Хадсон, Рекс хоёр–5–6
Үргэлжлэл: 43:46 мин.
Дүрүүд:
Эр:
Чарли Хадсон мөрдөгч
Жесс цагдаагийн АйТи
Донован цагдаагийн дарга
+Алекс хохирогч
+ Маркус Алексийн хүү
+Стив хүргэлт
+РЖ мөлхөгчдийн сургагч
+Харви Тодд алуурчин
Эм:
Сара цагдаагийн шинжээч
+Рэйя Алексийн түнш
+Аня Жессийн танил
+Карма задланганийн эмч
+Жоржия бизнес эмэгтэй
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Эр: Дараах нэвтрүүлэг нь ПиЖей /Эцэг эхийн хяналтанд/ үнэлгээтэй, насанд хүрэгсэдийн контентууд агуулсан болно. Болгоомжтой үзэхийг зөвлөж байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Алек: За, тоглогчид оо! Энэ бол та нар могойн нүхийг туулж оноо авах сүүлчийн боломж! Энэ тойрог дуусах дөхөж байна!
Жесс: Үйлдэл хийх хөзөр. Тэгэхээр, би азаа үзэж гүүрээр явах уу? Эсвэл ширэнгэн ойгоор явах уу?
Марк: Зоригтой хүнийг аз ивээдэг, Жесси.
Аня: Тиймээ, магадгүй. Харин “Могойн нүх” алуурчдыг илүүд үздэг. Би нэг түлхэхэд чи тэр нүхэнд унаж 100к-ын уралдаанаас хасагдана, за юу?
Жесс: За.
Алек: Битгий санаа зов, Рэйя! Бидэнд хит тоглоом байна! Өнөөдрийн ойн тэмцээнд оролцохоор мянга гаруй хүн бүртгүүлсэн.
Рэй: Энэ чинь гайхалтай. Харин “Коттейж Геймз”-ийн дараа юу болох вэ? Магадгүй бидний анхаарах ёстой....
Алек: Бид энэ тухай хэдийн ярилцсан! Бид “Могойн нүх”-ийг амжилттай зарах болно!
Рэй: Харин тэгвэл нөгөө...
Алек: Дараагийн тоглолт уу? Чи юу ч юм бодож олооч! “Могойн нүх”-ний борлуулалт чиний судалгаа, ажлыг санхүүжүүлнэ. Энэ чинь том боломж! Чи харна аа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Маркус. Чи аавтайгаа ажиллах дуртай юу?
Марк: Тиймээ. Тиймээ, сайхан байсан. “Могойн нүх” аль хэдийн хагас сая хувь борлогдсон. Тиймээс бид тоглоом, киноны салбарт франчайз зарж эхэлнэ гэж бодож байна. Бүх салбарт.
Жесс: Хөөх!
Эм: Баяртай тэнэг ээ.
Жесс: Итгэмээргүй юм.
Алек: За, боллоо! Үүгээр тоглоом өндөрлөж байна! Амьд үлдсэн тоглогчид манай 100,000 долларын шагналыг авах эрхтэй хэвээр байна! Дараагийн тоглоом арван цагт эхэлнэ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Сара.
Сара: Сайн уу.
Чар: Би чамд жаахан кофейн хэрэг болно гэж бодлоо.
Сара: Баярлалаа.
Чар: Чи өглөө хэдэн цагт боссон бэ?
Сара: Зургаагаас хойш. Та хоёрыг жаахан унтсан байх гэж найдъя.
Чар: Тиймээ, чиний хэвтсэн тал хөрөхөөс өмнө Рекс хурхираад л байсан.
Сара: Хохирогч эндэхийн ширээний тоглоомын компанийн эзэн Алекс Дэвис.
Чар: Энэ могойнууд ямар учиртай юм бэ?
Сара: Цогцсыг олсон цэвэрлэгчийн хэлснээр энэ өчигдөр болсон тэмцээний чимэглэл гэсэн.
Чар: Тэмцээн?
Сара: Тиймээ. Тэд томоохон тоглолтынхоо нэг жилийн ойг тэмдэглэсэн байна. Гол шагнал нь зуун мянган доллар бололтой.
Чар: Энэ тоглоомонд маш их мөнгө байна.
Сара: Энэ бидний сэдэл байж мэднэ.
Чар: Хүмүүсийг хамаагүй хямдхан алсныг би харж байсан. Хөөх, хохирогч зодоон нүдээн хийсэн бололтой. Түүнийг үхтэл нь нүдсэн юм уу?
Сара: Тийм ээ, би сайн мэдэхгүй. Энд нэг л юм буруу байна. Уг нь би тийшээ ороод үзэх гэж байлаа.
Чар: Энэ чиний аймшигтай хар дарсан зүүд болно доо.
Сара: Юу гэсэн үг вэ?
Чар: Чиний могойн харшил.
Сара: Энэ харшил биш.
Чар: Чи “Алдагдсан авдарыг эрэлд” киноны эй-эс-пи хэсгийг дуустал толгой дээрээ дэр тавиастай байсан.
Сара: Тиймээ. Тэд жинхэнэ могойнууд байсан болохоор тэр. Харин энэ бол тоглоом.
Чар: За, за. Ойлголоо.
Сара. Тиймээ.
Чар: Юу болсон бэ, найз аа?
Сара: Яасан бэ, Рекс? Хөөе, хараач! Хар даа! Энэ хаздаггүй!
Чар: Зүгээр дээ, найз минь. Би цэвэрлэгчтэй ярилцаад үзье.
Сара: Тэг ээ.
Чар: Рекс. Нааш ир. Эрхэм ээ?
Эр: Сайн уу, найз аа! Чи хэн бэ?
Чар: Энэ бол Рекс. Тэр миний хамтрагч. ЭсЖейПиДи-ийн мөрдөгч Хадсон. Та өглөө хэдэн цагт энд ирсэн бэ?
Эр: 5:30 орчим.
Чар: Та ирэхдээ ямар нэг сэжигтэй зүйл анзаарсан уу?
Эр: Үгүй ээ.
Сара: Байз, ийм байх ёсгүй дээ. Үгүй ээ, үгүй, үгүй! Үгүй ээ, Рекс, үгүй! Холд! Энэ аюулгүй биш.
Чар: Юу болоод байна?
Сара: Надад туслаач.
Чар: Чи зүгээр үү? Яасан? Юу болсон бэ?
Сара: Түүнийг могой алсан гэж бодож байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
ХАДСОН, РЕКС ХОЁР: 5–6
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Тэнд дор хаяж хоёр хос хатгуулсан мөр байна. Арьс хавдаж, өнгөө алдсан нь зодуулснаас болоогүй. Миний бодлоор, хоронд хордсоны шинж.
Чар: Чи чичирч байна.
Сара: Тиймээ, хэрэв хайрцганд надтай хамт могой байсан бол гэж бодсоор л байна.
Чар: Тиймээ.
Карма: Чи зүгээр үү? Чиний эрч хүч...
Сара: Манай хэргийн газарт хортой могой байж магадгүй байна. Бид амьтны хяналтыг албанаас мэдээ хүлээж байна.
Карма: Могой? Өө, янзтай! Яасан? Могойнууд сэтгэл татдаг юм!
Жесс: Хөөе, юунд амьтны хяналтын албыг хүлээсэн юм бэ? Бид Рексээр үнэрлүүлэхээр явуулж болохгүй гэж үү?
Сара: Би "хортой" гэж хэлсэн хэсгийг чи өнгөрүүлчихсэн юм уу?
Чар: Тийм шүү, ингэхэд чи энд юу хийж яваа юм?
Жесс: Би хохирогч нь Алекс Дэвис гэж сонссон. Би түүний хүү Маркусыг танина. Би урд орой энд түүнтэй хамт байсан.
Чар: Явцгаая.
Жесс: За.
Карма: Ноён Дэвисийн цогцос тэнд байсаар байгаа юу?
Сара: Карма, энэ нь аюулгүй биш.
Карма: Өө, би зүгээр дээ. Статистикаар бол чам руу могойноос илүү нохой дайрах магадлал өндөр байдаг. Уучлаарай, Рекс. Гэхдээ энэ үнэн.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Чи дажгүй биз дээ?
Марк: Би шоконд орсон бололтой. Би аавыг өнгөрсөн гэхээр итгэж чадахгүй байна.
Жесс: Чи тэмцээнээс хойш аавыгаа ер нь харсан уу?
Марк: Бид хамт хаалгаа түгжсэн. Дараа нь би чамтай уулзсан.
Чар: Тэр оффистоо буцаж ирсэн байна. яах гэж?
Марк: Мэдэхгүй. Магадгүй болзоотой байсан байх.
Чар: Хэнтэй?
Марк: Бид ийм юмны талаар огт ярилцдаггүй.
Рэй: Өө, Маркус. Надад харамсалтай байна.
Марк: Би үүнд итгэж чадахгүй байна.
Рэй: Та нар цагдаагаас ирсэн үү?
Чар: Мөрдөгч Хадсон. Та...?
Рэй: Рэйя Найт. Алексийн бизнесийн түнш. Бас найз нь.
Марк: Рэйя, миний аав хоёр хамт "Могойн нүх"-ийг бүтээсэн юм.
Жесс: Тэр үнэхээр сайхан тоглоом, Чарли. Чи аавыгаа алдсанд би үнэхээр харамсаж байна.
Чар: Та Алекстай хамгийн сүүлд хэзээ ярилцсан бэ?
Рэй: Урд орой. Тэмцээний мөнгөн шагналыг бид хамт өгсөн.
Чар: Та дараа нь юу хийсэн бэ?
Рэй: Би эгчтэйгээ хамт хоносон. Би оффисдоо чөлөөтэй орж болох уу?
Чар: Харамсалтай нь үгүй. Барилга дотор хортой могой байж магадгүй.
Марк: Юу? Уучлаарай. Чи сая "могой" гэж хэлсэн үү? Жинхэнэ могой юу? Тэр миний аавыг алсан гэж үү?
Чар: Байж мэднэ. Сонс. Чиний аав.. Тэр сүүлийн үед хэн нэгэнтэй асуудалтай байсан уу? Рэйя?
Рэй: Стив Сейдер. Тэр өмнө нь бага дизайнер байсан. Тэр шүүхэд өгөх гэж байсан юм. Алексийг өөрийнх нь "Могойн нүх"-ийн санааг хулгайлсан гэж.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Тэгэхээр хоёр сэжигтэн боллоо. Стив Сейдер, мөн Алекстай болзсон нууцлаг эмэгтэй.
Жесс: Тиймээ. Би түүний утаснаас юу олж болохыг харъя. Утсанд нь түүнтэй болзох гэсэн эмэгтэйчүүдийн урт жагсаалт байгаа гэж барьсан ч чадна.
Чар: Яагаад энэ вэ?
Жесс: Алекс бол ширээний тоглоомын хүрээнд жинхэнэ домог байсан.
Чар: Харин тэр тоглоом жижигхэн зах зээлтэй байсан.
Жесс: Өө, огт үгүй! Өнгөрсөн жил ширээний тоглоомын салбар арван тэрбум долларын ашиг олсон. Харин “Могойн нүх”, “Коттейж Геймз” зургаан саяар үнэлэгддэг.
Чар: Тэгвэл эрсдэл дагуулсан асар их мөнгө байх нь.
Жесс: Надад Алекст мөнгө чухал гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй. Тэр ердөө л тоглоомуудад үнэхээр дуртай байсан.
Чар: Бүгд тэгж хэлсэн. Тэд биднийг доод давхарт хүлээж байна. Явцгаая. Явъя найз аа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Карма: Доктор Труонгийн анхны үнэлгээ зөв байж. Хохирогч есөн удаа хазуулж, хордож нас барсан байна.
Чар: Алекс халдлагын бай байсанд бид итгэлтэй байж болох уу?
Карма: Тийм л бололтой. Амьсгал хураахаас өмнө гар нь хугарсан байсан.
Чар: Тэгвэл түүнийг хүчээр хайрцагт оруулсан байх нь. Бидэнд нас барсан цаг нь байна уу?
Жесс: Aлексийн фитнесс хянагч шөнийн 12:15 цагт зүрхний цохилтыг бүртгэхээ больсон байна.
Карма: Энэ тохиолдолд нас барсан цаг яг тус болно гэж би бодохгүй байна. Хорны хордлого хүнийг хэдхэн цагийн дотор үхэлд хүргэдэг. Тиймээс түүнийг могой хэзээ хазсаныг бид тодруулах хэрэгтэй.
Чар: Үүнийг мэдэхийн тулд бид түүнийг ямар могой хазсаныг олж мэдэх ёстой.
Сара: Би дархлааны ферментийн шинжилгээнд ашиглаж болох цусны дээж байна уу
Карма: Та нар төрөл зүйлийг нь олж тогтоовол эзнийг нь олоход тусална. Могойнууд хатуу зохицуулалттай байдаг.
Сара: Бурханд баярлалаа.
Чар: Могойн тухай зохиосон тоглоомынхоо төлөө тэмцээний үеэр могойд алагдсан. Энэ санамсаргүй тохиолдол байх ёсгүй. Жесси. Тэр Стив Сейдерыг олоорой.
Жесс: Тэгье ээ, би олъё.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Эр: За, манайхан! Зоригтой байцгаана шүү! Энэ... Анхааралтай ажиглаад байгаарай! Энэ могой өнөөдөр хэдийн нэг хүний аминд хүрсэн.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Эзнээс нь өмнө могойг олвол алуурчныг олоход бидэнд тусална. Би үүнийг ажиглана.
Чар: Чи мэднэ, эзэн нь өөр могойнуудтай байж мэднэ.
Сара: Энэ харшил биш. За яахав, сонс. Энэ бүр айдсаа давах хамгийн сайн арга байсан ч намайг айлгадаг юманд би азаа үзэхгүй байсан, тиймээс...
Чар: Чамайг үндэслэлгүй айдсыг үндэслэлтэй болгох гэж оролдохдоо тачаангуй харагддаг гэж урд нь хэлж байсан уу?
Сара: Нэгдүгээрт, энэ үндэслэлгүй айдас биш. Бид могойг аюултай гэж бодож хэвшсэн.
Жесс: Чарли. Сайн уу, чи энд байжээ.
Чар: Юу болсон бэ, Жесси?
Жесс: Стив Сейдерын байршил. Үнэндээ гурав байна.
Чар: Чи юун тухай яриад байна?
Жесс: Тэр Фүүд Гоу-ийн захиалгыг хүргэж өгдөг. Чи түүнийг явах замд нь зогсоох хэрэгтэй.
Чар: Баярлалаа.
Жесси: За.
Чар: Би хаашаа явах вэ?
Жесс: Би чамд мессеж бичнэ.
Чар: Рекс.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Чи тоглож байгаа байлгүй. Рекс, яваарай!
Стив: Өөх! За, ойлголоо... Ойлгосон.
Чар: Энэ чи бидний хэдэн асуултанд хариулах ёстой гэж байгаа юм.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Стив: Миний ойлгосноор энэ Алекс Дэвистэй холбоотой юу? Би түүнийг өнгөрсөн гэж нет-ээс уншсан.
Чар: Чи нэг их гашуудаагүй бололтой.
Стив: Алекс миний санааг хулгайлж, бөөн мөнгө хийсэн. Тиймээс би түүнийг үхсэнд нэг их харамсахгүй байвал уучлаарай..
Чар: “Могойн нүх”-нд яг юу тохиолдсон бэ? Чи энэ миний санаа байсан гэж хэлсэн.
Стив: Тиймээ, хээрийн аялалын дараа. Тоглогчид өөрсдийн урцандаа хүрэхийн тулд намаг, агнуурын торноос зайлсхийж явдаг тоглоомыг би Алекст санал болгосон юм. Маргааш нь тэр “Могойн нүх”-ийг санал болгосон.
Чар: Түүнд яг адилхан санаа орсон байсан.
Стив: Чи харьцуулж болно. Гэвч тэр новш үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Чар: Чамд өчигдөр оройн гэрчлэх нотолгоо байна уу?
Стив: Тийм ээ, би Фүүдгоу-ийн захиалгыг наймаас шөнө дунд хүртэл хүргэсэн. Урьдын адил. Сонсооч, миний захиалга хөрч байна. Би явж болох уу?
Чар: Цаг зав гаргасанд баярлалаа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Сайн уу! Бүх юм зүгээр үү?
Дон: Тиймээ.Би хэн нэгэнтэй оройн хоол идэхээр оролдож байна,тиймээс.
Жесс: Хөөх! Чи хоосон үлдсэн бололтой.
Дон: Хоосон...?
Жесс: Уучлаарай. Энэ... Чиний жагсаалтын дараагийнх нь хэн бэ?
Дон: Миний жагсаалт аа?
Жесс: Тохирч байгаа нь! Хамгийн сайн арга бол ажлаа дахин сэргээх.
Дон: Үгүй ээ. Жесси, хар даа. Энн бол энэ оффисоос гадуур сүүлийн нэг жилд дор хаяж ганц удаа надтай харилцсан цорын ганц хүн, тиймээс...
Жесс: Байзаарай. Чи онлайнаар болздог уу?
Дон: Үгүй! Үгүй ээ! Свинг бол яг видео тоглоом шиг. Энэ нь дэндүү явцуу. Энэ миний хэв маягт тохирдоггүй. Энэ миний...
Жесс: Үгүй ээ, тэр бол гоонь хүмүүст зориулсан орчин үеийн баар! Чарли, чи зөвшөөрнө, тийм үү?
Чар: Би мэдэхгүй ээ, хэзээ ч үзэж байгаагүй.
Жесс: Чи хэзээ ч...? Залуус аа! Та нар надаар даажигнаж байна уу? Та нар хүмүүс байгаа газарт байх ёстой! Бас интернетэд байгаа хүмүүс. Босс оо, би чамд аккаунт нээж өгье. Чарли, би чамд ч гэсэн нээж өгч чадна!
Дон: Бид миний хувийн амьдралаас өөр зүйлийг ярилцаж болох уу?
Чар: Дуртайяа. Би Стив Сейдертай ярилцлаа. Түүнд сэдэл, мөн гэмт хэрэгтэй холбогдох шалтгаан байна. Гэвч тэр өчигдөр орой ажилтай байсан гэсэн. Жесси, чи надад...?
Жесс: Тийм ээ, би үүнийг хэдийн шалгаж байна. Би урд орой Алекстай хамт байсан хүүхнийг танилаа. Түүнийг Жоржия гэдэг. Нью-Йоркийн утасны код. Тэр өнөө орой ирнэ.
Дон: Шуурхай ажиллаа.
Жесс: Тийм ээ, Стивийн нотолгоо батлагдвал маш хурдан дуусна гэж найдаж байна. Дараа нь би чамд онлайн болзооны профайл үүсгэж болно.
Дон: Чи тийм зүйл хийхгүй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Цусны шинжилгээгээр Алекс Дэвис хар мамбагийн хоронд амиа алдсан нь тодорхой боллоо.
Карма: Хөөх! Тэдний хор нь маш хүчтэй. Хоёр дусал л үхэлд хүргэнэ.
Сара: Алекс хурдан үхэх байсан гэсэн үг үү?
Карма: 30 минутын дотор. Зүрх нь зогссоноос болсон байх.
Сара: Хар мамбагийн хор зүрхэнд хортой юу?
Карма: Мөн мэдрэлд хортой.
Сара: Тэгвэл эхлээд түүнд саажилт үүснэ. Өө, бурхан минь. Энэ бол үхэх аймшигтай арга.
Карма: Тийм ээ, гэхлээ могойд ч гэсэн тийм ч таатай байгаагүй байх.
Сара: Могойнд татагдах юу байна? Чи яагаад тэдэнд тийм их дуртай байдаг вэ?
Карма: Хамгийн түрүүнд тэд маш гайхалтай. Чи урд нь тэдний хайрсыг ойрхноос харж байсан уу? Яг солонго шиг солонгорч харагддаг! Энэ! Хар даа.
Сара: Өө!
Карма: Энэ чамд эвгүй байгаа.
Сара: Зүгээр л рефлекс. Ммм, энэ хар мамба мөн үү?
Карма: Тиймээ.
Сара: Учир нь бүртгэгдсэн хар мамбанууд мужид байдаггүй.
Карма: Тэд үнэхээр ч Африкаас гадуур ховор тааралддаг юм. Би гэхэд тэднийг хэзээ ч амьдаар нь харж байгаагүй.
Сара: Хотод энэ могойнууд хэнийд байдагийг чи мэдэхгүй биз?
Карма: Би нэг залуугийн тухай сонссон.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Энэ хяналттай орчинд байдаг үзмэрүүд. Энд бүрэн аюулгүй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жорж: Алекс үхсэн? Би өчигдөр орой түүнтэй уулзсан даа.
Чар: Та хоёр хэр удаан болзож байгаа вэ?
Жорж: Өө, бид болздоггүй. Нью-Йорк дахь миний компани Котейж Геймзийг худалдаж авах сонирхолтой учраас би түүнтэй өчигдөр уулзсан.
Чар: Котейж Геймзийг зарах нь уу?
Жорж: Албан ёсны бус. Гэвч Тодд Харви тэдэнтэй холбогдоод тэд санал хүлээж авна гэж хэлсэн. “Могойн үүр” асар том. Манай удирдлагууд энэ боломжийг шүүрч авсан.
Чар: Тодд Харви гэж хэн бэ?
Жорж: Тэр Коттейж Геймзийн хагасыг нь эзэмшдэг.
Чар: Тэгэхээр та өчигдөр орой борлуултын талаар ярилцах гэж Алекс, Рэйя нартай уулзсан юм уу?
Жорж: Зөвхөн Алекстай. Асуудалд хэд хэдэн сонирхогч талууд оролцож байвал зөвхөн нэг л хүнийг өөртөө татахад хангалттай. Эндээ гэхэд, одоо тэр өөд болсон болохоор би өөр хүнтэй тохиролцохоос араггүй.
Чар: Тийм байж. Алекс таны саналын талаар юу бодсон бол?
Жорж: Тийм ч их биш. Харамсалтай нь.
Чар: Аан... Та тэнд байхдаа барилга дотор хэн нэгнийг харсан уу?
Жорж: Үгүй, хэнийг ч хараагүй.
Чар: Уулзалт хэдэн цагт дууссан бэ?
Жорж: Би такси барьж 22:30-ын үед буудалдаа буцаж очсон. Намайг явахад Алекс зүгээр байсан. Чамд мэдэхийг хүссэн өөр зүйл байна уу?
Чар: Үгүй ээ, үгүй. Одоохондоо ингээд болоо. Гэхдээ та мөрдөх ажил дуустал хотод үлдэх хэрэгтэй байна.
Жорж: Өө, би хаашаа ч явахгүй. Ийм зүйл болсоноос хойш хэд хоногийн дараа хэлэлцээр хийх цаг нь болж.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Хөөе, Жесси. Жоржия Хейл өчигдөр орой “Коттейж Геймз”-ээс такси барьж “Ирвин” зочид буудал руу явсныг батлах хэрэгтэй байна.
Жесс: За, одоохон. Хүлээгээрэй.
Чар: Чи юу хийгээд байна?
Жесс: Үүнд санаа зовох хэрэггүй. Стив Сейдер өчигдөр орой ажилласныг Фүдгоу компани батласан. Харин түүний утасны ЖиПиЭс-ээр бол тэр “Котейж Геймз”-ийн оффисын ойролцоо байгаагүй.
Дон: Алексийн болзоо ямар нэг хэрэгтэй зүйл хэлсэн үү?
Чар: Энэ болзоо биш байж. Жоржия “Коттейж Геймз”-ийг худалдаж авахаар сонирхсон америкийн компанид ажилладаг.
Жесс: Маркус зарах тухай юу ч хэлээгүй дээ.
Чар: Тэр Тодд Харви гэх хүний нэрийг хэлсэн.
Жесс: Тэр хэн бэ?
Чар: Тэ “Коттейж Геймз”-ийн тал хувийн эзэмшдэг бололтой.
Жесс: Өө, гарааны хөрөнгө оруулагч! Хоёр жилийн өмнө тэр “Могойн нүх”-ийг санхүүжүүлэхэд туслахаар нэгдсэн юм байна.
Дон: Хэрэв энэ наймаа хийгдвэл Тодд, Рэйя хоёр сая саяыг олох болно. Маркус ч гэсэн өв залгамжлахаас дургүйцэхгүй байсан байх.
Жесс: Яг үнэн.
Чар: Тэгвэл энэ тухай яагаад хэн ч ярихгүй байна?
Жесс: Тиймээ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
РЖ: РЖейн мөлхөгчдийн паркт тавтай морилцгоо! Тэгээд бүгд юун тухай шивнэлдэж байгааг харцгаа! Хүссэн хүн бүхэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хайрслаг амьтадтай нүүр тулж болно. Өмнөд америкийн сүрлэг ногоон анакондагаас эхлээд үхлийн аюултай африкийн хар мамба хүртэл.
Сара: Уучлаарай.
РЖ: Хэрэв чи могой харах гэж ирсэн бол би чамд тусалж чадахгүй.
Сара: Өө үгүй ээ, би харахгүй... надад хэдхэн асуулт байна. ЭсЖейПиДи-ээс явна.
РЖ: Зэрлэг байгалийг хамгаалах газар өнгөрсөн долоо хоногт миний хонгоруудыг хурааж авахдаа надаас янз бүрийн л юмнууд асуусан. Бичиг баримтын зөрчил. Явж үз.
Сара: Ноён...
РЖ: Мөлхөгч Жои. Чи намайг РЖей гэж дуудаж болно.
Сара: РЖей? Таны хонгоруудыг хурааж авсанд харамсаж байна. Хмм... тэдний дунд хар мамба байсан уу?
РЖ: Коби! Би түүнийг нялх байхаас нь эхлэн өсгөсөн! Гэтэл тэд түүнийг зүгээр л аваад явчихсан!
Сара: РЖей. Зэрлэг байгалийг хамгаалах газар таны хар мамбаг авсанд итгэлтэй байна уу? Учир нь өнгөрсөн шөнө тэр могой нэг хүнийг алсан байх гэж бид бодож байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Хөөе, чи жаахан юм идмээр байна уу? Чи юм идэх хэрэгтэй, найз минь.
Макс: Би идэж чадахгүй. Миний ходоод зүгээр л зангираад байна. Чи... Чи мэдэх үү, миний хүсдэг зүйл бол аавтайгаа хамт ажиллах байсан. Аавтай хамт “Могойн нүх”-ийн өргөтгөлийг төлөвлөх үнэхээр сайхан байсан.
Жесс: Чи аавтайгаа тэр хугацааг хамт өнгөрөөдөг бас ч азтай. Харин миний аав намайг есөн настайд өнгөрсөн. Би түүнийг бараг мэддэггүй.
Марк: Жесси, намайг уучлаарай. Надад ямар ч санаа байгаагүй.
Жесс: Үгүй ээ, үгүй. Сонс, энэ олон жилийн өмнөх. Энэ болсон. Маркус. Би хэрэгт дурламааргүй байна, гэхдээ... Гэхдээ чи бидэнд худалдаж гэж байгааг яагаад хэлээгүй юм бэ?
Марк: Би мэдэхгүй. Энэ чухал биш юм шиг санагдсан. Энэ аавын үхэлтэй холбоотой гэж цагдаа нар үзэж байна уу?
Жесс: Заавал биш, за юу? Гэхдээ энэ олон хүнд маш их ашиг авчирна. Тиймээс бид санхүүгийн янз бүрийн сэдлүүдийг авч үзэх хэрэгтэй.
Марк: Аав хэзээ ч зарахгүй байсан. Хэзээ ч.
Жесс: Энэ хэн нэгний дургүйг хүргэсэн үү?
Марк: Тийм ээ, халуухан маргаан болсон гэж хэлнэ. Яг... Аав маргалдах дуртай байсан юм. Гэхдээ тэр ялах илүү дуртай байсан. Би хүүхэд байхдаа үүнд нь их дургүй байсан. Гэвч... дараа нь Рэйя тэр хоёрын хувьд энэ хэвшил болсон.
Жесс: Халуухан мэтгэлцээн. Тэгвэл Рэйя зарахын төлөө байсан байх нь ээ?
Марк: Би мэдэхгүй. Гэхдээ үүнийг олж мэдэх цаг нь болсон байж мэднэ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Ноён Харви. Мөрдөгч Хадсон. Энэ миний хамтрагч Рекс.
Хар: Мөрдөгч өө. Аан за. Та нар миний оффист ороод ир. Амьтны хяналтын алба барилгыг цэвэрлээгүй байгаа гэж надад хэлсэн үү?
Чар: Тиймээ, энэ удахгүй өөрчлөгдөнө гэж найдаж байна. Сонсооч. Та Котейж Геймз-тэй хэрхэн холбогдсон тухайгаа хэлж өгч болох уу?
Хар: Алекс, Рэйя хоёр хоёр жилийн өмнө надад “Могойн нүх”-ийг санал болгосон юм. Миний зөн совин надад энэ том зүйл байж магадгүйг хэлсэн. Гэвч үйлдвэрлэлээ эхлүүлэхийн тулд тэдэнд мөнгө хэрэгтэй байсан.
Чар: Тиймээс та тэдэнд мөнгө өгсөн үү?
Хар: Компанийн дөчин есөн хувийн хариуд нэг сая доллар.
Чар: Алекс, Рэйя нар хувьцааны хяналтыг хадгалж үлдэсэн үү?
Хар: Котейж Геймз бол тэдний амьдралын үйл хэрэг. Тэд л үйл явдлын явцыг чиглүүлэх ёстой. Таны хамтрагч өлссөн бололтой. Чи түүнд хүний хоол идэхийг зөвшөөрдөг үү?
Чар: Тэр ажлын хуваарьтай. Гэхдээ л баярлалаа. Сонсооч, Жоржия Хэйлийн компаниас тавьсан санал танд ямар санагдсан бэ?
Хар: Үүнийг би илүү шударга гэж бодсон. Би Алекс, Рэйя хоёрт энэ тухай хэлсэн л дээ. Гэхдээ сонголтыг нь тэдэнд үлдээсэн.
Чар: Харин Алекс сонирхолгүй байсан уу?
Хар: Алекс "Могойн нүх"-ийг дараагийн том франчайз болгон хувиргаж чадна гэж итгэж байсан. Тэр телевизийн шоугаар төсөөлж байсан юм. Магадгүй кино. Хэрэв чи надаас асуувал энэ жаахан гэнэн.
Чар: Тэр байхгүй болхоор одоо юу болох вэ? Маркус Алексийн оронд очих уу?
Хар: Үгүй. Алексийн хувьцаанууд Рэйяад шилжинэ. “Могойн нүх”тэй холбоотой бүх шийдвэрүүд одоо түүнд хамаарна, зөвхөн түүнд.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Хөөе! Могойны фронт дээр нөхцөл байдал ямар байна?
Сара: Бид тэр могойнууд РЖей-нх байсанд итгэлтэй байж болно гэж бодож байна.
Дон: РЖей гэж хэн бэ?
Сара: Тэр мөлхөгчдийн паркын эзэн Жои. Тэр Коби нэртэй мамбатай байсан гэнэ. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Зэрлэг байгалийг хамгаалах газраас хурааж авсан байна.
Жесс: Тэр яаж яваад Котейж Геймст очдог байна?
Сара: Асуудлын учир нь энэ. Би тэдэн рүү залгаж тодруулна.
Чар: Хөөе, Могойн мастер аа. Чи Жоржия Хейлийн таксигаар явсан цагийг баталж чадсан уу?
Жес: Би тодруулсан, тодруулсан, тодруулсан. Жолооч түүнийг 10:35 цагт “Котейж Геймз”-ээс тоссон.
Сара: Энэ түүнийг алуурчин байх магадлалаас хасч байна. Хар мамбагийн хор гучин минутын дотор үхэлд хүргэдэг.
Жесс: Одоо чиний ээлж.
Сара: Өө, тийм.
Чар: Тэгэхээр, хэрэв Алексийн зүрх 12:15-д зогссоныг бид мэдэж байгаа бол хазуулсан нь ойролцоогоор 11:45-ын үед.
Дон: Энэ компанийг зарахтай холбоотой гэж чи бодож байна уу?
Жесс: Тэгвэл миний хэлэх юм.. Маркус аав нь хэзээ ч тийм юм хийхгүй гэж хэлсэн. Өө, босс оо! Чиний араас хэн нэхэж явааг хар даа.
Дон: Өө үгүй ээ! Тэгээд Рэйяа юу болсон, түнш нь? Тэр зарахыг хүссэн гэж та нар бодож байна уу?
Чар: Аа, би үүнийг олж мэдье. Би түүнтэй арван минутын дараа уулзана. Тиймээс... Та нар тоглоцгоож бай. Рекс. Явцгаая.
Сара: Бид энд ингээд дуусгах уу?
Жесс: Та нар бас уулзалттай юм уу? Тоглоом оо яах гэж байна?
Дон: Тооцоогоо хийгээрэй.
Жесс: За, за! Энэ тоглоомонд Жесси ялах гэж байгаа болохоор би хэдэн зураг авна аа. Бас дахиад л тооцоо хийнэ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Ойрхон байгаарай, найзаа. Амьтны хяналтынхан байрыг чөлөөлсөн, гэхдээ...
Рэй: Бүгд цааш үргэлжлэх ёстой. Бас бид ч гэсэн урагшлах ёстой! Надад итгээрэй, энэ хамаагүй дээр, ойлгов уу?
Марк: Би чамайг ийм юм хийсэнд итгэхгүй байна!
Рэй: Чи ойлгохгүй байна.
Марк: Үгүй ээ, үгүй, үгүй би ойлгосон! Би энийг ойлгосон! Чи аав бид хоёроос урваж байна!
Рэй: Маркус! Маркус!
Марк: Сонсооч, Рэйя! Чи л энд байгаа могой. Ойлгосон уу?
Рэй: Маркус!
Чар: Рэйя?
Рэй: Сайн уу, мөрдөгч өө. Чи ийм зүйл сонссонд харамсаж байна. Би амлая, би могой биш.
Чар: Маркус чамайг ааваас нь урвасан гэж хэлсэн нь ямар учиртай юм?
Рэй: Би компаниа зарж байгаа.
Чар: Миний ойлгосноор бол энэ Алексийн хүссэн зүйл биш байсан.
Рэй: Сонс, Маркус ойлгохгүй байна. Гэхдээ энэ компанийн хувьд хамгийн сайн сонголт. Тиймээс...
Чар: Бас чамд.
Рэй: Тиймээ. Бас миний хувьд.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Сайн уу! Залуус аа, та нар эрт иржээ!
Чар: Тийм ээ, зүгээр л энэ бүхний талаар бодож байна: амьдралын эсрэг урлаг.
Дон: Чи надаар үүнийг томъёолуулахыг хүсч байна уу?
Чар: Энэ компани бүхэлдээ ёстой л жинхэнэ могойн нүх. Зарах хүсэлтэй Рэйя та нарт байна. Түүний талийгаач хамтрагч нь үүнийг хүсэхгүй байсан. Мөн Маркус гэдэг хүү нь байна. Тэгээд... би баттай мэдэхгүй байна. Дараа нь мэдээж хөрөнгө оруулагч Тодд Харви. Мөн ууртай зохион бүтээгч Стив Сейдер.
Дон: Алексийг хэн нь алсан бэ?
Чар: Яг одоо би Рэйятай тулах хэрэгтэй гэж бодож байна. Хөөе, Жесси. Чи юу гэмээр байна, түүний санхүүгийн тайланг шалгаж болох нь уу? Түүнд хурдхан зарах ямар нэг шалтгаан байгаа үгүйг харж болох уу?
Жесс: Тийм ээ, мэдээж.
Сара: Би дөнгөж сая Зэрлэг байгалийг хамгаалах газартай ярилаа. РЖейгээс хэдэн могой хурааж авсан ч хар мамбаг олж чадаагүй байна.
Дон: РЖей могойны тухайд хэлсэн үү? Эсвэл тэр хаа нэгтээ нуусан байж мэднэ.
Сара: Би түүнийг худлаа хэлсэн гэж бодохгүй байна. Гэхдээ би түүнтэй дахиж нэг ярилцаад үзье.
Дон: За
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
РЖ: Коби алга болсон? Өө, миний хөөрхий үр минь!
Сара: Ер нь бол бид Коби хаана байгааг мэднэ гэж бодож байгаа. Түүнийг барихаар амьтны хяналтын алба ажиллаж байна.
РЖ: Өө, тэд түүнийг барихгүй. Тэр их ичимхий. Чи надаар үүнийг хийлгэх хэрэгтэй.
Сара: Амьтны хяналтын алба үүнийг үнэлнэ гэж би бодохгүй байна.
РЖ: Цэвдэг сэтгэлтэй баахан...
Сара: Ямартай ч та Кобиг байлгаж байсан газраа зааж өгч болох уу?
РЖ: Өө, мэдээж, май. Барьж бай.
Сара: Өө! Аа...
РЖ: Зүгээр дээ. Ноён Гоймон чамайг яах ч үгүй. Түүнийг ил. Тэгвэл тэр чиний насан туршийн найз болно.
Сара: Яагаад энэ... өө, ноён Гоймонг хураагаагүй юм бэ?
РЖ: Чи энийг хураах гээгүй биз дээ?
Сара: Үгүй ээ, танд хэлэхэд энэ надад хэрэггүй.
РЖ: Тэр гэмгүй. Би энэ могойг хүүхдийн үдэшлэгт авч очдог юм.
Сара: РЖей. Зэрлэг байгалийг хамгаалах газар Кобиг авч явахыг та үнэхээр харсан уу?
РЖ: Үгүй ээ, тэд хүүхдүүдийг минь бүгдийг нь ачиж байхад би гадаа менежертэй нь маргалдаж байсан.
Сара: Та түүнийг хамгийн сүүлд хэзээ нь шилэн хоргонд харсан бэ?
РЖ: Бямба гарагийн орой хооллох үеэр тэр тэндээ байсан.
Сара: Тэр цонх хагараад хэр удсан бэ? Та энийгээ авч болох уу?
РЖ: Өө, мэдээж.
Сара: Баярлалаа.
РЖ: Би Зэрлэг байгалийн хүмүүс ирэх хүртэл үүнийг анзаараагүй байсан. Тэр новшнууд л хагалсан байх гэж бодсон.
Сара: Би тэгж бодохгүй байна. Гадна талаас нь хагалсан юм шиг байна. Надад та саяхан Кобиг авч очсон бүх арга хэмжээнүүдийг жагсаалт хэрэгтэй.
РЖ: Би түүнийг олоход чи туслахыг зөвшөөр, тэгвэл бид тохиролцож болно.
Сара: За, тэгье. Би үүнийг зохицуулж чадна.
РЖ: Чөтгөр гэж! Гэхдээ хүлээ. Арга хэмжээний жагсаалт яаж туслах юм?
Сара: Тэр Кобиг хулгайлсан хүнийг олоход бидэнд туслана.
РЖ: Чи үүнийг сонссон уу, ноён Гоймон? Бид Кобиг олох болно!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Хөөе, Жесси. Чи Рэйягийн санхүүгийн тайлангаас ямар нэг юм олсон уу?
Жесс: Үгүй ээ, үгүй. Гэхдээ би Тоддоос нэг юм олсон. Өнгөрсөн жил тэр дроноор хүргэлт хийхэд ихээхэн хөрөнгө оруулж, дараа маш их мөнгө алдсан. Түүний зээлийн түүх эрсдэлтэй. Мөн хоёр сарын өмнө банк түүний байшинг худалдахаар зар тавьсан байна.
Чар: Бараг тэр үеэр л хашир Жоржия Хэйлтэй холбогдсон байх нь.
Дон: Тийм ээ, Тоддод энэ гэрээ хэрэгтэй байсан.
Чар: Түүнийг могойтой холбож үзэх арга бидэнд байна уу?
Сара: Би үүнд тусалж чадах байх. Би РЖейгийнд Кобигийн шилэн хоргоны хажуугийн хагарсан цонхноос үүнийг оллоо.
Чар: Байзаарай. Алуурчин Кобиг мөлхөгчдийн паркаас хулгайлсан гэж чи үзэж байна уу?
Дон: Их л зоригтой байх нь.
Сара: Эсвэл сайтар төлөвлөсөн. Минийхээр, РЖейг хорт могойнуудтайг мэддэг хүн Зэрлэг байгалийг хамгаалах газарт мэдэгдэж, Кобиг хулгайлахдаа РЖей түүнийг бусад могойнуудтай хамт хураасан гэж бодно гэж тооцсон.
Чар: Тиймээс хэн ч түүнийг хайхгүй.
Сара: Яг үнэн. Өө, бас нэг юм. РЖей надад могойтойгоо хамт оролцсон арга хэмжээнүүдийн жагсаалтыг өгсөн. Энэ бидэнд хэнийг хайж байгааг мэдэхэд тусална гэж бодлоо.
Жесс: Би хурдхан хараадахъя. Мэдээлэл хэзээ ирсэн бэ?
Сара: Аан... Бямба гарагийн орой19:00 цагт.
Дон: Тэгвэл РЖейн могойнуудыг хэзээ хураасан бэ?
Сара: Ням гарагийн үд дунд.
Чар: Тэгвэл бямба гаригийн орой хулгай орсон байх магадлалтай гэсэн үг. Би Тоддын буруугүй нотолгоог шалгана.
Жесс: Чи тэгж асуух зуураа Тодд бямба гарагийн үдээс хойш ТекЭдванс үдэшлэгт оролцсон үгүй нь асууж болох уу?
Чар: Яасан... тэнд РЖейн могойнууд байсан юм уу?
Жесс: Тийм ээ, мөн Тодд тэдний захирлуудын зөвлөлд байсан.
Чар: Энэ л надад хангалттай.
Сара: Би чамтай явж болох уу? Би гэрээний нөхцлийг биелүүлэх ёстой.
Чар: Тэг ээ. Рекс, явъя.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Эр: Энэ мэдээж дүрэм журмын эсрэг л дээ. Бид энд байгаа маш хортой могойн тухай ярьж байна.
Сара: Ингэхэд чи урд нь хар мамбатай харьцаж байсан уу? Учир нь РЖей Кобиг хэнээс ч илүү мэднэ.
РЖей: Би бүр түүний дуртай амттанг авчирсан! Боомтын харх! Нааш ир, Коби! Нааш ир, Коби! Нааш ир, Коби, Коби, Коби!
Чар: Чи энд үлдээд ажигламаар байна уу?
Сара: Өө, гуйя, үгүй ээ, үгүй, үгүй. Би чамтай хамт явна.
Чар: Явцгаая, найзаа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Тодд: Тэгэхээр, Пиннэйкл яг юу санал болгож байна?
Эм: Мөнгөн дүн нь 6.2 сая. Мөн Пиннэйкл Геймзийн захирлуудын зөвлөлийн суудал.
Тодд: Энэ бүхэн маш сайхан сонсогдож байна. Одоо надад лицензийн талаар хэдэн асуулт байна.
Рэй: Мөрдөгч өө. Бид чамтай уулзана гэсэн билүү?
Чар: За. Бүгдээрээ маш тайван байна шүү.
Сара: Би явж РЖейг авчиръя.
Чар: Рекс. Битгий хөдөл. Алив, найз минь. Тайван.
РЖ: Тэр хаана байна? Миний үр хаана байна?
Чар: Зурагт хуудасны ард.
РЖ: Тэр явчихаж.
Эм: Юу? Тэр хаашаа явчихав аа?
РЖ: Коби чи хаашаа явсан юм бэ? Тэр энэ бужигнааны үеэр агааржуулалтын нүх рүү буцаж орсон байх. Би чамд түүнийг ичимхий гэж хэлсэн!
Сара: Бид одоо яах вэ, РЖей?
РЖ: Би агааржуулалтын нүхийг хааж, түүнийг арга хэмжээний танхимд буцааж чадах үгүйг харъя.
Рэй: Бид магадгүй дараа уулзах юм уу?
Тодд: Үгүй ээ. Үгүй ээ, тэгэх шаардлагагүй. Бид бараг дууссан.
Чар: Үнэндээ тийм. Би чамтай ганцаарчлан ярилцах хэрэгтэй байна, Тодд.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Тодд: Юу болоод байгааг чи надад хэлж болох уу?
Чар: Чиний байшин зарагдах гэж байгаа тухай ярианаас эхэлье.
Тодд: Тиймээ, надад санхүүгийн хөрвөх чадвартай холбоотой зарим асуудал үүссэн.
Чар: Тэгээд? Энэ “Коттейж Геймз”-ийг зарах сэдэл байж болох юм.
Тодд: Би худалдахаар бэлтгэж байгаа тухайгаа нуугаагүй, мөрдөгч өө.
Чар: Тийм ээ, гэхдээ үүнээс ч илүү юм байгаа. Чамд худалдах хэрэгтэй байсан. Зөвхөн Алекс чиний замд саад болж байсан.
Тодд: Сонс, энэ үнэн байсан ч алах шалтгаан биш. Түүнээс гадна, хэрэв бүх юм тийм муу байсан бол... би тэднийг зүгээр л бэлэн мөнгө болгож чадна. Хувьцаагаа буцаагаад компанид зарж болно.
Чар: Үнэрлэ, найз минь.Өнгөрсөн шөнө чи 22.00-23.00 цагийн хооронд хаана байсан бэ?
Тодд: Гэртээ.
Чар: Тэгээд чи асуухаасаа өмнө...
Тодд: Үгүй ээ, хэн ч үүнийг баталж чадахгүй. За, больж үз. Хэрэв би Алексийг алсан бол мөрөө баллах гэж оролдоно гэж бодохгүй байна уу?
Чар: Чи ТекЭдвансын удирдах зөвлөлд байдаг. Энэ үнэн үү? Чи бямба гаригт үдэшлэгт очсон уу?
Тодд: Энэ ямар хамаатай бол...
Чар: Надтай бүү хошигно.
Тодд: Би ороод л гарсан. Гурвын үед явсан. Дараа нь би Гейндерт хонохоор явсан.
Чар: Чи үүнийгээ баталж чадах уу?
Тодд: “Понд Кобб” зочид буудал руу залга. Тэд чиний ямар ч асуултад хариулна гэж бодож байна.
Чар: Чамд үнэхээр ч бүх зөв хариултууд байгаа тийм үү, Тодд?
Тодд: Тиймээ, би үнэнийг хэлсэн бол тийм ээ. Одоо ингээд дууссан бол би зургаан сая долларын үнэтэй уулзалтаа дахин товломоор байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
РЖ: Коби нааш ир! Нааш ир Коби, Коби, Коби!
Сара: Өө, Амьтны хяналтынхан хаачсан бэ?
РЖ: Өө, тэд явчихсан. Тэдэнд миний арга барил таалагдсангүй.
Сара: Чи Кобиг ганцаараа олж чадна гэж бодож байна уу?
РЖ: Түүнийг олох уу? Мэдээж. Түүнийг барих огт өөр асуудал байж магадгүй.
Сара: Манай задлангийн эмч эмэгтэй сонирхогч мөлхөгч судлаач. Тэр тусалж магадгүй байх.
РЖ: Олж болох ямар ч илүү гар байсан би талархах болно. Гэхдээ миний санаанд бас нэг хүн байсан юм.
Сара: Би юу? Өө, үгүй, үгүй, үгүй. Та нар тоглож байгаа байх.
РЖ: Чи ноён Гоймонтой их сайн ойлголцоод байсан. Чамд Коби ч гэсэн таалагдана гэдэгт итгэлтэй байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Тийм ээ, би мэднэ.
Дон: Сайн уу, Чарли. Тодд юу болж байна?
Чар: Сайн биш. Энэ залуу үнэхээр бардам юм. Хөөе, Жесси. Зочид буудлаас түүнийг юу гэсэн бэ?
Жесс: Тодд бямба гаригийн 18:00 цагт бүртгүүлсэн. Маргааш нь буудлаас явтлаа 14:00 цаг хүртэл өрөөнөөсөө гараагүй.
Дон: Тэгвэл тэр могойг хулгайлаагүй.
Чар: Тиймээ. Бас Рекс түүнээс даавууны үнэр авч чадаагүй. Гэхдээ тэр үүнтэй холбоотой гэж нэг юм надад хэлээд байна. Сайн уу, Сара. Юу болсон бэ? Тиймээ. Би тийшээ яваад очъё.
Дон: Бүх юм зүгээр үү?
Чар: Тийм ээ, Сара, Карма хоёр могой яаж оффист нэвтэрснийг олж мэдсэн байна. Рекс. Явцгаая, найз аа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
РЖ: Энэ Кобиг хийдэг сав.
Карма: Би түүнийг гал тогооны дэргэд оллоо.
Чар: Чи юу олсон бэ, Рекс? Фүүдгоу. Стив Сейдер тэдэд ажилладаг байх нь.
Сара: “Могойн нүх”-ийг зохисон гэж яриад байсан хуучин ажилтан уу? Би түүнийг аллага үйлдэх үеэр байгаагүйг гэрчлэх баримттай гэж бодсон.
Чар: Тийм ээ, түүнд байсан. Гэхдээ нэг л юм тохирохгүй байна. Рекс энд нэг цаг хүрэхгүй хугацааны өмнө ирсэн.Тэр үед яагаад олоогүй байж яг одоо...
Сара: Нэг хүн явсных нь дараа орхиж.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Хөөе. Сара үүн дээр хурууны хээ байгаа үгүйг шалгалаа. Энд Тоддын хурууны хээ алга. Гэхдээ Стивийнх байна. Стив аллагын үеэр байгаагүйг гэрчлэх баримттай байсан.
Жесс: Гэхдээ араваас арван нэгийн хооронд хүргэлт авсан хүмүүс түүнийг яг тодорхой дүрсэлж хэлсэн байсан.
Дон: Чи Тодд аллага үйлдэгдэх үед байгааг гэрчлэх баримт байхгүй гэж хэлсэн, тийм үү? Тэгвэл хэрэв тэр хоёр хоршдог бол яахав?
Чар: Би ч гэсэн тэгж бодож байсан. Гэвч... Тодд яагаад Алексийг ийм илэрхий аргаар алах хэрэгтэй байсныг би ойлгохгүй байна.
Жесс: Эсвэл энэ бизнесээс ч илүү гүнзгий ямар нэг юм уу? Алекс жаахан бардам зантай хүн.
Чар: Би Тоддын талаар яг адилхан ингэж хэлнэ. Нэг бол энэ зөвхөн ялах тухай байсан юм болов уу?
Жесс: Үүнийг бид хэрхэн батлах вэ?
Чар: Бид Стивээс эхэлнэ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Ороорой, хамтрагч аа. Дахин оролдоод үзье, за юу? Олоорой.
Стив: Би энд юу хийж байгааг надад хэлмээр байна уу?
Чар: Тэгэхээр, эхлээд, Рекс чамайг Алекс Дэвисийг хөнөөсөн могойг хулгайлсан гэдгийг баталлаа. Суу! Бид үүнийг Алексийн цогцос олдсон газраас холгүйхэн олсон. Энэ яаж тэнд очсонийг чи надад хэлмээр байна уу?
Стив: Фүүдгоуд олон хүргэгч нартай. Магадгүй тэдний нэг нь ...
Чар: Стив! Энэ дээр чиний хурууны хаа сайгүй байна. Чамайг хүн амины хэргээр яллах гэж байна.
Стив: Би... Би Алексийг алаагүй.
Чар: Би чамд итгэмээр л байна. Би итгэж байна. Надад бага зэргийн тусламж хэрэгтэй болно.
Стив: Би түрүүн хэлсэнчлэн... надад ямар ч ойлголт байх...
Чар: Дэмий ярихаа бол, ойлгосон уу? Чи могойг хулгайлсан! Чи могойг цүнхэндээ хийсэн! Чи могойг хэн нэгэнд өгсөн! Хэн нэгэн Алексийг алах гэж тэр могойг ашигласан! Хэн байсан бэ? Чи ойлгож байна уу, тэр хүн биднийг энэ цүнхийг олог гэж тэнд орхисон байна. Тэд чамайг чадах гэж гэж оролдож байна! Чамд нэг юм хэлэх үү? Надад үүнд цагаа үрэх хүсэл алга.
Стив: Хүлээ, би... Энэ... Энэ Тодд Харви байсан. Хэрэв би нэг юм хийж өгвөл миний шинэ тоглоомыг санхүүжүүлнэ гэж Тодд хэлсэн. Би их удаан хугацаанд завсарлага авах гэж оролдсон.
Чар: Бас чи Алексийг үзэн яддаг.
Стив: Би түүнийг үхээсэй гэж хүсээгүй. Би Тоддыг зүгээр л тоглоом хийх гэж байна гэж бодсон.
Чар: Чамд нотлох баримт байгаа юу? Имэйлүүд? Утасны мессежүүд
Стив: Тэр юу ч бичихийг хүсээгүй.
Чар: Чи могойг хүлээлгэж өгөх үеэр яасан юм? Тэнд өөр хүн байсан уу?
Стив: Үгүй ээ. Нэг л орой бид Даквортод авто засварын газарт уулзсан.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Тодд: Чи энд, бас энд гарын үсгээ зурна.
Рэй: За.
Чар: Та үүнийгээ хэсэг азнах хэрэгтэй байх. Тодд Харви. Чи Алекс Дэвисийг хөнөөсөн хэргээр баривчлагдлаа.
Рэй: Юу? Тодд, энэ ямар гэгч...?
Тодд: Гуйя, би тийм зүйл огт хийгээгүй. Хэрэв чи тэр цүнхийг тэнд орхих гэж оролдоогүй бол хэргээс мултрах байсан байх. Чи мэднэ, Стив... чи түүнд тохох гэж оролдсонд тэр тийм ч их баярлахгүй байгаа.
Тодд: Чиний юу яриад байгааг би ойлгохгүй байна. Чамд бэлэн мөнгө хэрэгтэй байсан. Чи хувьцаагаа зараад мөнгөө авч болно. Гэвч чи тэгээгүй. Энэ бүтэлгүйтснээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тиймээс Алекст ялагдана гэсэн бодол чамайг галзууруулах дөхсөн.
Тодд: За, чи баялаг төсөөлөлтэй хүн байна, мөрдөгч өө. Би чамайг хүндэтгэж байна.
Чар: Үдэшлэг дээр РЖейн могойнуудыг хараад чамд нэг санаа төрсөн. Гэхдээ чамд үнэмшилтэй гэрчлэх нотолгоо хэрэгтэй байсан. Тэр үед чинь Стив таарсан.
Тодд: Энэ бол цэвэр таамаглал.
Чар: Энэ тийм биш гэдгээс бусдаар. Энэ бол чи, Алексийг хөнөөсөн могойтой цүнхтэй хамт. Чи Даквортын авто засварын газрын зогсоол камертай гэж бодоогүй.Стивийн мэдүүлгийг харгалзан, прокурорын зүгээс энэ хэргийг шүүхэд шилжүүлэхэд ямар ч асуудал гарахгүй гэж би бодож байна. Рекс! Уучлаарай!
Марк: Юу болоод байгаа юм бэ? Бид манай могойг олсон, Маркус.
Марк: Юу?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Могой ямар нэгэн байдлаар барилгаас гарсан байж болох уу?
РЖ: Би үгүй гэж найдъя.
Карма: Хөөрхий минь, энэ хорвоод цор ганцаараа, хоолгүй яах бол?
Сара: Бид үүнд санаа зовох хэрэггүй гэж бодож байна.
РЖ: Миний хүү!
Карма: Тайвшир, Сара. Хар мамба бол дэлхийн хуурай газрын хамгийн хурдан могой. Бид одоо түүнийг айлгахыг хүсэхгүй байгаа.
Сара: Ойлголоо, одоо чи надад хэл дээ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
РЖ: Ямар гээч..?
Чар: Уучлаарай, Тодд! Чи өнгөрсөн!
Сара: РЖей, Карма. Надад та нарын тусламж хэрэг болохсон. Рекс! Хол бай!
Сара: Рекс! Бүх юм зүгээр. Би үүнийг зохицуулна. Рекс, ярь.
Чар: Аяар.
Сара: Ээ, бурхан минь! Би чадлаа. Би тэрийг авчихлаа.
Карма: Айдсаа даван туулах ямар лут арга вэ!
Сара: Нэг нь надад тэр уутыг ойртуулаад өгөөч! Гайхалтай багийн ажиллагаа, Рекс.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: РЖей Кобиг олоход тусалсан учраас Зэрлэг байгалийг хамгаалах газраас түүнд мөлхөгчдийн паркын бичиг баримтаа залруулахыг зөвшөөрсөн. Мөн түүний могойнуудыг удахгүй түүнд буцааж өгнө.
Чар: Хөөх! Нэг тохиолдлоор могойн харшлаас хамгаалагч нь болжээ. Дараа нь яах вэ? Чи нэгийг нь авч гэртээ тэжээхээр төлөвлөж байна уу?
Сара: Өө, битгий санаа зов, Рекс. Учир нь би могойн айдсаа даван туулсан нь могойтой боломоор байна гэсэн үг биш.
Дон: Өө. Маркус, Рэйя хоёр К9нохой, түүний эзэн хоёрт үндэслэн тоглоом бүтээж байгаа нь үнэн үү?
Чар: Тийм ээ, тэд тэгж хэлсэн. Тэд компаниа авч үлдсэн. Мөн... Хадсон, Рекс хоёр тэдний анхны тоглоом байх болно. Тийм үү, найз минь?
Сара: Чи энэ нэрэнд итгэлтэй байна уу?
Жесс: Бид тоглоом ярьж байгаа бол Могойн нүх! Би үүнийг буцааж авчрахаар шийдлээ! Бид зогссон газраасаа үргэлжлүүлж болно! Би ялж байсан байх шүү.
Дон: Үгүй ээ, тийм хурдан биш, Жесси. Чамд тайлбарлах зүйл байгаа.
Жесс: Юуг?
Дон: Энэ юу вэ?
Жесс: Энэ 27 хандалттай! Маш хурдан болсон байна!
Дон: Чи намайг онлайн болзоонд бүртгүүлсэн үү?
Жесс: Тийм ээ, хэрэв чи зүгээр л оролдвол...
Дон: Үгүй ээ, би энийг оролдож үзмээргүй байна. Наадахаа устга, яг одоо устгаадах.
Сара: Алив, харъя. Өө үгүй ээ, тэр хөөрхөн юмаа!
Жесс: Тиймээ? Энэ ч гэсэн!
Чар: Хөөх, Жесси юу ч бичсэн бай, маш сайн болж!
Сара: Хараач. Энэ докторын зэрэгтэй.
Дон: Юу гээч, Та мэдэж байгаа, хоёр дахь удаагаа бодож үзээд... магадгүй би оролдоод үзэх хэрэгтэй байх!
Жесс: Бодвол чиний хэлэх гэсэн юм... Баярлалаа, Жесси байх!
Дон: Тийм ээ, зүгээр ээ, Жесси. Баярлалаа.
Жесс: Чарли? Чи итгэлтэй байна уу? Учир нь... Сара? За яахав!
Back to episodes Go home