LEGO FRIENDS 101

Жал-      Янзын хөдөлгөөн байна.

Зак- Хөөх. Үнэхээр сайхан газар байна, ээж ээ.

Мон-       Харин тийм ээ, Зак. Энд амьдарвал сайхан байгаа биз? Ганц гэм нь энэ хороололд тохирох байр олдох болов уу даа.

Зак- Өө, би олдоно гэж бодож байна. Өргөгч цамхаг яг одоо барьж байна шүү дээ.

Стеф-    Танайх шинэ хөрштэй болж байх шиг байна даа.

Ив-  Айн, яагаад барилгыг бүхлээр нь өөрчилж байгаа юм бол?

Стеф-    Би бүр ингэж болдогийг ч мэдээгүй юм байна.

Дот- Пэрри.

Стеф-    Би энийг яаж зогсоодгийг... мэдэхгүй шүү.

Ив-  Стеф, бэртээгүй биз дээ?

Миа-       Сайн уу, Сте...

Стеф-    Бурхан өршөөг.

Миа-       Шинэ төрх шиг дажгүй юм. Улбар шар зохидог гэж мэдсэнгүй. Гэхдээ дажгүй шүү.

Ив-  Аа, сайн уу? Хэн ухаантай охин билээ? Хэн ухаантай охин билээ?

Миа-       Зүгээр орхичих оо. Ажиллаж байгаа юм аа.

Ив-  Тийм ээ, унжгар чих, саглагар сүүлээрээ надтай ажиллаж байгаа юм ш дээ. Гэдсээ илүүлэх дуртай юу? Чи дуртай ш дээ, дуртай...

Сав- Сайн уу, гөлөгтэй минь ярихгүй байвал сайн л байна шүү. Надад зам заах учраас сатааруулж болохгүй л дээ. Ажил нь байгаа юм. Юунаас болоод ийшээ ирсэн юм бол? Халуун ногоо?

Стеф-    Би анхилуунд илүү дуртай л даа.

Миа-       Биднийг уучлаарай. Үнэхээр уучлаарай.

Сав- Зүгээр дээ. Явцгаая, Голди. Ажлаасаа хоцрох гээд байна шүү. Баяртай.

Стеф-    Би ч гэсэн ажилдаа явлаа. Өнөөдөр хоолны лангуунуудаар бараа хүргэж өгнө.

Ив-  Хөөе, Эмэралд энэржи бластын нууц нь юундаа юм бэ? Миний хамгийн дуртай.

Стеф-    Мэдэхгүй ээ. Гэхдээ мддэг байсан ч амтат жорыг нь чамд өгөхгүй л дээ.

Сав- Ажилдаа бэлэн, аав аа.

Роб- Хөөе, Саванна.

Сав- Өнөөдрийн онцгой цэс юу вэ? Карнэ асада юу? Молэ юу?

Роб- Жүүс.

Сав- Айн?

Роб- Лейла гэр рүүгээ явсан. Хүү нь утасдаад тэрэнд хэлэхгүйгээр нүүнэ ч гэсэн гэл үү дээ?

Сав- Ямар сонин юм бэ.

Роб- Харин тийм ээ. Гэхдээ би тэрэнд жүүсийг манайхаас даан гээд хэлчихсэн, чи ав л даа.

Сав- Гэхдээ би,, чадахгүй ээ...

Роб- Чи чадалгүй яах вэ дээ. Миний найз Саваннад чадахгүй юм байхгүй. – Жүрж энд байна, манго энд байна, навчит байцаа энэ байна, гадил харин энд. Нунтаг уураг энэ аяганд байгаа. Харин холигч энд байна. Чи чадна аа.

Үйл- Өршөөгөөрэй. Би жүржийн кураж захиалсан юм сан.

Сав- Нэг жүржийн кураж одоохон гарлаа. – Баярлалаа гэх чинь сонсогдсонгүй ээ.

Дот- Чи хааччихав аа? Зүрх минь булгилах боловч уянгалаг жиргээ чинь сонсогдсонгүй.

Вэр- Чимээгүй, Дотти. Би энд ажилтай байна.

Ив-  Хөөе. Зүгээр л найзыгаа дуудаж байна ш дээ.

Дот- Пэрри. Би чамайг олж харсангүй. Найз минь, чи хааччихав даа?

Миа-       Тэр шувуу юундаа уурлаад байдаг юм бол доо?

Ив-  Харин тийм. Пэрри уг нь их тайван байдаг сан.

Миа-       Чамд тэр айлын гэр доторх шууд харагдаж байна уу? Харин надад,,, ерөөсөө харагддаггүй ээ.

Гиб- Өө, ашгүй минь гэж. Муужаа, муужаа, муужаа. Алив, намайг үнсээч. Хөшгөө хаагаад, шагайж хараад.

Ив-  Яах вэ, харахгүй байж чадахгүй нь.

Зак- Тэр мууртай хүнийг чи харсан уу? Аймаар байгаа биз?

Трэ- Сэрээрэй, сэрээрэй, Маяа.

Жош-      Тако Тьюсдэйд хоцорч болохгүй шүү.

Мая-       Бололгүй яадаг юм.

Жош-      Гэхдээ тэдний тако энэ дэлхийн хамгийн амттай нь. Өнгөрсөн долоо хоногт очиход дуусчихсан байсан.

Мая-       Надад хамаагүй.

Трэ- Би нэг удаа нам унтаад эмээгийнхээ алдартай багел идэж амжаагүйгээ ярьсан билүү? Тэрнээс хойш байнга азгүйтсэн дээ.

Жош-      Нээрэн үү?

Трэ- Хүйтэн өдөр байсан болохоор сэрүүлэг дугарахаар нь би босохоо залхуураад… Та нар нээрэн анзаарсан уу, ноён Гиббонсын муур,,, дөрөв байсан уу?

Жош-      Манайх ноён Гиббонсын өөдөөс харсныг анзаарсан.

Мая-       Та хоёр өөр газар оч, тэгэх үү? Би унтмаар байна.

Сав- Сайхан даа.

Нан- Өө, баярлалаа.

Сав- Өө, Сайн уу, Нанди. Би сая энэ жүүсээ хэлсэн юм л даа.

Нан- Жорыг нь хэлээд өгөөч.

Сав- Хэрэв би чамд Эмэралд Энэржи Бластыг хийх жорыг өгвөл, чамайг хороох хэрэгтэй болно л доо.

Нан- За за. Надтай битгий ганцаархнаа тааралдаарай. – Амттай. Өө, за за, би явлаа. Ээж яаралтай ир гэсэн. Нэг шувуу ээж рүү дайраад бас гал тогоо угаалгын өрөөний байр солигдчихсон гээд байх юм.

Сав- Тэр хоёрыг чинь яасан ч хольж болохгүй биз дээ. Тэгсэн чинь бие засах гэтэл хөргөгчөө нээчихвэл яана...

Нан- Чи миний лангууг харж байгаарай.

Сав- Чи манай ааваас асуучих уу?

Нан- Аан гээ, үйлчлүүлэгчийн хөлд дарагдаагүй байна, тэгээд ч амархан ажил ш дээ. Гоймон хутгаж аваад нөгөө юу руу хийнэ... юу гээд байдаг билээ дээ? Нөгөө дугуй, хүнхэр юм чинь?

Стеф-    Аяга уу?

Нан- Аан тийм. Харав уу. Чи мэдэж байна ш дээ. Чи хэн билээ?

Стеф-    Намайг Стефани гэдэг.

Нан- Янзтай. Та хоёр лангууг маань харж байгаарай. Би явлаа.

Сав- Намайг орхиж явна гэж саналтгүй шүү.

Ив-  Юунд ингэтлээ шуугилдаа вэ?

Зак- Байрны шинэ байрлалд хөршүүд дуртай биш байна.

Мон-       Бүгдээрээ сайн байна уу? Будилаан үүсгэсэнд уучлаарай. Намайг Моника Ван гэдэг, энэ миний хүү Зак. Будилаан үүсгэнд уучлаарай.

Хөр- Энэ таны буруу биш ээ, гэхдээ учраа олох хэрэгтэй байна. Миний Пэрри сэтгэл түгшилд автчихсан байна аа.

Мон-       Өө, ёстой уучлаарай. Залруулахын тулд бид бүгдийг нь хийнэ ээ. Манайх энд байр авсан юм л даа, тэгсэн чинь сайхан тохируулна өгнө гэсэн юм.

Гиб- Тэгвэл надад бас мини буурнуудад энэ шинэ зохион байгуулалт таалагдахгүй байна.

Вэр- Надад ч бас. Халуун ногоог минь хаа сайгүй тараачихсан. Ингэж болохгүй ш дээ.

Зак- Өө, тэрний зөв шүү. Ингэж ёстой болохгүй...

Мон-       Энд ирж амьдарвал их сайхан байх байх гэж бодсон юм, гэтэл би андуурсан бололтой.

Ив-  Үгүй шүү. Манай энд амьдрах сайхан, хүмүүс нь сайхан ааштай.

Зак- Ямар нэгэн арга бодож олъё.

Ив-  Модны байрлал үргэлж тустай шүү. – Битгий баачихаарай даа.

Зак- Ээж, яваад ачаагаа задалж бай. Би эндхийг зохицуулахыг бодъё.

Ив-  Туслах уу?

Зак- Тэг л дээ.

Мон-       Та хоёр болгоомжтой байгаарай. Хэрэг гарвал намайг хаанаас олохоо мэднэ биз.

Ив-  За, хоёулаа Доттигийнхоос эхэлье. Тэр шатаар дээшгээ өгсөж чадахгүй, тэгэхээр тэндээсээ бууж чадахгүй. Хашхирсаар л.

Дот- Ээж нь чамд амттан өгье өө.

Зак- За, тэгэхээр. Тэр хүнийг буулгачихвал хашхирахаа болино, тэгснээр Пэрри гуагалахаа болино, тэгснээр муурнууд тайвширч, бүгдээрээ амар сайхандаа жаргах биш үү?

Ив-  Үгүй л болов уу.

Зак- Гэхдээ Доттигийн байрыг яаж доош нь буулгах вэ?

Дот- Миний шувуу алга болчихлоо.

Ив-  Ингэе...

Зак- Дахиад битгий йогийн байрлал аваарай.

Ив-  Тэгэх гээгүй байна аа. Өө, нээрэн, намайг Ивлин гэдэг.

Зак- Зак. – Өө, нэг санаа төрлөө. Бүгдээрээ байр, байрандаа ороорой. Нэг төлөвлөгөө байна.

Ив-  Тийм үү?

Зак- Тийм.

Ив-  Арга байна гэнэ ээ.

Стеф-    Сайхан хооллоорой. – Тоглосон юм, та чинь жүүс захиалсан шүү дээ. Амтархан уугаарай. Хэн энэ гоймонг захиаллаа?

Сав- Муугүй шүү.

Роб- Сайн уу, охид оо?

Сав- Санй уу, аав.

Роб- Та хоёр тако лангууг түр харж байгаач? Би авокадонд яваад ирье. Өгөлө Лейлагийн авч ирсэн нь муудчихсан байна.

Сав- Стефани бид хоёр хоёр лангуу харж байгаа ш дээ.

Роб- Стефани тэр хоёрыг чинь хараад чи тако лангуугаа харж бай. Сая, сая удаа харж байсан шүү дээ.

Стеф-    За, гэхэдэ би захиалга хүргэж өгөх ёстой ш дээ.

Роб- Сайн гар нийлдэг шүү. Баярлалаа, Стеф.

Стеф-    Чи ингээд гурван лангуутай боллоо ш дээ?

Сав- За, чи нөгөө хоёрыг нь хараад тэгээд...

Стеф-    Амттай гоймон идэх юм сан. – Зүгээр ээ.

Үйл- Энийг чинь л хэлсэн байхгүй юү.

Стеф-    Юу вэ? Цайн цаг болчихсон юм уу?

Сав- Би айгаад байна аа...

Стеф-    Битгий сандар. Хоёулаа чадна аа.

Сав- Яагаад миний аяганаас уугаад байгаа юм бэ?

Стеф-    Би сандраад байна аа.

Зак- За, чи дээд талын хайрцагнуудыг өргө, тэр хооронд би бусдыг нь өргөе.

Ив-  Яг тоглоом шиг юм аа.

Зак- Аа-хаа. Бодит тоглоом.

Ив-  Одоохон, Дотти.

Вэр- Юу вэ? Би л лав зөвшөөрөөгүй шүү.

Дот- Эрх чөлөө.

Ив-  Амархан байлаа.

Дот- Өө, зүгээр ээ. Би яг усанд орох гэж байлаа. Өө, хорсож байна.

Зак- Эхлээд тэр торхнуудыг таглах байж уу?

Ив-  Уучлаарай, Вэра. Цэвэрлэчихнэ ээ.

Вэр- Юу хийчих чинь энэ вэ? Одоо үйлчлүүлэгчид маань яаж манай дэлгүүрт орох юм бэ? Чи манай дэлгүүрийн халуун ногоотой гээд дургүй ш дээ. Тэгээд юу гэж? Миний бизнесийг сүйрүүлэх нь үү? Чи энгийн хоолонд дуртай юм уу?

Зак- Үгүй ээ. Би амттайд дуртай.

Вэр- Зальжин этгээд байх нь ээ.

Ив-  Бид янзалчихна аа. Хайрцагнуудыг дахиад өрье.

Зак- Би ч баахан хэрэг тарьчихлаа даа. Энэ удаад чи өөрөө мэд.

Ив-  Өө, хөөрхий. Чи бууж өглөө юү? Жаахан хатуу үг сонсоод л зүрх чинь мохчихов уу? Намайг байхад л лав үгүй шүү.

Зак- За, би тусалъя.

Ив-  Би ийм л урамтай хүн дээ.

Стеф-    За, Саванна, тако лангуу хамгийн урт дараалалтай байна, чи эндээ бай. Би нөгөө хоёрыг нь аргалъя.

Сав- Яагаад надад хамгийн урт дараалалтайг нь өгч байгаа юм бэ?

Стеф-    Танай аавын лангуу ш дээ. Тэгээд ч чи тако хийхдээ сайн.

Сав- Тийм л дээ. Гэхдээ юу билээ?

Стеф-    Уучлаарай. Түр хүлээгээрэй. Жаахан ачаалалтай байна шүү. – Уучлаарай.

Үйл- Эднийх дандаа ингэж байх юм.

Сав- Муй биэн, аа, Голди?

Стеф-    Эмэралд энэржи бласт, оранж кураж, бэрри ямми гүүд. Бэрри ямми гүүд биш юм уу?

Үйл- Өө, арай ч дээ. Энэ юу вэ?

Стеф-    Эрт тэтгэвэртээ гарах талаар бодъё доо.

Зак- Халуун ногоо доод эгнээнд байх ёстой.

Ив-  Гэхдээ Дотти өндөр байж чадахгүй ш дээ.

Зак- Пэрри Дотти дээр очих ёстой.

Ив-  Гэдээ Пэрри муурнуудад харагдаж болохгүй.

Зак- Гарын авлага харах юм уу?

Ив-  Би харж суралцдаг  л даа.

Трэ- Энэ юу болоод байна аа? Би тако л авах гэсэн ш дээ.

Ив-  Уулчаарай, Трэвор. Хурдхан шиг учрыг нь олно оо.

Трэ- Манай байранд харааны бэрхшээлтэй иргэн амьдардагийг чи мэднэ ш дээ. Ингээд үймүүлчихээр чинь Саванна яаж гэртээ орох юм бэ?

Зак- Бид Доттийд л туслах гэсэн юм.

Трэ- Тэгээд бусад нь яах болж байна?

Зак- Бид Саваннад байрыг нь байранд нь тавина гэж амласан юм.

Трэ- Аэшгүй дээ.

Зак- Яг хаана нь байсан юм бэ?

Трэ- Аан гээ, Саванна бас хөтөч нохойтой. Тэр хоёр бүхнийг эхнээс нь сурах хэрэг гарна ш дээ.

Ив-  Мэдээж. Тэрийг ч бид аргална. Хоёулаа ч хэрээ мэдэхгүй ажил барьж авчээ.

Зак- Тийм гэж үү?

Үйл- Яасан гэж мөнгө өгөх юм бэ?

Стеф-    Хүлээх зуураа үнэгүй дээж амтлаарай. – Уучлаарай. Хоолыг би даана аа.

Үйл- Үнэндээ, надад наалдчихлаа.

Стеф-    Яана аа. За, авчихлаа.

Сав- Стеф.

Стеф-    За?

Сав- Чи нэг юм мартчихжээ.

Стеф-    Тэр ч мэдээж л дээ, би зөндөө олон захиалга алдчихсан.

Сав- Биш ээ, хүргэлт ээ.

Стеф-    За, би нэмэлт хүч дуудлаа.

Миа-       Надаар юу хийлгэнэ гэнэ ээ? Аанхаа, аанхаа, одоо шууд очлоо. Та хоёрыг чинь би таньдаг билүү?

Ив-  Танихгүй байсан нь дээр ээ.

Зак- Хөөе, бидэнд туслахгүй юу?

Миа-       Чадахгүй. Хоолны лангуун дээр байгаа Стефт туслахаар явж байна. Тэнд ч гэсэн үймэж байгаа бололтой.

Зак- Хөөе. Дахиа нэг санаа төрлөө. Ээж.

Ив-  Хүүхэд шиг гэдэг нь.

Мон-       Зак, юу болсон бэ?

Зак- Та Миатай хамт яваад хоолны лангуун дээр туслаад өгөөч? – Манай ээжийн хоол амттай.

Ив-  Янзтай. Өө, нээрэн. Миа, ирэхдээ Саваннагийн нохойг аваад ирээрэй?

Зак- Байрыг нь хөдөлгөчихсөн болохоор зааж өгөх гэсэн юм.

Миа-       Тэгье ээ.

Мон-       Би бэлэн.

Миа-       Янзтай, явцгаая.

Ив-  Хоёулаа ч энэ бантанг ёстой сайхан аргалж байна аа.

Зак- Дахиад хэзээ ч ийм юм хийхгүй ээ.

Сав- Би бол тако машин.

Үйл- Би баахан хүлээлээ...

Стеф-    Одоохон. Уучлаарай, түр хүлээгээрэй.

Үйл- Арай дэндлээ, дэндлээ.

Стеф-    Больж үзье. Авах юмаа авч л таарна ш дээ, битгий уурлаад бай.

Үйл- Бид том хүн болохоос цэцэрлэгийн хүүхэд биш.

Стеф-    Завсарлага хэрэгтэй юү?

Мон-       Яана аа, аймшигтай юм болж байна.

Миа-       Хурдан очъё... Хөөе, Саванна. Бид туслахаар ирлээ.

Сав- Би ч тун дажгүй байна л даа.

Миа-       Ашгүй дээ. Хачин санагдах байх л даа, гэхдээ нохойг чинь авч явлаа.

Сав- Юу?

Стеф-    Чалчих цаг алга аа. Хэн надад туслах вэ?

Мон-       Сайн уу, намайн Моника гэдэг. Би тогооч.

Стеф-    Надад таны үсчин байсан ч хамаагүй. Хурдан надад туслаарай.

Мон-       Хөөх, ямар бохир харагдаж байна аа.

Стеф-    Та эрүүл мэндийн албаны туршуул уу?

Мон-       Юуе? Үгүй ээ. Юунаас эхлэх билээ?

Стеф-    Би жүүс хийе. Та юу хийж чадах вэ?

Мон-       Намайг хүмүүс тансаг бианбиан гоймонгоор минь мэднэ л дээ.

Стеф-    Ашгүй дээ. Ажилдаа ор.

Миа-       Би Голдийг хагас цаг орчим авч явчихаад ирье. Ихдээ нэг цаг. Хоёр цаг.

Сав- Нохойгүй бол би ажиллаж чадахгүй ш дээ. Тэгээд ч салаад явчихаараа Голди айгаад байдаг юм.

Миа-       Тэгвэл чи хамт явчихаач дээ. Тако лангуу хаалаа. – Гэхдээ гоймон тал үнээрээ шүү. Хурдан явж үзье. Цаана чинь байранд онц байдал үүссэн.

Сав- За, би Тако лангууны түлхүүрийг Стефт өгөөдөхье. Голди, Стефани руу очъё.

Трэ- Яана аа, би дахиад л Тако тьюсдейгээсээ хоцорчихлоо.

Миа-       Лхагва гарагт ирээрэй.

Стеф-    Саванна. Ашгүй чи хүрээд ирлээ. Хурдан надад туслаарай. Захиалгын хоол хүргэх хэрэгтэй байна. Чи тэр хооронд жүүсний лангуугаа харж байх уу?

Сав- Би тэгж амжихгүй ээ, гэхдээ хоол хүргэж өгч болох юм.

Стеф-    Тийм үү?

Сав- Тако лангууг яаж ашигламаар байна вэ?

Стеф-    Би авч болох юм уу? Янзтай.

Сав- Чиний бүрэн мэдэлд. Би Миатай хамт явлаа. Гэртээ уулзацгаая.

Ив-  Одоо л нэг юм байрандаа орчих шиг боллоо.

Зак- Нэг талаасаа тэгж болно.

Ив-  Яана гэсэн үг вэ?

Зак- Чимээгүй.

Ив-  Бүдүүлэг юм.

Зак- Чимээгүй биш ээ. Хоёулаа чадчихлаа л гэсэн юм.

Миа-       Халуун ногооны дэлгүүр энд. Үнэрээр нь мэдэж болно.

Сав- Тийм ээ, сайхан үнэртэж байна.

Миа-       Дараагийнх нь үсчин байна. Би өнөөдөр үсээ янзлуулсан. Гэхдээ их гоё болсон гэж бодолтгүй шүү. Харин энд байрны орц байна.

Сав- Пөөх, байрыг янзалсан чинь их таалагдаж байна шүү.

Стеф-    Одоо захиалгын хоолоо дуусгая. Моника. Би хоол хүргэхээр явлаа. Та жүүсний лангууг харж байгаач? Баярлалаа.

Мон-       Гэхдээ,,, би... за, март даа.

Дот- Миний царайлагийг хэн авчихав аа? Пэрри мөн үү? Миний бяцхан Пэри мөн үү?

Хөр- Онц сайн.

Вэр- Өнөөдөр маш сайн ажилласан болохоор халуун ногоогоор дайлъя.

Зак- Баярлалаа. Гоё доо. Өө, халцгай, халцгай, халцгай.

Ив-  Одоо ингээд намастэ.

Зак- Наадах чинь тэгнэ гэсэн үг үү?

Ив-  Мэдэхгүй.

Трэ- Тийм ээ. Тако. Би таконд энэ дэлхийн юунаас ч илүү дуртай.

Жош-      Өршөөгөөрэй.

Ив-  Олон шинэ найз маань таалагдаж байна. Бүгдээрээ гарал үүсэл ондоо ч гэлээ бүгд хамтран ажиллахаараа хийж, бүтээж чадахгүй юм гэж үгүй.

Зак- Би бүгдэд нь хайртай шүү.

Ив-  Өнөөдрийг аварсан Закдаа баяр хүргэе.

Миа-       Гэхдээ л анхнаасаа чиний буруу байгаагүй ш дээ.

Зак- Ээ, ноён Гиббонсын муурнууд тэгж бодохгүй байгаа л даа.

Back to episodes Go home