Хадсон, Рекс хоёр–5–8
Үргэлжлэл: 43:46 мин.
Дүрүүд:
Эр:
Чарли Хадсон мөрдөгч
Жесс цагдаагийн АйТи
Донован цагдаагийн дарга
+Грант алуурчин
+Алан профессор
Эм:
Сара цагдаагийн шинжээч
+Камилия Донованы охин
+Фрида Камилиягийн найз
+Эллен
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Кам: Сайн байна уу! Сүүлийн үед залгаагүйд уучлаарай, ааваа. Би хичээлдээ яваад завгүй байлаа.
Дон: Би эргэлзэхгүй ээ. Ингэхэд, чи энэ орой юу хийх вэ?
Кам: Аан, даалгавараа хийх байх даа. Сурахад хөгжмийн сонирхолтой сонголт. Би сургуульд байхдаа Чарли Паркерыг сонсдог байсан.
Кам: Хөөе, уучлаарай, ааваа. Би маргааш тань руу залгая, за юу?
Дон: Сонс, Камилла. Болгоомжтой байгаарай, за юу?
Кам: Баяртай.
Дон: Би чамд хайртай!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Кам: Мариса?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Жинхэнэ андеграунд рейв. Хүүхдүүд одоо ч ийм үдэшлэг зохиосоор байдагийг би мэдээгүй.
Чар: Чи мэдэх байсан уу? Мисс 4.0 ЖиПиЭй коллежийн үдэшлэгт ирсэн юм уу?
Сара: За боль, энэ ямар байдгийг чи мэднэ. “Өв уламжлал” үдэшлэгт зориулсан сургууль биш гэж үү?
Чар: Мэдэхгүй ээ. Би энд ирэхдээ арай л хөгширсөн юм шиг санагдсан.
Сара: Аа яг үнэн. Тийм ээ, чи сургуулиа төгсөөд өөрийгөө мэдэхийн тулд Керуакийн аялалд гарч байсан. Зам бол миний багш.
Чар: Тийм ээ, чи надад боломж хэзээ ч өгөхгүй нь ээ. Гэхдээ чи эндүүрээгүй.
Сара: За, энэ бол Мариса Барнс, хэтэвчин дэх иргэний үнэмлэхнээс нь харвал. Хачирхалтай нь бид түүний утсыг олоогүй.
Чар: Толгойндоо гэмтэлтэй. Хохирогчийн араас нь цохисон юм уу?
Сара: Үгүй ээ. Бид тэр булангаас цусны ул мөр олсон. Тиймээс түлхсэн бололтой. Эсвэл тэмцэлдэх үед толгой руу нь цохисон. Гэхдээ энэ түүнийг алахад хангалтгүй байж.
Чар: Хүзүүний няцралтуудад учир байгаа байх.
Сара: Цэгт цус хуралтууд үүнийг баталж байна. Түүнийг боомилж алсан бололтой.
Чар: Камер дээрх граффити. Гэтэл үдэшлэг яг хажууд нь. Алахад эрсдэлтэй газар. Яасан бэ, хамтрагчаа? Чи нэг юм олсон уу? Сайн оллоо, найзаа.
Сара: Хор судлалын шинжилгээ түүний биед юу байсныг бидэнд хэлэх байх.
Чар: Тийм ээ, энэ том үдэшлэг байсан. Бид ярилцаж чадах эрүүл саруул гэрч олно гэж найдъя.
Сара: Нэг хүн байгаа, чамд ярилцахад сонирхолтой байж мэдэх байх.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Фрида: Чи нээрэн зүгээ биз? Би чамд юу ч юм авчрах уу?
Кам: Хэрэггүй, найз минь. Би зүгээр. Өө! Сайн уу. Чиний сайхан царайг хэзээ харах бол гэж боддог л байлаа. Сайн уу Чарли.
Чар: Сайн уу Камилла. Чи зүгээр үү?
Кам: Цочирдсон хэвээрээ.
Фрида: Түүнд юу харсан зүйлээ хэл.
Кам: Би зүгээр. Үнэн.
Чар: Би мөрдөгч Чарли Хадсон.
Фрида: Фрида Ксавьер. Камиллагийн найз.
Чар: Аа! Танилцсандаа баяртай байна. Фрида, Камилла бид хоёр хэсэг ярилцвал болно биз дээ? Баярлалаа. Чи Марисаг таньдаг байсан уу?
Кам: Тийм ээ, тэр миний найз байсан. Бас шинэ найз.
Чар: Аа?
Кам: Би түүнтэй танилцаад удаагүй. Би уг нь Марисатай өнөө орой энд уулзах ёстой байсан.
Чар: Надад харамсалтай байна. Энэ маш хэцүү байгаа байх.
Кам: Түүний толгойноос цус гоожиж байсан. Энэ түүнийг алсан байх уу?
Чар: Бид одоогоор тодорхой мэдэхгүй.
Кам: Оюутнууд алуурчныг таньж чадах ямар нэгэн шинж тэмдэгүүд байна уу?
Чар: Би энд юу болсныг ойлгож байна. Аав чинь чамайг сонинд дадлага хийж байгааг надад хэлсэн. Мартсанаас, баяр хүргэе.
Кам: Баярлалаа.
Чар: Гэхдээ чи цаашид олон удаа сонсох нэг өгүүлбэр байгаа. Ямар ч тайлбар хэлэхгүй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Бид тохиролцсон гэж би бодсон. Үдэшлэг байх ёсгүй. Хичээлдээ анхаарлаа хандуулна.
Кам: Би танд үнэнээ хэлсэн.
Дон: Юу? Даалгавараа хийж байгаа гэсэн чинь үү? Андеграунд рейвд үү?
Кам: Би сонины дадлагадаа зориулж кампусын соёлын тухай нийтлэл бичиж байгаа.
Дон: Мөөн, тэгээд энэ нийтлэл чамайг кампусын соёлд оролцохыг шаардсан уу?
Кам: Манай багш сэтгүүлч хүн аравны есөд нь зөв цагт, зөв газартаа байх ёстой гэж хэлдэг.
Дон: Тиймээ, чиний сурлагадаа зарцуулсан мөнгө өгөөжөө өгч байгаад баяртай байна.
Кам: Ээжээс болсон уу?
Дон: Сонсооч, Камилла. Үдэшлэг бол дардан зам биш гэдгийг чи өөрийнхөө туршлагаар мэднэ.
Кам: Аав. Бид энэ тухай ярилцсан. Олон удаа. Та надад итгэж болно.
Дон: За яахав. Зүгээр л... холбоотой хэвээрээ байгаарай, за юу? Бид чамаас дахиад юм асууж магадгүй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Кофеин.
Сара: Чи яаж мэддэг байна аа?
Чар: Яасан, чиний бодлыг уншаад байна уу? Шөнө, өглөөний энэ ажлууд чамд ямар зүдэргээтэй байдгийг би мэднэ. Чи юм олсон уу?
Сара: Бид урьдчилсан үзлэг хийлээ. Тэгээд Марисагийн хүзүүнээс хлороформын ул мөр олсон.
Чар: Хлороформ уу? Тэгвэл хохирогчийг боомилохын өмнө ухаан алдуулсан байх нь.
Сара: Хачирхалтай, гэхдээ үгүй. Би түүний хамар, амны орчинд юу ч олоогүй. Ха. Чи дахиад л нөгөө байдагаараа.
Чар: Ямар байдаг гэж?
Сара: Яахав... чи анхаарлаа төвлөрүүлэхээр хаашаа ч юм явчихдаг. Чи бодит байдалд асуудлыг шийдэж байгааг харах надад үргэлж таалагддаг байсан.
Чар: Нээрэн үү? Бид баасан гаригт уулздаг хэвээрээ биз дээ?
Сара: Тийм ээ, мэдээж. Бид одоо татгалзаж чадахгүй болсон. Энэ ямар ихээр зүрх шимшрүүлэх бол?
Жесс: Сайн уу, залуусаа!
Сара: Сайн уу!
Жесс: Бүх юм зүгээр үү?
Чар: Тийм ээ, зүгээр. Аан... чамд бидэнд дуулгах ямар нэг юм байна уу, Жесси?
Жесс: Аа, тиймээ, тийм. Марисагаас олдсон уутай зүйлийн эх үүсвэр. Эдриан Свирски, кампусын хар тамхины наймаачин. Би худалдаж авахаар тохиролцсон.
Чар: Сайн байна. Хэзээ?
Жесс: Донован бид хоёр одоо тийшээ яах гэж байгаа.
Чар: Жо жижиг гарын хар тамхины наймаачинг байцаах гэж үү?
Жесс: Тиймээ. Аан... сонс. Та нар надаас үүнийг сонсоогүй шүү. Гэхдээ Жо Камиллад их санаа зовж байх шиг санагдсан.
Сара: Энэ ч араггүй байх, эх нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэдэг байсан юм.
Чар: Тиймээ, үнэн. Чамд өөр юм байна уу?
Жесс: Тиймээ. Үгүй ээ, энэ хэрэгтэй энэ үнэхээр ямар ч хамаагүй. Бид баасан гаригт нийлэх хэвээр биз дээ, тийм үү?
Сара: Бидэнд төлөвлөгөө байгааг би мэдээгүй. Би оройн хоолны ширээ захиалчихсан.
Чар: Би ч гэсэн. Оройн хоол биш. Өөр юм.
Жесс: Оо! За. Би сарын өмнөөс асууж байсан шиг санагдаад. Наад зах нь, тиймээс...
Чар: Үүний оронд ирэх баасан гарагт пабд уух юм уу?
Сара: Тиймээ.
Жесс: Мэдээж. Тэгье.
Чар: Сайн байлаа, хамтрагч аа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Эдриан? Би чиний хэлснээр энэ маффиныг авчирлаа.
Эд: Нэрстэй. Миний дуртай нь. Энэ юу вэ? Нэг төрлийн заль уу? Эдриан Свирски.Бид ярилцах цаг болсон юм шиг байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Суучих. Энд АДХХЭ-д /Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг/ зориулсан эм, эмийн жоргүй хүнд маш их тун.
Эд: Тийм ээ, одоо шалгалтын улирал. Олон хүмүүс анхаарлаа төвлөрүүлэхэд нь энэ тус болно.
Дон: Зөв өө. Чи урд шөнө хонгилын үдэшлэгт оролцож байсныг харсан гэрчүүд бидэнд бий. Тэр наймаа хийхэд тохиромжтой газар уу?
Эд: Үгүй ээ, би өнгөрсөн шөнө юу ч зараагүй. Би найзтайгаа уулзахаар орсон юм.
Жесс: Мариса Барнс уу?
Эд: Чи миний утсыг ухаж болохгүй!
Жесс: Чиний мессежүүдээс харвал та хоёр найзуудаас ч илүү байсан бололтой.
Эд: Тэр миний утсыг ухаж болдог юм уу?
Дон: Тэр чиний утсыг ухаж болно. Чам шиг бизнес хийдэг хүн нууц үгтэй байх ёстой. Гэхдээ та хоёр салсан. Өөрөөр хэлбэл, Мариса хэдэн долоо хоног чамд хариулаагүй.
Эд: Энэ асуудалтай ямар нэг холбоотой юу?
Дон: Өчигдөр шөнө Марисагийн цогцосноос олдсон уут чиний нууц газартай таарч байна. Ажилтан Миллс. Тэр Марисад хамгийн сүүлд ямар мессеж илгээсэн бэ?
Жесс: Би чамтай уулзах хэрэгтэй байна. 45, урд шөнө. Хариу алга.
Дон: Мариса үдэшлэгт явах гэж байсныг чи яаж мэдсэн бэ?
Эд: Бид үерхэж байхдаа бие биенийхээ утсанд мөрдөх программтай байсан. Яаралтай тохиолдолд.
Дон: Тэгээд л чи тэнд Марисаг мөрдөж байж.
Эд: Яг тийм биш байсан.
Дон: Ямар байсан гэж?
Эд: Би түүнд анхааруулах гэж ирсэн.
Дон: Юуны тухай?
Эд: Оюутнуудын инстаграмын “Кампусын дуудлага” хуудсанд миний өвсийг хольцтой гэж бичсэн байсан.
Дон: Тийм байсан уу? Маш олон юм ил болох хүртэл би мэдээгүй байсан. Тэр дунд Мариса байсан. Би түүнийг гомдоохыг хүсээгүй. Гэтэл намайг очиход тэр аль хэдийн газар хэвтэж байсан. Би дэндүү хожимдсоныг ойлгосон. Тэгээд л би зугтсан.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Эдриан буруутайд би итгэхгүй байна. Хэрэв тэр алсан байсан ч.
Сара: Чиний зөв. Марисагийн цусны шинжилгээ цэвэр гарсан.
Дон: Тэгвэл бид эхэлсэн газартаа буцаж ирлээ.
Чар: Тэгэх шаардлаггүй. Хэрэв Эдриан Марисаг үдэшлэгээс олж чадсан бол хохирогч гар утсаа үлдээсэн гэсэн үг.
Дон: Гэхдээ бид утсыг цогцосноос олоогүй. Алуурчин авсан гэж чи бодож байна уу?
Чар: Миний найдаж байгаа юм тэр. Жесси, чи тэр утсыг олох арга байна уу?
Жесс: За. Тийм ээ, гэхдээ байна аа? Хачин юмаа. Сүүлчийн дохионоос нь харахад утас нь энэ хэлстийн хаа нэгтээ байна.
Чар: Барилга дотроос дуудлага ирээд байгаа юм уу?
Жесс: Надад энэ зөвлөгөө таалагдлаа. Гэвч тиймээ. Үгүй ээ. Энд нэг саатал гарсан байх.
Дон: Би үүнийг саатал гэж бодохгүй байна. Чарли, чи Рексээр Марисагийн үнэрийг авахуулах хэрэгтэй байна. Чи яг одоо үүнийг хийгээдэх.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Кар: Сайн уу, хөөрхөн өө! Сайн уу!
Дон: Яриад бай.
Кам: Юу ярих юм бэ?
Дон: Залуу бүсгүй, би чамаас дахин асуухаар бол чиний эрхийг уншсаны дараа л асууна. Бүгдийг хэл.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Ингэсний чинь төлөө чамайг мөрдөн шалгах ажилд саад учруулсан гэж буруутгаж мэднэ.
Кам: Би өнөөдөр өгөх гэж байсан юм. Надад түр зуур хэрэгтэй байсан.
Дон: Тэгээд чи хэзээ утсыг нь хулгайлахаар шийдсэн бэ? Чи түүний үхлийг мэдээлэхээс өмнө үү эсвэл дараа нь уу?
Кам: Би цочирдсон байсан! Би тэр утсыг харах хүртлээ авсан гэдгээ ч мэдээгүй!
Дон: Сонс, чи тэр утастай байсан секунд бүр бидний хэрэгт чухал байсан. Чи түүний утсыг авах гэж юундаа тэгтлээ улайрсан юм?
Кам: Миний бичиж байгаа нийтлэл Марисагийн тухай. Энэ утсанд нийтлэлд хэрэгтэй зургууд байсан.
Дон: Яагаад “Трибюн” сонинд коллежийн оюутны тухай сурвалжлага хэрэгтэй болдог байна?
Кам: Мариса “Өв уламжлал”-д ямар нэг өөрчлөөд л байсан. Мөн Мариса хэдэн сарын турш инстаграммд өөрийнхөө “Кампусын дуудлага” аккаунтыг ажилуулсан.
Дон: “Кампусын дуудлага?” Тиймээ, Марисагийн хар тамхины наймаачин найз залуу энэ аккаунтын тухай ярьсан. Тэр хэлэхдээ тэд... түүний хар тамхийг хольцтой гэж бичсэн гэсэн.
Карм: Тийм ээ, энэ нь сайн болсон. Кампуст хэтрүүлэн хэрэглэх тохиолдол гараагүй. “Кампусын дуудлага”-ын үүний тулд байдаг. Кампусын өнөөгийн асуудлыг илчилсэн дуу хоолой.
Дон: Ямар төрлийн асуудлууд?
Кам: Мэдлэгийг нь шударга бусаар үнэлсэн гэж багш нарыг буруутгадаг. Мөн үдэшлэг алгасдаггүй хэсэг бүлэг залуус. Кампусын баарны зодоон. Нэг иймэрхүү зүйлс.
Дон: Бид хов жив ярьж байна. Ийм тохиолдолд Мариса өөртөө эсэн бусын маш олон дайснуудтай болох байсан.
Кам: Тийм ээ, сэтгэгдлийн хэсэг халуухан болж мэднэ. Гэхдээ тэр нэрээ бүрэн нууцалсан. Эдриан хүртэл тийм аккаунт ажиллуулж байгааг нь мэдээгүй.
Дон: Тэгвэл чи яаж мэдсэн бэ?
Кам: Би “Кампусын дуудлага” ямар үр дүнтэйг хараад нэрийг нь нууцлахыг амлаж, хуудсанд нь хувийн мэдээлэл явуулсан юм. Мариса надад ярилцлага өгөхийг зөвшөөрсөн.
Дон: За. Би үүнийг тодорхой хэлж өгье. Эхлээд чи хэргийн газраас нотлох баримт хулгайлсан. Зөв үү? Дараа нь чи хохирогчийн тухай мэдээллийг нуухаар шийдсэн үү? Камилла, чи бол миний охин! Чи илүү ухаалаг байх ёстой!
Кам: Би түүний аллагатай энэ утас ямар ч холбоогүй гэж бодсон! Мариса аккаунтын ард байсныг хэн ч мэдээгүй!
Дон: Юу гээч? Бид үүнийг энэ хэвээр нь үлдээнэ. Энэ хэргийг хаах хүртэл чиний төлөвлөсөн байсан ямар ч нийтлэлийг түр зогсооно.
Кам: Би гарчгийг нь харж байна. ЭсЖейПиДи хэвлэлийн эрхийг хорьж байна. Та ингэж болохгүй.
Дон: Тэгвэл миний охины хувьд би чамаас гуйя. Чи миний багийн ажлыг хэдийн хангалттай хүндрүүлсэн.
Жесс: Мариса нямбай байжээ гэж хэлмээр байна. “Кампусын дуудлага”-ын хуудсанд зөвхөн хов живүүд байгаагүй. Энэ бүх хов живийн ард түүнд хэд хэдэн эх сурвалж байна.
Чар: Мариса сүүлийн үед юун дээр ажиллаж байсан бэ?
Жесс: Тэгэхээр, антропологийн багш эссэд өндөр оноо тавихын тулд авлига авсан. Ди Жей үдэшлэг дээр шинэ оюутан охидыг өдөж хоргоодог. Бүгдийнх нь хичээлийг дарааллаад цуцалсан.
Дон: Тийм ээ, ихэнх хүмүүс ингэж анхаарал хандуулахад дургүй байдаг. Энэ сайтаар дамжуулан түүний хэн болохыг мэдэх арга бий юу?
Жесс: Миний ойлгосноор бол үгүй. Мариса өөрийнхөө дижитал ул мөрийг маш сайн нуусан, гэхдээ... ухаж үзээд нөгөө хилэнтэй сэтгэгдлүүдээс гарч ирэх нь үү харъя.
Чар: Тийм ээ, чи үүнийг хийх үедээ хохирогчийн саяхан нэрлэсэн хүн бүрт хөдөлшгүй нотолгоо байна уу, шалгаарай. Рекс бид хоёр дотуур байранд очиж Марисагийн өрөөг шалгая. Явцгаая, найз минь.
Жесс: Баасан гарагт ямар төлөвлөгөөтэй байна?
Дон: Байхгүй. Үгүй ээ, Жесси. Энэ хэрэг шийдэгдтэл бид илүү цагаар ажиллана.
Жесс: Нээрэн үү? Би өнөөдөр ердөө л лхагва гараг гэж хэлж байна. Үүний учрыг олоход хангалттай хугацаа байна.
Дон: Тиймээ. Сайн уу. Тийм ээ, би баасан гаригийн бялууны захиалгыг цуцалж болох уу? Тийм ээ, “30 насны төрсөн өдрийн мэнд хүргэе, Жесси” гэсэн бичигтэй. Наадах чинь.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Бид ямар өрөөг хайсныг чамд хэлэх шаардлагагүй гэж бодож байна.
Кам: Энд юу болсон юм бэ?
Чар: Наадахаа устга. Яг одоо. Устгаач! Энэ бол хэргийн газар!
Кам: Миний нийтлэлд зураг хэрэгтэй байна! Мариса надад өөрийнхөө ажлын байрны зургийг амласан.
Чар: Чи Мариса “Кампусыг уриалга”-ын нэг хэсэг гэдгийг хэн ч мэдэхгүй гэж надад хэлсэн. Энэ тийм ч нууц биш бололтой.
Кам: Би хэн ч мэдэхгүй гэж бодсон. Магадгүй би зүгээр л үүнээс болж түүнийг хэн нэгэн алж чадна гэдэгт итгэхийг хүсээгүй байх.
Чар: Тийм учраас чи энд бидэнтэй хамтран ажиллах нь чухал. Бид тодорхой хариулт авах хүртэл чи хөндлөнгөөс оролцохгүй. Ойлгосон уу?
Кам: Ойлголоо, Чарли.
Чар: Боллоо. Энэ “устга” гэсэн үг.
Кам: Хөөе, Чарли!
Чар: Устгах. Тэгээд... чи л намайг албадсан. Алив, Рекс. Чи чадах...? Яв.
Жесс: За, Чарли.
Чар: Байна, Жесси. Бидэнд дахиад нэг хэргийн газар байна. Чи Сараг багтай хамт наашаа явуулах хэрэгтэй байна.
Жесс: За, яг одоохон. Хөөе, сонс. Надад чамд өгөх Уриалгын золиос болсон хүмүүсийн нэрс байна. Өчигдөр орой Марисагийн шүүмжилсэн хүмүүсийн ихэнх нь хөдөлшгүй нотолгоотой юм байна. Нэгийг нь эс тооцвол, би түүнтэй холбогдож чадаагүй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: “Кампусын дуудлага” чиний тухай бичихдээ үг хэллэг харамлаагүй. Грант Эванс бол кампусын бүх эмэгтэйчүүдийн эрлэг болж байна. Тэр өөрийнхөө харизмыг яг даллах зэвсэг адил ашигладаг араатантай адил.
Грант: Хөөе, ядаж л тэд намайг харизматик гэж хэлж, тийм үү?
Чар: Чи үүнийг инээдтэй гэж бодсон уу?
Грант: Үгүй ээ. Тухайн үед ойлгоход хэцүү байсан. Одоо ч гэсэн.
Чар: Чи дор нь хариу бичсэн байна: “Энэ аккаунтын цаанаа хэн байгааг би мэдэж чадахгүй гэж чи найдсан чинь дээр”. Яагаад? Чи юу хийх гэж байсан юм?
Грант: Юу ч биш. Би шүүхэд нэхэмжлэл гаргах тухай л ярьж байсан. Би уурласан байсан. Бас надад ичгүүртэй байсан.
Чар: Чамайг чухам юунд буруутгасан юм бэ?
Грант: Би урьд нь хүн бүрийн үдэшлэгийнх нь хүслэн болсон ДиЖей байсан. Энэ надад 1-р курсын шинэ охидтой танилцах боломж өгдөг байсан. Жаахан сээтэгнэж үзнэ. Аан тийм, би тэднээс ганц хоёрыг нь өөрийнхөө дотуур байранд авчирсан байх.
Чар: Тийм ээ, минийхээр, охид ихэвчлэн хэдэн хундага уусны дараа тийм юм болдог байсан уу? Миний зөв үү?
Грант: Би үүгээрээ бахархдаггүй. “Кампусын дуудлага” пост бичсэний дараа бүх юм зогссон. ДиЖей-тэй тоглолтууд больсон. Найзууд надаас зайгаа барьцгаасан. Гэхдээ надад хэрэгтэй байсан. Бодит зүйлийн тун, ойлгосон уу?
Чар: “Кампусын дуудлага” чамд тусалсан юм уу?
Грант: Байдал бүр дордохоос өмнө надад хариуцлага тооцсонд би баярласан.
Чар: Чи өчигдөр оройн хонгилын үдэшлэгт оролцоогүй байх.
Грант: Үгүй. Сүүлийн үед би тэнд оролцох хориотой хүн болсон. Дээр нь би шөнийн ээлжинд ажиллаж, лекцийн танхим шүүрдэж байсан.
Чар: Энэ чиний ажлын дүрэмт хувцас уу?
Грант: Тийм ээ, миний гэмээ цайруулах нэг хэсэг. Миний эцэг эх миний тэтгэлгийг хассан. Одоо би кампуст асран хамгаалагчийн ажлыг хийж байна. Энэ надад бүх зүйлийг дахин бодох цаг өгдөг. Та яагаад хонгилын үдэшлэгийн талаар мэдэхийг хүссэн юм бэ? Мариса Барнс “Кампусын дуудлага”-ын ард байсан уу?
Чар: Би энэ мэдээллийг задруулж чадахгүй.
Грант: Би түүнд талархаж чалахгүй нь харамсалтай. Нийтлэл гарсны дараа надад боломж гарна гэж би нэг талаар найдаж байсан юм.
Чар: Ямар нийтлэл?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Кам: Сайн уу, царайлаг жаал минь. Нааш ир, түүнд жаахан хайр мэдрүүл.
Фрида: Үгүй баярлалаа. Би эндээ байж байя.
Чар: Чи Рекстэй ажиллаад л... За... Би сая Грант Эванстай ярилцлаа. Чи ч бас түүнээс ярилцлага авсан уу?
Кам: Тэгэхээр, эхлээд би замд чинь тээг болохыг чи хүсээгүй. Харин одоо чи надаар дахиад туслуулмаар байна уу? Миний нийтлэлд зориулсан юм, тийм ээ. Надад хоёр тал хоёулаа хэрэгтэй байсан, “Кампусын дуудлага”, мөн Марисагийн бичсэн сурвалжлагаас хүмүүс яаж хохирсон нь.
Фрида: Сурвалжлага арай ахадсан үг, Кэм.
Чар: Тэгэхээр, аан... тэгвэл чи Грантын тэр бүх шинэчлэлийн санаануудад хууртсан гэсэн үг үү?
Кам: Би үүнийг хуурмаг гэж бодохгүй байна. Талийгаач Грантад сайнаар нөлөөлсөн гэж би бодож байна.
Фрида: Зогс, зогс. Тэр одоо яагаад байна аа?
Чар: Энэ түүний ажил. Энэ будаг. Чи энэ сүүдрийг таньж байна уу?
Кам: Граффити. Фрида, чи юу хийчихсэн юм бэ?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Чи түүнийг байцаах ёстой гэж бодож байна уу? Чарли эсвэл Сара үүнийг хариуцаж чадна.
Дон: Тийм ээ, би Камиллагийн шинэ найз охинтой ингэж танилцана гэж төсөөлсөнгүй. Гэхдээ.. Би зүгээр ээ. Харин бид нотлох баримт найдвартай гэж итгэж болох уу?
Жесс: Сара түүний хурууны будгийг хохирогчийн өрөөний граффититэй харьцуулж байгаа. Гэхдээ өнгө нь таарч байх шиг байна.
Дон: Хохирогчийн инстаграмын аккаунтад Фридагийн талаар бичсэн юм байгаа юу?
Жесс: Фрида хэзээ ч “Кампусын дуудлага”-тай шууд харьцаж байгаагүй. Гэхдээ, инстаграмд нэг функц байдаг, хэрэв чи хэн нэгний хаягийг блокловол тэр хүнд бүртгэлтэй бусад бүх хаягууд...
Дон: Ойлголоо, Жесси, зүгээр л...
Жесс: Би Марисагийн аккаунтаар нэвтэрч, Фридаг блоклосон юм.Тэгсэн “Кампусын дуудлага” дээр гарсан хэдэн арван доромжилсон сэтгэгдлүүд алга болчихсон. Фридад Марисаг мөшгих дахиад 6 аккаунт байдаг. Хар даа.
Дон: Тиймээ. Энэ үеийнхэн дэндүү их чөлөөт цагтай байх юм. Фрида.
Фрида: Ноён Донован. Эцэст нь тантай танилцаж байгаадаа баяртай байна. Ийм газарт байсан ч тэр.
Дон: Камилла надад чамайг оюутны сонины эрхлэгч гэж хэлсэн.
Фрида: Тиймээ.
Дон: Чи нээрэн үгээ яаж сонгохыг мэддэг бололтой. Нуугдахаа боль, худалч аа. Кампусын хог шаар. Чи болгоомжтой байсан нь дээр. Би чамайг олно. Бид “Кампусын дуудлага”-д бичсэн эдгээр сэтгэгдлүүдийг Фрида чамтай холбож үзсэн.
Фрида: Би ердөө л “Кампусын дуудлага”-ыг эхлүүлсэн хүмүүс юу хийж байгаа дахин нэг бодоосой гэж хүссэн. Янз бүрийн үндэслэлгүй цуурхалууд нийтэлдэг.
Дон: Энэ бүгд ийм учиртай юу? Чи сэтгүүлч болохоор энэ чамайг хөндсөн үү?
Фрида: Сонин нийтлэл дээр хоёр ч удаа зохих ёсоор нь ажилласан. Эх сурвалжтай, шударгаар, стандарттайгаар. Ганцхан “Кампусын дуудлага” энэ тал дээр сохроор нийтэлдэг байсан юм.
Дон: Тэгээд чи намайг чадчихлаа гэж бухимдсан.
Фрида: Зөвхөн би ч биш. Та кампусын уур амьсгалыг мэдрэх ёстой. Тэр бүх зэмлэл, буруутгал тойрон нисэж, бүгд л бие биедээ бухимдаж, уурлаж байсан. Та миний юу ярьсныг ойлгох ёстой. Цагдаа, сэтгүүлчид хоёулаа үнэнийг мэдмээр байгаа. Марисагийн хийсэн зүйл бол...
Дон: Ардын шүүх үү? Тэгвэл чиний хийсэн зүйл үүнээс юугаараа ялгаатай вэ? Марисиагийн өрөөнд зурсан граффити? Түүний ноүтбүкийг хулгайлсан чинь?
Фрида: “Дуудлага”-ын ард Мариса байгааг би мэдээд юу ч хийхгүй байвал хариуцлагагүй зүйл гэж бодсон. Би тэр аккаунтыг нь хаая гэж шийдсэн.
Дон: Одоо ч гэсэн ажиллаж байна.
Фрида: Би түүний нууц үгийг тайлж чадаагүй.
Дон: Тэгэхээр нь чи үдэшлэг дээр Марисаг буланд шахсан уу? Хүчээр авна гэж найдсан уу? Тийм үү?
Фрида: Цагдаа нар хэдийн ирчихсэн байхад би үдэшлэгт ирсэн.
Дон: За, надад үүнийг батлах хүмүүс байгаа. Би нэг л юмыг сайн ойлгохгүй байна. Мариса “Кампусын дуудлага”ын ард байгааг чи яаж мэдсэн бэ?
Фрида: Надад эх сурвалж байдаг.
Дон: Чи өөрийн гэсэн эх сурвалжтай. Хамгийн гол нь энэ талаар мэддэг хүмүүсийн жагсаалт Камиллагаар эхэлж, төгсдөг. Энэ гомдолтой, тийм үү? Камилла томоохон дадлага хийж байгаа. Тэгээд охин чиний үзэн яддаг тэр хүнээр нийтлэл бичихээр шийдсэн. Тиймээс чи Марисагийн утсыг сэмхэн үзэчихэж болно.
Фрида: Би өмгөөлөгч авмаар байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Би ингэж хэлмээргүй байна. Сэдэл байна. Зөвхөн боломжийг л батлах хэрэгтэй.
Сара: Ганц л асуудал байна.
Дон: Ямар?
Сара: Фридагийн гар. Гарных нь шүршдэг будаг Марисагийн өрөөг шүршсэнтэй таарч байна. Гэвч Фрида хохирогчийг боомилно гэхэд арай л жижигхэн юм.
Дон: Миний санаа амрах шиг боллоо гэж хэлмээр байна. Одоо бид анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Би тэр алуурчныг олохыг хүсч байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Сайн уу. Би Фридаг суллагдаж байгааг чамд хэлэх гэсэн юм. Тэр Марисаг алаагүй.
Кам: Бид түүний зан чанаруудын жагсаалтаас “алуурчин” гэдгийг хасаж болно. Нөгөө талаас тэр “худалч”-ийг...
Сара: Тиймээ. Фрида “Дуудлагыг” хэн ажилуулж байсныг мэдэх гэж чамайг ашигласныг мэдэхэд хэцүү л байх.
Кам: Фрида “Кампусын дуудлагад” дургүйг би мэддэг байсан. Анх надад ч гэсэн ялгаагүй. Тэр маш жигшүүртэй болсон болохоор бид хоёр нэгдсэн юм.
Сара: Дараа нь юу чиний бодлыг өөрчилсөн бэ?
Кам: Би нийтлэлээ бичиж эхлэх үеэс Мариса бид хоёр дотно болсон. Тэр ямар нэг чухал зүйл хийж байгааг би ойлгосон юм. Мөн Марисад... түүнд стандарт байдаг байсан. Мариса ердийн мэдээллийн хэрэгслийн оронд сошиал сүлжээ ашиглаж байсан.
Сара: Намайг их сургуульд байхад тийм оюутнуудыг харж байх Мариса шиг хүн илүүдэхгүй байх байсан.
Кам: Тийм ээ, энэ л хамгийн их шархлуулдаг. Фрида миний ардуур юм хийж байсанд учир нь биш. Хамгийн гол нь тэр Мариса шиг харж чаддаггүй. Тэр бүх юмыг хуучин аргаар хийхийг л хүсдэг.
Сара: “Дуудлагыг” цааш нь үргэлжлүүлэх өөр хэн нэгэн байгаа юу?
Кам: Мариса ганцаараа ажилладаг байсан. Үхэхээсээ өмнө ажиллаж байсан бүх зүйл нь зүгээр л алга болно.
Сара: Магадгүй учир нь үүнд байх. Уучлаарай, би ингээд явчихаж болно биз дээ? Би тийшээ буцах хэрэгтэй байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Хөөх, наана чинь чамд юу байгаа юм?
Чар: Аан, чи сюрпризийг гутаахыг хүсэхгүй л биз дээ, тийм үү?
Жесс: Ямар сюрприз вэ?
Чар: Өө, Жесси, юу гээч, би сая бодлоо л доо. Учир нь Марисагийн бичсэн постонд биш, харин оруулах гэж байсан пост нь байвал яахав?
Жесс: Тийм ээ, би “Дуудлага” дээрх хувийн мессежүүдийг нь шалгая. Тийм ээ, юу гээч, хохирогч энд юу сонирхож байсныг би сайн мэдэхгүй байна. “Кампусын дуудлага”-д өдөрт хэдэн арван мессеж ирдэг.
Чар: Тийм ээ, магадгүй хариулт нь энд байгаа байх. Энэ Фрида Марисагийн өрөөнөөс авсан бүх юмнууд. Пост-гуманизм ба КРИСПР технологи, доктор Алан Вэйн.
Жесс: Генийг өөрчлөх тухай нийтлэл үү?
Чар: Түр хүлээ. Би Марисаг улс төрийн шинжлэх ухаанд суралцдаг гэж бодсон. Түүнд биологийн талаархи энэ бүх нийтлэлүүд яагааад байдаг билээ?
Жесс: Чи юу гэдгийг мэдэх үү? Магадгүй тэр курст зориулж уншаагүй байх. Доктор Алан Вэйн “Өв уламжлал” их сургуулийн орон тооны багш. Харин Мариса түүний оюутнуудад мессеж явуулсан байна. Нэг нь энд байна. Доктор Вэйнд юм хэлэхээс өмнө бодож үзээрэй. Хэрэв чамд дуу хоолой хэрэгтэй бол би энд байна. Ийм мессеж дор хаяж хэдэн арав байна.
Сара: Мариса юу хайж байсан бол?
Чар: Рекс бид хоёр олж мэдье. Бид хоёр өглөө хамгийн түрүүнд түүнийг оюутны хотхонд барьж авна. Яасан? Юу болсон?
Жесс: Энэ тухай Сент Жоны “Трибюн” сонин саяхан нийтэлжээ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
ӨВ УЛАМЖЛАЛЫН ИХ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭГЧ АЛАГДЖЭЭ. КАМПУС ДАХЬ ТҮҮНИЙ СҮҮЛЧИЙН ӨДРҮҮД
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Өнөөдрийн хувьд хангалттай. Би охинтойгоо ярилцах хэрэгтэй юм шиг байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Уучлаарай. Алан Вэйн?
Алан: Доктор Вэйн. Тийм ээ, харин чи?
Чар: Мөрдөгч Чарли Хадсон, ЭсЖейПиДи. Би танаас хоёр асуулт асуувал дургүйцэх биз?
Алан: Юу... Тиймээ, аль болох товчхон байвал би дургүйцэхгүй байх. Би 15 минутын дараа лекц унших ёстой.
Чар: Мэдээж, би үүнийг хурдан хийхийг хичээе.
Алан: Мөн нохой оруулахгүй.
Чар: Тэр ажиллаж байна.
Алан: Тэгсэн ч гэсэн энэ чинь ариутгасан лаборатори. Одоогийн туршилтуудын төлөө би журмаа зөрчиж чадахгүй.
Чар: Ойлголоо. Сарагийн дүрэм үйлчилнэ, найз аа. Энд хүлээ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Та кампуст үхэл болсныг сонссон гэж бодож байна.
Алан: Тиймээ. Эмгэнэлт явдал.
Чар: Та Мариса Барнсыг мэдэх үү?
Алан: Үгүй ээ, үгүй. Тэр миний оюутан байгаагүй.
Чар: Магадгүй танд түүний ажил биш үү? “Кампусын дуудлага?”
Алан: Өө, тэр охин байсан юм уу? Тийм бол амгалан нойрсог.
Чар: Залуу эмэгтэй нас барсан, доктор оо.
Алан: Тийм, тийм ээ, надад харамсалтай байна.
Чар: Мэдээж.
Алан: Түүний найз нөхөд, гэр бүлийнхний хувьд энэ аймшигтай гарз гэж бодож байна. Гэвч түүний кампус даяар тархаасан шулмын ан хийх сэтгэлгээ нь хортой байсан юм. Одоо бид хамт миний лекцэнд орвол дургүйцэхгүй биз? Хөөе! Үгүй ээ! Энэ нохой энд байж болохгүй.
Чар: Би криминалистуудын багийг дуудсаны дараа түүнийг эндээс гаргана.
Алан: Би чамайг зөвшөөрөлтэй гэж үзэж болох уу?
Чар: Тийм ээ! Яг энд.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Рекс Вэйний лабораторид ямар нэг үнэр авсан нь гарцаагүй. Чи түүний талаар надад юу хэлэх вэ?
Жесс: Тэгэхээр, Вэйн кампуст маргаан дагуулдаг хүн. Генийг засварлах тухай Вэйны зарим ажлууд нь түүнийг эвгүй байдалд оруулж байжээ.
Чар: Энэ технологи нэг л өдөр хорт хавдрыг эмчлэх ёстой юм биш үү?
Жесс: Доктор Вэйнийн үзсэнээр, хүний генийг өөрчлөх нь ёс зүйн эрсдэлүүд дагуулдаг.
Чар: Тэгвэл тэр яаж “Кампусын дуудлагын” хараанд орчихдог байна?
Жесс: Би Марисагийн ДиЭм-ээр зарим оюутнуудтай ярилцсан. Вэйн тэдний доктор эсвэл магистрын удирдагч байж. Гэтэл тэдний хэн нь ч эрдмийн зэрэг аваагүй байна.
Чар: Ойлголоо.
Жесс: Доктор Вэйн тэднийг диссертаци хамгаалахад бэлэн биш байсан гэж хэлсэн байна. Өөрөөр, тэд эргэж харна гэсэн эцэс төгсгөлгүй эргүүлэгт орсон гэсэн үг. Ямар ч ахиц байхгүй.
Чар: Хэрэв тэр хатуу профессор бол яах вэ?
Жесс: Хүн болгонтой биш. Тэр оюутнууд бүгд өнгөт арьстанууд байсан. Үнэн хэрэгтээ, Вэйний удирдлаган түүхэндээ ганцхан өнгөт арьст оюутан төгссөн байдаг.
Чар: Энэ “Кампусын дуудлагын” ээлжит нийтлэл болох ёстой байсан. Биологийн тэнхимийн расизм /арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл/. Тэгсэн ч энэ түүнийг Марисагийн амиа алдсан хонгилын үдэшлэгтэй холбож болохгүй байна.
Жесс: Хэрэв би чамд доктор Вэйний ажлын өрөөнөөс цааш коридороор яваад биологийн корпуст үйлчилгээний хонгил олсон гэвэл яахав?
Чар: Би чамайг гайхамшгийг бүтээгч гэж хэлмээр байна, Жесси. Маш сайн ажиллаа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Камилла! Хөөе, сонс! Өнгөрсөн шөнө миний дуудлагад хариу өгөөгүйд чинь би баярлахгүй байна.
Кам: Ойлголоо, харин шуугиан дэгдээх хэрэггүй.
Дон: Шуугиан дэгдээх ээ? Намайг ид ажилтай үед чи нийтлэлээрээ намайг алмайруулж, энэ ямар санагдсаныг чи мэдэх үү?
Кам: Нийтлэлийг миний редактор санал болгосон.
Дон: Цагдаа, сэтгүүлчид хамт ажилладаггүй шалтгаан байдаг. Олон нийтийн санаа бодол бодит байдлыг мушгин гуйвуулахаас өмнө гэрчүүд, нотлох баримтууд цуглуулах гэж цаг хугацаатай уралддаг юм. Чи бүгдийг баллачихлаа!
Кам: Хэрэв хэн нэгэн Марисаг “Кампусын дуудлагаас” болж хөнөөсөн бол тэр сайн зүйл хийж байсныг хүмүүс мэдэх ёстой.
Дон: Сонс, би чиний нийтлэлийг уншсан. Ойлгов уу? Гайхалтай бичсэн байна. Чи намайг бараг итгүүлсэн.
Кам: Юу гэсэн үг юм бэ?
Дон: Би Марисагийн арга барилтай санал нийлэхгүй байгаа ч тэр яагаад тийм зүйл хийж байсныг мэднэ.
Кам: Та нийлэхгүй ээ?
Дон: Үгүй! Цуглуулсан тэр бүх нотлох баримтуудтайгаа хамт цагдаад эсвэл чам шиг сайн сэтгүүлчид хандах ёстой байсан!
Кам: Тэгээд, тэр дурандаа үхсэн юм уу?
Дон: Үгүй дээ! Би тэгж хэлэх...
Кам: Та яг Фрида шиг ярьж байна.
Дон: Би чамайг магтахыг хичээж байна. Чи надад асуудал удсан ч гэлээ би чамаар бахархаж байгаагаа хэлэх гэсэн юм. Одоо чи нийтлэлээ гаргасан болохоор энэ хэргийг зүгээр орхих ёстой. Зөв үү?
Кам: Зөв. За, за... би явах болчихлоо. Би тантай дараа ярина. Тэгэх үү?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Кам: Сайн уу! Надтай уулзсанд баярлалаа.
Элл: За, надад цаг алга, ойлгов уу? Би арван минутын дараа хичээл заана.
Кам: Би товчхон ярина. Би “Кампусын дуудлагын” аккаунтад нэвтрэх эрх байгаа.
Элл: Үхсэн охиных уу?
Кам: Тиймээ. Та Марисаг амиа алдахаас нь өмнө доктор Вэйны тухай ярилцахыг зөвшөөрсөн. Гэвч тийм зүйл хэзээ ч болоогүй.
Элл: Сонс, би энэ тухайд бодлоо өөрчилсөн, ойлгов уу?
Кам: Доктор Вэйны шийдсэнээр, таны диссертаци хамгаалах санад бэлэн болсон гэж би сонссон. Энэ таны үзэл бодлын гэнэтийн өөрчлөлттэй холбоотой юу?
Элл: Би өөрөө Вэйнтэй ярьсан. Тэгээд тэр шалтгааныг нь олж харсан.
Кам: Тэгвэл таны ажил урагштай байх нь. Та хариуд нь доктор Вэйны расизмын хэргийг дуугүй өнгөрүүлнэ. Тийм биш үү?
Элл: Чи үүнээс болсон гэж бодсон уу? Дахиж энэ талаар унхаж төнхөх хэрэггүй, ойлгов уу? Би энд маш сайн ажил хэрэг төлөвлөсөн байгаа. Тиймээс үүнийг баллах хэн нэгэн надад хэрэггүй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Сайн байна, би таныг энд байлцуулахыг хүссэн юм. Би таны араас Рексийг явуулдаг юм уу гэж бодсон.
Алан: Би чамд хэлсэн, мөрдөгчөө, чи цагаа дэмий үрж байна. Би Мариса Барнсын үхэлтэй ямар ч холбоогүй.
Чар: Рекс энэ шүүгээнээс ямар нэг юм анзаарсан. Энэ юу болохыг олж мэдье, тэгэх үү?
Алан: Болгоомжтой. Гуйя. Та нарын харьцаж байгаа наад химийн бодисуудын зарим нь маш идэмхий бодис.
Сара: Хлороформ уу? Бид Марисагийн хүзүүнээс олсонтой адилхан уу?
Алан: Та нар ямар нэг юм нотолсон гэж бодож байна уу? Хлороформ хэр түгээмэл байдгийг та нар мэдэх үү?
Чар: Чи юу олсон бэ, найз аа?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Юу гээч, та “Кампусын дуудлагыг” занах юу байсныг би ойлгож эхэлж байна. Би таны оронд байсан бол өнөөдрийн бусад лекцүүдийг цуцлах байсан.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Доктор Вэйн. Та Марисаг таньдаг юм шиг байна.
Алан: Энэ нэргүй гүтгэлэг надад ирсэн юм. Би Марисатай хэзээ ч уулзаагүй.
Чар: Бид Марисагийн нэхэмжлэлийг судалж үзсэн. Энэ үнэн бололтой. Таныг удирдагч байх болгонд хөтөлбөр чинь өнгөт арьст оюутнуудад саад тотгор болдог байсан.
Алан: Энэ арьс өнгөтэй ямар ч холбоогүй байсан. Шинжлэх ухаан хатуу сахилга баттай. Би зөвхөн шаарддаг стандартад нийцсэн саналуудыг хүлээж авдаг.
Чар: Тэр чинь ямар стандарт байсан бэ? Тэдний зарим нь сонирхолтой санагдсан байх гэж бодож байна. Эллен Харрис гэж хэн бэ?
Алан: Ирээдүйтэй философийн дэд доктор.
Чар: Аа. За... Мариса танд үүнийг илгээсэн. Энэ жилийн өмнө Эллений бичсэн диссертацийн санал. Дараа нь, таны нийтлэл, хэдэн сарын дараа нийтлэгдсэн. Алисиа энэ хоёр хоорондоо гайхмаар төстэй байсныг анзаарсан бололтой.
Алан: Чи чухам юу хэлэх гээд байна?
Чар: Би юу ч хэлэх гээгүй. Бусдын бүтээлийг хулгайлах нь таны нэр хүндийг унагах сонгодог арга. Тэгээд ажлаа алдана.
Алан: Чи ядарсан арга хэрэглэж байна. Би чамайг хангалттай удаан тэвчсэн гэж бодож байна. Би өмгөөлөгчөө иртэл өөр юу ч хэлэхгүй. Гэхдээ сонирхолтой зохиол бичсэнд маш их баярлалаа, мөрдөгч өө.
Чар: Тиймээ. За яахав, миний үгэнд итгэх хэрэггүй. Таны нийтлэлийг нийтэлсэн сэтгүүл энэ талаар судалж байгаа. Тэд бидэнд шууд хариулт өгнө гэдэгт итгэлтэй байна. Баяртай.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Муу мэдээтэй. Вэйныг суллахаар болсон. Одоохондоо.
Чар: Юу болсон бэ?
Дон: Аа, өмгөөлөгч нь гэрчлэх нотолгоо гаргаж өгсөн. Тийм ээ, бидэнд түүнийг баривчлах хангалттай нотлох баримт алга.
Жесс: Залуус аа. “Кампусын дуудлага” дахиад л пост тавьсан байна! Энэ. Ирээд энийг хар.
Чар: Доктор Вэйн нь Мариса Барнсыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ.
Жесс: Тийм ээ, мөн доктор Вэйн хүний бүтээл хулгайлсан нь ил болов.
Сара: Хүлээгээрэй. Аккаунтыг нь хэн хүлээж авсан юм бэ? Фрида Марисагийн нууц үгийг аваагүй гэж худлаа хэлсэн гэж үү?
Дон: Энэ Камилла.
Чар: Жо. Чи итгэлтэй байна уу? Зөвхөн тэр л нууц үгийг солих эрхтэй байсан.
Сара: Бид дөнгөж сая Вэйнийг сулласан. Хэрэв тэр алуурчин бол түүнд энэ пост таалагдахгүй дээ.
Жесс: “Дуудлагын” мессеж идэвхтэй байна. Тэр хэн нэгэнд мессеж бичиж байна. Энэ.
Чар: Чи ойртуул. Доктор Вэйнийг торны цаана үүрд суулгахад та нарт хэрэгтэй бүх нотлох баримтууд надад бий.
Сара: Марисагийн алагдсан газар аль болох хурдан надтай уулзаарай.
Дон: Тэр өөрийгөө алах гэж байна. Бид Камиллаг олох хэрэгтэй. Хурдал.
Чар: Рекс.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Кам: Хүн байна уу?
Грант: Камилла?
Кам: Грант, чи энд юу хийж яваа юм?
Грант: Чи “Дуудлага” хуудсыг ажиллуулсаар байна уу? Энэ... энэ гайхалтай.
Кам: Чи доктор Вэйний тухай мэдээлэл байгаа гэсэн үү?
Грант: Тиймээ, тийм. Мэдээж. Түүний хөтөлбөрт миний хэдэн найзууд байдаг. Тэр шөнө түүнийг энд харсан гэж нэг нь хэлсэн.
Кам: Янзтай! Чи надад тэдэнтэй холбоо барих мэдээллийг өгч чадах уу?
Грант: Тийм ээ, мэдээж. Би зүгээр л... Чи эхлээд надад нэг юм хэрэгтэй байна.
Чар: Надад энд туслаарай, Жесси. Би хаашаа явж байна?
Жесс: За, Чарли. Хонгилын хамгийн ойрын хаалга яг чиний урд байх ёстой.
Чар: Тийм ээ, би түүнийг харлаа. Баярлалаа.
Эм: Нэрээ нууцалсан ямар нэг юм уу?
Жесс: Чарли, Камилла яг одоо лайв хийж байна. Би чамд холбоосыг өгье.
Грант: Би чамд энэ мэдээллийг өгөх болохоор надад ердөө л тусламж хэрэгтэй.
Кам: Тоглох хэрэггүй. Чамд тэр мэдээлэл байгаа юу, үгүй юу?
Грант: Тиймээ. Үгүй ээ, надад итгэ, би зүгээр л...
Чар: Би энэ Грант гэж бодож байна.
Жесс: ДиЖей цэвэрлэгч үү? Тийм ээ, энэ хлороформыг хэлж өгч байна. Цэвэрлэгээний бүтээгдэхүүн.
Кам: Үнэндээ энэ ингээд бүтэхгүй, Грант.
Чар: Би явах боллоо.
Грант: Миний мэдэхийн чи аккаунтыг ажиллуулж байгаа. Чи түүнийг хүссэнээрээ зохицуулж чадна. Миний тухай тэр бичлэгийг л устгах хэрэгтэй байна.
Кам: Би үүнийг хийхгүй, Грант.
Грант: Камилла, ухаалаг байгаач. Шийтгэл нь гэмт хэрэгтээ тохирсон байх ёстой биз дээ? Сонс, энэ пост байгаа цагт чи “Дуудлагаар” миний нэрийг хайх бүрт энэ хамгийн түрүүнд гарч ирнэ. Би цэвэрлэгч байхаас ч илүү том мөрөөдөлтэй, ойлгож байна уу? Сонс, би хэр удаан төлөх ёстой вэ? Намайг өөрчлөгдсөн гэдгийг чи хэнээс ч илүү мэднэ.
Кам: Гэхдээ чи өөрчлөгдөөгүй.
Грант: Боль доо, Камилла! Мэдээж би өөрчлөгдсөн!
Кам: Грант, би чамд Марисагийн алагдсан газар уулзъя гэж хэлсэн. Чи намайг хаанаас олохоо яаж мэдсэн юм бэ?
Грант: Тэнд байсан, өө... Тэр үдэшлэгт маш олон хүн байсан. Хэн нэгэн надад хэлсэн эсвэл ... Тэр чиний нийтлэл дээр байсан, тийм ээ?
Кам: Чи энэ хонгилуудаар яваагүй. Чи миний нэрийг хэлээгүй. Чи энд ирсэн. Шууд.
Чар: Нааш ир. Чи зүгээр үү?
Кам: Тиймээ.
Чар: Чи хангалттай удаж ирлээ. Чи анхааруулж болох байлаа. Гэхдээ би бүгдийг нь сонссон.
Грант: Энэ худлаа!
Чар: Чи энд Марисаг алахаар ирээгүй гэдэгт би итгэж байна. Эхэндээ үгүй. Гэвч дараа нь Мариса постоо устгахаас татгалзсан. Тэгээд чи уураа бариагүй.
Грант: Би ердөө л... би түүний утсыг нь авахаар гараа сунгасан. Мариса хойшоо үсэрч толгойгоо цохиход нь миний бүх амьдрал нүдний өмнүүр өнгөрсөн. “Кампусын дуудлага” дээр миний тухай шинэ пост тавьсан.
Чар: Тиймээс чи зөнгөөрөө хариу үйлдэл үзүүлсэн. Чи үнэндээ огт өөрчлөгдөөгүй. Алив, бос.
Грант: Би түүнийг үхээсэй гэж хүсээгүй.
Чар: За, чи коллежийн дараах амьдралдаа санаа зоволтгүй болсон, Грант. Чи шоронд орох болно. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Хөөе. Хөөе! Сонс! Энэ маш эрсдэлтэй алхам байсан! Чи юу бодож байсан бэ?
Кам: Би зөв гэж бодсон зүйлээ хийх ёстой байсан.
Дон: Өөрийгөө алуурчны өгөөш болгох уу?
Кам: Марисагийн ажил дууссан гэдгийг би шалгах ёстой байсан.
Дон: Би үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой... Энэ мөрдөгчийн маш сайн ажил байсан. Юу гээч? Вэйнийг мөшгисөн.
Кам: Тийм ээ, Вэйн судалгааг нь хулгайлсан гэж нотолдог хүмүүсээс би байнга мессеж авдаг.
Дон: Тийм ээ, би чамайг хэрэг хаагдах хүртэл хүлээгээсэй гэж хүсэж байна.
Кам: Бид нэг л зүйлийг хүсдэг, аав аа. Зүгээр л өөр болохоос.
Дон: Хэрэв энэ чиний сонгосон карьер бол бид хамтран амьдрах арга замыг хайх хэрэгтэй болох нь дээ, а?
Кам: Би гэмт хэрэг мэдээлэх сонирхолтой байдаг. Танд тэгж санагдаггүй юу?
Фрида: Хөөе, намайг дотогш нь оруул! Миний найз охин тэнд байгаа.
Дон: Яв. Яв, яваад түүнтэй ярилц. Хэрэв бүх юм бүэмжтэй бол бид түүнийг оройн хоолонд уръя.
Кам: Харж л байя.
Фрида: Сайн уу.
Кам: Сайн уу.
Фрида: Явцгаая.
Кам: Намайг уучлаарай. Энэ онцгүй байсныг би мэднэ.
Фрида: Би юу хийхээ мэдэхгүй л байлаа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жес: Хөөе! Хөөе, найз минь. Энэ зөвхөн надад уу? Эсвэл энэ долоо хоногт хүн болгон хачин байгаад байна уу? Юу вэ? Чи надтай хамт явмаар байгаа юм уу? Ойлголоо, би чамтай хамт явъя.
Бүгд: Сюрприз!
Жесс: Юу? Залуус аа!
Дон: Хөөе! Чи үнэхээр 30 насны төрсөн өдрийг чинь мартсан гэж бодсон уу?
Жесс: Үгүй ээ! Би, юу л даа, үгүй ээ, үгүй энэ ... Магадгүй жаахан.
Чар: Тиймээ, бид сюрпризийг бусниулахыг хүсээгүй юм. Төрсөн өдрийн мэнд, найз минь.
Жесс: Баярлалаа, баярлалаа. Ингэхэд, залуус та нар миний юу бодсныг мэдэхийг ч хүсэхгүй дээ.
Чар: Энэ юу гэсэн үг юм?
Жесс: Юу, би Сара та хоёрыг...
Сара: Бид яасан юм?
Жесс: Өө, юу ч биш, зүгээр л дэмийрэл. Энэ ванилтай бялуу мөн үү?
Дон: Чиний дуртай нь!
Жесс: Баярлалаа! Залуус аа, та нар яаж мэдсэн бэ?
Чар: Ингээд болчихлоо.
Жесс: Хөөе, чи дүрдээ маш сайн тоглосон шүү.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home