Леа- Сайн эмчийн өмнөх дугаарт…
Шар- Шарлотт Лукайтис.
Шон- Чарли, чи манай багт ор.
Шар- За. Эерэг хандлах нь аутизмтай хүмүүст сэтгэлийн дэмжлэг болно. Миний аутизм гайхалтай. ТПА-г өндөр тунгаар бэлдэх хэрэгтэй.
Шон- Үгүй ээ, тэгж болохгүй шүү. Чи сувилагчид тодорхойгүй, эрсдэлтэй эм бэлдэхийг тушаасан.
Шар- Би тушаагаагүй. Зүгээр л санал болгосон.
Шон- Гар. – Чиний сониуч зан, зохион байгуулах чадвар чамайг сайн эмгэг судлаач болгоно.
Шар- Би эмгэг судлаач болохгүй. Тан шиг мэс засалч болмоор байна.
Шон- Чи над шиг биш.
Аш- Миний ихэнх амьдрал ортодокс ертөнцөд өнгөрсөн. Одоо ч юу хийгээд байгаагаа мэддэггүй.
Жэр- Би чамд бүрэн дурласнаас бусдаар бараг ойлгосонгүй.
Лим- Ээж?
Айл- Сайн уу, Ооди.
Лим- Та энд юу хийж яваа юм бэ? Бие чинь зүгээр үү?
Айл- Өө, бамбайн булчирхайн эмийн туршилтанд орохоор ирсэн юм.
Аар- Маргааш зөвлөлийн хуралтай гэсэн, дуулав уу? Намайг аргалчихаач?
Лим- Уг нь аргалмаар л байна. Манай ээжийг дэлгүүр дагуулж явбал бодож үзье.
Аар- Тэгье, аваад явъя.
Айл- Тусалсанд баярлалаа.
Аар- Зүгээр ээ, дуртайяа тусална. Харав уу, гэтэл надтай явж байх ч гэж.
Айл- Өө, үгүй шүү. Чи надад их тус болсон.
Леа- Очоод авчих уу…
Шон- Байз.
Леа- Яасныг нь очиж харъя л даа. Арван минут уйллаа ш дээ.
Шон- Ес.
Леа- Эргэчихээд ирье л дээ.
Шон- Битгий тэг. Энэ хэсэг дээр залхаж, ядарна. Харин даваад гарчихвал, бид бүгдээрээ жаргалтай, сайхан амарч чадна.
Леа- Хүүхэд уйлаад байхад тоохгүй байж яаж чаддаг байна аа?
Шон- Хүй нэгдлийн үед, нярай шөнө сэрээд эцэг эх нь харагдахгүй бол зэрлэг амьтдад юм уу, дайсан омгийнхонд алагдсан баж магадгүй гэсэн үг. Стивийн уйлж байгаа нь намайг аваач гэж томчуудад хэлж байгаа байгалиас заяасан зөн.
Леа- Одоо хэр удах вэ?
Шон- Арван секунд. Ес, найм,,
Леа- Долоо, зургаа, тав, дөрөв, гурав, хоёр, нэг. Битгий уйл аа, Стив. Ээж нь очиж авлаа.
Айл- Өглөөний мэнд.
Аар- Өглөөний мэнд.
Айл- Зугаатай байлаа шүү.
Аар- Тийм ээ. Даанч би явах ёстой байдаг.
Айл- Эхний уулзалт чинь хэзээ юм?
Аар- Энэний дараа.
Шон- Би зөвлөлгөөнтэй.
Лим- Хэрэггүй, Шон, байж бай.
Аар- Уучлаарай. Би нөгөө... уучлаарай.
Лим- Би яг Шонд өнөөдөр Чарли Лукайтистай ажиллана шүү гэж хэлэх гэж байлаа.
Шон- Үгүй, би Домтой ажиллана. Чарли төвөгтэй, сатааруулаад байдаг. Тэр бүтэлгүйтэж, дадлагаас гарах ёстой.
Лим- Хатуухан тодорхойлолт байна шүү, гэхдээ дадлага дуусахаас нааш оюутанг хасаж болохгүй.
Шон- Тэгвэл, би өөрөө л дагалданд багшлахаас татгалзахаас.
Аар- Тэгж болохгүй ээ, Шон. Манайх чинь сургуулийн эмнэлэг. Өөрөө татгалзана гэж байхгүй.
Лим- Болохын хувьд болох ч гэлээ чи Жордан, Калу, Ашэр зэрэг бусад бэлтгэгдэгч нартай ажиллахгүй болно.
Шон- Би ганцаараа ажиллах дуртай.
Лим- Тэгвэл энгийн хагалгаанд л орно. Олгой, эвэрхий, цөс авах л хагалгаанд орно шүү.
Аар- Дээр нь цалингийнхаа гучин хувийг хасуулахыг хэлээд юу гэх вэ.
Шон- Би тэрэнд багшилж чадахгүй. Надад саад болдог, алдааг нь хэлж өгөхөөр өөдөөс маргалддаг.
Аар- Тэгвэл алдааг нь хэлж өгөхөө л болчихвол яасан юм бэ? Оронд нь сайн хийдэг юмнуудыг нь онцолж өгөхгүй юү?
Шон- Би тэгж яах юм бэ?
Аар- Тэгэхгүй бол хүнийг шүүмжлэхээр гомдож, маргалдахад хүргэдэг юм ш дээ. Тэрнээс чинь болоод Чарли лифтэн дотор таг дуугүй ганцаараа зогсоод байна. Тэрнээс болж, дахин дахиан хуралдаж байна.
Шон- Алдааг нь зүгээр өнгөрөөж чадахгүй.
Лим- Тэгвэл сайшаалын хавчуурга ашиглаад үзээч? Сөрөг шүүмж хэлэхээр болбол сайшаалын завсарт хавчуулаад л хэлчих.
Шон- Чарли, сайшаая гэсэн ч хавчуулах юм байхгүй.
Лим- Тэгвэл нэг талд нь наагаад л сайшаа. Шалтгаан ол оо, Шон.
Айл- Сайн уу, охин минь.
Лим- Сайн, та дажгүй юү? Намайг гарахад хаалга чинь хаалттай байна лээ.
Айл- Би байгаагүй юм аа. Би... Аароныд хоночихоод ирлээ.
Лим- Юу? Тэднийд хоносон юм уу?
Айл- Тийм.
Лим- Нөгөө...
Айл- Тийм. Чамайг дургүйцэхгүй гэж бодож байна шүү.
Лим- Та том болсон хүн шүү дээ. Тэгээд л хамтрагч ерөнхийлөгчтэй маань унтахаар шийдэж л дээ. Тийм ээ. Зүгээр ээ, хамаагүй.
Айл- Ашгүй дээ. Гайхалтай байсан, Одри. Өдий насны хүн гэхэд ямар их тамиртай, шийдэмгий гэж санана аа.
Лим- Аштай юу даа, ээж ээ.
Айл- Зүгээр л секс ш дээ. Энэ судалгаа дуусмагц би гэртээ харина. Гэхдээ сексийн тухайд бол нэлээд өндөр чанартай шүү.
Пак- Хаана унасан гэнэ ээ?
Ско- Шүршүүрт. Хэр хөгширсөн маань харагдаж байгаа биз дээ.
Рон- Битгий санаа зов, ахимаг хүүхэлдэй минь.
Ско- Магтсанд баярлалаа.
Аш- Даралт 100-70, зүрхний цохилт 75.
Пак- Ташааны яс хавдаж, мултарсан байна. Энд өвдөж байна уу?
Ско- Ёо ёо.
Пак- Ташаа чинь цуурч, мултарсан байна.
Ско- Яана аа.
Аш- Санаа зоволтгүй, даруйхан хагалгааны өрөөнд оруулъя. Аав чинь алзахгүй дээ.
Рон- Сүйт залуу маань байгаа юм.
Аш- Тэгвэл сүйт залуу чинь алзахгүй.
Шар- Баярлалаа. Сайн уу? Түрүүчийн удаад хоёулаа хамтарсан бол хамаагүй дээр байх байлаа ш дээ. Би эгзэгтэй мөчүүдэд Тэйлор Свифтээс эш татдаг л даа, тэгэхээр шууд хэлчихье,,,
Шон- За, битгий.
Шар- Өнөөдөр төвөг удахгүй гэж амлая. Өшөө их хөдөлмөрлөж, тустай байхыг хичээнэ.
Кал- Анх бөөлжихдөө юу хийж байсан бэ?
Охи- Ээжтэй салхилж явсан. Хэрээс хэтэрсэн илүү үйлдэл хийгээгүй.
Ээж- Хичээлийн өмнө бид өглөө бүр алхдаг юм. Бидний тусгай бэлтгэл.
Шар- Гоё юм аа. Мирна Валериог мэдэх үү? Ультрамарафонд гүйдэг лужиг биетэй эмэгтэй. Чи сайн хичээвэл тэрэн шиг болж чадна. Ядаж л марафонд гүйнэ ш дээ. Сая саад болоогүй шүү.
Шон- Харин, саад болоогүй чинь сайн байна, гэхдээ чи наадхаа заавал ярих хэрэггүй. Гэхдээ, яг ч хамааралгүй биш л байлаа л даа.
Мор- Халуунта, цагаас эс ихэссэн болохоор шээсний замын халдвар болов уу.
Шон- Люси, доошоо хэвтээрэй. Гүнзгий амьсгаа ав. Мёрфи шинж эерэг.
Шар- Мёрфи эмч өөрөө оношилсон гэхээр ёстой догь. Гэхдээ Мёрфи эмчийн нэрээр нэрлээгүй л дээ.
Шон- Үнэндээ, Мёрфи эмчийн нэрээр нэрлэсэн. Гэхдээ би биш л дээ.
Шар- Тэгсэн ч догь.
Шон- Догь юм ерөөсөө алга, Люсигийн цөс үрэвссэн болохоор цөсийг нь авах хэрэгтэй.
Ээж- Яагаад цөсийг нь авах болоод явчихав аа?
Шон- Таргалаад өвчний үүр болсон болохоор.
Кал- Гэхдээ айлтгүй дээ, бид өдөр бүр хагалгаа хийдэг юм.
Шон- Гэхдээ хүүхдэд биш л дээ.
Аш- Дэмий тэгж хэлжээ. Хоёрдугаар чиглүүлэгч утас суурилууллаа. Гэхдээ ийм сэжгийн юмыг үл тоогоод өнгөрөөх болж байна уу? Бараг л өвөө нь байхаар настай хүн ш дээ.
Жэр- Чи, бид хоёрыг хараад сэжиглэдэг олон хүн байдаг юм шүү.
Аш- Тийм, гэхдээ биднийх чинь хайр. За юу? Харин энэ ашиг харж байна.
Жэр- Дахиад л дэмий юм хэллээ.
Аш- Дүгнэлт л дээ, ер нь бол. Мөнгөгүй бол залуу хүүхэн өвгөнөөр яах вэ дээ? Бас би Инстаграмыг нь олсон. Бахад буудалласан зочид буудлыг нь хараарай. Жилийн өмнө сүй тавьсан ч хуримын вэбсайт ч үгүй. Ашиглаж байгаа байхгүй юү, ханатлаа секс хийж авчихаад бүсгүйг хаячихна.
Жэр- 74-тэй шүү дээ.
Аш- Тийм. Эр хүн шүү. Ясны эхний эрэг чангаллаа.
Пак- Бүсгүй өвгөний мөнгөнд, өвгөн бүсгүйн залуу сайханд болсон бол хэн хэндээ алдах юмгүй юм биш үү.
Аш- Түгжигч эргийг чангаллаа.
Кал- Цөсийг элэгнээс салгаж байна. Боловсруулсан хоол, чихэрлэг ундаа, тамирын хичээл хасчихаар,,, Хүүхдийн дунд таргалалт тахал болсон нь гайхах юм биш.
Шар- Үнэндээ, өндөр жингийн харьцаа алдагдахаар эрүүл мэнд доройтдог л доо. Булчингийн масс, бодисын солилцооны түвшинг харгалзан үзэхгүйгээр...
Шон- Өршөөгөөрэй. Чи юу хийж байгаа билээ?
Кал- Өө, би... би л Чарлийг багаж эмхлэнгээ сайн мэдэж ав гэсэн юм.
Шон- Хэвлийн хөндий дурандах хэрэгсэл зүүн талд, тэгээд хавчаар, хайч, татагч, утас гээд явна. Чи эсрэгээр нь өрчихжээ. Гэхдээ цэгцтэй өрсөн байна шүү.
Шар- Баярлалаа.
Кал- Гэхдээ нэг юм хэлэхэд, илүүдэл жинтэй хүмүүсийг гоочлохоор, уучлаарай, Шон, түрүүн таргалахаар өвчний үүр болдог гэдэг чинь бүр их иддэг болгож мэднэ шүү.
Шон- Би анагаахын хэллэгээр л хэлсэн. Хэт авианы коагулятор. Эхлээд...
Шар- Хэрэв тэр хүүхэд таны үгэнд ичсэн бол та...
Шон- Чи дагал... Чарли, чи түрүүн надад саад болохгүйгээр сайн ажилласан шүү.
Шар- Баярлалаа.
Шон- Гэхдээ одоо чи надад саад хийснээрээ сайн ажиллахгүй байна шүү.
Шар- Өө, хоёулаа адилхан ярилцаж байна гэж бодсон.
Шон- Гэхдээ чи одоо надад саад болохгүйгээр тун сайн ажиллаж бай...
Шар- Таны үргэлжилсэн бодлыг сонссон чинь их тустай байна.
Шон- За за, би бүр аргаа барлаа.
Кал- Шон. Элэг нь шар өнгийн тархмал хуримтлагдсан фиброзтой юм байна.
Шон- Элэг нь хэт өөхөлсөн байна. Энэ янзаараа ахивал элэг шилжүүлэн суулгана эсвэл хин үхнэ.
Аш- Чөлөөтэй хөдөлдөг болоход хэдэн сар орох байх, гэхдээ сүмийн голоор алхахад чинь саадгүй шүү.
Рон- Маш их баярлалаа, эмч ээ.
Аш- Ингэхэд та хоёр яаж учирсан бэ?
Ско- Миний долоодугаар ангид англи хэлний хичээл заадаг сургууль дээр хуулийн маргаан гараад, тэгсэн чинь яаж ч юм нэг чамин хуульч үнэгүй өмгөөлөхөөр болсон юм.
Рон- Тийм чамин биш ээ.
Ско- Үгүй ээ, чамин шүү. Гэхдээ их даруухан. Би хэдэн жилийн өмнө эхнэр Жүлигаа Ковидоор алдсан юм л даа, тэгээд.... би бүр хямарчихсан явахдаа дахиан хүнд дурлах юм гэж санасан ч үгүй явсан.
Рон- Хэн маань ч ингэнэ гэж санаагүй.
Ско- Гэхдээ учирсандаа баяртай явдаг шүү.
Фэр- Сайхан түүх байна. Хурим чинь хэзээ вэ?
Ско- Хөөе, бие чинь зүгээр үү?
Рон- Зүгээр, гэдэс хачин оргиод. Скоттыг шашнаа сольж, иудейд орж дуусахыг хүлээж байгаа л даа. Волки эмч ээ, шашнаа солиход хэр уддагийг та лав мэдэх байх. Та еврэй биз дээ?
Аш- Үгүй.
Рон- Өө, уучлаарай, би... би бодохдоо... нэг л эвгүй шүү.
Ско- Ронит? Ронит.
Жэр- Наашаа хар.
Ско- Ронит.
Аш- Ор наашаа.
Пак- Гэдэс, 12 нугалаа хэвийн байна.
Жэр- Энэ хоёрыг андуу бодсоноо хүлээхгүй юм уу?
Аш- Тэгье ээ. Жинхэнэ хайр байна. Гэхдээ яагаад алтан үеэ хамтдаа тайван өнгөрөөж болохгүй юм бол оо? Яах гэж гэрлэхийн тулд шашин энэ тэр сольж зовоож байгаа юм бол? Үлдсэн насаа Рутын ном уншиж өнгөрөөж чадах болов уу даа?
Жэр- Бүсгүй тэрнийг юунд ч хүчлээгүй ш дээ. Өвгөн бүсгүйг жаргалтай байлгахыг л хүсэж байна.
Аш- Тийм ээ, үнэндээ хайрладаггүй мөртлөө хайрладаг царай эсгэж байгаа юм.
Пак- Гэрлэмээр санагдсан л бол бүсгүйнхээ дуртай хайртай бүхэнд л дуртай хайртай болно ш дээ. Хөндлөн бүдүүн гэдэс хэвийн.
Жэр- Тэгээд ч тэрний насны хүнд өөрийг нь халамжлах залуу хүнтэй байвал дээр ш дээ.
Аш- Тэгвэл өмгөөлөгчөөр нь л ажиллуулна биз дээ.
Жэр- Тийм ээ, ёслол дээр магадгүй. Цагаан даашнинз өмсөж, бөгж солилцдог, энийг юу гэдэг билээ?
Аш- Чи яагаад эгдүүцээд байгаа юм бэ?
Жэр- Чи өөрөө ямар ичгүүргүй юм бэ?
Пак- Залуус аа. Зүүн өндгөвч болон аарцагны эрхтнүүд.
Шон- Глассман эмч, Лим эмч хоёр сайшаал хавчуулах арга хэрэглэ гэсэн ч алдааг нь залруулахын тулд Чарлигийн хийж байгаа зөв гэсэн хоёр үйлдэл олоход сатаараад хэцүү байна. Зөндөө байгаа л даа.
Леа- Стивийг уйлахаар унтах бэлтгэлээрээ юу хийдэг билээ? Үл тоодог шүү дээ. Тэрнийг битгий тоо.
Шон- Чарли чинь хүүхэд биш. Хийсэн алдаа нь өвчтөнд нөлөөлдөг.
Леа- Анагаахын оюутнууд ямар нэгэн юм хийхээр өвчтөнүүд хохирох нь хэр олон байдаг билээ дээ?
Шон- Олон ч биш л дээ.
Леа- Тэгээд, ядаргаатай юм хийгээд байвал тоохгүй л байгаач. Алдааг нь тоохгүй байвал магтах юм хайх хэрэггүй болно.
Шон- За, тийм ээ. Үзээд алдахад гэмгүй. Лүси нойрсуулагчаас сэржээ. Би явлаа.
Леа- Юм хумаа мартаагүй биз? Ямар ч төвөгтэй, залхмаар юмыг тэсэх сэтгэл санааны бэлтгэлтэй юү? Нэг хөөрхөн, живхний тос үнэр ч юм уу? За, цаадхаа үл тоохоор яв даа.
Пак- Гуравдугаар зэргийн өндгөвчний хорт хавдар. Өндгөвч, аарцагнаас цааш тархсан байна.
Рон- Хэдэн сарын өмнө эмчдээ нуруу өвдөж, дотор муухайраад байгаагаа хэлсэн чинь стресснээс улбаатай байх л гэсэн ш дээ.
Пак- Харамсалтай нь тийм ч түгээмэл биш. Нийт тохиолдлын 70%-ийг эрт үедээ оношлогддоггүй.
Аш- Бидний зүгээс чадах бүхнээ хийнэ, хавдарыг аль болох ахиухан авахаас эхэлнэ. Үлдсэнийг нь хими эмчилгээнд даатгана.
Айл- Баярлалаа. Болсон. Одри.
Лим- Өө. Сайн уу?
Аар- Сайн уу?
Айл- Сая бид хоёр хаана хоол идэх вэ гээд ярьж байлаа.
Аар- Нээрэн, нөгөө газар чинь юу билээ? Элмы гудамжны хятад хоол билүү?
Лим- Ийст-Вэст. Вонтон таког нь идэж үзээрэй.
Аар- Өршөөгөөрэй. Хөөе, чи нэг л дурамжхан байх шиг байна.
Лим- Манай ээжтэй унтсанд чинь үү? Аав олон жил унтсан ч бид дургүй байгаагүй л дээ.
Аар- За за, нэгэнт чи уурлаагүй юм чинь, би юу хийвэл энэ хачин байдлыг жаахан ч болов намжаах бол?
Лим- Ээжтэй гадуур битгий гар гэлтэй биш.
Аар- Тийм богино уу?
Лим- Өөрөө асуусан шүү.
Мор- Үнэн үү?
Лим- Хэдийн мартсан юмыг битгий сануулах гээд бай.
Мор- Пөөх. Глассманд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй шүү.
Лим- За, арай ч дээ.
Мор- Өрсөлдөгчийнхөө ээжтэй унтана гэдэг чинь Эрхмэдлийн 49 дэх хууль шүү.
Лим- Тэр миний өрсөлдөгч биш хамтран зүтгэгч.
Мор- Тэр хоёр гэрлэлээ гээд төсөөл дөө.
Шон- Тийм учраас л ходоодны дотуур хагалгаа зөвлөж байна.
Ээж- 14-тэй шүү дээ.
Мор- Лүси шаардлагад тэнцэж байгаа. БЖИ нь 40, 61.8 кг илүүдэл жинтэй, үр дүнд нь эрүүл мэндийн байдал ноцтой дордсон.
Лүс- Өөр хүүхэд тийм хагалгаанд ордог уу?
Шар- 2022 онд өсвөр насныханд 1,400 удаа бариатрийн хагалгаа хийсэн, бас жилээс жилд улам түгээмэл болж байгаа.
Мор- Мёрфи эмч чиний гэдэснээс ихээхэн хэсгийг авна. Тэгсэнээр чи багахан иддэг болно.
Шар- Яаж гэдгийг нь одоогоор тодорхой мэдэхгүй ч, тархин дахь өлсөх дохиог бууруулдаг.
Шон- Буруу биш байна.
Лүс- Тэгвэл хийлгэе л дээ. Ээж ээ, би цаг үргэлж хоол боддог ш дээ. Биетэйгээ тэмцэлдээд баймааргүй байна. Залхаж байна.
Ээж- Охин минь, би,,, чамайг ингэж их шаналдгийг мэдээгүй ш дээ.
Лүс- Танд мэдэгдмээргүй байсан юм. Би өөрөө турах гэж үзсэн л дээ, гэвч,,, одоо дахиж чадахгүй юм шиг байна.
Ээж- За за, тэгье л дээ. Хагалгаа хийлгэе.
Шон- Чарли хагалгааны зөвшөөрлийн маягт авч ирж өгнө.
Шар- Хариуцлага. Гоё шүү.
Лим- Гандэрсон роботын туслалцаатай уушигны дурангийн хагалгаа хийх гэж байна./ торакоскопик лабектоми /
Аар- Гандэрсон. Цаадах чинь жаахан ногоон биш үү?
Лим- Тийм ээ. Тэр яг буруу товчлуураа дарж, роботын бослого дэгдээнэ.
Аар- Чи туслахаар орох уу?
Лим- Яах вэ, би зарим нэгийг аргалчихна л даа.
Аар- Сайн байна. Асуудал шийдэгдлээ.
Лим- Гэхдээ танаар зөвлөлд бичиг гаргуулах хэрэгтэй байна.
Аар- Ямар бичиг?
Лим- Эмнэлгийн үйл ажиллагааны удирдлагын шинэ туршлага.
Аар- Аан, тэр бичиг үү? Чиний бичих ёстой тэр бичиг үү?
Лим- Гандэрсоныг би аргалж байгаа юм чинь...
Аар- Хугацаа нь тулчихжээ. Би таая, сүүлийн хугацаа нь,,,
Лим- Маргааш.
Аар- Хачин тохиолдлын юм аа. Ингээд би ээжийг чинь хоолонд авч гарч чадахгүй боллоо гэж.
Лим- Эсвэл хагалгаандаа.
Шар- Гарын үсэг зурахын өмнө, ходоодны дотуур хагалгааны эрсдэлийн талаар хэлж өгье.
Ээж- За, тэг.
Шар- За. Нэг, хүчил татрах. Хоёр, амин дэмийн эсвэл төмрийн дутагдал. Гурав, эвэрхий. Дөрөв, хагалгааны үеэр болон дараа нь дотуур цус алдах.
Ээж- Тэгэхээр аюултай юм биш үү дээ.
Шар- Аюултай. Тав, хагалгааны шархны халдвар. Зургаа, хорой цус нөжрөх.
Лүс- Хортой?
Шар- Тийм ээ, жишээ нь уушигны бөглөрөл. Уушгинд хүчилтөрөгч хаагдаж, амьсгал боож эхэлнэ. Долоо, эрхтэн доголдолд хүргэх сепс.
Ээж- Байж бай даа.
Лүс- Би ерөөсөө болилоо.
Ээж- Би ч бас. Хагалгаагаа больё доо.
Шар- Тэгвэл наймдугаархыг нь сонсоод ч хэрэггүй юм байна.
Шон- Чи тэр хүүхдийг айлгаад амь насыг нь эрсдэлд оруулчихлаа.
Шар- Би хийх ёстойгоо л хийсэн. Байж болох бүх хүндрэлийг хэлж өгсөн.
Шон- Нэг бүрчлэн яг яахыг нь хэлсэн үү?
Шар- Үгүй, гэхдээ…
Шон- Эсвэл ямар ч ганцхан энэ хагалгааны үеэр бүгд үүсэхгүйг тайлбарлаж өгсөн үү?
Шар- Санаанд орсонгүй ээ.
Шон- Эсвэл харьцангуй хагалгаа гэж хэлсэн үү?
Шар- Ингэж болохгүй ш дээ.
Шон- Надад саад болохоо боль.
Шар- Та өөрөө надад саад болоод байна.
Шон- Би үндсэн эмч шүү. Би чамайг магтаж сайшааж үзсэн, гэвч нэмэр алга. Бас би чамайг үл тоох гэж үзсэн, гэсэн ч нэмэр алга. Гэхдээ намайг чамд заа гэж шаардсан болохоор үүнээс цааш чи эргээд зөвхөн ажиглах л эрхтэй болсон шүү. Надад бүү саад бол. Чи нэг ч үг дуугарахгүй, хагалгааны үеэр ч, өвчтөний дэргэд ч.
Жэр- Дуу муутай байх чинь.
Аш- Ронит ерөөсөө санаанаас гардаггүй ээ. Эмч нь нэг анхаарч үзсэн ч болоосой.
Жэр- Өөрөө хими эмчилгээтэй, сүйт хархүү нь хугархай хавиргатай, хуримаа төлөвлөж байна гээд төсөөл дөө.
Аш- Хурим төлөвлөх нь хэнд хамаатай юм бэ? Тэр үхэж мэднэ ш дээ.
Жэр- Тэдэнд хамаатай.
Аш- Үгүй, хамаагүй. Хурим гэдэг чинь хайраа илэрхийлэх гэж биш өмч шилжүүлж авахын тулд л зохиосон хуучирсан институци.
Жэр- Хүний сэтгэл санааны явдал одоо яахаараа… Харин ч хамаатай шүү дээ.
Аш- Заримдаа битгий бодол хуучинсаг сэтгэлгээнд хүлэгдчих юм даа. Рашигийн өгүүлснээр израильчуудын ихэнх нь мэдсээр байж, Египетэд үлдэж, боолчлогдсон.
Жэр- Чи үнэхээр гэрлэхийг боолчлохтой харьцуулаад байгаа юм уу?
Аш- Хоёулаг нь хүний сайныг арилжих гэж бодож олсон арга.
Жэр- Ямар зэвүүн юм бэ, дургүй хүрчихлээ. Раши ч билүү, хэн билээ дээ, тэрний бичсэн номлол өөр утгатай байлгүй.
Аш- Мидраш болохоос номлол биш.
Жэр- Чи еврэй биш юм байж, иудей шашныг хэтэрхий сайн мэдэх юм аа.
Аш- За, би шүтлэгтэй еврэй биш, гэхдээ өвчтөнтэйгээ хамаг амьдралаа уудлах албагүй.
Жэр- Чи зүгээр л Би еврэй ч гэлээ шүтлэггүй гээд хэлчихэж болдоггүй юм уу?
Аш- Одоохон. Боолт аваад ирье. Май.
Жэр- Хоол хийхээс дургүй хүрчихлээ. Гэртээ харилаа.
Лим- Та чинь яахаараа яваагүй байдаг билээ?
Айл- Аарон, бид хоёр явж хоолонд орлоо. Бас салса бүжиглэнэ.
Лим- Та салса бүжиглэдэг юм уу? Та салса бүжиглэдэг юм уу?
Айл- Испани хэлний багш маань зааж өгсөн юм.
Лим- Испани хэлний багштай юм уу?
Аар- Ээж чинь харин испани хэл заамаар юм билээ. Абла муи бүэно.
Айл- Аа, биэн гэнэ шүү.
Аар- Биэн л дээ, нээрэн. Би нөгөө яаралтай бичгээ гаргаж өгөх гээд эмнэлгийн туршлагын талаарх Аргентинийн эмнэлгийн захиргаанаас гаргасан нэг гайхалтай нийтлэл олсон чинь испани хэл дээр байсан юм.
Айл- Тэгэхээр нь би орчуулж өгсөн юм.
Аар- Надад орчуулж өгсөн юм л даа, олон гайхалтай санаа агуулсан болохоор олон цагийн хөдөлмөр хэмнэсэн шүү.
Айл- Өө, унтаж байгаарай, охин минь.
Аш- Задгай хагалгаагаар Пак эмч, бид хоёр хавдараас ахиухан авна.
Жор- Хэвлийн хөндийн дурангийн хагалгаа хүндрэлийн эрсдэл бууруулж, удахгүй хими эмчилгээгээ эхлэх боломжтой болгоно.
Жэр- Ронит хагалгааны өмнөх лабораторид байгаа шүү. Сайн уу, Жордан.
Жор- Сайн уу, Жэром.
Жэр- И эмээ сайн уу?
Жор- Эмч хурдан эдгэрнэ гэсэн. Намайг эргэлзэж байна гэсэн болохоор цаадуул чинь өөрсдөө учраа болж байгаа нь тэр ээ. Одоо яриад ч хэрэггүй.
Жэр- Тэгвэл ч болж дээ. Аль нь ч адил дөө.
Жор- Сая яасан бэ?
Аш- Өчигдөр орой маргалдсан юм аа. Нээрэн, амралтын өдөр, Жэромын шүүгээнээс нэг хайрцаг олсон. Бөгжний хайрцаг гэдэг нь гарцаагүй. Маргааш орой бидний анхны болзооны хоёр жилийн ой. Гэрлэх санал тавих юм шиг байна. Эсвэл байсан гэх үү дээ. Яг яахыг нь мэдэхгүй байна.
Жор- Гэхдээ л чиний хүлээж байсан юм биз дээ?
Аш- Харин тийм л дээ. Хуримын ёслол, эртний зан үйл энэ тэрийг яриад, нэг л сэжгийн санагдаад л муудалцчихсан.
Жор- Эртний зан үйл ээ? Энд та хоёр гэрлэх тухай яригдаж байгаа болохоос ямаагаар тахил өргөх гээгүй ш дээ.
Аш- Зөвхөн гэрлэх ёстой болохоор л гэрлэх вий гэж айж байна. Брүүклинд байхын л замыг минь заагаад өгчихсөн юм л даа. Талмудыг судалж, гэрлэж, хүүхэдтэй болно гээд надад өөр сонголт байгаагүй. Гэрлэсэн чинь яг адилхан байвал яах вэ?
Жор- Чи Жэромд хайртай юу?
Аш- Хайртай шүү дээ.
Жор- Тэгвэл чамд сонголт байна. Чи хайртай хүнтэйгээ амьдарч болно, эсвэл түүнгүйгээр өөр замаар яв.
Шон- АНУ-ын эмнэлгүүд нэг жилд хэдэн зуун мянган удаа бариатрийн хагалгаа хийдэг.
Лүс- Гэхдээ хатагтай Лукайтисын ярьсан шиг цус алдах, нөжрөх гээд...
Мор- Тийм ноцтой хүндрэл үүсэх нь маш ховор.
Ээж- Хэр ховор?
Шон- Хагалгааны нийт үзүүлэлтээр хагалгааны халдвар тархах эрсдэл 1.5-аас бага хувь, эрт оношилж болох учраас эмчлэхэд хялбар. Цус алдах эрсдэл 1% ч хүрэхгүй, амиа алдах эрсдэл түүний 20/1 ч хүрэхгүй.
Лүс- Юу гэж бодож байна, ээж?
Ээж- Мэдэхгүй байна аа. Охиноо элэг доог болгомооргүй байна. Өнгөрсөн жил, шоолуулж, дээрэлхүүлснээсээ болоод амиа хорлохыг завдсан. Би ч гэсэн охиныхоо насан дээр ийм байсан. Сэтгэл зүйчтэй уулзаж, охин маань өөрийгөө хайрладаг болсон, тэр итгэлээ л битгий алдчихаасай билээ.
Шар- Намайг тавтай байхад аутизмтай гэж оношилсон.
Шон- Тэр хамаагүй, би чамд хэлэхдээ...
Мор- Шон, Чарлигийн юу гэхийг энэ хоёр сонсог л дээ.
Шар- Баярлалаа. Миний тархи... бусад тархи шиг сэтгэл хөдлөлийн дохио илгээдэггүй. Лүсигийн тархины өлсөхтэй адил. Аав ээж минь миний төлөө бүхнийг хийж, гэхдээ ээж минь, намайг бусдаас өөр байлгахгүйг их хичээсэн. Тийм болохоор тусгай сургуульд явуулахгүй гэсэн юм. эсэргүүцсэн. Явуулбал намайг өөртөө гутарна гэж бодсон ч аав ээжийг ятгасаар л байсан. Гэхдээ тэр хоёр надад амьдралд чигээ олоход минь туслах гайхалтай арга олсон. Энэ хагалгаа охиныг чинь гутаахгүй ээ. Харин ч өсөх дэвжихэд нь хэрэг болно. Заримдаа хүн бүрд тусламж хэрэг болдог. Мёрфи эмчийн тусламжийг ав.
Лүс- Ээж, тэг л дээ.
Ээж- За. Тэгье.
Шон- Сайн байна.
Пак- Хавдар тайрснаас хойш нэмж ургасан харагдахгүй байна.
Аш- Хэвлийн эрхтэн, дэлүүд үзлэг хийж байна. Элгэнд нэг см хүрэхгүй бэртэл үүсчээ.
Пак- Наалдамхай гепатит үсэрхийлсэн байна. Өрцийг нь үз дээ.
Аш- Хаа сайгүй байна.
Пак- Тийм бол өвчтөнд хоёрхон сарын нас үлджээ. Хагалгааг дуусгая.
Лим- Та яг ямар санаатай байгаа юм бэ? Миний нервийг барах гээд байгаа юм уу? Зиндаагаа гайхуулах гэж үү?
Аар- Чи чинь юу яриад байна аа?
Лим- Та, миний ээжтэй уулзаад байна.
Аар- Өөр дээрээ тусгаж аваад байгаа юм уу?
Лим- Зүгээр л санаанд орж ирсэн юм.
Аар- Чи чинь галзуурчихаа юу даа?
Лим- За, больж үз. Танд ээжтэй төстэй юу байгаа юм бэ? Манай ээж бол.... цаадах чинь...
Аар- Тэгээд?
Лим- Маанаг. Манай ээж маанаг.
Аар- Үгүй, худлаа.
Лим- Хүний хувьд гайхалтай, сайн ээж. Гэхдээ зүгээр л гэрт суудаг хүн. Дэлхийн хамгийн сонирхолтой эмэгтэй биш.
Аар- Би ээжийн чинь талаар нэг юм хэлж өгье. Ээж чинь испани хэл сураад Дон Кихотыг эх хэл дээр нь уншдаг. Тэгж чаддаг хэн байна? Шүүмжлэгчдийн цуглуулгын бүх киног үзсэн. Энэ бол таван одтой үнэлгээ. Нью-Йорк таймс хэвлэлээр нь захиалж аваад үгийн сүлжээ бөглөж, бямба гараг хүртэл завгүй өнгөрөөдөг. Би бол лхагва гарагийг ч давдаггүй.
Лим- Тэгдэг юм уу?
Аар- Тийм ээ, тэгдэг. Чи ээжийгээ дахиад жаахан мэдэж авмаар юм даа. Би бол тэгнэ ээ.
Лим- Та хоёрын өмнөөс баярлачихлаа.
Аар- Дээр нь, секстээ гайхалтай шүү.
Ско- Би чамтай гэрлэмээр байна.
Рон- Еврэй хурим болохгүй нь дээ, гэхдээ... der mentsh trakht un got lakht.
Аш- Хүн төлөвлөж, бурхан инээдэг. Гэхдээ Бэйт Дин буюу гурван раббигийн зөвлөл шашинд орохыг зөвшөөрвөл цаана нь хоёрхон алхам үлдэнэ. Нэг том нь угаалын үйл. Энд еврэй хурим хийж болно. Би та хоёрт бэлдэж өгье. Би Хасид хүмүүжилтэй.
Леа- Уучлаарай, би дахиж тэвчиж чадахгүй нь ээ.
Шон- Битгий, битгий.
Леа- Бүүвэйлээд унтуулчихъя.
Шон- Битгий, наадхыг чинь л хамгийн болохгүй. Арван минут уйлах юм бол ээж нь тэвэрч шагнана гэдгийг Стивт сургах гэж байна ш дээ.
Леа- Стив бол туршилтын туулай биш. Бидний хүүхэд, эцэг эх нь хүүхдэдээ уян хатан хандах ёстой.
Шон- Хүү маань алзахгүй ээ.
Леа- Тэгвэл би эргэлзэж байна. Хэцүү байна ш дээ. Чи маргааш хагалгаатай. Унтаж амарвал дээргүй юү?
Шон- Хэдэн сарын дараа бид гуравт илүү хялбар байхын тулд яах вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Леа- За.
Аш- Зөвшөөрсөнд тань баярлалаа, Рабби Бенжамин.
Бэн- Би өнгөрсөн жил танилцаад Скотт, Рони хоёрыг биширсэн. Тэдний төлөө юуг ч хийнэ. Одоо жаахан еврэй тоо бодъё. 300 галлон гэхээр 150 се-ах. 40 се-ах байгалийн ус хэрэгтэй, бас байгалийн ус, гоожуурын ус хоёрыг зааглах хана. Харин борооны ус оруулж болохгүй шүү, гэхдээ Рав Куук, Бенишхайн бичсэнээр мөс хэрэглэж болно, нэлээд мөс орох нь дээ.
Аш- Манай давхар бүрд аварга мөсний машин байгаа.
Бэн- Чи аль сүмд явдаг вэ, Ашэр.
Аш- Явдаггүй ш дээ. Юу л даа, гарснаас хойш яваагүй.
Бэн- Гомо еврэй байж болохгүй юү?
Аш- Ваикрагийн 18, 20-д заасан эрээ цээрийн хоригоос гадна, Санхэдринд тайлбарласнаар Ноахидын хуулиар Содомын нүгэлд тооцогдоно.
Бэн- Чи Санхэдринээ сэргээмээр юм байна даа. Мидрашд айлдсанаар, Содомын нүгэлд танихгүй хүнийг харгислах орохоос гомосексуаль орохгүй.
Аш- Ортодоксын рабби жинхэнэ содомын нүгэлтнүүд бол гомофобиуд гээд байна уу даа?
Бэн- Мидрашт тохирвол,,, Ашэр, чи бол еврэй. Энд чиний хүсэх эсэх хамаагүй. Хаалган дээр чинь мезуза байдаггүй болохоор л анти сэмитүүд чамайг анзаардаггүй байхгүй юү, магад энэ нь ч бас сайн тал ч байж болно шд ээ.
Аш- Өршөөгөөрэй, Рабби, надад амьдралд хэрэгтэй бүхэн бий.
Бэн- 5,000 жилийн уламжлалаас хэрэгтэй ганц юм олж чадахгүй нь үү? Тора бол бүх юм биш, хоосон ч биш. Баасан гарагийн орой лаа өргөж үзэхгүй юү. Ням гарагт жаахан амсхий. Ядууст зориулж Цедака хайрцагт задгай мөнгө хандивла. Рамбам юм уу, Филип Рот унш.
Аш- Би багельд дуртай л даа. Хэт тэжээллэг ч гэлээ голыг нь ухаж аваад идчихэж болно, тэ?
Бэн- Энэ чинь л шүү дээ. Эхлэхэд оройтохгүй. – За, миквэгээ хийе дээ.
Шон- Сүүлчийн үдээр тавьж байна.
Кал- За. Тайрсан гэдсийг салгаж байна. – Зүгээр үү?
Шон- Өнгөрсөн шөнө хангалттай сайн нойр авч чадаагүй, гэхдээ хагалгаагаа хийчихнэ.
Кал- Хэсэгчилсэн хэвлийг салгалаа.
Шон- Зүрхний цохилт 115. Даралт 146-93.
Кал- Дэлүүний инфаркт уу?
Шон- Үгүй, арьсны өнгө, цусны эргэлт хэвийн байна.
Шар- Эсвэл шалтгаан нь хэвлийн...
Шон- Үгүй, тэр биш.
Шар- Яагаад вэ?
Кал- Чарли, яг одоо чиний асуултанд хариулах зав алга, за юу?
Шар- Одоо ойлгомжтой.
Шон- Үлдсэн хэвлийн хэсгийг уусмалд хий. Эндоскопоос хийгээр үлээлгэ. Тэгвэл юу болохгүй болсныг хэлж өгнө. Шингэн алдаж байна. Үдсэн хэсгийг утсаар оёж бэхжүүлье...
Кал- Зүрхний цохилт 128. Даралт 170.
Шон- 4-0-тэй викрил, фибрин цавуу.
Сув- Оёдлын тэрэгнээс 4-0-тэйг авч ир.
Шон- Яагаад арын ширээн дээр байхгүй байгаа юм?
Шар- Бриатрийн хагалгааны сэтгүүл уншсан чинь маш ховор хэрэглэдэг гэхээр нь…
Шон- Чи эмчээсээ асуух ёстой байсан юм. Тэр жаахан хайнгадуу байж болно, гэхдээ чи оюутны заавраар ажиллагааны горим өөрчлөх ёсгүй шүү дээ. Оёдол тавилаа.
Шар- Тэрний бас миний буруу биш ээ. Та сая оёдол тавьсан болохоор…
Шон- Битгий анхаарал сарниулаад бай. Оёж байна.
Шар- Би тайлбарламаар байна ш дээ.
Шон- Ярихаа боль. Чи намайг сатааруулаад байна.
Шар- Би танд таалагдах л гэсэн юм. Сайн сэтгүүл болохоор…
Шон- Хагалгааны өрөөнөөс гар. Хурдан гараач. Шил. – Шингэн алдахыг зогсоолоо. Хагалгааг дуусгая.
Мор- Лүси, чамайг хэд хоног хэвтүүлэн эмчилгээ хийнэ, тэгээд чи гэртээ харьж болно.
Лүс- Би хэзээнээс турж эхлэх вэ?
Шон- Чи ирэх хэдэн сарын хугацаанд долоо хоногт 3-7 кг хасна гэж тооцож байгаа.
Лим- Сайхан харагдаж байна. Гарах нь уу?
Айл- Магадгүй. Намайг Ааронтой уулзаад байхаар чамд жаахан эвгүй байх шиг байна. Бас бүр тэрнээс ч өмнө чамд эвгүй байсныг мэднэ. Гэхдээ, дэндүү жаргалтай байсан болохоор, би,,, ер нь бол миний буруу. Тэгээд бодож үзсэн чинь би ерөөсөө…
Лим- Ээж? Миний буруу байжээ. Явж жарга л даа.
Айл- Нээрэн биз?
Лим- Нээрэн.
Айл- Баярлалаа, охин минь.
Лим- Яагаад та надад испани хэл, салса бүжиг энэ тэр сурч байгаагаа хэлээгүй юм бэ?
Айл- Чи асуугаагүй шүү дээ.
Лим- Надад сонирхуулах зүйлгүй гэж бодож л дээ. Аав, та хоёр,,, Аав амьдралаа шийдээд аваад явчихдаг, харин та, зүгээр л дагадаг.
Айл- Аавд чинь чухал гэж бодсон болохоор л би аяар нь байдаг байсан юм. Аав чинь хуучинсаг хүн. Гэхдээ чин үнэндээ, жинхэнэ хамтрал байсан юм.
Лим- Би мэдээгүй.
Айл- Би багын л зорилгынхоо төлөө тууштай явсан шүү дээ. Яагаад тийм гэхээр чи зүгээр л бусдын аяыг дагадаг хүн болмооргүй байсан болохоор гэж үү?
Лим- Магадгүй.
Айл- Тэгээд л Клэй, та хоёр салсан уу? Намайг энд ирснээс хойш та хоёр нэг ч ярьсангүй. Шүүгээнд Клэйн хувцас хунар алга.
Лим- Клэй гэрлэе гэсэн юм. Харин би эргэлзээд. Тэгээд л би хийдгээ хийсэн. Тэрнээс зайлсхийж, ажилдаа л анхаараад байсан. Тэгээд л Клэй Чикагогийн ажлыг авсан.
Айл- Тун харамсалтай байна.
Лим- Би ажилдаа дуртай. Энэ байгаадаа дуртай. Дахин гэрлэх шаардлага байхгүй. Гэхдээ би дандаа ганцаараа байх дургүй.
Айл- Чамд ээж чинь байна шүү дээ.
Шон- Чарли Лукайтис миний үгэнд орохгүй. Өвчтөнийг амь насыг эрсдэлд оруулсан. Дадлагын ажлаа өөр эмнэлэгт очиж дуусгаг. Дахиж тэрэнтэй ажиллаж чадахгүй.
Аар- За, тэгвэл, тэр ч гэсэн чамтай ажиллаж чадахгүй гэнэ. Чам дээр гомдол гаргасан байна даа.
Бэн- Хүргэж ирсэнд баярлалаа. Өнөөдрийн ёслол сэтгэл хангалуун боллоо шүү.
Аш- Тийм. Тийм, таатай байлаа.
Бэн- Ашэр, хэзээ сүүлд тефиллин ороосон бэ?
Аш- За, дараа болъё доо. Уучлаарай, найз залуутайгаа чухал оройн зоогонд явах ёстой юм. Надад санал тавьж магадгүй. Тэр санал тавихгүй бол би тавина.
Бэн- Баяр хүргэе.
Аш- Баярлалаа.
Бэн- Дараа уулзатлаа баяртай.
Аш- За.
Бэн- Хөөе. Юу хийгээд байгаа юм?
Эр- Чи зайлж үз, хөөе.
Бэн- Шүтээний газрыг гутааж байна шүү.
Аш- Юу болсон бэ?
Бэн- Би эднийг яв гэсэн юм.
Аш- Явцгаа. Явцгаа, тэгвэл асуудал үүсэхгүй.
Эр- Чамд ямар хамаатай юм?
Эр- Энэ бас еврэй юм байна.
Аш- Тийм ээ, би еврэй. Бүр гомо еврэй. Цагдаа дуудлаа шүү. Явцгаа. Чи зүгээр үү?
Бэн- Зүгээр. Хамгаалалтын алба дуудаадахъя.
Аш- Яг биз?
Бэн- Тийм. За, явж сүйгээ тавь даа.
Back to episodes Go home