Hudson and Rex S5 9

Хадсон, Рекс хоёр–5–8

Үргэлжлэл:      43:46 мин.

Дүрүүд:

Эр:

Чарли Хадсон мөрдөгч

Жесс           цагдаагийн АйТи

Донован     цагдаагийн дарга

+Майк

+Жин

 

Эм:

Сара           цагдаагийн шинжээч

+Уорнер

+Льюис

+Эйвери

+Шүүгч

+Лиддон

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Майк: Дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний 4 цагт Тропикс шөнийн клуб хаагдсаны дараа тэнд гал гарсан. Үүнээс өмнө барилга нь сайн нөхцөлд байсан. Гэмтэлтэй ямар ч цахилгааны утаснууд байгаагүй. Хийн хоолойнууд эвдэрч гэмтээгүй. Санаатайгаар хийгээгүй л бол гэнэт, ширүүн гал гарах шалтгаан байгаагүй. Шөнийн клубын эзэн ноён Жин Пауэллийг хоёр зүйл ангиар буруутгаж байгаа юм. Залилан мэхлэх зорилгоор шатаасан. Хүний амь насыг үл тоон шатаасан.

Эр:     Би утаа хараад 911 рүү залгасан. Гэхдээ гал сөнөөгчид ирэхээс өмнө ноён Пауэлл гарч ирээд тэнд зогсоод зүгээр л бүх зүйл шатаж байгааг харж байсан.

Майк: Шүүгдэгч өөрийгөө зүгээр л санамсаргүй халдлагын хохирогч болсон гэж хэлнэ. Гэхдээ түүнд алдах, хожих зүйл зөндөө их байсан.

Лю:    Миний Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ноён Пауэллийн номонд 1.2 сая долларын татвар төлөгдөөгүй зөрүү байгааг тогтоосон. Шөнийн клубт гал гарсан тохиолдолд төлөх даатгалын төлбөр үүнээс ойролцоогоор хоёр дахин их байдаг.

Майк: Буланд шахуулсан ноён Пауэлл санаатайгаар гал тавьсан. Энд ганцхан хохирогч байгаа, тэр тамд амиа алдсан хүн. Мөн тэр хүн өнөөдөр энд шударга ёсыг хүртэх эрхтэй. Доктор Труонг. Галыг эцэслэн унтраахад танай багийнхан юу олж илрүүснийг тангарагтны шүүгчдэд хэлж чадах уу?

Сара: Шөнийн клубт хаа сайгүй шатаагч бөмбөгнүүдийн хэлтэрхийнүүд тархсан байсан. Мөн дэгдэмхий химийн бодис, хөнгөн цагааны үртэсүүд байсан. Мөн хэд хэдэн хүчтэй шатсан хүмүүүсийн ​​шарилууд.

Майк: Тэгэхээр та хохирогчийг таньж чадсан уу? Ноён Пауэлл үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхийг нь харахыг хүсдэг гэр бүл нь хаа нэгтэй байгаад би итгэлтэй байна.

Сара: Харамсалтай нь, би тэдэнд үүнийг өгч чадахгүй. Бидний олж чадсан гэмтээгүй цөөн хэдэн  ДНК-ийн үзүүлэлтүүд манай ДНК-ийн мэдээллийн сангийн тодорхой нэг хүнийхтэй тохирохгүй байна.

Майк: Доктор Труонг, яагаад ийм байна?

Сара: Энэ түймэрт ашигласан тэсрэх бодис нь аль болох удаан шатаах зориулалттай. Тиймээс цогцосууд үндсэндээ чандарлагдсан.

Майк: Баярлалаа, Доктор Труонг.

Эйв:  Таны хувийн хэрэг онцгой. Криминалистикийн тасгийн даргаар олон жил ажилласан туршлагатай. Онц хүнд гэмт хэргийн тасагт албан тушаалтай.

Сара: Тийм ээ, энэ бүгд үнэн.

Эйв:  Мөн прокурортой ажлын сайн харилцаатай. Үнэн хэрэгтээ, та ноён Биллингертэй нягт холбоотой байсан уу?

Майк: Эсэргүүцэж байна!

Шүүгч: Хүлээж авлаа.

Эйв:  Ноён Биллингер танаас дүгнэлтээ өөрчлөхийг хүссэн удаа бий юу, эмч ээ?

Шүүгч: Та аюултай алхам хийж байна, хатагтай Крихан. Та үүгээрээ юу хэлэх гээв?

Эйв:  Туршлагатай шүүх эмнэлгийн шинжээч яагаад цогцсыг таньж чадаагүйг тодруулах гэж хичээж байна.

Майк: Эсэргүүцэж байна, эрхэм шүүгч ээ!

Эйв:  Би үгээ буцаалаа. Дахиад асуух зүйлгүй, эрхэм шүүгч ээ. Өмгөөлөл Доктор Рива Уорнерыг байцаалтанд дуудаж байна.  Доктор Уорнер. Та Шютерланд Шмидт Форенсикс-д ШУ-ны ахлах ажилтнаар хэр удаан ажиллаж байна?

Рива: Найман жил, дахиад нэг жил.

Эйв:  Би таны бие даасан шинжээчийн дүгнэлтийг их үнэлдэг.Та нотлох баримттай  танилцах боломжтой. Та өөр ямар нэг дүгнэлтэд хүрсэн үү?

Рива: Доктор Труонг цогцсыг яагаад таньж чадаагүйг би ойлгохгүй байна. Тэр бараг л над руу хүрч ирээд өөрийгөө танилцуулсан.

Эйв:  Та түүнийг энэ шүүхэд бас танилцуулж болох уу?

Рива: Танилц, Дэвид Галлот. Албан ёсны мэдээгээр тэр галдан шатаасан хэргээр  ял эдэлж, саяхан суллагдсан байна.

Эйв:  Тэгвэл гал тавьсан байж болзошгүй яллагдагчаас гадна хэргийн газарт шатаахдаа мастер хүн байсан юм уу?

Рива: "Мастер" гэвэл хэтрүүлсэн болно. Эцсийн эцэст тэр өөрийгөө шатаасан.

Шүүгч: Чимээгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ХАДСОН, РЕКС ХОЁР: 5–9

Рожерс Медиа Инкорпорейтед

Бетта Фильмтэй хамтрав

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Майк: Шүүгч Коста шүүх хурлыг амралтын өдрөөр хойшлуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ даваа гаригт ​​ надад гайхамшиг хэрэгтэй болох байх.

Дон:  Тэгвэл чи энэ тухайд биднээр юу хийхийг хүсч байна? Энэ онц ноцтой гэмт хэрэг биш.

Чар:   Тийм ээ. Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба энийг хариуцдаг гэж би бодсон.

Майк: Тийм ээ. Би тэдэнд хангалттай нотлох баримтууд байгаа гэж бодсон. Гэхдээ Риваг гэнэтийн бэлэг барихаас өмнө би Сарагийн мэдүүлэгт найдаж байсан.

Сара: Хүлээгээрэй. Би бүгдийг сайтар бодож үзсэн

Майк: Нарийвчилсан мөрдөх ажиллагаа үр дүн авчрахад хангалтгүй байж таарлаа. Бид галдан шатаагчтай харьцаж байгаагаа урьдчилан мэдэх нь ашигтай байх.

Сара: Тэдгээр цогцоснуудаас ДНК-г гэмтээлгүй гаргаж авах боломжгүй байсан.

Чар:   Мөн бид сураггүй бологсодын мэдээллийн санг ашиглан хохирогчийг тогтоохыг оролдсон. Өдийг хүртэл энэ хэрэг Галлотой холбоогүй байсан.

Дон:  Тэгвэл, тэр Галло байшинг шатаасан байг, Пауэлл түүнийг хөлслөөгүй гэдгийг бид яаж мэдэх вэ?

Майк: Үүнийг батлах нь би ял тулгах ганцхан боломж. Надад танай тасгийн соргог нүд, Рексийн хамар хэрэгтэй.

Чар:   Бид даваа гариг ​​гэхэд нотолж чадахгүй бол яах вэ?

Майк: Тэгвэл гэмт хэрэгтэн эрх чөлөөтэй болно.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Сара. Чи зүгээр үү?

Сара: Тиймээ. Тийм ээ, би зүгээр.

Чар:   Аа, чи надад худлаа хэлж болно. Чи Рексэд худлаа хэлж болохгүй. Бид тэр гэрч шинжээч гэгчийн талаар юу мэдэх вэ? Өмгөөлөл мөнгөний төлөө худал хэлдэг нэгнийг хөлсөлсөн байж болно.

Сара: Энэ л миний санааг зовоож байна. Миний өнгөрсөн туршлагаас харахад Рива үргэлж итгэл төрүүлдэг байсан.

Жесс:   Уорнер? Рева Уорнер? Чи түүнийг таних уу?

Сара: Тийм ээ, бид их сургуульд нэг курст сурч байсан. Бид ангидаа үргэлж шилдэг нь байлаа.

Чар:   Энэ нэр яагаад надад танил санагддаг билээ?

Жесс:   Тэр жинхэнэ гэмт хэргийн тухай бестселлер номын зохиолч. Тэр Ютюб дээр криминалист хэрхэн Холливудын киног илчилж байгаа тухай видео бичлэг хийдэг.

Сара: Тэр нь ямар ч мэдрэмжгүй. Яахав, тэр сайн эрдэмтэн байж магадгүй. Гэхдээ тэр үргэлж анхаарлын төвд байсан.

Дон:  Тэгэхээр.  Амралтын өдрийн төлөвлөгөөнүүдээ  цуцлаарай. Бид энэ хэргийг хариуцна. Цогцсыг таних боломжтой байгаа учраас бид үүнийг шалгах үүрэгтэй.

Майк: Сара. Чи сайтар шалгасанд би итгэж байна. Тэгсэн ч гэлээ.

Сара: Үгүй ээ, санаа зоволтгүй. Би үүнийг хаагуур нь өнгөрүүлснээ ойлгох хэрэгтэй байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Льюис дарга аа. Надтай уулзсанд баярлалаа.

Лю:    Надад л сайхан байлаа.  Тэр Дэвид Галлогийн хэрэг гэгч бүх юмыг баллаж байгааг чи мэднэ.

Дон:  Тиймээ. Мэдээж тийм.

Лю:    Хэрэв бид хамт бодвол тэр Пауэллийг суулгаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Дон:  Чи зөвшөөрсөнд би баяртай байна. Тийм учраас танай багийнхан хүнд гэмт хэргийн материалыг аль болох хурдан явуулах хэрэгтэй байна.

Лю:    Хэрэв танай баг санхүүгийн гэмт хэрэгт анхаарлаа хандуулбал илүү хялбар байхсан. Миний багийнханд аль хэдийн мэдээлсэн байгаа.

Дон:  Тиймээ, танай баг чадах бүхнээ хийсэн. Мөн тэд маш сайн ажилласан. Гэхдээ чи мэднэ, прокурор дөнгөж сая манай тасагт энэ хэргийг эцэст нь хүргэ гэж хэлсэн.

Лю:    Би чиний санааг мэдэж байна. Ингэж ажил хийдэггүй юм.

Дон:  Цаг хугацаа давчуу байна. Манай тасаг энэ галдан шатаасан хэргийг шалгахад илүү сайн бэлтгэлтэй болохоор л тэр. Энэ... Хувийн юм байхгүй.

Лю:    Мэдээж. Цэвэр мэргэжлийн. Би залуустаа файлуудыг авчир гэж хэлье. Амжилт хүсье.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Дэвид Галло. Тэр хотын төвийн түүхэн барилгыг шатаасны төлөө шоронд таван жилийг өнгөрүүлсэн.

Чар:   Тийм ээ, би тэр хэргийг санаж байна. Барилгын гүйцэтгэгч газар чөлөөлөхийг хүссэн ч хуулийн дагуу барилгыг нурааж чадаагүй.

Сара: Тэр галын талаар маршалын тайлан надад байна. Сар нь адилхан. Сахал хусах хөнгөн цагаан катализатортой бас нэг бөмбөг.

Дон:  Яагаад бид өмнө нь энэ холбоог хараагүй юм бэ?

Жесс:   Анхны мөрдөн шалгах явцад Дэвидийн нэр гарч ирээгүй, учир нь бүх шинж тэмдгүүд нь Жинийг зааж байсан юм. Мөн Дэвид хугацаанаас өмнөх суллах тасагт ирээгүй учраас зөвхөн энэ сарын эхээр түүнийг баривчлах зөвшөөрөл өгсөн. Хатагтай. Уучлаарай. Эд нар юу вэ?  Эднийг дижитал болгоогүй байна. Үүнтэй танилцахын тулд хэр хугацаа орохыг та нар төсөөлж байна уу?

Сара: Бид Льюисын хариуцсан хэргийг бид авсанд тэр дургүй байсан байх гэж бодлоо?

Дон:  Минийхээр энэ түүний тоглоом хийх санаа.

Жесс:   Ингэхэд бид эндээс юу хайж байгаа юм бэ?

Дон:  Жин тэр галын төлөө Дэвидэд мөнгө төлсөн гэдгийг батлах бүх юм. Сэжигтэй мөнгөний урсгал. Хөдөлмөрийн дэвтэрүүд. Юу ч болно, Жесси.

Жесс:   Юу ч болно оо?

Чар:   Тийм ээ, би чиний өнөөдрийн өдөрт атаархахгүй л байна.

Жесс:   Та нар надад туслахгүй юу?

Чар:   Аан, бид тусалмаар л байна. Гэвч Рекс бид хоёр хугацаанаас өмнө суллах тасгийн офицертой уулзах ёстой.  Рекс, явцгаая, найзаа.

Жесс:   Чи буцаж ирэхдээ надад кофеинтай юу ч юм авчирч өгөхгүй биз?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Лидд:   Сайн уу, хөөрхөнөө.  Чи бүртгүүлэх юм шиг  харагдахгүй байна.

Чар:   Офицер Лиддон? Мөрдөгч Хадсон. Энэ миний хамтрагч Рекс. Бид Дэвид Галлогийн талаар явж байна.

Лидд:   Өө, намайг Шившгийн хананд очиход хүргэсэн тэр новшийн залууг чи хэлж байна уу?

Чар:   Шившгийн хана аа?

Лидд:   Тэр миний хяналтаас зугтсан анхны тэнсэн суллагдсан хүн. Тэр хаа нэгтээ гарч ирсэн үү?

Чар:   Харамсалтай нь тийм. Галын үеэр түүний цогцсыг таньж тогтоосон. Тэр Жин Пауэллтэй ямар нэгэн холбоотой байсан эсэхийг чи мэдэх үү? Эсвэл Топикс шөнийн клубтэй холбоотой байж болох уу?

Лидд:   Миний мэдэж байгаагаар үгүй. Тэнсэн сулласан нөхцөлд түүнд архи уухыг хориглосон.

Чар:   Харин тэр дахин ажилдаа орсон байж магадгүй.  Чи хамгийн сүүлд шалгахад тийм шинж байсан уу?

Лидд:   Байсан бол тэр миний нүүр рүү нулимах байсан. Би түүнд машин засварын газарт ажилд ороход нь тусалсан. Тэр ч байтугай түүнийг нөхөн сэргээх төвөөс гэрт нь шилжүүлсэн.

Чар:   Надад түүний хаяг нь хэрэгтэй байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рива: Бурхан минь, хэр хугацаа өнгөрсөн бэ? Арван жил үү?

Сара: Бараг л! Тэр цагаас хойш чи маш их амжилтанд хүрсэн.

Рива: Чи азтай байна. Хэрэв би сургуулиа төгсөөд шууд Сютерланд Шмидтэд дадлага хийгээгүй бол ч... Чи адилхан ажилтай байх байсан.  Үгүй гэж үү?

Сара: Энэ маш олон жилийн өмнөх явдал. Би сайн мэдэхгүй байна.

Рива: Тиймээ, хэн мэдэх юм? Хэрэв бүх юм өөрөөр эргэсэн бол магадгүй чи надтай хязгаарын иймэрхүү хотод уулзах байсан байх.

Сара: Сент Жонс бол Торонто биш. Гэхдээ энэ хязгаар хот биш.

Рива: Гэхдээ энд та нарын тоног төхөөрөмжүүд тийм ч сайн биш байж мэднэ..

Сара: Энэ юу гэсэн үг юм?

Рива: Сайн тоног төхөөрөмжтэй бол чи  шинжлэхэд тохиромжтой ямар нэг ДНК-г цогцосноос гаргаж авах байсан.

Сара: Юу гээч, би яг энэ талаар ярилцах гэж байсан юм. Чи яаж тэрийг яаж таньж чадсаныг би ойлгоогүй. Тэр яснууд нь бүрэн шохойжсон байсан.

Рива: Тэгэхээр, эд эс гэмтсэн тохиолдолд цорын ганц шийдэл нь митохондрийн шинжилгээ.

Сара: Бид хамт “Криминалистик 402”-ын курст сурч байсан. Баярлалаа. Зүгээр л миний шинжилгээний хариу эргэлзээтэй байсан юм.

Рива: Чамд энд ажлаа хийхэд хэцүү байдаг байх.  Цагдаа, өмгөөлөгчид чиний хүзүүг дээр амьсгалж, яллах дүгнэлт шаардана.

Сара: Ялах дүгнэлт миний ажлыг тодорхойлдоггүй. Миний цуглуулдаг нотлох баримтууд онолыг тодорхойлдог.  Тэрнээс эсрэгээрээ биш.

Рива: Ингэхэд, энэ хотод нохой мөрдөх ажил хийдэг гэж би сонссон. Энэ үнэн үү?

Сара: Үгүй ээ. Үгүй ээ, Рекс бол багийн нэг хэсэг, тийм ээ. Гэхдээ тэр маш сайн бэлтгэгдсэн.

Рива: Сара. Өөрийгөө сонс. Нохой арчлана гэдэг...  Энэ чиний нэр төрийг гутаана. Бурхан минь, чи юу хэрэглэдэг вэ? Нотлох баримтуудаа цуглуулах нохой уут уу?

Сара: Чи зүгээр л тэр хариуг яаж олж авснаа надад хэлээч, Рива.

Рива: Энэ хэцүү биш. Би тэдний өгсөн зүйлийг л шинжилсэн. Хэрэв чи анхааралтай байвал шинжлэх ухаан өөрөө хэлдэг юм.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Өглөөний мэнд.

Сара: Өглөөний мэнд, Чарли.

Чар:   Сара.Би чамайг кофе уух байх гэж бодсон. Энэ бүх юм...? Эсвэл чи ууж болно. Энэ бүхэн юу вэ?

Сара: Би шүүхийн байрнаас үзмэрүүдийг олж авлаа. Бид үлдэгдлүүдийг дахин шалгаж үзнэ.

Чар:   Энэ чи одоо Ривад итгэсэн гэсэн үг үү?

Сара: Энэ боломжтой гэсэн үг. Тиймээс бид Ривагийн хариуг дахин сэргээх гэж оролдоод үзнэ. 

Карма: Эцсийн эцэст, таамаглалыг дахин шалгах нь шинжлэх ухааны аргын маш чухал хэсэг.

Чар:   Урд шөнө Рива толгойноос чинь гарсангүй юу?

Сара: Огтхон ч үгүй.

Чар:   Энэ юу вэ, найз аа? Юу вэ?

Сара: Энд ердөө л галаас цуглуулсан төмөр хэлтэрхийнүүд байх ёстой.

Чар:   Энэ нь ямар нэгэн хэлхээний самбар шиг харагдаад байна уу? Би энийг Жессид аваачиж өгнө. Тэр юу бодож олохыг нь харъя.

Сара: За. Сайн ажиллаа, Рекс.

Карма: Чи зүгээр үү?

Сара: Тийм ээ, би зүгээр л надад хүндхэн долоо хоног эсвэл нэг тиймэрхүү юм байлаа.

Карма: Шинжлэх ухаан хувирамтгай. Хэрэв бид энэ бүхнээс ямар нэг зүйлийг өнгөрүүлсэн бол бид олно.

Сара: Би ч найдаж байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Жесси.

Жесс:   За.

Чар:   Хөөх. Чи зүгээр үү?

Жесс:   Би хэдэн цагийн турш хүснэгт дунд живж байна.

Чар:   Энэ юу болохыг мэдэхгүй биз?

Жесс:   Энэ хэцүүхэн болж дээ. Гэхдээ л энэ хэт дамжуулагч чип шиг харагдах юм.

Дон:  Чи зугаацахын төлөө утсаа хакерддаггүй бусад хүмүүстээ үүнийг тайлбарламаар байна уу?

Жесс:   Би нэг л удаа тэгсэн. Бас энэ маш сургамжтай болсон.  Энэ хаа сайгүй байдаг. Гар утас, микроавтобус гээд. Тоглоомын консол дээр. Тооцоолох хүчин чадалтай аливаа бүхэнд.

Чар:   Эд үнэ цэнэтэй юу?

Жесс:   Өө, тэд алт шиг үнэ цэнэтэй. Яг одоо дэлхий даяар хомсдол үүсч байгаа.  

Чар:   Шөнийн клубын эзэн үүгээр юу хийдэг байна?

Дон:  Чамд Жин үүнийг яаж олж авсаныг тайлбарлах ямар нэгэн санаа байна уу?

Жесс:   Үгүй ээ, ийм учиртай. Би Жинийн санхүүгийн гэмт хэргийн материалуудыг нилэнхүйд нь үзсэн. Тэгээд би юу ч ойлгохгүй байна. Би ч гэсэн Экселийн хүснэгтэнд тийм сайн биш.  Гэхдээ энэ чухал биш. Юуны өмнө, энэ залууд зарлагаас нь нь илүү их орлого орж байна. Ойлгосон уу?  Галдан шатаагч Дэвидэд төлөх юм уу, эсвэл бүр тиймэрхүү техник худалдаж авахаар зарлагдсан мөнгөний ямар ч ул мөр алга.

Дон:  Тэгвэл түүнд орлогын хоёр дахь эх үүсвэр байгаа юм болов уу?

Жесс:   Би ч бас энэ тухай бодсон. Гэвч энд л хачирхалтай юм болоод байна. Энэ залуутай холбоотойгоор Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг зургаан өөр мөрдөх ажил явуулж байгаа бололтой. Энд хэдийн ял шийтгүүлсэн бусад хүмүүсийн материалууд байгаа.

Чар:   Энэ залуу хэн бэ?

Жесс:   Хууль бус зэвсгийн зартай наймаачин. Энэ баривчлагдсан өөр хэд хэдэн дилерийн тухай материалууд бий.

Чар:   Тэгэхээр, Топикс гэмт хэргийн халуун цэг үү?

Жесс:   Мэдээж тэд эдгээр материалуудыг хэрхэн холбох талаар зааварчилгааг оруулаагүй. Энэ бүхэнд Жин ямар хамаатайг би мэдэхгүй.

Дон:  Чи юу гэдгийг мэдэх үү? Би Льюис даргатай дахин нэг ярилцаж үзье. Мөн бид шууд эх сурвалжаас нь хариултыг нь авна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Хөөе! Чи энд байжээ. Би чамтай уулзахаар явж байсан юм.

Лю:    Чи хэдийн шийдсэн үү? Энэ дээд амжилт байх даа. Маш гайхалтай.

Дон:  Тийм ээ, энэ их зугаатай байгаа. Дахин боловсруулах үйлдвэрт хүрэлцэхээр тонн цаасыг бидэнд илгээх зугаатай байсан шиг.  Бид үүний учрыг олж чадахгүй байна.

Лю:    Чи илүү сайн мэдэж байх ёстой байсан. Бүтэн жилийн мөрдөх ажлыг амралтын өдрөөр шахах гэж үзэж байна уу? Ха. Үгүй байлгүй дээ.

Дон:  Хөөе.  Хүлээ. Байз, бүтэн жил ээ? Энд зөвхөн галаар ч тогтохгүй юм байгаа. Чи Жинийг бас өөр юуны төлөө барих гэсэн бэ?

Лю:    Одоо энэ чиний мөрдөн шалгах ажил. Учрыг нь ол.

Дон:  Ванесса, би ингэж дайсагналцахаар юу хийснээ мэдэхгүй байна. Хамтдаа ажиллаж болохгүй гэж үү?

Лю:    Чамд боломж байсан. Гэхдээ танай тасагт ялалт хэрэгтэй, тийм ээ? Миний баг яахав, зүгээр л... ажилгүй хоцрох уу? Хэрэв бид энэ хэргийг илрүүлж чадахгүй бол танай багийн бүх ажил замхрах болно. Бид Дэвид Галло хаана хэргээ үйлддэгийг л мэдэх хэрэгтэй.

Люб:  Мэдэх хүнтэй нь ярь. Би чамд байгаа бүхнээ өгсөн.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эр:     Энэ бол Дэвидын байр. Энэ байранд гэрийн амьтан оруулахыг хориглоно.

Чар:   Тэр гэрийн амьтан биш нь сайн хэрэг.

Эр:     Юу гээч...?

Чар:   Танай түрээслэгч хоёр сарын өмнө нас барсан. Тэр энд байхгүйг чи анзаараагүй юу?

Эр:     Үхсэн, амьд. Түрээсийн мөнгөө төлж л байвал надад ер хамаагүй.

Чар:   Дэвид гэрийн амьтдыг хориглоно гэсэн сануулгыг тоогоогүй бололтой. Энэ загасыг хэн тэжээдэг бол?

Эр:     Би байранд нь амьдардаггүй. Би чамд хэлж чадахгүй.

Чар:   Хэн нэгэн хүүхэд хүлээж байна.

Чар:   Чи юу олсон бэ, найз аа?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Та нарын өдөр хэрхэн өнгөрсөнөөс шалтгаалан надад сайн эсвэл муу мэдээ байна.

Сара: Хөнгөн цагааны үртэс. Энэ нь шатаах хольцтой тохирч магадгүй байх. Гэхдээ би шинжлэх ёстой. Чи үүнийг хаанаас олсон бэ?

Чар:   Дэвидын байрнаас. Тэр үүнд оролцсон бололтой. Магадгүй Ривагийн зөв байсан байх.

Карма: Бид адилхан хэлж чадахгүй. Сара бид хоёр дахин ДНК-ийн шинжилгээ хийсэн. Мөн л үр дүн нь тодорхойгүй хэвээр байна.

Чар:   Харамсалтай.

Сара: Үгүй ээ. Үгүй, бид бүтэлгүйтсэн юм биш. Энэ шууд утгаараа боломжгүй.

Карма: Рива Дэвидын ДНК-г гаргаж авсан байх ямар ч боломжгүй.

Чар:   Гэхдээ тэр ДНК-ийн тохиролыг харуулсан. Яаж энэ боломжтой байхав?

Сара: Шүүх хурал дээр өмгөөлөл Дэвидийг бидний эсрэг турхирахад бэлэн байсан. Сонирхолтой нь, Рива тангараг дор худлаа хэлсэн үү?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эйв:  Чи миний үйлчлүүлэгчийг сүрдүүлэх гэж биднийг энд дуудаагүй гэж найдъя.

Чар:   Үгүй ээ, та нар итгэ, тийм биш. Шүүх дээр тодруулсан зүйлийн дагуу одоо бид Дэвид Галлогийн хэргийг албан ёсоор мөрдөн шалгаж байгаа. Тэр яагаад таны бизнесийг онилсон байж болох талаар мэдэх юм байна уу?

Жин:  Тэр шоронд орохоос өмнө байнгын үйлчлүүлэгч байсан.

Чар:   Энэ юу гэсэн үг юм?

Жин:  Тэр цочмог зантай байсан. Тэр зодоон хийж эхэлсэн. Гал гарахаас хоёр долоо хоногийн өмнө бид түүнийг хөөж гаргасан юм.

Чар:   Тэгээд л тэр клубыг шатаасан юм уу?

Жин:  Тэгэхээр..... Диваажингаас хөөгдөнө гэдэг амар биш.

Чар:   За, гал гарахаас хоёр хоногийн өмнө энэ зургийг авсан юм.  Энэ Дэвид Галло, мөн үү?

Эйв:  Мөрдөгч Хадсон, болгоомжтой бай. Бид энд байх албагүй.

Чар:   Ердөө л манай сэжигтэний үйл явдлын цаг хугацааг тогтоох санаатай.

Жин:  Тэр шөнө хамгаалалт сул байсан байх. Магадгүй Дэвид тэр газрыг шалгаж байсан байх.

Чар:   Гэхдээ тэр чинь зөвхөн ажилчдад зориулсан шат. Бид давхаруудын план зургуудыг шалгасан. Энэ бол хэзээ ч юм зэвсгийн наймаачин Энэ Киран Макколлын зүглэж байсан тэр газар.  Бас авлигач боомтын ажилтан. Өө, бас тамхины хууль бус наймаачин.

Эйв:  Боллоо, Хадсон. Энэ юунд чиглэж байгаа нь надад таалагдахгүй байна.

Чар:   Галло цалингийн жагсаалтад ороогүй л бол энэ шатаар өгсөх ёсгүй байсан гэж би бодож байна. Тийм биш үү?

Жин:  Хэрэв чиүүнд үнэхээр итгэсэн бол үүнийгээ батлахад чинь амжилт хүсье.

Эйв:  Даваа гаригт уулзацгаая.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Рива өөрийнхөө аргачлалаар ийм дүгнэлтэд хүрсэн байх ердөө ч боломжгүй. Өмгөөлөл түүнийг ийм дүгнэлтэд хүргэсэн гэж би бодож байна.

Чар:   Энэ бол тэд биднийг Галлог энэ түймэртэй холбож чадахгүй гэж найдсан гэсэн үг. Бүх гэм бурууг тохох золионы хүн тэдэнд байсан.

Майк: Энэ хол зөрүүтэй санагдах юм.

Чар:   Аа.. "хол зөрүүтэй" гэж битгий хэлээрэй.

Майк: Чи үүнийг баталж чадах уу? Эсвэл энэ ердөө таамаглал уу?

Дон:  Үгүй ээ, энэ таамаглал биш. Энэ онол.

Майк: Тэгвэл та нар намайг маргааш шүүхэд очоод   энэ бол хуйвалдаан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж хашгирна гэж бодож байна уу?  Ямар ч нотолгоогүйгээр үү?

Дон:  Бид үүнийг батлах болно. Зүгээр л бидэнд хугацаа өг.

Майк: Бидэнд ердөө 24 цаг л байна.

Жесс:   Уучлаарай. Тэгээд, бид үүнийг хэрхэн батлах вэ? Дэвид, Жин хоёрын дунд ямар ч цаасан мөр байхгүй.

Сара: Магадгүй бид тэднийг хайх шаардлагагүй байх. Хэрэв бид Рива нотлох баримтыг хуурамчаар үйлдсэнийг нотолж чадвал бүх юм нурна, тийм үү? Энийг надад үлдээчих.

Дон:  Энэ бол том "хэрэв" Сара. Бид үүнийг тал бүрээс нь харах ёстой.

Чар:   Хэрэв бидэнд тэдний харилцааг ярьж өгч чадах хүнийг Дэвидийн  хүрээлэлээс олж чадвал яах вэ?

Жесс:   Чарли, би чиний олсон зургаар ЭХО шинжилгээ хийлгэсэн эмнэлэг рүү залгалаа. Тэр өдөр хүлээн авалтад байсан бүх эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалт энэ.

Чар:   Бид хэнийг хайсныг би одоо мэдлээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Бидэнд таны юм байгаа гэж бодож байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Аманда. Дэвидын байранд юу байсан бэ?

Лидд:   Дэвид ЭХО-д харуулаач гэж гуйсан. Түүний туршилтын хугацаанд бид нэлээд дотноссон юм.

Чар:   Би чамайг илүү дотно болсон гэж хэлмээр байна. Үүнийг харсан хамгийн анхны хүн нь тэр. Энэ уулзалтаас хойш цаг хагасын дараа Дэвид танайд бүртгүүлсэн. Дэвид бол аав. Тийм биш үү?

Лидд:   Дэвидыг суллагдахад хэн ч түүнд итгээгүй. Энд байгаа хүмүүс түүнийг дахин хэрэг хийхийг нь хүлээж байсан.  Хэрэв жаахан лавлаж харвал нэг тийм зөөлөн зан байдаг.

Чар:   Чи түүнд санаа тавьж байсан нь мэдээж. Тийм учраас чи одоо надтай илэн далангүй байх хэрэгтэй. Чи өөр юу нууж байна? ЭХО-д үзүүлдэг өдөр тэр биднийг тэжээх тухайд санаа зовж байна гэж хэлсэн. Бахс тэр ажилд орсон гэж надад хэлсэн.

Чар:   Тропикс клубын түймэр үү?

Лидд:   Би нарийн юмыг нь сонсохыг хүсээгүй. Гэхдээ би түүнд тэнэг зүйл хийвэл бидний амьдралаас үүрд алга болно гэдгийг хэлсэн.

Чар:   Тэгсэн ч тэр энэ ажлаас барьж авсан байх. Бид түүний гэрээс катализатортой бөмбөг хийхэд тохиромжтой материалууд олсон.

Лидд:   Үгүй ээ. Тэр үүнийг хийхээс татгалзсан гэж надад хэлсэн. Гэхдээ, тэр аюулгүй байхын тулд хэсэг хугацаанд алга болох хэрэгтэй болсон.

Чар:   Энэ хооронд чи загасыг нь тэжээж байсан.

Лидд:   Тэр намайг дараагийн үзлэгт орох үед буцаж ирнэ гэж амласан. Бид түүнийг баривчлах зөвшөөрөл гаргуулсан ч гэсэн би өчигдрийг хүртэл түүнийг эргэж ирнэ гэж найдсан юм. Тэр юу хийж байна?

Чар:   Тэр нэг юм олж. Чамд юу байна, найз аа?

Дрилл: Мэдээж чи түүний гэрээс ганцхан зүйлийг нь олсон. Хэрэв тэр араа хамгаалахаар бол эд нар хэрэг болж мэднэ гээд намайг хадгалж бай гэсэн юм.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Бидэнд Дэвидийн гэрт байсан тэсрэх бөмбөгний эд ангиуд, мөн түүнийг гал гарахаас өмнө гэмт хэрэг үйлдэх үүрэг өгсөнийг нотлох баримтууд байгаа. Тэгвэл бидэнд хэрэгтэй бүх зүйл яагаад байхгүй байна вэ?

Сара: Жин түүнийг хөлсөлсөн гэдгийг бид одоо хүртэл баттай нотолж чадахгүй байна.

Чар:   Би бүх юм амархан байсан ч болоосой гэж хүсдэг.  Гэхдээ би Амандад ч гэсэн итгэж байна.

Дон:  Учир нь Дэвид үүнийг зөвшөөрөөгүй болохоор уу?

Чар:   Тэр хүүхэдтэй болсон гэдгээ мэдсэний дараа лав биш.

Сара: Хүлээ, за, хэрвээ бид Ривад итгэхийг хүсч байвал Дэвид яаж тэр түймэр дунд байж таарав?

Чар:   Би түүнийг алуулсан байж магадгүй гэж бодож байна.

Дон:  Тэр ажлаас татгалзсан учраас уу?

Чар:   Эсвэл түүнийг дуугай болгоно. Аманда Дэвид үүнийг түүнд баталгаа болгож өгсөн гэж хэлсэн. Магадгүй тэр Жинийг дарамталж тэдэнд хэрэгтэй тэр зүйлийг хийлгэх гэсэн байх.

Дон:  Үүнийг шүүхэд авч үзэхгүй, Чарли.

Сара: Эсвэл энэ Аманда, мөн хүүхдийнхээ төлөө байсан уу? Учир нь хэрэв тэр мөнгө хайсан бол энэ хавтангууд маш их үнэд хүрч мэдэх юм.

Чар:   Жин эднийг яагаад шатаахаар орхисныг би ойлгохгүй байна.

Жесс:   Ингээд, эд нар хог.

Дон:  Уучлаарай?

Жесс:   Тийм ээ, би тэдний хэдэн арав туршиж үзлээ. Тэдний алинд нь ч гүйдэл алга. Бараг ашиггүй эдүүд байна.

Чар:   Хэргийн учир нь шөнийн клубт биш байсан байна. Жин гологдол бараатай хамт гацсан байх нь. 

Дон:  Тэр контрбандын бараа зардаг байсан гэх нь үү?

Жесс:   Хэрэв тэр контрбандын наймаа хийдэг байсан бол эдгээр тоонууд нэг юм хэлэх байсан. Тиймээ. Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг энэ бүх томоохон депозитуудыг хүснэгтэнд тодруулсан байна лээ. Би өмнө нь энэ юу болохыг мэдэхгүй байсан юм.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Ирсэнд маш их баярлалаа.

Рива: Өө, зүгээр, зүгээр! Гэхдээ мөрдөх ажиллагаа үргэлжилж байгааг би чамд сануулах ёстой юу? Тиймээс би чамд үнэхээр тусалж чадахгүй.

Сара: Энэ чинь Дэвид Галлогийн хэргийг тусад нь шалгахтай холбоотой. Миний үр дүн тааруу байсан учраас чиний дүгнэлтийг сонсвол их тустай байхсан.

Рива: Чи буруу байснаа хүлээн зөвшөөрөх нь өгөөмөр сэтгэл.

Сара: Бас энэ ажил миний нэр төрөөс доогуур гэж урд орой нь чиний хэлснийг би бодож үзсэн. Чи томилтоор байнга явдаг уу?

Рива: Тийм ээ, хэн нэгэн биднийг хөлсөлдөг. Бид зөвлөгөө өгнө. Чи юу өөрчлөхийг хүсч байна?

Сара: Энэ хорвоотой танилцах хамгийн сайхан арга байхсан. Чи ингэхэд... Чи Торонто дахь нотлох баримтуудыг шалгаж үзсэн үү?

Рива: Үгүй ээ, би дэлхийн бараг аль ч өнцөгөөс лабораторид нэвтэрч чадна. Энд бүх юм амаргүй, гэхдээ ашиглах хэрэгтэй ганц хувилбар байгаа.

Сара: Кернуэлл судалгааны төв үү?

Рива: Үгүй ээ, ёстой үгүй. Атлант Тек лаборатори.

Сара: Өө, за. Тэгэхээр, энэ офицер чамайг мэдүүлэг авах өрөөнд аваачна.

Рива: Ойлголоо. Харин би боломжуудыг анхаарч үзэх болно.

Сара: Жесси? Энэ Атлант Тек лаборатори. Чи надад олсон бүхнээ өгөөрэй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Лю:    Цаг явсаар байна.  Чи залуугаа олсон уу?

Дон:  Ванесса, манай тасгийн баг чамд туслахыг хичээж байна. Мөн энэ хэрэг одоо бүтэлгүйтвэл санхүүгийн гэмт хэрэгт муугаар нөлөөлнө.

Лю:    Гэвч, хэрэв чи ялбал бидэнтэй хуваалцана гэдэгт би эргэлзэж байна. Энэ нь шударга бус санагдахгүй байна уу?

Дон:  Тэгэхээр, би тодруулах гээд үзье.  Миний багийн хувьд Жин Пауэллийг барихаас илүү бүтэлгүйтэх нь чухал байх уу? Чухам яг юу болоод байгаа юм?

Лю:    Тэнэг дүр эсгэх хэрэггүй. Дарга чөлөөнд гарах тухай бодож байгаа. Тиймээс, чи бидний хэргийг авч байгаа нь зүгээр л сонгуулийн сурталчилгаа эхлүүлэх гэсэн оролдлого.

Дон:  Энэ шинэ юм байна. Намайг тэр ажилд санаархсан гэж юу чамайг бодоход хүргэв? 

Лю:    Хэн хүсэхгүй гэж?

Дон:  Энэ хэзээ ч миний санаанд орж байгаагүй. Одоо миний  толгойд байгаа цорын ганц  юм бол Жин Пауэллийг олох. Мөн надад чиний тусламж хэрэгтэй. Гуйя.

Лю:    Чиний хэлэх гэсэн бүх юм энэ байх нь.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Лю:    Манай баг олон жил Жен Пауэллийг эрэн сурвалжилсан. Хот контрбандын наймаачдаар дүүрсэн байсан. Мөн тэр наймаачдад нэг л нийтлэг зүйлтэй байсан бололтой.

Чар:   Тэд Тропиксоор дамждаг байсан.

Лю:    Яг үнэн. Одоо бид Жинэ энэ схемтэй яаж холбогдсоныг олж чадаагүй байгаа. Гэхдээ клуб нь үйл ажиллагааны төв байсан.

Жесс:   Бас Жин хариу цохилт авч байсан нь мэдээж. Би энэ томоохон хадгаламжуудаас нэгийг ч олж чадаагүй.

Дон:  Тэгвэл тэр зүгээр л зуучлагч байсан уу?

Лю:    Үгүй ээ. Түүний авч байсан хэмжээний мөнгөөр биш. Энэ бол асар их хувь.

Чар:   Хэрэв худалдан авагч түүнд урьдчилж төлсөн бол яах вэ?

Дон:  Гэтэл чип нь гэмтэлтэй байсан. Энэ... Энэ бол тэр хэн нэгэнд сая саяын өртэй байсан гэсэн үг.

Лю:    Тийм ээ, тиймээс Жин өөрөө шөнийн клубт очиж чипнүүдийг авах хэрэгтэй болсон.

Чар:   Хэрэв Дэвид асуудалд нь туслахгүй гэсэн бол тэр ч бас явах хэрэгтэй болно.

Жесс:   Дэвид аав болох гэж байгаа болохоор энэ бүхнийг илчлэнэ гэж сүрдүүлсэн байж мэднэ.

Дон:  Тийм ээ, энэ  боддог л бодол. Маргааш шүүх хурал үргэлжлүүлэхээс өмнө бид үүнийг яаж нотлох вэ?

Жесс:   Бид нотлох албагүй байж магадгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Сайн уу

Сара: Чамд надад өгөх юм байна уу?

Жесс:   Тийм ээ, энэ Ривагийн шинжилгээ хийж байсан лабораторийн камерын бичлэг.

Чар:   Тусгай хүргэлт. Чиний зөв байсан. Энэ шүүхийн нотлох баримт шиг харагдахгүй байгаа.

Сара: Гэхдээ энэ уутан дээр Дэвид Галлогийн ДНК гэж уншигдахгүй л байна даа.  Энэ хуйвалдааны онолыг батлахад бидэнд хангалтгүй.

Жесс:   Тийм л дээ, гэхдээ хэн түүнийг авч байна? Энэ чамд сонирхолтой байж мэднэ.

Сара:   Жиний өмгөөлөгч. Би Рексийг түр авах хэрэгтэй байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рива: Сара Труонг. Арван жил, нэг ч удаа ярьдаггүй.  Гэтэл одоо би чамайг амралтын өдрүүдэд гурван удаа сонсч байна. Харин ингэхэд чи...

Чар:   Мөрдөгч Хадсон. Мөн энэ миний хамтрагч.

Рива: Рекс! Тийм, тийм! Энэ бол миний сонссон зүйл.

Сара: Бид үнэрийн дээж авахаар Дэвид Галлогийн байраар орсон юм. Рива, анхааралтай хараарай.  Би чамд нохой үнэн хэрэгтээ яаж хайдгийг харуулахыг хүссэн юм.

Чар:   Үнэрээр нь ол!

Рива: Оо... Тиймээ, эгдүүтэй юмаа. Тэр үзүүлбэр үзүүлж байна. За, за. Түүнийг миний түрээсийн машинаас гарга. Үхсэн хүний ​​үнэрийг мэдрэх. Энэ бол нэлээд дажгүй заль.

Сара: Чи Эйвери Криханаас дугтуй авч байгаа  камерын бичлэг бидэнд байгаа. Яг энд.

Чар:   Бид чамайг ойр хавьд хаях байх гэж бодож байсан. Гэхдээ чи үүнийг хадгалж маш их тус боллоо.  Дотор нь юу байсан бэ?

Рива: Миний үйлчилгээ үзүүлсэн зарим бичиг баримтууд. Та нар юу хэлэх гээд байна?

Сара: Рива, бид үүнийг манай лабораторид аваачиж баталгаажуулж болно. Эсвэл чи үнэнээ хүлээж болно. Өмгөөлөл чамд Дэвид Галлогийн ямар нэг зүйлээс шинжлүүлэхээр өгсөн үү?

Рива: Чи бид хоёр ганцаарчлан ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Би энэ тухай ярилцмаар байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Чи тэр нотлох баримтаас Дэвидыг таньж чадахгүйг би мэдэж байсан. Чи худлаа хэлсэн!

Рива: Би худлаа хэлээгүй. Би тэдний өгсөн зүйлийг л  шалгасан гэж би чамд хэлсэн.

Сара: Чи хэргийн газарт нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн.

Рива: Дэвид Галло галд амиа алдасан хүн биш гэж үү? Энэ үнэн гэдгийг чиний бяцхан нохой дөнгөж сая батлаагүй гэж үү?

Сара: Гэхдээ хохирогч яаж тэнд очсон юм бэ? Гэмт хэрэгтэн хийсэн хэргийнхээ төлөө гэмгүй хүнийг шатаах гэж байна. Энэ санаанд чинь нийцэж байна уу?

Рива: Би чиний төлөө утсаар ярьсан.

Сара: Юун дуудлага?

Рива: Торонтод шүүх эмнэлгийн ахлах шинжээчийн ажил чамайг хүлээж байна. Ажлын цаг ихтэй. Цалин өндөртэй.  Мөн хамгийн сайхан нь энэ юм байхгүй. Шүүх хурал дууссаны дараа чи хэргийг гэртээ авч явах шаардлагагүй. Сара, маргааш шүүх дээр юу болно гэж бодож байна? Та нар юу ч нотолж чадахгүйг би мэднэ. Тэгээгүй бол чи одоо миний араас хөөцөлдөхгүй байх байсан.

Сара: Би гэрчийн суудалд суугаад үнэнийг хэлэх хэрэгтэй болох байх.

Рива: Үнэнийг тангарагтны шүүх шийдэх ёстой гэж чи бодохгүй байна уу? Чиний зөв. Өглөө уулзъя.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Хөөе, чи шүүх рүү явах гэж байна уу?

Сара: Тиймээ. Бидэнд өөр хийж чадах юм алга.

Чар:   Тийм ээ, заримдаа хагас түүхтэй, түүнийгээ баталж чадахгүй байх нь дээр.

Карма: Энэ их хүчин чармайлтын дараа чи юу ч үгүй үлдэх нь үнэхээр гутармаар.

Сара: Зүгээр, би мэдүүлэг өгч, шинжилгээний үр дүнг дахин сэргээж чадаагүй гэдгийг тангарагтны шүүхэд хэлэхээс араггүй.

Чар:   Юу болсон бэ? Яасан юм?

Сара: Тэр нэг юм олжээ.

Чар:   Тэр Дэвидийн үлдэгдэлийг байранд байсан үнэрээр нь олсон байх.

Карма: Чарли, бид анзаараагүй байж мэдэх яснуудын дээжийг би ялгаж байсан хэлтэрхийнүүд.

Сара: Энд нэг юм байна.

Чар:   Сайн ажиллаа, найз минь. Сара, чи надтай хамт явах хэрэгтэй байна. Эцсийн эцэст энэ хэргийг аврах арга байх шиг байна. Рекс.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Энэ бодис манай моргт байгаатай яг адилхан байна.

Чар:   Тэнд бас нэг юм байна. Бид энийг ухах хэрэгтэй болох байх.

Сара: Тиймээ, ийм гялалзсан бөгж зүүдэг хоёрхон эрийг би мэднэ. бас энэ Харри Стайлсынх гэж би бодохгүй байна.

Чар:   Миний бодлоор, Дэвидийг яг энд Жин үйж алсан байх.

Сара: Үүнийг батлахад хэцүү байх болно.

Чар:   Би хаанаас эхлэхээ мэдэх юм шиг байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Эрхэм дээдэс ээ. Баривчлах зөвшөөрлийг тэр бүр өдөр болгон аваад байдаггүй.

Эм:    Хурдан хийгээрэй.

Дон:  Тиймээс бид Дэвид Галлогийн цогцсыг энэ хавийн хаа нэгтээ тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж сэжиглэж байна. Хэрэв бидний зөв бол Рекс биднийг шууд тэр машин руу хөтлөх ёстой. За, Рекс. Мөрөөр нь ол.

Дон:  Баярлалаа.

Сара: Сайн уу. Та нар яг одоо энд надад хэрэгтэй байна. За.

Майк: Энд юу болоод байна?

Сара: Чи чадах хэрээрээ аль болох удаан цаг хороох хэрэгтэй байна.

Майк: Сара, ингээд болоо юу? Бидэнд цаг алга.

Сара: Сонс, чи яллах дүгнэлт гаргуулахын тулд биднийг туслаач гэсэн. Би чамд нотлох баримт гаргаж өгч чадна. Чи зүгээр л надад итгэх хэрэгтэй.

Майк: За, би чамд итгэж байна.

Сара: Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Майк: Залуус аа, та нар намайг хувь заяанд нь даатгаж орхихгүй байвал сайн.   

Жесс:   Үгүй ээ, үгүй. Сара юу хийж байгаагаа мэднэ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Битгий шигдээд бай.

Чар:   Би шигдээгүй.

Сара: Рекс? Шинжлэх ухаан тэвчээр шаарддаг.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эр :    Бүгд босоорой!

Шүүгч: Өглөөний мэнд. Дахин тавтай морилцгоо. Шүүх хуралдаанаа эхлүүлж байна.

Эр:     Та нар суудалдаа сууна уу.

Шүүгч: Бид төгсгөлийн хэлэлцүүлэгт бэлэн биш байна уу?

Майк: Эрхэм шүүгч ээ. Өнгөрсөн 7 хоногийн мэдүүлгийн хүрээнд би сүүлчийн гэрчийг дуудуудахыг хүсч байна.

Шүүгч: Хүлээж авлаа. 

Майк: Би Жесси Миллсийг дуудаж байна.

Жесс:   Юу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Жессиг ол.

Майк: Жесси Миллс, та ЭсЖейПиДи-д ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Жесс:   Тэгэхээр, би дөрөвдүгээр зэрэглэлийн цагдаа. Мөн техникийн шинжээч. Та нарын мэддэг шиг. Техникийн мөрдөгч. Заримдаа би "Техникийн мэргэжилтэн" гэж хэлдэг.

Эйв:  Эсэргүүцэж байна. Энэ гэрч хэрэгт хамааралгүй.

Жесс:   Үгүй ээ, би гол зүйлдээ оръё. Би чухал хүн! Би чухал хүн! За, би яагаад гэдгийг хэлье. Багт суурь хэрэгтэй. Зарим нь шинжээчдийг үнэлж баршгүй гэж хэлэх байх. Хүмүүс намайг аянга шиг хурдан гэдэг.

Шүүгч: Чимээгүй. Чимээгүй. Сайн жаал. Май.

Майк: Баярлалаа. Эрхэм шүүгч ээ, би гэрчийг дуудмаар байна. Доктор Труонг. Та Дэвид Галлогийг эргэлзээгүйгээр таньж болох шинжилгээр хийж чадсан?

Сара: Тиймээ.

Майк: Би дараах зүйлийг Үзүүлэн 73-Б болгон танилцуулж байна.

Сара: Энэ шинжилгээний дүнг галдан шатаасан газраас аваагүй байна. Миний хамтран ажиллагч доктор Карма Пул бид хоёр доктор Уорнерын үр дүнг хуулбарлах гэж оролдсон боловч амжилт олоогүй. Үнэн хэрэгтээ энэ нь боломжгүй зүйл.

Майк: Доктор Уорнер өнгөрсөн долоо хоногт эдгээр хариуг яагаад шүүхэд танилцуулж чадсан гэж та бодож байна?

Сара: Түүнд энд, надад байгаа дээжээс ч илүү хүчтэй сорьц хэрэгтэй болно.

Майк: Тэгвэл доктор Труонг та энэ дээжийг хаанаас авсан бэ?

Сара: Өнөө өглөө шүүгдэгчийн машины тээшнээс, мөн эрдэс бодисоор баяжуулсан, бас Дэвид үйж үхсэн устай аквариум дотроос олдсон.

Эйв:  Эсэргүүцэж байна!

Шүүгч: Татгалзлаа.

Сара: Дэвид Галло тэр гал түймэрийг тавьж чадахгүй байсан. Тэр Жин Пауэллтэй хамт шөнийн клубт ирэхдээ үхсэн байсан.

Шүүгч: Би өөрийнхөө өрөөнд бүх өмгөөлөгч нартай уулзмаар байна. Яг одоо!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Майк: Хөөе.      Чи Эйверийг навч шиг чичирч байгааг харах ёстой байсан юм. Жин мэдүүлгээ өөрчилсөн нь гайхах зүйл биш. Гэвч ил болсон зүйлийг харгалзаж, бид хүн амины 1-р зэрэглэлийн ял тулгаж байгаа.

Сара: Хөөх.

Майк: Тиймээ. Тэр үед чи ч бас мэдүүлэг өгөх байх гэж найдаж байна.

Сара: Энэ нь бараг уучлалт гуйж байгаа юм шиг сонсогдох юм. Гэхдээ нэг зүйл дутуу байна.

Майк: Сара. Чамд эргэлзсэнд уучлаарай.

Сара: Энэ байхгүй юу.

Майк: Тиймээ. Тийм ээ, би ажлын харилцаанд дасан зохицоход амаргүй байсныг хүлээн зөвшөөрч байна.

Сара: Бид үүнийг зохицуулж болно. Хэрэгтэй бол би чиний байр суурийг хамгаална.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Бид чамгүйгээр үүнийг шийдэж чадахгүй байлаа.

Лю:    Өө!  Би чамд хэлэх гэж цаг үргэлж оролдож байсан юм бол энэ. Чи үүнийг хүлээн зөвшөөрсөн сайн хэрэг.

Дон:  Тиймээс би Пауэллийн хэргийг Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст буцаан шилжүүлж байна.

Жесс:   Мэдээж хэрэв та нарт хэрэгтэй бол манай тасаг туслахад бэлэн байгаа.

Дон:  Та нар тэр залуутай хангалттай удаан хөөцөлдсөн. Танай баг барианы шугамыг давах эрхтэй.

Лю:    Баярлалаа,  Донован дарга аа. Дарга ажлаасаа чам руу залгавал чи гомдохгүй байх гэж найдъя.

Жесс:   За тэгээд, өөртөө цохилтыг авсан нь зөв болж.

Дон:  Дарга том ялалтаас илүү юунд дуртайг чи мэдэх үү? Хэлтсүүдийн хоорондын хамтын ажиллагаа. Ажлын байрны төлөөх өрсөлдөөн дуусаагүй байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рива: Тэр нэг бяцхан үзүүлбэрийн дараа шүүгч миний мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс бид одоо өргүй болсон гэж бодож байна, Труонг.

Сара: Юуны төлөө?

Рива: Учир нь чи биш, харин би өндөр цалинтай ажилд орсон.

Сара: Энэ одоо хамаагүй. Гэхдээ чи энэ талаар ярьсан болохоор ... Сютерланд Шмидт надад дадлага хийх санал тавьсан. Би татгалзсан.

Рива: Битгий худлаа ярь, Сара. Энэ үнэмшилгүй байна

Сара: Би тоглоогүй, Рива. Би цалин сонирхохгүй байна.  Би эрдэмтэн тийм учраас, чи үйлчлүүлэгчдийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргадаг, тайланг хуурамчаар үйлддэг тухай Канадын Шүүхийн Шинжээчдийн Нийгэмлэгт мэдэгдэсэн байгаа.

Рива: За,за. Хөөх! Хэрэв чи ингэж тоглохыг хүсвэл би чамтай шүүх дээр уулзана.

Сара: Юу л бол.

Чар:   Энэ сайхан байсан байх даа.

Сара: Чи төсөөлөх ч үгүй. Баярлалаа, Рекс. Хөөе.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Төсгөв

 

 

Back to episodes Go home