Merciless 2017

The merciless 2017

Үргэлжлэх хугацаа: 120мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Хан: эр, Хан Хэжү, хар тамхины бүлгийн босс

Жу: эр, Жу Хёнсу,  шоронгоос гарсан хоригдол

Гү: эр, Гү Боёон, цагаан  үстэй

Чон: эм, Чони Инсог, тасгийн дарга,  цагдаагийн ахмад

Б: эр, Жу Бёнгаб, Гү Боёоны үеэл дүү

К: эр, Ким Сон Хан,

Х: эр, шоронгийн хуяг нарын дарга

Т: эр, Хан Жэхүгийн итгэлт хүн

 

Бичиг: Си Жей Интертаймент үзүүлж байна.  

Си Жей Интертаймент болон Поллакс Барунсо Инкийн бүтээл.

Гүйцэтгэх продюсер Майки Ли.

Гүйцэтгэх продюсер  Жон Тэ Сон

Мишель Квон, Саймон Лигийн бүтээл.

П: эр, Жон Сон Пил нууц ажилтан

 

Б: Хөөе. Чи загас ч сайн идэх юм аа. Дуртай юм уу?

П: Байхгүй болоод л идэж байна. Түүхий байхдаа бүр ч амттай. Шарсан ч, яаж ч чанасан амттай.

Б: Би иддэггүй байсан.

П: Яагаад?

Б: Энэ загаснууд, тэр хар л даа. Үхсэн ч гэсэн  нүд нь нээлттэй байгаа биз дээ. Над руу хараад, олон юм яриад байгаа юм шиг санагдаад байдаг юм. Би идэх дургүй.

П:  Тэгээд хайрган загас яасан гэж? Идээд байсан биз дээ?

Б: Хайрган загас ч яах вэ.

П:  Хайган  загас ч гэсэн загас шд, нүд ч гэсэн байгаа.

Б: Хайрган загас зүгээр ээ, нүд нь ч жижигхэн. Тийм болохоор би ажиллаж байхдаа нүд рүү нь харж чаддаггүй юм. Гэтэл Жэхү тэр золиг шал эсрэгээрээ. Алахдаа ч гэсэн  нүд рүү нь харж байгаад алдаг юм, тэр новш. Загас ч гэсэн  сайн иддэг, байнга иддэг юм.

П: Хан Жэхү ярихдаа их  ууртай байх чинь. Сонирхолтой байна.

Б:  Тэр новш хүн чанар гэж мэддэггүй байх. Гэхдээ хүн чанар муу юм биш  л дээ. Бидний ажлын  арга барил сайжирч байгаа л даа. Чулуун зэвсгийн үед хүн алахдаа чулуу ашигладаг байсан. Хүрэл, төмөр зэвсгийн үед хутга, сүх ашигладаг байсан. Одоо бол  буугаар алдаг болсон. Буу гэм бурууг мэдрүүлдэг. Холоос бууддаг болохоор тэгдэг байх.

П:  Новш чинь, юугаа яриад байгаа юм?

Б: Ёстой. Харж чадахгүй нь. Сайн байна /хорошо/, Николай.

Гарчиг: Өршөөлгүй

Сул Гён гу

Им Ши Ван 

Ким Хэ Вон, Жон Хэ Жин, И Гён Ён

Бичиг: Суллагдсан өдөр.

Жу: Хоцрогдсон арга. Энэ юун шоу вэ? Машины өнгө ч гэсэн хоцрогдож. Дүпүний уламжлал хамгийн хогийн нь.

Хан: Минийх.

Жу: Минийх хаана байна?

Хан: Чинийх үү? Наташа.

******************

Гү: Энэ хорвоод би ганц л эмэгтэйг хүндэлдэг. Тэр хүн бол Чон тасгийн дарга. Тэсвэр тэвчээртэй. Манай хуулийн багийн хүүхдүүд ажлын цаг алдагдуулсан гэж чиний эсрэг гомдол гаргах гэж байгаа. Гэхдээ би амыг нь барьчихсан. Хүндлэлээс хүндлэл  үүсдэг. Тэгж байж бид ч гэсэн хүндлүүлнэ.

Чон: Солонгос улс жижигхэн юм байж яасан ч олон захиралтай юм. Би Гү захиралтай хувийн өс хонзон байхгүй. Гү захирал чам шиг хар тамхины наймаачдын араас хөөцөлдөх чинь миний хийдэг ажил. Тэгж байж  би цалин авч, тушаал дэвшинэ. Жаахан тусал л даа.

Б: Нохойд тусалсан нь дээр. Нотлох баримтаа аваад ир.

Гү: Чшш... Энэ Оросын Белуга түрс. Энэ Чон тасгийн даргын сарын цалинтай тэнцэнэ. Амтлаад үзэх үү?

Чон: Хуруунаас өөр чадвар байхгүй юу. Удсан биз дээ, босгож чадахгүй.   

Б: Энэ муу өлөгчин чинь. Хурдан сөхрөөд суу.

Хан: Тасгийн дарга аа, уулзалгүй удсан байх чинь. Хөөрхөн хэвээрээ байх шив.

Чон: Шинэков уу? Чи хэн юм?

Жу: Авгай. Намайг мэддэг юм уу? Анх уулзаж байж хүндэтгэлгүй яриад л.

Чон: Ёстой, галзуурах нь ээ. За яах вэ. Чадаж байгаа дээрээ амттай хоол ахиухан  идэж, хөөрхөн охидтой болзоод ав. Удахгүй шоронд суугаад гараараа өөрийгөө хангах хэрэг гарах болохоор. Тийм  ээ, Хан захирал аа.

Гурван жилийн өмнө. Гёнги хорих газар.

Эр: За. Хайч, чулуу, даавуу.

Бүгд: Тийм ээ. Хүчтэй. Хүчтэй.

Я : За. Дараагийнх нь. Хүн байна уу?

Эр3: Гараад ир. Новшнууд аа, гараад ир.

Я: Тэр. Байна.

Эр3: Салхинд цохиулаад өөрөө уначих юм биш үү дээ.  

Я: За за. Хайч чулуу даавуу.

Эр3: Бүсгүй. Чангахан хазаарай даа. Хэлээ хазчихав даа.

Жу: Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ.

Эр3: Муу новш чинь. Чи нударгаараа цохичихлоо шд, муу новш чинь. Гараа атгаж байгаад цохичихлоо.

Я: Больж үз. Ичмээр  юм.

Эр3: Чи муу нударгаараа цохисон биз дээ. Муу новш. 

Жу: Алгадсан гэж байна,  халзан гахай минь.

Эр3: Энэ муу новш чинь. Новш...

Эр: Тэнэг...

Эр: тэр новшийг бариад ир.

Жу: Уучлаарай, уучлаарай.  уучлаарай.

Эр3: Булхайцдаг муу новш.

Жу: Муу новш. Май чи... Муу новш чинь. Муу новш. Нударга гэж энийг хэлдэг юм.

Хан: Тэнэг хувьсгалч.

Жу: Яасан?

Хан: Энэ ханан  дунд хоёр төрлийн хөгийн новшнууд байдаг юм. Хүрч болох новшнууд, бас хүрч болохгүй новшнууд. Гэхдээ өнөөдөр чиний зодолдсон новшууд хүрч болохгүй новшнууд байсан.

Жу: Тэгвэл өөрөө?

Хан: Аль нь юм шиг байна?

Жу: Хүрч болохгүй новш уу?

Хан: Үгүй ээ. Би бол шүүгч. Хэрэггүй юм хийж, ялаа нэмэх  хэрэггүй. Хөөх. Хөхөрсөн ч гэсэн хөөрхөн байна.

**********************

Хан: Пүн...

Ном: Өнөөдөр эзний ивээлийг хүртэж. Эд нар ингээд зүгээр орхичихдог хүмүүс биш. Хоолны газар болсон хэргийг орхихоор шийдэж. Адилхан  эзний хүүхдүүд юм чинь найзууд болбол ямар вэ?

Жу: Би бурханд итгэдэггүй.

Ном: Чиний дэргэд байвал эд нар надад гар хүрэхгүй. Алгаддаг тоглоомны дараа чи алдартай болсон.

Жу: Тэр хүн хуягуудтай дотно  юм шиг байна.

Ном: Тамхины татдвар төлж байгаа юм.

Жу: Тамхи аа?

Хан: Өмнөх шигээ бүгдийг нь нэг дор онгойлгох хэрэггүй.

Эр: Би маргааш 3хайрцагийг өгөмз.

Ном: Тамхи  тараах нь энд мөнгөтэй болох ганц арга. Энэний төлөө энэ новшнууд юу ч хийхээс буцахгүй. Энэ эрхийг, энд ирэнгүүтээ авсан хүн нь Хан Жэхү  байгаа юм. Халэлуяа. Хан Жэхү шилжилтийн наснаасаа эхлээд хар тамхи зардаг байсан болохоор төрөлхийн дээрэмчин биш. Гэхдээ тэрнийг ирэхээр дээрэмчид хүртэл Улаан тэнгис шиг хуваагдаж зам  тавьж өгдөг юм. Утастай гэдэг нь нууц биш нууц. Торонд орсон Есүс Христ гэж хэлэхэд болно. Тэрнийг олон дагагч, амттай  хоол дагадаг юм.

Хан: За, хундагаа дүүргэ. Удсан байна. Нэг хундага өргөөдөхье. За. Бид бол...

Бүгд: ... гэр бүл... Ах аа, хайртай шүү.

Суллагдсанаас 13хоногийн дараа.

Гү: Хан  захирал чамайг магтаж байсан. Толгой сайтай, нударгандаа сайн гэсэн.

Б: Толгойг нь мэдэхгүй. Нударга зөрүүлэхдээ яах вэ дээ л.

Жу: Өөрөө шалгамаар байна уу?

Б: Яаж?

Хан: Чамтай бүжиглэе гэж байна.

Жу: Дүү нарынхаа дэргэд жаахан эвгүй юм биш үү.

Хан: Хөөе, одоо болно.

Б: Жэхү. Чи хэнийг хориод байгаа юм?  

Жу: Намайг хорьж байна.

Б: Хөөе золиг минь. Чи намайг ялах юм бол  чи сүлд дуу дуулангаа эрхтнийг чинь хөхнө за юу,  новш минь.

Жу: Би тийм юм сонирхдоггүй л дээ.

Б: Нохойн  гөл...

Жу: Ах аа, энэ жинхэнэ буу юу?  

Б: Муу новш...

Гү: Нааш ир... Үеэл дүү. Ажил, амралт хоёроо ялгаж сур. Ухаан муутай эцэг шигээ байж болохгүй биз дээ. Үгэнд ор...

***************

Б: Ёстой нээрээ. Ёстой...

Хан: Зүгээр үү?

Б: Дахиад жаахан суухгүй, яагаад хүрээд ирээ вэ?

Хан: Уйлсан юм уу?

Б: Би уйлсан уу?

Эр: Аан?

Б: Уйлсан уу гэж байна, новш  оо.

Эр: Тийм ээ,  уйлсан.

Б: Энэ муу новш чинь. Би хэзээ уйлсан юм, гөлөг чинь. Гар муу новш. Хүрээд ир...

Гү: Манай Хан дэд захирал ямар байсан бэ, дотор байхдаа? Намайг байхгүй болохоор  хаан  шиг байсан байх даа.

Жу: Хаан гэхээс илүү ерөнхийлөгч шиг байсан.

Гү: Ерөнхийлөгч хаан хоёр ямар ялгаатай юм?

Жу: Ерөнхийлөгчийн  алба хугацаатай. Тийм болохоор солигдож болно гэсэн үг.

****************

Ном: Эзэн минь,  цаг нь болж.

Жу: Юу тэр  вэ?

Ном: Ким Сон Хан. Тэрний тухай сонссон л биз дээ. Гэмт хэргийн акул. Харж л байгаарай. Удахгүй сонгууль болно.

Хан: Таны тухай их сонссон. Уулзсандаа баяртай байна. Хан Жэхү гэдэг.

К: Чамайг эндхийг хариуцдаг гэсэн.

Хан: Тойруулж ярих дургүй. Тийм болохоор шуудхан хэлчихье. Тамхины бизнесийг 50:50-аар хуваая. Үнэ нь зах зээлийн үнээр. Нийлүүлэлт хоцорч байгаа ч...

К: Хөөе. Би Ким Сон Хан байна. Тамхины наймаачин шиг харагдаад байна уу? Гадна байхдаа хар тамхи зардаг байсан сонссон.

Хан: Одоо дайтвал хэн нь  ялна гэж бодож байна? Эсвэл надтай бүжиглэх гээ юу?

Эр: Ах аа, Хо Ёолыг хуяг аваад явчихлаа.

Хан: Надтай... ярилцъя. Дарга аа. Юу хийгээд байгаа юм?

Х: Энэ сард шалгалттай гэдгийг мэдэхгүй юу?

Хан: Тоглоод байгаа юм уу?

Х: Юу?

Хан: Ким Сон Хан биз дээ? Тэр новш авлига өгөө юу? Надаас илүүг өгөө юу?

Х : Энэ муу новш чинь.

Хан: Юу гэнэ ээ?

Эр2: Яана гэнэ ээ?

Эр3: Муу новш чинь...

Х: Ёстой... Жоомноос дээрдэхгүй юм байж. Болно оо. Болно. Хөөе, болно гэж байна. Үхчихнэ.  Босгоодох.

Эр: За.

Х: Тусгаарлалтанд хий.

Эр: Мэдлээ.

***************

Ном: Сонгууль дууссан. Ким Сон Хан хуяг хоёр нэг нутгийнх.

Эр: 631.  Гараад ир.

Эр: Хан Жэхү гарч ирсэн. Хамгаалагч нарын дарга хүмүүсээ хуваасан болохоор тэр нэг хэсэгтээ ганцаараа байна. Хичнээн тэвчээртэй байсан ч тэр новш  ганцаараа амьд гарч чадахгүй.

К: Ууя.

*****************

Жу: Хуяг аа. Хуяг. Энэ новш хутгатай байна. Хуяг аа.

Х: Чинийх үү?

Эр3: Минийх биш ээ.

Жу: Халааснаасаа гаргаж ирэхийг  нь би нүдээрээ харсан.

Х: Нотолж чадах уу?

Жу: Яаж? Зургийг нь аваад  харуулах уу?  Тог тог. Амийг чинь аварч байхад ганцхан блок уу? Маргаашнаас  шалгаж эхэлнэ гэсэн.

Хан: Тэгсэн ч нэмэргүй. Ким Сонхан  хуяг хоёрт төлөвлөсөн юм байж таараа. Гэхдээ л хачин байна. Ийм байхад би ал  хэдийн ялагдсан гэсэн үг. Яагаад намайг алах гээд байгаа юм бол? Чи яагаад намайг аварсан юм?

Жу: Манай ээж өрөвдөлтэй хүн таарвал хараагүй юм шиг өнгөрч болохгүй, тусалж бай гэсэн юм.

Хан: Яв аа. Маргааш уулзъя.

Жу: За. Гар утсаа хураалгаагүй биз дээ?

*******************

Х:  Хэлэх  юм байгаа гэсэн үү? Би газар байхыг нь олсон юм. Та шалгаж үзсэн нь дээр байх. Дотор нь сонирхолтой зурагнууд байх шиг байна  лээ. Хажууд байгаа энэ ах гуайг шоронд зөвшөөрөлгүй тамхи оруулж ирж, тараасан гэж мэдэгдэх гэсэн юм.

Хан: Ах гуай гэнэ шүү. Ах гээч.

Жу: Ах.

Х: Намайг сүрдүүлж байгаа юм уу?

Хан: Бидэн шиг амьтад яаж хуяг нарын даргыг сүрдүүлэх вэ дээ?

Жу: Нотлох зураг байгаа болохоор энэ хэргийг шийдэх их амархан.

Х: Муу новш чинь. Нохойн гөлөг.  Муу нохойн гөлөг. Новшнууд чинь. Хөөе новш минь. Надаар тоглоод байна  уу?

Жу: Үгүй ээ, үгүй. Гэхдээ би... гар утас нуусан гэж мэдэгдэх  гэж байсан юм.

Х: Муу гөлөг чинь...

Хан: Новш чинь.  Ойлгохгүй байна уу?

Жу: Тэр зурагнуудыг гадаа байгаа... энэ ахыг дагадаг дүү нар, найзуудад нь бүгд харсан. Долоо хоног холбоо барихгүй бол, эсвэл бид нартай  уулзуулахгүй бол... тэр зурагнууд шууд прокурорт очино.

Хан: Дарга аа. Миний шоронд байх хугацаа ганц жилээр л сунах байх. Мөрдөн шалгах ажил эхэлбэл хэн нь хэрэгт орох юм шиг байна?

*******************

Хан: Бага байхдаа... таны намтрыг уншаад сэтгэл хөдөлж байж билээ. Гарчиг нь... “Шөнө бүр нударга минь уйлна ” гэсэн байсан. Таныг нэг дор гучин залууг дийлдэг гэсэн байсан. Тэр үнэн юм уу? Аан? Танд супер хүч байдаг юм биш биз?

Т: Аха аа, болчихлоо.

Хан: Хүлээж бай. Халцага... Гараад байж бай.

К: Муу нохойн гөлөг.

Хан: Тийм ээ. Яг үнэн. Манай жинхэнэ дээрэмчин ах. Нэг юм асууя. Шоронгийн гадна бидэнд асуудал байгаагүй. Яагаад намайг алах гээд байгаа юм? Би... яаж ч бодоод ойлгохгүй байна. Аан?

К: Миний буруу. Одоо больё.

Хан: Дэн. Буруу хариулт.

Эр3:  Гү Бёнчол. Гү Бёнчол захирал.

К: Амаа тат.

Эр3: Танай том ах, манай ахад чамайг ал гэж хэлсэн юм.

Т: Новш минь, наад үгнийхээ хариуцлагыг чи  хүлээж чадах уу?

Эр3: Найман сард 5кг ирнэ  гэсэн. Чамайг алсны хариуд танай босс 30%-ийг нь өгнө гэж амалсан.

Т: Нохойн гөлөг. Новш.

Хан: Хөөе  хөөе. Одоо боль. Энэ хариулт... арай үнэмшилтэй байлаа... Тийм ээ?

К: Би бол Ким Сонхан. Өнөөдөр болсон зүйл...

Хан: Бид нарт өнөөдөр, маргааш гэж байхгүй. Сүрдүүлээд нэмэргүй.  Энд хэзээ ч, ямар ч осол болж магадгүй. Заа... Наашаа хар...Ёстой нээрээ... Наашаа хар гээд байхад... Харахгүй бол дуусахгүй гэж мэд. Болж байна. Яг зөв...

*******************

Суллагдсанаас 32хоногийн дараа.

Т: Бөмбөг.

Хан: Харж бай.

Т: Страйк. Гарсан...

Гү: Ким Сонхан зүрхний шигдээсээр үхсэн нь баттай  биз дээ? Манай Жэхү араас  хутгалахгүй гэдэг баттай биз?

Б: Дахиад л эхэллээ. Авга ах аа, би шалгачихсан. Цусны даралт нь өндөр байсан гэсэн.

Гү: Нас яваад ирэхээр... сэжиглэх нь нэмэгддэг юм байна. Урам хугарах ч ялгаагүй. Спасибо/Баярлалаа/.

Б: Гэхдээ, авга ах аа. Жэхүг дахиад цааш нь харуулах уу? Одоохондоо хэрэг болох  юм  шиг байна.

Гү:  Асрах газарт байхдаа их дотно болсон байна.

Б: Яалаа гэж дээ. Авга ах аа, та бид хоёр цусан холбоотой шд. Энэ гэр бүлийн бизнес.

Гү: Тийм ээ. Нэг асуух юм байна.

Б: За.

Гү: Нэг залуу гудамжнаас золбин нохой олоод хооллож, сайн өсгөж л дээ. Нохой таргалж, өнгө зүсч орж. Гэхдээ том болох тусам хэзээнээс ч юм сүүлээ хөдөлгөхөө больж. Заримдаа хуцаж, шүдээ ярзайлгаад л. Хамгийн инээдтэй нь... өөрийгөө нохой гэдгийг мэдэхгүй. Нохойн гөлөг. Бёнгаб аа. Ийм үед эзэн нь яах ёстой вэ? Чи би байсан бол...

Б: Жэхү муу новш... Хөөш, новшоо. Захирлыг гэмтээх шахлаа шдээ, новш  оо.

Хан: Тоглоогүй удсан болохоор хамаагүй цохичихлоо. Уучлаарай, захирал аа.

Гү: Болгоомжтой тогло. Муу нохойн гөлөгнүүд. Энэ янзаараа намайг хэзээ ч хазаж магадгүй.  

Б: Тэгвэл арга хэмжээ авсан нь дээр, захирал аа.

Гү: Тэгнэ ээ. Оросуудтай тохиролцоо хийсний дараа... тэрний учрыг олъё.

********************

Хөүм  шоппин реклам

Гү: Залгах юм бол бид хүргээд өгнө.

Гурван жил 4сарын өмнө. Бусаны цагдаагийн газар. 

Ц: Ингэхэд яагаад энийг үзүүлж байгаа билээ?  

Цаг: Манай шинэ төслийн гол дүр байхгүй юу.  

Чон: Нэр нь Гү Бёнчол, 52настай. Өүшн Импорт компаний ерөнхий захирал, Бусаны загасчдын холбооны тэргүүн.

Ц: Гү захирал аа?

Чон: Өмнө нь Итэвоны буудлуудыг Орос тайчигчдаар хангадаг байхдаа Владивостокийн Гегардтай  танилцсан. Виталий Гегард 80гаруй хөлөг онгоц эзэмшдэг. Тэд бүгд Бусаны боомтод бараа хүргэж ирдэг.

Ц: За. Үргэлжлүүл.

Чон: 2008онд Гү Бёнчол Бусан  руу нүүж, далайн импорт хийдэг Өүшн Импорт компанийг нээсэн.

Гү: Ирчихээ юу?

Чон: Хар тамхины наймаагаа далдлах гэсэн арга. Мөстэй хайрцаг  ашиглаж мет, гашиш, кокаин зөөвөрлөдөх, өнгөрсөн жил 15кг-ийг хилээр оруулж ирсэн.

Ц: Тийм бол... тэр үед нь барихгүй яасан юм? Яагаад өнгөрсөн  хойно нь олон юм яриад байгаа юм? Манай улсын хамгийн том асуудал чинь энэ байхгүй юу. Энэ хэргийг хаа. Хэвлэлийнхний анхаарлыг татах хэрэг олоод ир. Алдартай хүн хар тамхи хэрэглэсэн ч гэдэг юм уу.

Чон: Ингэхэд... Тэгж байхаар хэдүүлээ ч гэсэн хар тамхи оруулж ирэх үү? Хар  тамхи хэрэглэх ёстой гоё гэсэн. Гоё гэсэн шүү. Хүмүүсийг жаахан жаргалтай болгох...

Цаг: Хөөе.

Чон: Яасан?

Цаг: Энэ...

Чон: Эрхэм ээ... Үнэн үү?

Цаг: Санхүүгийн асуудал байгаа. Оросын загасны импорт жил ирэх бүр буурч байна. Мафийн хөлөг онгоцнуудыг барьчихвал улам дордоно гэсэн үг.

Чон: Тэгээд загаснаас болоод хэрэгтнийг барих хэрэггүй гэж үү?

Цаг: Тайван байж үз. Зүгээр л миний хэлснээр хий.

Чон: Тэд нарын хэлснээр хийгээд байвал та 60хүрч байж л тушаал дэвших байлгүй. Хан Жэхү гурван жилийн дараа суллагдана. Тэр үед нэг сумаар хоёр туулай алж болно.

Цаг: Яаж тэр вэ?

Чон: Нууц ажилтан болъё.

******************

Эр: Новш оо.

П: Зүгээр үү?

Чон: гурван жилийн ажил.

П: Яасан ч удаан юм. Хэнтэй хамтрах юм?

Эр: Байхгүй. Цагдаа, прокурор... хэн ч мэдэхгүй.

Жу: Хөөх. Хойд Солонгост нэвтрэх гэж байгаа юм уу?

Чон: Нэг нь шинэков, нэг нь  хоригдол.

Жу: Би шинэков болъё.

П: Золиг чинь. Новш  чинь,  гараа буулга. Хүнтэй ч суугаагүй байж. Би аль хэзээ эхнэр хүүхэдтэй болсон хүн. Тасгийн дарга аа, манай хүү анхны үгээ хэлсэн. Юу гэж хэлснийг нь мэдэх үү? Юу гэж бодож байна?

Жу: Гэр бүлээ ашиглах юм уу? Манай ээж хүнд өвдчихсөн байгаа. Тасгийн дарга та мэдэж байгаа шд. Тийм  ээ? 

П: Манай хүүхдийн анх хэлсэн үг нь “дадди”. Гэдсэнд байхад  ээж нь англи  дуу сонссдог байсан болохоор анх хэлсэн үг нь дадди/аав/. Ийм байхад чинь би шоронд орж болох уу?   

Чон: Жу Хёнсу. Энэ  удаа чи үзээд алд.

Жу: Ийм чухал ажилд яагаад над шиг шинэ хүн ашиглаж байгаа шалтгаан нь юу юм?

Чон: Даруу зан чамд зохихгүй. Академид байхад чи ангидаа шилдэг нь байсан.

Жу: Би чадахгүй. Үгүй ээ,  хийхгүй. Хийхгүй гэж хэллээ шүү. Энэ ахаар хйилгэ л дээ. Дандаа хамгийн амархан ажил хийдэг шд.

П: Золиг чинь, би хамаг олиггүй ажил хийдэг биз дээ.

Жу: Ах аа, худлаа ярихаа боль.

П: Тасгийн дарга тэгж хэлж байна шд.

Жу: Тэрүүгээр хийлгэ. Тасгийн дарга аа. Энэ удаа ах шоронд орог, за юу?

П: Хөөе. Хөөе.

Чон: Ээжди чиь бөөр олж өгье. Тохирох бөөр олдох хүртэл диализийн зардлыг нь байгууллагаас даана. Яая гэж бодож байна?

*****************

Жу: Гонконгоос ачааны хөлөг онгоц Инчоны боомтод ирсэн. 20мянган хулс, бас эдэд... эфидрин авчирч байгаа. Шөнө хоёр цагт боомтод ирсэн...

Чон: Чи...

Жу: Ирэх цагийг нь мэдчихсэн байсан.

Чон: Танилцуулга хийж байгаа юм уу? Гайхуулж байгаа юм шиг ярь.

Жу: Цаг нь болохоор сайн хийнэ ээ.

П: Хөөх. Аргагүй л хөөрхөн юм аа.

Эм: Смайл/инээгээрэй/Смайл.

Жу: Ах аа. Ажлаа хийе.

Чон: Жу Хёнсу. Тэнд үг чинь нударганаас өөрцгүй чухал. Итгэл төрүүлэхээр хэлээд үз.

Жу: Манайх хоёр цагт Инчоны боомтод ирсэн. Даанч мэдээлэл алдагдсан. Боомтод хаа сайгүй цагдаа байж байсан. Яалтай билээ? Аан? Хулсаа булгачихаад онгоцон дээрээ долоо хоносон. Хийх юм  юу ч байгаагүй. Даанч онгоцон дээрээс бид нар Хятадын хуурамч виагра олсон. Тэрийг хараад нэг Солонгос, Хятад нөхдүүд “үйлчилдэг юм байна уу үгүй юу үзье” гэдэг байгаа. Тэгээд, бүгд яахаа мэдэхээ больсон.

Ном: Хуурамч виагра хүртэл үйлчилдэг байх нь ээ?

Жу: Үйлчилдэг юм байна дээ. Тэгээд нөгөөдүүл чинь тэвчихээ байгаад онгоцноос гарч яваад баригдчихсан. Тэр нь бид нарт өгөөш болохгүй юу. “Ачааны машин хурдан дууд” гээд л. Ачааны машин ирэнгүүт бид нар ачаагаа ачиж өгчихөөд яваад өгсөн.

Хан: Солонгос, Хятад ажилчид яасан?

Жу: Бараагаа буулгачихсан гээд байхад. Нотлох баримт байхгүй болохоор тэднийг суллахаас аргагүй болсон.

Ном: Халэлуяа. Виагра бүгдийг нь аварч.

Жу: Виагра үхсэн хүнийг ч авардаг юм.

***************

Хан: Үгүй ээ. За яах вэ. Хүслээ хурдан хэл.

Жу: Би... өрөөгөө солимоор байна. Хамгийн том өрөө рүү.

Хан: Тэр чинь минийх.

Чон: Хан Жэхү тийм амархан  хууртах хүн биш дээ. Ямар байна? Итгэлийг нь олж чадаж байна уу?

Жу: Яах вэ. Жаахан. Дахиад жаахан хүлээх хэрэгтэй юм шиг байна. Өөр мэдээ байна уу?

Чон: Баяр хүргэе. Бөөр олдсон. Ээж чинь удахгүй мэс засалд  орно. 

Жу: Нээ-нээрэн үү? За.

Хан: Сайн мэдээ дуулаа юу?

Жу: Тийм ээ, ээж ээ. Ээж ээ, дараа залгая. За.

Хан: Хөөе. Чи... Жаахан охин биш дээ. Ээжтэйгээ ярих тийм сайхан байна уу?

Жу: Сайхан байна. Гэр бүлийн хайр гэж мэддэггүй юм уу?

Хан: Надад гэр бүл байхгүй болохоор ямар байдгийг мэдэхгүй  ээ.

Жу: Эндээс гарахаар таныг  ах дүү нар чинь хүлээж байгаа шд. Тэр чинь  л гэр бүл.

Хан: Тийм ээ.

Жу: Би ч гэсэн гарахаараа бүлэгт элсдэг юм билүү. Аан ах аа? Тоглож байна. Тоглож байхад чинь итгэчих юм.

***************** 

Б: Ким Сонхан ирсэн байх аа. Хэлэх юм алга уу?

Хан: Тэгсэн... Ирээд удаагүй зрхний шигдээс болоод үхчихсэн.

Б: Зүрхний шигдээс ээ? Хөөе,  ашгүй дээ. Миний сонссоноор тэр новш  чамайг алахаар албаар энд ирсэн гэсэн. Хэн явуулсныг нь мэдэх үү? Бёнчол ах явуулсан юм.  Муу новш.  Новш чинь. Гэнэтхэн зүрхний шигдээс гэнэ шүү. Тэгээд яах гэж байна аа? Гарахаараа авга ахыг  алах гэж байна уу? Би бэлдэж байя.  

Хан: Өршөөлгүй новш. Авга ахыгаа ална гэж яаж хамаагүй ярьж болдог юм?

Б: Авга ах гэнэ шүү. Манай аавыг үхсэний дараа намайг асрамжийн газарт өгсөн новш. Ямар юмных нь аваг ах байдаг юм? Хөөе. Хар. Миний нүдийг хар. Намайг Пёняны биш Хамхёны хүйтэн гоймон  захиаллаа гээд үнсний сав шидээд ийм болсон юм. Би үхэх шахсан.

Хан: Тэгвэл... чиний л буруу шд.

Б: Миний буруу нь ч буруу л даа. Пёняаны хүйтэн гоймон хамгийн амттай.

Хан: Ямартай ч... дайн гарах юм бол хүүхдүүд мөнгөтэйгийнх нь талд орно. Одоохондоо харзнаад... чимээгүй байж байя.

Б: Чадахгүй ээ. Тэр хөгшин новшийн дэргэд сүүлээ шарвалзуулсаар залхаж байна. Найз аа, би тэсэхгүй нь.

Хан: Тэр ч яах вэ. Мэдсэн үү?

Б: Аан Жу Хёнсу гээд байсан уу? Тэр новш... Инчоны Алтан тогоруу бүлэгт байсан байна лээ.

*****************

Эр: Хөөе. Холдоцгоо. Ёстой...

Чон:  Зоригтой юм аа. Задланд оруулахаас өмнө мэдээллийг нь цэвэрлэ.

Эр: Жу Хёнсу зүгээр байгаа.

Чон:  Одоохондоо амьд байгаа биз дээ. Одоо гаргаж авах боломжгүй.

Эр: Энийг хэлээгүй нь дээр байх. Тэр золиг мэдчихвэл төлөвлөгөө нураагаад, алга болчихож магадгүй.

Чон:  Ээж нь  удахгүй мэс засалд орно.

Ээж: Тийм ээ. Би өнөөдөр эмнэлэгт хэвтэнэ. Тасгийн дарга аа, баярлалаа. За... Манай Хёнсу сайн байгаа биз дээ? 

***************

Хан: Нарлаж байгаа юм уу?

Жу: Гадаа сайхан байна.

Хан: Тийм ээ. Сайхан нартай байна.

Жу: Надаар тоглоод байгаа юм уу, новшнууд аа?

Эр: Тайван бай.

Жу: Новшнууд аа. Яахаараа манай ээж гэнэтхэн үхдэг юм?

Эр: Новш чинь.

Жу: Хөөш.

Эр: Тайвшир гэсэн шүү.

Жу: Зүв зүгээр байсан хүн яахаараа үхчихдэг юм? Новш минь. Би... манай ээж... Ээжтэйгээ уулзъя.

Эр: Тайван бай. 

Жу: Ээж ээ.

Эр: Хөөе. Тайвшир.

Жу: Ээжтэй уулзуулаадах. Новшнууд аа.

Эр: Хөөе. Суу. Жу Хёнсу. Тайвшир гэж байна. Сайн барь...

******************

Жу: Би эндээс гармаар байна. Ганц өдөр байхад болно. Надаас өөр ээжийг оршуулах хүн байхгүй.

Чон: Чи үлгэр жишээ хоригдол биш болохоор чөлөөгөөр гаргаж болохгүй.

Жу: Би хэнээс болж энд байгаа билээ дээ. Новш гэж. Гуйж байна. Би хэлсэн болгоныг чинь хийсэн шд. Тэгэх үү?

Чон: Одоо  тусалж чадахгүй нь.

Жу: Ингээд байлгүй нэг арга бодож ол л доо.  Тэгэх үү? Би хоёр жил шоронд байлаа шд. Ээжийгээ ч оршуулж болохгүй гэж үү? Намайг гаргахгүй бол би бүгдийг нь хэлэх болохоор өөрөө мэд...

Чон: Энд байгаа чиний мэдээллийг устгачихвал чи хэрэгтэн болно. Тэгмээр байгаа юм уу?

Жу: Хөөе... яаж... Яаж ингэж чадаж байна аа?

Чон: Хёнсу. Одоо ингэж байх цаг биш.

********************

Жу: Надаас хол бай.

Хан: За. Чамайг ойлгож байна.

Жу: Ойлгох оо?  Чи  юу ойлгосон юм?  Аан? Надад ямар байгааг чи яаж мэдэх юм, новш минь?

Хан: Харамсахаасаа өмнө боль. Яаж байгаа юм?

Жу: Хараал идсэн новш.

Хан: Одоо болно, новш минь.

Жу: Новш. Тавь.

Хан: Боль.

Жу: Тавь.

Хан: Одоо боль.

********************

Х: Ийм юм байх гэж. Саяхан л хоёулаа нийлчихээд намайг сүрдүүлээд байсан. Уу. Чамд гарах зөвшөөрөл өгсөн. Гав зүүгээд, хоёр хянагч чамайг аваад явна. Энэ оршуулгын газрын хаяг. Оршуулгын зардлыг Хан Жэхү төлсөн. Чамайг эмнэлэгт үзүүлнэ гэсэн шалтгаанаар гарга гэж намайг сүрдүүлсэн. Тэхдээ л захирлын зөвшөөрөл хэрэгтэй юм чинь. Өнөөдөр явчихаад ир.

***************

Жу: Аавынхаа царайг ч таньдаггүй. Миний хувьд ээж л байсан. Одоо хорвоо дээр цор ганцаараа боллоо. Март даа. Та угаасаа ойлгохгүй.

Хан: Чи... хамгийн анх намайг хэн алах гэж байсныг мэдэх үү? Манай ээж. Манай аав архи уухаараа эхнэр, хүүхдээ зоддог байсан юм. Архи уугаагүй үедээ зүв зүгээр. Даанч өдөр болгон уудаг байсан. Би 12-той л байсан байх. Гэртээ хоолоо идэж байсан чинь нэг л хачин байсан. Хоол хачин амтагдаад л... Ээж миний нүд рүү харахгүй дальдчаад л... Тэгээд хоолоо ч идэхгүй жорлон руу гүйж очоод... хоолой руугаа хуруугаа хийж байгаад  бөөлжчихсөн. Гараад ирсэн чинь... ээж, аав хоёр амнаас нь хөөс сахарчихан... үхчихсэн  хэвтэж байсан.

Жу: Ах аа, уучлаарай. Би...

Хан: Хаягдах ямар  байдгийг би сайн мэднэ. Ямар ч байсан... Энэ түүхээс... хүнд итгэж болохгүй гэдгийг сайн ойлгож ав. Нөхцөл байдалд итгэ. Нөхцөл байдалд. Эндээс гарахаараа надтай ажиллах хүсэл байна уу? Новш чинь. Хүсвэл... хамт ажиллая. Хоёр хаягдсан новш хамт ажиллаад үзье. Чамтай ажиллавал  хөгжилтэй байх юм шиг байна. Миний дор ажиллана гэсэн үг биш болохоор айх хэрэггүй. Ямар вэ? Сонирхолтой байгаа биз дээ? Оронд нь...

Жу: Ах аа. Би цагдаа.  

Суллагдсанаас  127хоногийн дараа

Чон: Юу болоо вэ?

М: Гэнэтхэн дохио ирэхээ больчихлоо.

Чон: Юу?  Баригдчихсан юм уу?

Эр2: Тийм биш ээ. Цаг нь эвдэрчихсэн юм шиг байна.

М : Нээгээд сонсого.

А: Хаанаас юу сонссоныг чинь мэдэхгүй. Би 200хайрцаг хавч л буулгасан. Гү захиралтай жаахан маргалдсан ч гэсэн... би тийм юм хийдэг хүн биш. Яасан ч...  

Жу: Утсаар ярьж болох уу?

А: Тэг ээ. Чамд тийм эрх байгаа.  

Чон: Энэ хэн юм?

Эр2: Нэр нь Чой Дэёон. 45 настай. 12удаа бусдын биед халдсан, хууль бус зөөвөрлөгч...

Чон: Чой ахмад уу?

Эр2: Хөөх. Энэ... Төрөлхийн хэрэгтэн байна.

Чон: Жу Хёнсу ганцаараа буулгаж авч чадах хүн биш дээ. Түүх нь ямар юм?

М :  Гү Бёнчол импорт-экспортын баримтны тамга хуурамчаар үйлдвэрлэсэн байсан. Тэрийг нь  ахмад Чой илрүүлсэн гэсэн.

Чон: Ямар тамга?

М : Одоохондоо Бусаны гааль, боомтын даргын тамга гэдэг нь батлагдсасн.

Эр2: Боомтынхон мэдвэл галзуурах байх даа. Барихгүй юм уу?

Эр: Хөөе. Гурван жилийн ажлыг нураах гээ юу? Аан?

Жу: Ерөнхий захирлын тавьж байгаа сүүлчийн санал.

А: Хөөе. Яагаад байгаа юм бэ? Манайд  тамга байхгүй ээ. 

Жу: Тоог нь харсныхаа дараа хариугаа хэлэхэд болно.

А: Яагаад? Царайлаг мөртлөө наргиа хийхдээ ч сайн юм аа.

Жу: Би инээж байна уу?

Эр: Новш чинь.

Хан: Эхэлцэгээе.

Б: Хөөе. Хөөе. Юундаа яарсан юм бэ? Шээс нь гоожих гэж байгаа юм шиг яарч гэнэ. Нэгмөсөн бүгдтийг нь барих хэрэгтэй шд.  Хөөе.Чи тэр хүүхдэд санаа зовоод байгаа юм уу?

Эр: Новш  оо...

Эр: Бариад ав.

А: Хөөе хөөе хөөе. Цаашаа. Цаашаа. Битгий ойрт. Цаашаа. Цаашаа гэж байна. Цаашаа, цаашаа, цаашаа. Юугаа харсан юм? Энэ новшийг ал.

Б: Ирж байна.

Хан: Хөөөөе.

Б: Юу вэ? Эхлэх юм уу? 

Хан: Хааяа дасгал хийх сайхан байдаг юм.

Б: Хөөе. Бүгдээрээ юу?  Хөгжилдөцгөө...  

Хан: Хүү минь. Би ирлээ.

Жу: Хүрээд ир.

Хан: Хөөе битгий. Битгий. Битгий... Хөөш. Гэмтэх шахлаа шд.

Жу: Би үхэх шахлаа.

Хан: Хөөе. Энийг холдуулаадах.

Жу: Надад туслаарай.

Хан: Хөөе, энийг холдуулж байж л чамд тусална шдээ.

Жу: Ах аа, намайг босгочихвол би холдуулаад өгье.

Хан: За за.

А: Битгий ойрт. Битгий ойрт гэж байна. Битгий ойрт. Ингэж болохгүй ээ. болохгүй...

Гү: Хөөх. Хёнсугийн ачаар Чой захирлын тамгыг  өөрийн болгодог байна шүү. Сайн байна.

Жу: Надад энэ ажил сонирхолтой байсан.

Гү: Хөгжилтэй? Сонсов уу?  Сая хөгжилтэй байсан гэсэн үү? Аан? Энэ...  Энийг... хөгжилтэй  байсан гэнэ ээ.

*****************

Эр: Харах сайхан байна.

Хан: Энд хөгжилтэй байгаа биз. Хөөе.

Эр: Ноён Гегард хүлээж байгаа.

Хан: Төлөө. Наанаа байж бай.  

Эр: Цэвэр.

Эр: Орж болно.

Хан: Уулзалгүй удсан байна, ноён Гегард.

Г: Уулзалгүй уджээ, ноён Хан.

Жу: Галзуураа юу? Энд юугаа хийж байгаа юм? 

М: Хөөх. Догь харагдаж байна. Энийг болгоомжтой хэрэглээрэй.

Жу: Сэтгэл хөдөлчихлөө. Новш гэж. Намайг ажиглаад байгаа юм шиг санагдаж байх чинь.

М: Хөөе. Чамаас болоод Чой ахмад ухаангүй байгаа. Чамайг хамгаалах гэж бид нар юу хийснийг мэдэх үү, новш минь?

Жу: Тэгвэл намайг буцаахгүй юу.

М: Нохойн гөлөг чинь.

Хан: Жу Хёнсу. Жу Хёнсу.

М: Ёстой.  

Хан: Жу Хёнсу.

Жу: Галзуу новш.

Хан: Энд юу хийж байгаа юм?

Жу: Жорлон заваан байхаарн нь бие засах санаатай гарч ирсэн чинь... Энэ галзуу новш хараад хүн шээлгэхгүй. Ёстой...

Хан: Хөөх. Нийгэм хичнээн нээлттэй  болсон ч гэсэн тэгж болохгүй биз дээ.

М: Буруу ойлгосон юм шиг байна.  Би... албаар харъя  гэж хараагүй...

Хан: Муу гаж донтон. Ингээд хаар...

Жу: Хөөе.

Хан: Ингээд хар...

Жу: Ах аа. Ах аа. Болно. Ах аа.

Хан: Муу гаж донтон.

Жу: Ах аа, болно. Болно оо. Болно. Явъя.

Хан: Ингээд хар. Новш минь.

Жу: Болсоон болсон.

Хан: Ингээд хараарай, новш минь. Тэр цагдаагийн царайг харсан уу? Үхтэлээ айчихсан байсан.

Жу: Гаж дотон гээд хэлчихсэн болохоор жаахан өрөвдчихлөө.

Хан: Ингэхэд... Яагаад гэнэтхэн ирдэг билээ?

Жу: Цагийг  нь эвдэлчихсэн шд. Яагаад байгаа юм?

Хан: Хөдлөлгүй байж бай, новш минь. Хөдлөлгүй байж бай. Хөдлөлгүй байж бай. Гараа дээш нь. Гараа дээш нь.

Жу: Болов  уу? Аан? Новш гэж.

*****************

Хан: Би чам шиг байхдаа энд эхэлж байлаа. Өдийг хүртэл хэдэн хүн надаас урвасныг мэдэх үү?  Тэгсэн чинь... миний хорин жил зүтгэсэн босс өөдөөс харж инээж байгаад нуруу руу хутга шаах гэж байна. Намайг хүнд итгэж чадна гэж бодож байна уу?

Жу: За яах вэ. Ойлголоо. Хойшид надад итгэ гэж хэлэхээ больё. Ёстой... Гэхдээ би танд итгэж байна. Энд онцгүй юм аа. Хөөе.  Ах та их том болжээ. Аан?

Хан: Том?

Жу: Хөөх.

*****************

Б: Дээж  ирсэн. Тал зардлаар, томъёог нь сайжруулбал 90цэвэршүүлж болно.

Гү: Энэ хууль бус биш байсан  бол Нобелийн шагнал авахгүй юу.

Б: Авга ах аа, өдрөө товлоход болох юм байна. Энэ удаа томхон хөдөлье. 

Гү: Хэр их вэ?

Хан: 50кг гэж бодож байгаа.

Гү: 50-аа?

Хан: Тараалтаа өргөжүүлбэл улс орон даяар тарааж болно.

Гү: Тийм  их мөнгө олох гэж бүтэн сар болно шд.

Б: Авга ах аа. Дэлхийг зургаа хоногт бүтээсэн байхад.

Гү: Чон тасгийн дарга үнэр аваад ирэх байх даа.

Хан: Арга байна.

**************

Б: Ямар төлөвлөгөө байгаа юм? Тэр цагдааг яах гэж байна? Ашиглах юм уу?

Хан: Амаа мэд.

Б: Охид оо, энэ хүн цагдаа нартай найзалдаг юм. Чи яаж хийснээ надад хэлээгүй байгаа шүү.

Хан: Юу вэ?

Б: Тэр цагдааг яаж өөрийнхөө талд оруулсан юм? Жу Хёнсу гэдэг тэр новш Алтан тогоруу бүлэгт гэсэн нь үнэн байна лээ. Гэхдээ... байна шдээ... Тада... Би энийг арай гэж олсон шүү... Хар даа. Би тэр Чон мөрдөгчийн учрыг олох гэж байсан юм. За... Надад  энэ зураг  ирсэн юм. Хар даа... Чон тасгийн дарга. Дэргэд нь сууж байгаа энэ новшийн  учрыг би олчихсон. Тэгээд энэ хүүхдийг хар даа. Сайн хар... Хөөх. Цагдаа нар бид нараас илүү зальтай болж. Тийм ээ. Яасан?

Хан: Булахад хайран л юм.

Б: Юу тэр вэ? Сайн  болчихоо юу?

Хан: Өөрийнхөө талд оруулах гээд үзье.

Б: Цагдаа гээд байхад. Цагдаад яаж өгөөш тавих юм?

Хан: Боломжгүй гэж хэлэх хэрэггүй. Ямар ч байсан оролдоод үзье. Болохгүй бол... тэр үед учрыг нь олно.

Жу: Ах аа. Би цагдаа. Би галзуу юм хийж байгаагаа мэдэж байна. Таныг одоо намайг алж чадна гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ... Дахиад таныг хуурахыг  хүсэхгүй байна. Ах аа, уучлаарай.

Б: Тэр новш  өөрөө үнэнээ хэлсэн гэнэ ээ. Яаж тэгсэн юм? Хэл л дээ.

Хан: Сайн хүүхэд болохоор. Чи бид хоёр шиг новшнууд үхсэн ч ойлгохгүй.

****************

Жу: Хэн бэ? Та нар хэн юм?  

М: Хөөе. Хөгийн цагдаа.

Жу: Цагдаа? Юугаа яриад байгаа юм?

М:  Хан Жэхү чамайг цагдаа гэсэн.

Жу: Юу?

М: Чамайг алахыг хэн  тушаасан  гэж бодоо вэ? Бензин аваад ир... Асга... Хөөе. Сүүлийн удаа хэлэх юм байвал хэл. Таван секунд өгье. Тав...

Жу: Хүлээгээрэй, хүлээ.

Б: 4:

Жу: Хүлээгээч. Хүлээ...

М: 3.

Жу: Яаж мэдсэн юм? Хан Жэхү яаж мэдэж байгаа юм?

М: 2. 1.  

Жу: Үнэнч эсэхийг шалгах аа?  Шалгана гэсэн үү? Зүгээр байсан хүнийг шоронд хийсэн нь багадаад, одоо бүр... амьдаар нь шатаах гэж байгаа юм биз дээ? Хөөе, гаж донтон. Өшөөгөө аваад сайхан байна уу?

М: Манай Хёнсу жинхэнэ дээрэмчин шиг ярьж байх чинь.

Жу: Шоронд гурван жил болсон хүн ийм байдаг юм,  новш минь.  

М: Муу гөлөг чинь...

Чон: Хөөе хөөе. Өдрийг нь мэдсэн үү?

Жу: Хан Жэхү захирлаа ятгах гэж оролдож байгаа. Гү Бёнчол зөвшөөрчихвөл, Оросууд өдрөө товлоно.

Чон: Хэмжээ нь?

Жу: 50. Ээжийг мөргөөд зугтсан хэргийн сураг гарсан уу?

Чон: Хугацаа орно, гэхдээ мөргөөд зугтсан хэргүүд ихэнх нь илэрдэг шд. Хариуцаж байгаа хүмүүсийг бид нар шахаж байгаа. Дахиад жаахан хүлээчих.

Нэг жилийн өмнө. Хёнсугийн ээжийн нас барсан өдөр

М : Жу Хёнсуд хэлэх хэрэгтэй.

Чон: Мэдлээ гээд... үхсэн  хүн босоод ирэх үү?

М: Тасгийн дарга аа. Хичнээн  нууцаар  ажиллаж байгаа ч гэсэн, энэ арай л...

Чон: Хараал идэг... Хөөе. Сайн сонс. Илрэх хүртэл хэний ч буруу биш. Бусдад дээрэлхүүлж байгаа хүний өөрийнх нь л хохь. Худлаа гэмших гэх мэт хэрэггүй юм хийх хэрэггүй. Үгүй бол чи өөрөө л хохирно.

***************  

Жу: Энэ юу болоод байгаа юм? Жүжиг тавиад байгаа юм уу?

Хан: Чи яагаа вэ? 

Жу: Яривал их  урт түүх болно. Гаръя... ах аа. Ингэж амьдрахаас залхахгүй байна уу?

Хан: Яаж?

Жу: Зүгээр л. Заримаа таны амьдрал бачимдмаар санагдаад.

Хан: Хүссэндээ ингэж амьдарч байгаа юм биш. Амьдрахын тулд л ингэж байна. Амьдралд бүх зүйл мэдээгүй байхад гэнэт  араас чинь ирдэг юм.  Хэзээ ч урдаас чинь ирэхгүй. Тийм болохоор чи ч гэсэн... араа байнга харж бай.

Жу: Тийм  дээ. Би ч гэсэн... ээжийгээ тийм болчихно гэж бодоогүй.

Хан: Тийм юм болоогүй бол одоо  чи  миний дэргэд байхгүй байсан.

*******************

Жу: Хэмжээнээс болоод аль болох бага хугацаанд хурдан хийнэ. Ганц л боломж байгаа.

Чон: Итгэлтэй байна уу? Зөвшөөрөл авах амаргүй байх болно. Блокбастер болно.

Жу: Тэгвэл Бокс оффис болгоход болох юм байна.

Суллагдсанаас 150хоногийн дараа

Гү: Хөдөлье.  Спасибо/баярлалаа/.

Чон: Бүгдээрээ сайн уу.  Хөөх. Гоё юм аа. Уулзалгүй удсан байна Гү захирал аа. Хөөх. Юу хийгээд байгаа юм? Сөхрөөд суухгүй новшнууд чинь.

М: Юу вэ, новшнууд чинь. Хөөе бариад ав. Хөөе. Хайрцагнуудыг уснаас гарга.

Чон: Манай Гү захирал өвдөг нь өвддөг гэсэн, гайгүй юу? Нээ.

Эр: /Оросоор ярина/ Хөөх. Сайхан тоглоом байна, хонгор минь. Сайхан сонгол  байна.

Гү: Далайчид далайл их ганцаарддаг юм шиг байна. Хүндэт Чон тасгийн дарга аа. Ноён Гегард.

Чон: Новш.

*******************

Гү:  Нөгөө давс нь хоёр цаг болоод хайлж дуусна гэлүү?

Хан: Одоо  дууссан байх ёстой.

Гү:  За за.  Тэр Хёнсу гэдэг хүүхэд залуу болоод ч тэр үү толгой сайтай юм аа. Гэхдээ чи Чон тасгийн даргын дэргэд тагнуул тавьсан гэхээр... Арай...

Б: Авга ах аа, урт хэл хүзүү орооно гэдэг. Би тавьсан юм.

Эр: Бүрэн байна. Дуусчихлаа.

Гү: //Оросоор ярина/ Одоо бараагаа шалгая.

Жу: Шалгачихлаа.

Хан: За.

Г: Ноён Гү, энэ бидний бизнес.

Гү: //Оросоор ярина/ Сайн байна. Сайн байна. Баярлалаа. Өнөөдөр тасарч унаталаа ууцагаая. Таны төлөө. Таны төлөө.

Хан: Захирал аа. Би цогцостой уудаггүй.  Яах вэ?

Гү: Хан дэд захирал.

Б: Уучлаарай.

Гү: Муусайн урвагч нар...

Эр: Новш...

Эр: //Оросоор ярина/  Энийг  цэвэрлэе.

Эр: //Оросоор ярина/ Эд нарыг гарга.   

Хан: Бараагаа аваад буцаад яв.

Б: Хөөе. Тэр цагдаа новшийн учрыг өөрөө олоорой. Хөөе, хар даа.  Энэ үхээгүй байна шд.

Хан: Сайн байлаа.

Б: Энэ манай тал юм уу?

*****************  

Хан: Зүгээр үү? Аймаар өвдөж байна уу?

Жу: Новш гэж. Алах нь ээ.

Хан: Хөөе. Ингэх хэрэг байгаа юм уу? Дахиад уу? Энэ галзуу новшийг дээ.

Жу: Ажилтан нь ажиллагааны үеэр буудуулчихаад байхад... Тасгийн дарга нь царайгаа ч харуулахгүй  байх шив.  

Чон: Жу Хёнсуг аваад ир.

М: Хоёр удаа буудуулсан. Одоо эмчилгээ хийлгэж байна.

Чон: Толгойдоо буудуулаагүй байгаа биз дээ?

***************

Жу: Юу юм?

Чон: Танил царай байна уу?

Жу: Ээж ээ. Яагаад... яагаад надад хэлээгүй юм? Яагаад хэлээгүй юм?

Чон: Ажиллагааг баллачихна гэж бодсон юм. Тэртэй тэргүй баларсан.

Жу: Намайг яагаад ингэж байгаа юм?

Эр: Тайван бай.

Жу: Муу өлөгчин. Намайг яаж байгаа юм?

Чон: Чи өөрөө мэдэж байгаа биз дээ.   Ээжийгээ алсан хүнийг  ингээд явуулчих юм уу?

М: Тайвшир...

Хан: Тийм юм болоогүй бол чи энд байхгүй  байх байсан.

М: Хөөе  хөөе хөөе хөөе.

Жу: Үгүй ээ. Үгүй...

Хан: Энэ түүхээс... хүнд итгэж болохгүй гэдгийг сайн ойлгож ав. Нөхцөл байдалд итгэ. Нөхцөл байдалд. Бид бол...

Бүгд: ...гэр бүл...

Б: Миний найз мундаг шүү.

Эр: Тийм ээ.

Эр: Үнэн шүү.

Эр: Тийм ээ.

Б: Хөөе, холд. За, ууцагаая.

Эр эр  эр: За, тулгая.

Эр: Баярлалаа, ах аа. Найз аа. Сүүлийн үед хоёр эзэнтэй газар олон болсон. Хэдүүлээ тийм юм хийхгүй шүү. Бид бол...

Т: ... гэр бүл...

Хан: Яасан? Ийм хурдан утсаар ярьж болж байгаа юм уу?

Жу: Ах аа. Намайг шалгаж байгаа. Та ч гэсэн аюулд орсон.

Хан: Юу гэсэн үг вэ?

Жу: Нэг нь намайг матчихаж. Наана чинь намайг мэддэг хүн байгаа юу? Маргааш нэгжих зөвшөөрөл гарна. Өнөөдөр бараагаа аваад хотоос явах хэрэгтэй. Би аяар цагийг нь хэлэх болохоор нөгөө газраа уулзъя.

Хан: За, аяар уулзъя.

Эр: Нэмэлт хүч дуудахгүй юм уу?

М: Үгүй ээ, эртээд бүтэлгүйтсэн болохоор бид нарыг энэ хэргээс хасна.

Чон: Энэ удаа Хан Жэхүг л барина. Чимээгүйхэн хийвэл хэдэн хүн  явж болох вэ?

М: Гурав байх. Хан Жэхү үнэхээр ирэх бол уу?  

****************

Б: Юу вэ? Өөрөө хүн дуудчихаад байхгүй. Гүйцэтгэх захирал. Догь юм аа. Догь юм. Хурдан хий... Жэхү... Жэхү. Жу Хёнсу муу новш... чамайг ална даа. Жэхү. Ингэж болохгүй ээ... Чи буруу ойлгоод байна шдээ. Най... ухаан орооч!  Муу гөлөг...  Ийм ч найз байх гэж... новш гэж... Муу новш... Новш. Жэхү. Ингэж болохгүй ээ. Ухаан орооч дээ.

Хан: Ёнгун аа. Ингэж амьдрахаас залхахгүй байна уу? Яв даа.

**************

М: Юу вэ, новш чинь?  Удаан хүлээсэн  үү? Жаахан оройтчихлоо.

Жу: Ирчихсэн үү.

Хан: Бороо орж байгааг мэдсэн үү? Солиормооор юм. Бие чинь... зүгээр үү?

Жу: Та намайг буудсан шд. Яаж зүгээр байх юм?

Хан: Тийм  ээ, чи  их зовсон. Наашаа ирж явсан чинь... хаягдсан машинуудын дунд нэг усны машин байгааг харсан. Цэвэр ус зөөдөг машины цонхонд тинт хийх хэрэг  байнэа уу?

Жу: Намайг сэжиглэсээр л байгаа юм уу? Шалгаад үз.

Хан: Залхаж байна. Ингэж амьдрахаас. Хёнсу. Хар тамхиа зарчихаад ийм юм хийхээ болих уу?

Жу: Үгүй ээ.  Танд ийм сайн зохих ажил өөр байхгүй. Араас тавьсан новшийг алж. Өрсөлдөгчөө алж. Дургүй хүргэсэн болгоныг алж. Гү эзэгтэй амьд уу? Манай ээжийг ч гэсэн алсан гэсэн байх аа.

Хан: Би үнэхээр ухаанаа алдсан байж. Тийм ээ. Анхнаасаа л чамайг алах ёстой байсан юм. Тэгдэг байж. Новш гэж... Зүгээр л... эцсээ хүртэл мэдэх хэрэггүй байсан юм.

Жу: Юу вэ? Өрөвдөөд буудаж чадахгүй байгаа юм уу? Буудах юм бол хурдан бууд. Тэгэхгүй бол удахгүй цагдаа ирнэ. Уг нь бараагаа шалгачихаад... дараа нь урхи тавьж барья гэж бодож байсан юм. Би дахиад л төлөвлөгөө баллачихлаа.

Хан: Хараал ид.

М: Хэн Жэхү хаана байна?

Эр: Нохойн гөлөг. Хаана байна? Гараад ир.

Жу: Буугаа өгч бай. Тэгж байж л амьдарна. 

М: Новш чинь, үхмээр байна уу?

Жу: Чам шиг хүний баригдах хүн биш. Айж байна уу?

М: Амаа тат, новш... Новш чинь. Яах гээ вэ? Аан, новш минь?

Жу: Одоо намайг алахгүй бол өөрөө үхнэ гэж мэд.

Хан: Би чиний насан дээр эндээс эхэлж байлаа. Өнөөг хүртэл надаас  хэдэн хүн урвасныг мэдэх үү?

Жу: Ойлголоо. Би дахиад яасан ч надад итгэ гэж хэлэхгүй. Гэхдээ би танд итгэж байна. Ах аа. Та их том болж.

Хан: Том оо.

Чон: Хан Жэхү. Хар бараа хаана байна? Олчихлоо. Жу Хёнсу. Хёнсу,  хүлээ.

Хан: Хёнсу. Хёнсу, над шиг алдаа... битгий гаргаарай...

Гагчиг: Өршөөлгүй.

Найруулагч Бён Сонхун

Төгсөв

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home