Good Doctor S7_E3

Шон-       Тавь. За за. Уг нь амархан сунайдаг ш дээ, би.

Леа- Та хөгширч байна ш дээ, аав аа.

Шон-       Гучин нэг чинь хөгшин биш.

Леа- Аав болчихвол хөгшиндөө орно. Нохойн насаар тооцно ш дээ. Золиг минь дээ. Яагаад аав, ээж хоёрыгоо унтуулдаггүй юм бэ?

Шон-       Хүүхдийн хажууд хараал хэлэхгүй шүү.

Леа- Хараал хэлээгүй. Хүү маань гарцаагүй рок од болох нь ээ. Өөдгүй золигнуудтай амьдарсаар байгаад дасаж магадгүй шүү. Аксл Рөүз шиг хашхирдаг ш дээ. Бас дээр шөнийн шар шувуу.

Шон-       Уйлах үед ажилладаг хоолойн булчин чинь дуулахаас шал өөр. Шөнөөр ажилладаг олон мэргэжил байгаа. Цэвэрлэгч, тээврийн жолооч, полисомнографийн техникч гээд.

Леа- Миний л мэдэхээр, ийм нүд, инээмсэглэлтэй юм чинь хэзээ ч супермоделиуд шавааруулдаг ажил хийхгүй ш дээ. Ямар ч хүйстэй болсон хамаагүй дээ, золиг гэж.

Шон-       Хараал хэлбэл торгодог бортоготой болъё.

Леа- Нэмэргүй дээ. Манай ааваас асуугаарай.

Аш-  Уучлаарай. Чи чинь юундаа сүржигнээд байгаа юм бэ? Би танай бүл дүүтэй уулзаа ч үгүй ш дээ.

Жэр-       Тийм, яагаад гэвэл чи манай гэр бүлийн цуглааны урилгаас татгалзсан.

Аш-  Тийм ээ, би сүүлийн үед завгүй байгаа ш дээ.

Жэр-       Манай дүү шорлог хийгээд дуудахад чи Жордантай караокэ баар явсан.

Аш-  Тэр худлаа. Сүх шиддэг баар байсан юм.

Жэр-       Аш. Би танай гэр бүлийн түүхийг сонсоод эмзэглэхээ больсон. Манайх өөр. Манайхан маш дотно. Бат итгэлийн ёслол нь болох учраас надад чухал байгаа юм аа. Би чамайг сүм рүү хамт яв гээгүй, цайллаганд нь л очъё гэсэн.

Аш-  Маргааш орой би амжихгүй. Надад хийх ажил зөндөө байна. За, явлаа.

Шон-       Өглөөний мэнд. Би эмч Шон Мёрфи. Энэ хн бол Калу эмч, харин энэ...

Шар-       Шар айраг үнэртээд байх чинь.

Зал- Уучлаарай, өчигдөр нэлээд орой болтол наргисан юм аа. Шүршүүрт орчихоод гаръя гэсэн чинь өрөөний маань найз хурдан эмчид үзүүл гээд байсан юм. Миний зүүн чих юм сонсохгүй байна.

Шар-       Та хэзээ...

Шон-       Хатагтай Лукайтис, манай дагалдан байгаа юм. Ажиглах л үүрэгтэй оролцоно. Зааварчилгаа л өгөхгүй бол оюутнууд өвчтөний түүх бичихэд оролцдоггүй юм.

Шар-       Би өвчтөний түүх бичээгүй ээ.

Аш-  Өчигдөр шөнө зодолдсон гэсэн үү?

Зал- Биш ээ, зүгээр,,, уудаг тэмцээн байсан юм. Бие биенийхээ нүүр рүү алгадаад нүдээ анивчсан нь уудаг юм.

Кал- Хөгжилтэй л юм.

Зал- Харин тийм. Сэрсэн чинь толгой өвдөөд байсан юм. Хэнгэрэг хагарчихсан юм шиг байна.

Шар-       Би саяхан найзынхаа гемофобийг эмчлэх гэж алгадсан. Хэнгэрэг нь хагараагүй ээ, тийм ч хүчтэй алгадаагүй болохоор...

Шон-       Хоёр чихэнд чинь үрэвсэл үүсээд булгандаа суваг нь бөглөрчихжээ.

Зал- Булаг аа?

Кал- Тийм, чихэнд чинь бохир ороод булаг нь овоорчихжээ.

Аш-  Хөөх. Энэ яагаа вэ?

Зал- Онц юм биш ээ. Хөхөрсөн л байна.

Кал- Ганц алгадаад ийм болохгүй л дээ.

Зал- Манай байрны нэг залуу үймээний үеэр цагдаа нарын ашигладаг резинэн сумтай буутай юм л даа. Тэгээд нэг, нэгэн дээрээ туршиж үзсэн юм.

Шон-       Чихэн доторхыг давсны уусмалаар цэврэлээд, полимиксин Б дуслаар өг. Дараа нь, хугарсан хавирганы рэнтгэн зураг ав. Чи наанаа үлдэж болно.

Шар-       Оронд нь таныг дагая л даа. Чихний булаг хэрхэн цэвэрлэхийг мэдэх болохоор...

Шон-       Наанаа ажилла аа.

Эмм-      43 настай, эрэгтэй, гар, сарвуугаа махны машинд авчихсан.

Пак- Зургаадугаар тасаг руу.

Жэр-       За, болсон уу? Эндээс бид авчихъя. Баярлалаа. Хуруугаа хөдөлгөж чадах нь уу?

Мах- Мэдэхгүй байна аа.

Жэр-       Нөгөө гарт нь даралт хэмжигч зүүчих.

Пак- Яаж байгаад ингэчихэв?

Мах- Би хүнсний үйлдвэр ажиллуулдаг юм аа.

Жэр-       Буруу харуулчихлаа.

Мах- Шинэ ажилтанд махны машин ажиллуулахыг зааж байсан чинь санамсаргүй ажиллуулчихдаг байгаа. Шинэ ажилтнуудыг дээ. Хэрэггүй гайнууд.

Дом- Ээ, бурхан минь.

Пак- 4 мм-ийн зургаан толгойтой ясны халив аваад ир дээ. Давхар үйлдэлтэй хутгуур аваад ир, махны машиныг гараас нь салга. – Арьс, мах л харагдаж байна. Яс харагдсангүй.

Мах- Бурханы минь аврал.

Пак- Шинэ хүн байгаа юм аа.

Леа- Салхинд гаръя гэсэнд баярлалаа. Уг нь дасгал хийе гэж бодсон ч өглөө хөгшин боксчин шиг л сэрлээ.

Мор- Өө, би хүүхэд гаргаагүй ч гэсэн чамайг сайн ойлгож байна аа. Хүүхэд харна гэдэг ёрын хэцүү ажил юм аа.

Леа- Харин тийм ээ. Ёрын ажил. Баярлалаа.

Мор- Чамтай нэг юм ярья гэж бодсон юм. Юмыг яаж мэдэх вэ гээд Эдэнд итгэмжлэх гаргуулж байгаа юм л даа. Пак, бид хоёр үхвэл Шон, та хоёр Эдэний асран хамгаалагч болоорой.

Леа- Пөөх. Ямар... ямар гоё юм бэ.

Мор- Шон, та хоёр яг тохирно. Эдэн тусгай хэрэгцээт болохоор та хоёр яг тохирно л доо.

Леа- Баярлалаа. Тун их, нэр төрийн хэрэг байна. Орой хариад Шонтой ярилцана аа.

Дом- Уучлаарай.

Пак- Зүгээр. Өвчтөний тайвшруулагч нөлөөлж эхэлтэл хэдэн минут байна.

Дом- Уг нь би сэргийлэх эм уусан ш дээ. Энэ бугуйвчийг зүүснээс хойш юу ч болохоо байлаа.

Пак- Би анагаахын сургуульд орохоосоо өмнө 15 жил цагдаа хийсэн. Хэргийн газарт ирээд бөөлждөг шинэ хүмүүсийг олон харсан, гэхдээ дасаагүй нэг ч хүнтэй тааралдаагүй. Яваандаа дасаад тоохоо байчихдаг юм.

Дом- Дадлагаа л даваад гарчих юм сан.

Пак- Хөөе, энэ өвчтөн дээр ажиллахгүй гэвэл дургүйцэхгүй. Чи лабораторид очиж оёо тавих дадлага хийж болно шүү.

Дом- Анагаахын сургуульд орохоосоо өмнө би хөлбөмбөгчин байсан. Миний сурч авсан хоёр чухал юм гэвэл, авахын оронд өгөх нь илүү дээр, шантарвал хэзээ ч хожихгүй.

Пак- Сайн байна. Тэгвэл явж өвчтнийхөө гарыг аваръя.

Лим-       Юу хийж байгаа юм? Юу л даа, бас зөвлөлийн өглөөний шуурхайд очоогүй ш дээ.

Аар- Би зөвлөлийн өглөөний шуурхайг мартаагүй.

Лим-       Ингээд л байх юм уу?

Аар- Үгүй, би чамайг дөнгөх гэж шуурхай таслаагүй. Илгээмжээ авах гээд амжсангүй л дээ. Чи, бид хоёрт ирсэн бэлэг. Хар даа. Чи өрөөндөө үлдмээр л байгаа биз дээ? Надад лав эмнэлгээсээ явах бодол алга. Тэгэхээр яагаад Ерөнхийлөгчийн өрөөг Ерөнхийлөгчийн лаунж болгож болохгүй гэж? Уучлаарай. Хамтарсан Ерөнхийлөгчийн лаунж шүү.

Лим-       Өө, тэгвэл байгаа дээр чинь ваартай цэцэг, дарсны агуулах хийчихье л дээ.

Аар- Би биллиардтай бол сайн ажилладаг юм аа.

Лим-       Гайхалтай. Зөвлөлөөс яаралтай шийдэх ажлын жагсаалт гаргасан, нэгэнт би шуурхай оролцсон юм чинь гээд хийх ажлаа хуваачихсан шүү. Тал нь чинийх.

Шар-       Хөөрхөн юм аа.

Аш-  Тэнэг толгой байна.

Шар-       Орой хариад төсөөлөлдөө умбахдаа био-химийн хичээл дээр тусалж байгаагаар төсөөлөхгүй ээ.

Кал- За, наадхыг чинь бид мэдээд байх хэрэггүй л дээ.

Шар-       Энэ яг миний сонирхдог, Питэр Паркэр маягийн залуу байна аа. Та хоёрын тухайд? Сонирхол чинь юу вэ?

Кал- Зүгээр л урдах ажилдаа анхааръя.

Шар-       Чи өндөр эмэгтэйд дуртай юу?

Аш-  Би ч хөөрхөн, царайлаг, халамжтай, бас нөдөр залууст дуртай.

Шар-       Гомо юм уу? Тийм л дээ. Цээж үү, өгзөг үү?

Кал- Пөөх, Чарли... анагаахын сургуулийн судалгааны ажил биш ш дээ, за? Хамтран ажилладаг хүнээсээ ингэж асуух зохимжгүй. Үгүй бол халагдана шүү.

Шар-       Хамтран ажиллагчид миний невродиверс харилцааны онцлогийг харгалзан үзэх ёстой. Мэргэжлийн хандлагатай байхын тулд тухайн хүний мөн чанарыг үл тоож болохгүй.

Кал- Ерөөсөө би хүний нөөцтэй уулзаж үзье дээ. Ажил мэргэжлийн тал дээр арай өөр гаргалгаа байж магадгүй.

Шар-       Ажлын байран дээрх хүмүүс үргэлж харилцааныхаа талаар ярьдаг ш дээ.

Кал- Бусдын харилцааны талаар асуух чинь бэлгийн чиг хандлагыг нь асуухаас жаахан өөр л дөө.

Шар-       Миний асуулт зөвхөн бэлгийн хандлагатай нь холбоотой биш.

Аш-  Хавирга нь хугараагүй байна. Гэхдээ, энэ юу вэ?

Жэр-       Цус алдахыг зогсоосон. Ир нь чангалуурын үүрэг гүйцэтгэж байгаа.

Пак- Хурдан салгахгүй бол хуруунууд нь үхжиж эхэлнэ.

Дом- Ирийг нь гараар буцааж эргүүлээд гарыг нь татаж авбал болох уу?

Жэр-       Бүр наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихаж мэднэ.

Пак- Машиныг зүсэж онгойлгохоос.

Жэр-       Яаж? Тасдагч хэтэрхий том болохоор гарыг нь тасдана эсвэл метал хэт хална ш дээ.

Пак- Зүсэж байхад хүйтэн уусмалаар хөргөвөл болно. Металыг хангалттай хэмжээнд зүсчихвэл, хавирга тэлэгчээр салгаж болно ш дээ.

Жэр-       Яг даа.

Пак- Төмөр иртэй ясны хөрөө аваад ир.

Шон-       Жигд бус хэлбэртэй юм байна.

Кал- Улаан хоолойн хананцарт үрэвссэн байж магадгүй.

Шар-       Ердийн эмгэг байсан бол контраст нэмэгдэл ингэж жигдхэн харагдахгүй.

Шон-       Тийм ээ, тэр үнэн.

Аш-  Улаан хоолойн хорт хавдар юм биш үү дээ?

Шон-       Хавдар бол илэрхий харагдана. Өвчтөн залуухан бас…

Шар-       Тамхи татдаггүй.

Шон-       Массыг нь салгаж авах хэрэгтэй, гэхдээ эхлээд эзофагогастродуодэнскопи, эд эсийн шинжилгээ хийе.

Шар-       Би ерөөсөө ойлгосонгүй, гэхдээ гоё сонстож байна.

Шон-       Одоо шууд эхэл.

Кал- Чарли? Даргадаа саад болохгүйгээр жинхэнэ өөрөөрөө байхыг хичээвэл дээр байж магадгүй шүү.

Шар-       Баярлалаа, Калу эмч ээ. Зөвлөгөө өгсөнд талархаж байна.

Жэр-       Дахиад жаахан гүн хөрөөд.

Пак- Нэвт гараад гарыг нь тасдчихаж магадгүй.

Дом- Пак, дахиад цус алдаж байна.

Жэр-       Судсыг нь тасдаад түр боолт тавих уу, яах вэ?

Пак- Үгүй ээ, хэтэрхий удсан байна. Эхлээд энийг салгаадахъя.

Жэр-       Нааш ир. Энэнээс таталцаадах.

Дом- Чадахгүй нь ээ.

Пак- Чи чадна аа. Нүдээ аньчих. Дасгал хийж байна л гэж бод. Алив.

Жэр-       Хурдал. За, тат, тат, тат, тат, тат, тат.

Пак- Татаад байгаарай. Болж байна шүү.

Жэр-       Тат, тат, тат.

Пак- Суларч байна. Хөөснөг аваад өг. Шуу, сарвууны хэсэгт бохир орж, артерийн судас тасарсан байна. Тохойны яс, судасны их хэмжээгээр бэртсэн байна. Хагалгааны өрөө бэлд гэж хэл. Гар тайрах хагалгаа хийе.

Кал- Хоол боловсруулах хөндий рүү үсэрхийлсэн байна.

Шар-       Найз залуутай юу?

Аш-  Байгаа. Ходоод-улаан хоолойн уулзварт ойртож байна.

Шар-       Өндөр үү?

Аш-  Дараа болж болох уу?

Кал- Бүр ярихгүй байсан ч яах вэ.

Аш-  Ерөөсөө ойлгохгүй юм.

Шар-       Калу эмч намайг төвөгшөөж байх шиг байна, гэхдээ би ойлголцол бий болгох гээд байна шүү дээ.

Аш-  Би та хоёрыг яриагүй байна аа. Нөгөө массыг хэлж байна. Алга болчихжээ.

Шон-       Хачин юм даа, ийм байх ёсгүй.

Шар-       Волки эмч яг тэгж хэлсэн.

Аш-  Рэнтгэнээр харахад ходоодонд масс байсан даа.

Кал- Бас томограф дээр ч гэсэн.

Шон-       Харин дурандахад харагдаагүй.

Шар-       Бүх шинжилгээгээ давтан хийх үү?

Шон-       Үгүй.

Шар-       Эсвэл…

Шон-       Чамайг саад болоод байвал би төвлөрч чадахгүй байна.

Шар-       Би танд саад болоогүй. Асуулт асуусан. Та үгүй гэсэн, тэгэхээр нь би саналаа хэлсэн, тэгтэл та миний яриаг тасалсан.

Шон-       Чи зүгээр л дуугүй байж болох уу?

Шар-       За.

Шон-       За.

Сув- Орчны баримжаа алдаж, хэл яриа нь ойлгогдохгүй болчихлоо.

Шон-       Фиппс, яг одоо хаана байгаагаа мэдэж байна уу?

Зал- Би Сан Хосе их сургуульд сурдаг.

Шон-       Орчны баримжаа алдсан ч хэл яриа нь хэвийн болжээ.

Сув- Өмнөхөөсөө дордчихсон байна.

Кал- За. Миний хурууг атга даа. – Баруун талын сулрал.

Шар-       ТПИ нэг тунгаар бэлдье.

Шон-       Үгүй, тэгэх хэрэггүй. Хөлийн хуруугаа хөдөлгө дөө?

Шар-       Гэхдээ шигдээс боллоо гэхэд,,,

Шон-       Яриа нь сайжирсан гэхээр түр хугацааны хэсэгчилсэн шигдээс байх магадлалтай. Гэтэл чи сувилагчийг тодорхойгүй, асар эрсдэлтэй эм бэлдэх даалгавар өгчихлөө.

Шар-       Би даалгавар өгөөгүй, санал болгосон.

Шон-       Гар.

Шар-       Юу?

Шон-       Алдаа гаргаснаа хүлээхгүй байгаа чинь миний цагийг үрж, өвчтөнийг аюулд оруулж байна. Өвчтөний өрөөнөөс яг одоо гарна уу. Томограф, ангиографийн зураг авч тархины цус алдалт эсвэл хавдар биш, түр зуурын хэсэгчилсэн харвалт гэдгийг тогтооё. Хүүхэн харааг шалгаж байна.

Пак- Боломжит артери, вени, мэдрэлийн боолт тавьж, тусгаарлах ажиллагаа дууслаа. Хөрөө. Тайралтыг шуунаас аль болох зах руу хийе.

Дом- Пак эмч ээ? Би гарлаа шүү.

Жэр-       Харин ч харж баймаар юм биш үү? Энэнээс ч хэцүү юмтай тулгарна ш дээ.

Пак- Уг нь би саналаа тавьсан. Даанч өөрөө татгалзсан.

Лим-       Чи нөгөө Морганы өтгөний шинжилгээний хөргүүрийг суурилуулсан уу?

Аар- Хуваагаад эзэлье гэдэг санаа л гэж ойлгосон ш дээ. Чи өөрийнхөө хийх талыг нь хий, би өөрийнхөөг хийе.

Лим-       Тэгнэ, гэхдээ чамд гэж хэлэхэд, Морган гэдэсний хам шинжийн туршилт явуулахад хөргүүр хэрэгтэй гээд байсан шүү.

Аар- Тийм, мэдэж байгаа.

Лим-       Тэгвэл бас шинэ цахилгаан хавтан хэрэгтэйн дээр Гэйл эмнэлэг даяар хөлдөөгч суурилуулсныг мэдэж байгаа байлгүй ээ.

Аар- Миний анхны үзлэг биш шүү.

Лим-       За. Бусад хийх юмаа харсан уу?

Аар- Би тоохгүй гэж бодож байгаа. Чи ч гэсэн адилхан тэг.

Лим-       Чи намайг зөвлөлийн шийдвэрийг битгий тоо гэж байгаа юм уу?

Аар- Тийм. Гаргаад байгаа гомдолууд нь ялихгүй л юмнууд байна лээ. Өөрсдөө учрыг нь олно эсвэл өөрсдөө алга болчихно, чи бид хоёрт л сайн, тэгж байж л хоёулаа жинхэнэ ажлаа хийнэ ш дээ.

Лим-       Одоогийн зөвлөл чиний аргыг нь олчихоод байдаг байсан өмнөх шиг идэвхгүй биш ш дээ.

Аар- Одоогийн зөвлөл гэж баахан шинэ хүн, үнэн, ялих шалихгүй юм болмогц өө сэвийг нь дөвийлгөөд байдаг юм билээ.  Гэхдээ чи аан гээ? Шинэ ч гэсэн сурчихна. Угаасаа сурчихдаг юм. Цаана чинь намайг өвчтөн хүлээгээд байна.

Шар-       Тархины томографт оруулах гэж байгаа юм уу?

Шон-       Волки, Калу эмч хоёр орно.

Шар-       Та түрүүн надтай өндөр дуугаар ярих ёсгүй байсан юм.

Шон-       Би эгзэгтэй нөхцөл байдалтай уялдуулан хурдан ярьдаг онцлогтой.

Шар-       Заримд нь тохиромжтой байж болно, харин над шиг аутизмтай хүн рүү хашхирахаар би айдаг юм.

Шон-       Би хашхираагүй.

Шар-       Надтай үр дүнтэй харьцах хэмжээ хязгаарийг чинь зааж өгсөн төдий. Хамтран ажилласан бол би баярлана. Би Волки, Калу эмч хоёр дээр очлоо.

Шон-       Үгүй. Чи лабораторид очиж, түр зуурын хэсэгчилсэн шигдээсийн үед авах арга хэмжээ, зарчмын талаар сайтар судал.

Шар-       Би буруу юм хийгээгүй.

Пак- Үхжил санаснаас бага хэмжээнд явагджээ.

Лим-       Алга, гарын ар талын арьсны хавчаарнууд нь тайрсан хэсгийг хаахад хангалттай юм байна.

Пак- Миний ажлыг шалгаад байгаа юм уу?

Лим-       Үгүй. Илүү үглэсэн юм. Махны машинд авсан гар тайрахыг өдөр бүр хараад байхгүй шүү дээ.

Дом- Азаар шүү.

Лим-       Гэхдээ ажлыг чинь шалгасан бол, одоо гэмтэлтэй хэсгийг илүү сайн харж байгаа болохоор, шууны арын хэсгийн судас, мэдрэл санаснаас хамаагүй дээр байна л даа. Хэрэв тэр зайг нь холбочихвол гарыг буцаагаад залгачихмаар юм биш үү?

Пак- Цус алдаад найман цаг болоогүй бол болно, харин азаар, тэр хугацаанд хүрээгүй байна.

Лим-       Цусан хангамжтай бол хамаагүй л дээ. Шагайнд нь залгаж байгаад энэ хооронд шууны төгсгөлийг дахин залгахад бэлдэж болох л байсан ш дээ.

Дом- Нээрэн тэгж болдог юм уу?

Лим-       Шуун дээр чих ургуулж байлаа ш дээ.

Пак- Бугуйн анатоми хамгийн ярвигтай ш дээ. Бохир хөлөнд нь тархчихвал нэг биш хоёр мөчнөөсөө салах байлаа.

Лим-       Шархан дээр үрлэн антибиотик тавиад эрсдэлийг бууруулж болно.

Пак- Тийм, гэхдээ бүрэн сэргийлэхгүй.

Лим-       Өөрөө л мэд.

Пак- За, зүүн шагайн суулгацад бэлд.

Лим-       Туслалцаа авах юм уу?

Пак- Мэдээж. Гэхдээ та чинь эмнэлгийн дарга биш үү?

Лим-       Хамтрасан Ерөнхийлөгч гэж байгаа ш дээ.

Аш-  Томограф, ангиографаар ямар нэгэн бөглөрөл, атеросклероз илэрсэнгүй. Тэгэхээр ямар нэгэн дутагдал, шигдээс болж таарлаа л даа. Ходоодны масс алга болсны дараа л мэдрэлийн шинж тэмдэг илэрсэн.

Кал- Тийм биш ш дээ. Бод л доо, түргэн дээр ирэхдээ толгой өвдөх, сонсгол муудах гээд мэдрэлийн шинж тэмдэгтэй ирсэн. Гайхах юм биш л дээ, тэнэг найздаа толгойгоо тавьж өгөөд алгадуулсан хүн ш дээ. Тэнэг гэснээс, чи нөгөө адис хүртээх ёслолдоо явахгүй юм уу. Жэромоос сонссон юм. Үдэшлэг хийх юм чинь очоод зугаатай байна ш дээ. Аан гээ, чи Жэромд хайртай биз дээ? Юунаас болоод чи тэдний ах дүүст дургүй байдаг юм бэ?

Аш-  Хоккей тоглоод байдаг юм.

Кал- Жэром хоккей тоглодог биз дээ?

Аш-  Тийм ээ, багадаа л, гэхдээ Шар айрагны лигт яваад байдаг ш дээ.

Кал- Хоккей, шар айргандаа ч биш юм байна, тийм үү? Чи зүгээр л айж байна.

Аш-  Би айгаагүй ээ. Үнэндээ, жаахан завгүй байна.

Кал- Эсвэл чи таалагдахгүй байх вий гэж айж байна. Эсвэл тэдэнтэй уулзчихвал онцгүй юм болох вий гэж айгаад байх шиг байна даа.

Аш-  Баярлалаа, Эстэр Пэрэл минь, гэхдээ би өөрийгөө сайн мэддэг хүн шүү.

Кал- За за.

Аш-  За. Бас би айгаагүй шүү.

Кал- Заримдаа хэрэгтэй юмандаа золиос гаргах хэрэгтэйг бодолцож бай л даа.

Леа- Өнөөдөр Моргантай салхинд гарсан. Охиндоо итгэмжлэх гаргаж, Пак, тэр хоёр үхвэл биднийг Эдэний асран хамгаалагч болгоно гэж байна лээ.

Шон-       За.

Леа- За гэдэг чинь тэгье гэсэн үг үү, эсвэл нөгөө Чарлигаас болоод тавгүйтсэндээ миний яриаг сонсоогүйдээ За гэв үү?

Шон-       Морганд За гэсэн юм аа. Чарлийг бодсон болохоос тавгүйтээгүй шүү. Саад болоод байхаар чинь яаж ажлаа хийх юм бэ.

Аар- Оюутан ш дээ, Шон. Хөөрчихсөн байгаа. Догдолчихсон яваа.

Шон-       Догдлох нь энд ямар хамаатай билээ? Дандаа буруу юм ярина.

Аар- Тэгж л байг л дээ, ямар хамаатай юм, оюутан юм чинь.

Шон-       Чарли буруу юм ярьснаа хүлээдэггүй, энэ нь алдаанаас суралцдаггүй гэсэн үг.

Аар- Үнэхээр тэгж бодож байна уу? Хүүхэд ичээчихсэн бол яана. Чи арай хатуурхаад байгаа юм биш биз? Өөрөө алдаагаа ухаартал боломж олгоод үзээч.

Шон-       Би огтхон ч хатуурхаагүй.

Аар- Чи яг одоо хатуу сэтгэл гаргаж байна. Яагаад жаахан тэвчээр зааж болохгүй гэж? Тийм биз дээ?

Шон-       Тэгнэ ээ, тэвчээр заах гэж үзнэ ээ.

Леа- Ашгүй дээ. Хоолоо идье.

Пак- Тохойноос шууны арын артерийн судас залгах ажиллагаа дууслаа.

Лим-       Гарын арын судсыг хөлний венийн судастай залгаж оёод, булчингийн бүрхүүлийг арьсны хамт дэлбэн үүсгэн, түр зуурын хаалт хийлээ.

Пак- Болжээ. Тэгвэл бэлэн гэж үзлээ. Хавчаар суллалаа.

Дом- Янзтай. Үнэхээр янзтай.

Лим-       Анагаахын нэгэн нууцтай тулгараад байгаа гэж дууллаа.

Шон-       Тэгсэн, тун сонирхолтой.

Лим-       Дагалдан чинь яаж байна?

Шон-       Дэндүү их ярьдаг, алдаа хийснээ хүлээдэггүй, гарын авлага уншдаггүй.

Лим-       Хэцүүхэн амьтан шиг л байна.

Шон-       Глассман эмч намайг тэвчээр зааж, оюутанд дасах хугацаа өг гэсэн.

Лим-       Буруу. Глассманы асуудал шийдвэрлэх ганц арга нь өөр хүн ирж шийдэх хүртэл өөрөө зайлсхийх юм шүү дээ. Чи оюутанд юу хэлхийг хүснэ тэрийгээ хэл.

Шон-       Би тэгсэн.

Лим-       Тэгвэл дахиад тэг. Залуу хүүхэд, харилцааны бэрхшээлтэй учраас чи жаахан мэдрэг хүлээж аваад байна. Тодорхойлолт дээр нь ухаалаг боловч зөрүүд гэж байна лээ, гэхдээ ухаан зараад зөв чиглүүлбэл гайхалтай зохицол болно. Та нар бүгд мэдэж баймаар юм даа.

Шон-       Яагаад би  мэдэж байх ёстой гэж?

Лим-       Яагаад гэвэл чи бас ухаалаг, зөрүүд ирсэн. Чи сайн мэс засалч болсон шиг тэр ч бас болно. Гэхдээ одоохондоо тэр бол муу зуршил нь дарагдтал сургах шаардлагатай хүүхэлдэй. Тиймээс тэвчээртэй биш санаачлагатай бай.

Пак- Хөхөрсөн, хавагнасан, судас бөглөрсөн шинж тэмдэг алга. Сайхан харагдаж байна.

Өвч- Сэжгийн харагдаж байна.

Пак- Айлтгүй дээ. Гарын чинь шархыг янзалсны дараа буцаагаад байх ёстой газарт нь хийчихнэ ээ.

Өвч- Ашгүй дээ, хоёр гартайгаа байж байж тэр муугийн хүзүүг хуга мушгина ш дээ.

Жэр-       Пак эмч ээ?

Өвч- Юу болов?

Пак- Шуун дээр целлүлит үүссэн байна. Гэхдээ айлтгүй. Антибиотик өгсөн болохоор дараагийн хагалгаа хүртэл сайтар ажиглаж байя.

Леа- Уучлаарай. Жаахан хоцорчихлоо. Гэрээс гарах гэж Лүйз, Кларкын судалгааны багт явах гэж байгаа юм шиг бөөн юм болох юм аа.

Мор- Санаа зоволтгүй. Май, энэ кофе уу.

Леа- Баярлалаа. Шон зөвшөөрсөн. Гарын үсэг зурахад бэлэн.

Мор- Дахиад нэг юм, Пак, бид хоёр үхэхээс гадна ганцхан би үхвэл Шон, та хоёр асран хамгаалагчаар нэрлэсэн.

Леа- Яагаад Пак ганцаараа асран хамгаалагч байж болохгүй юм? Арай та хоёр дахиад муудалцсан юм биш биз?

Мор- Үгүй, эвтэй найртай байгаа. Харин ч өмнөхөөсөө хамаагүй дээр санаа шүү, нээрэн.

Леа- Тэгээд юу нь болохгүй байгаа юм?

Мор- Намайг үхэхээр Эдэнийг хуучин найз залуу дээрээ үлдээмээргүй байна. Эргэж нийлээд хэдхэн сар болж байна, тэгэхээр ирэх жил дахиад нэг эргэж харна.

Леа- За. Би орой Шонд хэлж үзье.

Мор- Битгий, Шон нууц хадгалж чадахгүй. Би Пакд хэлээгүй, хэлэх ч үгүй.

Леа- Галзуураа юу? Чи Пакт битгий худал хэл ээ, би ч Шонд худал хэлж чадахгүй.

Мор- Худал хэлэх биш, нууц хадгална гээч. Хүн бүрд нууц байдаг юм.

Леа- Тийм л дээ. Би үсээ будсан мөнгөө нуудаг, шүдний сойзыг нь хэрэглэснээ нуудаг ч энэ арай хэтэрч байна.

Мор- Үгүй ээ, ялихгүй юм, бас ирэх 12 сард би үхэхээс нааш хоосон юм, угаасаа би үхэх ч үгүй. Хэдэн өдөр азнаад, жаахан бодож үзээч дээ. Үүнийг л гуйя.

Леа- Би бодлоо өөрчлөхгүй ээ, гэхдээ за.

Кал- Тархины томограф хэдийн, гэхдээ хэвлийн зургаар цөсний хүүдийн чулуугүй үрэвсэлтэй байна.

Шон-       Тэглээ гээд мэдрэлийн шинж тэмдэг илрэхгүй.

Аш-  Гэхдээ үүний шалтгаанаар халуурах, гэдэс өвдөх шинж тэмдэг илэрнэ. Бас хэвлийн томографийн зураг авсан.

Кал- Цөсний хүдий тэлж, хананцар зузаарсан болохоор хагарах гэж байна.

Шон-       Авцалдаа алга. Мэдрэлийн хамгийн хүнд шинж тэмдэг илэрсэн, цээжин дээр хөхөрсөн, ходоодны орчмын масс нь цөснөөс хол зайтай шүү дээ. Ямар ч шалтгаантай байсан цөсийг нь авах хэрэгтэй. Өвчтөнийг бэлд. Чарли? Чамтай ярих юм байна. Ийшээ суу л даа.

Шар-       Зогсож байя. Сандарсан үед суучихаар улам давчуураад тавгүйтээд байдаг юм.

Шон-       За за. Чи оюутан болохоор алдаа гаргах нь байх л юм л даа.

Шар-       Би алдаа гаргаагүй шд ээ.

Шон-       Чи сувилагчид тохиромжгүй, өвчтөнд аюултай эм бэлдэх даалгавар өгсөн

Шар-       Би даалгавар өгөөгүй. Зүгээр санал болгосон.

Шон-       Бас чи хэтэрхий их ярьдаг, гол төлөв ярих ёсгүй юмаа бас ярих ёсгүй үедээ ярьдаг,

Шар-       Би аливааг гарын авлага унших, лэкцэнд суухын оронд ярилцаж сурахдаа сайн.

Шон-       Би лэкц уншаагүй. Чи надад саад болоод байхаар би ажлаа хийж чадахгүй...

Шар-       Заримдаа миний ярианы хэлбэр...

Шон-       Хэлж дуусаагүй байхад дахиад л...

Шар-       Та ч гэсэн. Тасралтгүй ярих нь невродиверсититэй хүмүүсийн онцлох шинж.

Шон-       Чи зүгээр дуугүй байгаад өгөөч. Би санаачлагатай байх гэж хичээж байна. Би өөрийнхөө санаа бодлыг тодорхой тайлбарласан.

Шар-       Та миний чадахгүй юмыг хий гэж тулгаж болохгүй. Би хөгжлийн бэрхшээлтэй, хуульд зааснаар...

Шон-       Би чамд туслах гээд байна, за юу? Аутизмыг хөгжлийн бэрхшээлтэйд тооцдогийг ойлгож байна. Гэхдээ бас би чамайг чимээгүй байх чадамжтайг мэдэж байна. Чи энэ өвчтөн дээр ажилламаар байвал дараах зүйлсийг хий. Чи зөвхөн ажиглахаас өөр үүрэггүй. Ойлгосон уу?

Шар-       За.

Шон-       Сайн байна. Хагалгааны өрөнөд Волки, Калу эмч нар дээр очиж болно.

Лим-       Шууны арын доод хэсгийн эдийг тайрч цэвэрлэж дууслаа.

Пак- Болох л ёстой доо. Зөв шийджээ. Хубанк, артерийн судас залгахад ямар оёдол хийх вэ?

Дом- Харин л дээ.

Пак- Бодож үзэхгүй юу даа. Судас тайрсан өнцгийг сайн хар даа.

Дом- 4-0 пролин утсаар нэг талын оёдол тавих хэрэгтэй юм шиг байна.

Пак- Сайхан санаа байна.

Мор- Судасны хоёр зүүрийг гаднаас нь оёх арга илүү үр дүнтэй. Намайг Резник эмч гэдэг. Пак эмч, бид хоёр үерхдэгийг чи хэдийн мэдээ байлгүй.

Дом- Үгүй шүү, мэдээгүй ш дээ...

Мор- Битгий худлаа ярь. Манай энүүгээр хов жив хурдан тардаг шүү. Пак багшийн хувьд хэр байна?

Дом- Биширмээр шүү. Загнаж зандрахгүйгээр өөрөө мэдээд заачихдаг шүү.

Мор- Больж үз. Надад лав эелдэг аашилдаггүй хүн дээ. Гэхдээ би хатуу боловч үнэнч занг хүндэлдэг. Намайг арай галзуу, гоё үстэй Билл Бэличик гээд бодчих.

Дом- Таны зөв. Би худал хэлсэн юм. Энд ирсэн эхний өдөр л бөөн бөөнөөрөө Пак эмч та хоёр үерхдэг гэж хэлсэн шүү. Бас миний сонссоноор та хоёр салсан мөртлөө нэгнийдээ нүүж очоод дахиж салаад саяхан эргэж нийлсэн, яагаад гэвэл Пак эмч өргөж авсан хүүхдээ өгсөхөд чинь тусалъя гэсэн боловч та эмнэлгийн туршилт хийхийн зэрэгцээ ганцаараа өсгөнө гэж зөрүүдэлсэн гэсэн. Гэхдээ Пак эмчийн багшийн хувьд сайн гэж худал хэлээгүй. Маш тэвчээртэй, сайн дэмждэг, уг нь би мэс засалч болох хүсэлгүй, дээр нь цус харахаараа ухаан алдчихаад байдаг л даа. Гэхдээ л тэр сайн хүн шүү. Минийхээр тэр сайн аав гэх үү, хойт аав гэх үү, ямартай ч танд хэрэгтэй түгшиг тулгуур болж чадна. Би хангалттай үнэнчээр хэлсэн үү?

Мор- Тэглээ. Баярлалаа. Гэхдээ болгоомжтой байгаарай. Цаадуул чинь ухаантай нөхдөд дургүй шүү.

Шон-       Элэгний сүүлчийн залгаасыг чөлөөлж байна.

Аш-  Уйланхайн хавтангийн цус алдалтыг эхо коагулятороор зогсоож байна. Чонон хөрвөсийн хэвийн бус шинж тэмдэг хэр байна?

Кал- АНА, ЕСР хэвийн байна.

Аш-  Тийм болохоор л хэвийн бус гэсэн юм. Өөр юунаас болж, ходоод, тархи, цөсөнд шинж тэмдэг илрэх вэ?

Шон-       Калу эмч ээ, шархны оёх хэсгийн цэвэрлэж, ариутгана уу.

Кол- Урт зүү, викрил утастай бэлдэнэ.

Шар-       Барьж үзэж болох уу? Уучлаарай. Би ярих ёсгүй л дээ, гэхдээ амьд эрхтэн барьж үзээгүй юм л даа.

Шон-       Энийг эмгэг судлалд аваачиж өг. Бас Калу эмчид битгий саад бол.

Кал- Өө, надад саад болоогүй ээ.

Аш-  Эмгэг судлалын хөргүүрт хэдхэн цаг л болно ш дээ.

Шон-       Чимээгүйхэн хий.

Шар-       Баярлалаа, Мёрфи эмч ээ.

Кал- Энд хөөснөг тавиарай, илүү сайн хараадахъя. Дахиад нэг 0-тэй викрил өгөөрэй.

Аш-  Мэцэнбаумын хайчийг би авчихъя.

Шон-       Одоо болно оо. Буцаагаад тавь.

Шар-       Байж бай, би одоохон... ёо ёо. Эрхтэний зүүн талд зүү байх шиг байна.

Шон-       Боломжгүй юм даа. Цөсний хүүдий дотор оёдол тавиагүй ш дээ.

Шар-       Сая хатгасан, хатгасан шүү. Ёо ёо. Хар даа. Энд нэг хурц үзүүртэй юм байна. Цөсний чулууны үзүүр юм болов уу?

Шон-       Би хараадахъя. Өг дөө. Нээрэн энд нэг юм байна. Жижиг чимхүүр.

Шар-       Үс үү дээ?

Шон-       Биш. Метал утас байна.

Аш-  Цөсөн дотор уу даа? Яаж яваад орчихдог байна аа?

Шон-       Мэс заслын үеэр ороогүй байх л даа.

Кал- Хэдэн жилийн өмнө нэг тохиолдол уншсан юм байна. Шорлогны багсны төмөр утас өвчтөни гэдэс дотор орсон байсан.

Аш-  Мэс засалд бэлдэж байхад Фиппс өвчтөнг Фратын барбикүд очиж чизбургэр идсэн гэж ярьсан байсан.

Кал- Ходоодны масс алга болсон нь тэнд наалдсан утас хэвлийн хананд зоогдож, цөсний хүүдий рүү орсноос болсон байх л даа.

Аш-  Тэгвэл ёстой гайхмаар юм аа.

Шон-       Мэдрэлийн саатал үүссэн нь тийм учиртай байжээ.

Аш-  Тэр ч алгадсанаас болж болно ш дээ.

Кал- Гэхдээ аль нь ч бай, Чарлигийн сониуч зангийн ачаар олж мэдлээ, тэгэхээр...

Аш-  Тийм ээ. Цагаа оллоо шүү.

Шар-       Цагаа олох биш санамсаргүй гэвэл зохино, гэхдээ баярлалаа.

Шон-       Манайд байгаа хамгийн хүчтэй соронз юу байна. Илтгэ.

Лим-       Юу хийж байгаа юм бэ?

Аар- Барри, бид хоёр эмнэлгийн хэтэрсэн зардал танах арга зөвлөлдөхийн сацуу Стивд хэрхэн биллиард тоглохыг зааж байна. Наадхаа унш даа.

Лим-       Баасны хөргүүр ерөнхийлөгчийн зорилготой тэнцэнэ ээ?

Аар- Дуулав уу, Стив? Сүртэй үг хэрэглэхээр сүржин болдог гэж хэлээ биз? Баасыг ялгадасны дээж гэмээр юм даа.

Лим-       Дураараа сайхан байгаад чинь баярлаж байна л даа. Энэ хооронд чинь Гэйл намайг хийгээгүй юмаар минь замлээд байна ш дээ.

Аар- Хөөе, угаасаа миний гарын үсэг байгаа. Гэйлд таалагдахгүй бол над дээр ирнэ л биз.

Лим-       Чи угаасаа үгэнд нь орохгүй ш дээ. Тэгээд ямар нэг юм болохгүй бол над руу гүйж ирээд байна.

Аар- Наадхыг чинь харин шийдэх арга байгаа шүү.

Лим-       Аарон, надад тоглох зав алга.

Аар- Чи өөрөө зөвлөлийн аргыг олох гээд гүйгээд байхаар чинь яаж зав гарах юм бэ?

Лим-       Зөвлөл зохион байгуулалт, хүндлэл л шаардаж байгаа.

Аар- Цаадуул чинь сайн эмнэлгийг сайн ажиллуулъя гэж бодохоос бусдаар яг юу хэрэгтэйг өөрсдөө ч мэдэхгүй.

Лим-       Тэгвэл одоо Гэйл өнгөрсөн жилийн зардлын аудит хийх гээд байгаа юм аа.

Аар- Өө, шал дэмий цаг үрсэн ажил.

Лим-       Харин тийм л дээ. Гучин минут ярилцаад л Гэйл надтай санал нийлнэ. Энэ хөдөлмөрийн хуваарь чинь үр дүн өгөхгүй байгаа болохоор одооноос чи Гэйлтэй учраа ол.

Аар- Тэгье ээ. Наашаа явуулчих. Бэлэн мөнгө авч ир гээрэй. Манай энд өр бичдэггүй юм шүү.

Лим-       Жинхэнэ мал.

Аар- Мал биш шүү.

Зал- Наадхаараа яах гэж байгаа юм?

Шон-       Жаахан өвддөг л юм, гэхдээ хагалгаа хийснээс аюул багатай. Амаа томхон шиг ангайгаарай.

Зал- Миний хоолойноос гарч ирж байгаа юм уу?

Шон-       Тийм. Энэнээс болж, үрэвсэж, чихэнд чинь шингэн хуримтлагдаж, каротид артери урагдаж, мэдрэлийн саатал үүссэн байхгүй юу. Цаашдаа хоолны хэрэгслээ сойзоор цэвэрлэж, хамаагүй алгадуулж, резинэн сумаар буудуулахгүй байхыг хичээгээрэй.

Шар-       Ёстой янзын юм аа.

Шон-       Тийм ээ. Янзын шүү.

Өвч- Хурдхан шиг л ажилдаа орох юм сан.

Пак- Яарах хэрэггүй дээ. Эргээд хэвийн ажиллагаатай болгохын тулд нэлээд удаан физик эмчилгээ хийлгэнэ.

Өвч- Ажлаа хийе гээгүй юм аа. Тэр муу шинэ ажилтан халахаа хэлж байна.

Аш-  Томографийн зураг бүгд цэвэр гарсан. Бие дотор чинь тэнэсэн утас байхгүй.

Кал- Нэг хэсэгтээ хамаагүй үдэшлэг хэсээд байж болохгүй шүү.

Зал- Уг нь ч би зугаа цэнгэл хөөдөггүй л дээ. Айлын ганц хүүхэд болохоор ах дүүтэй болохыг хүсдэг байсан юм, харин одоо бараг тавиулаа болчихлоо. Олон удаа зовоход минь тус болсон шүү. Тэд янз бүрийн юм хийдэг л дээ, гэхдээ би сонирхдоггүй юм. Гэхдээ тэдний дунд орох өртэй юм шиг санагдчихлаа. Тэдний төлөө байхаар тэд ч миний төлөө гэдэг.

Кал- Чиний сайхан сэтгэлтэйнх л дээ.

Пак- Чи тун сайн байна шүү.

Дом- Үгүй, худлаа. Мэс заслыг хөндлөнгөөс харсан мөртлөө л бөөлжчих гээд байна лээ.

Пак- Махны машиныг задлахад чи туслаагүй бол өвчтөн цус алдаж үхэх байсан ш дээ.

Мод-       Тийм ээ. Би ч юм эвдэхдээ сайн л даа.

Пак- Мэс засал гэдэг бол багийн ажиллагаа. Би чамайг манай багт орсонд баярладаг шүү.

Дом- Пак эмч ээ?

Шар-       Мёрфи эмч ээ, уулзаж болох уу?

Шон-       Хурдан харьж, Стивийг унтуулах гээд яарч байна.

Шар-       Их удахгүй ээ.  Тантай хамт ажиллаж үзээд ямар их баярласан, мэс засал хийлгүйгээр хоолойд тээглэсэн утас гаргаж авахыг хараад биширснээ л хэлэх гэсэн юм. Үнэхээр гайхалтай юм аа. Бас мэс засал ажиглахыг зөвшөөрсөнд талархал илэрхийлэх гэсэн юм. Би их юм сурч авсан.

Шон-       за, сайн байна. Бас зүгээр ээ.

Шар-       Цөсөн дэх төмөр утсыг би олсноор өвчтөнд бас бидэнд их хугацаа хэмнэж өгсөн.

Шон-       Тэр үнэн.

Шар-       Оюутан гэхэд том хувь нэмэр оруулсан хэрэг мөн биз дээ, тийм үү?

Шон-       Туйлын сониуч зан, зохион байгуулах чадвартай болохоор чи маш сайн эмгэг судлаач болохоор юм билээ.

Шар-       Би эмгэг судлаач болохгүй.

Шон-       Ойлгож байна, гэхдээ чиний гарын авлага уншдаггүй, хэт тэвчээргүйгээс харахад,,,

Шар-       Би тэвчээргүй биш. Өөртөө итгэлтэй, зүтгэлтэй, шаргуу хөдөлмөрч.

Шон-       Мэдэхгүйгээ үл хүлээх, алдаанаасаа үл суралцах дутагдал...

Шар-       Би мэс засалч болмоор байна. Тан шиг.

Шон-       Өө, чи над шиг биш шүү дээ. Би чамайг мэс засалч болж чадна гэж бодохгүй байна.

Жэр-       Хөөе, Элизабэтийн үдэшлэгт явлаа шүү. Баяртай гэх гэсэн юм. 11 гэхэд ирчихнэ ээ.

Аш-  Байж бай. Би хамт явъя.

Аар- Энэ цахилгаан шатанд хоёулаа багтах болов уу?

Лим-       Бараг эмнэлэгтээ багтахгүй юм биш үү.

Аар- За, тэр ч хамаагүй ээ. Би хамтрасан Ерөнхийлөгчөөсөө огцрох санаатай.

Лим-       Би чамайг гаргахгүй гэвэл яахвэ. – хөөе, Чарли. – Буух юм уу, эсвэл дайгдах юм уу?

Аар- Чарли, чи зүгээр үү?

Чар- Муу.

Шон-       Чарли сэтгэлээр унах хэрэггүй. Маш сайн эмгэг судлаач болно гэдгийг нь хэлсэн.

Лим-       Өө, чи тэрэнтэй 14 хоног л ажилласан ш дээ. Мэс засалч болно гээд байгаагүй билүү?

Шон-       Та намайг санаачлагатай бай гэсэн.

Аар- Санаачлагатай? Санаачлагатай биш гомдолтой л байж дээ. Чи ийм утгаар хэлээгүй байх л даа, гэхдээ...

Шон-       Би үнэнийг нь хэлж өгсөн. Би таны хэлснээр тэвчээртэй байх гэж үзсэн боловч бүтээгүй.

Лим-       Бид чамд зөрчилдөөнтэй зөвлөгөө өгсөн нь тус нэмэр үзүүлээгүй л юм байна. Тэгэхээр одоо хамтдаа сууж байгаад арай дээр стратэги бодож олъё. Чарли өвөрмөц суралцах аргатай...

Шон-       Надад стратэги ямар хэрэгтэй юм? Би сайн мэс засалч, бас сайн багш.

Аар- Сайн багш шавийнхаа занг олдог юм, Шон. Чамд чадах өөр юм байж мэдэх юм. Магадгүй чамд хийж болох өөр юм ч бий байх.

Шон-       Би хэдийн занг нь олчихсон.

Аар- За за. Тэгвэл бүр сайн ойлголц л доо.

Шон-       Яагаад?

Аар- Яагаад аа? Яагаад гэвэл, чамд...

Лим-       Яагаад гэвэл Чарли... яагаад гэвэл Чарлигийн аргыг олох хэрэгтэй.

Шон-       Хэн ч надтай амархан учраа ололцдоггүй. Надтай харьцахдаа ч онцгойлон ойлголцохыг хичээдэггүй.

Лим-       Шон. Чи тэгж боддог л байх, гэхдээ үнэн гэхэд хэцүү шүү дээ.

Шон-       Мэлэндэз эмч надаар залхуутай ажил хийлгэж, хална гэж айлгадаг байсан. Хан эмч намайг эмгэг судлал руу шилжүүлсэн ч би бууж өгөөгүй, бас би сайн мэс засалч болохын тулд шүүмжлэл хүлээж авч, харилцааны чадвараа сайжруулсан.

Лим-       Мэлэндэз, Хан эмч гээд олон хүн чамайг буруугаар ойлгодог байсан. Гэхдээ тэглээ гээд чи Чарлийд тэгж хандах...

Шон-       Би Чарлигийн тал дээр буруу яриагүй. Тэр мэс засалч болохгүй.

Аар- Чи аан гээ, Шон? Чи яг Хан эмч шиг ярьж байна. Шударга бус байна шүү.

Шон-       Үгүй. Би бол үндсэн эмч. Хариуцаж авсан оюутнуудынхаа талаар тодорхойлолт гаргах эрхтэй. Би одоо харилаа.

Лим-       Сайхан ярилцлаа шү.

Аар- Тэглээ. Пүүл тоглох уу, найман бөмбөг үү? Чи хагалахгүй юү.

Лим-       За.

Жэр-       Харж байгаарай, инээдтэй.

Эмм-      Миний хамгийн хайртай авга, Жэром, түүний царайлаг найз залуу, Ашэрийн бэлэг... Миний бодож байгаа мөн үү? Мөн байна. Ямар гоё юм бэ. Баярлалаа, баярлалаа, баярлалаа.

Жэр-       Таалагдсан бол ашгүй дээ.

Жэй-       За, больж үзээрэй. Энэ гэрт өмсөхгүй шүү.

Эмм-      Өмсөнө, за.

Жэй-       Урагшаа, Кингс. Тийм ээ.

Мор- Би өмгөөлөгчдөө намайг үхвэл чамайг Эдэний асран хамгаалагч болгоорой гэж.

Пак- Мэднэ ээ. Чи надад хэлсэн ш дээ.

Мор- Худлаа ярьж байсан юм. Гэхдээ сая худлаа хэлээгүй шүү.

 

 

Back to episodes Go home