“CSI Vegas Ep2”
Фо: Ээж ээ, би юу болоод байгааг мэдсэн. Хэрвээ та тэдэнд ажиллаж байгаа бол би танд тусалж чадахгүй.
Эм: Лас Вегас CSI Киноны өмнөх ангид.
Фо: Тэд ээжийг алсан, ээж үхсэн.
Ро: Чи гэр бүлийнхээ гишүүний хэргийг мөрдөж болохгүй.
Гэ: Жанетт Фолсом. Хэн тэрнийг алсан?
Фо: Рафаэль Таркенио...Тэр чиний босс биз дээ?
Ка: Би амнаасаа ганц ч үг унагахгүй.
Фо: Би ээжийг алсан хүнийг олсон. Кан Шефтер ээжийг минь хөнөөсөн.
Ро: Жошыг албан ёсоор баривчилсан.
Шар: Би Рафаэль Таркенио-г хайж байна.
Зэ: Хэр удсан бэ?
Шар: Хангалттай удаан бол биш ээ.
Эр: Би Кан Шефтерийг алсан.
Ро: Тэгээд бид энэ чиний санаа гэдэгт итгэх ёстой юу?
Зэ: Ингээд асуудал дуусна гэж найдаж байна.
Тр: Хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Фо: Надад итгэсэнд баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
Ро: Би чамайг ажилтайгаа үлдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна, Жош.
5 жилийн өмнө.
Шар: Би сая харсан шүү Хэрнандэз.
Хэ: 4 сарын нойргүйдэл ч тоглоом биш юм аа. Манай морин цэрэг хаана байна?
Шар: Удахгүй ирэх ёстой. Ингээд цогцостой 2-уулахнаа үлдэх шив дээ. Ямар мэдээлэл байна?
Хэ: Нэг их биш ээ. Зогсоол дээр үл таних хүн орж ирэхийг харсан загасчин 911-лүү залгасан. Одоо бодоход их л онцгүй санаа байж дээ. Дуудлага хийх үеэр буун дуу гарч, дараа нь утас нь тасарсан.
Шар: Загасчин ч гэсэн. Тэгээд л энд цогцос байна. Тэгвэл тэр савны талаар юу гэх вэ?
Хэ: Чиний таамаг ч надаас дутахгүй юм аа.
Шар: Таавар таахаа больцгооё оо. Юу вэ? Хөөе, жаахан аяар!
Өнөө цаг.
Шар: Офицер Хэрнандэз газар дээрээ нас барсан. Би ч гэсэн явчхаагүй нь гайхамшиг. Намайг маргааш нь эмнэлэгт очиход, тэд надад миний камер, цогцос, шар пластик сав гээд бүгд алга болсон гэсэн. Хэргийн газрыг бүхэлд нь цэвэрлэчихсэн байсан. Яг л юу ч болоогүй юм шиг. Тэд хэн ч байсан ч гэсэн хүссэн зүйлээ авсан. Тэр хэргийг бид илрүүлж чадаагүй.
Ро: Чи юу? Болзоод байна.
Шар: Биднийг мөргөсөн тэр машиныг би хэзээ ч мартаж чадаагүй. Тэр бидний мөрдөж байсан хар тамхины хэргийн нэг хэсэг байсан юм.
Ро: Рафаэль Таркенио юу?
Шар: Тэрний хүмүүсийн нэг байсан. Бурхан минь би тэрнийг барих хэрэгтэй, Макс.
Ро: Жош ч гэсэн чамтай санал нийлэхийг бурхан мэднэ.
Шар: Гол асуудал нь бид тэр машиныг олж чадаагүй. Таркенио тэр завьтай холбоотой гэдгийг нотлох баримт олдоогүй. Тэр бол миний “цагаан халим” би тэрнийг ус руу орсныг нь мэдэх ч баталж чадаагүй. Гэхдээ энэ бүгд одоо дуусах байх. Тэрний байшингаас юу олсныг хар даа.
Ра: Дарга аа. Сайн уу? Та намайг дуудуулсан уу?
Ро: Тийм ээ.
Шар: Би завин дээр буцаж очоод орхисон газраасаа үргэлжлүүллээ. Хөдлөх цаг нь ирэхээр би чамд мэдэгдэнэ ээ.
Ро: Яваад үзүүлээд өг. Тэгэхээр…Энэ цагийн бүртгэл одоо чиний хариуцлага. Амжилт хүсье. Хүмүүсийг багаар ажиллуулах санаан дээр бид өмнө нь санал зөрөлдөж байсан.
Ра: Зүгээр дээ. Та уучлал гуйх шаардлагагүй.
Ро: Би угаасаа тэгэх гээгүй ээ. Тэгэхээр чи Кэтрин, Бөү 2-ыг, Крис Пэнни 2-ыг нэг баг болгожээ.
Ра: Мхмм.
Ро: Тэгээд тэд юм ярьж байна уу?
Ра: Үгүй ээ.
Ро: Чи яагаад тэднийг сайн баг болно гэж бодсон юм?
Ра: Надад шалтгаан байгаа. Мэдээж би тэдэнд нэр сугалж баг болгосон гэж хэлсэн. Хүмүүс гомдоллоод байгаасай гэж хүсээгүй юм. Та тэднийг нэг баг болгохоос ч өмнө тэднийг анзаарсан гэж үү?
Ро: Хмм..
Ра: 2 толгой ганцаас үргэлж илүү байдаг. Та харна аа. За за, би ингээд явья даа.
__________________________________________________
Ча: Чи явах хэрэггүй ээ. Сүүлийн үед чамд…хэцүү байгааг мэднэ ээ. Гэхдээ чи үлдэж болно шүү дээ. Би хазахгүй дээ.
Фо: За за, би чам руу залгана аа. Маргааш дотоод хэргийнхэнтэй уулзана гэхээр нэг л айгаад байх юм.
Ча: Хөөе. Гарритын дүрэм гэж бий. Тэрийг ашигла л даа, чи юу ч хэлэх шаардлагагүй. Юу ч хэлэх хэрэггүй.
Фо: Тийм ээ, гэхдээ л би явах ёстой.
_________________________________________________
Шар: Хараал ид.
Са: Оролдож үзэхэд гэмгүй шүү дээ.
Шар: Би Таркениотой насаараа л хөөцөлдөж байна. Ядаж ганц сэжүүр хэрэгтэй байна.
Са: Чи зүгээр үү? Кэтрин. Хоёулаа нэгэнт хамтрагч болохоос хойш чи нэг юм мэдэх ёстой. Би удаан чимээгүй байхад дургүй.
Шар: Энэ түр амьсгаа авсан юм аа.
Са: Тийм ээ сайн байна. Сайн байна. Одоо боль л доо. Битгий урвайгаад бай. За юу? Чи надад сонголт үлдээсэнгүй. Дутууг чинь би гүйцээе. Миний бодлоор… би дараа төрөлдөө завьчин болж чадах байх аа. Дандаа нойтон оймстой байна гэхээр аймаар байна л даа. Гэхдээ чи мэднэ дээ. Салхи үс хийсгэж нар ээгээд л…
Шар: Миний сонирхол биш байна аа.
Са: Зөв өө. Тийм ээ тийм. Ган гачиг усны түвшинд ингэж нөлөөлснийг хараад сэтгэл өвдөж байна. Энэ тавцанг хар л даа. Ширэлдсэн утас, загасны тор гээд хэдхэн жилийн өмнө л ийм байгаагүй шүү дээ. Энэ, хар даа. Өнөөдөр. 2019 он. Өнөөдөр. 2019 он. Өнөөдөр. 2019 он. Өнөөдөр…
Шар: За за за, түр байж бай даа.
Са: Яасан бэ?
Шар: Энэ чинь хиймэл хөл үү дээ? Энийг тэр үед харахад машины сэлбэг шиг л харагдаж байсан.
Са: Үгүй байлгүй дээ.
Шар: Тийм ээ байж болно. Алив энийг гаргая.
Са: За…Тэнгэр минь гэж. Хөл байна шүү дээ.
_____________________
Пэ: Сонирхолтой хиймэл хөл байна гээч.
Кр: Хөөх нууранд зөндөө удаад өөрийн гэсэн эко системтэй болчихжээ.
Шар: Энийг цэвэрлэх тал дээр нь надад тусламж хэрэгтэй байна. Бөү өөр юм олж магадгүй гээд нууран дээр үлдсэн.
Пэ: Та яг юу хайгаад байгаа юм?
Шар: Энэ хиймэл хөл Рафаэль Таркениотой ямар нэг байдлаар холбоотой гэдгийг нотлох баримт. Хөл гарч ирсэн зогсоолтой Таркенио ямар нэг холбоотой гэдэгт би итгэлтэй байна.
Кр: Ямартай ч бид энэ хөлийг цайруулагчаар цэвэрлэж болохгүй.
Пэ: Үгүй ээ, тэгвэл замаг арилах ч гэсэн , боломжит ДНХ-ийн ул мөр ч гэсэн арилчихна.
Кр: Тэгээд бас зүлгэх шаардлагатай учраас, ямар ч нотлох баримтын бүрэн бүтэн байдал алдагдана.
Пэ: Бидэнд замагны эсүүдийг задалж чадах тийм зүйл хэрэгтэй. Исэлдүүлэгч бодис ч юм уу.
Кр: Чөлөөт радикал үүсгэдэг бодис.
2: Натрийн карбонат ба ус.
Шар: Та 2 бие биынээ олсонд би үнэхээр баяртай байна… Хүлээгээрэй. Энийг хар даа. Зөвхөн металл хэсэг нь л зэвэрсэн байна.
Кр: Гэхдээ хуванцар нь бүрэн бүтэн байна шүү дээ.
Пэ: Хэдхэн төрлийн хромын хүчил л ингэх боломжтой.
Шар: Энэ хөлний эзэн ч гэсэн тэгж үхсэн байх боломжтой юм байна.
Пэ: Хүнд юм аа.
Шар: Тэр шөнө завин дээрээс олсон хуванцар сав энийг тайлбарлаж болох юм. Тэгээд тэндээс үлдсэн хөл бас бусад зүйлийг шууд нуур луу хаясан байх.
Кр: Хөлний серийн дугаар байхгүй болсон ч энийг хар даа, атомын загвар нь үлдсэн байсан. EBSD машин ийм хариу гаргаж өглөө.
Пэ: Серийн дугаарыг улсын протезын бүртгэлийн системд оруулж шалгахад...Тереза Морен. Тэр Вегасын нэг ахлах сургуулийн захирал юм шиг байна. Эсвэл байсан.
Кр: Тэгээд тэрний хөл Мохаве нууранд юу хийж байгаа юм?
Шар: Мэдэхгүй ээ, гэхдээ энэ гарчгийг хар даа. Фарнсворт сургуулийн сурагч Жоселин Таркенио хожлын 3 онооны шидэлт хийлээ.
Кр: Рафаэль Таркеньогийн охин хөлөө алдсан захиралтай сургуульд сурдаг нь санамсаргүй хэрэг гэж үү?
Пэ: Тэрнийг добермэнтэй гэж бол төсөөлж байна аа. Гэхдээ хөөрхөн сагсчин охинтой гэж үү?
Шар: Нас барсны бүртгэлд тэрнийг Мексикт усанд шумбаж байгаад осолдсон гэсэн байна. Тэрний цогцос олдоогүй.
Кр: Он сарыг нь хар даа. Морэн захирал 5 жилийн өмнө нас барсан байна.
Шар: Би тэр 7 хоногт машинд дайруулж үхэхээ шахсан. Вегасын хамгийн шилдэг асуулт. Ийм байх боломжтой гэж үү?
CSI Vegas
Эм: Итгэхийг хүсэхгүй байгаа ч энэ ээжийн хөл мөн байна аа.
Шар: Кортни энэ бол Макс Робби. Тэр хэргийн газрыг шинжилдэг лаборатори ажиллуулдаг юм.
Ро: Сайн уу?
Эм: Та нар ээжийн үхлийг гэмт хэрэг гэж бодож байгаа юм уу? Тэр үед мөрдөгч нар ээжийг шумбаж байгаад осолдсон гэсэн.
Ро: Тэр үед ээжийг чинь осолдсон гэж үзэх хангалттай нотолгоо байсан.
Шар: Ээж чинь баасан гарагт сургууль тарснаас хойш дахиж харагдаагүй. Харин машиныг нь Бахагийн Пунта Азул дах шумбах хэрэгслийн дэлгүүрийн гаднаас олсон.
Эм: Би мэднэ ээ. Ээж бид 2 тийм ч дотно байгаагүй ч, ээжийн үхэл надад үргэлж сонин санагддаг байсан.
Шар: Ээж чинь өмнө нь шумбадаг байсан уу?
Эм: Хөлгүй болохоосоо өмнө бол тийм ээ. Гэхдээ хөлөө тайруулснаасаа хойш огт шумбаагүй.
Ро: Гэхдээ чи сая ээжтэйгээ дотно байгаагүй гэлээ шүү дээ…
Эм: Бид хэдий муу харилцаатай байсан ч, ээж аяллаар явахдаа надад үргэлж хэлдэг байсан. Ээж надтай огт холбогдоогүй.
Шар: Рафаэль Таркенио гэдэг нэр чамд ямар нэг юм санагдуулж байна уу?
Эм: Ойрхон сонсогдож байна, гэхдээ яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Хүлээгээрэй, тэр Фарнсворт ахлах сургуулийн томоохон хандивлагч байсан биз дээ?
_____________________________________________________
Ча: Би энийг өөртэйгөө холбох гэсэнгүй л дээ. Гэхдээ цагдаа ямар байр суурьтай байна?
Кр: Юу гэсэн үг вэ?
Ча: Энэ хиймэл хөл бидэнд Жошийн ээжийг хөнөөсөн хар тамхины наймаачныг илрүүлэхэд яаж тус болох юм?
Пэ: Тэрийг хэлж мэдэхгүй ээ. Үгүй ээ одоохондоо мэдэхгүй л гэсэн юм.
Кр: Хэрвээ бид Таркеньогийн хүмүүст таван жилийн өмнө Морены хөлөнд хэрэглэсэн тодорхой хүчил байсныг нотолж чадвал, нөхцөл байдал огт өөрөөр эргэж мэднэ.
Пэ: Таркенио Морен захирлын үхлийг Бахагийн осол гэж харагдуулсан.
Ра: Бас тэр таван жилийн өмнө завин дээрээс бас хэргийн газрын бүх үнэ цэнтэй зүйлсийг хулгайлсан.
Ча: Та нарт бол ядах юмгүй байх аа. Бид хиймэл хөлөө хэдийн олчихсон байна шүү дээ.
Пэ: Хиймэл хөл цагдаагийн ажилтан алагдсан газрын яг хажуугаас олдсон.
Ча: За за, зарим хэргийг дахин сөхье.
Ра: За энийг яг ямар бодис ийм болгосныг олж мэдэцгээе.
Кр: Наад жагсаалтаасаа хүхрийн хүчлийг бас хасчихаарай. Энэ метал, хуванцар, өө бүр ширээг хүртэл хайлуулж байна.
Ча: Бид ямар хүчил ашигласныг нь мэдэхгүй бол Таркениог хэзээ ч мөшгиж чадахгүй.
Пэ: Дахиад шалгах хүчил зөндөө байна аа. Сая зөвхөн нийтлэг хүчлүүдийг л туршсан.
Ра: Морен захирал хамгийн сүүлд Фарнсворт сургууль дээр харагдсан. Магадгүй хэн нэгэн лабораторидоо ямар нэг өвөрмөц бодис хийсэн байх.
Пэ: Гэхдээ хром орсон л хүчил байх ёстой.
Кр: Түр завсарлавал яасан юм. Цаг 30 минут ноцолдлоо шүү дээ.
Пэ: Инээдтэй юм, нэг цаг юу ч биш. Би ч бүтэн цаг планк хийж чадна.
Кр: Үгүй ээ, чи чадахгүй.
Пэ: Чи надад эргэлзээд байна уу?
Эм: За орцгооё. Нээрээ шүү. Би болчихсон. Явцгаая.
Ра: Залуус аа.
Кр: Хөөх тэр жирэмсэн юм байна.
Ра: Энэ ч муу даа.
Кр: Дахиад нэг бяцхан мөрдөгч ч гарч ирэх нь дээ.
Ча: Тэр хэн бэ?
Пэ: Нора Кросс. Дотоод хэргийнх. Чамайг энд ирэхээс ч өмнө орж ирсэн юм. Чи арай…
Ра: Тийм ээ. Тэр Фолсомыг байцаалтыг хариуцаж байгаа байх.
Кр: Тэр ч дажгүй юм аа. Бүр хөөрхөн ч юм уу? Сүх хүзүүн дээр буухын өмнө хардаг тийм л царай байна даа.
______________________________________
Фо: Тэд үнэхээр миний мэддэг мөрдөгчийг наашаа явууллаа гэж үү?
Эм: Сэжигтнээ урьдаас мэддэг байх нь манай ажилд бол давуу тал л даа. Тэгээд чи ашиг сонирхлын зөрчлийн талаар ярьсаар л байх уу? Трей Кэйхиллийг шоронгоос гаргаснаас чинь эхэлж болно шүү. Чи тэрнийг хэд хоногийн өмнө баривчилсан байх аа?
Фо: Бид хүүхэд байхаасаа л нэг нэгнээ мэддэг байсан.
Эм: Би хуучны найзуудтайгаа илүү сайн харилцаатай байсан ч болоосой. Каролин Лим, Бритни Тики… Бид бүр зул сарын мэндчилгээ ч солилцдоггүй, бие биенээ барьцаалах нь хамаагүй бага.
Фо: За за, би асуусан бүх асуултад чинь хариулна аа.
Эм: За за. Эхний асуулт. Чи яагаад Кан Шефтерийн аллагын мөрдөн байцаалтын явцад Трейг хамгаалсан юм? Чи ээжийгээ харж болно оо. Мэдээж төлөөлөгч чамд зөвлөсөн байх. Трей та 2-ын ноён Шефтертэй хамт байх хугацаандаа гаргасан хандлага үйлдэл л асуудал дагуулж байна.
Фо: Чи асууж болно оо, би… Би яг бүгдийг нь санахгүй байна. Нээрээ шүү. Гэхдээ…Асуу л даа.
Эм: Үгүй ээ. Ингээд бүтэхгүй юм байна.
Фо: Хүлээгээрэй. Ингээд л болчхож байгаа юм уу? Чи манай ажлынхнаас мэдүүлэг авах гэж байна уу?
Эм: Үгүй ээ. Маргааш Трей ноён Шефтерийн цогцосыг авчирсан тэр газарт чамтай уулзая. Бид ой санамжийг чинь сэргээхийн тулд чадах бүхнээ хийх болно.
_______________________
Эр: Рафаэль Таркенио? Тиймээ. Тийм. Шуудхан хэлэхэд би тэрнийг бараг танихгүй.
Са: Та эндхийн захирал биз дээ?
Эр: Тийм ээ. Уг нь бүх хандивлагчтайгаа уулзах гэж хичээдэг л юм. Гэхдээ ноён Таркенио их нууцлаг хүн.
Са: Таркенио дадлагын байр. Гоё юм аа.
Эр: Тэр бидэнд тусалж байгаа нь үнэхээр сайн хэрэг шүү. Бид энэ хуучин биеийн тамирын заалыг 5 жил засч байна.
Шар: 5 жил ээ?
Са: Бид сургууль дээрээс хромын хүчил олох боломжтой юу?
Эр: Тэгж бодохгүй л байна. Би шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч байсан учраас энэ талаар сайн мэднэ. Үнэнийг хэлэхэд би зүгээр л нэг биологич. Эс мэс гээд хэцүү л дээ..
Са: Эс гэнэ ээ. Янзтай.
Шар: Ямартай ч бид танай шинжлэх ухааны лабораторыг үзмээр байна.
Эр: Тийм ээ, тэгэлгүй яахав. Намайг дагаад яваарай.
Шар: Чи хэрэг мөрдөж байна уу, эсвэл охидоо сургуульд оруулахын тулд энэ нөхрийн өгзгийг үнсээд байна уу?
Са: Ерөнхийдөө хоёулаа.
Эр: Тамирын заал манай сургуулийн хамгийн сайхан хэсэг ч гэлээ энэ л миний жинхэнэ бахархал. Энгийн нэг лаборатори биш, зохион бүтээгчдийн лаборатори шүү.
Са: Зохион бүтээгчдийн лаборатори. Танайд робот байдаг юм байна. Бүр ваар хийдэг юм байна. Тэр 3Dпринтерийг хараач ээ, хөөх.
Шар: Тэр амархан хөөрчихдөг юм аа.
Эр: Тэгвэл надтай л адилхан юм байна. Өдөржингөө атом гөлөрч суух уйтгартай шүү дээ. Тийм үү? Би чамд нэг юм үзүүлье.
Са: За за.
Шар: Та 2 өөрсдийгөө зугаацуулж бай даа. Би энэ хавийг шалгаадахъя.
Эр: Энэ хамгийн сүүлийн үеийн загвар нь.
Шар: Өө…
Эм: Та энд орж ирж болохгүй.
Шар: Би цагдаагаас явна аа. Би хэдэн жилийн өмнөх Морен захирлын үхлийг мөрдөж яваа юм.
Эм: Би энд шинээр орсон л доо. Би гэхдээ бүгд тэрэнд хайртай байсан.
Шар: Чи Рафаэль Таркениог мэдэх үү? Тэр…
Эм: Тийм ээ, би тэрнийг мэднэ, бид бүгд мэднэ. Тэрний хар дарсан зүүд шиг охин хэдэн жилийн өмнө л хөөгдөх ёстой байсан юм. Бүх багш нар л тэгээсэй гэж залбирч байгаа. Гэхдээ тэр мөнгө өгсөөр байгаа цагт хэзээ ч тэгэхгүй.
Шар: Зөв өө. Чи сургуулийн энэ хавьд хромын хүчил олж харсан уу?
Эм: Үгүй ээ сургууль дээрээс тийм зүйл олно гэж байхгүй. Тэр чинь онгоцны буудал дээр л байдаг байх. Эсвэл барилгын талбай дээр.
Шар: Өршөөгөөрэй.
Ра: Алли Ражан.
Шар: Хөөе Алли. Сургууль дээр хромын хүчил байхгүй байна. Гэхдээ Таркенио хууль ёсны бизнестээ тэрийг ашигладаг бол яах вэ?
Та: Хатагтай нар аа, та 2 наадхаа тавьсан нь дээр байх.
Шар: Рафаэль Таркенио, гэгээн дүрээрээ.
Та: Тэр та нарт модон материал дээр ажиллах зөвшөөрөл өгөөгүй бол шүү дээ.
Шар: Баяр хүргэе. Компьютер өнөөдөр танай хэд хэдэн төслөөр зочиллоо. Бизнес чинь цэцэглэж байна даа. Ядаж л хууль ёсных нь.
Та: Миний бүх бизнес хууль ёсных. Хатагтай Вилловс. Танд үгүй гэх баталгаа байхгүй.
Шар: Тийм итгэлтэй байж болохгүй ээ. Би танай мужааны цехүүдээс дээж цуглууллаа. Ихэнх газарт СCA, хромны хүчил ашиглаж байсан.
Та: Та юу гэх гээд байна?
Ра: Хромын хүчлийг модны чанарыг сайжруулах зорилгоор ашиглаж болно. Цогцос уусгах зорилгоор ч ялгаагүй.
Та: Та 2 одоо явсан нь дээр байх.
Шар: Бид угаасаа явах гэж байгаа.
Ра: Та шинжилгээгээ өөрөө хийчхэж болох уу? Би явалгүй болохгүй нь ээ, уучлаарай.
Шар: Бүх юм зүгээр биз дээ?
Ра: Мэдэхгүй ээ, уучлаарай.
______________________
Ра: Хэр муу юм? Юу болсон юм бэ?
Фо: Нора Кросс. Тэр даалгавраа сайн хийжээ. Надад амраг байхгүй юм шиг л санагдчихлаа.
Ра: Тэр худлаа сүрдүүлж байгаа байх. Гэхдээ тэр над руу имэйл бичсэн. Маргааш надтай морг дээр уулзъя гэсэн.
Фо: Би ч гэсэн тэнд очно оо.
Ра: За за.
Фо: Алли. Би тэрний хавтаснаас бяцхан тэмдэглэл шиг цаас цухуйж байгааг харсан.
Ра: Тэгээд?
Фо: Тэр яах аргагүй Сэрэнaгийн бичгийг хэв байсан.
Ра: Хүлээгээрэй. Тэр Нораг ярьж байгаагүй юм уу? Чи арай….
Фо: Би үнэхээр юу гэж бодохоо мэдэхгүй байна.
Ра: Чөтгөрийг дурсахаар гэж. Чавез. Сайн уу? Юу болов? За за, би одоо очлоо.
Фо: Юу гэж байна?
Ра: Нэг кэйс байна аа. Тэр өдрийн ээлжний шинэ ахлахынхаа заавраар шинэ арга туршиж байгаа юм.
Фо: Зөв өө, тэгээд юу болж байна?
Ра: Шинэ юм туршиж л байна. Хамтрагч нар. Тийм ээ, Макс тийм ч сайн ойлгохгүй байгаа. Гэхдээ зорьсондоо хүртэл зүтгэх хэрэгтэй тийм үү?
Фо: Чи чадна аа.
Ра: Хөөе, би чамайг сайн сайхан байгаасай л гэж хүсч байна.
Фо: Чи чадсаан. Одоо яв даа, маргааш уулзая.
___________________________
Ро: Юу болоов?
Ча: Сургуулийн цэвэрлэгч хог хаяхаар явж байгаад энийг олсон байна.
Ро: За за.
Ра: Энд хэн нэгэн зовж үхсэн байхаар хангалттай цус байна.
Ро: Ганц асуудал нь би ямар ч цогцос олж харахгүй байна.
Ча: Цогцос байгаагүй ээ. Бас нэмж хэлэхэд, Канто захирал орой хандивын арга хэмжээнд ирээгүй. Би тэрэнтэй холбогдож чадахгүй байна. Тэр сураггүй болсон бололтой.
Ро: Зуух асаалттай байна.
Ра: Энэ юу вэ?
Ро: Ямартай ч шаазан ваар бол биш байна.
Шар: Би тэр алтан цагийг таних шиг боллоо. Тэр цагийг захирал өнөөдөр зүүсэн байсан.
Ро: За за, тэмдэглэл хөтөлж байгаа хүн байвал. Ингээд 2 захирал алагдлаа. Энд ч нэлээн ширүүн юм болж байна. Энэ залуу хүртэл өгзгөө өшиглүүлчхэж.
Са: Зууханд амьдаараа шатаж байснаас л дээр байх, зэрлэг юм аа.
Шар: Энэ тэрний цаг байна.
Са: Чи энэ хэргийн ард ч гэсэн Таркенио байгаа гэж бодож байна уу?
Ро: Мэдүүлэг авч эхэлснээс хойш 24 цагийн дараа дахиад нэг цогцос алга боллоо.
Шар: Бараг л алга болсон.
Са: Ямартай ч энд хромын хүчил байхгүй байх. Гэхдээ хромын хүчлийг нийлэгжүүлдэг бодисууд байж болно. Нэг нь надад хаалга онгойлгоод өгөөч.
Эр: Үнэндээ би хэзээ ч тэр ослын түүхэнд итгэж байгаагүй ээ. Би бүр 2019 онд хүн сураггүй алга болсон гэж мэдүүлэг өгсөн.
Са: Чи яг юу болсон гэж бодож байна?
Эр: Би нэг шөнө зүгээр л мөрөөрөө ажлаа хийж байтал, хүмүүс зодолдож орилолдохыг сонссон. Морен захирал барилга дээр ажиллаж байгаа залуу 2 байсан.
Шар: Рафаэль Таркинио юу?
Эр: Захирал алга болохоос 1 сарын өмнө байсан юм. Захирал тэрнийг уурлуулахаар юу хийснийг би мэдэхгүй. Гэхдээ тэр Таркенио гэдэг нөхөртэй анхнаасаа орооцолдох хэрэггүй байсан байх.
_________________________
Эм: Эргээд ирэх ямар байна? Гэмт хэрэг болсон газар.
Фо: Ямар гэмт хэрэг?
Эм: Тэрийг чи л хэлнэ дээ. Ноён Фолсом сүүлийн удаа би танай албанд дуудагдахдаа та нарыг ямар шударга байсан талаар маш сайхан тайлан бичиж өгсөн.
Фо: Би ажлыг чинь хүндрүүлэх гээгүй юм шүү. Гэхдээ бас би ажилтайгаа үлдмээр байна.
Эм: Oйлголоо. Чи ярих шаардлагагүй. Гэхдээ чи өөрийгөө өмгөөлж дуугарахыг хүсэх байх. Нотлох баримт бидний хаана хүрэхийг харцгаая. Алли Бидэнд юу байна?
Ра: Нэг их юм байхгүй ээ. Хаалганы цоожийг хөрөөдсөн байсан. Бас бид газраас цустай цаасны хутга олсон. Бас цаасны хутган дээрх цус Кан Шефтерынх гэдэг нь тогтоогдсон. Бас эндхийг тойруулж люминол асгасан байсан. Таван фут диаметртэй том тойрог зурсан. Урвалд орсон бодис нь цайруулагч.
Эм: Чи эндхийн цусыг цэвэрлээ юу?
Ра: ДНХ болон цусны уураг олдоогүй. Бас хурууны хээ ч байхгүй. Хэргийн газарт ямар ч нотлох баримт байгаагүй.
Эм: Тэр цогцос яаж цэвэрлэхээ мэддэг хүн байсан бололтой. Тийм үү, ноён Фолсом?
Фо: Наадах чинь боломжтой л таамаг байна. Миний чамд хэлж чадах зүйл бол, Трей бид хоёр энд Кан Шефтертэй хамт байсан. Бид тэрнээс ээжийг маань хэн алсан бэ гэж асуусан. Тэгээд эцэст нь бид Шефтер ээжийг алсныг ойлгосон.
Ра: Жош.
Эм: Тэгээд?
Фо: Тэгээд бид явсан.
Эм: Алли түр ярилцаж болох уу? Чи энд төвийг сахиж чадах уу үгүй юу?
Ра: Тийм ээ, мэдээж чадна.
Эм: Сайн байна. Учир нь бид тэрнээс өөр юм мэдэж чадахгүй бол энэ мөрлөгө байгаа жаахан нотлох баримтан дээрээ л тулгуурлана.
Ра: Чи энийг хаанаас авсан юм?
Эм: Сэрэнагаас.
Ра: Мөрдөгч Чавэз.
Эм: Тэр надад файлаа өгөхөөс өөр аргагүй болсон. Миний төлөө цусаа урсга. Надад юу олсноо хэлээрэй.
______________________________________________________
Ро: Чамд бодож байгаа юм байна уу, Кэтрин? Чи юу харсан юм?
Шар: Юу ч биш ээ. Би зүгээр л… Фолсомын талаар асуух гээд хүлээж байсан юм. Чи тэрнийг ажилда буцаад орж чадна гэж бодож байна уу?
Ро: Тэр надаас шалтгаалахгүй байгаад л баяртай байна даа. Шийдвэрийг хяналтын зөвлөл гаргана. Сэтгэл хөдлөлөө дагахгүй шийдвэр гаргахад үнэхээр хэцүү байна.
Шар: Боломжгүй зүйл гэж байдаг шүү дээ. Ажил ч заримдаа хувийн шинжтэй байдаг.
Ро: Би тэрийг анзаарсан.
Шар: Чи энийг над руу эргүүлж байна уу?
Ро: Би чамайг Таркениог яаж мөрдөж байгааг харсаан. Би юу хэлэх гэсэн бэ гэхээр би дахиад нэг ажилтан маань өөрийгөө сүйрүүлэхийг хармааргүй байна.
Шар: Шударга юм аа.
Ро: Чи энийг хар даа. Фарнсвортын лабораториос олдсон цус нэг биш, хоёр эх үүсвэртэй нь тогтоогдсон байна.
______________________________________________________
Пэ: хөөх чи ч их завгүй байжээ. Энэ чинь юу юм?
Кр: Цэнхэр нь халдагч. Улаан нь Канто захирал л гэж бодож байна.
Пэ: Аль аль нь мэдээллийн санд байгаагүй юу?
Кр: Үгүй ээ. Цус их алдсан нь хохирогч гэж үзвэл хохирогчийн ДНХ удахгүй олдох ёстой.
Пэ: Тэгвэл бид цэнхэрийг, алуурчны хөдөлгөөнийг зураглах ёстой. Энэ мэдээллээр хохирогчийн авсан шархны тоо, биеийн өндөр зэргийг мэдэж болно.
Кр: Бид алхам алхмаар хийх хэрэгтэй. Бүх юм эндээс эхэлсэн. Дунд зэргийн хурдтай цус цацарсан 3 тохиолдол. Ингэхдээ халдагч захирлын толгой руу цохисон байх.
Пэ: Хэргийн газар дахь цусны толбо бүрийн өргөн өндөр чиглэлийг тогтоосон байна. Энийг хэн хийсэн юм? Гайхалтай ажиллажээ.
Кр: Макс дарга маань ихэнх ажлаа өөрөө хийсэн. Үлдсэн ажлын тригонометр хийх ёстой.
Пэ: Хамгийн сайхан өдөр. За би яваад азтай хэмжигчээ аваад ирье. Тийм ээ.
Шар: Тэнгэр минь гэж. Чи энэ утаан дунд хэр удаан сууж байна?
Са: Ингээд бүтэхгүй нь ээ.
Шар: Тийм ээ тэрийг би мэдэрч байна.
Са: Би Морен захирлын хиймэл хөлийг ийм болгосон хүчлийг лабораторид байсан материалуудаас гаргаж авч чадсангүй. Үнэндээ бүр дөхөж ч очихгүй байна. Алуурчин яаж тэр бодисыг гаргаж авсныг мэдэх огтхон ч ойлгохгүй байна. Миний гаргаж авсан юмнууд нэг бол хэт хүчтэй эсвэл хэт сул байна.
Шар: Түр завсарласан дээр байх аа. Жаахан юм идэх юм уу? Чи ингэж байгаа юм чинь би өөрсдийнхөө ид цэцэглэж байгаа хамтралыг бодолцоод, энэ ажлыг чамд даатгалаа шүү.
______________________________________________________
Ра: Чавез чамтай түр ярилцаж болох уу?
Ча: За? Яасан?
Ра: Чи Нора Кроссыг хэзээнээс мэддэг юм? Чи тэрэнтэй өмнө нь уулзаж байгаа юм шиг царайлж байсан ч тийм биш биз дээ?
Ча: Би тэрнийг жаахан мэддэг байсаан.
Ра: Яаж? Би өөрөөс нь асуучих юм уу?
Ча: Нора өнгөрсөн жил намайг энэ албан тушаалд санал болгосон юм. Дэвид Ходжесын тарьсан хэргийн дараа Вегасын цагдаагийн газар эндхийн байдлыг хянуулахаар нэг тавих хэрэгтэй гэж шийдсэн.
Ра: Тэгээд чи биднийг тагнаж байсан юм уу?
Ча: Та нар гэмт хэрэгтнүүд биш Алли. Энэ чинь зүгээр л хяналт. Би ажлаа л хийж байсан.
Ра: Энийг чинь Фолсом мэдэх үү? Чи тэрэнд ч гэсэн хэлээгүй.
Ча: Би хэлнэ ээ. Би тэрэнд өөрөө хэлмээр байна. Гуйя.
Ра: Би чамд нэг өдөр өгье.
______________________________________________________
Ра: Өглөөний мэнд.
Кр: Алли.
Ра: Хөөе наадах чинь өчигдрийн цамц байна шдээ. Бас чи. Та 2 энд шөнөжин ажилласан юм уу?
Пэ: Өө кофены цаг болчхож. Чи уух уу? Бидэнд зөндөө байгаа шүү.
Ра: Өө, ядаж л та 2 нэг нэгнээ алчихаагүй байна.
Пэ: Бид маргалдаагүй ээ. Бид математиктай тулалдаж байна.
Кр: 13 цаг шүү. Бид тэгшитгэл бодож шалгаад л байлаа. Гэхдээ бидний олж мэдсэнээр толгойдоо олон удаа цохиулсан хүн дөнгөж 172 см байсан.
Ра: Канто захирал тэрнээс өндөр биз дээ? X
Пэ: Зөв өө, тэр 188. Энэ бол маш том ялгаа. Энэ бидний алдах магадлалаас хамаагүй давсан тоо.
Ра: Тэгээд юу гэсэн үг вэ?
Кр: Бид нэг юм орхигдуулаад байна гэсэн үг. Учир нь бидний ойлгосноор Канто захирал зодоонд ялсан.
Ра: Тэгээд тэр яаж зууханд орсон юм бол?
_________________
Шар: Би тэрнийг барихыг хүсэж байгааг чи мэднэ, Макс. Надад тусалж чадах юм байна уу?
Ро: Тийм ээ би тусалмаар байгаа ч гэсэн заримдаа…Зарим ажлыг өөрөө хийх хэрэгтэй байдаг юм.
Шар: Чи тэгээд яах гэж байна?
Ро: Би зууханд байсан цогцсыг хэн гэдгийг тогтоохыг хичээж байна. Бас энэ маш нарийн ажил.
Шар: Тэгээд хэр нарийн юм бэ дээ?
Ро: Бүтэлгүйтэх магадлал 89%-тай. Тийм ээ. За за тэгэхээр…Зууханд байсан үнс 2400 градуст шатсан. Бас би азотын суурийг нь арилгахын тулд ферментийн уусмал хэрэглэж байна. Уучлаарай. Одоо би ДНХ-гийн үлдэгдлийг засах гэж оролдоно. Хараал ид. Алдчихлаа.
Шар: Чи бүтэлгүйтэх магадлал 89% гэсэн шүү дээ.
Ро: Шалтаг хэрэггүй ээ. Надад ямар ч шалтаг хэрэггүй.
Шар: Хөөе Макс зүгээр дээ. Энэ арга бүтэлгүйтсэн ч үнсийг шинжлэх өөр арга байдаг шүү дээ. Хоёулаа трейс дээр очоод зууханд өөр юу шартсаны харъя.
Ро: За бидэнд юу байна?
Шар: FTIR шинжилгээгээр үнсэнд мөнгөн ус, хар тугалга, берилли зэрэг хорт элементүүд илэрсэн байна.
Ро: Хром, кобальт, хүнцэл, бас төмрийн исэл. Бүгдийг нь нийлүүлэхээр юу гарч байна?
Шар: Өнгөт шивээсний бэх.
Ро: Гэхдээ энэ нөхөр үнэтэй хувийн сургуулийн захирал шүү дээ. Тэр биеэрээ дүүрэн шивээстэй хүн шиг харагдсан гэж үү?
Шар: Би бол гайхаж л байна, ийм хариу гарахын тулд тэр маш их шивээстэй байсан гэсэн үг.
Ро: Магадгүй энэ хариу өөр зүйлээс гаралтай байх.
Шар: Эсвэл зууханд байсан цогцос Канто захирлынх биш байсан байх.
Ро: Энэ Крис, Пенни хоёрын дүгнэлттэй тохирч байна. Гэхдээ тэрний цаг яаж зууханд орсон юм?
Шар: Энэ асуулт нь. Тэд яагаад Канто захирлыг үхсэн юм шиг харагдуулав?
_______________________________
Са: Би чадлаа. Би чадлаа, би чадсан. Хүн байна уу? Байна уу? Би учрыг нь олчихлоо харах уу?
Пэ: Мэдээж би хармаар байна, гэхдээ та бүгдийг нь явуулчихсан шүү дээ.
Са: Тийм ээ, уучлаарай. Би түрүү хромын исэлд хэтэрхий их нэрмэл ус нэмээд байж. Тэгээд л зуурмаг шингэн байгаад байж. Гэхдээ одоо…
Пэ: Болчихсон уу?
Са: Тийм ээ.
Пэ: Ямар сонин хариу үйлдэл вэ?
Са: Уучлаарай, гэхдээ энэ 5-аас 2 л авах байх. Мэргэжлийн химич л энэ хольцын учрыг олж чадна. Таркенио эсвэл тэрний хүмүүсийн нэг энийг хийж чадсан гэж би лав бодохгүй байна. Тиймээс энийг хэн хийснийг би хэлж чадахгүй нь дээ.
_______________________
Ра: Тийм ээ, ойлгож байна. Би ч гэсэн ийм юм хиймээргүй л байна.
Ро: Тийм биш ээ. Би түрүүн дээжээ баллачихсан. Наад дохионууд чинь дуугарсан дуугараагүй зүрх чинь хэвийн ажиллаж байгаа гэж ойлгож болох уу? Би төвлөрөх хэрэгтэй байна. Юу?
Ра: Би юу болоод байгааг ойлголоо. Ta сандарчихсан байна.
Ро: Би сандраагүй ээ. Өөртөө л уур хүрч байна.
Ра: Өөр хүнд уурлавал жаахан ч гэсэн тус болох уу?
Ро: Тийм ээ.
Ра: Чавез биднийг дотоод хэрэгт мэдээллэж байж. Хүлээгээрэй, та тэрнийг туршуул гэж мэдэж байсан юм уу?
Ро: Чавез туршуул биш. Биднийг бүгдийг ном журмынх нь дагуу хийж байгаа эсэхийг хянуулахаар тэрнийг томилсон. Бид тийм л байсан, тэгсээр ч байх болно. Тийм болохоор хэн ч энийг мэдээд байх шаардлагагүй.
Ра: Мэргэжлийн өнцгөөс бол магадгүй ээ. Фолсон ч энийг мэдээгүй.
Ро: Энэ миний асуудал биш. Чиний асуудал мөн үү? Асуудал ч нэгээр дуусахгүй юм даа. Энэ зурган дээрх цус нь Жошуагийн ээжийнх байж.
Ра: Кан Шефтерынх байснаас л дээр биз дээ?
Ро: Үгүй ээ, тэрнээс ч дор байж мэднэ. Тэр энийг моргоос хулгайлаагүй юм бол өөр хаанаас авсан байх вэ?
Ра: Тэр яагаад тэгнэ гэж?
Ро: Энийг олж мэдэх нь Норагийн ажил. Гэхдээ би тэрэнд хэлэх хэрэгтэй.
______________________________________
Шар: Миний 5 жилийн өмнө ажиллаж байсан хэрэг бараг л шийдэгдэх гээд байна, энэ… энэ залууг би тэр өдөр Фарнсвортын барилга дээр ажиллаж байхыг харсан. Би тэрнийг шууд таньсан.
Ро: Энэ шивээснүүдийг хар л даа.
Шар: Таркенио биеийн тамирын заалыг засварлах гэрээтэй. Тэрний хүмүүс сургуулиар нэг холхиж байгаа.
Ро: Магадгүй зуухнаас олдсон яс тэрнийх байх тийм үү?
Шар: Аргагүй хамгаалалт. Канто захирал тэгээд л өөрийгөө үхсэн юм шиг харагдуулсан байх л даа.
Ро: Эсвэл тэрнээс ч өөр сэдэлтэй байсан байх мэднэ. Магадгүй Пол Канто ажлыг нь булаахын тулд Морен захирлыг алсан байх. Бас тэр энэ талаар асуултад хариулахыг хүсээгүй.
Шар: Хэрвээ тэр одоо хүртэл амьд байгаа бол..
Ро: Алив ээ, явцгаая.
______________________________________
Ча: Би хяналтын камерын бичлэгийг 2 ч удаа үзсэн. Канто захирал сургуулиас гарч байгаа нь хаана ч бичигдээгүй.
Пэ: Лабораторидоо гэмтчихээд хэвтэж байгаа юм биш үү? Бид хэний гэдгийг нь тогтоож чадаагүй ч зөндөө цус алдсан байсан.
Кр: Тэгвэл гэмтчихээд нуугдаж байгаа гэж үү?
Ча: Камерт өртөхөөргүй газар.
Шар: Канто захирал аа байгаа газраасаа гараад ир ээ.
_________________________________________
Шар: Тэр энд байна. Тийм ээ, Форанфорт ахлах сургууль дээр эмнэлгийн тусламж хэрэгтэй байна. Хутганы шархтай. Үрэвсэл үүссэн байж мэднэ.
Ка: Би үхэх нь ээ.
Са: Үгүй ээ үгүй хөөе хөөе чи амьд үлдэнэ ээ найз минь. Хэн чамайг ингэсэн юм?
Ка: Хэн гэж бодож байна?
___________________________
Са: Асуулгүй болохгүй нь. Чи яагаад цайны газарт нуугдаж байсан юм?
Ка: Би зугтах гэж байсан юм. Даваа гаргийн орой хоол хүргэлтийн машинаар сэмхэн зугтах гэж байсан. Би бараг л чадсан.
Са: Тэр ч дэмий дээ. Чиний ходоодны шарханд үрэвсэл үүссэн байсан. Тийм байхад амьд гарахгүй.
Шар: Чи бидэнд амь насаараа өртэй боллоо. Бас хариулт. Эхнээс нь эхлээд ярь.
Ка: Юуны эхнээс гэж?
Шар: Чи Таркениод ажиллаж эхэлсэн.
Ка: Энэ бүгд тэрний сургууль төгссөн хандиваас эхэлсэн. Тэр манай төсөлд зориулж 63 сая доллар өгсөн. Гэхдээ нөхцөл нь өөрийнх нь барилгын компаниар ажлаа хийлгэж 13 сая доллар төлөх байсан.
Шар: Тэр сургуулиар дамжуулж бохир мөнгөө угааж байсан. Бас чи тэрэнд тусалсан.
Са: Чи хар тамхины наймаачинтай хамтарч судалсан. Бас чи сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн хүний хувьд өөрийгөө доромжилсон.
Ка: Би гарах гарц хайж байсан юм. Гэтэл та нар ирээд мэдүүлэг авч эхэлсэн.
Шар: Яагаад Таркэнио чамайг онилсон юм?
Ка: Учир нь…Би тэрнийг Морен захиралд юу хийснийг мэдэж байсан. Морен захирал хандиваас татгалзаж алдаа хийсэн. Харин ноён Таркениод таалагдаагүй. Тэгээд л тэр Морен захирлыг өөрөө дуусгасан юм.
Са: Чи энийгээ баталж чадах уу?
Ка: Хэрвээ та нар намайг гэрч хамгаалах хөтөлбөрт хамруулна гэвэл би хэлж өгч чадна аа.
Шар: Хүн амины хэргийн хамсаатанд уу? Мөрөөдөх хэрэггүй. Чи тэрэнд хромын хүчил хийж өгсөн биз дээ?
Ка: Ашиглаж байхад нь би тэнд байгаагүй ээ, тангараглая. Би зүгээр л уусмал хийж өгсөн.
Шар: Чи бидэнд тусалмаар байвал баталгаатай нотлох баримт хэл. Таркенио Морен захирлыг алсныг батлахаар тийм зүйл. Завь, хүчилтэй сав гээд хуучин хэргийн газраас бүгд хулгайлагдсан. Юу ч хамаагүй хэл!
Ка: Би тэнд байгаагүй. Гэхдээ Таркенио тэрнийг хайлуулж байхдаа өөрийгөө түлсэн. Маргааш нь тэр гараа боочихсон байсан, тэр сорви нь одоо ч гаран дээр нь байгаа.
Шар: Таркениогийн гаран дээр келоид сорви байсан.
Са: Келоид сорив коллагены илүүдэл хуримтлагдсанаас үүсдэг биз дээ?
Шар: Тийм ээ, заримдаа гадны өөр хүчин зүйлийн нөлөөнөөс үүсдэг. Чи өмнө нь эмнэлгийн зөвшөөрөл авч байсан уу, Бөү?
_____________________________
Шар: Чи зүгээр үү? Чи яаж ийм сорвитой болсноо зүгээр л хэлчхэж болно шүү дээ. Яагаад зүгээр эдгээгүй юм? Энийгээ яагаад эмчид үзүүлээгүй юм бэ?
Та: Там руугаа тонил, Виллоус.
Шар: Эсвэл чи зүгээр л Морен захиралд юу тохиолдсоныг тайлбарлаж болно.
____________________________
Ро: Ингээд боллоо доо.
Шар: Чи энэ хотыг фентанил, героиноор дүүргэсэн.
Та: Чамд нотлох баримт байхгүй.
Шар: Чи 5 жилийн өмнө өөрийн хүнээ хэргийн газар луу явуулж, дахиад нэг хүн алсан.
Та: Чамд ямар ч нотлох баримт байхгүй.
Шар: Чи Жанетт Фолсомын аллагыг захиалсан.
Та: Үгүй.
Шар: Чиний зөв өө, би алийг нь ч баталж чадахгүй. Учир нь чи гараа үргэлж цэвэр байлгадаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл.
Та: Би гараа талх шарагчинд түлчихсэн юм.
Шар: Өө тийм үү?
Та: Тэр чинь стэйк сэндвич байсан уу? Учир нь сорвиноос чинь яс олдсон. Хромын хүчил ясны фосфаттай урвалд орох үед, ясны жижиг хэсгүүд юу ч үлдэхгүй болтлоо уусдаг. Яс уусмалдаа үлдчихгүй л бол шүү дээ. Чи Морен захирлын ясны хэлтэрхийг олон жилийн турш сорвиндоо тээж явсан. Бас би энийг баталж чадна. Би чамд дээр хэлсэн дээ. Заримдаа энэ ажил гэхээсээ илүү, хувийн шинж чанартай байдаг. Бас би чамд хэлэх ёстой. Одоо надад үнэхээр сайхан санагдаж байна.
_____________________________
Фо: Та яаж?
Шар: Бүгд дууссан, Жош. Одоо дууссан.
Но: Зурган дээрх цус Фолсомын ээжийнх байсан гэж үү?
Ро: Хяналтын зөвлөл энийг яаж тайлбарлах нь л сонирхолтой байна.
Но: Тэгвэл би нэг таамаглал дэвшүүлчихье. Тэд тэгэхгүй. Харин тэд чамаас л тайлбар хүсэх болно.
Ро: Хүлээгээрэй юу?
Но: Тэд чамаас мэдүүлэг авна. Чи мэргэжлийн хүн бас тэр хүнийг ч мэднэ.
Ро: Намайг авсны тагийг нь хад гэж байгаа юм биз дээ?
Но: Тэд чамаас ажлаа хийхийг л хүсэж байна.
Ро: Итгэж чадахгүй нь ээ.
Но: Уучлаарай. Нээрээ шүү.
Ро: Тийм ээ. Тийм. За?
Ра: Макс?
Ро: За.
Ра: Та зүгээр үү?
Ро: Тийм ээ би зүгээр. Юу болсон юм?
Ра: Би зүгээр л…Та багууд яаж ажиллаж байгааг тэднээс асуусан уу?
Ро: Тэгсэн байж магадгүй ээ.
Ра: Би ойлгохгүй байна. Та яагаад миний санаанд итгэж болохгүй гэж?
Ро: Энэнээс болоод. Намайг энэ лабораторийг ажиллуулж байх хугацаанд, манай ганц ажилтан л хэнтэй ч хамтарч чаддаг байсан. Фолсом, тэр чамайг сонгосон. Ганц тэр л миний өмнө одоо хариуцлага хүлээхээ болсон гэдгийг би анзаарахгүй байж чадсангүй.
Ра: Энэ 2 чинь тусдаа асуудал.
Ро: Чи санамсаргүйгээр лабораторид тавьж байсан уу?
Ра: Тийм ээ, тавьж байсан. Бүгд л тэгдэг байх.
Ро: Хамгийн чухал нь энэ лабораторид хүмүүсийн хооронд урвал явдаг юм. Тэд холбогддог. Бас тэд сална. Бас тэд бүгд шатамхай байдаг. Тэднийг ил гал дээр тавьж байгаа бол ажиглаж байсан чинь дээр.
______________________
Фо: Сайн уу?
Ча: Сайн уу? Орондоо орох гэж байгаа юм уу?
Фо: Эрт унтмаар байсан юм аа. Маргааш 8-аас зөвлөлийн хуралтай. Чи өлсөж байвал пицца байгаа шүү.
Ча: Би энд үлдэхгүй байх аа. Би энийг өмнө нь чамд хэлж чадаагүй юм. Тохиромжтой цагийг харсаар удчихлаа.
Фо: Тэгээд хэлээч?
Ча: Би танай тасагт зүгээр ороогүй Жош. Дэвид Ходжесын мөрдөн байцаалтын дараа лабораторыг хянаж Нора Кросст мэдээлэхээр томилогдсон. Би чамайг мэдээсэй л гэж бодсон юм.
Фо: Яагаад одоо надад хэлж байгаа юм бэ?
Ча: Бид хоёулаа нээлттэй байсан бол энэ өөр байх байсан. Гэхдээ бидний харилцаа тааруухан байсаар удаж байна. Чиний нэг хэсэг намайг хэзээ ч уучлахгүйг би мэднэ ээ. Гэхдээ ингээд бүтэхгүй гэдгийг бид хоёулаа мэдэж байгаа.
Фо: Энэ бүтэхгүй гэнэ ээ? Гэхдээ ер нь хэзээ бүтэж байсан бэ. Эсвэл болдог байсан юм уу?
Ча: Юу чинь шударга бус байна. Би чамаар тоглоогүй. За за маргааш том өдөр. Бас би чин сэтгэлээсээ дэмжиж байгаа шүү. Нээрээ шүү.
Фо: Тийм ээ баярлалаа. Би одоо ганцаараа байсан нь дээр юм шиг байна.
Back to episodes Go home