Шон- За. Жүүс, кофе, бүгд бэлэн. Зөөлөн талхаа зуухнаас нь гаргах уу?
Леа- Тэг ээ, гаргачих.
Шон- Буудлаасаа гарлаа гэж 22 минутийн өмнө хэлсэн. Тэгэхээр одоо бараг ирж байгаа.
Леа- Битгий тэгж хараад байгаач. Угаалгаа хамтдаа хийе гэсэн нь чи өөрөө шүү.
Шон- Хугацаа хэмнэнэ гэж бодсон юм.
Леа- Хэзээ ухаажих хүн бэ, Шоони? Дийлдэхгүй хүн шүү.
Шон- Тэр ч маргаангүй үнэн. Ирчихлээ.
Кл- Сайн уу?
Шон- Сайн уу, Клэйр. Чамтай уулзах туйлын сайхан байна. - Коеф уух уу, дөнгөж шахсан жүржийн шүүс уух уу?
Кл- Кофе ууя. Ээ, бурхан минь. Ямар муухай хүүхэд бэ? Базаад хаячихмаар буцлгар хацар вэ?
Леа- Харин тийм ээ.
Шон- Сэнтро дэ Салудаар сонин юутай байна даа?
Кл- Сонинтой. Чамайг явсанаас хойш би тэнд зөндөө олон шинэ юм хийсэн.
Шон- Шинэ томографийн машинтай болсон уу?
Кл- Болсон, бүр эмарайтай. Дээр нь, төрөхийн өмнөх клиник нээсэн, бас хүйн халдвар бууруулах нэлээд хэдэн протокол батлуулж дөнгөсөн шүү.
Леа- Тэгвэл хувийн амьдрал дээрээ?
Кл- Өө, тэр явж л байгаа. Гэхдээ дажгүй ээ.
Шон- Би Леад чамайг хөхөн дээрээ булдруутайг хэлсэн. Чамайг энд хагалгаа хийлгэ гэж ятгахаасаа өмнө л дөө. Эрүүл мэндийн хууль зөрчөөгүй шүү.
Кл- Бас миний эд эсийн шинжилгээ сөрөг гарсныг хэлсэн байлгүй. Хорт хавдар биш болохоор одоо айх юмгүй болсон.
Леа- Хэлсэн. Санаа зовох юу байх вэ дээ. Гэхдээ эм, эмнэлгийнхээ асуудлыг дараа ярья, одоо латин амраг гэх мэт чухал юмнуудаа ярь л даа.
Кл- Хөөх, зөөлөн талх уу? Ямар гоё үнэртэж байна аа.
Леа- Тэвчээр чинь хүрэхгүй дээ. Бидэнд бас чамайг яриулах арга байдаг юм шүү.
Пак- Өнөөдөр үнэхээр сайхан эхэлж байна.
Мор- Гайхамшигтай эхлэл. Юу өмсөж явах юм? Хотын захиргаа л даа, гэхдээ нэг тийм онцгой юм өмсмөөр санагдаж байна л даа.
Пак- Хотын захиргаан дээр гэрлэж болохгүй ээ.
Мор- Алэкс, хоёулаа ярилцсан ш дээ.
Пак- Тэгсэн. Чи өөрөө хаана гэрлэх нь чухал биш гэсэн.
Мор- Тэгсэн.
Пак- Гэхдээ чи онцгой юм өмсөнө гэлээ, чи над шиг хуримаа тусгайлан хийх хүсэлтэй байна.
Мор- Үрчлэх ажлаа хойшлуулмааргүй байна.
Пак- Хойшлуулах шаардлагагүй. Би чамд сайхан хурим хийж өгнө. Чам шиг үзэсгэлэнтэй, сэтгэл хөдөлгөм хурим хийнэ.
Мор- Дөрөв хоногт, над шиг сайхан уу? Амжихгүй дээ.
Пак- Даалгаврыг хүлээж авлаа.
Хан- Томас Кэллэрийн жороор хийсэн. Онлайнаас олсон юм.
Аар- Пөөх, ямар сайхан үнэртэж байна аа? Май, өглөөний тун.
Хан- Амттай харагдаж байна. Би багадаа сайхан зоогийн газрын тогооч болохыг мөрөөддөг байлаа, гэхдээ одоо мөрөөдлөө биелүүлнэ ээ. Хамгийн багаас нь эхлэх ёстой л доо, тэгсэн ч би дээшээ мацаж гарна.
Аар- Бие чинь сайжирч байгаа нь сайн хэрэг, гэхдээ чи өнөөдрөө бодох хэрэгтэй шүү.
Хан- Тэгнэ ээ. Эхлээд цэвэршмээр байна.
Аар- Мэргэжлийн эмчилгээнд явах юм бол...
Хан- Үгүй.
Аар- Цорын ганц арга шүү дээ. Урагшлах цорын ганц зам.
Хан- Үгүй ээ, биш. Метадоноос айж байна. Танихгүй хүмүүстэй уулзаж, амьдралаа тоочмооргүй байна.
Аар- Тэгвэл чамд тохирох эмчилгээ олж өгье, гол нь эрүүлжих шүү дээ. Гол нь л эрүүлжих. Чи ганцаараа зүтгээд нэмэргүй.
Хан- Би ганцаараа биш. Та байна.
Аар- Би донгийн мэргэжилтэн биш.
Хан- Биш ээ, гэхдээ та мэдрэлийн мэс засалч. Хамаагүй дээр.
Аар- Ханна.
Хан- Та миний хэрэглээг хянаж байгаа ш дээ. Өдрөөс өдөрт багасгаад байж болно.
Аар- Тийм амархан биш ээ. Чи хэрэглэхээ болилоо ч гэсэн, домдох төдий шүү дээ. Эцэстээ, чи эмчилгээ л хийлгэхгүй бол татдаг болно, энийг чи сайн мэдэж байгаа.
Хан- Дахиад ярьснаа зөрчвөл, та намайг амбаардаад хөөхгүй юү.
Аар- Би чамайг хөөхгүй ээ. Чамайг хөөх гэсэн хүн алга. Харин ч тусалъя л даа.
Хан- Тэгвэл хоёулаа хамтдаа хичээе л дээ. Та надад боломж л олгочихооч.
Эм- 33 настай эрэгтэй, аянганд цохиулсан. Хоёрдугаар зэргийн түлэнхий, нуруу цуурсан байж магадгүй.
Дом- Аянганд цохиулаад нуруу цуурна гэж үү?
Эм- Дээврээс унасан гэсэн. Аянганд цохиулахдаа барилга дээр ажиллаж байсан.
Бар- Хөл мэдрэгдэхгүй байна.
Жор- Дусал залгачих. Гэмтлийн лабораторид аваачиж, зүрхний бичлэг хий. Та нэрээ хэлээд өгөөч?
Бар- Клинт.
Жор- Танилцсандаа баяртай байна, Клинт. Би эмч Аллэн. Гэмтлийг чинь сайн эмчилж өгнө өө. Хайч аваад өг дөө, хувцсыг нь хайчилъя.
Кл- Сайн уу?
Кал- Сайн уу?
Кл- Уулзсан чинь сайхан байна аа.
Кал- Харин тийм ээ. Арай сайхан нөхцөлд уулзсан ч болоосой.
Кл- Өө, хамаагүй дээ. Нэг жижигхэн булдруу ш дээ.
Шар- Сайн уу, Браун эмч ээ. Намайг Чарли Лукайтис гэдэг.
Кл- Танилцахад таатай байна, Чарли. Шон чамайг их өндрөөр магтдаг шүү.
Шар- Тийм үү?
Шон- Би үнэнээр нь л хэлсэн, гэхдээ магтлаа гээд хөөрч болохгүй шүү.
Кл- Шон, би эелдэг л байна ш дээ. Чи ч гэсэн эелдэг байхыг хичээгээч.
Шар- Баярлалаа, Браун эмч ээ.
Кл- Клэйр гэж дууд аа.
Шон- За, шинэ эмарайтай болсон чинь сайн хэрэг л дээ, гэхдээ стереостатик биопси, хөхний зураг авч үзье.
Кл- Маммограм авахгүйгээр үү?
Шар- Шинэ судалгаанаас харахад хөхний эмарай хөхний эд сийрэгтэй залуу эмэгтэйчүүдэд хамгийн үр дүнтэй байна лээ.
Шон- Би яг хэлэх гэж байлаа.
Шар- Уучлаарай, би өөрийн мэдэлгүй ярьдагаа засах гэж хичээж байгаа.
Кл- Мэдлэгээ туршиж үзэхийг эрмэлздэг чинь сайн хэрэг, анагаахын оюутнууд ийм л байх ёстой.
Шар- Баярлалаа, Браун эмч ээ. Биш ээ, Клэйр.
Шон- За, хэтэрхий эелдэг аашилж байна шүү.
Жор- Хоёрдугаар зэргийн шугаман түлэнхий холбосон эхлэл болон төгсгөл цэгийг тойроод цэгэн шархнууд үүссэн байна.
Бар- Энэ юун улаан зураас вэ?
Жор- Би сайн мэддэггүй...
Лим- Лихтэнбэргийн хээ. Цахилгаан цохиход капиллярын цусны улаан эсүүд хүчтэй харван гадагшилдаг юм. Сорви багатай эдгэрдэг. Сайн уу, Лим эмч байна.
Дом- Өнөөдөр Пак эмч гарах ёстой ш дээ.
Лим- Хувийн шалтгаанаар чөлөөтэй, хуримаа төлөвлөж байгаа. Хөлийнхөө хуруунуудыг хөдөлгө дөө? За, болсон. Хөл чинь мэдээ алдсан нь түр кераунопарализ. Хэдхэн цагийн дараа арилчихна. Нурууны томограф, гэмтлийн рэнтгэн зураг ав, тэгээд түлэнхийг нь эмчилье.
Леа- Ээжийгээ ажилд нь хүргэж өгөх үү? Тийм үү? Хүн байна уу? Гласси, гэртээ байгаа юм уу?
Хан- Ээ, бурхан минь гэж. Ёстой уучлаарай. Миний буруу. Хайруулын тавгаа халаах гээд тавьсан чинь хог асгаад ирэхийн хооронд шатчихлаа.
Леа- Леа, Аароны хөрш.
Хан- Танилцахад таатай байна. Ханна. Аароны хамаатан. Хэд хоногоор зочилж ирсэн юм. Унтаж байхад чинь сэрээсэн бол уучлаарай.
Леа- Өө, зүгээр дээ. Би ажилаа явах гээд гарч байсан юм.
Хан- За, би цонхоо онгойлгоодохъё.
Кал- Доошоо харж хэвтээд, хөхөө яг төвд нь тааруулна шүү.
Кл- За. Бэлтгэгдэгч эмчийн хоёр дахь жил хэцүү байна уу, амар байна уу?
Кал- Аль, аль нь. Дажгүй. Харин та яаж байна, ахлах аа? Том сандал дээр суух хэр таалагдаж байна вэ?
Кл- Таалагдаж байгаа. Эндхийг бодоход нөөц багатай ч хорио цээр, хяналт нь арай чөлөөтэй.
Кал- Танд тохирсон газар байна.
Кл- Өө, мартсанаас. Шон надад зогсоол дээр байгаа ламборгиниг чинь үзүүлсэн.
Кал- Харин тийм ээ, харин тийм, би гэж тэнэг.
Кл- Үгүй ээ, харин ч магтах гэж байхад чинь.
Кал- Чамайг спорт машинд дургүй гэж бодсон ш дээ.
Кл- Өө, би ч дургүй л дээ, гэхдээ чи их дуртай биз дээ. Азаар чи ганган машинаараа онгирдоггүй юм байна. Харин ч бүр чамайг бусдын бодлоос санаа зовохоо больсон чинь сайн хэрэг. Чи ямартай ч хайж байсан юмаа олсон байна шүү дээ.
Кал- Хоёулаа л олсон байлгүй дээ.
Шон- Цагаан өнгөөр тодорсон масс байна уу, үгүй юү, хараарай.
Кал- 1.72 см. Гурван см-ийн урт зүсээд...
Шар- Клэйр, та хоёр үерхэж байсан юм уу?
Кал- Аан, зүгээр сайн найзууд.
Шон- Гэхдээ сексддэг.
Шар- Мэдсэн юм аа. Тэрний ирснийг Жордан мэдсэн үү?
Кал- Мэдэхгүй ээ. Тэгээд ч би Жордантай үерхдэггүй болохоор хамаагүй.
Шар- Өө, үерхэх хүсэлтэй гэж бодсон ш дээ.
Кал- Тийм байсан. Гэхдээ бид сайн найзууд байхаар шийдсэн юм. Ашэрийг нас барснаас хойш хуучин найз залуу Пэрэзтэйгээ өдөр бүр мсж бичилцэж байгаа.
Шон- Буруу байсан байна.
Кал- Үгүй, буруу биш. Зүгээр л сонголт.
Шон- Гватемалд хийсэн биопсиний хариу сөрөг байсан, гэтэл манай дээр хийсэн нь эерэг гарчээ. Клэйр хөхний хорт хавдартай.
Лим- Эртхэн ирээгүйд уучлаарай.
Кл- Сайн уу?
Лим- Пак чөлөөтэй, Глассманы ажлаас хөнгөлөлцөх гээд суучихсан чинь зав гардаггүй. Гэхдээ шалтаглаагүй шүү.
Кл- Зүгээр ээ.
Лим- Би чамайг цаашдаа алзахгүй шүү гэж хэлэхээр ирсэн юм. Шон чиний биопсийг танилцуулж, хамт сууж байгаад эмарайн зургийг чинь үзсэн. Чи найдвартай гарт байгаа шүү.
Кл- Глассманы хамтрагч ерөнхийлөгч болсон чинь хэр байна?
Лим- Сонирхолтой байгаа шүү. Гар нийлээд л.
Кл- Гар нийлээд гэдэг чинь та хоёр хамтарч байгаа гэсэн үг үү, эсвэл цаадах чинь таныг загнаад ажлаа хийлгээд байна уу?
Лим- Өө, Гватемалд тэгдэг юм уу?
Кл- Ядаж ганц удаа гээд гуйхгүй юү.
Лим- Хуучин цагаа үгүйлчихлээ.
Кл- Мотоцикл унадаг танхай байсан цагаа юу?
Лим- Хөөе, танхайрахад надад мотоцикль хэрэггүй. Харин оронд нь,,,
Кл- Өшөө нойр уу?
Лим- Уг нь секс гэх гэж байсан юм, гэхдээ унтах ч сайхан шүү.
Кл- Та ярь л даа. Заримдаа би гайхдаг юм...
Лим- Түр байж байгаарай. Дараа үргэлжлүүлэх үү?
Кл- Би байж л байна.
Леа- Хөөе, ярих юм байна.
Шон- Сайн уу, Клэйрийг хагалгаанд бэлдэх гэж байна.
Леа- Глассманы гэрт нэг охин байна аа. Нэрийг нь Ханна гэдэг, хамаатных нь охин гэнэ дээ.
Шон- Ханна гэдэг хамаатан байхгүй дээ.
Леа- Харин тийм, гэхдээ түлхүүртэй, хувцсаа авааччихсан байна лээ.
Шон- Өнгөрсөн долоо хоногт Ханна гэдэг өвчтөнтэй байсан. Орон гэргүй, эмэнд донтсон, нуруу, тархины хагалгаанд орсон.
Леа- Яагаад орон гэргүй донтонг гэртээ аваачих болов?
Шон- Би... мэдэхгүй. Ажилтай байна.
Кал- Эмарайгаар хоёр см хүрэхгүй масс илэрсэн.
Шар- Дөнгөж 1А шат.
Кал- Гормоны хэмжээнээс чинь харахад хагалгааны дараа гормоны эмчилгээ хийлгээрэй. Хими эмчилгээ хийлгэхгүй байж магадгүй.
Кл- Чи санал нийлж байна уу?
Шон- Тийм.
Кл- Санал зөрж байвал хэлээрэй. Одоо муу мэдээгээ сонссон нь дээр.
Шон- Би бүрэн санал нийлж байгаа. Би сая өөр хүн бодож байсан юм. Гэхдээ хагалгаан дээр анхааралтай байна аа.
Жор- Дахиад арван мг морфин.
Лим- Уучлаарай. Үхэжсэн арьс, эдийг авч халдвараас сэргийлэх хэрэгтэй байна.
Бар- За, зүгээр дээ. Амьд байгаа юм чинь өвдөнө ш дээ. Өвдөхийг дахиж хэзээ ч энгийн гэж бодохгүй ээ.
Дом- Тэр чинь л сайн даа.
Бар- Ер нь барилга дээр ажиллах ёсгүй байсан юм.
Лим- Хоёр удаа гүнзгий амьсгаа ав. Аяга цахилгаантай үед гадагшаа л битгий гар.
Бар- Би хамтлагтай байлаа ш дээ. Хэдэн цомог гаргасан боловч даанч хол явж чадаагүй. Өдрийн ажилтай болж, гуч хүрсэн. Тэгээд нэг мэдсэн чинь дээврийн компанийн даамал болчихож.
Лим- Заримдаа, том шийдвэр өөрөө ч мэдэлгүй хийсэн олон жижиг шийдвэр чинь байдаг юм.
Бар- Дахиад нэг үзээд алдмаар ч юм шиг. Баар, клубуудээр яваад дуулж амьдрахгүй юу. Толинд хараад энэ чинь миний болохыг мөрөөддөг хүн шүү дээ гэж бодоод л.
Шон- Хөхний төрөлхийн хуниасыг дагуулан муруй зүсвэл гоо сайханд ямар ч өө сэвгүй.
Шар- Та хэнийг бодож байсан бэ? Та Клэйрт өөр хүн бодож байна гэсэн ш дээ.
Шон- Тэр тухай ярихгүй. Хавдрыг тойруулан өргөн зайтайгаар арьсны таславчийг өргөж байна.
Шар- Би сая зохимжгүй юм ярьчихсан уу?
Шон- Миний бодож байсан хүн чи биш.
Шар- Эсвэл…
Кал- Чарли… Тэр талаар яримааргүй байна гэсэн ш дээ.
Шон- Үүнийг эмгэг судлал руу явуул. Эдийн хэмжээг 12:00 цагт бэхээр тэмдэглэлээ. Калу эмч ээ, таны оёдол хоорондын зай гайхам тэгшхэн. Та шархыг хааж болно. Викрил болон монокрил утсаар оёорой. – Тантай амьдарч байгаа Ханна чинь нөгөө Киари зерогоо эмчлүүлдэг Ханна мөн үү?
Аар- Мөн. Долоог цаад булан руу.
Шон- Тэр чинь хар тамхичин ш дээ.
Аар- Би тусалж байгаа юм.
Шон- Хорыг нь тайлж уу?
Аар- Тэр миний анхааралд байгаа өвчтөн, Шон. Чи үүнийг л мэдэж байхад болно.
Шон- Өвчтөн юм бол, та хамт амьдрангаа эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа гэсэн үг юм байна. Яаж?
Аар- Шон…
Шон- Та опиат бичиж өгч байгаа юу?
Аар- Би эрүүлжихэд нь тусалж байгаа. Гудамжинд гаргаж, дахин хар тамхи хэрэглэхээс нь айж байна.
Шон- Энэ нөхцөлд оксикодон бичиж өгөх чинь ёс зүйгүй хэрэг.
Аар- Мэдэж байгаа.
Шон- Хууль зөрчинө шүү дээ.
Аар- Мэдэж байгаа.
Шон- Эмчлэх эрхээ ч хасуулж магадгүй. Та тэрнийг гэрээсээ явуул.
Аар- Би ингээд орхиж чадахгүй. Гэхдээ санаа зовсонд чинь баярлалаа.
Лим- Татаад хэр удаж байна вэ?
Дом- Дөрвөн минут гаран.
Лим- Тэгвэл дөрвөн мл лоразепам тарь.
Жор- Хэдийн тарьчихсан.
Лим- Тэгвэл дахиад дөрвөн грам, нэг лэвэтирацетам. – Урд тархинд нь хавдар байна.
Дом- Аянганд цохиулснаас үүдэж болох уу?
Жор- Үгүй. Харин ч аянга амийг нь аварч, эмнэлэгт хүргэж ирлээ. Өөр газар явж байгаад татсан бол үхэж ч мэдэх байлаа. Супрамаксимал хэмжээгээр авч болох юм.
Лим- Аз таарвал ш дээ.
Дом- Азгүйтвэл яах вэ?
Лим- Улам даамжирч глиобластома болж, аминд нь хүрнэ.
Пак- Бид анхны албан ёсны болзоогоо энд хийсэн.
Мэн- Бүсгүй чинь тайз руу үсэрч гараад Кори Хэнригийн вокал дуучидтай дуулах гээд байсан.
Пак- Хөгжимд дуртай болохоор танайх яг тохирох газар.
Мэн- Уг нь ч тусалчихмаар л байна, даанч манай өдөр бүр захиалгатай.
Пак- Нэгийг нь хойшлуулж болохгүй юү? Би тэдний төлбөрийг өгье, яаж ч байсан танай орлого ордогоороо орно ш дээ. Тэгээд үнээ хэлчих.
Мэн- Уучлаарай. Гэхдээ та яаралтай, утга учиртай хоёроос сонголтоо хий.
Лим- Хавдар хөдөлгөөн хариуцдаг тархины урд хэсэгт байрлаж байна. Маш хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Хавдараас жаахныг л үлдээхэд даамжирч глиобластома болох үхлийн аюултай.
Бар- За.
Лим- Хавдарын байрлалаас болоод хэл хөдөлгөөн хариуцсан хэсгийн гадаргууг зүсэх шаардлагатай болох гээд байна л даа.
Бар- Тэгээд би гитар тоглож чадахгүй болох юм уу?
Лим- Магадгүй.
Бар- Амьд л бол амьд. Би хагалгаанд оръё.
Шон- Би Лим эмчид Глассман эмч, Ханна хоёрын тухай хэллээ.
Леа- Наадах чинь дэмий байх аа. Хэлбэл чи мэс заслынх нь замналыг дуусгаснаас ч аймшигтай урвачг болж хувирна шүү.
Шон- Тэр тал дээр миний зөв байсан, энэ тал дээр ч гэсэн миний зөв. Эмчлэх эрхээ хасуулж магадгүй болохоор би хамгаалах гэж байна
Леа- Шон, би л лав зүгээр нэг өвчтөндөө тусалж байгаа гэж бодохгүй байна.
Шон- Тэгээд өөр ямар учиртай гэж?
Леа- Вайомингэд байхад яагаад чамд тусалсан гэж бодож байна?
Шон- Надад тусламж хэрэгтэйг мэдэж байсан болохоор.
Леа- Мэдээж. Бас, охин нь дөгөж нас бараад гашуудаж байсан шүү дээ. Охиндоо тусалж чадаагүй ч чамд тусалъя гэж бодсон байх.
Шон- Тэр чинь энэ Ханнатай ямар хамааралтай билээ?
Леа- Ханна хар тамхичин, Мадди ч бас адил. Глассман охиндоо тусалж чадаагүй болохоор нэг ч гэсэн хүнийг татаад авчихъя гэж бодсон байх аа. Чамайг бүх талаар дэмжсэн байхад Ханнад туслах нь зөв гэж бодохгүй байна уу?
Шон- Глассман эмч, өөрийгөө эрсдэлд оруулж байгаа ч гэлээ, айлтгүй юм шиг байна. Тэгвэл Лим эмчид хэлэхээ болилоо.
Леа- За.
Лим- Өвчтөнг ухаантай байх үед гавлын ясны хагалгааг хийгээд, мэс залын дундуур тархины хөдөлгөөний төвийн ажиллагааны зураглал хийе гэж бодож байна.
Аар- Амьсгал доголдсоноор тархи хавагнах, байр шилжих, агаар дуслын эмболизм үүсэж, мэс заслын үеэр татах гээд маш олон эрсдэлийг үгүйсгэж болохгүй.
Лим- Аянганд цохиулсан мөртлөө л хэн байснаа санаж байна лээ. Гитарчин. Энэ дурсамжаас нь салгамааргүй байна.
Аар- Эрсдэлтэй дээ.
Лим- Би болно гэж бодож байгаа.
Аар- Чи өөртөө итгэлтэй байх шив. Зохиж байна шүү. – Хагалгааны үеэр гитарыг нь тоглуулаад байгаарай. Тархины зураглалын үед тоглох нь муудаад байвал, тэр хэсэгт хүрч болохгүй шүү. Улам л сайн тоглоод байвал, огтолж авахад аюулгүй.
Кал- Эмгэг судлалаас чиний хариу ирсэн. Хавдарыг бүрэн авч чадсангүй. Тэгээд үдээс хойш зөвлөлөөр хэлэлцэхээр бэлдэж байна. Дахин хагалгаа хийгээд хөхний эдийг арай өргөн зүсэж аваад, лимфийн зангилаанд биопси хийж, хавдар тархсан эсэхийг харна. Гэхдээ,,, тархсан байвал, хэн хамгийн сайн давж гарах билээ? Чи чиргүүлэнд өссөн. Чамайг хоёр туйлт ээж чинь өсгөж, хүмүүжүүлсэн. Шилдэг анагаахын сургуульд тэтгэлэгтэй сурсан. Төгсөөд хэлийг нь ч мэдэхгүй улсад ахлах мэс засалчийн ажилд орж чадсан. Хоёрхон жилийн дараа гэхэд, чи испаниар төгс ярьж, бүтэн эмнэлэг бүрэн шинэчилсэн байна шүү дээ. Чи бол дийлдэшгүй их хүч, Клэр Браун. Тэр бүгдээс гадна, чи бол эелдэг, өрөвч сэтгэлтэй, бас,,, зүрх зогсоом үзэсгэлэнтэй. Хорт хавдар,,, чиний эсрэг хоромч тэсэхгүй дээ.
Кл- Хүн аргадахдаа ямар гарамгайг чинь мартчихжээ. Миний испани хэл ч төгс гэхэд хол доо.
Бар- Мэс заслын үеэр гитар тоглоно оо?
Лим- Хүндрэл үүсэх эрсдэл их, гэхдээ мэс заслын үеэр ухаантай байх нь хөдөлгөөний чадварыг чинь бүрэн хадгалж үлдэх цорын ганц арга. Хавдартай байж болзошгүй бүх хэсэгт үзлэг хийгээд, хангалттай мэдээлэл цуглуулсны дараа л эд тайрна.
Бар- Өвдөх болов уу?
Лим- Юу ч мэдрэгдэхгүй ээ?
Бар- Захиалах дуу байна уу?
Аар- Ирсэнд баярлааа.
Ваа- Тэр бас яах гэсэн юм?
Аар- Янз бүрийн юм нэхээгүй. Тантай уулзаж байгааг ч мэдэхгүй. Таны туслалцаа хэрэгтэй байна. Ханнаг сатааруулахад та тусал.
Ваа- Тэрийг оролдож үзээгүй гэж бодоо юу? Олон удаа үзсэн.
Аар- Тэгвэл дахиад нэг үзье л дээ. Охинд чинь таны тусламж хэрэгтэй байна.
Ваа- Та миний охины талаар юу мэддэг юм?
Аар- Над дээр киари зеротой ирсэн юм. Зогсолтгүй, заримдаа маш хурц зовууриар илэрдэг тархины үйл ажиллагааны доголдол. Тийм болохоор л оксикодон хэрэглэж эхэлсэн байна.
Ваа- Эмчилж болдог юм уу?
Аар- Манай эмнэлгийнхэн хэдийн мэс засал хийсэн. Бүрэн амжилттай болсон.
Ваа- Тархины мэс засалд орсон юм уу? Одоо эмнэлэгт байгаа юм уу?
Аар- Үгүй ээ, манайд амьдарч байгаа. Манайд биш бол гудамжинд гарна.
Ваа- Өнөөхөө танай гэрт хэрэглээд байгаа юм уу?
Аар- Тийм, гэхдээ миний хяналт дор. Би Ханнад оксикодон жороор бичиж өгсөн, гэхдээ зөвхөн миний гаргасан хуваариар хэрэглэж байгаа.
Ваа- Бас л нэг хар тамхины наймаачин.
Аар- Анх манайд хоносон оройдоо фентанилын тун хэтрүүлсэн... гудамжнаас фэнтанил авсан байна лээ. Гудамжны хар тамхи чинь орос рулет шиг болсон. Гэхдээ миний арга хамаагүй аюул бага.
Ваа- Би таныг цагдаад мэдэгдэж болох л байсан. Мэдэж байна уу? Нэг юм асууя, үнэхээр эмчилж байна уу, бас та хоёр унтаж байгаа юу?
Аар- Хэрэв би тэгсэн бол яах гэж өөр рүү чинь ярих билээ? Ийм утгагүй тэнэг юм ярихаа больё, тэгэх үү? Би охины чинь амийг аврах гээд байна.
Ваа- Тэр энэ удаад ёроолдоо хүртэл унаж байж л ухаарвал ухаарах байх.
Аар- Ёроол шүү дээ. Би өөрийнхөө охиныг гэрээсээ хөөж байсан юм. Эрүүлжиж, донгоосоо салахаас нааш битгий эргэж ирээрэй гээд хөөчихсөн юм. Дараагийн удаа охиноо хартал моргийн орон дээр хэвтэж байлаа.
Ваа- За, тун харамсалтай байна. Гэхдээ Ханна охин чинь биш. Ханнаг аварч чадах цорын ганц хүн бол Ханна. Гэхдээ өөрөө тусламж хайх ёстой. Харин та эрхлүүлээд л байх юм бол хэзээ ч тийм юм болохгүй.
Мор- Хоёр дахь хагалгаа чинь яг л бидний хүсдэгээр их уйтгартай болсон гэж сонслоо.
Кл- Жаахан зовуурьтай л байна.
Мор- Тэгээд л энийг авч ирсэн юм.
Кл- Хөөх, баярлалаа. Одоо арай гайгүй боллоо. Бурхан ивээг. За, тэгээд хүүхдийг чинь харъя. Хөөх, ёстой хөөрхөн.
Мор- Винстон Черчиллийн хувилгаан дүр. Ирээдүйд эзэнт гүрэн удирдана даа.
Кл- Пак аав нь болсондоо их баяртай харагдаж байна.
Мор- Тийм байгаа биз? Бид хоёр гэрлэмэгцээ, үрчлэх ажлыг эцсийн байдлаар дуусгаж, албан ёсны болгоно.
Кл- Хамгийн эхэнд нь хэлэхгүй дээ, Баяр хүргэе. Хурим чинь хэзээ юм?
Мор- Энэ долоо хоногтоо л байх. Чи ирнэ биз дээ?
Кл- Мэдээж ш дээ. Ингээд л Пакын эхнэр болж байгаад чинь баярлаж байна шүү.
Мор- Би ч бас. Нэг удаа алдах шахсан гэж бодохоор л итгэмээргүй.
Хан- Сайн уу?
Аар- Сайн уу?
Хан- Би Кок о ван хийж байна. Зоориноос чинь нэг лонх бургунди олсон. Та дургүйцэхгүй биз дээ. Баяр тэмдэглэх гээд.
Аар- Баяр аа? Ямар баяр билээ?
Хан- Би ажилд орсон... Л Аморт туслахаар орсон, хотын хамгийн сайн зоогийн газар, гэхдээ би өөрөө дээшээ гарч чадна аа.
Аар- Пөөх, сайхан мэдээ байна. Би чамаар маш их бахархаж байна.
Хан- Баярлалаа. Би ч гэсэн бахархаж байна өө.
Аар- Өө, эмээ уух цаг.
Хан- Шүршүүрт орчихоод болъё. Энэ зөөлөн гал дээр гучин минут болох юм чинь. - Минийх биш ээ.
Аар- Битгий худлаа ярь. Чиний өмднөөс гарч ирлээ.
Хан- Яагаад та миний юмыг ухаад байдаг юм бэ?
Аар- Чи хар л даа, ингэхээр яаж чамд итгэх юм бэ?
Хан- Би гармаар байна. Нээрээ шүү, даанч... та намайг яаруулаад байна ш дээ.
Аар- Чамайг эмчилгээнд явуулъя. Би чамайг хүргэж өгье, чи эмчилгээ хийлгээд...
Хан- Үгүй, би хэлсэн ш дээ, эмчилгээнд явмааргүй байна. Бүтэх ч үгүй.
Аар- Бүтэх цорын ганц арга шүү дээ.
Хан- Би явлаа.
Аар- Би энийг суултуурт хийгээд урсгалаа.
Хан- Болиоч. Яах гээд байгаа юм бэ? Минийх ш дээ. Болиоч. Мөнгөөрөө авсан юм. Болиоч.
Аар- Харамсалтай. Хар даа. Харав уу?
Хан- Таны л буруу ш дээ. Намайг донгоосоо сал гэчихээд яагаад эм нэмж өгөөд байсан юм бэ?
Аар- Яахаараа миний буруу билээ? Би чамд эм хэтрүүлж өгөөд байна уу, эсвэл гэрээсээ хөөх гээд байна уу, аль нь юм бэ, хоёулаа л лав биш.
Хан- Дургүй хүрч байна.
Аар- Үгүй шүү.
Хан- Тийм ээ, үзэн ядаж байна. Дургүй хүрч байна. Би явлаа.
Аар- Чи явж болохгүй.
Хан- Мөн ярив аа.
Аар- Чи одоо явбал, үхэж л дуусна ш дээ. Үхмээр байгаа юм уу?
Хан- Тэгээд бүтэхгүй байна ш дээ. Би явмаар бйна.
Аар- За за, мэдлээ, мэдлээ. Мэдлээ, мэдлээ.
Шон- Эмгэг судлалын хариу чинь ирээгүй л байна.
Кл- Аан, тэр талаар чамайг дуудсан юм биш ээ. Чи юу бодоод байгаа юм бэ? Чи юм нуухдаа сайн биш ш дээ, Шон.
Шон- Би чамд хэлж чадахгүй.
Кл- Хэлмээр л байна уу?
Шон- Тийм, чи ч тусалж чадна л даа.
Кл- Би итгэлийг чинь алдаж байгаагүй шүү.
Шон- Глассман эмч хамт амьдарч байгаа хар тамхичин охинд оксикодон жороор бичиж өгөөд байна. Өөрөө бол эмчлэх эрхээ хасуулах, шоронд орохоос айхгүй байгаа гэсэн, гэхдээ айх хэрэгтэй. Хэрэв би шийдвэрийг нь ойлгохгүй бол, буруу шийдвэр гаргахыг нь яаж болиулж чадах билээ?
Кл- Бага байхдаа би,,, ээж яагаад хэрэглэдгийг нь асууж ч байгаагүй. Өөрөө амьдарчих гээд сөгөөгүй явсан. Гэхдээ одоо бодоод байхад “хэрвээ” гэдэг үггүй амьдрал л ээжид минь хамгийн хэрэгтэй байсан юм байна. Донтогч хүмүүст бүх юм нөхцөлтэй болж ирдэг. Гэр, ажил, хайр хүртэл. Энэ бүгд эрүүл болохыг л шаарддаг.
Шон- Глассман эмч Маддийг хэрвээ хэрэглэхээ больж чадвал гэртээ эргэж ир гэсэн. Тэгээд л амиа алдсан.
Кл- “Хэрвээ” тэрнийг алсан.
Шон- Хар тамхи тэрнийг алсан.
Кл- Ээж маань автын ослоор өнгөрсөн л дөө, гэхдээ, заримдаа би ээжийгээ болзолгүй хайрладаг гэж хэлсэн бол, амьд байх байсан ч юм шиг санагддаг.
Шон- Тэгэхээр, Глассман эмч Ханнаг болзолгүй хайрласаар л байх хэрэгтэй юм байна, ажлаа алдсан ч хамаагүй.
Кл- Тэгж л бодож байна.
Шон- Хэрэв би Глассман эмчид туалъя гэвэл, Ханнад туслах юм байна. Яаж?
Кл- Уучлаарай, Шон. Би мэдэхгүй. Гэхдээ чи бид хоёрын гадаа явж байгаад танилцсан өдөр нэвт норчихсон, ярьж ч чадахгүй чамайг сайн эмч, сайн нөхөр, сайн эцэг болно гэж хэн нэгэн хэлсэн бол би яагаад ч итгэхгүй байсан. Гэхдээ чи их том болсон байна. Чи хүнд туслахдаа үнэхээр, үнэхээр сайн шүү дээ, Шон. Яаж туслахааы чи өөрөө мэднэ дээ.
Шон- Чамайг их үгүйлсэн шүү.
Кл- Би ч гэсэн.
Лим- Ожеманны өдөөгч. Хөдөлгөөн зураглаж эхэллээ. Хөдөлгөөн саадгүй. Тайрахад аюулгүй хэсгийг тэмдэглэ. Хоёрдугаар хэсэг тайрахад аюултай. Зүгээр үү, Клинт?
Бар- Зүгээр байх аа.
Лим- Цааш нь тоглож чадах уу? Хөдөлгөөний зураглалаа үргэлжлүүлье.
Кал- Хавдаргүй цэвэр, лимфийн зангилаа сөрөг, хагалгаа хийх шаардлагагүй. Чи одоо явж болно.
Кл- Өө, ямар сайн юм бэ. Баярлалаа. Чамтай дахиж уулзсандаа их баярлаж байна шүү.
Кал- Би ч бас.
Кл- Чи байх ёстой газраа олсон юм шиг байна. Би уг нь ирэхээргүй байсан юм. Би... Би Шонд Гватемалд хөхний хавдрын хагалгаанд орчихъё гэсэн чинь чамайг энд байгаа гэхээр нь ирсэн юм.
Кал- Эргэж ирсэнээсээ хойш, би,,, чамайг тасралтгүй бодож байна даа. Өмнө нь ч боддог л байсан л даа, гэхдээ,,,
Кл- Би яагаад чамтай нийлж болоогүй юм бол. Залуухан, омголон байсан болохоор юм болов уу.
Кал- Зүгээр ээ.
Лим- Хавдарыг бүгдийг нь авсан. Одоо хэсэг радио эмчилгээ хийнэ, гэхдээ хөгжмийн замналд чинь саад учруулахгүй.
Бар- Тархиа ил гаргачихсан гитардаж байсныг минь гүйцэх үзэгч гарахгүй байх аа. Танд маш их баярлалаа.
Шон- Яагаад шаналаа вэ? Та уйлсан юм уу? Бие чинь зүгээр үү?
Аар- Үгүй. Ханна гудамжнаас эм авсан байна. Яахаа мэдэхээ байлаа. Хичээсэн боловч тусалж чадахгүй байна. Надад дахиж... дахиж тэмцэх тэнхээ алга.
Шон- Би хажууд чинь хань болох уу?
Аар- Хэрэггүй. Гарч агаар амьсгаллаа. Баярлалаа. Баярлалаа.
Хан- Хэн бэ?
Шон- Шон Мёрфи эмч байна. Глассман эмчийн хүү. Төрсөн нь биш л дээ. Глассман эмч надад чамд тусалж байгаа шигээ тусалсан.
Хан- Тэгэхээр чинь хоёулаа тэрний аварч чадаагүй охиноо орлуулах гэсэн эвдэрхий тоглоомнууд байх нь ээ?
Шон- Глассман эмч намайг авраагүй. Харин хайрласан юм. Би бусад хүнээс өөр. Хүүхдүүд намайг гажиг гэдэг байлаа. Аав, ээж минь ч надад дургүй. Би өөрийгөө л ингэж л хардаг байлаа. Гэхдээ Глассман эмч надаас ихийг олж харсан. Одоо би өөрийгөө хамаагүй дээр хардаг болсон, яагаад гэвэл Глассман эмч намайг болзолгүйгээр хайрласан. Би өөр хэвээрээ. Би үргэлж, аутизмтай хэвээрээ л байна, гэхдээ би үүгээрээ бахархдаг болсон. Чи хар тамхинаас гарсан ч гэсэн, донтон хэвээрээ л үлдэнэ. Гэхдээ Глассман эмч чамаас ихийг харж байгаа. Гэтэл чи яагаад?
Мор- Шөнө дунд өнгөрчихсөн байна.
Пак- Мэднэ ээ. Жоэлл хүүхэд харахаар ирж яваа.
Мор- Яагаад?
Пак- Би чиний дуртай даашинзыг оёдолчинд аваачиж өгөөд хэмжээг нь тааруулчихсан. Би дэлгэж хараагүй ээ. Харах цаг нь болтол харж болохгүй шүү дээ.
Мор- Одоо хуримаа хийе гэж үү?
Пак- Хамгийн төгс тохирох газарт ганц сул цаг нь 02 цаг. Айдл Тайм жазз баар гээд бидний,,,
Мор- Анхны албан ёсоор болызсон газар. Чамдаа баярлалаа.
Аар- Ирсэнд чинь баярлалаа.
Хан- Би үргэлж донтон байхаа мэдэж байна. Гэхдээ би бүр илүү хүн болмоор байна. Эмчилгээнд явах хэрэгтэй л дээ, явмаар ч байна, гол нь эмчигээний дараа ч та надад туслах уу? Мёрфи эмчид тусалсан шигээ.
Аар- Би амьд байгаа цагтаа чамд туслахыг хичээнэ. Хоёулаа тохирох эмчилгээгээ л олох хэрэгтэй. Би эмнэлгийн дарга хүн болохоор хэдэн танилтайгаа ярьж болох юм.
Хан- Том боломж гуай.
Аар- Итгэсэн чинь дээр дээ.
Пак- Хязгааргүй амбицийг чинь дэмжихийн төлөө. Хэзээ ч гомдоллохгүй, үзсэн нэвтрүүлгээ дахиад хэчнээн ч удаа давтан үзүүлсэн хамаагүй, мөн хамгийн чухал нь, би,,, Эдэн, та хоёрт хэрэгтэй хамгийн сайн найз, нөхөр, эцэг байхаа андгайлж байна. Үүрд мөнх.
Мор- Харин өнөөдөр чи, бид хоёр гэрлэхийг ганцхан би л мэдэж байгаа гэж бодоод андгай бичиж ирээгүй юм л даа. Гэхдээ үнэнээ хэлэхэд би романтик, хөөрхөнөөрөө хэзээ ч чамайг гүйцэхгүй юм байна. Тэгсэн ч би чамайг хайрахаа хэзээ ч болихгүй. Чамайг сэргээдэг болохоор үргэлж өдөж байна аа.
Лим- Шон, Леа, бөгж өө.
Пак- Энэхүү бөгжөөр, би чиний нөхөр болъё.
Мор- Энэхүү бөгжөөр, би чиний эхнэр болъё.
Лим- За, хоёр оо. Одоо үнсэлц.
Мор- Дуулдаг байсан юм уу? – Төгс хурим болж байна.
Пак- Харин тийм.
Кл- Ирсэн минь болжээ.
Кал- Би ч гэсэн.
Аар- Виски авъя.
Шон- Текила, яаралтай.
Аар- Төлөө. Ханна чамтай уулзсанаа хэлсэн. Аав, ээж нь маргааш эмчилгээнд авч явахаар болсон. Баярлалаа.
Шон- Зүгээр дээ.
Аар- Чи их том болжээ. Эмчийн хувьд ч, аавын хувьд ч, хүний хувьд ч.
Шон- Баярлалаа. Тэгсэн шүү.
Аар- Миний хорт хавдар сэдэрсэн. Глиобластома болж даамжирсан байна.
Шон- Шинэ, шинэ туршилтын эмчилгээ...
Аар- Хэрэггүй, хэрэггүй, хэрэггүй. Эмчилгээгүй. Би үхнэ.
Кал- Амир ирж явна, чамайг буудалд чинь хүргэж өгнө.
Кл- Эсвэл хоёулаа эргээд танайх руу явах уу?
Кал- Чадахгүй. Нэг шөнийн учрал болбол би чадахгүй.
Кл- Нэг шөнийн учрал болохгүй дээ.
Кал- Зүгээр үү?
Кл- Зүгээр ээ. Сая жаахан эвгүй оргиод.
Кал- Халуурч байна ш дээ. Архи уугаагүй биз дээ?
Кл- Үгүй ээ, эмний нөлөөнөөс болж байгаа юм.
Кал- Клэйр? Клэйр? Клэй...
Ами- Сайн уу? Жарэд уу?
Кал- Гэгээн Бонавэнтур, хамгийн хурданаараа яваарай.
Back to episodes Go home