LEGO FRIENDS 103

Бич- Нойтон Уоллоп.

Зак- За, том болохоороо ирээрэй. – Тэгсэн ч гэсэн үгүй.

Эм-  Төлөө.

Эмма-    Оливия удахгүй ирэх байлгүй дээ. Хурдхан шиг гулгаж тоглох юм сан.

Стеф-    Ядаж л тэрнийг иртэл хорвоогийн хамгийн амттай бобагаа ууж л байя. Амттай даа.

Эмма-    Галзуу гулсуураар гулсдаг ч юм уу.

Стеф-    Тэгье. Дараа нь уоллоп... Хөөе, миний боба хааччихав аа? Өө, миний бобаг өгөөч.

Эмма-    Араас нь.

Эрр- Дайрч унагах нь ээ.

Эмма-    Наад хоёроо зогсоогоорой.

Стеф-    Миний бобаг буцаагаад өгөөч.

Эмма-    Өршөөгөөрэй.

Стеф-    Өршөөгөөрэй.

Зал- Энэ хоёр хүүхдийн эцэг эх нь яасан юм бол? Дайрлаа ш дээ.

Стеф-    Хулгайч хөөж байна шүү.

Эмма-    Хаашаа орчихов? Алдчих шиг боллоо.

Стеф-    Баларсан юм. – Нэгэнт боссоных тоглож эхлэх үү дээ?

Эмма-    Оливияг хүлээхгүй юм уу?

Стеф-    Цаадах чинь хүрээд ирнэ биз дээ.

Оли- Стефани, Эмма хоёр удахгүй ирнэ дээ.

Сэб- Тэр хоёр хулчийгаа юм болов уу?

Оли- Хулчийх аа? Усан парк ш дээ, ямар галт уул биш.

Сэб- Тийм л дээ, гэхдээ бүх хүн хамартаа хүрэхээр усч байдаггүй юм ш дээ.

Оли- За, жаахан хүлээе ээ.

Сэб- Миний суга ил гарчихсан уу? Үгүй ээ, баярлалаа. Энэ газарт миний бүх айдас байдаг юм, өндөр, ус, нүцгэн шагай.

Оли- Тэгвэл чи яах гэж ирсэн юм бэ?

Сэб- Чихэр идэх гэж. Дээр нь манай өвөөгийн айлдсанаар эрүүл мэндэд сайн гэсэн. Өвөө миний насан дээр байхдаа гурван удаа яваад ирсэн гэж байгаа юм даа.    

Оли- Эх орныхоо төлөө зүтгэсэнд баярлалаа гээрэй.

Сэб- Биш ээ, 70-аад онд Психеделик рок хамтлагт байсан юм аа. Тэрийгээ бараг санадаггүй гэсэн.

Оли- За, энд ямар ч аюулгүй гэдгийг би чамд батлан хэлье. Бүх булан тохойг нь аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан инжэнэрүүд маш сайн бодож төлөвлөж зохион байгуулсан юм даа.

Сэб- Аа, санаа амарлаа.

Оли- Мэдээж,,,

Сэб- Мэдээж юу гэж?

Оли- Мэдээж, чамд анхааруулахад, нэг жижигхэн тооцоо алдсан.

Сэб- Тэр нь Галзуу гулсуур уу?

Оли- Биш ээ. Нано-наж. За, би хэмжээст судалсан болохоор миний тооцоо алдаагүй бол алддаггүй л дээ, хэрэв тэр гулгуурын яг зөв өнцгөөс нь ороод хурдаа яг тохируулаад гулгавал, гуравдугаар дээр гацах магадлалтай.

Сэб- Гацах аа?

Оли- Гацна. Тэгээд хүн анзаарахгүй бол лаазтай сардин загас шиг зургаан хүүхэд нэг дор чихэлдэх аюултай. Би бол хэзээ ч Нано-нажаар гулгсахгүй. Мэдээж, найзууд маань хурдан ирэхгүй бол би аль ч гулсуураас гулсахгүй л дээ.

Сэб- Тэр найзуудаа хэлж байна уу?

Оли- Ирчихсэн юм уу? Намайг хүлээхгүйгээр үү? Үүдэн дээр уулзана гэж тохирсон ш дээ. Би ирээд бүтэн хорин минут энд хүлээлээ ш дээ.

Сэб- Гэхдээ чи битгий уурла аа, би чамайг хүлээсэн ш дээ. Хэрэгтэй гэвэл дахиад хэчнээн ч хүлээж чадна шүү. Бүр удсан ч хамаагүй. Одоо ингээд чихэрлэг найраа эхэлье дээ.

Эмма-    Аль нь анхдагч гэж бодож байна, усан гулсуур уу, сүрлэн соруул уу?

Стеф-    Хөөе, хар даа. Оливия ирчихжээ. Оливия?

Эмма-    Энд байна.

Стеф-    Хөөх, бид хоёрыг хараад их баярлаж байх шиг байна.

Эмма-    Ашгүй дээ. Гулсаж буугаад тэрэн эдэр очъё.

Стеф-    Тэгээд энэ паркын бүх тоглоомоор хамтдаа тоглоё. Энэ зун би заавал тэр ханыг дийлнэ дээ.

Эмма-    Ханыг дийлнэ гэж ярихгүй ээ. Гол санаа нь авирч дээр нь гарах шүү дээ.

Стеф-    Энэ охин тэгдэггүй юм. Би тэр айхтар ханыг хичээлээсээ хоцорсон нинжа шиг давж гарна даа.

Эмма-    Хамаагүй ээ. Тэгж байгаад хэдүүлээ жил бүр явдаг залхуу голоороо нэг явъя л даа.

Стеф-    Санаа зоволтгүй, энэ паркад байгаа бүх юмыг үзнэ. Эхнийх нь, Галзуу гулсуур.

Зак- Уучлаарай, жаал аа. Ганцаараа гулсаж болдоггүй юм аа.

Оли- Манай найзууд дээшээ гарчихсан байна.

Зак- Тэгвэл бууж иртэл нь хүлээх болж дээ, эсвэл хамт гулсах хүнээ олж ир дээ.

Оли- Хөөе, Сэбастиан?

Сэб- Хөөе. Асуулт байна. Энэ хавьд хөвөн чихэр харагдаагүй биз дээ?

Оли- Үгүй ээ. Чи надад тус болоод эндээс хамт гулсаадхаач.

Сэб- Юу? Сонсогдсонгүй ээ.

Оли- Энэ гулсуураар хамт гулгая аа.

Сэб- Нөгөө талаас шар төмс ав аа? Тэгьеээ.

Оли- Туслаагүйд баярлалаа.

Сэб- За, зүгээр дээ.

Оли- Энэнтэй хамт гулсана даа. Алив ээ, Триш. Хурдал л даа.

Зак- Больж үз, жаал аа.

Оли- Галзуу гулсуураар хамтдаа гулсана гэхээр сайхан байна шүү. Заримдаа чи миний үгэнд орж бай л даа.

Зак- Мөн ярив аа. Аан гээ, жаал аа. Би харсан шүү. Намайг мэхэлнэ гэж байхгүй. Хөвүүр олж ирдэг санж уу, жинхэнэ хүн дагуулж ирдэг санж уу, эсвэл ганцаарчилсан гулсуураар гулгахгүй юү.

Оли- Хөвүүр ээ? Өршөөгөөрэй. Хосын гулсуур дээр чи надтай хамт гулсахгүй биз? Тэнэг найзууд маань түрүүлж дээшээ гарчихаад, намайг ганцаараа гээд халгаадаггүй ээ.

Чэт- Хос оо? За, үхсэн ч тийшээ гарахгүй.

Оли- Тэг л дээ, тийм ч аймаар биш ш дээ.

Чэт- Үгүй л дээ. Аврагч Жарэд бол... аймаар. Жарэд эндэхийн хамгийн ууртай нь. Тэрний доромжлолыг амсахгүйгээр хажуугаар нь гардаг хүн байхгүй. Зарим нь тэр гулсуурын усыг 100% хүүхдийн нулимс гэх юм билээ.

Оли- Хөгжилтэй гэдэг нь. Нээх сайхан инээмээр байсан юм, баярлалаа.

Чэт- Би тоглоогүй шүү, гэхдээ зүгээр ээ.

Оли- Намайг Оливия гэдэг.

Чет- Чэт. Чи энд байнга ирдэг үү?

Оли- Зундаа нэг удаа.

Чэт- Өө, чи нээрэн шинэ боба ууж үзсэн үү?

Оли- Үгүй, гэхдээ үзмээр л байна. Өнөөдөр заавал хийх ёстой юмны нэг шүү.

Чэт- Чамд маш их таалагдана.

Бур- Хөөе, залуу. Дараалал яваад байна. Урагшаа болооч.

Сэб- Өө, уучлаарай. Хотдогоо идэх гээд дараалалд орсноо ч үгүй ш дээ.

Бур- Юун хотдог?

Жар-      Дараагийнх нь. Хөөх, наад усны хувцсаа хаанаас аваа вэ?

Эмма-    Өө, энэ үү? Ээж маань авч өгсөн юм.

Жар-      Ээж чинь загварын мэдрэмжгүй эсвэл чамд аймаар дургүй байх аа. Үсний чинь засалт шиг үзээрийн муухай эд байна даа.

Эмма-    Чи юундаа инээсэн юм?

Стеф-    Хөгжилтэй л байна ш дээ.

Жар-      Хөөе, энэ чамд хэдийг өгсөн болоод чи хамт явж байгаа юм бэ?

Стеф-    Юу гэнэ ээ?

Жар-      Яах вэ дээ, чам шиг ийм том тавхайтай хүмүүс яаж найзтай болдог юм бол гээд л.

Стеф-    Миний хөл том биш.

Жар-      Үгүй шүү, үгүй, үгүй. Аварга том. Ганцхан ямх нэмчихвэл бараг алд боллоо.

Стеф-    Өө, ямар гомдмоор юм бэ. Хөөе.

Эмма-    Мангас шиг хөлөө ав даа, нүүр таглаад байна.

Стеф-    Ядаж л миний үс зүгээр ш дээ.

Жар-      Сайхан амьдарцгаагаарай.

Стеф-    Уухай.

Эмма-    Ёстой зугаатай байна даа. – Гулсуур гэнэ шүү, дормжлолын зам гэвэл таарна. Тавиач.

Стеф-    Үгүй, энэ чинь минийх. Би ийшээ явмаар байна.

Эмма-    Тэг ээ, ав чи. Би угаасаа ийшээ явлаа.

Оли- Үнэхээр хөгжилтэй юм аа.

Чэт- Дахиад нэг гулсъя.

Оли- Зуун удаа гулссан ч яах вэ.

Чэт- Нэг удаа би Галзуу гулсуураар гулссан чинь шувуу мөргөчихсөн ш дээ.

Оли- Сонссон юм байна шүү. Чи байсан юм уу?

Чэт- Тийм ээ. Намайг эргээд л гараад ирсэн чинь нэг шувуу ус ууж байдаг юм даа, тэгээд л түс тас. Нэг мэдсэн чинь баахан өд бужигнаад дахиад нэг мэдсэн чинь намайг шүүрээд нисэж байдаг юм даа.

Оли- Бурхан минь, чи чинь манай сургуулийн домог ш дээ. Найзуудадаа гайхуулах юм сан. Тэд бүр гайхна даа. Нээрэн тэд хаана байгаа юм бол? Энэ хавьд лав харагдахгүй байна. Манай найзууд чамд таалагдана аа.

Эмма-    Энд байна уу, чи?

Оли- Эмма, би сая яг,,,

Эмма-    Явъя, залхуу гол руу очъё.

Оли- Өө, би энд гулсах гээд хүлээж байна ш дээ. Танилц, Чэт. Нөгөө шувуу шүүрээд нисдэг хүүхэд чинь.

Эмма-    Сайн уу, Жэфф. Наанаасаа гараад надтай хамт яв.

Стеф-    Энийг битгий тоо, Оливия. Илжиг шиг тэнэг амьтан даа. Надтай хамт яв. Хоёулаа тэр Уоллоп ханыг давна аа.

Эмма-    Өршөөгөөрэй, би эхэлж ирсэн юм шүү. Оливия надтай хамт явна.

Оли- Би юу болоод та хоёрын ингээд муудалцчихсаныг мэдэхгүй л дээ, гэхдээ уурлах ёстой хүн нь би баймаар юм аа. Үүдэн дээр хүлээж байгаад хамт орно гэж ярьсан ш дээ. Гэтэл та хоёр хүлээгээгүй, тэгээд ч би шинэ найзтай болсон. Бас шулуухан хэлэхэд, шинэ найзтайгаа хамт гулссан нь дээр.

Чэт- Сайн уу?

Стеф-    Тэгж л бай.

Чэт- Найзууд чинь их хөөрхөн ааштай юм шиг байна.

Эмма-    Ингэхэд байна аа? Ганцаараа гоё ч юм уу. Стефийн аварга тавхай баахан ус цацаад амар заяа үзүүлээгүй ш дээ.

Эр-  Хөөе.

Эмма-    Битгий урд тэглээд байгаач.

Эм-  Түлхсэн юм уу?

Эмма-    Залхуу хөвүүр дээрээ ганцаараа тайван паркыг тойрмоор байна. Найзтай болмоор байгаа бол савлуурт бүжгийн хичээл яваарай л даа. Ашгүй нэг юм. Нам гүм, амар тайван. Хөөе. Хөл тавиач. Туслаарай. Нээх худлаа унтаж гэнэ.

Стеф-    Төвлөрөөрэй, Стефани. Найзууд чинь харахгүй байсан ч ямар хамаатай юм? Чи л чадахад болно. Гар, гар, хөл, хөл, амьсгаа ав. Намайг унагахын тулд өшөө хурдан байх хэрэгтэй дээ. Хамраар дүүрэн ус орчихлоо.

Оли- Үнэхээр амттай юм байна аа. Алив. Дахиад гулсах уу?

Чэт- Дахиад гулсъя аа.

Сэб- Хөөе, сахилгагүй мондинууд аа. Хулгай хийх буруу шүү. Үйлийн үр чинь ирнэ дээ. Муу жаалууд, муу жаалууд. – Хөөх, ямар хурдан гүйдэг юм бэ. За за, аргалж дөнгөх юм шиг байна шүү. Могой.

Чэт- Хоёулаа тоглоомоо өөрчлөөд Нано-нажаар гулсвал яаж байна?

Оли- Нээрэн шүү, хэтэрхий аюултай. Хоёулаа зориг гаргаж, Галзуу гулсуурын Жарэдтай халз тулгарч нэгийгээ үзье л дээ.

Чэт- За, үгүй шүү. Тэр дээшээ гарсан хүмүүс хэзээ ч өмнөх шигээ байдаггүй.

Оли- За за. Больё. Тэгвэл ганцаарчилсан гулсуураас л гулсахаас даа.

Чэт- Аанхаа, хэзээ ч урам хугалдаггүй юм шүү.

Эмма-    Өө, чи шив дээ.

Стеф-    Чамайг хямсгаанаад нано-нажаар гулсахгүй гэж бодсон ш дээ.

Эмма-    Чи намайг дагаад байгаа юм уу?

Стеф-    Үгүй шүү.

Эмма-    Тэгвэл миний ард зогсож байгаа чинь дагаад байгаа юм шиг харагдаад байна даа.

Стеф-    За, яах вэ. Тэгвэл би урдуур чинь орчихъё.

Эмма-    Цаад бүтэлгүйчүүдтэйгээ тэр давалгаагаа очиж тэшихгүй юү.

Авр- Та хоёр. Зодолдохоо боль.

Эмма-    Энэ эхэлсэн ш дээ.

Авр- Дахиад нэг л удаа ноцолдвол хоёуланг чинь хөөнө шүү.

Стеф-    Буух замдаа үсээ хусуулчихгүйг л хичээгээрэй дээ.

Эмма-    Хөөе, та минь ээ. Камераа гаргаад ирээрэй. Том хөлт явж байна.

Стеф-    Өө, за. Одоо хангалттай.

Эмма-    Авраарай.

Стеф-    Эмма. Уучлаарай.

Эрр- Хөөе.

Эмма-    Би айгаад байна, Стефани. Биднийг гаргаж чадахгүй бол яах вэ?

Стеф-    Бүх юм сайхан болно оо. Дандаа л ингэдэг байлгүй дээ.

Эрр- Хэзээ ч ийм юм болж байгаагүй дээ.

Эмма-    За за, би яг айж эхлэх гээд байна шүү…

Стеф-    Тайван, тайван. Миний гараас барь. Хоёулаа эндээс заавал гарна аа. Тийм ч аймшигтай биш шүү дээ.

Эрр- Ийм аймшигтай тохиолдолд бид бэлтгэгдээгүй ш дээ.

Чэт- Хөөе, энэ хоёрын алийг нь түрүүлж зохион бүтээсэн бэ, гулсуур уу, цагариган боов уу?

Оли- Хөөе, тэнд юу болсон юм бол оо?

Чэт- Хмм, нэг  юм болохоо байж дээ…

Зэр- Нано-наж.

Эрхо-     Хоёр охин гулсуур дотор гацсан байна. Давтъя, нэг нь бухимдуу, нэг нь ааштай маягийн хоёр охин гулсуур дотор гацсан байна шүү.

Оли- Бухимдуу?Ааш муутай? Энэ яг Эмма, Стефани хоёр байж таарлаа.

Чэт- Алзахгүй байлгүй дээ.

Оли- Тэр гулсуур руу битгий оч гэж зөндөө хэлсэн ш дээ. Үхлийн хавх шүү дээ. Нэг арга бодохоос доо.

Зал- Дараалалдаа зогс. Үгүй бол хоёуланг чинь усан паркын сахилгад хийнэ шүү.

Оли- Хурдан бууя аа.

Жал-      Ямар ууртай ах вэ.

Охи- Намайг шөлний лааз шиг мөртэй гэж байгаа юм даа. Юу гэсэн үг юм бол доо, гэхдээ муухай үг байх аа.

Оли- Хөөе, нэг санаа төрлөө. Хөөе, хоёр жаал аа. Байраа солих уу?

Жал-      Тэгье.

Охи- Явъя.

Оли- Доошоо биш ээ. Дээшээ. Хоёулаа Жарэдтэй нүүр тулъя.

Чэт- Г-Г-г-гэхдээ…

Оли- Надад итгэ ээ. Хурдан бууна ш дээ.

Жар-      Хэн ирснийг хар даа? Явдаг шившиг, найз охинтойгоо явж байна.

Чэт- Би чадахгүй юм байна, буцъя аа.

Оли- Үгүй шүү. Сайн уу, эрх мэдэлтэн гуай. Миний ойлгосноор таны энэ байгууламжид гүйцэтгэх үүрэг аюул байдал хангаж, дэг журам сахиулах ёстой болохоос таарснаа доромжилж, дургүйг нь хүргэх биш баймаар юм даа. Газар, газрын гулсагчдын нэрийн өмнөөс, төрсөн бодлоо дотроо хадгалж, ажлын байрны үгсийн сангаа хямгадаг, Хүлээ, Яв гэдэг хоёрхон үг ашиглаж байхыг би танаас хичээнгүйлэн хүсье. Үгүй гэвэл надад өөрийг чинь танай даргад ховлож, хүн бага үйлчлүүлдэг хэсэгт ажлын байрыг чинь шилжүүлэхийг хүсэхээс өөр арга алга. Угаалгын өрөө аль эсвэл авто зогсоол ч юм уу.

Жар-      Өө, за, боль л доо.

Оли- Дээрэлхүүчүүдээс өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол өөрийгөө хамгаалах юм даа.

Чэт- Үнэхээр гайхалтай байлаа.

Оли- Яаравчлах хэрэгтэй.

Эрр- Юу гэж бодож байна? Аврагч хавчаар уу, динамит уу?

Авр- Үгүй шүү. Тасдагч хөрөө, галаар үлээгч яг болно.

Эрр- Мэдэхгүй юм даа, тэгвэл гулсуур эвдчихнэ ш дээ.

Авр- Тийм ээ, тэгж л таарлаа.

Оли- Хараад байхад нөхцөл байдлыг өөрсдөө гартаа авсан нь дээр юм байна.

Стеф-    Тэжээвэр амьтны хүрээлэн рүү явсанаа сана даа?

Эмма-    Ямаа ороолтыг чинь идчихдэг үү?

Стеф-    Тийм. Бас?

Эмма-    Хүйтэн өдөр ч байгаагүй ш дээ. Чи яагаад ороолттой явсан юм?

Стеф-    Тийм л дээ, гэхдээ би,,,

Эмма-    Нээрэн ороолт чинь өвсний өнгөтэй байсан ш дээ.

Стеф-    За...

Эмма-    Тэгсэн чинь хүмүүс шоолоод л, шоолоод л байсан...

Стеф-    Тийм ээ, тэгсэн л дээ.

Эмма-    Гэхдээ би шоолоогүй.

Стеф-    Тийм ээ, чи шоолоогүй. Өнөөдөр чамайг муухайгаар хэлсэнд уучлаарай.

Эмма-    Зүгээр ээ. Би ч гэсэн буруутай.

Оли- За, нэг бодсон юм байна. Гэхдээ би ганцаараа чадахгүй. Хачин уян хатан хүн хэрэгтэй.

Сэб- Өлсөж үхлээ. Хоол өгөөч.

Оли- Сэбастиан. Чи йога хийдэг биз дээ?

Сэб- Айн? Тийм. Миний өрсөлдөх чадвар болон үргэлж газартай ойр байх хүсэл минь юм л даа.

Оли- Ашгүй дээ. Охид маань хүнд байдалд орчихсон, ганцхан чи л тусалж чадахаар байна даа.

Сэб- Би юү?

Оли- Чи Уоллоп уолл хийх хэрэгтэй байна.

Сэб- За даа, тэр ч бүтэхгүй дээ.

Оли- Чи л ганцхан найдвар байна. Чи загасны гурав дахь сүүлээр ороод, дээшээ мацаад гараадах. Хурдан тусмаа сайн шүү.

Сэб- Хурдан?

Оли- Найзуудын маань амь нас чамаас хамаарч байна.

Сэб- Үгүй.

Оли- Би чамд нэмэлт иристэй, давхар шоколадтай чурро авч өгнө шүү.

Сэб- Нэмэлт иристэй гэв үү?

Эрр- Жаахан тэсэж байгаарай. Гарын авлагаа хайж байна аа.

Жар-      Хөөе. Лего шиг хэсэг, хэсгээр нь салгавал яасан юм бэ?

Эрр- Хөөе. Галзууг чинь мэднэ л дээ, гэхдээ байзаарай, хүн чанараа яагаа вэ?

Жар-      Гулсуурыг хэлсэн ш дээ.

Авр- Чи ч гэртээ харьсан нь дээр байх аа. Бид өөрсдөө чадна.

Чэт- Урагшаа, Сэбастиан. Чи чадна аа. Чадахыг чинь мэдэж байна аа. Би чамд итгэж байна.

Оли- Чи чадна аа.

Чэт- Урагшаа, Сэбастиан.

Оли- Чадаж байна ш дээ. Чадчихлаа. Дайчин хоёрдугаар байрлал. Суугаагаараа урагшлах байрлал. Эцэст нь, бөхийх байрлалаас хунгийн шумбалт руу.

Сэб- Замаас холдоорой.

Оли- Эсэн мэнд байгаа чинь аштай юу даа.

Эмма-    Оливия, чамайг хүлээгээгүй бид хоёрыг уучлаарай.

Оли- Зүгээр дээ. Албаар намайг хүлээгээгүй юм биш шүү дээ. Та хоёр паркад ирлээ гээд баярласан л байхгүй юү. Яагаад ч баярлахгүй байх билээ? Дэлхий дээрх хамгийн сайхан газар шүү дээ.

Чэт- Тэр ч үнэн шүү.

Эмма-    Бас Сэбастиан, чи биднийг аварсан шүү дээ.

Сэб- Сүртэй юм биш дээ.

Стеф-    Себастианы төлөө уухайлаарай. Шидээрэй. Шидээрэй.

Сэб- Би өндрөөс айдаг шүү.

Back to episodes Go home