Good Doctor S7_E7

Леа- Итгэмээргүй санагдаж магадгүй, гэхдээ надад их таалагдсан.

Мор-       Дахиад гурван асрагч эх ирж уулзана биз дээ?

Леа- Тийм, гэхдээ Жэллийг хаалгаар ороод ирмэгц Стив уйлагнахаа больчихдог шүү. Тэр Стивийг тэврээд л байсан ш дээ. Дээр нь испаниар ярьдаг.

Мор-       Хос хэлний урамшуулалтай.

Леа- Харин тийм, намайг байхгүйд Стив яах ч үгүй гэж бодоод ажилдаа явахаар сэтгэл санаа тайван байна. Даанч Шон эргэлзээд байна. Өргөдөл маягт, ажлын чанар гээд бас явдалтай юм билээ.

Мор-       Үгүй ер өө. Сайн асрагч олох хэцүү ш дээ. Чи одоо л зүтгэчих.

Леа- Шонтой ярилцахгүй бол миний дангаараа мэдэх хэрэг биш.

Шон-      Өвчтөний бие диализ хүлцэх чадваргүй болсон, ингэснээр зүрхний шигдээс юм уу, гэмтэх эрсдэлтэй болох учраас танд үргэлжилсэн бөөр сэлгэх эмчилгээ хийх шаардлагатай.

Сүк- Үргэлжилсэн гэдэг нь?

Жор-      Ээж чинь элэг шилжүүлэн суулгах хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.

Сүк- Таныг эмнэлэгт олон жил хэвтүүлэх биш гэртээ байлгамаар байна.

Шон-      Олон жил болохгүй. ҮБС эмчилгээг нэг долоо хоног хийдэг юм.

Сүк- Тэгээд дараа нь?

Шон-      Хүндрэл нь намжиж, бөөр шилжүүлэн суулгахгүйгээр ээж чинь,,,

Жж- Бөөр олдоно доо.

Сүк- Өмнөх хоёр донорынх таарахгүй гэсэн ш дээ.

Аав- Сүки. Өөдрөг байцгаая л даа.

Сүк- Яаж? Өчигдөр миний донор асууж оруулсан бичлэгийг хэдхэн зуун хүн үзсэн. Миний дагалдагч цөөдөөд байна.

Жж- Нааш ир, охин минь. Миний охин ийм л сайхан сэтгэлтэй.

Шон-      Баруун гүрээний судсанд бургуй байрлуулж, ҮБСЭ-ээ эхэлье дээ.

Дом-       Миний дагалдангийн тойрох хуудсыг бөглөөд өгөөч, Рэзник эмч ээ. Би...

Мор-       Энэ шээсний дээжнүүдэд дүрдэг шинжилгээ хий. Баасны хөргөгчинд байгаа дээж бүр дээр ялгадасны шинжилгээ хийгээрэй.

Дом-       За, гэхдээ би шинжилгээ хийж мэдэх...

Мор-       Шээсэндээ дүр. Баасаа арчаад. Лаборатори руу илгээ. МакГайвэр минь, пуужингийн туршилт биш шүү. Гэхдээ эхлээд тэр шар үстэй охин Зелдад татран, хөхүүл ханиадны викцин хий. Болгоомжтой байгаарай. Охин хазна шүү.

Кар- Өршөөгөөрэй. Би эндхийн нэг өвчтөний бичлэг үзсэн юм. Бөөрний донор болох гэсэн юм.

Шүх-       Хоёр хөлөө татаад өгзгөөрөө гулгаж буух ёстой байсан юм.

Пак- Чадхийх чимээ сонсогдсон уу?

Шүх-       Үгүй ээ. Жолоо бариад харих замд адреналин буугаад гэнэт өвдөж байж л мэдлээ.

Кал- Саяынхыг 1.6 сая хүн үзсэн гэсэн үү?

Шүх-       Хүслийн жагсаалтанд маань тусалдаг технологийн мэдлэгтэй охинтой байхаар чинь инфлүнсэр болдог юм байна даа.

Пак- Та дөрөвдүгээр зэргийн нурууны нугасны хорт хавдартай юм байна. Хэр хугацаа үлдсэн гэсэн бэ?

Шүх-       Жил орчим. Арван сарын өмнө л дөө.

Охи- Тэгэхээр нь би коллежоосоо чөлөө авчихсан. Аавыгаа байгаа дээр аль болох хамт баймаар байсан юм. Бичлэг хийгээд л.

Шүх-       Дурсамж шүү дээ.

Пак- Гуяны ясны рэнтгэн авч, томографид оруулъя. Таныг аль болох хурдан хөл дээр чинь босгоно оо.

Кал- За, хэвтэж байгаарай. Рэнтгэн зураг аваадахъя. Жэром, цаад түгжээгээ тайлаад өгөөч?

Жэр-       Уучлаарай. Би явлаа.

Аар- Сайн байна уу? Аарон Глассман нөгөө зурагнуудаа лавлах гэсэн юм. За, хэзээ.. Өнөөдөр гарах ёстой байсан ш дээ. За за. Ирмэгц нь над руу утасдаад хэлээд өгөөч, тэгэх үү? Баярлалаа. Сайн уу? Би Глассман эмч.

Бүс- Юу болсноо би хэлээд өгье. Толгой тасралтгүй өвддөг. Ганцхан намжаадаг эм нь...

Аар- Оксикодон 20.

Бүс- Тийм. Тэгсэн чинь би гэж болхи амьтан өглөө савтай эмээ угаалтуур цохиод бүгдийг нь суултуур руу алдчихсан.

Аар- Жор бичиж өгсөн эмчтэй холбогдох боломжгүй, чамайг эм хайж ирсэн гэж байна даа. Гурван жил эм уухдаа эмч нарт тал засаж явсан чамд энэ ч гайхах юм биш л дээ.

Бүс- За, больё. Өөр эмчид очъё. Ийм л болхи хүн дээ, би.

Аар- Байз даа, байз. Суу.

Бүс- Би таны үгэнд орох албагүй.

Аар- Мэднэ ээ. Тайвшир. Суу. Суу л даа. Миний хурууг дагуулж хараарай. Одоо зүүн тийш хар. Одоо баруун тийшээгээ. Нүд чинь татдаг юм байна. Энийгээ мэдсэн үү?

Бүс- Тэгээд муу юу?

Аар- Муу ч байж мэднэ. Долоовор хуруу, эрхий хуруу хоёроо нийлүүл дээ. Ингээд. Одоо чигчий хуруугаа хүртэл, тэгээд буцаа.

Бүс- Түр эм бичээд өгөөч? Бичиг баримт иртэл аргалчихаж болохгүй юү?

Аар- Эм өгөхгүй, харин оронд нь тархи, нугасны эмарайд ор.

Жор-      Танай удамд бөөрөөр өвдсөн хүн бий юү?

Кар- Мэдэхгүй юм байна. Ээж маань гэгээнтэн, аавынхаа талаас өргөмөл.

Дом-       Та нэрээ зөвхөн Эммануэл гэсэн байна.

Кар- Тийм ээ, хүмүүс намайг тэгж л дууддаг юм.

Дом-       Бионсэ шиг үү? Хмм, за за.

Жор-      Цус, эдийн төрөл өвчтөнийхтэй таарах юм бол харьцуулсан шинжилгээ хийгээд дараа нь...

Кар- Биднийх шууд таарна. Намайг донор болъё гэхээр эмч нар алтан цустай гэдэг юм.

Жор-      Rh0 үү? Дэлхийн хамгийн ховор цусны төрөл. Зуу ч хүрэхгүй бий. Тэгэхээр та универсал цусны донор юм байна.

Дом-       Төрсөн газар гэсэн чинь Назарэт. Пэннсилванид байдаг билүү?

Кар- Биш ээ, нөгөөх нь.

Жор-      Цусны шинжилгээгээр тэнцчихвэл сайн мэдээ л гэсэн үг.

Дом-       Одоо бараг дууслаа. Ажил мэргэжил хоосон байна.

Кар- Мужаан хийдэг л дээ, гэхдээ өөрийгөө багш гэж боддог.

Жор-      Эзэн тэнгэр минь.

Кар- Тийм ээ, би их олон нэрээр явдаг.

Жор-      Хүүе ээ, Есүс байх нь.

Кар- Намайг тусал гэж илгээсэн юм.

Шон-      ЭФГР, УАКР-ийн хэмжээ хэвийн. Хоёр бөөр бүрэн ажиллагаатай. Тохирох донор байна.

Жор-      Гэхдээ өөрийгөө Есүс гэж боддог галзуу амьтан байна лээ шүү.

Дом-       Зарчмын хувьд биш гэдгийг нь баталж чадахгүй. Библьд Есүсийг дэлхий дээр ирнэ гэдэг ш дээ. Хожмын амьдралдаа ариун хүн болсон эгэл хүний жишээ хэд хэд байдаг. Мухаммед чинь дөч хүрсэн хойноо л бурханы сургааль хүлээж авсан. Шашин судлалаар сурч байсан юм.

Мор-       Танай өвчтөнийг аврагч яг мөн байна. Тэр байхгүй бол долоо хоногийн дараа үхнэ.

Шон-      Өөр донор олдох боломжтой ч гэлээ тэгэх хэрэггүй.

Жор-      Гэхдээ тэглээ гээд дэмийрсэн хүний шийдвэрээр үхэл, амьдрал шийдэхгүй ш дээ. Хагалгаа хийвэл тэр хүнд илүү эрсдэлтэй. Зөвхөн Rh0 донорын цус л залгана, даанч тэр нь олдохгүй.

Мор-       Гэрийнхэнтэй нь холбоо барьж үзвэл болно.

Дом-       Эцэг эх нь өнгөрчихсөн. Яаралтай үед холбоо барих дугаар нь байрных нь эзэн. Өөрөө л хүний амь аваръя гэж байгаа юм чинь тэгж байг л дээ.

Шон-      УНОС-ын бодлогоор танин мэдэхүйн эсвэл оюуны хоцрогдолтойн улмаас өгөгдсөн зөвшөөрлийг бүрэн ойлгох чадамжгүй бол эрхтэн хандивлахыг хориглоно.

Мор-       Бидний мэдлээс хэтэрсэн хэрэг. Сэтгэл зүйчийн зөвлөгөө авъя.

Сэт- Танай өвчтөн аугаа ихийн дэмийрэлд автсан байна. Гэхдээ эрхтэн хандивлах зарчмыг ойлгож байвал зөвшөөрөл өгч болно. Жолооны үнэмлэхээс нь харахад арав гаруй жил эрхтэний донор болсон байна. Тэгэхээр өөрийнх нь хүслээр шийдвэрлэж болно гэсэн үг. Донор болон бүхэн чадамжтай.

Мор-       Халлелуяа.

Охи- Хагас зуун жил амьдарчихаад яагаад хясаа идэж үзээгүй байдаг билээ?

Шүх-       Идэж үзмээр л байсан юм. Би зүгээр л, мэдэхгүй ээ, эвгүй харагдаад байдаг болохоор идэхээсээ айгаад байдаг байсан юм.

Охи- Тэгвэл одоо битгий ай. Залгичих.

Пак- Таны гуяны яс хугараагүй байна.

Шүх-       Ашгүй дээ.

Пак- Танд илэрсэн зовуурийг нугасны гэмтлээс үүдэлтэй мэдрэлийн замын өвчин гэдэг юм. Нугас чинь хавчуулагдсан байна даа.

Охи- Муу шүү.

Кал- Хавдар үсэрхийлж, нугасны баганад нөлөөлсөн байна. Шүхрээр буухдаа газар мөргөх үед хөндүүрлэсэн байх талтай.

Шүх-       Тэгээд яаж эмчлэх вэ?

Пак- Нуруу нугас тогтворжуулах хагалгаа хийнэ. Гэмтсэн нурууны нугаламыг тороор бэхжүүлж, ясны залгаас хийж, эрэгдээд, саваагаар бооно. Зургаан долоо хоногийн дараа хөл дээрээ босчихно.

Охи- Бидэнд үлдэн хугацааны тал нь байна ш дээ.

Пак- Арай энгийн хагалгаа хийх өөр нэг арга бий. Торлохгүй, залгаас хийхгүй, богино хугацаанд эдгэрнэ, гэхдээ өчүүхэн донсолгоонд ч хугарна.

Шүх-       Тэгвэл донслохгүй л явж байя. Хагалгаа хийлгэе.

Охи- Аав, болох юм уу?

Шүх-       Ууланд авирна гэж ярьсан ш дээ.

Пак- За, хагалгаанд бэлд дээ.

Шүх-       Алив ээ, хальсаа гүйлгээрэй. Дахиад 11 байна, энэ чинь.

Охи- Аав, та бүр хөгширчихжээ. Хальс гүйлгэхээ болиод удаж байна.

Шон-      Боломжит донорыг эмарайгаар оруулж, бөөрний бүтцийн үнэлгээ хийх шаардлагатай. Гэхдээ лабораторийн шинжилгээгээр таарна гэсэн.

Жж- Бичлэг чинь хэргээ гаргажээ. Сая дагагчтай байх шаардлагагүй юм байна.

Аав- Гэхдээ тэр хүн, өөрийгөө Есүс гэж боддог.

Сүк- ЧагтБурханИвээлээ.

Леа- Жоэллийг Стивийн асрагчаар авмаар байна. Би сайн бодсон. Хоёр стримингээ болиулаад, Стивд хувцас нэмж авахаа багасгаад, энэ зуны аяллаа больчихвол асрагч авч чадна.

Шон-      Хөөх, их нарийн тооцоо гаргажээ. Чи лав нэгэнт шийдсэн бололтой. Тэгвэл Жоэллийг авъя даа.

Леа- Шон. Ашгүй дээ. За. Жоэлл рүү ярья.

Шон-      Тэг.

Жол-      Байна уу?

Леа- Жоэлл, Леа, Шон хоёр байна аа, бид хоёр чамайг авахаар болчихоод их баяртай байна шүү. – Миний асрагчийг булаачихаа юу?

Мор-       Тэр чиний асрагч биш ш дээ.

Леа- Үгүй ээ. Би авах гэж байгаагаа чамд хэлсэн.

Мор-       Би чамайг газар дээр ав гэж хэлсэн ш дээ. Гэхдээ хэлсээр байтал чамайг тооцоо энэ тэр гээд удаад байсан болохоор би авчихсан юм.

Леа- Бас цалингаар цохьсон. Ямар муухай юм бэ.

Мор-       Би чамд сайн асрагч олох хэцүү гэж хэлсэн ш дээ. Одоо байгаа асрагч маань дандаа хоцордог, Жоэллээс их цалинтай. Бараг дайрч байж л гэрээгээ хааж чадлаа.

Леа- Би чамайг таниа ч үгүй юм байна.

Дом-       Пэрианал үрэвслийг цэвэрлэчихлээ.

Мор-       Сайн байна. Цаана чинь диабетийн хөлний шархлаатай таван хүн хүлээж байна даа. Шарх цэвэрлэх сайхан гэж хэн ч хэлээгүй шүү. Жоэлл тусгай хэрэгцээт хүүхэд асарч байсан туршлагатай. Бас хоёр хэлтэй. Эдэнийг хос хэлтэй болгох сон гэж боддог байлаа, тийм болохоор баярлалаа.

Леа- Хүнээс ирсэн дарсаараа миний мөрөөдлийн асрагчийг солих нь уу?

Мор-       Би муу юм санаагүй шүү.

Леа- Маргаантай л даа.

Аар- Чи бараг харсан ч үгүй.

Лим- Бүйлсэн булчирхайн ивэрхий алга аа, тэгэхээр Киари биш гэсэн үг.

Аар- Харн тэгээд л Киари Тэг гэсэн ш дээ.

Лим- Онош гэхэд хэцүү л юм.

Аар- Онош мөн шүү. Маргаантай ч гэлээ онош мөн шүү. Дунд зэргийн умайн хүзүүний сиринкс, мэргэжлийн улбаатай толгойн өвчин, дотор муухайрах, хурууны товших үеийн хөшинги. Киаригийн эмгэгийн бүх шинж тэмдэг.

Лим- Бас намжиж эхэлсний шинж тэмдэг.

Аар- Нугасанд нь шингэн алга. Үзүүлсэн эмч нар нь эм бичиж өгөөд л өөрсдөө зайлуулсан байна лээ.

Лим- Эмэнд донтсон болохоор тэгнэ ш дээ. Нэг охин танай охины насан дээр байхдаа нас барсан шүү.

Аар- Хөөх. За за. Ханнагийн өвчин худал биш шүү. Нэлээд хүнд өвдсөн.

Лим- Эсвэл ам л авах гэж баашилж байгаа.

Аар- За за, аль нь ч үнэн байж болно. Өвчнийг нь л эмчилж өгөхгүй бол тэр охин эмийн донгоос салж чадахгүй. За за, ойлголоо. Хүний өвчин эмчлэхэд юу нь болохгүйг мэдэхгүй юм.

Лим- Наад зургаа үлдээ.

Кал- Жэром ээлж нь дуусахын цагийн өмнө яваад өглөө. Санаа зовоод байна.

Жор-      Цаадахад чинь хэцүү байгаа.

Кал- Ажил тарахаар чи нэг очиж уулзаадах уу?

Жор-      Амжихааргүй байна аа.

Кал- За, мэдээж л дээ. Надаас хүсэх зүйл байна уу?

Жор-      Баярлалаа. Эмарай руу очоодохъё.

Кар- Хүн сонгох эрхтэй. Бурхан харин цаг хугацаа, орон зайгаас гадна оршдог болохоор ямар сонголт хийхийг нь мэдэж байдаг. Исайяагийн 57.

Жор-      Номлолд чинь саад болсонд уучлаарай. Одоо хэвтээрэй.

Кар- Хоёулаа нэгнээ танихгүй л дээ, гэхдээ миний харахаар,,, та зовлонтой байна. Гуниг.

Жор-      Би зүгээр.

Кар- Нас барсан залуутай их дотно байжээ.

Жор-      Чи тэрийг яаж мэдсэн юм?

Дом-       Аллэн эмч ээ, зүрхний цохилт, даралт нь 178-112 байна гэсэн шүү.

Жор-      20 гр лабеталол бэлдээд ир.

Кар- Хүмүүс надад сэтгэлээ уудалдаг. Би сонсох дуртай.

Жор-      Тэгэхээр чи дуулиантай байх нь.

Кар- Нөхөрсөг л дөө.

Дом-       Амин үзүүлэлт нь эргээд хэвийн болчихлоо.

Жор-      Төхөөрөмж хараад сэтгэл нь яльгүй түгшсэн байж магадгүй.

Кар- Би түгшээгүй ээ. Тантай ярилцах сайхан байна. Өө, одоо түгшиж байх шиг байна.

Жор-      Эмарай ажиллах хугацаанд хөдөлж, ярьж болохгүй шүү.

Кал- Сайн уу? Ороод гаръя л гэсэн юм. Чамайг зөвшөөрвөл Виллануэватай ярьж өгдөг юм уу гээд, чамд жаахан хугацаа хожиж өгье.

Жэр-       Баярлалаа. Гэхдээ хэдэн өдөр, долоо хоног амарлаа гээд бараг ялгаа гарахгүй дээ. Ажилдаа дахиж очих эсэхээ мэдэхгүй байна. Уучлаарай.

Пак- Савааг байрлуулсан. Одоо түгжих эргээр боогоорой.

Кал- Баярлалаа.

Пак- Жэром өнөөдөр бас ирэхгүй юү?

Кал- Ирээгүй. Бараг ирэхгүй юм ярьж байна лээ. Дэндүү их дурсамжтай л даа.

Пак- Шокноосоо гараагүй байгаа юм. Одоо төхөөрөмжөө чангал.

Кал- Пол ядаж л төгсгөл ирж байгааг мэдээд салах ёс хийхдээ бэлдэж байна.

Пак- Хүн ер нь дандаа бэлтгэлтэй байна гэж байхгүй дээ. Би л лав зовж байгаагаа хайртай хүмүүстээ харуулах ч үгүй. Нурууг бэхэлж дууслаа. Дурангийн даралтыг буулгаарай.

Кал- Тэгвэл үхэхээ мэдэхгүй байсан нь дээр гэж үү?

Пак- Нэг л орой унтахаар хэвтээд өглөө нь сэрэхгүй харанхуйд унана. Барьж бай. Хавдар уртаашаа бүрэн бүрхсэн нурууны нугалмын залгаас цэвэр байна.

Кал- Зурган дээр нь гараагүй юм уу?

Пак- Газардах үед үүссэн доргионоос хавдарын цусны урсгал хаагдаж, хэмжээ нь агшсан байна. Хучуур эдийн хагалгаа хийж болох юм биш үү? Хавдарыг бүхлээр нь авч болно ш дээ.

Кал- Хамтад нь цээжний нугасны хөвчийг авчихаар юм биш үү? Т3 нугалмаас доош саажиж, хорт хавдар нь сэдрэх эрсдэлтэй.

Пак- Гэхдээ амьдрах хугацааг нь уртасгана. Хагалгааг зогсоож, өвчтөнөөс өөрөөс нь асууя.

Лим- Одоогоор хэр их цус нөөцөлсөн бэ?

Жор-      Хоёрхон нэгж, гэхдээ дахиад авбал хагалгаа хийхэд цус хэт багадна. Австралид дахиад нэг хүн байгаа, гэхдээ долоо хоногийн сүүл хүртэл ирж амжихгүй.

Шон-      Тийм удаан хүлээж чадахгүй. Наоми хагалгаа даахааргүй болтлоо доройтно.

Лим- Тэгвэл өвчтөнд өөрийнх нь цусыг ашиглая. Зүсэхээс өмнө судас бүрийг нь хоёр давхар бооё. Алдаагүй, нямбай ажиллаарай. Гараа Есүсийн цусаар будмааргүй байна шүү.

Шон-      Азаар давхар бээлий өмсөнө ш дээ. Цусны улаан эсийг дэмжих 150 мг төмөр, 7000 нэгж эпогэн хий.

Леа- Сайн уу?

Жор-      Бялуугаар дайлах гэж байгаа юм уу даа?

Леа- Үгүй. Жоэллд хийсэн юм. Гэхдээ гурван саналаа цуцлаад чамайг авчих юм уу?

Жор-      Хэрэггүй дээ.

Леа- За.

Шон-      Чи яах гэж Пак, Морган хоёрын асрагчид бялуу хийсэн юм?

Леа- Удахгүй манайх болох болохоор. Би зардал танах бас нэг арга олсон болохоор цалинг нь жаахан нэмж болохоор болсон.

Шон-      Өөр асрагчид байгаа ш дээ, бараг бүгдээрээ шалгуурт тэнцэнэ, цалин нь бага.

Леа- Морган манай асрагчийг булаасан болохоор яагаад ч хүлцэж чадахгүй. Зарчимгүй явдал.

Шон-      Ямар зарчим?

Пак- Хавдарыг бүхлээр нь авчихвал таны амьдрах жилийг таваас арван жилээр сунгах боломжтой гэж бодож байна. Багадаа шүү.

Шүх-       Гэхдээ би дөрвөн мөчгүй болох юм байна.

Кал- Хаван дээшээ тархахгүй бол гараа бага зэрэг хөдөлгөж болно.

Шүх-       Үгүй ээ, үгүй, үгүй. Эхний төлөвлөгөөгөөрөө л явна. Зүгээр л намайг хөл дээр минь босго, за юу?

Охи- Аав, жилээр ярьж байна ш дээ.

Пак- Оюун ухааны үйл ажиллагаа бүрэн хэвийн байна.

Охи- Дэргэд чинь би байна.

Шүх-       Аавдаа мөс аваад ирээч? Ам хатаад байна.

Охи- Та бодож үз л дээ, тэгэх үү?

Шүх-       Евагийн цэцэрлэг дээрээ зурсан зураг. Би энэ өндөр нь. Арзгар үстэй нь тэр өөрөө. Надтай хамт тэнгэрт хүрч үзэхийг мөрөөддөг гэсэн юм. Би хэзээ нэгэн өдөр тэнгэрт хүрнэ гэж амласан. Гэтэл би ээжээс нь салснаас хойш охинтойгоо байх олон жилийг алдсан.

Кал- Тэгвэл энэ хагалгаагаар олон жил олж авна ш дээ.

Шүх-       Энэ олон жилийн дараа залуу насаа намайг асрахад үрвэл хайран. Коллежио төгсөж, амьдралаа зохиох ёстой.

Аар- Сайн уу? Би нөгөө Аарон Глассман байна аа. Үгүй ээ. Хойшилсон гэхийг чинь ойлгохгүй байна. За за. Яадаг ч байсан над руу залга гэж хэлээрэй, мэдэв үү? Баярлалаа.  – За, бие чинь яаж байна?

Бүс- Та надад сайн эм өгсөн болохоор,,,

Аар- За, чи аан гээ? Хагалгааны дараагаас чамд эмний хэрэг байхгүй, бас эм олж авахын тулд эмч нарт эмээ суултуурт унагасан гэж худлаа ярихааргүй болно.

Бүс- Би тэгээгүй...

Аар- Санаа зоволтгүй. Чи яаралтай үед холбоо барих утасны дугаар бичээгүй байна лээ.

Бүс- Намайг хагалгаанаас бултуулах гэж байна уу?

Аар- Тийм бодол алга аа. Гэхдээ ямар нэгэн юм болбол, ээж юм уу, аавтай чинь холбоо барих хэрэг гарна.

Бүс- Холбогдоод үзэхгүй юү. Тэр хоёр намайг аль дээр үед хаячихсан болохоор,,, намайг үхвэл тоож ирэх хүн хэрэгтэй гэсэн үг л юм шиг байна даа.

Аар- Би бол аав ээж чинь чамд хайртай хэвээрээ л гэх байна даа.

Бүс- Тэр худлаа.

Кар- Эцэг минь, намайг ихээр хайрласанд баярлалаа, танаас Рутын нурууны өвчнийг эдгээж өгөхийг гуйя, агаарын тэннис тоглох гэсэн юм аа. Амень.

Рут- Амень. Өвдөхөө больчихлоо. Баярлалаа.

Жор-      Өвчин намдаагч үйлчилж эхэлж байгаа юм аа, хатагтай Вайятт. Явъя. Таныг хаа сайгүй хайж явах зав муу байна шүү.

Кар- Уучлаарай. Хүнд туслах нь миний үүрэг л дээ.

Жор-      Үгүй шүү, миний үүрэг. Би бол эмч, өвчтөнүүдэд таны могойн хор хэрэггүй.

Кар- Би тэднийг тайтгаруулж өгдөг юм.

Жор-      Хоосон найдвар төрүүлээд байна ш дээ.

Кар- Уурлаж байгаа чинь зүгээр ээ. Бурхан бүгдийг ойлгоно.

Жор-      Би уурлаагүй. Та зүгээр л томоотой байж үз. Уурлаагүй байна гээд байхад.

Кар- Бие нэг л эвгүй...

Жор-      Наашаа хүн ирээрэй.

Шон-      Ухаан алдсан учрыг нь олохоос нааш бөөр шилжүүлэн суулгаж болохгүй.

Жор-      Даралт нь ихсэж, зүрхний хэмнэл алдагдаж байснаа, гэнэт л зүгээр болчихдог.

Мор-       Хавдрын синдром юм уу, бөөрний судасны даралт байж мэднэ.

Шон-      Сэжигтэй масс илрээгүй. Бөөрний судаснууд нь хэвийн.

Мор-       Шинжилгээгээр бамбайн булчирхайн хэт идэвхжилгүй.

Жор-      Энэ ёстой хачин галзуу хүн юм.

Шон-      Галзуу гэдэг чинь сэтгэцийн эмнэлзүйгээр оношлогдохгүй, гэхдээ чиний зөв. Илрээд байгаа шинж тэмдэг нь сэтгэлзүйн болон физикийнх. – Феохромоцитоматай л юм байна. Мэс заслын аргаар авах хэрэгтэй. Эмарайгаар гарч ирэхгүй, гэхдээ тогтолцоог нь гормоноор бөмбөгдөж байна.

Жор-      Феог нь авчихаар Есүс маань манай эмнэлгээс хоёр бөөртэйгээ гарч явах вий дээ.

Лим- Тэгэх юм бол Наоми гарцаагүй үхнэ.

Шон-      Феог нь авахдаа бөөрийг нь авчихаж болно. Ховор төрлийн цустай болохоор Rh0-ийн нөөцгүйн улмаас ямар ч хагалгаа хийсэн эрсдэлтэй.

Лим- Ёс зүйн хувьд эрүүл мэндийн хүндрэл л үүсэхгүй бол маргах зүйл алга. Феог нь аваад, есүсээс бөөрөө хандивлах хэрэгтэй юу гэдгийг нь асуугаад хагалгаанд бэлдье.

Пак- Чи манай асрагчийг булаах л гээд байна уу?

Шон-      Өө, Морган түрүүлж булаасан болохоор Леа буцааж булааж авах гэж байгаа юм.

Пак- Надад тэгж хэлээгүй ш дээ.

Шон-      Гэхдээ зарчмын хувьд Жоэлл манай асрагч болоогүй л байсан ч гэлээ Леа авна гээд шийдчихсэн болохоор нь би дэмжлэг үзүүлсэн юм.

Пак- Тийм ээ. Би ч гэсэн.

Шон-      Аан, чи Леаг дэмжиж байгаа юм уу?

Пак- Биш ээ. Морганыг. Хэрэг дэвэрч сүүл рүүгээ хоорондоо дуугарахаа байцгаахаасаа өмнө нэг арга бодъё. Дөрвүүлээ уулзаж, сайтар ярилцаж, нэг талдаа гарцгаая. Атриум кафе. Хоёр дахийн үдээс хойш.

Кал- Дахиад л би.

Жэр-       Чи ойр, ойр ирэх хэрэггүй.

Кал- Аан, нөгөө,,, надад нэг тус болооч.Томоохон юм гуйя.

Кар- Өршөөгөөрэй, эмч минь, миний тэнгэрлэг байдал тэр нөгөө фео юу ч билээ дээ, тэрнийх биш.

Жор-      Таны зүрхний цохилт, даралт тогтвортой.

Кар- Бурхан, бидний холбоо тийм амар тасрахгүй. Та мэдэж байгаа биз дээ.

Жор-      Яагаад намайг мэднэ гэж бодоод байгаа юм бэ? Чи мэдэхгүй. Чи миний талийгч найзыг мэдэхгүй. Чи өөрийгөө ч мэдэхгүй байна ш дээ. Артерийн гуурс суулгах гэж байна шүү.

Кар- Гашуудаж байгааг чинь мэднэ ээ.

Жор-      Тэр талаар яримааргүй байна.

Кар- Найзын чинь үхэл Бурханы нэг л төлөвлөгөө байсныг та ойлгохгүй байна.

Жор-      Тийм төлөвлөгөө гэж байдаггүй юм. Хуурмаг, бас харгис юм. Би ч гэсэн үнэнээсээ итгэдэг байсан. Өвчтөнөө алдах бүрдээ би энэ бол том төлөвлөгөөний нэг хэсэг гэж боддог байсан. Чи биднийг харж байгаа гэж өөрийгөө тайтгаруулдаг байлаа. Гэтэл хамаг юм бужигнаж байхад чи сайн үйлийн төлөө гэж явсан, гэтэл тэр бүгд худал байсан. Миний найз чиний нэг хүүхдийг хамгаалж байгаад алагдсан. Чи тэрнийг ганцааранг нь замын хажууд цус алдаж хэвтэхэд хүргэж, ямар их хайрлагдаж байсныг нь хэлэх ч завдал өгөөгүй.

Кар- Тэр мэдэж байсан. Нээрэн шүү. Мэдэж байсан. Хөөе, Бурхан чамайг үүрд хайрлана аа, чи тэрнийг юу ч гэж хэлж, уурласан хамаагүй. Харин чи түүнтэй яриад л бай.

Охи- За, үзэгчид ээ, санал хураая. Санал чинь хэрэгтэй байна. Аль оргилд авирах вэ, Мишн оргил уу, Аманум уул уу?

Шүх-       Мишн оргил руу авирахад хялбар, харин Аманум ууланд нар жаргах үзэмж маш сайхан.

Жэр-       Би алийг нь ч дэмжихгүй. Шууд дамжуулаагүй байсан биз дээ?

Шүх-       Нөгөө алга болдог сувилагч байна ш дээ.

Жэр-       Жэром Мартэл. Дээрийн явдалд уучлаарай. Би… Би саяхан хайртай хүнээ зуурдаар алдсан юм. Тэгээд та хоёрыг харсан чинь…

Шүх-       Сэтгэлд чинь хүнд туссан байж таарна.

Жэр-       Уулзсан сүүлчийн өдөр маань эцсийн өдөр эсвэл сүүлчийн сар байсныг,,, мэдсэн ч болоосой. Тэгсэн бол үргэлж хамт байхгүй юү.

Шүх-       Та надтай хагалгаанд ятгахаар ирсэн юм уу?

Жэр-       Ашэр, бид хоёр 1928 оноос хойшх бүх шилдэг киног үзэхээр тохирсон байсан юм. Загалмайлсан эцэг 2 хүртэл л үзсэн. Даан ч Ашэр талд нь оруулаад унтдагаараа унтчихсан. Аймаар чанга хурхираад Пачиногийн үгийг сонсож ч чадаагүй, би та, танай гэр бүлд зөв сонголт эсэхийг мэдэхгүй. Гэхдээ би Ашэрийн дэргэд сууж, Англи өвчтөний дуустал хурхирахыг сонсохын төлөө байгаа бүхнээ өгнө өө.

Охи- Аав. Хоёулаа таны дуртай 30 баримтат киног нэг нэгээр нь үзэж болно ш дээ. Нөгөө хоккейн тухайг ч бас үзье. Эсвэл хоёулхнаа жинхэнэ гэм хэргийн номын клуб байгуулъя.

Шүх-       Дандаа тоглож, сайхан байхгүй шүү дээ, Эва. Чи надад уягдана.

Охи- Уягдах биш. Нэр төрийн хэрэ. Мэдээж, надад тусламж хэрэгтэй, гэсэн ч би боломж гарсан байхад таныг алдаж чадахгүй. Коллежио төгсөхийг минь та үз л дээ. Хуримаа хийхэд минь сүмийн голоор сугадаж яв.

Шүх-       Эсвэл би чамайг түрж болох уу?

Охи- Бололгүй дээ.

Шон-      Таны феохромоцитомаг авсан. Өөрийгөө Есүс гэж бодсоор л байна уу?

Кар- Миний нэрийг… Карл гэдэг. Бүгдийг нь санаж байна, гэхдээ,,, би Есүс биш шүү.  

Жор-      Та бөөрөө хандивлах хүсэлтэй хэвээрээ юү?

Кар- Би… сайн хэлж мэдэхгүй байна.

Шон-      Манайд ганцхан уут Rh0 цус үлдсэн. Тэгэхээр хагалгаа хийвэл өндөр эрсдэлтэй. Бөөрөө Наомид хандивлах юм бол их буян болно доо. Гэхдээ мэс засалчийн зүгээс зөвшөөрөхийг ятгаж болохгүй.

Кар- Би чадахгүй ээ.

Пак- Бид хоёр ярилцаж үзээд зөвшөөрлөө...

Мор-       Дурамжхан зөвшөөрсөн.

Пак- Гэхдээ Жоэллийг гэрээтээр хөлсөлж, асрагчаа дундаа ажиллуулж болох юм.

Леа- Булаасан юмныхаа талыг буцааж өгч байгаа юм уу? Ямар найрсаг юм бэ.

Мор-       Хэлээ биз. Энэ ойлгох ч үгүй.

Леа- Юу гэнэ ээ? Ойлгох ухаангүй гэж байна уу даа, тэглээ гээд ч яадаг юм. Гол нь чи өөрөө л эхэлж миний юманд гараа дүрсэн шүү.

Мор-       Гараа дүрээд үзсэн чинь авчихаар өөдтэй юм алга л байна лээ.

Шон-      За за. Тэгвэл танайх асрагчийг мягмар, пүрэв гарагуудад авах уу?

Пак- Танайх 40/60-аар авна гэж үү?

Леа- Эхлээд манайх олсон шүү.

Мор-       Манахй эхэлж хөлсөлсөн шүү. Танайх мягмар, дүрэв гарагуудад авахгүй юү. Би дарсаа гаргая. Тохирох уу?

Леа- Үгүй шүү, оронд нь би ажил хайж байгаа асрагч нарынхаа мэдээллийг өгч болж байна.

Мор-       Манайх тэгээд танай үлдэгдлийг онгичих болж байна уу?

Леа- Онгиччихсон ш дээ, тэртэй тэргүй тэр чинь манайх шүү. Гэхдээ шууд утгаар нь хэлээгүй шүү.

Пак- Долоо, долоо хоногоор тавь, тавиар хувааж авах уу?

Шон-      Арай дээр санаа төрлөө.

Пак- Ухаантай золиг шүү.

Шон-      Эрдэмтэй.

Лим- Тэгээд, манай эмнэлэг өдөр өнжүүлэхтэй болчихов уу?

Аар- Чи зөвшөөрсөн ш дээ.

Лим- Таныг зөвшөөрөх гээд байхад чинь маргалдмааргүй санагдсан юм. Надад 4-0-тэй утас өгөөч.

Аар- Гэр бүлээрээ нөхөрсөг байх нь дээр биз дээ?

Лим- Таны хатуу сэтгэл тэгж их дэвтсэнийг мэдээгүй явжээ, би. Өдөр өнжүүлэх үү, эсвэл өвчтөн үү?

Аар- Өвчтөн яасан гэж? Эмчлүүлж байгаа хүн, миний зөв болж таарсан шүү, бүр.

Лим- За, харж л байя. Арахноидыг нээлээ. Наалданги үүссэн, дөрөв дэх судасны бүрхүүл тархи, нугасны шингэний урсгалыг хаасан. Таны зөв байна. Киари Зеро. Ядаж, Ханнагийн хамгийн хялбар ч гэсэн нэг асуудал шийдэгдлээ. Эмэнд донтсон хэвээрээ л үлдэх нь дээ. Алба байхгүй шүү.

Аар- Гар доорхоо хар.

Жор-      Таны гарах бичиг, унааг аваад ирлээ.

Кар- Холбоо барих хүн дээр байрны эзэн байгаа.

Жор-      Би яриад өгөх юм уу?

Кар- Бодоод байхад, тархи маань самуурч өөрийгөө хамгийн чухал хүн гэсэн бодож байсан маань, хэн ч намайг хайхардаггүйнх л дээ. Найз чинь ямар хүн байсан бэ?

Жор-      Ухаантай. Шударга. Юу ч болоогүй байхад л залгачихаад элэг хөштөл инээлгэдэг хүн байсан. Бас маш зоригтой. Самуурсан хэрэг биш ч юм билүү. Тархи чинь таны ямар хүн бэ гэдгийг чинь харуулсан байж болно. Магадгүй нэг учиртай болоод энд ирсэн.

Кар- Тийм. Тэгж бодмоор байна. Би бөөрөө хандивлая.

Шон-      Судасны үдээрээр артерийг тусгаарлалаа.

Лим- Амин эрхтэн хэвийн, бөөр хэвийн ажиллагаатай.

Жор-      Бөөрний судсыг боолоо.

Лим- Зүүн бөөрийг авлаа. Бөөрийг Наоми руу шилжүүлье. Судас тасарчихлаа. Цус алдаж байна.

Шон-      Гараар дарж байна. Соруул, хавчаар аваад ир.

Лим- Бөөрний судас хураагуур судаснаас тасарчих шиг боллоо. Судасны уранхайг яаралтай тогтооё.

Жор-      200 гр. Үлдсэн сүүлчийн ганц уут цус.

Лим- Мэдэж байгаа.

Жор-      Гуйя, гуйя, энэ хүнийг битгий үхүүлээч.

Лим- Утас тогтохгүй байна.

Жор-      Зуу хүрэхгүй гр цус үлдсэн. Хураагуур судас холбох уу?

Шон-      Эд нь хэт зөөлөн байна. Бөөрний бүрэн дутагдалд орох эрсдэлтэй. Залгац хийж болох юм байна.

Лим- Хана нь урагдаад байна. Судас тогтоох юм хэрэгтэй байна.

Жор-      Хос бөмбөлгөн хаалт. Дээд, доод талаас нь зэрэг хааж болно ш дээ.

Шон-      Гүрээний гол судасны гуурс шургуулж залгаж болно. Флороскоп.

Лим- Залгацыг надад өгөөрэй.

Жор-      Ороох самбай.

Шон-      Дээд хураагуур судсан бургуй залгалаа.

Лим- Доод хураагуур судсанд хүрвэл хэлээрэй.

Жор-      Жаахан урагшаа. За, хүрчихлээ.

Шон-      Бөмбөлөгнүүдийг хийллээ. Даралт, зүрхний цохилт тогтворжиж байна.

Жор-      Баярлалаа.

Кал- Ажилдаа очооч гэж гуйх гэж ирээгүй шүү. Нээрэн шүү. Би жагсаалт гаргасан.

Жэр-       За, ор ор.

Кал- Ашэрийн манай эмнэлгийнхэнд хийнэ гэж ярьж байсан зүйлсийн жагсаалт.

Жэр-       Модон дээрх муур харах. Дотраки хэл сурах. Италид паста идэх.

Кал- Чамайг хүсвэл, заримыг нь хамтдаа гүйцэлдүүлье л гэсэн юм.

Жэр-       Баярлалаа. Гэхдээ... жагсаалтынх нь хамгийн эхэнд ийм юмнууд байгаагүй. Хос шивээс хийлгэхийг маш их сонирхдог байсан юм. Надад том халбага, өөртөө жижиг халбага. Долоо хоног бүр шивээс хийлгэе гэж ятгана. Би шивээс хийлгэх дургүй гэж хэлж байлаа. Чамд баярлалаа.

Дом-       Хөөе. Рэзник эмч байгаа юм уу?

Жор-      Байхгүй. Битгий хүн ингэж цочооч бай.

Дом-       Уучлаарай. Тэр эмэгтэй намайг зовоож өгч байна аа. Хагалгаанд ч орж чадсангүй. Ээжийгээ алдаснаас хойш энэ дэлхий надад утгагүй болж ирсэн. Би хариултыг нь шашнаас хайсан. Одоо ч гэсэн аль нь зөв бэ гэж хайсаар, гэвч ээж минь зүгээр ч нэг явчихаагүйг би мэднэ ээ. Тийм болохоор чадахынхаа хэрээр ээжийгээ санан дурсах гэж хичээж л яваа.

Мор-       Энд байсан юм уу? Баасны хөргүүр дүүрчихээд байна. Нэн яаралтай хөргөх 22 ялгадасны дээж байна даа. Танай гэрийн хөргөгч хэр том бэ?

Аар- Хөөе. За. Гэрлийг дагуулж хараарай. Нүд чинь татахаа байжээ. Гараа харуул даа.

Бүс- Одоо би зүгээр биз дээ?

Аар- Тийм, хуруугаа нийлүүл. Хоёуланг нь. Болсон. Миний гараас бараад чангахан атга даа. Өшөө чанга, чадлынхаа хэрээр атга. Ёо ёо. За за. Бэйсболлын баригч хийсэн ч болохоор байна.

Бүс- Больж үзье. Би бол бүтэх ч үгүй. Надад итгэсэнд баярлалаа. Гэхдээ,,, нэг л… би нэг л…

Аар- Эвгүйрхлээ гэж үү? Хэвийн үзэгдэл, чи чинь айхтар мэс засал даваад гарлаа ш дээ.

Бүс- Та надад эм өгч чадах уу?

Аар- Морфиний хугацаа чинь тулсан. Гэхдээ өөр яаж болно гээч? Би гарчихаад ирье, чамайг сатааруулах юм авч ирье. Хөзөр тоглоё гэвэл байна. Жин Рамми тоглох уу, блэкжэк үү?

Бүс- Таны мөнгийг монжмооргүй байна. Зурагт үзье  л дээ, болох уу?

Аар- Тэг дээ.

Бүс- Гэхдээ юу үзэхээ би шийднэ шүү.

Аар- Өө, уучлаарай. Өршөөгөөрэй. Утсаар яриадахъя. За, Глассман эмч байна. Тийм. Тэгээд, буцаах боломжгүй ээ? За за. Тэгвэл над руу явуулаад өгөхгүй юү, болно гэвэл. Би хараадахъя. За. Баярлалаа. – За.

Охи- Залуус аа, бид хоёр тун удахгүй хамгийн том мөрөөдлөө биелүүлэх гэж байна шүү. Чадварлаг эмч нар болон багийн ажиллагааныхаа ачаар бид Аманум уулын оргилд гарч ирээд байна аа. За. Бүгдээрээ бэлэн үү? За, гурав, хоёр, нэг.

Шүх-       Хар даа, тэнгэрт хүрч байна.

Жор-      Надад нэг өвчтөн байсан юм л даа, тэр өөрийгөө Есүс гэж боддог, жинхэнэ, Есүс гэж боддог. Чамд таалагдаад, чи шоолох байсан даа. Лав зүгээр өнгөрөөхгүй. Назаретаас ирсэн мужаан гэхээр нь золтой л нэг…

Леа- Сайн уу, Жоэлл.

Жол-      Сайн уу?

Леа- Ээ, бурхан минь. Хүүгээ ямар их санав аа.

Шон-      Та их сайхан ажилтай юм байна, хурлын өрөө шиг ч харагдахгүй байна.

Жол-      Баярлалаа. Танай Стив уйлдаггүй, амар хүүхэд байна өө.

Леа- Хөөх, тийм байна уу? Юун сайн юм бэ?

Жол-      Нээрэн, үнэхээр мундаг шүү. Та хоёрыг гарч явсанаас хойш огтхон ч уйлаагүй.

Леа- Тийм үү?

Жол-      За, маргааш эргээд уулзах уу?

Леа- За, баяртай.

Жол-      Баяртай.

Леа- Сайн жаал шүү, самархан минь. Яасан бэ?

Шон-      Асрагч сая аав, ээж хоёр нь гарч явахад Стив уйлаагүй гэсэн.

Леа- Тэгэхээр дуртай байна гэсэн үг.

Шон-      Эсвэл аутизмын эрт үеийн шинж тэмдэг.

 

Back to episodes Go home