Бич- Бамблбигийн зовлон
Миа- За, тавцангаа цэвэрлэсэн, аврах хантаазаа эмхэлсэн. Одоо гэрэл өлгөх үлдсэн,,, Себастиан?
Сэб- Яасан, Миа?
Миа- Яагаад энэ дэрнүүд суудал дээр байдаг билээ?
Суб- Суудлын дэр шүү дээ.
Миа- Дотор суудлын дэр ш дээ.
Сэб- Гэхдээ энд хаалга алга. Хүн багтахаар хэмжээтэй том нүхнүүд л байна.
Миа- Сэбастиан, өнөөдөр ямар чухал өдөр гэдгийг сануулах хэрэгтэй юү?
Сэб- Үгүй, хэрэггүй.
Миа- Тэгвэл яагаад миний хийх ажлын жагсаалтанд ороогүй байна вэ? Би модонд авирахаас өгсүүлээд хортой царс модны тэсвэр, хүндэт барсын клуб гээд Хартлейк хотын Байгаль орчны клубын тэмдэгийг бүгдийг нь авсан юм сан. Нэгийг нь ч үлдээлгүй авсан. Гэтэл яагаад ч юм миний авч чадаагүй нэг тэмдэг байх шиг байна. – Овсгоо самбааны тэмдэг.
Сэб- Чи үргэлж бэлтгэлтэй байдаг болохоор тэр байх аа.
Миа- Үсрэхийн өмнөх чиний төрх шагналыг авсан. – Гэхдээ тэр өнөөдөр өөрчлөгдсөн, яагаад гэвэл Клубын дарга хатгатай Финкль учир зүйгээр ургуулсан жимс, ногооноос өөр найрлагагүй хийсэн тусгай өдрийн хоолыг идэхдээ миний засвар хийсэн завин дээр сууж байх болохоор миний овсгоо самбааг олж харна даа.– Хар даа.
Сэб- Тэгж л чи тэр тэмдэгээ авна ш дээ. Бас тэгээд л би хоолоо хийж ирсэн.
Миа- За за. Одоохон жагсаалтаа гүйцээж бөглөөд... Хөөе, миний үзэг яачхав аа?
Сэб- Өө, овсгоо самбаагаа харуулах боломж...
Миа- Гэхдээ зүгээр ээ, надад илүү байгаа.
Сэб- Байхгүй юм биш үү?
Жэк- Уугаарай, зөгийхөн минь. Энэ чихэртэй ус чамайг хүч оруулна. Хүн ямар залхуу юм бэ?
Дан- Ааа. Үгүй ээ, үгүй, үгүй. Үгүй ээ, үгүй, үгүйшүү...
Лэй- Уучлаарай, чамайг харсангүй ээ, Даниэл. Миад илгээмж ирлээ.
Миа- Би байна. Баярлалаа, Лэйла, энэ... Хоёр ширхэг төмс, нэг ширхэг цэс? Гэхдээ би нухаш захиалсан ш дээ...
Лэй- Уучлаарай, андуурал гарчихжээ. Флоуэр Фэйсийнхэн манай фэрмийн зэргэлдээ тариалан эрхэлж эхэлснээс хойш манай хашаа руу орж ургаад байгаа юм аа.
Ми- Би вэжжи зүүдлс, бийтболлс хийж байгаа болохоос,,, цэстэй шөл хийгээгүй ш дээ.
Лэй- Чи төмсөө цэстэйгээ холиод сайтар нухаад өгвөл нухаш л болчихно ш дээ.
Дан- Зүүн нүд. Өршөөгөөрэй, хэнийг хайж байгаа билээ? Миа билүү?
Миа- Аан, би энд байна.
Дан- Өө, сайн уу?
Миа- Намайг Миа гэдэг. Чи Даниэл байх нь ээ, харин энэ чинь... Яана аа. Хөөрхий цэцэгс бүр гундчихжээ.
Дан- Тэрний буруу шүү.
Лэй- Би юү?
Дан- Тийм. Танай ногоонууд миний цэцэг гялалзахад хэрэгтэй шим тэжээлийг булаагаад байгаа ш дээ.
Лэй- Танай цэцэг харин бүх усыг ховх сорчихоод миний ногоонууд гандчихсан.
Дан- Миний мандарваанууд хатаад байна.
Лэй- Миний ногоонд ч гэсэн ус хэрэгтэй.
Дан- Миний цэцгэнд ч гэсэн.
Лэй- Миний ногоонд илүү их хэрэгтэй.
Дан- Миний цэцэгнүүд хорчийсон.
Лэй- Чи тэр цэцэгтэйгээ хол яваарай. Манайх тариалан танайхаас өмнө тэнд байсан юм шүү.
Дан- Тэр нэг юмаа тариалан гэчихжээ.
Лэй- Танайх цэцэг тарихаас өмнө жимс алагласан тариалан байлаа.
Дан- Миний цэцэгс энэ газрыг өнгөлөг болгосон, харин гэтэл танай ногоонууд үзэмж муутай ш дээ.
Жэк- Надад нэг хэрэг болох санаа төрлөө…
Лэй- Цэцэг чинь ердөө л чимэглэл, манай ургац бол хоол.
Дан- Миний цэцэг бас хоол биш үү? Тэгвэл тэр цитрусыг хар даа.
Жэк- Өршөөгөөрэй, би та хоёр тус болж чадах юм шиг... – Намайг хүн гэж тоохгүй нь л дээ.
Дан- Цэцгийн хүч.Пөөх. Тийм ээ.
Анд- Энд сайхан юм аа.
Оли- Харин тийм. Өдөр бүр шинэ төрлийн шувуу үзэж байгаа юм шиг л. –
Анд- Хөөе, хар даа. Тэр Жэксон мөн үү?
Оли- Мөн байна. Наашаа дуудчихъя л даа.
Анд- Жэксон. Нааш ир ээ.
Жэк- Сайн уу?
Дан- Уучлаарай, жаал аа. Лэйла руу харвасан юм аа.
Лэй- Тийм үү? Тэгвэл үүнийг бордоондоо нэмчихээрэй.
Дан- Тэгнэ. Миний газар танай тариалангийн шим тэжээлийг дуртайяа хулгайлж, сайхан цэцэглэнэ дээ.
Лэй- Аа, чи муу...
Оли- Хурдлаарай, Жэксон.
Анд- Энд аюулгүй, цэвэрхэн шүү.
Ми- Ирсэнд чинь үнэхээр их баярлаж байна. Хорин минутийн өмнө ирлээ ш дээ.
Фин- Өдрийн цай гэвэл би амиа ч өгөхөд бэлэн шүү. Би чиний бийтболлд ямар дуртайг мэднэ дээ.
Миа- Тэр тухайд гэвэл манай цэс яльгүй өөрчлөгдсөн. – Орон нутгийн бүтээгдэхүүн захиалахаар заримдаа захиалснаа авдаг даа.
Фин- За тэгээд чамд авхаалж самбаа, арга ухаан байгааг юугаар батлан харуулах юм бэ дээ?
Миа- Яг тийм.
Фин- Гэхдээ хоолоо хурдлахгүй бол чи сүүлчийн боломжоо алдаж мэдэх юм шүү.
Миа- Өдрийн хоол удахгүй бэлэн болно. Эхлээд задгай ус руу гараадахъя, ямар сайхан үзэмжтэй гэж санана. Та гэртээ байгаа юм шиг тухлаарай. – Ирчихсэн шүү. Бас аймаар өлсөж байна. Сэбастиан, ямар хоол хийх вэ? Түүхий төмс аягалаад барилтай биш дээ. Яамаар ч юм бэ дээ. Өнөөдрийн төлөө яаж их бэлдлээ дээ.
Сэб- Одоо юмс өөрчлөгдсөн. Тэгэхээр чи сайтар бодож, авхаалж самбаагаа гарга даа.
Миа- Аа, мэдлээ. Загас бариад сүши хийж өгье.
Сэб- Бас хурдан сэтгэж байна шүү.
Миа- Май.
Сэб- Найзаараа загас бариулах гэж үү?
Миа- Газар дээр бол чи миний найз. Харин усан дээр миний хүний нөөц. Алив, томхон загас бариад ир.
Анд- Энэ хоёр дэндэж байна аа.
Жэк- Эвлэрүүлэх гэсэн боловч намайг тоосон ч үгүй. Тэгээд би аргаа бараад... Нөхцөл байдлыг гартаа л авахаас даа.
Оли- Хар даа, шинэ төрлийн шувуу...
Анд- Нугас.
Оли- Биш ээ, нугас биш...
Анд- Бордоо. Газарт шимтэй. Гэхдээ чиний царайг халтартуулна.
Сэб- Миа? Туслаарай. Туслаарай...
Миа- Загас барьчихсан уу?
Сэб- Том загас. – Энэ голд халим байдаг уу? – Ээ, золиг. Замаг, залхагнаас өөр юм байхгүй гэж үү дээ?
Миа- Би юу хийхээ мэдлээ. Чи загасаа барьж бай. Утсаараа загас барих зөвлөгөө хар. Би тэмдгээ авахдаа л авна. – Салад?
Фин- Хөөх, харваас амттай. Баярлалаа. Миа, суу л даа.
Миа- Өө, би харин жаахан завгүй...
Фин- Чи арай зочноо ганцаараа хоолло гэж байгаа юм биш биз?
Миа- Яалаа гэж.
Фин- Нээрэн, манай Байгаль орны клуб үнэхээр тэлж байгаа шүү.
Миа- Тийм. Эх гарагаа хамгаалах ямар чухлыг улам олон хүн ойлгодог болж байна лээ.
Фин- Яг тийм. Хамтдаа зүтгэж чадвал бид олон арван жил хайнга хандсанаас үүдэлтэй хор уршгийг арилгаж, нөхөн сэргээж чадна. Гэхдээ гишүүдийн тоо олшроод манай байрны зай багадаж, уулзалт хийх боломж болоо байдаг. Тийм болохоор чамайг завин гэрээ хааяа хэрэглүүлж байх болов уу гэж бодсон юм.
Миа- Завин гэр ээ? Тэгэлгүй яах вэ дээ. Гэхдээ нэг болзолтой.
Фин- Ямар?
Миа- Надад ганц дутуу байгаа Авхаалж самбааны тэмдэгийг минь өгчих.
Фин- Гэрээ түр ашиглууллаа гээд авхаалж самбаатай гэсэн үг биш л байх.
Миа- Гэхдээ хэн, хэндээ ашигтай завшааныг бүрдүүлэх нь чухал биз дээ.
Фин- Саяынх юу байв аа?
Миа- Та намайг түр хүлээж байх уу? Дараагийн хоолоо харчихаад ирье. – Миний хэлснийг бодож үз л дээ. Ашигтай тохиролцоо шүү. – Чи юу хийчихэв ээ?
Сэб- Би санамсаргүйгээр өвлийн загасчлал үзчихсэн юм шиг байна.
Миа- Өвөл өө? Завин дээр үү? Ус уу?
Сэб- Гэгээтэй тал нь, би загас барьсан.
Дан- Тийм ээ.
Лэй- Нарны гэрлээр шарж тоглоод байгаа юм уу? Хоёр хүний тоглоом ш дээ.
Анд- За, Жэксон минь. Чи энэ хоёрын алийг нь хиймээр байна вэ? Ургамлын цэцэрлэгээ бидэнд үзүүлж болно. Эсвэл бордооны саравчийг харж болох уу? – Аа, за за. Өнөөдөржин завгүй шүү дээ.
Жэк- Лаазнуудаа дахин боловсруулах руу аваачиж өгөх үү?
Анд- Миний санаанд орж ирээгүй л дээ, гэхдээ болно оо, нээрэн, лаазнуудаа дахин боловсруулах үйлдвэрт тушаавал нэр бүрээр нь мөнгө өгнө ш дээ.
Оли- Тэгээд олсон мөнгөө байгаль орчны клубт хандивлая. Сайхан санаа байна, Андреа.
Анд- Өө, тэгье. Хандивлана ш дээ. Үгүй ээ, цанын бааз орж гулгая.
Оли- Хэр их мөнгө олно гэж бодоо вэ? Байз даа, нэг лааз хэр үнэтэй гэж бодоод байгаа юм бэ?
Жэк- Нэг тоглоом тоглоё. Хамгийн олон лааз түүсэн нь хожно шүү.
Анд- Шагналд нь цанын цааз орж болох уу?
Оли- Үгүй ээ. Алив, босоорой. – Уул шиг ихийг цуглуулчихлаа. Лаазан уул. Биш ээ. Лаазтай уул. Биш ээ, онцгүй юм байна. Лаазанмажаро уул?
Жэк- Гурвуулаа энэ хавийг бүгдийг нь цэвэрлэсэн ш дээ. Сайн ажиллалаа.
Анд- Хэн хамгийн ихийг цуглуулсан бэ?
Жэк- Гурвуулаа мундаг ажиллалаа ш дээ.
Анд- Гэхдээ нэг нь түрүүлэх ёстой ш дээ.
Оли- Андреа, цанын бааз орохгүй шүү.
Анд- Цанын бааз орох ч юм билүү.
Жэк- Тэгвэл дахиад нэг сорил байна.
Анд- Заа..
Жэк- Овоолгыг нураахгүйгээр ёроолоос нь ундааны лааз сугалж чадсан нь түрүүлнэ.
Оли- Бурхан минь. Нэлээд сайн тооцоолохгүй бол болохгүй дээ.
Анд- Амархан ш дээ. – Яана аа.
Оли- Лааз хаа сайгүй хөглөрчихлөө.
Жэк- Яг миний бодсоноор боллоо.
Анд- Алив, дахиад цуглуулцгаая.
Оли- Жэксон, яагаад лаазнуудаа энд цуглуулаад байгаа юм бэ? Дахин боловсруулах үйлдвэрт аваачиж өгнө биз дээ?
Анд- Зөгий.
Жэк- Битгий ай. Зөгий л шүү дээ. Чамайг хатгахгүй дээ.
Анд- Чи яаж мэдэж байгаа юм бэ?
Жэк- Гол нь чи тайван байх хэрэгтэй, огцом хөдөлгөөн хийж болохгүй шүү.
Оли- Жэксоны зөв өө. Зөгий хэнийг ч хатгах гэж ирээгүй.
Жэк- Тэр хар л даа. Ямар эгдүүтэй гээч.
Оли- Ундааны лаазанд дуртай юм байна, тийм ээ?
Жэк- Харин тийм, зөгийнүүд үнэхээр дуртай шүү.
Зэр- Зөгийнүүд ээ?
Анд- Өнөөдөр бороотой юм уу?
Оли- Шуурганы үүл биш байна. Миний бодлоор…
Зэр- Зөгий.
Анд- Тайван бай.
Оли- Гүнзгий амьсгаа аваарай, Андреа.
Анд- Зөгий ам руу орчихвол яах юм бэ?
Оли- Дотроо сандарч байгаа ч гаднаа тайван байгаарай.
Анд- Гаднаа сандар аа?
Жэк- Дэлхийг хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
Анд- Жэксоныг дэмий ч дуудчихав уу даа?
Жэк- Сонссон шүү. Би та нарт хэрэгтэй, энэ газарт би хэрэгтэй.
Миа- Сэбастиан. Чи яасан бэ? Сэбастиан. Живэхээсээ өмнө зогсоол руу очъё л доо. – За, ямартай ч загастай боллоо, Миа. Чи нэг сайхан амьсгаа аваад, дараа нь яахаа бод.
Оли- Ашгүй буучихлаа. Ашгүй, амьд байна. – Одоо яах вэ?
Анд- Яагаад бидэн рүү харваад байгаа юм бэ?
Оли- Бидэн рүү биш ээ. Зүгээр л харваг өнцгөө 27 хэмээр зөрүүлчихсэн л байна. Бас дээр нь салхины хүчээ тооцоолоогүй байна л даа…
Анд- Өө, ойлголоо. Онилохдоо муу юм байна.
Оли- Цаана чинь зөндөө зай байна ш дээ,,,
Анд- Харин тийм, газар олдохгүй юм шиг яагаад энд зодолдоод байгаа юм бэ? – Та хоёрын юунаас болсныг мэдэхгүй ч гэлээ жаахан сэхээрээд эргэн тойрноо хар даа, үгүй бол хамаг юм сүйтгэж орхих нь ээ.
Лэй- Даниэл. Чиний цэцэгнүүд… бол…
Дан- Миний цэцэгнүүд гай бологүй шүү. Харин чиний…
Лэй- Байз, байз. Аан гээ.
Дан- Миний цэцэг.
Оли- Дураараа дургина гэж байхгүй шүү.
Жэк- Юу ч сонсогдохгүй байна. Энүүгээр нэг дүнгэнэлдээн.
Лэй- Хайран ургац минь. Одоо яах юм бэ?
Анд- Жэксоны зөгийнүүд хамаг юм сүйрүүлэхээс өмнө зогсооё оо.
Оли- Тэгэхийн тулд, гар нийлж, хамтрах ёстой.
Зэр- Хамтарцгаая.
Дан- Уучлаарай, өргөс наалдчихжээ.
Фин- Миа миний хоолыг аваад хааччихав даа?
Миа- Хэтэрхий хурда живээд байна ш дээ.
Сэб- Хурдан усаа юүлье ээ.
Миа- Энэ нүхийг бөглөх юм хэрэгтэй. – Биш ээ. Болохгүй ээ. Дэр. Дэрээр бөглөе.
Сэб- Ингээд живлээ. Одоо өнгөрсөн. Ахмад онгоцтойгоо хамт живэх ёстой.
Миа- Чи ахмад биш, би шүү.
Сэб- Ашгүй дээ. Азаар би сайн сэлдэг ш дээ.
Миа- Би завиа орхиж, зугтаахгүй.
Сэб- Чи чадчихлаа ш дээ.
Миа- Би завиа хамгаалчихлаа.
Сэб- Үгүй ээ, чи хурдан сэтгэж, гар доорх эдээр асуудлыг шийдэж чадсан. Тэгэхээр чи авхаалжтай гэсэн үг.
Миа- Хөөе, чиний зөв шүү. Үнэн шүү.
Сэб- Хатагтай Финкл өөрөө харсан байх аа.
Миа- Тэр хамаагүй. Завь маань гахайн хороо шиг болсон болохоор тэр тохиролцоо хийхгүй байх аа.
Сэб- Тохиролцоо?
Фин- Миа, ямар нэгэн юм болоо юу? Энэ одоо юу болоо вэ…
Оли- За, ээлжилнэ шүү. Татаарай. – Зөгийнүүдийг хөөгөөд явуулчихвал модон байшинг минь нураахгүй.
Анд- Би л лав хатгуулмааргүй байна шүү.
Оли- Хатгаж магадгүй ээ. – Гэхдээ хатгуулах юмаа бид өөрсдөө л хийсэн.
Анд- Энэний оронд цанын бааз явчихса бол ч.
Жэк- Юу хийгээд байгаа юм бэ? Больцгоо. Та нар чинь… хамаг юм… нураалаа ш дээ.
Оли- Болж байна. Зөгийнүүд зугтааж байна.
Жэк- Миний үгэнд орооч. Одоохон больцгоо. Модон байшинг нураалаа ш дээ. Зөгийнүүд та нарыг хатгахгүй ээ. Харин ч туслах гэж байна.
Лэй- Тусалж байна аа?
Жэк- Зөгий чинь ургамлын тоос зөөдөг, тэдний ачаар л ургац арвин, их ургадаг юм ш дээ. Танай ургац муу байгаагийн шалтгаан бол энэ хавьд зөгий бага байсных шүү дээ. Битгий л дээ. – Удахгүй танай ногоо, цэцэг жимс урьдынхаасаа гарц ихтэй арвин ургана.
Дан- Энэ бол гайхамшиг.
Жэк- Биш ээ, шинжлэх ухаан.
Оли- Тийм ээ, шинжлэх ухаан.
Зэр- Тийм ээ.
Дан- Өө, чамд уурласныг минь уучлаарай.
Лэй- Намайг ч бас уучлаарай.
Дан- Эвлэрэх үү?
Лэй- Эвлэрье.
Оли- За, одоо олсоо тавьчих.
Анд- Чадахгүй ээ. – Хамар дээр зөгий суучихлаа ш дээ.
Миа- Өнөөдрийн явдалд уучлаарай. Миний төлөвлөснөөр болсонгүй.
Фин- Аймшигтай сүйрэл болсон, гэхдээ бас хөгжилтэй байсан. – Танай завин дээр уулзалтаа хийж чадахгүй болсонд л харамсаж байна.
Миа- Харин тийм ээ. Гэхдээ би авхаалж самбаатай гэсэн тэмдэгээ авч чадахаар боллоо ш дээ.
Фин- Чи өнөөдөр маш хурдан сэтгэж чадсан болохоор би татгалзаж чадахгүй, гэсэн ч Хартлейк хотын байгаль орчны клубын хайж байсан авхаалж самбаа арай ч ийм биш л дээ.
Миа- Таны зөв өө.
Фин- Гэхдээ модонд авирагчдын клуб дээр уулзах уу?
Миа- За, тэгье… байзаарай. Уулзалтаа хаана хийж болох тал дээр нэг санаа төрлөө.
Фин- Чиний зөв байжээ. Энэ модон байшин Байгаль орчны клубын уулзалтанд яг тохирох юм байна.
Миа- Харин тийм байгаа биз.
Фин- Миа, клубын уулзалтаа хаана хийхээ мэдэхгүй байхад авхаалж самбаа гаргаж шийдэж өгсөн учраас энэ тэмдэг албан ёсоор чинийх.
Миа- Би ч авхаалжтай л даа…
Фин- За, одоо дараагийн ажилдаа оръё. Та минь ээ? Цуглараарай, уулзалтаа хийцгээе. – Хмм, хачин юм даа. Миний алх хааччихав аа?
Анд- Би дотор үзээдэхье.
Миа- Үүнийг ашигла.
Фин- Авхаалжтай гэдэг нь. – Ингээд уулзалтаа эхлүүлье.
Дан- Байгаль орчны эрүүл мэндэд зөгий ямар чухлыг мэдэж авлаа.
Лэй- Харин тийм. Өнөөдрийг хүртэл би зөгийг сэлэмтэй ялаа л гэж бодож явлаа ш дээ.
Back to episodes Go home