Lego Marvel Avengers

Ско- Өө, уучлаарай. Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй, зөрөөдөхье. Яахаараа дандаа би хоолонд явж таардаг юм бэ? Хөөе, болгоомжтой. За, больё. Одоо хамаагүй авсаархан боллоо. Скотт, Торын нөмрөгийг цэвэрлэгээнд аваачаад өгөөч? Скотт, Тонийг шагнал гардуулах ёслолд нь хүргээд өгөөч? Скотт, Блэк Видоугийн илүү хатгуурыг аваад өгөөч? Хүн шоргоолж машинтай болохоор дандаа зарагдчих юм аа. Байз даа. Янз үзээд байгаа байлгүй дээ. Миний машиныг хулгайлчихжээ?

Тан- Яагаад энэ хачин тамын дуу тавиад байгаа юм бэ?

Гид- Танос, чамайг читаури зочидтойгоо миний нууц Гидра бааз, халуун орны сувилалд амрая гэхэд чинь би баярлаж хүлээж авсан. Гэхдээ чиний авч ирсэн Ачааны машины дохио ямар ядаргаатай юм бэ?

Тан- Бүрээг зогсоо. Квант хонгил. Үүгээр өнгөрсөн рүү буцан аялж, Авэнжэрсийг дийлэхэд хэрэгтэй бүгдийг олж авна.

Гид- Гайхалтай.

Тан- Тоогоо улам олон болгож, цэргээ хүчирхэгжүүлнэ, тэгээд цаглашгүй чулуунуудаа эргүүлж авна. Квант хонгилыг идэвхжүүлж, цаг хугацаагаар аялахад бэлдээд.

Гид- Хаана, эсвэл хээзээнээс гэх үү, юунаас эхлэх вэ?

Тан- Төмөр хүнийг дийлэхийн тулд, бид төмөртэй төмрөөр тулалдана.

Пэп- Тони, зүгээр үү?

Тон- Зүгээр ээ, Пэппэр. Аан гээ, чи наанаасаа хурдан зугт.

Оба- Сайн уу, Пэппэр Поттс.

Пэп- Тони, болгоомжтой.

Оба- Тэгж ярихгүй шүү, чи.

Тон- Пэппэр. – Хэр том байна, тэр хэрээрээ хүчтэй унана. Тийм үү, Төмөр мангас аа? Тэднийг буулга. – Зарим юмаа сайжруулахаас даа.

Оба- Би өөрийнхөө хэдэн юмыг сайжруулсан, Тони. – Чамайг таньдагтаа огтхон ч баярлахгүй байна. Би чинь юу ярина вэ?

Тон- Хэн эд нарыг урьсан юм бэ?

Оба- Юу вэ?

Тон- Хөөе. Наадхаа аваад хаачих нь вэ? Хачин юм даа. Ямартай Төмөр мангас байхгүй болсон нь сайн хэрэг. Гэхдээ саяын хүмүүс хэн… Аа, за за. Зам тавьж өгөх л юм байна.

Тан- Обадайяа. Замдаа сайн явж ирэв үү?

Оба- Чи хэн бэ?

Тан- Төмөр мангасыг сайжруулж, хязгааргүй их хүч өгөх хүн байна. Энэ хүчийг ашиглаад чи Төмөр  хүнийг үгүйхийж өг.

Оба- Би сая яг няцлах гэж байсан ш дээ.

Тан- Худлаа. Худлаа, худлаа, худлаа. Төмөр хүн чамайг дийлж, элэг доог болгох гэж байсан юм. Би чамд ер бусын хүч санал болгоё. Энэ хүч чиний хуягийг бат бөх болгож, Тони Старкыг устгахад хэрэгтэй бүхнийг чинь өгнө. Тэгээд чи байлдааны дийлдэшгүй хуягтай болмоор байна уу, үгүй юү?

Тон- Хулгайлагдсан гэнэ ээ?

Блэ- Дахиад хоолонд явж ирсэнд баярлалаа, Скотт. Ачааны машин чинь.. харамсалтай байна

Ско- Гайхаад барахгүй байгаа биз? Хэн хулгайлдаг байна аа?

Тон- Харин тийм, хуучин Ачааны машин хулгайлна гэж боддог ямар ухаантан байх вэ?

Ско- Тони, хэдий Халкбастэр биш ч гэлээ тэр Ачааны машин үнэхээр хөөрхөн унаа шүү.

Хок- Хөөе, Скотт. Чи арай ардаа Квант хонгилоо аччихсан юм биш биз дээ?

Ско- За, тэр ч, тэгсэн л дээ.

Блэ- Байз, Квант хонгилоо хулгайд алдчихаа юу? Тэгэхээр чинь…

Ско- Хэрэг тарихгүйгээр цаг хугацаагаар аялах уу? Тийм.

Хок- Тэгвэл тун тоогүй шүү, Скотт. Хурдан олж авахгүй бол бөөн юм болох вий дээ. Мэдээж, цаг хугацааны аялал дээр бол хэдийн оройтсон байх л даа. Эсвэл хэтэрхий эрт үү? Бүр будилчихлаа. Хурдан явж, Квант хонгилоо олж авъя аа.

Тон- Квантын хэлбэлзэл юм уу, агаар мандал дахь Пимийн бөөм хайж үзвэл олдчих байх аа.

Ско- Эсвэл миний фургондоо суурилуулсан Икс Кон секюритигийн Миний машиныг ол аппликейшнийг ашиглаж болно.

Тон- Тэгээд яагаад түрүүнээс хойш ашиглаагүй юм бэ?

Ахм- Утсаараа хайж болдог юм уу?

Ско- Тийм. Гоё байгаа биз? Өө, аппаа андуурчихлаа.

Ахм- Эрх чөлөөний хөшөөтэй сэльфи хийсэн юм уу?

Ско- Татгалзах хэн байгаа юм?

Ахм- За за, ойлгож байна аа. Миний фургон яаж яваад далайн тэг дундах эзэнгүй арал дээр оччихдог байна аа?

Блэ- Арай дээр асуулт байна, хэн чиний фургоныг эзэнгүй аралд аваачих вэ?

Хок- Бас ямар зорилгоор вэ?

Тан- За, цаг болсон. Яваад Тессерактыг авч ир.

Гид- Би туйлын таатайгаар авч ирнэ.

Тан- Өс хонзонгоосоо болж, даалгавраасаа сатаараад үзээрэй.

Гид- За, харин, Ахмад Америкаас тессерактаа буцаагаад авчихвал миний өс хонзон тайлагдах бус уу? Чинийх ч бас. Одоо би цаг хугацаагаар ухраад дайснаа дарж ялалтаа…

Бич- Алс өнгөрсөнд.

Гав- Чи намайг зогсоож чадахгүй, Ахмад аа.

Ахм- Хөөе, юу вэ?

Гав- Энэ чинь одоо ямар учиртай юм бэ?

Гид- Сайн байна уу, миний ухаалаг залуу хувилбар аа. Сайн уу, Ахмад Америк аа.

Гав- Хэн бэ, чи?

Гид- Ирээдүйгээс ирсэн чи байна. Ахмад Америкийг дийлэхэд чинь тусалж, тессерактаа буцааж аваахаар ирлээ, би.

Гав- Чи би байх ёсгүй. Би бол би.

Гид- Хэлээд байна ш дээ, ирээдүйгээс ирсэн чи байна.

Ахм- Та хоёр хурдан учраа олчих доо? Уг нь энд байлдаад байгаа юм сан.

Гид- Тийм, тийм, тийм. Бид тун удахгүй эргээд ирнэ. Би чамд хамтраад Ахмад Америкийг дийлэх, тэгээд дараа нь дэлхийг бүхлээр нь эзлэх арга зааж өгөх үү? Бүх ертөнцийг ч эзэлсэн болно.

Гав- Зөвшөөрлөө.

Зэр- Дайраад.

Гид- Ахмад Америк ингээд зүйл дууслаа. Тессеракт, бид хоёрыг ирээдүй хүлээж байгаа.

Гав- Хүлээ. Би яах юм бэ?

Гид- Би өөрийгөө аварснаар чамайг аварч байна.

Ахм- Чи хаанаас ч ирсэн бай, тессерактыг өгч явуулахгүй шүү.

Гид- Ёо ёо. Үгүй ээ.

Тан- Гарт чинь тессеракт харагдахгүй байгаагаас бодоход, чи миний итгэлийг алджээ, Улаан гавал аа.

Гид- Харин ч эсрэгээрээ шүү, Танос. Би чамд найдвартай ялалт авч ирсэн. Би чамд догшин дайчин, суут тактикч, зальт удирдагчийг авч ирлээ. Би чамд өөрийгөө авч ирсэн. Дайнд давшин ороход хоёр Улаан гавалаас илүү юу байх билээ?

Гав- Битгий. Яаж байна аа?

Тан- Надад тессеракт авч ирсэн бол баярлах байлаа.

Гид- Яагаад би урьдчилж таадаггүй билээ?

Ско- Пөөх. Хэрэв нууцлаг хүчин миний фургоныг ашиглаад квант хонгилыг асаах адын төлөвлөгөөгүй байж таарвал би энэ туршуулын даалгаврыг шууд амралт болгоно оо. Хөөх, тэр эргийг хараач ээ. Ил захидал л аятай. Өө-өө.

Тон- Өө-өө гэж яав аа?

Ско- Энэ арал Гидрагийн амралт юм байна. Гидра бааз. Гидра амралтын бааз. Энэ этгээдүүд миний фургоныг хулгайлаад зогсохгүй, сайхан жаргаж байх шив. Юу болоод байна аа?

Ахм- Гидра? Бүгдээрээ очих юм биш үү? Бас яасан бэ, Хүн шоргоолж оо?

Ско- Хар мянган читаури цэрэг. Хөөе, эд чинь гадаад сансарынх биш билүү? Яагаад далайн эрэг дээр амарч байдаг билээ?

Тон- Хүн шоргоолж оо, цааш нь сайн тагна. Хэн даргалж байгааг нь мэдмээр байна.

Ско- Мэдлээ. – Би яг тагнуултай кинон дээр гардаг тагнуул шиг бааз руу нь нууцаар нэвтэрч байна. Ямар догь вэ, айн?

Тон- Хүн шоргоолж оо, даалгавартаа анхаар л даа.

Ско- Мэдээж, төмөр хүн ээ. Гүйцэтгэж байна. Тагнуул Хүн шоргоолж бэлэн, тэгээд... Өө-өө.

Тон- Бас дахиад юун өө-өө вэ, Скотт?

Ско- Фургоноо олчихлоо.

Ахм- Энэ чинь сайн юм биз дээ?

Ско- Тийм, гэхдээ бас хэн хулгайлсныг мэдчихлээ.

Ахм- Улаан гавал?

Тон- Төмөр мангас?

Зэр- Танос?

Тан- Хүчээ бэхжүүлэхэд сүүлчийн ганц юм үлдлээ, Авэнжэрсиг дийлснийхээ дараа би, тэдний цамхаг, хотыг нь сүйрүүлнэ дээ. Тэгээд бүх дэлхийг эзлээд, тэгээд бүх ертөнцийг эзэлж, ганцаараа захирна даа.

Тор- Чиний чадах юм ердөө л энэ үү?

Улт- Энэ бол миний чадах юмны дөнгөж зах нь.

Ахм- Шал дэмий юм асуучихлаа.

Улт- Яаж та нар намайг зогсоож дийлнэ гэж бодоо вэ?

Тон- Хамтдаа.

Улт- За за, бодоод байсан чинь... – Чи хэн бэ?

Тан- Би бол Танос, чи надтай хамт яв.

Улт- Хаашаа явах гэж байгаа юм бэ?

Тан- Удахгүй Авэнжэрсийнхнээс чөлөөтэй болох ирээдүй рүү.

Блэ- Энэ юу вэ?

Тон- Миний шинэхэн бүтээл байгаа юм даа. Танос, Гидра, Төмөр мангас гурав нийлчихсэн юм бол өшөө хүчтэй хэрэг болно гэж бодоод.

Блэ- Чи энийг хэрэглэвэл, Халкбастэрийг хэн хэрэглэх вэ?

Тон- Чи.

Блэ- Зугаатай шүү. Чамайг хоцрохгүй гэж найдахаас.

Тон- Би чадахаараа хичээнэ ээ.

Ахм- Ээ, би нэг л орхигчихоод байх шиг.

Тон- Санаа зоволтгүй, Стив. Тони Старкын хуяг дуулганы аялал дуусах хараахан болоогүй байна. Нааш ир.

Ахм- Хаачих нь вэ?

Тон- Агуулах руу. Би тэнд хэдэн юм хадгалчихсан юм, манай аавын хийсэн юмнууд ч бий.

Ахм- Ховардын хийсэн юм аа?

Тон- Тийм. Маш дотно хуучны эд шүү. Таных мөн биз, ахмад аа.

Блэ- Энэ олон жилийн дараа энэ тэгээд ажиллах болов уу даа?

Тон- Ажиллана, энэ хуяг эрч шинэчлэгдсэн. Өмсөөх үзэх юм уу? Таарах нь уу? – Хэн ч Ховард Старк шиг ингэж хийж чадахгүй. Би ч чадахгүй.

Ахм- Наадхаа дахиад хэл дээ.

Тон- За, Авэнжэрсууд аа. Явж дэлхийг аварцгаая. Өө, нээрэн бас Хүн шоргоолжийн фургоныг буцааж авъя.

Тан- Та нар энд аугаа их мөчийг гэрчлэхээр цуглараад байна.

Зэр- Тийм ээ. Уухай.

Тан- Түүхийн урсгалыг зөв голдиролд оруулах мөч.

Ско- Ээ, хонгор минь.

Тан- Мөн Авэнжэрсийг нэг мөсөн үгүйхийх мөч.

Ско- Хөөе, за, битгий сандарцгаагаарай, одоо бүр сэнтринүүдийн арми гараад ирлээ. Тэгээд бас Танос их ноцтой илтгэл тавьж байна шүү, хөөе.

Тон- Бараг ирж байна. Саатуулах нэг арга сэдэж бай.

Ско- Би юу? Саатуулах арга аа? За. Дараа идье гэж хадгалсан юм сан.

Тан- Читаури, Ультрон, Гидрагийн хүчийг нэгтгэснээр Авэнжэрсийн цамхаг руу дайрч... Энэ бас юу вэ?

Оба- Танос, аварга том гүзээлзгэнэтэй боов л байна.

Гид- Чихэртэй юм уу даа? Яана аа, гадны этгээд халдлаа.

Тан- Чи намайг мэдээгүй гэж бодоо юу?

Ско- Хөөе, битгий шуналт л даа. Наадах чинь бүгдэд нь хүрнэ.

Тан- Бид олуулаа шүү.  

Ско- Баларлаа, баларлаа, баларлаа, баларлаа.

Тан- Тэрнийг ол.

Тон- Хөөе, Танос. Чамд Хүн шоргоолжийг хайхаас өөр санаа зовох юмс бий шүү. Юу л даа, надаас асуувал л гэж.

Тча- Авэнжэрс, би үдэшлэгээс хоцроогүй биз?

Ахм- Тчалла, ирсэнд чинь баярлалаа.

Ско- Залуус аа. За, арай ч дээ? Миний фургоныг авч өгөх гэж бүгдээрээ ирсэн юм уу? Би яг... Өө, сэтгэд хөдлөөд байна. Та нар бол гарцаагүй дэлхийн хамгийн хүчирх...

Гид- Гидра. Дайраад.

Тон- Болгоомжтой.

Ирв- Болгоомжтой. Читаури 11 цагийн байрлалаас дайрч байна.

Ско- Энэ доор жаахан туслаарай.

Хок- Мэдлээ, Хүн шоргоолж оо.

Блэ- Видоу бяцлаад. Ингэж хэлэхийг мөрөөддөг байлаа.

Тон- Та нарт бяцхан бэлэгтэй шүү. Ингэнэ гэж бодоогүй биз дээ?

Тан- Ингэнэ гэж бодоогүй биз дээ?

Ван- Жаахан тусалбал яаж байна, Төмөр хүн ээ?

Тон- Баярлалаа, Ванда. Хамтдаа дайраад.

Ахм- Би өдөржин ингэсэн ч чадна.

Гид- Галлаад.

Ахм- Баярлалаа, найз аа.

Ско- Ахмад Америк намайг найзаа гэлээ ш дээ. Ямар гоё юм...

Тча- Хэтэрхий олуулаа байна. Хөлгийг орхилоо.

Хок- Унаа хэрэгтэй биз дээ, Тчалла?

Тча- Баярлалаа, Хокай.

Ван- Шид нөлөөлөхгүй байна. Тэр хэтэрхий хүчтэй юм.

Ахм- Болгоомжтой.

Ско- Алив ээ, Скотт. Хурдан нэг юм бодож олооч. Найзуудаа авар л даа. Юу байгаа билээ? Агшаагч диск ганцхан үлджээ. Олигтой юм хийж чадахгүй дээ. Чадах ч билүү? Хөөе, Авэнжэрс, бүгдээрээ яг одоо ухар. Надад үнэхээр, үнэхээр догь санаа төрсөн.

Тон- Яг юм уу даа?

Ско- Уг нь ч хэдүүлээ дажгүй тулалдаж л байна л даа. Тийм ээ, надад итгэ. Би чадна. Авэнжэрс тараад. Аюулгүй газар оч.

Ахм- Тараад аа? Миний үгийг буруу хэлчихлээ.

Блэ- Битгий л дээ, Стив.

Тор- Төмөр хүн. Ванда. Яв.

Ско- Эндээс холд, Тор. Надад даатгачих.

Тор- Би чамайг ганцааранг чинь Таносын өөдөөс явуулахгүй.

Ско- Уучлаарай, Тор. Маргах зав лага.

Тор- Найз аа. Хо. Чи мөсөн аварга шиг хүчтэй атгадаг юм байна.

Ско- Өө, миний хонгор. Хүн шоргоолж фургоноо санасан шүү. За, одоо та нарын стрессийг бууруулж өгвөл яаж байна?

Тан- Та нар аугаа Таносын хилэнг амсана даа.

Тон- Хар даа, энэ дээрээс бүх асуудал гэнэт жижигхээн санагдчихлаа.

Блэ- Ийм үед тэгж наргиан хиймээргүй байна шүү.

Тон- Юу вэ? Бүгд алганд багтаж байна ш дээ. Инээдтэй гээд бодохгүй юу.

Ско- Бид чадлаа ш дээ, манайхан.

Блэ- Ер нь яагаад анхнаасаа арлыг ингээд жижигрүүлчихээгүй юм бэ?

Ско- Мэдэхгүй л дээ. Бүтэн арал жижигрүүлэх санаа ер төрж байгаагүй юм аа.

Ахм- Тэгсэн ч зүгээр ээ.

Ско- Фургоноо буцааж авахад тусалсан та нартаа маш их баярлалаа. Бас дээр нь дэлхийг аварлаа шүү дээ, хэдүүлээ. Тэгээд би дахиад хоолонд яваад ирсэн.

Тор- Ялалтын найр, Хүн шоргоолж оо.

Блэ- Ингэхэд чи нөгөө арлаа яасан бэ?

Ско- Яах вэ дээ, Төмөр хүн надад жаахан туслалцаа үзүүлээд, тэгээд л би шинэ хоббитой болсон доо. Хэзээ нэгэн өдөр намайг бүтэн аралтай болно гэж хэн мэдэх вэ дээ?

Тон- Тийм ээ. Жижигхэн ууртай зочдоор дүүрэн арал байна даа.

Ско- Тийм ээ.

Тан- Намайг хорьж зүрхэлнэ гэнэ ээ?

Ско- Энэ жижигэн нөхөр хэн бэ?

Тан- Би бол хүчирхэг Танос.

Back to episodes Go home