Good Doctor S7_E4

Шон-       Изобар гэдэг нь баромтерийн даралттай тэнцэх хэмжүүр. Изотахтай андуурч болохгүй, энэ нь салхины хурдтай тэнцүү хэмжүүр, бас изодрозотерм гэж байна, энэ нь температурын доод цэгтэй тэнцэх хэмжүүр. Харин чи илүү агаар амьсгалсан болохоор одоо… Тун сайн байна. Баас нь улбар хүрэн өнгөтэй байна, тэгэхээр, төмрийн нэмэлтийг нь өгсөн гэсэн үг. Хуурайлаад, угжаад, бас хэхэрчихсэн.

Леа- Хамгийн шилдэг аав шүү.

Пак- Тайвшраад унтчихлаа шүү.

Мор- Жазз тайвшруулдаг бас тэгсэн мөртлөө тачаал хөдөлгөм шүү. Эргэж нийлсэн ч гэсэн тэрнээс хойш хоёулаа…

Пак- Сексдээгүй гэж үү?

Мор- Бараг хоёр сар боллоо.

Пак- Сайхан шалтаг байна.

Мор- Хүүхэдтэй хүмүүс ч гэсэн сексддэг л биз дээ?

Пак- Хүсэж байна уу? – Нөгөө өрөөнд орох юм уу?

Мор- Тэгье. Дараа болохоос. Ажилдаа бэлдэхгүй бол болохгүй.

Пак- Толгойн гэмтэл авах уу, мөр нэвтэлсэн төмөр авах уу?

Шон-       Төмөр авъя. Хамаагүй зугаатай ш дээ.

Пак- Тийм бол, Дом, чи надтай ажилла,

Шон-       Үгүй ээ, Домыг би авлаа.

Пак- Пакын багт тавтай морил.

Лим-       Ээж?

Айл- Хөөе, Ооди.

Лим-       Та энд юу хийж яваа юм? Бие чинь өвдөө юү?

Айл- Өө, зүгээр ээ. Бамбайн булчирхайн эмийн туршилтанд орж байгаа юм. 14 хоногт л 5,500-г хийсэн ш дээ.

Лим-       Ирэхээ яагаад хэлээгүй юм бэ?

Айл- Яах вэ дээ, төвхнөчихөөд хэлье гэж бодохгүй юү. Өрөөндөө цахилгаан халаагуур, мини хөргөгчтэй тун дажгүй зочид буудал олсон,,,,

Лим-       Ээж, буудалд амьдрахгүй шүү.

Айл- Үгүй шүү, Клэй, та хоёрт ядаргаа болохгүй. Клэй аспирантураар Чикаго явсан, дахиад нэг сар болно, утасдсан бол би танд хэлэх л байсан ш дээ. Буудлаа боль. Манайх цахилгаан халаагуур, том хөргөгчтэй ш дээ. За, мэдлээ. Одоо очлоо.

Аш-  Камэрон Ховард, 38-тай, машинаараа гаражийнхаа араас орчихсон. Даралт тогтмол.

Шон-       Лабораторийн болон авиан багц шинжилгээнд бэлд.

Кам- Хэний гараж аа?

Эхн- Манай гараж аа, Кам. Хөдөлхдөө тормоз, хааз хоёроо мартаад андуурчихсан юм. Бас жолоо барих ёсгүй байсан юм.

Кам- Хэн намайг жолоо барьж болохгүй гэсэн юм?

Эхн- Эмч чинь. Альцхаймерийн эхэн шатандаа орсон гэсэн.

Дом- 38-тайд уу? Хэтэрхий залуудна ш дээ.

Аш-  Зүрхний хэм алдагдаж, даралт буурч байна.

Шон-       Цус алдсаны шок.

Эхн- Юу? 500 тун болус хийлээ. Хагалгааны өрөө рүү мэдэгд. Одоо шууд очлоо.

Эм-  Жон Дөү, хуйх зулгарсан, толгойн гэмтэл, тун хэтрүүлсэн байж магадгүй.

Жор-       Нэрийг нь Нэтэн Спийд гэдэг юм. Манай сүмд явдаг юм.

Кал- Гүн зүссэн шархгүй, гавал бүтэн, хүзүү, нугас мултраагүй.

Пак- Бие суларсан, гүехэн амьсгаатай, тарианы соривтой, хүүхэн хараа жижгэрсэн. Юу хэрэглэчихсэн юм?

Нэт- Х Х Х...

Кал- Гүвтнэсэн яриатай. Опиумын тун хэтрүүлсэн байж магадгүй.

Пак- Налоксон найман мм-аар хийгээд, шээсний шинжилгээ ав.

Жор-       Зүрхний хэмнэл алдагдчихаад бие нь дулаан байна. Тун хэтрүүлэхээр ингэдэггүй ш дээ. Зүрхний шигдээс юм биш үү. Амьсгалын хэмнэл хурдан. Бундуу үүссэн байна.

Нэт- Ха-Хад. Хад. Хад.

Жор-       Энэ тарианы сорви биш. Дусал хийснээс улбаатай хөөсөн судас. Тун хэтрүүлээгүй. Нэтэн хадуур эсний өвчтэй, хямралд орсон байна.

Пак- Дусал залгаж, морфиноор өвчин намдаа. Цусны шинжилгээ хийж, гемоглобин тоол.

Шар-       Сайхан дуулдаг юм байна ш дээ. Та ч бас, Аллэн эмч ээ.

Жор-       Баярлалаа. Өнөөдөр хамаагүй дээрдсэн байх шив. Бас энэ дуунд ямар их дуртайг минь сануулж өглөө. Сүүлийн хэдэн сар найрал дуун дээр чамайг их үгүйлсэн шүү.

Нэт- Бас хямралд ороод өөр эмнэлэгт хүргэгдэж очсон юм, эмч нарт донтон биш гэдгээ итгүүлэх гэж хэд хоног зовсон шүү. Гэхдээ Бурхан энэ удаад намайг шинэ хүн болгохоор шийдсэн бололтой шүү.

Шар-       Тун сайхан магтаал байна. Та сээтэгнэж байх шиг байна, гэхдээ зүгээр шүү, Аллэн эмч танд талтай юм шиг байна.

Нэт- Би ч гэсэн тэгж бодож байна. Гэхдээ талтай юм бол яагаад хэдэн сарын өмнө гуйхад зөвшөөрөөгүй юм бол?

Жор-       Цаг нь таараагүй юм.

Шар-       Одоо ч цаг нь таарахгүй юү? Та найз залуутай гэж ярьж байгаагүй.

Нэт- Өө, ашгүй. Мэдэж авлаа.

Жор-       Чарли, ноён Спийд бол манай өвчтөн. Бид мэргэжлийн байх ёстой. Ядаж л өнөөдөр эмнэлгээс гартал нь шүү.

Аш-  Бөмбөлгөн бургуй байрлуулсан. Аав болох ямар байна даа?

Шон-       Стив маань сайн хүүхэд. Леа, бид хоёр өдөрт дунджаар 42 үг солилцдог.

Аш-  Жэром сувилагчийн дамжаанд Сиднэй рүү яваад арав хонож байна. Би гурван удаа л ярьсан. Мсж бичихээр ганц, хоёрхон үг бичээд эрхий хуруу явуулдаг. Бас Картэр Никс гээд нөгөө царайлагч сувилагч тэнд байгаа.

Шон-       За, төмөр савааг авъя.

Дом- Фэйстаймаар ярих цаг тохируулчихгүй юү. Өнгөрсөн жил би Калд тоглож, найз охин маань Цюрихд ажилд орсон. Дуудлагаа цаг тохируулчихаар эмчид цаг авахтай адил ч гэлээ харилцаагаа торгоогоод л байдаг ганц юм даа.

Аш-  Та хоёр хэр удаж байгаа юм?

Дом- Одоо больсон л доо. Миний араар тавьчихсан.

Сув- Орноосоо босох гэж байгаад уначихлаа.

Жор-       Нэтэн, зовуурилаж байна уу? Цус юүлээд нөлөөлсөнгүй. Хямралтай хэвээр байна. Арьсан доор тинзапарин тавь.

Нэт- Энэ талын чих юм сонсохгүй байна.

Кал- Харуул эс биш л байна даа. Тархины эмарай, аудиограмд оруулъя.

Жор-       Зүгээр үү, Нэтэн?

Нэт- Зүгээр ээ, нүдээ аньж байгаад эдгэрснийхээ дараа чамайг хаана хоолонд урихаа бодно оо.

Шар-       хөөх, ямар романтик юм бэ. Та тэрэнтэй болзоонд явна биз дээ? Болзоонд явах хэрэгтэй шүү.

Кал- Чи чинь тэрнийг нэг сүмд явдаг гээ биз дээ?

Жор-       Дараагийн зураг авах хэсэг рүү шилжье.

Кал- За.

Жор-       За.

Шар-       Болзоонд урьсан чинь үгүй гэдэг юм даа. Өөр залуу байгаа байх л даа, гэхдээ энэ хоёр бие биенээ сонирхоод л байгаа юм билээ.

Кал- Ойлгомжтой. Санасандаа хүрэх гээд чичрээд л байна даа. Т2 тэнхлэгийн зураг үзлэгт бэлэн.

Жор-       Үүгээрээ чи тэрнийг ухаалаг, боловсролтой, авьяастай, хөгжилтэй гэж байна уу.

Кал- Чи тэрэнд хэрэгтэй.

Жор-       Наадах чинь юу гэсэн үг вэ?

Шар-       Энэ ийм байдаг уу?

Пак- Мсж аваад ирлээ. Хоол идэх цаг гарах нь уу.

Мор- Зууш идвэл яаж байна?

Пак- Зууш ч гоё шүү.

Мор- Тийм үү? – Амттайхан юм хийнэ ээ, хоёулаа, амттайхан.

Лим-       Морган?

Мор- За, одоохон. Сайн уу?

Лим-       Манай ээж танай туршилтанд орж байгааг яагаад надад хэлээгүй юм бэ? Айлийн Лим?

Мор- Танай ээж гэж мэдээгүй л дээ. Өөрөө ч хэлээгүй.

Лим-       Туршилтанд тэнцсэнюм уу? Тэгэхээр чинь эрүүл мэндийн хүндрэлгүй гэсэн үг биз дээ?

Мор- Тэрийг танд хэлж чадахгүй, гэхдээ үндэслэлтэй дүгнэлт шүү.

Лим-       Хоёулаа мэс заслын зөвлөлгөөн хийе. Нэг товчоо товчил.

Пак- Гуравдугаар давхарын хангамжийн өрөөнд очих уу? Шинэ ш дээ.

Мор- Тэгье л дээ. Би маргаашийн цаг мсжээр явуулъя.

Шон-       Гайхмаар жижигхэн булчингийн бэртэл байна лээ. Физик эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрчихнэ.

Эхн- Зөвхөн бие нь л.

Аш-  Нөхөр тань Альцхеймерт зөвлөдөг бүх эмийг ууж байгаа. Тиймээс бидэнд өөр хийж чадах зүйл байхгүй.

Эхн- Бурхан минь. Гуравхан сарын өмнө, нөхөр маань жаахан мартамхай л болохоос ерөөсөө ийм байгаагүй. Гэтэл одоо үе үехэн,,, мананд яваад орчих шиг болох юм. Нөхрөө санаж байна. Харин тэр маань ямар ихийг мартах бол гэхээс сэтгэл урагдах юм. Би жирэмсэн.

Аш-  Камын альцхаймэр ердийн бус, нас, доройтож байгаа хурдаас нь харахад эмчилгээний сонолтыг өөчрлөх талаар бодож үзэх хэрэгтэй байх.

Шон-       Өөр эмчилгээний сонголт байхгүй, тийм болохоор бодож үзэх ч хэрэггүй.

Дом- Тэнэгч мэдрэлийг нь өдөөж үзвэл яадаг юм?

Шон-       Янзтай. Гэхдээ эхний шатанд туршиж үзээгүй. Найдвартай бус.

Аш-  Төвлөрүүлсэн хат авиа.

Шон-       Ой санамжийг тогтворжуулах л байх, гэхдээ клиник шинж тэмдэгийг намжаахгүй. Найдвартай бус.

Дом- Тархины гүн өдөөлт. Би даалгавраа сайн хийжээ.

Шон-       Хэтэрхий түрэмгий боловч үр дүн багатай. Найдвартай бус.

Аш-  Цагийн заалттайгаар түрэмгий бус тархины гүн өдөөх арга ямар вэ?

Шон-       Хиккопкампыг өдөөснөөр хэсэгчилсэн ой санамж сайжирна.

Дом- Тэгээд найдвартай юу?

Шон-       Тийм.

Аш-  Ашгүй дээ. Янзтай.

Пак- Таны хоргүй хавдар вестибулар шваннома гэдэг тархины судалтай ойр байрласан байна. Баруун талынх нь маш том болохоор тэнцвэр алдагдаж, сонсгол муудаж байна.

Нэт- Гэхдээ хоргүй гэдэг чинь сайн биз дээ?

Пак- Улам томорч байгаа. Эмчилгээгүй орхих юм бол амь насанд чинь халтай. Хоёуланг нь мэс заслын аргаар авах хэрэгтэй.

Жор-       Саяхан харуул эсийн хямралд орсон болохоор мэс засал хийхэд ярвигтай. Хавдарыг авснаар сонсголоо бүрэн алдах эрсдэлтэй.

Нэт- Сонсголгүй болчихвол дуулж чадахгүй шүү дээ. Тэгвэл амьдралгүй болно. Тэгсэн ч би үзээд алдана.

Шон-       За.

Бич- Чамайгаа санаж байна. Шон Мёрфи эмч.

Айл- Өглөөний мэнд. Дэнвэр омлэт. Чиний дуртай гэрт шарсан төмс, хэт шаржигнуур.

Лим-       Би 13-тайдаа өдөрт 2400 калори шатаадаг байлаа. Та энд яг яах гэж ирсэн юм бэ, ээж ээ? Яг яах гэж?

Айл- Чамд хэлсэн шүү дээ.

Лим-       Онлайнд одоо явуулж байгаа бүх эмийн туршилтын мэдээлэл байдаг, тэнд танай гэрээс аравхан бээрийн зайтай, бамбайн булчирхайн эмийн туршилт бий, бүр манайхаас 5000-аар илүүг өгдөг шүү.

Айл- Гэхдээ тэнд би дарга эмч охиныдоо зочлоод байж чадахгүй шүү дээ.

Лим-       Хэрэв ямар нэгэн юм болсон бол, та надад хэлчих л дээ.

Айл- Охиндоо санаа зовоод л энд ирсэн.

Лим-       Би зүгээр ээ.

Айл- Чи дандаа л зүгээр гэдэг, тэргэнцэр дээр суусан ч, цар тахлын дунд орсон ч, сэтгэл шархалсан ч зүгээр...

Лим-       Ээж, би хэнтэй ч уулзмааргүй байна гэж хэлсэн...

Айл- Мэднэ ээ, хүслийг чинь хүндэлж байна, би. Гэхдээ намайг залгахаар чи ярьсан юмгүй тасалчихдаг, эсвэл дараа залгая гэчихээд хэзээ ч буцааж залгадаггүй. Дандаа л зугтаах юм.

Лим-       Би зугтаагүй ш дээ, ажилтай байна.

Айл- Мэдээж, эмнэлгийн хамтрасан Ерөнхийлөгч, ахлах мэс засалч болохоор бүр аргагүй.

Лим-       Тийм ээ, ажил ихтэй, гэхдээ би аргалж байгаа.

Айл- Би чиний ээж шүү дээ. Номын тайлан, эрдэм шинжилгээний төсөл чинь нэг өдөр давхацлаа гээд хямарч байхад чинь би дэргэд чинь байсан...

Лим-       Дахиж энэ тухай ярихгүй байя. Тэр чинь гучин жилийн өмнө ш дээ. Тэгээд ч би хоёуланг нь даваад гарсан.

Айл- Тийм ээ, тэр ч тэгсэн л дээ. Чи яг л аав шигээ шаргуу зүтгэдэг.

Лим-       Тэрний юу нь муу байгаа юм бэ?

Айл- Муу ч биш ээ. Аав чинь зүтгэлтэй, тууштай хүн байсан. Бас ажлаараа хэтэрхий бардам...

Лим-       Та аавыг бага ажиллаасай гэж хүсдэг байсан.

Айл- Би..

Лим-       Тийм үү? Аавын ч, нөхрийн ч үүргийг хоёуланг нь амжуулж чаддаг байсан.

Айл- Би аавыг чинь хэрэгтэй үедээ тусламж гуйдаг байсан ч болоосой гэж хүсдэг.

Лим-       Танаас тусламж авахыг хүсээгүй ч юм билүү. Би шүршүүрт орлоо. 30 минутийн дараа гарна шүү.

Шар-       Дунд хонхроор Нэтэний зүүн талын хавдарт хүрч болох юм байна.

Кал- Сонсгол 30%-иар алдагдана, мөн хавдарыг бүрэн авч чадахгүй.

Жор-       Юу гэсэн үг вэ? Би хэрэгтэй болохоор Нэтэн миний араас гүйж байна гэж үү?

Кал- Бусдыг халамжлахаар чи тайван байдаг л юм шиг байна.

Шар-       Радио хагалгаа яах вэ?

Жор-       Үр нөлөө удаан, гавлын мэдрэлийн судал гэмтээх эрсдэлтэй. Хүн халамжлах чинь миний ажил.

Кал- Миний ч ажил, гэхдээ би ажлаараа хувийн харилцаагаа зохицуулдаггүй. Пэрэз донтон байсан бол Нэтэн ужгарсан өвчтэй. Ингээд бодохоор чи л яг сонирхол нь юм шиг байна.

Жор-       Чиний сонирхол юу вэ? Эхнэртэй хүнтэй араар чинь тавьдаг модел уу?

Кал- Заза.

Жор-       Өө, байзаарай, тэр чинь чиний хуурамч найз бүсгүй ш дээ, дарга чинь учир ургуулдаг.

Шар-       Сонсоход ч ярвигтай юм аа. Надад сонирхол гэж байхгүй юм байна. Намхан, өндөр, шар, бор үстэй, невродиверс, невротипикал гээд бүгдтэй нь үерхэж үзсэн. Гол нь сэтгэл л байх хэрэгтэй. Дагзны доогуур байвал яах вэ?

Жор-       Тархи гэмтээх, харвах эрсдэлтэй. Чи намайг мэдэхгүй, за юу. Тиймээс битгий мэддэг юм шиг аягла.

Кал- Харин ч мэднэ шүү. Би чамаас чи өөрөө ч олж хараагүй юмыг олж хардаг.

Шар-       Та хоёр бие биедээ талтай юм байна.

Жор-       Битгий тэнэг юм ярь.

Кал- Үгүй шүү. 

Жор-       Одоохондоо хийх ёстой юм гэвэл Нэтэни сонсголыг авч үлдэх хагалгааны арга олох л байна. За?

Шар-       За.

Жор-       Баярлалаа.

Леа- Би ч гэсэн чамайг санаж байна. Шон Мёрфи эмч ээ.

Шон-       Байж бай. Ажлын байран дээр зохисгүй байх аа.

Леа- Мэднэ ээ. Гэхдээ маш их саналаа шүү дээ. Сүүлийн үед би ядраад чамдаа цаг гаргаж чадахгүй байна.

Шон-       Тэгвэл хоёулаа цаг товлож байя.

Леа- Тэгье. Тэгье л дээ. Оройн болзоо хийе.

Шон-       За. Өнөө орой манай караокэ баар зөвхөн бидэнд үйлчилнэ. Сайхан текила ууж, Арлын хоржигноон дуугаа дуулж, хуучнаа дурсъя.

Леа- Стивийг орхиж гарч чадахаа хараахан мэдэхгүй л байна.

Шон-       За.

Леа- Чи аан гээ? Караоке сайхан сонстож байна. Би Жорданыг дуудчихъя.

Шон-       Тэг. Өвчтөн маань сэрчихжээ. Орой болзоотой гэхээр сайхан байна аа.

Аш-  Ямар дөрвөн үгийг цээжлээрэй гэснийг санаж байна уу?

Кам- Алим, заан, гараг, ширээ.

Аш-  Сайн байна. Харин өнгө?

Кам- Миний Жиллигийн нүд ямар өнгөтэй билээ дээ? Хүрэн шүү дээ.

Шон-       Тун боломжийн.

Эхн- Ашгүй дээ.

Кам- Сайн уу.

Эхн- Сайн уу?

Кам- Чи... Чи ч гэсэн хүрэн нүдтэй юм байна ш дээ.

Эхн- Тийм. Чи эмнэлгийн нийгмийн ажилтан уу, эсвэл?

Лим-       Би таныг хүргээд өгөх үү?

Айл- Чамд ганцаараа байх хэрэгтэй юм шиг санагдсан. Би ч гэсэн адил.

Аар- Хамт гарын үсгээ зурж, хамт шийдвэр гаргасан шүү.

Лим-       Баярлалаа. Энэ миний ээж, Айлийн. Аарон Глассман, хамтарсан Ерөнхийлөгч.

Аар- Сайн уу? Танилцахад таатай байна.

Айл- надад ч бас таатай байна.

Аар- Охин чинь сайн халамжилж байгаа юу?

Айл- Тэгж байгаа. Гэхдээ одоо өөрийгөө л хайхармаар байгаа юм.

Лим-       Энэ тодорхойлолт дээр чи өмнөх улирлын адил гэсэн байх юм.

Аар- Тэгээд?

Лим-       Гэйл нарийвчилсан дэлгэрэнгүй мэдээлэл өг гэсэн, би ч өгнө гэсэн.

Аар- Тэгвэл өөрөө өг. Танилцахад таатай байлаа.

Лим-       Хоёр цагийн ажил болно доо.

Айл- Энэ хүн шаардлагагүй гэж байхад яагаад чи тэгэв?

Лим-       Би хариуцлагатай хүн болохоор. Битгий намайг аав шигээ ярилаа гээрэй.

Эхн- Хагалгаанаас болоод улам дордсон байж болох уу?

Шон-       Үгүй ээ, жаахан ойлгомжгүй юм болчихлоо.

Аш-  Удахгүй үлдсэн амьдралынхаа турш 24/7 асаргаа шаардагддаг болно, 15-20 жил гэсэн үг л дээ. Урт хугацааны асаргааны байгууллагад хандаж болно.

Эхн- Үгүй. Бидэнд боломж нь байлаа ч гэсэн нөхрөө халамжинд өгөхгүй.

Аш-  Хоёрын хоёр хүн асарна гэдэг шаггүй их ажил болно ш дээ.

Шон-       Хэдэн сартай билээ?

Эхн- Би... Байз, та арай... намайг үр хөндүүл гээгүй биз дээ?

Шон-       Таны л мэдэх хэрэг.

Кам- Сайн уу, Жилли.

Эхн- Сайн уу?

Кам- Ийм болсонд уучлаарай.

Эхн- Зүгээр дээ.

Кам- Улам  муудаж байгаагаа мэднэ ээ. Намайг асрамжийн газар өгчих л дөө. Хадгаламжаа дэмий юманд үрэх хэрэггүй. Даатгалд багтчихаар л газар байхад болно.

Эхн- Үгүй, чадахгүй.

Кам- Өөр аргагүй, Жилли. Ганцаараа хоёр хүн авч явна гэвэл чи зовно, за юу? Өөр аргагүй, Жилли. Хүүхдээ бод л доо. За юу?

Эхн- За.

Кам- Би... Би яагаад эмнэлэгт байдаг билээ? Юу вэ? Би яачихсан юм? Юу вэ? Юу болоод байгаа юм бэ?

Эхн- Тайвшир аа.

Кам- Би одоо... Бурхан минь гэж, би яачихсан юм бэ? Би яачихсан юм бэ? Бурхан минь. Би яачихсан юм бэ?

Эхн- Тайвшир аа.

Пак- Энд онцгүй юм биш үү?

Мор- Одоо гоё болно оо. Ёо ёо, үс.

Пак- Цаганд тээглэчихжээ. Юу уначихав аа?

Мор- Нимбэгийн үнэртэй л юм байна. Алив, наадхаа тайл. Орхичих.

Пак- Юу?

Мор- Нөгөө үнэрийг мартагнуулж байна аа. Үргэлжлүүлье.

Пак- Зүгээр үү?

Мор- Зүгээр, цонх угаагчийн дээрээс уначихжээ. Би зүгээр.

Пак- Нүд чинь хорсож байна уу?

Мор- Бидэнд тэсэхгүй юм гэж байхгүй ээ.

Пак- Байз.

Мор- Аммиак үнэртэж байна уу?

Шар-       Пак эмч ээ?

Мор- Замдаа янзалчихъя.

Шар-       Нимбэг үнэртээд байх юм.

Пак- Чи яахаараа яваагүй байдаг билээ? Эмч нар чамайг харь гээгүй юм уу?

Шар-       Тэгсэн ч би үлдсэн. Энэ миний цорын ганц ажил, цорын ганц зорилго. Мавританид нэг тохиолдол гарсан байна, хадуур эсийн хямралд орж, сонсгол нь муудсан өвчтөний хоёр талын шванномаг хоёр талын дуран ашиглаж, жижиг нүхээр хагалгаа хийсэн байна.

Пак- Чи яаж олсон юм?

Шар-       Хиймэл оюун ашиглаж, англи хэл дээр бус нийтлэлүүдээс шүүлгэсэн юм.

Пак- Тун сайн байна, Чарли. Жордан, Калу хоёрыг өвчтөнг бэлд гэж хэл.

Шар-       Таблэтнаас нимбэг үнэртэж байна.

Пак- Толбо үлддэггүй юм аа.

Аар- Хөөе. Зөвлөлийн хурал зарласныг дуулсан уу? Намайг аргалчих уу? Варроирсын тасалбар авчихсан.

Лим-       Харъя даа.

Аар- За, би ийм юман дээр худал хэлэх үү?

Лим-       Утсаа гаргаж ирээд тасалбараа үзүүл дээ.

Аар- Одоо авчихвал тооцно биз дээ?

Лим-       Уг нь аргалчихмаар л байх санж. Оронд нь чи манай ээжийг дэлгүүрээр авч яв. Зурагтны тавиур авна гээд, харин би маргааш ганцаараа баймаар.

Аар- Тоглож байгаа биз дээ? Зөвлөлийн хурлыг ээжтэйгээ гадуур гарахаас илүүд үзлээ гэж үү?

Лим-       Тийм.

Аар- Нойтон хамуу шиг хүн үү?

Лим-       Юу л даа, ээж маань бусад хүнтэй аятайхан харьцдаг ч надтай ам нээв үү үгүй юү амьдралыг минь гоочлоод хэрэлдчихдэг юм.

Аар- Харамсалтай л юм. За, дэлгүүрээр авч явъя аа, хоёр зөвлөлийн хурлаар шүү.

Лим-       Тохирлоо.

Аар- За шүү.

Жор-       Дурангийн жижиг хагалгаа хавьгүй эрсдэл багатай.

Нэт- Сонсголоо алдана гэвэл би хагалгаа хийлгэж чадахгүй. Надад ганц байгаа юм гэвэл хөгжим.

Кал- Бараг саяхан, би бүх юмтай гэж бодож явлаа. Дэлхийгээр тойрон аялж, гоё ажил хийж, цалин их авч байлаа. Өөрт хэрэгтэй бас зөв гэж бодсон бүхнээ л хийж байлаа. Азаар эндээ эргэж ирснээр бүр ч илүү амьдарч болох байснаа ойлгосон доо. Мэдэхгүйтэйгээ нүүрэлдэх нь зөв юм билээ. Миний гаргасан хамгийн зөв шийдвэр.

Нэт- Юу гэж бодож байна даа?

Жор-       Бурхан чамайг амьдар гээд байна. Бурхан чамайг авар гээд наашаа явуулсан байна шүү дээ.

Нэт- Мэдэхгүйтэйгээ нүүрэлдье дээ.

Шон-       Шинжилгээний хариу сайн гарсан. Маргааш гэртээ гарч болно.

Эхн- Бид хүүхэдтэй болохыг их хүссэн. Аав болох сон гэж яарч байгаа. Гэтэл би хөхний хорт хавдартай онош гарсан. Гуравдугаар шат. Үсэрхийлдэг үе дээрээ. Миний бие их муудлаа. Кам яасан гээ? Ажлаасаа уртын чөлөө аваад өдөр бүр өнгөрөх золгүй мөчүүдэд дэргэд минь байсан. Тэр гайхалтай эр хүн сэтгэл дотор нь байгаа. Ганцаараа хоёр хүн асарна гэвэл арга барагдаад чадахгүй байх. Тийм болохоор үр хөндүүлье.

Леа- Эхлээд, живхийг нь үзээдэхье, улайсан байвал бөгсөн дээр нь туурч уу хараарай. Уйлаад байвал бүүвэйлэх гээд үзээрэй, гэхдээ дээшээ, доошоо биш хоёр тийш савлуулаарай. Тэгээд уйлаад байх юм бол, стив...

Шон-       Стивийг асрах зааварчилгаа бэлдчихсэн шүү, түүн дотор нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, өгсөх замын халдвар, халуурах хам шинж, менингет оношлох...

Жор-       За за, би чинь эмч хүн шүү. Тэгээд ч дүү нараа, үеэлүүдээ, хөршийн хүүхдүүдийг хамаатнуудтай нь өсгөсөн. Юу л болно, би шууд залгана аа. Одоо явж үз.

Леа- Хуучны цаг шиг сайхан байна шүү.

Шон-       Караокэд нь Арлын хоржигноон дуу байхаа больчихжээ, харин баахан АББА л байх шив.

Леа- Зүгээр ээ, чи хар л даа, хоёулаа болзоонд явж байна, хоёулхнаа шүү дээ. Сайхан байгаа биз дээ?

Шон-       Анивчдаг байсан неон гэрэл анивчихаа больчихсон байна. Өө, бидний авч уудаг байсан текила биш болчихсон байна.

Леа- Жордан залгаж байна. Яриадахъя. Яасан? Үгүй ээ, хөргөгчинд байгаа. Хүү уйлж байна уу? Өө, за за. Өөр асуух юм байхгүй юү? За за. Ойлголоо. За, баяртай. Угжийг нь олохгүй байна гэнэ. Стив зүгээр. – Уучлаарай, хуучных шигээ сайхан байж чадахгүй байна. Текила, хөгжим нь солигдсондоо ч биш л дээ. Би өөрөө л өөрчлөгджээ, ертөнцийг, чамайг, өөрийгөө харах өнцөг өөрчлөгдчихжээ. Алгын чинээ ганц хүүхэд гарч ирээд л бүх юм өөрчлөгдчихлөө.

Шон-       Би эмнэлэг рүү явлаа.

Леа- Чи эмнэлэг рүүгээ яв, би Стив рүүгээ явлаа.

Шон-       За.

Кал- Сайн уу? Уучлалт гуйх нь зүйтэй юм шиг санагдаад. Хоол идэх үү? Шон чамайг хүүхэд харж байгаа гэсэн юм.

Жор-       Үнэрийг нь авсан биш бүр өлсөж үхлээ.

Кал- Амт нь бүр сайхан шүү. Фенката гэдэг мальт маягийн ногоотой шарсан туулайн мах, дарс авсан. Хамгийн дуртай хоол чинь хэзээ ч амсаж үзээгүй хоол байвал яах вэ?

Жор-       Чиний мэдэхгүйтэйгээ нүүрэлдэнэ гэдэг чинь туулайн шөл уух юм уу? За, больё.

Кал- Амсаад таалагдахгүй бол өөр юм захиалчихъя, за юу? Битгий хулчий л даа.

Жор-       Хөөх...

Кал- Янзын уу?

Жор-       Янзын байлгүй яах вэ.

Кал- Таваглаад өгье.

Дом- Зүүн тал дээр нь эхо зураг авсан шүү.

Шон-       За. Би таамгаа л шалгаж үзье. Алив, сэрээрэй. Цээжлээрэй гэж хэлсэн үгнүүдийг санаж байна уу?

Кам- Чи манай гэрт юу хийж яваа юм? Цагд-цагдаа дуудлаа шүү. Дуудлаа…

Шон-       Цээжлээрэй гэж хэлсэн үгнүүдийг санаж байна уу?

Кам- Алим, заан, гараг, ширээ.

Дом- Сая юу болчхов оо?

Шон-       Альцхаймер биш болохоор л альцхаймер нь энгийн бус байжээ. Зүүн гүрээний судас нь дарагчихаад тархины цусан хангамж тасалдаж, толгойгоо баруун тийш 60 хэм эргүүлэхэд нь эргэж сэргээд байж л дээ. Одоо тэгэхээр найдвартай нэг эмчилгээ бий, мэс засал. Эхнэрт чинь дуулгаадахъя.

Дом- Энэ ёстой лаг юм аа.

Пак- Гемоглобиний эмчилгээ хийнэ. Улаан эсийн хоёр нэгж бэлдээрэй.

Шар-       Угсаатны хувьд тохирох ч манай хангамж муу болохоор хадуур эстэй өвчтөнүүдэд туслахаар африк-америк цусны доног элсүүлэхээр ажиллаж байгаа.

Кал- Баярлалаа, Чарли. Арахнойдыг нээж, доод хөндийн тархи-нугасны шингэнийг юүлж байна. Бага тархийг хурааж байна. За, энэ нөгөө том шваннома чинь. Аллэн эмч ээ, та хавдарыг авах уу?

Жор-       Ротон тусгаарлагч, бичил соруул.

Пак- Чи энэ өвчтөн дээр их тус боллоо шүү.

Шар-       Та Мёрфи эмчид хэлээд өгөөрэй?

Пак- Чарли, Шон чиний баатар л даа, гэхдээ би чамд мэс засалч болох ирээдүй харагдаж байна. Чи чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй шүү.

Чар- Мэдээж, итгэлгүй яахвэ. Надад итгэхгүй байгаа цорын ганц хүн бол Мёрфи эмч. Хэрэв та тэрний буруу гэдгийг хэлээд өгвөл их тус болно шүү.

Жор-       Дуртай дуу чинь юу вэ?

Нэт- Явуулахгүй гэж хэлээч. Жэймс Артурын Явуулахгүй гэж хэлээч.

Жор-       Сонсгол чинь бүрэн байна. Дургүйцэхгүй гэвэл манай хадуур эсийн генийн эмчилгээний туршилтанд зай байгаа шүү.

Нэт- Баярлалаа. Намайг эмчилж өгсөнд баярлалаа.

Жор-       Миний л ажил шүү дээ.

Нэт- Чи миний асуултанд хариулаагүй шүү. Хоол идэх тухайд.

Жор-       За, би жаахан бодож үзье гэж бодож байна. Нэтэн, чи бол гайхалтай хүн, би залбирал бүрдээ чамайг багтаадаг. Гэхдээ би өөрийгөө мэднэ, тиймээс,,, би мэдэгхгүйтэйгээ нүүрэлдэх хэрэгтэй юм шиг байна. Одоохондоо, саяын дууг чинь сонсмоор байна.

Кам- Жилли.

Шон-       Эндээс ярилцаж болно.

Эхн- Хөөе.

Кам- Яагаад зогсоод байгаа юм бэ? Наашаа суу л даа. Чи жирэмсэн шүү дээ, Жилли.

Эхн- Тийм ээ, жирэмсэн.

Мор- Эргээд хуучин шигээ болж чадахгүй бол яах вэ?

Пак- Хуучин шигээ гэж юу вэ?

Мор- Биесээ хүсэн тэмүүлдэг байсан шиг. Юу ч биднийг саатуулдаггүй байсан ш дээ, чамд дурлахаасаа ч өмнө тийм байсан.

Пак- Одоо бүр дээр л байна шүү дээ. Хоёулаа чинь Эдэнийг өсгөх баг шүү дээ.

Мор- Шинэ юмсдаа дуртай л даа, гэхдээ бас хуучныгаа алдмааргүй байна.

Пак- Би ч гэсэн. Миа, бид хоёр ч гэсэн зүдэж байж хэвэндээ орж байлаа. Байдаг л юм шүү дээ.

Мор- Намайг хуучин эхнэртэйгээ зүйрлэсэнд баярлалаа.

Пак- Тайвшир. Би санаагаа л хэлэх гэж ядаад байна.

Мор- Чи сая намайг тайвшир гэв үү? Арай л хүндлэлгүй биш үү?

Пак- Алсаа яахаа ярих гээд байхад чинь 10 секунд ч бололгүй өлөгчин шиг аашиллаа...

Мор- Намайг өлөгчин гэж байна уу, харж байгаарай, чи муу.

Эм-  Энэ миний хуримын даашинз.

Аш-  Өө, ямар гоё юм бэ.

Эм-  Нүүр нь улаачихлаа ш дээ.

Эмм-      Миний зүрх зогслоо.

Эм-  Тайлаач. Явж соль, соль оо.

Эр-  Тайвширцгаа. Тайвширцгаа.

Эм-  Сайхан харагдаж байна.

Эм-  Гоё даашинз байна л даа, гэхдээ хуримандаа өмсөхөд арай л биш үү?

Аш-  Цаг товлосон ш дээ.

Жэр-       Тийм ээ, мэдэж байна аа...

Аш-  Би чиний ойн баяраар авч өгсөн ганган кашмиран цамцаа өмсөөд хүлээсэн.

Жэр-       Мэдэж байна аа,,,

Аш-  Чи өөрөө завгүй гээ биз дээ? Аягүй бол нөгөө Картэр Никстэйгээ заваарч байсан биз.

Жэр-       Юу?

Аш-  Хоёулаа ингэнэ, тэгнэ гэж тохироогүй л дээ, гэхдээ би бодож үзээд…

Жэр-       Хөөе хөөе хөөе, байз даа. Болзооноосоо хоцорсонд уучлаарай, гэхдээ би энд цагийн зөрүүнээс болоод хоол ч идэж амжихгүй, үхтэлээ ядраад унтчихжээ, өнөөдөр утсаа цэнэглэж ч чадсангүй. Гэсэн ч би энэ дэлхий дээр чамаас өөр хэнийг ч сонирхохгүй. Картэр Никс австрали аялгаараа яриад чих алах нь. Ямар аймаар байна гээч. Мартсанаас, чи хөөрхөн харагдаж байна.

Аш-  За за, дарс хийгээд ирье.

Айл- За, даалгавар биелэлээ. Тусалсанд баярлалаа.

Аар- Зүгээр ээ, дуртайяа тусална. Санаа зоволтгүй шүү. Тэгээд зурагтаа яаж хэрэглэе гэж бодож байна даа? Бөөндөх үү, зугуухан явуулах уу?

Айл- Харин л дээ, зурагт үзье гэсэн ч сонирхолгүй болжээ.

Аар- Тэгвэл яах гэж тавиур авсан юм?

Айл- Одритой хамт байх л гэж шалтгаг гаргасан юм. Хамтдаа дэлгүүр хэсвэл дээр байх гэж бодоод.

Аар- Гэтэл хар л даа, оронд нь надтай явж байх гэж.

Айл- Өө, үгүй шүү. Чамд үнэхээр баярлаж байна. Уг нь Одритой хамт явсан бол уу.

Аар- Тийм ээ, эцэг эх гэдэг дуулгавартай хүний ажил биш байгаа биз?

Айл- Туршлагаасаа хэлж байна уу?

Аар- Тийм.

Айл- Хэдэн хүүхэдтэй вэ?

Аар- Охин маань, 19 настайдаа өнгөрчихсөн.

Айл- Өө, харамсалтай юм аа. Ёстой мэдсэнгүй...

Аар- За, зүгээр ээ, зүгээр, зүгээр, санаа зоволтгүй. Таны дараа.

Айл- Нэг юм асуучих уу, охиныг чинь хэн гэдэг байсан юм бэ?

Аар- Мэдди. Энэ юу үнэртээд байна вэ? Ээ, бурхан минь. Энэ хотын хамгийн амттай шарвин. Таныг дайлж болох уу?

Айл- Галэтт Брэтонн бол би амиа ч өгнө.

Аар- Чухам юу юм бол доо, гэхдээ амттай сонстож байна. – ийшээ.

Айл- Баярлалаа.

Эр-  Сайн байна уу?

Жор-       Чидун муухай ш дээ.

Кал- Чи амсаж үзээгүй байж, туулайн мах муухай гэсэн.

Жор-       Чидун идэж үзсэн. Тэгээд таалагдаагүй.

Кал- Битгий аа-аа гээд бай. Чи кастэлвэтраногийн чидун идэж үзээгүй ш дээ. – Байж бай. Зөөлхөн амттай, тослог, эдлэг, хазахад шаржигнадаг юм. Тийм ээ.

Жор-       За за. Энэний дараа дүүргэх хэрэгтэй болохоор л идэж үзнэ шүү. – Чидун яахаараа эдлэг байдаг билээ?

Кал- Яахаараа үгүй байдаг билээ?

Жор-       За за, эхлээд туулайн мах, одоо бүр чидун шүү.

Шон-       Өчигдөр орой би бас Стивийг санасан шүү. Их хэцүү юм аа, чамаас холдохоороо чамайг санаад байдаг. Стивээс холдохоороо Стивийг санаад байдаг.

Леа- Мэднэ ээ, Шон. Гэхдээ санах олон хүнтэй байна гэдэг хайрлах олон хүнтэй гэсэн үг.

Шон-       Чиний зөв өө. Бидний амьдрал өмнөх шигээ байхгүй. Улам бүр сайжирна.

 

Back to episodes Go home