Vegas Ep3

                                         “CSI Vegas Ep3”

Эм:     CSI Вегас киноны өмнөх ангид.

Фо:     Ээж, тэд ээжийг алсан.

Ро:      Чи гэр бүлийн гишүүнийхээ үхлийг мөрдөж болохгүй.

Тр:      Жанет Фолсом хэн тэрнийг алсан?

Ка:      Би та 2-т юу ч хэлэхгүй.

Фо:     Кан Шефтер ээжийг минь хөнөөсөн.

Ро:      Би чамайг ажилтайгаа үлдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна, Жош.

Фо:     Энэ таны шийдвэр биш гэж үү?

Ро:      Үгүй ээ.

Ра:      Тэр бол Нора Кросс. Дотоод хэргийнх.

Ча:      Гарритигийн дүрэм гэж бий шүү дээ. Чи юу ч хэлэх шаардлагагүй.

Фо:     Трэй бид 2 тэр шөнө Кан Шефтертэй байсан. Бид тэрнээс хэн ээжийг алсныг асуусан. Тэр ээжийг алсан.

Ра:      Чи энийг хаанаас авсан юм?

Эм:     Чавез мөрдөгчөөс.

Ча:      Ингээд бүтэхгүйг бид 2-лаа мэдэж байгаа.

Фо:     Хэзээ болж байсан юм бэ?

Ро:      Удирдах зөвлөл асуудлыг яаж шийдэх нь их сонирхолтой байна.

Эм:     Тэд шийдэхгүй ээ, тэд чамаас мэдүүлэг авна.

Ро:      Тэд намайг өөрийнхөө хүний авсыг хад гэх нь л дээ.

________________________________

Эр:     Сайн уу, сайхан амьтан минь.

Эм:     Ямар заваарсан юм бэ? Эд нар ер нь хаанаас гарч ирээд байгаа юм бэ?

Эр:     Энэ хөөрхнүүд үү? Ханан дунд ч юм уу нэг харх л үхчихсэн байх.

Эм:     Дээвэр дээр харх байгаа гэж үү?

Эр:     Үгүй дээ, үгүй. Ханан дотор л байгаа байх. Бид зүгээр л хархыг дээврийн харх гэдэг юм л даа..

Эм:     Тэнд. Тэндээс гарч байна. Зүгээр л наад ханаа салгаад наадуулаа устгаад өг.

Эр:     Нөгөө үгүй ээ, хатагтай. Надад хэрэгтэй багаж маань ч алга бас би нэг их яармааргүй байна.

Эм:     За за чи хөдлөхгүй гэвэл… Хөөе залуус аа. Бидэнд туслаач…

Эр:     Асуудал чинь энэ л байж дээ.

__________________________________

Эм:     Шавж устгагч хана салгаж чадахгүй гэсэн. Магадгүй тэр хананд цогцос байсныг анхнаасаа мэдэж байсан байх.

Эр2:   Угаасаа л гаж амьтан шүү дээ. Та нар одоо байшинг бүхэлд нь битүүмжлэнэ биз дээ?

Ча:      Үгүй ээ, бид эхлээд захиргаанд мэдэгдэнэ.

Шар:  Бүх өтийг гараараа түүсний дараа ирж байгаа чинь үнэхээр тустай хэрэг шүү.

Са:      Уучлаарай, манай том амьсгалуураа мартчихжээ. Өнөөдөр биеийн тамирын хичээлтэй юм. Хүүхдээ үхүүлэхгүйн тулд өөр арга байсангүй.

Шар:  Эхний жил нь билүү?

Са:      Мхмм.

Шар:  Тийм ээ, сайхан нас шүү, битгий санаа зов доо.

Са:      Жаахан санаа зовоход гэмгүй ээ.

Эр:     Маш их өт байсан шүү.

Са:      Тэгээд бидэнд юу байна?

Шар:  Бид радар хайгчтай болсон.Цаана нь юу байгааг урьдчилж харж чадна. Мод, хоолой, утас …

Эр:     Бас хүн.

Са:      Энэ цогцос чинь…Жонти юу?

_________________

Ро:      Сайн уу? Нора Уучлаарай би хоцорчихлоо.

Но:     Доктор Роби.

Ро:      Энүүгээр хөл толгой нь олдохгүй л юм болж байна. Бас би…

Но:     Хүн хүч дутуу. Ойлгож байна аа. Хяналтын зөвлөлд цагтаа тайлангаа өгч байхад л болно.

Ро:      Тийм ээ.

Но:     Фолсомын шүүх хурал 2 цагаас.

Ро:      Тийм ээ би мэдэж байгаа.

Но:     Би зүгээр л үйл ажиллагааны дарааллыг харах гэсэн юм.

Ро:      Ойлголоо.

Но:     Яг л шүүх хурал шиг. Би тайлангаа тавина. Та дүгнэлтээ өгнө.  Тэгээд ноён Фолсомд үг хэлэх боломж гарна.

Ро:      Тэгээд Хяналтын зөвлөл эцсийн шийдвэрээ гаргана.

Но:     Та өөр санаа гаргах гээд байх шиг байна. Битгий. Хяналтын зөвлөлд үнэнийг хэлэх нь таны үүрэг.

Ро:      Нора. Би хүмүүстэй сөргөөцөлдөж яваад энэ байр сууринд ирээгүй. Өө…Надад дахиад нэг ажил гарах шиг боллоо. Учир нь Франк Синатра нас барчхаж.

___________________

Ро:      Би чамайг тоглож байна л гэж бодсон.

Са:      Би Рэт Пакаа бол мэднэ ээ. Энэ залуу хэн ч байсан тэр цэв цэнхэр нүдтэй байна.

Эр:     Тэрний цэнхэр нүд үнэндээ контакт линз байж. Үнэмлэх дээр нь бичсэнээр тэрнийг Бенжи Херрон гэдэг.

Ро:      Үхлийн цагийг нь таамаглаж болох уу?

Эр:     элэгний температур нь орчны температуртай ижил, бие нь хөшөөгүй байна. Би лав 48 орчим цагийн өмнө гэнэ. 

Ро:      Хутганы шарх байгаагүй бол би Фрэнкиг унтаж байна л гэх байлаа.

Са:      Бүр цогцос шиг ч үнэртэхгүй байна. Энэ юун үнэр вэ? Ванил уу?

Эр:     Хөөх аманд нь өт байна. Ямар айхтар юм бэ?

Шар:  Толгой эргэмээр юм аа. Цогцсонд ямар ч үнэр шингээгүйн дээр 2 хон өдөр өнгөрч байна шүү дээ. Энэ хугацаанд өтөх ямар ч боломжгүй.

Ро:      Магадгүй өтнүүд Синатрагаас гараагүй байх.

Эр:     Дахиад нэг цогцос. Энэ ажил ч жинхэнэ бинго болж байна даа.

Са:      Энэ чинь Жөүи Бишоп байна. Тэнд Фрэнк Синатра хэвтэж байна. Харин энэ залуу бол Жөүи Бишоп.

Шар:  Тэр..Синатрагийн хамтлагчид дундаас хамгийн нэр хүнд багатай нь.

Ро:      Тэгээд энэ хананд 2 ч Рэт Пак хамтлагийг дуурайгчид байгаа юм уу?

Са:      Сэмми бас үлэг гүрвэлүүддээ анхааруулсан дээр юм байна даа. Учир нь нэгэн чамайг алах хүртэл чи хэн ч биш.

CSI Vegas

Ра:      Тэгээд хэн нь Синатра хэн нь Гэри Бишоп юм бэ?

Пэ:     Жөүи Бишоп. Бөүид андуурснаа битгий мэдэгдээрэй.

Шар:  Түрийвчинд нь байсан мэдээллээр Сэм Карриман гэдэг. Шинжээчид тэрнийг нас бараад 7 хоносон гэсэн.

Кр:     Харин Синатра, өөрөөр бол Бенжи Херрон, саяхан нас барсан бололтой.

Ра:      Тус тусдаа алуулаад энд зэрэг ирсэн гэж үү?

Кр:     Барилгачид цогцоснууд олдсон энэ ханыг амралтын өдрүүдэд босгосон гэсэн. Даваа гарагт нь ийм юм болоход тэд маш их гайхсан. Хэн ч юу ч хараагүй.

Шар:  Бямба гарагт үдэшлэг болсон. Харин Фрэнки тэр үдэшлэгт уригдсан байж.

Ра:      Гэхдээ Барри биш.

Кр:     Сэм.

Пэ:     Өөрөөр бол Жөүй. Ta нар дасчихна даа.

Шар:  Би Бөү Чавэз 2-ыг боломжит гэрчүүдээс мэдүүлэг авахуулахаар явуулчихсан.

Ра:      Та 2 салчихсан юм уу?

Шар:  Тэр надад өртэй. Хмм, энэ юу вэ? Хэн нэгэн өд харсан уу?

Ра:      Энэ алуурчны ул мөр байвал ямар сайхан бэ?

_____________________________________________________

Бо:      Та нар үнэхээр Бенжи гэдэгт итгэлтэй байна уу?

Ча:      Харамсалтай байна.

Са:      Бид тэрнийг анх хараад жинхэнэ Фрэнк Синатра л гэж бодсон шүү.

Бо:      Бенжи жижиг зүйлд их анхаардаг юм аа.Тэр эндхийн хамгийн шилдэг Синатра байсан. Дуу хоолой нүүр царай. Сэтгэл татам байдал гээд..

Ча:      Тэр энэ клубийн оддын нэг байсан юм шиг байна. Бизнес чинь зүгээр байх болов уу?

Бо:      Би мөнгөнөөс болж уйлаагүй ээ. Хүүхдийн маань эцэг нь Бенжи.

Са:      Өө надад аа үнэхээр харамсалтай байна.

Ча:      За сүүлийн удаа тэрнийг хэзээ харсан?

Бо:      3 өдрийн өмнө Tова Айсенштэйны Бэт Митзва дээр. Үнэхээр солиотой 7 хоног байсан.

Ча:      Синатра Бэт Митзва дээр дуулсан юм уу?

Бо:      Айзенштейныхан Тейлор Свифт, Оливиа Родриго 2-оор дуулуулахыг хүссэн. Гэхдээ охид хоолны хордлого аваад би боломжтой гэсэн бүх дуучнаа л цуглуулсан. Би бүр өөрөө хуучны Лиз Тэйлорынхоо дүрд орсон шүү.

Ча:      Тэгээд ямархуу болсон?

Бо:      Өсвөр насны охид үнэхээр харгис.

Ча:      Бид тэр шөнө дуулсан бүх жүжигчидтэй ярилцах хэрэгтэй.

Са:      Тийм ээ. Бас би тэдэнд өд байгаа эсэхийг харна. 

Хар:   Сэм Бенжи 2 үү? Та нар хамтлагийнхантай нь уулзсан нь дээр дээ.

Ча:      Рат Пак уу?

Хар:   Тийм ээ. Тэд ер нь хамтлагаараа л дуулдаг. Бэнжигээс бусад нь. Синатра нэлээн алдартай байсан байх л даа.

Эр:     Тэр бэлэн мөнгө авчирсан. Тэгээд тэрийгээ бүгдэд мэдэгдсэн. Хослол өмсөөд виски барина гэдэг хэцүү шүү дээ. Тэр үдэшлэг дээр бараг 15 хундагыг татсан байх шүү.

Ча:      Тэгээд та тэрэнд нь дургүй байсан гэж үү?

Эр:     Тэр тийм онгироо байгаагүй бол юу гэж тэгэх вэ дээ.

Ша:    Онгироо гэнэ ээ? Бенжи жинхэнэ драманы хатан байсан. Алдартай хүн болж дүр эсгэж байгаа бидний хувьд од нь л гэсэн үг.

Са:      Тэгэхээр, Долли... өө, хатагтай Партон, Бэнжитэй таагүй харилцаатай байсан хүн байгаа юу?

Хар:   Бурхан минь тийм биш хүн байгаа гэж үү? Тэр яг л… Би нас барсан хүний талаар муу юм ярьмааргүй байна л даа. гэхдээ Бэнжи нэг тийм…

Эр:     Тэр үнэхээр хөгийн амьтан байсан. Тэр биднийг үргэлж бухимдуулдаг байсан, бүр дандаа бусад агентлаг өөрийг нь ингэж ч урьсан тэгсэн гэж ярина шүү.

Ча:      Харин Сэм Карриман?

Ша:    Өө. Хөөрхий Сэм.Бэнжиг бол хэн нэгэн алж байгаагаар төсөөлж байна. Гэхдээ Сэм үнэхээр эелдэг залуу байсан. Хүний үгээр л байдаг.

Са:      Юу гэсэн үг вэ?

Ша:    Сэм Карриман үнэхээр авьяаслаг байсан. Тэр өөрөө ч агуу Синатра болж чадах байсан юм.

Ча:      Гэхдээ Бэнжигийн дэргэд биш.

Ша:    Хэн нэгэн байр сууринд нь заналхийлэхийг Бэнжи хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэр Сэмийг дээрэлхэж бүр хэнд ч хэрэггүй дүр өгсөн. Жөүй Бишопыг мэддэг хүн ер нь байдаг юм уу?

Са:      Тэр үнэхээр авьяаслаг бас Рат Пакын чухал гишүүн байсан юм шүү.

Ша:    Өө…

Са:      Жинхэнэ өдөн сормуус уу?

Ша:    Зүүж үзэхээсээ нааш муулах хэрэггүй ээ.

Ча:      Та хамгийн сүүлд Сэмийг хэзээ харсан бэ?

Ша:    Бат митзва дээр.

Ча:      Хүлээгээрэй, Сэм тэнд байсан юм уу? Бидэнд үдэшлэгт очсон жүжигчдийн жагсаалт байгаа. Тэр жагсаалтанд байгаагүй.

Ша:    Сонсооч, охин минь, би ч бас гайхсан. Би Синатраг ганцаараа тоглож байгаа л гэж бодсон, Рэт Пэкийн тал нь бие биенээ хэмлэж байсан.

Ча:      Тэд маргалдаж байсан юм уу? Юуны тухай?

Ша:    Мэдэх юм алга аа. Би тоглолтоо дуусаад л шууд явсан. Надад хорон санаатнуудтай нэг өрөөнд байх сонирхол байгаагүй.

Са:      За, цаг гаргасанд баярлалаа... Долли.

Ша:    Мэдээж, чихэрхэн минь.

Са:      Бүтсэнгүй дээ. Бид Кук-виллд нэг хэсэгтээ л гацах бололтой.

Ча:      Кук-вилл?

Са:      Тийм ээ, манай бага энэ жил Халлоуины баяраар Пеппа торой болж байгаа. Бага маань хүртэл Халлоуины баяр жилд нэг болдгийг мэднэ, 7-хон настай шүү дээ.

Ча:      Та өд юутай ч таарахгүй байгаа болохоор жаахан бухимдаад байх шиг байна.

Са:      Хохирогчид маань хамтлагийнхнаасаа илүү сонирхолтой зүйл хэлнэ ээ л гэж найдъя.

________________________

Жа:     Ихэнх шархнуудын диаметр нэг инч хагас орчим байна. Тийм болохоор хоорондоо тохирч байна гэж хэлж болно. Бас тэр үнэхээр гайхалтай харагдаж байна хонгор минь.

Ро:      Боль доо, надад наад гэрлээ аваад өгөөч. Тэгэхээр 2 хохирогч руу ижил зэвсгээр дайрсан гэсэн үг үү?

Жа:     Тийм ээ хатагтай. Тийм гэж бодож байна. Гэхдээ тэднийг нэг хүн алсан гэдэгт итгэлгүй байна.

Ро:      Уучлаарай?

Жа:     Сэмийн энэ шархнууд…Бүгд гол судас болон эрхтнүүдийг онилсон байна. Тэрнийг хэн ч алсан байлаа яаж хүн хурдан дуусгахаа мэддэг байж. Харин Бенжигийн шарх санамсаргүй ямар ч зүй тогтолгүй. Эсвэл алуурчин Синатратай тулаад юу хийж байгаагаа мартчихсан юм болов уу?

Ро:      Тэр тулгамдсан байх л даа.

Жа:     Яасан бэ, Пен?

Пэ:     Тэд 3 хоногийн өмнө л амьд байсан гэсэн.

Жа:     Тийм үү? Задлан шинжилгээгээр өөр дүгнэлт гарна гэж бодож байлаа. Сэмийн биед шавьж олноороо үүрлэсэн байдалтай байсан. Би бүр нас бараад 7 хоносон гэж таамагласан шүү.

Ро:      Гэтэл Бэнжи зүгээр л унтаж байгаа юм шиг харагдаж байна, тийм үү?

Жа:     Тэр үнэхээр царайлаг залуу бас…тэр шүтэн бишрэгчидтэй ч байсан. Би энийг Бэнжиг бэлдэж байхдаа цамцных нь товчноос олсон.

Ро:      ДНХ-гийн тест хийх боломжгүй юм байна. За за оргүйгээс л дээр. Өөр юу байна?

Жа:     Бэнжигийн хумс хугарсан байна. Бас хуруугаа нэлээн урсан байсан. Одоохондоо сайн судлаагүй ч сайн шалгах хэрэгтэй. Би тэрний ходоодны агууламжыг шалгах гэж байлаа. Пен чи надад туслах уу? Өтнүүд. Амнаас нь өт олдсон болохоор гайхах юм биш л дээ, гэхдээ энэ сонин байна.

Ро:      Ногоон үрэл. Энэ Стрихнин байж болно.

Жа:     Сайн байна, Доктор Роби. Тэрэнд хордлогын ул мөр байсан. Алуурчин тэрэн лүү дайрахаасаа өмнө хоолонд нь ямар нэг юм хийж хордуулсан байх.

Пэ:     Рэт Пакын гишүүнийг алах хархны хор.

Ро:      Бид ноён шавж устгагчтай дахиад ярилцах хэрэгтэй юм шиг байна.

______________________________________

Ча:      Чиний хувьд байдал сайнгүй л байна даа, Ролли.

Шар:  Хархны хор чиний хувьд ердийн хэрэглээ биз дээ? Хатагтай Эйзенштейн чамайг ханыг шалгахыг хүсээгүй гэсэн. Чи тэнд цогцос байгааг анхнаасаа мэдэж байсан уу?

Рол:    Үгүй ээ, мэдээж үгүй.

Ча:      Марти, Триш Эйзенштейн 2 чамайг аллага гардаг өдөр тэдний байшинд байсан гэсэн.

Рол:    Би өглөө тэнд байсан. Марти надад гүнжийнхээ онцгой өдөр ямар ч аймшигтай мөлхөгч хармааргүй байгаагаа тодорхой хэлсэн. Би яагаад хэн нэгнийг гэмтээнэ гэж?

Ча:      Мэдэхгүй ээ, Ролли.Энэ сандал дээр маш олон алуурчин сууж байсан. Гэхдээ чи шавж, устгаж, хоолоо олж иддэг цөөхөн хүмүүсийн нэг.

Рол:    Би шавж мэрэгч амьтдад дуртай. Тэд үнэхээр гайхалтай. За юу? Би тэднийг алах дуртайдаа биш. Ажил болохоор л алдаг. Хэрвээ би Айзенштайны байшинд хэн нэгнийг алах байсан бол, цогцсыг нь тэр байшиндаа үлдээхгүй.

Шар:  Үгүй гэж үү?

Рол:    Үгүй ээ. Тэдний хашааны модон дээр том хархны үүр байдаг юм. Цогцосны үнэр тэднийг шууд л татна. Харин хархнууд анхаарал татдаг. Цогцос нууна гэвэл дээврийн хөндийн хатаагчны дээр нуусан нь хамаагүй дээр. Эсвэл хатагтай И-гийн бордооны саванд. Бүр усан санг зүүн тийш 12 фут шилжүүлэхдээ ухсан нүхэнд хийчхэж ч болно. Хэрвээ хурдан хөдлөх хэрэгтэй гэвэл…

Ра:      За за, бүр эвгүй санагдчихлаа.

Са:      Бид зөн совингоороо биш баримтаар хөдөлдөг хүмүүс гэдгийг мэднэ. Гэхдээ энэ залуу шавж устгалаас бүр хүн устгал руу шилжчихэж байгаа юм уу? Чи 3 дахь удаагаа цагаа шалгалаа. Бүх юм зүгээр үү?

Ра:      Зүгээр л Жошын талаар бодсон юм аа.

Са:      Тэр өнөөдөр зөвлөлийн хурлаар орно. Чи өмнө нь хурлаар орж байсан уу?

Ра:      Тэгэхгүй л гэж найдъя.

Са:      Одоо чи л намайг айлгаж байна. Би энэ газрыг Фолсомгүйгээр төсөөлж чадахгүй.

_________________________

За:      Эхэлцгээе. Хатагтай Кросс?

Но:     Ноён Фолсомтой хийсэн ярилцлагын үеэр тэр голчлон Гарритигийн дүрмийн дагуу дуугүй байх эрхээ эдэлсэн. Тэр ёс бус үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй. Бодит байдал дээр тэр Трей Кэйхиллийг батлан даахдаа хэлтсийн дүрэм зөрчсөн нь үнэн.

Фо:     Тэд ээжийг алсан, Жанет.

Но:     Ноён Фолсом, Ноён Кэйхилл нар Фолсомын ээж Жанетын амийг хөнөөсөн этгээдтэй хэдэн цагаар хамт байсан нь тогтоогдсон.

Фо:     Ээжийг минь хэн алсныг надад хэл.

Но:     Хэргийн газрыг цэвэрлэсэн байдал Ноён Фолсомын ур чадвартай нийцэж байсан, бас алга болсон тэр хэдэн цагийн хугацаанд олдсон цорын ганц нотолгоо нь ээжийнх нь цусанд гарсан ноён Фолсомын хурууны хээ байсан.

За:      Доктор Роби энэ нотлох баримтын талаар та юу гэж бодож байна?

Ро:      Бүх зүйлийг харгалзан үзээд, би Жошуа Фолсом ээжийнхээ цусыг моргоос зөвшөөрөлгүйгээр авсан гэж бодож байна.

За:      Тэр яагаад тэгсэн юм?

Эр:     Наадах чинь юу вэ?

Фо:     Ээжийн маань цус. Чинийх биш.

Ро:      Би мэдэхгүй ээ. Жошуа Фолсом ямар ч өө гаргаж байгаагүй. Тэр… маш олон жил манай хамгийн найдвартай шинжээч байсаар ирсэн. Би тэрнээс юу хүлээх ёстой гэдгээ мэддэг байсан. Гэхдээ би энэ бүгдийг тайлбарлаж чадахгүй нь. Миний бодлоор...Би тэрний сүүлд гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж бодож байна. Ганц тэр л агуулахад юу болсныг мэдэж байгаа. Тэр ноцтой зөрчил гаргасан ч байж магадгүй ээ. Би мэдэхгүй. Бидний хэн нь ч мэдэхгүй. Гэхдээ…

За:      Гэхдээ?

Ро:      Хууль сахиулах байгууллагын ямар ч ажилтан ийм зүйл хийснийхээ дараа албан үүргээ шийтгэлгүйгээр үргэлжлүүлж болохгүй.

_______________________________

Ра:      Тогтворгүй задралын асуудлыг шийдсэн үү?

Пэ:     Тэгж л бодож байна. Ирээд хар даа. Бид Сэм Карриманыг яг энэ хананы араас олсон. Энэ хэсэг дээр өдөржин нар тусдаг. Дулаан задралыг хурдасгадаг. Харин  Бенжи Херроны цогцсыг энд хийсэн байсан. Энд нарны шууд тусгал тусахгүй.

Ра:      Гайхалтай, Пенни, гэхдээ энэ баримтаас бид юу ч олж мэдэхгүй. Энэ Сэмийн нөхцөл байдлыг тайлбарлаж болох ч…

Пэ:     Мэднэ ээ, сүүдэрт ч гэсэн Бэнжигийн байдал илүү дор болсон байх ёстой.

Кр:     Би энийг тайлбарлаж чадах байх. 2 дахь цогцсыг олсныхоо дараа бид эндхийг сайн шалгаагүй. Бэнжигийн наана хадсан хананы хавтанг ч гэсэн. Бид тэрнийг яагаад үхсэн хүн шиг харагдахгүй байгааг гайхаж байсан.

Пэ:     “Бид аль хэдийн химийн бодис, орчин нөхцөл, бас цаг хугацааны аяллыг үгүйсгэчихсэн шүү дээ.

Кр:     Зөв өө, гэхдээ бидний анхаарч үзээгүй нэг зүйл бий. Өтнүүд Синатраг идээгүй бол яах вэ? Хэрвээ… энэ эсрэгээрээ байсан бол яах вэ? Тэр хананд хадуулахдаа амьд байсан.

___________________________________

Кр:     Зөөлөн л дөө. Чи намайг алах ёсгүй гэдгээ мэдэж байгаа биз дээ?

Пэ:     Аллагыг аль болох сайн дуурайхын тулд хүчний үйлчлэлийг нь ч гэсэн ижил байлгах хэрэгтэй биз дээ?

Кр:     Бид хутга ийм сайн ашигладаг хүн Бенжид яаж ийм санамсаргүй шарх үлдээснийг ойлгох гэж байгаа болохоос миний хавиргыг хугалж тоглох гээгүй шүү дээ.

Пэ:     Шинжлэх ухаанд золиос хэрэгтэй.

Шар:  Энд жинхэнэ цус урсаагүй л гэж найдъя.

Кр:     Тэр ч магадгүй шүү.

Пэ:     Болиорой.

Шар:  Би GSMS-ын хариу авчирлаа. Хэргийн газар дээр бас Бенжигийн ходоодонд байсан хархны хор нийт 5мг концентрацитай байсан.

Пэ:     Хархыг бол ална л даа. Гэхдээ хүнийг биш.

Шар:  Тэр хананд хадуулсныхаа дараа идэж болох бүхнийг идсэн бололтой. Тэгэхээр хархны хор идсэн нь зүгээр л осол байж. 

Кр:     Тэгээд бид шавж устгагчыг сэжиглэхээ больсон уу?

Шар:  Бид хэнийг ч үгүйсгэхгүй ээ. Бид 2 аллага мөрдөж байна шүү дээ.

Кр:     Бид ч гэсэн хичээж л байна.

Шар:  За за тэгэхээр, Бэнжи цээжиндээ шархтай бас хэвлийн доод хэсэгт нь гүехэн нэвчсэн шарх нь хавиргыг нь оносон. Энэ залууг ч бүр сэглээд хаячихжээ.

Кр:     Сэмийн шарх илүү ноцтой хүнд байсан. Шархнууд нь биеийн баруун хэсэгт үүссэн байсан учраас хэрвээ тэр алуурчны өөдөөс харж байсан бол…

Шар:  Алуурчин маань солгой байж.

Кр:     Солгой алуурчин Сэм рүү дайрахдаа түлхүү ашигладаг гараа гэмтээсэн гэж бодож байна.

Пэ:     Тэгээд Бенжи рүү хоёр дахь удаагаа дайрахдаа сул гараа ашиглах хэрэгтэй болсон. Тэгээд л ийм шарх үүсч.

Кр:     Бид зүүн гартай сэжигтнийг хайх хэрэгтэй, магадгүй тэр баруун гараа гэмтээсэн байх. Тэгээд жүжигчдийн хэд нь солгой гартай вэ?

__________________________

Эр:     Би солгой болохоор сэжигтэн болж байгаа юм уу? Энэ чинь Испаны хядлагын үеэр ашигласан логиктой адилхан юм биш үү?

Са:      Чамайг алуурчин гэж байгаа юм биш ээ, бид ажлаа л хийж байна. Чи бусдыг дуурайдаг. Бид баримт нотолгоог шалгадаг.

Ча:      Яг энэ шархнууд шиг. Шинжилгээгээр алуурчныг солгой гэсэн.

Эр:     Би чадахгүй ээ.

Са:      Чадна аа. Өсгийтэй гутал чамд давуу тал олгосон байж болно. Бид алуурчин халдлагын үеэр өөрийгөө шархдуулсан гэж сэжиглэж байгаа.

Ча:      Тайчих клубын одууд хамгийн сүүлийн тоглолтоороо ийм бичлэг постлосон. Чи жүжиглэж байна. Магадгүй чи Сэмийг хөнөөхдөө гараа гэмтээсэн болохоор тэгсэн байх.

Эр:     Сонс хатагтай. Би төгөлдөр хуур хэзээ ч жинхэнээсээ тоглодоггүй. Та 6- н 10-ны үнэтэй хит гэж сонсож байсан уу? Надад төгөлдөр хуур сурах зав байдаг гэж бодож байна уу? Бүх гоё сайхан зүйлс худал хуурмаг дээр тогтдог юм. Гэхдээ би та нарт амлая. Миний гар зүв зүгээр.

_________________________

Эм:     Сонсооч эхний өдөр хүнд байна гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ Гарритын дүрэм шалтгаантай болоод л байдаг. Бүгд чамайг чимээгүй байх хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа.

Фо:     Хүлээгээрэй хүлээ.

Эм:     Доктор Роби. Сая тэнд юу болоод өнгөрөв өө? Шударга харагдах нь нэг хэрэг. Гэхдээ…

Ро:      Та тэрийг надтай яриад хэрэггүй ээ. Жош.

Фо:     Зүгээр дээ. Макс. Та үнэхээр намайг халагдах ёстой гэж бодож байна уу?

Ро:      Бидний ажил хохирогчдын өмнөөс дуугарч шударга ёс сахиулах болохоос биш шударга ёсыг өөрсдөө хэрэгжүүлэх биш. Ээжийг чинь хөнөөсөн этгээд, чи тэрнийг буруутгах бүх боломжоо салхинд хийсгэчихлээ.

Фо:     Кан үхсэн. Бас би энэнд харамсахгүй байна. Би ээжийнхээ хүү. Хэрвээ Жанетын хайртай хүн гэмтсэн бол, ээж тэдний төлөө хотыг ч шатааж чадах байсан. Би ч тэгж л өссөн.

Ро:      Тэнд ирээдүй байгаагүй учраас чи тэр амьдралаа орхисон. Бас чи сонголтоо хийсэн. Сонголт бүхэн үр дагавартай байдаг.

__________________________________

Ро:      Чи яагаад хаалган дээр зогсоод байгаа юм?

Пэ:     Та Бэнжи Херроны хананд үлдсэн цуснаас дээж авч байна уу?

Ро:      Сонирхолтой юм aa.

Пэ:     Юу тэр вэ? Аллигийн шинэ багийн систем.. заримдаа Крис бид хоёр цуглуулсан дээжээ өөрсдөө шинжлэлгүй өөр багт өгөх ёстой болдог. Гэхдээ миний нотлох баримтад юу болж байгааг би мэдэхгүй шүү дээ, тэгэхээр ажлаа дуусгаагүй юм шиг санагдаад байна.

Ро:      Чи энэ шинжилгээг дуусгамаар байна уу?

Пэ:     Тийм ээ.

Ро:      Майсийкийн хариу бараг гарж байна.

Пэ:     Сонирхолтой.

Ро:      Хэл л дээ, Пэнни.

Пэ:     Фолсомын сахилгын хурал юу болж байна?

Ро:      Үдээс хойш бид дахин хуралдахаар болсон.

Пэ:     Тэр эргэж ирнэ тийм үү?

Ро:      Энэ надаас шалтгаалахгүй.

Пэ:     Гэхдээ тийм байсан бол?

Ро:      Ханан дээрх ДНХ хольцтой байна. Бенжи Херрон бас Сэм Карриман?

Пэ:     Хүлээгээрэй, хүлээ. Бид Сэмийг Бэнжигийн өмнө алагдсан гэж бодсон. Яагаад тэрний ДНХ Бенжи дээр байдаг билээ?

Ро:      Бид тэр 2-ыг гадны этгээдийн гарт алагдсан гэж бодож байсан. Гэхдээ энэ баримт Бэнжи, Сэм хоёр хоорондоо тэмцэлдснийг нотолж байх шиг байна.

Пэ:     Гэхдээ тэгээд л дууссан байх боломжгүй биз дээ? Учир нь…

Кр:     Хэн нэгэн тэднийг хананы цаана хийсэн байх ёстой.

Пэ:     Энийг Хэн хийсэн ч Бэнжигийн үхэлд хариуцлага хүлээх болно. Бас би тэднийг яаж олохоо мэдэх шиг боллоо. Айсэнштайныхан энэ гялгар уутаар Сэмийн биеийг ороохоос өмнө шалан дээр байсан гэсэн.

Са:      Хэрвээ бид Сэм, Бэнжи хоёрын үхлийн ул мөрийг олж чадвал, үлдсэн нь тэднийг хананд хийсэн хүнийх байхаас гарцаагүй болно.

Кр:     Задралын үед цогцоснуудаас маш их хэмжээний шингэн болон кетон ялгарсан. Тэр бохирдол ихэнх тэмдэглэгээ, ул мөрийг балласан.

Са:      Гэхдээ бид цогцосны шүүсэнд бохирдоогүй хэсгүүдэд нотлох баримт байж болзошгүйг үгүйсгэж болохгүй. Тэгээд яах вэ, гэрлээр үзэх үү?

Пэ:     Би гэрлээ аваад ирье.

___________________________________________

Са:      Ягаан нь цус, шар нь гутлын мөр, улбар шар нь одоогоор мэдэгдэхгүй байна.

Пэ:     Энэ чинь барилгын талбай шүү дээ. Тоног төхөөрөмжийн мөр ч байж болно.

Са:      Ядаж л энэ гутлын мөрүүд Сэм Бенжи 2-ын зодооныг сайн тайлбарлаж өгч байна.

Кр:     Бүжиглэмээр байна уу, Финадо?

Са:      Ажилдаа орцгооё Пак.

Пэ:     Бэнжигийн мөр ингэж хөдөлсөн байна. 

Са:      Зөв үү?

Пэ:     Харин Сэмийн гутлын мөрнүүд энд байна.

Кр:     Ингэж үү? 

Пэ:     Бас энд бүдэгхэн цусны толбо байна. 

Са:      Тэгэхээр чи намайг хутгалвал…

Кр:     Бенжи тэрнээс хутгыг нь булааж авсан байх.

Пэ:     Хөөрхөн Сэм. Бенжи юу хийж байгаагаа мэдэж байсан. Тэр армид байсан байсан учраас гардан тулаан мэднэ. 

Са:      Бэнжи солгой байсан. Хэрвээ тэрнийг энэ талаас нь хутгалсан бол, цусны жижиг дуслууд…

Пэ:     Энд цацарна. Гэхдээ энд алга байна. 

Са:      Тэгвэл замд нь ямар нэг зүйл байж. Тэнд л манай сэжигтэн зогсож байсан байх. 

Пэ:     Тэр тэнд зогсоод Сэм Бэнжи 2 бие биеэ алахыг харсан. 

Кр:     Муухай юм аа.

Са:      Бид хэргийн газар луу буцах ёстой. Бидний өнгөрөөсөн баримт тэнд байж магадгүй. 

_____________________

Са:      Энд цус гоожсон байсан. Харин манай ажиглагч эндээс харж байсан байх.

Шар:  Фрэнк Синатра Жөүй Бишоп 2 нэг хүнд үзүүлбэр үзүүлж байж.

Са:      Зүгээр л дуураймал шүү дээ.

Шар:  За за. Элвисыг дуурайсан жүжигчин жаахан байхад чинь хоолны мөнийг чинь хулгайлчихсан юм уу?

Са:      Үгүй ээ, би зүгээр л хүн дуурайж жүжиглэх нь амьдралаа дэмий үрсэн хэрэг гэж бодож байна.

Шар:  Чамайг Вегаст яаж ийм удаан тэссэнийг ойлгохгүй байна.

Са:      Сонсооч хүн бүр өөрийн бодолтой за юу. Би заримдаа сонин юм төсөөлдөг юм. Гэхдээ тэдний уран зөгнөл тэс өөр түвшинд юм. Энэ зүгээр л гунигтай юм аа. Хохирогчдын төлөө бид хичээх ёстойг мэдэж байна л даа. Гэхдээ тэд бүгд ижил хүндэтгэл хүлээх ёсгүй.

Шар:  Бид алуурчны тухай хариултаа олох шиг боллоо. Надад фенолфталейн аваад өгөөч.

Са:      За.

Шар:  Дахиад л цус.

Са:      Би ДНХ-гийн дээж авна аа. Гэхдээ энэ хохирогчдоос гарсан цус биш бол бид алуурчинд улам л ойртож байна гэсэн үг. Дахиад өд даавууны өөдөс оллоо. Би энэ өнгийг мэдэх юм байна.

____________________

Са:      Дажгүй үнэртэй ус байна шүү.

Бо:      Уучлаарай би Лиз Тэйлор болохдоо цагаан алмаз түрхдэг юм. Танд жаахан хурцадчихсан бололтой.

Ча:      Энэ чиний хантааз уу?

Бо:      Яасан?

Са:      Хэргийн газраас олдсон өд энэ хантаазтай таарч байна.

Бо:      Хүлээгээрэй. Энэ хантаазыг надад хүн өгсөн. Айзенштейны үдэшлэг болсон орой. Даг намайг даарч байгааг анзаараад надад өгсөн юм.

Ча:      Даг Гэж хэн юм? 

Бо:      Чи тэрэнтэй уулзсан. Долли.

Са:      Долли Партоныг дуурайгч уу?

Бо:      Тэгэхээр ийм байжээ.  Бенжи Даг 2 учиртай байсан. Би энийг дууссан л гэж бодсон. Гэхдээ үгүй байсан юм шиг байна.

Са:      Тэд Бенжигээс шаргал үс олсон. Бид буруу хүнээ сэжиглэсэн юм шиг байна.

____________________

Ра:      Тэгэхээр чи амьд байжээ.

Фо:     Ал чи энд юу хийж байгаа юм бэ?

Ра:      Чамайг утсаа ашиглаж мэддэггүй болохоор чинь би ирчхээд байна. Чи миний зурвас дуут шууданд ч хариулаагүй. 

Фо:     Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан юм аа. Макс өчигдөр мэдүүлэг өгсөн. Тэр эцсийн цэгийг хатгасан. Тэр намайг лабораторид буцаасай гэж хүсэхгүй байгаа.

Ра:      Жош. Бүгд чамайг буцааж авчрахыг хүсэж байгаа. 

Фо:     Би микроскопны эсрэг талд байна аа. Бүгд л намайг шинжиж байна. Яг л Нора Кросс намайг гэмт хэрэгтэн гэсэн шиг. Трэй намайг хаанаас ирснээ мартсан гэсэн. Макс намайг замаа алдсан гэсэн. 

Ра:      Тэгээд чи юу гэх юм?  Чи энэ бүгдийг засаж чадна. 

Фо:     Чи намайг мэдүүлэг өгөх ёстой гэж бодож байгаа.

Ра:      Энэ бүгд чамаас шалтгаална гэж бодож байна. 

Фо:     Хэрвээ чи тэдний хэлсэн үгийг хүлээж аваад өөрийнхөө өнцгөөс ярихгүй бол юу ч болсон тэрнийг дагаж чадах уу? Сонсооч, энэ тасагт ирээд миний сурсан нэг зүйл бол чи юмны учрыг олж чаддаг.  Юу ч болсон байлаа чамд найзууд бий шүү. 

________________________

За:      Ноён Фолсом энэ янзаараа бидний сонсгол хурдан дуусах нь. Миний ойлгосноор та чимээгүй байх эрхээ эдэлж. 

Фо:     Үгүй ээ би та нарын харж сонссон бүх юмыг тайлбарлая. 

За:      Тэгвэл бүр л сайн байна. Тэгээч.

Фо:     Доктор Робигийн зөв өө. Би моргоос ээжийнхээ цусыг авсан. Би тэрнийг айлгах гэж байсан юм. Кан Шефтерээс аллагынх нь тухай үг алдуулах гэж байсан.

Но:     Тэнд цаасны хутга байсан.

Фо:     Энэ бол гол артерийн судас. Би цаасны хутгыг цусны уут цоолохын тулд ашигласан. Тэгж Канд өөрөөс нь цус алдаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэсэн юм. Энэ бүгд.. зүгээр л сэтгэл зүйн тактик байсан. Гэхдээ энэ бол хэт туйлширсан цагдаагийн ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл байсан.

За:      Рафаэль Таркениогийн  агуулахад нэвтрэхийн тулд цагдаагийн үнэмлэхээ ашигласан уу?

Фо:     Тэгсэн. Миний үйлдлийг ёс зүйн зөвлөл шүүнэ гэдгийг мэднэ ээ. Бас миний үйлдэл….

Тр:      Үгүй ээ. Фолс!

Фо:     Би өөрийн гараар шударга ёсыг сахиулахаа шахсан.  Кан Шефтер ээжийг маань алсан. Харин Трэй Кэйхилл намайг зогсоосон. Бас тэр юу ч буруу хийсэн байлаа, би одоо шүүхийн танхимд байхгүй байгаа нь тэрний л ач. Макс шүүх шинжилгээний лабораторийн нэр хүндийг сэргээхийн тулд шаргуу ажилласан. Энэ бидний нэр хүндэд ямар муу нөлөөтэйг мэднэ ээ. Би уй гашууддаа хэтэрхий автсан. Зарим нь энийг ойлгох байх л даа. Гэхдээ энэ уучилж болох үйлдэл биш. Удирдах зөвлөлд тийм биш байсан ч миний хувьд бол тийм.

______________________

Шар:  Би чамайг лабораториос олно гэж бодсон. Чи баллистик дээр юу хийж байгаа юм бэ? Хэн ч буудуулаагүй шүү дээ. 

Са:      Өдийг Линда Таскерийн хантаазтай харьцуулж шинжлэхэд харьцуулалтын микроскоп хамгийн тохиромжтой шүү дээ.

Шар:  Тэгээд?

Са:      Нүдээр харахад бол таарч байна аа.

Шар:  За, каламусын ДНХ дээр PCR шинжилгээ хийж үзэхэд…

Са:      Ямар мус гэнэ ээ?

Шар:  Өдний хөндий хэсэг байгаа юм аа. Ямартай ч Линдагийн хантааз бас Сэмийн хамар дээр байсан өд генетикийн хувьд таарч байна. 2 дээш хоёулаа 1 галууны өд байна.

Са:      Линда хэргийн газар дээр байсан шүү дээ.

Шар:  Ямар ч өмгөөлөгч энэ Линда тэнд байсныг нотлохгүй гэж маргана л даа. Гэхдээ хантааз тэнд байсан. Дээр нь тэр жирэмсэн, шагайгаа мулталсан. Одоо тэргэнцэртэй байгаа.

Са:      Бидэнд эргэлзэх үндэслэл мундахгүй их байна. Би Линдаг алуурчин гэдэгт бараг л итгэлтэй байна.  Бас бид энийг баталж чадах байх. Бидэнд хохирогчдын багахан тусламж л хэрэгтэй. 

________________________

Ра:      Энэ 2 яагаад ийм ялгаатай байгаа юм бол оо?  Тэд хэдэн цагийн зайтай биш, хэдэн өдрийн зайтай үхсэн юм шиг харагдаж байна.

Жа:     Шавжууд Сэмд их л дуртай байж дээ.

Са:      Тэгээд л бид энд байна. Надад өт өг. Надад Сэмийн цогцсоос гаргаж авсан ялааны агуулыг өгч болох уу?

Ра:      Бид энд өт авах гэж ирсэн юм уу?

Са:      Надад нэг онол байна. 

_______________________

Шар:  Бөү энэ миний бодож байгаа зүйл мөн үү?

Са:      Тийм ээ, Өтний нухаш. 

Шар:  Рэнди наад холигчид чинь өглөөний смүүтигээ хийж уудаг.

Са:      Одоо тэгэхгүй ээ. Кютофын дээж бэлдэхэд надад хэрэгтэй байсан юм.

Шар:  Бензилын ацетат. Диэтил фталат. Энд маш олон химийн бодис байна. Тэгээд өтнүүд энэ бүгдийг идсэн гэж үү? 

Са:      Яахав жагсаалт хэтэрхий урт санагдаж байгаа л даа. Гэхдээ бүгдийг нь нийлүүлбэл Нил ягаан дурлал гэдэг сүрчиг. Цагаан алмазын өөр хувилбар байгаа юм.

Шар:  Элизабет Тэйлорийн сүрчиг үү? Линда Лиз Тэйлор шиг хувцасласан байсан. 

Са:      Тийм ээ. Бас энэ үнэр нь хантаазанд бүхэлдээ шингэсэн байсан.

Шар:  Тэгэхээр хэрвээ өтнүүд Сэм Карриманы биед үлдсэн сүрчгийн ул мөрийг идсэн бол…

Са:      Линда тэрнийг гялгар уутаар ороох үед молекулууд нь Сэмийн биед шингэсэн байж таарна. Бас шавжууд хүчтэй үнэрт татагддагийг бид мэднэ.

Шар:  Бид эцэст нь яагаад Сэмийн цогцос дээр шавжнууд илүү шавсан байсныг мэдлээ. Гэхдээ…Линда тэргэнцэртэй байгаа шүү дээ.

___________________

Бо:      Эхлээд та нар миний хантаазыг авсан. Одоо миний тэргэнцрийг. Энэ чинь дарамт шиг санагдаж эхэлж байна шүү. 

Шар:  Би чамайг хүүхдийнхээ эцгийг хөнөөсөн алуурчныг олоход дуртайяа тусална гэж бодсон. Гэхдээ үгүй ч байж мэднэ. Бэнжи чамайг хуурч байсныг бид мэднэ.

Ро:      Та бидний харилцааг огт мэдэхгүй.

Са:      Бас Бенжи тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх өргөдөл өгсөн байсан. Мөрдөгч Чавез тэрнийг агентлагаасаа гарах гэж байсныг сонссон.

Шар:  Чи хүүхдийнхээ эцгийг бас хамгийн том мөнгөний эх үүсвэрээ алдах гэж байсан. Хэн чамайг галзуурсан байх л даа. 

Бо:      Бэнжи анх танилцсан цагаасаа л асуудал дагуулсан хүн байсан. 

Са:      Тэгээд нас барах хүртлээ. Тэр Сэм Карримантай үхэн үхтлээ зодолдсон. Би тэрэн лүү Сэм түрүүлж дайрсан гэдэгт итгэлтэй байгаа.

Бо:      Тэднийг таардаггүйг би мэднэ. Гэхдээ яагаад тэр 2…

Шар:  Боль доо, Линда. Тэд нэг нэгэн лүүгээ дайрч өөрсдийгөө хананд хадаагүй.

Бо:      Хүлээ та нар намайг гэж бодоод байгаа юм уу? Би шагайгаа мулталчихсан. Тэргэнцэртэй дээр нь бүр жирэмсэн. 

Шар:  Энд нэг пост байна. Манай зоригт манлайлагч шагайгаа мулталсан ч, ажлаа хийсээр л байна. Энэ постоор бол чи 8 7 хоногийн өмнө шагайгаа мулталсан. Энэ баримтыг авч үзвэл шагай чинь одоо ямар ч зовуурьгүй байх ёстой. 

Са:      Тэр хадаас чиний хүрэх хэмжээнээс 5 см өндөр байсан, хантааз чинь хадаасанд яаж тээглэснийг энэ л тайлбарлаж чадна. Чи босож байхдаа энэ  нотлох баримтыг үлдээсэн.

Бо:      Миний хантааз тэнд байсныг л та нар мэднэ.

Са:        Бас тэргэнцэр. Хар суудал дээр цус асгарсан бол энгийн нүдээр харагдахгүй ээ. Гэхдээ багахан л люминолын тусламжтай бол…Офицер оо, гэрлээ өгөөч. Тайчих клуб шиг л гэрэлтэж байна.

Шар:  Суудал цус болсон байх цорын ганц магадлал нь чи зодооны үеэр суудлаасаа боссон байх ёстой. Тэр шөнө юу болсон бэ, Линда?

Са:      За яах вэ би чамд ярьж өгье. Чи Бэнжи Долли 2-ыг үдэшлэгээс хамтдаа явж байхыг харсан. Тэгэхэд л чиний тэвчээр алдарсан. Утасны бичлэгүүд чамайг Сэм Карриман луу залгасныг баталж байгаа. Чи тэрнийг ямар нэг байдлаар Бэнжиг алахад тусла гэж ятгасан.

Шар:  Магадгүй чи тэрэнд том дүр санал болгосон байх. Вегасын Синатра.

Са:      Гэхдээ хромын төдийд бүтэлгүйтсэн.

Эр:     Линда одоо бас яасан бэ? Бүгд дууссан гэж би чамд хэлсэн. 

Са:      Тэгж л чи 2 цогцостой үлдсэн.

Шар:  Харин энэ төлөвлөгөөний нэг хэсэг байгаагүй.

Са:      Миний таамаглал уу? Чи тэднийг хананд хийхийн тулд барилгын ажилчдын үлдээсэн тэргийг ашигласан. Хэргийн газар дээрх хантааз. Сэмийн бие дээрх чиний сүрчиг. Сэмийн хамар дээрх чиний өд. Хохирогчдын цус тэргэнцрээр нэг цацарсан. Чамд Бенжйг үхээсэй гэж хүсэх олон шалтгаан байсан.

Бо:      Бенжи...Тэр миний зүрхийг шархлуулсан.  Тэр миний бизнесийг сүйрүүлсэн.  Тэр намайг Дагтай нь нийлж доромжилсон. Тэгээд би тэрнийг зүгээр л явуулчих байсан гэж үү?  Сэм гэмтэх ёсгүй байсан юм.

Шар:  Хамгийн шилдэг төлөвлөгөө.

Са:      Аан гээ. Чи дүр эсгээд хол явж чадахгүй ээ, Линда. Эцсийн эцэст чи бол алуурчин. Ерөнхийдөө би хэргийн учрыг олсон шүү. 

Шар:  Би тусалсандаа баяртай байна аа.

Са:      Дүр эсгэгчид. Энэ яагаад намайг зовоогоод байсныг одоо л ойлголоо. Тэгээд л надад их ойрхон тусаад байж. 

Шар:  Бид юу ярьж байгаа билээ, Бөү? Чи чөлөөт цагаараа төмөр хүн болж хувцаслах дуртай билүү? 

Са:      Төмөр хүн биш ээ, шинжлэх ухаанч аав. Төрсөн өдөр болгоноороо би шинжлэх ухааны үгтэй аяга авдаг. Амралт болгоноор би шинэ судалтай цамц авдаг. Жил бүр. Би энэ цамцыг өөрөө сонгосон гэж бодож байна уу? 

Шар:  Тийм ээ тийм.

Са:      Хүмүүс намайг нэг янзаар л хардаг. Бас энэ маань ч надад таалагддаг.  Тийм ээ би үнэхээр дуртай.  Бид бүгд өөрийн гэсэн дүртэй, тийм үү? Даг Пефферман шиг хүмүүс өөрсөддөө тухтай зүйлээ л хийж байгааг ойлгох гэж би багагүй хугацаа зарцуулсан.

Шар:  Энэ чинь чи тухтай бүсээсээ гарна гэсэн үг үү эсвэл.. Хавай цамц авч өмсөх ч юм уу?

Са:      Тэгж яараад яах вэ.

Ра:      Кетрин Бөү 2 Сайн баг болно оо.

Ро:      Чи багийн систем амжилттай байгаад баяртай байна уу? 

Ра:      Тийм ээ тийм. Тийм ээ бүх зүйл сайхан байна. Хяналтын зөвлөл үү? Тэд юу гэж шийдсэн?

Ро:      Одоо л олж мэднэ дээ. 

____________________

За:      Энэ асуудлыг шийдэхэд бидэнд амар байсангүй. Гэхдээ та бүхний танилцуулсан бүх баримт болон Ноён Фолсомын өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн, тэрнийг ажлаас түдгэлзүүлэх нь зохистой арга хэмжээ гэж үзэж байна. 

Ро:      Орлогч дарга аа. Би болох уу?

За:      Доктор Роби мэдээж.

Ро:      Хяналтын зөвлөл намайг ноён Фолсомын зөрчлийг ямар ноцтой хүлээж авч байгааг ойлгох ёстой. Би л тэрнийг хамгийн хатуухан шүүмжилдэг.  Харин одоо намайг хамгийн шударга өмгөөлөгч байхыг зөвшөөрнө үү. Хэрвээ та нар ийм дүгнэлт хийвэл энэ чинь доромжлол болно. Жош Фолсом миний хамтарч ажиллаж байсан хамгийн шилдэг шинжээчдийн нэг. Хэрвээ бид тэрнийг алдвал энэ бидэнд үнэлж баршгүй гарз болно. Битгий. Битгий ийм алдаа гаргаач.

За:      Доктор Роби би.. би таныг Фолсомыг ажлаас халахыг эсэргүүцэж байна гэж ойлгох ёстой юу?

Ро:      Эсэргүүцэл гэдэг үг миний хийх зүйлийг тайлбарлаж чадахгүй.

За:      Ноён Фолсом.  Та доктор Робигийн хатуу хяналтанд байна. Тэрний ажлыг өөрөөс нь сайн мэддэг хүн байхгүй. Таныг 1 сарын хугацаанд цалингүйгээр ажлаас чөлөөлж байна. Хэрвээ та бидэнтэй дахин энд уулзвал тэр сүүлчийн удаа болно оо гэдгийг батлан хэлье. Хяналтын зөвлөлийн гишүүддээ баярлалаа. Ингээд тарж болно оо. 

За:      Чамайг надаар тоглосон гэж бодохоос аргагүй нь Макс. Зүгээр дээ.  Гэхдээ Жош Фолсом дахиад ганц л алдаа гаргавал, тэр ганц ажлаа алдаад зогсохгүй шүү. Чи энийг мэдэж байгаа биз дээ?

_______________________

Фо:     Макс би танд талархаад барахгүй нь.

Ро:      Хэрэггүй. Лабораторид буцаж ирэхээрээ чи дахиад 1 дүгээр түвшний шинжээчээс эхэлнэ.  Бас чи надад хэлэлгүйгээр зам хөндлөн гарч ч болохгүй.

Фо:     Би ойлгож байгаа. 

Ро:      Би чиний төлөө л санаа зовж байна., Жош. Намайг битгий харамсуулаарай. 

Фо:     Тэгэхгүй ээ, тэгэхгүй гэдгийг минь та мэднэ. 

Ро:      Бид харна аа.

Төгсөв.

Орчуулсан:    Хүслэн.

Back to episodes Go home