1987: When the day comes

1987: When the Day Comes 2017

Хугацаа:129мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Ён: эм, Ёнхи

Пак: эр, Коммунизмын эсрэг мөрдөн байцаах газрын захирал Пак Чо Вон

Чой: эр, Чой Хуан прокурор

Мөр: эр, мөрдөгч Жу Хан Гён

Юн: эр, Юн Сан Сам

Т: эр, тасгийн дарга Пак Вон Тэг

Ю: эр, тасгийн дарга Ю Жон Бан, нүдний шилтэй

Ж: Жан захирал, Тагнуулын албаны дарга, ерөнхийлөгчийн баруун  гар

Жон: эр, Жон Гүжон, сонины редактор

Хан: эр, Хан Бён Ёон, шоронгийн хуяг

 

Си Жей интертаймент үзүүлж байна.

Ужон филмийн бүтээл. Лайт Грийн Пикчерстэй хамтран бүтээв.  

Ерөнхий продюсер Жон Тэ Сун

Ерөнхий продюсер Мишель Квон

И У Жоны бүтээл.

Бичиг: Энэхүү киног бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээв. Зарим үйл явдал нь зохиомол бөгөөд болсон үйл явдлыг бүрэн хуулбарлаагүй  болно.

Эр: Чун ерөнхийлөгч өнөөдөр Хойд Солонгосын тагнуулчдыг баривчилсан цагдаагийн ажилчдад шагнал гардуулахаар цагдаагийн төв байранд зочиллоо. Ерөнхийлөгч энэ үеэрээ зүүний хэт даврагчдын өдөөн хатгалга, төрийн эсрэг хүчирхийлэл, хөдөлгөөн дахин сэргэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлээд, нийгмийн хэв журам, зндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь чухал хэмээн онцлон тэмдэглэлээ.

Эр: Юу вэ?

Бичиг:  Коммунизмын эсрэг мөрдөн байцаах газрын захирал Пак. Хойд Солонгост төрч, хил давж Өмнөдөд орж ирсэн

Эр: Хаалгаа нээ!

Эр: Хөөш...

Бичиг: 1987 оны 1-р сарын 14. 12:30минут.

Намёондон Коммунизмыг эсэргүүцэх хэлтэсийн байр.

Эр: Мөрдөгч өө.

Бичиг: У Юн Сан, Чон Ан эмнэлгийн эмч

У: Нас барчихсан байна.

Мөр: Тэрнийг сэрээ!

У: Кардиотоник бэлд.

Ю: Машинаа асаа.

Эр2: Мэдлээ.

Ю: Намёондонд, асуудалд гарсан гэж байна.

Пак:

Эр: Захирал ирж яваа гэж байна.

У: Сэргэхгүй байна.

Мөр: Цогцосыг  зөө.

Эм: Уучлаарай.

Эр: Олигтой бариач!

Эр: Амрыг эрье. Хурдал аа, хурдал хурдал.

*****************

Ю: Хэн эмч дуудсан бэ?

Мөр: Би... Хэрэгтэн биш, гэрч болохоор нь...

Т: Новш чинь мэдэгдэх ч үгүй. Хөөе. Гэрчтэй болчихлоо шд. Гэрч. Одоо яах юм?

Пак: Иймхэн юмнаас болж сүр бадруулж байх шив. Хоолоо идэцгээ.

Т: Номхон. Тар...

Ю: Цогцосыг нь... яах вэ?

Пак: Шатаа.

Ю: Тушаал дагая.

**********************

Эм: Тавтай морил.

Эр: Номхон. Ёслоод.

Бүгд: Коммунизм сөнөтүгэй.

Ж: Захирал аа,  баяр хүргэе. Ёслолд чинь очих ёстой байсан юмсан. Уучлаарай.

Бичиг: Жан захирал, Тагнуулын албаны дарга, ерөнхийлөгчийн баруун  гар

Ж: Ерөнхийлөгч өөрөө ирж чадаагүйд уучлаарай гэж хэлүүлсэн.

Пак: Нэр төрийн хэрэг.

Ж: Надад юу өгөх нь энэ вэ?  Ким Жон Нам.

Пак: Сүүлийн үед гарсан хэд хэдэн коммунист хөдөлгөөнүүдийг ард байгаа хүн.

Ж: Зэрэг дэв, цол ч алга.

Пак: Сөрөг хүчний удирдагч Ким Ёнсам, Ким Дэжун нарын гаргасан ардчиллын тунхагийг бичсэн  хүн.

Ж: Энэ хүмүүсийг бүгдийг нь нэг дор барих гэж үү?

Пак: Ким Ил Суныг дэмжигчид гэдгийг нь баталж чадах юм бол ерөнхийлөгчийг дахин залахыг эсэргүүцэж байгаа хүмүүсийг устгаж чадна.

Ж: Сайн байна. Хөх  ордны эзэн солигдсон ч чи хүчтэй хэвээр байх шив. Энэ золигийг сургуулийн шинэ улирал эхлэхээс өмнө хурдан баривчилъя.  

Пак: Тэгэлгүй яах вэ.

Бичиг: Чой прокурор. Сөүлийн прокурорын газар

Эр: Түрүүн таван цагт гэчихээд. Новш минь үнэнээ хэлэхгүй юу?

Эр: Санахгүй  байна. Өдөр ямар хоол идсэнээ ч санахгүй байна.

Чой: Байж байгааг нь. Сөжүний шилийг бензинээр дүүргэчихээд...

Эр: Бензин биш ээ

Чой: Тэгээд  юу юм?

Эр2: Будаг шингэлэгч.

Чой: Өдөөд байна уу.

Эр: Хоол авчирлаа.

Чой: Тийшээ.

Эр2: Будаг шингэлэгчийг будаг  шингэлэгч гэхгүй тэгээд юу гэх юм?

Чой: Муу новш чинь... Новш чинь... чамд сайхан байна уу? Эцэг, эх  чинь чамаар их бахархаж байгаа байх даа. Сайхан байна уу? Сайхан байна уу?

Эр2: Үнэнээ хэлээд ч ялгаа алга.

Ю: Хөөе хөөе. Ёстой. Прокурор хүн байж ийм  юм идэж  болдог юм уу?

Чой: Өдийд ямар хэргээр ирээ вэ? 

Ю: Гарцагаая. Би дайлъя.

Чой: Тэгье л дээ. Хаашаа явах юм?

Т: Энд гарын үсэгээ зураад өгчих.

Ю: За.

Чой: Үнэгүй юм байдаггүй гэж бодсон юм аа. Надад бохир арга хэрэглэдэг болоо юу?

Ю: Яалаа гэж дээ.  Пак Жон Чол, Сөүлийн их сургууль. Зүрх хаагдсан? 22настай хүүхэд үү?

Ю: Өнөө шөнө чандарлах ёстой.

****************

Ж: Би ч явъя даа. Эндээ үлдээд, сайхан амраад ав. Амрах гавъяа байгуулсан хүн чинь... Сөүл сургуулийн оюутан асуудал гарахгүй биз дээ?

Пак: Мэдээж. Бүгдийг нь зохицуулчихсан.

Чой: Үхээд найман цаг ч болоогүй байна. Эцэг нь үхсэн хүүхдээ харсан уу, хараагүй юу? Хараагүй юм уу? Хараагүй биз дээ?

Т: Бусаны цагдаагийн газар ааваас нь зөвшөөрөл авчихсан.

Чой: Ямар эцэг хүүхдийнхээ цогцосыг ч хараагүй байж чандарлахыг зөвшөөрдөг юм? Хэнийг хуурах гэсэн юм? Энэ-ийм юм байж болох уу?

Т: Коммунизмын эсрэг хэрэг. Гарын үсэгээ зур!

Чой: Новш чинь хэн болчихоод заагаад байгаа юм? Аваад зайл.

Ю: Ёстой. Яагаад байгаа юм бэ? За. Нүдээ аньж байгаад зурчих л даа. Үнэтэй хоолоор дайлъя.

Чой: Ядаж хүний нүүр улайхааргүй юм хийх хэрэгтэй биз дээ? Задлан хийж байж, оршуулж, чандарладаг юм. Хууль. Хууль  гэж байна.

Ю: Тийм ээ. Мэдэхгүй хэн байсан юм. Дээрээс  өглөө болохоос өмнө зохицуул гэсэн.

Чой: Юу? Дээр гэж хаана? Тагнуулын газар уу? Хөх ордон уу?

Ю: Прокурор оо. Тусалчих л даа.

Чой: Маргааш өглөө задланд оруулчихаад, өдөр чандарла. Нялцайчихсан байна шд.

******************

Бүгд: Сайн яваарай.  

Чой: Одоо чадрын газар угаасаа хаачихсан байгаа.

Эр: Хадам аавыгаа хүнд байдалд оруулж байгаагаа мэдэж байна уу?

Чой: Мэднэ ээ. Гэхдээ...

Эр: Төвөг удаад байлгүй хурдан шийд. Ойлгов уу, новш минь.

Чой: За, ойлголоо.

Эм: Дэд захирал... уулзъя гэж байна.  

Чой: Ямар хэргээр ирээ вэ? Таныг орой зоог барина гэж сонссон.

Эр: Хөх ордноос дуудаад байхад хоол хоолойгоор  давах уу? Яагаад байгаа юм?

Чой: Коммунизмын эсрэг новшнууд өөрсдийгөө хэн гээд бодчихсон юм. Сайн сургаад өгье гэж бодсон юм.

Эр: Хэнд сургах гээ  вэ? Инээсэн үү? Гарын  үсэгээ зур, тэгэхгүй бол хэрэгт орно.

Чой: Би өөрөө мэдээд хийчихье.

Эр: Новш чинь хадам эцэг чинь өндөр тушаалд байдаг ч гэсэн... Дахиад надад дуудлага ирэх юм бол би өөрөө гарын үсэг зурчихна шүү. Ойлгосон уу? Хариулахгүй юу?

Чой: Зуръя.

Ю: Чухал дуудлага байж магадгүй гэж бодоод.

Бичиг: Чандарлахыг хориглосон шийдвэр.

Чой: Цогцосонд хүрээд үзээрэй. Бүгдийг чинь зүгээр  өнгөрөөхгүй гэж мэд.

Ю: Чой прокурор оо. Чой прокрор оо. Чой прокрор оо. Чой прокрор оо. Чой прокрор оо. Хөөе. Хөөе, нээ. Нээ гэж байна! Хөөш...

*****************

Чой: Эртхэн ирэхэд яадаг юм? 

Бичиг: И прокурор, Ерөнхий прокурорын газар 

Чой: Яасан орой  ирдэг юм?

И : Сүүлийн үед завгүй байна аа... Жорлон орсны дараа гараа ч угаах зав алга.

Чой : Угаасаа угаадаггүй юм байж.

И: Хэзээнээс  надад... ийм хайртай болчихсон юм? Хурдан явж хоол идье. Эхнэр чинь нөгөө шөлөө хийж байгаа  юу?

Чой: Гэртээ харихгүй  ээ.

И: Дахиад муудалцаа юу?

Чой: Одоохондоо үгүй. Очих юм бол эхнэртээ уурлах гээд байна.

И: Ахыг маань  хэн нь уурлуулчихдаг билээ?

Чой: Нөгөө антикоммунист мөрдөн байцаах газрын новшнууд хэрэг тарьчихсан. Солонгосын прокуроруудаас өөрсдийгөө дээгүүр гэж бодож байна.

И: Их зантай новшнууд. Тэд нарыг эрх мэдлийг хэн эсэргүүцэх вэ дээ?

Чой: Новшнуудыг болгож тавиад халагдах өргөдлөө өгчих юмсан.

И: Тэглээ гээд нүдээ ч цавчихгүй. Бид нар л хохирно. Ах та л зовно.

Чой: Тийм  болохоор... чамаас гуйх юм байна.

И: Гуйлт аа?

*****************

Пак: Сайхан орлоо. Сайн байлаа.  

Эр: Сайн байлаа.

Пак: За за.

Эр: Сайн байлаа.

Эр2: Их хурдтай  цохилоо шүү. Таны ууж байгаа шинэ тан улам залуу болгодог юм биш үү.

Ю: Захирал аа, Чой прокурор олдохгүй байна. Тэр  хавийн дэн буудлуудыг ч шалгаж үзсэн.

Пак: Коммунист юм уу?

Ю: Шалтгааныг нь мэдэхгүй байна.

Пак: Сөүлийн Прокурорын  газартай холбо.

Бичиг: 1987оны 1-р сарын 15. 7:30минут. Сөүл хотын прокурорын газар.

Эр: Захирал аа, Чой прокурор олдохгүй байна.

П: Тэр нөхөр... Яадаг юм билээ... хэдэн хүн авч яваад олоод ир.

Эр: мэдлээ.

П: Ингэж цочих гэж. Байж байгааг нь. Байж байгааг нь. Чой прокурор. Босоод ир.

Чой: Өглөөний мэнд.

П: Нойр чинь хүрч байна уу? Хөөе. Өглөөнөөс хойш Пак захирал залгаад байна. Хэлэх ч үг алга. Хэлэх үг олдохгүй нь. Хэргийг нь зүгээр  л хаачихаач.

Чой: Бусдыг нь мэдэхгүй ч, заавал задланд оруулна.

П: Пак захирлаар оролдох хэрэггүй. Пак захирлын өмнө хөндөлдөөд амьд үлдсэн  хүн би хараагүй.

Чой: Тамалж, хүчирхийлсэн хэргийг санаж байна уу? Тэр үед тэд нарын хэлснээр хийсэн. Бид нар өөрсдөө хэрэгт орсон шд.  Энэ удаа хуулийн дагуу хийе.

П: Гудамж явж байгаа  хүнийг зогсоогоод удам угсааг нь судлаад үз. Удам судар нь Хойд Солонгостой холбоогүй хүн ганц ч байхгүй. Юу хийж байгаагаа мэдэхгүй юу?

Чой: Энэ удаа тамалж алсан нь тодорхой байна.

П: Тийм болохоор л тэгж байгаа юм. Хүмүүс мэдчих юм бол чи бид хоёр тэр хэргийг... яах болж байна аа? Би чадахгүй.

Чой: Тийм болохоор  л журмын  дагуу хийх хэрэгтэй. Энийг  зөвшөөрөх юм бол  бид нар хэрэгт орно.

П: Ёстой.  Зөрүүд гэдэг нь. Мэдэхгүй ээ, мэдэхгүй.

Чой: Сайн л биз. Тэгвэл та намайг тушаал дагаагүй, дураараа аашилсан гээд над руу чихчих. Таны гар цэвэр үлдэнэ биз. Би ч яах вэ.

П: Итгэлтэй байна уу?

Чой: Үгүй.

П: Юу?

Чой: Үгүй. Гэхдээ нэг  зүйл баттай. Өглөөний цайнд виски яг тохирно.

П: Ингэнэ гэж мэдсэн юм аа. Аав минь...

***********************

И: Тэгвэл бүгд сайн болсон уу? Өө, Шин сурвалжлагч.

Ш:  И прокурор оо, сайн уу.

И: Мэдлээ. За. Заа за. Ойлголоо. Санаа зовох хэрэггүй.  За. Заа... Өнөөдөр ч гэсэн хамгийн түрүүнд ирсэн байх шив.

Ш: Эрт боссон шувуу өт барьдаг гэдэг байх аа. Баярлалаа.

И: Цагдаа нар баларч байна. Сөүл их сургуулийн оюутан.

Ш: Аан?

Бичиг: Шин Сонху, Жун Ан сонины сурвалжлагч

Ш: Аан. Тиймээ. Нөгөө... хуулийн ангийн оюутан гэлүү?

И: Хуулийн анги биш ээ. Хэлний ангийнх. Нэр нь Пак Жун... юу гэлээ дээ.

Ш: Нээрэн тийм. Хэлний анги гэсэн.

И: Хайран амь үрэгдчих гэж. Намёондоныхон галзуу нохой шиг  аашилж байна. Хэтэрч байна. Арай ч дээ.

Ш: Тэд нар... арай хэтэрч байна аа.

Эм: Юу вэ?

Ш:  Бай-байна уу? Дарга аа. Сөүлийн их сургуулийн оюутан Намёондонд байцаагдаж байгаад үхсэн гэж байна.

*****************

Э:  Манай хүү энд байгаа юм уу? Яагаад?

Эр: Аан. Юу... гэмтчихсэн юм аа.

Э: Юу?

Эр: Дотогшоо оръё. За.

Э: Юу вэ? Яагаад шарил хадгалах газарт авчирч байгаа юм?  Чолын аав аа. Энд юу хийж байгаа юм? Аан? Юу болоод байгаа юм бэ? Аан? Манай Чол хаана байна?

Эм: Үгүй ээ. Үгүй ээ. Жончол аа. Жончол аа. Жончол аа. Ээж ээ.

Э: Бурхан  минь... Миний хүү... Миний хүү. Миний хүү. Жончол аа...

****************

Эр: Сайхан үнэртэж байна. Одоо л идэж байгаа юм уу?

Бичиг: Юн Сан Нам Дон А сонины сурвалжлагч

Эр2: Сан Сам Хөдөлмөрчдийн хөдөлгөөний талаар сайн нийтлэл бичсэн. Их сайн нийтлэл болсон байна лээ.

Эр: Тэглээ гээд яах юм? Тэд нарын  бичихийг зөвшөөрсөн юмыг л хэвлэхээс хойш. 

Эр3: Мөрөн завсраар уншина гэдэг байх  аа. Тэрнийг  л сайн ойлгогдохоор бичихэд болно.

Эр: Тэд нар байгаа цагт мөн тэгэх байх даа.

Юн: Өнөөдөр яачихаа вэ? Ах аа, бэр эгчтэй муудалцаа юу?

Эр5: Сонин авчирлаа.

Эр: Зүгээр л хэлчих ээ. Жунан өнөөдөр оройтож байх чинь.

Бичиг: 1987оны 1сарын 15. 15цаг. Прокурорын газрын хэвлэлийн өрөө.

Эр4: Тэд нарын юу бичсэнийг харъя.

Эр: Юу вэ?

Эр: Юу вэ? Юу вэ?

Эр: Худлаарай. Хурдан  ав.

Эр: Юу юм болоо?

Эр: Худал аа, хурдал. Эхний хуудас биш ээ. өнөөгийн байдал булан.

Эр: Биш ээ, биш биш.  

Эр: Юу вэ?

Эр:  Итгэж чадахгүй нь.

Эр: Хөөе, хаачих нь вэ?

Эр: Аль эмнэлэг юм? 

Эр: Аль эмнэлэг юм болоо?

Эр: Хурдан явъя аа.

Ш: Байна уу. Нийтлэлийг сая л харлаа. Дарга аа, мэдээллийг хэн шалгаа  вэ?

Эр: Наадах чинь чухал биш ээ. Цэргүүд манай хэлтэст орж ирчихээд байна.

Ш: Юу?  Энэ чинь... үнэн шдээ.

Эр: Үнэн  байсан ч хамаа алга. Сэтгүүл зүйн хууль зөрчсөн гэж байна.

Эр2: Дарга чинь хаана байна?

Эр: Чи, баттай газар  олоод сайн  нуугдаж бай. Баригдах юм бол чамайг үхтэл чинь зодно шүү... Сонсож байна уу?

Эр3: Олчихлоо.

Эр: Юу вэ, новш чинь.

Эр3: Босоозд ир.

Эр: Намайг тавь! Новш чинь. Тавь гэж байна! Юу вэ? Намайг тавь!

Эр3: Гараад ир гэж байна!

Эр: Тавиач!

Эр: Новш чинь...

*****************

Ко: Уучлаарай. Мэдлээ. Асуудлыг хяналтандаа авахын тулд чадах бүхнээ хийх болно. Мэдлээ. Мэдлээ.

Бичиг: Ерөнхий комиссар/Цагдаагийн төв газар

Ко: Гарах газаргүй болсон бололтой.

Пак: Төрийн хэрэг явуулж байхад ийм хэрэг гарч л таараа. Аяндаа шийдэгдэнэ.

Эр: Хөөе, Пак захирал. Энэнээс чинь болоод бид нар амиа алдах  нь байна.

Ко: Тийм сүртэй юм биш ээ. Суу. Ерөнхийлөгч бичиг баримтаа газар  шидчихсэн. Ноцтой хэрэг шүү. Яаж ч байсан галыг унтраах хэрэгтэй.

Пак: Энийг уншихад болно.

Бичиг: Зүүнийг баримтлагч  оюутан зүрхний шигдээсээр  нас баржээ

Ко: Тийм юм болсон. Цагдаагийн газрын нэрээр тангараглая. Ямар ч хүч хэрэглэсэн зүйл байгаагүй.

Бичиг: 1987оны 1сарын 15. 16цаг. Ерөнхий комиссарын алба.

Эр: Тэгвэл яаж байгаад үхсэн юм бол?

Ко:  Тэр... Мөрдөн байцаалтын үеэр... Мөрдөн байцаагч гараараа ширээн  дээр... ширээн дээр...

Эр: Ширээн дээр...  

Пак: Тэр оюутан их айсан байсан. Мөрдөн байцаагч ширээн дээр гараараа цохисон чинь... Тэгээд л... нас  барчихсан...

Эр: Тийм юм байж болох уу?

Эр: Ширээн дээр гараараа цохисон чинь үхчихсэн  гэж үү?

Ко: Нас барсан шалтгаан нь зүрх нь зогссон.

Эр: Эв эрүүл байсан  залуу хүн тийм  амархан үхчихнэ гэж байх уу? Тэр тусмаа шоконд ороод уу? 

Ко: Шоконд орсон нь  үнэн. Чон Ан эмнэлгийн эмч баталсан.

Юн: Чон Ан эмнэлэг гэсэн үү? Тэр эмчийн нэр нь хэн юм бол?

Ко: Тэр... Нэр нь... хэн гэлээ дээ?

Юн: Батлагдаагүй байгаа биз дээ?

Ко: Тийм биш ээ. У Юнсан гэлүү дээ...

Эр: У Юнсан гэж байна.

Эр: Чон Ан эмнэлгийн У Юнсан гэж байна.

Эр эр эр: У Юнсан. У Юнсан. Чон Ан эмнэлэг гэж байна... Хурдан У Юнсаныг олж уулзъъя.

Эр: У Юнсан.

Эр: Чон Ан эмнэлэг рүү.

Бүгд: Алив ээ хурдан яваач. Хөөе, битгий түлхээд бай л даа.  Чон Ан эмнэлгийн У Юнсан. Хурдан явъя.

Ко: Яадаг билээ... Би алдаа гаргачихав уу? Уучлаарай.

Бичиг: Чон Ан их сургуулийн эмнэлэг

Гар: Холд!

Эр: Тэгэхээр, зүрх нь зогссон гэсэн үнэн үү?

У: Тэрийг мэдэхгүй ээ. Задлан хийж байж л мэдэгдэнэ.

Эр: Яаралтай тусламж үзүүлэхэд  амьд байсан уу?

У: Яаралтай тусламжийн газар  ирээгүй ээ. Намёондонд байхад...

Эр: Намёондонд уу?

У: Тийм ээ.

Эр: Тэнд юу хийсэн бэ?

У: Намайг очиход зүрх нь зогсчихсон байсан.

Эр: Жаахан тодорхой тайлбарлаад өгөөч.

У: Тэгэхээр, намайг тэнд очиход... нойтон байхаар нь биеийг нь арчаад,  дараа нь үзлэг...

Юн: Нойтон байсан юм уу?

Эр: Жаахан тодорхой ярь л даа.

Юн: Цогцос нь нойтон байсан гэсэн үг үү?

У: Үгүй ээ. Мөрдөгч нар... хохирогчийг согтуу байсан болохоор байцаалтын үеэр ус их уусан гэж байсан.

Эр: Согтуу байсан гэнэ ээ?

Эр эр  эр: Согтуу байсан гэнэ ээ. Согтуу юу?

У: Макколи их уусан гэсэн...

Эр: Ийм юм байж болох уу?

Эр: Тийм болохоор шоконд ороогүй гэсэн үг. Юу гэж бичих юм бэ? Бачимдаж үхэх нь ээ.

Эр: Тэртэй тэргүй дээрээс заавар өгөх байлгүй.

Эр: Таньдаг эмч байгаа юу?

Эр: Байсан ч гэсэн ярилцлага  өгөхгүй шд.

Эр: Наанаа байж бай, за юу?

Эр: За, мэдлээ. Баяртай.

Юн: Угаалгын өрөө...

Бичиг: 1987 оны 1сарын 15. 16цаг. Ханяан эмнэлэг.

Эр: Сайн байна уу,  прокурор оо.

Эр2: Ирчихсэн үү. Кассет хангалттай авчирсан биз?

Эр: Кассет арвын  аваад ирсэн.

Эр2: Сайн байна. Ирж байна. Та ирэв үү.

Эмч: Шүүх эмнэлгийн шинжээч Хуан эмч.

Эр: Би ажиглана.  

Чой: Их ноцтой хэрэг. Журмын дагуу хийхэд болно. Ганц ч зүйл үлдээлгүй, бүгдийг нь сайн бичиж аваарай.  

Эр2: Тэгэх шаардлага байгаа юм уу? Тэртэй тэргүй хэлбэр төдий юм чинь.

Бичиг: Пёо прокурор. Сөүл хотын прокурорын газар

Чой: Хөөе. Новш чинь... Ажлаа ингэж хийдэг юм уу?

Эр2: Уучлаарай. Явъя.  

Эр: Хэн бэ?

Эр: Хаашаа орох гээ вэ?

Эр: Хэний дураар орох гээд байгаа юм?

Эмч: Би прокуророос заавар авсан.

Эр: Хөөе. Бид нарт тийм заавар өгөөгүй. Хурдан яв.

Эр2: Новшнууд чинь. Би прокурор байна.

Эр: Өө, прокурор оо. Яадаг билээ.

Эр2:  Хөөе хөөе.

Эр: Өө, уучлаарай.

Э: Жончол аа. Жончол аа.

А: Хөөш. Хөөш...

Э: Жончол аа.

Эр: Тэрнийг тавь. Тавиач.

Эм: Ээж ээ. ээж ээ.

Э: Хүүтэй маань сүүлийн удаа уулзуулаад өгчих. Одоо харахгүй бол дахиад харж чадахгүй шдээ. Ганцхан удаа уулзуулчих л даа.

Эр: Хурдан  яв...

Э: Гуйж байна. Ганцхан удаа уулзуулчих л даа.

Эр: Хурдан яв.

Э: Ганцхан удаа уулзуулчих  л даа. Сүүлийн  удаа гараас нь барья.

Эр: Дуугүй бай.

Эр: Яах гээд байгаа юм?

Эр: Зайл.

Э: Ганцхан удаа уулзуулчих  л даа.

Эр: Яах гэж ирсэн гэнэ ээ? Над руу сая жуумалзсан уу?

Эр2: Та нарын царайг мартахгүй ээ.

Эр: Тэг ээ тэг.

Чой: Муу новшнууд.

*****************

Бичиг: Ким Жон Намын тагнуулчид

Эр: Тантай ярья гэж байна.

Пак: Би байна. Хэн бэ?

Чой: Сөүлийн  прокурорын газрын Чой прокурор байна. Ханяан эмнэлэг  дээр байна. Танай хүмүүс хамтарч ажиллахаас  татгалзаад байна.

Пак: Энэ талаар шаардлагатай хүмүүстэй нь ярьчихсан. Задлан шинжилгээ хийхгүй.

Чой: Ах  гуай, намайг мэддэг юм уу. Яагаад дорд үгээр яриад байгаа юм?

Пак: Коммунизмын эсрэг мөрдөн байцаах газрын захирал байна.

Чой: Тэглээ гээд хуулийн дээр гарчихдаг юм уу? Прокурорын газрын хүмүүсээ явуулаад үзүүлээд өгөх юм уу? Аан?

Пак: Юу гэнэ ээ?

Чой: Дүрэм бичсэн номоо дэлгээд энэ хэргийг хэн хариуцах ёстойг хар. Тэгээд, наад аялгаа засаач. Ким Ил Сун  гэж хэлүүлэхээсээ өмнө.

Пак: Хөөе. Машин бэлд.

Эр: За, ойлголоо.

Ю: Галзуу новш чинь.

Чой: Задлан хийх албан  ёсны зөвшөөрөл.

Пак: Цаасны ард нуугдах сайхан байдаг байх даа.

Чой: Жүжиг тоглохоо больё. Хуулийн дагуу.

Пак: Анч ноход хоорондоо уралдаж байгаад олзоо алдчихвал эзэн  чи бид хоёрын хэнийг шийтгэх бол?

Чой:  Би тэнэмэл нохой болохоор... надад эзэн байхгүй л дээ. Тийм болохоор хэнийг ч хазсан  ямар хамаа байна.

Пак: Тийм үү? Яадаг билээ. Ингэлээ гээд эрүү чинь л чилэх байх.

Чой: Зогс. Аавын маань үеэлийнх нь  охин... тэр охин нь энэ сонины сэтгүүлчтэй гэрлэсэн юм. Петер Хэндерсон. Ямартай ч энэ золиг надаас... нийтлэл бичих сэжүүр өгөөч гээд сүүлийн  үед хоргоогоод байгаа юм. Сөүлд Олимпийн наадам болох гэж байхад Гадаадын сонин дээр гарах юм бол ерөнхийлөгч их  л уурлах байх  даа. Яах вэ?

Пак: Хэлээдэх. Чи юу хүсээд байгаа юм?

Чой: Новш гэж. Бусад нь хамаагүй.  Ажлаа л хиймээр байна.

Пак: За яах вэ. Дураараа хийгээд үз. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.

Ю: Явцагаа.

Чой: Задлан хийнэ.

Пак: Эзэнгүй тэнэмэл нохой гэсэн байх аа. Бусадтайгаа адилхан явж гудамж хэс.

Чой: Хэлсэн үгэндээ бүдрэх шив... Сөжү ууж л амьдрахаас.

1987 оны 1сарын 15. 21:50минут Ханяан эмнэлэг.

Эр2: Хохирогчийн ар гэр мөн үү? Нэр чинь хэн бэ?

Вол: Жончолын авга ах. Пак Вол Гил гэдэг.

Эр2: Вол Гил. Ийшээ суучих. Хуан эмч ээ, эхэлцэгээе.

************************

У: Жорлон орох гээд...

Юн: Эмч ээ. Дан А сонины сурвалжлагч байна. Тамалсан ул мөр байсан биз дээ? Жорлонд их удаан хүлээлээ. Цогцос нь нойтон байсан гэсэн байх аа. Цогцос нь ямар байсан бэ? Харсанаа л хэлээд өгчих. Эмч ээ.

У: Шал нь нил ус болчихсон байсан. Усанд ордог ванн байсан. Уушиг нь шаржигнаж байсан.

Юн: Шаржигнасан?

Эр2: Үхлийн  шалтгаан нь баттай юу? Ойлголоо.

****************

Эр: Зураг авахаа боль!  

Эр эр: Пак гуай, хэлэх юм байна уу? Танд хэлэх юм байна уу? Тайлбар өгөөч? Пак гуай.

Вол: Цагдаа нар алсан. Цагдаа нар алсан. Зүрх нь зогсоогүй... Цагдаа нар алсан.

Юн: Тамалсан уу? Тамлуулж үхсэн  биз дээ? Усаар тамалсан биз дээ? Усаар тамалсан тийм биз?

Эр эр эр: Тайлбар өгөөч? Пак гуайн хэлдэг үнэн юм уу? Тамалж алсан юм уу? Тайлбар өгөөч?

*****************

Ю: Маргааш  байцаалтын үеэр өгөхдөө ингэж хэлээрэй. Тэгж мэд.

Эр: Би зүгээр  л туслахаар ирсэн шд.

Ю: Ёс төдий зүйл болохоор журмын дагуу хийх ёстой. Амарч байгаа гэж бодоод хий.

Мөр: Би юу хийсэн гэж байцаагдаж байгаа юм?

Ю: Новш чинь хэн рүү гөлрөөд байгаа юм?

Мөр: Дээрээс өгсөн зааврын дагуу би хий гэснийг  нь л хийсэн. Би яасан гэж...

Пак: Хан Гён аа.

Мөр: За, захирал аа.

Пак: Хэлснээр нь хий.

Мөр: Мэдлээ.

*****************

Эр: Юу болоод байна?

Юн: Хэргийн талаар нуусан юмыг нь бичих хэрэгтэй биз дээ. Би гараа хүртэл хугалуулчихаад байна.

Эр: Хариуцлагыг нь чи хүлээх юм уу?

Эр: Юун хариуцлага вэ? Бид нар хариуцлагыг нь хүлээх юм уу?

Эр: Яасан  гэж? Хөөе. Зүгээр үү?

Эр: Юу болсон бэ?

Эр: Яасан юм бэ?

Эр: Явъя.

Эр: Хөөе, хаачих гэж байгаа юм бэ? Хөөе.

Дарга: Анхаар. Маргаашнаас эрүүдэн  шүүхээс урьдчилан сэргийлэх тухай бичнэ. Тэрнийг яаж нас  барсан, хэн хөнөөсөн болохыг шалгах ажлын хэсэг  гарга. 

Эр: Дарга аа. Тэгвэл энэ зааварчилгаа...

Жон: Гайгүй байлгүй. Хөөе. Цагдаа нар оюутан хүүхэд тамалж алчихаад байна. Новшнууд. Энэ муу зааварчилгаа юу юм? Тоох хэрэггүй, ажлаа хий.

Бүгд: Мэдлээ.

*******************

Ко: Өө. Хуан эмч ээ. Ядарч байгаа биз дээ? Суучих. Юу болсон?

Эмч: Үхлийн шалтгаан нь амьгалын замын бөглөрлөөс болж амьсгал хураасан гэж гарсан. Хохирогчийн хоолой нь дарагдаж...

Ко: Амаа мэд. Сайн сонс. Тэр хүүхдийг тамлуулж үхсэн гэж хэлэх юм бол бид нарын  цаазын  ялд гарын үсэг зурж байна гэсэн үг.

Эмч: Гэхдээ, цогцосон дээр  ул мөр тодорхой байсан...

Ко: Тэрийг аргалчихна. Цогцосыг нь чандарлачихна. Задлангийн тайландаа “зүрх нь хаагдсан” гэж бич. Энэ... багийнхантайгаа сайхан амар...

Эмч:Уучлаарай, комиссар аа.

Ко: Булшаа ухаж байгаагаа мэдэж байна уу? Би  зүрх нь зогссон гэж хэлнэ. Тэгж ойлго.

1987оны 1сарын 16. 9цаг.

Ко: Баруун уушгин дахь цус алдалт нь сүрьеэнээс болсон байх магадлалтай. Хоолой,  цээжний хэсгийн няцралт нь зүрхний иллэг хийж, ухаан  оруулах гэж оролдох  үеэр үүссэн. Тийм болохоор гадна хүч хэрэглэсэн ул мөр байгаагүй.

Э: Жончол аа.

Эм: Ээж ээ. Ээж ээ.

Эр: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.

Эм: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.

А: Миний хүү биш. Миний хүү коммунист биш.

Эр: Ээж ээ. ээж ээ.

Эр: Юу болж байна?

Эр: хоёрдугаар машин. Хөдөлж байна.

Сэтүүлчид: Та нар сэтгүүлчдийн ажилд саад болж  байна. Ярилцлага авмаар байна шдээ. Бид нар ажлаа хийж байна.

Эр: Бамбайгаа дэлгэ.

Сэтгүүлчид: Бид нарыг оруул л даа. Бид нар ч гэсэн ажлаа хийж байна.

Эр: Бамбайгаа өргө!

Эр: Пак гуай...

Эр: Хөөе тэр... Эргэх үү?

Юн: Хүлээж бай. Хүлээж бай. Хүлээж бай. Биш байна. Камераа. Камераа өг дөө. Камер.

Эр2: Камер уу?

Юн:  Аан.

Эр2:  Энэ байна...  Автобус  нь чигээрээ явчихлаа.

Юн: Үгүй ээ, чигээрээ биш.

Эр: Юу хийгээд байгаа юм болоо?

Эр2: Аль машин нь юм бол?

Юн: 2382. Зүүн. Зүүн эргэ.

Эр: Зүүн үү?

Эр2: Зүүн зүүн.

Эр: Холдооч ээ. Машина холдуул гэж байна. Холдооч...

Эр: Хөөе хөөе хөөе. Зогсоо.

Эр: Зогс!

 Эр: Машинаа зогсоо!

Юн: Дон А сонины сурвалжлагч байна.

Эр: Муу хархнууд. Зогс гэж байна!

Эр: Боль.

Юн: Камер эвдэлчихлээ!

Эр: Гараад ир. Гараад ир ээ!

Юн: Надад битгий хүр! Яагаад нийтлэл бичүүлэхгүй байгаа юм бэ?

Эр: Энэ муу чинь....

Юн:  Яагаад бичиж болдоггүй юм бэ?

А: Жончол аа.

Эр: Аав аа.

А: Яагаад явахгүй байгаа юм бэ? Миний хүү, явж чадахгүй нь уу?  Яагаад энд хоргодоод байгаа юм бэ? Сайн яваарай, миний хүү... Сайн яваарай... Аавд нь хэлэх үг алга. Миний хүү...

*****************

Эр: Болохгүй гээд байна. Орж болохгүй.

Юн: Уулзуулчих  л даа.

Эр: Өнөөдөр болохгүй гэж байна.

Юн: Би итгэмжлэгдсэн сурвалжлагч шүү.

Эр: Өнөөдөр хэнийг ч оруулахгүй. Хүний үг ойлгодоггүй юм уу?

Юн: Ёоёо. Ёоёо. Ёооё...

Чой: Дахиад нэг  ядаргаатай амьтан.

Эр: Яв гэж байна. Яваая,  новш минь.

Юн: Хэнийг новш гээд байгаа юм?

Эр: Ёстой.

Чой: Юн сурвалжлагч аа, тайван бай.

Юн: Үнэнийг нь хэлчих. Живсэн биз дээ? Усанд живж үхсэн биз дээ?

Чой: Живсэн гэнэ шүү.

Юн: Тэгээд юу юм бэ? Тамалж алсан юм уу? Хэлчихээч дээ. Новш гэж.

Чой: Би яахаараа хэлдэг юм. Олж мэдэх чинь чиний ажил биз дээ?

Юн: Чи нэг тал уу? Тэгээд, юу амалсан юм? Тагнуулын газар уу?  Хөх ордон уу?

Чой: Тийм ээ, новш минь. Бөгсийг нь долоогоод тушаад дэвших гэж байна.

Юн: Ичиж амьдар.

Чой: Үг үсгээ алдаагүй бичээрэй, новш минь.

******************  

Бичиг: Цагдаагийн газрын нууц алба. Сангилдон  

1987оны 1сарын 19. 16цаг.

Тү: Хөөх. Дотоод хэргийн газар биш байна шд.

Мөр: Дэд захирал аа, юу болоод байгаа юм?

Ф : Гавла.

Тү: Хөөе. Хөөе хөөе. Тавь!

Эр: Эсэргүүцэхээ боль.

Тү: Тавь. Тавь  гэж байна.

Эр: Зүгээр байж бай.

Ф: Та нар хүч хэрэглэж хүн алсан хэргээр  баривчлагдсан. Одооноос та хоёр цагдаа биш. Хэрэгтнүүд. Хэрэгтнүүд.

Тү: Дарга аа.

Эр: За юу?

*****************

Ко: Өөр арга байсангүй. Хөх ордноос тушаал ирсэн.

Пак: Хаана байна?

Ко: Хэлж чадахгүй нь. Яахыг чинь мэдэж байгаа болохоор. Хэрэг тарих гээ юу? Пак захирал аа, биеэ барь. Заримдаа биеэ аврахын тулд сүүлээ таслах хэрэг гардаг юм.

Ю: Шинлийгийн нууц байр.

Эр: Холд.     Ухар...

Эр: Захирал аа. Захирал аа. Ингэж болохгүй ээ. болохгүй...

Эр: Захирал аа.

Эр: Захирал аа.

Эр: Захирал аа.

Пак: Үхэж байсан новшнууд...

Ю: Юу харсан юм? Тайлаач!

Эр: Юу вэ?

Эр: Яаж байна аа?

Ф: Больцогоо. Хөөе, Пазк захирал аа. Чи хэний тушаалыг зөрчиж байгаагаа... Новш чинь. Тушаал зөрчиж, ахлах ажилтанд халдана гэнэ ээ?

Пак: Чи бид хоёр адилхан цагдаа гэж бодоо юу? Танайхан хахууль авч гударч байхад, би амь насаараа дэнчин тавьж коммунистуудыг дарж байна. Би байгаагүй бол манай улсыг Ким Ил Сун залгичихсан байгаа, новшнууд минь. Ойлгов уу?

Ф: Чи... том алдаа хийж байна. Ерөнхийлөгч мэдэх юм бол...

Пак: Сайн сонс. Дайсан бид хоёрын дунд зогссон хэнбугай ч бай... дайсан гэсэн үг.

Эр: Дарга аа.

Пак:  Гарцагаа. Өвдөж байна уу?

Мөр: Гомдолтой байна.

Пак: Толгойгоо өргө. Чи бол эх оронч. Хэзээ ч толгойгоо гудайлгаж болохгүй.

Мөр: Намад хүний амины хэрэг тулгасан. Багаар бодоход арван жил.

Пак: Би ялыг чинь бууруулна аа. Санамсаргүй байдлаар хүний амианд хүрсэн гэж хэлнэ.

Мөр:  Би таван хүн тэжээдэг.

Пак: Би хариуцлагыг нь хүлээнэ.

Мөр: Танд найдъя.

Пак: Сайн байна. Би өөрийнхөө хүмүүст санаа тавьдаг.

Бичиг: Хан Бён Ёон. Ёондонпо хорих газрын хуяг.

Бу: Дуугүй бай гэж хэл дээ. Бүгдийг нь  сэрээх нь.

Бичиг: И Бу Ёон. Дан А сонины сурвалжлагч асан

Хан: Ойртох хориотой.

Бу: Цаазын ялтай юм уу?

Хан: Үгүй ээ. Сөүлийн их сургуулийн оюутныг алсан цагдаа нар.

Эр: Нааш ир. Хөөе, нааш ир гэж байна. Үнэмлэхээ үзүүл. Ингээд болоо юу?  Нэгжээдэх. Өөр юм байхгүй юу?

Хан: Эгч ээ, эндээс Пилдон руу явдаг автобус байдаг уу?

Эр: Зогс! Хөөш...

Эр: Хөөш...

Хан: Би ирлээ. Яагаад энд тавьчихсан юм бэ?

Ээж: Хааччихаад ирж байгаа юм бэ? Хаагуур төвөг удаад яваад байдым? Хурдхан эхнэр авахаа бодохгүй.

Хан: Гэрлэх сайн эмэгтэй хайж байгаад ирлээ.

Ээж: Гэрлэх хүн хайсан? Болзоонд яваад ирсэн юм уу? Болзоонд явсан юм уу? Дэмий юм хийж цаг үрээд.

Хан: Өнөөдөр яагаа вэ?

Ээж: Чи арай дахиад нөгөө хачин амьтадтай  нийлээд байгаа юм биш биз?

Хан: Хачин хүн гэвэл намайг л хэлэх байх. Өдий насалчихаад үглэхээс өөр юм мэдэхгүй эгчтэйгээ амьдарч байга над шиг хүн хачин байхгүй яах юм.

Ээж: Энэ муу чинь...

Хан: Яачихаад байгаа юм?

Ээж: Тэнд шөл чанаад тавьчихсан. Явж хоолоо ид.

Хан: Ийм л хүнтэй учрах юм шүү. Тан шиг эмэгтэй хаана байхгүй байх даа.

Ээж: Ярьж байгааг нь. Муудсан юм идчихээ юу?

Хан: Ойлголоо. Ёонхи яасан?

Ээж: Унтаж байгаа. Өдөржин хоолоо ч идэхгүй унтаад байх юм.

Эм: Энэ дууг найз залуутайгаа сонсохыг  хүсч байна гэж энэ сонсогч маань бичсэн байна. Тийм ээ, сонсголгүй яах вэ. Юү Жэхагийн  залууст зориулж дуулсан “Бүдэг зам” дууг хүргэе.

Ёнхи: Өө, муу ямбий.

Хан: Эвдрэхгүй байна уу?  алх авчраад өгөх үү?

Ёнхи: Ах аа. Энийг  засаад өг гэж хэлсэн биз дээ.

Хан: Би ямар засварчин уу? Охин нь биш гээд хэлчих вий гэсэн шиг. Тээр тэр тэр тэр. Хөөе. Энэ хогийн саванд байж байна лээ. Би... чамд өгөх гээд аваад ирлээ.

Ёнхи: Юу юм? Идэх юм уу? Вокман. Нээрээ юу? Ах аа. Хамгийн мундаг авга ах шүү.

Хан: Болно оо. Бэлэг өгсөн биш... Оюутан болсон гэж бэлэглэж байгаа юм.

Ёнхи: Хөөх.

Хан: Ёнхи.

Ёнхи: Аан?

Хан: Хөөе. Энийг...

Ёнхи: Намайг  дахиад уулз гэх гээ юу?

Хан: Хөөе. Шалгах цэг дээр намайг зогсоогоод байх юм байна шд. Чамайг  зогсоодоггүй болохоор...

Ёнхи: Ухаан орооч дээ. Наадахаасаа болж ажлаасаа халагдах шахсан байж.

Хан: Үйлдвэрчний эвлэлийн хэрэг биш ээ.

Ёнхи: Гайгүй байлгүй.

Хан: Ёнхи. Үнэхээр сайн үйл ээ. Үнэн шүү. Муу юм байсан  бол би чамаар хийлгэх үү? Ийм байсан ч уу? Аан? Хоригдлын зараал хийх сайн юм уу?

Хан: Тийм бол яая гэх вэ...

Ёнхи: Хөөе. Сургуульд орсны бэлэг гээ биз дээ?

Хан: Дубон ч гэсэн сургуульд орсон.

Ёнхи: Хэн юм? 

Хан: Манай захирлын хүү.

Ёнхи: Сүүлчийн удаа шүү.

Хан: Тэгэлгүй дээ. Сүүлийн  удаа.

Ёнхи: Бичиж болдог юм байна.

Хан: Бас автоматаар буцааж болно.

Ёнхи: Нээрээ юу?

Эр: Наадахаа өгчих.

Эр: Явж болно. Хөөе хөөе... Анхааралтай бай. Сэрүүн зүүдлэхээ боль. Хөөе. Новшнууд чинь юу хараад байгаа юм? Юугаа хараад байгаа юм?

Эр: За, би ингээд явъя даа.

Ном: За. Ямар нэг хэрэг гараа юу?

Бичиг:  Хам Сэ Вон, номлогч, Шударга ёсны төлөө Католикийн сүм

Бичиг: Ким Жон Нам, Ардчиллын төлөө хэд хэдэн цуглаан зохион байгуулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа идэвхтэн

Ким: Нас барсан оюутны үхлийн талаар үнэнийг шаардсан мэдэгдэл хийнэ гэсэн байх аа?

Ном: Маргааш.

Ким: Цагдаагийн өөр ажилчид оролцсон байж магадгүй гэж хэлэх хэрэггүй, зүгээр л хэрэгтнийг шийтгэ гэж шаардаарай. Оролдож байгаад цагдаа нар хар  аваад болгоомжилж эхэлбэл, үнэнийг олж мэдэх улам хэцүү болно.

Ном: Шоронгийн хамгаалалтын тасгийн дарга хатуу хүн байдаг гэж сонссон. Хуягуудыг хүртэл ярихыг хориглодог гэсэн.

Ким: Яаж ийгээд арга олно оо. Тэрний үхэлд буруутай жинхэнэ хүмүүсийн  нэр, цолыг олж мэдэх хэрэгтэй. Тэднийг  заавал илчлэх болно. Номлогч оо. Бидэнд байгаа ганц зэвсэг бол ҮНЭН. Энэ үнэн энэ засгийн газрыг унагах болно.

Ёнхи: Ах аа.

Ким: Өө, Ёнхи байх шив.

Ёнхи: Ах хүссэн мэдээг чинь дуулгаж чадаагүй болохоор уучлаарай гэж байна  лээ.

Ким: Аан, за.

Ёнхи:  Буддын залбирал үйлдэх гэж байгаа хүн биш  л байлтай. Аан. Удирдагч нь уу?

Ким: Ёнхи гэдэг юм. Хан хуягийн  үеэл нь.

Ёнхи: Хэргээ хүлээвэл, хайж байгаа амар амгалангаа олно.

*****************

Эр: Амрыг эрье.

Бичиг: Ан Юү. Ёондонпёо хорих газрын хамгаалалтын  албаны дарга

Эм: Жингюү. Хань аа.

Ээж: Жингюү.

Тү: Эхнэр.

Эм: Хань аа.

Тү: Ээж ээ.

Ээж: Жингюү.

Тү: Ээж ээ.

1987оны 2сарын 20. 16:30минут. 

Тү: Аав аа.

Ээж:Бие нь зүгээр үү? Юу хийчихсэн юм бэ, золиг минь?

Тү: Ээж ээ, сүртэй юм биш болохоор санаа зовох хэрэггүй.

Эр: Хүн алчихаад... сүртэй юм биш гэнэ ээ? Бид нар чамайг яаж өсгөсөн билээ дээ? Хүн ал гэж өсгөсөн үү?

Тү: Аав аа, гомдолтой байна. Аав аа, би үнэхээр гомдолтой байна.

Эр: Гомдолтой? Юу тэр вэ?

Тү: Би хөлийг нь л барьж байсан. Алсан хүмүүс нь өөр хүмүүс. Би алаагүй. Тэнд байан хүмүүс...

Эр2: Аваад яв! Аваад гар.

Ээж: Жингюү.

Эр: Миний хүү...

Ээж: Миний хүү...

Эр: Жингюү. Жигюү.

Эр: Дуугүй бай...

Ээж: Жингюү...

Эр2: Эндээс гар... Эргэлтийн журам дагаарай.

Эр: Жингюү. Жингюү.

Т: Дахиад ингээд үзээрэй. Эндхийг дэлбэлнэ гэж мэд.  

Ан: Ан тасгийн  дарга.

Хан: Дарга аа, Хан Бён Ёон байна. 4879уулзах хүсэлт гаргасан.

Ан: Очилоо. Сайн байна уу.

Бу: Ан дарга аа.

Ан: Уулзах хүсэлт гаргасан гэж сонссон. Ямар нэг юм болоо юу?

Бу: Сүүлийн  үед шинэ хоригдлууд амар тайван байлгахгүй, таныг цагтаа тарж чадахгүй байгаа гэж сонссон.

Ан: Тэр танд хамааралгүй хэрэг. Ямар асуудал байгаагаа хэлчих.

Бу: Тамлахад илүү олон цагдаа оролцсон гэсэн үнэн үү?

Ан: Гомдол гаргах юм байхгүй бол уулзалт ингээд дууслаа.  Хүсвэл жаахан сууж байгаад гарна биз.

Бу: Хамсаатан нь болмоор байна уу?

Ан: Ажлын холбогдолтой мэдээллийг ярих хориотой.

Бу: Үнэнийг торны ард хорьж чадахгүй.

Ан: Миний ажил... хамгаалж, хянах.

1987 оны 3сарын 3. 14цаг. Пак Жончол нас барсанаас 49хоногийн дараа

Ми: Яачихсан юм болоо?

Ёнхи: Жон Ми.

Ми: Хөөе. Гэр чинь ойрхон байж байнга хоцрох юм. Сохор болзоонд явна гээд гоёчихоо шив. Галзуу амьтан.

Ёнхи: Нүүрээ л угаасан шд. Ямар байна?

Ми: Шүд чинь уруулын будаг болчихож.

Эр: Оюутнуудыг алсан алуурчид сөнөтүгэй. Эрүү шүүлтээ боль.

Бүгд: Эрүү шүүлтээ боль. Эрүү шүүлтээ боль.

Ёнхи: Хөөе, явъя аа.

Ми: Хөөе хөөе хөөе. Царайлаг юм аа.

Эм: Энийг уншаарай.

Эр: Өнөөдөр Пак Жончолын дурсгалыг  хүндэтгэх болно. Эсэргүүцлээ илэрхийлцэгээе.

Ми:  Байз л даа.

Бүгд: Пак Жончолыг эргүүлж өг. Пак Жончолыг эргүүлж өг.

Эр: Энийг уншаарай. Энийг уншаарай.

Бүгд: Пак Жончолыг эргүүлж өг. Пак Жончолыг эргүүлж өг. Пак Жончолыг эргүүлж өг. Пак Жончолыг эргүүлж өг.

Ми: Явъя. Ёнхи...

Эр: Бариад ав...

Ёнхи: Би биш ээ. биш гэж байна.

Эм: Бурхан минь...

Эр: Хөөш... Муусайн коммунистууд. Муу гичий...

Эр: Зогс...

Эр: Чамайг дээ... Байз. Май...

Эр: Зогс, новшнууд аа.

Эр: Новш оо.

Эм: Ийшээ. Ийшээ. Хурдан яв... Манайх хаасан. Хаачихсан гэж байна.

Эр: Онгойлго гэж байна.

Эм: Хаачихсан гэж байна, новшнууд аа.

Эр: Хаалгаа нээ.

Эм: Амаа тат...

Ёнхи: Хараал идсэн эсэргүүцэгчид. Ёстой... Анхны сохор болзоо байсан юмсан.

Л: Наадах чинь... гараараа  нухвал улам хорсоно. Усаар угаа.

Ёнхи: Юу... Гутал чинь... Зүгээр ээ. Оймстой юм чинь.

Эм: Ингээд явах юм бол баригдана аа. 39 биз дээ? 8000вон. 5000-аар өгчихье.

Л: Уучлаарай. Мөнгө...

Эм: Аан?

Ёнхи: Би өгчихье.

Л: Үгүй ээ. Үгүй ээ, хэрэггүй. Хэрэг...

Эм: Зүгээр орхи оо.

Ёнхи: Энэ байна. Өрөө төлж байгаа юм.

Л: Хөөе. Хөөе хөөе...

*******************

Ан: Чамайг дээ. Бүртгэх хэрэггүй гэж хэлсэн байх аа.

Эр2: Мэдүүлэг  зөрөөд байгаа болохоор би шалгаж байгаа юм. Хохирогчийн гарын ард нь гавласан байсан гэсэн байсан. Гэтэл бид хохирогчийн гарт гав зүүсэн ул мөр байгаагүй.

Мөр: Тэртэй тэргүй санамсаргүй аллага гэж яллахаас хойш ингэх хэрэг  байгаа юм уу? Цагаа үрэх хэрэггүй.

Эр2:  Санамсаргүй хүний аминд хүрсэн? Чамд тулгаж байгаа ял... тамалж алсан.

Мөр: Ялыг бууруулаагүй юм уу?

Эр2: Мөрөөдөж байх шив. Хамтарч ажиллахгүй бол чамд 15жилийн ял өгнө. Ухаан орж үз.

Мөр: Нохойн гөлөг.

Эр2: Гөлөг өө?

Мөр: Би алаагүй.

Эр2: Юу? 

Мөр: Дүлий юм уу? Өөр хүн алсан гэж байна.

Эр2: Ингэж болохгүй шүү.  

Т: Хөөе, Чой мөрдөгч өө.

Эр: Аан. Прокурор оо, удахгүй үргэлжлүүлнэ ээ. Түр гарч бай.

Эр2: Яагаад байгаа юм бэ? Яагаад байгаа юм? Юу болоод байгаа юм? Та нар...

Эр: Жаахан хүлээчих, за  юу?

Мөр: Пак захиралд амалсанда хүр гэж хэл.

Т: Новш чинь... Миний гарын амтыг үзмээр байна уу?

Мөр: Хэлэх ёстой хүндээ л хэл.

Эр: Чой мөрдөгч өө, яагаад байгаа юм? Аан?

Мөр: Алсан хүн нь та нар биз дээ, үгүй юу?

Т: Хөөе. Барьж бай.

Мөр: Хүрээд үзээрэй. Та нарын амь миний гарт байгаа. Сайн санаж яв... Уулзалт дууссан.  

******************

Эр: Амрыг эрье.

Ж: Та нар үхсэнээ хийгээд байгаа юм? Соёлын  яам. Хэвлэлийнхэнд шинэ удирдамж явуул. Эсэргүүцэл бол шууд сонгууль. Энэнээс болж гудамжинд хүчирхийлэл гарч байна.

Эр эр : Мэдлээ, эрхэм ээ.

Ж: Дотоод явдлын яам. Хяналтын цэгүүдийг байгуул. Ялангуяа их сургуулиудын ойролцоо.

Эр: Мэдлээ.

Ж: Нулимс асгаруулагч хийний үйлдвэрлийг бүрэн хүчээр нь ажиллуул гэж хэлсэн шүү.

Эр: За. Ойлголоо.

Ж:  Хэлүүлэхгүй юм хийнэ гэж байхгүй шүү. Шоронд дуу чимээ ихтэй байгаа гэсэн.   

Пак: Ялыг нь санамсаргүй хүний аминд хүрсэн гэж сольж өгнө үү.

Ж: Арай гэж гарсан галыг унтрааж байхад... Дахиад дэгдээх гээ юу?

Пак: Амалсандаа хүрэхгүй бол өөр арга алга.

Ж: Шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж өгье. Тийм болохоор өөрөө мэдээд хий. Пак захирал аа, ерөнхийлөгч энэ хэрэгт санаа их зовж байгаа шүү.

**********************

Тү: Мянга, 10мянга, зуун мянга...

Мөр:  Энийг амьдралынхаа арван жилээр соль гэж үү? Сарын дотор суллаж өг.

Пак: Ерөнхийлөгч албан тушаалаа дараагийн хүнд шилжүүлж өгсний дараа ерөнхийлөгч өршөөл үзүүлнэ.

Мөр:   Дараа жил хүртэл хүлээ гэж үү? Би ганц хоёр удаа хууртсан уу? Тэртэй тэргүй алдах зүйл байхгүй. Үнэнээ хэлээд шүүх дээр азаа үзсэн нь дээр.

Пак: Одоо маш  чухал үе. Эх оронч хүн шиг...

Мөр:   Эх оронч. Эх оронч. Хараал идсэн эх оронч. Та энд ганц шөнийг ч өнгөрүүлж үзээгүй. Энэ гараар... энэ гараар... энэ олон жил тамалж байсан хүмүүсийн  хашгирах нь... шөнөжин толгой дотор сонсогддог. Бид нар... бид нар эх орончид мөн  гэж үү?

Пак: Талархаж мэдэхгүй новш.

Хан: Хөөе.

Эр: Зүгээр байгаач.

Пак: Толгойд чинь суум зоочихъё л доо.

Мөр:   Бууд л даа. Бууд!

Пак: Үгүй ээ. Үгүй. Эхнэр хүүхдүүдтэй нь Имжин гол руу шидээд... Хойд Солонгос руу зугтах  гэж байсан гэж хэлнэ. Юу болохыг чи мэдэх байх аа. Чи үлдсэн насаа шоронд тарчилж өнгөрөөх болно.

Мөр:   Захирал аа.

Пак: Хурдан сонго. Эр оронч уу, урвагч уу?

Мөр:   Тушаал дагая. Тушаал дагая. Тушаал дагая.

Хан: Захирал аа. Хорих газрын журмыг дагана уу.  Журмын дагуу уулзалтаар ирсэн хүн... Хоригдлын  биед хүрэх хориотой.

Т: Одоо болно мэдэв үү. Хүмүүстэйгээ хоолонд ороорой.

********************

Эр:Дугаарлаад зогс. За ор. За.

Эр: Өөр юм байхгүй юу? Оюутны үнэмлэхний дугаар?

Ёнхи: 8711023... Намайг уг нь зогсоодоггүй юм даа. Би эсэргүүцэгч шиг харагдаад байна уу?

Ми: Өнөөдөр яагаад ч юм... тэгж харагдаж байна. Жагсагч байвал чамд зохих юм байна.

Ёнхи: Аан? Тэр ах уу? Жагсагч биш гээд байхад даа.

Ми: Ах аа? Ухаан  орж үз. Тэртэй тэргүй дахиад уулзсан ч чамайг танихгүй байлгүй. Нүүрний будаг чинь урсчихсан байвал таних л байх. Би урсгаад өгөх үү?

Ёнхи: Хөөе. Боль л доо.

Ми: Аливээ, нааш ир. Номоо над шиг ингээд урдаа бариад явж бай гээд байхад. Шалгахгүй гээд байхад. Гэнэн харагддаг юм. Эмэгтэйлэг. Их сургуулийн дагина. Дагина шиг харагдаж байгаа биз дээ.

Ёнхи: Яахаараа цээжээ номоор  далдалдаг байна аа.  Хөх байхгүй байсан ч, бардам амьдар. Бардам...

Ми: Хөөш. Ёстой уур хүрчихлээ. Миний хөх жижигхэн биш за юу. Юу? Тэр ах уу? Хөөх. Ийм царай бол коммунист  мөн ч бай, биш ч бай хамаа алга. Яана аа? Яана аа? Хөөе, чамайг таньчихлаа. Инээ...

Л: Шинэ оюутнууд биз дээ?

Ёнхи: Тийм ээ.

Эм: Хүндэтгэлтэй ярих хэрэггүй ээ. Уулзаж байсан юм чинь.

Л: Тэгэх үү? Бид нар видео бичлэг үзүүлэх гэж байгаа. Ирэх үү?

Ёнхи: Аан?

Л: Дараа нь шог зураг зурна.

Ми: Очино оо. Хөөх. Гоё пүүз байна. Шинэ юм шиг байна.

Л: Хямдхан байсан юм. Баярлалаа. Дараа уулзъя.

Ми: Танихгүй байна аа, танихгүй байна. Хямдхан гэж байна. Хамт явъя л даа.

Ёнхи: Хөөе хөөе. Тавь. Тавиач... Явахгүй ээ.

Ми: Явъя л даа. Зүгээр ээ. Угаасаа чамайг танихгүй юм чинь.

Ёнхи: Явахгүй гэж байна. Үгүй ээ. Байз. Байз л даа.

Ми: Юу юм бэ? Нүүрээ будах нь уу?

Эр: Ийшээ ороход болно.

Ми: Дургүй хүрчихлээ.

Эр: Тавтай морил.

Эр: Ийшээ  суугаарай...

Ми: Орох уу?

Эр: Эхлэх үү?

Эм: Одоо бид өөрсдийн хийсэн бичлэгийг үзүүлэх гэж байна.

Эр: Ямар кино юм?

Эр: Кино биш, баримтат кино. Гадаадынх. Та нар Гуанжугийн бослого мэднэ биз дээ? Энд үнэн хадгалагдаж байгаа.

Эр: Явъя.

Л: Би ч гэсэн анх дуустал нь үзэж чадаагүй. Айж цочирдсондоо болоод...

Ёнхи: Яагаад хүүхэлдэйн киноны клубт гаргаж байгаа юм? Яах гээ вэ? Цэргүүдтэй тулалдах уу? Яаж тулалдах юм? Тэгж байгаад хүн үхчихвэл, хариуцлагыг нь хэн  хүлээх юм?

*******************

Ю: Ким Жон Намын нуугдаж байгаа газрыг олох гэж 22хүн байцаасан. Ким Жон Намын сургийг гаргаж чадсангүй.

Пак: Та нар биеэ оторлодог болоо юу?

Ю: Уучлаарай. Залуусын сэтгэл санаа өмнөх шигээ байхаа больсон.

Эр: Анхаар.

Пак: Пак захирал байна.

Ж : Яг  одоо зурагтаа асаа. Ерөнхийлөгчийн илтгэл эхлэх гэж байна.

Пак: Ойлголоо.

Ж: Ерөнхийлөгч Ким Жон Намыг барихыг  хүлээж байгаа шүү. Энэ улс төрийн тэрс үзэлтнүүдийг Хойд Солонгосын тагнуул гэдгийг баталж
Пак Жончолын хэргийг хурдан хаа. Тэгж байж л бид амьд үлдэнэ. Сүүлчийн боломж гэдгийг мэдэж байгаа биз?

Бичиг: Хөх  ордон 

Пак: Бүгдийг нь сулла.

Ю: Захирал аа. Ийм үед суллах биш улам олныг барьж байж л...

Пак: Намайг Умардад амьдарч байхад  надад нэг нохой байсан юм. Тэр нохой байнга зугтчихдаг байсан. Тэрнийг яаж эргүүлж олж авдаг байсныг мэдэх үү? Ороо  нь орсон эм нохой дагуулж алхдаг байсан.  Тэгэх болгонд зугтаж алга болсон нохой шүлсээ гоожуулаад эргээд ирдэг байсан...

Ер: Би үндсэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуулийг  шинэчлэх боломжгүй гэж бодож байна. Эрх мэдлээ тайван замаар  шилжүүлэхйн тулд миниы бие бүрэн эрхийн хугацаа ирэх оны 2-р сарын 25-ны өдөр дуусгавар болж...

Пак: Ким үүрнээсээ гарч ирэхээс аргагүй болсон.  Одоо л эм нохдыг дайчилж өгөөш тавих хэрэгтэй.

Ю: Тушаал дагая. Дагаад яв.

Бүгд: Мэдлээ.

Эр: Хөөе. Явъя.

Ер: Улс үндэстнийг хуваахыг хүсч хүмүүс..

Юн: Юугаа яриад байна аа?

Эр: Ингэж болно гэж үү?

Эр: Новш гэж сонгууль болохгүй нь дээ.

Юн: Дарангуйллаа үргэлжлүүлнэ гэж хэлж байна.

Эр: Одоо  тэгээд яах вэ?

Эр: Юу яах вэ гэж? Унтах ч завгүй болох нь.

Жон: Хөөе. Улс төр. Дотоод хэрэг. Цуглар!

Эр: Ёстой нээрээ.

Эр: Ёстой...

Эм: Юу яриад байна аа?

Эр: Юу гэнэ шүү. Дараагийн ерөнхийлөгчийг өөрөө сонгоно гэж байна.

Чой: Чөтгөр ав. Дахиад нэг сөжү өгчих.

Эм: Одоохон.

Эр: Үгүй ээ, хэрэггүй. Прокурор оо. Шүүх хурал болоход нэг цаг хүрэхгүй хугацаа үлдсан...

Чой: Очихгүй ээ.

Эр: Новш чинь, дахиад 7жил ерөнхийлөгч байх юм уу?

Эм: 7жил биш ээ. Шууд сонгууль зохион байгуулахаас нааш эд нар албан тушаалаа өгөхгүй.

Эр: Тэгвэл шууд сонгууль гэж юу юм?  

Эр: Юу ч мэдэхгүй тэнэг амьтан.

Эр: Яаж дээд сургуульд орсон юм? Арын хаалгаар орсон уу? 

Эр: Ахлах сургуульд...

Эм: Мэдэхгүй бол дуугүй бай. Яах гэж байна?

Л: Ямар нэг  юм хийх хэрэгтэй.

Эр: Хөөе туслаарай.

Эм: Сэ Ү.

Эр: За.

Эм: Хэвлэгч аваад ир.

Эр: Одоохон.

Эм: Ийш нь тавьчих...

*******************

Ким: Ламтан, түр гарчихаад ирье.

Эр: Одоо аюултай.

Эр: Сайн юм болж дээ. Юуных нь шууд сонгууль байх вэ дээ? Мөнгөтэй хүмүүс л гарах нь тодорхой шд.

Эр: Тийм ээ. Одоохондоо манайх ардчилалд бэлэн биш байгаа.

Ан: Юугаа хийгээд байгаа юм. Ажилдаа гарахгүй юу?

**********************

Пак: Би та нарын арыг даана. Юунд ч санаа зовох хэрэггүй, яваад коммунистуудыг дэмжигчдийг бүгдийг нь бариад ир. Бүгдийг нь устга.

Бүгд: Мэдлээ.   Коммунизмыг устга....

Ю: Ким Жон Намын  хүмүүсийг бүгдийг нь сулласан.

****************

Хан:  4879. Уулзалт. Ийшээ.

Ан: Заримыг нь би өөрийн санаж байгаагаар бичсэн. Надад энэнээс өөр хийж чадах зүйл алга.

Хан: Өглөөний тооллогоос өмнө дуусгаарай.

Эр: Наанаа зогс.

Хан: Өө, би юу? Ядраад яарч яваа юмсан. Би хууль зүйн яаманд ажилладаг. Хууль зүйн яам. Зүгээр л... сэтгүүл байгаа юм.

Эр: Шоронгийн хуяг юм уу? Хөөх. Энэ царай нь..

Хан: Тийм ээ. царрай муутай байгаа биз. Хорих газарт ажилладаг болохоор тэгдэг байх аа.  

Эр2: Энэ юу вэ?

Хан: Зүгэр л цаг нөгцөөх гэж авсан юм аа. Цаг нөгцөөх гэж.

Эр: Яв.

Хан: За за. Сайн ажиллаарай. За...

Эр2: Цаг нөгцөөхөд яг тохирох  эд байна. Ийм  юм үзэх ч сайхан шүү...

Эр: Зургаа дугаартай нохой хийдээс  гарч явсан.

Эр2: Ким Жон нам христийн шашинтай биз дээ.

Эр:  Би ч гэсэн тэгж бодож байсан юм.

Эр2: Новш гэж. Ороод шалгаад ир. Хөөе. Араас  нь яв.

Эр3: Эхлээд мэдэгдэхгүй юм уу? Тэгж байгаад хоёулаа буруудвал...

Эр2: Өөр хүнд алдмаар байгаа юм уу? Тэртэй тэргүй барихаас  хойш дуугүй л яв.

Эр: Байг харлаа. Давтан хэлье. Байг харлаа. Тэр ард байна. Ажлын хувцастай. Яах аргагүй энд байсан даа. Новш  чинь хааччихав аа?

Эр2:  Хөөе. Дээшээ авир.  Хараал идмэр, хааччихав аа? Байны байгаа газрыг ол. Байгаа газрыг ол.

Эр: Энд алга. Энд алга... Хаачихав аа?

Эр2: Ёстой... Новш гэж.

Хан: Новш гэж.

Эр2: Хурдан ирэхгүй юу, новшнууд аа.

Эр3: Ёстой...

*****************

Т: Уучлаарай...

Ю: Захирал аа.

Хан: Ким багш,аюулгүй зугтсан уу?

Эм: Тийм ээ. Ам мөлтөс зугтсан.

Хан: Ашгүй дээ.

Эм: Хянлим сүм рүү явсан.

Хан: Би тэр газрыг мэднэ. Би дахиад...

Эм: Үгүй ээ. үгүй.

Ёнхи: Би ирлээ.

Эм: Одоо холбоо барих юм бол  маш аюултай.  

Ёнхи: Ээж хаачаа  вэ?

Эм: Мэдэж байгаа биз дээ. Тэр мэдээлэл байхгүй бол  Ким багш юу ч гэж хэлээд нэмэр байхгүй.

Хан: Одоохон.

Эм: Манай хүмүүсийг бүгдийг нь ажиглаж байгаа. Тийм болохоор...

Хан: Би өөр арга бодож олъё. Ёнхи. Ёнхи.

Ёнхи: Ингэж цочих гэж. Яасан?  Хийхгүй.

Хан:  Үнэхээр сүүлчийн  удаа. Энэ их чухал. Заавал хэлэх хэрэгтэй.

Ёнхи: Хэллээ гээд яах юм? Та л хохирно.

Хан: Тэгээд хүн гүтгүүлээд үхэж байхад хараад суух юм уу? Ах нь ганцаараа ингэж байгаа юм биш. Туслах хүмүүс байгаа.

Ёнхи: Манай аав яаж үхсэн билээ? Жаахан л асуудал гарахад хүмүүс бүгд зугтчихсан.

Хан: Тэгсэн ч гэсэн заавал хийх ёстой хэрэг шд. Цалингаа өгөөгүй тэр компаний буруу болохоос яагаад өөр хүнийг буруутгах ёстой юм.

Ёнхи: Аав компаниас болж архи уусан юм уу? Өөрөөс нь урвасан хүмүүст гомдсондоо архи уусан юм.

Хан: Ёнхи. Тэр чинь осол байсан шд. Өөр хүний буруу биш. 

Ёнхи: Худлаа ярихаа боль. Тэр үед тэр хүмүүс хаяж яваагүй бол... аав тэгж үхэхгүй байсан. Энийгээ ав... 250болно. 50 дутуу байна. За яах вэ. Сайн идээд, сайхан амьдраарай.

Ээж: Болгоомжтой. Унав. Ах чинь хаачаа вэ?

Ёнхи: Мэдэхгүй ээ.

Ээж: Бён Ёон аа. Бён Ёонаа. Гадаа байгаа тавиурууд оруулаад өг. Бороо  орох гэж байх шиг байна. Та хоёр муудалцаа юу?

Хан: Юунд муудалцах вэ дээ.

Ээж: Авга ах чинь ааваас чинь өөрцгүй гэж хэд хэлүүлдэг юм? Байнга муудалцаж байх юм. Яадаг билээ? Бён Ёонаа.

Хан: Та нар хэн бэ?

Эр: Муу харх чинь.

Ээж: Бён Ёонаа.

Эр: Новш.

Ээж: Боль л доо. Битгий зодоод бай.

Хан: Надаас  холд.

Ёнхи: Туслаарай.

Эр: Зайл.

Ээж: Бён Ёонаа. Бён Ёонаа.

Ёнхи: Тавь л даа. Манай ахыг тавиач. Намайг тавь.

Ээж: Болиоч ээ.

Ёнхи: Үгүй ээ.

Хан: Юу болоод байгаа юм бэ? Намайг яасан гэж?

Эр2: Амаа тат.

Ёнхи: Ах аа.

Ээж: Намайг тавь. Болиоч оо.

Эр2: Дуугүй бол.

Эр: Аваад яв.

Ёнхи: Ах аа. Ах аа. Туслаарай.

Ээж: Үгүй ээ.

Эр: Гэрийг нь нэгж.

Ээж: Бён Ёонаа. Бён Ёонаа.

Хан: Надад санаа зовох хэрэггүй ээ.

Ээж: Бён Ёонаа.

Ёнхи: Ах аа. Ах аа.

Ээж: Бён Ёонаа

Хан: Ёнхи.

Ёнхи: Ах аа.

Ээж: Бён Ёонаа.

Ёнхи: Ах аа.

Ээж: Бён Ёонаа. Бён Ёонаа.

Эр: Энэ муу чинь.

Ёнхи: Яагаад ингэж байгаа юм бэ?

****************

Пак: Шоронд манай хүмүүсийг харж байсан байх аа?

Хан: Тийм ээ. Хэдэн  удаа таарсан.

Пак: Чи... Ким Жон Намыг мэднэ биз?

Хан: Мэдэхгүй ээ.

Пак: Ким Жон Нам Ким ИлСунаас мөнгө авч, сөрөг хүчний удирдагчидтай хуваасан. Үнэн үү?

Хан: Би... мэдэхгүй ээ. Тийм хүн мэдэхгүй.

Пак: Мэдэхгүй гэчихээд юунд гайхаа вэ? Аваад гар...

Эр: Хоёр дэр үү?

Эр2: Зааж өгөх болохоор сайн хараад сурч ав. Хөөе. Хөөе хөөе.

Эр: Гоол.

Эр2: Хөөе. Энэ өрөө их түүхтэй өрөө. Хурдан дуусгаад эндээ амьд гаръя, за юу? Үхээсээ өмнө.

Эр: Хөөе.

********************

Эр: Оройны сонин. Та ирчихээ юу...  

Л: Танайх өндөрт байдаг юм байна.

Ёнхи:Яах гэж ирээ вэ?

Л:  Чамайг элсүүлэхээр ирлээ. Манай зургийн клубт элс. Жон Ми ч гэсэн элссэн. Энийг манай клуб хийсэн.

Ёнхи: Эсэргүүцлээ илэрхийлэх нь үү? Тэглээ гээд хорвоо өөрчлөгдөх үү? Яагаад бүгд ийм байдаг юм? Гэрийнхнээ боддоггүй юм уу?  Тийм өдөр ирэхгүй...  Зүүдлэхээ болиод сэрж үз.

Л:  Би ч гэсэн тэгмээр л байна.  Даанч чадахгүй нь. Сэтгэл өвдөөд.

Ёнхи: Яв.

Л:  Явлаа. Ёнхи. Бодлоо өөрчилбөл залгаарай.

Бичиг: Залгаарай. Миний утасны дугаар...  

Бичиг: Хан: Сүүлчийн удаа. Энэ маш чухал. Хянлим сүмд байгаа Ким Жон Намтай уулз. Гуйж байна.

Ёнхи: Байна уу?

Ээж: Ёнхи.

Ёнхи: Байна уу? Ээж ээ? Ээж ээ, яасан бэ? Юу болоо вэ?

Ээж: Авга ахыг чинь тэр оюутныг алсан  хүмүүс бариад явчихаж.

Т: Новш чинь ам ангайхгүй нь ээ.

Ю: Дахиад нэг болох нь уу?

 Т: 7удаа хийсэн ч гэсэн ам нээхгүй байна.

Пак: Их  тэвчээртэй новш байх нь.  Намтарыг нь аваад ир. Юу болоод байгаа юм?

Эр: Замаас  холд. Энд байгааг нь мэдээд ирсэн гэж байна.

Ээж: Бён Ёонаа. Эгч нь энд байна.

Эр: Цаашаа бай гэж байна.

Ээж: Эгч нь энд байна.

Эр: Хөөш, явахгүй юу? 

Ээж: Та нар хэн юм?

Эр: Наадуулаа явуулаач.

Ээж: Миний дүүг өгөөдөх.

Эр: Наадуулаа тараа  гэж байна!

Ээж: Миний дүү...

Ёнхи. Ээж ээ. Ээж ээ.

Ээж: Миний дүүг авраач.

Ёнхи: Ээж ээ. Зүгээр үү? Хөөш. Чи хэн юм? хэн болоод хүн цохиж байгаа юм? Дээрэмчин үү? Дээрэмчин юм уу? Та нар хэн болоод хүн цохиж байгаа юм? Ээж ээ, хүлээж бай. Чи хэн болоод хүн цохиж байгаа юм? Ээж ээ. ээж ээ. Ээж ээ.

Ээж: Ёнхи. Ёнхи.

Ёнхи: Ээж ээ. Ээж ээ.

Эр: Амаа татаат, дуугүй бай гэж байна. Новшнууд чинь.

Эр: Номхон! Байрандаа!

******************

Эр: Зүгээр яв. Эрхэм ээ.

Эр: 2. 3 4. 5. 6. 7... 1. 2. 3.4.5.6.

Пак: Ээжийн маань дэргэд зогсож байгаа энэ хүүхдийг харж байна уу? Тэрнийг Дон гэдэг. Тэрнийг өлсөж үхэх гэж байхад нь манай ээж авч өсгөсөн юм. Тэр их толгой сайтай хүүхэд байсан. Аав тэрнийг өөрийн хүү шиг санадаг байсан. Миний хувьд ах байсан. Гэтэл Ким Ил Сун Хойд Солонгост ирсний дараа Дон ардчиллыг сонирхож, хамаг ухаанаа тавих  болсон. Энэ хүүхэд Улаан  арми нэрээр манай гэр бүлийг яасныг мэдэх үү?  Бид нарыг дайсан гэсэн.  Буруу үзэлтэн, газар эзэмшигчид. Там руу тонилгох хэрэгтэй! Дон сум хайран байна гээд манай аавын цээж рүү хулсаар хийсэн жадаар сүлбэсэн.

Эр: Муу новш, үх.

Эм: Хань аа.

Охин: Аав аа.

Пак: Би шалан доор нуугдаж байсан ч гэсэн  бүгдийг нь харсан. Гэр бүлээ хамгаалах гэж оролдсон бол би ээжийгээ аварч чадах байсан гэж бодож байна уу?

Эм: Талархаж мэддэггүй амьтан...

Охин: Ээж ээ.

Пак: Дүүгээ аварч чадах байсан байх. Миний оронд үхсэн болохоор.

Охин: Ах аа.

Пак: Там гэж... юу байдгийг мэдэх үү? Гэрийнхнийг чинь алж байхад юу ч хийж чадахгүй харж зогсохыг хэлдэг юм. Хоолойноос чинь дуу ч гарахгүй. Тэрийг там гэдэг юм. Яах гэж байна?

******************

Ким:  Уучлаарай.

Ёнхи: Авга ахыг маань... эрүүл саруул авчраарай.

Ким:  Баярлалаа. Надад итгэсэнд. Номлогч оо. Тагтаа шуудан авчирч.

Эр: Сайн байна уу. Ажлаа сайн хийгээрэй. Сайн уу.

Эр: Номлогч оо. Номлогч оо. Хурдан зугтаарай, номлогч оо.

Эр: Хөөе. Хурдан тараад нэгж.

Ю: Тийшээ оч. Тэрнийг ол. 

Эм: Зугтаарай.

Ким: Хурдан.

Эр: Хуран, хурдан зугт.

Ким:  Номлогч оо.

Эр: Хурдан яваач.

Эр: Холд.

Эр: Энэ бол бурхны өргөө. Хүч хэрэглэх хориотой.

Эр: Яаж байна аа?

Ю: Ким Жон Нам хаана байна?

Т:  Хурдан яваач.

Эр: Хурдан яв. Яваач.

Т: Бариад ав! Дээшээ!

Эр: Хурдал!

Т: Энийг онгойлгоодох!

*****************

Ким:  Гуанжугийн бослогын үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол эхэлж байна.

1987оны 5сарын 18. 11:30минут

Ким: Бид энэ бурхны ариун сүмд үнэнийг илчлэх гэж байна.

Бичиг: Ким Сон Хун, номлогч. Шударга ёс католикийн шашны номлогч

К: Пак Жончолын үхлийн тухай үнэнийг эрх баригчид нуун дарагдуулсан байна Түүнийг өөрсдийн гараар хөнөөсөн этгээдүүд бол...  2-5-2-1 Коммунизмын эсрэг хэлтсийн мөрдөгч Чой Хан Гён. Цагдаагийн ахлах ажилтан И Жон Ху. Мөрдөгч Хуан Жон Ун. Туслах мөрдөгч Бан Гем Гон. Туслах мөрдөгч Жан Жингюү.

Эр: Олигтойхон бариач!

Мөр:Жончол аа, хаана байгаагаа мэдэж байна уу? Чи энд үхсэн байсан ч хэн ч  мэдэхгүй. Хаана байгааг нь хэлчих.

Жончол: Мэдэхгүй ээ. Үнэхээр мэдэхгүй.

Мөр: Төрийн сүлдийг дуустал нь сонсох болох нь. Дөрөвдүгээр бадаг. 

Эр: Мэдэхгүй гэж хэлэхээ боль. Новш минь.

Жончол: Үгүй ээ. Амь өршөө. Би мэдэхгүй ээ.

Эр: Босоод  ир ээ.

Жончол: Амь өршөөгөөч. Би мэдэхгүй.

Эр: Доошоо тонгой новш минь.   Тонгой...

Жончол: Үгүй ээ. Үгүй ээ.

Эр: Новш чинь...

Эр: Олигтой дүрээч...

К: Мөн ардчилал, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяа энэ хэргээс  хамаарна. 1987оны 5сарын 18.  Шударга ёс Католикийн шашны холбоо.

Эр: Зурагаа явуулчих. Хурдан...

Эр: Хурдлаарай.

Юн: Би хэлчихье. За, Пак Жончолыг цагдаа нар тамалж алсан гэж байна. Ахлах ажилтан И Жон Ху. Мөрдөгч Чой Хан Гён...  

Эр: Байхгүй байна.

Т: Явъя.  

Ю: Захирал аа. Захирал аа.

Эр: Түгшүүр. Түгшүүр. Нэгдүгээр зэрэглэлийн түгшүүр.

Ю: Ингэхэд яагаад комиссарын өрөөнд цуглардаг билээ? За, ойлголоо.

Пак: Бүгдийг нь шатаа. Юу ч үлдээлгүй. Хурдал аа, хурдал. Новш минь...

Эр: Хурдал гэж байна. Хурдан шатаа. Хурдал...

Эр: Ажил тарсны дараа баранд сууя.

Эр: Болж байна.

Ф: Хуан мөрдөгч.

Эр2: Өө, дэд захирал аа. Та ямар хэргээр...

Ф: Уулзалгүй удсан байна.

Эр: Новш гэж...

Эр: Тавиач.  

Эр: Зүгээр бай!

Эр2: Тавиач! Тавь!

Ф: Аваад гар!

Эр: Хараал ид.  

*******************

Эр: Захирал аа, тамлахад оролцсон таван ажилтан хаана байгааг та мэдэх үү?

Ю: Мэдэхгүй ээ.

Эр: Та нар яахаараа мэддэггүй юм?

Эр: Та нар хэргийг  нуун дарагдуулсан биз дээ?

Т: Юу ч мэдэхгүй гээд байна.

Эр: Тушаал дээрээс ирсэн  биз дээ?

Т: Амаа тат муу коммунист.

Эр: Захирал аа, тайлбар өгөөч.

Юн: Хоёр мөрдөгчид зуун мянгыг өгч амыг нь тагласан биз дээ? Гэр бүлийнхнээс нь сонссон. Тэр мөнгийг хаанаас авсан юм? Хүн тамалж, алсан хэргийг нуун дарагдуулсан,  нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн. Та дууссан.

Эр: Амрыг эрье.

Эр: Хөөш. Хурдал. Юугаа хийгээд байгаа юм?

Эр: Новшнууд чинь.

Эр: Үнэнээ хэлэхгүй юу? Хэлээч. Хэл гэж байна.

1987оны 5сарын 30. 15цаг.

Чой: Энд хархнаас их юм алга. Танил царайнууд байна. За, өмгөөлөгч хэрэгтэй бол залгаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй...

Эр: Явъя.  

Жон: Хурдан талбай дээр оч гэж байна.

Эр: Редактор аа. Энийг бүгдийг чинь бичих боломж алга.

Жон: Тэгвэл их сургуулиуд, талбай дээр болж байгаа үйл явдлуудыг бич. Яв.

Эр: Мэдлээ эрхэм ээ.

Жон: Зурагчид хаана байна? Өнөө орой 6цагаас сүмүүд бүгд хонхоо дуугаргана. Машинууд дохиогоо дуугаргана гэсэн  шүү. Ахиухан зураг аваарай, мэдэв үү.

Бүгд: За.  Мэдлээ.

Жон: Хөдөл.  Хөөе хөөе. Хурдан гарцагаа. Хурдан. Хөөе хөөе хөөе.

********************

Хан: Байна уу. Эгч ээ. Яагаад уйлаад байгаа юм бэ? Та зүгээр биз дээ? Ёнхи яасан?

Эр: Оройны сонин.

Бичиг: Си Эс суманд оногдсон  оюутны биеийн  байдал муу байна.

1987оны 6сарын 9. 17 цаг.

Бүгд: Ардчилал мандтугай. Ардчилал мандтугай. Дарангуйлал сөнөтүгэй.

Эр: Буугаа бэлдээд. Галла.

Л: Жу Ёол аа. Жу Ёол аа.

Эм: Хөөе. Хөөе...

Эр: Болгоомжтой.

Л: Тамлагчид сөнөтүгэй. Цэргийн дэглэм сөнөтүгэй.

Бүгд: Тамлагчид сөнөтүгэй. Цэргийн дэглэм сөнөтүгэй.

Л: 40сая иргэд ээ, босцогоо... Алуурчин дэглэмийг буулга.

Бүгд: 40сая иргэд ээ, босцогоо... Алуурчин дэглэмийг буулга.

Л: Тамлагчид сөнөтүгэй. Пак Жончолыг эргүүлж авчир.

Бүгд: Тамлагчид сөнөтүгэй. Пак Жончолыг эргүүлж авчир.

Эр: Юугаа хийгээд байгаа юм, новшнууд аа. Галаач.

Л: Пак Жончолыг эргүүлж авчир.

Эр: Хан Ёол аа. Хан Ёол аа.

Бүгд: Ардчилал мантдугай. Ардчилал мандтугай. Ардчилал мантдугай. Ардчилал мандтугай. Ардчилал мантдугай. Ардчилал мандтугай. Дарангуйлал сөнөтүгэй. Дарангуйлал сөнөтүгэй. Дарангуйлал сөнөтүгэй.

Эр: Дахиад нэг  оюутныг цагдаа нар гэмтээсэн байна. Хотын захиргаа руу явцагаая.

Бүгд: Ардчилал мантдугай. Ардчилал мандтугай. Ардчилал мантдугай Дарангуйлал сөнөтүгэй. Дарангуйлал сөнөтүгэй. Дарангуйлал сөнөтүгэй. Иргэд ээ, нэгдэгтүн.

Эр: Цэргийн дэглэмийг түлхэж унагая.

Бүгд: Түлхэж унагая. Түлхэж унагая. Түлхэж унагая. Түлхэж унагая.

Эр: Худлаа ярьдагаа боль.

Бүгд: Худлаа ярьдагаа боль. Худлаа ярьдагаа боль. Цэргийн дэглэмийг түлхэж унагая. Цэргийн дэглэмийг түлхэж унагая.

Эр: 40сая иргэд ээ, босцогоо... Алуурчин дэглэмийг буулга.

Бүгд: Алуурчин дэглэмийг буулга.

Эм: Ус уу. Ус уучихаад яв.

Эр: Бүгд нэгдэцгээе. Цагдаа нар дахиад нэг оюутныг гэмтээсэн байна. Хан Ёолын төлөө нэгдэцгээе. Нөхөд өө, нэгдэцгээе.

Эм: Ардчилал мандтугай.

Эр эм: Дарангуйлал сөнөтүгэй.

Бүгд: Ардчилал мандтугай. Дарангуйлал сөнөтүгэй.  Ардчилал мандтугай. Дарангуйлал сөнөтүгэй. Ардчилал мандтугай. Дарангуйлал сөнөтүгэй. Ардчилал мандтугай. Дарангуйлал сөнөтүгэй. Ардчилал мандтугай. Дарангуйлал сөнөтүгэй.  Ардчилал мандтугай. Дарангуйлал сөнөтүгэй.

Гарчиг: 1987. Цаг нь болохоор.

Бичиг: 1987оны 6-р сарын 29ний өдөр ерөнхийлөгч Чуны засгийн газар шударга ёсны сонгууль явуулна гэж зарласан байна.

И Хан Ёол эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч 1987оны 7-р сарын 5-ны өдөр нас баржээ. Түүний оршуулгын ёслолд оролцохоор сая гаруй иргэн цугларсан байна.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

1987 When the Day Comes

Эр: Оюутны үнэмлэхний дугаар?

Ёнхи: 8711023. Би босогч шиг харагдаад байна уу? Бүгд хөхөө номны ард нуудаг юм байна. Хөх муутай байсан ч бардам амьдар. Бардам бай л даа.

Бичиг: Си Жей интертаймент үзүүлж байна. Уужон филм-ийн бүтээл

1987он, дарангуйллын эрин үе

Эр: Амьдрахаасаа өнгөрсөн.

Эр: Шатаа.

Эр: Нас бараад найман цаг ч болоогүй байна. Хүү нь аавынхаа цогцосыг ч харж чадаагүй.

Бичиг: Нэгэн оюутны үхэл

Эр: Тамалж алсан  гэдэг нь баттай.

Эр: Цагдаа нар алсан.

Эр: Ерөнхийлөгчид баталгаа хэрэгтэй.

Бичиг: Ардчиллын төлөөх  үхэл.

Эр: Мөрдөгч ширээн дээр чанга цохисон... тэгээд унаад үхчихсэн.

Бичиг: Энгийн иргэд

Эр: Яагаад энэ тухай бичиж болохгүй гэж? Үнэнийг нь хэлчих. Живж үхсэн  биз дээ?

Эр: Оюутныг тамалж алсан хүмүүс...

Эр: Би хариуцлагыг нь хүлээнэ.

Эр: мэдлээ эрхэм ээ.

Эр: Миний бас дайснуудын маань дунд зогссон хэн боловч дайсан.

Бичиг: Санаанд багтамгүй сонголт

Эр: Амьдрахын төлөө тэмцэж байгаа залууг хоёр цагдаа зогсоосон гэнэ ээ?

Эр: Энэ маш чухал, хэлэх хэрэгтэй.

Ёнхи: Хэлэхгүй ээ.

Эр: Хүн хохирчихоод байхад хараад суух хэрэг үү?

Ёнхи: Дэлхийг өөрчилж чадна гэж бодоо юу? Гэр бүлээ бодохгүй юу?

Бичиг: Тэд боломжийн төлөө тэмцсэн

Гарчиг: 1987. Цаг нь болохоор... 

 

 

Back to episodes Go home