж байсан уу?
Ма: Үгүй ээ, бид болгоомжтой байсан.
Чарли: Тийм ээ, би харж байна. Жэсси юу байна?
Жэ: Хөөе. Би мессежийг чинь авсан. Би хайгаад үзье. Хэдэн цаг хүлээж болох уу?
Чарли: Баярлалаа. Наана чинь бүх зүйл зүгээр үү?
Жэ: Тийм ээ, гайхалтай. Хөөе. Чи Саратай уулзаагүй биз?
Чарли: Сара? Үгүй. Тэр амралтын өдрүүдээр гэрийнхэн дээрээ очино гээд байсан биз дээ?
Жэ: Тэгсэн юм уу? Би санахгүй байна.
Чарли: Тасаллаа. Хөөе.
Сара: Хөөе.
Чарли: Наадах чинь юу юм?
Сара:Унадаг дугуйны дотуур хаймер. Бид хоёр энийг Маригийн машины багажнаас олсон. Рекс олсон.
Чарли: Тэгвэл чухал юм байх ёстой.
Сара: Алуурчин энүүгээр Эрикийг боомилсон гэж бодож байна.
****************
Сара: Өргөний хэмжээ нь Эрикийн хүзүүнд гарсан мөртэй таарч байна. Энэн дээр байгаа шиг тальк тэрний арьсан дээрээс олдсон.
Чарли: Мари, энэ таных уу?
Ма: Яасан ч үгүй. Надад дугуй байхгүй.
Чарли: Тэгвэл энэ яагаад багажинд чинь байсан юм?
Ма: Би мэдэхгүй байна. Та нар намайг ийм зүйл хийж чадна гэж бодоод байгаа юм уу?
Чарли: Надад хэл л дээ.
Ма: Би тэрний экс. Галзуу алуурчин биш. Тэгээд ч би өдөржин Иантай байсан. Хэл л дээ.
Чарли: Энэ үнэн үү?
Иан: Тийм ээ, бид бид хамт байсан. Та хоёрыг ирэхийн өмнөхөн энд буцаж ирсэн.
Чарли: Энэ талаар мэдэгдэхэд бэлэн үү? Мэдүүлэг өгөх үү?
Иан: Би... би гэрчийн мэдүүлэг өгөхгүй. Ангус бид хоёрыг мэдчих юм бол... тэр тэр яваад өгнө. Би бүх зүйлээ ч алдаж магадгүй.
***************
Чарли: Тайван. Тэгэхээр бидэнд хоёр асуудал байна.
Сара: Эрикийн хэн алсан бэ?
Чарли: Тэгээд хэн Марийг гүтгэх гэж оролдсоныг.
Сара:Улам л сонирхолтой болоод байна. Яах гэж ийм юм хийсэн байх вэ?
Чарли: Ангус Ианыг араар нь тавьдагийг мэдэж байсан гэвэл... Марийг гүтгэх нэг шалтгаан байж болох юм.
Сара: Тийм ээ. тэрнийг шийтгүүлж, мөрдөн байцаалтаас бултана.
Чарли: Тийм ээ. Гэхдээ Ангуст Эрикийн эсрэг юу байж таарах вэ?
Сара: Тэрнийг алахаар том юм байх ёстой.
Чарли: Тийм ээ. Утгагүй сонсогдож байна. Гэхдээ...
Сара: Гэхдээ юу гэж?
Чарли: Иан Ангуст Эрикийг насны барсны дараа байшинг авъя гэж хэлснийг санаж байна уу? Надад нэг санаа төрлөө.
Сара: Юу юу тэр вэ?
Чарли: Юу гээч... Надад хагас цаг өгчих.
Сара: За.
Чарли: Рекс.
****************
Ка: Удахгүй дууслаа. Одоо хэрэг чинь ямар санагдаж байна?
Жэ: Мэдэхгүй ээ. Сара Торонтод байгаа юм шиг байна. Эцэг эх дээрээ очсон. Чарли хотоос гарсан. Рекс тэр хоёр агаар амьсгалж байгаа.
Ка: Урам чинь хугарсан бололтой.
Жэ: Зүгээр л... мэдэхгүй юм даа. Би нэг юм оллоо гэж бодсон юм.
Ка: Энэ дахиад урмыг чинь хугалахгүй гэж найдъя.
Жэ: Би айх ёстой юу? Жаахан айж байна. Гайхалтай. Хөөх. Чи... Чамд үнэхээр авъяас байна.
Ка: Ганц надаас шалтгаалаагүй. Чиний нүүрний ясны бүтэц үнэхээр сайн зурахад яг тохирсон хүн.
Жэ: Тийм ээ, манай эмээгийн хацарны ясных байх. Энийг... би авч болох уу?
Ка: Мэдээж.
Жэ: Баярлалаа.
Ка: Баярлалаа.
*****************
Чарли: Сайн уу, Ангус. Зав байна уу?
А: Тийм ээ. Юугаар туслах вэ?
Чарли: Сонсооч, Иан Эрикийн байшинг авах санал гаргана гэж байсан нь үнэнээсээ байсан уу?
А: Тэр чинь юу гэсэн үг вэ?
Чарли: Чи юу гэж бодож байна? Бизнесээ өргөжүүлэх үү? Хажуугийн үл хөдлөхийг худалдаж авах уу? СПА барих уу?
А: Тэр чинь наргиа байсан шд.
Чарли: Тэгж бодохгүй байна.
А: Юу хэлэх гээ вэ? Эрикийг намайг алсан гэж байгаа юм уу? Байшинг нь авахын тулд уу?
Чарли: Тэгсэн үү?
А: Утгагүй юм.
*******************
Эм: Мэдээж. Түр хүлээгээрэй. Сайн уу.
Чарли: Сайн уу. Лорэн Хамфрис байгаа юу?
Эм: Уучлаарай, тэр өнөөдөр ирээгүй. Би ямар нэг байдлаар тусалж болох уу?
Чарли: Хатагтай Хамфрис ажилдаа ирээгүй ээ?
Эм: Баасан гарагаас хойш.
Сара: Эрикийн олохоос өмнө байж.
Эм: Бүх зүйл зүгээр үү?
Сара: Тийм ээ. Эрик Гордоны үл хөдлөх хөрөнгийн татвар, үнэлгээг нь харж болох уу?
Эм: Эрик Гордон?
Чарли: Тийм ээ. Тэрнийх. Бас өмнө нь тэрнийх байсан пабын татварын үнэлгээр бидэнд харуулж болох уу?
Эм: Мэдээж. Түр хүлээгээрэй.
Сара: Өнгөрсөн жил Авалон арал дээр байхдаа хотоос нүүх тухай ярьж байснаа саначихлаа.
Чарли: Тийм ээ. Байгаль, цэвэр агаар. Тийм ээ, анд минь. Бас хонинууд.
Сара: Энэ амралтын өдрүүдийн дараа жижиг хотод амьдрах бодол чинь хэвээрээ юу?
Чарли: Хамгийн гол нь би авч чадах уу гэдэг л байна. Энийг хар даа.
Сара: Хөөх. Аппл Бей хөгжиж байгаа би мэдэж байсан. Гэхдээ ийм үнэтэй гэж бодсонгүй.
Чарли: Тийм ээ.
Эм: Уучлаарай. Гэхдээ ноён Гордоны баримтууд олдохгүй байна.
Чарли: Алга болчихоо юу?
Эм: Хачин л юм. Лорэн уг нь ажилдаа маш нямбай.
Чарли: За, баярлалаа.
Сара: Чарли. Би Эрикийн гражаас хотын захиргааны хоосон хавтас олсон.
Чарли: Татварын үнэлгээ байсан байх.
Сара: Хэн нэг нь алга хийхийг хүсч.
Чарли: Эрик юу хийж байсныг мэдэх хэрэгтэй. Рекс, явъя. Хөөе. Би сэрээчихсэн үү? Ганцаардаж байна уу?
Жэ: Үгүй ээ, үгүй. Би сайн байгаа. Зүгээр л өөрийгөө завгүй байлгаж байна.
Чарли: Сайн байна. Эрикийн үл хөдлөх хөрөнгийн талаар юм олдоо юу?
Жэ: Тийм ээ, Чарли. Их муу хэрэг.
Чарли: Тийм үү? Яагаад тэр билээ?
Жэ: Тэрний байшингийн үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд гурав дахин үнэд орсон. Бас анхнаасаа их үнэтэй байсан.
Чарли: Үл хөдлөх хөрөнгийн татвар нь ямар байна?
Жэ: Маш өндөр. Тийм ээ. Би дэлгэрэнгүйг нь явуулчихъя.
Чарли: За. Баярлалаа. Эрикийн алдсан пабны талаар юм байна уу?
Жэ: Өө, тийм ээ. Байсан. Тэр пабны татвар ч гэсэн маш их байсан. Бас үнэлгээ нь маш өндөр байсан.
Чарли: Байсан? Юу өөрчлөгдөө вэ?
Жэ: Мэдэхгүй ээ. Мэдэхгүй. Пабны үнэлгээ нь шинэ эзэнтэй болсны дараа гэнэтхэн буучихсан.
Чарли: За. Сайн байна. Баярлалаа, Жэсси.
Жэ: Ингээд болоо юу?
Чарли: Одоохондоо.
Сара: Хот хичнээн хөгжиж байгаа ч гэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гурав дахин нэмэгдэнэ гэхээр... сонсоогүй юм байна. Эрхик пабаа алдсанд гайхах юм алга.
Чарли: Лорэнтай ярилцах хэрэгтэй юм шиг байна. Тэр бидэнд юм хэлээгүй нуусан юм шиг байна... Сара...
Сара: Рекс, наашаа. Алив, би оролдоод үзье. Тэр амьсгалж байна.
Чарли: Өөрийгөө ингэсэн байх боломжгүй. Рекс. Энд өөр хүн байна.
Сара: Жина. Лорэн Хамфригийн гэрт яаралтай эмч хэрэгтэй байна. Хэн нэг нь тэрнийг боомилохыг завдаж. За... Лорэн. Намайг сонсож байна уу? Сэрээрэй. Хөөе. Сайн уу. Юу болсныг хэлээч.
Ло: Бүх зүйл харанхуй болчихсон. Хэн таныг ингэсэн бэ?
Чарли: Нэг юм хэлчихье. Таныг торны цаана суулгахаасаа өмнө өөрийгөө тайлбарлах боломж олгоё. Алив. Тэгээд юу нуугаа вэ? Үл хөдлөх хөрөнгийн үнэлэгчтэй холбоотой юу? Тэр тоонуудыг өөрчилсөн болохор та пабаа аваа юу?
Ло: Би энд тэсэхээ байгаад байсан. Гэтэл тэр надад юм санал болгосон.
Сара: Хэн-хэн тэр вэ?
Ло: Том.
Том: Тэр үнэлгээнд жаахан өөрчлөлт оруулсан. Тэгээд л тэр.
Чарли: Татварыг тэнгэрт тулгасан гэж үү. Эрикийг төлөх боломжгүй их өрөнд оруулсан. Та тэрнийг аргагүй байдалд оруулсан.
Том: Нөхцөл байдал нь тохирохгүй байсан юм. Тэгээд л би би би жаахан өөрчилсөн. Газрыг нь өөрчилсөн.
Чарли: Тэгээд л танд худалдаж авах боломж гарсан. Гэхдээ таныг авсны дараа Лорэн татварыг буцаагаад бууруулсан. Их сайхан тохиролцоо байж. Тэрэнд ямар ашигтай байсан бэ?
Ло: Тэр худалдаж авах бүртээ 10%-ийг нь өгнө гэж амалсан. Би Эрикийн пабыг зараад бүх насаараа олсноос ч илүү их мөнгө олсон. Гэхдээ... би Эрикт ийм хүндээр тусна гэж би бодоогүй.
Сара: Эрик зарсныхаа дараа ганц ч цент аваагүй байх. Зээлдүүлэгчид бүх мөнгийг нь авсан байх ёстой.
Ло: Одоо Том Эрикийн байшинг авахыг хүсч байгаа. Би би үгүй гэж хэлсэн. Би би болиулах гэж хичээсэн.
Сара: Та тохиролцооноосоо буцахаар шийдээ юу?
Ло: Тийм ээ. Би үргэлжлүүлж чадахгүй. Ийм зүйл болсон болохоор...
Сара: Тэгээд Том тан руу дайрч.
Ло: Тэр намайг цохиж ухаан алдуулсан байх. Нэг мэдсэн чинь та ирчихсэн байсан.
Чарли: Гэхдээ Эрик энэ удаа зарахгүй гэсэн. Тэр таны юу хйиснийг мэдэж байсан. Тэр цадаад хэлэх гэж байсан, тийм үү?
Том: Би тэрэнтэй ярих гэж оролдсон. Би оролдсон. Гэхдээ тэр шал согтуу байсан.
Чарли: Тэгээд тэрнийг алаа юу?
Том: Би цохисон. Би тэрнийг цохисон. Гэтэл тэр ухаангүй болчихсон.
Чарли: Тэгээд тэрнийг боомилсон. Тэрний гражаас авсан дугуйны дотуур хаймраар? Амиа хорлосон юм шиг болгож харагдуулсан. Гэхдээ бүтээгүй болохоор Марийд тохсон. Архичин нөхөртэй, араар нь тавигч. Тэрнийг буруутай гэж харагдуулах амархан байсан байх.
Том: Харамсах юм алга.
Чарли: Гэхдээ та зогсоогүй. Лорэний араас ирсэн.
Сара: Бид азаар цагаа олж ирж. Рекс таны амийг аварсан.
Ло: Намайг үх гээд орхичихгүй.
Сара: Та энийг давж гарна аа. Луйвар ноцтой хэрэг. Гэхдээ та Томын эсрэг мэдүүлэг өгнө. Тэгвэл ялаа хөнгөлж болно.
Ло: Наадах чинь биш ээ. Би шоронд амьдарч чадна.
Сара: Уучлаарай. Би нэг л ойлгохгүй байна.
Ло: Кендра сайн хүн байсан. Тэрний өмнө бүх л амьдрал байсан. Гэхдээ Эрик... тэрнийг авраагүй.
Сара: Өө, Лорэн. Охинд тань тохиолдсон зүйл эмгэнэлтэй осол байсан. Намайг уучлаарай, гэхдээ энэ Эрикийн буруу байгаагүй.
Ло: Тэр зүгээр л зогсож байсан. Тэрний давалгаа аваад явахад... тэрнийг алга болохыг эргээс харж байсан. Тэр амьдарсаар байсан. Кендра байхгүй болчихоод байхад. Тэр хулчгар амьтан... азгүй байх ёстой. Гэхдээ үхэх ёсгүй байсан юм.
Том: Би яах ёстой байсан юм? Надад сонголт байгаагүй.
Чарли: Сонголт үргэлж байдаг. Одоо та хийсэн хэргийнхээ төлөө их удаан эзгүй байх болно. Сүйтгэсэн амьдрал бүрийн төлөө... Тийм ээ, шударга ёс ялахыг харах сайхан байна.
Сара: Бидний амралт байсан ч гэсэн үү?
Ц: Би та хоёроос уучлалт гуйх ёстой.
Чарли: Үгүй дээ, үгүй. Тийм биш.
Ц: Та нар туслаагүй бол Эрикийн алуурчин чөлөөтэй байх байсан.
Сара: ТЫусалсандаа баяртай байна.
Ц: Баярлалаа. Үнэн шүү. Гэхдээ л, Торонтогийн нөхдүүд ирээгүй байсан бол ийм юм болох байсан бол уу? Гомдох хэрэггүй шүү.
Сара: Амжилт, Жина.
Чарли: Тийм ээ, удахгүй бүх зүйл хэвэндээ орно гэж найдъя.
Ц: Ямар байсныг бүр мартаж орхиж. Баяртай, Рекс. Баярлалаа.
****************
Чарли: Сайн байна, анд минь.
Сара: Тийм ээ.
Чарли: Амралтын өдрүүд ажил болж хувирсанд харамсалтай байна.
Сара: Гэхдээ өөр газар байсан болохоор сонирхолтой байлаа. Хүсч байсан амралт байгаагүй ч гэсэн.
Чарли: Гэхдээ бид ажил дээр маргааш очино. Тэгэхээр одоо ч гэсэн... амралтынхаа сүүлчийн өдрийг сайхан өнгөрөөж болно. Мартсанаас... Би Аппл Бейгээс нэг юм авчирсан.
Сара: Тийм байна. Наад дурсгалын зүйл чинь таалагдаж байна.
Чарли: Тийм ээ... Надад энд таалагдаж байна.
Сара: Тийм үү?
5-р бүлгийн 11-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home