Good Doctor S7_E6

Лим- Сайн эмчийн өмнөх ангид...

Айл- Чи яг л аавыгаа дуурайчихсан.

Лим- Юу нь болохгүй байгаа юм?

Айл- Үгүй л дээ. Аав чинь тууштай, ухаалаг хүн байсан. Аавыг чинь тусламж хэрэгтэй бол хэлдэг байсан ч болоосой.

Аш-  Одоо гуурсаа вакум бортогт хий. Ингээд чи цусны дээж авч сурлаа.

Дом-       Бурхан минь.

Шон-      Ярихаа боль. Чи намайг сатааруулаад байна.

Шар-      Би танд таалагдах л гэсэн. Сайн сэтгүүл болохоор...

Шон-      Хагалгааны өрөөнөөс гар. – Чарли Лукайтис миний үгэнд орохгүй. Дахиж тэрэнтэй ажиллаж чадахгүй.

Аар- За, тэгвэл тэр ч гэсэн чамтай ажиллаж чадахгүй гэнэ. Чам дээр гомдол гаргасан байна.

Аш-  Юу болсон бэ?

Бэн- Би эднийг яв гэсэн юм.

Эр-  Энэ бас еврэй байх нь.

Аш-  Бүр гомо еврэй гээч. Цагдаа дуудлаа шүү. Зүгээр үү?

Бэн- Зүгээр. Явж, сүйгээ тавь даа.

Леа- Чи зүгээр үү?

Шон-      Тийм. Өнөөдөр үдээс хойш хүний нөөцтэй уулзаж, Чарлигийн гомдлын талаар ярилцана.

Леа- За. Бүтэн гурав хонож байхад чи Ашэрийн талаар бараг дурдсан ч үгүй. Аутизмтай хүний гашуудлын реакц арай удаавтар явагддаг ч гэлээ, хүнд гарз тохиоход маш хурдан эсвэл бүр хэтрүүлэн хүлээж авах тохиолдол байдаг шүү дээ. Тэр үе ирэх юм бол хэдийд ч надад хэлсэн болно шүү.

Шон-      За.

Жор-      Ашэр, бид хоёр өөр ертөнцийн хүмүүс. Би Өүкландаас гаралтай үнэнч загалмайтан, харин тэр Брүклинээс гаралтай, атеист болон хувирсан ортодокс еврэй. Гэхдээ бид Гэгээн Бонсд анх учраад тэр миний сайн найз болсон юм. Ашэр хүнээс хамгийн сайхан чанарыг нь олж хардаг мөртлөө хамгийн муухай үед чинь ч хайрлаж чадах хүн байсан. Бас тэр миний мэдэх хамгийн зоригтой хүн. Өөрийнх нь дотор оршдог тэр хүн болохын төлөө хайртай хүмүүсээ ардаа орхихоор зоригтой. Зөрүүд, өөрийн бодолдоо хатуу байр суурьтай, өвөө нарын өмсдөг хоолойтой цамцнаас салдаггүй, тун ч их амттай маргарита хийдэг, бас гайхмаар хөгжилтэй зантай хүн байсан.

Айл- Өглөөний цай бэлдчихлээ.

Лим- Өлсөхгүй байна аа.

Айл- Чи бараг юм идэхгүй юм.

Лим- Мэдэж байгаа. Ядраад байна. Шөнө олигтой унтаж чадсангүй.

Айл- Мэдсэн. Бараг шөнө бүр унтдаггүй ш дээ, намайг ирс... Өнөөдөр найзын чинь оршуулгагүй билүү?

Лим- Тийм. Гэхдээ би нэг арга олоод хэлчихнэ ээ. Ажил дээр цэвэрлэгээ хийчихнэ.

Айл- Чи лав л өвдөөгүй шүү. Сэтгэл зүйчтэй нэг уулзана байгаа.

Лим- Зүгээр л унтмаар байна.

Айл- Аавын чинь талаар нэг юм хэлж өгмөөр байх юм. Аль олон жилийн өмнө хэлэх ёстой байсан ч би аавд чинь амласан болох...

Лим- Ээж, яг одоо чадахгүй ээ.

Айл- Чи аавыгаа шүтдэг байсан, харин аав чинь чамд сул муугаа харуулдаггүй. Намайг сонсохгүй юм бол, ядаж наадахдаа хариулчихаач?

Лим- Ажлаас л байна ш дээ.

Айл- Охин минь ээ, аав чинь...

Лим- За, ээж. Би явлаа.

Жор-      Миний мэдэх хамгийн халамжтай хүн, бас маш сайн жүжигчин. Өвчтөний хүслийг мэдэхийн тулд асар их эрэл хайгуулч байсан. Санасандаа хүрдэг. Гэхдээ тэр Ашэр бол, итгэл үнэмшлээ хамгаалдаг хүн. Гэр бүлтэйгээ тангараг тасарсан ч, өөрөө хэрэгт унасан ч, Ашэр үргэлж зөв гэж бодсоноо л хийдэг. Гэтэл одоо найз минь,,, ялгаварлан гадуурхагч, хүйтэн сэтгэлтэй хоёр араатны гарт үгүй болчихлоо. Тэд Ашэрийн талаар нэг юм мэдэж байсан. Тэр нэг юмнаас болж, найзыг минь хөнөөсөн. Үхэг гээд цус алдсан түүнийг зам дээр хаясан. Тийм аймшигтай араатнууд амьдарч байхад, найз минь алсад одчихлоо. Тэднийг үзэн ядаж байна. Найзыг минь булаасанд үзэн ядаж байна.

Шон-      Ажил гарлаа. Бүгдээрээ дуудагдаж байна.

Жор-      Өршөөгөөрэй.

Сув- Машинтай этгээд Сан Хосегийн хаврын баяр руу дайрсан байна.

Лим- Осол уу?

Сув- Тэгж харагдсангүй.

Лим- Хэр олон өвчтөн ирсэн бэ?

Сув- Эхний байдлаар нэлээд их шүү.

Лим- Масс өвчтөний тусгай протокол идэвхжүүл.

Сув- Бүгдэд нь мэдэгдэж, хагалгааны өрөө бэлдээд цаг авсан өвчтөнүүдийг буаасан.

Лим- Сайн байна.

Сув- Манай найман мэс засалч Кливландын чуулган руу явсан.

Эм-  Мэс засалч байна уу? Толгойн хүнд бэртэлтэй, хүчилтөрөгчийн дутагдалтай, таталттай.  

Лим- Гавал цуурч, тархи, нугасны шингэн алдагдсан. Би дээшээ авъя. Диксоныг дууд. Цаадах чинь нөөц багийн ахлах.

Сув- Тэр бас Кливланд явсан.

Лим- Намайг гарч иртэл Мёрфид хариуцуулж бай.

Сув- Болох юм уу? Ашэрийгаа алдсан байхад өнөөдөр ч бужигнана даа.

Лим- Чи тэрэнд тусал. Шон сэтгэл хөдлөлдөө автахгүй.

Сув- Диспитчер ихэнх нь хүнд бэртэлтэй 25 өвчтөн байгаа гэсэн. Эхний хэсэг нь ирсэн. Лим эмч хагалгаатай жаахан удах байх.

Пак- Хаврын баяр манайхаас зургаахан гудамжны цаана. Чи Эдэнийг авч явъя гээд байсан ш дээ.

Мор-       Аймшигтай юм болсон, гэхдээ ийм явдал ховор шүү дээ.

Пак- Тийм үү? Ашэрийг сана даа.

Кал- Гайгүй юү? Оршуулган дээр нэлээд ууртай байх шиг харагдсан.

Жор-      Бас ч шалтгаантай л даа.

Эр-  Араа хараарай.

Шар-      Би чамайг алгадаж өгөх үү?

Дом-       Хэрэггүй л дээ. Мёрфи эмчтэй ажиллавал чамд зүгээр биз дээ?

Шар-      Үгүй л дээ.

Шон-      За. Пак, Калу, Аллэн эмч гурав Улаан туузтай өвчтөнүүдийг эмчил. Резник эмч ээ, та түргэний эмчтэй хамт шар туузтай өвчтөнүүдийг ав. Дом, хүлээлгийн өрөөнд байгаа ногоон туузтай өвчтөнүүдийг ав.

Дом-       Ногоон туузтай?

Шар-      Улаан тууз нь яаралтай мэс засал хийх өвчтөнүүд. Шар нь яаралтай биш мэс засал. Ногоон нь хөнгөн бэртэл.

Дом-       Хөнгөн бэртэл. Тэгвэл чадах юм байна.

Шар-      Би яах юм бэ?

Шон-      Чи хар туузтайг.

Шар-      Үхсэн хүмүүс шүү дээ.

Шон-      Тийм, хар туузтай өвчтөнүүдийг морг руу явуулахын өмнө бүрэн бүртгэлжүүлж авдаг юм. Олон цогцос ихээхэн зай эзэлж байна.

Шар-      Хүний нөөцөд гомдол гаргалаа гээд намайг шийтгээд л байх шиг байна даа.

Шон-      Үгүй шүү. Би чамтай ямар нэгэн санаа агуулалгүй ажиллаж байна.

Аар- Тэгж ч гомдолыг нь эргүүлэн татуулна гэж байхгүй дээ. Ер нь бол өнөөдөр чамд байгаа бүх дэмжлэг авах шаардлага гарна.

Шон-      Тийм, надад тан шиг мэс засалчид илүү их хэрэгтэй.

Аар- Би амжихгүй ш дээ. Мартаа юу?

Шон-      Танд туршлага байна, харин надад хүн хүрэлцэхгүй байна.

Аар- Хаашаа ч харсан хүн хүрэлцэхгүй л байна  ш дээ. Би шар туузтайг авъя.

Шон-      Зургаадугаар хэсэг.

Пак- Би хэвлийн хагалгаанд орлоо. Жордан дээр очоорой.

Эм-  Улаан тууз ирлээ. Мэс засалч байна уу? Флора, хэвлий хэсэгтээ дарагдсан, 40 долоо хоногтой жирэмсэн.

Эмм-      Өвчтөн Кен, цээжний хөндий цөмөрсөн.

Эр-  Мэс засалч хэрэгтэй байна.

Шон-      Энд бид хоёр л байна. Өвчтөнүүдийг зэрэгцээ хэсэгт оруул. Хүчилтөрөгчийн хүнд дутагдалтай юм байна.

Эр-  Өвчтөн цус алдаад байна.

Эмм-      Миний өвчтөн наадхаас чинь болж ирсэн. Кен жаахан охиныг аврах гэж машиных нь урдуур үсэрсэн.

Жор-      Энэ жолооч нь уу?

Эр-  Тийм ээ, хөл нь авах юмгүй.

Шон-      Гуяны артери тасарсан байна. Чангалуур тавь. Даралт огцом унасан байна. Хэвлийн хэсэгтээ цус алдаж байгаа байх. ФАСТ эхонд. Юу харагдаж байна, Аллэн эмч ээ?

Жор-      Зүрхний хүнд бэртэл, уушигны артери урагдсан, уушиг...

Шон-      За, үхлийн шарх авсан байна. Энэ өвчтөний гуяны артерид яаралтай чангалуур тавь.

Жор-      Би Кенийн аортаг боочихъё.

Шон-      Тэгээд зүрх нь зүгээр болохгүй. Хар тууз зүү.

Жор-      Хүүхэд аврах гэж амиа зольсон ш дээ.

Шон-      Тун баатарлаг байна. Гэвч удахгүй үхнэ. Оронд нь жолоочийг авар.

Жор-      Чадах бүхнээ хийгээд үзье л дээ.

Шон-      Байхгүй ээ. Орхиж үз.

Эм-  Өвчтөний зүрх, амьсгалын дутагдалд орж байна.

Шон-      Өвчтөн үхэж байна. Би аварч чадахгүй, харин хүүхдийг нь аваръя. Хийсвэр хагалгаа хийхэд бэлд. Аллэн эмч ээ, хөл. Хурдал.

Эр-  Тэрэг авч ирээрэй.

Мор-       Мэлисса. Тэр хүүхдүүд бэртэлгүй байна, харин сая аавыг нь авч ирлээ. Чи очоод хараад ирээч?

Дом-       Юунаас эхлэхээ ч мэддэггүй ээ.

Мор-       Хамгийн зүүн захын өвчтөнөөс эхэлж үзээд баруун захыг дуустал явчих.

Дом-       Сайн уу? Намайг Дом гэдэг. Хаана нь өвдөж байна вэ?

Шон-      Үтрээ дотроо урагдсан байна.

Сув- Ургийн зүрхний цохилт муудаж байна.

Шон-      Хүүхэд эрүүл байна.

Эм-  Мёрфи эмч ээ, эндээс бидэнд орхичих. Ээжид нь хар тууз зүү.

Шон-      Цээжний зүсэлт хийх цар аваад ир. Ээжийг нь ч гэсэн аварч чадах юм шиг байна.

Сув- Сөрөг резустай цус хоёр уут. Өвчтөний даралт тогтворжиж байна.

Лим- Сүүлчийн цусыг сорууллаа. Хавчаар.

Сув- Судас нь хэтэрхий их урагдсан байна.

Лим- Аюулыг холдуулсан гэж бодож байна. Шархыг хаа.

Жл-  Тархины даралт харваж байна.

Лим- Тархи хавагнаж байна. Гавлын ясны талыг авах хэрэгтэй.

Жл-  Цусны даралт буулаа.

Сув- Тархинд хүчилтөрөгч дутагдаад хэт удсан шүү дээ.

Шон-      Байз. Уушигны их биед...

Сув- Мёрфи эмч ээ, дахиад дөрвөн улаан туузтай өвчтөн ирлээ.

Шон-      Энэ байна. Цусныг эргэлтийг нь хаасан бөөгнөрөл. Бөөгнөрсөн үс эхийн цусны урсгалыг тасалдуулсан байна. Ээж, хүүхэд хоёр одоо алзахгүй. За?

Сув- Таныг энд байх хооронд дөрвөн улаан тууз ирсэн, хоёр сувиагчид төв судасны бургуй хэрэгтэй, бас Калу дуудаж байна.

Эм-  Олон тооны өвчтөнтэй түргэний машинууд ирсээр байна шүү.

Лим- Таны нөхрийн тархины бэртэл дэндүү хүнд учраас амьд гарч чадсангүй. Тун харамсалтай байна.

Сув- Хагалгааны өрөөнд Шонд таны тусламж хэрэгтэй байна.

Лим- Мэдлээ.

Дом-       Шагайг чинь байранд нь хийхгүй бол цус нь боогдоод байна. Үүнийг шархан дээрээ бариад өгөөч?

Эр-  Чи даргыгаа дуудсан нь дээр байх аа.

Дом-       Харин ээ. Оруулчихлаа.

Мэл- Шинэ өвчтөн ирлээ. Хүлээлгэж болохгүй шүү.

Дом-       Ямар бэртэл авснаа хэлээд өгөөч?

Эмм-      Машин миний лангууг дайраад хамаг юм нисээд л явчихсан, тэгсэн нэг юм нүд оночихлоо. Төмөр хайруулын таваг байх аа.

Дом-       За, би үзээдэхье.

Мэл- Рэзник эмч ээ.

Кал- Бичил судасны залгаас хийвэл хөлийг нь аварч болох байх.

Шон-      Хэрэггүй, өвдөгнөөс нь доош тайр.

Кал- Мөч тайрна гэдэг чинь аюултай, гэхдээ минийхээр…

Шон-      Зургаан цагийн хагалгаа болно, амжилттай болох хувь тав хүрэхгүй. Тэр хугацаанд зургаан өвчтөн аварч болно.

Кал- За. Хоёрдугаар ясыг бэхэллээ.

Шон-      Хамгийн сүүлд энэ өрөөнд Ашэр, бид хоёр гэдэс тайрч байсан.

Кал- Түр амсхийх юм уу?

Шон-      Тайрах тал дээрээ би чамаас хурдан шүү дээ. Үүдэнд байгаа улаан туузтай өвчтөнүүдийг үз.

Сув- Эмчилгээний өрөө хүрэлцэхгүй байна.

Шон-      Агуулахын байрыг гэмтлийн хэсэг болго.

Сув- Болохгүй. Чарли хар туузтай өвчтөнүүдийг бүртгэж байгаа.

Леа- Гэртээ Стив дээрээ очъё доо. Хамт явах юм уу? Сэндвич хийгээд өгье, нэг цаг хүүхдээ түр зээлдүүлье. Стив тэврүүлэхээр тайвшраад л явчихна.

Жэр-       Баярлалаа. Энд дахиад жаахан суумаар байна.

Леа- За. Хэрэгтэй үедээ яриарай.

Өнд- Сувилагч таныг миний хүүгийн эмч гэлээ? Маш их өвдөж байна.

Жор-      Хүү чинь хэн юм?

Өнд- Райли Ларсон. Тэнд байна.

Жор-      Жолооч уу? Мэдэх юм байна.

Өнд- Арай хүчтэйхэн эм өгч болохгүй юү?

Жор-      Гучин минутийн өмнө морфин стандарт тунгаар тарьсан.

Өнд- Өвдөөд л байна ш дээ.

Жор-      Баларсан юм аа. Маш олон хүн цаана чинь тарчилж байна.

Кал- Эм үйлчилж эхэлтэл хэсэг хугацаа орно, хүү чинь удахгүй тайвширчих байх.

Лим- Холд, холд, холд. Тойрог замын хагалгаанд бэлд гэж хэл.

Зал- Битгий ай, Эми. Би энд байна. Уг нь би чадахаараа хичээсэн шүү, гэвч,,, амийг нь заавал авраарай. Бал сараараа яваа юм аа.

Шон-      Цогцоснуудыг морг руу явуулах ёстой.

Шар-      Хүүхэн хараа нь өөрчлөгдсөн ч гэлээ би томорсон гэж бодохгүй байна. Хүүхэн хараа томрох нь маш бодитой үзэгдэл.

Шон-      За, би дуусгачихъя.

Шар-      Мэдрэл судлалын зарчмаар…

Шон-      Хүүхэн харааг нь ялгаж чадахгүй байгаа чинь өвчтөн амьд байгаа болохоор. ЗСАД протокол эхлүүл. – Уушгинд даралт ирснээр зүрхний шигдээс болсон байна.

Шар-      Этанд энэ хэрэгтэй.

Шон-      Үгүй, наадах чинь хамаагүй.

Аар- Хар туузтай байсан юм уу?

Шон-      Лазарусын эффект. Түргэний эмч зүрхний иллэг хийхдээ агаарыг нь шахаж, зүрхийг нь зогсоочихжээ.

Шар-      Би амийг нь аварлаа ш дээ.

Шон-      Үгүй, би.

Аар- Зүрх нь хэт хурдан цохилж байна. Амнио.

Шар-      Одоохон.

Шон-      Төвийн судсаар гуурс орууллаа.

Шар-      Би хүүхэн харааг нь зөв харсан.

Шон-      Хүн үхэж байхад чи ном сонсож байсан.

Аар- Даралтыг нь өсгөх хэрэгтэй байна.

Шар-      Би суралцаж байсан.

Шон-      Үгэнд орохгүй бол суралцаж чадахгүй. Ашэр бүтээлч шүүмжлэл сайн хүлээж авдаг байсан.

Шар-      Шударга харьцуулалт биш байна. Ашэр...

Аар- Аан гээ. Хэн аварсан нь чухал биш. Өвчтөний амийг л аваръя. За юу?

Шон-      Төвийн судасны гуурс оруулсан.

Аар- За, даралт тогтворжсон. Сайн байна. Чарли, зүрхний хянах дэлгэц аваад ирээч, тэгэх үү? Тэр сайн биш байж болно, гэхдээ чи энэ тэнэг маргаанаа хийгээд байвал хэн ч сайжрахгүй.

Шон-      Тус болохгүй байна.

Аар- Надад лав тустай л байна.

Шон-      Тэгвэл та өнөөдөр тэрнийг авч ажилла.

Жл-  Өвчтөн их цус алдаж байна. Дусал залгалаа.

Лим- Өвчтөний тархинд цус юүлэх АСП хийе.

Мор-       Нүдний тасагт хэлчихсэн байгаа.

Дом-       Үнэхээр уучлаарай. Би зүгээр л... Би өнөөдөр тэсэхгүй юм шиг байна.

Мор-       Тэгвэл гар. Маргааш. Яг одоо, цаад буландаа байгаа өвчтөнийг үзээдэх дээ. Түргэнийхэн зүрх гэсэн чинь гэнэтийн цочрол юм шиг байна. Чимээгүй газар аваачаад тайвшруулаадах.

Бэн- Санал тавих гэж байгааг чинь мэдэж байсан. Маш их баярласан.

Жэр-       Баярлалаа.

Бэн- Харамсалтай байна. Танхим дараагийн үйл ажиллагаатайг хэлээд өг гэсэн юм.

Жэр-       Гэр минь ханхай хоосон. Гэрийнхэн нь Нью-Йорк аваад явсан. Надад эргэж очих булш ч алга.

Бэн- Ээж намайг Оливын номын санд аваачдаг байсан юм. Заримдаа ээжийгээ санахаараа би тэнд очиж, дуртай номыг гаргаж уншихаар тайвшраад ирдэг юм.

Жор-      Хавтанг тогтоож бай, эрэгдэж боох гэж байна.

Кал- Чи өвчтөний ээжид маш хайнга хандсан шүү.

Жор-      Өвдөж байгаа хүний төлөө зовоогүй бол намайг өршөөж үзээрэй.

Кал- Райли Ашэрийг алаагүй. Тэрнийг шийтгэх нь чиний ажил биш.

Жор-      Биш. Гэхдээ чи тарьсан хэргийнх нь уршигийг харахгүй байна уу?

Кал- Харсан, гэхдээ Райлигийн ээж ч гэсэн зовж байгаа шүү дээ.

Жор-      Хүү нь ийм хэрэг хийсэн, ээж нь гэмших ёстой.

Кал- Чи зөвхөн уураа л зөвтгөөд байна. Тэглээ гээд нэмэр болов уу? Яаж байна?

Жор-      Бид шаналж байгаа шиг энэ мангаснууд ч гэсэн зовбол, өөрчлөлт гарах ч юм билүү.

Лим- Эхнэрийн чинь төлөө чадах бүхнээ хийсэн боловч цээжний бэртэл нь хэтэрхий хүнд...

Зал- Үгүй ээ.

Эр-  Өршөөгөөрэй. Эмч ээ. Та намайг нэг үзээд өгөөч. Би бүтэн хоёр цаг хүлээлээ.

Лим- Удахгүй эмч ирж үзнэ ээ.

Эр-  Бохир орчихоод байхад уу.

Лим- Бид чадах бүхнээ хийж байна.

Эр-  Тэгвэл өшөө эмч дуудаач.

Лим- Хөөе, эргэн тойрноо хар даа, хүмүүс үхэж байна. Дуугүй суугаад, өөрийнхөө ээлжийг хүлээ.

Сув- Шинэ өвчтөн ирлээ. 29 настай, аарцаг няцарсан.

Аар- Чарли, наадхаа аваад ир ээ.

Шар-      Уучлаарай. Би Этаны бичлэгийг уншиж байсан юм.

Аар- Тариураа залгаадах аа. Болсон. Соруулаарай. Тун сайн байна.

Шар-      Мёрфи эмч тэгж бодохгүй байна лээ. Намайг гоочилсоор л байгаа. Тэгээд л би хүний нөөцөд гомдол гаргасан юм.

Аар- Зохих цаг нь болохоор тэр асуудлыг шийднэ.

Шар-      Тодорхойлолт муутай бол би мэс заслын дадлагажигч эмч болж чадахгүй. Би яаж ч хичээсэн Мёрфи эмч шүүмжлэх юм олоод л авна. Тэр яагаад тийм юм бэ?

Аар- Мёрфи эмч өндөр шаардлагатай хүн. Чамд ч гэсэн шаардлагаа тавьж байгаа юм.

Шар-      Гомдолтой байна.

Аар- Тэгсэн ч гэсэн, тэр чамайг сайн сураасай гэсэндээ л тэгж их шавдуулж байгаа хэрэг.

Шон-      Глассман эмч ээ, та элэгний нарийн шархтай хүнийг үз дээ.

Аар- Би хагалгаа хийхгүй гэж хэлсэн шүү дээ.

Шон-      Маш яаралтай юм аа.

Аар- Лий эмч өдийд дууссан баймаар юм даа.

Шон-      Би тэрэнд ташаа нь хугарсан өвчтөн өгсөн.

Аар- Тэгвэл тэр өвчтөнөө дотор луу өгөөч.

Шон-      Тэд хагалгаатай байгаа.

Аар- Уйлагнахаа болиоч ээ, Шон, намайг хамгийн сүүлд хэзээ элэгний хагалгаанд орсныг мэдэж байгаа биз дээ?

Шон-      Мэднэ, маш ярвигтай, олон шаттай хагалгаа.

Аар- Харин тэгээд, би очоод алчихвал яах юм.

Шон-      Хэдийн үхэж байгаа. Танаас өөр аврал алга.

Аар- Би биш бол цэвэрлэгч гэж үү?

Шон-      Цэвэрлэгч гэмтлийн хоёрыг цэвэрлэж байгаа. Тэр ч хурдан л даа, гэхдээ...

Аар- За, за, за. Ви сувилагчийг надад өг. Тэр ядаж л үнэнээр нь хэлдэг юм.

Шон-      Вилланева сувилагч надтай түргэний тасагт ажиллаж байгаа.

Аар- Тэгвэл Пайкин сувилагч.

Шон-      Лий эмчид тусалж байгаа. Сувилагч Лашелл маш туршлагатай, одоо сул байна.

Аар- За, болж байна. Ноён Ньютоны гемоглобин, Этаны бичлэгийг ажиглаж бай.

Өнд- Миний хүүгийн өвчин намдаагч үйлчлэхгүй байна.

Жор-      Би хагалгаатай явж байна.

Өнд- Хоёр цаг боллоо ш дээ, тэгэх үү?

Жор-      Тэгвэл дахиад хоёр цаг хүлээх шаардлагатай болж дээ.

Өнд- Намайг юу гэж бодож байгааг чинь мэдэж байна. Би чамтай маргаж чадахгүй ээ. Надад захидал үлдээсэн. Өдийд өөрийгөө амьд байна гэж бодоогүй. Үхэх гэж тийм юм хийсэн байна дээ. Би энэ мөчийг хүртэл хүүдээ туслах гэж их хичээсэн. Бид чадах бүхнээ хийсэн. Эмнэлэгт ч, гэртээ ч, эмчлэх гэж үзсэн. Харахад сайжраад л байх шиг санагдсан. Би л тэгж бодсон байх л даа. Би ч гэсэн уурлаж үзсэн. Яахаараа ийм юм хийдэг хүүхэд вэ? Ийм юм хийж чадахыг мэдээгүйдээ би өөрийгөө зэмлэж байна. Адвал хүүд минь туслаач дээ.

Лаш-      Литр цус хэрэгтэй байна.

Аар- Хоёр уут цус. За, ингээд үхлийн гурвалжин руу орлоо гэж. Маш олон юм буруугаар эргэж мэднэ.

Лаш-      Ярьж гаргамаар байгаа юм у?

Аар- Элэгний үүдийг хавч. Зүүн элгэнд боолт тавьж, цус алдахыг зогсоо. Зүүн хэсгийг ав...

Шар-      Галссман эмч ээ?

Аар- За?

Шар-      Та Этаны бичлэгийн хэмнэлийг хараад өгөөч.

Аар- Яаралтай юм уу?

Шар-      Синус хэмнэлд орсон ч дараалсан хэт агшилт ажиглагдсан.

Аар- За, үргэлжлүүлээд ажиглаж бай. Хагалгаагаа дуусгаад очъё.

Шар-      Гэхдээ хагас цагийн өмнө, бас нэг ажиглагдсан.

Аар- 45 минут тутамд шалга гэж хэлээгүй билүү?

Шар-      Би сайн ажигласан.

Аар- Хэт агшилт түгээмэл тохиолддог юм.

Шар-      12 туйлт бичлэг, электролитийн шинжилгээ хийх үү?

Аар- Яг санадаг санаа, Чарли. Зүрх судасны Пакстон эмчээр хийлгэчих. За за. Элэгний үүдийг хаа. Зүүн элгэнд боолт тавьж, цус алдахыг зогсоо.

Лим- Аарцаг тогтоох утастай зүү хэрэгтэй байна.

Жл-  Юу болоо вэ?

Лим- Ашертай адилхан харагдаад.

Жл-  Бага зэрэг л. – Цусны даралт унаж байна.

Лим- Аарцагт цус алдаж байна. Судасны хавчаар.

Дом-       За, даралт чинь хэт өндөр байна.

Эрр- Зүрх дэлсээд л байна ш дээ.

Дом-       Энгийн үзэгдэл.

Эрр- Нөгөө эмэгтэй эмчээр дахиад бичлэг хийлгэе.

Дом-       Би сэтгэл судлалын өнгөрсөн улирлын хичээл дээрээ анхааралд суурилсан бясалгалын талаар үзсэн юм. Танд тус болж магадгүй.

Эрр- Би энд йога хийх гэж биш эмнэлгийн тусламж авах гэж ирсэн. Энэ аюултай юу?

Дом-       Зүгээр л хамраас цус гарч байна. Сайн чимх.

Эрр- Миний хамраас ингэж их цус гардаггүй ш дээ.

Дом-       Энд эмч хэрэгтэй байна. Хүн байна уу?

Эрр- Яагаад тогтохгүй байгаа юм бэ?

Шон-      За, болус 500 гр-аар. Хагалгааны өрөө гурав, Лий эмч дээр аваач.

Эм-  Сул эмч байна уу?

Шон-      Одоохон. Морган завтай болохоороо оёдол тавина.

Сув- Хонгилд дахиад хоёр улаан тууз.

Шон-      Жарэдад аваачиж өг.

Сув- Калу эмч хагалгаатай байгаа.

Шон-      Тэгвэл Ашэрт.

Сув- Ашэр аа?

Шон-      Өө, үхчихсэн ш дээ.

Сув- Нэг улаан тууз нь цээжээрээ нэвт сүлбүүлсэн. Удахгүй амиа алдаж мэднэ.

Эм-  Эмч ээ, манай баг яаралтай өвчтөнтэй ирлээ.

Сув- Куао эмчид нойрсуулагч хэрэгтэй боловч бүгд завгүй байна.

Шар-      Та Этаны бичлэгийг хараад өгөөч? Хэвийн бус хэмнэл ажиглагдсан.

Шон-      Глассман эмч чамайг хариуцаж байгаа ш дээ.

Шар-      Завгүй байна. Тэгээд намайг Пакстон эмч рүү явуулсан. Тэр хэвийн үзэгдэл гэсэн, гэхдээ минийхээр Этан дахиад үхэж байна.

Шон-      За. – Пакстон эмчийн зөв өө, би маш завгүй байна.

Шар-      Сүүлийн хоёр цагтай харьцуулаад калстерийг нь хар даа.

Шон-      Уучлаарай.

Сув- Куао эмч хариулт хүлээж байна.

Эм-  Улаан туузанд мэс засалч хэрэгтэй байна.

Шон-      За.

Шар-      Хар даа, хоёр цагийн өмнө...

Шон-      За.

Ази- Мёрфи эмч ээ?

Сув- Мёрфи эмч ээ, Куао хариу хүлээгээд байна.

Эм-  Эмч ээ, яаралтай өвчтөн ирсэн.

Ази- Пак эмчийг ол. Шинэ багийн ахлагч хэрэг боллоо.

Шар-      Байз. Мёрфи эмч ээ, та хоёр чихээ таглаад байна. Арга ядаж байгааг чинь ойлгож байна. Хүмүүс над дээр ирээд асуултаар бөмбөгдөөд байвал би ч адилхан барьц алдана. Гэхдээ та нэг, нэгээр нь, алхам, алхамаар нь шийдвэл тус болж магадгүй шүү.

Ази- Удаан хүлээж чадахгүй. Пак эмчийг ол.

Шон-      Гоо сайхны бэлтгэгдэгчийг хагалгааны өрөө нэг, Пак эмч рүү явуул. Пак эмчийг хонгилын өвчтөн рүү явуул. Түргэний тасгийнхан техникийн өрөөнд Стеффи эмчид туслаг. Гэмтлийн тавын нойрсуулагч удахгүй дуусна. Чи намайг дагаад яв. Хоёулаа чиний өвчтөний амийг аваръя. – Ховдол нь бөглөрсөн байна. Зүрх нь хариугүй дэлбэрлээ. Сул хагалгааны өрөө байхгүй, өвчтөн удаан хүлээж тэсэхгүй. Би өөрөө хагалгаа хийе.

Шар-      Энд үү? Бохир орчин шүү дээ.

Шон-      Би халдварыг нь саармагжуулна. Үхчих юм бол би юу ч хийж чадахгүй. За. Чи надад тусал.

Эрр- Одоо тогтож байх шиг байна.

Дом-       Хамрын хөндийн арын цус алдалт.

Эрр- Юу гэнэ ээ?

Дом-       Таны хамрын арын артери хагарчээ. Цус алдаж үхэх нь. Наашаа тусламж. За, би яваад эмч олоод ирье.

Эрр- Би их муу байна шүү...

Дом-       Туслаарай. Надад туслах хүн байна уу? Туслах хүн байна уу? – Бөмбөлөг үлээ... Бөмбөлөг үлээ...

Шар-      ДиБакийсийн утас байна. Түргэний тасагт Дакроны утас алга, гэхдээ оронд нь Тефлон тохирно гэж бодож байна.

Шон-      Тийм, зөв шүү.

Эм-  Мэс засалч байна уу?

Шон-      Бөглөрөл мөн үү?

Шон-      Тийм, даан ч хоёулаа хоцорчээ. Хэдийн урагдчихсан байна. Хуруугаа өг дөө. Энэ дээр дарж бай. Битгий хөдлөөрэй.

Лим- Цэвэр. Дахиад нэг мг эпидэфрин хий. 50 жолиор цэнэглэ.

Сув- Зүрхний аппаратанд цохилт мэдрэгдэхгүй байна. Хүчдэлээр цохиулаад нэмэргүй ээ, Одри.

Лим- Нас барсан цаг, 16:50.

Мор-       Сая хэн хашхирс...

Мэл- Энэ одоо юу болоо вэ?

Шон-      ТахоКомбын самбааг байрлуулсан. Цаадхаа өг... Шархыг хаалаа. Бүдүүвтэр утсаар оёог бэхэлье. Өчүүхэн алдахад л зүүн ховдол бүхлээрээ цусан хангамж тасалдана.

Шар-      Аймшигтай сонстож байна.

Шон-      Аюултай юм болно л доо.

Шар-      Би туслах уу?

Шон-      Чи миний хэлснийг яг хэлэх үед яг хийнэ шүү.

Шар-      За.

Шон-      Тефлон утас. Энүүгээр тасал. Яг энд. Сайн байна. Энэ чимхүүрийг гучин хэмийн өнцгөөр барь. Эсгий туузны ирмэг харагдаж байна уу? Тэрийг зөөлхөн дар.

Айл- Мэдээ үзэх гэсэн чадахгүй болохоор нь жигнэмэг хийгээд ирлээ. Тэнэг юм аа. Би өөр юу хийх вэ?

Лим- Зүгээр ээ, ээж. Та Ашэрийг босгож ирж чадахгүй ш дээ.

Айл- Мэдэж байгаа. Их харамсалтай байна.

Лим- За. Та өглөө аавын талаар юу хэлэх гэж байсан бэ?

Айл- Аав чинь гайхамшигтай хүн байсан. Миний энэ насны минь хайр. Аав чинь клиник гутралтай байсан юм.

Лим- Юу?

Айл- Томилолтоор байнга явдаг, гэхдээ заримд нь эмнэлэгт хэвтдэг байсан юм. Чамд битгий мэдэгдээрэй гэсэн юм.

Лим- Яагаад?

Айл- Яагаад гэвэл,,, чиний баатар хэвээр үлдэх гэж. Амжилт гаргаж, ажилдаа шамдах дуртай хүн байсан. Гэвч тэр бүгдээсээ урам авч чадахгүй болоод,,, яахаа мэдэхээ байчихна. Би тэр зовлонг нь сайн мэддэг байсан. Үгүй ээ, чи миний талаар заримыг нь үнэн хэлсэн. Юунаас ч илүүтэйгээр, би хүмүүстэй харилцаж, өөрийгөө завгүй байлгаж сурсан, жишээ нь охиндоо жигнэмэг хийх. Намайг хэллээ гээд аав чинь уурлах байсан, гэхдээ жинхэнэ учрыг нь хэлэхгүйгээр би үргэлж чамд санаа зовж байна гэж болохгүйг ойлгосон. Би аавд чинь бараг л чамайг хайрладаг шигээ хайртай. Чиний ийм хүн болсонд би бахархаж явдаг. Харин аав шигээ л битгий дуусаасай гэсэн юм.

Өнд- Тайвшир.

Жор-      Шөнө бүтэн нойртой хоноход нь энэ тусална. Би хүүгийн чинь ая тухыг хангана аа.

Өнд- Баярлалаа. Баярлалаа.

Шар-      Саймон. Кэрри. Аавтайгаа уулзах уу? – Аав дээрээ оч. – Би өнөөдөр Этаны амийг хоёр удаа аварсан.

Шон-      Нэг л удаа аварсан шүү. Эхнийх дээр би аварсан. Би чамайг буруу бодож байсан бололтой. Чи ирээдүйд сайн мэс засалч болно. – Хонгил цэвэр, дөрвөн тасаг хоосон, сул зайтай.

Лим- Баярлалаа, Шон. Чи маш сайн ажиллалаа. Өнөөдөр би чамаас хэтэрхий их юм гуйчихлаа.

Шон-      Би сайн удирдагч л даа.

Лим- Гарыг чинь үзье дээ.

Зал- Өдөр уурласанд уучлаарай. Таны зөв байсан. Ингэж их зовж байгаа хүмүүстэй харьцуулахад энэ мэтхэн бол...

Лим- Уучлалт гуйх хэрэггүй дээ.

Зал- Эхнэр маань өдөржин гэртээ ганцаар үлдсэн болохоор л. Зөөлөн эдийн хатууралтай. Асаргаанд байдаг юм.

Лим- Хэцүүхэн л байдаг юм.

Зал- Яг ч үгүй л дээ. Эхнэр маань гайхамшигтай эмэгтэй. Чадварлаг архитектор.

Лим- Хэн гэдэг юм?

Жор-      Тэр өдрөөс хойш би өдөр бүр наана чинь суудаг болсон.

Жэр-       Юмнуудыг нь авах гэж ирсэн юм. Даан ч чадахгүй нь.

Жор-      Энэ Бионсегийн тоглолтын өмнөхөн. Би тусалъя.

Мор-       Одоо харь даа.

Дом-       Хирсэн тариур. Цус алдахыг нь хирсэн тариураар зогсоож болох л байсан, гэтэл би бүгдийг нь буруу хийжээ.

Мор-       Чиний зөв шүү.

Дом-       Би энэ ажилд тэнцэхгүй юм байна. Больсон минь дээр.

Мор-       Битгий тэнэглэ. Чи шээсний бургуйгаар хүний амь аварсан. МакГайверийн бүтээгдэхүүнүүд шаггүй л эд байдаг юм.

Сув- Мундаг хэвээрээ байна шүү, Глассман эмч ээ.

Аар- Хмм, МЖ ч хэзээ болихоо мэддэг байсан юм шүү. Ахмадуудын тоглоом шиг л санагдлаа.

Сув- Тэгсэн ч гэсэн хожил байгуулах сайхан байна.

Аар- Аа, баярлалаа. Этаны зүрх яаж байна?

Шар-      Задарчихсан. Гэхдээ бид нөхчихсөн. Нээрэн, би Мёрфи эмчид гаргасан гомдолоо буцааж авна аа. Түрдээ л.

Леа- Та нарыг өлсөж байгаа байх гэж бодоод ирлээ.

Айл- Өө, бурхан ивээг.

Аар- Чамайг маргааш буцна гэж сонслоо.

Айл- Тийм. Дурсамжтай зугаалга боллоо.

Кал- Өдрийн явдалд уучлаарай. Бид...

Жэр-       Суу, суу. Өдөржингөө зогсоогоороо ажилласан ш дээ.

Леа- Хамт суу л даа. Хачиртай талх хангалттай хүрнэ.

Жэр-       Би... Би нэг юм олоод, таныг авах байх гээд аваад ирлээ. Ашэр цагийг нь тааруулж байгаад ширээн доогуур чинь шургуулах гэж байсан юм. – Хүний нөөцөөс анагаахын чуулгантай гээд өгөхөөр нь Ашэр, бид хоёр явах гэж байсан юм. Хаячихъя гэж бодсон чинь, даанч... Ашэр үүргэвчиндээ хийчихсэн байна.

Шон-      Би... энэ нугастай мэсийг мэддэг байсан юм. Их ирээдүйтэй шүү. Ашэрийгаа их үгүйлнэ дээ. Сайн найз байсан юм шүү.

Леа- Тийм байсан. Би ч гэсэн их үгүйлнэ. Бид бүгд үгүйлнэ.

Жор-      Би уучлалт гуйх гэж байлаа л даа, гашуудлын үгээ бичсэнээсээ хадуураад явчихсан. Уураа гаргачихсан. Та нар Ашэрийг мэднэ дээ, өөрийнхөө нь оршуулган дээр анхаарлын төвд орсонгүй гээд өчнөөн л юм хэлэх байсан даа.

Жэр-       Энэ зураг.

Жор-      Тийм байна.

 

Back to episodes Go home