Леа- Та мэдээд хэр удаж байгаа юм бэ?
Аар- Нэг, хоёр долоо хоног. Эмч маань эрт илрүүлгээр мэдсэн юм.
Леа- Танд хэр хугацаа байгааг хэлсэн үү?
Аар- Гурваас, зургаа.
Леа- Жил үү?
Аар- Сар.
Леа- Яах бодолтой байна? Мэс засал, хими эмчилгээ хийх үү?
Аар- Үгүй. Миний төлөвлөгөө энэ байна. Чи. Чи шүү дээ. Чи бол миний төлөвлөгөө. Бас чи. Бас тэр байна. Тэгээд бас боулинг тоглоно.
Шон- Би ажилдаа явлаа. Түрүүчийн удаа ч гэсэн та хагалгаа хийх боломжгүй гэж байсан. Баяртай.
Леа- Өвчний түүхийг чинь аваад явчихлаа.
Аар- Тэгсэн.
Леа- Харамсалтай байна, Гласси.
Аар- Харин тийм ээ.
Кал- Ванкомицин, севфтриаксон хэрэглэж байгаа ч гэсэн хагалгаанаас хойш халдвар улам ахисаар л байна.
Лим- Өсгөвөр нь ургахыг хүлээж байна л даа, гэхдээ стафилококк болов уу даа.
Кал- Халдвартай эдийг тайрч аваад, шууд шархан дээр антибиотик шахааж, юүлүүр тавья гэж бодож байна.
Лим- Боломжийн шийдэл. Би хуваарьт оруулчихъя. За, та хоёрыг орхиё доо.
Кл- Хоёулаа ч мэдэгдэхгүй гээд ч чадсангүй дээ.
Кал- Үгүй ээ. Чи ганц шөнийн учралаас илүү хүсэж байна гэсэн.
Кл- Тэгсэн.
Кал- Гэхдээ, одоо яаж тэгэх болж байна вэ?
Кл- Мэдэхгүй юм даа. Гэхдээ,,, болгоно доо л гэж бодож байна.
Кал- Харин тийм. Шон байна. Бэлтгэгчдийн лоунжид яаралтай хүрээд ир гэж байна.
Шон- Өвчтөн 68 настай эрэгтэй, дөрөвдүгээр зэргийн эрвээхэй хэлбэрийн глиобластома, зүүнээс дух хажуугийн хэлтэнд тархсан.
Жор- Эмчийн тайлан нь бүтнээрээ байгаа юм уу? Өвчний түүх ч юм уу?
Дом- Ядаж нэр?
Шон- Чадварлаг мэс засалч таван жилийн өмнө глиомаг нь авч, хими болон цацрагийн эмчилгээ хийсэн. Энэ таван жилд хэд хэдэн удаа бага харвалт өгсөн.
Лим- Глиома, харвалт. Глассман биш үү?
Мор- Хорт хавдар нь дахичихсан юм уу?
Шон- Өвчтөний нэр ус анагаах талаасаа хамааралгүй.
Пак- Тэр яаж байна? Чи яаж байна, Шон?
Шон- Өвчтөний нэр ус анагаах талаасаа хамааралгүй.
Кал- Шон, Глассман эмч чамайг эмчилгээ боловсруул гэсэн юм уу?
Лим- Үгүй, тэр тэгээгүй. Үгүй бол өөрөө ирнэ ш дээ.
Шон- Өвчтөн эмчилгээ хийлгэх дургүй байгаа, гэхдээ шинэ эмчилгээний талаар ч мэдэхгүй.
Лим- Жордан, та хоёр Клэйрийн тохиолдол дээр ажилла. Уучлаарай, Шон. Би чадахгүй нь.
Шон- Тэнхлэгийн зургийг харьцуулан харахад,,,
Аар- Клэйр яаж байна даа?
Лим- Стафилококк юм шиг байна, ванк, севфтриаксон өгч байгаа. За, нэг өрчих.
Аар- Ерөнхийлөгчийн лаунжид биллиардын ширээ тавилаа гэж уурласан эмэгтэй үхэж байгаа хүнтэй тоглох гэж үү дээ? Шон уу?
Лим- Танд эмчилгээ хийх гээд бүлгийн шуурхай хийж байгаа. Таныг тэг гэвэл би тэдэн дээр очъё.
Аар- Хэрэггүй. Баярлалаа. Хөөе, гэгээтэй талаас нь хар л даа. Намайг байхгүй болчихоор хамтарсан ерөнхийлөгч ч байхгүй болно. Энэ эмнэлгийн дураараа удирдаж болно ш дээ.
Лим- Би анхнаасаа л Ерөнхийлөгч болъё гээгүй.
Аар- Больж үз. Чи бол төрөлхийн удирдагч. Хэдийгээр чи ажлын хэнээтэй, цаадахаа боддог ч гэлээ,,, бусдаараа бол гайхамшигтай хүн шүү.
Лим- Шал тэнэг юм.
Аар- Дуугүй бөмбөлөгнүүдээ өрөөдөх дөө.
Кал- Цусан хангамж тасарсан эд байхгүй болсон байна.
Жор- Антибиотик шахаж эхэллээ.
Жор- Өчигдөр орой та хоёр их л нялуурч харагдсан шүү.
Кал- Тэгсэн. Тэглээ гээд чамд онцгүй байна уу?
Жор- Жаахан л цочсон л доо. Та хоёрт дуусаагүй ажил байгаа гээд хэлчихгүй дээ.
Кал- Пэрэз, та хоёр байгаа биз дээ.
Жор- Дэнни, бид хоёр байнга мсжлэж байгаа, тийм ээ, ирээдүйдээ хамт байх болов уу гэж найдаж, залбирч байгаа.
Кал- Тэгээд л би сэтгэлээ татаж, чамтай сээтэгнэхээ больсон ш дээ. Чи, бид хоёр чинь найзууд шүү дээ. Гуурс байрлууллаа.
Жор- Жинхэнэ найзууд юм бол юм нууж болохгүй. Би чамд Дэннигийн тухай хэлсэн, харин эксээ явсаны дараа л надад хэлж болно шүү. Шархыг хаалаа.
Кал- Тохирлоо. Аль, аль нь. Би өсгөврийн байдлыг ажиглаж, антибиотик үйлчилж байгаа эсэхийг харъя.
Пак- Шон, чи Тишийн тархины хавдарын төв юм уу, Кливландын клиник рүү ярьж, тэдний явуулж байгаа туршилтын талаар асуув уу?
Шон- Яг санадаг санаа байна.
Пак- Би эндэхээ хариуцаж байя. Алив, залуус аа. Намайг эрч хүч, урам зоригоор хөглөөд өгөөч. Нэг санаан дээрээ ухнадахаа болиод өөр санаа бодож ол л доо.
Дом- Би цагийн өмнө гашилчихсан.
Мор- Хэр удаан ингээд суугаад байх юм бэ?
Пак- Шон биднийг мэдэж байгаатай эвлэрч, эмчилгээ байхгүйг ойлгох хүртэл.
Лим- Яаж байна?
Кал- Үр дүн алга аа. Антибиотик ч Клэйрийн халдвартай тэмцэхгүй байна. Стафилококк биш.
Лим- Бүх халдвартай эдийг авсан боловч эхний өсгөврүүдээс стафилококк биш гэдгийг тогтоосон. Ацинетобактри юм байна.
Кл- Бүх эмэнд тэсвэртэй ш дээ.
Лим- Аль нэг антибиотикууд ургахыг нь удаашруулна. Оролдоод л үзье. Гэхдээ чиний дархлалын системд найдахаас өөр арга алга. Айж байна уу?
Кл- Глассманы тухай сонссон. Цаадах чинь яаж байна?
Лим- Бид хэдээс л дээр байгаа гэх үү дээ. Ядаж л цаадах чинь жүжиглчихнэ.
Кл- Баяр хүргэе. Таныг Ерөнхийлөгчид дэвшүүлнэ ш дээ. Аан гээ, одоо тэр ажлыг авахад таагүй үе л дээ, тэгсэн ч гэсэн томоохон ахиц шүү.
Лим- Өөр санал ирсэн. Клэйгийн тэтгэлгээр сурч байгаа Чикагогийн эмнэлгийн ахлах мэс засалч. Би дахиад мэс засалчаа хийж, Клэйтэй хамт байна.
Кл- Тэгээд?
Лим- Гватемал руу явах чинь зөв сонолт гэж чи яаж мэдсэн юм бэ?
Кл- Бодох төдийд л огиудас хүрээд байсан юм. Үнэхээр аймшигтай байсан. Гэхдээ бас догдлол төрж байсан гэх үү дээ. Яасан?
Лим- Хөлөрч байна ш дээ.
Мор- Энүүгээр цэвэрлэчих юм байна уу?
Аар- Аан, өөрөө ороод харахгүй юу. Вискинээс минь харин хол байгаарай. Тэгж байгаад ууна шүү.
Мор- Юу, юу хийхээр төлөвлөж байна даа?
Аар- Юу хийх ээ? Сэрэнгэтид очиж, үүргэвчтэй, майхантай аялна даа. Матартай ноцолдоод дийлнэ. Эсвэл боулинг тоглоно.
Мор- Тэгвэл Пин Принс орж тоглоё. Би юу? Би чинь Страйк Сайран шүү дээ. Пак, бид хоёр лигт байдаг юм.
Аар- Ёстой мэдсэнгүй шүү.
Мор- Та ч мэдэж байгаа даа. Та миний хэрх өвчний үрэвслийг эмчилж байхад, нэг өдөр та миний рэнтгэн зураг, цусны шинжилгээ, өвчний түүхийг харж, миний гарны тухай баахан бичиг баримттай зууралдаж суухыг чинь хараад сэтгэл их хөдөлсөн. Тэгснээ та бүгдийг нь давхарлаж, цэгцтэйхэн шиг өрж тавиад, хавчаараа хавччихаж билээ. Гэнэт л санаа тайвшраад би зүгээр болох юм байна гэж бодогдсон. Бас түлхүүр олдохгүй байхаар нь, тэрүүгээр чинь өрөөнийхөө баримтын шүүгээг царилаар хөшиж онгойлгодог байсан ш дээ. Баярлалаа. – Арга олчихсон уу?
Шон- Үгүй, ямар ч ахиц гаргаж чадсангүй.
Пак- Шон, өдөржингөө л суулаа шүү дээ.
Шон- Дөнгөж 3:15.
Пак- Зургаан хүн сууж байгаад бүтэн долоон цаг тасралтгүй ухлаа шүү дээ. Эмчилгээ олох ид шид байгаа бол мэдээж л тэрийг…
Шар- Би нэг юм оллоо.
Шон- Максимал хэмжээгээр нь авах юм бол хавдарын хэмжээ нэг см дотор болж буурна. Мэс заслын түрэмгий арга хэрэглэж болно. Тэгээд та эмнэлэгт ганц, хоёр хоноод л гарч нөхөн сэргээх эмчилгээнд орж олно, яагаад гэвэл тархины шилбэнд мэс хүргэхгүй болохоор.
Шар- Мэс заслын дараа туршилтын эхо эмчилгээ хийнэ.
Шон- Баярлалаа. Туршилтын эхо эмчилгээ, тархины цусны эргэлтийг саатлыг арилгаж, хими эмчилгээг бага тунгаар хийх боломж бүрдэнэ. Зарим нэг гаж нөлөө илэрнэ л дээ, гэхдээ бид хамтдаа сууж хооллож, Малломарс идэж болно. – Таны амьдрах хугацаа жилээр уртасна. Үр дүн сайн гарвал илүү ч байх. - Клэйр халдварын цочролд оржээ. Би явлаа. Дараа нь бусад асуултанд хариулт өгье.
Лим- Температур 103. Зүрхний цохилт бага, зүрхний чадал буурч байна.
Кал- Дахиад үлдэгдэл эдийг авч болно ш дээ.
Шон- Цусанд нь орсон байна. Одоо эд авах чухал биш болсон.
Кал- Гэхдээ хортой эдийг авбал дархлалын систем нь бусад эх үүсвэрээс өөрийгөө нөхнө.
Шон- Хангалтгүй. Өндөр даралтын хүчилтөрөгчийн кабинетийн эмчилгээ хийе.
Кл- Залуус аа. Хариултыг нь бүгд мэдэж байгаа шүү дээ. Намайг комад оруулчих.
Лим- Үгүй.
Кал- Тэрэндээ тулаагүй байна шүү.
Шон- Тулсан. Метаболийн бусад хэрэгцээг хааснаар бие чинь халдвартай тэмцэхэд төвлөрөх боломж гарна.
Кл- Тийм ээ, намайг шоконд оруулах юм бол, тэрний дараа… гэхдээ л энэ миний өвчинтэйгээ тэмцэх ганц боломж.
Аар- Хөөе.
Шон- Та нөгөө материалаа харсан уу? Би боломжит хэсгийг тодруулсан.
Аар- Харсан, хичээж байгаад чинь их баярлаж байна, Шон.
Шон- Тийм ээ. Тун боломжийн төлөвлөгөө шүү.
Аар- Гэхдээ би хийлгэхгүй ээ. Үлдсэн өдрүүдээ өвдөж, шаналж өнгөрөөмөөргүй байна. Би чөлөөтэй ярьж чадахгүй болж магадгүй. Чөлөөтэй алхаж явж чадахгүй болж магадгүй. Ой санамжаа ч алдах байх.
Шон- Өө, тийм магадлал 20% хүрэхгүй байгаа.
Аар- Надад тэр магадлал хэрэггүй.
Шон- Гэхдээ нас чинь уртасна ш дээ.
Аар- Жилээр уртсах байх, талд нь эмнэлэгт хэвтэж, гарч өнгөрөөнө. Эсвэл Шон, эсвэл зургаан сар юу ч хийхгүй сайхан өнгөрөөж болно ш дээ. Леа, Стив, та гуравтай жаргалтай, сайхан саруудыг өнгөрөөж болно.
Шон- Юунд ч хүрч болохгүй шүү.
Пак- Глассман эмчилгээнээс татгалзжээ?
Шон- Гурван юманд санаа зовж байгаа нь, хэл яриа, хөдөлгөөний доройтол, ой санамжаа алдах, хими эмчилгээний харш нөлөө. Эдгээр эрсдэлийг бууруулах арга олох хэрэгтэй. Зүгээр л зогсоод байх юм уу? Чи намайг Глассман эмчийн тохиолдол дээр ажиллахаа боль гэх гэж байна.
Пак- Үгүй, Шон. Чиний л мэдэх хэрэг.
Лим- Өвчин намдаагч тарьчихаар түр саажиж, гуурс суулгахад хялбар болно. Гуурс суулмагц пропофол дуслаар хийж эхэлнэ. Эхлэх үү? – Өө, эмээ мартчихжээ.
Кал- Баяртай гэж чадахгүй нь. Дөнгөж эргэж уулзсан шүү дээ.
Кл- Би чамд хайртай. Гэхдээ,, үнэхээр уучлаарай. Хоёулаа асар их хугацаа алджээ.
Кал- Хөөе. Хоёулаа алдсан хугацаагаа нөхөж авна за юу. Өмнө нь хоёулаа ухаарахгүй явсан. Дэндүү тэнэг байсан.
Кл- Дэндүү тэнэг явжээ.
Кал- Гэхдээ би хэзээ нэгэн өдөр хоёулаа аз жаргалаа олно гэж боддог шүү. Хамтдаа байж болох байснаа л ухаарсангүй дээ. Клэйр Брауни, би ч гэсэн чамд хайртай. Яг одоо чамайг үнсэж болох ч болоосой.
Кл- Шон хаана байна?
Лим- Клэйр чамайг асууж байна.
Шон- Би Клэйрийн өвчнийг судалж байна. Одоогоор ч Глассман эмчийнх дээр ажиллаж байна л даа, гэхдээ 3 минут 27 секундын дараа солино.
Лим- Шон, эргэж сэрэхгүй байж магдагүй ш дээ. Салах ёс хийх гээд байна.
Шон- Би хоёуланг нь аврах арга заавал олно. Онколитийн вирус халдварлаж, хорт хавдарын эсийг устгадаг байсан, гэхдээ Глассман эмчийн хавдар эпидермисийн рецептороор сөрөг гарсан, тэгэхээр вируст халдварлах эс байхгүй болсон ч гэлээ би өөр рецептор олж чадах юм бол…
Лим- Шон. Шон. Шон. Үхэж ч магадгүй сайн найз чинь чамаас хэдхэн минут гуйж байхад чи энд бас нэг үхэж байгаа найзынхаа төлөө завгүй гээд нөгөө найзыгаа үл тоож байна. Айж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ чи хайртай хүмүүс чинь хүнд байхад ингэж аашилдаг муу найз.
Шон- Клэйрийг яаж эмчлэхээ мэдчихлээ. – Сайн уу? Клэйрийн бактерийн халдварын эсрэг вирус ашиглаж болно. Бактериофаг яг тохирно. Бактериофаг зөвхөн бактерид халдан нэвтрээд дотор талаас нь устгадаг. Бүх төрлийн бактериофаг чинь тодорхой төрлийн бактерид л халдварладаг. Одоо зөвхөн Клэйрийн халдварт довтлохыг нь л олоход болно.
Мор- Олон тэрбум фаг байдаг ш дээ. Тэр дунд ацинетобактерт үйлчилдэг нь байдаг юм уу?
Шон- Байхгүй.
Жор- Тэгээд тэрбум бухал дотроос зүү хайх хэрэг үү?
Шон- Яг ч үгүй. Фаг бүр нэгээс олон төрлийн бактерид довтолдог, тэгэхээр тэрбум бухал дотроос нэг сая зүү хайна гэсэн үг.
Дом- Тэгээд тэр бухал дотроос чинь зүү хайх юм уу, яг юу хайх юм?
Шон- Бактериофаг хайна. Зүйрлэл хэрэггүй. Аль болох хурдан аль олон олон хуудас шүүж үзээрэй.
Шар- Фагийн эмчилгээ туршилтын шатандаа яваа болохоор дээд газраас зөвшөөрөл өгөх нинжин нэгнийг олох хэрэг гарна, гэхдээ удирдлагаас…
Лим- Наадах чинь дараагийн асуудал. Өнөөдрийн асуудал бол тохирох фагийг олох.
Шон- ӨТГ-ийн микробиологийн албаны мэдээлснээр бактериофагийн хамгийн түгээмэл эх үүсвэрт намаг, тариалан, ус зайлуулах хоолой, үерийн далан ордог.
Кал- Судасны цохилт нь сулраад шуу нь хөрчихсөн байна.
Лим- Халдварт эмболи юу?
Кал- Цусны эргэлт муу байна. Хэт цус багадалтын шинж тэмдэг илэрч эхэлсэн.
Лим- Тромбектоми хийж, судасны бөглөрлийг арилгаж, халдварын явцыг удаашруулах гэж үзье.
Кал- Бие нь энэ гарыг аврах гэж бүх эх үүсвэрээ зарцуулж байна, тэгснээр амин эрхтэнүүдийг нь хамгаалах нөөц шавхагдана. Нэг гаргүй амьдарчих байх.
Лим- Эхлээд тромбектоми хийж үзье. Өвчтөнг шилжүүлээрэй.
Шон- Би таны бодлыг харгалзан үзээд шинэ эмчилгээний төлөвлөгөө гаргасан.
Аар- Шинэ эмчилгээ хийлгэмээргүй байна, Шон.
Шон- Та мэдэхгүй байна. Эхлээд харчих л даа. Нойрсуулахгүйгээр тархины гадаргыг өдөөх аргаар хавдарын эс ялган авах мэс засал хийнэ.
Аар- Шон, намайг хайрласандаа ингэж их хичээж байгаад чинь талархаж байна. Гэхдээ заримдаа хайрладаг хүнийхээ төлөө тулаан болгонд ороод байж болохгүй. Тэр хүчээ ертөнцийн төгсгөл иртэл нөөцөлж бай. Харин ч заримдаа хайртай хүнээ авч явж, боулинг тоглож байвал дээр.
Шон- Зургаан жилийн өмнө та бууж өгөөгүй, миний гэр бүлтэй болохыг хүртэл харсан. Ач хүүгээ ч харж чадсан. Өшөө олон хүний амь аварсан. Тэр үед таны буруу байсан, одоо ч таны буруу.
Аар- Шон, чи над руу хар даа. Намайг сонс. Анхааралтай сонсооч, тэгэх үү? Миний хавдар дахисан уу, үгүй юү?
Шон- Тэгсэн.
Аар- Түрэмгий чанартай юу? Хэт түрэмгий чанартай юу?
Шон- Одоо сайн эмчилгээ их болсон. Танд хугацаа л хожиж өгөх хэрэгтэй.
Аар- Хэрэггүй хэлдэг байжээ.
Шон- Та амиа бодож байна. Бас та хулчгар юм. Өвчинтэйгээ тэмцэж, Леа, Стив, бид гуравтай хамт байх хугацаа хожиж болох боловч буугаад өгчихлөө шүү дээ. Та биднийг хөсөр хаяж байна. Хэрэв намайг хөсөр хаяж байгаа бол, би ч гэсэн таныг хөсөр хаяя.
Лим- Тромбектомигоор цусны бөглөрлийг бүрэн арилгаж чадсангүй. Цусны эргэлтийг хаагаад байгаа болохоор гар үхжих шинж тэмдэг илэрч эхэлсэн.
Кал- Тайрахаас өөр арга болж байх шиг байна.
Лим- Эсвэл нээлттэй тромбектоми хийж үзэж болно.
Кал- Судасны бөглөрөд илүү ойртоно шүү дээ. Халдвар бусад хэсэгт үсэрхийлэх эрсдэлтэй.
Лим- Гепарин дусал хийж, цусны эргэлт сайжрах эсэхийг харъя.
Кал- Биеийн бусад хэрэгт зайлшгүй хэрэгтэй нөөц зөвхөн нэг гарт үрэгдэж байна. Креатинин болон элэгний ажиллагаа улам буурч байна. Элэг, бөөр нь ч дутагдалд орж эхэллээ. Гарыг нь тайрахгүй бол амь насанд аюултай хэвээр.
Шон- Тэгвэл Клэйр мэс засалч биш болно. Ажилдаа хайртай, ажилдаа ч сайн.
Кал- Харин тийм. Гэхдээ тэр хугарсан шагай дээрээ хагас өдөр эмнэлэг рүү алхсан гватемал охинд хайртай. 52 настай эхнэрээ дөнгөж алдаад сэтгэлийн дэмээр дутаж яваа хөгшин эрд хайртай. Эхний жилдээ бэлтгэгдэж байгаа бусдаас өөр залуугаас тэр онцгой чанарыг нь олж харсан. Клэйр хүмүүст хайртай, юу ч болж байсан тэр тэднийг эмчлэх аргаа заавал олно. Миний бодлоор хэрэв яг одоо тэр энэ яриаг сонсоод зогсож байсан бол энэ муу гарыг тайр, тэр цааш явах аргаа олно гэдэгт итгэ гэж хлэнэ, яагаад гэвэл,,, тэр үргэлж аргаа олдог.
Лим- Хагалгааны өрөө бэлд.
Леа- Танд хүүхэдтэй эрхэлбэл дээр болов уу гээд ирлээ.
Аар- Чи яг мэдэж ирлээ. Нааш ир. Нааш ир дээ. Сайн уу? Сайн уу, жаал аа? жаал аа. Би Шоны саналд хоёр удаа татгалзсан. Эцэст нь тэрнийг эвлэрнэ гэж бодож байна.
Леа- Эцэстээ гэж багадаа 48 цаг даа.
Аар- Би өөрийгөө байхгүй болбол гэж бодоод Шоныг хорь гаруй жилийн турш бэлдсэн юм шүү дээ. Гэтэл хангалтгүй байсан юм байна.
Леа- Гласси, танд хайртай шүү. Чи бол миний мэдэх хамгийн мэргэн, хоёр дахь ухаантай хүн, гэтэл Шоны төлөө хангалттай юм хийсэнгүй гэдэг чинь, ёстой уучлаарай, та бол өөдөлшгүй тэнэг юм байна. Тэвэрч байгаа хүүхдээ хар л даа. Таны ачаар л энэ хүүхэд мэндэлсэн. Таны ачаар л би энд сууж байна. Та Шоны хэн байсныг, хэн болохыг олж харсан. Та амийг нь аварсан, Шон мэдэж байгаа. Цаадах чинь ухаарна аа, эцэст нь.
Аар- Сайн уу? Тэрэнд хугацаа хүрэлцэхгүй дээ.
Лим- 10-тай мэс.
Мор- Хойд Калифорнийн хамгийн сэжгийн гэсэн бүх сараалжийг гүйцээгээд ирлээ дээ.
Шон- ӨХГ-аас дөнгөж сая хэдэн зуун фаг ирлээ. Чарли, Дом хоёр 87-г аваад ирж яваа.
Пак- Боломжит төрөл нь гарч ирсэн үү?
Шон- Одоогоор үгүй л байна.
Леа- Шон, түр уулзаадах уу?
Шон- Би дээж шинжилж байна.
Леа- Чухал юм байгаа юм аа.
Мор- Жаахан явж байгаад ирье. Энүүхэнд нэг нядалгааны газар байгаа.
Пак- Чи нядалгааны газар гэж мэддэг юм уу?
Леа- Глассманыг ингээд орхиж болохгүй.
Шон- Би хоёрын хоёр төлөвлөгөө танилцуулсан.
Леа- Эмчилгээ хийлгэхгүй гэсэн. Өөрийнх нь л хэрэг.
Шон- Тэгвэл тэрний буруу.
Леа- Үгүй, буруу биш, Шон. Эвлэрч чадахгүй байгааг чинь ойлгож байна. Мэдээж хүнд хэцүүтэй тулгарахад амаргүй л дээ, Глассман үхэх гэж байна, Шон. Гэхдээ амийг аврахын төлөө ингэж зүтгэж байгаа чинь, чамд л зориулсан юм. Чамд шинэ төлөвлөгөө хэрэгтэй. Салах ёс хийх төлөвлөгөө. Одоогоор чи Глассманы шийдвэрийг буруу гэж үзэж байгаа, тэр нь зүгээр л дээ. Зөв гэх ч аргагүй. Гэхдээ… тэр үхэх гэж байна, гэтэл чи сүүлчийн өдрүүдэд нь хамт байхгүй бол, үлдсэн амьдралынхаа турш харамсана. Тэгэхээр, чамд төлөвлөгөө хэрэгтэй, аавынхаа эцсийн өдрүүдийг хамт өнгөрөө.
Шон- Чи хамгийн сайн найз шүү. Эртхэн ирэхгүй яасан юм? Уучлаарай. Баяртай, Клэйр.
Шар- Олчихсон шүү. Олчихлоо.
Шон- Бактериофаг уу?
Шар- Тийм.
Шон- Тохирох бактериофаг уу?
Шар- Би сая олчихлоо гэлээ шүү дээ, өөр ямар утгатай байх вэ?
Шон- Ашгүй дээ. Би хэлээ биз. Миний зөв байжээ. Салах ёс хийх эрт байна гэж хэлсэн. Тун удахгүй эргээд уулзъя.
Шар- Датагаа авсан. Ногоон хавтсанд байгаа. Цаг хугацааг сайн онцлоорой, бактери задрах явц маш хурдан ч гэлээ эндотоксиний түвшиг хэт доогуур. Өө, бас, гар тайрсан нь эмчилгээтэй ямар ч хамааралгүй, гэхдээ өрөвч сэтгэлийг нь хөдөлгөж чадах юм бол Клэйрийг илүү өрөвдөлтэй харагдуулах тусмаа ажил бүтээхэд тустай. – Давж заалдана аа. Өрөвч сэтгэлийг нь хөдөлгөхийн гол зорилго сонголтгүй болсон хүмүүсийг харж үзэх шүү дээ. Эрсдэл үүрч үзэх хэрэгтэй. Бүр уур хүрээд байна. Уур чинь хүрэхгүй байна уу?
Шон- Эмнэлэг рүүгээ яв, очоод Клэйрийг бактериофагийн эмчилгээнд бэлдэж бай.
Шар- Та өөрөө тэгээд…
Шон- Мэдэхгүй. Бодох юм байна.
Аар- Чи зүгээр үү, Шон?
Леа- Клэйр зүгээр биз дээ? Яах гэж дуудсан юм?
Шон- Чухал мэдээтэй болохоороо дуудсан юм, тэгээд та хоёрт хэлэх гэсэн юм. Нэг өдөр хуучин байран дахь зэс хоолойноос түлэгдсэн хоол шиг үнэр гараад, дүү минь надад хүнийг хайрлана гэдэг бол үүрд хайрлахын нэр биш гэдгийг ойлгуулж өгсөн юм. Гэхдээ би таны ачаар л өдий хүрсэн, Глассман эмч ээ. Харин тэр өдөр ирэхэд, тэр өдөр та тэнгэр рүү явж, би Леатайгаа үлдэнэ. Бяцхан Стив минь надад байгаа. Саравчнаас тос шиг үнэр гарч байсан тэр өдөр, Мадди та хоёрын очиж суудаг байсан саравч, би таныг явсаны дараа араас чинь очно гэж хэлсэн, очих минь гарцаагүй. Гэхдээ би тэрнээс өмнө ч явмаар байна. Би тантай хамт тийшээ явна. Явж боулинг тоглоно. Тантай хамт явж боулинг тоглоно. Би төлөвлөгөө гаргана. Гэхдээ өнөөдөр чадахгүй, яагаад гэвэл, яагаад гэвэл таныг миний төлөө зогссон тэр өдөр би Клэйртэй танилцсан. Клэйр надад итгэсэн. Би энэ өрөөнд хүмүүстэй уулзаж, би хүмүүсийг аварна, тэгж байж тэд том болж, хүүхэдтэй болж, үр хүүхдээ хайрлана гэж хэлж байсан. Гэхдээ би… би хүн болгоныг аврах албагүй. Клэйрийг аврахад л болно. Яамнаас эмчилгээний зөвшөөрөл өгөөгүй. Гэсэн ч би Клэйрийн эмчилгээг хийнэ. Надад цаашид эмч байхаа больж магадгүй. Тэгсэн ч хамаагүй.
Аар- Болохгүй ээ, болохгүй. Болохгүй шүү, Шон, ёстой тэгж болохгүй.
Шон- Баярлалаа. – Намайг Шон Мёрфи эмч гэдэг. Би Сан Хосегийн Гэгээн Бонавэнтур эмнэлгийн ахлах мэс засалч. Би аутизмийн хүрээний эмгэгтэй, тийм болохоор би амийг нь аврах гэж тусалсан 1524 хүний бүгдийнх нь нэрийг мэддэг юм. Гэгээн Бонавэнтураас гадна, бусад эмнэлэгт намайг мэс засалч болгохгүй гэсэн олон хүн байсан, яагаад гэвэл би өөр. Би хүний нүд рүү эгцлэн хардаггүй. Худал ярьж чаддаггүй. Хүмүүсийг тавгүйтүүлдэг. Гэхдээ нэг хүн надад итгэсэн юм. Аарон Глассман эмч,,, миний найз байсан. Хайртай шүү, Глассман эмч ээ.
Аар- Би чамд бүр их хайртай, Мёрфи эмч ээ.
Айл- Гэхдээ чи украин хэл мэдэхгүй шүү дээ.
Лим- Орчуулагч байгаа ш дээ, ээж ээ.
Айл- Охиноороо бахархаж байна шүү.
Лим- Баярлалаа.
Бич- Хүүхэд үрчилсний гэрчилгээ.
Шон- Одоо явъя даа. – Клэйр Браун эмч, миний найз. Сайн уу? Глассман эмч, бид хоёр амийг нь аварсан юм. Глассман эмч 4000 гаруй хүний амь аварсан. Өөрөө тоог нь дардаг юм, гэхдээ би хүний амь аварсан гавьяагаа тэрэнд өгнө өө, яагаад гэвэл тэр надад органофосфатын хордлогын нөлөөллийг тогтоох аргыг зааж өгсөн юм, тэр надад утас сүвлэгчийг алгандаа баривал гарын салгалах хөдөлгөөн багасдагийг зааж өгсөн юм. Бас тэр надад, нэг амь аварвал, ганцхан амь аварсан гэсэн үг биш. Бусдын амийг аврах олон амь аварна гэж зааж өгсөн. Глассман эмч олон ухаантай үг хэлдэг байсан. Тийм ээ. Олон жилийн турш би бүгдийг нь бичиж авдаг байлаа. Хүний юу хийж чадахгүйг биш юу хийж чадахыг нь бодож бай. Миний хэлэхийг сонс, муу зөвлөгөө байвал яахыгаа өөрөө шийд. Оносон асуулт байна. Ухамсар, ойлголтонд хөтөлдөг юм. Хэн мэдэх вэ дээ, эвлэрэх ч юм билүү. Намайг авах гээд зөвлөлтэй уулзахдаа ингэж хэлжээ: Энэ хүүг авснаараа манайх илүү сайн эмнэлэг болно. Энэ хүүг авснаараа бид илүү сайн хүн болно. Тэгснээ ширээгээ дэлсээд авчээ, яагаад гэвэл хүн чин сэтгэлийнхээ үгийг ойлгуулахын тулд тэгдэг юм байна. Тэр өөрөөс нь тусламж эрж, сургаалийг нь сонсохыг хүмүүсийг хараад л мэддэг. Ирсэн хүн бүрд тэр ингэж сургааль айлддаг: Битгий балайраад бай. Битгий балайраад бай. Үргэлж амар байгаагүй ээ. Бид хамтдаа төлөвлөж, түүнийг нас барснаас хагас жилийн дараа, би,,, Эмнэл зүй дахь невродиверсийн Аарон Глассман эмчийн санг байгуулж, өнөөдөр Клэйр Браун эмч, бид хоёр авч явж, 17 эмнэлэг, 32 анагахын сургуультай хамтран ажиллаж байна. Би хүмүүст тусалж, хүний амь авармаар байна. Бас их мөнгөтэй болж, зурагт авах гэсэн юм. Гэхдээ Глассман эмчийн ачаар, би бүхнээс илүү зүйлтэй болсон. Тэр бол миний олон найз. Миний өнөр гэр бүл. Нээрэн би хоёр зурагттай л даа.
Back to episodes Go home