Hudson and Rex S5 5

Хадсон, Рекс хоёр–5–5

Үргэлжлэл:      43:46 мин.

Дүрүүд:

Эр:

Чарли Хадсон мөрдөгч

Жесс           цагдаагийн АйТи

Донован     цагдаагийн дарга

+Осгүд цагдаа асан

+Кайл

+Мейсон

+Бэрри тусгай хүчин

+Жек           тусгай хүчин

+Уолт Невилл

 

Эм:

Сара           цагдаагийн шинжээч

+Ренли дотоод мөрдөх тасаг

+Зои  Люкийн дүү

+Алексия    робот

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эр:     Дараах нэвтрүүлэг нь ПиЖей /Эцэг эхийн хяналтанд/ үнэлгээтэй, насанд хүрэгсэдийн контентууд агуулсан болно. Болгоомжтой үзэхийг зөвлөж байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За, та нартай ярилцах сайхан байлаа. Гэвч би Рексийг амраах хэрэгтэй байх. Шилдэг цагдаа хүртэл үе үе завсарлага авах хэрэгтэй байдаг.

Эр:     Уучлаарай.

Чар:   Явцгаая, найз минь.

Эр:     Хөөе, залуусаа. Ноён С-ын ярихыг сонсоцгооё, а? Ноён С-ийн үгийг сонсоцгооё! Миний дуртай шинэ багш! Алив, түүнд мэдрүүлцгээе!

Ос:     Сайн байна уу залуус аа? Тийм ээ, би мэднэ. Би та нарын бодсон шиг хүн биш. Энэ хөгшнийг хэн гэж бодож байна? Бас тэр юу гэж бувтнаад байна? Тэгэхээр, сайн мэдээтэй. Юуны өмнө, би алгебр, түүх, газарзүйн талаар ярихгүй, ойлгосон уу? Тиймээс энэ талаар санаа зоволтгүй. Үгүй ээ, залуус аа, би өнөөдөр энд баатар байна гэж чухам юуг хэлдэгийг ярихаар ирсэн юм. Энэ та нарын сонирхсон зүйл мөн үү?

Бүгд: Тийм ээ!

Ос:     Би та нарт өөрийнхөө түүхийг ярьж өгье. Жилийн өмнө би хар тамхи, дээрэмчидтэй тэмцэх хэлтэст ажиллаж байсан. Тэгээд нэг шөнө би ердийн дуудлагыг хүлээж авсан, эсвэл тэгж бодсон байх. Гэтэл би гэнэт отолтын яг төвд нь орчихсон. Люк Пирсон гэх залуу толгойлогчтой харгис хар тамхины наймаачдын отолтонд орсон юм. Магадгүй та нар түүний тухай сонссон байх. Яахаа алдсан харгис яргачин. Жирийн нэг шөнө гэж бодож байсан минь хар дарсан зүүд болж хувирсан. Би тэр шөнө арай л үхээгүй. Одоо ч миний нуруунд үүнийг батлах сум байгаа. Намайг цагдаагаас халсан.

Жесс:   Энэ тохирох нас уу?

Сара: Мэдээж үгүй.

Эм:    Тэгэхээр, та яг юу хийдэг вэ?

Чар:   За, би мөрдөгч.

Эм:    Харин та юу хийдэг вэ?

Сара: Би криминалист.

Эм:    Харин та хэн бэ? Туслах уу?

Жесс:   Үгүй ээ, би... Би дижитал /тоон/ криминалист.

Эм:    Өө! Тэгвэл та жинхэнэ цагдаа биш юм уу?

Жесс:   Би... Би кибер мөрдөгч маягийн хүн. Энэ одоо ирээдүйн чиг хандлага.

Эм:    Мотоциклтэй цагдаа нарт шоргоолжны үүр байна /бялууны төрөл/!

Жесс:   За.

Чар:   Кибер мөрдөгч?

Ос:     Хоёр ч хавтан унасан! Тэгээд бүх зүйл тамд руу явсан. Энэ бол урхи байсан юм. Одоо бол олон хүн зугтах байсан. Тэд нуугдана. Тэднийг яаж буруутгах юм? Энэ эвгүй нөхцөл байдал байсан. Гэхдээ би биш. Би үлдсэн. Учир нь би маш их хайртай энэ нийгмээ хамгаалах ёстой гэдгээ мэдэж байсан. Яг л ЭсЖейПиДи-ийн зоригт цагдаа нэг бүрийн адил. Баатар байна гэдэг ийм л утгатай.

Чар:   За, за, бид ярих ээлж болох хүртэл бид ганц хором гадаалах хэрэгтэй байх. Явъя.

Ос:     Би энэ группыг харж байна. Та нар дотроос баатар болгон байгааг би мэднэ. Би өөрийгөө ялагдашгүй гэж боддог байсан. Намайг буудах үед энэ юугаар дуусаж болохыг тэгэхэд л ойлгосон юм.

Жесс:   Чи тийм дарамттай байсан мөчид юу хийхээ яаж мэдэж чаддаг байна?

Ос:     Олон жилийн бэлтгэл, сургуулилт үнэхээр үр дүнгээ өгдөг юм. Бодох цаг байхгүй үед чамд зөн совин, адреналин хоёр л байдаг.

Жесс:   Хөөх.

Эр:     Чи бодвол ядарсан байх, найз аа. Би чамайг эндээс гаргая.

Жесс:   Тэгье ээ. Би нуруундаа сумтай энд удаан сууж чадахгүй. Чамтай ярилцах сайхан байлаа, жаал аа. Би ном авч болох уу?

Эр:     Тиймээ, тийм.

Жесс:   Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Олны өмнө үг хэлэх чадварын нууц нь миний бодлоор, чимээгүй орчинд тухтай байх чадвар. Чимээгүй байна гэдэг, найз минь, таслал гэсэн үг.  Сайн уу. Чи сайхан ярилаа, хөгшөөн.

Ос:     Баярлалаа, Хадсон.

Чар:   Яваарай, найз минь.  Бид дараагийнх нь. Рекс?

Ос:     Хөөе, байзаач!

Чар:   Юу болсон бэ? Чи зүгээр үү?

Кайл: Би зүгээр. Харин тэр баатар залуу үгүй.  Таны нохой түүн рүү дайрсаныг та мэдэх үү?

Чар:   Дайрсан?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ХАДСОН, РЕКС ХОЁР: 5–5

Рожерс Медиа Инкорпорейтед

Бетта Фильмтэй хамтрав

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Зүгээр дээ, Рекс. Бүх зүйл сайхан болно.

Чар:   Кайл, чи Рекс ноён Осгүд руу дайрсан гэж хэлэх үедээ яг юу харсан бэ?

Кайл: Тэр хуцаж байсан. Харин би номноос харцаа салгаж харсан. Миний санаж байгаагаар манай гол баатар шатаар уруудаж байсан.

Чар:   Чи Рекс ноён Осгүд руу үсрэхийг харсан уу?

Кайл: Түүнээс болж тэр унасан, тийм үү?

Чар:   Үгүй ээ, гэхдээ тэр Осгүдийг шүдээрээ, эсвэл сарвуугаараа зуурахыг чи харсан уу?

Кайл: Сонс. Би мэдэхгүй, ах хүү.

Чар:   За, за, Кайл. Баярлалаа. Тусалсанд баярлалаа.

Кайл: За.

Чар:   Осгүд. Юу болсон юм бэ?

Ос:     Чиний нохой ямар ч шалтгаангүйгээр над руу дайрсан.

Эр:     Тэр үхэж болох байсан!

Чар:   Тэр чам руу үсэрсэн үү? Би ойлгохгүй байна.

Ос:     Энд нууцлаг юм байхгүй, Хадсон. Чиний нохой аюултай. Чи дургүйцэхгүй биз?

Сара: Чарли!

Чар:   Хөөе!

Дон:  Чарли.

Чар:   Хөөе!

Дон:  Сонс, чи түүнийг үлдээх хэрэгтэй. Намайг уучлаарай. Чи үүнд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Тэд Рексийг хотын төвд хүлээж байгаа. Энэ бол мөрдөх журам.

Чар:   Журам аа? Үгүй ээ, Жо, энэ бол үл ойлголцол. Чи ойлгохгүй байна. Би түүнд хэлэхгүй л бол тэр дайрдаггүй.

Дон:  Сонсооч, Чарли. Түүнийг дайрсан гэсэн хоёр гэрч надад байна.

Чар:   Би үүнийг ойлгохгүй байна, Жо.

Дон:  Чи юу харсан бэ?

Чар:   Би тэнд байгаагүй.

Жес:  Залуус аа. Буудалд нэг ч хяналтын камер алга.

Чар:   Надад нэг минут болох уу?

Дон:  Тэг ээ.

Чар:   Үнэн үү? Хөөе, найз минь, сайн уу. Хөөе. Хөөе, найз минь. Санаа зоволтгүй. Зүгээр зоволтгүй.  Би чиний нэрийг цэвэрлэнэ, за юу? Би амлая.

Эм:    Хаалгыг нээ! К9-ийг гаргаарай! Хойшоо болцгооно уу! Хойшоо болоорой!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рен:   Хэрэг явдлаас өмнө Рекс нэг л биш байгаа юм шиг санагдаж байсан уу?

Чар:   Үгүй ээ, огт тэгээгүй. Тэр тайван байсан. Тэр бүр баяртай байсан. Түүнийг өдсөн хүн Осгүд биш гэдгийг бид яаж мэдэх вэ?

Дон:  Бидэнд Осгудын үг бий, Чарли. Тэр ЭсЖейПиДи-ийн зурагт хуудасны баатар.

Рен:   Орон нутгийн мэдээгээр түүнийг түргэн тусламжийн машинд ачиж байгаа бичлэг гарсан. Тэр үүгээр шоу хийж, албаны нохой аюултай зэвсэг мөн үү гэж асуусан.

Рич:   Бид үүнийг яаж залруулах вэ?

Рен:   Би Рексийг шалгуулахыг хүсч байна. Хэрэв тэр үнэхээр дайрсан бол энэ нь тэр нэг л биш байгаагийн шинж байж мэднэ.

Чар:   Рекст үү? За яахав. Болж байна, та нар шалга. Рексийг албанд нь буцааж оруулахын тулд хэрэгтэй гэснээ хий.

Дон:  Тэр хооронд чи эмнэлэгт очиж Осгүдээс уучлалт гуйхыг би санал болгоё. Намайг сонс. Бага зэргийн буулт хийхэд илүүдэхгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Юу болж байна?

Жесс:   Аан, би шууд алгасаад буудалцсан хэсэг рүү орлоо. Энэ яг Жон Уикийн киноны хэсэгтэй их адилхан юм. Энэ залуу Люк Пирсон болон түүний дээрэмчдийн эсрэг ганцаараа тулалдсан юм байх! Тэр ган шиг мэдрэлтэй байх нь.

Сара: Тэр Жон Уик нохойд хайртай сэтгэлийг ойлгодоггүй.

Жесс:   Тэр Рекст муу хийсэн гэж бодож байна уу?

Сара: Рекс ямар ч шалтгаангүйгээр түүн рүү дайрна гэхээр би төсөөлөхгүй байна.

Жесс:   Би мэдэхгүй юм. Осгүд сайн залуу юм шиг санагддаг. Жинхэнэ цагдаа. Энэ зүгээр л утгагүй зүйл.

Сара: Жинхэнэ цагдаа? Чи энэ балай юмыг толгойдоо шингээхийг хүсч байна уу?

Жесс:   Ойлголоо. Жастин Биберт шаровар гайхалтай зохиж байна гэж Өмхий Стейсиг хэлэхээр нь би худалдаж авсан. Би сэтгэл хөөрөлтэй. Энэ бол өөр. Энэ... Сара, би офисын цагдаа байхаас ч илүү зүйлийг хүсдэг. Ойлгосон уу?

Сара: Жесси. Чи зүгээр л офисын цагдаа байдагаас ч илүү!

Жесс:   Чи юу мэдэх үү? Би галт зэвсэг ашиглахад уралцах хэрэгтэй гэж бодож байна. Тиймээ. Тийм, чи надтай хамт буудлагын талбай руу явах уу?

Сара: Тийм ээ, болно. Мэдээж.

Жесс:   За.

Сара: Аан тийм. Өмхий Стейси?

Жесс:   Тиймээ. Энэ үнэхээр хачин. Тэр хүүхэн өөртөө энэ хочийг өгсөн. Алив надад өгчих.

Сара: Тэг ээ.

Жесс:   Чи энийг яачихсан юм бэ?

Сара: Би мэдэхгүй ээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рен:   Хөөе, хөөе! Алив! Алив!

Чар:   Сайн жаал. Осгүд. Чи энд юу хийж явна?

Рен:   Алив!

Ос:     Өргөдөлд гарын үсэг зурахаар ирсэн юм. Нэгэнт ирсэнийх, энд чиний нохойны сургалт хэр болж байгааг шалгахаар шийдлээ.

Чар:   Сонс, би чамтай уулзахаар эмнэлэгт очсон.  Яг юу болсон талаар чамтай ярилцах гэсэн юм.

Ос:     Боль доо, Хадсон. Чи аз жаргалтай байх ёстой, залуу минь! Чиний хамтрагч нохойтой байсан өдрүүд чинь дууслаа.

Рен:   Алив! Хөөе!

Ос:     Магадгүй чи одоо л жинхэнэ цагдаа болох байх.

Чар:   Чиний асуудал юу юм, залуу?

Чар:   Хөөе! Тайван! Тайвшир, найз минь! Тайвшир, найз минь. Тайван!

Рен:   Чарли. Рекс Осгүдэд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байна. Чи Осгүдэд хариу үйлдэл үзүүлэхээр Рекс адилхан тэгж байна. Чи эндээс явах хэрэгтэй.

Чар:   Өө...

Рен:   Та хоёулаа. Яг одоо!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Сайн уу. Би Рексгүйгээр энэ багийг төсөөлж чадахгүй.

Чар:   Арай ч тэрэндээ тулахгүй байх.

Рен:   Рекс хэрхэн сэтгэгдэл төрүүлснийг би үгүйсгэж чадахгүй. Осгүд та хоёрыг явсны дараа тэр бүх сорилтыг амжилттай давсан.

Дон:  Мөн мал амьтны эмнэлгийн үзлэгээр асуудалгүй гарсан. Тэр маш сайн байна.

Чар:   Тиймээ, тийм! Ашгүй дээ! Тийм ээ, би мэднэ! Гайхалтай, найз минь! Та нар дуусаагүй байна.

Рен:   Асуудал нь, Рекс яагаад Осгүдыг тушаалгүйгээр дайрсныг тогтоох боломжгүй байна. Тиймээс дахин ийм зүйл болохгүй гэдэгт бид итгэлтэй байж чадахгүй.

Дон:  Энэ талаар Дотоод мөрдөх тасгаас үгээ хэлсэн. Намайг уучлаарай Чарли. Гэвч Рекс багаас хасагдсан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Хэрэв бидний мэдсэнээр Рексийн бүх юм зүгээр бол, Брюс Осгүдод ямар нэг асуудал байна.

Сара: Тэр үзлэг хийхээс өмнө эмнэлгээс гарсан гэж чи хэлсэн байх аа?

Чар:   Тийм ээ, намайг очиход тэд түүнийг хайж байсан. Осгүдийн хүүхэн хараа нь өргөссөн байсан учраас эмч нар хэд хэдэн шинжилгээ авах гэсэн.

Сара: Энэ тархины доргилтын шинж тэмдэг байж болно.

Чар:   Тийм ээ, тэр бас... өвс хэрэглэсэн байж болно. Чи намайг нэг юм хайсан гэж бодов уу?

Сара: Осгүд яагаад явсныг энэ хэлж байна. Гэвч Осгүдын ард хэлтэст олон хүн бий.

Чар:   Тэгвэл чи намайг үүнийг орхи гэж байна уу?

Сара: Үгүй ээ. Үгүй, чи болгоомжтой байх хэрэгтэй.

Чар:   Хөөе, найз минь, сонс. Чи өнөөдөр энд үлдэх ёстой, за юу? Би дараа буцаж ирнэ.

Сара: Би өнөөдөр түүнийг харж байя. Алексия.  Чарли, Сара хоёр ажилдаа явж байгааг Рекст хэлээрэй.

Алекс: За, Рекс. Чарли, Сара хоёр ажилдаа явж байна.

Чар:   Би амлаж байна. Би үүнийг залруулах болно.  Удахгүй уулзъя, найз минь.

Сара: Намайг уучлаарай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Сайн уу. Чи эрт иржээ.

Жесс:   Тийм ээ, би эрт эхэлье гэж бодоод. Би Oсгүд дээр бүрэн хайлт хийлээ.

Чар:   Баярлалаа, Жесси. Гэхдээ энийг дараа болсон нь дээр байх.

Жесс:   Чи ийм зүйлтэй эвлэрч болохгүй.

Чар:   Үгүй ээ. Гэхдээ Осгүдийг албан ёсоор мөрдөн шалгаагүй.  Хэрэв түүнийг шалгах хариуцлагыг өөртөө авах ёстой хүн байдаг бол тэр нь би байна.

Жесс:   Тэгвэл би Осгүдийн файл принтерийн тавиур дээр байгааг хэлэх хэрэггүй байх нь.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эм:    Өө, намайг уучлаарай. Чи Брюсийн найз нь уу?

Чар:   Тиймээ, би хамт ажиллаж байсан юм.

Эм:    Чи түүнд Зеолигийн жигнэх савыг буцааж өгөөч гэж хэлээд өгөхгүй юу?

Чар:   Тэгье ээ, тэгье, би үүнийг хэлье.

Эм:    Өө, бас төмөр сав суулга хэрэглэхгүй байхыг сануулаарай. Түүнд гадил жимсний талхыг тавган дээр тавиад хэрчиж бай гэж хэлээрэй, за юу?

Чар:   За.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Найрамдал.

Ос:     Баярлалаа. Ороод ир. Эмх замбараагүй байгаад уучлаарай. Би одоо шинэ номондоо ахиц гаргахыг хичээж байна.

Чар:   Аа.

Ос:     Тиймээ.

Чар:   Сонс, Рекс бид хоёр олон цаг хамт ажилласан. Тэр хэзээ ч шалтгаангүйгээр хүн рүү дайрч байгаагүй. Тэр яг юу хийснийг надад хэлж чадах уу?

Ос:     За, тэр хуцаж, дараа нь үсэрсэн.

Чар:   Тэр чамтай биеэр хүрэлцсэн үү?

Ос:     Хэрэв би хойшоо болоогүй бол тэр тэгэх байсан. Би хашлагнаас барих гэсэн. Миний гар хальтирсан. Чи мэднэ.

Чар:   Тэвчээргүй загнах нь түүний сургуулилтанд ордоггүй. Харин хуцсан тухайд. Энэ нь надад ямар нэг юмыг анхааруулсан байх ёстой.

Со:     Юун тухай? Ямар юмыг?

Чар:   Зэвсэг. Тэсрэх бодис. Мансууруулах бодис.

Со:     Би чамд үүнд тусалж чадахгүй нь, мөрдөгч өө.

Чар:   Эмнэлэгт чамд үзлэг хийхээс өмнө чи тэндээс явсан.  Чи цусны шинжилгээ өгөхөөс эмээсэн үү?  Хэл л дээ, Осгүд. Чиний нуруунд сум үлдсэн байгаа. Чамд шаналгаатай байдгийг би ойлгож байна. Ийм нөхцөлд байдаг хүмүүс опиат руу тэмүүлдэг.

Ос:     Би эмнэлгээс явсан, учир нь би буудуулчихаад АйСиЮ тасагт 26 хоног хэвтсэн. Би тэр газарт үнэхээр дургүй, ойлгов уу?

Чар:   Миний хамтрагч үүнээс болж өвдөөсэй гэж би хүсэхгүй байна. Хэлтэс чамд тусалж чадна.

Ос:     Сонсооч. Надад хар тамхины асуудал байхгүй. Чиний нохойн түрэмгий авир нь асуудал. Би илүү эрс шийдвэрийг шаардахгүй байгаа нь чамд аз болсон.

Чар:   Рекс зөвхөн нуух юмтай хүмүүст л аюул байдаг. Чи урд нь цагдаа байсан. Чи мэдэх ёстой, би тэмцэхгүйгээр хамтрагчаа яасан ч явуулахгүй.

Ос:     Бас чи мэдэх ёстой, би ямар нэгэн алдартай К9 офицерээс айж эмээхгүй.

Чар:   Хурдан эдгэрээрэй. Тэгээд хатагтай Зеолид жигнэх савыг нь буцааж өг.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эм /ТВ/:      Гэрэлтүүлгийн талаар ярилцъя? Гэрэлтүүлгий талаар зугаатай өнгөрүүлцгээе! Танай үүдний саравчны тухайд бид ямар сонгодог шийдлүүдийг анхаарч үзэх ёстой вэ?

Эм:    Тийм ээ, бид гэрэлтүүлгийг гоо зүйн үүднээс авч үзэхийг хүсч байна. Гэхдээ гэрэлтүүлэг нь гаднах зориулалттай.

Эр:     Та нар жаахан хөгжилдөхөд бэлэн үү? Таваас хойш хойш тоолъё!

Эр:     Тэгээд одоо таны арааны шүлс гоожих нь гарцаагүй. Эхнээс нь хийсэн тансаг махан бөмбөлөг. Паста шаардлагагүй! Тэд өөрсдөө сэвсгэр, шүүслэг, амттай байдаг! Та нэгийг амтлахыг хүсч байгааг би мэднэ. Гэхдээ тэвчээртэй байгаарай. Тэд харагдахаасаа ч илүү амттай байдаг.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Мей:  Тэгэхээр, чи шинэ хамтрагч хайж над руу залгасан гэж би бодож болох уу?

Чар:   Битгий эхлээрэй, Мейсон. Чи суухгүй юм уу? Чи миний мэдрэлд нөлөөлж байна. Сонс. Надад Брюс Осгүдын талаар болгоомжтойхон мэдээлэл олж чадах хүн хэрэгтэй байна.

Мей:  Тиймээ, тэр чинь би! Хоёр жилийн өмнө тэр хоёр салахын өмнөхөн би экс эхнэрт нь ажиллаж байсныг чи мэдэх үү?

Чар:   Сонирхолтой юм.

Мей:  Үгүй ээ, тийм биш. Байдаг л нэг ажил, ойлгож байна уу? Эхнэр нь Осгүд араар нь тавьж байна гэж бодсон. Би юу ч олж чадаагүй. Тэгсэн ч тэр хүүхэн түүнийг орхисон. Энэ нь ч дээр, учир нь тэр их муу хүн.

Чар:   А. Эхнэрт нь үү?

Мей:  Үгүй ээ, надад! Би түүнийг мөшгиж байтал намайг мэдээд цагдаа хувцастай нэг нөхөрт намайг шургасан. Улаан үстэй нэг залууд. Тэр нь намайг хоёр сарын турш 50 удаа зогсоосон байх.

Чар:   Хүлээ. Тэгэхэд Осгүд нэг юм сэдсэн байх нь. Одоо бас нэг юм сэдсэн. Рексийг юу ч татсан бай, тэр нь түрдэг тэрэгтэй түүнтэй хамт явчихсан.

Мей:  За, сонс. Санаа зоволтгүй, учир нь надад хуучин файлууд байсаар байгаа. Бид түүнийг барих болно. Эндээ гэж хэлэхэд... Энэ үнэгүй шүү. Гэхдээ үйлчлүүлэгч тооцоогоо хийдэг.

Чар:   Бидэнд хоёр шар айраг хэрэгтэй байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Зохиол нь юу вэ? Хамгаалалт шаардлагатай өндөр албан тушаалтан зочилсон уу? Эсвэл Зэрлэг Баруун дахь салон уу?

Сара: Энд зохиол байхгүй. Тэнд бай байна. Чи яг тийшээ онилно.

Жесс:   Өө, ойлголоо. За. Энэ маш амархан. За. Би буу ингэж хойшоо тийрдэг гэж ер бодсонгүй.

Сара: Тийм ээ. Надад анх яг ийм зүйл тохиолдож байсан. Чи дасгал хийгээд байвал хурдан сурна. Алив би....би чамайг засаад өгөх үү?

Жесс:   Ингэж үү?

Сара: Тийм ээ.

Жесс:   За.

Сара: Сайн байна! Арай дээрдлээ. Чи одоо жаахан төв рүү нь чиглүүлж онилсон байрлал эзлэх хэрэгтэй.

Жесс:   Би түүнийг аюулгүй болгох гэж буудна.

Сара: Тэр тэслэгчийг дарахад энэ яаж саад болох вэ, Жесси?

Жесс:   Чи зохиол байхгүй гэж хэлсэн!

Сара: Чи түүнийг зогсоох хэдхэн секунд байна! Чи хаана ингэж буудаж сурсан бэ?

Жесс:   2015 оны өсвөрийн биатлоны аварга. Энэ яг дугуй унаж байгаа юм шиг!

Сара: Тэгээд... тэгвэл яагаад гэрчилгээ авах гэж ийм удсан юм бэ?

Жесс:   Яахав, бай бол нэг өөр хэрэг. Гэхдээ, би буу авлаа гэж бодъё. Хэрэв би бодит амьдрал дээр түүгээр буудвал яах вэ?

Сара: Өө тиймээ, үгүй ​​ээ, надад ч тэгж санагддаг байсан.

Жесс:   Чи яаж үүнийгээ зохицуулсан бэ?

Сара: Аа... Би буудлагын тухай цагдаагийн мэдээллийг уншиж үзсэн. Тийм ээ, би айдсаа баримтаар сольсон юм.

Эр:     Энэ залуу хэн бэ?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Мей:  Ингээд, араар нь тавьсан хэрэг, тийм үү? Чи зээлийн картын төлбөр болон бэлэн мөнгө авсныг хайж байгаа.

Чар:   Би Осгүдыг хуураагүй гэж бодсон ш дээ.

Мей:  Үгүй ээ, тэр хуураагүй. Бас түүний ердийн дансанд нь хачирхалтай шилжилт байгаагүй.

Чар:   Ердийн данс гэж юу гэсэн үг вэ?

Мей:  Энэ залууд дугаартай нууц данс байсан. Тэр тийшээ их, маш их орлогууд хийсэн.

Чар:   Чи үүнийг хаанаас сонссон бэ?

Мей:  Чиний асуух ёстой юм: Мөнгө хаанаас ирсэн бэ?

Чар:   Магадгүй энэ ямар нэг байдлаар үүнтэй холбоотой байх. Хар даа. Осгүд баатар цагдаа болохоос өмнө хар тамхитай тэмцэх газарт тэр хамгийн сул хэсэг нь байсан. Илрүүлэн хураах хамгийн бага хувьтай.

Мей:  Дээр нь тэр зөвхөн гудамжны хямдхан хар тамхинууд хураадаг байсан.

Чар:   Осгүд томоохон наймаануудыг нүдээ аниад өнгөрүүлэх гэж авлига авсан гэж бодож байна уу? Энэ түүний нууц дансанд байгаа мөнгийг тайлбарлаж мэднэ.

Мей:  Энэ талаар юм хэлж чадаж мэдэх хүнийг би мэднэ. Бид маргааш түүнтэй уулзаж ярилцана.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Мей:  Тэр мөн байна. Би буцаад ирнэ. За. Хөөе, хөөе, хөөе! Болгоомжтой яваач! За.. Намайг санаад эхэлсэн үү?

Чар:   Үүнийг сонсоосой гэж хүсч байна.

Мей:  Ойлголоо. Эйс!

Эйс:   Чи юу яриад байна аа? Сайн уу, найз минь?

Мей:  Чамаар юу байна даа?  Хөөе, сонс. Чи надад нэг юмаар тусалж чадах уу? Би офицер Брюс Осгүдыг илүү сайн таних хэрэгтэй байна. Чи урд нь таарч байсан уу?

Эйс:   Мэдээж. Тэр өмнө нь хар тамхины цагдаа байсан.

Мей:  Тийм ээ, тэр чамайг баривчилж байсан уу?

Эйс:   Тиймээ. Гэхдээ тэр хоншоортой. Намайг үргэлж явуулчихдаг байсан.

Мей:  Юу? Хэрэг тулгахгүйгээр үү?  Энэ чамд ямар үнэтэй туссан?

Эйс:   Осгүд хэзээ мөнгө авдаггүй. Тэр миний нууцалсан өвсийг авч, намайг эргээд сургуульдаа ор гэлүү нэг тийм юм ярьсан.

Мей:  Тэр яагаад чамд өөрөөр ханддаг юм?

Эйс:   Зөвхөн надад ч биш. Бид бүгд ямар тохиролцоотойг мэднэ. Тэр чамайг дампууруулдаг... чи түүнд бүх нөөцөө өгнө. Осгүдыг гудамжинд байхад ийм л байдаг байсан.

Мей:  За. Ойлголоо, сайн байна! Асуудлаас холхон байгаарай.

Чар:   Бинго.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Осгүд барааг өөрөө борлуулахын тулд баривчлахгүй, нотлох баримтыг бүртгэхгүйгээр  хар тамхийг хураадаг байсан бололтой.

Мей:  Тэндээс л түүний нууц дансанд мөнгө орж байсан гэж би таамаглаж байна.

Чар:   Эйс дургүйцээгүй байж мэднэ. Харин Люк Пирсонд энэ таалагдаагүй байх.

Мей:  Ингэхэд, чиний бодлоор, Осгүд яг үүнээс болж буудалцаан дунд байсан уу?

Чар:   Тиймээ, тийм. Байж магадгүй. Би Люкийн хүмүүсээс хэн нэгэнтэй нь ярилцмаар л байна. Гэтэл Осгод бүгдийг нь алсан.

Мей:  Түр хүлээ. Люк эгчтэй байсан. Зои. Магадгүй тэр бидэнтэй ярилцах байх. Үнэн үү? Чиний нөгөө хамтрагч чиний үлдэгдлийг иддэг үү?

Чар:   Өө, уучлаарай. Энэ зуршил уу.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Бэрр: Сайн уу. Түрүүч Бэрри. Тусгай тасаг.  Жексон. Энэ бол миний чамд хэлээд байсан залуу.

Жесс:   Сайн уу.

Жек:  Энэ залуу юу?

Бэрр: Тийм ээ!

Жек:  Тийм үү?

Бэрр: Тийм ээ, хөөе, хөөе.  Чи түүнд юу чаддагаа харуул даа.

Жесс:   За тэгье.

Жек:  Чи бэлэн болсон үед.

Бэрр: Чи ЭсЖейПиДи юу?

Жесс:   Тиймээ. Тусгай констебель Жесси Миллс.

Жек:  Тиймээ. Тэр Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнх. Нааш ир, энд ирээд үүгээр нэг үз. Гурав буудна.  Нэг, дөрөв, тавыг.

Жесс:   За.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Aлексия, гэрээ нэг шалга даа.

Алек: За, би харъя.

Сара: Рекс, санаа зоволтгүй. Би удахгүй гэртээ харин.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Зои:   Залуус аа, та нар үсээ засуулах уу?

Мей:  Үнэндээ бид Брюс Осгүдын талаар чамтай ярилцана гэж найдсан юм.

Зои:   Аа. Миний ахыг хөнөөсөн залуу юу? Би түүнийг номын аялал хийж яваа гэж сонссон.

Чар:   Аан, сонсооч. Танай ах Осгүд хоёр буудалцахаас өмнө ярилцсан үгүйг мэдэх үү?

Зои:   Люк надад өөрийнхөө бизнесийг ярьдаггүй. Би зайгаа барьдаг. Би үс засдаг.

Мей:  Чамд үйлчлүүлэгчид байдаггүй бололтой.

Зои:   Та нар юу санал болгох вэ?

Чар:   Бид чиний бизнесийн тухай ярилцах гэж ирээгүй, Зои. Чамайг ямар нэг юм сонссон үгүйг л мэдмээр байна. Магадгүй, чиний ах, Осгүд хоёр газар нутаг, бараанаас болж маргалдсан уу?

Зои:   Би энэ талаар юу ч сонсоогүй. Люк надтай өөрийнхөө ажлыг ярьдаггүй, ойлгосон уу? Тэгээд сонс. Хэрэв энд хар тамхины цагдаа нар ирж, Люк буудалцахаар шийдсэн бол тэр зөвхөн өөрийгөө буруутгах хэрэгтэй болно. Та нар тэгж бодохгүй байна уу?

Мей:  Энэ салон миний харж байсан хамгийн шилдэг халхавч байна.

Чар:   Тиймээ.

Мей:  Гэвч ахыг нь хөнөөсөн залууг яагаад хамгаалсан юм бол? Хөөе, сонс. Би Осгүдыг ажиглаж байя. Би юу олж болохыг харцгаая. За, баяртай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Рекс? Чи юу хийж байна? Өө, Рекс! Энд чамд хэцүү байгаа, тийм үү? Чарли юу гэж хэлэх бол гэхээс санаа зовж байна уу? За, хэрэв чи хүсэхгүй бол би хэлэхгүй. Бас чи юм идмээр байна уу? Рекс! Чи үлдсэнийг нь идсэн үү? За, за, шударга байна. Чамайг хүндхэн өдрийг өнгөрөөсөн гэж бодож байна. Сайн байна. Алексия. Миний дэлгүүрийн жагсаалтад нохойн хоол нэмээрэй.

Алекс: Мэдлээ, би таны худалдааны жагсаалтад нохойн хоол нэмлээ. Уучлаарай, Рекс.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Түүнийг энд авчир!

Чар:   Би та нарт саад болсон уу?

Рен:   Үнэндээ, чи урьдын адил цагаа олж ирлээ.

Дон:  Чи Брюс Осгүдыг ажиглаж байгаа яриа гарсан байна.

Чар:   За, сонс. Хэрэв Осгүд нэр хүндтэй байгаагүй бол энэ бүхэн огт өөр байх байсан гэж чи хэлсэн.  Түүний нэр хүнд бол хоосон, зүйл.

Рен:   Чиний бяцхан мөрдлөгө Рексийг ажилд нь буцаахад тус болохгүй. Гэхдээ энэ K9 багийн хувьд муугаар төгсөж мэднэ. Түүнд хэл, Донован.

Дон:  Ренли, чи бидэнд өрөөг чөлөөлж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Гуйя.

Рен:   Үүнийгээ залруул, Жо. Суучих. Чамд надад юу байна, Чарли?

Чар:   Миний бодлоор, Осгүд хар тамхийг өөрөө борлуулах гэж гудамжнаас хураадаг байсан бололтой.

Дон:  Чамд нотлох баримт байна уу?

Чар:   Осгүд урд нь ямар ч хэрэг бүртгэлгүйгээр барааг нь хурааж байсан гэж хэлсэн борлуулагч надад байна.

Дон:  Энэ хангалттай биш.

Чар:   Тэгвэл би бүр ихийг олно.

Дон:  За яахав, гэхдээ болгоомжтой бай. Бид энэ шалтгаанаар түгшүүр зарлаад байх хэрэггүй. Үргэлжлүүл.

Чар:   Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Чарли. Би Осгүдийн санхүүгийн тайланг шалгалаа.

Чар:   Жесси, би чамайг үүнээс холхон бай гэж хэлсэн.

Жесс:   Тийм ээ, гэхдээ Жо надад өөр юм хэлсэн. Тэгээд ч тэр чамаас ахлах цолтой.

Чар:   За тэгвэл чамд юу байгаа юм?

Жесс:   Тэр залуу их үрэлгэн. Хэлтэсээс авдагаасаа илүү их мөнгө зарцуулдаг.

Чар:   Түүний үг хэлэх, номын худалдаанаас олсон бүх мөнгийг яах вэ?

Жесс:   Номын борлуулалт дунд зэрэг. Өөрөөр, тэр зохиолч сүнсийг хөлсөлж болох байж дээ гэж байна.

Чар:   Тэр нэгэнт тэтгэвэртээ гарсан, одоо болтол өвс зарж, хураана гэж байхгүй. Тэр хаанаас ийм их мөнгө олдог байна? Мейсон, чамд юу байна?

Мей:  Чарли, хийж байгаа юмаа орхи. Чи ирж надтай уулзах хэрэгтэй байна, залуу.

Чар:   За, ойлголоо.

Жесс:   Түрүүч Бэрри! Чи энд яаж яваа юм?

Бэрр: Би чамайг манай тусгай хүчний багт оруулмаар байна.

Жесс:   Намайг уу?

Бэрр: Тийм ээ! Чи намайг ч гэсэн үнэхээр гайхшруулсан. Гэвч чи гайхалтай буудагч.  Бид үлдсэн дээр нь ажиллана.

Жесс:   Хөөх, за, би... Сонсооч, би мэдэхгүй юм ... надад хүмүүсийг буудах хэр аятайхан байх бол? Тусгай хүчин үүндээ биш. Бид мэдээж зэвсэг хэрэглэдэг. Гэхдээ зөвхөн араггүй тохиолдолд. Энэ тухай бодоорой, за юу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи Осгүдийг энд харсан уу?

Мей.  Тийм ээ, би орох гэж оролдсон. Сонсооч. Яагаад халдлага болсон газарт буцаж ирдэг юм? Уучлаарай. Уучлаарай, Рекс. Халдлага болсон гэх газарт.

Чар:   Миний таамагласнаар, хэрэв Осгүдэд өвс байгааг Рекс олж харсан бол Осгүд тэрийгээ аваад явсан байж таарна. Гэвч тэр тэгээгүй бол яахав?

Мей:  Ооо!!! Тэгвэл чи Осгүд өвсөө тэнд нь орхисон байж мэднэ гэж байна уу?

Чар:   Яахав, энэ бол тэр хар тамхитайгаа гардуулахгүй байх цорын ганц арга. Тэгээд Рексийг дахин ойртуулахгүйн тулд түүнийг буруутгасан байх.

Мей:  Хэрвээ тэр сургуульд нэвтрэхээр шийдсэн бол өвсөө маш хүсч байгаа байлгүй.

Чар:   Гэхдээ тэр нэвтэрч чадаагүй, тийм биз?

Мей:  Мэдэхгүй юм, яагаад үгүй гэж? Өө, бурхан минь!

Чар:   Магадгүй ийм болоод, Мэйсон.

Мей:  Цагдаа нар ирэхээс өмнө хурдалсан нь дээр.

Чар:   Олоорой! Хурдал. Чи нэг юм олсон уу? Тиймээ. Би харж байна. Фентанил. Чи энийг оллоо, найз минь.

Мей:  Хөөе. Тэд бараг энд ирчихлээ.

Чар:   Би тэдэнтэй учраа ололцоно. Рексийг эндээс холдуул.

Мей:  За, алив, жаал аа!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Сайн уу!

Чар:   Сайн уу. Энэ яг харагдаж байгаа шигээ биш.

Сара: Би үгүй гэж найдъя. Энэ юу вэ? Эмийн фентанил наалддаг тууз. Чи эднийг хаанаас олсон бэ?

Чар:   Сургуулиас. Эд нар өчигдөр Осгүдэд байсан байх. Тийм ч учраас л Рекс түүнд маш хүчтэй хариу үзүүлсэн.

Сара: Өө, яг үнэн. Рекс хамгийн сүүлд фентанилтай таарсан нь түүнийг алах шахсан. Рекс бас оюутнуудыг хамгаалах гэж оролдсон байх.

Чар:   Осгүд хувийнхаа хэрэгцээнд зориулж өөртөө эмийн жор бичсэн байж магадгүй юу?

Сара: Өө, юу л бол. Энэ боломжтой хамгийн их тун байна. Нас барах гэж байгаа хүмүүсийн асаргаанд ихэвчлэн хэрэглэдэг.

Чар:   Тэгвэл Осгүд эднийг хаанаас авсныг би мэдмээр байна. Чи эндээс хурууных нь хээг авах уу?

Сара: Тэгнэ ээ!

Чар:   Чи шилдэг нь шүү.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Мей:  Яваарай, Рекс. Чи гайхалтай туслах болно гэж мөрийцсөн ч болно. Бас дахиад л зайрмаг идмээр байна уу? Энэ чинь дээрэм, ойлгож байна уу? За, идээд байгаарай, анд минь. Боллоо, боллоо, боллоо. Би ямар харагдаж байна? Тиймээ. Бүсгүйчүүд ээ! Сайн байцгаана уу? Энэ бол миний найз Рекс.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Чарли. Би цагдаа нар оролцсон буудалцааны тухай тайлангуудыг үзэж байлаа.

Чар:   Аа?

Жесс:   Хувийн сонирхол. Үүнд санаа зовох хэрэггүй. Гэхдээ би нэг тайланг харлаа, Осгүд, Пирсон нарын буудалцааны тухай. Энэ Осгүдийн номонд гардаг түүхтэй таарахгүй байна.

Чар:   Яаж тэр вэ?

Жесс:   Осгүдыг хэргийн газарт цорын ганц офицер байсныг бид мэднэ, тийм ээ?

Чар:   Тийм ээ, үүнийг нийтээрээ мэднэ. Гуравын эсрэг нэг.

Жесс:   Тэр дээрэмчин бүрийг нэг сумаар буудсан байна. Гэвч Люк Пирсоныг гурван удаа бууджээ. Энэ өнцгөөс хоёр удаа.

Чар:   Дээрэмчдийг буудсан тэр яг нэг чиглэлээс.

Жесс:   Тийм ээ, гэхдээ энэ Пирсоныг хөнөөсөн гурав дахь сум байсан. Тэгээд өөр өнцгөөс ирсэн сум.

Чар:   Осгүд буудаж байхдаа гүйж байсан юм болов уу?

Жесс:   Дээрэмчдийн нэг нь нуруу руу нь буудсан. Тэгвэл түүний номонд бичсэнээр, тэр энэ мөчид хөдөлж чадахгүй байсан.

Сара: Гэхдээ бүх гурван сумны баллистик нь түүний буутай таарч байгаа юм биш үү?

Жесс:   Нэг сум хэзээ ч олдоогүй.

Чар:   Осгүд хамсаатантай байж. Гэвч тэр хэн байсан бэ?

Сара: Би энэ тухайд тусалж магадгүй байх. Би фентанил наалтаас хоёр хос хурууны хээ авсан.

Чар:   Осгүд мөн...?

Сара: Уолт Невилл. Тэр ажиллаж байгаа офицер.

Чар:   Брюс чухам ингэж үлдэж чаджээ.  Тэр хар тамхи зөөвөрлөсөн хэвээр байх нь. Харин одоо тэр Невиллийг албадаж хар тамхийг хураалгаж байгаа юм байна!

Жесс:   Хүлээ. Фентанилыг дамжуулж байх үеэр би тэнд байсан санагдах юм.

Эр:     Чи ядарсан байх, найз минь. Би чамайг эндээс гаргая.

Ос:     Чамтай сайхан ярилцлаа, залуу минь.

Жесс:   Би ном авч болох уу? Баярлалаа.

Чар:   Энэ олон жилийн өмнө Мейсоныг дарамтлуулахаар Осгүдийн хөлсөлсөн залуу бололтой. Жесси, надад энэ мэдээллийг илгээ. Би түүнтэй хэдэн үг солъё.

Жесс:   За. Хөөе. Сайн ажиллаа.

Сара: Харав уу? Буудлагын тайлан хамгийн чухал нь.

Жесс:   Би ч гэсэн буудлагын талбайд жаахан цаг зарцуулсан. Тусгай хүчний багтай.

Сара: Тусгай хүчний багтай?  Тусгай хүчний багтай юу?

Жесс:   Тэд намайг багтаа элслүүлэхийг хүссэн.

Сара: Чи бодож үзсэн үү? Сонс. Залуус та нар интернетэд ажиллах хэн нэгнийг олно гэдэгт би итгэлтэй байна.

Сара: Гэхдээ бидний хэн нь ч энэ чиний хийдэг бүх юм гэж боддоггүй! Жесси, чи юугаар ч орлуулшгүй! Чи зөндөө олон хэргүүдийг илрүүлсэн!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи борлуулагчдаас хар тамхи хурааж авч Брюс Осгүдод заруулахаар өгдөг.

Нев:   Тийм гэж үү? Үүнийгээ нотол.

Чар:   Өө, бидний сургуулиас олсон ууттай фентанилын наалт дээр чиний хурууны хээ байгаа. Тийм ээ, тэр чамайг яаж ятгаж чадсан нь надад сонин байна. Миний хувьд энэ чамд л илүү осолтой баймаар юм.

Нев:   Чи үүнийг яаж төсөөлж байна?

Чар:   Осгод хамгаалах ёстой хэлтэст ажилгүй болсон. Хүүхэдгүй, эхнэргүй.

Нев:   Өө, бурхан минь, эхнэр намайг алах байх даа. Хар тамхины наймаачид баяжиж байхад бид амь насаа эрсдэлд оруулж байдаг. Тогтолцоо...

Чар:   Зогс! Зүгээр л зогс. Энэ бол авлига авсан цагдаа болгоны зөвтгөх гэж оролддог шалтаг. Яасан, Осгүд чамд энийг зааж өгсөн  үү? Осгүд зөвхөн луйварчин наймаачдад л хохирол учруулдаг өчүүхэн зүйлээс эхлүүлсэн үү? Тэгээд нүд ирмэх зуур Люк Пирсоныг алахад нь түүнд тусалсан. Аллагын хамсаатан.

Нев:   Хүлээгээрэй! Чи нохойноосоо болж Осгүдэд уурлаж байгааг мэдэж байна! Гэхдээ энэ арай хэтэрхий байна!

Чар:   Би Осгүдийг отолтонд орсон гэдэгт итгэхгүй байна. Миний бодлоор, тэр л Пирсон руу дайрсан!

Нев:   Юуны төлөө?

Чар:   Тэд өшөө авахгүйн тулд уу? Түүний газар нутгийг булаах гэж үү? Чи надад хэлээч! Тэнд хоёр дахь буудагч байсан! Чи байсан уу?

Нев:   Би тэнд байгаагүй!

Чар:   Яг одоо би чамайг Брюс Осгүдын замд нь тээглэсэн хүмүүсийг зогсоохын тулд түүнд хар тамхи нийлүүлж байсан гэж буруутгаж байна. Би яг одоо доошоо буугаад  чамайг түүний зараал нь, түүний хий гэсэн бүхнийг хийдэг гэж тэдэнд итгүүлэхэд ямар ч асуудалгүй!

Нев:   Энэ чиний хэлсэн шиг юм биш! Энэ аллагаас болоогүй.

Чар:   Тэгвэл хэн гэдгийг нь надад хэлээч!

Нев:   Сонсооч. Чи надад туслах ёстой. Зои Пирсон. Осгүд түүнтэй учир ургуулдаг байсан юм. Надтай биш.

Чар:   Зои яагаад ахаасаа урвасан бэ?

Нев:   Тэр бизнест оролцохыг хүссэн. Люк түүнийг зөвхөн дүүгээ гэж хардаг байсан. Багтаа Зоид ямар ч эрх мэдэл өгөөгүй. Зоигийн сонсохыг хүссэн зүйлийг Осгүд хэлдэг байсан.  Зоиг хамтрагчаа болгосон.

Чар:   Тийм болоод л би Зоитой ярилцах үеэр тэр Осгүдийг талд ороод байж.

Нев:   Хүлээ. Чи түүнтэй ярьсан юм уу? Хэзээ?

Чар:   Өнөөдөр.

Нев:   Зои түрүүн залгасан. Осгүд лай болж байна уу гэж асуусан. Би тэр юун тухай ярьсныг ойлгоогүй. Харин одоо... Сонсооч. Би хэтрүүлсэнээ мэдэж байна. Гэхдээ би цагдаа хэвээрээ. Хэрэв чи Зои руу явбал бэлтгэлтэй байгаарай. Зои аюултай. Хэрэв Зои буудалцааны мөрөөр өөрийг нь мөшгиж байгааг мэдвэл болгоомжтой байгаарай.

Чар:   Мейсон, надад Рекс хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Ме:    Тиймээ, тийм, тийм. За, би очиж явна. Алив, ороорой, анд минь. Тиймээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Зои, буугаа хая. Би түүнийг баривчлах гэж ирсэн.

Осгүд:  Хүн болгон зүгээр л тайвшрах хэрэгтэй.

Зои:   Юуны төлөө түүнийг баривчлах гэж?

Чар:   Люкийг алсны төлөө. Тийм ээ, тэр танай гэр бүлд учруулсан хохиролынхоо төлөөсийг төлөхийг би хүссэн.

Зои:   Үүнд жаахан оройтож.  Чи тэгж бодохгүй байна уу?

Чар:   Би чиний нуусан фентанилыг олсон, чамайг шатаар буух үед Рекс үнэрийг нь авсан гэж бодож байна. Тийм болоод чи эмнэлэгээс явсан. Сонсооч, Зои. Надад чи хамаагүй. Би Осгүдийг баривчлах гэж ирсэн.

Зои:   Чи үүний дараа намайг зүгээр л явуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Мей:  Түр хүлээ, түр хүлээ.  Би онгойлгоно.

Эм:    Чи тэнд юу хийж байна?

Мей:  Чшш! 

Эм:    Би цагдаа дуудлаа!

Мей:  Тэг ээ, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг асуу!

Эм:    Энэ ямар гэгч…?

Мей:  Рекс!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Хэн ч чамайг буруутгах гээгүй байна. Осгүд ахыг чинь алсан. Сонс, миний ойлгож байгаагаар чи түүнтэй тэмцэлдэх гэж ирсэн.  Одоо чи буугаа буулгавал тодорхой болно.

Зои:   Тийм зүйл болохгүй, мөрдөгч өө.

Чар:   Осгүдыг авилгач, өрсөлдөгч нараа хөнөөсөн цагдаа байсныг би баталж чадна. Тэр ч байтугай залуу офицерыг өөрт нь туслахыг ятгасан. Невилл чамайг хүндэлдэг байсныг мэдэх үү? Чи түүнийг ахыг нь буудаж, түүнийг алуурчин болгох хүртэл.

Ос:     Түүнийг сонсох хэрэггүй, Зои. Би суувал чи ч бас сууна. Чи үүнийг мэднэ.

2:        Амаа тат, Брюс!

Зои:   Та хоёулаа…Сууцгаа, хурдал! Суугаач! Би зүгээр л... Би зүгээр л нэг секунд бодох хэрэгтэй байна, ойлгов уу? Би зүгээр л…

Мей:  Рекс!

Ос:     Би үргэлж муу цагдаа байгаагүй.

Чар:   Үүнийг дараагийн номдоо хадгал. Брюс.

Мей:  Юу вэ...? Хол бай!

Чар:   Тийм ээ, тэр амьд байна. Түргэн тусламж дууд.

Ос:     Үгүй ээ. Алив, Хадсон. Би тэгж бодохгүй байна, найз аа.

Чар:   За, тийм ээ, би ойлгосон.  Чи намайг Зоигийн буугаар буудна, тэгвэл Зои цагдаа алсан болно.

Ос:     Тиймээ. Харин миний буу бол цагдаагигйн алуурчныг алсан тэр буу. Энэ миний анхны родео гэж бодож байна уу?

Чар:   Чи энэ удаад өөрийнхөө байр суурийг зөв тодорхойлсон үгүйгээ бод. Миний баг чиний  түүхийг шалгаад л мэдэх болно. Хөөе, тэр сургуульд Рекс үнэхээр чам руу үсэрсэн үү? Эсвэл тэр үүргийнхээ дагуу зүгээр чамд анхааруулсан уу? Тэгээд тэр чамайг гэнэдүүлэхгүйн тулд чи арагшаа ухарсан байх.

Ос:     Би маш их кайфтай байсан болохоор бүр түүнийг ч мэдрээгүй.

Чар:   Чи үүнийг мэдэрч байна уу? Рекст чам руу дайрахдаа яг ийм мэдрэмж төрсөн.

Мей:  Хэн нэгэн нэмэлт хүч дуудах уу?

Чар:   Чи ахыгаа хөнөөсөн хэргээр баривчлагдсан.

Зои:   Хүлээ, би энд хохирогч! Чи өөрөө хэлсэн!

Чар:   Зои. Чи хоёр дахь буудагч байсныг би мэднэ.

Зои:   Тэр Осгүд байсан. Тэр надаар үүнийг хийсэн! Тэр намайг албадсан!

Мей:  Миний найз.

Чар:   Сайн ажиллаа, хамтрагч аа.

Мей:  За тэгээд… Би одоо би хэний талд гэдгээ ойлголоо!

Чар:   Өнөөдөр Рекс та хоёр миний амийг аварлаа.

Мей:  Би чамд юугаар туслах вэ? Би өнөөдөр болзоотой. Тиймээс би Рексийг түр авъя гэж бодсон юм.

Чар:   Яасан ч үгүй.

Жесс:   Хатагтай, та зүгээр үү?

Эм:    Би… би зүгээр л... Тэгээд дараа нь… Тэгээд бам! Тэгээд би зүгээр л...

Жес:  Ойлгосон, ойлгосон.  Таныг энд суулгая, тэгэх үү? Энд. Нааш ир.

Эм:    Баярлалаа, офицер оо.

Чар:   Чи миний найзыг санаа тавьж байгааг би харж байна. Энэ таны хайж байсан зүйл байх гэж бодож байна.

Эм:    Ямар сэтгэл татам эрчүүд вэ?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Бэрр: Тусгай хүчин бол хүчний хамгийн чанга хэсэг гэдгийг чи ойлгож байгаа биз дээ?

Жесс:   Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг надад хангалттай.

Бэрр: Тийм ээ, чи өнөөдөр настай эмэгтэйд хөнжил бэлэглэсэн гэж сонссон. Том тус шүү.

Жесс:   Тэрийг түүнд зориулсан юм.

Бэрр: Хэрэв чи бодлоо өөрчилвөл…

Жесс:   Чи хамгийн түрүүнд мэднэ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Энэ надад үргэлж таалагддаг байсныг чи мэдэх үү?

Сара: Нээрэн үү? Би ер анзаарсангүй.

Чар:   Тийм ээ, хэрэв үүнд ямар нэг юм тохиолдвол миний зүрх шархлах байх.

Сара: Тэгвэл би үүнийг илүү өндөр тавиур дээр тавих хэрэгтэй байх.

Чар:   Би чамд үүнийг хэлэх хэрэггүйг мэдэж байгаа ч хэргийн газрыг цэвэрлэх нь гэмт хэрэг.

Сара: Тийм ээ, гэхдээ энэ нь шударга ёсны нэрийн өмнөөс байсан юм, учир нь сайн нохойг нохойн шоронд хийхээс илүү хурдан гэмт хэрэгтэн болгох юм байхгүй. Өө, буцаад тавтай морил, Рекс.

Чар:   Өө тийм байж. Рексийг цагаатгасны төлөө. За, нааш ир! Нааш ир! Ээ бурхан минь!

Сара: Тийм ээ! Хамгийн шилдэг. Зүгээр л хамгийн шилдэг нь.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Төгсөв

 дутуу хэсэг

 

Дон: Би уг нь Мэйсонд дохиолол битгий ажилуулаарай гэж хэлсэн.

Чар: Би Мэйсон руу мессеж илгээхээ мартсан байж мэднэ.

Дон: Фентанилтай наалтыг оюутнуудаас холдуулснаар Рекс олон хүмүүсийн

Чар: Энэ нь Рексийг ажилд нь буцааж авахад хангалттай юу?

Дон: Нилээн их шалгалт хийгдэх байх, Чарли. Хэрэв чи намайг шатны уруу түлхэмээр байвал үүнийгээ сайн хийх хэрэгтэй. Ингэхэд, Рекс хаана байна?

Чар: Аан, энэ жаахан төвөгтэй зүйл.

 

 

Back to episodes Go home