Үргэлжлэл: 43:46 мин.
Дүрүүд:
Эр:
Чарли Хадсон мөрдөгч
Жесс цагдаагийн АйТи
Донован цагдаагийн дарга
+Уотсон цагдаа асан
+Нокс гэмт хэрэгтэн
+Грег гэмт хэрэгтэн
Эм:
Сара цагдаагийн шинжээч
+Шона байрны эрхлэгч
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Эр: Дараах нэвтрүүлэг нь ПиЖей /Эцэг эхийн хяналтанд/ үнэлгээтэй, насанд хүрэгсэдийн контентууд агуулсан болно. Болгоомжтой үзэхийг зөвлөж байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Уотсон энд ирэх хүртэл хэр удах вэ?
Эр: Тэр хэдийн ирж яваа. Тэр цагдаа байсныг та мэдэх үү? Тийм ээ, тийм, би мэднэ. Уучлаарай. Одоо тохирох цаг нь биш, Жесси.
Жесс: Жо, би Жесс байна. Саад болсонд уучлаарай. Өнөөдөр чи амарч байгааг би мэднэ.
Дон: Тиймээ, мужийн тэн хагаст хоригдол тээвэрлэж яваагаа амралт гэж хэлэхгүй байсан.
Жесс: Үгүй ээ, үгүй, би мэднэ. Би зүгээр л... За яахав, би бодохдоо... чи өөрөө үүнийг хийнэ гэж зүтгэсэн санагдах юм. Бас үүнд багыг оролцуулахгүй гэсэн. Үүнээс гадна, чи өөрөө яагаад үүнээс барьж авснаа ний нуугүй хэлээгүй, тиймээс...
Дон: Жесси, чи ямар шалтгаанаар шалгасан бэ?
Жесс: Тиймээ, яг үнэн. Чи Клайнбергийн хэргийг санаж байна уу?
Дон: Клайнберг. Тиймээ, нэг юм санаад байна.
Жесс: 80.000 долларын үнэтэй хулгайлагдсан хөгжмийн дурсгалт зүйлс.
Дон: Тийм ээ, тийм. Зургаан жилийн өмнөх нууцлаг хэрэг байх аа?
Жесс: 8 жилийн өмнөх. Цаг хугацаа хурдан байна уу? Тэр ч яахав, сонс. Хулгайлагдсан эд зүйлсээс нэг гитар саяхан хар зах дээр гарч ирсэн.
Дон: Ойлголоо. Энэ бидний хүлээж байсан хэргийн сэжүүр.
Жесс: Бидний ярьж байх зуур гитар миний гарт байна. Тиймээс чи яахыг хүсч байна?
Дон: Би мэдэхгүй байна, Жесс. Би чам руу эргээд залгая, за юу? Баярлалаа.
Эр: Чи энд ямар үхсэнээ хийж яваа юм?
Эр: Тэр чиний мэдэлд.
Эр: Чи тоглож байгаа байлгүй. Би Санчесийг ирж авна гэж бодсон.
Дон: Төлөвлөгөө өөрчлөгдсөн. Би чамайг өөрөө Корнер Брүк рүү аваачна.
Уот: Яахав, нэг жолооч нөгөөгөөсөө дутахгүй сайн байдаг. Донни, Уоттс хоёр замд гарах нь. Яг хуучин шигээ, тийм үү, хамтрагч аа?
Дон: Бид хамтрагчид биш. Тэр үе аль эрт өнгөрсөн. Суу.
Эр: Байна, босс оо. Бидэнд асуудал гарлаа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Хөөе, Рекс. Надад багажийн хайрцаг авчрах уу? Рекс? Болж байна. Сайн байна, хамтрагч аа. Тийм ээ, түүнийг татаад байгаарай. Дахиад жаахан. Сайн байна, найз минь. Хөөе! Жесси? Бүх юм зүгээр үү?
Жесс: Тийм ээ, мэдээж. Бүр тэрнээс ч илүү. Дөнгөж сая надад бие дааж хэрэг мөрдөхийг зөвшөөрсөн.
Чар: Энэ үнэн үү?
Жесс: Тийм ээ, Жог хувийн ямар нэг асуудлаар чөлөөлсөн.
Чар: Аан, тийм. Блэйк Уотсоны хэрэг.
Жесс: Тэр чамд ямар учиртайг нь хэлсэн үү?
Чар: Тийм ээ, яасан? Тэр чамд энэ тухай хэлээгүй юм уу?
Жесс: Тийм ээ, бид найзууд. Тэгэхээр, Блэйк Уотсон гэж хэн бэ?
Чар: Тэр урд нь Жотой хамт ажиллаж байсан хуучны хамтрагч нь. Жо түүнийг нотлох баримтыг хуурамчаар хийж байхад нь барьсан гэдэг. Тэгээд түүнийг удирдлагдаа мэдэгдэж. Ингээд Блэйкийн тэмдгийг хурааж авсан. Хоёр жилийн дараа тэр шоронд суусан.
Жесс: Тэгвэл тэдний хооронд итгэлцэл байхгүй болжээ?
Чар: Тийм ээ, би бүх үйл явдлыг сайн мэдэхгүй. Гэвч хэрэв Жо өөрөө тээвэрлэхээр оролцож байгаа бол түүнд ямар нэг шалтгаан байгаа байх. Чи хэргийн талаар нэг юм хэлсэн байх аа?
Жесс: Тиймээ, би чамд нэг юм хэлье. Хэдэн жилийн өмнө хэн нэгэн хөгжмийн дурсгалын хувийн цуглуулгыг дээрэмджээ .
Чар: Өө тийм, би энэ талаар зарим юмыг санаж байна. Чак Берри болов уу даа.
Жесс: Уучлаарай?
Чар: Чак Берригийн гитар хулгайлагдсаныгчи мэдэж байсан биз дээ? Жесси, 1977 онд НАСА “Вояжер” аппаратыг сансарт илгээсэн. Түүнд байсан зүйлсийн нэг нь Бах, Моцарт, Луис Армстронг, Чак Беррийн бүх цаг үеийн хамгийн шилдэг бичлэгүүдтэй диск байсан.
Жесс: Энэ утга учиртай юу?
Чар: НАСА харь гарагийнханаас хариу авсан гэсэн цуу яриа байдаг.
Жесс: Тэд юу гэж хэлсэн бол?
Чар: Чак Берриг.... дахиад... ихээр явуул.
Жесс: Ойлголоо, тэгвэл.. би энэ хэргийг урагшлуулахыг үнэхээр хүсч байна. Надад чамтай хуваалцмаар хэдэн онол байгаа.
Чар: Жесси, энэ хэрэг хэдэн настай вэ? Зургаа уу?
Жесс: Найман жил.
Чар: Ойлгомжтой, энэ дахиад хагас цаг хүлээж болно. Тиймээс хэрэгтэй зүйл хий. Бас үүнийг дуусгахад надад тусал. Нааш ир.
Жесс: За.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Уот: За, би энд байж байна. Өө, тоохгүй байх нь, тийм үү? Энэ их урт аялал болох байх даа. Корнер Брук шоронд хүртэл хэд цаг вэ, найм уу, есөн үү? Охин чинь сайн уу? Одоо тэр хэдийн...
Дон: Түүний тухай битгий ярь.
Уот: Хөөе, за тайвшир. Би ердөө л яриа өрнүүлсэн төдий. Чи зууш ч юм уу өөр юм авсан уу, надад хэлээч? Би өлсөж үхэх нь.
Дон: Тийм ээ, чи амьд үлдэнэ.
Уот: Чи энд байгаа цорын ганц шалтгаан бол энэ аялалыг аль болох онцгүй болгох санаа гэж би бодож эхэллээ.
Дон: Энэ шалтгаан гэхээс илүү боломж.
Уот: Хөгжилтэй залуу шүү. Тэгээд чи яагаад энд байгаа юм, Жо?
Дон: Чамайг өөр шоронд шилжүүлэх гэж байгааг сонсонгуут чамайг ямар нэг юм сэдэх гэж байна гэж шууд бодсон.
Уот: Нээрэн үү? Би өөрийнхөө толгойд зориуд үнэ зарласан гэж бодож байна уу?
Дон: Чи “Ари ахан дүүс”-ийн удирдагчийг худалдах гэж оролдсон. Энэ эргээд хариутай гэж бодоогүй юу? Бүү худлаа хэл.
Уот: Би өөрийнхөө чадварыг алдсан. 12 жил торны цаана суухаар хүнд нөлөөлөх юм.
Дон: Тийм ээ, чи миний юу бодож байгааг мэдэх үү?
Уот: Надад хэлээч.
Дон: Миний бодлоор, яи зориуд алуурчны буруу замыг сонгосон, тиймээс тэд чамайг шилжүүлэхээс аргагүй болно.
Уот: Би яагаад тэгэх ёстой гэж?
Дон: Шоронгийн камераас зугтаснаас шилжүүлэх үед зугтах нь хялбар байдаг. Тийм учраас би чамайг тэгнэ гэж бодсон.
Уот: Надад 14 сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Би суллагдаж чөлөөтэй гарах байтал яагаад зугтахаар оролдоно гэж? Энийг надад хэлээч?
Дон: Хэрэв чи ахан дүүсээс урвасан бол 14 сар ч амьдрахгүй гэдгийг бид хоёр мэднэ. Тиймээс бид энд байна. Чи бид хоёр, хөгшөөн. Чи бид хоёр.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Энэ үнэхээр түүний гарын үсэг мөн үү?
Жесс: Тийм ээ, энийг хулгайд алдагдахаас өмнө баталгаажуулсан.
Сара: Эзэн нь энийг буцааж авах болсондоо баярлана даа.
Жесс: Ноён Клайнбёрг хулгай орсны дараахан нас барсан.
Чар: Тэгвэл гэр бүл нь ирж авна.
Жесс: Үгүй ээ, үгүй. Клайнбёрг бүх эд зүйлсийг музейд илгээхийг хүссэн. Тиймээс... та нар эндээс хурууны хээнүүдийг авах уу? Нотлох баримт? ДНК?
Сара: Тийм ээ, мэдээж.
Жесс: Гайхалтай. Сайн байна. Тэгэхээр, би мөрдөгчийн хамгийн анхны тэмдэглэлийг архиваас олж чадах нь уу, үгүй, үзье.
Сара: Тэр үүнд маш нухацтай хандаж байна.
Чар: Тийм ээ, тэр Жод өөрийгөө жирийн лабораторийн техникчээс ч илүү байж чадна гэдгээ батлахыг хичээж байгаа. Энэ түүнд өөрт нь л сайн.
Сара: За, дараа уулзах уу?
Чар: Тэгье. Мэдээж уулзана.
Сара: Тиймээ. Чи ч гэсэн миний царайлаг залуу. Чи ч бас.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Бид урд нь цагийг сайхан өнгөрүүлж дээ. Тийм биш гэж үү, Жо?
Дон: Тийм ээ, хэрэв чи тэгж хэлж байвал.
Уот: Боль доо, найз минь. Чи ч гэсэн алдаагүй юм шиг дүр эсгэх хэрэггүй. Спенсерийн байшинг юу гэхэв? Санаж байна уу? Ойн дунд. Нар мандтал шар айраг, покер.
Дон: Тиймээ, тийм. Би үүнийг санаж байна. тэр байшин эндээс тийм ч хол биш. Би... Тийм ээ, эндээс холгүй, эндүүрээгүй бол.
Уот: Тийм ээ, магадгүй би суллагдаад өөрөө очиж харна, тийм үү, хамтрагч минь?
Дон: Намайг битгий тэгж дууд.
Уот: Боль доо, анд аа. Би тийм муу хүн байсан уу? Би үргэлж чиний арыг халхалдаг байсан. Би чиний өмнөөс сум зоолгох байсан.
Дон: Тийм ээ, бүр тиймдээ хүрээгүйд бид баяртай байх болно.
Уот: Энэ үнэн. Чи зөвхөн миний хамтрагч байгаагүй. Чи миний найз байсан. Ядаж л би тэгж бодсон. Чи миний ар нуруунд хутга зоох хүртэл.
Дон: Тиймээ, тэгсэн. Тийм үү? Хорин жил өнгөрсөн ч энэ миний буруу хэвээр, чи бүх зүйлд хариуцлагаа хүлээж чадахгүй...
Уот: Чи намайг Дотоод мөрдөх тасагт барьж өгсөн.
Дон: Чи сэжигтэнд нотлох баримт шургуулсан!
Уот: Би тэр новшийг гудамжнаас цэвэрлэхийн тулд хийх ёстой зүйлээ хийсэн.
Дон: Юу гээч, Уотсон? Энэ ингээд бүтэхгүй.
Уот: Энд ариунаас ариун Жон Донован л байх шив.
Дон: Тэгвэл энэ бүхэн миний буруу юу, тийм үү? Дараа нь болсон бүх зүйлийг яах вэ? Архидан согтуурсан чинь яахав, Ватсон? Халдлага үйлдсэн хэргүүдийг чинь юу гэхэв? Хөрөнгө шамшигдуулсныг чинь юу гэхэв? Чамайг шоронд ороход хүргэсэн зүйлийг юу гэхэв? Энэ бас миний буруу юу?
Уот: Тийм болоод чи энэ хэргийг авсан уу, Жо? Чи миний ээж болохын тулд уу?
Дон: Үгүй ээ, би чамд итгэхгүй байгаа учраас энэ ажлыг авсан.
Уот: Тиймээ, надад итгэ, эсвэл хэрэггүй. Би бие засах хэрэгтэй хэвээрээ л байна. Чи ганцхан хором түр зогсохгүй биз?
Дон: Харамсалтай нь энэ галт тэрэг зогсдоггүй юм аа, найз минь.
Уот: Боль доо, найз минь. Байгаль дуудаж байна. Чи өөрийнхөө энэ сайхан савхин суудлыг завааруулмааргүй байгаа биз дээ?
Дон: За яахав, тэг ээ. Зам уруудаад 20 минутын зайд амрах зогсоол бий. Бид тэнд зогсоно.
Уот: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Хөөе! Явцгаая!
Уот: Надад хоёрхон минут өгчих, тэгэх үү? Гар гавтай байхад амаргүй юм!
Дон: Хоёр минут аа? Чамд нэг л байна! Хурдалаач!
Уот: Чи хаашаа яарсан юм бэ? Энд цонх ч байхгүй. Чи намайг хоолойгоор зугтна гэж санаа зовж байна уу?
Дон: Зүгээр л хурдалж үз, за юу? Хөөе!
Эм: Ээ бурхан минь!
Дон: Тэнд байгаа охин чинь мөн үү?
Эм: Тийм ээ!
Дон: Бид охиныг чинь эндээс гаргах хэрэгтэй! Энэ дэлбэрч мэднэ! Сонс, охин минь! Бид чамайг гаргаж авна, за юу? Ээжтэйгээ яв! Яваарай! Яваад, яваад, яваад! Бидэнд энд тусламж хэрэгтэй байна! Яваарай!
Грег: Май.
Уот: Энийг тайлаадах. Тэгээд эндээс явцгаая. Нокс. Чи энд юу хийж явна?
Нокс: Уотсон. Их цаг хугацаа өнгөрчээ. Чамайг харах сайхан байна.
Грег: Чи юугаа хүлээсэн юм? Явцгаая.
Нокс: Тийм ээ! Алив. Суу. Чи өөр хаашаа явах вэ?
Дон: Уотсон? Уотсон! Уотсон! Хөөе. Чи машиндаа буцаж ирэх замаа олжээ.
Уот: Би чамд хэлсэн, Жо. Би ялын хугацаагаа бараг дуусгасан. Би амьдралдаа эргэж ороход бэлэн байна.
Дон: Чи тэр галтай санаандгүй ямар ч холбоогүй юм биш биз?
Уот: Энэ айхтар хөх сахиусан тэнгэр байна, Жо.
Дон: Хөх сахиусан тэнгэр.
Уот: Тиймээ.
Дон: Явцгаая.
Грег: Энэ юу байсан бэ? А? Тэр чамайг хараад бодлоо өөрчилсөн үү?
Нокс: Би хаанаас мэдэх билээ дээ? Тайвшир, Грегори. Корнер Брүк хүртэл хол байна.
Грег: Би тэднийг Корнер Брукт хүрч чадна гэж бодохгүй байна.
Нокс: Яагаад тэр вэ?
Грег: Санаа зоволтгүй. Би үүний учрыг олно.
Нокс: Хөөх. Би одоо л санаа амарлаа, Грегори.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Уот: Би сайн тоглодог гэдгээ мэднэ, гэхдээ.. би энэ удаад үнэхээр тэнэгтлээ, Жо. Ахан дүүс Корнер Брүкт намайг олно... яг Сент Жонст амархан олсон шиг.
Дон: Чи үүнийг мэдэхгүй.
Уот: Чи дотор миний аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Чи үүнийгээ мэдэж байгаа.
Дон: Үгүй ээ, би чадахгүй. Гэхдээ би бас чамайг явуулж чадахгүй.
Уот: Надад чиний тусламж хэрэгтэй, Жо.
Дон: Би нэг зүйлийг тодруулъя, ойлгосон уу? Би нэг шалтгаанаар энд байгаа. Чамайг Корнер Брүкт ямар ч асуудалгүй хүргэхийн тулд.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Байрлалаа өөрчлөө юу?
Жесс: А? Тиймээ. Тийм, би өөр газар бодох хэрэгтэй болоод.
Чар: Чамд юу байна?
Жесс: Тэгэхээр 07.00-16.00 цагийн хооронд дээрмийн хэрэг гарчээ. Эзэмшигч нь Дэвид Клайнбёрг төлөвлөгөөт хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтэж байсан. Гэтэл гэртээ ирэхэд хаалга нь цоожтой байж. Эвдэлсэн шинж тэмдэг байхгүй. Түүний хамгийн түрүүнд анзаарсан юм нь хөгжмийн дурсгалын эд зүйлсийн цуглуулга байхгүй болсон байсан. Гэрт нь өөр нэг ч зүйл байрнаасаа хөдлөөгүй.
Чар: Ойлголоо, энэ тохиолдолын орон байрны хулгай биш байж. Түүний цуглуулга бай нь байж. Магадгүй Клайнбёргийн таньдаг, итгэдэг байсан хүн байх.
Жесс: Яг зөв. Энэ биднийг сэжигтнүүдэд хөтөлж аваачина. Энэ байна, суучих. Тэгэхээр, сэжигтэн №1. Аа тийм. Энэ хатагтай. Тэмми Марков. Тэр Клайнбёргийн хөрш нь. Хохирогч түүнийг цай ууж, шатар тоглохоор урьдаг байсан. Мөн Тэммид гэрийнхээ нөөц түлхүүрийг итгэж өгсөн байна.
Чар: Клайнбёргийн гэрийн түлхүүр өөр хэн нэгэнд байдаг уу? Түүний гэр бүлд нь?
Жесс: Үгүй ээ, эхнэр нь хэдэн жилийн өмнө нас барсан. Тэр хүүтэй байсан. Гэвч тэр үед тэр хоёр муудалцсан байсан.
Чар: Тийм байж, түлхүүрийг тооцохгүйгээр Тэмми Марковыг ийм үнэмшилтэй сэжигтэн болгох өөр юу байна?
Жесс: Тэмми, яг тэр нүүж байсан. Дээрмийн үеэр ачигчид Тэммигийн гэрээр орж гарч, явж, буцаж ирж байсан. Тэр ачигч нарын нэг нь энэ залуу, Виктор Хесс, хулгайн хэргээр хоёр удаа шийтгүүлсэн. Миний бодлоор, энэ нөхөр Тэммитэй хамтарсан бол яах вэ? Хулгайлагдсан дурсгалын эд зүйлсүүдийг ачих хайрцганд хийгээд хаалгаар гаргахад хэн ч сэжиглэхгүй. Энэ ойлгомжтой зүйл.
Чар: Анхны мөрдөн байцаагчид Тэмми, Виктор хоёрыг шалгаж байсан уу?
Жесс: Үгүй ээ, учир нь энэ. Тэмми, Виктор хоёрыг хэзээ ч албан ёсоор буруутгаагүй. Хэргийн мөрөөр нь хөөж болох ул мөр, хулгайлагдсан дурсгалын эд зүйлсийн ул мөр ч алга.
Чар: Өнөөдрийг хүртэл. Тэгэхээр, чиний дараагийн алхам юу вэ?
Жесс: Криминалистууд бидэнд гитарыг хэзээ буцааж өгөхийг хүлээж байгаа. Тэр хооронд бид гэрт нь очих хэрэгтэй байх гэж бодож байна. Шинэ эзэн нь бидэнд эргэн тойрныг үзэж харах, орчныг судлах боломж өгч магадгүй.
Чар: Ойлголоо. Юу болж байгааг надад дуулгаарай.
Жесс: Тийм үү? Энэ дараагийн зөв алхам мөн биз дээ?
Чар: Яавал гэж.
Жесс: За. Чи хэтэрхий их бодох хэрэггүй гэж хэлдэг. Би чамайг ойлгосон.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Хөдөлгүүр халж байна.
Уот: Чи зогсох гэж байна уу?
Дон: Тийм ээ, дараагийн гарц дээр авто завсар байгаа.
Уот: Үгүй үгүй. Чамд авто засвар хэрэггүй. Зогс. Би үзээд өгье.
Дон: Тиймээ, үгүй. Хэрэггүй, баярлалаа. Би энэ асуудлыг мэргэжлийн хүмүүст үлдээсэн нь дээр.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Баярлалаа.
Уот: Бүх юм зүгээр үү?
Дон: Тэр радиатор цоорсон байна гэж хэллээ. Чи энэ талаар юм мэдэх үү? Тиймээс засахад 20-д минут болно. Дараа нь бид цааш явна.
Уот: Тэгвэл бид жаахан юм идэж болох уу?
Дон: Би мэдэхгүй байна.
Уот: Хэл л дээ. Би юу хийж чадах юм? Оргож зугтах уу? Надад боломж байсан, санаж байна уу? Алив л дээ. Хуучны сайхан цаг шигээ, Жо. Тэгж яривал, хамгийн сүүлд бид хамт байхад би даасан шүү. Тиймээс чи надад өртэй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Уот: Шарсан төмснөөс идээч.
Дон: Би шарсан төмс идмээргүй байна.
Уот: Үгүй юу? Биднийг эргүүл хийдэг байхад чи иддэг л байсан.
Дон: Тийм ээ, 20 жилийн өмнө байсан. Одоо би биеэ бодох хэрэгтэй.
Уот: Чиний бие чинь зүгээр үү?
Дон: Тиймээ.
Уот: Миний төлөө ингэж яваад чинь би талархаж байна. Жо Донован намайг дэмжиж байгаа нь сайхан байна.
Дон: Би чамайг барьж өгсөн ч гэсэн үү?
Уот: Би муу цагдаа байсан. Бид бүгдээрээ л алдаа гаргадаг, тийм үү? Би урд нь чамайг зүгээр ч нэг гомдоогоогүй юм. Охин чинь сайн байгаа гэдэгт би үнэхээр итгэж байна. Би хамгийн сүүлд харахад тэр бүр нялхаараа байсан. Тэр одоо 17, 18 настай юу?
Дон: Тэр 19-тэй. 19 настай, тэр сайн байгаа. Тийм ээ, энэ байна.
Уот: Хөөх. Хараач хөөе. Тэд дороо том болох юм даа, тийм ээ?
Дон: Тиймээ.
Уот: Миний хувьд бүх юм өнгөрсөн гэж бодох юм.
Дон: Би тэгж хэлэхгүй. Хэсэг тэвч. Хугацаа дуусна. Суллагдана. Сэтгэлээр унах хэрэггүй. Зарим дурсамжаа хадгалж яв. Хэрэв энэ шарсан төмснүүд эхлээд чамайг алчихгүй л бол.
Уот: Тийм ээ, би эдэнд санаа зовохгүй байна.
Дон: Тэгж хэлэх хэрэггүй.
Уот: Би мэднэ ээ. Мэднэ. Чи байр сууриа тодорхой илэрхийлсэн. Би өөртөө лай хураасан. Одоо би түүнийгээ эдлэнэ, тийм үү?
Дон: Юу гээч, бид явах болчихож.
Уот: Мэдээжийн хэрэг, хамтрагч аа. Замд гарахаас өмнө надад хийх ёстой дахиад нэг юм байна.
Дон: Чи тоглоогүй биз?
Уот: Хөгшөөн, би морь харах хэрэгтэй байна. Тэг л дээ, энэ ганцхан минут л болно.
Дон: За тэг. Би гавыг чинь тайлъя.
Уот: Нээрэн үү? Энэ гэнэтийн юм байх чинь. Чи одоо надад итгэж байна уу?
Дон: Тийм ч их биш.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Уот: Чи ингэх хэрэгтэй гэж үнэхээр бодож байна уу?
Дон: Би чамаас дахиж нүд салгахгүй.
Уот: Би хүний хажууд бие засаж чадахгүй.
Дон: Тийм ээ, энэ талаар санаа зоволтгүй. Би чиний юу хийж байгааг харахгүй, за юу? Уотсон, хурдалж үз, ойлгов уу?
Уот: За, за. Би чадлаараа хичээе, за юу? Өө, нээрэн. Бас нэг юм... Чамд хэлэх юм байна. Надад харамсалтай байна.
Дон: Юу харамсалтай гэж? Хөөе! Чи яаж...?
Уот: Чи надад сонголт үлдээсэнгүй, найз минь.
Дон: Надад түлхүүр өгөөдөх.
Уот: Эсвэл яахав? Чи намайг буудах уу? Тэг л дээ. Энэ намайг Корнер Брүкт хүлээж байгаа тэр зүйлээс ч хурдан байх биз.
Дон: Хөөе, намайг сонс. Ойлгосон уу, би чамд хэлж өгье. Би чамд тусалж чадна.
Уот: Чи хичээнэ гэдгийг би мэднэ, Жо. Учир нь чи журамтай залуу. Гамбургерт чинь баярлалаа.
Дон: Хөөе! Уотсон! Хүлээ! Хүлээ! Алив ээ!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Хөөе, чи энд нэг өндөр залууг харсан уу? Цэнхэр комбинезонтой? За, за.
Нокс: Бидэнд шалтгаан өгөх хэрэггүй.
Дон: Марти Нокс.
Нокс: Хэсгийн дарга Донован.
Дон: Чи гэрээсээ хол явж байх чинь.
Нокс: Тийм ээ, бид хоёулаа өнөөдөр азгүй байна. Блэйк Уотсон хүнийг зөвхөн уруу татдаг юм. Энд асуудал удах хэрэггүй, Жо. Би ганцхан Уотсоныг л авмаар байна.
Дон: Энд бид хоёр л байна.
Глен: Бид тэрийг энд нь зүйл дуусгаж болно.
Дон: Зөв өө. Тэгвэл та нар Уотсоныг хэзээ ч олохгүй.
Нокс: Миний хамтрагчийг уучлаарай, Жо. Тэр шинэ хүн байгаа юм: Хэрэв чи цагдаа болгоныг алаад байвал яаж карьер хийх болж байна? Бод. Энэ бүр гарцаагүй шаардлагатай болсон үед чи алах хэрэгтэй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Ийм богино хугацаанд надтай уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа.
Шона: Тиймээ, мэдээж. Ор, ор. Асуудалгүй. Тэгээд... чи надтай юун тухай ярилцмаар байна?
Жесс: Аан тийм. Би хэдэн жилийн өмнө болсон нэг хэргийн талаар тантай ярилцах гэсэн юм. Энэ байрны эзэдийн нэгнийд нь хулгай орсон юм.
Шона: Тэр чинь ноён Клайнбёрг байсан.
Жесс. Тийм ээ, яг зөв. Тухайн үед та байрны эрхлэгч байсан.
Шона: Тийм ээ, би одоо ч хэвээрээ. Намайг хар. Би карьер ахисаар л байна
Жесс: Харин саяхнаас манайд өөрчлөлт орсон. Тэгээд миний хүсэх юм ... Энэ хөгжим...
Шона: Тийм ээ, энэ винил дээр бичсэн жазз хөгжмийн цуглуулга. Би үүнийг гаражийн худалдаанаас худалдаж авсан юм. Би унтраачихъя.
Жесс. Үгүй ээ, үгүй, санаа зовох хэрэггүй. Би ч дуртай.
Шона: Чи сая шинэ сэжим ч гэлүү нэг юм гарсан гэж хэлсэн үү?
Жесс: Тиймээ, тийм. Та надад байргуудыг үзүүлнэ гэж би найдаж байна. Магадгүй ноён Клайнбёргийн амьдарч байсан байрыг, бас Тэмми Маркофынх байрыг байж магадгүй.
Шона: Мэдээж, болно.
Жесс: Сайн байна. Танд байрнуудын түлхүүр байгаа юу?
Шона: Өө тиймээ. Зөвхөн хоосон байрнуудынх. Шинэ эзэдтэй болонгуут цоожнууд нь солигддог юм. Гэхдээ тэд чамд эргэн тойрныг үзүүлж харуулахдаа дуртай байна гэж бодож байна. Тэд баярлах нь уу, хэнд хамаатай гэж. Би эрхлэгч, тийм үү?
Жесс: Гайхалтай.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Нокс: Ойн загас агнуурын хуучин овоохой, гэсэн үү? Би газрын зураг дээр яагаад нэг ч зам олж харахгүй байна?
Дон: Учир нь тэднийг тэмдэглээгүй.
Нокс: Уотсон зугтаагүйд чи яагаад ийм итгэлтэй байдаг билээ?
Дон: Түүнд танилууд байхгүй. Түүнд ямар ч бэлэн мөнгө байхгүй. Түүнд анзаарагдахгүйгээр энэ арлаас явах арга байхгүй. Ингэж л би мэднэ.
Нокс: Энэ үнэн байгаасай даа.
Дон: Сонс, би энэ залууг өөрөө шилжүүлэхийн тулд удирдлагынхаа өмнө өөрийгөө эрсдэлд оруулсан. Би түүнд тус болж байна гэж бодсон. Гэтэл энэ юунд хүргэснийг хар.
Грег: Түүний үнэнч зан өөр зүгт байдаг байх, тийм үү?
Дон: Тийм л бололтой. Ингэхэд чи Брайан Патрикийн хамаатан мөн байх шүү.
Грег: Чи яаж энийг мэддэг юм?
Дон: Ирландын сэтгэл татам зан чанар. Нөгөө л гутлын хачирхалтай сонголт. Гахайн утсан махтай нэг сэндич чамайг зүрхний шигдээсээс тусгаарлаж байна. Тийм ээ, чи холбоотой байх ёстой. Гэхдээ Уотсон ганцхан намайг ч биш, танай гэр бүлийг ч чадсан бололтой. Тиймээс бидэнд нийтлэг зүйл байна, тийм үү?
Грен: Зөвхөн чи ганцаараа, найз минь. Уотсон манай гэр бүлийн найз. Тэр бидэнтэй уулзаад баярлана гэж бодсон юм. Гэтэл шатахуун түгээгүүрт яг туулай шиг аашлаад л.
Дон: Шатахуун түгээгүүр ээ? Байз, тэгвэл тэр гал санаандгүй биш байжээ?
Нокс: Өө, энэ яг дадлага хийдэг шиг. Би үүнд хэтэрхий хөгшдөнө, нээрэн шүү. Тэр бидэнтэй уулзаад баярлана гэж би бодсон. Түүнд бидний амьдралын түүхийг ярих хэрэггүй, Грег.
Дон: Манай бүх дарга нар бидэнд уурлаж байгаа бололтой, тийм үү? Хүлээ, залуусаа, надад үнэнээ хэл дээ. Та нарын бодлоор хэн чинь хамгийн түрүүнд даргаасаа банга хүртэх бол? А?
Грег: Би биш.
Нокс: Тэр чиний найз биш, Грег.
Дон: Грег, надад хэлээч. Сонс, шатахуун түгээгүүр та нарын уулзах ёстой газар байсан, тийм ээ? Гэтэл Уотсон үүний оронд надтай хамт явсан. Тиймээс надад ингэж санагдлаа, танай гэр бүл нөлөөгөө алдаж байгаа бололтой.
Грег: Тэр дэмий. Энэ залуу түүнийг айлгасан.
Дон: Аа, үүнд санаа зовох хэрэггүй. Үгүй ээ. Та нар радиаторыг цоолохоор шийдсэнд авга ах чинь маш их баярлах байх даа. Радиатор. Энэ миний амьдралдаа сонссон хамгийн сайхан санаа байлаа.
Нокс: Тэр овоохой хэр хол вэ?
Дон: 90 минутын зайтай. Гэхдээ та нар надгүйгээр түүнийг хэзээ ч олохгүй.
Нокс: Хэрэв би өөрөөр шийдвэл чи ч амьд үлдэхгүй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Баруун хөл өө. Энэ чинь зүүн! Зүүн. Сайн байна. Дөхөж байна. Тиймээ. Сайн уу!
Жесс: Сайн уу.
Чар: За юу болж өнгөрөв? Чи хэргийн газраас хэрэгтэй зүйлээ олсон уу?
Жесс: Үгүй ээ. Би тийшээ ганцаараа явах ёсгүй байж. Би хэрэгтэй нэг ч юм олсонгүй.
Чар: Тиймээ. Энэ хэрэг 8 жил болсон нь тохиолдлын юм биш, Жесси.
Жесс: Тийм ээ, гэхдээ чи миний юу олохоор найдаж байсныг мэднэ ... зүгээр л нэг хэрэг гарлаа... гэнэт бүх зүйл байрандаа орвол... бас... би мэдэхгүй юм. Энэ миний хайж байсан зүйл.
Чар: Тийм ээ, би ч бас бүх юм тийм хялбар байхыг хүсмээр л байна. За. Тийм ээ, мөрдөгч Хадсон байна. Энэ хэзээ болсон бэ? Надад хаягийг нь өгчих.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Сара.
Сара: Хэрэв чи энд ирээд байвал хүмүүс ямар нэг сэжиг авч мэднэ. Юу болсон бэ?
Чар: Энэ Жо-ийн тухай.
Сара: Жо өнөөдөр Корнер Брүк рүү явж байгаа биз дээ?
Чар: Тэр явж байсан. Тэр машинаа гаражид орхиж яваад дахиж буцаж ирээгүй гэнэ. Түүний хүргэж явсан хоригдол ч мөн алга болж.
Сара: Бид тийшээ явах хэрэгтэй.
Чар: Тийм ээ, би тэр хавийн нисэх онгоцны буудал руу чартер нислэг захиалсан. Биднийг машин хүлээж байна.
Сара: Санаа зоволтгүй. Бид түүнийг олно. Рекс үүнд санаа тавих болно.
Чар: Тийм ээ, би яг үүнд л найдаж байна.
Сара: За, явцгаая.
Чар: За. Явцгаая, найзаа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Хөөе, надад асуулт байна. Чи Уотсоны үхлийг тэгтлээ их хүсэхээр тэр юу хийсэн юм? А?
Грег: Бид түүнийг үхлийг хүсээгүй.
Дон: Чи үгүй юу? Надад бол чиний найз Нокс гарцаагүй алах юм шиг байна.
Грег: Тэр юу яриад байна аа?
Дон: Өө, хүлээ. Ийм учиртай болоод тэр явсан байх нь. Тэр чамайг тэнд очно гэж бодоогүй. Уотсон амьдралдаа олон хүмүүсийн замд хөндөлссөнийг би мэднэ. Харин та нарт түүнтэй тооцоо бодох юм байгаа л юм байна.
Грен: Энэ үнэн биш бол сайнсан. Бид тушаал авсан.
Нокс: Танай авга ах биднийг мэдээлэл олж, Уотсоныг алга болоход нь туслах ёстой гэж хэлсэн.
Грег: Тийм ээ, энэ улсаас алга болно!
Нокс: Тийм ээ, энэ нэг тайлбар нь.
Грег: Энэ зөв тайлбар!
Нокс: Хөөш! Би чамд сүүлчийн удаа хэлье, чи энд бодох, ярих ёсгүй!
Грег: Чи надад түүнийг газар дээр нь буудахыг зөвшөөрөх байж дээ.
Нокс: Зэвсэггүй. Утасгүй. Хэрэв Уотсон тэнд байвал Донни биднийг шууд хөтлөөд аваачна.
Грег: Чиний зөв байгаасай.
Нокс: Ихэвчлэн зөв байдаг.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Би машиныг нь шалгалаа. Ер бусын юм алга.
Сара: Механикч Уотсон, Донован хоёр машин аа гаражид оруулсны дараа хаашаа явсныг нь хараагүй гэсэн.
Чар: За.
Сара: Орон нутгийн цагдаа нар хайж эхэлсэн.
Чар: Рекс. Жог олоорой. Түүний мөрийг ол. Чи тэндээс юу олов?
Сара: Энэ Камилла байна.
Чар: Сайн байна, Рекс. Жо энийг биднийг олог гэж үлдээсэн байх. Юу ч болсон бай, яг энд л болж.
Сара: Ядаж л Жо бидэнд мэдээлэл үлдээх хэмжээнд амьд, энх тунх гэдгийг бид мэдлээ.
Чар: Энэ ч өөр хэрэг шүү. Жесси, чи юу олсон бэ?
Жесс: Би Жогийн машины ЖиПиЭс-тэй холбогдлоо. Жо 7-р замын хажууд байдаг шатахуун түгээгүүрт очиж зогссон бололтой.
Чар: Шатахуун түгээгүүрт онц гойд юм алга.
Жесс: Үгүй, үгүй байж мэднэ. Би шатахуун түгээгүүрийн камерын бичлэгийг үзэж, тэнд байсан бусад машинуудын улсын дугаарыг шалгасан. Тэднээс Патрикийн гэр бүлд хамааралтай компанид бүртгэлтэй нэг содон машин байна.
Чар: Мафийн босс Брайан Патрик уу? Жесси, энэ машиныг яаралтай эрэн сурвалжил гэж зарла.
Жесс: Аль хэдийн зарласан.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Хөөе!
Уот: Ямар новш нь вэ? Хамтрагч уу?
Дон: Намайг хараад гайхсан уу?
Уот: Үгүй ээ, үнэндээ үгүй.
Дон: Тийм үү?
Уот: Гэхдээ би чамд ойлгуулсан, чи намайг мөшгихгүй байх гэж найдсан.
Дон: Тийм ээ, тэгвэл чи намайг тийм ч сайн мэддэггүй байх нь, тиймүү? Тэгээд бод доо? Чамтай хөөцөлдсөн ганцхан хүн би биш. Марти Нокс бас ирж яваа. Тийм ээ, энэ үнэн, хамтрагч аа! Чи баларсан. Харин энэ удаад чи намайг дагуулаад явж болно.
Уот: За яахав, ойлголоо.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Ямар нэг юм байна уу?
Чар: Тиймээ. Рекс намайг эрэгтэйчүүдийн нойлд дагуулж аваачаад хоолойноос гавлачихлаа.
Сара: Сайн байна.
Чар: Жесси.
Жесс: Грег Патрикийн машин наанаас чинь ойролцоогоор 90 минутын зайд хөдөөгийн зам дээр зогсож байгаа харагдсан байна.
Чар: Жо болон түүний хоригдолын талаар сураг байна уу?
Жесс: Үгүй ээ, алга. Юу ч мэдэгдээгүй. Гэхдээ би та нарт яг одоо солбилцолыг нь явуулъя. Өө, бас хөгжмийн дурсгалын эд зүйлсийн хулгайн талаар зарим юм байна.
Чар: Сайн ажиллажээ, Жесси. Бид одоо замдаа гарлаа. Явцгаая. Явъя, найз аа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Уот: Хөөе, чиний хойноос дагаагүйг чи хаанаас мэдэж байгаа юм? Чи зэвсэглэсэн хоёр дээрэмчдээс биднийг яаж хамгаалах бодолтой байна?
Дон: Их сайндаа бидэнд аз таарна, тэд энэ газрыг олох ч үгүй. Мөн миний багийнхан намайг алга болсныг мэдэж байгаа. Тэд хэдийн эрж хайгаад эхэлсэн байх. Тиймээс бид ердөө хоёрхон цаг тэсэх хэрэгтэй.
Уот: Тиймээ, үүнд найдах хэрэггүй. Нокс бүр шийдчихсэн байгаа.
Дон: Надад нэг юм хэлээч. Чи юу хийсэн бол ... Үгүй ээ. Чи биднийг юунд хутгалдуулсан бэ?
Уот: Би шоронд байхдаа барьж өгсөн гэмт бүлэглэлийн толгойлогч Корнер Брукт хамсаатнуудтай. Тиймээс шоронгоос шилжүүлэх нь зайлшгүй үхлийг хойшлуулсан төдий зүйл. Тиймээс би Брайан Патриктай холбогдож, баригдахаас өмнө ажиллаж байсан картелийн талаархи байгаа бүх мэдээллийг өгнө гэж хэлсэн юм.
Дон: Хариуд нь юу вэ? Шоронгоос шилжүүлэх үед тэр чамд зугтахад чинь тусална. Тийм үү? Тэр чамайг хилээр гарах аюулгүй байдлыг чинь хангах уу?
Уот: Төлөвлөгөө ийм байсан. Харин Ноксыг хараад бүх зүйл талаар болсон.
Дон: Нокс яагаад чамайг үхүүлэхийг хүссэн юм бэ?
Уот: Би түүнээс хоёр зуун тавин мянгыг хулхидсан байж магадгүй.
Дон: Чи магадгүй ээ?
Уот: Түүнийг одоо Брайан Патрикт ажиллаж байгааг би мэдээгүй.
Дон: Тийм ээ, энэ чамтай холбоотой болонгуут... Минийхээр, Нокс өөрийнхөө төлөө ажилладаг. За, тэгэхээр сонс. Чи эндээ суугаад өөртөө харамсаж болно, эсвэл надад тусалж болно.
Уот: Юугаар?
Дон: Бидний хийх юм.... Бид эрт илрүүлэх системийг хийх гэж байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Намайг дахин хүлээж авсанд баярлалаа.
Шона: Туслахдаа баяртай байна. Чамд ноён Клайнбёргийн хуучин байрыг дахин нэг харах хэрэг гарсан уу?
Жесс: Үгүй, үнэндээ... Би урд нь танайд сонссон бичлэгийн талаар асуумаар санагдаад.
Шона: Жазз хөгжмийн цуглуулга уу?
Жесс: Тийм ээ, тэр мөн. Аранжировкийг нь домогт бүрээч Клиффорд Браун хийсэн. Гэхдээ энэ бүтээл цуглуулгын цомогт хэзээ ч гарч байгаагүй.
Шона: Чи илт эндүүрч байна.
Жесс: Үнэндээ энэ гэрээний маргааны улмаас винил дээр ганцхан удаа мянга хүрэхгүй хувь гарсан.
Шона: Энэ юу вэ? Чи хэлэх гэж оролд....
Жесс: Тэр мянган хуулбараас мэдэгдсэн зөвхөн 14 нь эргэлтэнд байдаг, тэдний нэг нь ноён Клайнбёргийн цуглуулгаас хулгайлагдсан эд зүйлсийнх нь нэг.
Шона: Тийм гэж үү?
Жесс: Та ийм ховор, маш үнэтэй цомогтой болсон нь үнэхээр санамсаргүй тохиолдол байх. Хэрэв... Хэрэв таны цуглуулга, мөн ноён Клайнбёргийн цуглуулга ижил зүйл биш л бол.
Шона: Би тэрийг яаж хулгайлах болж байна? Надад түлхүүр байхгүй. Тэгээд ч дохиолтой байсан.
Жесс: Тиймээ. Гэхдээ дохиолол нь унтарсан байсан, хатагтай Харрис.
Шона: Би мэдэхгүй байх араггүй.
Жесс: Энэ шударга байна. Гэхдээ та урд хаалгаар орох шаардлагагүй байсан. Тийм биш үү? Ноён Клайнбёргийн байр танай байртай ханаар зааглагдсан байдаг. Тиймээс, би мөрийцсөн ч чадна, хэрэв энэ гайхамшигтай засварыг бодолцоод, хэрэв би энэ зуухыг хананаас холдуулбал бид ноён Клайнбёргийн гэр лүү шууд орно. Тийм биш үү? Харах уу, хатагтай Харрис?
Шона: Чи жинхэнэ цагдаа мөн үү?
Жесс: Би энэ хэрэгт томилогдсон тусгай цагдаа.
Шона: Ямар цагдаа гэхээр буугүй явдаг юм? Миний мэдэхээр, чи намайг дээрэмдэхээр ирсэн байна.
Жесс: Би биш.
Шона: Гэртээ ганцаараа байгаа эмэгтэй өөрийгөө хамгаалах эрхтэй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Уот: Би юм уумаар байна.
Дон: Тиймээ. Тийм ээ, чи бид хоёуланд нь
Уот: Эд нар хоосон байгаа нь харамсалтай.
Дон: Тийм ээ, хэрэв тэд хоосон байгаагүй бол өдийд үхсэн байхгүй юу, тиймээс...
Уот: Хөөе... “Фед” клубт өгдөг тэр балиар жинээс хавьгүй дээр. Май. Хундагны үг. Хуучны өдрүүдийн төлөө. Бүх юм буруугаар эргэхээс өмнө.
Дон: Хуучны өдрүүдийн төлөө.
Уот: Юу гээч, миний амьдралд тохиолдсон буруу бүхэнд би олон жилийн турш чамайг буруутгаж ирсэн.
Дон: Чиний найз хэвээрээ миний тэр хэсэг нь юм буруугаар эргэсэнд өөрийгөө буруутгахгүй байж чадахгүй. Би өөрөөр зохицуулах ёстой байсан. Би чамайг хамгаалах ёстой байсан.
Уот: Тиймээ, надаас өөрөөс нь. Үгүй ээ. Гол нь чи сайн цагдаа, Донни. Чи хийх ёстой зүйлээ л хийсэн.
Дон: Би түрүүн чин үнэнээсээ хэлсэнийг чи мэднэ. Би чамд тусалж чадна. Тэд биднийг олчихож. Холд.
Уот: Хөөе, хөөе. Магадгүй чиний залуус юм болов уу?
Дон: Үгүй ээ, үгүй. Тэд өөрсдийгөө мэдэгдэх ёстой байсан. За, сонс. Чи эндээс явах хэрэгтэй. Ойлгосон уу? Чи бөхийж явах хэрэгтэй шүү. Тэгээд Сент Жонсоос аль болох холхон байсан нь дээр.
Уот: Чи яах юм?
Дон: Би яах ч үгүй, зүгээр. Би тэдний анхаарлыг нь сарниулна. би тэдний анхаарлыг сарниулна, саатуулна, тэгвэл чи чамд зугтах цаг гарна, ойлгосон уу? Зөвхөн болгоомжтой байгаарай.
Уот: Чи итгэлтэй байна уу?
Дон: Би итгэлтэй байна. Чи аюулгүй байх болно, хамтрагч аа. Ойлгосон уу? Яв.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: За, за. Тайван, тайван.
Грег: Уотсон хаана байна?
Дон: Намайг ирэхэд тэр энд байгаагүй. Би эндээс явах хүртлээ цаг нөхцөөж байсан юм.
Грег: Энэ удаад чамайг амьд үлдээх Нокс энд алга.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Жогийн утас, хэтэвч машинд байна.
Чар: Зэвсэг нь байхгүй юу?
Сара: Алга. Энэ машиныг нүдэнд ил харагдахаар орхисон юм бол?
Чар: Магадгүй тэд ингэхийг хүсээгүй байх. Магадгүй тэд яаралтай явах болсон байх.
Сара: Эрлийн баг хэдийн ирж яваа гэж нэг офицер хэлсэн. Гэвч энд маш том ойтой. Үүнд нилээн хугацаа шаардагдана.
Чар: Бидэнд ажиллахад бэлэн өөрсдийн эрлийн баг байгаа нь сайн хэрэг. Би энэ хэтэвчийг авъя. Хөөе, найз минь. Үнэрийг нь ав. Түүнийг мөшги. Тэр нэг үнэр авчихаж.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Зүгээр л тайвшир. Тэгэх үү? Чи цагдаа хөнөөсөн хэрэгтэн болмооргүй байгаа биз дээ?
Грег: Энэ эзэнгүй бөглүү газарт уу? Хэн мэднэ гэж?
Дон: Юу гээч, чи надад талархах ёстой. Чи энийг мэдэх үү? Хэрэв та нар Уотсоныг хэдийн олсон бол, Нокс түүнийг буудаж алах байсан. Харин чи юу гэж бодож байна, а? Чи зугтаж, авга ахдаа очоод түүнийг барьж өгөхийг тэр зөвшөөрөх байсан уу?
Грег: Юу гэсэн үг юм?
Дон: Грег, ойлго. Тэр чамайг ална гэсэн үг. Тэр дараа нь чамайг ална.
Грег: Үгүй. Чи намайг төөрөгдүүлэх гэж ингэж хэлж байна. Одоо ингээд хангалттай.
Дон: Сайхан цохилоо! Надад тэр олсийг өг! Би чамайг эндээс яв гэж хэлсэн санагдах юм!
Уот: Тийм ээ, би ер нь хэзээ ухаантай үг сонсож байсан юм бэ?
Дон: Тэгэхээр, би чамд хэлэх ёстой. Чамайг харсандаа баяртай байна.
Уот: Чамаас ийм үг сонсоно гэж би хэзээ ч бодож байсангүй.
Нокс: Энэ сайхан уулзалт биш гэж үү. Би энд үлдэж чадахгүй нь харамсалтай.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Бид энэ тухай ярилцаж болно. Энэ талаар ярилцъя.
Шона: Үгүй ээ, үгүй, үгүй. Би хангалттай сонссон гэж бодсон.
Жесс: Хүлээгээч. Хүлээ, хүлээ. Тэр гитарыг ломбарданд тавьсан хүн та биш биз?
Шона: Чи яагаад тэгж хэлэв?
Жесс: Хэрэв энэ та байсан бол цагдаа үүнийг мөрдөн шалгана гэдгийг мэдэх ёстой. Та хулгайлсан цомгоо нуувал дээр байхсан. Та хэнтэй хамтарч үйлдсэн бэ? Сонс, хатагтай Харрис. Хэрэв та хамтран ажиллавал... та тохиролцож болно гэсэн үг. Шоронгийн оронд тэнсэн харгалзах ял авах байх. Таны үүдэнд цагдаа авчрах тийм тэнэг хүнийг яагаад хамгаалах гэсэн юм?
Шона: Энэ... сайхан дүгнэлт байна. Энэ Клайнбёргийн хүүгийн санаа байсан юм. Тэр аавыгаа өвчтэйг мэдэж байсан. Тиймээс тэр өв хөрөнгөө музейд өгөхийг хүсээгүй.
Жесс: Хүлээгээрэй, тэгвэл та түүнд гал тогоогоор чинь дамжин аавынхаа гэрт орох боломж өгчээ.
Шона: Тиймээ. Тэр энд байсан бүх юмнуудыг г цуглуулж аваад явсан. Яг тэр үеэр нэг байр эзэмшигч нүүж байсан. Тиймээс түүнийг хайрцагнуудаа гаргаж байгааг хэн ч анзаараагүй.
Жесс: Клиффорд Брауны бичлэгийг тухайд юу гэхэв?
Шона: Би үүнийг л хүссэн.
Жесс: Та үүний төлөө маш их аз аа үзжээ.
Шона: Цуглуулагчийн хараал. Надад энэ байгаа гэж бодохоор л би нэг юмаа гүйцээсэн юм шиг санагддаг. Хэрэв би үүнийг аваагүй бол энэ хорвоогоос үүрд алга болох байсан.
Жесс: Хатагтай Харрис, та мэднэ. Би таныг баривчлахаас араггүй болно.
Шона: Би мэднэ. Надад ганц хором өгөөч.
Жесс: Мэдээж.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Нокс: Би энэ мөчийг удаан хүлээсэн, Уотсон. Би үүнээс таашаал авах болно. Гэхдээ эхлээд чи харна. Би "нэг ч цагдаа алахгүй" зарчмаа зөрчих гэж байна, өөртөө амттан болгохын тулд.
Дон: Энэ муухан алхам, Нокс. Карьерт хүрэх муухан алхам. Чи өөрөө ингэж хэлсэн.
Нокс: Уотсон алга болоход л тэр түүнийг алсан юм шиг харагдах болно. Энэ гунигтай түүх. Үнэн биз?
Уот: Үгүй ээ!
Дон: Хөөе!
Нокс: Хөөх. Тэр дөнгөж сая чамд арван секунд илүү амьдрал өглөө. Ямар их урамшуулал вэ! Энэ юу байсан бэ?
Дон: Энэ миний найз. Тэгээд би бодож байна... чиний халхавчлах төлөвлөгөө хэрэгжихэд тэр хэтэрхий ойрхон байна.
Чар: Жо!
Дон: Чарли! Би энд байна. Сара, сайн уу!
Уот: Би чамайг сумнаас халхална гэж хэлээгүй гэж үү?
Дон: Тийм ээ, чи надад хэлсэн.
Сара: Тусламж ирж яваа. Сум амин эрхтэнүүдэд тусаагүй байна. За, за, зүгээр л энийгээ дарж бай.
Уот: За.
Дон: Харав уу? Би чиний амийг аврана гэж хэлээгүй билүү?
Уот: Тиймээ, чи хэлсэн.
Нокс: Новш гэж, энэ нохой хаанаас гараад ирэв?
Чар: Сайн ажиллаа, хамтрагч аа. Яваарай.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Тийм ээ, Чарли. Чи энэ машиныг дахиад унаж эхэлсэнд би итгэхгүй л байна.
Чар: Түүнийг хориод байх хэцүү. Жо, чи надад динамометрийн түлхүүр аваад өгөхгүй юу?
Дон: Динамометрийн түлхүүр ээ? Тэр ямар харагддагийг би мэдэх ёстой юу?
Чар: Рекс. Баярлалаа, Рекс.
Сара: Хөөе! Ингэхэд, Уотсон юу болсон бэ?
Дон: Тэр Патриксийн эсрэг мэдүүлэг өгснөөс болохоор... Шүүх түүнийг гэрчийн хамгаалалтаар хангах ёстой.
Чар: Чи шүүхэд энэ санааг санал болгоход тусалсан уу?
Дон: Тийм ээ, тэр миний хуучин хамтрагч байсан, Чарли. Хэрэв би түүнийг дэмжихгүй бол өөр хэн гэж? Яг Т өнөөдөр чи намайг дэмжсэн шиг! Аа, Рекс? Харин чиний хувьд... Би чиний тайланг чинь уншсан. Чи дэмжлэггүйгээр явж очоод сэжигтнийг байцаасанд итгэж чадахгүй л байна.
Жесс: Би тэгсэн. Тийм ээ, би байцаасан. Гэхдээ, үнэнийг хэлэхэд чи л намайг үүний учрыг ол гэсэн ш дээ.
Дон: Тиймээ, би чамаар бахархаж байна. Чи сайн ажилласан.
Чар: Зөвшөөрч байна. Одоо чи бидний байранд өрсөлдөж байгаа болохоор Рекс бид хоёр хичээх болох нь.
Жесс: Юу гээч? Би түүнд дээд тал нь хоёр сар өглөө. Чи юу гэмээр байна, Рекс? Чи бид хоёр? Хөөе, найз минь? Тиймээ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Төсгөв
Back to episodes Go home