“CSI Vegas Ep5”
Эр: Сайн байна, ажлаа үргэлжлүүлээрэй, Синко.
Ро: Сайн уу, Трэс юу байна даа?
Эр: Юу вэ...? Куатро, чи сая харав уу?... Куатро, сая юу болсон бэ?....Өө! Юу вэ?
______________________________________________
Фо: Барьж байгаарай. Өө..Сайн уу. Бид заавал…
Ча: Бид дууссан гэдгийг мэднэ ээ. Өглөөний мэнд.
Фо: Сайн уу.
Ча: намайг уучлаарай.
Фо: Үгүй дээ.
Ча: Чи яаж байна?
Фо: Би…Би дажгүй ээ.
Ча: Бид ярилцаж болно шүү дээ. Юмаа хуваалцаад л. Би та нарыг одоо дотоод хэрэг лүү мэдээлэхээ больсон шүү дээ.
Жа: Тэр газрын зохион байгуулалт маш сайн байсан…Гэхдээ заавал хурдан амжуул гээгүй шүү. Ямар ч дарамт шахалт байхгүй. Зүгээр л тэмдэглэл дээрээ төлөвлөгөө гаргаж байсан юм. Магадгүй чи урт хугацааны төлөвлөгөөтэй хүн биш байх. Тэгсэн ч зүгээр л дээ. Бүх юм зүгээр үү?
Пэ: Чи сая Чавесын хэлснийг сонссон уу?
Жа: Үгүй ээ, үгүй. Юу?
Пэ: Мөрдөгч Чавес. Тэр одоо биднийг дотоод хэргийнхэнд мэдээлэхээ больсон гэсэн. Одоо хүртэл биш, байсан гэсэн. Чавес дотоод хэргийнхэнд бидний талаар мэдээлж байсан. Бид бүгдийг шүү, нууцаар. Магадгүй энэ бүх хугацаанд.
Жа: Энэ..муу гэж үү?
Пэ: Итгэж чадахгүй нь ээ. Би явалгүй болохгүй нь.
Жа: За.
_____________________________________________
Ча: Инээгээрэй, Алли. Чи камерт гарч байгаа шүү.
Ра: Хэтэрхий догдолж болохгүй ээ. Цахилгааны хүчдэл нэмэгдэж бүх юм унтарсан гэнэ. Камер, хөдөлгөөн мэдрэгчүүд, бас ихэнх роботууд нь.
Ча: Ихэнх роботууд уу?
Ра: Ажилчид нь биднийг ирнэ гээд цэвэрлэж өгсөн. Бас тэд энэ газрыг "харанхуй үйлдвэр" гэж нэрлэдэг бололтой. Машинууд шөнөжин ажиллаж маргааш нь ирэх ажилчдад ажлын байраа бэлдэж өгдөг.
Фо: Тэд робот ашиглаад зогсдоггүй байж. Хараач, энд робот угсардаг байж.
Ча: Робот роботуудаа угсарч байна.
Ра: Шөнийн ээлжийг нь ганцхан хүн хариуцдаг. Байсан гэх юм уу.
Ча: Роберт Куевас, 48 настай. Энэ үйлдвэрт сүүлийн найман жил ажилласан.
Ра: Энд, энд няцралт үүссэн. Цаана нь дахиад ч олон байж магадгүй. Эндээс харахад мохоо зүйлээр цохьсон байж болно. Хөөе, чи энийг юу гэж бодож байна?
Фо: Хөөх.
Ра: Хөөх өө? Хөөх гэж юу гэж байгаа юм?
Фо: Цус хаа сайгүй цацарсан байна. Хэдхэн цохилт байсан байх, гэхдээ цусны цацарсан хэмжээ нь.. Энэ ойролцоогоор 4мм. Энэ магадгүй хоёр, 2.5. Бүгд хэвийн.
Ра: Харин тэр 1 мм.
Фо: Миллиметрээс бага гэдэг үнэхээр хурдан гэсэн үг. Сум эсвэл цахилгаан хөрөө ч юм уу. Гэхдээ ул мөр нь мохоо юмаар цохьсон юм шиг. Цохилт шиг.
Эм: Сайн уу. Сайн уу. Саад болсонд уучлаарай. Уучлаарай. Намайг Сабрина гэдэг, ноён Томасын туслах.
Ча: Ноён Томас аа?
Эм: Энэ компанийн эзэн, өөр олон компани байгаа л даа. Би та нарт Ноён Куевасын цогцсыг олсон роботууд энд байгааг хэлэх гэж ирсэн юм. Та нар тэдэнтэй ярилцахыг хүсч магадгүй шүү дээ.
Ча: Тэгье ээ.
Ра: Сайн уу.
Ро: Тэрнийг алагдахад байсан роботууд цогцосны эргэн тойронд хөдөлж, ажиллаж байсан юм биз дээ?
Ра: Нэг л хүн бусын сонсогдож байна.
Ро: Хүлээгээрэй. Энэ цус уу?
Ра: Тийм ээ, энд ч дахиад байна.
Ро: Алли.
Ра: Энэ үс үү?
Ро: Тийм ээ. Хохирогчийн үсний өнгөтэй адил байна тийм үү?
Ра: Манайхаан тийшээ явсан уу? Эсвэл..
Ро: Алив харцгаая. Тэрийг хараач. Ийшээ явсан байна.
Ра: Жаахан сонин юм аа, тийм үү?
Ро: Сайн уу, бяцхан залуу. Тэгээд чи тэрнийг алаагүй биз дээ?
_________________________________________
CSI Vegas.
Ро: Хөөе хамгийн сайннайз чинь хааччихаав?
Шар: Бөү бид 2 тусдаа ирсэн. Надад итгээрэй Аллигийн багийн систем биднийг бүр залхааж дууслаа. Чи тэр залууг үнэхээр робот алсан гэж бодохгүй байгаа биз дээ?
Ро: Мэргэжилтнүүд тийм байх боломжгүй л гэж байгаа.
Эм: "RGB, LiDAR мэдрэгчийг хөдөлгөөний удирдлагатай хослуулсан учраас тэд орчноо маш нарийн мэдэрдэг. Роботууд ямар нэг обьеэкт мөргөх боломжгүй. Бид тэднийг мөргөлдөхгүй байхаар бүтээсэн юм.
Ча: Нарийн тайлбар өгсөнд баярлалаа. Гэхдээ энэ чинь миний асуултын хариулт биш байна. Тэгэхээр энэ роботууд хүн гэмтээх ямар ч боломжгүй гэсэн үг үү?
Эр: Бид энэ роботуудыг үйлдвэрлээд 6 жил болж байна. Ямар ч гэмтэл гарч байгаагүй. Яахав Билл өнгөрсөн сард гагнуурын төмрөөр гараа түлсэн л дээ. Гэхдээ манайд роботтой холбоотой осол гарч байгаагүй.
Ча: За за, хэрвээ энэ осол биш байсан бол яах вэ? Хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцож роботуудыг илүү аюултай болгож чадах уу?
Эр: Би цус болсон робот дээр шалгалт хийж үзсэн. Тэрнийг Очо гэдэг юм. Тэрнийг 8 дахь робот болохоор нь тэгж нэрлэсэн юм л даа.
Ча: Чи намайг испани хэл мэддэг гэвэл гайхах уу?
Эр: Зөв өө. Тэр робот угсралтын дамжлага дээр байсан шигээ л ямар ч алдаагүй байсан. Хэн ч тэрэнд өөрчлөлт оруулаагүй.
Ча: Гэхдээ роботуудыг удирдаж болдог биз дээ? Яг л хүн машин жолооддог шиг. Энэ роботуудын жолооны ард хэн сууж чадах вэ?
Эм: Манай хоёр хөлт гидравлик хүн дүрст роботууд түлхүүр фрэймийн програмчлал болон хиймэл оюун ухааны тусламжтай ажилладаг. Тэгэхийн тулд маш их туршлага хэрэгтэй гэхдээ энд ажиллаж байгаа ихэнх хүн учрыг нь олж чадах байх. Онолын хувьд л даа, бас миний бодлоор..Хөөе! Хөөе! Хөөе! Хөөе! Хөөе! Ра чинь яаж байна аа? Энэ чинь хувийн өмчийн технологи.
Шар: Тэгвэл тэр хувийн өмчийн технологи чинь багаар бодоход аллагын зэвсэг болчихоод байна.
Ро: Эсвэл жинхэнэ алуурчин. Нэг бол энэ хүний гараар бүтсэн машин ноён Куевасыг хөнөөсөн...Эсвэл алуурчин биднээр ингэж бодуулахыг хүссэн. Аль нь ч байсан хэн нэг хариуцлага хүлээх ёстой. Очо бас цусны толбонууд..Бидэнд энэнээс өөр нотлох баримт алга, бас тийм ээ, тэр бидэнтэй явна.
Шар: Бөү, тэр тоос сорогч миний цусны толбо руу яваад байна.
Са: Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй.Би авчихлаа, би авчихлаа.
___________________________________
Жа: Би дажгүй ээ. Зүгээр алуурчин надтай хамт байж магадгүй гэж бодоод задлан хийхээр нэг л хачин байна. Макс, Алли 2 хүрээд ирлээ. Хайртай шүү, бас эмчийнхээ үгэнд ороорой.
Ро: Эгч чинь дээрдэж байна уу?
Жа: Баасан гарагт гэртээ ирнэ ээ. Эмч нар таллины хордлого гартал илүү удна гэж бодож байгаа л даа, гэхдээ бие нь дээрдэж байгаад баяртай байгаа. Бас тэр биеийнхээ анатомын талаар тасралтгүй гомдоллосоор л байгаа, тэгэхээр..
Ра: Тэр хэвийн байдалдаа орсон бололтой.
Жа: Тэгэхээр, ноён Куевас. Үхлийн шалтгаан тодорхой. Толгой, хүзүү, цээжин дэх мохоо зүйлээс үүссэн гэмтэл. Нөгөө талаар тэрнийг яг яаж нас барсныг тодорхойлоход хэцүү байна. Жамаараа биш, амиа хорлолт ч биш. Тэгээд осол гэхээр үгүй. Эсвэл…
Ра: Хүн амины хэрэг.
Жа: Робоцид гэх үү? Цид гэдэг нь алах гэсэн утгатай. Харин Хоми гэдэг нь хүн, тэгээд…
Ро: Чи Очо энийг хийсэн гэж бодож байна. Анх шалгаж үзээд алдахаа шахсаан, гэхдээ рентген дээр ийм зураг гарсан. Энэ манай хохирогчийн гавлын ясны хөндлөн зүслэгийн зураг. Цохилт энд ирсэн нь харагдаж байгаа. Тэрнийг нэг юмаар хүчтэй цохиж, энэ өвөрмөц шархыг үлдээсэн. Харин энэ..Энэ бол роботын гар. Энэ жижигхэн муруйг харж байна уу, энэ үйлдвэрийн алдаа. Робот хохирогчийн толгой руу маш хүчтэй цохисон.
Ра: Хөөе би нэг юм оллоо. Шархан дээр нь гэрэл ойгоод байна. Нэг төрлийн шил юм шиг байна.
Жа: Очо дээрээс би ямар ч хагарсан шил олоогүй дээ.
Ра: Магадгүй тэрнийг 2 дах зэвсгээр цохисон байх. Шилэн сав ч юм уу, аяга.. Нэг удаа бүр цасан бөмбөрцөг байсан шүү дээ.
Ро: Цасан бөмбөрцөг роботын үйлдвэрт байх үгүйг мэдэхгүй ээ. Шил хаанаас гарч ирснийг мэд. Харин би Фолсомтой уулзаад, яг юу болсныг тогтоох гээд үзье.
Ра: Тэр бидэнд юу болсныг хэлчихдэг ч болоосой. Хэрвээ бид алуурчныг олохыг хүсч байвал, энэ залууд юу тохиолдсныг мөр мөрөөр нь л хөөх болох нь дээ.
_______________________________________________
Эр: Аав маань үнэхээр сайн хүн байсан. Энд ирсэн бүх хүн танд тэгж хэлсэн байх.
Ча: Ажлынхан нь аавыг чинь үнэхээр сайн хүн байсан гэсэн.
Эр: Банк дэлгүүр явсан ч гэсэн тэндхийн ажилтнууд нь бүгд аавыг таньдаг байсан. Сайн уу Роберт юу байна даа гээд л. Аав баргийн хүнтэй учраа олчихдог байсан.
Шар: Бараг аа?
Эр: Ажлынх нь нэг эмэгтэй байдаг юм. Миний насных л байх. Тэрнийг Ив гэдэг. Аав тэр 2 хэдэн сарын өмнө ширүүн маргалдсан. Үнэндээ би ч гэсэн тэрэнд дургүй байсан юм аа.
Ча: Тэд юунаас болж маргалсныг чи мэдэх үү?
Эр: Аав нь үзээд хэлээгүй ээ. Гэхдээ оюуны өмчтэй холбоотой юм байсан байх. Хачин байгаа биз?
Шар: Оюуны өмч өө?
Эр: Аав юмны учрыг олохдоо үнэхээр сайн байсан. Гэхдээ жинхэнэ инженер байгаагүй л дээ. Аав коллежид сураагүй. Толгойд байгаа зүйл нь өөрт нь тэрнээс ч илүү хэрэг болсон байх. Аав үүндээ л их эмзэглэдэг байсан даа. Гэхдээ аав энэнээс болоод…
Ча: Одоохондоо мэдэхгүй байна аа.
Эр: Аав энэнээсээ болоод…Өөр ямар ч шалтгаантай байсан амиа хорлоогүй л гэж найдъя. Уучлаарай би зүгээр л…Би ингээд ганцаараа үлдэхэд бэлэн биш байна.
_______________________
Пэ: Би бүр мэдээд байна. Энэ л байхаас гарцаагүй. Энэ тэр жижиг шугам хүртэл хөвөөд хохирогчийн хүзүүн дээрх хэлтэрхийг таарч байна гэж хэлнэ.
Ра: За за, дараагийнх нь болох байх аа.
Пэ: Мэдээж тэгсэн нь дээр.
Ра: Хэргийн газраас олдсон шилний хэлтэрхий дуусаж байгаа. Энэ тоос сорогчинд дахиад байхгүй л бол шүү дээ. Энийг ер нь яаж…Үү нээдэг юм бол? Чи зүгээр үү? Дараагийн туршилтаа бэлдсэн үү?
Пэ: Тийм ээ.
Ра: Чи Чавезын талаар бодсоор л байна уу?
Пэ: Үгүй ээ. Зүгээр л би чамд Чавез дотоод хэрэгт биднийг мэдээлж байсан талаар хэлэхэд тийм гэсэн, хэлэх хэлэхдээ мэдэж байсан юм шиг л байсан.
Ра: Би мэдэж байсан. Мэдээд хэдэн 7 хонож байна.
Пэ: Тэгээд энэ чамд сонин санагдаагүй гэж үү?
Ра: Яг тийм ч биш гэвэл чамд сонин санагдах уу?
Пэ: Тийм ээ.
Ра: Яг ч тийм биш ээ. Хөөе энэ чамайг үнэхээр зовоож байна.
Пэ: Үгүй ээ, зүгээр л сонин байна. За за, ажилдаа буцаад орьё. Шилнийхээ ажилд.
Ра: За.
Пэ: Тийм ээ. Энэ гарцаагүй болно.
_______________________________________________
Ча: Бид дарга чинь энд байгааг мэднэ. Цагдаа нар 20 минутын өмнө энд Бэнтли ирэхийг харсан.
Эм: Би ойлгож байна аа. Ингэж хэлүүлэх хэцүү л дээ. Гэхдээ манай дарга энд байхгүй гэж би айж байна.
Ча: Хэцүү гэнэ ээ? Өнгөрсөн шөнө танай ажилчдын нэг үйлдвэрт ажиллаж байхдаа алагдчихаад байна.
Шар: Тэр яг хэзээ энд ирэхийг чи мэдэх үү?
Эм: Намайг уучлаарай. Надад итгээрэй, бид бүгдээрээ Ноён Куевас нас барсанд одоо ч итгэж чадахгүй байна. Гэхдээ яг одоо миний хэлж чадах ганц зүйл бол… Дарга энд байхгүй.
Ча: Тэгвэл бидний түрүү ярьж байсан эмэгтэй яах вэ? Ив. Бидэнд тэрнээс асуух асуулт байна.
Эм: Харамсалтай нь тэр ч гэсэн одоохондоо байхгүй байна.
Шар: Өө чи бүр хайх ч үгүй гэж үү?
Эм: Тэр энд байхгүй ээ.
Шар: Мэдээж хэрэг тэр энд"байхгүй. Учир нь энд хэн ч байхгүй. Чи энд цагийг сайхан өнгөрүүлж болно. Чи тайван суугаад пэнкэйк идэж болно. Чи бүр гэдэсний өвчин тусч ч болно.
Ча: За за. Бид тэднийг иртэл эндээ хүлээж байж болно оо. Тэр хооронд чи бидэнд угаалгын өрөө хаана байдгийг заагаад өгөөч.
Шар: Чамд цагдаагийн үнэмлэх байдгийг чи мэднэ биз дээ?
Ча: Ингэвэл илүү хурдан. Бас илүү хөгжилтэй. Тэгээд ч үнэмлэхээ үзүүлвэл тэр биднийг оруулна л даа. Гэхдээ хамгаалагчид нь биднийг оруулах хооронд тэр аль хэдийн арын хаалгаараа гараад явчихна. Тэгээд ч одоо 2-лхнаа байна.
Шар: Юу гэсэн үг юм?
Ча: Бас би иймэрхүү зүйлд итгэдэг. Би хамтрагчиддаа хайртай гэхдээ тэдний зарим нь хэтэрхий чанга дуутай.
Шар: Тэднийг битгий тэг л дээ. Тэд бүгд нууц ажилтнууд биш шүү дээ.
Ча: Би тэгж хэлэх гээгүй ээ. Энэ бол мөрдөгчийн хувьд хамгийн дөт зам. Тэгээд ч дээр нь нэмээд ярих…
Эм2: Тийм ээ, тийм. Сая яасныг нь харсан уу?
Шар: Труман Томас. Би таая л даа, энэ бяцхан бэлтгэл чинь… харагдаж байгаа шигээ биш үү?
_____________________________________________
Ро: Чи ч завгүй байжээ?
Фо: Тийм ээ, хатагтай. Би цохилт болон цусны толбоны мөрүүдийг бүгдийг нь ялгачихлаа. Бас таны ашиглах ёстой адаптив загварын тооцооллыг ч эхлүүлчихсэн.
Ро: Чи ч үнэхээр сайн ажиллажээ.
Фо: Чадах бүхнээ л хийхийг хичээлээ.
Ро: Тэгээд чи ямархуу байна даа?
Фо: Болсон явдлын дараа та надад итгэхээ больсныг мэднэ ээ. Өмнөх шигээ л лав биш.
Ро: Чи өнгөрсөн 7 хоногт Алигийн амийг аварсан шүү дээ. Энэ чинь том амжилт тийм үү?
Фо: Би өөрсдийн алдсан зүйлээ л буцааж авахыг хүссэн. Өөрийнхөө алдсан зүйлийг.
Ро: Би чиний ур чадвар ажлын ёс зүйд санаа зовоод байгаа юм биш ээ.
Фо: Энэ л миний шийтгэл байж.
Ра: Хэн робот болохдоо бэлэн байна даа? Сайн уу?
Фо: Сайн уу?
Ра: Би цагаа олсонгүй юу?
Фо: Үгүй дээ би цусны толбоо шинжилж эхэлж байлаа.
Ра: Тэгэхээр бид хэргийн газар дээрээс шил олсон. Пенни, Бөү хоёр чадах бүх шилэн эдлэлээсээ дээж авч шархан дээрх жижиг хэлтэрхий хаанаас гарсныг ойлгох гэж хичээж байгаа. Тэгээд л би та 2-т тусалъя гэж бодлоо.
Ро: Бидэнд шаардлагатай бүх тусламж хэрэгтэй тийм үү?
Фо: За за тэгэхээр би цусны толбуудыг ялгаад будчихсан. Мохоо зэвсгээр цохих үед үүсдэг том толбуудыг шар өнгөөр. Харин цэнхрээр маш хурдтай зүйлээр цохиулах үед үүсэж жижиг толбонуудыг. Асуулт нь жижиг толбонууд тэнд яаж үүссэн бэ?
Ро: Үгүй ээ, болохгүй байна. Өөрөөр үз. Үгүй ээ, наад өнцөг чинь болохгүй байна.
Фо: Дээрээс нь байвал яах вэ?
Ро: Наадах чинь ч гэсэн болохгүй байна.
Ра: Үгүй ээ, цусны толбо хэтэрхий том байна.
Ро: Үгүй ээ, хүч нь сулдаад байна. Үгүй, үгүй, үгүй. Бид буруу тийшээ яваад байна. Энэ дүгнэлтээс үзэхэд хүн цусны толбо ийм жижиг байхаар хангалттай хүчтэй цохиж чадахгүй.
Фо: Хүн тэгэх боломжгүй.
Ра: Чи тэрнийг тийм хурдан цохиж чадна гэж бодож байна уу?
Фо: Олж мэднэ дээ.
Ра: Уучлаарай, та тэр алуурчин роботыг асаамаар байгаа юм уу?
Ро: Бидэнд тусламж хэрэгтэй.
_______________________________
Шар: Чи тэр роботод хүн алахыг зааж байсан. Чи тэрийгээ тохиолдол байсан гэх байна уу?
Эм: Би танд юу ч хэлэх гээгүй. Надад хэлэх үг алга.
Ча: Бид зүгээр л та нарыг яагаад энд байгаа чинь…
Эм: Уучлаарай, мөрдөгч өө. Би танд бүх юмаа тайлагнахгүй. Надад хийх ажил байна. Намайг хэрэгт буруутгаагүй л бол би явж болно биз дээ?
Ча: Чи явж болно оо.
Шар: Одоохондоо. Бид дараа уулзаж ч магадгүй. Ноён Томас харин та яах вэ?
То: Би юу? Надад нуух юм байхгүй ээ .
Шар: Та утсаа далд хийчхэж болох уу?
То: Хамгийн өндөр оноо. Тэгэхээр би хатагтай нарт яах туслах билээ?
Шар: Өнгөрсөн шөнө танай үйлдвэрт нэг хүн амиа алдсан. Магадгүй энэ роботуудын гарт байх. Гэтэл бид энд ирээд тэнд яг юу болсныг өөрсдийн нүдээр харлаа.
То: Та нар Ивыг тэр ажилтны үхэлтэй холбоотой гэж бодож байна уу? Боль доо. Энэ чинь жинхэнэ тэнэглэл. Ив бол программист. Энэ чинь л…үүний нэг баталгаа. Очо шиг робот хүн алж чадна гэдгийг нотлох баримт.
Шар: Би л лав энийг тэнэглэл гэж бодохгүй байна. Харин чи л тийм юм болсон байгаасай гэж найдаж байгаа юм шиг сонсогдож байна.
То: Би л лав энийг бүх юм нь тодорхой хэрэг гэж бодож байна.
Ча: Би санал нэг байна. Гэхдээ энэ маш том хэрэг байж болно л доо.
То: Хөөх тэр надтай санал нэг байна.
Ча: Технологийн үр дагавар ч сайн байгаа.Тийм үү?
То: Тэгэхээр хувь заяа ч их ёжтой шүү. Олон жил би хиймэл оюун ухааны аюулын талаар анхааруулсаар ирсэн. Харин үр дүн нь одоо л гарч байх шиг байна.
Шар: Хувь тавилан ёжтой гэнэ ээ? Чи бидэнд олон жил анхааруулсан? Юуны тухай? Лабораторидоо хийж байсан зүйлийнхээ талаар уу? Хүн үхчхээд байна.
То: Тэгсэн. Үнэхээр харамсалтай осол болсон. Гэхдээ өнгөрснийг буцаах боломжгүй. Нэг хүний амь бие даасан цоо шинэ төрөл зүйл үүссэн гэдгийг батлахад хангалтгүй гэж үү?
Шар: Чи л тэднийг бүтээхэд тусалсан.
То: Би зүгээр нэг туслаагүй ээ. Энэ технологи бий болсон шалтгаан нь би. Би эртнээс л хиймэл оюун ухаанаас айдаг байсан. Гэхдээ хэрвээ би үнэхээр энийг хийх ёстой бол надад итгэдэг ганц л хүн бий.
Ча: Лас Вегасын цагдаагийн газар бас эрх зүйн ажилтнууд танд тусалж …чадах байх.
То: Яаж тэр вэ?
Ча: Хэрвээ бид шүүхээр таны бүтээсэн хиймэл оюун ухаан өөрөө ухамсартай гэдгийг нотолж чадвал…Тийм ээ. Бас та бидний мөрдөн байцаалтад тус болж чадах байх. Бид таны гэм буруугүйг хуулийн дагуу батлахад тусалъя.
То: Сонирхолтой юм аа. Миний бодлоор бидний холбоо харилцан ашигтай байж болох байх.
__________________________
Пэ: Чавез бидний нүүрэн дээр худал хэлсэн. Би яагаад таныг уурлахгүй байгааг ойлгохгүй байна.
Са: Намайг Доовд ажилладаг байхад надад гэмт хэргийн бүлэглэлээс санал ирсэн.
Пэ: Нээрээ юу? Тэгээд зөвшөөрсөн үү?
Са: Үгүй ээ тэгээгүй. Тэгвэл догь байх даа л гэж бодсон юм. 14 дэх дээж хэргийн газрын шилтэй тохирохгүй байна. Би хууль сахиулахын ертөнцөд шинэ хүн гэдгээ мэднэ ээ. Гэхдээ энэ чинь байдаг л зүйл биш гэж үү? Чавез хэний ч талаар муу юм дамжуулаагүй биз дээ.
Пэ: За за би ойлголоо. Та зүгээр л хэт дундыг барьдаг юм байна.
Са: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй. Ерөөсөө ч тийм биш. Бодож байгаа чинь буруу биш л дээ…
Ча: Би саад болчихсон уу?
Са: Үгүй дээ зүгээр.
Ча: Тэд роботоор юу хийж байгаа гээч?
Са: Робот засварын өрөөнд байгаа гэж бодож байна. Яасан?
Ча: Би роботын мэргэжилтэн авчирсан.
Пэ: Ашгүй дээ. CSI-д Тавтай морил. Ноён Роланд.
Кл: Зүгээр дээ зүгээр л Клифф гэж дууд. Манай нохойг ноён Роланд гэдэг юм. Хөөх танай лаборатори том шилэн хана хөх өмсгөлтэй хүмүүсээр дүүрэн юм аа.
Са: Тийм ээ, тэр надад таалагдаж байна.
Ра: Дагаад яваарай.
Кл: За. Сонсооч би Очог шалгахад туслахдаа баяртай байна. Та нар зөвшөөрнө гэвэл надад бас нэг санаа байна.
Ра: Тийм ээ мэдээж.
Кл: Тэгэхээр Очо камер мэдрэгч хосолсон цогц систем ашигладаг юм…Би хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байна. Ямартай ч бидэнд тусгай багаж хэрэгтэй. Томас роботуудыг зөвхөн өөрсдөө л задалж чадахаар зохион бүтээсэн. Мэдрэгчүүд нь тэжээлээ Очогийн цээжинд байдаг өгөгдлийн самбарт хадгалдаг. Цээжээ нээж байж л бид санах ойн модулийг нь авч чадна. Бидэнд аз таарвал хэрэгтэй мэдээлэл, бүр бичлэг ч олж магадгүй. Oчо өөрөө асуудал мэдээлээгүй болохоор юм олдохгүй л байх л даа, гэхдээ шалгаад үзэхэд гэмгүй ээ.
Фо: Шалгаад үзэх гэснээс чи тэрнийг хөдөлгөж чадах уу?
Кл: Тэгье ээ. Ингээд…
Фо: Тэгэхээр бид робот ингэж чадна гэдгийг мэдэж байгаа.
Ро: Асуулт нь тэр энэнээс хурдан цохиж чадах уу? Тийм ээ?
Фо: Тийм ээ.
Кл: Тэгвэл олж мэдэцгээе.
Ро: Робот хүчтэй байж магадгүй ээ. Гэхдээ л лав хурдан биш юм.
Фо: Ямартай ч сум шиг хурдан хөдлөхгүй юм байна.
Ро: Фолсомын хурд шиг ч хөдлөхгүй юм байна.
Фо: Энэ робот хүн олохоор хангалттай хүч гаргаж чадна. Гэхдээ роботын гар хэргийн газраас олдсон жижиг цусны толбонуудыг үүсгэхээр шугаман хурд гаргаж чадахгүй байна..Чи зүгээр үү?
Кл: Уучлаарай би…Та нар цус үхлийн талаар яриад дасчихсан байх л даа. Гэхдээ би одоо ч Робертыг үхсэнд итгэхгүй байна. Тэр сайн хүн байсан. Бас би тэрэнд юу тохиолдсоныг олж мэдэхэд тусалмаар байна. Тэгээд одоо яах вэ?
Фо: Би энэ робот энэнээс илүү хурдан хөдөлж чадах эсэхийг мэдмээр байна. Роботын программ хангамжид ч юм уу хязгаарлагч байдаг уу?
Кл: Би сайн мэдэхгүй байна л даа. Гэхдээ би Очог удирдлагатай машин удирдаж байгаа юм шиг удирдаагүй. Энэ робот урьдчилан таамаглах модуль гэдэг юм ашигладаг. Тэгэхээр би тэрэнд юу хүсэж байгаагаа хэлнэ. Харин хиймэл оюун ухаан тэрнийг сурч яаж хийхээ шийддэг юм.
Ро: Хүлээгээрэй. Тэгэхээр энэ робот үнэхээр боддог гэж үү?
Кл: Бид техник хангамжаа хязгаарласан гэж үргэлж боддог ч хиймэл оюун ухаан өөрийгөө илүү ухаалаг, чадварлаг болгон хөгжүүлсээр л байгаа. Очо болон тэрний ах дүүс биднийг үргэлж гайхшруулдаг.
Ро: Ганцхан би тэгээд байна уу? Эсвэл энэ роботууд улам л Терминатор шиг болоод байна уу?
Кл: Тэр өөрийгөө хурдасгасан гэж би хэлж чадахгүй ч, онолын хувьд …
Ро: Робот яг л эх хүн хүүхдээ аврах гэж машин өргөдөг шиг хорон зүйл хийхийн тулд өөрийгөө өөрчилж чадна. Миний санааг юу зовоож байгааг чи мэдэх үү?
Фо: Бид тэрнийг яаж мөрдөн шалгахаа мэдэхгүй.
_______________________________________________
Са: За за, ингээд болох ёстой. За боллоо. Одоо бүгд чинийх.
Пэ: Ажиллаж байх шиг л байна.
Ра: Тийм үү?
Пэ: Тийм ээ, энд цаг бүртгэгдсэн бичлэгүүд байна. Тэгэхээр бид хохирогч нас барахаас өмнөх Очогийн ой санамжыг харж чадна гэсэн үг. Надад амжилт хүсээрэй.
2: Амжилт хүсье. Амжилт хүсье.
Пэ: За энэ байна даа.
Са: Доошоо.
Ра: Болгоомжтой.
Са: Наадхаа салгаарай.
Эм: Юу болоод байна аа?
Ра: Сая юу байсан бэ?
Са: Болгоомжтой, Алли. Сая ямар чөтгөр нь болов оо?
Фо: Гал хамгаалагч буугаагүй байна.
_______________________________________________
Пэ: ДНХ ул мөрүүдийг боловсруулж байсан 9 машин… бүгд зогссон.
Ро: Зүгээр ээ, цахилгаан хэвийн болохоор бид шинжилгээгээ үргэлжлүүлнэ.
Эр: Баримт хадгалах хөргөгчинд нөөц цахилгаан очихгүй байна.
Ро: За за, хаалгыг нь битгий нээ. Хүйтнийг нь алдуулж болохгүй. Сара…
Эм: Та надаар яах гэсэн юм? Мөнгөний тор уу?
Ро: Тийм ээ. Харамсаж байснаас л дээр.
Пэ: Бид барилгын гал хамгаалагчийг шалгаатахья.
Са: Бас Вегасын цахилгаан станц руу залга. Энэ биднээс болсон уу, эсвэл трансформатор станцаас болсон уу гэдгийг мэдэх хэрэгтэй.
Ро: Бүгдээрээ тайвшир. Бид учрыг нь олно, тийм үү? Тэрийгээ надад харуул.
Эм: Энэ Селинжерийн гэмтлийн үед яарч авсан хурууны хээ. Та надаар AFIS-ын шинжилгээ хийлгэсэн. Гэхдээ хурууны хээнүүд таарахгүй байна. Тог тасарчихсан болохоор би…
Ро: Чамд хурууны хээ нь байгаа биз дээ?
Эм: Тийм ээ.
Ро: Чамд томруулдаг шил байгаа. Зөвхөн AFIS-ын шинжилгээгээр гардаггүй зүйлд л анхаарлаа хандуул. Бид бүх зүйл дээр тоног төхөөрөмж ашиглах шаардлагагүй биз дээ? Одоо ажилдаа ор. За энд юу болсон гэж бодож байна?
Шар: Санамсаргүй осол байж болно.
Ра: Гэхдээ санамсаргүй юм шиг санагдахгүй байна.
Ро: Би тэр үед засварын өрөөнд байсан. Яг ийм юм болоход роботын нүд ассан.
Шар: Тэр робот бүхэл бүтэн барилгыг тоггүй болгож чадна гэж үү? Яаж?
Ро: Ганц яаж гэдгээс илүү, яагаад? Тэр робот атвёртка, багажны хайрцагнаас хэтрэх ёсгүй байсан. Нэг муу робот Жеймс Бондын хорон санаатан байх ёсгүй.
Ра: Очо шиг робот бүтэн барилгын тогийг яаж атсалсныг мэдэхгүй ч, энэ боломжтой биз дээ, тийм үү?
Ро: Шерлок Холмс юу гэж хэлснийг чи мэднэ. Бүх боломжгүй зүйлийг авч хаяад үлдэж байгаа нь…
Ра: За за, хэрвээ энэ робот байсан юм бол..Би яг тийм гэж хэлээгүй л дээ. Хэрвээ тийм бол цаг нь ингэж таарна гэдэг сонирхолтой юм. Саяын ослын үеэр манай хамгийн гол сэжүүр, Очогийн санах ой модуль. Шууд утгаараа шатчихлаа.
Ро: Анх удаа ийм зүйл болоогүй.
Шар: Тийм ээ чи үйлдвэрт тог тасарсан талаар ярьж байна. Роберт алагдахын өмнө хүн бүх камер унтарсан.
Ро: Та 2 робот руу очоод цахилгааны системийг нь шалгах хэрэгтэй байх тийм үү?
Шар: Хэрвээ энэ бүгдийн ард хүн байсан бол ямар нэг ул мөр үлдээсэн л байж таарна.
Ро: Одоо бүгдээрээ ажилдаа орцгооё. Фолсом гурвуулаа эхлүүлсэн ажлаа дуусгая.
Пэ: Гал хамгаалагч бүгд зүгээр байна. Надад бол бүгд л хэвийн харагдаж байна.
Ча: Кетрин Бид 2 үйлдвэр лүү буцах гэж байна. Чи явах уу?
Пэ: Үгүй ээ, Макс намайг барилгын цахилгааныг шалга гэсэн. Тиймээс үгүй.
Жа: Чавезын асуудал бүр толгойд чинь орчихжээ. Тийм үү?
Пэ: Чавез Бид 2 сайн найзууд биш ч, найзууд. Эсвэл ядаж л би тэгж бодсон. Өнгөрсөн жилийг харахаар хэр их нь худал байсан бол? Би бүр солиорчихсон юм шиг байна. Би галзуу юм уу?
Жа: Чи галзуу биш ээ. Юу гэхээр, чи галзуу л даа. Гэхдээ би тэрийг чинь ойлгодог.
____________________
Фо: Тэгэхээр ямар ч нэмэр алга.
Кл: Би ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүй ч гэсэн одоо ямар ч санаа үлдсэнгүй.
Ра: Санаанууд чинь их нэмэр болсон. Үнэхээр тус болсон.
Ро: Явахаас чинь өмнө, аллага болсон шөнө үйлдвэрийн цахилгааны хүчдэл нэмэгдсэн. Чи энийг тайлбарлаж чадах уу?
Кл: Хүмүүс ирж үзсэн. Тэд учрыг нь олж чадаагүй.
Ра: Зүгээр л сонирхож байна. Тэр ослыг хэн шалгасан юм?
Кл: Аан, Ийв Байсан гэж бодож байна. Тийм ээ, ямартай ч надад өөр санаа төрвөл би та нарт хэлнэ ээ.
Фо: Баярлалаа Клиф.
Ро: Ямартай ч бид робот өөрөө өөртөө хүчтэй цохиж, хурдан хөдлөхийг заасан гэж бодохоор боллоо. Тийм үү?
Фо: Гэхдээ тэрийг шалгах арга байхгүй бол….
Ра: Бид бусад бүх боломжийг турших хэрэгтэй.
Ро: Тэгвэл жаахан бүтээлч ажиллая, тэгэх үү? Энэ ер бусын цусны толбыг бид өөр ямар аргаар тооцоолж болох вэ?
Ра: Дундаж хэмжээтэй толбыг нь робот үүсгээд, хурдтай зүйлээс үүссэн жижиг толбо өөр эх сурвалжтай байж болох уу?
Фо: Ямар нэг зэвсэг ч юм уу, жишээ нь цохиур эсвэл нарийн труба ч юм уу.
Ра: Тийм байвал шилний учир тайлагдах байх.
Ро: Болж байна. Цохилтын хувьд дажгүй ээ, гэхдээ хангалттай хурдан биш байна. Ташаагаа эргүүлээд нэг хөлөө ардаа тавиад үз.
Фо: Ардаа тавих аа?
Ро: Тийм ээ ташаагаа эргүүл.
Фо: Би таныг сагсан бөмбөгийн дасгалжуулагч л гэж бодсон.
Ро: Тийм ээ надад чадахгүй юм байхгүй хонгор минь.
________________________
То: Хамтрагч чинь тэнд байгаа.
Ча: Таныг өөрөө бидэнд үзүүлж байгаад үнэхээр баярлаж байна.
То: Тийм ээ, манай хүмүүс системийг аль хэдийн шалгасан. Тиймээс та нар юу ч олохгүй. Тэгсэн ч та нар нэгжих зөвшөөрөл олчих байх. Өөр сонголт байгаа гэж үү?
Шар: Жинхэнэ алуурчин робот байсан гэдгийг батлахад тусална гэсэн чинь яагаа вэ?
То: Би тэгэх боломжтой гэж бодохгүй байна. Одоохондоо.
Шар: Угаасаа тэгнэ л дээ.
Ча: Tийм ээ. Юу өөрчлөгдөө вэ, Ноён Томас?
Шар: Танай хүмүүс бидэнтэй л адил дүгнэлтэд хүрсэн байх ёстой. Робот хүн алах хэмжээний физик гэмтэл учруулах боломжгүй.
Ча: Энэ бол муу мэдээ, тийм үү? Та хүн амины хэргээр шүүхэд очно.
Шар: Хиймэл оюун ухааны нэг сул тал.
То: Хамаагүй ээ. Яг одоо би илүү сонирхолтой зүйлс сэтгэл зовж байна.
Шар: Ажилтнуудын чинь нэг алагдсанаас илүү сонирхолтой зүйл гэж үү? Би наад утсан дээр чинь юу байгааг хармаар байна.
То: Сонсооч, Манай нэг баг MKD1.. Ийвын багт механик асуудал гарч ажил хэдэн сараар орсон. Энийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж арай болохгүй. Гэхдээ…Сонсооч би ажилтай болчихлоо. Сабрина. Сабрина та нарт тусална. Уучлаарай.
Шар: Тэрбумтнууд бүдүүлэг, зөрүүд, хачин амьтад байдаг ч би хүлээн зөвшөөрөх ёстой тэр залуу сэтгэл татам юм. Сүлжээ. Тийшээ юу?
Са: Тийм ээ зөв.
Ча: Тэр надад хэдэн файл хадгалсан гэсэн. Чамд байгаа юу?
Са: Мэдээж ийшээ яваарай, мөрдөгч өө.
____________________
Шар: Сайн уу?
Са: Сайн уу? Бүйлсний сүү уух уу?
Шар: Бөү. Чи ч намайг сайн мэддэг болжээ. Баярлалаа.
Са: Би чамд байнга таалагддаггүй л дээ. Гэхдээ би чиний найз.
____________________
Ра: Ийм муухай маскгүй бол тэр илүү хөөрхөн байх байсан байх.
Ро: Надад тэрнээс илүү санаа зовох юм их байна. Чи юу олов?
Ра: Хэргийн газраас олдсон шил нууц хэвээрээ л байна.
Ро: Аль нь ч таарахгүй байна уу? Бүр аль нь ч уу?
Ра: Би бүгдийг нь туршиж үзсэн юм. Улам л дордоод байна. Би шархнаас олдсон шилний нягтыг хэмжиж үзсэн. Маш хурдан цохисон ч гэсэн хохирол учруулахад хэтэрхий хэврэг.
Фо: Тэгвэл бид арай азтай л байна. Бид тийм толбо үүсгэх цохилтын хурдыг олох нэлээн дөхсөн байгаа.
Ра: Ойрхон?
Ро: Үгүй ээ гэхдээ хангалттай ойрхон биш. Фолсом ахлах сургуульдаа бейсбол тоглодог байсан. Хэрвээ алуурчин маань мэргэжлийн тамирчин биш л бол би эргэлзэж байна.
Фо: Би роботын үйлдвэрт тийм хүчтэй цохиж чадах хүн байгаа гэж бодохгүй байна.
Ра: Тийм ээ бүгдээрээ номын амьтад л байгаа.
Ро: Хөөе ухаантнууд минь.
Фо: Би ямар нэг уян хатан юмаар цохисон байх гэж бодож байна.
Ро: Ташуур шиг уу?
Фо: Ташуур юм болов уу? Ташуур гэхээр сонин уу?
Ро: Тийм шархан дээр үү?
Фо: Гольфийн цохиур юм болов уу? Том гольфын цохиур уу? Уян хатан шүү дээ.
Ра: Гэхдээ хохирогч энд хамгийн хүчтэй цохиулсан. Гавлын ясандаа. Бас шарх нь Очогийн гарын хэмжээтэй яг таарч байгаа. Яаж тийм байх юм?
Фо: Цохиур урт болохоор л бид тийм их дөхөж очсон. Очогийн гар яаж тийм хурдан хөдлөх юм?
Ро: Очогийн гарыг Очогоос салгасан бол тийм хурдаар хөдөлж чадна…Ийм хурдан ирсэнд чинь баярлалаа Дэвид.
Хүү: Мэдээж. Гэхдээ аавын багаж энд ямар нэмэр болох юм? Та нарт хурууны хээ эсвэл…
Ро: Бидэнд хурууны хээ биш өөр өвөрмөц зүйл хэрэгтэй.
Фо: Аав чинь заримдаа ажлаа гэртээ авч харьдаг байсан гэсэн биз дээ?
Хүү: Тийм ээ.
Фо: Тэгэхийн тулд.. тэрэнд энэ хэрэг болно.
Хүү: Тусгай түлхүүр үү?
Ра: Зүгээр нэг тусгай түлхүүр биш ээ. MKD тусгай хэрэгслүүд ашигладаг. Энэ бол маш өвөрмөц тусгай түлхүүр.
Фо: Энэ байна. Мөч нь, энийг хар даа.
Ро: Тийм ээ, энэ манай ташуур. Чи наадхаа савлуулахаа больж болох уу?
Фо: За.
Ро: Энэ гарыг хангалттай хүчтэй савах юм бол, өвөрмөц цусны толбо үүсгэх хэмжээний хурданд хүрч чадна.
Фо: Алуурчин энэ роботын гарыг зэвсэг болгон ашиглаж ноён Куэвасыг зодож алаад дараа нь гарыг нь Очод буцаад залгасан байх магадлал хэр байгаа вэ?
Ра: Залуус аа?
Ро: Чи юу олоов?
Ра: Дэвид? Аав чинь нүдний шил эсвэл контакт линз зүүдэг байсан уу?
Хүү: Үгүй ээ, зүүдэггүй байсан.
Ра: Баярлалаа, Дэвид.
Фо: Чи юу олоов, Ал?
Ра: Полимер-гидрогель. Контакт линз. Бас энэ линз хохирогчийнх биш бол…
Ро: Очо бидэнд алуурчны ДНХ-ын дээжийг олж өгсөн байна.
_____________________________________
Ча: Бид Куевасын хэргийг шийдвэрлэхэд ойртсон гэж сонслоо. ДНХ юу гэж байна?
Пэ: Одоохондоо юу ч алга. Жаахан удах байх аа.
Ча: Би төрсөн өдрийг чинь мартчихсан уу? Тийм үү? Төрсөн өдрийн мэнд хүргэе, Пенни. Хэзээ ч байсан. Бид дажгүй биз дээ?
Пэ: Чи надад худлаа хэлсэн. Чи бид бүгдэд худлаа хэлсэн. Чи бүтэн жилийн турш биднийг дотоод хэрэгт мэдээлж байсан.
Ча: Тэр чинь… Тэр чинь миний ажил. Үнэнийг мэдээлж… Үнэнийг хэлэхэд Вегасын Гэмт хэрэг судлалын лабораторийнхан бүгд маш ухаалаг хичээнгүй шударга байсан.
Пэ: За за. Гайхалтай. Тусалсанд баярлалаа.
Ча: Ходжес, Ансон Викс хоёрын хэргийн дараа бүгд асуудал дууссан гэж бодож байсныг мэдэж байна. Гэхдээ Макс биш. Тэр миний мэддэгийг мэдэж байсан. Намайг бүх зүйл асуудалгүй гэдгийг нотлох хүртэл удирдлагууд эргэлзсээр л байсан.
Пэ: Сонсооч чиний зөв байх. За юу? Чиний хэлсэн бүхэн зөв гэдэгт би итгэлтэй байна. Асуудал нь чи энийг хийсэндээ биш, хийж чадсандаа байгаа юм. Зүгээр л чи миний төсөөлж байснаас огт өөр байсан.
Ча: Юугаараа өөр гэж?
Пэ: Бид найзууд гэж бодсон.
Ча: Энэ чамаас л хамаарна. Би худлаа хэлсэн. Маш их. Би чамд бүгдийг нь ярьж өгье. Гэхдээ бид нэг тал, Пенни. Тиймээс ирээдүйд ч гэсэн надтай хамт байгаарай. Миний ажил ч чиний ажлыг яаж хөнгөвчилдгийг бодоод үзээрэй. Магадгүй бид хамтрагч байх нь чамд илүү таалагдах байх. Энэ юу вэ? Бид олчихсон уу?
Пэ: Би алуурчин хэн гэдгийг мэдлээ.
____________________________________________
Ра: Алуурчны линзэн дээрх ДНХ нь яг таарч байна. Клиффтэй.
Ро: Юу? Гэхдээ тэр өдөржин энд байсан шүү дээ.
Ча: Труман Томас хэн нэгэн Ийвын багийн ажлыг санаатайгаар хорлосон гэсэн. Тэр Клиффийн өрсөлдөгч, магадгүй..Магадгүй Роберт ямар нэг юм харсан юм болов уу?
Ро: Таамаглах шаардлагагүй. Бид тэрнээс асууж болно. Тэрний араас хүн тавьж, тэр хараал идсэн роботын үйлдвэр рүү хэдэн машин явуулаатах.
Ра: Тэр биднийг сонсох ямар ч боломжгүй, биз дээ? Робот микрофонтой л доо, гэхдээ унтраачихсан байна.
Ро: Сайн уу, Клифф.
Кл: Доктор Роби, сайн уу. Зүгээр л залгасан юм аа. Би таныг Очогийн гарыг салгах тусгай түлхүүр асуусан гэж сонслоо. Таныг хүсч байвал би нэгийг аваачаад өгч болно шүү.
Ро: Тэгвэл сайн л байна. Чи одоо ирнэ гэвэл манай багийнхан ч бэлэн байна.
Кл: Мэдээж. Зүгээр л сонирхож байгаа юм шүү, та яагаад гарыг нь салгах гэж байгаа юм?....Та ойлгох ёстой, Роберт анхнаасаа барилгын тэр хэсэгт байх ёсгүй байсан. Роберт тэр шөнө эргүүл хийх ёсгүй газраараа явсан.
Ро: Яв. Зүгээр дээ. Зүгээр л надтай хамт байгаарай, за юу?
Кл: Роберт, тэр миний юу хийж байгааг харсан. MKD-1 прототип. Роберт харсан. Би--
Ро: Клифф? Клифф? Тэрнийг ол.
__________________________________________
Ро: Хөөе. Энэ Клифф мөн үү?
Ча: Тэр үхсээн.
Пэ: Пенни тэрниг цохилтоос болж нас барсан гэсэн. Өөр хачин зүйл гэвэл машин харьцангүй шинэ байсан ч аюулгүйн дэр нь нээгдээгүй.
Ро: Баярлалаа.
Шар: Шарвасан мөр л байна. Хурдаа хассан шинжгүй. Тэр тоормосоо гишгээгүй.
Ро: Магадгүй тоормос нь тасарсан байх.
Шар: Бид энийг хиймэл оюун ухаан хийсэн гэж бодохгүй биз дээ?
Са: Хөөе, хуучин камер. Нарийн шалгана аа. Дотор нь юу байгаа гэж бодож байна?
Пэ: Хохирогчийн биед байсан нууцлаг шил наадах чинь байж. Доторхыг нь хурдхан үзмээр байна шүү.
Са: Тийм ээ үзэх хэрэгтэй. Гэхдээ түр хүлээгээрэй. Энд бичлэг байсан ч аль хэдийн алга болжээ.
___________________________
Ча: Лабораторын ажилтнууд чамайг аавынхаа багажийг авчирч их тус болсон гэсэн.
Хүү: Надад ч гэсэн их тус болсон. Би аавын гараашинд юм байгаа гэж мэдэж байсан, тийшээ орж, доторхыг нь ухаж, багажийг нь олсон. Би аавдаа хайртай байсан. Гэхдээ инженерийн хувьд би аавыг хэтэрхий дутуу үнэлдэг байж.
Ча: Аав чинь роботын гар мөчний патентад нэрийг нь оруулаагүйд их дурамжхан байсан биз дээ? Би MKD-ийн файлуудыг үзсэн юм аа. Аав чинь төслийн томоохон хэсэг байсан. Энэ оюуны өмчийн хуульч байгаа юм. Найзын маань найз, надад өртэй юм. Хэрэв чи хүсвэл...Тэр аавын чинь нэхэмжлэлийн төлөө дуугарна аа.
Хүү: Баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Аавын тухайд ч гэсэн.
Ча: Чамайг надтай ярилцахыг хүссэн гэж сонссон.
Эм: Тийм ээ, дахиад л чиний зөв байж.Чи Том зургаар нь харжээ. Манай сэжигтэн метамфетамин хэрэглэж мансуурчхаад цагдаагаас зугтаж байж. Тэр цонхоо онгойлгох гэж оролдохдоо хурууны хээгээ гүйцэд гарахааргүйгээр хүчтэй басзсан юм байна л даа. Би тэрийг нь гар аргаар илрүүлж тэрнийг барьсан.
Ро: Алив, Зой. Нааш ир. Дараагийн удаа ажлаа хийхдээ нэг юмыг олон талаас нь бодохоо мартаж болохгүй шүү за юу? Одоо миний өрөөнөөс гар. Сайн ажилалаа.
Фо: Зой.
Эм: Сайн уу.
Фо: Дарга аа.
Ро: Чи яаж байна даа? Тэгээд чи одоо намайг шалгаж явна уу?
Фо: Би таныг хүндрүүлээгүйгээ мэдэж байна аа. Бас би тантай ярилцахыг хүссэн юм. Хэрэг хаагдсан болохоор та одоо амарч болно оо.
Ро: Бид шударга ёсоо авсан шүү дээ. Клифф ерөнхийдөө өөрөө хэргээ хүлээчихсэн гэж болох байх тийм үү?
Фо: Гэхдээ та тэрнийг хэргээ хүлээхээс өмнө жаахан гадарлаж байсан шүү дээ.
Ро: Үүнээс илүү, зүгээр л би...Би тэр хүнийг шалан дээр үхсэн хэвтэж, эргэн тойронд нь роботууд хөдөлж, ажиллаж байхыг харсан.
Фо: Энд сайн роботууд л байгаа шүү дээ. Муу хүмүүсийг барихад тусалдаг роботууд.
Ро: Намайг битгий буруугаар ойлгоорой. Би EZ-2 GCMS-дээ дуртай, гэхдээ би.. хүмүүсээ илүүд үздэг. Тэд алдаа гаргасан ч гэсэн.
Фо: Сайхан амраарай дарга аа. Би энийг эндээс гаргаад өгөх үү?
Ро: Үгүй ээ, Хэрэг албан ёсоор хаагдсаны дараа тэрнийг буцааж явуулна. За юу?
Фо: За за.
Ро: Одоохондоо чи наанаа байж бай.
“CSI Vegas Ep6”
Ро: CSI Vegas-ын өмнөх ангид.
Ра: Хантааз чинь таарч байгааг харах сайхан байна.
Фо: Макс намайг 1-р түвшний шинжээч болгож бууруулсан, тэгээд би даргадаа тайлагнаж, даалгавраа авахаар ирлээ. Миний хийж чадах юм байвал надад хэлээрэй.
Ро: Чи зүгээр л миний хэлснийг хий.
Фо: Би алдсан зүйлээ буцааж авах л гэсэн юм.
Ро: Би чиний ажлын ёс зүй, ур чадварт чинь санаа зовоод байгаа юм биш ээ.
Фо: Энэ миний дүгнэлт.
Ча: Роберт Куевас энэ үйлдвэрт сүүлийн найман жил ажилласан.
Ро: Чи тэрнийг алаагүй биз дээ?
Жа: Энэ робот хохирогчийн толгой руу цохьсон. Маш хүчтэй.
Ро: Клифф.
Эр: Роберт барилгын тэр хэсэгт байх ёсгүй байсан юм.
Ро: Клифф?
Ча: Магадгүй тоормос нь доголдсон байх.
Шар: Бид энийг хиймэл оюун ухаан хийсэн гэхгүй биз дээ?
Са: Хуучин камер.
Пэ: Бичлэг дээр юу байгааг харцгаая.
Са: Энд юу ч байсан бай, одоо алга болсон.
Фо: Энэ хэрэг танд хэцүү байсныг мэдэж байна.Одоо хэрэг хаагдсан болохоор жаахан амраад ав.
Ро: Одоохондоо чи наанаа байж бай.
______________________________________________
Эм: Болгоомжтой яваарай, залуу минь. Дараа хотод ирэхээрээ над руу залгаарай.
Эр: За за, дараа уулзая.
Эм: Гарын мөнгө байхгүй юу? Хямдхан амьтан. Хөөе. Хөөе! Чи юмаа унагаачихлаа.
______________________________________________
Ра: Та яваагүй л байгаа юм уу? Ээлж чинь 4 цагийн өмнө дууссан шүү дээ. Би танд өчигдөр цагийн бүртгэлийн хуудасны талаар имэйл явуулсан даа, тэрнийхээ л хариуг авах гэсэн юм.
Ро: Би дуусангуутаа явуулна аа, баярлалаа.
Ра: Очо ирсэн газар луугаа буцах ёстой юм биш үү? Мохавэ кинэматик танаас..
Ро: Би одоо ажилтай байна, хонгор минь.
Ра: Өө за за.
______________________________________________
Эм: Корри. Корри. Корри. Корри…
Аав: Байж байгаарай, одоо яг гоё хэсэг лүгээ орох гэж байна.
Хүү: Та бараг бүх анги дээр нь тэгж хэлсэн шүү дээ.
Аав: Тийм ээ, одоо удахгүй Род Серлинг хамгийн шилдэг нь байсан.
Хүү: Битгий хамгийн шилдэг гэлдээ аав аа.
Эр: Одоо ард чинь байна.
Хүү: Түр завсарлаж болох уу?
Эр: Одоо дахиад ганцхан анги. Эсвэл хоёр. Миний дуртай хэсэг гарах гэж байна.
Хүү: Үгүй ээ, би…миний бие нэг л биш байна.
Аав: Яасан бэ? Юу болсон?
Хүү: Би яваад пепто аваад ирье…Аав аа. Таны нүд.
Аав: Би… Тусламж дуудаарай.
Хүү: Аав!
Эм: Лас Вегасын гал унтраах анги. Танд юугаар туслах вэ? Байна уу? Тэнд хэн нэгэн байна уу? Байна уу, намайг сонсож байна уу?
CSI Vegas
Ча: Тэгэхээр бидэнд 2 хохирогч байна. Аав хүү 2. Аавыг нь Харри Платин гэдэг. Хэд хэдэн байшинтай, Хендерсонд нэг удаа ирж таарч.
Са: Нэлээн мөнгөтэй гэр бүл бололтой.
Ча: Тийм ээ нээрээ шүү. Харин 2 дахь хохирогч нь Харригийн хүү Ник. Корнелийн оюутан. Хаврын амралтаараа буцаж ирсэн.
Эр: 2-оос олон хохирогч байна аа. Биднийг битгий мартаарай.
Ча: Тэр яачихсан юм?
Эр: Та нарыг ирэхээс өмнө хэргийн газар онцгой байдлын 2 ажилтан нэг цаг ажилласан. Тэгээд түргэний эмчийг хүлээж байхдаа бие нь муудаж эхэлсэн.
Фо: Яаж муудсан юм?
Эр: Дотор муухайрч, бөөлжиж, цус алдсан. Намайг энд ирэхэд тэдний нэг нь аль хэдийн ухаан алдсан байсан.
Ра: Тэрнээс хойш дотогш орсон хүн байгаа юу?
Эр: Үгүй ээ, бид бүгдийг нь гаргасан. Та нарт амжилт хүсье.
Ра: Хий алдсан байж магадгүй.
Фо: Тэр л хамгийн ойрхон нь байх даа.
Ра: Эсвэл нэг төрлийн аэрозолжуулсан хор байсан байх.
Фо: Ямар ч байсан хувцсаа сольсон нь дээр байх.
Ча: Бие эндээ үлдвэл яаж байна? Яаралтай тусламжийнхантай ярилцъя.
Ра: Битгий тэг л дээ. Шар өнгө чамд сайхан зохино.
__________________________
Фо: Хий алдсан шинж харагдахгүй л байна даа.
Ра: Би агаарыг шалгаадахъя. Угаарын хий илэрсэнгүй. Ямар ч хэвийн бус зүйл алга. Агаар цэвэр байна.
Ча: Юу ч байсан өдийд алга болчихно. Нааш нь шахуургаар шахсан юм болов уу?
Ра: Агаар дуслаар 2 хүний аминд хүрэхээр аюултай зүйл ардаа гарцаагүй ул мөр үлдээх ёстой.
Фо: Нүднээс цус алдуулдаг хий гэж би лав мэдэхгүй юм байна.
Ра: Би ч гэсэн. Хэрвээ энэ хий биш юм бол юу байсан юм?
Фо: Хачин юм даа.
Ра: Юу?
Фо: Камер дээр толбонууд гараад байна. Өмнө нь ийм юм харж байсангүй.
Ра: Камерт асуудал байгаа юм биш үү?
Фо: Тэгж бодохгүй л байна. Дэлгэц эсвэл дуран дээр юм алга. Тэгвэл энэ…Энэ цацраг байна.
Ра: Юу?
Фо: Энэ толбонууд….Цацрагийн тоосонцор камерын мэдрэгчинд илэрсэн байна.
Ча: Залуус аа. Энэ залуу цөмийн эрдэмтэн байсан бололтой.
Ра: Энэ өмсгөл биднийг цацраг туяанаас хамгаалах уу?
Фо: Бидэнд тэрийг мэдэж байх цаг байхгүй ээ.
Ча: Бид гарах хэрэгтэй. Гарцгаая.
Фо: За за алив хөдөлцгөөе.
______________________________
Ро: Хөөе.
Фо: Алли хаана байна?
Ро: Тэр усанд орж байгаа. Урт үстэй байх тусмаа халдваргүйжүүлэлт илүү уртсана. Чи зүгээр үү?
Фо: Тийм ээ бид сумаас бултлаа.
Са: Цацраг идэвх сум. Бид Гайгер Мюлерын багажаар өргөн хүрээнд хэмжилт хийсэн. Та нарын шингээсэн цацрагийн тун эхний 5 минутад аюулгүй байсан.
Ро: Цацрагийн эсрэг хамгийн сайн хамгаалалт бол өртөлтийг хязгаарлах. Та нар азтай юм.
Фо: Түргэний эмч нар тэнд хэдэн цаг байсан. Тэд Платиныхныг цусны эргэлт нь зогссоноос болж нас барсан гэсэн.
Ро: Цацраг ингэж л алдаг. Цусны даралт буурч зүрх зогсоно. Дараа нь эрхтнүүд доголдож эхэлнэ.
Са: Тэднийг шууд эмнэлэгт хүргэсэн ч гэсэн Харри Ник 2-т ямар ч боломж байгаагүй.
Ро: Тэгэхээр бид энэ цацраг юунаас гарсныг олж мэдэх хэрэгтэй. Энд яаж ирсэн бас хэн тавьсныг.
Фо: Би энийг Харритай холбоотой гэж бодож байна. Тэр улсын цөмийн хороонд ажиллаж байсан. Магадгүй ажлаасаа болоод тэр алуулсан байх. Би тийшээ буцаж орох хэрэгтэй.
Ро: Би морин цэргүүдийг дуудчихсан.
Фо: Морин цэрэг гэж хэн юм?
Ро: Невада мужийн Цацрагийн менежментийн хэлтэс. Тэд хэргийн газрыг хянаж, биднийг улс бусад агентлагууд руу холбож өгөх болно.
Фо: Дарга аа би…Би энэ хэрэг дээр ажилламаар байна. Макс. Макс би энэний учрыг олж чадна аа. Гуйя.
Ро: За за, хэзээ нэгэн цагт мориндоо мордох хэрэгтэй тийм үү? Гэхдээ тэд бол мэргэжилтнүүд. Чи тэдний урдуур орохгүй шүү.
Фо: Тийм ээ.
Ро: Тэдний удирдамжийг дага.
__________________________________________
Шар: Надад удахгүй гэдэг нь хамаагүй. Майк хамгаалалтын хувцасгүйгээр наашаа хэн ч ойртож болохгүй.
Ээж: миний хүү тэнд байгаа. Та нар намайг оруулах ёстой. Би хүүгээ хармаар байна.
Шар: Хатагтай Платин. Намайг Кэтрин Виллоус гэдэг. Шүүх эмнэлгийн лабораторын ажилтан. Бид танд учирсан гарзад үнэхээр харамсаж байна. Гуйя бидэнтэй ярь л даа. Та хотоос гараад хэр удаж байна вэ?
Ээж: Би Палм Спрингсд долоохон хоносон. Найзын маань 50 насны төрсөн өдөр болсон юм. Та нар энийг санаатай байсан гэдэгт итгэлтэй байна уу? Энэ санамсаргүй осол байж болно биз дээ?
Шар: Бид одоохондоо итгэлтэй биш байна. Маш сэжигтэй байна.
Ээж: Хэн нэгэн хүүг маань хорлоно гэж би төсөөлж ч чадахгүй байна.
Ча: Тэгвэл нөхөр чинь?
Ээж: Харри ч гэсэн, гэхдээ тэр...тэр олон дайсантай байсан. Ойлгоорой, нөхөр маань анхнаасаа баян байгаагүй. Нөгөө…
Шар: Тан шиг уу?
Ээж: Тиймээ, над шиг. Би тэрэнд хэдэн хаалга нээж өгсөн. Би тэрний ажилд бага зэрэг тусалсан. Тэрний цөмийн хороон дахь байр суурь...Би нөхөртөө ажил олж өгсөн.
Ча: Та тэрнийг дайснуудтай байсан гэсэн. Яагаад?
Ээж: Манай нөхөр Вегасаас гадуур цөмийн түлш хадгалах Юкка уулын төслийг дэмжиж байсан юм.Энэ төслийг аюулгүй бас олон ажлын байр нээнэ гэж бодсон. Бүгд санал нийлээгүй ээ, тэд нөхрийг маань ална гэж сүрдүүлсэн. Бурхан минь. Энэ миний л буруу. Би л нөхрөө энэ ажилд оруулсан. Хүмүүс нөхрийг маань сүрдүүлж байхад би ямар нэг юм хийх ёстой байсан байх.
Шар: Хатагтай Платин гэр бүлийнхэнд чинь юу тохиолдсныг олж мэдэхийг тулд бид чадах бүхнээ хийх болно. Майк таныг аюулгүй газар хүргэж өгнө.
Ээж: Баярлалаа.
Шар: За.
Ча: Тэр хэн бэ?
Шар: Манай морин цэрэг.
Фо: Энд юу байгаа юм бэ, тоосго уу?
Мо: Хар тугалган тоосго зөв өө. Ийм ажилд багаж хэрэгсэл харин ч багадахгүй шүү. Намайг сүүлд хэрэг дээр ажилласнаас хойш 16 жил өнгөрсөн байна. Би ч хөгширч дээ.
Фо: Танд үнэхээр баярлалаа. Бидэнд туснаас хэрэгтэй юм алга.
Мо: Чи надад зээ хүүг маань санагдуулчихлаа.
Фо: Царайлаг ухаалаг төрлийн үү?
Мо: Бас даруухан. Дээр нь ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Ингээд бидний ажил эхэллээ дээ, тийм үү? Хөөрхий Харри Палатин. Тэр надад таалагддаг байсан.
Фо: Та таньдаг байсан юм уу?
Мо: Сайн танихгүй л дээ, гэхдээ цөмийн эрчим хүчний ертөнц жижиг шүү дээ. Тэгээд ч тэр сайн хүн байсан. Ингэж дуусах ёсгүй байсаан.
Фо: Хэн ч ингэх ёсгүй ээ.
_________________________________________________
Ра: Сайн уу. Та цацрагийн менежментийн зааварлагч байх.
Мо: Тийм ээ. Анжела Хоппе.Танилцсандаа таатай байна. Манай багийнхан аль хэдийн цацрагийг хэмжих ажилдаа орсон. Харин би энд ажиллаж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ.
Шар: Гайхалтай, та биднээр юу хийлгэмээр байна?
Мо: Тэвчээртэй байж хамтарч ажиллахад л болно. Миний ажил та нарын ажлыг аюулгүй байлгах шүү дээ. Бас ийм хэрэг дээр ажиллахад маш тодорхой хэдэн дүрэм бий. Нэгдүгээр алхам. Энэ хэмжигч багажийг үргэлж биедээ авч яв. Манай багийнхан хэмжилтэнд саад учруулахгүйн тулд ойрын бүх сүлжээний цамхагуудыг унтраасан байгаа.
Ра: Тэгээд л миний зурвасууд явахгүй байж.
Мо: Хэрвээ хэмжигч 25 радаас өндөр заавал эргэж хараад тэндээс хурдхан яв. Цаашаа явж болохгүй. 200 хүргэж яасан ч болохгүй.
Са: Хэрвээ явахгүй бол яах вэ?
Мо: Чи өвдөнө. Яг л халуун бүсэд хэтэрхий удаан байсан эмч нар шиг.
Са: Халуун бүс ээ?
Мо: Энэ бол хоёр дахь алхам. Бид дозиметрын заалтыг ашиглан хэргийн газрын эргэн тойрон дах халуун бүсүүдийг тогтооно. Тэр периметрт зөвхөн 3 дугаар зэрэглэлийн хамгаалалтын өмсгөлтэй ажилтнуудыг л оруулахыг зөвшөөрнө. Бас нэг удаадаа ердөө 30 минут.
Фо: Бид энэ дүрмүүдийг сайн мэдэхгүй. Танд гарын авлага байгаа юу?
Мо: Та нар надтай ойр байхад болно оо. Тэрийг би бичсэн юм.
Шар: Биднийг тэр байшинд юу хүлээж байж болох вэ?
Мо: Цезий-137 оос эхлээд цацраг эмчилгээний аппарат ч байж болно. Химийн үйлдвэрийн кобальт-60. Хогийн цэг дээрх металл. Мэдэх арга байхгүй. Би өмнө нь бүгдийг нь харж байсан. Гэхдээ хамгийн түрүүнд…Бид хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Хүмүүсийг гэрээс нь гарга. Энэ л хамгийн чухал нь. Яг одоо тэгэх хэрэгтэй. Доктор Роби аль хэдийн ажилдаа орсон. Харин бид эндээ үлдээж хэргийн газар луу орно.
________________________
Ча: Ноён Роснер? Хөөе, Макс, та шинжлэх ухаанд тийм ч дуртай биш. Бас та утсаа шалгасаар л байна. Бүх зүйл зүгээр үү?
Ро: Бид яагаад энэ хүнийг эндээс гаргахдаа анхаарч боплохгүй гэж?
Ча: Ноён Роснер? Та чинь энд юу хийж байгаа юм бэ? Та нүүлгэн шилжүүлэх тушаалыг сонссон. Та явах ёстой.
Рос: Тийм ээ, би мэдээж эндээс явна. Зүгээр л би хэрэгтэй юмаа хоргодох байрандаа оруулах хэрэгтэй байна.
Ча: хоргодох байр аа?
Рос: Ихэнх нь намайг солиотой гэж боддог юм аа. Гэхдээ ихэнх хүмүүс өөрт нь юу гэж хэлснийг л боддог. Тэд удахгүй болох дэлхийн сүйрэлд зориулж ямар ч арга хэмжээ авдаггүй. Би лав биш. Чи алмайрчихлаа.
Ча: Үгүй ээ, үгүй. Сонирхолтой юм.
Рос: Миний хайрт хөрш ямар ажил хийдэг байсныг чи мэдэж байгаа. Хэрвээ тэдний хөрш байсан бол чи ч гэсэн бэлдэх л байсан. Миний хоргодох байр химийн дайралт, цөмийн дайралт, Агаар, усаар дамждаг вирусуудээс ямар ч аюулгүй.
Ро: Чи Харритай асуудалтай байсанюм шиг байна.
Рос: Асуудал аа? Үгүй ээ, би тэрний нууц амрагтай л үзэл суртлын томоохон маргаантай байсан. Миний бодлоор ч тэр ийм л юм болох гээд байсан юм. Одоо намайг хааш нь нүүлгэн шилжүүлэх билээ?
____________________________
Фо: Энд таван рад байна. Энэ аюултай юу?
Мо: Бидний нэг жилд агаараас шингээдэг хэмжээнээс 8 дахин их. Энэ өмсгөлтэй байх хуагцаандаа бид аюулгүй ээ. Гэхдээ эх сурвалжтай нь ийм ойрхон байвал өнөөдөр чиний хувьд хүндхэн л өнгөрөх нь дээ.
Фо: Цацраг идэвхитэй сайн өдөр гэж юу байх вэ дээ.
Мо: Хол байвал зүгээр ээ. Чи хүүхэд байхдаа "халуун, хүйтэн" тоглож байсан уу? Үндсэндээ энд л зориулсан тоглоом доо. Хамгийн халуун цэгийг олвол, эх сурвалжийг олно.
Фо: 5.1 рад, таван рад. Энд халуун ч биш хүйтэн ч биш байна.
Мо: Тиймээ, энд ч бас бүлээн байна. Тав, тав, тав.
Ра: Энэ хэсэгт 4.8-аас 5.2 радын хооронд байна. Та нар юу харж байна?
Фо: Адилхаан. Хаа сайгүй. Энэ газар бүхэлдээ цацрагт хордсон гэж үү?
Кр: Энд. Тэгээд энд.
Ра: цацраг идэвхит хэргийн газраас зайлсхийхээр хангалттай завгүй байгаа чинь сонирхолтой юм аа.
Кр: Юу гэсэн үг вэ? Надад тэр өмсгөл чинь хэзээ ч зохихгүй ээ.
Ра: Тусгаарлах өмсгөл. Чи яг Чавес шиг сонсогдож байна.
Кр: Бид 2 ч загварын торгон мэдрэмжтэй хүмүүс л дээ.
Ра: Энд яаж байна?
Фо: Бараг бүх тунгийн хэмжилтүүдийг оруулж дууслаа. Одоо Паллатийн байшинд цацрагийн хамгийн хүчтэй хэсгийг тодорхойлох боломжтой. Энэ биднийг зөв зүйл рүү чиглүүлнэ л гэж найдаж байна.
Ра: Хөөе, чи Максаас ямар нэг хачирхалтай зүйл анзаарсан уу?
Фо: Хачирхалтай гэж?
Ра: Тэр сүүлийн хэдэн өдөр нэг л сонин байгаа. Миний ээлжийн хуваарилалтан дээр асуудал байгаа юм болов уу?
Фо: Үгүй ээ. Макс чамд итгэдэг. Тэр зүгээр л хувийн асуудалтай байгаа байх.
Ра: Тийм байсан бол чи мэдэхгүй гэж үү? Та 2 тийм юмаа ярьдаг шдээ.
Фо: Өмнө нь тийм байсаан. Харин ээжтэй болсон зүйлээс хойш… За. Бэлэн.
Кр: Өгөгдөл ийм сайхан байна гэж хэн мэдэх вэ? Энэ зураг эртний Рой Лихтенштейн шиг харагдаж байна. Яасан бэ? Би соёлтой хүн шүү.
Фо: Цацраг үнэхээр хаа сайгүй байдаг. Энэ яаж боломжтой байх юм?
Кр: бараг хананд байгаа юм шиг байна.
Ра: Үнэндээ ханан дотор байгаа байх. хоолойд байж болно.
Фо: Саарал ус.
Кр: Саарал ус аа? Байшин ус цэвэршүүлэх системтэй юм уу?
Фо: Мэдэхгүй ээ, гэхдээ эх сурвалж нь усны хоолойд байсан бол тэрүүгээр дамжсан бүх ус хоолойгоор дамжиж байшингаар нэг тарж цацрагийг тараасан байж таарна.
Ра: Энэ угаалгын өрөө биз дээ?
Фо: Тийм ээ.
Ра: Энэ хүртэл хэр хол вэ?
___________________________________
Мо: Олчихлоо.
Шар: Тэр юу гэрэлтээд байна аа?
Мо Черенковын цацраг. Усаар дамжин өнгөрөх цэнэглэгдсэн электронууд. Хагарчихсан байна.
Шар: Наадах чинь юу вэ? эмнэлгээс авсан цезий юу? Эсвэл төмрийн хаягдал уу?
Мо: Энэ бол ураны түлш.
Шар: Уран уу? Хаанаас хүн ийм юм авч болох юм?
Мо: Тэгэх ганц л арга бий. Цөмийн түлшний савнаас.
Шар: Байз Хүлээгээрэй. Таган дээр нэг юм байна. Бурхан минь, юу? Энэ стикер… Энэ Харри Платин байна. Алуурчин бидэнд зурвас үлдээсэн байна. Нэг түлшний саванд хэдэн ийм саваа байдаг вэ?
Мо: Хэдэн зуу.
Шар: Тэгвэл энийг хийсэн хүнд зурган дээрх бүх хүнийг алахаар хангалттай үлдсэн байна.
Мо: Тийм ээ.
___________________________________________
Фо: Энэ бүгд ийм жижигхэн зүйлээс болсон гэж бодохоор үнэхээр итгэмээргүй юм.
Мо: Чи мэднэ дээ. Энэ саваанаас биш фотонуудын хөдөлгөөнөөс л болж байгаа юм.
Фо: Тэр чинь л 2 хүний аминд хүрч дээ.
Мо: Тэд ямар ч хамгаалалтын өмсгөл, хамгаалах хэрэгсэлгүйгээр олон өдөр цацрагт хордсон.
Фо: Гэхдээ бидний ажил удахгүй биз дээ?
Мо: Тэр мэдээж.
Ро: Хөөе наана чинь юу болж байна?
Мо: Битгий наашаа алхаарай, наанаа бол зүгээр ч гэсэн…
Ро: Үгүй дээ, үгүй. Би түр л харсан юм. Манайд өдөр болгон явуулын цөмийн лаборатори ирээд байхгүй шүү дээ. Тэгээд эндээс бид юу олж мэдэв?
Мо: Ашигласан цөмийн түлшний хаягдал. Уран. Цезий. Бари. Ксенон.Үелэх систем лүү таамгаар дартс шидсэн ч оносон элемент чинь энэ түлшний хаягдлаас гарч болно.
….Цөм болгон асар их хэмжээний гамма цацрыг үүсгэж гэрлийн хурлаар нисэж замдаа таарсан бүхнээ ионжуулж устгадаг юм. Одоо энэ гамма цацраг хэмжигч, бидэнд гамма цацраг ба фотонуудын харьцааг хэлж өгөх болно. Тэр хэмжээ бидэнд…
Фо: Цөмийн түлшний насжилт, бас ямар цахилгаан станцаас ирсэн гээд цаашлаад алуурчин луу хөтлөх бопломжтой тийм үү?
Мо: Таван оноо, ноён Фолсом.
Фо: Би жаахан ном уншсан юм аа.
Ро: Үр дүн гаргахаараа надад мэдэгдээрэй.
Мо: Ойлголоо. Дэлхий дээрх хамгийн аюултай объектыг барихад бэлэн үү?
Фо: Тэгж л бодож байна.
Мо: Чамайг магтахгүй бол болохгүй Жош. Олон ч чанга залуус цацрагийн өмнө сөхөрч байхыг би харсан. Чи үнэхээр сайн байна.
Фо: Баярлалаа.Бидэнд юу байна?
Мо: Ураны 235 изотоп. Задралынх нь хурдаар тооцвол 10 орчим жилийн настай. Хойд Америкийн цөмийн цахилгаан станцаас л гаралтай байх.
Фо: Энэ цагдаагийнханд хэргийг мөрдөх хангалттай том сэжүүр болно.
Мо: Тийм ээ.
Фо: Яасан?
Мо: Ашигласан түлш улсын хамгийн өндөр хамгаалалттай газарт байдаг. Энийг яаж хулгайлсан юм бол?
________________________
Эм: Хорооны бусад хүмүүс аюулгүй юу?
Ро: Тэд нарыг тан шиг л хамгаалалтад авсан байгаа. Эндээс ямар нэг зүйл танил харагдаж байна уу?
Ээж: Яг ч тийм гэхээр юм алга. Үгүй. Гэхдээ Харри Юка уулын төслийг дэмжсэнийхээ дараа сүрдүүлэг авч эхэлсэн. Зарим нь надад өөрийгөө аюулгүй гэсэн. Гэхдээ….
Ро: Ална гэсэн сүрдүүлэгүүд тийм ноцтой байсан юм уу? Танд санаж байгаа зүйл байна уу?
Ээж: Өө үгүй ээ. Нөхөр маань огтхон ч тоогоогүй. Шал утгагүй зүйл гэж байсан. Тэр сүрдүүлгийг нь бидний хэн ч тоогоогүй.
Ро: Тэгээд?
Ээж: Тэнд Деннис Роснер байсан.
Ро: Танай хөрш.
Ээж: Тэрний хоргодох байранд төрийн эргэлт хийх хэмжээний хангалттай буу сум байдаг. Бас тэр долларын ханш унана гэж боддог учраас ширхэг цент, бүрээ, алт болгож хадгалдаг. Магадгүй тэр л Харриг албал дэлхий аврагдана гэж бодсон байх.
Ро: Лас Вегасын цагдаа тэрнийг ажиглаж байгаа. Бидэнд сэжигтнүүдийн урт жагсаалт байгаа ч би алуурчин танай байшинд яаж нэвтэрсэнд л их анхаарал хандуулж байгаа.
Ээж: Манайх мөнгөөр авч болох хамгийн сайн хамгаалалтын системтэй байсан. Би…Манайд өмнө нь нэг ч хулгай орж байгаагүй. Тэд яаж дотогшоо орсныг би ойлгохгүй байна.
Ро: Зүгээр дээ, энэ л бидний ажил.
Ээж: Би аюулгүй юу? Цацрагийн өөр эх үүсвэр байхгүй гэдгийг та нар яаж мэдэж байгаа юм?
Ро: Хатагтай Платин. Надад итгээрэй. Хэрвээ өөр эх сурвалж байгаа бол бид тэрийг хотын хаанаас ч олно.
________________________
Кр: Энэ бүх цэгүүд цацраг мэдрэгч. Радио станц, эмнэлгүүд, агаарын цэргийн бааз. Мэдрэгчийн хүрээ хязгаарлагдмал ч гэсэн бүгдийг нь нэгтгэвэл…
Ра: Бид хотын ихэнх хэсгийг шалгасан.
Кр: Үнэндээ энэ системд тэсрэх бөмбөгийн байршил тогтоох зорилготой. Гэхдээ Фолсом хатагтай Хоппе 2-ын ачаар бид энийг өөрчилж уран 235-ыг хайж байна.
Ра: Хурдан хариулт олох хамгийн дөт зам байх. Чавез түлш хулгайлагдсан байж болзошгүй цөмийн станц, агуулах бүр лүү ярьж байгаа. Гэхдээ тэгэхэд олон асуудал байгаа бололтой.
Кр: Хэрвээ тэр түлшнүүдийн нэг Вегаст байгаа бол мэдрэгчүүдийн нэг нь ажиллаж Бин Бин Бон гээд л энд гараад ирнэ.
Ра: Крис. Макс нэг л биш байна.
Кр: Тэр хэргийн газар дээрх эмч нар шиг өвдсөн юм болов уу?
Ра: Цөмийн цацрагт өртөхөөс илүү хүнд санаа зовох өөр шалтгаан байдаг юм.
_______________________________
Шар: Одоо уран байхгүй болсон болохоор бид халуун бүсэд илүү удаан байх уу?
Мо: Ерөнхийдөө бидэнд дахиад 15 минут байгаа. Гэхдээ цөмийн түлш тэнд яаж орсныг мэдэхгүй учраас бид болгоомжтой байх хэрэгтэй.
Са: Болгоомжтой бас няхуур байх хэрэгтэй.
Мо: Байшингийн цацрагийн түвшин хэвийн болтол дахиад 36 цаг болно. Тэгэхээр та нар тэр эмч нар шиг болмооргүй л байвал…
Са: Дахиад хэлэх хэрэггүй ээ. Би энэ өмсгөлд дуртай. Дараагийн удаа тааруулж хийлгэнэ ээ.
__________________________
Са: Элс. Би нэг огт анзаараагүй юм байна. Энэ бидний мөр биш л байгаасай. Миний гутал бол цэвэрхэн байна аа.
Шар: Флаг, Ирээд энийг хар даа.
Са: Чи юу олоо вэ? Энэ нэг төрлийн зэврэлт байна. Би саяхан нэг ийм толбо харсан.
Шар: Энэ хүчил юм болов уу? Алуурчин цоож онгойлгоход хэрэглэсэн байх.
Фо: Цаг дууслаа. Дарга биднийг солигд гэсэн.
Ра: Гадаа майханд та 2-т жүрж, ундаа бэлдчихсэн байгаа.
Са: Яг цагаа оллоо. Хатаж үхэх нь.
Шар: Хүчлийн ул мөр хайгаарай. Бид хэд хэдэн цэгээс хүчил олсон.
Са: Амжилт хүсье.
Мо:` Эргээд тавтай морил 2 оо.
Фо: Наадах чинь таны цаг уу?
Мо: Үгүй ээ зүгээр л муу мэдээ байна. Цацрагийн менежмент түлшийг хаанаас алдагдсаныг холбооны мөрдөх товчоотой хамтарч шалгасан боловч гарал үүслийг нь тогтоож чадаагүй байна.
Ра: Тэгэхээр бид алуурчныг мөшгөж чадахгүй нь ээ?
Мо: Хамгийн боломжит хувилбар нь түлшийг тээвэрлэх замд нь хулгайлсан байх гэж байна. Гэхдээ энэ бидэнд ямар ч нэмэргүй. Би явах боллоо. Миний хэрэг гарвал би гадаа байгаа шүү, Жэй.
Фо: Бид дуусахаараа яваад Очъё оо.
Мо: За.
Ра: Та 2 ч хурдан найзууд болжээ, Жэй?
Фо: Бидний ажлыг үнэлдэг хүнтэй ажиллах сайхан байдаг юм аа.
Ра: Харин алуурчны ул мөрийг олбол л тэр баярлах байх.
Фо: Уранаас өөр зүйл үү?
____________________
Кл: Энгийн үед энэ төмөр капсул цацрагаас хамгаалахад хангалттай. Гэхдээ энийг яаж цоорсныг нь харж байна уу?
Ро: Тэгээд чи юу гэж бодож байна? Наадхаа арчаад үз дээ.
Кл: Энэ зэв юм болов уу?
Ро: Мэдэхгүй ээ.
Кл: Тэгэхээр бид зэв төмрийг бүрхдэг гэдгийг мэднэ. Тийм үү? Гэхдээ ойроос харахаар капсулыг ямар нэгэн юм идсэн юм шиг харагдаж байна.
Шар: Тийм ээ, Энэ хүчлийн толбо байж.Алумаар хүчиллэгжүүлсэн давсны хүчил.
Са: Алум маш хүчтэй. Бас давсны хүчил ямар ч металлыг хайлуулж чадна.
Шар: Алуурчин капсулыг нээхдээ ч давсны хүчил ашигласан гэж үү?
Ро: Үгүй ээ, капсулыг бактери задалсан. Яг тодорхой хэлбэл Лептотрикс бактери.
Са: Лептотрикс? Өө үнэхээр ухаалаг юм аа. Энэ бол металл иддэг бактери. Бид Довд энийг усны хоолойн мөөгөнцөр гэдэг байсан юм. Хэрвээ алуурчин суултуурын усанд капсултай хамт бактери хийсэн бол бактери металлыг идэж цацрагийг гадагшлуулах нь цаг хугацааны л асуудал байсан.
Ро: Энэ биологийн урвал учраас олон хоног шаардана. Алуурчин маань хол зугтахад хангалттай цаг гарсан гэсэн үг.
Шар: Палм Спрингс рүү юу? Хатагтай Паллатины аяллын цаг хугацаа гайхалтай таарч байна.
Кл: Алуурчин яаж ийм бактери авсан байх вэ?
Са: Лептотриксийг бол хэн ч онлайнаар авчих боломжтой. Энэ бактерийг маш олон зүйлд ашигладаг. Бохир усыг цэвэршүүлэх гээд л.
Ро: Би энийг сонирхож болох. хүн мэдэх юм байна.
Эр: Би та нартай ярилцъя аа. Гэхдээ би яасан ч ДНХ-гээ өгөхгүй шүү.
Фо: Чи яагаад нарны тос түрхчихсэн юм?
Эр: Чи сонсоогүй байж магадгүй л дээ. Гэхдээ Вегаст цацраг туяа тархчихаад байна. Бүгд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Тэгээд ч нарны тос хамгийн муу нь биш шүү. Би бүр тахиануудаа устгах хэрэгтэй болсон.
Фо: Устгах аа?
Эр: Тэр тахианууд дэлхийн хоол хүнс бохирдвол намайг хоолоор хангах ёстой байсан юм. Хэрэв тэд цацраг туяанд өртчихвөл надад ямар ч хэрэггүй болно.
Ро: Би хуурамч дэлхийн сүйрэлд итгэхгүй байна. Харин би танай хөршийн тухай яримаар байна.
Эр: Би Харригийн бодлогыг эсэргүүцсэн. Гэхдээ би хэнийг ч гэмтээгээгүй. Би алуурчин биш амьд үлдсэн хүн.
Фо: Наадхаа тахианууддаа л хэл хөгшөөн.
Мо: Цамцныхаа захыг татаад өгөхгүй юу?
Эр: Энэ чинь үнэхээр инээдтэй юм. Бурхан минь чи намайг яачихав аа?
Фо: Энэ чиний цус биш ээ.
Мо: Юу?
Эр: Намайг эндээс гарга.
Ро: Анжела.
Мо: Би цацрагт өртчихсөн юм шиг байна.
Фо: Анжела.
Мо: Цаашаа, цаашаа бай.
Фо: Анжела.
Мо: Үгүй, үгүй, үгүй. Би цацрагт өртчихөж.
Фо: Үгүй ээ, зүгээр байх аа.
Мо: Үгүй ээ, цаашаа. Би үхсэн. Би үхсэн.
_________________________________
Эр2: Бид хэдэн цаг тутамд шинжилгээ хийж таны амин үзүүлэлтийг хянана. Гэхдээ хамгийн түрүүнд бид таны цусан дахь лимфоцитийн түвшин бага байгааг анзаарлаа. Энэ олон шалтгаанаар үүсэж болно оо. Халдвар дархлаа….
Мо: Эмч ээ, та энэ юу гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Бие аюултай хэмжээний цацраг шингээхэд лимфоцитууд хамгийн түрүүнд багасдаг.
Эр2: Бид орчны хүчин зүйлийг харгалзаж үзэх юм бол тийм байх боломжтой. Өөр мэдээ байна уу?
Мо: Муу мэдээ л байна даа.
Эр2: Хэдэн цагийн дараа таныг дахиад үзнэ ээ.
Фо: Би өмсгөлийг чинь шалгасан. Та энийг харахыг хүсэх байх гэж бодлоо.
Мо: Нэг жижигхэн алдаа. Би эрсдэлээ үргэлж мэддэг байсан. Бусад нь зүгээр үү?
Ро: Тийм ээ, бидний шинжилгээ зүгээр гарсан. Эмч нарын бие сайжраагүй байгаа ч, зүрх судасны системд нь өөрчлөлт гараагүй.
Мо: Тэд цацрагийн эх үүсвэртэй харьцаагүй. Би харьцсан. Та нар өмсгөлүүдээ шалгасан уу? Та нар байшин руу буцаж ороод өөр бохирдол байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Би надаас өөр хүн ингэж дуусаасай гэж хүсэхгүй байна.
Ро: Танд хэрэгтэй өөр зүйл байна уу?
Мо: Би зүгээр л гэртээ харимаар байна. Би энд ингээд үхмээргүй байна аа.
Фо: Би таныг хүргээд өгье.
Мо: Тийм үү?
Ра: Тэр яаж байна?
Ро: Байдал тийм ч хүнд биш байна аа. Гэхдээ та нар бүгдээрээ шинжилгээ өгөх хэрэгтэй байна.
Ра: Бид бүгдээрээ урьдчилаад дахин шинжилгээ өгчихсөн. Лимфоцитийн түвшин хэвийн, цацрагийн гэмтлийн шинж тэмдэггүй.
Ро: Анжела биднийг байшинд буцаж очоод өөр алдсан зүйл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй гэсэн.
Ра: Тийм ээ би алуурчин байшинд яаж нэвтэрснийг мэдэх хэрэгтэй.
Са: Алуурчин хэн ч байлаа гэсэн давсны хүчил шалтгаантай болоод л авчирсан. Би байшингийн түгжээнүүдийг дахиж шалгая.
Ро: Энэ эмэгтэй хариулт авах ёстой. Доктор Апана. Нэг юм асууя.
________________________________________
Фо: Та үнэхээр энийг хүсэж байгаадаа итгэлтэй байна уу? Та эмнэлэгт илүү тухтай байж болно шүү дээ.
Мо: Эмнэлэг муухай хоолтой тэгээд ч надад таалагддаггүй юм. Боль доо. Би зүгээр л…Өөртөө нэг сайхан том жигнэмэг хийж идээд, миний цаг дуусах хүртэл хэнд ч шүүлгэхгүйгээр баймаар байна.
Фо: Намайг үнэхээр уучлаарай. Би өмсгөлийг дахиж шалгах ёстой байсан. Хэрвээ тэгсэн бол…
Мо: Жош энэ чиний буруу биш ээ. Энэ чиний биш миний ажил байсан.
Фо: Бид зүгээр л анзаараагүй. Энэ бүгд…
Мо: Цацрагаас гадна биднийг өөр олон зүйл алж чадна шүү дээ. Харуусал. Бидний алдсан боломжууд. Чамайг миний үгийг сонсоно гэж найдья, би Ражан та 2-ыг дэмжиж байгаа шүү.
Фо: Та үнэхээр сүүлийн мөчүүддээ намайг ийм хэцүү байдалд оруулах гэж үү?
Мо: Магадгүй ээ. Зүгээр л амьдралаа битгий гарынхаа салаагаар урсгаарай. Хөлөн дээрх цацрагийн түлэгдэлт маань өвдөж байна.
Фо: Гэртээ ороход чинь тусламж хэрэгтэй юу?
Мо: Үгүй, үгүй, үгүй, чи хангалттай тусалсан. Петри! Сайн уу, том залуу минь. Тиймээ. Бүх зүйлд баярлалаа, Жош. Чамтай хамтран ажиллахад үнэхээр таатай байлаа. Сайн сууж байгаарай.
Фо: Наадах чинь юун нарны тос вэ?
____________________________________________
Кл: Уучлаарай. Цацраг идэвхит бодисоос аюулгүй байсан нь дээр. Бөү, Кэтрин хоёр байшин луу орчихсон уу?
Ра: Тийм ээ, элс хүчлийн анд гарсан. Одоо алуурчны мөрийг олоход хэдхэн талхны үйрмэг л дутуу байна. Жош чиний ээлж 45 минутын дараа.
Фо: Бид Деннис Роснерийн гэр хүртэл хайгуулаа өргөсгөх хэрэгтэй. Тэр цацрагийн түлэгдэлтээ нуухын тулд нарны тос түрхсэн байж магадгүй. Чи миний дуудлагыг сонсоогүй юм уу?
Ра: Үгүй ээ. Хоппе хэмжигч багажуудад нөлөөлнө гээд сүлжээний цамхагуудыг хаачихсан. Тэрнээс хойш энд сүлжээгүй байгаа.
Фо: Одоо хүртэл үү? Чи итгэтлтэй байна уу?
Ра: Тийм ээ, итгэлтэй байна.
Фо: Би…. Би нэг юм шалгах хэрэгтэй байна. Би удахгүй ээ.
Са: Хөөе, энд ямар ч хүчил алга.
Шар: Бас би ямар ч элс харахгүй байна. Ямар чул мөр алга.
Са: Сураггүй болсон юм ганц энэ биш ээ. Цацраг бүрэн алга болчихлоо. Эх сурвалж байхгүй бол гамма туяа ч байхгүй.
Шар: За за санаа амарчихлаа. Би лав энэ хараал идсэн өмсгөлийг тайлмаар байна.
Са: Болтугай.
Шар: Хоппе эх сурвалжийг олохоос өмнө л цацрагт хордсон бололтой.
_____________________________________________
Ра: Баяртай өмсгөлүүд ээ. Би өмнөнь 0-ын тоо хараад ингэж баярлаж байсангүй.
Кл: Би ч гэсэн. Энд элс байна.
Ра: Алуурчин энүүгээр явсан гэж үү?
Кл: Бас замдаа хэдэн цэцэг гишгэж. Нөгөө талд нь юу байна?
Ра: Энэ чинь Деннис Роснерийн байшин байна. Фолсом биднийг энд хай гэсэн.
Кл: Далайн эрэг оллоо.
Ра: Бас хүчил. Энэ ямар ч утгагүй юм?
Кл: Юу утгагүй гэж?
Ра: Энэ хамгийн сайн зугтах зам гэж үү?
____________________________________________
Ро: Чи хамгаалалтын өмсгөлтэй байх ёстой юм биш үү?
Фо: Тэр халуун бүсээс имэйл авсан.
Ро: Уучлаарай, юу?
Фо: Хоппе. Тэр хэмжигчийн дохионд саад болно гээд бүх сүлжээний цамхагуудыг хаасан. Бидэнд тэгхэ ёстой гэсэн. Хэргийн газар бүхэлдээ ямар ч сүлжээгүй байсан.
Кл: Хөөе.
Ра: Энэ бол Роснерийн хоргодох байрны үүд байх.
Кл: Цоож нь цоо шинэ харагдаж байна.
Ра: Учир нь алуурчин хуучныг нь хайлуулчихсан. Тэгээд сольсон. Тиймээс тэдний хаашаа явсаныг хэн ч мэдэхгүй. Роснер хүртэл анзаараагүй.
Кл: Бид ийм их юм орхигдуулсан гэх гээд байна уу?
Ра: Алуурчин Роснерийн арын хашаагаар Платины байшин руу яваагүй. Тэр энд ирэхийн тулд байшингаар дамжсан байна. Энэ л бидний хайгаад байсан сэжүүр байж.
Фо: Имэйл авах цорын ганц боломж нь байшингийн WIFI-д нэвтрэх байсан. Тэр нууц үгийг нь яаж мэддэг байсан юм бол?
Ро: Гэхдээ Платин тэр 2 бие биенээ мэддэг гэсэн биз дээ?
Фо: Тийм ээ, гэхдээ тэр хэр дотно байснаа хэлээгүй. Би Хоппегийн үлдээсэн цусыг шинжилж, цацрагийн ДНХ-ийн гэмтлийг хайж байсан юм. ДНХ-ийн гэмтэл байгаагүй. Үнэндээ тэр огт хүний ДНХ байгаагүй. Тэр цусны дээж муурных нь цус байсан.
Ро: Тэр худлаагаасаа хордсон юм байна.
Фо: Тэр үргэлж бидэнд худлаа ярьж байсан.
Ро: Тэр л хоёр хүний аминд хүрсэн бололтой.
Фо: Би зүгээр л... Яагаад гэдгийг мэдэхгүй байна.
________________________________________________
Ра: Энд хэн нэгэн ирсэн байна. Хараач.
Кл: Тиймээ. Энд бидэнд юу байна? Хөөх. Роснерийн дэлхийн төгсгөлийн нөөц. Энэ цүнхэнд хэдэн саяар үнэлэгдэх алт байна.
Ра: Үгүй ээ, энд өөр юм байна. Бидний сэжүүр буруу байж. Энэ хулгай байсан.
_______________________________________________
Шар: Тэр биднээр тоглочхож, Хоппе ийм хэрэг болвол өөрийг нь дуудна гэдгийг мэдэж байсан. Тэгээд тэр бичсэн гарын авлагаа ашиглаж тэр тэнэгийн хоргодох байранд нууцаар ороод бүх алтыг нь хулгайлсан.
Ра: Бараг л бүгдийг нь. Тэр Роснерыг шууд анзаарахгүй байхаар бэлдэж тавьсан байсан. Биднийг анзаарах үед тэр аль хэдийн явчихсан байсан.
Шар: Хэн ч эелдэг хатагтайг тийм юм хийнэ гэж төсөөлөхгүй.
Ро: Та нарын нэг Ханс Грубер болчихно гэж төсөөлөөүй л биз дээ?
Шар: Би нэг юм ойлгохгүй байна л даа, тэр алтыг яаж гаргасан юм? Анжела Хоппе насандаа бол хөнгөн шингэн л дээ. Гэхдээ тэр ганцаараа байсан шүү дээ.
Фо: Тэр алтыг нүдэнд ил нуусан. Бас би тэрэнд тусалсан. Хоппе уранаас хамгаалах хэрэгслийг ганцаараа хариуцаж байсан. Тэр надаар урантай хамт хайрцагтай алтаа зөөлгүүлсэн байх. Хэн ч тэрийг нээж эрсдэлд орохгүй.
Шар: Бас тэр хуурамчаар хордсон дүр үзүүлж хэдэн цаг хожоод хэнд ч анзаарагдалгүйгээр эндээс зугтсан.
Ра: Хэрвээ Хоппе алтыг урантай хамт зөөсөн бол алт цацрагаар хордсон байх магадлалтай.
Фо: Тэгвэл бид мөрдөж чадна гэсэн үг.
Кл: Энэ системыг яг ч эрдэнэс хайхад зориулж бүтээгээгүй л дээ. \
Фо: Энэ болох болов уу?
Кл: Магадгүй ээ, бид хатагтай Хоппед л талархах хэрэгтэй дээ. Тэр маш ховор гардаг алтны хулгайн хэрэг хийж дээр нь алтаа цацрагаар хордуулсан.
Ча: Би дөнгөж сая Нэллис цэргийн бааз бас радио станцуудтай ярьлаа. Тэд бүгд харанхуйд гэрэлтдэг алт олохоор ажиллаж байна.
Фо: Хоппе системийг суулгахад тусалсан. Тэр мэдрэгчүүд хаана байгааг бас яаж мэдэгдэхгүй байхаа сайн мэднэ.
Ро: Тиймээс л би хэмжигч багажтай сайн дурынхныг Бөүтэй хамт явуулсан. Тэд хотыг бүхэлд нь самнаж байгаа. Бид тэрнийг олно оо.
Ээж: Мэдээж Би Анжела Хоппег мэднэ.Тэр манай гэр бүлийн сайн найз.
Фо: Тэр Харриг бараг танихгүй гэсэн.
Ээж: Тэр сардаа нэг удаа манайд ирж хоол иддэг шүү дээ. Бид Деннисын галзуу тахиануудыг ярьж инээлддэг юм. Тэрэнд итгэсэндээ итгэж чадахгүй нь ээ.
Фо: Бид ч гэсэн адилхаан. Би…намайг уучлаарай.
Ээж: Би нэг тийшээ утсаар ярих хэрэгтэй байна. Тэрнийг харсан хүн байвал би та нар луу залгана аа. Зүгээр л, баярлалаа. Ядаж л одоо бүгдийг мэдлээ.
Ро: Чамайг энийг өөр дээрээ тусгаж авч байгааг мэднэ ээ, битгий.
Фо: Тэр надаар хүүхэд шиг л тоглосон.
Ро: Тийм ээ, тэр чамайг ганцаардаж байгааг анзаараад, тэрийг чинь ашигласан. Энэ чиний буруу биш, Жошуа. Чи сайн ажилласан.
Фо: Баярлалаа, дарга аа.
Ро: Чи алзахгүй дээ.
Фо: Харин та? Та өнөөдөр нэг л биш санагдсан. Мэдэхгүй ээ, ажил ихтэй байгаа байх. Брайнд ямар нэг юм болоо юу?
Ча: Хөөе бид нэг юм оллоо. Төмөр замын ойролцо Ай-11. Бид тэрнийг олсон.
Фо: Таны хөл яаж байна даа? Бид таны цусыг дахин шалгасан. Эмнэлгээс ирсэн таны жинхэнэ цусыг. Та лимфоцитыг түр хугацаанд бууруулахын тулд кортикостероид уусан. Та үхэхгүй ээ.
Ча: Бас бид ураны түлш хаанаас алдагдсаныг илрүүлсэн. Калифорни дахь Маккитрик Бэй цөмийн реакторын ачааны машин ашигласан түлшийг Нью Мексико дахь байгууламж руу тээвэрлэж байсан.
Ра: Цацрагийн менежментийн хороон дахь ажлынхаа ачаар та хулгайгаа амархан нууж чадсан. Машин цоожтой байсан ч танд хариулт нь байсан. Хүснэгт дээрх ганц тоог солиод л болно.
Фо: Энэ маш нарийн төлөвлөгөө байсан. Яг л таны аюулгүй байдлын гарын авлага шиг. Үнэхээр суут төлөвлөгөө.
Мо: Би наадхыг чинь огт мэдэхгүй байна.
Ра: Та алтан дээр алдаа гаргасан.
Мо: Чи ойлгохгүй байна. Хэн ч үхэх ёсгүй байсан, Харри, хүү нь ч гэсэн. Энэ миний бүтэлгүйтэл байсан.
Фо: Та Платины гэрт цацраг идэвхт түлш нуусан. Та юу болно гэж бодсон юм бэ?
Мо: Харри цацрагийн хордлогын шинж тэмдгийг мэддэг байсан. Тэр аюултай тунгаар хордсоноо мэдээд шууд залгана л гэж бодсон. Тэгээд бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсний дараа Би орох байсан ...Хэн ч үхэх ёсгүй байсан.
Фо: Гэхдээ үхсэн ч танд хамаагүй байсан.
Мо: Би амьдралынхаа 38 жилийг Невада мужийн хүмүүсийн төлөө ажиллаж өнгөрөөсөн. Дахиад 40 жил би хямд шар айраг ууж, самар идэж өнгөрөөмөөргүй байна. Би зүгээр л…Сайхан амьдрах сүүлийн боломжоо л ашиглах гэсэн юм.
Фо: Таны боломж, 2 хүний амийг авчихлаа. Анжела.
Мо: Чи дахиад 30 жил амьдраад үз. Магадгүй чи миний насан дээр очоод ойлгох байх.
Фо: Үгүй үгүй. Би хэзээ ч тэгэхгүй.
Ча: За, гараа ардаа тавь. Явцгаая.
___________________________________________________
Ча: Алтыг Деннис Роснерт буцааж өгсөн.
Ра: Тэр баярлалаа гэж хэлээгүй гэвэл та итгэх үү? Одоо алтаа ариутгах хэрэгтэй болчихлоо гэж их гомдоллосон. Гэхдээ энэ тэрний асуудал. Аан бас би цацрагийн хэмжээ эрүүл мэндэд нөлөөлөхөөр биш байсныг хэлэхээ мартчихаж. 2 өдрийн дараа л зүгээр болчихно.
Ро: Тэгвэл бидний ажил ингээд дуусжээ дээ.
Ра: Тийм ээ, тэр тал дээр..Бид танд санаа зовоод байна. Та сүүлийн үед нэг л хачин байна. Би ахлахынхаа үүргийг ингэж гүйцэтгэхгүй байгаа шүү дээ.
Ро: Үгүй, Алли, үгүй.
Ра: Тэгээд юу юм бэ?
РО: Хаалгаа хаа. Чиний зөв өө. Миний анхаарал сарнисан. Би өөр хэрэг дээр ажиллаж байсан юм.
Ра: Ямар хэрэг?
Ро: Роберт Куевасын аллага. Санаж байна уу? Роботын үйлдвэрт алагдсан хөөрхий залуу.
Ча: М-Макс, тэр хэрэг хаагдсан.
Ро: Бас Очог хажуудаа авч үлдсэн өөр шалтгаан ч байгаа. Гайхалтай яриа өрнүүлдэг болохоор биш шүү.
Ра: Юу юм?
Ро: Та 2 Клифф Роландыг санаж байна уу? Тэрний камер дээр хамгийн сүүлд нэг зураг гарсан байсан. Би тэр зургийг лабораторид боловсруулсан юм.
Ра: Та нэг удаа уйлж байсан.
Ро: Тийм ээ, нүдэнд бодис орчихсон юм.
Ча: Тэгэхэд та эмнэлгийн нэг эмчтэй ярьж байсан.
Ро: Тийм ээ. Эмч надад нүдний дусаалга өгсөн.Гэхдээ гол нь Би зургийг боловсруулсан. Хүн амины хэрэг гарах үед тэнд өөр хүн байсан. Бидэнд маш сонирхолтой шаргал үст бүсгүй байгаа.
Ча: Би буцаагаад авья. Хэрэг хаагдаагүй байж.
Ро: Үгүй ээ, хатагтай. Дахиж үгүй.
Back to episodes Go home