Hudson and Rex S5 2

Хадсон, Рекс хоёр–5–2

Үргэлжлэл:      43:46 мин.

Дүрүүд:

Эр:

Чарли Хадсон мөрдөгч

Жесс           цагдаагийн АйТи

Донован     цагдаагийн дарга

+Рики   боксчин

+Жек           Хадсоны дүү

+Грант  дасгалжуулагч

+Макс   Рикийн хөрш

+Бубба гэрч

 

Эм:

Сара           цагдаагийн шинжээч

+Лиззи менежер

+Карма задлангийн эмч

+Нэнси гэрч

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эр:     Дараах нэвтрүүлэг нь ПиЖей /Эцэг эхийн хяналтанд/ үнэлгээтэй, насанд хүрэгсэдийн контентууд агуулсан болно. Болгоомжтой үзэхийг зөвлөж байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За, эхэлцгээе. Дахиад, зүүн, баруун, зүүн.       

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи зүгээр биз дээ, доктор оо?

Сара: Тиймээ, би арай л хэтрүүлчихсэн юм шиг байна. Одоо үүнийхээ горыг амсаж байна.

Чар:   Аан, алив би хараадахъя. За, харъя даа. Өө, тиймээ. Чиний нурууны гүний булчингийн орчмын холбогч эдүүд зөөлөн байна. Тиймээ, чиний нурууны далбаа маш чангарч. Тэр бүх дэгээнүүдээс болсон биз.

Сара: Янзтай. Миний дасгалжуулагч надад энэ бэлтгэлийн хөнгөвчилбөл яасан юм?  

Чар:   Чи Рекс бид хоёр юу хийдгийг харсан ч болоосой. За, гүн амьсгаа аваарай. Яг энд үү?

Сара: Үгүй ээ, тэнд биш...  энэ зөв газар биш.

Чар:   Энд үү?

Сара: Үгүй ээ, доош нь.

Чар:   Энд үү?

Сара: Доошоо.

Чар:   Чи намайг хууртана гэж бодсон уу?

Сара: Би тэгж найдаж байна.

Эр:     Чи надад юу ч хэлэхгүй.

Рики: Чи наадахаа дэвжээндээ үлдээ.

Чар:   Яасан бэ, анд минь?

Рики: Тоглоомгүй. Чи юу бодож байсан юм? А? Чи үнэхээр над шиг хүнтэй тулалдаж хүчээ сорьмоор байна уу? Үнэн үү? Аа? Би дэндүү сайн. Бас дэндүү хурдан.

Эр:     Тэр хол явах уу, Рики?

Рики: Тэр хол явна. Тэр унана. Тэр утгаар нь ялагдах болно. Чиний нохой миний энэ хоёр гартай үзмээр байна уу, а?

Чар:   Энэ чиний эхлүүлэх хүсэлгүй байгаа тулаан. Лиззи. Чи өөрийнхөө хөвгүүдийг холхон байлга.    

Лиз:   Ойлголоо. Та нар түүнийг сонссон. Эндээс явцгаая, залуус аа.

Сара: Энэ хэн бэ?

Чар:   Аа, энэ Лиззи. Менежер гэх үү дээ.

Жек:  Хуучны сайхан цаг шиг намайг хамгаалж байна уу? Аа, Чарли?

Сара: Та хоёр бие биенээ мэддэг юм уу?

Жек:  Бид дахиад уулзлаа.

Чар:   Сара. Жек Хадсонтой танилц. Миний дүү.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ХАДСОН, РЕКС ХОЁР: 5–2

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Тэгээд чи энд хэзээ ирэв?

Жек:  Өчигдөр бүр орой. Намайг өнөө оройн тулаанд оролцуулахаар сүүлчийн мөчид дуудсан юм. Сайн уу, чамайг харах сайхан байна, Рекс! Чи дажгүй юу, найз минь?

Сара: Тэр чамайг цохьсон. Толгой чинь зүгээр үү? Энэ арга ядсан цохилт байсан.

Жек:  Өө, тэр үү? Зүгээр ээ, тэр юу ч биш байсан юм. Зүгээр л сошиалд зориулж тулааныг сурталчлах шоу.

Чар:   Чи над руу залгахгүй дээ. Чи манайд очиж хонохгүй юм уу?

Жек:  Би буудалд өрөө авсан. Би дараа болохыг хүсээгүй юм. Чи ч гэсэн энд бэлтгэл хийдэг юм уу?

Сара: Үгүй ээ. Анх удаа.

Жек:  Аан ойлголоо, Чарли энд их эрчтэй нүдэж байгаа байх нь.

Чар:   Тийм ээ, энэ үнэрийг тэвчиж чадах найз бүсгүй надад байдаг. Тиймээс би мөрөөдлөөрөө амьдарч байна.

Жек:  Зөв өө. Тэгэхээр, би өөрөө хэдэн тойрог бэлтгэл хийх ёстой. Цусаа халаахын тулд. Магадгүй, тэдгээр консервны лаазнуудаас нэг нь надтай спаринг хийх байх.

Чар:   Миний цүнхэнд бээлий байгаа. Нэг бол хоёулаа хэд тойрог эргэлдэх юм уу?

Жек:  Чи хол явж чадна гэж бодож байна уу?

Чар:   Хөлсөө ч гаргахгүй.

Жек:  Өө, чи жаахан хүртмээр байна уу? А? Алив. Чи юу хүсч байна? Чи хялбарчлаад байна, Чарли. Гараа дээш нь өргөөд биеэрээ жаахан савла.

Чар:   Би дэвжээн дээр яахаа мэднэ, Жеки жаалаа. Чиний мэддэг бүхнийг би чамд зааж өгсөнийг битгий мартаарай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жек:  Хөдөлгөөн чинь чиний бодсон шиг сайн биш байна, найз минь.

Чар:   Хэрвээ чи миний мөрөөрөө хаах аргыг ашигласан бол... хэдийн аварга болох байсан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жек:  Мөрөөр хаах арга чинь чамайг зүгээр л тоглоомоос гаргачихлаа.

Чар:   Тайвшир, найз минь. Жак ердөө л өөрийнхөө чадлыг мэддэггүй юм. Хөөе. Өнөөдрийн тулааныг тэсэн ядан хүлээж байя. Дараа нь хамт оройн хоол идэх үү?

Жек:  Магадгүй.

Сара: Чи зүгээр үү?

Чар:   Тиймээ.

Сар:   Энэ нь бага зэргийн гэнэтийн зүйл байлаа.

Чар:   Юу? Жекийн зүүн гарын өлгөх цохилт уу?

Сара: Үгүй ээ, түүний ирсэн нь. Тэр урьдчилж залгаагүй нь хачирхалтай биш гэж үү?

Чар:   Аа, үгүй ээ. Жек тийм ч нийтэч биш. Хөөе.

Сара: Та хоёр хамгийн сүүлд хэзээ бие биенээ харсан бэ?

Чар:   Хоёр жилийн өмнө. Урд нь бид хамт байсан юм. Харилцахад хэцүү байсан л даа. Би хичээсэн. Гэхдээ чи ойлго, Жек өөрийнхөөрөө зүтгэдэг хүн.

Сара: Тэгвэл Жек ирсэн нь бидэнд харилцааг сайжруулах боломж өгч мэднэ.

Чар:   Тэр миний эрүүнд цохиж байсныг одоо ч санаж байна.

Сара: Би тоглоогүй, Чарли.

Чар:   Би ч гэсэн. Үгүй ээ, ойлголоо. Тийм ээ, би чамайг ойлгосон, би чамайг сонссон. Гэхдээ өнөө орой яаж өнгөрөхийг харцгаая, тэгэх үү?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Би Аполло, Драго хоёроос хойш ийм хүчтэй цохилтыг ер хараагүй.

Дон:  Жесси, энэ Чарлигийн дүү нь. Бүү март!

Жесс:   Үгүй ээ, тэр зүгээр л Чарлиг халааж  байгаа гэж бодож байна.

Чар:   Түүнийг тооцооноос хасах хэрэггүй, Жесси. Түүний зүүн гар нь маш хүчтэй.

Сара. Тэр хэтэрхий бие бариад байна уу?

Дон:  Тийм ээ, энэ түүний жорнимений хийдэг ажил. Ийм чигээрээ байвал дээр. Тэр энд Рики шиг залууст хань болох гэж ирсэн. Тэрнээс энд ялах гэж ирээгүй.

Чар:   Тийм болоод тэр зуу гаруй удаа ялагдсан юм.

Дон:  Жорнимен байх нь тогтмол цалинтай ажил гэсэн үг. Тэмцээнд оролцдог залуусыг бодвол тэд илүү их тулалддаг юм.

Чар:   Энэ бол боксчдын сонгодог хувилбар, ингэснээр тэд аварга болох хүслээ алддаг.

Эм:    Болж байна! Болж байна! Дахиад! Үргэлжлүүлээд дараад бай! Тийм ээ, гүйцээгээд өг! Түүнийг нүд!

Жесс:   Би энэ спортод дургүй. Энэ хүмүүсийн хамгийн муу муухайг ил гаргадаг.

Дон:  Тэр үнэхээр Жекийн нүдэнд нь төвлөрсөн байна.

Жек:  Үүнийг зүгээр орхиё, Рики. Төрөлжүүлэхийн тулд чиний зүүн гарын цохилтыг харъя. Хүмүүст хэдэн юм харуул. Гэхдээ нүд рүү бүү чиглүүл. Чи миний тэвчээрийг барж байна.

Эр:     Ялагч! Tехникийн хүнд цохилт! Бас тэр одоо ч ялагдашгүй хэвээр! Рики Хитман Морган!

Рики: Чи энэ спортын гутааж байна.

Сара: Бид чамайг эмнэлэгт хүргэе. Чамд оёдол тавиулах хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Энэ дээр харагдаж байна.

Жек:  Ийм зүйл болох ёсгүй байсан.

Чар:   Хөмсөг задарвал техникийн нокаут гэдэг... эрхийг нь автоматаар 30 хоног хасна.

Сара: Өө...

Жек:  Энэ миний чек. Энэ ямар учиртайг ойлгохгүй байгаа хүүхдэд.

Рики: Би түүний нүүрийг юу болгосныг та харсан уу? А? Би түүний болгож өгөхөө мэдэж байсан! Гэхдээ байна аа, аав аа! Түүнийг мохоохын тулд дайчин хэрэгтэй байсан!

Жек:  Зүгээр дээ, Рекс. Энэ бол бизнес.

Чар:   Чи сайжрах хүртлээ надтай хамт байж яагаад болохгүй гэж?

Жек:  Үгүй ээ, баярлалаа. Буудлын мөстэй ванн шиг сайхан юм хаа ч байхгүй.

Сара: Тэр зүгээр байгаа даа?

Чар:   Тийм ээ, тэр мэдээж. Тэр мэргэжлийн хүн. Тэр яах ч үгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Сайн уу. Чи Жекээс ямар нэг сураг сонсов уу?

Чак:   Үгүй ээ, одоохондоо үгүй. Түүний ялагдал түүнээс илүү бидний санааг зовоож байгаа байх. Юу болсон бэ?

Сара: Танай боксын заалнаас цогцос олдсон гэнэ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Чи зүгээр үү?

Чар:   Тийм ээ, энэ Жек байж мэднэ гэж би түрхэн бодлоо.

Грант:  Сайн уу Чарли.

Чар:   Грант. Чи цогцсыг олсон гэж хэлсэн.

Грант:  Тиймээ.

Чар:   Энд хяналтын камер байхгүй хэвээр л үү?

Грант:  Чи намайг мэднэ. Надад байдаг цорын ганц камер бол хуучны Кодак аппарат. Би бүр түүнд хальс ч авч чаддаггүй.

Чар:   Тэр чамаас өмнө энд юу хийж байсан юм бэ?

Грант:  Би түүнд түлхүүр өгсөн. Лиззи хаасны дараа тамирчдаа ирүүлж бэлтгэл хийлгэх гэж тэдэнд нэмэлт мөнгө төлдөг. Би чиний дүү үүнд огт хамаагүй гэж найдаж байгаа. Тэр зүүн гарын хүчтэй цохилт хийж. Би тийм цохилтыг урд нь харж харсан. Залуугийн тархинд аажмаар цус харвалт явагдсан. Тэгээд маргааш нь нас барсан.

Чар:   Золгүй явдал.

Грант:  Тиймээ. Гэвч нөгөө залуу нь үүнээс болж сэхээ аваагүй.

Чар:   Чи юу олсон бэ, найз аа? Рекс үүнийг Рикигийнх гэж бодож байна. Сайн ажиллаа, найз минь.

Лизз: Мөрдөгч өө? Чарли. Юу болсон юм бэ? Тэр хүчтэй залуу байсан.

Чар:   Бид үүний учрыг  олно, Лиззи. Тэр урд шөнө яагаад ганцаараа энд ирснийг чи мэдэх үү?

Лизз: Би мэдэхгүй. Чи түүний хөрш Макстай ярилц. Тэд яг ах дүү шиг байдаг.

Чар:   Хөөе, Макс. Чи надтай хамт явахгүй биз? Би чамаас хэдэн асуулт асууя.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Карма: Үхсэний дараа хөшсөн байдлаас нь харвал хохирогч шөнө дундаас шөнийн хоёр цагийн хооронд нас барсан гэж болно.

Сара: Бид анх цогцсыг шалгаж үзэх үеэр Рики боксын тулаанаас болж үхсэн болов уу гэж бодсон.

Чар:   За.

Карма: Гэвч бид хоёр дахь хэсэг хөхөрөлт, няцралтууд олсон. Тасарсан хялгасан судаснууд, ил арьсны гэмтэлүүд нь нүцгэн нударгаар цохисон гэмтэлүүдтэй тохирч байна.

Чар:   Хүлээ, чи дэвжээнээс гадуур дахиад тулаан болсон гэж байна уу?

Карма: Тийм л бололтой.

Чар:   Тийм байж. Тэгэхээр, би энэ шөнө үлдсэнийг нь эвлүүлж сэргээхийг бодъё. Чи надад мэдэгдэж байж болно биз дээ?

Сара: Тиймээ. Рекс.

Карма: Тэр түгшсэн харагдаж байна.

Сара: Тиймээ. Бас тэгж хэлж болно.

Карма: Маш ойрхон байгаа сэтгэлийн түгшүүрийг өөрчлөх боломжгүй. Өөрөөр... хэрэв чи яримаар байвал би дуртай сонсоно.

Сара: Миний найз нэг асуудалтай тулгарчихлаа. Ойлгоорой, би үүнийг нь залруулахыг хүсч байна.

Карма: Чарли. Дашрамд хэлэхэд, та хоёр маш сайхан энергитэй. Сайхан хос. Өө! Хэн ч мэдэх ёсгүй! Тэд мэдэхгүй байгаа гэж бодож байна. Би ердөө маш хөгжсөн зөн совинтой. Би юу ч хэлэхгүй. Би амлаж байна. Тиймээс... дотны хүнийхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд... хэцүү байж магадгүй. Надад энд мэргэнийн хөзөр байгаа. Намайг мухардалд орсон үед тэд надад тусалдагийг би олж мэдсэн.

Сара: Аа... ойлголоо, хэрэггүй, баярлалаа, Карма. Би өөрөө үүнийг шийднэ.

Карма: Чи итгэлтэй юу?

Сара: Тийм ээ, баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Макс, чи Лиззийн багт хэр удаж байна?

Макс: Би Рикитэй яг нэг цаг үед Лиззагийн  багт орсон. Рикийг үхсэн гэхээр би итгэж чадахгүй л байна.

Чар:   Өчигдөр оройн тулаанд чи түүний туслах байсныг би анзаарсан.

Макс: Би өөрөө сайн боксчин байгаагүй. Лиззи намайг Рикигийн туслахаар ажилд авсан юм. Эрүүл мэндийг нь хариуцагч, дасгалжуулагч, жолооч, хоолны зөвлөх хийдэг. Түүнд хэрэгтэй бүх зүйл.

Чар:   Өчигдөр орой Рики... тэр тулааны дараа клуб руу явсан. Түүний дараа тэр зааланд буцаж очсон юм уу?

Макс: Тиймээ.

Чар:   Чи түүнийг хүргэсэн үү?

Макс: Тэр надаар хүргүүлэхийг хүсээгүй. Тэр хоёр маргалдсан. Энэ л түүнийг уурлуулсан.

Чар:   Юун маргаан бэ?

Макс: Хэн ч чамд хэлээгүй юу? Жек Хадсон тулааны дараа клубт ирсэн юм. Бүр дэлбэртлээ уурласан байсан.

Жесс:   Чарли. Би нэг юм оллоо.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Рикиг хамгийн сүүлд амьд харсан хүн миний дүү байсан бололтой.

Дон:  Бид мэднэ. Үүнийг нэг цагийн өмнө хэн нэгэн оруулсан байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Би буцаад ирнэ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жек:  Чи намайг хаанаас олохыг яаж мэдсэн бэ?

Чар:   Чамайг бидний хуучин газарт ирнэ гэдгийг би мэдсэн.

Жек:  Сонс, намайг ялагдах бүрт чи миний араас нэхэх хэрэггүй. Ойлгосон уу? Би зүгээр.

Чар:   Нохой...? Тэр учраас би энд ирээгүй. Рики Морган үхсэн. Би чамайг саатуулах ёстой. Ойлгосон уу? Байцаалт авахын тулд. Жек. Энэ тухай бодох ч хэрэггүй. Рекс чамайг буулгаж авч чадна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жек:  Энэ яг бодож байгаа шиг зүйл биш. Надад Рикиг алах ямар ч шалтгаан байхгүй.

Чар:   Тэр чиний хөмсгийг задалж чамайг тулаанаас гаргасан. Чи их ууртай байсан. Би харсан. Хэрэв тийм биш байсан бол чи яах гэж түүнтэй дахин дэвжээнд гарсан юм?

Жек:  Энэ миний ах асууж байна уу? Эсвэл цагдаа уу?

Чар:   Хоёулаа. Тэгээд чи ойлго. Яг одоо чиний өмнө цагдаа ах чинь байгаад чи талархах ёстой.

Жек:  Тиймээ. Учир нь чи миний талд болхоор уу?

Чар:   Би үргэлж чиний талд, Жек. Больж үз! Чи яг одоо надад үнэнээ хэлэх хэрэгтэй. Дахиж худлаа хэлэхгүй!

Жек:  Би худлаа хэлээгүй.

Чар:   Би чамд Рикигийн тухай хэлсэн. Чи надад хоёр дахь тулааны талаар юу ч хэлээгүй.

Жек:  Би бодох хэрэгтэй байсан, ойлгов уу? Чи хэний талд байгааг би мэдэхгүй байна.

Чар:   Би хэний талд гэж үү?

Жек:  Чи намайг  хууртана гэж бодож байна!

Чар:   Би бодоогүй бай... Чи юугаа яриад байгаа юм?

Жек:  Барьсан ч болно, чи намайг өчигдөр орой буудалдаа буцаж очсон гэж бодсон. Тийм биш гэж үү?

Чар:   Өө, над руу эргэж бухах хэрэггүй, Жек. Чи бүх юм зүгээр гэж хэлсэн!

Жек:  Чи хүссэн зүйлдээ л итгэ... Мөрдөгч өө.

Чар:   За яахав. Чамд миний тусламж хэрэггүй байх нь. Амжилт хүсье.

Дон:  Цагдаа гэр бүлийн гишүүдийг байцааж чадахгүйг чи мэднэ. Би чамд түүнийг авчир гэж хэлсэн. Түүнийг байцаах хэрэггүй, Чарли!

Чар:   Тэр надад үнэнээ хэлнэ гэж бодсон юм.

Дон:  Тэр чамайг хэнээс ч илүү уурлуулсан бололтой.

Чар:   Тэр надад яаж нөлөөлөхийг мэддэг. Зүгээр дээ, найз аа. Би тайвшрах хэрэгтэй байна.

Дон:  Магадгүй, чи түүнээс болж энэ хэргийг эрсдэлд оруулсан...  бүр шүүхэд очихоос нь өмнө.

Чар:   Жо, больж үз!

Дон:  Үгүй. Энэ мөрдөн шалгах ажиллагааг би өөртөө авна. Чиний хувьд, бие даан ажиллахгүй.

Чар:   Би зүгээр суугаад байж чадахгүй.

Дон:  Сайн байна! Тэгвэл яваад тэр хүнийг ол, тэдний даагаа нэхсэн багахан тулааны бичлэгийг хийсэн нөхрийг, Чарли. Тэр л бидний ярилцах ёстой гэрч.

Дон:  Зүгээр ээ. Чи яв.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Би өчигдөр орой чиний тулааныг үзсэн.  Олон тойргууд маш хүнд байсан. Харамсалтай нь чи тэвчих хэрэгтэй болсон. Чи мэргэжлийн тулаанч болохоор үүнд дасдаг уу?

Жек:  Энэ бизнесийн нэг хэсэг.

Дон:  Чи өөрийгөө хянадаг тулаанч. Чи хамгаалдаг. Хүнд гэмтэл учруулахгүйгээр яаж цохихыг мэддэг. Энэ ур чадвар шаардсан ажил.

Жек:  Чи Чарлид үүнийгээ тайлбарлах хэрэгтэй.

Дон:  Ингэхэд, би ерөөсөө ойлгохгүй байна... хэрвээ чамд үр дүн чухал биш бол өчигдөр орой Рикитэй яах гэж хариу нэхсэн тулаан хийсэн юм?

Жек:  Сонс. Би хөмсөг задарсанд уурласан. Би тодорхой юм бодоогүй. Тэр намайг амьжиргаанаас минь салгасан. Тэгчихээд тэр сошиалаар олон юм ярьсан.

Дон:  Чи ердөө л ажлаа хийх гэж ядаж байсан.

Жек:  Би тэр залуугийн амжилтанд нь туславал баярлана. Харин тэр наад захын хүндэтгэлийг үзүүлэх ёстой. Тиймээс би клуб руу явсан. Бид хоёр хэдэн үг солилцсон.

Дон:  Юун тухай хэдэн үг солилцсон бэ?

Жек:  Лиззи түүнд гэрээний талаар огт дурдаагүй гэвэл чи итгэх үү?

Дон:  Лиззи хохирогчийг ялуулах гэж чамайг хөлсөлсөн хэрэг үү?

Жек:  Би Рикид үнэнийг л хэлсэн. Би түүнд тийм ч зөөлнөөр хэлээгүй байх. Рики чадварынхаа ачаар ялаагүй гэдэгт итгээгүй. Рики миний буруу байсныг нотлохыг хүссэн.

Дон:  Тэгвэл тэр чамайг тулаанд дууджээ?

Жек:  Зааланд зөвхөн хоёулаа халз тулна. Үзэгчид байхгүй, оноо байхгүй. Ингээд бид таксинд суусан. Бид Грант руу явсан.

Дон:  Чи түүнд сургамж өгөх ёстой байсан.

Жек:  Би түүнд ямар тулаанч болохыг нь харуулъя гэж бодсон юм. Тэр байж ядаж байсан. Рики бүсийн төлөө, мөнгө авчирдаг тулааны төлөө тулалдахыг хүсдэг. Мэдээж, чи хүссэндээ хүрч болно. Харин тэр зэрэгт хүргэсэн хүнийг жаахан ч гэсэн хүндлэх хэрэгтэй. 

Дон:  Зөв өө, гэвч чи биеэ бариагүй.

Жек:  Энэ шударга тулаан байсан. Намайг явах үед Рики амьд байсан. Сонс. Хэрэв миний цохилтуудын нэг нь түүнийг алсан бол... Би үүнийг хүсээгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Сайн уу.  Би хохирогчийн утасны түгжээг тайллаа. Би өөр юу олж болохыг харъя.

Дон:  Ойлголоо, тэгвэл сайн байна. Магадгүй чи надад Жекийн мэдүүлгийг шалгахад тусалж мэднэ.

Жесс:   Түүнд нотолгоо байна уу?

Дон:  Байна. Тийм ээ, тэр Рикиг амьд үлдээсэн гэж хэлсэн. Жек 12:50-д буудалдаа очсон байна. Тиймээс,  хэрэв бид түүний үгэнд итгэвэл... өөр юу ч илрэхгүй бол... магадгүй...  магадгүй бид санаандгүй аллагын хэрэг тулгаж мэдэх байх. Тэр залууг гайтуулмааргүй байх юм.

Жесс:   Тэгсэн ч гэсэн, тэр хоёр жил хоригдох ял авна. Үгүй гэж үү?

Дон:  Тиймээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Зааланд бичлэг хийсэн гэрч байсан ямар ч шинж тэмдэг алга. Задлан шинжилгээний дүгнэлтийг хүлээсээр л байна уу?

Сара: Бид удахгүй хариу авна гэж найдаж байна. Жек яаж байна?

Чар:   Яагаад ч юм надад уурлаад л.

Сара: Чи итгэлтэй юу? Тэр айсан гэж чи бодсонгүй юу?

Чар:   Энэ түүний амьдралын хамгийн дор өдөр. Өөрт нь туслахыг ч надад зөвшөөрөхгүй байна.

Сара:.  Намайг уучлаарай. Ийм юм болсонд харамсаж байна.

Чар:   Ээж намайг дүүтэй болно гэхэд нь би маш их баярласнаа санадаг.  Дараа нь тэр намайг гүйцэхээргүй дэндүү жаахан байсан ч би хаа сайгүй авч явдаг байлаа. Би зүгээр л... Бид хамгийн сайн найзууд байсан. Би... Бүх юм яаж өөрчлөгдсөнийг би мэдэхгүй.

Сара: Чарли. Чи очоод түүнтэй ярилцвал яасан юм? Чи сая надад хэлснээ түүнд хэл.

Чар:   Би үргэлж буруу юм ярьдаг. Би явлаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Сайн уу. Би боолтыг чинь шалгах гэсэн юм. Чи үүнийг надад барьж өгч болох уу? Баярлалаа. Уучлаарай. Чарли чамд санаа зовж байна.

Жек:  Би ингэж уулзана гэж бодож байсангүй.  Та хоёр хамт хэр удаж байна?

Сара: Хэдэн сар. Үүнээс өмнө бид удаан хугацаанд найзууд байсан.

Жек:  Тийм ээ, Чарли зул сарын баяраар аав ээж хоёрт чамайг ярьж байсныг санаж байна. Чи тэдэнд таалагдсан гэдгийг би хэлж чадна.

Сара: Бид энэ талаар ярилцаж байгаа нь сайхан байна. Бид хоёр ажлынхандаа хэлээгүй байгаа.

Жек:  Ажил дээрээ болзохыг хориглосон дүрэм үү? Тийм ээ, би Чарлиг үнэхээр ядаргаатай гэдгийг нь мэднэ.

Сара: Үгүй ээ, үнэндээ тэр нь би. Тэр ажлаа цалгардуулахыг би хүсээгүй.

Жек:  Тиймээ, Чарли дургүйцэхгүй гэдэгт би итгэж байна. Түүний хувьд ажил үргэлж эхэнд байдаг, тийм үү?

Сара: Тэр маш их хүсэл эрмэлзэлтэй. Би түүгээр бахархдаг юмнуудыг нэг нь энэ.

Жек:  Би та хоёрын өмнөөс баярлаж байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Тэд ойр дотно болж чадахгүй байгаадаа санаа зовдог бололтой. Хэрвээ энэ эгч бид хоёр байсан бол... ээж энэ бүхнийг шийдэхийн тулд олон жилийн өмнөөс биднийг нэг өрөөнд хамт түгжих байсан.

Карма: Энэ чиний хиймээр санагдсан зүйл үү?

Сара: Тиймээ. Чарли баяртай байсан даа.  Чи энэ мэргийн хөзрөөс юу авдаг вэ? Нэг ёсондоо зөн билгийн орчинд очдог уу?

Карма. Үгүй ээ, тийм биш. Энэ зүгээр л өөр үзэл бодол. Чи үүнийг туршиж үзэх хэрэгтэй. Гэхдээ ер нь эхлээд.... надад шинжилгээний хариу байгаа, бодвол чи үзмээр байгаа байх.   

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Би энд юу харж байна вэ?

Сара: Энэ. Түүний нуруун дээр. Мөн гавлын ясны сууринд.

Чар:   Энэ цохилтоос болоогүй байна.

Сара: Судалтай цус хуралт, цилиндр хэлбэртэй мохоо зүйлээс үүссэн гэмтэл. Энд. Суурийн хугарал. Энэ л түүнийг алсан. Жек үүнийг огт хийгээгүй байж мэднэ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Бид итгэлтэй хэлж чадахаар байна, Рики толгойн ар дагз руугаа цохиулсны улмаас амиа алдсан.

Чар:   Бас Жек Рикиг амьд үлдээсэн гэж хэлсэн.

Дон:  Тиймээ, тэр яг тэгж хэлсэн. Гэхдээ би баталгаажуулмаар байна.

Жесс:   Тийм ээ, магадгүй би үүнд тусалж чадах байх. Би сая Рикигийн утаснаас хэд хэдэн хилэнтэй мессеж оллоо.

Дон:  Чи эндээс хэзээ ч амьд мултрахгүй.

Чар:   Энэ Лиззигээс байна!

Жесс:   Тийм ээ, энэ мессежийн дараа ФэйсТаймаар дуудлага иржээ.

Сара: Энэ бүхэн Рикиг нас барах үед болсон.

Дон:  Жесси, буудал юу болсон?

Жесс:   Жек шөнийн 01.00 цагаас өмнө өрөөндөө орж байхыг хяналтын камер бичсэн байна. Тэр шөнө Жек өрөөнөөсөө гараагүй.

Дон:  ФэйсТаймын дуудлага шөнийн 01 цагаас хойш ирсэн. Тэгвэл Жекийг явсны дараа Рикиг амьд байгааг Лиззи харсан гэсэн үг.

Чар:   Энэ Жекийг зөвтгөх үү?

Сара: Энэ зөвтгөж байна!

Дон:  Тиймээ! Бид түүнийг явуулна. Чарли. Чи надад туслахгүй биз?

Чар:   Би ФэйсТаймыг баталгаажуулахын тулд Лиззитэй холбоо баръя.

Дон:  Үгүй ээ, тэгэх шаардлагагүй. Би холбогдож болно.

Чар:   Ойлголоо. Би спорт зааланд байгаа эх сурвалжтайгаа очиж ярилцъя. Рекс.

Сара: Чарли, хөөе, хөөе. Хөөе, хүлээ. Хэрэв чи Жектэй бүгдийг залруулахыг хүсч байвал энэ чиний хувьд боломж.

Чар:   Миний бодлоор, яг одоо түүний төлөө хийж чадах хамгийн сайн юм нь тэр алуурчныг олох.

Сара: Тэр хүлээж болно ш дээ!

Чар:   Тэр надаас ийм зүйл хүсэхгүй байна!

Сара: Сонсооч, би... Би түүнийг оройн хоолонд урьж болох уу?

Чар:   Тэг ээ. Гэхдээ хэрэв тэр үгүй ​​гэвэл гонсойх хэрэггүй.  Явъя, найз минь.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Лиззи урд нь ямар нэг сэжигтэй юм хийдэг байсан уу?

Грант:  Би үүнд хутгалдах ёстой үгүйгээ ч мэдэхгүй байна, Чарли. Миний хэлэх юм, Лиззи энэ спорт заалыг хэвийн байлгах гэж хандив өгдөг байсан.

Чар:   Чи ухаалаг байдлыг би үнэлж байна. Гэвч энэ арай л хэрээс хэтэрснийг чи ойлгож байгаа.

Грант:  Би зөвхөн бизнес талыг нь мэднэ. Гаднаас нь харвал... Лиззи та нарын хэлдэгээр "найз хүүхэн". Тэр гэнэн хүүхдүүдтэй менежментийн гэрээ байгуулж, хувийн хэргийг нь хуурамчаар үйлдэж, дараа нь хөрөнгө оруулагчдад зардаг.

Чар:   Чи энэ тухай мэдээд хэр удаж байна?

Грант:  Миний ойлгосноор бол энэ хууль бус бус юм биш.

Чар:   Үгүй ээ. Харгис ч гэсэн.  Тэр хүүхдүүдээс хэн нэг нь эсэргүүцэж байсан уу?

Грант:  Энэ ердөө л цуу яриа. Гэхдээ хэдэн жилийн өмнө түүний тулаанчдын нэг нь явах гэж оролдсон юм. Тэр бэртэл авсан.

Чар:   Яаж?

Грант:  Лизза түүний хурууг хугалсан гэсэн яриа байдаг. Тэр бокс тоглож чадахаа больсон. Гар эмзэг.

Чар:   Тэр боксчин хэн байсан?

Макс: Энэ Рикигийн хэрэгсэл мөн үү?

Чар:   Сайн уу Макс. Би чамаас Лиззигийн талаар хэдэн юм асуувал дургүйцэхгүй биз дээ?

Макс: Хэлэх юм алга даа. Бид маш сайхан харилцаатай. Би зүгээр л юмаа авч болох уу, Грант?

Грант:  Би та хоёрыг хэсэг хамт үлдээе.

Чар:   Лиззи, Рики хоёр... тэд эвтэй байсан уу?

Макс: Миний мэдэхийн тиймээ.

Чар:   Нээрэн үү?

Макс: Тиймээ.

Чар:   Учир нь, миний сонссоноор Лиззи тэр тулааныг зохион байгуулсанд Рики их бухимдсан гэсэн.

Макс: Рики тэр Жек Хадсонд их уурласан.

Чар:   Лиззи чамайг хохироож байсан уу, Макс? Учир нь Лиззи хэрэв Рикиг яг адилхан хохироосон бол... чи үүнд буруутай байхыг хүсэхгүй л байх. 

Макс: Чи түүний замд нь хөндөлсөх хэрэггүй.

Чар:   Хэрэв чи надад үнэнээ хэлвэл... би чамд тусалж чадна.

Макс: Рики бид хоёр... Лос Анжелес руу нүүх талаар бодож байсан юм. Тэндхийн менежер сонирхоод байсан юм. Лиззи энийг олж мэдээд нэг арга олсон байх.

Чар:   Лиззи юу хийсэн байхав? Тэр Рикиг сүрдүүлсэн үү?

Макс: Үгүй. Лиззи түүний төлөө их зүтгэсэн. Тэр Рикийг Галзуу Жоржтой тулалдуулна гэж хэлсэн. Нөлөө бүхий том залуу. Сая долларын шагналтай. Энэ л Рикиг азаа үзэхэд хүргэсэн.

Чар:   Лиззи энэ бүхнийг хийсний дараа Рики явах хэвээр байсан уу? Лиззи чамд маш муу зүйл хийсэн гэж би сонссон, хамаагүй бага үнээр.

Макс: Тэр зүгээр л үл ойлголцол байсан. Миний хэлж чадах бүх юм энэ.

Чар:   Макс. Чи явахаасаа өмнө... Надад Рикигийн бээлий хэрэгтэй байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Грант:  Чи юунд над руу хуцсан юм? Тэр чиний хамтрагч. Чи юу хийж байгаагаа Рексэд хэлж болох уу?

Чар:   Тэр удахгүй олж мэднэ.

Грант:  Чи надад хэлж болох уу?

Чар:   Надад нэг таамаг байна. За, найз минь. Үнэрийг нь ав. Түүнийг ол.

Грант:  Тэр юу олсон бэ?

Чар:   Рекс сая аллагын зэвсгийг оллоо.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жек:  Би асуудалгүй юу?

Сара: Бараг л. Чарли энэ хэрэг дээр ажилласан хэвээр. Бид удахгүй маш их хариулттай болно гэж найдаж байгаа.

Жек:  Аа. Санаа амарлаа. Тэгвэл би хотоос явж болох уу?

Сара: Тиймээ. Хэрэв чи хүсвэл. Гэхдээ би чамайг хэсэг үлдэх байх гэсэн найдсан. Чарли бид хоёр чамайг оройн хоолонд урих гэсэн юм.

Жек:  Нээрэн үү? Чарли ингэж хэлсэн үү?

Сара: Тийм ээ! Чи гэр бүлийнхэнтэйгээ хамт хамгийн сүүлд хэзээ гэрийн хоол идсэн бэ?

Жек:  Би танайд хэдэн цагт очих вэ?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Чамд ганц хором байна уу, Лиззи?

Лизз: Явцгаа. Мөрдөгч үү?

Дон:  Чи эндээс хэзээ ч амьд мултрахгүй. Энэ чиний Рики рүү илгээсэн мессеж, 01:05 цагт. Тамирчин чинь алагдсан шөнө чи түүнийг сүрдүүлсэн юм уу?

Лизз: Рики Хадсонтой тулалдсаны дараа сэтгэл дундуур байсан. Тэр явна гэж сүрдүүлсэн. Тиймээс би Рикид үнэнийг хэлсэн. Рики тэнд очоод ганцаараа яасан ч барахгүй.

Дон:  Хадсоны жинхэнэ ажил юу болохыг чи яагаад түүнд хэлээгүй юм бэ?

Лизз: Би тэр залуугийн өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлсэн.

Дон:  Чи түүнд тайлбарлаж хэлэхэд тэр чамд талархасан уу?

Лизз: Тэрээр шалтгааныг нь сонссон. Тийм ээ, бид утсаа тасалсан. Дараа нь би баяраа тэмдэглэхээр гэртээ харьсан.

Чар:   Чи түүнд бүх түүхээ ярьж өгсөн үү? Хөрөнгө оруулагчдад худалдахын тулд тулаанчид ялдаг. Чи зохицуулдаг уу, Лиззи? Цөхрөнгөө барж, гэр бүл хайсан хүүхдүүдэд давуу байдлаа ашигладаг уу?

Лизз: Давуу тал аа? Тэднийг өөрсдөөс нь аварсан надад бас Ийсүст тэд талархах ёстой. Би сургагч. Бас ажил хэрэгч эмэгтэй. Миний тулаанчид үүнийг ойлгодог. Хэрэв ямар нэг бол болсон бол дүү чинь үүнийг хийсэн. Бид бүгдээрээ бичлэгийг үзсэн.

Чар:   Гэхдээ Рики, явах хүсэлтэй байгаагаа чамд хэлсэн. Яг л Макс хэдэн жилийн өмнө чамд хуруугаа хугалуулахаас өмнө хэлсэн шиг.

Лизз: Би тэр залууд бүгдийг өгсөн. Түүнд байгаа бүхнийг. Түүнийг хооллосон. Түүнд бокс зааж өгсөн. Тэр явна гэж сүрдүүлнэ гэнэ ээ? Хүндэтгэлгүй хандлага. Надаас урвасан гэж би бодох эрхтэй.  Энэ бол би Рикиг алсан гэсэн үг биш.

Чар:   Чи ФэйсТаймаар Рикитэй ярилцсаны дараа хаашаа явсан бэ?

Лизз: Би клубт байсан. Баяр тэмдэглэсэн. Гэрчүүд ч байгаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Тэгэхээр, жорнимен болоход юу хэрэгтэй байдаг вэ?

Жек:  Чи маш хүчирхэг эрүүтэй байх ёстой. Хэрэв чи эмзэг эрүүтэй бол чи байнга хүнд цохилт авна.  Тэгвэл чи ердөө л хэн ч биш.

Сара: Чарли чамайг бокст оруулсан уу?

Жек:  Нэг тиймэрхүү. Тиймээ. Би сургуульд байхдаа байнга зодуулдаг байсан.

Чар:   Би түүнд өөрийгөө хэрхэн хамгаалахыг зааж өгсөн юм.

Жек:  Харин дараа нь би маш хурдан, бас маш хүчтэй дурласан даа. Ингээд удалгүй би чамайг зоддог болсон. Үгүй гэж үү?

Чар:   Учир нь чиний мэддэг тэр бүх зүйлийг би...

Жек:  зааж өгсөн болохоор л тэр. Би мэдсэн юм.

Чар:   Энэ тухай бүү март.

Жек:  Тэр ингэж хэлэх дуртай. Тэр хүн бүрт хэлдэг.

Чар:   Тийм ээ, гэхдээ үнэндээ, тэр дэвжээн дээр гайхалтай байсан.Тэр хурдан, бас шаламгай. Их хол явах байсан даа.

Жек:  Энэ юу гэсэн үг вэ?

Сара: Аан, миний бодлоор тэр ингэж хэл ...

Жек:  Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Чарли одоо том жаал болсон. Тэр өөрийнхөө өмнөөс ярьж чадна. Чи чадахгүй гэж үү? Чи үүгээр юу хэлэх гэсэн бэ?

Чар:   Болно, Жек. Би чамайг магтсан ухаантай. Чи их авьяастай. Чи жирийн нэг жорнименээс ч илүү гарч чадна.

Жек:  Би яагаад тэгээгүй вэ?

Сара: Энэ яг...

Чар:   Би мэдэхгүй, Жек. Чи яагаад тэгээгүй юм?

Жек:  Магадгүй, миний карьерын хамгийн чухал тулаан болоход... чи намайг орхисон болсон байх.

Чар:   Юу? Андерхай карт уу? Би дөнгөж мөрдөгч болсон байсан. Би анхны хэргээ авсан. Би хаяад явж чадаагүй.  Би үүнд уучлалт гуйсан. Юу... чи энэ бүх хугацаанд зөвхөн үүнтэй л зууралдсан юм уу?

Жек:  Энэ миний амьдралын хамгийн чухал өдөр байсан. Би хувцас солих өрөөнөөс гарах мөчид гишгэгдэлээ алдсан.

Чар:   Жек, хөөе...!

Жек:  Миний буланд хэн ч байгаагүй!

Чар:   Хүн бүхэн заримдаа алддаг, Жек.

Жек:  Тиймээ. Тэр дундаа намайг сонирхохоо больсон миний менежер ч гэсэн.

Чар:   Больж үз.

Жек:  Тиймээс би цааш хаашаа явахаа шийдэх хэрэгтэй болсон. Би тулаанаа үргэлжлүүлэхийн тулд жорнимэнийг сонгосон.

Чар:   Нэг тулаан. Нэг ялагдал. Тэгээд чи дараа нь болсон бүх юманд намайг буруутгаж байна уу?

Жек:  Ингэх шалтгаан байсан.

Сара: Бид Рексийг бухимдуулаад байна.

Жек:  Чи намайг азгүй гэж хэлэхээс хэзээ ч залхдаггүй. Гэвч чи миний хажууд байгаагүй.

Чар:   Тиймээ, би эндээс чам руу залгахад чи хэзээ ч утсаа авч байгаагүй. Гэсэн ч чамд өөрийнхөө бүх алдаануудад намайг буруутгах нь дээр байх.

Жек:  Тиймээ. Тийм ээ, чиний зөв. Миний буруу. Би хэн ч биш. Би ойлгож байна. Гэхдээ чи ахиж том ахын дүрд тоглох шаардлагагүй. Би ганцаараа гэдгээ олон жилийн өмнөөс ойлгосон. Чи чөлөөтэй болсон, ах минь. Оройн хоолонд баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Би Чарлиг тэгж сэтгэлээр унахыг хэзээ ч харж байгаагүй. Надад эанэ нь миний буруу гэж санагдаад байна. Би байдлыг улам дордуулчихлаа. Эрс арга хэмжээ авах шаардлагатай байж мэднэ.

Карма: За. Тэгэхээр, чиний сонгосон хөзөр чиний анхаарлыг асуудлын чухал хэсэгт төвлөрүүлэх болно. Одоо... зөн совингоо хэрэгтэй хөзөр лүү чиглүүлээрэй. Баганатай мод. Багана. Энэ тогтвортой байдал, дэмжлэгийг бэлэгддэг.

Сара: Ойлголоо. Тэгвэл Чарли Жекийг дэмжих ёстой юу?

Карма: Зөвхөн чи хөзрийн жинхэнэ утга, тайлбарыг мэдэж чадна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Нэнси, бид чиний хамтын ажиллагаанд талархаж байгаа.

Нэн:   Хэрэв энэ бэлэгний сагстай холбоотой бол... Би юу ч мэдэхгүй.

Жесс:   Бэлэгний сагс аа? Үгүй ээ, үгүй, үгүй. Бид хүн амины хэрэг шалгаж байгаа.

Нэн:   Би яаж туслах вэ?

Жесс:   Миний ойлгосноор, чи 16-ны шөнө “Космо” клубт зогсоолын үйлчлэгч хийж байсан. Чи энэ машиныг санаж байна уу? Хувийн нэрийн дугаартай.

Нэн:   "Ээж баавгай" юу? Энэ Лиззигийн машин.

Жесс:   Тиймээ. Тийм ээ, сайн байна. Лиззи хэдэн цагт явсныг чи санаж байна уу? Тиймээ, чи тэнд баахан машинууд харж байдагийг би мэднэ.

Нэн:   Өглөөний 1:10 болж байсан.

Жесс:   Оо! Энэ... үнэхээр сайн ойтой юм.

Нэн:   Би үүнийг сайн тогтоосон, учир нь би завсарлагаанаас дөнгөж буцаж ирээд байсан юм. Тэгэхэд Лиззи жолоо бариагүй байсан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чара: Тэгэхээр, Бубба. Лиззи Рикитэй ярьсны дараа чи клубээс шууд гарч явахыг харсан нэг гэрч бидэнд байгаа. Чи хаашаа явж байсан бэ?

Лизз: Надаас шууд асууж болно.

Чар:   Яах гэж Түүнд нуух зүйл байгаа юу? Эсвэл чи Рикид дарамт үзүүлэхээр түүнийг явуулсан гэдгээ хэлүүлэхийг хүсэхгүй байна уу? Бүх юм хяналтаас гарсан уу? Чи үүний оронд Рикиийг алсан уу?

Бубб: Хүлээ, хүлээ. Би хэзээ ч тийм юм хийгээгүй.

Чар:   Чи Рикигийн толгойны ар дагз руу төмөр саваагаар цохиогүй юу?

Бубб: Үгүй! Би бүр спорт заал руу ч ороогүй. Намайг очиход Рикигийн машин тэндээс хөдөлж байхыг би харсан. Тиймээс би араас нь дагасан.

Чар:   Хаана?

Бубб: Би мэдэхгүй. Би түүнийг алдчихсан.  Тиймээс гэрт нь очоод хүлээсэн. Гэвч тэр гэртээ буцаж ирээгүй.

Лизз: Маргааш өглөө нь Грант спорт заалнаас над руу залгах үед бид Рикийг явчихаж гэж бодсон.

Чар:   Тэгвэл... чи урд нь хэлсэн шиг Рики уг шалтгааныг сонсоогүй байх нь ээ?

Лизз: Сонс, Жек түүнийг бухимдуулсан юм. Тэр маш их хилэгнэсэн. Бүр над руу хашхирсан. Тиймээс би түүнийг Галзуу Жоржтой тулалдуулах гэж байгаа түүхийг зохиосон юм. Энэ түүний толгойг эргүүлнэ гэж бодсон. Гэвч тэр үүнд хууртаагүй.

Чар:   Чи Рикиг хүлээж байхдаа Максыг харсан уу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Жектэй хийсэн хоёр дахь тулааны бичлэгийг Жек хийгээд интернетэд байршуулсан гэж бодож байна уу?

Чар:   Макс тэнд байсан гэж би бодож байна. Лиззи хэлэхдээ, Рикитэй ФэйсТаймаар ярилцах үеэрээ Галзуу Жоржтой тулалдуулна гэж худал хэлсэн гэсэн.

Дон:  За.

Чар:   Энэ худлаа байж. Тэр үүнийг газар дээр нь зохиосон. Бас нэг хүн үүнийг сонсоод надад давтаж хэлсэн.

Жесс:   Макс.

Дон:  Тэгвэл үүнээс харахад, Макс аллагын үед спорт зааланд байсан байна. Чи тэрийг манай алуурчин гэж бодож байна уу?

Чар:   Тэр яагаад ийм зүйл хийснийг би мэдэхгүй.

Дон:  Чи түүнээс асуух ёстой гэж бодож байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Хөөе, Макс. Чи надтай хамт хэсэг рүү явах хэрэгтэй байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Энийг зүгээр л маш хялбараар шийдье, тэгэх үү? Рекс, яв!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За, Макс. Нааш ир.

Лизз: Хөөе! Чи юу хийж байна аа? Миний жаалыг зүгээр орхи!

Чар:   Чиний жаал Рикиг алсан.

Лизз: Юу? Тэр чиний ах чинь байсан. Макс, чи юу хийчихэв ээ?

Чар:   Сайн байна, найз аа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Макс: Би Рикиг алаагүй.

Чар:   Чамд заалны түлхүүр байсан. Зөвхөн энэ бичлэгийг хийсэн гэрчид байх ёстой мэдээлэл чамд байсан. Мөн чиний хурууны хээтэй аллагын зэвсэг бидэнд байна.

Макс: Грантын бэлтгэлийн хуучны эдүүдийн нэг. Түүнд дээр маш олон хурууны хээнүүд байх ёстой.

Чар:   Тэр үнэн. Яг тийм. Грантын сунгалт хийдэг хуучны төмрүүдийн нэг. Зөвхөн алуурчин, Рекс хоёр л үүнийг мэдэж байгаа. Ярь, жаалаа. Юу болсныг хэл.

Макс: Намайг зааланд очиход тэд хэдийн зодолдож байсан. Рики тэр залууг дийлнэ гэж би бодсон юм. Мөн Рики өөрийнхөө сошиалд пост оруулах дуртай байсан.

Чар:   Тийм ээ, гэтэлл бүх зүйл өөрөөр эргэсэн.

Макс: Ганцхан надаас илүү гайхсан нь Рики

Чар:   Тэр эвгүй байдалд орсон байх.

Макс: Жекийг явсны дараа би Рикийг босоход туслахаар очсон. Би Рикиг зодуулж байхыг харсан болохоор тэр маш их уурласан байх. Тэр намайг зүгээр орхи гэсэн.

Чар:   Тийм ээ, гэхдээ чи тэгээгүй. Учир нь талийгаач Лиззитэй ярилцаж байхад чи тэнд байсаар л байсан.

Макс: Рики түүнд Лос Анжелес явах гэж байгаагаа хэлсэн. Тэр шөнө Рики машиндаа суусан. Тэгээд утсаа таслахад нь би: "Сайн байна, залуу" гэж хэлсэн. Би: "Би бэлэн" гэж хэлсэн. Би: “Явцгаая” гэж хэлсэн. Тэр намайг хануур хорхой шиг гэсэн. Яг л Лиззи шиг. Намайг өөртэй нь хамт хаашаа ч явахгүй гэж хэлсэн.

Чар:   Тэр чамайг орхих гэж байж.

Макс: Тэгээд л би гол төмрийг шүүрч авсан. Би тэгээгүй... Би үүнийг хийхийг хүсээгүй.

Чар:   Тийм байж, дараа нь чи түүний цогцсыг дэвжээн дээр чирч гаргасан.  Тэгээд чи үүнийг Жек хийсэн юм шиг харагдуулах гэж тэр бичлэгийг цацсан.

Макс: Хэрэв би үүнийг хийгээгүй бол тэр бодлоо өөрчлөх байсан гэж боддог. Юу гээч? Тэр надтай хамт явах байсан байх.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Би ч бас чамд хайртай, М. Өө, чи Б-д намайг төрсөн өдрийнх нь үдэшлэгт очно гэж хэлж чадах уу? Ойлголоо! Янзтай. За, би чамд хайртай! Баяртай!

Чар:   Манай гэр бүлүүд их өөр юмаа.

Сара: Тийм учраас л би уучлалт гуйх гэсэн юм.

Чар:   Үгүй үгүй.

Сара: Тийм ээ, тийм. Би Жек та хоёрын харилцааг залруулах гэж оролдсон. Чи мэдэх үү? Яг л би эгчтэйгээ нүүр тулж уулзаж байгаа юм шигээр.

Чар:   Чи хичээсэн нь надад таалагдлаа.

Сара: Гэхдээ... чи бүхнийг өөрийнхөө хүссэн цагт, өөрийнхөө хүссэнээр залруулж чадахыг би мэднэ. Намайг уучлаарай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Макс: Надтай уулзсанд баярлалаа. Аан тийм, би чамд хэлэх гэсэн юм, би тэр алуурчны хэргийг нь хүлээлгэсэн.

Жек:  Өө тийм үү? Тийм болоод намайг энд дуудсан юм уу? Ажил ярилцах уу? Мөр өө алгадалцах уу?

Чар:   Би уучлалт гуйхаар ирлээ. Би тэр тулааны үеэр байгаагүй нь чамд ямар хэцүү байсныг би мэдээгүй. Бас чамайг өөр хүн байх ёстой байсан гэж хэлсэндээ уучлалт гуймаар байна. Яахав, чиний буруу байсан бол би тэгтлээ санаа зовохгүй байсан биз. Жорнимен бол нэр хүндтэй мэргэжил. Чи өөрийнхөө карьертаа юу ч хийхээр шийдсэн бай, би чамайг жаргалтай байгаасай гэж хүсч байна.

Жек:  Тиймээ. Гэхдээ, өөр төрлийн тулаанд өөрийгөө сорих цаг нь болсон гэж бодож байна.Олимпийн сорилууд ч ойртож байна. Би үүнд хүчээ сорьж болох юм. Би хэр хол явж чадахыг харъя. Магадгүй чи надад хэдэн юм зааж өгч болох юм.

Чар:   Уучлаарай, би сонсоогүй.

Жек:  Магадгүй... чи надад ганц хоёр юм үзүүлж болох юм.

Чар:   Тийм ээ, тэгэхээр... Ингэхэд байна аа? Яг одоо яаж байна? Алив. Бэлэн үү?

Жек:  Тиймээ.

Чар:   Яваарай, жаал аа. Чи гүйцэж чадна гэж бодсон уу? Рекс! Илүү хурдан!

Жек:  Өө, эхлэх хэрэггүй!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жек:  Чинийхээр, чи хол явж чадах уу... ах минь?

Чар:   Хөлс ч гаргах хэрэггүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home