Леа- Өнөөхөө дуусгасан болов уу.... Юу хараад байгаа юм бэ?
Шон- Стив багахан авиа гаргаж, таазан дээрх сэнсийг ажиглаж, нүдээрээ 10 хүрэхгүй хувьтай харилцсан.
Леа- Хүүхэд шүү дээ.
Шон- Өдөр өнжүүлэх дээрээ аав, ээжийгээ гарч явахад дагаж уйлаагүй.
Леа- Жаргалтай хүүхэд болохоос шинж тэмдэг биш ээ.
Шон- Аутизмтай хүүхдийн хайртай хүмүүстээ татагдах байдал гол төлөв...
Леа- Шон, зургаахан сартай шүү дээ, ийм эрт аутизм оношлогдохгүй.
Шон- Баттай биш л дээ, гэхдээ шинж тэмдэг байвал ажиглах л хэрэгтэй.
Леа- Дахиад 18 сарын дараа л ажиглагдаж эхэлнэ.
Шон- Гэхдээ л би хүүхдийн мэдрэлийн эмчид хандмаар байна.
Леа- Үгүй дээ. Эмч юу ч гэсэн чи шинж тэмдэг хайсаар л байна, ямар өвчтэйг оношлох гэж зүтгэсэн хэвээрээ л байна ш дээ.
Шон- Өвчин биш шүү дээ. Жаахан л ялгаатай.
Леа- Чиний зөв өө. Намайг уучлаарай. Би харин... хүүгээ инээх, таазны сэнс рүү гөлрөх бүрд нь яах нь вэ гэж ажиглаад баймааргүй байна л даа. Бидний хүүхэд дэлхийтэй хэрхэн танилцахыг харж, ид шидэнд баясаж суумаар байна.
Шон- Магадлалыг үл тоох нь чамд тустай байж болох ч Стивт нэмэргүй шүү. За, би ажилдаа явлаа. Баяртай.
Мор- Орой ирэхдээ хэдэн живх аваад ирээрэй? Бас Тако Тюсдейгин салса. Томыг аваарай, жижгийг нь авчихав аа.
Пак- За.
Мор- Нээрэн чи маргааш өглөөний бэлтгэлээ хойшлуулж болох уу?
Пак- Хөл хийнэ ш дээ.
Мор- Өглөө яг найман цагт шүүх дээр очсон байх ёстой.
Пак- Шүүх ээ?
Мор- Гэрлэлтээ батлуулъя. Өмгөөлөгч гэрлэсний гэрчилгээтэй бол үрчлэх явц түргэснэ гэсэн. Машинаа ээлжилчихье.
Пак- Би чиний ажлын нэг хэсэг болгож, гэрлэмээргүй байна.
Мор- Үгүй шүү, бидний хийх ёстой нэг юм.
Пак- За, тэгвэл ядаж баяр хөөрийн байдалтай хийе л дээ. Хөгжимтэй, цэцэгтэй, уянгатай, онцгой байлгамаар байна ш дээ.
Мор- Би чамд цэцэг, аман хуур аваад өгье. Бусдад нь гаргах зав алга.
Пак- Тэгвэл цаг гаргая л даа. Яг би хөл хийх өдрөө цаг гаргадаг шиг.
Шон- Юм залгичихсан юм уу?
Эхх- Үгүй. Астматай юм аа, гэтэл цацлага ч нэмэр болохгүй байна.
Шон- Хамрын үзлэгт оруул.
Шар- Гэгээн минь гэж, гурван гартай юм байна.
Нөх- Абуро нь байгаа юм аа.
Кал- Дүү нь гэнэ ээ.
Эхх- Ёруба хэл мэддэг юм уу?
Кал- Миний аав нигери хүн л дээ.
Шан- Би зургаан үг мэднэ. Абурог нэмээд долоо.
Нөх- Эмч энэ жижиг гарыг ибэжи нь гэсэн. Ихэр нь.
Шон- Найм.
Кал- Гуурс суулгахад амьсгалын зам хаалттай байна.
Шон- Уян амьсгалуур залга. Амьсгалын замыг нээх хэрэгтэй, яаралтай.
Жор- Мэйсон Лэндовэр, 41-тэй. Хүзүү, нуруу гэмтэлтэй, хүчтэй зовуурьтай.
Пак- Нурууг чинь дарж үзээдэхье. Ямар нэгэн шалтгаанаас зовуурилаж байна уу?
Мэс- Олон улсын сансрын станцад найман сар болоод ирсэн л дээ.
Дом- Хөөх, сансарт уу?
Мэс- Тийм ээ, би ботаникч. Жингүйдлийн орчинд шар буурцагийн судалгаа хийсэн юм.
Ана- Хэдэн зуун мэргэжилтэн дундаас сонгогдсон юм даа.
Пак- Зовуурийн шалтгаан байж болох юм. Дэлхийн татах хүчинд ороод ирэхээр үе мөчинд их хэмжээний стресс учруулдаг.
Мэс- Гэсэн ч харамсахгүй ээ.
Ана- Бараг л явж чадахгүй. Эргэж ирснээс нь хойш эрүүл мэндийн хэд хэдэн бэрхшээл тохиолдоод байгаа.
Пак- Хөл, гарыг нь тэмтэрч үз дээ.
Жор- Татах хүч бага үед ясны масс сийрэгждэг. Ясны рэнтгэнээр хэр сийрэгжсэнийг нь харъя.
Дом- ээ, бурхан минь. Ёстой уучлаарай.
Пак- Ясны рэнтгэнийг орхиё. Шууд хагалгааны өрөө рүү.
Шон- Амьсгалын замын гуурс.
Кал- Хоолойн дуран орууллаа. Амьсгалын замын хүндрэлийг нь олж мэдье.
Шар- Та нар өмнө нь гурван гартай хүн харж байсан уу?
Шон- Зургаан хуруу, гурван бөөр, хөхний толгой харж байсан.
Кал- Хүүхэд болохоор их л хэцүү байгаа даа.
Шар- Ялгаатай эвлэрчихвэл тийм ч хэцүү биш.
Шон- Стивийг аутизмын сорилд оруулж үздэг юм билүү?
Шар- Стивийн насан дээр оношлохыг оролдсоноор буруу онош тогтоогдох эрсдэлтэй, тэгээд хүүхэд чинь энгийн гэдгийг мэдчихвэл та сэтгэлээр унаж мэднэ.
Кал- Салаа руу ойртож байна. Тэр байна. Мөгөөрсөн хоолой гадна талаасаа хавчигдсан байна.
Шон- Таёогийн цээжин дотор талд нэг л хачин юм болоод байна даа.
Аар- Сайн уу? Шарх чинь сайн эдгэрч байгаа болохоор өнөөдөр гэртээ гарч болно.
Хан- Өө, янзтай.
Аар- Одоо яах бодолтой байна?
Хан- Жишээ нь?
Аар- Жишээ? Жишээ нь, хаана амьдрах гэж байна вэ? Ямар ажил хийж мөнгө олох гэж байна вэ? Чамд тэр тал дээр туслах найз нөхөд бий юү?
Хан- Би алзахгүй ээ. Өвчнөө намжаах ямар нэгэн юм л хэрэгтэй байна.
Аар- Тиленол өгч болох юм.
Хан- Үгүй ээ, тэр чинь үйлчилдэггүй юм.
Аар- Ханна, чи тун амжилттай хагалгаанд орсон. Мэдрэлийн тогтолцоо чинь одоо хэвийн. Хүчтэй эмний хэрэг байхгүй.
Хан- Харин ч хэрэгтэй. Хэрэгтэй.
Аар- Окси л уумаар байгаа юм уу?
Хан- Тийм, бие өвдөөд байна ш дээ.
Аар- Чи донтчихсон болохоор.
Хан- Тус болсонд баярлалаа.
Аар- Хүлээ. Хүлээ, Ханна. Түр хүлээж бай. Би чамд л туслах гээд байна шүү дээ. Өлсөж байна уу?
Хан- Юм идмээр л байна.
Аар- Тэгье.
Дом- Би гарыг нь хугарчихна гэж мэдээгүй.
Пак- Чиний буруу биш. Сансарт байхдаа яс нь их хэмжээгээр сийрэгжсэн байна.
Жор- Морган, та хоёрыг маргааш өглөө гэрлэж байхад Эдэнийг надаар харуулах хэрэгтэй юү?
Пак- Үгүй. Яагаад гэвэл бид маргааш өглөө гэрлэхгүй ээ. Сүүлчийн эргийг чи боо.
Жор- Би хуримын талаар сайн мэдэхгүй л ээ, гэхдээ болзооны бүр тансаг хэлбэр юм шиг байна лээ.
Дом- Зүрхний хэмнэл алдагдаж, даралт унаж байна.
Пак- Лидокэйн тарь. Өвчтөнг алдах нь дефибриллятор аваав ир. 150. Цэвэр. 200-гаар цэнэглэ. Цэвэр.
Жор- Зүрхний хэмнэл хэвийн.
Дом- Сая би алах шахсан уу?
Пак- Үгүй. Гэхдээ яагаад үхэх дөхсөнийг нь олж мэдье.
Шон- Таёо астматай биш юм байна. Гурав дахь гартай болохоор ердийнхөөс том гол судас нь мөгөөрсөн хоолойг дарж, амьсгалын замыг нь боогдуулсан байна. Тиймээс бид хоолонй стент суулгасан, гэхдээ түр зуурын л арга.
Кал- Зүүн хоёр гарыг нь цусаар хангадаг учраас гол судсыг нь авч чадсангүй. Гэхдээ энэ чигээр нь орхиж болохгүй, бүр амьсгалж ч чадахгүй болно.
Шон- Тэгэхээр нэг гарыг нь авах хэрэгтэй. Цусан урсгалын шинжилгээгээр,,,
Нөх- Хоёулаа энэ талаар ярьсан ш дээ. Том гарыг нь авахуулъя гэж.
Эхх- Хоёулаа ярилцсан, гэхдээ санал нийлээгүй. Би жижиг гарыг нь авахуулъя гэсэн.
Нөх- Том гар нь үзэг ч барьж, гар атгаж ч чадахгүй...
Эхх- Жижиг гар нь ч дээр биш ш дээ.
Нөх- Хүү маань дүүгээсээ салах дургүй байгаа.
Эхх- Том гарыг нь авчихвал, ямар хачин харагдахыг төсөөл дөө, чи.
Шон- За, битгий маргалд. Доплерийн эхогоор цусны урсгалын шинжилгээ хийх хэрэгтэй байна. Тэгж байж шийдвэр гаргана.
Жор- Эхогоос харахад зүрхий хөндий нь тэлснээс хэм алдагдаад байгаа юм байна. Тиймээс дефибриллятор суулгах шаардлагатай.
Ана- Энэ нь бас сансарт ниссэнээс болсон уу?
Пак- Бараг л. Жингүйдлийн орчинд зүрхний булчин харьцангуй сулардаг юм.
Мэс- Ана, би яах ч үгүй дээ. Хүний бие өөрчлөгддөг гэж анхааруулсан ш дээ.
Ана- Ганцхан чиний бие биш шүү.
Мэс- Энэ талаар дараа ярья даа.
Ана- Мэйсон эргэж ирснээсээ хойш шал өөр хүн болсон. Сэтгэл зүйд нь өөрчлөлт орсон гэж бодож байна.
Мэс- Үргэлж эхнэрийн дэргэд байх гэхийн юу нь буруу юм бэ?
Ана- Чи надтай л байгаад байвал би Буэнос Айресын тэтгэлгээ орхино, тэгээд гэнэт л хоёулаа энд амьдарч, хүүхдүүдээ өсгөхөөр болчихсон уу?
Мэс- Сансарт нисээд би юу чухал вэ гэдгийг ухаарсан. Үр үндсээ үлдээж, гэр бүл зохиоё л доо. Би тархины рэнтгэнд оръё. Ямар нэгэн хавдар байхгүйг эхнэртээ харуулъя.
Жор- Анагаахын үндэслэл хэрэгтэй л дээ. Гэр бүлийн маргаан хамаагүй.
Пак- Одоогоор дефибриллятор суулгах л шаардлагатай байна.
Аар- Ямар спортод дуртай юм бэ дээ? Хүрэм чинь ээ. Чинийх мөн биз дээ?
Хан- Өө, мөн мөн. Буухиа. Дөрвөн зууд гүйдэг. Би сүүл барьдаг юм.
Аар- Зууд дээд амжилт хэд вэ?
Хан- 12.2.
Аар- 12.2? Тэтгэлэг авахаар хурд байна шүү дээ. Дэйвисийн сургууль бүтэн тэтгэлэг гэсэн ш дээ.
Хан- Тэгэхээр Дэйвист очиж амьдрах хэрэг гарна. Та хөнгөн атлектик сонирхдог юм уу?
Аар- Сонирхдог байсан. Танайхан хаа байдаг вэ? Энд байдаг уу?
Хан- Та их юм шалгаах юм аа.
Аар- За, тэгвэл, би өөрөө асуултандаа хариулах гэж үзье л дээ. Чи гудамжинд амьдардаг. Гуйлга гуйдаг, эсвэл, бүр дор, хулгай хийдэг, чамд туслах хүн огт байхгүй нь мэдээж.
Хан- Би 04 оны Дож Неонд амьдардаг, ардаа их ховор сааруулагчтай шүү. Гүүдвиллд ажилладаг, цагаар л даа. Магадгүй би танаас олон найзтай байх шүү.
Аар- Энэ тал дээр чиний зөв байх аа. Донгоос салах тал дээр яах вэ?
Хан- Би хяналтанд байгаа.
Аар- Тэгвэл эмчилгээнд явах хэрэгтэй шүү. Тэрийгээ мэдэж байгаа биз дээ?
Хан- Би болих гэж үзсэн. Даан ч бүтээгүй юм даа.
Аар- Тэгэхээр эмчилгээнд л яв. Чи ганцаараа чадахгүй ээ. Хэн ч чадахгүй,,, биш ээ, ер нь ганцаараа давж гарна гэдэг хэнд ч хэцүү.
Хан- Шарвингаар дайлсанд баярлалаа. Таны бодоод байгаа шиг тийм юм хэзээ ч болохгүй, за юу.
Аар- Уучлаарай, байз даа,,, саяынх чинь юу гэсэн үг юм бэ? Пөөх. За за. Охин маань тун хэтрүүлээд нас барчихсан юм аа. Өөрөө өөрийгөө мэдэж байгаа л гэж бодсон. Тэгэхээр, чи… Охины маань дээд амжилт 12.8 байсан шүү.
Хан- Уучлаарай.
Аар- За. Наана чинь миний дугаар байгаа. Хоол хэрэгтэй бол, ярина биз.
Пак- Чи чинь яагаад байгаа юм бэ?
Мор- Санал тавьж байна, тэнэг ээ. Алекс Пак, надтай гэрлээч? Чи өөрөө хөгжимтэй гээ биз дээ?
Пак- Би чин сэтгэл хүссэн болохоос, Мулин Ружийг сүйрүүлсэн дуу дуулаадах гээ юү?
Мор- Тэгвэл зөвшөөрлөө гээч дээ.
Пак- Чи охидын сэтгэлийг баясгаж мэддэг юм байна аа.
Шон- Үүгээр аль гараар нь цус сайн гүйж байгааг харуулна. Тэгэхээр алийг нь тайрахыг шийдэхэд тусална.
Шар- Харамсалтай байна уу, Таёо?
Шон- Нэг гараа авахуулна гэхээр үү?
Шар- Мёрфи эмч, бид хоёр заримдаа хүний сэтгэлийг ойлгоход хэцүү тусдаг эмгэгтэй юм л даа. Чи яагаад гуниглаад байгаагаа хэлээд өгөөч?
Таё- Аав, ээж хоёр. Миний гарнаас болоод дандаа хэрэлддэг. Би ямар сургуульд явах, хэнтэй тоглох гээд л, надаас болж тэд зовдог.
Шар- Эцэг эхчүүд хүүхдээсээ болж маргалдахад, тэдний буруу болохоос хүүхдийн буруу биш.
Таё- Алийг нь тайрахыг хэлж өгч байна уу?
Шон- Болоогүй байна. Чи алийг нь сонгох вэ?
Таё- Надад хамаагүй. Би юу ч гэж хэлсэн, аав, ээж хоёр уурлана өө.
Вв- Мэдэж байна, мэдэж байна. Эмч нар зүгээр л шинжилгээ хийнэ гэсэн, тэгээд өөр эмчид очиж дахиж шинжилгээ хийлгэнэ, гэхдээ надад төлбөрийн мөнгө байхгүй.
Мм- Этан, хүү минь тусламж хэрэгтэй, чи бид хоёр мэдэхгүй…
Вв- Үгүй, сахилга бат л хэрэгтэй. Шинжилгээ хийсэн ч тийм л харриу гарна.
Пак- Зүрхний баруун ховдол руу орж байна. Тагийг байрлуулсан. Бүрээсийг аваарай, одоо дефибрилляторын тагийг холбоё. Эхнэрийгээ өмнөө бөхөлз гээд байх чинь тэнэг л биз дээ?
Жор- Гэхдээ бие биедээ хайртай бол буулт хийж л таарна. Флюро хэвийн харагдаж байна.
Пак- Нэг тал нь ухаантай, нөгөө тал нь эсрэгээрээ байхад харьцуулахад хэцүү.
Жор- Нэг тал нь нээлттэйгээр гайхамшигтай, романтик гэрлэх санал тавьж байхад, нөгөө тал нь зүгээр л орхиод явахтай адил уу?
Пак- Романтик байгаагүй шүү. Хэтэрхий албаны, хүчээр албадах гэсэн шүү, би харин ч бууж өгөөгүйгээрээ бахархаж байна.
Жор- Орчин үеийн Ганди гуай.
Пак- Тархи огцом татаж байна. Нэг юмнаас болж, гавал доторх даралт ихсэж байна. 75 гр маннитол тарь.
Жор- Хүүхэн хараа нь хариу алга.
Сув- Тарилаа.
Жор- Тогтворжиж байна.
Пак- Энэ зүрхтэй нь холбоогүй юм байна. Тэгэхээр тархины рэнтгэнд л оруулахаас.
Жор- За, дуусгачихлаа.
Мэс- Би энд түр хэвтэж болох уу?
Жор- Та зүгээр үү?
Мэс- Зүгээр, зүгээр. Зүгээр л, хачин санагдаад. Миний л санахаар, ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнг харчихаад би хэрхэн амьдрах ёстойгоо ухаарсан юм л даа... Тэр нь Анадаа эргэж очих. Гэтэл биднийг буцааж нийлүүлнэ гэж бодсон юм маань биднийг хоёр тийш болгох юм байжээ. За, миний толгой чухам яачихаад байгааг олж мэдэв үү?
Пак- Тархи усжсанаас үүдсэн илүүдэл шингэн тархинд даралт үүсгэж байна. Сансарт байсны хожуу уршиг. Шингэн тархийг чинь гэмтээхээс өмнө юүлэх шаант суулгах хэрэгтэй.
Шон- Жижиг гарын цусны эргэлт 8%. Тэгэхээр том гарыг нь авах юм байна даа.
Нөх- Хэдэн жилийн өмнө л авахуулах байсан юм.
Эхх- 8%-ийн төлөө юү?
Шон- Ингээд маргаад байх юм бол та хоёр Таёод харагдахгүй газар руу л нүүе дээ. Хүү чинь та хоёрыг зовоодог гэж боддог юм билээ. Энэ бодлоосоо болоод гутардаг.
Нөх- Өөрөө тэгж ярьсан юм уу?
Шон- Тийм. Том гарыг нь тайрахыг зөвшөөрөх үү?
Эхх- Тийм.
Шон- Тэгвэл хагалгааг маргааш төлөвлөе дөө.
Ана- Тархи усжсанаас болж, зан араншин нь өөрчлөгддөг гэж үү?
Пак- Үгүй. Газардсаны дараах шинжилгээнээс харахад тархи хожуу усжсан байна лээ. Үзэмжийн эффект гэж байдаг юм л даа, сансраас дэлхийг харсан сансрын нисэгчдийн олонход тохиолддог үзэгдэл.
Ана- Энэ эмнэлгийн нэршил нь юм уу?
Пак- Үгүй, гэхдээ сансрын нисэгчдийн үзэл бодолд нөлөөлж, амьдралын хэв маягаа өөрчлөхөд хүргэдэг бодит үзэгдэл. Сайн талтай ч байж болно.
Аан- Өөрсдөө л амьдралаа өөрчилнө л биз дээ. Би л лав үгүй. Бид сайхан амьдарч байсан, Мэйсон судалгаандаа анхаараад би өөрийнхөө мөрөөдлийг хөөгөөд, дэлхий даяар хурал чуулганд явдаг байсан. Нэгдүгээр зэрэглэлээр нисэж, зардлаа танаж, жижиг буудалд бууж, гудамжны хоол л идэж амьдарсан. Гэхдээ тэр амьдралдаа дуртай л байсан.
Пак- Тэгвэл нөхөр чинь бүр ихийг хүсэж байна.
Ана- Би энэ тэтгэлгийг олон жил хөөцөлдсөн. Надад ямар чухлыг тэр мэдэж байгаа. Надад чухал гэсэн бүхэн тэрэнд ч бас чухал байсан юм.
Пак- Эв нь олдоно доо.
Ана- Мэдэхгүй л байна шүү.
Вв- Миний нүд рүү харахгүй байна.
Мм- Ядарч байгаа ш дээ.
Вв- Би сэтгүүлээс уншсан юм,,, хүүхэд хоёр янзаар нүд рүү хардаг.
Мм- Ямар?
Вв- Шон, над руу хар даа. Хөөе. Байна уу? Над руу хар.
Мм- Яагаад байгаа юм бэ, чи?
Вв- Тайвшир аа, зүгээр ус.
Мм- Угаасаа дургүй ш дээ.
Вв- Харин тэр чинь л байхгүй юү, за.
Мм- Тайвшир, Шон. Аав нь албаар тэгээгүй шүү.
Вв- Нялзрай.
Мм- Тайвшир аа, Шон. Тайвшир.
Шон- Аль болох хурдан аутизмын мэргэжилтэнд үзүүлж, онош сонсъё.
Леа- Стив хоёр нас хүрэхээс өмнө хэнд ч үзүүлсэн гарз л болно.
Шон- Би аутизмыг эрт үед нь илрүүлэх боломжтой фЭмАрАйн зураглалын талаар шинэ судалгаа уншсан.
Леа- Тэгвэл Стив судалгааны обьект болно.
Шон- фЭмАрАй бол биед хүрэхгүй, хоргүй.
Леа- Нярайн зориулалттай биш ш дээ. Стивийг нойрсуулах хэрэг гарна.
Шон- Биед хүрэхгүй, ямар ч хоргүй.
Леа- Үгүй ээ, Шон, би Стивийг судалгааны обьект болгохгүй шүү.
Шон- За. Би өөрөө л хийхээс.
Леа- Үгүй ээ. Ийм асуудал дээр чи дангаараа дур мэдэн шийдэхгүй шүү.
Шон- Чи ч гэсэн.
Леа- Ийм болохоор харилцан буулт хийх хэрэгтэй.
Шон- Би Стивийг шинжлүүлье гэсэн. Чи үгүй гэсэн. Яаж харилцан буулт хийх юм бэ?
Леа- Мэдэхгүй ээ. Би зүгээр л, зүгээр л… Энэ чинь надад таалагдахгүй байна.
Шон- Яагаад?
Леа- Мэдэхгүй.
Шон- Мэдэхгүй чинь шалтгаан биш. Би судалгаанд цаг авахаар захиалга өглөө, тэрнээс өмнө чамд шалтгаан олдвол…
Леа- Үгүй ээ, Шон. Би тэгнэ гэж яриагүй шүү.
Шон- Чи чанга яриад байна.
Леа- Чи намайг сонсохгүй байгаа болохоор чанга ярьж байна. Би яасан ч хүүхдэдээ эмч өгч,,,
Шон- Болиоч дээ. Болиоч. Болиоч. Дуугүй болооч.
Леа- Машинд хийхгүй шүү,
Шон- За-за.
Леа- Ганцхан чамайг л шаардлага гэж бодсон болгоныг хийхгүй…
Шон- Болиоч, дуугүй болооч.
Леа- Уучлаарай. Уучлаарай, би…
Шон- Том гарны мэдрэлийн судал, артери, венийн судсыг боосны дараа, дунд бугалганы ясыг тайрч авна.
Кал- Шархыг хаахдаа том гарын арьснаас ашиглаж болох юм?
Шон- Өө, санадаг санаа байна.
Шар- Нөгөө Захиалгын засвар шиг үү? Хоёр ижилхэн хуучин машиныг аваад нэг болгож, засдаг нэвтрүүлэг байдаг юм.
Кал- Аан, чи машин засвар сонирхдог юм уу?
Шар- Үгүй, манай аав засдаг. Намайг айж түгшсэн үед аав тэр нэвтрүүлгийг тавиад хамт үздэг байсан юм.
Шон- Манай аав огт дэмждэггүй байсан.
Шар- Манай аав надад амиа тавьдаг. Таёогийн том гараар жижиг гарыг нь сэлбэж, бүрэн ажиллагаатай болговол болох юм биш үү?
Шон- Тэгвэл сайн л байна, гэхдээ том гар нь мэдрэлийн доголдолтой, булчин нь хатангиршсан болохоор... Нөгөө машиныг нь тонох юм байна. Зүгээр зүйрлэл шүү.
Лим- Сайн уу?
Аар- Сайн уу?
Лим- Тэгээд цаад Ханна чинь ямархуу байна вэ?
Аар- Өчигдөр гарчихсан шүү дээ.
Лим- Харсан. Донгоос салгах эмчилгээнд явахаар болсон уу?
Аар- Шарвингаар дайлсан боловч ятгаж дийлсэнгүй дээ.
Лим- Хөөх, өглөөний цай авч өгөө юү?
Аар- Их үдийн цай.
Лим- Та зүгээр эмийг нь өгөөд, нийгмийн ажилтнуудад үлдсэнийг нь даатгахгүй дээ. Хууль гэж дэмий байдаг эд биш.
Аар- Хууль дагасан бол Шон өдийд хаа байх бол?
Лим- Шон өвчтөн чинь биш ш дээ.
Аар- Өршөөгөөрэй. За, байна? За. Хаана, одоо хаа байгаа юм? Зүгээр биз дээ? За, би одоо очлоо.
Шон- Энэ шинэ хагалгаа нь илүү ярвигтай. Таёогийн үлдсэн нэг гар бүрэн ажиллагаатай болох багахан боломж шүү.
Нөх- Тэгвэл дэмий юм биш үү?
Эхх- Эрсдэл бага гэж байна.
Нөх- Гэхдээ Таёо гар ч үгүй хоцорч мэднэ.
Эхх- Бүрэн ажиллагаатай энгийн гартай болж ч мэднэ ш дээ.
Нөх- Энэ чамд тийм чухал байсан юм уу? Харагдах байдал уу?
Эхх- Тийм биш шүү дээ...
Шон- Битгий маргалд. Таёогоос асуух хэрэгтэй. Энд түүний амьдрал яригдаж байна шүү дээ.
Аар- Хөөе. Зүгээр үү?
Хан- Авах юмгүй л машин байсан ш дээ. Яагаад,,, заавал...
Аар- Нөгөө гоё салхины хаалтанд нь болсон байлгүй. Хөөе, Лексингтонд нэг халамжийн байр байдаг ш дээ. Цэвэрхэн, аюулгүй газар.
Хан- Үгүй ээ, би найзындаа очно оо. Унаа л хэрэгтэй байна.
Мор- Чиний зөв байжээ. Ингэж их доромжлол амссан маань миний л хохь. Гэхдээ би энэ чинь чухал асуудал ш дээ. Дэлхийн нэгдүгээр дайнд, элэнц өвөө маань өвлийн хүйтэнд шуудуунд амьд гарсан. Тэгээд нэг хөөрхөн тариаланч франц бүсгүйтэй учирж, бие биедээ дурласан. Тэр хоёрыг гэрлэхэд миний хуланц эмээ энэ бөгжийг өгсөн гэсэн. Одоо би чамд өгөх гэсэн юм. Чи надтай гэрлээч? Жинхэнээсээ шүү. Би дахиад өвдөг сөгдөж тэнэглэхгүй ээ.
Пак- Зөвшөөрч байна. Энд нэг бичиг байна. Ингэж байна: МФ...ДР?
Мор- Анзаараагүй юм байна. Марие Франсуа, Даниэл Рэзник. Ёстой гайхмаар юм аа.
Пак- Тийм байх л байлаа, гэхдээ Хайрын туулайхан гээд биччихжээ. Дахиад хариу өгье. Үгүй, зөвшөөрөхгүй.
Мор- Чиний хоёр дахь хуримыг романтик болгохын төлөө би цайны цагаа барьцаалан зээлдэх газарт үрсэн ш дээ.
Пак- Тэгвэл, эхний хурим маань романтик болж чадсан бол хоёр дахь нь хэрэггүй ш дээ. Би өнөөдөр том өрөөнд унтана шүү.
Мор- Би ганцаараа хамаагүй бөх унтдаг юм чинь.
Таё- Том гараа ч бас алдаж магадгүй гэж үү?
Шон- Үгүй л дээ, гэхдээ магадгүй.
Нөх- Ээж, бид хоёр нь байнга хэрэлдэж, муудалцдаг. Гэхдээ хүүдээ маш их хайртай болохоор л тэр юм шүү. Энэ дэлхий юу, юунаас ч илүү хайртай. Гэхдээ чи хараад гунигладаг гэхээр аавынх нь сэтгэл өвдөж байна. Аавыгаа уучлаарай, Таёо.
Эхх- Чи өөрөө яг яамаар байна вэ? Чи том болсон шүү дээ. Ээж нь хүүгийнхээ бодлыг сонсмоор байна.
Таё- Би дүүгээсээ салмааргүй байна. Гэхдээ дүү маань ойлгоно гэж бодож байна.
Пак- Шаантын хагалгаа маш сайн болсон. Бие чинь яаж байна?
Мэс- Гайгүй. Ингэхэд, Ана хаана байна? Ана хэлш... Ана хэлш....
Пак- Мэйсон?
Дом- Хүүхэн хараа нь томорчихжээ.
Пак- Даралт нь эргээд ихэсчихсэн байна. Хагалгаанд.
Аар- Хэрэггүй, хэрэггүй, хэрэггүй. Байж бай даа. Халамжийн байранд очиход заавал цэвэрхэн байх албагүй..
Хан- Миний нэг танил тэнд хутгалуулж үхсэн.
Аар- За за, гэхдээ энд ч гэсэн хутгалуулахгүй гэх баталгаагүй.
Хан- Манай найз хүлээж байгаа. Би энэ тал дээр худал хэлэхгүй. Надад тусалсанд их баярлаж байна. Та бол сайн хүн.
Мад- Аав аа, битгий. Та яаж байгаа юм бэ? Таныг ингэнэ гэж бодсон ч үгүй. Дургүй хүрч байна.
Аар- Хөөе хөөе хөөе, Ханна? За, аан гээ… манай том өрөөнд маш тухлаг буйдан байдаг юм л даа. Хүн хэрэглэх биш. Тэгээд яах вэ?
Хан- Өглөөний мэнд.
Аар- Өглөөний мэнд. Буйдан тухтай гэсэн үнэн байгаа биз дээ, айн?
Хан- Тийм байна лээ. Аяганы хариу өдөртөө.
Аар- Амттай юм. Хэрэггүй байсан юм, гэхдээ,,,
Хан- Зуурмагаа хайруулын тавагтаа хийчихээп чипсээ гараар хийхэд л учир байгаа юм даа. Тэгэхээр шоколад нь бөөгнөрөөд байдаггүй юм. Хүнд хариу барих өөрийн аргатай шүү. Манай ажлын хүн надад илүү өрөөгөө түрээслүүлэхээр болсон. Өнөөдөр очиж үзнэ ээ.
Аар- Эсвэл ингэе. Би эмнэлгийнхээ сэргээн засахад чамд нэг ор гаргаж өгье.
Хан- Би гарах гэж үзсэн, амьдралын минь хамгийн муухай долоо хоног болсон.
Аар- Тэгвэл чи хөл дээрээ бостол манайд түр байж байхгүй юү.
Хан- Танд төвөг удмааргүй л байна.
Аар- Төвөг удахгүй дээ. Чи хар л даа, буйдан бэлэн байна. Шарвингаараа түрээсээ төлж бай.
Хан- Яах вэ, дахиад нэг хоноё л доо.
Аар- Тэгвэл шоколадтай чипс нэмж авахаас.
Ана- Бие нь зүгээр үү?
Пак- Сансарт байхдаа бичил таталцлаас болж, тархи нь эргэсэн байна, харин одоо буцаж байрандоо орохдоо шаантын эргэлтийг хаагаад байна. Даралтыг нь суллахын тулд гавалд нь суулгасан суулгацаа авах хэрэгтэй.
Ана- Үхэхгүй биз дээ?
Пак- Эрсдэлтэй хагалгаа л даа. Гэхдээ өөр боломж байхгүй. Таны зөвшөөрөл хэрэгтэй байна. Баярлалаа.
Леа- Бурхан минь гэж, тэгсэн чинь би уурлаад, Шон бас уурлаад. Шон бүр байж ядсан, гэхдээ л би Стивийг судалгааны обьект болгохгүй, Шон арай дэндүү аашилж байна.
Аар- Чи яагаад тэр судалгаанд нь зовоод байгаа юм бэ?
Леа- Стивийг шинжилгээнд оруулахад хэтэрхий эрт байна. Хариу нь зүгээр гарсан ч толбо болж үлдэнэ ш дээ.
Аар- Санаа зовоод байгаа юм чинь энэ үү, толбо болно гэж үү?
Леа- Тэгэх л юм бол үүрд өөрөөр хардаг болно.
Аар- Хэн бэ?
Леа- Бүх хүн.
Аар- Хэзээнээс чи бусдын бодлыг тоодог болчихоо вэ?
Леа- Би хэзээ ээж боллоо доо? Мэдэхгүй. Би л лав… Яаж санаа зовохгүй байх юм бэ?
Аар- Чи шинэ ээж болохоор айх нь аргагүй. Гэхдээ хүн чинь айсан үедээ зөв шийдвэр гаргадаг билүү дээ?
Шон- Гол судас, тохойн мэдрэлийг тусгаарлаж, жижиг гарын хөндлөн мэдрэлийг салгаж байна. Хажуугийн мэдрэлийг шилжүүлж эхэллээ. – Баяртай, бяцхан дүү минь.
Лим- Хөөе. Би өчигдөр танд жаахан хатуурхчих шиг боллоо.
Аар- Хатуурхах нь яах вэ. Өгөх шаардлагагүй ёс зүйн сургаал л байлаа.
Лим- Охиныг ухааруулахыг хичээж байгааг чинь ойлгож байна аа.
Аар- Зүгээр ээ. Чи туслах л гэсэн. Ойлгож байна.
Лим- Тэр дахиад тантай холбоо барих болов уу?
Аар- Хэн мэдэх вэ?
Леа- Сайн уу?
Шон- Сайн уу?
Леа- Шон, намайг үнсэхгүй юм уу? Саяхан хоёулаа муудалцаад онцгүй юм болжээ.
Шон- Чамайг дуугаа өндөрсгөхөөр, би маш их айх юм байна ш дээ.
Леа- Уучлаарай. Хоёулаа л адилхан бухимдсан. Гэхдээ би бодож үзсэн. Надад тэр чи, тэр судалгаа, эсвэл бидний маргалдах онц юм биш, нээрэн шүү. Би л болохгүй байсан юм байна. Хүүхдээ судалгаанд өгнө гэхээр,,, тусгай хэрэгцээт хүүхэд хэвийн хүүхдээс олон шүү дээ, тэгээд л би айсан юм. Би ээж байж чадахгүй байна гэж бодогдоод айсан.
Шон- Утгагүй юм ярих гэж. Чи бол маш сайн ээж, намайг ч бүрэн дүүрэн дэмждэг.
Леа- Наадхаас чинь л би айгаад байгаа юм. Заримдаа утгагүй юм ярьчихаад байх юм. Тэр яах вэ, чамайг тэгье гэвэл судалгаанд оролцоод л үзье.
Шон- Би яриад цаг авчихъя даа. Баярлалаа.
Аар- Ханна. Ханна? Яав аа? Яаж байгаа юм бэ? Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Ханна. Ханна. Ханна.
Пак- Эргээд тавтай морил, Мэйсон. Хүүхэн хараа идэвхтэй.
Мэс- Одоо би зүгээр болно биз дээ?
Пак- Би ч орбит руу нисэхгүй л дээ, гэхдээ та дэхий дээрээ л байх юм бол яах ч үгүй.
Ана- Хөөе.
Мэс- Хөөе.
Ана- Дар Эс Салаамд буусан нөгөө аймшигтай буудлыг санаж байна уу?
Мэс- Дээр усаа татахаар манайд дусаал дусдаг.
Аан- Чи шүршүүрийн хөшгийг аваад ороо бүтээж билээ. Тэгээд хөдөө гарч хоноё гэсэн. Үхэх гэж байгааг чинь харахад би ч гэсэн үзэгдлийн эффектэд орох шиг санагдсан. Чамгүй дэлхий дэндүү хүйтэн. Хов хоосон. Буэнос Айрэсийн тэтгэлгийг авахаа болихоор шийдсэн. Харин хүүхэд дээр мэдэхгүй байна. Гөлөг авахаас эхэлж болох юм.
Аан- Үгүй шүү, үгүй. Хоёулаа заавал Буэнос Айрэс явъя. Би ээлжийн амралтаа авчихна. Бас гөлөг.
Нөх- Зөвлөгөө өгсөнд баярлалаа, Мёрфи эмч ээ.
Эхх- Та биднийг маргааныг зогсоож өгсөн шүү дээ.
Нөх- Энгийн, шулуухан, маш ухаалаг.
Шон- Сайн зөвлөгөө өгсөн шүү.
Эхх- Таёо.
Аар- Чи тун хэтрүүлсэн. Манай гэрт шүү. Тэр эм чинь фантанилтай байсан бол яах вэ?
Хан- Уучлаарай.
Аар- Чи ямар азтайгаа мэдэж байна уу? Би ч гэртээ ирж таарсан, гэрт ч налоксон байж таарсан, тэр эмний чинь фанталин их байсан бол яах вэ? Дахиж тэгж болохгүй шүү.
Хан- Би явъя.
Аар- Хэвт, хэвт, хэвт. Би чамайг яв гээгүй. Би чамд оксидон жороор бичиж өгье.
Хан- Нээрэн үү?
Аар- Чамайг донтой байсан ч би тэсэж болно. Харин үхчих юм бол дийлэхгүй байх. Чамайг гайгүй болгох арга олтол чи манайд байж байж болно. Би чамд эм бүрийг яг хуваариар нь өгнө. Дахиж гудамжинд гарах хэрэггүй.
Хан- Та өөрөө хэрэгт орчихгүй юү?
Аар- Тэрэн дээр би өөрөө санаа тавья.
Вв- Миний нүд рүү ч харж чадахгүй юм бол яаж эр хүн болох юм бэ?
Мм- Жаахан хүүхэд шүү дээ.
Вв- Тийм, чи эрхлүүлээд байх юм бол нялзрай амьтан хэвээрээ үлдэнэ.
Жал- Гаатай зайрмаг.
Вв- Би ядаж л хичээж байгаа хүн шүү.
Шон- Зайрмаг идмээр байна уу?
Леа- Дараа нь уу?
Шон- Үгүй. Одоо.
Back to episodes Go home