Vegas Ep4

                                          “CSI Vegas Ep4”

Эм:     CSI Вегасын өмнөх ангид.

Ро:      Энэ лабораторийн хамгийн чухал урвал хүмүүсийн хооронд явдаг юм.  Чи тэднийг сайн харж байх хэрэгтэй. 

Са:      Бид нэгэнт хамтрагч болсноос хойш би удаан чимээгүй байж чаддаггүй. Битгий ийм бай л даа.

Фо:     Макс намайг замаасаа хазайсан гэсэн. 

Са:      Чи өөрийнхөө өнцгөөс ярилгүйгээр юу л болбол болог гээд амьдарч чадах уу?

Фо:     Хяналтын зөвлөл миний үйлдлийг шүүнэ гэдгийг би мэдэж байна. Би тэнд өөрийн гараар шударга ёс тогтоохоо шахсан.

За:      Ноён Фолсом. Та доктор Робигийн хатуу хяналтан дор байна. Бас таныг нэг сар ажлаас чөлөөлж байна.

Ро:      Лабораторид буцаж ирээд чи дахиад хамгийн доороосоо эхэлнэ. Намайг битгий харамсуулаарай.

___________________________

Урт:   Хөгшөөн, энд ямар ч утас алга. Эндхийг тоночихож.

Сах:   Энд биш ээ. Алив хонгил руу.  Хөөе энийг хар даа. Доор нөөц генератор байна. Энэ чинь 100 фунт зэс утас л гэсэн үг.

Урт:   Жинхэнэ мөнгө хөгшөөн. Чамайг бүр үнсчихмээр байна шүү. За за, алив явж явцгаая. Хөөх.

Сах:   Юу?! Чи зураг авах гэж байгаа юм уу?

Урт:   Тийм ээ хүмүүст харуулъя л даа. Болж байна. Алив наашаа. Тийм ээ! Энийг хар даа хөгшөөн.

Сах:   Янзтай. Би очлоо. Очлоо!

Урт:   Тэнгэр минь гэж.

Сах:   Арай ч дээ!

Урт:   Бурхан минь…

Сах:   За за за, битгий хөдөл. Битгий хөдлөөрэй. За юу? Алив би…Би наадхыг чинь нэг хараадахъя.

Урт:   Битгий хүр!

Сах:   За за ойлголоо доо. Ойлголоо. 

Урт:   Түргэн дуудаач дээ!

Сах:   За за за. Би одоохон. Новш гэж. Энэ залуу үхчихсэн юм уу?

Урт:   Тийм ээ, яалт ч үгүй үхчхэж.

______________________

Шар:  Болгоомжтой.

Са:      Баярлалаа. Эмч дөнгөж сая ирлээ.

Шар:  Чи зүгээр үү?

Са:      Тийм э,э энэ тоос ч аймаар юм уу? Гэхдээ асуудалгүй ээ. Би зүгээр.

Шар:  Чи түр гадаа ажилласан нь дээр байх аа. Би учрыг нь олчихъё. 

Са:      Бид нэг баг шүү дээ. Нэг муу нус биднийг салгахгүй ээ.

Шар:  Чи яагаад гүрийгээд байгаа юм? Эсвэл нотлох баримтыг бохирдуулах гээд.

Ca:      Би хэзээ ч тэгэхгүй ээ. Сонсооч нэгэнт ирчихсэн юм чинь ажлаа хийе л дээ.

Шар:  За яахав. Битгий цогцос дээр найтаачихаарай даа.

Са:      Тэгэхгүй. Хөшсөн шинж алга байна. Цогцос шинэхэн.

Шар:  Тийм ээ, маш их цус байна.  Эсэргүүцэж, тэмцэлдсэн шинж тэмдэг алга. Үнэндээ ийм нямбай задалсан цогцос бараг харж байгаагүй юм байна.

Са:      Алуурчин дадлага хийсэн юм болов уу? Анхны удаа нь лав биш байна. 

Шар:  Тийм байхад би гайхахгүй ээ. Бас тэнд хатсан шингэн зүйл байсан. Тэмдэглэчихсэн байгаа. 

Са:      Нэг дээж л гэсэн үг. Би зүгээр ээ. Би зүгээр.

_________________________

Фо:     Сайн уу?

Ра:      Хантааз чинь таарч байгаад баяртай байна шүү.

Фо:     Макс намайг 1 дүгээр түвшин рүү бууруулсан. Тэгээд би удирдлагадаа тайлагнаж даалгавар авахаар ирлээ.

Ра:      Боль доо.

Фо:     Би ном журмаараа л ажиллаж байна.

Ра:      Нээрээ юу?  Чи үнэхээр Жош Фолсом мөн гэж үү?

Фо:     Алли. Надад туслаач дээ.

Ра:      За. Цагдаагийн газар дуудлага өгсөн залууг байцааж байгаа. Нөгөө нь эмнэлэгт байгаа. Тэд зэс утас хулгайлахаар явж байсан гэсэн. Үнэн байж магадгүй ээ. Гэхдээ л шалгах хэрэгтэй. Чи машиныг нь шалгаж болно оо. Тэнд байна. 

Фо:     Мэдлээ, хатагтай.

Ра:      Эргэж ирсэнд чинь баяртай байна, Жош.

_____________________

Шар:  Сайн уу? Шүүх эмнэлэг цогцсыг аваад явчихсан. 

Ра:      Тийм ээ би харсан. Бөү Хааччихсан юм?

Шар:  Гадаа л ханиаж найтааж байгаа байлгүй. Тоосны ч юм уу харшилтай юм байна лээ. Ингэж нэг юм гарлаа. Хүнд байлаа шүү. Илжиг шиг л зөрүүд юм аа.

Ра:      Тийм үү? Тэрнийг илжигтэй тийм төстэй гэж мэдсэнгүй. Уучлаарай.  Та юу болов?

Шар: Бөү тэндээс үл мэдэгдэх шингэн олсон. Харин энэ татсан цус байна. Энэ хүнийх эсэхийг шалгая. За за… бид ялах шиг боллоо.

Ра:      Гэхдээ энэ цус цогцосноос зайтай байна. Алуурчных юм болов уу? 

Шар:  Магадгүй ээ. Тэр хутгатай их ажилладаг. Охин маань мессеж бичиж байна.  Би удахгүй ээ. 

Ра:      Би цусны дээж цуглуулж байя. 

Шар:  Элис. Жаахан гэрэл нэмж байгаа юм уу? 

Эм:     Тийм ээ. Хүмүүс бүдэрч унаад байна шүү дээ. Тийм ээ хамаагүй дээрдлээ.

Шар:  Баярлалаа. Бөү тоосны талаар ч тоглоогүй юм байна аа….Сайн уу Том. Хөөе Линс. Би чиний зурвасыг авлаа.  Тэгээд юу болов? 

Эр:     Барилгаас холдоорой.

Фо:     Кэйтрин! Бурхан минь гэж. Та зүгээр үү?

Шар:  Тийм ээ. Тийм тийм.  Би зүгээр ээ, зүгээр. 

Фо:     Алли Хаана байна?

Са:      Тэр зооринд байгаа. 

Фо:     Үгүй ээ.

Са:      Үгүй ээ, Жош Үгүй.

Фо:     Алли!

Са:      Тийшээ орж болохгүй. Хэтэрхий аюултай.

Фо:     Алли чи зүгээр үү? Алли?

CSI Vegas

_______________________________

Ро:      Хөөе. Чи зүгээр үү?

Шар:  Зүгээр ээ. Өвдгөө л жаахан шалбалчихлаа. Чих дүнгэнэж байна. 

Ро:      За, Алли хаана байна? Алли яасан бэ?

Шар:  Фолсом Аллитай утсаар ярьж байгаа. Тэр зүгээр байгаа. Зүгээр л гарах гарцгүй болчихсон. Тэр зооринд гацчихлаа.

Ро:      Тэгээд чи юу болсон гэж бодож байна? Урхи тавьчихсан байсан юм уу эсвэл?

Са:      Хэрвээ тийм байсан бол хамгийн эхэнд орсон хүн дээр идэвхэжнэ. Харин би галын мөрдөн байцаагч биш л дээ. Гэхдээ миний бодлоор тоосноос болоод дэлбэрэлт үүссэн байх.

Ро:      Тоосноос болоод оо?

Са:      Тийм ээ,таазны хавтангууд, Барилга целлюлозоор дүүрэн байсан. Бид Давд ийм юмтай ажилладаг байсан юм. Үндсэндээ бол шахсан цаас гэсэн үг. Цаас хатаж агаарт дэгдэх үед, тоосны даралт маш өндөр болно. Энэ галд өртөх л юм бол тэсэрдэг. Жаахан богино холболт л үүсэх юм бол өвсөн дээр гал тавих шиг л амархан. Ийм битүү орон зайд шаталт үүсвэл, кабүүм.

Фо:     Тийм ээ мэднэ.  Макстай ярь. Алли.

Ро:      Хөөе, Алли. Чи яаж байна даа?

Ра:      Аймаар чимээтэй байлаа. Маш хүчтэй чичирсэн ч би зүгээр ээ. Би эндээс яаж гарах талаар санаа байна уу?

Ро:      Би хотын инженерүүдтэй ярилцсан. Тэд гарах ганц л гарц байгаа гэсэн. Тэд чамайг авах гэж буухаасаа өмнө барилга аюулгүй эсэхийг шалгах ёстой. 

Ра:      Тэгээд наадах чинь хэр удаан үргэлжлэх юм?

Ро:      8-аас 12 цаг хонгор минь.

Ра:      Уучлаарай та сая 8-аас 12 цаг гэв үү дээ? 

Ро:      Тэгсэн. 

Ра:      Та тоглож байгаа байлгүй дээ.  Би зүгээр л энэ чулуунуудыг холдуулаад гарчхаж болдоггүй юм уу?

Ро:      Инженерүүд яасан ч тэгж болохгүй гэсэн . Ганц л буруу юм хийхэд тааз тэр чигтээ нурах аюултай. Энийг мэргэжлийн хүмүүст даатга за юу?

Ра:      Гайхалтай.

Шар:  Хөөе Алли Кэтрин байна аа. Наана чинь миний чемоданд савтай ус байгаа.

Са:      Бас печень байгаа. Амттай нь шүү. Үзэмгүй.

Ро:      Жошуа чамайг хичнээн ч удсаг гадаа чинь сахиад байж байна. Бид чамайг гаргана аа, хонгор минь.  Зүгээр л тайван байж бай за юу?

Ра:      Ойлголоо. Баярлалаа. 

Ро:      За, дэлбэрэлт болохоос өмнө юу цуглуулж амжив?

Шар:  Нэг их биш ээ. Хохирогчийн цогцсыг морг лүү аваад явсан.

Са:      Нэг дээж авч амжсан. Нэг төрлийн хатсан шингэн.

Ро:      Би наадахтай чинь ажиллана аа. Чи эндээ үлд. Аллитай холбоотой байгаарай за юу?

Фо:     За. Миний хийж чадах өөр юм байвал хэлээрэй. 

Ро:      Чи миний хэлснийг л хийвэл яаж байна? Энэ чинь л сайн эхлэл гэсэн үг.  За юу?

________________________

Ро:      Өглөөний мэнд.

Хар:   Би нэлээн хэдэн хүнээс Аллиг зооринд гацсан гэж сонслоо.Тэр зүгээр үү? 

Ро:      Хэсэг тэндээ байх ч гэсэн зүгээр ээ. 

Хар:   Алли Надад таалагддаг. Тэр тийм байдалд орсон нь надад таалагдахгүй байна.

Ро:      Би ч ялгаагүй. 

Хар:   Бидэнд юу байна?

Ро:      Хэргийн газар бараг цус байгаагүй гэж Кетрин хэлсэн.

Хар:   Энэ зүслэгийг нас барсных нь дараа хийсэн байна. Яагаад? 

Ро:      Эхлээд алж дараа нь задалсан. Үхлийн шалтгаан?

Хар:   Одоохондоо мэдэхгүй л байна. Зарим газар толбо үүсэж дотор эрхтнүүдэд цус алдсан. Амьсгал боогдсон байж магадгүй.  Гэхдээ эцсийн дүгнэлт биш. Би нэмэлт шинжилгээ хийе. 

Ро:      Би болох уу?

Хар:   Тэгэлгүй яах вэ.

Ро:      Баярлалаа. Чи зүсэж авсан гэсэн. Зүрхнээс өөр юуг нь авсан бэ? 

Хар:   Цагаан мөгөөрсөн булчирхай.

Ро:      Тимусын булчирхай юу? Золиг гэж. Өмнө нь зүрхгүй цогцос харж байсан ч Тимусын булчирхайгүйг харж байсангүй.

Хар:   Тийм ээ бодохоор нэг л хачин байгаа биз? Тэгээд энийг хар даа. Эхний зүсэлт нь сонгодог Ү зүсэлт. Энийг хийсэн хүн эмнэлгийн мэргэжилтэн байх.  Эсвэл ядаж л байна дадлагажиж байсан байх ёстой.

Ро:      Эсвэл Ютүбээс бичлэг үзсэн. Наадах чинь юу вэ?

Хар:   Нас барсных нь дараа тэрнийг ямар нэг зүйлээр дарсан байх. Нас барсных дараах эд амьд байх үеийнхээс ч илүү юм хэлдэг.

Ро:      Бараг ором гарчхаж. Чи энийг юугаар дарсан гэдгийг мэдэж чадах уу?

Хар:   Маш хурдан хүргэнэ. Бас пицца үнэгүй.

______________________________________

Ча:      Алли хэзээ гарах талаар мэдээлэл байна уу?

Ро:      Тэд ажиллаж байгаа.

Ча:      Гэхдээ тэр зүгээр биз дээ?

Ро:      Зүгээр ээ, би Алли зүгээр гэсэн бичигтэй цамц авахгүй бол болохгүй нь ээ. Тийм ээ.

Ча:      Хохирогчийн хурууны хээг шалгаж, хэн гэдгийг нь тогтоосон. Тэрнийг Андре Лукетт гэдэг. Тэр  Сент Луист хувийн дасгалжуулагч хийдэг байсан. Бас Аврора дээр эрүүл мэндийн өдөрлөгт  оролцсон байна. Тэр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн сурталжилж байсан. Эндээс огцом эргэлт болсон байх. Тэр бүртгүүлчихээд шууд хурлын танхим луу явсан. Тэгээд энийг өчигдөр 5:00 цагт сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Эр:     Сайн уу, манайхаан. Андре нь А танхимд сайхан хөгжилдөж байна аа. Буугаад ир ээ, би бүгдтэй эрүүл ирээдүйн талаар ярилцмаар байна.

Ча:      Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Энд таньдаг хүн байхгүй. Тэр энд анх удаа ирсэн.

Ро:      Хөөрхий залуу.  За за. Тэрний зогсож байсан лангууны эргэн тойрон дахь бүх хяналтын камерын бичлэгийг цуглуул.

Ча:      Нэлээн л их бичлэг болно доо.

Ро:      Тийм ээ. Хэрвээ тэр өдөржин тэнд байсан бол тэнд л алуурчинтай тааралдсан байх.

Ча:      Та Алли зүгээр гэдэгт итгэлтэй байна уу?

Ро:      Тийм биш байсан бол би энд байхгүй ээ.

_______________________

Ра:      Хөөе.

Фо:     Чи яаж байна даа?

Ра:      Миний ухаалаг цагийн харуулснаар би өнөөдөр нийтдээ гучхан алхам хийсэн байна. Энэ бүгд хэзээ дуусах юм бэ?

Фо:     Золиг гэж чи ч бүр цагнаасаа салахгүй юм аа.  Чамд ямар нэг санаа төрөө юу?

Ра:      Би нэг чимээ сонссон. Хэсэг хугацаанд энд надтай хэн нэгэн байна гэж бодлоо шүү.

Фо:     За.

Ра:      Жош, Чи ийм үед Алли наана чинь юу ч байхгүй гэж хэлэх ёстой.

Фо:     Харх байлгүй дээ.

Ра:      За за, наадах чинь тус болохгүй байна. За за, би энэ зооринд байхгүй зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна.

Фо:     Тэрний төлөө л би энд байна.

Ра:      Чи өчигдөр бухимдсан харагдсан. Эргэж ирэх хэцүү байна уу?

Фо:     Тийм ээ. Би үнэхээр ичиж байна.  Би Кэтрин Бөү 2 дээр очоод зүгээр л юу ч болоогүй юм шиг аашилж чадахгүй шүү дээ. Би…Сонсооч. Би бүгдийг баллаж орхисон. Бүгд энийг мэдэж байгаа. 

Ра:      Тийм ээ, гэхдээ бүгд чамайг эргэж ирсэнд баяртай.

Фо:     Макс тэгсэн гэж үү?

Ра:      Макс наанаа гаргахгүй л дээ. Гэхдээ тэр чамайг үлдээхийг хүссэн.

Фо:     Тэгвэл Сэрэна.

Ра:      Би Серенагийн өмнөөс ярьж чадахгүй ээ.

Фо:     Үгүй дээ би…Тийм ээ би бүгдийг балласан. Миний буруу. Бүгд л миний тэнэг үйлдлээс болсон.

Ра:      За за, би зүгээр суугаад байж чадахгүй нь. Нэг юм хийх хэрэгтэй. 

Фо:     Чи иогоор хичээллэж байсан уу?

Ра:      Үгүй ээ, би йогийг үзэн яддаг.  Ямартай ч би эндхийг шинжилж ерөнхий зургийг нь гаргаж байя.

Фо:     Хүлээгээрэй, хүлээ. Хүлээ. Наана чинь харанхуй биш байна уу?

Ра:      Хамаагүй ээ. Би холбоотой байна аа. Утасныхаа цэнэгийг хэмнэх хэрэгтэй. Удахгүй ярина аа.

____________________________________

Са:      GCMS шинжилгээгээр нууцлаг шингэнд маань нимбэгийн хүчил, малеин хүчил, транс-аконитын хүчил, шоргоолжны хүчил…

Шар:  Фитоэстроген, хлоропропанол, амин хүчил. Энэ бүгд нийлээд юу болохыг мэдэх үү?

Са:      Мэдэх юм алга.

Шар:  Мансууруулах бодис, хордлогын шинж тэмдэг илрээгүй. Биеийн шингэн биш. Би...Юу юм бол оо?

Са:      Тэгэхээр мэдэх нэг арга бий. Дахиад хэдэн туршилт хийе.  LCMS хийж үзье. Нимгэн давхаргын хроматографи ч хийж болох юм.

Шар:  Тайвшир, Хосс. Бидэнд мэдээлэл байгаа. Дахиад мэдээлэл цуглууллаа гээд бүр толгой эргэж төөрөхөөс цаашгүй.

Са:      Тэгээд чи яамаар байгаа юм?

Шар:  Наашаа Максыг дуудья. Тэрнийг бодлыг асууя л даа. Бидэнд дахиад санаа хэрэгтэй.

Са:      Би шантрах болоогүй байна.

Шар:  Тусламж гуйх гэдэг шантарч байна гэсэн үг биш. Хамтарч ажиллана л гэсэн үг. Алли биднийг нэг баг гэж хэлсэн л дээ, гэхдээ одоо бид хөгшин гэрлэсэн хосууд шиг л санагдаж байна. Бас чи төөрсөн гэдгээ хүлээн зөвшөөрч зам асуухыг хүсэхгүй байна.

Са:      Учир нь би хаана байгаагаа мэднэ. Би дээжийг LCMS-ээр шинжилж үзлээ.

Шар:  За яахав. Гэхдээ шатахуун түгээгүүр таарвал бид зогсоно шүү.

_____________________________________

Фо:     Хөөе.

Ра:      Хэн цалингаа авсныг таа даа.

Фо:     Чи юу олов?

Ра:      Дахиад хатсан цус. Гэж бодож байна.  Кэтрин Бөү 2-ын олсон цуснаас хамаагүй хөгшин юм байна.

Фо:     Чи яаж мэдэж байгаа юм. Наадах чинь ач зээгээ үзүүлж байна уу?

Ра:      Хатаад бүр харлачхаж. Ямар нэг юм чирсэн бололтой. Надад люминол байгаа ч шүршдэг сав алга. Та юугаа бодож байсан юм бэ, Бөү?

Фо:     Зүгээр орхичих оо. Бид очиж байгаад шинжилж үзье. 

Ра:      Үгүй ээ би хүлээж чадахгүй. Тийм ээ энэ, яах аргагүй цус. Энд дахиад ч байна.

Фо:     Алли? Наана чинь юу болоод байна? 

Ра:      Түр хүлээж байгаарай. Шалан дээгүүр ямар нэг юм чирсэн бололтой.

___________________________

Хар:   Дарга аа, би хохирогчийн биеэн дээр байсан мөрний учрыг олчихлоо. Биеийн дарагдсан хэсгийн дотор талд үлдсэн мөр тодорхой гарсан байна. Бас хордлогын шинжилгээ гарсан. Хохирогчын биеэс спирт, гамма-гидроксибутират илэрсэн.

Шар:  GHB. Мансууруулах бодис.

Хар:   Энэ тэрнийг алаагүй ээ, гэхдээ стийм тун спирттэй нийлсэн бол тэрнийг ухаан алдуулсан байх боломжтой. Бас бэлгийн хүчирхийллийн ул мөр байхгүй.

Шар:  Сайн л мэдээ байна. Үхлийн шалтгаантай холбоотой зүйл байна уу?

Хар:   Үгүй л гэж айж байна. Амсьгалын дутагдал байж болно, хэлний доорх яс бүрэн бүтэн бас хүзүү нүүрэнд гэмтсэн шинж байхгүй, тэгэхээр…

Шар:  За за, баярлалаа. Хөөе Алли яаж байна аа?

Ра:      Сайн уу? Би эндхийг шалгаж байлаа л даа. Миний юу олсныг таа даа.

Са:      Дахиад нэг хохирогч уу?

Ра:      Үгүй ээ, үнэндээ 2 хохирогч. Мэдээж би яг ямар эрхтэн авсныг нь хэлж чадахгүй л дээ.  Гэхдээ хохирогчид хоёулаа цээжээ зүсүүлсэн байна.

Ро:      Аль алиных нь өвчүүг авчихсан байна уу?

Ра:      Тийм байна аа. 

Шар:  Манай залуу шиг сонсогдож байна.

Ра:      Энд чийгтэй байгаа болохоор энэ л лав хөгц байх. Би энэ хөгцийг шалгаадахъя. Энэ хөгц нөгөөгөөсөө хамаагүй өндөр ургасан байна. Илүү удаж байгаа нь гарцаагүй. Магадгүй 2 жил байх. 

Са:      Тэгэхээр алуурчин жилдээ нэг удаа зооринд хүн авчирч алаад зүрх, тимусын булчирхайг нь авдаг гэж үү?

Ро:      Энэ лав хобби л байх Ёстой.

Са:      Тэр хууль бусаар эрхтэн хулгайлж наймаалдаг байж болох уу?

Ро:      Магадгүй ээ. Хадсон зүсэлтүүд нь маш цэвэрхэн бараг л мэс засалч гэмээр байсан гэсэн.

Шар:  Алли тэр буланд байгаа юу вэ? Тэр модон морь уу?

Ра:      Тийм ээ, хачин юм даа. Энд байгаа бусад зүйлстэй ерөөсөө ч тохирохгүй байна.  Би хурууны хээ шалгах уу?

Ро:      Үгүй ээ, чи хангалттай ажилласан. Бид наана чинь очихоороо үлдсэнийг нь зохицуулна. Алли жаахан амар. Алли?

Ра:      Тэгвэл удахгүй уулзая. Тэгж л найдья.

________________________________

Ро:      Чамд тэр модон морьны талаар санаа байна уу?

Шар:  Магадгүй ээ. Гэхдээ би засварын өрөөг шалгах хэрэгтэй байна.

Са:      Үгүй ээ, би лаборатор луу буцах хэрэгтэй байна. Би FITR шинжилгээний хариу хүлээж байгаа.

Ро:      Та хоёрын хооронд ямар нэг юм болоо юу?

Шар:  Сүртэй юм биш дээ, гэхдээ би чамтай 5 минут ярилцаж болох уу? Хадсон үхлийн шалтгаан нь амьсгал боогдсоноос болсон байж магадгүй гэсэн. Гэхдээ бид нотлох баримт олоогүй.

Ро:      Чи баталж чадах уу?

Шар:  Магадгүй ээ. Энэ модон морь зооринд байсантай адилхан модоор хийгдсэн. Гадарга дээр нь байгаа хээ харагдаж байгаа биз? Би шинжилгээгээр гарсан энэ мөрийг зооринд байсан модон мориноос гаралтай гэж байна.

Ро:      Тэгээд чи алуурчин хохирогчийг модон морин дээр хэвтүүлсэн гэж бодож байгаа юм уу? Тэр ингээд үхнэ гэж үү?

Шар:  Би байрлалаас болж амьсгал боогдсон тухай ярьж байна.

Ро:      Сонсож байсаан. Гэхдээ харж байгаагүй.

Шар:  Тийм ээ, маш ховор. Би хэдэн жилийн өмнө нэг хэрэг дээр ажиллаж байсан юм. Нэг нөхөр өргөст торонд орооцолдчихсон. Хохирогч дээр нь гацчихсан. Ганцаараа байсан учраас тэрнийг салгах хүн байгаагүй. Тэгээд тэр 10 минутын дараа үхсэн. Энийг л олж мэдэх гэж зөндөө юм болсон доо.

Ро:      Гэхдээ одоо нөхцөл байдал огт өөр байна. Чиний онол юу юм?

Шар:  Амьсгалах үед хүний хавирга тэлж, өрц доошилдог. Тэгээд уушиг агаараар дүүрнэ. Гэхдээ хүн өвдөг тохойгоо нийлтэл доош тонгойвол,  модон морины хөндлөвч өрцийг шахаж, энэ процессуудын аль нь ч явагдахгүй. Ингээд 9 10 минут болоход л чи үхнэ.

Ро:      Гэхдээ ямар ч хүлсэн шинж байгаагүй. Тэрнийг хүлээгүй. Тэгээд тэр яаж тогтоод байсан юм?

Шар:  Юу ч байгаагүй байх. Хадсон Лукетын биеэс GHB бас спирт илэрсэн гэж байсан. Тэр ухаан алдсан байсан байх. Алуурчин тэрнийг модон морин дээр тохчихоод хараад зогсоход л ханганлттай байсан. Чимээгүй бараг л энэрэнгүй.

Ро:      Хэрвээ алуурчин эрхтнийг нь авах гэж байсан бол…Энэ эртнүүдийг гэмтээхгүй байх маш сайн арга.

Шар:  Тэрний биеэс мансууруулах бодис олдсон.

Ро:      Үгүй, үгүй, үгүй. GHB маш хурдан боловсордог. Би энийг асуудал гэж бодохгүй байна.

Шар:  Гэхдээ л хачин байгаа биз дээ?

Ро:      Муу талаараа.

__________________________________________

Ча:      Хөөе, та надад хэрэгтэй байна.

Ро:      За?

Ча:      Бид өдөрлөг дээрх Лукеттийн бичлэгийг үзэж байна.

Ро:      Сэжигтэй хүн олов уу?

Ча:      Үгүй ээ, гэхдээ бид нэг юм олж мэдсэн. Лукетт хурлын танхимд ариун цэврийн өрөө ч оролгүйгээр долоон цаг суусан. Тэр Повелл нуур шиг давсагтай байж л дээ. Одоо би Аллигийн олсон 2 цогцсыг таних ажилд ормоор байна. Тиймээс би Вегасын цагдаагийн газраас сураггүй болсон хүмүүсийн хэргийг нээлттэй болгохыг хүссэн. Зөндөө хэрэг байгаа л даа. 

Ро:      Тийм ээ. Лас Вегас бол Америкийн сураггүй болсон хүмүүсийн нийслэл.

Ча:      Тийм ээ, гэхдээ энэ 2 эрүүл мэндийн өдөрлөгт орсноороо холбогдож байна. Тэд хоёулаа өдөрлөгт ганцаараа ирснээс гадна эхний өдрийн дараа алга болсон. Нэг нь өнгөрсөн жил. Нэг нь тэрний өмнөх жил. 

Ро:      Би зүгээр нэг өдөрлөг яриагүй байх. Бид хэн нэгний ангийн бүсийг ярьж байна. Үргэлжлүүлээд бай.  Манай залуу тэнд л байгаа.

_____________________

Фо:     Та ямар нэг юм мэдвэл надад мэдэгдэж болох уу? 

Эр:     Тэгэлгүй яах вэ.

Фо:     Баярлалаа. Сайн уу?

Ра:      Сураг байна уу?

Фо:     Алга аа. Тэд барилгыг шалгаж дуусаагүй байна.

Ра:      Хараал ид. Би эндэх ажлаа аль хэдийн дуусчихсан. Миний утас 6%-тай байна. Энэ хэр удахаа мэдчихвэл надад үнэхээр тус болох гээд байна.

Фо:     4 цаг 11 минут. Таамаг л даа. Гэхдээ тодорхой цаг хэлчихвэл чамд тус болж магадгүй. 

Ра:      Би дахиад эндхийг шалгалаа.

Фо:     Яагаад? 

Ра:      Дахиад цогцос байж магадгүй. Ядаж л жаахан алхах хэрэгтэй. Цаг маань чамд хариулна аа. 

Фо:     Тэгээд 15 минут тутамд мэдээ явуулах юм уу?

Ра:      Би мессеж бичье. Цэнэгээ гамнах хэрэгтэй.

Фо:     За за, том хархнаас болгоомжлоорой.

Ра:      За за, баярлалаа.

____________________________

Ро:      Хөөе чи намайг асуусан уу?

Са:      Үгүй ээ.

Шар:  Би асуусан юм аа. Би шатахуун түгээгүүр харсан. Одоо зогсох цаг нь болсон.

Ро:      Намайг оролмоор байгаа хүн байна уу?

Са:      Бид…би… Би зоорьноос олсон хатсан шингэндээр шинжилгээ хийж байсан юм. Гэхдээ би юу гэдгийг нь тогтоож чадахгүй байна. Гэхдээ дотор нь байгаа элементүүдийг тогтоосон.

Шар:  Бүр нэгээс олон удаа.

Са:      Зүгээр л бүгд нийлээд юу болохыг мэдэхгүй байна. 

Ро:      Тэгээд надаар харуулмаар байгаа юм уу?

Шар:  Тийм ээ. Гуйя.

Ро:      Нимбэгийн хүчил. Хлоропропанол. Аминхүчил. ДНХ байж магадгүй.

Са:      Би тэгж бодсон. Гэхдээ..Бусад элементүүд нь таарахгүй байгаа. Дээж бохирдсон байх.

Ро:      Тэгвэл олж мэдэх ганц л арга байгаа биз дээ? 

__________________

Ро:      За за , энэ ДНХ мөн байна. Бас дээжийг чинь хэн ч бохирдуулаагүй. 

Шар:  Чи яаж мэдэж байгаа юм?

Ро:      Учир нь энэ хүнийх биш.

Шар:  Юуных юм?

Ро:      Загас.

Шар:  Загасны ДНХ.

Са:      Миний анхны эсвэл 100 дахь таамаг.

Ро:      Хамгийн ойрын хариу нь бонито.

Шар:  Тэр чинь юу гэж байгаа юм?

Ро:      Энэ чинь даши байна шдээ, нимбэгний хүчил.  Тэгэхээр ямар ч цитрусын жимс байж болно. Энэ органофосфатууд цагаан будааны дарс шиг..цагаан будааны цуу. Энэ понзу юм шиг байна.

Са:      Понзу соус уу?

Ро:      Тийм ээ. Япон амтлагч. Сушин дээр хэрэглэдэг юм. Нимбэгийн хүчил, шар буурцаг сүмс,бонито бас бус зүйлс.

Са:      Тэгээд манай алурчин загасны мах авч явсан болж байна уу?

Ро:      Тэгж бодохгүй байна аа.

Шар:  Үгүй ээ. Гэхдээ тэгсэн гэж бодвол энэ соусуудыг зөвхөн түүхий махан дээр л хэрэглэдэг.

Са:      Тимусын булчирхай чихэрлэг амттай болохоор амттай байж таарна. Зүрх ч ялгаагүй.

Ро:      Тэгэхээр энэ залуу мөнгө олохын тулд биш идэхийн тулд ан хийдэг байж.

______________________________________

Ра:      Чи муу жижигхэн новш.

______________________________________

Ро:      За чи хэр хурдан тийшээ бууж чадах вэ?

Фо:        Инженерүүд удахгүй гэсэн.

Ро:      Тэр утасных нь цэнэг дуусаж байгаа гэсэн. Магадгүй одоо унтарчихсан байх.

Фо:     Дуудлага шууд дуут шуудан руу шилжихгүй байгаа биз дээ?

Ро:      За за чи инженерүүдэд хурдал гэж хэл. Би нэмэлт хүч дагуулаад очъё. Бас Жош. Чи ганцаараа тийшээ орж болохгүй шүү.

Фо:     Макс хэргийн газар үзлэг хийхээс өмнө дэлбэрэлт болсон.Тэнд юу байгааг хэн ч мэдэхгүй.

Эр:     Битгий.. битгий хөдөл.

Ра:      За.

Эр:     Босох хэрэггүй. 

Ра:      Босохгүй ээ, амлаж байна.  Намайг…намайг Али гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? 

Эр:     Үгүй ээ, бидэнд тэгэх хэрэг байхгүй. 

Ра:      Чи буугаа над руу чиглүүлэх хэрэггүй.  Бүх юм зүгээр ээ.

Эр:     Үгүй ээ, зүгээр биш байна. Би чамайг харсан. Чи мөрдөх ажиллагаандаа маш ажигч, маш хичээнгүй байсан. Намайг юу хийснийг бид хоёулаа мэдэж байгаа. 

Ра:      Хүмүүс дуугарч байна. Тэд хэзээ мөдгүй энд ороод ирнэ.  Тэд намайг хайх болно. Чи надад буугаа өгөх юм бол би чамайг надад тусалсан гэж хэлнэ. Тэгэх юм бол чамд ч хамаагүй хэрэгтэй. Нээрээ шүү.

Эр:     Чи юу ч мэдэхгүй. Бос…..Энийг харж байна уу?  Энэ хүний гарах зам. 

Ра:      Хэтэрхий жижигхэн байна.

Эр:     Тэгээд л би чамайг энд авчирсан. Чи наад нүхээ томруулна. Би өөрөө хиймээр байгаа ч чадахгүй. Миний гар. Одоо ажлаа эхэл.

_____________________

Ро:      Тэгэхээр бид тэнд байх ёстой.

Ча:      Бид тэрнийг олчих шиг боллоо.

Ро:      Алив хэлээч. Сүртэй хувцас байна шүү. 

Ча:      Тийм ээ. Ковидын сүнс Каспер Лукеттын ширээн дээгүүр эргэлдээд байсан. Явлаа. Буцаад ирлээ. Энийгээ дахиад л давтана. Тэр Лукеттэй 3 4 удаа ярилцсан. Тэр бүр холдох ч үгүй байна.

Шар:  Тэр ятгаж байна. Хоёулаа юм ууя л гэж байгаа байх.

Са:      Чи царайг нь харж чадсан уу?

Ча:      Үгүй ээ. Тэрнийг таних боломжгүй байна.

Ро:      Хүлээгээрэй, ухраа даа.

Са:      Тэр доголж байна.

Ро:      Тийм ээ. Гэхдээ энэ бэртлээс болсон гэж бодохгүй байна. Чи гар барьж байгааг нь харж байна уу? Доголсон талдаа гар барьж байна. Энэ залуу нэг төрлийн мэдрэл булчингийн асуудалтай байх. Энэ залуу өвчтэй юм байна.

Ча:      Бүү хүү. Тэгээд?

Ро:      Энэ бидэнд тэрнийг оолоход тусалж магадгүй. Хадсон хүний махан идэштнүүдийн талаар ярилцья.

Хар:   Тэрнээс таатай юм гэж юу байх вэ? Нөгөө оюун санааны хувьд л даа.

Ро:      Каннибализм хийдэг заншилтай овгууд байдаг биз дээ?

Хар:   Шинэ Гвинейд. Тэд нас барсан нэгнээ иддэг байсан. Гэр бүлийн гишүүд нь нас барсан хамаатан садныхаа махыг оршуулгын ёслол дээр иддэг. Тэгээд тэдний зарим нь куру гэдэг өвчин тусдаг байсан юм. Энэ нь прионоор үүсгэгддэг халдварт энцефалопатигийн нэг төрөл л дөө.

Ро:      Дахиад хэл дээ.

Хар:   Крейцфелт-Якобын өвчний нэг хувилбар л даа. Яг л галзуу өвчин шиг. Энэ өвчин мэдрэлийн эсийг устгадаг.. Эдгэршгүй, зайлшгүй үхэлд хүргэдэг.

Ро:      Мөн зарим шинж тэмдэг нь саажилт, алхааны өөрчлөлт байдаг байх аа? Энэ залуу курутэй байж болох уу?

Хар:   Магадгүй ээ, эсвэл Паркинсоны өвчтэй ч байж болно. Баттай мэдэх аргагүй.

Са:      Тэгвэл яаж баттай мэдэх вэ?

Хар:   Куру ихэвчлэн нас барсны дараа тархи эсвэл мэдрэлийн эдээс оношлогддог юм. Цусны прионы шинжилгээ байдаг л даа, гэхдээ энэ шинэ арга. Та нарт тэр хүний цусны дээж байхгүй л биз дээ?

Шар:  Надад байж магадгүй. Би хэргийн газар дээрээс цусны дээж авсан. Надад одоо ч байгаа.

Хар:   Оролдоод л үзье.

_________________________________________________________

Ра:      Миний гар өвдөөд байна. Надад амралт хэрэгтэй.

Эр:     Тэнд.

_____________________________________________________________

Хар:   Баяр хүргэе. Дээжинд прионууд байна. Алуурчин үнэхээр хүний махан идэштэн.

Шар:  Баяр хүргэе гэнэ ээ?

Са:      Тэр 3 хохирогчийн нэгээс энэ өвчнийг авсан гэсэн үг үү?

Хар:   Тэгэх бараг л боломжгүй. Куру өвчин хөгжих гэж маш олон жил болдог. Энэ маш ховор. Тэгэхээр 2 3 хоолноос куру авах нь ерөнхийдөө боломжгүй.

Шар:  Тэгвэл тэр олон жил хүн идэж байж. Гэхдээ яаж? Тэр огт баригдаагүй.

Хар:   Тэр зэрлэг омгийхон шиг л эхэлсэн байх. Хүний цогцос идэж.

Са:      Нэг юм хэлье. Хэрвээ би хүний мах иддэг байсан чиний ажлыг л хүсэх байсан. Тэр чинь яг л буфет гэсэн үг.

Хар:   Шүүхийн шинжилгээний алба, тийм ээ.  Эсвэл оршуулгын газар. Энэ алуурчин хутгатай маш ажиллаж байсныг тайлбарлаж байна. Тэр олон хүн дээр ажиллаж байж.

Ро:      Тэгэхээр тэр өвчтэй хүний мах идэх хүртлээ бидний дунд ажлаа хийж, бусдаар хооллоод явж байж. 

Шар:  одоо ойлгогдож байна аа. Гэхдээ энэ бидэнд  тэрнийг олоход тусалж чадна гэж үү?

Хар:   Крейцфельдт-Якобын өвчний тохиолдол бүрийг муж руу мэдээлдэг, энэ маш цөөхөн.

Ро:      Бид өвчин дамжуулсан цогцсыг таньж олох боломжтой. Бас тэр цогцсон дээр ажилласан хүн, оршуулгын газар бүрийг.

________________________________________________

Эр:     Дахиад жаахан бараг л боллоо.

Ра:      Чи эндээс гарч чадсан ч гэсэн тэд чамайг олно.

Эр:     Тэд миний нэрийг ч мэдэхгүй.

Фо:     Зам цэвэрхэн болсоон, орцгооё.

Эр:     Би ойлгохгүй байна. Та манайд Крейцфельдт-Якобын өвчний хэзээ гарч байсныг мэдэхийг хүсч байгаа юм уу?

Ча:      Энэ мужид өнгөрсөн 15 жилийн хугацаанд гуравхан л оршуулгын газар энэ өвчнөөр нас барсан хүнийг оршуулж байсан. Би нэгтэй нь аль хэдийн ярилцсан, нөгөө нь хаалттай байсан.

Эр:     Та яг яагаад 10 гаруй жилийн өмнө Крейцфельдт-Якобын өвчнөөр нас барсан хүний мэдээллийг сонирхоод байгаа юм?

Ча:      Учир нь бид энд ажиллаж байсан хүнд өвчин халдсан байж магадгүй гэж бодож байна.

Эр:     Халдсан гэнэ ээ? Яаж?

Ча:      Цогцсоор хооллож.

Эр:     Би тэр талаар юу ч мэдэхгүй.

Ча:      За за тэгвэл надад энд хүний цогцсон дээр ажиллаж байсан ажилтан бүрийн чинь нэр хэрэгтэй.

Эр:     Энэ бол хувийн асуудал. Бид нууцлалын тал дээр хатуу бодлого баримталдаг…

Ча:      Ноён Моррисон. Та 10 жилийн өмнө танай нэг ажилтан цогцсоор хооллож байсныг олж мэдээд, тэрнийг ажлаас нь халж хэн ч олж мэдэхгүй гэж найдаж байгаа бол..Дараагийн хэдэн өдөр таны хувьд үнэхээр ичгүүртэй байх нь дээ. Гэхдээ та надад яг одоо тэр хүний мэдээллийг өгөхгүй ээ гэвэл ичих шаардлагагүй ээ. Та шоронд орно.  Тэрнийг Калвин Варзеки гэдэг. Тэд тэрнийг оршуулахаар бэлдэж байсан үйлчлүүлэгчийн махыг огтолж идэж байхыг нь олсон.

Ро:      Манай залуу шиг сонсогдож байна. Хаягийг нь авсан уу? 

Ча:      Тийм ээ, цагдаа нар замдаа гарсан. Би ч гэсэн тэдний араас явна аа.

Ро:      Тэнд очихоороо над руу залгаарай.  Тэд Аллид бараг л хүрчихсэн. Би одоо тийшээ явж байна.

_______________________________________________

Фо:     Алли?! Алли?! Цэвэр байна. Чи хаана байна аа? Алли? Алли?

Эр:     Хонгил цэвэр байна.

Фо:     Калвин Варзеки тэр энэ бүх хугацаанд энд байж. Тэр хулгайч нар тэрнийг Лукеттийн цогцостой ажиллаж байхад нь айлгасан байх. Тэгээд тэр Аллитай 2-уулхнаа үлдэтлээ эндээ чимээгүй нуугдсан.

Ро:      Нисдэг тэрэгнүүд хөөрсөн. Бид тэрнийг олно за юу?

Фо:     Яаж? Тэд хаашаа явсаныг бид мэдэхгүй.

Са:      Би Варзекигийн хоолны савыг оллоо. Би харсан. Ямартай ч тэр хоолоо идэж амжаагүй байна.

Фо:     За за сонсооч. Энэ яг л Ходжесын хэрэг шиг байна. Би тэнд очиход Ходжес тэнд байгаагүй. Гэхдээ тэр зурвас үлдээсэн. Алли Тэрийг санаж байх ёстой.

Ро:      Чи тэрнийг ямар зураг сүүлтэй байна гэж бодож байна? 

Фо:     Мэдэхгүй ээ. Ямар нэг юм. Та 2 Каярн гэж мэдэх үү?

Са:      Үгүй ээ. 

Фо:     Энэ бол замаа тэмдэглэх нэг арга. Ихэнхдээ жижиг чулуу овоолдог юм.  Бид цус оллоо. Баярлалаа. Тэр цусаараа юм бичсэн байна. Жонни Каш ухаалаг..Ухаалаг гэж юу гэж байгаа юм бол оо?

Ро:      Байнга зүүж явдаг цаг нь.

Фо:     Тэр цагтайгаа байгаа. Бид цагийг нь мөшгөж чадах уу?

Ро:      Нууц үг нь байгаа бол чадна аа. 

Фо:     Жонни Каш Энэ нууц үг нь. Долларын тэмдгээр нь таньж болж байна. 

Са:      Чи итгэлтэй байна уу?

Ро:      Чамд илүү дээр санаа байгаа юм уу? 

Эр:     Хөөе. Ор орооч. Хурдал.

________________________

Эм:     117.Та нар дохио авав уу? 

Эр:     Сул дохио байна аа. Баруун хойд хэсгээс дамжуулж байна.

Эм:     Бидэнд тодорхой байршил хэрэгтэй.

Эр:     Бид ажиллаж байна аа. 

________________________

Эр:     Би муу хүн биш. Би би хүмүүсийг өвтгөхийг үзэн яддаг. Би тэднийг гэмтээхгүй байх гэж маш их хичээдэг. Энэ зүгээр л…Би зүгээр л тэр амтанд дуртай. Яг л исгэлэн понзу эсвэл бальзам шиг. Тэрэнтэй харьцуулах юм байхгүй.  Эргээд хар.  Намайг уучлаарай.

Эр2:   Калвин Варзеки Лас Вегасын цагдаа байна! Бид чамайг бүсэлсэн. 

Ра:      Калвин, Калвин тэд чиний нэрийг мэдэж байна. Чи дахиад нуугдаж чадахгүй.

Эр2:   Зэвсэг байвал хая! бид орох гэж байна.

Эр:     Чи хэзээ нэгэн цагт амсаж үзэх хэрэгтэй шүү.

Ча:      Газарт хэвт, Калвин Яг одоо!

Эр3:   Гараа болчихсон уу? Алив явцгаая. 

Ча:      Алли? Алли, чи зүгээр үү?

Ра:      Би зүгээр ээ. Би зүгээр.

Ча:      Алли? Хөөе.

Ра:      Надад жаахан хугацаа хэрэгтэй юм шиг байна. 

Ча:      За за. 

________________________________________________

Са:      Сайн уу?

Шар:  Сайн уу. Аллигийн тухайд сайхан мэдээ байна тийм үү?

Са:      Тийм ээ бүр санаа амарчихлаа. Би чамайг ямар туршлагатайг мэднэ ээ. Бас бид тэр чинь 100% хүндэтгэдэг. Гэхдээ би ч гэсэн туршлагатай. Бас миний ажлаа хийх арга барилыг  ч гэсэн чи хүндлэх хэрэгтэй.

Шар:  Өө би наадхыг чинь сонссон. Гэхдээ би яагаад хамтрагчаа өөрийнхөө мэдрэмжийг хамгаалах гэж оролдоход нь өөгшүүлэх ёстой гэж?

Са:      Би чамаас хамтрагч болъё гэж гуйгаагүй.

Шар:  Би ч гэсэн ялгаагүй.

Са:      Ингээд бид яаж хамтрах юм?

Шар:  Мэдэхгүй ээ. Маргааш юу болохыг харж л байя.

_________________________

Фо:     Хөөе чи яагаад гэртээ байхгүй байгаа юм бэ?

Ра:      Хэдэн юм авах хэрэгтэй байсан юм аа. Намайг тэр шоронд ханьтай байлгасанд баярлалаа. Чамайг тэнд байгааг мэдээд үнэхээр сэтгэл амарсан шүү.

Фо:     Дуртайяа. Гэхдээ надад нэг асуулт байна. 

Ра:      Юу юм? 

Фо:     Жонни Каш.

Ра:      Тэр бол яруу найрагч миний сэтгэлийн дуу хоолой.

Фо:     Нээрээ юу? 

Ра:      Тийм ээ би тэрэнд үнэхээр дуртай.

Фо:     Би тэгж бодож байгаагүй юм байна.

Ра:      Тэгвэл чамайг гайхшруулж чадсандаа баяртай байна аа.

______________________

Фо:     Хөөе сайн уу?

Ча:      Сайн уу?

Фо:     Өнөөдөр сайн ажиллалаа.

Ча:      Баярлалаа. 

Фо:     Серена. Мартаарай.

Ча:      Би хичээж байгаа.

Төгсөв.

Орчуулсан:    Хүслэн.

 

 

 

 

Back to episodes Go home