The Princess and The Matchmaker (2018)
Үргэлжлэх хугацаа:110мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Гүнж: эм,
Со Дуёон: эр
Юн: эр, Юн Шигён түшмэл
Ши: эм, Гүнжийн шивэгчин Мани
М: эм: Манигийн эгч
Хаан: эр,
Гэ: эр, төлөгч Гэши
П: эр, Ордны тэргүүн зурхайч
Тат: эм, хааны татвар
Бичиг: Си Жей интертаймент үзүүлж байна.
Ерөнхий продюсер Жон Тэсун.
Туслах продюсерууд: Мишель Квон, Саймон Ли.
Бичиг: Ган гачиг нүүрлэж ард иргэд цөхрөлд орсон тул ноёд түшмэлүүд гүнжийг нөхөрт гаргахыг зөвлөв.
Хаан: Бороо орох бараа алга уу? Тэнгэр аргадаж, ёслол хийчихээд байхад уу? Би зоогийнхоо тоог хасч, гэмт хэрэгтнүүдийг өршөөж, арга билэг тэнцүүлэх гэж шивэгчдийг халчихаад байхад уу?
Бичиг: Ёнжо хааны 29-р он.
Хаан: Өөр надаар яалгах гэсэн юм?
Эр: Хаантан, арга билэг тэнцэхгүй байгаа болохоор бороо орохгүй байна. Гэрлэх насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ураг барилдуул байж л тэнцвэрийг олж чадна.
Хаан: Ордны зурхайч ч бас тэгж бодож байна уу?
Эр2: Тийм ээ. Хаантан. Ард иргэдэд үлгэр жишээ үзүүлэхийн тулд гурван жилийн өмнө хурим нь цуцлагдсан гүнжийг ураг барилдуулах хэрэгтэй.
Хаан: Би ч бас тэгж бодож байна. Тиймээс хүргэнийг шалгаж байж сонгоно гэж бодож байна.
Эр: Хаантан. Гүнжтэн ч гэсэн эх нөхөртөө захирагдах ёстой эмэгтэй хүн. Ард иргэдийн дундаас нөхөр сонгоно гэдэг яасан ч тохирохгүй хэрэг. Дахин тунгааж хайрла.
Бүгд: Дахин тунгааж хайрла. ц
Хаан: Та нар сая хурим хийж байж ган гачиг арилна гэсэн бус уу. Энэ гамшгаас салахын тулд шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй. Ард иргэд цөхөрчихөөд байна. Хаан ширээг гутаан доромжилбол яах болж байна? Гүнжийн ураг барилдах явдлыг би өөрөө мэдээд хийнэ. Гүнжид сонгосон нөхөрт түшмэл цол олгож, Ганхуад газар олгоно. Тэгж мэдээд явж бэлд.
Эр: Мэдлээ, хаантан.
*******************
Эр2: Мөнгөө төлөөд, хувь заяагаа мэргэлүүлээрэй.
Гэ: Чамд могой, хонь, луу, үхэр жилтэй хүн тохирно.
Эм5: Туулай, могой, морь жилтэй хүмүүсээс хол яв гэсэн үү? Би гал мабодьтой боохоор уу?
Гэ: Яадаг билээ?
Эм5: Гурав дахь нь болж байна. Санахгүй байгаа юм уу? Миау.
Гэ: Энэ хүн чинь... Бас яагаад хүрээд ирэв ээ?
Эм5: Туулай болохгүй, зун хамт унтвал халуунаас болж үхнэ.
Гэ: Цээжилчихсэн юм уу?
Эм5: Гэхдээ үхэртэй гэрлэвэл нөхөртэйгөө сайхан амьдарна гэж хэлсэн байх аа. Ноён таныг үхэр жилтэй гэдгийг мэдээд би ямар их баярласан гэж санана.
Гэ: Би гэр бүлдээ тийм халамжтай хүн биш л дээ.
Эм5: Тэр ямар хамаатай юм? Дөрвөн насны зөрүүтэй болохоор бид заяаны ханиуд гэсэн үг.
Эр:15минут.
Гэ: Цаг дуусчихаж. Дараагийн хүн.
Бичиг: 1721оны 10-р сарын 14, 18цаг.
Гэ: Энэ миний төрсөн өдөр, цагтай адилхан юм байна. Юу мэдэхийг хүсээ вэ?
Бичиг: 1717оны 3сарын 11, 6цаг.
Со: Хамт ажил хэрэг явуулбал хэр тохиромжтой байна?
Гэ: Па-Пак Ин. Тэгэхээр нэг үзээдэхье. Сайн ярьдаг хүн, толгой сайтай хүн хоёр таарсан болохоор, нийцэхгүй байна гэж байхгүй.
Со: Олон үг хэрэггүй. Зүгээр л нийцэх нь үү үзээд өг.
Гэ: Өнөөдөр яачихсан өдөр вэ? Намайг доромжлоод байгаа юм уу? Тийм сайн мэддэг юм бол өөрөө үзэхгүй юу.
Со: Ивээл жил нь үхэр, гахай, тахиа жил, гэхдээ жил, сар нь хоёулаа усан суудалтай. Усны хоёр урсгал нэг саванд байгаа гэсэн үг. Энэнээс харахад энэ хүн ихэр байх ёстой.
Гэ: Тэнгэр минь.
Со: Гэхдээ бар, морь хоёр харш тэнгэрийн суудал нь төмөр, нойтон газарт булагдсан байдгийг нь бодвол харанхуй бас чийгтэй гэсэн үг. Харамсалтай нь ихрүүдийн нэг нь нас барсан байх ёстой.
Гэ: Ах маань нас барсныг хүртэл мэдэж байна.
Со: Дараагийнх нь, зүүн талынх нь толгой сийрэг гэж харагдаж байна. Тэнцвэртэй, азтай. Үнэхээр толгой сийрэг бол түшмэл болж ч болох байсан.
Гэ: Тү түшмэл...
Со: Даанч мөнгөнөөс өөр юм боддоггүй. Гал төмрийг хайлуулж чадна, туулай, тахиа хоёр харш. Шунал нь ихэдвэл аймшигтай тавиланд хөтөлнө. Тиймээс энэ хоёрын зохилдлого... их сайн. Нэг нь олон хүн урхидаж, нөгөө нь залилж чадна. Ийм тохирсон луйварчид гэж хаана байх вэ.
Гэ: Хэн билээ?
Со: Би юу? Таныг барихаар ирсэн хүн.
Гэ: Би ганц юм асуучихъя л даа. Намайг ихэр гэж яаж мэдсэн юм? Намайг судалсан юм уу? Би танаас суралцмаар байна. Надад заагаад өгчих л дөө. Би хүссэн бүхнийг чинь хийе. Надад нууцаа заагаад өгчих.
Эр: Ёстой. Яасан ч үглээ юм. Чамд дахиад хүн луйвард гэж зааж өгөх үү?
Гэ: Луйвардах гэнэ шүү. Би хааны зурхайн өргөөнд ажилладаг байсан юм шүү.
Со: Мэднэ ээ, тэнд багшилдаг байсан гэсэн.
Гэ: Харав уу.
Со: Нэг юм хэлж өгье. Чи төрсөн жилийн төөргөөр хүмүүсийн тохирох эсэхийг үздэг. Энэ амар хэрэг биш. Хүний аз уулзсан хүнээс шалтгаалаад өөрчлөгдөж байдаг юм. Зөв хүнтэй учирвал муу энергийг аз болгож хувиргадаг.
Гэ: Тэгээд?
Со: Сайн судал.
Гэ: Судал гэнэ ээ. Судал гэхээр...
Эр: Хүргэн сонгоно гэж байна.
Эр: Ингээд ч болов нөхөрт гаргаж байгаа бол их л цөхөрч дээ.
Эр: Нөгөө хараагдсан гүнж мөн үү? Тийм дээ, хэн тэрэнтэй гэрлэх вэ дээ?
Эр: Би гэрлээд өгдөг юм билүү.
Эр: Энийг дээ.
Со: Тэд нар юу яриад байна?
Гэ: Сонхуа гүнжийн тухай ярьж байна.
Со: Сонхуа. Их л сонссон нэр байна.
Т: Тийм ээ. Царайг нь харахад л муу юм тохиолддог гэсэн яриа байдаг.
Гэ: Наадах чинь хэтрүүлэг.
Т: Мэдэхгүй хүн бол царайг нь харсан гэж ойлгох нь байна.
Гэ: Хөөе. Би хэлсэн байх аа, би хааны ордонд ажиллаж байсан гээд байна. Гүнжийг царайг харах нь байтугай, хэсэгхэн хугацаанд ч гэсэн би Сонхуа гүнжид үйлчилж явлаа.
13жилийн өмнө
Гэ: 13жилийн өмнө. Хаантан гэнэтхэн өвдсөн. Хааныг эдгэхэд туслахын тулд ордонд төмөр суудалтай хүн оруулах хэрэгтэй болсон. Тэгээд л гүнжийг эргэж ирэхийг зөвшөөрсөн юм.
Со: Гүнж яагаад ордны гадна өссөн юм?
Гэ: Тоохгүй царай гаргаад байсан сонсож байсан байх нь ээ. Гүнж хааны үнэнч татваруудын нэгнээс төрсөн хүүхэд. Гэтэл тэр татвар төрөхдөө нас барчихсан. Төрөхдөө муу ёр дагуулсан болохоор ордноос гаргасан хэрэг. Заяа төөргийг нь хараад ордноос хөөсөн ч, заяа төөргийг нь хараад эргүүлж авчирсан юм.
Хаан: Наашаа ойрт. Яагаад царайгаа далдлаа вэ?
Эм: Гүнжтэн арьсны өвчтэй.
Хаан: Царайг нь харахгүй бол миний охин гэж яаж мэдэх юм?
Гүнж: Мөмө. Мөмө.
Гэ: Асрагч эхийнх нь энерги тохирохгүй байсан болохоор тэр хоёрыг салгахаас аргагүй болсон.
Гүнж: Мөмө.
Гэ: Хөөрхий гүнж...
Гүнж: Мөмө. Мөмө, битгий яв л даа. гуйж байна...
Гэ: Тэрнээс хойш гүнжийн барцадыг арилгана гээд бөөн юм болсон. Гингко модны жимсний үнэр мэдэх үү? гурав хоноод л гингко мод, улаан буурцагны шүүсэнд усанд оруулдаг байсан.
Эм: Барцадаа арилгах хэрэгтэй. Эзэн хааны эрүүл мэндийн төлөө.
Гүнж: Авхай, надаас... ба-баас үнэртэж байна гэсэн.
Охин: Гингко модны үнэрнээс болж байгаа юм. Энэ гаатай. Гааны үнэр хүчтэй болохоор энийг биедээ авч явж бай.
Охин охин эм: Нэг хоёр...
Эм: Арга билиг хоёр тэнцвэл хааны гэр бүл амар амгалан байх болно. Дахиад...
Охин охин эм: Нэг...
Гэ: Гайхалтай нь, хаантны чилээ илааршсан. Тэрнээс хойш хаантан юу ч бжл байсан ордны зурхайчид итгэдэг болсон.
Гүнж: 83. 84. 85...
Охин: 86. 87. 88....
Ши: Гүнжтэн.
Охин: 89
Охин: 90.
Ши: Гүнжтэн. Гүнжтэн танд нөхөр сонгоно гэж байна.
Охин: Гүнжтэн. Та зүгээр үү?
Гүнж: Юу?
******************
Эр: Сонгогдчихвол хэдэн га газар өгөх вэ?
Эр2: Ганхуаг өгнө гэж сонссон.
Эр: Цол хэргэм өгнө гэсэн байх шүү.
Эр2: Одоо л хувь тавилангаа өөрчлөх цаг. Тийм биш гэж үү?
Хаан: Яах вэ гэсэн чинь бүр хамаг эрчүүд цуглаа шив. Шаардлага тавих хэрэгтэй. Нэгд. Насны зөрүү өндөр байж болохгүй.
Эр: Би залуу шдээ. Би эхнэр авмаар байна.
Хаан: Хоёрт. И овогтой байж болохгүй. Гуравт. Дөрвөн мөч нь хөдөлдөг, эрүүл саруул байх.
Эр: Ийм шалгалт гэж байх аа?
Эр: Энэ шош... шош. Хүлээ л дээ. Хүлээ.
Хаан: Эхний шалгаруулалтанд тэнцсэн 12хүн дараагийн шалгаруулалтанд орно. Яаруу хэрэг болохоор шалгарч үлдсэн хүмүүсээс эцсийн хүнийг ордны цэнгүүний үеэр шалгаруулна.
****************
Гүнж: Ордонд ирсэн гэж сонсоод хичнээн баярласан гэж санана.
Эгч: Бэлтгэлээ сайн базааж байна уу?
Гүнж: Хугацаанд нь багтаах гэж яарч л байна.
Эгч: Удахгүй та ч гэсэн нөхөрт гарах нь.
Гүнж: Ийм юм болсон болохоор араас түлхээд байх шиг санагдах юм. Эгч тан шиг заяаны ханьтайгаа учирч, жаргалтай сайхан амьдрахыг хүсч байна.
Эгч: Заяаны хань гэнэ шүү.
Гүнж: Эгч ээ.
Эгч: Тэр муу Пак Ин тэнгэр бурхан, тохирно гэж яриагүй бол... Тэр золигийн хэлийг нь сугалах юмсан. Одоо болтол хөл хүнд болж чадахгүй байгаа болохоор хүмүүс хэлээ билүүдэж байна. Нэг орон дээр л унтдаг болохоос танихгүй хүнээс ялгаа алга. Ийм амьдрал гэж байх уу? Хичнээн их ганцаарддаг гэж санана. Чи ганцаардаж байна уу? Би эгч нар шиг өөр амрагтай болмооргүй байна.
Гүнж: Амраг гэхээр?
Эгч: Юу ч мэдэхгүй байх гэж. Тийм болоод л хайр яриад сууж байгаа юм. ц ц ц ц. Царайг нь ч хараагүй байж, ямар юмных нь хайр байх вэ дээ? Энийг хурим хийхээс өмнө эгч өгсөн юм. Чамд хэрэг болно.
Гүнж: Энэ юу юм? Тэнгэр минь. Эгч ээ.
Эгч: Сайн шүү. Сайн.
Гүнж: Надад өгчихөөр эгч та яах юм?
Эгч: Цээжилцөөн, цээжилчихсэн. Тэглээ гээд яах юм билээ. Хэрэглэж чадахгүй юм байж. Тйм ээ. хариу хийх гэж байгаа хүнд дэмий юм ярьчихлаа.
Гүнж: Зүгээр ээ.
Эгч: Зүгээр л... их зүйл хүлээх хэрэггүй. Өөрийн чинь төлөө хэлж байгаа юм шүү.
******************
Эр: Юн мөрдөгч аргагүй л...
Эр: Харин тийм.
Юн: Энэ юм уу?
Гэ: Амь авар. Би гэм хийгээгүй.
Юн: Ийм юм болсон болохоор цаг хэмнэх гээд үзэх үү?
Гэ: Хүлээгээрэй. Жаахан доош нь л доо. Жаахан доош нь... Ордны зурхайж Пак Ин... төрийн шалгалт өгч байгаа хүмүүсээс хахууль авдаг байсан. Надад нотлох баримт байгаа.
Юн: Пак Иний хахууль авсан нотлох баримт байгаа. Гэнэ ээ?
Гэ: Тийм ээ, тийм.
Юн: Зурхайч Пак Ин болон хэрэгтэй холбоотой хүмүүсийг бүгдийг нь барь.
Эр: Эднийг бүгдийг нь барь.
Эр эр: Мэдлээ.
Эр: Та нар чинь яаж байна аа?
Эм: Дээдэс ээ, Юн мөрдөгч ирлээ.
Тат: Энэ эргийг дарж, нотлох баримтыг бүгдийг нь устга. Тэгвэл сайхан боломж олдоно.
*****************
Эр: Таны тушаасны дагуу мөхөс би сайн төлөгч олсон.
Хаан: Хэн юм?
Дүү: Ах аа, зүгээр л хүрээд ир.
Со: Мэдчихсэн байх шив.
Дүү: Намайг дагахад дургүй гэж хэлсэн байх аа.
Со: Ингээд... гэмтчихнэ гэж тэгж байгаа юм шд. Тангаа уу.
Дүү: Энийг уулаа гээд би хардаг болохгүй. Ийм юманд мөнгө үрэх хэрэггүй.
Эгч: Заяаны хань гэнэ шүү. Тэр муу Пак Ин тэнгэр бурхан, тохирно гэж яриагүй бол... Нөхрийнхөө царайг нь ч хараагүй байж, юун хайр байдаг юм?
Гүнж: Чи хэзээ явна гэлээ?
Ши: Аан? Дүү эдгэчихсэн гэсэн болохоор би явахаа больчихсон.
Гүнж: Аан. Ашгүй дээ. Тэгсэн ч гэсэн ховор олддог боломж байхад. Урам чинь хугарсан байх.
Ши: Би ордноос зөвшөөрөл авч амжаагүй байсан.
Гүнж: Тийм үү? Тэгвэл надад гуйх юм байна.
Ши: Болохгүй ээ. Би яаж гүнж болж жүжиглэх юм? Ордноос нууцаар гарна гэдэг чинь. Гүнж танд нөхөр хайж байгаа шүү дээ.
Гүнж: Мани. Би ганц ч удаа өөрийн хүссэнээр амьдарч үзээгүй. Нөхөр болох хүнийхээ царайг нь ч болов харах хэрэгтэй биз дээ. Энэнээс өөр хүсэх юм алга.
Ши: Гүнжтэн, баригдчих юм бол биднийг шийтгэнэ.
Гүнж: Тэгээд л, нууцаар гэж байна. Надад чамаас өөр итгэх хүн алга.
*****************
Хаан: Со Дуёон мөрдөгч. Чамайг зурхай сайн зурдаг гэж сонслоо. Чадвар чинь Пак Интэй адилхан бол энэ хуримын зурхайг чамаар зуруулах болно. Энэ хоёр хүний зохилдлогыг хэлээд өг.
П: Хоёулаа модон суудалтай болохоор ааш зан нь төстэй. Энэ хоёр хүн нэг гэрт орвол нэг хүний хоёр гар мэт алга ташихад эвтэй тул, сайн тохирно.
Хаан: Тийм байж. Дараагийнх нь.
Со: Өршөөж хайрла. Би тэдний заяа төөргийг уншсангүй.
Хаан: Яагаад тэр вэ?
Со: Энэ эмэгтэйг харвал энэ жил осолд орох нь. Гахай, луу жилүүд харш тул эмэгтэйн төмөр суудал нь хүндээр өвдөхийг харуулж байна.
Ши: Ордон даяар энэ тухай ярьж байна.
Гүнж: Тэгээд миний төөргийг уншина гэж байна уу?
Ши: Тийм ээ. Со Дуёон мөрдөгч, Пак Ин түшмэл хоёр.
Гүнж: Нөхөр болох хүмүүсийн талаар сонссон уу?
Ши: Цэнгүүн болох өдөр Чин улсын элч ирэхээр шийдвэрийг танилцуулна гэсэн.
Гүнж: Тийм үү?
Ши: Би тайганд хахууль өгсөн. Тэр хүн хуримын ёслолын албанд очоод жагсаалтыг нь харчихаад надад хэлнэ гэсэн.
Гүнж: Сайн юм болж.
Ши: Гэхдээ... Би тэр өдөр нэг ажилтай болохоор... Намайг очихгүй бол мэдчих байх.
Гүнж: Би хийе. Тийм ээ.
********************
Эм: Тэр өргөн мөр нь...
Эм2: Улаан хувцас үнэхээр сайхан зохиж байсан.
Эм3: Хэнийг яриад байгаа юм бэ?
Эм: Юн мөрдөгч. Юн мөрдөгч.
Эм3:Аан. Нөгөө Сонхуа гүнжтэй гэрлэхээс татгалзсан түшмэл үү?
Эм: Тийм ээ. Татгалзсан нь ч болсон юм. Гүнжтэй хэн гэрлэдэг юм?
Эм3: Хөөрхий гүнж...
Гүнж: Юн Шигён.
Эр: Мөрдөгч өө. Дотогшоо оръё. Энэ шалгарч үлдсэн хүмүүсийн төрсөн өдрийн мэдээлэл. Шалгаруулалт гурав хоногийн дараа эхэлнэ. Тэр болтол сайн хадгалж байгаарай.
Гүнж: Энд биш юм бол уу? Яасан ч халуун юм. Яагаад ирэхгүй байна аа?
Со: Нэр чинь жагсаалтанд байна лээ.
Юн: Тэгж таарлаа.
Со: Гурван жилийн өмнө гүнжтэй гэрлэх гэж байгаад болиогүй билүү?
Юн: Бодож байж ярь. Хоёр талаас биш тэр талаас л хүссэн. Тэрнийг төрөхдөө л муу ёр дагуулсан гэж байсан. Хэн тийм хүнийг эхнэрээ болгох юм? Тэр үед залуу байсан болохоор гүнжийг үнсэх юм бол бүх насаараа азгүйтнэ гэж боддог байсан болохоор... Айсандаа татгалзсан юм.
Со: Тэгж татгалзчихаад яагаад дахиад нэрээ өгснийг чинь мэдмээр байна.
Юн: Энийг дараа ярья. Тэрнээс өөр ярих юм байна.
Эр: Хаантан дуудаж байна.
Юн: Түр хүлээгээрэй. гүнжийг үнсэх юм бол бүх насаараа азгүйтнэ гэж боддог байсан болохоор...
Гүнж: Азгүйтэх ээ?
Эр: Со Дуёон мөрдөгч өө. Хаана байна аа?
Со: Э-э-энд байна.
Гүнж: Юу вэ?
Эр: Яасан уддаг юм бэ? Яг явах гэж байлаа шд.
Гүнж: Өршөө.
Эр: За. энэ байна.
Гүнж: Энэ юу юм?
Эр: Шалгарсан хүний мэдээлэл.
Гүнж: Шалгарсан хүний мэдээлэл ээ? Жагсаалтыг хараад ир гэсэн болохоос,
Эр: Чшш...
Гүнж: ...аваад ир гээгүй шдээ.
Эр: Мэдэхгүйдээ тэгсэн гэж бодоо юу? Би ч гэсэн мэдэж байна. Гэхдээ... болсонгүй. Нөхцөл байдал... Наадахаа зүгээр аваад яв.
Гүнж: Энийг буцаагаад ав.
Эр: Одоо надад хамаагүй шүү.
Гүнж: Хөөе. Энийг яаж буцааж хийх вэ?
Эр: Уйтгартай юм аа.
Эр: Дуусахаар явж юм ууцагаая. Чаяан асарт очих уу?
Эр: Миний бодлыг уншчихлаа.
Эр: Өршөө.
Эр: Явъя. Со мөрдөгч өө, яасан бэ?
Со: За.
*****************
Ши: Гүнжтэн. За. Хэрэг болом юмнуудыг энд боочихлоо.
Гүнж: Ойлголоо.
Ши: Ийшээ очвол манай эгч хүлээж байгаа.
Гүнж: Гялайлаа.
Ши: Бас...
Гүнж: Юу вэ? Бас юу?
Ши: Би ахиухныг хийчихсэн. Сайн яваад хурдан ирээрэй.
Гүнж: Санаа битгий зов. Мани.
Ф: Өршөө.
Со: Тэр өдөр энд сэжигтэй хүн ирээгүй гэнэ ээ?
Ф : Сэжигтэй шоргоолж ч явж харагдаагүй.
Со: Хачин юм даа. Тыэр эмэгтэй өөр юм хэлсэн дээ.
Ф: Э-эмэгтэй гэнэ ээ?
Со: Нэг эмэгтэй байсан даа, багтай. Буруу юм хийсэн бол эртхэн хэргээ хүлээ.
Ф: ганцхан удаа өршөөж хайрла. Мөнгө хэрэгтэй байсан болохоор. Том алдаа гаргачихлаа. Би авсан нь үнэн л дээ. Гэхдээ ордны шивэгчний тушаал байсан.
Со: Тэр шивэгчний нэр хэн бэ?
Ф: Мани. Чон Мани. Гүнжид үйлчилдэг хүүхэд.
Эр: Бичиг ээ. Дараагийнх нь.
Хүү: Хөөе. Наадах чинь миний талх.
Охин: Зогс л доо. хамт явъя.
Хүү: Үгүй ээ.
Эр: Ёстой, энэ жил ч гэсэн бороо орохгүй юм байх даа.
Эр: Сонхуа гүнж нөхөрт гарвал бороо орох бол уу?
Эр: Харин л дээ.
Охин: Ах аа, би өлсөөд байна.
Хүү: Жаахан тэсчих.
Хүү: Би ч гэсэн өлсөөд байна.
Гүнж: Яаралгүй ид. Ингэхэд, байнга ийм хүнгүй байдаг юм уу?
Хүү: Гангаас болоод. Байхгүй.
Охин: Дахиад нэгийг идэж болох уу?
Гүнж: Тэг ээ. Энд, дахиад нэг шөл өгчих.
Эм: За.
Хүү: Гэхдээ Сонхуа гүнж гэрлэчихвэл бороо орж ч магадгүй шд.
Хүү: Хөөе. Царай муутай болохоор гэрлэхгүй ээ. Мөрийцөх үү? Аймаар царай муутай.
Гүнж: Та нар гүнжийн царайг харсан болоод хэлж байна уу?
Бүгд: Тийм ээ.
Хүү: Үнэхээр... Ийм... ийм царайтай.
Гүнж: Намайг хар даа. Сонхуа гүнж над шиг царайтай.
Хүү: Харав уу. Царай муутай гээд байхад.
Хүү: Царай муутай юм аа.
Хүү: Жо сайдын хүү нөхөр нь болно гэж байна лээ.
Охин: Өрөвдмөөр юм аа.
Эм: Тийм үү? Залуу ноён нэрээ өгсөн гэнэ үү?
Гүнж: Тэр залуу ноёныг мэддэг юм уу?
Эм: Царай сайтай, бие хаа нь ч давгүй. Эр хүн, эр хүн.
Гүнж: Тийм үү? Тэр залуу ноёны нэрийг мэдэхгүй биз?
Эм: Мэдэхгүй ээ.
Хүү: Гэрийг нь мэднэ.
Гүнж: Хаана юм?
Хүү: Тэр зүгт.
****************
Гүнж: Гайхалтай юм аа. Ийм юм хийгээд, үс нүүрийг нь засдаг гэсэн үү? Сонирхолтой байдаг уу?
М: Хүний мөнгийг авах яаж амархан байх вэ? Амьдрахын тулд юм хийх чинь л ажил шүү дээ.
Гүнж: Намайг гэрлэсний дараа Манитай гурвуулаа хамт амьдаръя.
М: Танд хэлэх юм байна. Би нөхөр болохоор нэр дэвшсэн Кан Хуи гэдэг хүнийг мэднэ. Миний үйлчлүүлэгч байгаа юм.
Гүнж: Тийм үү?
М: Би та хоёрыг уулзуулж өгнө өө.
Гүнж: За.
М: Энэ... таны хэлсэн юм...
Гүнж: Ингэж болж байгаа юм уу?
М: Мэдээж.
******************
Гүнж: Хү-хүн байна уу? Болохгүй юм байна...
Со: Яагаад хүний гэрийн гадна эргэлдээд байгаа юм? Мэнд мэдэж мэддэггүй юм уу? Хувцасаа солиод, малгай өмсчихвөл эрэгтэй болно гэж бодоо юу?
Гүнж: Хэн болоод ингээд байгаа юм? Замаас холд.
Со: Өршөөнө биз.
Гүнж: Хөөе. Яагаад бүдүүлэг зан гаргаад байгаа юм? Хурдан буцааж өг.
Со: Жагсаалт хаана байна?
Гүнж: Юу яриад байгааг чинь...
Со: Гүнжид үйлчилдэг байх аа? Нэр чинь Мани гэсэн байх аа. Би тэр тайгантай уулзсан. Тэр хүн бүх үнэнийг хэлсэн.
Гүнж: Гүнжид үйлчилдэг нь үнэн л дээ. Гэхдээ жагсаалтын талаар би юу ч мэдэхгүй. Юу гэдгийг нь ч сайн мэдэхгүй байна. Намайг гүтгээд байгаа юм биш үү. Жагсаалтыг алдсан гэдэгээ үнэнээр нь хүлээ.
Со: Намайг сүрдүүлж байгаа юм биз дээ? Тэр шөнө өөрийг чинь харсан. Зүгээр ч нэг уулзаад өнгөрөөгүй байх аа?
Гүнж: Юу яриад байгаа билээ? Тэр шөнө би ядарталаа ажилласан. Миний юу хйиж байсныг өөрөө очоод шалга.
Со: Тийм бол ийм хувцас өмсчихөөд, энд юу хийж байгаа юм? Харин ч би яг одоо ордонд очоод мэдэгдчихмээр байна. Дүү нь өвдсөн гээд байсан зүв зүгээр, дээр нь айлын гэрийн гадна эргэлдээд.
Гүнж: Үнэндээ... энэ айлын залуу ноёноос болоод...
Со: Залуу ноён?
Гүнж: Энэ айлын залуу ноёнд сайн болчихсон.
Со: Ордны шивэгчин байж айж ичихийг ч мэдэхгүй.
Гүнж: Тийм болоод л ингэж дүрээ хувиргасан байгаа биз дээ. Сүүлчийн удаа тэр хүнийг харах гэж ирсэн юм. Намайг яах гэж ирсэнийг одоо ойлгож байна уу? Амиараа дэнчин тавиад ирсэн гэж байна.
Со: Хүлээж бай. Үүдээ...
Бичиг: №1. Жу Юсан.
Со: Би бодлогогүй юм хэлж. Тийм болохоор тэнцсэн гээд бодчихъё. Тэглээ гээд чамайг харж үзнэ гэсэн үг биш шүү. Тэгээд... энэ залуу ноёны юу нь тийм сайхан юм?
Гүнж: Та мэдэж яах гээ вэ?
Со: Амиараа дэнчин тавьж байхыг бодоход их мундаг хүн байлгүй.
Гүнж: Ноён нуруутай эр хүн. Эр хүн шиг л эр хүн.
Эр: Цай уу.
Гүнж: За. Цай уу.
Хүү: Гарч бай.
Эр: За.
Хүү: Аав эзгүй байгаа болохоор... энэ айлын ганц хүү нь болохоор би үйлчлэхээр ирлээ. Өөрийгөө танилцуулъя. Жу Юсан гэдэг.
Со: Мөрдөн байцаах албаны мөрдөгч Со Дуёон. Энэ хүн... миний дүү.
Хүү: Аан. Ингэхэд... ямар хэргээр ирсэн юм бол?
Со: Энүүгээр явж байгаад мэнд мэдээд гаръя гэж бодоод ороод ирлээ.
Хүү: Аан. Тийм байж.
Со: Хүлээх зуураа цаг нөгцөөж зурхайг тань зурж өгвөл ямар вэ? Нас тань...
Хүү: Хоёр хоногийн дараа 13 хүрнэ.
Со: хоёр хоногийн дараа 13.
Эр: Залуу ноёнтон, ноёнтон ирлээ.
Хүү: Аан за. Би түрүүлээд явлаа.
Со: Тэгэлгүй яах вэ. Насны зөрүү нь арай л их биш үү. Багадаа л арваар эгч юм шиг байна. 15 ч юм уу.
Гүнж: Үгүй ээ. 6насны зөрүүтэй. Үнээн.
Со: Тэгвэл могой жилтэй юм байна.
Гүнж: Тийм ээ.
Со: Өдөр нь хэзээ вэ?
Гүнж: 4сарын 13.
Со: Цаг нь.
Гүнж: Морь... ингэхэд энийг мэдэж яах гээ вэ? 13настай.
Со: Зурхайнаас харахад яагаад тэрэнд сайн болсныг чинь ойлгож байна аа.
Гүнж: Тэр чинь...
Со: Хоёулаа сул дорой, төстэй ааш араншинтай болохоор нэг нэгнийхээ өөрт хэрэгтэй гэж боддог. Энийг “эмгэнэлтэй хайр” гэдэг юм.
Гүнж: Больж үз. Би ямар тооцоолоод өг гээ юу?
Со: Амь насаараа дэнчин тавьж ирсэн гэхээр нь харж үзээд төөргийг нь үзэж өгч байхад... дургүй бол болихгүй юу.
Гүнж: Тийм ээ, дургүй. Тийм юм байхгүй байсан ч би хүнийг нь хараад танина.
Со: Аан. Царай уншдаг байж.
*******************
Эм: Гүнжтэн, зоог бэл
Со: Хэл үггүй гэнэт ирчихээд, зоог хүртэл бариад...
Эр: Ийм хүндтэй зочиж ирж байхад. Ийм хүндтэй хүнтэй уулзсан нь нэр төрийн хэрэг. Ингэхэд, Со мөрдөгчийн охин дүү яагаад эрэгтэй хүний хувцас өмсчихөө вэ?
Со: Амиа алдах төөргийг төөрүүлж байгаа юм.
Эр: Тэр ч тийм байж. Хэн эрэгтэй гэж итгэх болж байна? За, идэцгээе.
Хүү: Ах аа, та хэд хүрч байж... тэнд чинь үс ургасан бэ?
Гүнж: Хамаагүй ярих юм аа.
Хүү: Эрүүн дээр чинь ч үс алга. Гэрлэхээсээ өмнө эр хүн болох ёстой юмсан. Санаа зовох юм зүйл байна. Хичнээн ч их идсэн өндөр болохгүй байна.
Гүнж: Цаг нь болохоор болох ёстой зүйл болдогоороо болно.
Хүү: Гэхдээ би эмэгтэйчүүдийн талаар жаахан мэднэ ээ. Надад Хятадын хориотой зураг байгаа. Хармаар байна уу?
Со: Тахианы мах идэхээр харшил гараад байдаг юм.
Эр: Аан. Яагаад махнаас өөр юм идэхгүй байгаа юм? Өдий болчихоод савхаа ч зөв барьж чадахгүй. Нуруугаа эгц суу. Бөгтийгөөд суугаад байвал яаж өндөр болох юм. Улам л тарган болох бус уу. Өө. Өршөөгөөрэй. Хөгширсөн хойно гарсан ганц хүү болохоор эрхлүүлсээр байгаад. Та ойлгоно биз ээ. Эхнэр маань хол амьдардаг болохоор, санаа зовох зүйл ганц нэгээр тогтохгүй юм.
Со: Тийм байх нь ээ. Ингэхэд... ямар шалтгаанаар?
Эр: Эх хүү,хоёрын барилдлага таарахгүй болохоор... Хүүд маань муугаар нөлөөлөх вий гээд тусад нь амьдруулж байгаа юм.
****************
Гүнж: Ийм сул дорой байж яаж гүнжийн нөхөр болох юм?
Хүү: Би гүнжийн нөхөр болно. Аав тэгж хүсч байгаа. Тэгж байж л би ээжтэйгээ уулзаж чадна. Гэхдээ... өөрийгөө өрөвдөөд байна.
Гүнж: Алив.
Хүү: Тавь. Эр хүн байж ичмээр гэдэг нь.
Гүнж: Залуу ноён таны буруу биш ээ.
Хүү: Юу нь?
Гүнж: Бүгд. Тийм болохоор өөр аргагүй зүйлд өөрийгөө буруутгах хэрэггүй. Залуу ноён та сайхан эр хүн болно. Энэ нууц шүү. Надад ч бас хориотой ном байгаа. Дараа авчирч үзүүлье. Тийм болохоор хичээлээ сайн хийгээд, аавынхаа хэлсэн үгэнд санаа зовох хэрэггүй.
***************
Тат: Би их азтай хүн юм. Тэгэхээр манай хунтайж, Юн түшмэл хшоёр их нийцтэй гэв үү?
П: Тийм ээ, дээдэс ээ. Юн түшмэлийг үзвэл ухаантай, эр зоригтой, бас угсаа залгамжлах хунтайжийг дэмжиж, хаан болоход нь тусалж чадна. Гэхдээ гүнжтэй байхад тохирохгүй. Со мөрдөгчийн хэлсэнээр хийвэл...
Тат: Дуу. Би тийм юм сонсох гэж дуудаа юу?
П: Өршөөж хайрла.
Тат: Тэрнийг хаантны таалалд нийцэхээр болгож өөрчил.
П: Ойлголоо дээдэс ээ.
Тат: Тэгж байж, манай Юн түшмэл ханхүү болох бус уу? Тийм ээ?
Юн: Хунтайжид тусалж байвал, юу ч хийсэн яах вэ.
**************
Мө: Зоогоо барьсан уу?
Эм: Юу ч үлдээлгүй идсэн байна.
Мө: Хүлээ.
Гүнж: Энэ хувцастохирохгүй юм байна. Гадуур явахаар хүн болгон хараад байх юм.
М: Тэгвэл... ном уншигч байвал ямар вэ?
Гүнж: Уншигч аа? За. Кан Хуи гэдэг тэр хүн ямар хүн бэ?
М: Харсан хүн бүр анхны харцаар дурладаг их царайлаг хүн. Тэгээд ч зогсохгүй... ятгын аялгуу нь хүн бүрийн сэтгэлийг булаадаг... Тэр юу ч биш. хүмүүсийн яриаг сонсох нь ээ... бас нэг харамгүй заяасан зүйл байдаг гэсэн.
Гүнж: Ямартай ч сонсоод байсан чинь задгай, шалиг хүн бололтой.
М: Гэдээ Ка Хуи залуу ноёныг харсан эмэгтэйчүүд инээдээ барьж чаддаггүй юм.
Гүнж: Сонирхолтой л юм.
М: Тийм биш ээ. царайг нь харахаар л... хацрын яс тэнгэр рүү тэмүүлээд байх шиг байдаг юм.
Гүнж: Амархан эмэгтэй л тэгдэг байх.
Бичиг: №2. Кан Хуи.
Хуи: Оройтож байна шүү.
М: Өршөөгөөрэй. Окхи өвдчихөөд. Би өөр унших хүн дагуулаад ирлээ.
Хуи: За. Чи юм уу? Дагаад яв.
Гүнж: Хаан аав аа, таны ивээлд талархая. Чиний зөв байж.
М: Явъя...
Эм: Гүнжийн нөхөр болбол татвар эхнэр ч авч болохгүй.
Эм2: Гүнжийг на барсны дараа үхэн үхтэлээ дахиад эхнэр авч болохгүй.
Эм: Одоо ч болсон нэрээ буцааж болохгүй юм уу?
Хуи: Дэмий юм яриад.
Эм: Ингэж байгаад үнэхээр нөхөр нь болчихвол яах юм? Гүнж ч гэсэн нүдтэй л байж таараа.
Хуи: Хашаа даваад ч хамаагүй та нар дээр ирнэ ээ.
**********************
Юн: Надад тусал, угсаа залгамжлагч болоход.
Со: Яаж тэр вэ?
Юн: Гүнж бид хоёрын төөргийг уншихдаа... хамгийн сайн тохирно гэж хэлээд өг.
Со: Хаантны өмнө худлаа хэл гэж байгаа бол... Гүйцэлдүүлэх аргагүй хүсэлт байна.
Юн: Зангаа хувиргаа юу? Аавыг нас барсан гээд тэгж байгаа юм уу? Бага байхдаа аавыг дуртай байсан болохооор зурхай сурсан байх аа. Манай гэрээс хөөгдөхгүйн тулд.
Со: Ноёнтны сайхан сэтгэлийг би мартаагүй ээ.
Юн: Мартаагүй бол хариуд нь надад тусал. Би угсаа залгамжлагч болбол чи ч гэсэн туслах хүнтэй болоод хичнээн сайхан. Мартсанаас, би Чин улсаас оточ хайж байгаа. Гаёоны нүдийг эмчлүүлэх хэрэгтэй шд. Хариу хүлээж байя.
Гүнж: Ууланд бар хэдий хөгширлөө ч нохой барьдаг
Шүдгүй бол нохойг идэж чадахгүй буйлаараа бувгануулдаг
Эр: Болно оо. Наашаа хүрээд ир. Үүрье.
Эр2: Үгүй ээ, үгүй. Би үүрье.
М: Гүнжтэнийг яаж... Яах вэ?
Эр: Надад үрүүл ээ. Миний нуруун дээр гар.
Гүнж: Муу золигнууд. Сайн сонс. Хуйвалдаж, урвасан бол цаазаар авах ялтай. Зарлиг биелүүлэхгүй бол их мөнгөөр торгож, цөллөгт явуулдаг юм. Үхэх гэж байна гэж бүү гунигла. Чунюан хашгираад...
Хуи: Уншихаа боль. Гадаа хүлээж байв уу. наашаа хүрээд ир.
Гэ: За.
Со: Тэр хэн бэ?
Эм: Аан. Саяхнаас алдартай болсон дэр нэгтгэх тал дээр мэргэшсэн багш.
Гүнж: Хн. Дэр нэгтгэх гэнэ шүү.
Гэ: Зүрх нь сул дорой, аймхай бол амжилтанд хүрч чадахгүй. Нууцаар харах дуртай биз дээ...
Хуи: Аргагүй л туршлагатай хүн байна.
Гэ: Ноён та... бараан царайтай, жижиг дугуй царайтай, том нүдтэй, өршөн ташаатай, цээж нь том...биш ээ. жижиг эмэгтэйтэй сайн тохирно. Тэр эмэгтэй... Чи байна...
Эр: Тийм ээ.
Гэ: Гэхдээ...
Эр: Юу вэ?
Гэ: Энэ дотор эр хүний сулраллдд тусалдаг их сайн тан байгаа. За, энэ бол... 15 настай байхад нөхөр нь хуримын өдөр нь нас барсан 45настай бэлэвсэн эмэгтэйн умдагны үс. Онгон. Энийг зүгээр л биедээ авч явах юм бол... Тайван байж бай, тайван бай. Одоо болохгүй.
Эр: За за. тэгээд... хэд юм?
Гэ: Өө...
Хуи: Тийм үү?
Гэ: Энэ чинь хэн бэ?
Со: Дэр нэгтгэх зөвлөгөө өгдөг болоо юу?
Гэ: Тэр өдөр таныг хараад би цочирдсондоо өдөр шөнөгүй эрдэм ном хөөлөө шүү дээ.
Со: Тэр бэлэвсэн эхнэрийн үс хаанаас аваа вэ?
Гэ: Харчихсан уу? Би танд өгөх үү? Жаахан л үлдсэн юмсан... Багшаа, тантай ярх чухал юм байна. Зав гаргаж болох уу?
Со: Одоо хэлэхэд болох бус уу?
Гэ: Одоо тохиромжгүй байна. Би тэр залуу ноёнт таны тухай хэлсэн.
Хуи: Наашаа дагуулаад ир.
Гэ: Таныг зурхайг нь уншаад өгөөч гэж байна лээ. Та үзээд өгч болох уу?
Со: Хэрэггүй.
Гэ: Захирагчийн хүү байгаа юм. Удахгүй гүнжтэний нөхөр ч болж магадгүй.
Хуи: Таныг хувь төөрөг уншихдаа сайн гэж сонссон.
Со: Харин л дээ. Яарч яваа болохоор... ганц л хүнийхийг хэлж өгье.
Хуи: Болж байна.
Эм:Ноёнтон.
Эм: Ноёнтон, намайг мартав аа.
Хуи: Хэнийх вэл?
Эм: Ноёнтон, энд байна.
Хуи: Манай уншичийнхыг үзвэл ямар вэ.
Со: Уншигч. Төрсөн өдрөө хэлэхгүй юу.
Хуи: 1735оны 6сарын 14. 10цаг.
Гэ: Хөөх. Царайг нь хараад л төрсөн өдрийг нь мэдэж байх шив.
Бүгд: Аан?
Эр: Аргагүй л. Цуу яриа үнэн байх нь ээ.
Хуи: Түр холдож бай. Сархад их хүртсэн байх нь. Царайг чинь хараадахъя.
Со: Кан Хуи авъяас, ухааны аль алиныг хослуулсан хүн. Нэр хүнд, царай зүс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг аль алиныг нь татаж чадна.
Гүнж: Ирчихсэн үү?
Со: Учирсан хүнтэйгээ саад бэрхшээлийг давж чадвал зан ааш ньижил төстэй болохоор цагийг сайхан өнгөрөөж, аз жаргалтай амьдрах болно.
Гүнж: Ноёнтон.
Со: Ингэхэд тэр золиг яах гээд...
Хуи: Хэлээрэй. Манай хонгор бид хоёр тохирох нь уу?
Со: Наад эмэгтэйдээ ойртох хэрэггүй.
Хуи: Яагаад?
Со: Их муу болохоор хэлье гэсэн ч ам эвлэхгүй нь. Хамт байвал их олон муу юмта учрах нь. 2жилийн дотор үхэж ч магадгүй. Эсвэл урваснаас болж мөчөө тасдуулж үхэх юм байна.
Хуи: Болно оо. Болно. Уусан сархад гарчихлаа.
Гэ: Гэхдээ, би арай өөр бодолтой байна. Энийг харах юм бол...
Со: Хөөе. Шударгаар үнэнийг нь хэлсэн нь дээр гэж хэд хэлүүлэх юм?
Эм: Ноёд оо, гарах цаг болж.
Гэ: Ёстой... Юу вэ? Юу вэ? Юу вэ? Яаж байна аа? Энэ юу вэ?
Гүнж: Яагаад намайг дагаад байга юм?
Со: Ингэхэд та хэн юм бэ? Яах гэж ичихгүй ийм газар ирдэг юм?
Гүнж: Юу? Ичихгүй гэнэ ээ? Хэнийг хэлээд байгаа юм? Намайг дагаж, зурхай уншихаа болиорой. Яагаад тэгээд байгаа юм? Ёстой.
Со: Хөөе. Би ч гэсэн мэдэхгүй байна. Яагаад байнга санаа зовоод байгааг.
Гүнж: Халуун байна.
Со: Хөөе. Хөөе. Хөөе.
М: Гүн... Эгч ээ. Та зүгээр үү? Бурхан минь ээ. Та согтчихоо юу?
Гүнж: Тэгсэн.
М: Хичнээн их уусан болоод? Хөөе. Битгий дураараа хүрээд бай. Яасан гэж... Та зүгээр үү? Нүүр чинь улаан болчихож.
Со: Би яасан болоод...
М: Та зүгээр үү?
Со: Хөөе...
****************
Дүү: Сайхан үнэртэж байна.
Со: Тийм үү. Идэх үү?
Дүү: Тэгье. Май. Ах аа.
Со: Аан?
Дүү: Чихэрлэг юманд дургүй биш билүү?
Со: Хүний иддэг юм өөрчлөгдөж болно шд. Яахаараа бүгдийг нь санадаг байн аа?
Дүү: Ах аа.
Со: Энд юу хийж байгаа юм?
Гэ: Багш аа. Өлсөж байгаа биз дээ? Жаахан хүлээчих. Удахгүй боллоо.
Со: Идэж дууссан бол. Одоо яв даа.
Дүү: Яагаад бүдүүлэг зан гаргаад байгаа юм? Таны шавь гэсэн биз дээ?
Со: Шавь гэнэ шүү.
Дүү: Надтай адилхан ихэр ахтай байсан гэсэн. Нас барчихсан гэсэн.
Гэ: Адилхан болохоор нь би харангуутаа золтой л ахаа гээд дуудчихаагүй. Ингэхэд залуу ноёнтон хэдэн настай билээ?
Дүү: 18-настай.
Гэ: Надтай чацуу юм байна.
Со: Дэмий юм яриад байлгүй, хурдан идчихээд яв.
Гэ: Танд хэлэх юм байгаа гээд байхад. Багш аа, та үнэхээр намайг тэр хэрэгт буруутай гэж бодож байна уу? Тэр үед залуу байсан би тэр бүгдийг хийж чадах уу?
Со: Өөрийнхөө л бурууг бод. Бусдыг бодоод байлгүй.
Гэ: Тэр өөдгүй амьтад намайг гүтгэсэн юм.
Со: Өөдгүй амьтад аа?
Гэ: Юн мөрдөгч нотлох баримт устгасан. Юн мөрдөгчийн ард Пак Ин байгаа, Пак Иний ард... Ёон татвар.
Со: Өө за, дээдчүүлийг доромжилж байх шив.
Гэ: Нэг юм үзүүлье гэж бодож байсан юм. Больё. Зурхайч хүн ямар байх ёстой вэ? Буруу зөвийг ялгаж хардаг байх хэрэгтэй. Юу ч харахгүй байж яаж хүний төөрөг үздэг юм.
Дүү: Ах аа. Хүргэж ирсэн хүн нь нэг эмэгтэй өгүүлсэн гэж хэлсэн.
Со: За.
****************
Гүнж: Толгой. Толгой. Яах аргагүй... надад санаа зовж байна гэж хэлсэн. Юу гэсэн учиртай юм бол?
М: Шалгарч үлдсэн хүмүүсийн нэрсийн жагсалтаас болсон байлгүй. Буцаагаад өгчихсөн болохоор одоо тэр хүн ч гэсэн санаа нь зовохгүй байх аа.
Гүнж: Тийм ээ. Тийм байх. Эрчүүд маш энгийн. Сайн бол сайн гээд шууд хэлчихнэ.
М: Гүнжтэн, одоо ордон руугаа буцсан нь дээр.
Гүнж: Өнөөдөр буцъя гэж бодож байна. Нэг хүнтэй уулзчихаад.
*****************
Эр: Ган тайлахыг хүссэн номын хүмүүсийн өргөх бичиг ихээр ирэх боллоо.
Хаан: Гүнжийн хуриманд хурдан бэлд.
Эр: Мэдлээ, хаантан.
Юн: Энэ сүүлд хураасан эд зүйл. Харахад лаа мэт боловч үнэндээ ухаан санаа төөрөгдүүлдэг эд.
Со: Ямар хэргээр дуудаа вэ?
Юн: Хэр удаан хүлээх юм?
Со: Юу тэр вэ?
Юн: Миний хэлсэн үгийг наргиа гэж бодоо юу? Дахиад хэлэх үү?
Со: Өршөөгөөрэй. Тэгж чадахгүй нь. Энэ миний хариулт.
***************
Эр: Энэ гүнжтэний төрсөн өдөр, цаг. Гүнжтэн болоод шалгарч үлдсэн хүн бүрийн төөргийг зурж шалгана.
Со: Энэ... үнэхээр гүнжтэний төрсөн өдөр, цаг мөн гэж үү?
Эр: Тийм ээ. Асуудал гараа юу?
Эр: Таны асуусан ордны шивэгчний бүртгэл.
Бичиг: Чон Мани. 1740оны 3сарын 24. Тахиа цаг.
Бичиг: 1737оны 4сарын 13ны морь цаг.
Со: Төрсөн өдөр?
Гүнж: 4сарын 13.
Со: Цаг?
Гүнж: Морь цаг.
********************
Тат: Со мөрдөгч, Юн мөрдөгч хоёр үеэлүүд юм бол бидэнд харин ч таатай хэрэг бус уу?
П: Тийм боловч. Хэдий таны талд мэт харагдав, анхаарал болгоомжтой байсан нь дээр.
Тат: Яагаа вэ? Тэрний жинхэнэ дүр төрхийг олж хараа юу?
П: Жинхэнэ дүр төрхийг нь харах боломжгүй тул болгоомжлох нь зүй билээ. Та мэднэ шүү дээ. Би хунтайжийн юулгүй байдалд л санаа зовниж байна.
Тат: Мэдэлгүй яах вэ. Бид хунтайжийн төлөө энэ хүртэл явсан бус уу... Хүү минь, яасан бэ? Хүү минь. Тан яагаад үйлчлэхгүй байна аа?
П: Гүнжтэн ордонд эргэн ирсэнээс болж байгаа юм.
Тат: Юу гэсэн үг вэ, тайлбарлаадах.
П: Ах дүүсийн энерги харшилдахаар сул дорой нэгэн нь бүх муу муухайг үүрдэг билээ. Гүнж төмөр суудалтай болохоор хунтайжийн хамгаалагч энерги буурч байна гэсэн үг. Асуудал нь... хаантны эрүүл мэндийн төлөө, гүнжтэн гэрлэх насанд хүрэх хүртэл хаантны дэргэд байх ёстой.
Тат: 16 нас хүртэл гэвэл дахиад арван жил хүлээнэ гэсэн үг. Энэ хугацаанд манай хунтайж яах болж байна?
П: Юуны түрүүнд... Гүнжид хүч өгч байгаа хүмүүсийг дэргэдээс нь холдуулах хэрэгтэй.
Гүнж: Мөмө. Мөмө.
П: Хамгийн чухал нь гүнжийн нөхөр болох хүн тэрний энергийг бүрэн дарж чадах юм бол хунтайж хүчийг олж, эрх мэдэлд хүрэхэд нь тусална.
******************
Мө: Өвчнөө хурдан эдгээх хэрэгтэй. Таны зоогоо барихыг харчихаад би явна аа. Хэзээнээс солгой гараараа иддэг болоо вэ? Чи яаж? Гүнжтэн хаана байна?
Нам: За. Сайн идээрэй. За.
Бичиг: №3. Нам Чиху.
Гүнж: Сукхян таван настайдаа эцэг эхээ орхиж яваад, 20насандаа эргэж иржээ. Тэр эд хөрөнгө, нэр хүндтэй амьдарч, гурван хүүхэдтэй болж...
Нам: Би саад болчих шиг боллоо. Ээж маань энэ түүхийг сонсох дуртай болохоор. Өөрөө ч мэдэлгүй ухаанаа алдчихаж.
Гүнж: Юу болсон болоод... Буруу юм асуучихлаа.
Нам: Үгүй дээ. Ээж маань сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Шивэгчин нь ослоор амиа алдсанаас болоод цочролд ороод өвдчихсөн. Гэхдээ ээжийг ийм болсоноос хойш би өвчтэй, зовлонтой хүмүүст тусалдаг болсон.
Гүнж: Ийм сайн үйл хийж байгаа болохоор тэнгэр харж үзэх болно.
Нам: Таны хөлсийг зарц нарын байранд, Мусимд үлдээчихье. Хийх юм байгаа болохоор явах хэрэгтэй байна. Ээжийгээ танд даатгая.
Гүнж: Тэр... тэр хүүхдүүд... өлссөн харагдаж байна.
Эм: Өдөрт арай гэж ганц хоол идэж байгаа юм чинь. Өлсөлгүй яах вэ.
Гүнж: Арай, агуулах чинь хоосроо юу?
Хүү: Хоосрох гэнэ шүү. Сагаад асгарч байгаа байлгүй. Эдний залуу ноёноос өөр хүн нээж болохгүй.
Эм: Золиг чинь. Амаа татахгүй юу! Хурдан яв.
*****************
П: Гүнжтэн ордноос гарч, нөхөр болохоор шалгарсан хүмүүсийг нууцаар шалгаж байгаа гэж байна.
Юн: Наадах чинь юу гэсэн үг вэ? Ажлаа яаж хийдэг хэрэг вэ? Гүнж ордноос гарсан? Ийм байхад би яаж хааны хүргэн болох болж байна?
П: Юн мөрдөгч...
Юн: Дахиад танд итгэж чадахгүй.
Эм: Энийгээ аваад яв.
Гүнж: Би авсан болохоор авч болно оо. Залуу ноёнтонд би өөрөө хэлчихнэ.
Охин: Ээж ээ. Өлсөөд байна.
Хүү: Ээж ээ.
Ээж: Галаа түл. Хурдан.
Эр: Явъя. Явъя.
Хүү: Будаатай боллоо. Будаа.
Хүүхдүүд: Будаа. Будаа. Будаа. Будаатай боллоо.
Бичиг: Чиху 1935оны 6сарын 22, тахиа цаг.
Сонхуа 1737оны 4сарын 13, морь цаг.
Со: Нам Чиху модон суудалтай. Модны амь нь амьдрал. Гэвч... дараа нь... мод алга болж, оронд нь хурц ирмэг бүхий илд харагдаж байна.
Эм: Сайн идээрэй.
Со: Ханаж цадахыг мэдэхгүй шунал. Толгой нь муу бодлоор дүүрэн болохоор оюун ухаан нь цэлмэг бус. Бар, сармагчин хоёрын мөргөлдөөн нь хүчирхийлэл гарна гэсэн үг.
Нам: Энийг хаанаас аваа вэ? Агуулахаас авсан уу? Чамайг хэдэн хэсэг тасчиж хаяна даа.
Эм: Ном уншигч.... ном уншдаг хүн авчирч өгсөн.
Нам: Тэр хүн хаана байна?
Хүү: Босоод ир.
Гүнж: Юу болоо вэ?
Хүү: Чшш... хурдан яв. Баригдах юм бол чамайг ч гэсэн зүгээр өнгөрөөхгүй.
Гүнж: Тэгсэн ч гэсэн...
Хүү: Эзэгтэй хэнээс болж өвдсөн гэж бодож байна?
Гүнж: тэр...ослоос болоод...
Хүү: Осол гэнэ шүү. Эзэгтэйн өргөж авсан охин агуулахыг онгойлгосон юм. Тэрнээс болоод хүзүүг нь хүртэл газарт булаад... халуун наранд хаясан. Тэрнээс холоод амиа алдсан. Тэгээд л манай эзэгтэй тийм болсон юм.
Гүнж: Юу?
Хүү: Энэ хаалгаар гараад хурдан зугт. Хурдан яв.
Гүнж: Хөөе.
Хүү: Хурдал... Хурдан. Бушуул.
Эр: Тэр байна.
Эр: Барь.
Эр: Бариад ав.
Со: Нам Чихуг нөхрөө болговол гамшигт өртөх нь баттай.
Эр: Бариад ав.
Со: Тэрний илд гүнжийг хайр найргүй цавчих болно.
Нам: Чи намайг тэнэг гэж бодоо юу? Аан?
Гүнж: Амь өршөө.
Нам: Яалаа гэж алах вэ дээ? Гэхдээ чи муу эм намайг зарц нарын маань өмнө доромжилсон болохоор яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Нүдийг чинь ухах уу,? Эсвэл хөлийг чинь хугалах уу?
Гүнж: Чи... миний хэн болохыг мэдэх үү? Амьдрахыг хүсч байгаа бол яг одоо намайг сулла
Нам: Хэлнээс чинь эхэлье.
Гүнж: Тавь!
Со: Илдээ хураа!
Нам: Энүүгээр өнгөрч яваа бол мөрөөрөө яв. Би дуулгаваргүй зарцаа сургаж байна. Оролцох хэрэггүй. Барь! Барь!
Со: Ухарцагаа.
Нам: Чшш...
Гүнж: Тавь! Намайг тавь, муу гаж донтон! Тавь!
Нам: Зогс!
Гүнж: Тавиач!
Нам: Яагаад?
*****************
Эр: Байхгүй байна.
Со: Гэмтчихсэн юм уу? Яагаад хэлээгүй юм?
Гүнж: Би...
Со: Би хараадахъя...
Гүнж: Миний цус биш ээ... Болчихлоо.
Со: Гялайлаа. Та өөрөө хатгаа юу?
Гүнж: Ү Ари хийсэн юм. Миний асрагч эхийн нэр. Багдаа салсан ч гэсэн, өдий болтол мартаж чаддаггүй юм. Хэзээ нэгэн цагт уулзахыг хүсч байна.
Со: Норчихсон байна.
Гүнж: Танд хэлж чадаагүй зүйл байгаа. Үнэндээ би...
Со: Үүр цайхаар ордонд хүргэж өгье.
Гүнж: Мэдэж байсан юм уу?
Со: Нуух байсан бол сайн нуух хэрэгтэй шд. Асуув уу, үгүй юу төрсөн өдрөө хэлээд. Нөхөр болох хүмүүсийнхээ гэрт очоод. Харахыг тэгж их хүсээ юу?
Гүнж: Ямар хүн болохыг нь харахыг хүссэн юм.
Со: Айхыг ч мэдэхгүй. Тэртэй тэргүй ордноос сонгохоос хойш.
Гүнж: Тэглээ гээд зүгээр сууж байхаар, ямар нэгэн юм хийж байж сэтгэл тайвшрахгүй гэж үү? Тэгээд зориг гаргасан юм. Хаашаа ч хамаагүй хол яваад, хүссэнээрээ амьдрахыг хүсч байна.
Со: Эртхэн амар даа.
********************
М: Гэхдээ... гүнжтэн... гүнжтэн хаана байна аа?
Мө: Гүнжтэн өвдсөн болохоор тантай уулзах боломжгүй байгаа.
Бичиг: №4: Юн Шигён.
Юн: Газар нь тиймхэн ч гэсэн, танд үйлчилж байгаа нь нэр төрийн хэрэг билээ.
Гүнж: Намайг мэддэг юм уу?
Юн: Со мөрдөгч таныг аюулгүй хүргэж өгөөрэй гэсэн юм. Намайг Юн Шигён гэдэг.
Охин: Со Дуёон мөрдөгч мөн үү?
Со: Дүү тань таныг яаралтай гэртээ ир гэж хэлүүллээ. Каёон аа.
Эр: Амгалан уу. Ноён танаас авах юм гараад ирлээ.
Со: Юу хийгээд байгаа юм? Тэр хүүхдийг хурдан сулла!
Эр: Каёон аа, битгий хөдөл.
Эр: Дүүгийн тань амь таны гарт байна.
Со: Хэлснээр чинь хийх болохоор, Каёоныг хурдан тавь!
Эр: Эхлээд төөргийг нь зурж өг.
Со: Хүргэн болох хүний ивээл жил нь бич, луу тул төрийн түшээ, ноёд түшмэлүүдэд хүндлэгдэх боловч хаан одонд төрсөн хүн хэмээн буруугаар ойлгогдох нигууртай. Хэдийгээр азтай мэт боловч, үнэн хэрэгтээ аз дутуу. Гэвч дутуу энергийг үр хүүхдээр нөхөж чадвал, төгс тохирох болно.
Эр: Явъя. Каёон. Ка-Ка-Каёон аа.
Юн: Аргагүй л. Со Дуёон мөн дөө. Их сайн бичсэн байна.
Эр: Одоо хааны хүргэн болох л үлдлээ.
Со: Би заяа төөргийг тань уншиж өгвөл ямар вэ?
Юн: Энд ямар хэргээр...?
Гүнж: Яг одоо ордон руу буцъя. Дахиад хүлээх хүсэл алга.
Юн: Асуух юм бол энэ лааг тусгай зочдод зориулсанх гэж хэлээрэй.
Охин: Мэдлээ, эзэнтэн.
Юн: Болгоомжтой хүргэж өгөөрэй.
Гэ: Муу санаатай хогнууд... Сэтгэлтэйгээ адил буруу зүйл хийж явдаг хогнууд. Намайг хүлээгүй байсан бол ч... Багш аа.
Юн: Гүнжтэн.
Тай: Гүнжтэн.
Мө: Ямар хэргээр ирээ вэ?
Тай: Гүнжтэн. Юу болох нь энэ вэ?
Гүнж: Халуун... байна... яагаад толгой эргээд байгааг... мэдэхгүй байна.
Юн: Угаасаа тэгэх ёстой.
Со: Юн. Юн Шигён.
Юн: Энэ сүүлд хураасан эд зүйл. Харахад лаа мэт боловч үнэндээ ухаан санаа төөрөгдүүлдэг эд. Аятайхан хэлж байхад үгэнд орохгүй дээ.
Мө: Илдээ буулга. Хойшоо. Бол! Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн. Буруу харцагаа! Болгоомжтой...
Мө: Хурдан явъя. Хурдан...
*******************
Хаан: Ямар гээч доромжлол вэ? Эр хүнээс болж ордноос нууцаар гарна гэнэ ээ.
Гүнж: Тийм биш ээ. Тийм...тийм зүйл биш.
Хаан: Сонсох хүсэл алга. Ийм үед яаж ийм юм хийж чаддаг байна аа. Харах хүсэл алга. Бушуу буцаад яв.
П: Өршөөж хайрла. Юн Шигён, гүнжтэн хоёр дотно харилцаанд орсон.
Хаан: Та хоёр хэзээ уулзаж, ингэж дотносдог байна? Тэр хүнийг нэн даруй цаазална.
П: Хаантан, ард иргэдийг бодох хэрэгтэй. Энэ удаа хуриманд асуудал гарвал гангас болж зовж шаналж байгаа ард иргэдийн уур уцаар дарагдахгүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгчдөн том хэргийг үл тоомсорлож болохгүй.
*****************
Гэ: Юн мөрдөгч, нотлох баримтыг устгасан. Юн мөрдөгчийн ард Пак Ин, Пак Иний ард Ёон татвар байгаа.... Энэ миний бодож олсон заяа төөрөгч унших шинэ арга. Хайх, үзэн ядалт, хорсол, атаархал... Өс хонзон...
Гэ Эм5: Өс хонзон.
Гэ: Өс хонзон.
Эм5: Өс хонзон.
Гэ: Бид нэг нэгэндээ өс хонзон санах болно. Салъя.
Эм5: Үгүй ээ, тэгвэл би нэрээ больчихъё. Мал Нёо болгочих.
Гэ: Нёо гэвэл мартах...
Эм5: Мартах...
Гэ: Санахгүй мартана.
Эм5: Санана аа.
Гэ:Бид хоёр болохгүй юм байна.
Эм5: Хоёулаа нэг нэгнээ санана аа.
Гэ: Санахгүй ээ.
Эм5: Санана аа.
Гэ: Яагаад байгаа юм бэ?
Эм5: Намайг байнга бодож бай.
Гэ: Аргагүй л оронд орохоохоо... Үсээ угаасан уу?
Эм5: Сайхан үнэртэй усаар.
Гэ: Муу усаар биш биз?
Эм5: Ноёнтныг дээ.
Со: Надад харуулах юм байгаа гэсэн байх аа?
Гэ: Харуулъя гэж байхад харахгүй дээ. Хар даа... Чанга уячихаж. Хумсаа авчихсан чинь... Пак Иийг ирнэ гэж мэдээд би эднийг нууцаар авчихсан. Пак Иний авсан хахууль. Энд Ёон татвар гүнжийн энергид нөлөөлсөн гэж бичсэн байна лээ.
Со: Юн мөрдөгчийг юу гэж байна?
*******************
П: Буцаагаад хийхгүй бол би хүн дуудна шүү. Со Дуёон ирж хулгайлна гэж Юн мөрдөгч хэлсэн юм. Тэгээд хамгаалалтыг сайжруул гэж хэлсэн.
Эр: Залуу ноёнтон таныг хүлээж байгаа.
Эр: Шалгарсан залуу ноёдоос, өршөөх аргагүй хэрэг үйлдсэн Нам Чихуг хассан. Мөн энэ бусдынх нь заяа төөргийг гүнжийнхтэй хамсруулан бичсэн байгаа. Хамгийн тохиромжтой хүн нь Юн Шигён гэж гарсан.
Ши: Гүнжтэн, маргааш хурим болно. Эртхэн унтаж амар даа.
Эр: Хурдан яваач.
Гэ: За за... Том байшин байна шүү. Хөөе. Удахгүй аварна аа. Аварна. Хөөе. Энд байна. Наашаа! Явъя! Хурдан!
Эр: Зогс!
Гэ: Холд!
П: Одоо хосуудын заяа төөргийг уншиж өгье.
Эр: Зогс!
Со: 1731оны 12сарын 31-ний, луу цаг, 1737оны 4сарын 13ны морь жилтний төөргийн бичээс надад байна.
Хаан: Зогс.
Эр: Зогс!
Со: Юн мөрдөгч модон суудалтай усан хулгана жил төрсөн. Гүнжтэн төмөр могой жил төрсөн. Юн мөрдөгч эр хүчээр дүүрэн, хүсэл шунал ихтэй, харгис хэрцгий. Эмэгтэй хүнийг ашиглахаас гадна, эрх мэдэл, нэр хүндэд хүрэх шуналаа нуудаг.
Юн: Яаж...
Хаан: Үргэлжлүүл.
Со: Юний харш жил нь үхэр, тийм ч болохоор гүнжийн морь жилтэй харшилдаж байнга маргаан дагуулна. Энэ хоёр хүн нийлбэл үхэл хагацал үзэж, эд агуурсаа алдаж, үр удам нь ч мөн өөдийн барааг үзэхгүй. Яасан ч тохирохгүй хүмүүс. Мөхөс би үхэх ялтай. Со Дуёон миний бие Юн мөрдөгчийн дарамтанд орж, түүний заяа төөргийг өөрчилсөн билээ. Сая миний хэлсэн төөрөг Юн Шигёны жинхэнэ мэдээлэл дээр тулгуурлаж хэлсэн бөгөөд өмнө нь өгсөн төөрөг хуурамч билээ. Мөн, энэ хуримыг яасан ч зөвшөөрч болохгүй.
Хаан: Энэ чинь үнэн үү?
Юн: Хаантан, би яалаа гэж ийм юм хийх билээ? Со Дуёон намайг доромжилж, гүтгэж байна.
Хаан: Шалтгаан нь юу юм?
Юн: Гүнжийн нөхөр болох гэж байгаа болохоор... надад атаархсан хэрэг.
Хаан: Со Дуёон чи хэлээдэх. Яагаад ийм хэрэг үйлдэв?
Со: Миний алдаа хэн нэгний амьдралыг сүйтгэж болно гэдгийг ухамсарласан билээ.
Хаан: Тэр хүн нь?
Со: Гүнжтэн.
Тай: Аваад яв!
Юн: Тавь! Тавиач! Тавь!
Эр: Юу болоод байна аа?
Тат: Нааш ир!
**********************
Ши: Со Дуёоны хэргэм зэргийг хурааж, цөллөгт явуулахаар болсон.
Хаан: Со Дуёоныг өршөө гэнэ ээ? Ухаанаа алдаа юу?
Гүнж: Танаас гуйж байна. Бүгд миний буруу.
Хаан: Юу ярьж байгаа чинь энэ вэ?
Гүнж: Би нэг насыг хамтдаа барах, сэтгэлтэй хүнтэйгээ хамт жаргалтай амьдрахыг хүссэн. Тэгээд л ордноос гарсан юм.
Хаан: Юу?
Гүнж: Хорвоо дэлхий үргэлж өөрчлөгдөж байдгийг охин нь өөрийн нүдээр харсан. Бас... өөрийгөө зоригтой хамгаалж, хайрлаж бас жаргалтай амьдрахыг хүсч байна. Хаан аав аа... Со Дуёоныг битгий явуулаач дээ.
Хаан: Со Дуёонд сэтгэлтэй гэх гээ юу?
Гүнж: Тэр хүн гүнжийг бус, намайг аврахаар ирсэн хүн билээ.
Хаан: Хааны гэр бүлийг доромжилсон. Цаазаар авах ёстой байсан ч, би амийг нь хэлтрүүлсэн.
Гүнж: Намайг байгаагүй бол тийм хэрэг хийхгүй байсан.
Хаан: Одоо боль! Чи бол гүнж! Хааны гэр бүлийн нэр төрийг бодсон ч тэр, тэр хүн шийтгүүлэх ёстой!
Гүнж: Тийм бол охин нь... өөрийн суудлаач татгалзах тул... Со Дуёоныг өршөөж хайрла.
Хаан: Яаж! Миний өмнө юу хэлж байгаа чинь энэ вэ? Чиний судсаар хааны удсын цус урсаж байгаа. Хичнээн дураараа байлаа ч, чамд ч бас хориотой зүйл байдаг юм. Хаана ирчихээд хайр дурлал яриад байгаа юм!
Гүнж: Хайр байхгүй бол амьдралд утга байгаа гэж үү?
****************
Тай: Со Дуёоны үлдээсэн зүйл.
Со: Нотлох баримтыг оройтож барьсныг минь хаан та өршөө. Гэвч хүний заяа төөргийн бичихийн тулд хүнийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй.
Тат: Хаантан, мөхөс би үхэх ялтай. Амь өршөө.
Хаан: Хунтайжийн төлөө ийм зүйл хийсэн татвар хатныг өршөөж хайрла. Тэр хүний шаналалыг ойлгож өгөөч гэж хүсч байна. Энэрэн нигүүлсэх сэтгэл тэнгэр, газрыг ч нэгтгэж, хүслийг биелүүлдэг гэлцдэг. Тэгж л хүн төрөлхтөн тэнгэрийг хөдөлгөдөг билээ.
Эм5: Бороо орж байна. Бороо орж байна.
Гэ: Бороо орлоо. Бороо орлоо.
Хаан: Өчигдөр хэлсэн үгэндээ... харамсахгүй байж чадах уу?
Гүнж: Юу?
Хаан: Одоо явах юм бол хэзээ ч эргэж ирж чадахгүй. Тэгсэн ч хамаагүй юу? Со Дуёон одоо боомт дээр байх ёстой. Би элч явуулж, цөлөх зарлигийг хүчингүй болгоно.
Гүнж: Хаан аав аа.
Хаан: Юу хийгээд байгаа юм, хурдан явахгүй? Гүнж ордны хуулийг зөрчиж, ордныг орхин явсан. Өршөөх аргагүй хэрэг үйлдсэн тул хэргэм зэргийг хурааж, энгийн ард хэмээн зарлаж, ордноос хөөсүгэй. Мөн гүнжийн нэр дээр байсан бүх эд хөрөнгийг хураа.
**************
Гүнж: Яасан удаан юм... Зогс!
Ши: Гүнжтэн. Гүнжтэн, Яарах хэрэггүй. Ингэж болохгүй ээ.
Гүнж: Өөр арга алга.
Ши: Гүнжтэн.
Гүнж: Гүйсэн нь хамаагүй хурдан юм байна.
Со: Энд юу хийж байгаа билээ?
Гүнж: Таныг санаад. Таныг зөндөө санасан. Би... Со мөрдөгчийн хувьд хэн бэ? намайг эмэгтэй хүн гэж харсан удаа бий юу?
Со: Ганц удаа эмэгтэй хүн биш гэж бодож байсан удаагүй.
Гол дүрүүдэд:
Иш Юн Гён.
И Сэн Ги.
Ким Сан Гён.
Ёон Ү Жин.
Кан Мин Хёг
Чой У Шиг
Жу Бок Лэ нар тоглолоо.
Найруулагч Хон Чан Пёо
Гарчиг: Заяаны хосууд
Төгсөв:
Орчуулсан Жамбалын Тамир
The princess and the matchmaker
Бичиг: Си Жей интертаймент үзүүлж байна. Юпитер филм-ийн бүтээл.
Бичиг: Төгс тохирох хүн...
Бичиг: Тэр мөн үү?
Со: Хүний хувь тавиланг унших амар биш.
Бичиг: Бид мөн үү? Эсвэл биш үү?
Со: Хэнтэй гэрлэхээс шалтгаалаад хувь тавилан өөрчлөгддөг Би энэ удаа гүнжийн зурхайг зураг болно
Бичиг: /Улсын/ шилдэг зуучлагч
Эр: Сонхуа гүнж ээ?
Гүнж: Яана гэнэ ээ?
Юн: Төрөлхийн азгүй одонд төрсөн.
Бичиг: Азгүй гүнж
Хүү: Царай муутай болохоор гэрлэж чадахгүй ээ.
Бичиг: Хувь тавиланг өөрчлөх төгс хүн
Эм: Гүнжийн ирээдүйн нөхрийг шалгаруулна гэж байна
Гүнж: Нэрийг нь мэдээд яах билээ, царайг нь мэдэхгүй юм чинь.
Эр: Гүнжтэн шалгарч үлдсэн хүмүүсийг шалгаж байгаа гэсэн яриа гарсан байна лээ.
Бичиг: Нэр дэвшигч №1. Амбицтай
Юн: Яаж хааны хүргэн хүү болох вэ?
Бичиг: Нэр дэвшигч №2. Зөөлөн
Бичиг: Улс орны ирээдүйн төлөө
Со: Яагаад хүний гэрийн урд эргэлдээд байгаа юм? Тэр эмэгтэйд... ойртох хэрэггүй.
Гүнж: Яагаад намайг дагаад байгаа юм?
Со: Мэдчихэж.
Эм: Гүнжтэн хаана байна?
Бичиг: Төгс нөхрийн эрэлд...
Со: Заяа төөргийг чинь үзээд өгөх үү?
Гарчиг: Заяаны хосууд
Төгсөв.
Back to episodes Go home