Hudson and Rex S5 4

Хадсон, Рекс хоёр–5–4

Үргэлжлэл:      43:46 мин.

Дүрүүд:

Эр:

Чарли Хадсон мөрдөгч

Жесс           цагдаагийн АйТи

Донован     цагдаагийн дарга

+Эван   Кедигийн экс нөхөр

+Арчи   бизнесмэн

+Крэйг  нягтлан

 

Эм:

Сара           цагдаагийн шинжээч

+Тони   Кедигийн дүү

+Кэди   Тонигийн эгч

+Карма задлангийн эмч

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эр:     Дараах нэвтрүүлэг нь ПиЖей /Эцэг эхийн хяналтанд/ үнэлгээтэй, насанд хүрэгсэдийн контентууд агуулсан болно. Болгоомжтой үзэхийг зөвлөж байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Кэди: За, тэгье. Үгүй, үгүй, хүлээ. Би дэлгүүр лүү орж байна. Одоохон. Ингээд болчихлоо. Та энд ирэх хэрэггүй!

Тони: Чи итгэлтэй байна уу? Чи надад толгойгоо таслуулаад гүйж яваа дэгдээхэй шиг л харагдаж байна. Миний бодлоор, би ямартай ч Ньюфаундлендад очих ёстой л байж.

Кэди: Үгүй ээ, үгүй. Таныг хүйтэнд дургүйг би мэднэ!

Тони: Гэхдээ энэ надад чиний ажил төрөл ямаршуу байгааг мэдэх сайхан боломж болохсон.

Кэди: Ямайкад таны ажил хэрэг маш сайн байгаа. Би дараа нь наана чинь очно, за юу?

Тони: Аа, би дараа нь очно гэж хэлэх чинь надад таалагдаж байна. Тоглоомгүй. Чи зогсолтгүй ажиллаад байгаа юм уу? Дөрвөн жил болчихсон уу? Чи амрах эрхтэй.

Кэди: Захиалгыг илгээхэд бэлэн боллоо. Энэ ачаа маргааш Моубэйд очсон байх ёстой.

Тони: Шалга.

Кэди: Гурван нягтлангийн хоёр нь баталгаажуулсан. Би танд анкет, скайпын холбоосоо явуулна.

Тони: Шалга, шалга.

Кэди: Ээ, бурхан минь. Өө, намайг уучлаарай, Тони.

Тони: Үгүй, үгүй, би тоглож байна.

Тони: Энэ үүрд биш. Бүх юм бутарч алга болохгүй! Бас чи өөрийгөө бодох хэрэгтэй!

Кэди: За, би явлаа. Би явлаа.

Тони: Наадах чинь чиний Коста Рикагийн тансаг байшинд хэрэггүй.

Кэди: За ойлголоо, би үүнийг машиндаа үлдээнэ!

Тони: Эмэгтэй, чи нислэгээсээ хоцрохыг хүсэхгүй л биз дээ.

Кэди: Тиймээ, дахиад ганцхан түр зогсолт.

Тони: Юу тийм чухал байдаг юм, Кэди?

Кэди: Зүгээр л шалихгүй юм. Дараа нь би гайхамшигт хоёр долоо хоног сүлжээнээс алга болно гэдгээ амлая.

Тони: Сайхан аялаарай, дүү минь. Чи газардангуутаа мессеж бичээрэй.

Кэди: Хайртай шүү, охин минь. Харин одоо нар мандахад бясалгаж, нар жаргахад серфингээр зугаацаарай!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эм:    Юу болсон бэ? Чи наанаа юу олсон бэ, Тоши?

Эр:     Юу тэгтлээ чамайг хөдөлгөөнд оруулав?

Эм:    Өө, бурхан минь!

Эр:     Өө, бурхан минь!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ХАДСОН, РЕКС ХОЁР: 5–4

Рожерс Медиа Инкорпорейтед

Бетта Фильмтэй хамтрав

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Нислэгийн мэдүүлгээс харахад энэ хайрцагтай ачаа хоёр хоногийн өмнө өглөөний 7:30 цагт Сент Жонсын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, зургаан цагийн дараа Монтего Бэй дэх Сангстер олон улсын нисэх онгоцны буудалд буулгасан байна.

Дон:  Ямайкийн гаалийн ажилтнууд тэдний талаас хэн ч хайрцагт хүрээгүй гэж хэлсэн. Энэ гарны эзэн нь болох хүн амьд байх боломжтой юу?

Сара: Би үгүй ​​гэж хэлнэ. Цэвэрхэн, хурц ирмэгтэй, зөөлөн эдэд цус хураагүйг харахад нас барсны дараа гарыг нь тасалжээ. Карма?

Карма: Үрэвслийн шинж тэмдэг байхгүй.

Чар:   Энэ бидний хайсан шарил Ньюфаундлендад байж магадгүй гэсэн үг.

Карма: Хэмжээ, хумс, бас энээс харахад бид эмэгтэй хохирогчийг хайж байна. Хөөрхий дөө.

Чар:   Түүнийг Уотер стритийн “Хонест ту Коуд”-ээс илгээжээ.

Дон:  “Хонест ту Коуд?” Би тэр газрыг мэднэ. Тэр чинь боомтод давсалсан загас борлуулдаг компани. Түүнийг эгч дүү хоёр ажиллуулдаг. Энд ажилладаг нь Кэди Барретт. Түүний эгч Тонио Ямайкад ажилладаг.

Чар:   Тийм байж. Тэгвэл бид дэлгүүрийг бодит гэмт хэргийн газар гэж үзэх болно. Би чамтай тэнд уулзах уу?

Сара: Тэгье, би араас чинь очно.

Чар:   Явъя, найз минь.

Дон:  Тэг ээ, надад мэдээлж байгаарай

Сара:   За. Энэ бол уламжлал. Харав уу, хуримын болон сүйн бөгжнүүдийг хамт гагнасан байна.  Гэр бүлийн өв юм шиг байна.

Карма: Өө, энэ онцгой эд байна.

Сара: За... Би хурууны хээг нь авна.  Дараа нь... энэ чиний үйл ажиллагааны бүрэн мэдэлд.

Карма: Ойлголоо.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Сайн уу, менежерийн хэлснээр Кэди Барретт Коста Рикад амарч байгаа гэнэ. Тэд түүнийг явахын өмнөх өдөр ачаагаа савласан байна.  Маргааш өглөө нь арван хайрцагийг авсан. Ачих үеэр, дараа нь онц гойд юу ч болоогүй.

Сара: Манай багийнхан хэргийн газраас цусны ул мөр олоогүй.

Чар:   Рекс тэдэнтэй санал нэг байна.

Тони: Энд юу болоод байна аа? Намайг дотогш оруулаач! Энд юу болсныг надад хэлж болох уу?

Сара: Эвдэж орсон шинж тэмдэг байхгүй. Хоёр хаалга нь түлхүүргүйгээр онгойдог.

Чар:   Хохирогч өөр газар амиа алдсан байж мэднэ. Гарыг илгээсэн хүн нэвтрэх кодыг мэддэг байсан бололтой.

Тони:   Гуйя, чи намайг дотогш оруулаач. Энэ миний газар. Чи ойлгохгүй байна. Би эзэн нь!

Сара: Эзэн нь амралтанд явснаас хойш түүнтэй ярьсан хүн байна уу?

Чар:   Үгүй ээ, Кэди Баррет хохирогч юм шиг байна. Би...

Тони: Би энд хариуцаж байгаа хүнтэй нь ярилцъя. Энэ бол миний бизнес!

Чар:   Зүгээр ээ, офицер оо. Бид үүнийг хариуцъя.  Би мөрдөгч Хадсон байна. Энэ хүн доктор Труонг. Мөн миний хамтрагч Рекс. Та Кэди Баррет үү?

Тони: Би түүний эгч Тони Лондон байна. Кэди амралтаа авсан.  Би түүнд Ямайка дахь манай оффисын бүх юмыг хариуцна гэж амласан.

Сара: Та Ямайкаас дөнгөж сая ирсэн үү?

Тони: Би илгээмжийн тухай сонссон даруйдаа ирлээ. Гэхдээ би эргэлзэж байна. Гаалийнхан надад хүний биеийн хэсэг байсан гэж хэлсэн. Би бодохдоо... энэ үйлдвэрийн золгүй явдал уу?  Юу болсон юм? Хатагтай Лондон, та бидэнтэй хамт хэсэг рүү явахгүй юу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Тэгэхээр та дүүтэйгээр хамт энэ бизнест ороод удаагүй юм уу?

Тони: Хоёр жил. Тэгээд энэ байнга өсч байгаа. Манай хоёр улс олон жилийн харилцаатай. Далайн загас 1800-аад оноос хойш бидний хоолны цэсэнд үндсэн бүтээгдэхүүн байсан.

Дон:  Мэдээж. Боолын эзэд түүнийг боолуудаа хооллох уургийн хямдхан эх үүсвэр болгож байсан.

Тони: Бүх юм хориотой үед миний өвөг дээдэс ром дарсыг сагамхай загасаар сольдог байлаа.

Дон:  Контрбандын шалгарсан арга.

Тони: Тэдгээр хуучны бурхинууд элдэвтэй байсан юм. 40 градусын ромыг торхонд хийж архи нь модондоо шингэх хүртэл байлгадаг.

Дон:  Тэгээд тэд хоосон торхнуудыг хойд зүгт илгээж, торхнуудыг халуун усаар дүүргэхээр...

Тони: ... хоёр 7 хоногийн маш хатуу.. та нар юу гэдэг билээ?

Чар:   Свиш.

Тони: Яг үнэн.

Чар:   Хатагтай Лондон. Та дүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ?

Тони: Хэд хоногийн өмнө. Түүнийг Коста Рика явахаас өмнө. Бид түүнтэй холбогдож чадахгүй байгаа нь хачирхалтай юм биш. Тэр ямар ч тоон технологи ашиглахгүй байх тийм газар луу явсан. Очсон даруйдаа утсаа хураалгана.  Би түүнийг бүх зүйлд санаа тавина гэж амласан. Уг нь би шинэ нягтлантай ярилцлага хийх ёстой байсан. Кэдиг буцаж ирэхэд нь ажиллахад бэлэн байг.

Чар:   Манай баг агаарын тээврийн компанитай холбогдсон. Кэди өөрийнхөө нислэгээр Коста Рика руу нисээгүй байна.

Дон:  Мөн бид юу олсныг ч та асуугаагүй.

Тони: Би мэдэх ёстой юу?

Чар:   Хатагтай Лондон. Бид "Хонест энд Коуд"-ын хайрцаг дотроос эмэгтэй хүний гар олсон.

Тони: Тэр эмэгтэй үхсэн үү?

Чар:   Бидэнд итгэх шалтгаан бий, тийм ээ.

Тони: Тэр Кэди гэж бодож байна уу?

Чар:   Хатагтай Лондон. Та энэ бөгжийг таних уу?

Тони: Энэ миний ээжийнх байсан. Кэди үүнийг зүүдэг. Яагаад ийм юм болчихов оо? Тэгээд түүнээс үлдсэн хэсэг нь хаана байна?

Дон:  Хатагтай Лондон. Бид таны асуултны хариуг олж мэдэх бодолтой байгаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Тийм ээ.

Сара: Энэ амаргүй мэдэгдэл, ялангуяа ийм багахан зүйлтэй байгаа үед.

Чар:   Тийм ээ. Би түүний төлөө дүүг нь олмоор байна.

Жесс:   Нээрэн үү?

Чар:   Ингээд. Бид үхлийн цагийг тогтоож чадах байх. Тони мягмар гарагт ФэйсТаймаар 18:00 цагт дүүтэйгээ ярьсан. Ямайка руу илгээх ачаа лхагва гарагийн өглөөний 6 цагт  дэлгүүрээс хөдөлсөн.

Сара: Тэгвэл бид хохирогч энэ 12 цагийн дотор алагдсан гэж багцаалж болох нь.

Чар:   Жесси, бид Кэдигийн машиныг харж чадах үгүйг харцгаая. Тэр хоёр утсаар ярьсны дараа Кэди нисэх буудал руу явсан гэж Тони хэлсэн.

Жесс:   Одоохон.

Чар:   Чи татгалзахгүй биз, хэрэв би...

Сара: Тэг ээ.

Чар:   Тиймээ. Энэ яах араггүй Кэдийг таньдаг хэн нэгэн байж.

Сара: Дэлгүүрт нэвтрэх эрхтэй хүн.

Чар:   Тийм ээ, мөн үүнийг хийх шалтгаан. Доор нь байгаа загаснаас яаж нямбай салгасныг хар даа. Тойруулаад нягт давс чигжсэн байна. Үүнийг хэн ч хийсэн бай, тээвэрлэлтийн үеэр гарыг хөдөлгөөнгүй байлгахыг хүсчээ. 

Сара: Энэ илгээмжийг нээсэн хүнд яг ийм байдлаар харуулахыг хүссэн байна.

Чар:   Яг үнэн. Яг сануулга шиг.

Жесс:   Тийм ээ, орон дээрх морины толгой шиг.

Чар:   Тони ачааг хүлээж авах ёстой байсан.

Сара: Хүлээ. Хэрэв түүнд сануулга илгээхийг хүссэн тэр хүн Тониг энд ирсэнийг мэдсэн бол...

Чар:   Тонид аюул заналхийлж мэднэ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Миний охин танай давстай загаснаас надад жаахныг бэлэглэсэн юм. Энэ арал дээр миний идэж үзсэн хамгийн сайхан загас байсан.  Энэ энэ маш чухал зүйл.

Тони: Кэди таны хэлснийг сонссон бол баярлах байсан.

Дон:  Кэдиг юу Ньюфаундлендэд ирэх шийдвэрт хүргэсэн бэ?

Тони: Кэди Өв уламжлалын их сургуулийн бизнес тэтгэлэг хожсон юм. Жилийн дараа дүү маань канад ямайкын экспорт импортын компани байгуулахыг хүссэн. 

Дон:  Тэгвэл “Хонест то Коуд” санаа нь түүнийг бүр сурч байхад нь бий болжээ?

Тони: Түүний бизнес төлөвлөгөө нь маш сайн байсан юм. Тэрээр гарааны зээл авсан. Тэгээд намайг гэртээ буцаж харихыг ятгасан.

Дон:  Ороорой. Чи ямар нэг юм олсон уу, Чарли?

Чар:   Тийм ээ. Хатагтай Лондон. Таны бодлоор, танд, мөн дүүд чинь гомдож өширхөсөн хэн байж болох уу?

Тони. Надад уу?

Чар:   Учир нь, хайрцгийг танд хаягласан байсан. Хэрэв гаалийн нохой биш бол...

Тони: ...би өөрөө нээх байсан. Эван Барретт. Кэдигийн экс нь.

Чар:   Баррет. Нөхөр нь үү?

Тони: Кэди түүнээс салсан. Тэр намайг л дүүгээ тэгж ятгасан гэж боддог. Кэдиг тэгж ятга ч шаардлаггүй. Эванд архи уух эхнэрээс нь илүү чухал байсан юм.

Чар:   Ойлгомжтой. Бид түүнтэй ярилцана.

Дон:  Энэ зуур таны аюулгүй байдлын ашиг сонирхолын үүднээс бид ноён Барреттийг баривчлах хүртэл та энд үлдэх ёстой.

Тони: Ингэх шаардлагатай гэж та бодож байна уу?

Дон:  Бид бүрэн аюулгүй биш.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Гараарай, найз минь. Эван Барретт. Мөрдөгч Хадсон. Сент Жонсын цагдаагийн хэлтэс.  Энэ миний хамтрагч Рекс.

Эван: Би танд яаж туслах вэ?

Чар:   Бидэнд таны эхнэр Кэдийн машин алдагдсан тухай мэдээлэл ирсэн. Та бидэнд тусалж чадах уу гэж би асуух гэсэн юм.

Эван: Кэдигийн машин? Үгүй ээ, би түүнийг хараагүй.

Чар:   Та хамгийн сүүлд Кэдийг хэзээ харсан бэ?

Эван: Бид хамтдаа байхаа больсон.

Чар:   Би таныг бухимдуулах юм хэлсэн үү?

Эван: Сонс, би түүний машины тухай юу ч мэдэхгүй. Надад өөр хэлэх юм алга.

Чар:   Байна. Чи яг одоо усан зогсоолд  хүрээд ирж чадах уу? Бас эмнэлэгийн хэрэгслээ аваарай. За.

Эван: Юу болоод байна?

Чар:   Миний хамтрагч таны машинаас цусны мөр оллоо.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Бидэнд олдсон гарын ДНК-г эгч Тони Лондонгийн ДНК-тай харьцуулсан. Одоо энэ Кэдигийн гар гэдгийг би баталж чадна.  Мөн Эваны машинаас Рексийн олсон цус мөн л Кэдийн цустай тохирч байна.

Чар:   Машинд дахиад цус байсан уу?

Сара: Үгүй ээ, бас түүний завин дээр ч байхгүй.

Чар:   Ойлголоо. Тэр согтуурсан үедээ танхайрсан хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Цочмог залуу бололтой.

Сара: Чи урд нь ингэж хэлж байсан. Тэр энэ хэргийг өөр хаа нэгтээ үйлдэж дараа нь машиндаа шилжүүлж ачсан байж болно. Үнэндээ, багахан хэмжээний энэ цус үүний тайлбар байж мэднэ.

Чар:   Хохирогчийн экс нь. Түүнд цоожны код байсан.

Сара: Эван “Хонест ту Код”-ын нийлүүлэгч учраас нийлүүлэлтийн хуваарийг мэддэг байх ёстой.

Чар:   Тэр өөрийгөө зөвтгөж юу гэж хэлэхийг нь харъя.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эван: Юу болоод байгаа юм бэ? Миний машин дахь цус Кэдигийн хулгайлсан машинтай ямар холбоотой юм? Би түүний машиныг нь хулгайлаагүй. Бид салахдаа хүртэл тэр машины талаар маргаагүй.

Чар:   Та нар юун дээр маргалдсан бэ?

Эван: Би гэртээ өөрөө авчраагүй юуг ч авч гараагүй, ойлгов уу?

Чар:   Гэхдээ чи салахыг хүсээгүй.

Эван: Хэн салахыг хүсдэг юм? Чи юу?

Чар:   Үгүй. Энэ намайг уурлуулах байсан гэж би бодож байна. Кэдид уур хүрнэ. Түүний эгчид нь бас уур хүрч мэднэ.

Эван: Эгчид нь үү?

Чар:   Тиймээ. Тэр чамайг хөөж явуулахаар Кэдийг хатгаагүй гэж үү?

Эван: Энэ бүхэнд Тони ямар хамаатай гэж?

Чар:   Чи салсандаа маш их уурласан. Чи энэ шалтгаанаар юу хийсэн бэ?

Эван: Юу ч хийгээгүй. Би яаж Кэдиг буруутгах юм? Тэр надад маш их боломж өгсөн. Энэ миний л буруу, би өөрийгөө... өөд нь татаж чадаагүй.

Чар:   Кэдигийн цус чиний машинд яаж орсон бэ?

Эван: Кэди чамд юу гэж хэлсэн бэ? Энэ хэдэн сарын өмнө болсон юм. Бид явган аялалд явж байсан. Кэди унахдаа гараа зүсчихсэн. Би түүнийг буцаагаад машиндаа аваачсан. Энэ ямар учиртай юм?

Чар:   Кэдигийн машин алга болсон. Мөн бид түүнтэй холбогдож чадахгүй байна.

Эван: Тэгвэл тэр Коста Рикад амарч байгаа.

Чар:   Энэ тийм биш гэж үзэх шалтгаан бидэнд бий.

Эван: Ямар шалтгаан?

Чар:   Чиний экс эхнэр өөр хэн нэгэнтэй асуудалтай байсан уу? Түүнд хохирол учруулж чадах хэн нэгэнтэй?

Эван: Мөрдөгч өө, гуйя. Зүгээр л... түүнд юу тохиолдсоныг надад хэлчих.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Эван хохирогчийг амралтанд явсан гэж бодсоноо хэлсэн. Харин би түүнд итгэж байна.

Дон:  Тийм байж, энэ бидэнд юу хэлж байна?

Чар:   Эваны хэлснээр, Кэди үл мэдэгдэх дугаараас сүрдүүлсэн дуудлага авдаг байсан гэнэ. Арьс өнгөөр ​​ялгаварласан доромжлол. Мөн хотоос явахыг сануулсан анхааруулга. Кэдиг энэ маш их айлгасан болохоор Эваныг нэг шөнө буйдан дээрээ хонуулсан байна.

Дон:  Эван ямар учиртайг нь таамагласан болов уу?

Чар:   Үгүй ээ, тэдний хэн нь ч мэдээгүй. Хохирогч шинээр өөр хэнтэй болзож байгаагүй. Хэнтэй ч муудалцаагүй. Дэлгүүрийг нь сүйтгэсэн хэрэг хэд хэдэн удаа гарсан.

Жесс:   Залуус аа?

Чар:   За.

Жесс:   Энэ. Надад энд нэг юм байна. Нисэх онгоцны буудалд Кэдигийн утаснаас хамгийн сүүлд дохио ирсэн байна. Тэгээд энийг хар даа. Машины зогсоол дээр. Энэ Кэдигийн машин.

Чар:   Гэхдээ энэ Кэди биш байна.

Дон:  Эван ч биш.

Чар:   Сайн ажиллаа, Жесси. Кэдигийн цогцос машиндаа байж магадгүй. Рекс! Явцгаая, найз минь.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Ноён Баррет. Бид таны туслалцаанд талархаж байна.

Эван: Хэрэв та нар шинээр юм олвол над руу залгах уу? Тони энд байгаа юм уу? Сонс, би одоо цаг биш гэж бодож байна ... Тони. Тони. Сонсооч. Би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.

Тони: Та нар түүнийг явуулах нь уу?

Эван: Би энэ бүхэнтэй ямар ч хамаагүй. Чи надад итгэх ёстой.

Тони: Би юунд итгэхээ мэдэхгүй байна, Эван.

Дон:  Та сонс, ноён Барретт яг одоогоор сэжигтэн биш.

Тони: Яг одоо юу? Тэр дүүд минь яаж ханддаг байсныг би хэлсэн.

Эван: Үгүй ээ, үгүй, Кэди бид хоёр ... бид бүгдийг зохицуулдаг байсан. Найрсан байх гэж, ойлгож байна уу? Хэзээ ч юм бид найзууд болох байх. Би та нарын загасны гол нийлүүлэгч. Хэрэв бүх юм тийм муу байсан бол Кэди намайг үлдээх байсан уу?

Тони: Тэр чиний гэрээг сунгасан юм уу? Тэр надад энийг хэлээгүй.

Эван: Кэди чамайг зэмлэнэ гэж бодсон. Чи түүнийг сул дорой гэж бодно.

Тони: Би дүүдээ хамгийн сайн сайхныг л хүссэн.

Эван: Би мэднэ. Би мэднэ ээ. Гэхдээ би түүнд хэзээ ч гар хүрэхгүй байсан. Үүнээс дор... Чи дүүгээ алдсанд би харамсаж байна, Тони.

Дон:  Ноён Барретт бидэнд үнэхээр хэрэгтэй мэдээлэл өгсөн. Таны дүүг заналхийлдэг байж.

Тони: Кэди надад ямар ч заналхийллийн талаар хэлж байгаагүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Кэдигийн машинд ачаанаас нь өөр юу ч байсангүй. Гэхдээ Рекс үүнийг олсон.

Жесс:   Ойлголоо, би дөнгөж сая Кэдигийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдлоо. Бид дуудлага хийсэн огноо, хугацаагаар блоклогдсон АйДи-г олж болно.

Чар:   Ингэхэд чи сар орчмын өмнөөс дуудлага эхэлсэн гэж хэлсэн.

Жесс:   Тийм ээ, эхэндээ тогтмол биш байсан. Гэвч дараа нь хохирогч долоо хоногт хэд хэдэн удаа дуудлага авдаг болж. Хөөе, хөөе. Тиймээ, тийм, би энд байж байна. Өө, ашгүй дээ. Чи бол рок од, Лю. Баярлалаа. Тэгэхээр, блоклогдсон аккаунт Арчибалд Пэрсонс гэх хүнийх байсан бололтой.

Дон:  Уучлаарай, Арчи Пэрсонс?

Чар:   Би энэ нэрийг яаж мэддэг билээ?

Дон:  Тэр цагдаагийн дурсгалын санд жил бүр хандив өгдөг.

Чар:   Тэр Кэдитэй ямар холбоотой вэ?

Дон:  Түүний гэр бүл давсалсан загасны бизнес эрхэлдэг. Хэдэн үеэрээ эрхэлж байгаа. Пэрсонсын үйлдвэрт зуу гаруй хүн ажилладаг.

Чар:   Чи түүнийг “Хонест ту Коуд”-тай асуудалтай байсан гэж бодож байна уу?

Дон:  Би түүнийг дуудъя. Би чамтай хамт байлцана, Чарли, гэхдээ... бид болгоомжтой ажиллах хэрэгтэй. Түүнд өндөр албан тушаалын найз нөхөд бас бус юм бий. 

Жесс.   За, май, найз минь. Хачин юм аа.  Чи хаашаа явж байна, найз аа?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Карма: Би чамд яаж туслах вэ? Ойлголоо, ойлголоо.

Жесс.   Би чамайг барьчихлаа!

Карма: Би түүнийг хооллож болохгүй гэж үү?

Жесс:   Энэ юу вэ? Энэ одоо хатаасан мах уу?

Карма: Надад асуудал байна уу?

Жесс:   Өө, тийм ээ! Хэрэв чи түүнийг ингэж тэжээвэл цалингийнхаа талыг зарцуулна.

Карма: Аа... хэрэв би багтайгаа найзламаар байвал Рексээс эхлэх ёстой гэж бодсон юм.

Жесс:   Тийм ээ, чи эндүүрээгүй байна. Аан гээч, чи Рексийг хооллож болно. Бүр Рекс миний өгснийг идэхээ больсон ч гэсэн.

Карма: Чи... түүний хойноос энд ирсэн юм уу

Жесс:   Би Жесси.

Карма: Карма.

Жесси: Сайн уу.

Карма: Ойлголоо, ойлголоо. За, май аваарай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Арчи: Намайг Арчи гэж дууд. Би туслахдаа маш их баяртай байна.

Чар:   Мэдлээ. Та Кэди Барретт руу хэд хэдэн удаа залгасан байна. Та нар утсаар юу ярьсан бэ?

Арчи: Хатагтай Баррет миний хамтрагч.

Чар:   Хамтрагч аа?

Арчи: Тийм ээ.

Чар:   Эсвэл өрсөлдөгч үү?

Арчи: Мөрдөгч өө. Өрсөлдөгч? Баавгай хавыг өрсөлдөгч гэж үздэггүй юм.

Чар:   Тийм ээ, баавгай шөнө дундад утасны дуудлага хийдэггүй.

Арчи: Хатагтай Баррет бид хоёр бизнесийн талаар ярилцсан юм. Би залуу бизнес эрхлэгчдэд зөвлөгч болсондоо баяртай байсан.

Чар:   Бүх утасны дуудлага таны утаснаас түүний утсанд ирсэн байсан. Мөн нөхөр нь түүнийг сүрдүүлж байсан гэж хэлсэн.

Арчи: Тэр нөхөртөө юу хэлснийг би тайлбарлаж чадахгүй. Та нар Кэдигээс өөрөөс нь асуух хэрэгтэй байх.

Чар:   Бид өөрөөс нь асуух боломжгүй, учир нь тэр алагдсан байна.

Арчи: Юу? Энэ аймшигтай юм!

Чар:   Та гурав хоногийн өмнө хаана байсан бэ?

Арчи: Хэлтсийн дарга аа. Та нөхөрсөг яриа болно гэж хэлсэн.

Дон:  Энэ ердөө л албан ажлын журам, Арчи. Бид таныг бүх мөрдөн шалгалтаас хасах хэрэгтэй байна. Өөр юмгүй.

Арчи: За, за, би 3 хоногийн өмнө би эхнэртэйгээ хамт зуслангийн байшиндаа байсан. Эхнэрээс чөлөөтэй асууж болно. Харин би хатагтай Барретад маш их харамсаж байна. Гэхдээ, бусад юмны тухайд би юу хэлэх вэ гэвэл, би дээш нь уламжилна. Баяртай.

Дон:  Болгоомжил гэж би хэлсэн дээ.

Арч:   Хөөе, Жо. Бид түүний утасны дуудлагыг бүрэн хянаж байгаа.

Дон:  Юу ярьсныг нь мэдэх боломж алга, Чарли. Бидэнд байгаа бүх юм бол экс нөхрийнх нь үг.

Чар:   Тэд давсалсан загасны жорыг хуваалцаж байсан гэж чи бодсон уу?

Дон:  Арчи Пэрсонс томоохон компанийг удирддаг. Би ердөө л... энд сэдлийг олж харахгүй байна.

Тони: Тэр хүн миний дүүг алсан!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Тэр яг юу гэж хэлсэн бэ?

Тони: Тэр эмгэнэл илэрхийлсэн. Дараа нь манай дэлгүүрийг хаахад тусламж хэрэгтэй бол түүн рүү залгаарай гэж хэлсэн.

Чар:   Тэр танд өөрийнхөө тусламжийн санал болгожээ?

Тони: Тиймээ. Тэр миний гарыг атгасан. Тэгээд намайг сайхан хуруунуудтай юм гэж хэлсэн! Ойлгож байна уу? Тэр Кэдигийн гарны тухай ярьж байсан. Энэ анхааруулга. Тэр ингэж хэлэх үед та нар нүдийг нь харсан ч болоосой! Нүдэнд нь заналхийлэл байсан!

Дон:  Арчи Пэрсонс яагаад Кэдитай асуудалтай байсныг та мэдэх үү?

Тони: Бид саяхан Ямайка дахь томоохон зочид буудалтай гэрээ хийсэн юм. Пэрсонс урд нь энэ сүлжээнд нийлүүлдэг байсан.

Чар:   Ойлгомжтой. Бид үүнийг судалж үзнэ.

Тони: Чи яагаад надад итгэхгүй байна?

Дон:  Үгүй ээ, үгүй. Бид тэгж хэлсэн юм биш.

Чар:   Зүгээр л... Гар барих нь хангалтгүй. Бидэнд нотлох баримт хэрэгтэй. Үүнд хугацаа орно.

Тони: Үгүй! Чи мэдэх үү? Би болсон!

Дон:  Хатагтай Лондон.

Тони: Сонс, Жо. Та сайн залуу байж магадгүй. Гэхдээ, Арчи Пэрсонс шиг баян залуус цагдаад арван долларын дэвсгэрт атгуулж чадах тэр газраас би ирсэн.  Тэгээд цагдаа шууд бултдаг.

Дон:  Чарли Хадсон тийм хүн биш.

Тони: Танд гэж хэлэхэд, ямар ч цагдаагийн байгууллагад авлигал байдаг юм.

Дон:  Миний хэлж чадах юм, хэрэв энэ миний дүү байсан бол Чарлиг хамгийн түрүүнд оролцуулах байсан.

Тони: Тэр Кэдигийн шударга ёсыг тогтоохын тулд хэрэгтэй бүхнийг хийнэ гэж та үнэхээр бодож байна уу?

Дон:  Хэрэв хэн ч юм энэ асуудлыг эцэст нь хүргэх бол тэр нь миний баг. Би танд амлая. Одоо сонс. Та урт, бас хэцүү өдрийг өнгөрөөсөн. Таныг зочид буудалд хүргэж өгөхөд бэлэн офицер надад байна.

Тони: Би танд найдаж байна, дарга аа.

Дон:  Тийм учраас л би энд байна. Одоо яв даа. Жаахан амарч ав.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За, цаг гаргасанд баярлалаа. “Оушн Шайн” зочид буудлын сүлжээний гүйцэтгэх захирал нь саяхан “Хонест ту Коуд” компанитай загас нийлүүлэх гэрээ байгуулсныг баталлаа.

Сара: Пэрсонс үүнд хэрхэн хандсаныг Тони чамд хэлсэн үү?

Чар:   Тэр түүнийг мэргэжлийн хүн гэсэн.

Сара: Чи юу гэж бодож байна? Чиний бодлоор, Тонигийн зөв  байгаад, Пэрсонс ямар нэг байдлаар үүнтэй холбоотой юу?

Чар:   Би мэдэхгүй. Нэг л юм буруу байна. Кэдигийн цахим шууданд дарамталсныг нь нотлох юм байгаасай гэж бодох юм.

Жесс:   Би чиний мөрдөн мөшгөгчидийн үндсэн толь бичгээс боломжтой бүх түлхүүр үгсийг хайлаа. Бас хэдэн шинэ үг. Юу ч илэрсэнгүй.

Сара: Би Кэди, түүний нягтлан хоёрын харилцсан захиаг олсон. Энэ ердийн байдлаар эхлээд дараа нь ширүүссэн.

Чар:   Тони шинэ нягтлан ажилд авах тухай ярьж байсан.

Сара: Аа, энд байна! Тийм ээ, хар даа! Кэди энэ залууг өнгөрсөн долоо хоногт ажлаас нь халсан. Кэди аялалд явахын өмнө түүнээс бүх тооцооны дэвтрүүдийг буцааж өг гэсэн байна.

Чар:   Түүний нэр нь хэн бэ?

Сара: Крэйг Филдз?

Жесс:   Крэйг...? За, залуусаа. Үүнийг хар даа. Кэдигийн гар утаснаас байршлыг зааж байна. “Хонест ту Коуд” болон нисэх онгоцны буудлын хооронд Кэди 25 минут зогссон, хаяг нь... Крэйг Филдзийнх.

Сара: Крэйг Филдз.

Чар:   Би эхэлж хэлсэн.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Хөөе! Чи зүгээр үү?

Карма: Миний хохирогчийн зарим хувийн эд зүйлс алга болчихож.  Жишээ нь, гараас авсан бөгж. Одоо тэгсэн өөр нэг цогцосны бугуйн цаг.

Жесс:   Аан. Нэг логик тайлбар байх л ёстой.

Карма: Би хаа сайгүй хайсан! Урд нь энд иймэрхүү зүйл тохиолдож байсан уу?

Жесс:   Би тэгж бодохгүй байна.

Карма: Хэрэв нэг нь намайг хулгайлсан гэж бодвол яах вэ?

Жесс:   Өө, хэн ч тэгж бодохгүй.

Карма: Учир нь би энд шинэ хүн. Би тэгж л бодох байсан!

Жесс:   Тиймээ. Магадгүй чамд хоёр дахь нүд хэрэгтэй байх. Тийм үү?

Карма: За, ойлголоо.

Жесс:   Явцгаая!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Тэгэхээр, та энд шөнөжин ганцаараа байсан уу?

Крэйг:  Чи гурван шөнийн өмнө гэж хэлсэн үү? Өө, тийм ээ, тийм! Гав ганцаараа! Зөвхөн би, миний цуврал кино, нэг уут попкорн.

Чар:   Чи Кэди Барреттад хэр удаан ажилласан бэ?

Крэйг:  Би бодоод үзье. Нэг жил үү? Эсвэл жил хагас уу? Сайхан эмэгтэй. Гайхалтай. Бид хамтдаа маш сайхан ажиллаж байсан. Тэгээд юу гээч? Хэлэх юм байна. Би энэ жилүүдэд олон жижиг бизнесийн бүртгэл тооцоонуудыг хөтөлж ирсэн. Гэтэл зарим хүмүүс тэрийг зүгээр л тоо гэж боддог. Харин Кэди шиг өөрийнхөө бүтээгдэхүүнд сэтгэл гаргадаг хүний ажил нь үнэхээр амь ордог юм. Бас энэ гайхалтай бизнес төлөвлөгөө байсан! Сонсооч. Энэ миний ажлыг ихээхэн хөнгөвчилсөн. Би чамд хэлье.

Чар:   Кэди өнгөрсөн долоо хоногт чамайг яагаад халсныг мэдэх үү?

Крэйг:  Чиний нохой хаашаа явж байна аа? Би лав араас нь очиж цэвэрлэж чадахгүй. Тэр зүгээр л гадагш гарна гэж байхгүй биз дээ, тийм үү?

Чар:   Тэр зүгээр л ажлаа хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Кэди Барретт яагаад чамайг халсан бэ?

Крэйг:  Өө, тэр намайг халсан гэж би хэлэхгүй. Энэ үл ойлголцол байсан юм! Тооноос болж тэр! Эмэгтэйчүүд тоондоо ямар муу байдгийг чи мэднэ шүү дээ!

Чар:   Миний туршлагаар бол үгүй.

Крэйг:  Тиймээ, тийм. Зүгээр л наргисан юм. Энэ инээдтэй биш. Гэхдээ л энэ үл ойлголцол байсан. Түүнийг буцаж ирсний дараа бид энэ тухай ярилцах гэж байсан.

Чар:   Ярилцах гэж байсан...? Кэдиг буцаж ирэхэд нь түүнтэй ярилцах боломжгүй ямар нэг шалтгаан чамд байна уу?

Крэйг:  Юу, хэрэв тэр ... Тиймээ, би... Сонсооч, ямар ч байсан ... “Хонест ту Коуд” бол ердөө ганцхан л гэрээ. Надад өөр олон үйлчлүүлэгчид байдаг! Гомдох юм байхгүй! Ойлгож байна уу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Крэйг:  Чиний нохойг хэн гэдэг вэ?

Чар:   Рекс.

Крэйг:  Рекс! Рекс! Юу болсон бэ? Байна. Бидэнд яаралтай шүүх эмнэлгийн баг хэрэгтэй байна. Сайн ажиллаа, хамтрагч аа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Чи бүх эд зүйлсийг яг хураасан биз дээ?

Карма: Мэдээж. Сара Кэдигийн бөгжинд хүртэл тайлбар хийсэн. Харин цагны хувьд ... Хар даа! Харж байна уу? Энэ байхгүй!

Жесс:   Тийм ээ, тийм байна. Миний бодлоор, бид бас нэг өөр газар хайх ёстой байх.

Карма: Өө, бурхан минь. Жесси. Намайг уучлаарай. Би чамайг өдийд шариланд дассан гэж бодсон юм.

Жесс:   Би ихэвчлэн аллагын асуудлыг компьютерт суурилж шийддэг.

Карма: Мөөн, тийм ээ. Бүгд над шиг жигтэй биш гэдгийг би мартчихдаг юм.

Жесс:   Өө, би хачин жигтэй гэж хэлээгүй. Чи эднийг  зурсан уу?

Карма: Тиймээ.

Жесс:   Гайхалтай! Үнэхээр сайхан болжээ!

Карма: Баярлалаа! Мартсанаас, тусалсанд чинь баярлалаа. Бид тэдгээр хувийн эд зүйлсийг олно гэж би бодохгүй байна. Хэн нэг нь тэднээс хулгайлсан байх.

Жесс:   Энд хэн нэгэн юм хулгайлахаар ажилладаг гэхээр надад итгэхэд хэцүү байна, ойлгоорой. Гэхдээ... чи юутай ч надад...  хөөе, чи надад ээмгээ үзүүлээч. Чи хувийн эд зүйлсийг хаана хадгалдаг вэ? Ойлголоо.

Карма: Чи юу сэдсэн юм бэ?

Жесс:   Хуучны сонгодог өгөөш ба хүлээлт.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Байна, Сара. Танай баг Крэйгийн байшинг нэгжиж дууслаа. Хэн нэгэн шалыг цайруулагчаар арчсан байж. Гэвч Рексийн хамар түүнийг хөөдсөнгүй.

Цаг:   Мөрдөгч өө.

Чар:   За, би явлаа. За? Кэди Барретт.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Карма: Хохирогчийн гүрээний судсыг хурц иртэй зүйлээр зүссэн байна. Магадгүй түүний гарыг огтолсон иртэй зүйл байж магадгүй.

Сара: Тэр маш хурдан үхэх байсан.

Карма: Хэдхэн минутын дотор.

Чар:   Ардаа иаш их цус үлдээнэ.

Сара: Тийм ээ, энэ бид Крэйг Филдзийн гэрээс олсон зүйлтэй таарч байна.

Дон:  Одоо бид шарилыг нь олсон болохоор та нар надад Кэдигийн бөгжийг өгөх хэрэгтэй. Би тэрийг эгчид нь өгөхийг хүсч байна.

Чар:   Тэр бөгж шүүх хуралд бидэнд хэрэггүй гэж үү?

Дон:  Би ганц удаа үүнийг өнгөрүүлье.

Карма: Яг зөв. Мэдээж. Би эндэхийг дуусгасны дараа чамд аваачиж өгье.

Дон:  Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Крэйг:  Намайг чадсан байна Андгайлж байна! Хэн ч миний хашаанд орж болох байсан! Түүнийг тэнд булж болно. Би хаанаас мэдэх байсан юм!

Чар:   Гэхдээ бид танай гэрээс цус олсон, Крэйг.

Крэйг:  Магадгүй намайг эзгүй хооронд тэд үүнийг хийсэн байж болно! Тэгээд бүгдийг цэвэрлэсэн биз!

Чар:   Кэдигийн утсан дээрх байршил заагчаар... тэр танай гэрт 18:15-д очсон байна. Чи шөнөжин гэртээ байсан гэж хэлсэн.

Крэйг:  За яахав. Ойлголоо. За яахав. Тиймээ, тэгсэн. Кэди хэдэн бичиг баримт үлдээсэн. Харин дараа нь нисэх онгоцны буудал руу явсан!

Чар:   Тийм байж, харин түүний машиныг онгоцны буудалд 19:00 цагаас өмнөхөн үлдээсэн хүн бол чи. Бид Кэдиг нүүрийш нь халхалсан хүрэмтэй хамт олсон. Энэ бидэнд юу хэлж байгааг чи мэдэх үү, Крэйг? Энэ бол чи хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн үг.

Крэйг:  Би чадагдсан!

Чар:   Чи баригдсан! Чиний гэрт цус байна. Хяналтын камераас авсан бичлэг байна. Дэлгүүрт ороод гарыг нь орхих хаалганы код хүртэл чамд байсан.

Крэйг:  Ээ бурхан минь, гар!

Чар:   Тиймээ. Чи яагаад үүнийг хийсэн юм бэ, Крэйг?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   За. Борис манай хулгайч биш бололтой. Санаа амарлаа.

Карма: Би Борис болон түүний шударга сэтгэлд баярлаж байна. Гэвч тэр миний сүүлчийн найдвар байсан юм. Би муж болгонд эмгэг судлалын эмчээр ажиллаж үзсэн. Миний юу нь болохгүй байсныг би мэдэхгүй! Хэн ч намайг нухацтай хүлээж авдаггүй. Доктор Труонгтой уулзах хүртэл.

Жесс:   Тийм ээ, үргэлж шинэ хүн байх хэцүү байх, тийм үү?

Карма: Би нэг л газар ажилламаар байна. Би өөрийнхөө байранд байх тэр газарт.

Жесс:   Хэрэв энэ чамайг тайтгаруулах бол би эхний гурван жил энд ер дасаж чадахгүй байсан

Карма: Тэгвэл чи энэ ямар байдгийг мэддэг байх нь.

Жесс:   Тийм ээ, би мэднэ. Гэхдээ юу гээч? Би энд өөрийнхөө байрыг олсон. Чи гэсэн байраа олно. Энэ гарцаагүй. Хоёулаа маргааш дахиад нэг оролдоод үзэх үү?

Карма: Тэгье.

Жесс:   Сайн байна. Яагаад гэхээр миний хөл мэдээгүй болчихож.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Чиний тайланг харъя, за юу? Маш их баярлалаа. Сайн байна.

Тони: Та дүүг минь олсон уу?

Дон:  Мөн бидэнд сэжигтэн бий.

Тони: Тэр Арчи байсан.

Дон:  Тэр бол Крэйг Филдз байсан. Нягтлан. Мөн бид түүнд маш жинтэй хэрэг үүсгэсэн.

Тони: Тэр миний дүүг хоёр мянган долларын төлөө алсан гэж бодож байна уу?

Дон:  Уучлаарай, та юу яриад байна?

Тони: Крэйг манай татварын мөнгөнөөс хулгайлсан юм. Тэгээд л Кэди түүнийг ажлаас нь халсан.

Дон:  Та яагаад энэ тухай бидэнд хэлээгүй юм бэ?

Тони: Гэхдээ тэнд ердөө 2000 л байсан. Кэди түүнийг цагдаад мэдэгдэх үгүйгээ ч мэдэхгүй байсан. Энэ аллага үйлдэх шалтгаантай адилхан байна уу?

Дон:  Үнэндээ, магадгүй.

Тони: Юу гэсэн үг юм?

Дон:  Хэрэв Крэйгийг мэдээлсэн бол түүний бүх үйлчлүүлэгчдийг шалгах хэрэгтэй болно. Мөн ЭнЭсТи холбооны болон мужийн татвар учраас Крэйгийг хоёр улсыг залилан мэхэлсэн хэргээр буруутгах болно. Тэр нягтлан бодохын лицензээ алдаж, шоронд орох байсан. Энэ миний хувьд маш сайхан сэдэл шиг санагдаж байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Крэйг Филдз “Хонест ту Коуд” болон бусад хэд хэдэн үйлчлүүлэгчээс асар их хэмжээний хулгай хийсэн юм байна. Би үлдсэнийг нь шалгаж байна.

Сара: Крэйг Филдзийн хурууны хээнүүд Кэдигийн хүрэм, мөн түүний машинд байна. Хохирогчийн цус түүний гэрт байсан. Одоо, түүний хоолойг хэрчсэн хутга гарыг нь тасалсантай ижилхэн байна.  Хэрэв бид тэр хутгыг олвол...

Дон:  Тийм ээ, гэхдээ түүнгүйгээр ч гэсэн... энэ хэрэг нээгдээд, хаагдаж байгаа бололтой.

Чар:   Тийм ээ. Бидэнд Крэйгийн эсрэг маш олон нотлох баримтууд байгаа нь гарцаагүй.

Сара: Би "гэвч" гэж хэлье.

Чар:   Гэвч яагаад гар илгээсэн юм бор? Тони түүнийг сэжигтэн гэж үзээгүй. Крэйг хохирогчийг занах юу байсан байх вэ?

Дон:  Чи түүнээс асуухад тэр юу гэсэн бэ?

Чар:   Түүнд хариулт байгаагүй. Энэ түүний бас нэг шинж чанар. Тэр хулчгар.

Дон:  Түүнд хамсаатан байсан гэж бодож байна уу?

Чар:   Тэр хэн нэгнийг хамгаалаад байгаа бололтой.  Жесси. Чамд Крэйгийн үйлчлүүлэгчдийн жагсаалт байгаа юу?

Жесс:   Тийм ээ, тэр мэдээж.

Дон:  За, за, тэр нэрсийг хэлэхээс араггүй болж дээ.  Зөвхөн үүгээр ч зогсохгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Бид чамайг эндээс гаргаж чадахгүй юм шиг байна, Крэйг. Харин яллах дүгнэлт ямар байх вэ гэдэгт л асуудал нь байна. Бас хэдэн жил өгөх бол?

Крэйг:  Шүүх надад хэдэн жил өгнө гэж бодож байна?  Нэгдүгээр зэргийн аллагад уу? Тангаргатнуудад мөчилсөн хэрэг таалагдахгүй л байх. Бүх насаар нь хорих ял гэж бодож байна.

Крэйг:  Би шоронд орохгүй, мөрдөгч өө!

Чар:   Яахав гэмт хэрэгт хамсаатан гэж байдаг. Шүүгч нар энэ асуудал дээр тодорхой эрх мэдэлтэй байдаг. Тэд хэрэгтнүүд яаж хамтарч байгааг харгалзан үзэж өөрсдийн үзэмжээр шийддэг юм. Болсон үйл явдлын хамсаатан.

Крэйг:  Юу болсныг чи мэднэ!

Чар:   Чиний үйлчлүүлэгчийн жагсаалтад Арчи Пэрсонс байгааг би анзаарсан. Чи бас л түүний татвараас хулгайлж байсан уу?

Крэйг:  Шоронгийн тухай бүү яриарай. Арчигийн тухай яривал би үхэх ёстой болно.

Чар:   Тийм үү? Арчи Кэдитэй ямар асуудалтай байсан бэ?

Крэйг:  Энэ зочид буудалтай байгуулсан гэрээ. Энэ л түүний уурыг хүргэсэн.

Чар:   Тэгээд л Арчи чамтай уулзъя гэсэн үү?

Крэйг:  Хэрэв би Кэдиг “Хонест ту Коуд”-ыг худалдахыг ятгаж чадвал Арчи намайг санхүүгийн захирал болгоно гэж хэлсэн. Би энэ бүгдэд нь сайхан болж магадгүй гэж бодсон.

Крэйг:  Кэди, сонс, хэн нэгнийг халах тухай ярих шалтгаан байхгүй. Ойлгосон уу? Энэ алдаа байсан!

Кэди: Тэгэхээр сонс, Крэйг. Би чамд энэ тухай хэдэн сарын турш хэлж байна. Би чамайг боль гэж олон удаа гуйсан! Ингээд дууссан! Бидний хооронд бүх юм дууссан, Крэйг!

Крэйг:  Би тангараглаж байна. Арчи чухам юу хийх гэж байгааг би мэдээгүй байсан.

Чар:   Мөн Ямайка руу баруун гарыг нь  явуулах түүний санаа байсан.

Крэйг:  Хэрэв би үүнийг хийхгүй бол тэр намайг татварын луйвар хийсэн гэж буруутгах байсан юм.

Чар:   Гэхдээ бүх нотлох баримтууд танай гэрт байсан. Арчигийн хэлэх үг чиний эсрэг.

Крэйг:  Хэн ч надад итгэхгүй!

Чар:   Энэ үнэн гэдэгт би итгэлгүй байна, Крэйг. Би Кэдиг алсан тэр хүнийг шоронд хийхийг хүсч байна. Харин чи надад туслах болно.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Крэйг:  Арчи, би галзуурах нь байна. Бид өнөөдөр хаа нэгтээ уулзах ёстой. Үгүй ээ, үгүй. Хүн ихтэй хаа нэгтэй. Аделаида гудамжинд байдаг уушийн газарт уу? За. За, ойлголоо.

Чар:   Болсон.

Жесс:   За. Алив, Крэйг. Ингээд боллоо. Одоо, хэрэв боломжтой бол надад тус болж микрофон руу ярь. Энэ ажиллаж байгааг шалгая.

Крэйг:  Өнөөдөр миний үхэх өдөр.

Мик: Өнөөдөр миний үхэх өдөр.

Жесс:   Гайхалтай, тэр одоо чинийх.

Чар:   Сайн байна. Зүгээр л амьсгаа ав, за юу? Байдгаараа л байхыг хичээ. Чи түүнийг айлгахыг хүсэхгүй байгаа. Чи түүнийг яриулахыг хүсч байгаа.

Крэйг:  Би юу хэлэх ёстой байснаа мартчихаж.

Дон:  Хөөе. Чиний хүн чанар чамайг дийлэх ёстой. Ойлгосон уу? Хөөе. Крэйг. Санаа зоволтгүй. Арчи олон нийтийн газарт чамайг яах ч үгүй. Тэр өөрийнхөө имижийг их эрхэмлэдэг юм.

Крэйг:  Та нар Арчиг мэдэхгүй. Тэр ямар чадвартайг та нар мэдэхгүй. За, чи энэ хэсгийг мэдэж байгаа байх.

Чар:   Крэйг. Чи яах ч үгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Ойлгосон уу? Зүгээр л санаж ав. Бидний нууц зэвсэг чиний дэргэд байна.

Крэйг:  Туршилт, туршилт.

Арчи: Жэйн. Би пинтийг авъя. Чиний найз хэн бэ?

Крэйг:  Миний шинэ хамгаалагч нохой.

Арчи: За тэгээд. Чи юунаас тэгтлээ айсан бэ, Крэйг жаал аа?

Крэйг:  Та өөрийгөө жаахан таамаглах аргагүй гэдгийг харуулсан.

Арчи: Өө, маш их баярлалаа. Юун яаралтай юм бэ?

Крэйг:  Би унтаж чадахгүй байна. Би идэж чадахгүй байна. Би ууж ч чадахгүй. Харин чи?

Арчи: Маш сайн. Чамайг юу зовоогоод байгаа юм?

Крэйг:  Гэм буруу! Энэ намайг амьдаар нь идэж байна.

Арчи: Чи сэтгэл зүйч эмчтэй ярилцаж үзсэн үү?

Крэйг:  Би тэдэнд юу хэлэх юм?

Арчи: Энэ нь бүхэлдээ чамаас хамаарна.

Крэйг:  Би цусыг арилгах гэж хэчнээн удсаныг тэдэнд хэлвэл ямар вэ? Энэ сайхан эхлэл болох болов уу?

Арчи: Нааш ир.

Крэйг:  Юу?

Арчи: Нааш ир. Чи намайг бүр тэнэг гэж бодож.

Крэйг:  Би үүний төлөө шоронд орж чадахгүй, Арчи!

Арчи: Би тэр Ямайк охиныг хаанаас ирсэн, тийшээгээ буц гэж хэлсэн. Тэр энд ирээд бидний үе дамжсан бизнесийг илүү сайн хийж чадна гэж бодсон уу? Үгүй. Би тэр охиныг яасныг чи харсан. Гэтэл чи намайг хуурч чадна гэж бодож энд ирсэн үү?

Крэйг:  Тэд намайг үүнийг хий гэсэн!

Арчи: Тиймээ. Чи асуудалд орсон нь надад харамсалтай, Крэйг. Гэхдээ би чамд тусалж чадахгүй.

Чар:   Сайн уу, Арчи.

Арчи: Аа! Хадсон. Тэгэхээр, чамд миний эсрэг юу ч байхгүй.

Чар:   Үгүй дээ. Бидэнд хангалттай байгаа гэж бодож байна. Харав уу, та энийг мартсан байна.

Арчи: Тэр энд ирээд бидний үе дамжсан бизнесийг илүү сайн хийж чадна гэж бодсон уу? Үгүй. Би тэр охиныг яасныг чи харсан.

Чар:   Одоо чи эргээд хар. Хурдал. Рекс.

Арчи: Холд!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Алив, дахиад нэг оролдоод үзэх үү? Арчи Пэрсонс. Та Кэди Барретыг хөнөөсөн хэргээр баривчлагдлаа. Бос. Үе үе гоёлоо сольж байх зугаатай байгаа биз, найз минь?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Юу ч алга.

Карма: Ээлж солих нь илүү үр дүнтэй байх гэж найдсан юмсан.

Жесс:   Үйлийн үр гэж юу байдгийг мэдэхгүй. Би эдгээр залуустай олон жил хамт ажиллаж байна. Тэд сайн хүмүүс.

Карма: За яахав. Би Донован даргап бөгжөө алдсанаа хэлье. Тэр арвин туршлага, мэргэн ухаанаараа миний цэвэр хүн чанарыг таних байх гэж найдахаас.

Жесс:   Чшшш! Чи үүнийг сонсов уу?

Карма: Аа...

Жесс:   Чшшш!

Карма: Рекс! Өө, чи уучлалт гуйх хэрэггүй! Би үүнийг чи авч чадахаар газарт орхих ёстой байж! Энэ дэндүү сайхан зүйл.

Жесс:   Ийм алдаа гаргаж байгаа анхны хүн нь чи биш. Тийм үү, найз аа!

Карма: За, за. За, май.

Жесс:   Эднийг хар даа.

Карма: Ээ бурхан минь!

Жесс:   Өө бурхан... Тийм ээ! Түүний бөгж.

Карма: Ээ, бурхан минь! Рекс! Чи...

Жесс:   Чи зальтай шүү, Рекс. Энэ үнэн.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Хуш модны талхтай сагамхай. Маргаритагаас санаа авсан юм уу? Бид үүнээс хэдийг авч үзье.

Чар:   Тийм ээ, Рекс ч дургүйцэхгүй гэж бодож байна.

Тони: Та нар амсахыг хүссэн бүхэн энд. Би санал болгоё. Гэртээ жааханыг аваад яв. Бид ярилцаж болох уу?

Чар:   Тиймээ.

Сара: Явцгаая. Надтай яваарай.

Чар:   Та биднийг хүлээж авсан нь үнэхээр эелдэг байлаа.

Тони: Бид гэртээ ингэдэг юм. Бид хайртай хүмүүсийнхээ нас барсныг тэмдэглэх гэж хундага өргөж, хооллодог.

Чар:   Тиймээ, бидний уламжлал тийм ч их ялгаатай биш.

Тони: Загас, бас ром. Гайхалтай. Чамд эргэлзсэнд уучлаарай Чарли. Миний бодол санаа бүрхэг байсан юм.

Чар:   Тийм ээ, уучлалт гуйх хэрэггүй. Таны бодол санаа гэснээс... Арчигийн тухай үнэн хэлж. Бидэнд түүний эсрэг маш жинтэй нотлох баримтууд бий. Энэ танд жаахан тайвшрал өгнө гэж найдаж байна.

Тони: Явцгаая. Халуун байгаа дээр нь идээрэй.

Жесс:   Тэгэхээр, бидэнд энд юу байна вэ?

Тони: Энэ бол аккей, бас давсалсан загас. Ямайкийн үндэсний хоол. Мөн гэрийн аргаар хийсэн  чинжүүтэй сүмс. Болгоомжтой байгаарай.

Жесс:   Үнэхээр амттай.Халуун, халуун, халуун, халуун!

Тони: Кэдигийн цогцсыг олсны дараа би түүнийг Ямайка руу буцааж авч явах болно. Гэхдээ би буцаж ирнэ. Хэн нэгэн энэ бизнесийг үргэлжлүүлэх л хэрэгтэй. Үүнийг Кэди хүсэх байсан, ойлгож байгаа биз дээ?

Дон:  Би зөвшөөрч байна. Харин би байнгын үйлчлүүлэгчдийн нэг болно.

Тони: Кэди дүгминь хүндэтгэхээр ирсэн та бүхэнд баярлалаа.

Чар:   Кэдигийн төлөө.

Тони: Кэдигийн төлөө.

Дон:  Кэдигийн төлөө.

Сара: Кэдигийн төлөө.

Жесс:   Кэдигийн төлөө.

Эван: Кэдигийн төлөө.

Тони: Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home