Бич- Сүүлчийн тооллого.
Стеф- Манай Хартлейк хотын таван сайн найз ид шидийн адал явдалд гарчээ... Оливиа шинжлэх ухааны сонирхлоо дагасан бол Эмма урлагийн мөрөөдлөө хөөжээ. Андреа алдартай жүжигчин болж, Миа хайртай бүх амьтнаа асран хамгаалж байлаа. Харин та нарын хайртай Стеф би дэлхийг тойрон адал явдалд мордсон юм даа. Гэхдээ нэгэн чухал үдэш таараагүй бол энэ бүх мөрөөдөл замрхан арилах байлаа.
Эмма- Хоол нь франц шиг амттай гэж бодсон юм сан.
Оли- Мэдээж, сансрын хоолноос хамаагүй дээр л дээ.
Эмма- Мэдэхгүй юм даа. Хөлдөөж хатаасан зайрмаг гэхээр шарсан төмснөөс л дээр санагдлаа.
Стеф- Нээрэн шарсан төмс үнэндээ францаас гаралтай биш ш дээ?
Эмма- Тийм үү?
Стеф- Гэхдээ шарсан төмсөн дургүй мангас гэж хаа байлаа даа?
Анд- Би л лав Бангэрс энд Машд дуртай.
Стеф- Тэр чинь бас франц биш ш дээ.
Миа- Чи ер нь Бангэрс энд маш хаанаас гаралтайг мэдэх юм уу?
Анд- Мэдэхгүй. Гэхдээ хөгжимлөг л сонстож байна даа. – Өнөө оройн арван цаг гэхэд театрын сургуулийнхаа видео шалгаруулалтанд орохгүй бол дахиж боломж олдохгүй ш дээ.
Оли- Хөөх, бараг болж байгаа юм байна ш дээ. Чамд ердөө есөн цаг 36 минут л үлдсэн байна.
Миа- Цагийг нь тулгаж болохгүй юм байна даа.
Анд- Би нэг бичлэг хийсэн л дээ. Жаахан нэмж засварлаад илгээхэд л болчихно.
Эмма- Нээрэн сүүлчийн зургаа дуусгаж, намтартаа нэмэх хэрэгтэй юм байна ш дээ.
Стеф- Хугацаа нь хэзээ юм бэ?
Эмма- Маргааш.
Миа- Юу вэ? Тэгээд дуусах дөхөж байгаа юм уу?
Эмма- Яах вэ...
Стеф- Эмма.
Эмма- Миний онгод орж ирдэггүй ээ.
Стеф- Зургийн чинь санаа урлагийн сургууль тэнцэхүйц онгод оруулах ёстой биз дээ?
Эмма- Харин тийм л дээ, өнөө оройдоо л дуусгахаас. Урлагийн сургуульд оръё гэвэл дуусгах л ёстой биз дээ?
Миа- Нээрэн би ч гэсэн маргааш анатомийн шалгалттай ш дээ. Өнөө шөнөжингөө хийх даалгавар, дуусгах ажил их байгаа юм байна даа.
Стеф- Байж бай даа. Уг нь өнөөдөр бүгдээрээ хамт хононо гэж бодсон ш дээ. Та нарыг сүүлчийн даалгавраа дуусгасан гэж бодсон юм сан. Оливиа, чи нөгөө сансрын зугаалгаа бэлдсэн биз дээ?
Оли- Юу л даа...
Стеф- Арай ч дээ.
Оли- Би ч гэсэн маргааш одон орны хичээлийн шалгалттай ш дээ, гэхдээ би бэлэн.
Эмма- Чи чинь хэдийн тэнцчихээгүй билүү?
Оли- Тэнцсэн л дээ. Бараг л тэнцсэн гэж болно. Гэхдээ би шалгалтаа заавал 100%-иас багагүй дүнгээр тэнцдэг л дээ.
Стеф- Гэхдээ чи хэдийн бэлдчихсэн л биз дээ?
Оли- Мэдээж.
Стеф- Янзтай.
Оли- Гэхдээ хичээлээ нэмж хийлээ гээд хохирохгүй шүү.
Стеф- Би өнөөдөр хамт хононо гээд их бэлдсэн юм сан. Бид чинь жаахан байхаасаа л анги дэвшихийн өмнө нэг шөнийг хамт өнгөрөөж ирсэн ш дээ. Энэ жил бидний сүүлчийнх ш дээ.
Анд- Аан гээ, Стеф. Бүгдээрээ манайд очоод шалгалтандаа хамтдаа бэлдвэл яаж байна? Хамтдаа бэлдэж дуусгачихаад шөнөжингөө юм ярьж хоноё л доо.
Стеф- За, та нарыг шалгалтандаа бэлдэх хооронд, бусдыг нь би бэлдэж байя. Өнөөдрийн сэдэв:Бид залуу байхдаа шүү.
Миа- Бас сэдэвтэй юм уу?
Стеф- Мэдээж.
Оли- Чи чинь дарвуулт завьтай аялалдаа бэлдэх ёстой биш билүү? Хүүхдүүдэд далайд зүгээ хэрхэн олохыг заах чинь хариуцлагатай ажил.
Стеф- Тийм. Тэгээд ч би бэлдчихсэн.
Оли- Өө, царцаамаг.
Стеф- Битгий атаарх аа. Би зүгээр л бэлэн байх дуртай.
Оли- Биш ээ, миний буриттод царцаамал орчихжээ.
Миа- Роберт заримдаа шинэ амт гаргах туршилт хийдэг юм.
Оли- Ойлгож байна аа. Таалагдсангүй. Гэхдээ л ойлгож байна.
Эмма- Ингээд тавьчихвал эвтэйхэн юм байна. Үгүй юм байна аа... Энд гэрэл сайтай юм. Үгүй юм байна аа... Энд гэрэл сүүдэр нь тохирч байна. Бас л үгүй...
Анд- Надад зүгээр л харагдаж байна. Чи юу зурж байгаа билээ?
Эмма- Харин мэдэхгүй л байна. Ямартай ч төгс л байх ёстой.
Анд- Намайг зурах юм уу?
Эмма- Өө, тоглоогүй юм байна.
Стеф- Хамгийн сайн шөнийг өнгөрөөх бэлтгэлдээ орохын өмнө тусламж хэрэгтэй хүн байна уу?
Миа- Миний мэдлэгийг сорь доо?
Стеф- За, тахилзуур яс хаана байдаг вэ?
Миа- Өвдгөнд?
Стеф- Буруу.
Миа- Тавхайнд.
Стеф- Хариултын чинь шагналд шинэ... дэр. Дээд эрүү хаана байдаг вэ? Зөв. Яагаад зүгээр эрүү гэчихдэггүй юм бол оо? Аа, нэг санаа төрлөө. Дахиад буруу хариулбал хэр зоригтойг чинь шалгавал яаж байна?
Миа- Үнэн, худал хэлдэг тоглоом шиг үү?
Стеф- Тийм ээ, гэхдээ зөвхөн үнэнээ л хэлнэ.
Оли- Яах гээд байгааг чинь мэдэж байна шүү, Стеф.
Стеф- Чамайг ч бас хөгжилдье гэвэл мэдлэгийг чинь сорьж болно шүү.
Оли- Хөгжилдөж суух зав байхгүй ээ. Хичээлээ хийж байна ш дээ.
Стеф- За, тийм дээ. Дараа чамайг хэр зоригтойг чинь шалгана аа.
Анд- Чаддаг юм бол миний зоригийг шалга даа.
Стеф- Яаж тэр вэ?
Анд- Зориг чинь хүрвэл чи,,, далайчны онцгой зангилааг зангид даа?
Эмма- Тэр чинь их хэцүү ш дээ.
Стеф- За, тэгэхээр, чи намайг боомт дээр зогсохдоо завиа тавиад туучихна гэж айгаад байгаа юм уу?
Анд- Тийм ээ.
Стеф- Эсвэл намайг гар, бусад нь хичээлээ хий гээд байгаа юм уу?
Анд- Тийм.
Стеф- Чиний аз болоход, би дөнгөж сая энэ шөнийг хэрхэн сайхан өнгөрөөж, зангилаа зангидах аргаа олчихлоо. Баяртай.
Анд- За, шалгаруулалтын цаг эхэлчихлээ.
Стеф- За, би олс байсан бол хаана байх вэ? Сайн найзуудтайгаа хамт хонох өдрөө хичээл хийгээд байж болохгүй. Тэр ч мэдээж л дээ. Андреа. Чиний хэрэг байна аа.
Анд- Олс хаана байгааг би мэдэхгүй шүү.
Стеф- Олчихсон шүү.
Анд- Болж дээ. Тэгэхээр одоо би чамд хэрэггүй.
Стеф- Байз даа. Багадаа хамт хоноход чиний дуртай тоглоом юу байлаа?
Анд- Юм олох юм болов уу?
Стеф- Өө, ерөөсөө тэгж бодсонгүй. Сайхан санаа байна.
Анд- Дууслаа, тасаллаа.
Стеф- Битгий, битгий. Бусад охидоо яах юм бэ? Тэд ямар тоглоомонд дуртай билээ?
Анд- Стеф, яг одоо би шалгаруулалтынхаа бичлэгийг янзалж, илгээх хэрэгтэй байна аа. өөрсдөөс нь асуу. Эсвэл тааж ол.
Стеф- Эсвэл... Эхлээд чи надад тусалчих л даа, дараа нь би чиний бичлэг дээр тусалъя?
Анд- Чи намайг зөвшөрүүлэхийн тулд зогсолтгүй ятгачих юм аа?
Стеф- Харин тэгж л байна.
Анд- За яах вэ, камераа олтол чамд тусалъя. Гэхдээ би чамд тусалж байхдаа дуулж ярина шүү.
Стеф- Би чинь нэг гараараа олс зангидаж чаддаггүй юм байна ш дээ.
Эмма- За. Намайг онгод гэхээр та нар ор гээрэй. Онгод. Ор. Онгод. Ор.
Оли- Санаа зовох ёстой юу, үгүй юү?
Миа- Тийм ээ, санаа зовох ёстой.
Эмма- Хамраараа амьсгаа аваад. Амаараа гаргаарай. Шинэ санаа төрөөч ээ. Толгойд юу ч орж ирдэггүй ээ. Гоё юм харвал бүтээлч санаа минь ундрах болов уу? Үгүй ээ. Үгүй. Хөөе, Франц, Англи хоёр ойрхон гэж мэдээгүй юм байна. Андреа мэдэж байгаа болов уу? Тэрэнд очиж хэлэх үү, болих уу?
Миа- Боль. Чи зурага зур.
Эмма- За. Зураг. Мэдээж ш дээ. Зураг минь. Зураг минь. Зураг минь. Зураг минь. Зургаа зур л даа. Эсвэл сайхан бүжиглэх үү?
Анд- Зогтус.
Эмма- Өө, хөлдүү бүжиг. Сайхан санаа байна.
Анд- Үгүй ээ, бүжиглэхээ боль гэж байна. Миний камерийг хараагүй биз?
Зэр- Үгүй. Уучлаарай.
Эмма- Ерөөсөө хамт хайлцдаг ч юм уу?
Оли- Үгүй ээ, эммэ. Чи зургаа дуусга л даа... Биш ээ, зургаа эхлүүл л дээ.
Эмма- Бусад туслахаар онгод ордог юм ш дээ. Одоо миний онгод орно доо. Эсвэл энэ ч юм уу: Maintenant, cela va m'inspirer.
Оли- Хөөх, чамайг францаар ярьдаг гэж мэдсэнгүй.
Эмма- Өө, би чаддаггүй юм өө. Гэхдээ утасны орчуулагч апп байдаг юм.
Оли- Сансрын зугаалга гэвэл францаар юу гэх вэ?
Эмма- Камп спатиал.
Оли- Янзтай. Хурдхан явах юм сан. Ирээдүйд алдартай сансрын нисэгч болох анхны алхам шүү дээ.
Эмма- Чамаар бүр бахархчихлаа. Хамгийн түрүүнд аль гараг дээр очиж үзмээр байна вэ? Би байсан бол олон сартайгаар Бархасбад руу явна аа. Би саранд хэчнээн дуртай гээч.
Оли- Ммм, за,,, Ангараг дэлхийтэй хамгийн төстэй гараг юм чинь, хүмүүс хамгийн түрүүнд тийшээ л очих байх. Тиймээс би Ангараг руу явна. Тэнд очоод чамайг их санах байх даа.
Эмма- Гэхдээ би чамайг мөд дөө Ангараг руу явж чадахгүй гэж бодож байна.
Оли- Биш ээ, сансрын зугаалгаар явахдаа л гэсэн юм ш дээ.
Эмма- Аан, тэр ч арай хурдан л даа.
Оли- Тийм. Хэдхэн хоногийн дараа явна. Гэхдээ бид хэчнээн хол байлаа ч гэсэн үүрд мөнх сайн найзууд.
Эмма- Тийм ээ, хэчнээн хол байлаа ч гэсэн...
Миа- Дал бугалганы ястай холбоотой. Бугалганы яс шууны ястай холбоотой. Тохойн ястай ч билүү? Чи юу гэж бодож байна, Чарли? Чиний зөв өө. Тохойн ястай шүү дээ.
Стеф- Модон байшин Миаг дуудаж байна. Модон байшин Миаг дуудаж байна. Радиогоо аваач ээ.
Миа- За?
Стеф- Чи ямар амьтанд дуртай билээ?
Миа- Өө, яг тэр гэж хэлж чадахгүй. Би бүх амьтанд хайртай. Тэгээд л би дархан цаазат газарт нэг жил ажиллахаар шийдсэн юм ш дээ. Үхэрнүүдтэй тэврэлдэж, шувуу сургаж, лам гөрөөс тэжээж…
Стеф- Лам гөрөөс. 10-4.
Миа- Би нохой л гэх гэж байсан ш дээ. Ямар эмзэг юм бэ.
Стеф- За, дэрээр байлдсаны дараа, сүнстэй болсон явдал ярьж, эрдэнэсийн эрэлд гарч, гахай барьж, үнэнээ хэлдэг тоглоом тоглоно. Ямар санагдаж байна даа? Андреа?
Анд- Юу? Уучлаарай, би камераа хайгаад, хайгаад олдоггүй ээ.
Стеф- Гэрээс чинь гараад явчихаагүй л байлгүй дээ. За, өнөөдрийн төлөвлөгөөг сонс?
Анд- Жаахан хүүхэд шиг сонстох л байх, гэхдээ,,, би түр азнамаар байна. Бичлэгээ янзлаад хугацаанд нь өгмөөр байна ш дээ. Би явж болох уу?
Стеф- Зөвхөн гарах ёстой газраараа гарч, энэ олсоор дамжиж буувал болно. Хар даа.
Анд- Энэ чинь жаахан хүүхдийн тоглоом биш үү?
Стеф- Өнөөдрийн сэдэв жаахан байхдаа гэж хэлээ биз дээ?
Анд- За за. Тэгээд сайн уясан юм уу даа?
Стеф- Уясан. Хэзээ ч тайлагдахааргүйгээр уясан даа. – Мундаг. Яана аа. Андреа?
Анд- Би зүгээр ээ. Гэхдээ чи олс уях дээрээ жаахан анхаармаар юм байна даа.
Стеф- Чиний хэлдэг буруу биш ээ. Зангилаа гэж. Би чамайг албаар унагаая гээгүй шүү. Одоо би явж чиний камерийг хайлаа.
Анд- Яаралтай хэрэг гарлаа.
Стеф- Бүгдийг нь зохицуулчихсан. Би бараг бүх төрлийн зангилаанд мэргэшчихлээ.
Анд- Биш ээ. Миний камер. Хайгаад, хайгаад олдохгүй байна ш дээ.
Стеф- Сайн хайсан юм уу?
Анд- Бүр өрөөнд үзэж, хөшигний ард, шүүгээнд хүртэл хайсан. Алга болчихжээ. Бичлэгээ оруулахад хоёр цаг үлдсэн, гэтэл камер минь алга болчихлоо.
Стеф- За, олдоно доо. Битгий сандар.
Анд- Чи нуучихсан юм уу? Чиний нөгөө эрдэнэсийн хайгуул чинь уу? Намайг дөнгөх гээд байгаа юм уу?
Стеф- Үгүй. Гэхдээ наадах чинь тун дажгүй санаа байна шүү. Явж, чиний модон байшинд хайя.
Анд- Одоо бүр далайн дээрэмчний хоолойгоор ярьж байна уу, чи?
Стеф- Үгүй ээ… уучлаарай. Үгүй.
Миа- Нохой сүүлнийхээ уртаас хамаараад 320 ястай байдаг.
Стеф- Гайхмаар юм аа.
Анд- Төвлөр.
Стеф- Нээрэн тийм. Онц байдал үүссэн шүү дээ.
Анд- Миний камер алга болчихжээ. Шалгаруулалт дөхөөд байдаг.
Эмма- Би хөгжилтэй юмнаас хоцорчихов уу?
Оли- Одоо л хөгжилтэй болж эхэлж байх шиг байна.
Анд- Харин ч төгсгөл гэж үү? Миний театрын сургуульд орох мөрөөдөл нурлаа.
Оли- Андреа, камерийг чинь олно доо. Эхлээд ямартай ч чиний хайсан газраар дахиж хайя.
Анд- Гэхдээ би бүх газраар хайсан шүү дээ.
Миа- Дутуу үзсэн байж болно ш дээ.
Оли- Тийм ээ, алив. Биднийг ирсэнээс хойш хаагуур, хаагуур хайснаа заагаад өг дөө.
Стеф- Гэнэт санаанд чинь орж ирээгүй биз?
Анд- Үгүй…
Эмма- юу?
Стеф- Чиний зураг. Хар даа…
Анд- Өөр болчихжээ…
Оли- Гэхдээ сайн талаараа шүү.
Стеф- Хайрцагнаас гадуур сэтгэсэн байна.
Миа- Хэтэрхий гадуур…
Эмма- Яана аа. Энэ зургаа өгч болно биз дээ?
Зэр- Болохгүй. Битгий л тэгээрэй. Болохгүй шүү. Битгий.
Миа- Би нэг юм шулуухан хэлье. Оройжингоо зурахаас халгаад л байсан, тэгээд зурсан юм чинь одоо ердөө л энэ үү?
Эмма- Би ч хэрэг алга аа.
Оли- Үгүй ээ... гэхдээ бид хичээлийн тухай сүүлчийн удаа ярилцаж, сүүлчийн удаа хамт хонох гэж байна. Магадгүй чи өөрийн мэдэлгүй урлагийн сургуульд орох боломжоо түлхээд байгаа юм биш үү?
Эмма- Би тэгж яах юм бэ?
Миа- Биднээс хол явна гэж айгаад байгаа юм биш үү?
Эмма- Би явахгүй бол бүх юм ердийнхөөрөө үлдэнэ гэж үү?
Миа- Би ч гэсэн айж байна.
Оли- Би ч гэсэн. Гэхдээ бидний нөхөрлөлийн замд юу ч саад болохгүй. Далай ч, галактикт ч саад болохгүй.
Эмма- Чиний зөв өө. Би урлагийн сургуульд ормоор байна. Та нарын дараа, би урлагт хамгийн их хайртай. Гэхдээ одоо яах вэ?
Анд- Одоо ч ганцхан чам дээр бүгд анхаарал хандуулах цаг биш л дээ, гэхдээ над дээр анхаарал хандуулаад өгөөч дээ.
Зэр- За. Мэдлээ. Миний буруу.
Эмма- Мөрөөдөл минь харсаар байтал бутарч уналаа, гэхдээ тэгье ээ.
Ан- Би түрүүнээс хойш модон байшин, зочны өрөө, унтлагын өрөө гээд хаа сайгүй л хайлаа, гэтэл камер минь олдохгүй байна ш дээ.
Оли- Хамгийн сүүлд хаана тавьснаа санаж байна уу?
Анд- Өдрийн хоол идэхээр гарахдаа барьж байсан.
Миа- Тийм ш дээ. Би саналаа, чиний камер ширээн дээр байсан, хажууд нь миний амттайхан, шүүслэг сайхан... Уучлаарай, дахиад өлсөөд байх шиг байна.
Оли- За, ямартай ч хоол идсэн газар руугаа явж ирэх нь зөв юм шиг байна.
Анд- Явъя. Хугацаа бага үлдсэн шүү.
Миа- Яваад ирэх замдаа чиний зургийг яахыгаа бодож олъё.
Анд- Миний камер энд алга байна.
Стеф- Бидний сууж хоол идсэн ширээ энэ мөн юм уу даа?
Эмма- Бүгдийг нь шалгая.
Миа- Хүмүүс яагаад асгаж, цутгаж иддэг байна аа?
Анд- Хогийн саванд үзье.
Миа- Ингээд хог ухдаг юм байжээ.
Анд- Энд бас л алга.
Стеф- Өлсөж байгаа хүн байвал би бараг бүтнээрээ буррито олсон шүү.
Анд- Алга байна. Театрын сургуульд орох мөрөөдөл минь замхарлаа. Яг энэ энэ амтат буррито шиг.
Миа- Би хоол захиалчих уу? Бүгдээрээ өлссөн юм шиг байна.
Оли- Өөр хаана байж болох вэ, бод доо?
Анд- Үгүй, энд байж байгаад шууд манай гэр рүү явсан. Шалгаруулалтанд хоёр хүрэхгүй цаг үлдлээ. Яг баларлаа.
Эмма- Сэтгэлийг чинь тайтгаруулна гэвэл миний сургуульд өгөх намтар ч олигтой болохгүй нь дээ.
Анд- Бүгдээрээ Хартлейк хотдоо үлдэх нь дээ.
Эмма- Ядаж л бүгдээрээ ойр байх нь.
Анд- Ер нь чамаас л боллоо, Стеф.
Стеф- Айн?
Анд- Чи л бөөнөөрөө хоноё гэж хүүхэд шиг юм яриагүй бол би камераа гээхгүй байсан юм, за.
Стеф- Би буруугүй шүү.
Анд- Чи буруутай.
Стеф- Би буруугүй.
Оли- Одоо харин хүүхэд шиг аашилж байгаа юм биш үү?
Анд- Та нар зүгээр дуугүй бай.
Мтеф- Битгий оролц.
Оли- Бүдүүлэг юмнууд.
Миа- Хөөе. Бүгдээрээ тайвширцгаа л даа. Одоо муудалцаж байх цаг биш ээ.
Анд- За, яах вэ.
Стеф- Тэгэхээс дээ. – Хөөе, намайг хэтэрхий мэрийлттэй гэдээ..
Миа- Хэтэрхий мэрийлттэй.
Стеф- Гэхдээ,,, шинэ бичлэг хийвэл яасан юм бэ? Энд. Одоо. Хүсэл мөрөөдлөө хуваалцъя л даа. Бид юуг ч хийж чадна.
Анд- Хөөе, наадах чинь миний монологийн үг.
Стеф- Харин тэгээд. Чамайг жүжгээ сургуулилж байхад сонссон юм. Сайхан монологи байна дээ. Сэтгэлд их хүрсэн шүү.
Анд- Яагаад гэвэл бид хамтдаа байхдаа илүү шүү дээ?
Стеф- Илүү, илүү, илүү.
Оли- Би гар утсан дээрээ бичлэг хийе. Зарим аугаа найруулагч гар утсаараа кино хийсэн гэж сонсож байсан юм байна.
Эмма- Шууд энд бичлэг хийе. Би ард чинь гоё зураг зурж өгье.
Анд- Юугаар вэ?
Эмма- Хар даа.
Стеф- Миа амьтан, жижиг хэрэглэлийг хариуц, би гэрэл, дуу гээд хэрэгтэй бүгдийг нь аргалъя.
Миа- Болж байна. Бидний хамтран ажиллах сүүлчийн боломж гэж бод. Бүгдээрээ хичээнэ шүү.
Эмма- Бүр уярчихлаа. Салах ёс хийж байгаа юм шиг.
Оли- За, сэтгэлээ барь аа. Хийх ажил их байна шүү.
Миа- Цаг 9:15. Ганцхан удаа бичнэ шүү. За, бэлэн үү? Бид бэлээн.
Анд- Би чадах ёстой.
Оли- Анхаар. Явлаа.
Анд- Алив, бүгдээрээ өөр, өөр гэдэгтэйгээ эвлэрцгээе л дээ. Хүн бүрийн сэтгэл янз бүрийн өнгө, хэлбэртэй. Би чамайг өөрөөр чинь байлгая. Чи намайг өөрөөр минь байлга. Хэр их ойлголцоно, тэр хэмжээгээрээ танин мэднэ...
Стеф- Үнэхээр гоё болжээ.
Эмма- Миний үзсэн хамгийн сайхан бичлэг.
Анд- Хэтэрхий их догдлох хэрэггүй. Би хараахан тэнцээгүй байгаа шүү.
Оли- Тавхан минут үлдсэн байна.
Анд- За... илгээчихлээ.
Миа- Үнэхээр сайхан бичлэг болсон.
Стеф- Урлагийн сургуулийнхан үзээд биширнэ дээ.
Эмма- Бас би намтартаа оруулах зураг, чимэглэлийн ажилтай боллоо ш дээ.
Анд- Янзын сайхан болсон, Эмма.
Оли- Түрүүчийн зургаас чинь мянга, түм илүү.
Эмма- Хөөе. Тийм ээ, чиний зөв өө. Тэр аймшигтай зураг.
Оли- Хар даа, од харваж байна.
Стеф- Хурдан хүслээ бодоорой.
Анд- Бидний мөрөөдөл бүхэн биелж, үүрд хамгийн сайн найзуудаараа үлдэх болтугай.
Миа- Миний сонссон хамгийн сайхан хүсэл байна шүү.
Эмма- Бие, биенийхээ юунд дуртайг илүү сайн мэдэж авсандаа баяртай байна.
Стеф- Би дэлхийг тойрон аялахад бэлэн байна.
Анд- Өөрсдийнхөө ямар мундагийг гайхацгаахаа түр азная тэгэх үү? Бид санасандаа хүрлээ. Санасандаа хүрэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэлээ шүү дээ.
Оли- Та нартаа маш их хайртай шүү.
Зэр- Үүрд найзууд.
Эмма- За, ингээд явлаа даа.
Стеф- Би аймаар сандраад байна аа. Би сурагчдадаа таалагдахгүй, тэд намайг муу багш гэж бодвол яана аа?
Анд- Хэн ч тэгж бодохгйү дээ. Чи хамгийн шилдэг нь. Чиний далайд гарах хүсэл сурагчдад чинь урам хайрлан ааа.
Оли- Яг тийм шүү.
Стеф- Сансрын зугаалгын чинь талаар хурдхан л сонсох юм сан.
Миа- Хэдүүлээ долоо хоногтоо ядаж нэг удаа ярьж байна шүү.
Анд- Тэгнэ ээ. Гэхдээ, цагийн зөрүүнээс болоод нэлээд төвөгтэй л байх болов уу.
Оли- Би бүгдэд нь хуваарь гаргачихсан. Аавын маань хуучин ламинатор хэрэг болно гэж мэдээд байсан юм.
Эмма- Ёстой мундаг.
Стеф- Явах болчихов уу даа?
Анд- Үүрдийн найзууд.
Миа- Үүрдийн найзууд.
Оли- Үүрдийн найзууд.
Стеф- Үүрдийн найзууд. – Баяртай найзууд аа. Дараа уулзацгаая.
Back to episodes Go home